27
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 45.080 Төмөр замын хэрэглээ. Зам. Суман шилжүүлэг ба огтлолцол 6-р хэсэг: Мохоо болон энгийн тоонолж MNS EN 13232-6: 2016 Railway applications. Track. Switches and crossings Part 6: Fixed common and obtuse crossings Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2016 оны... дугаар сарын... -ны өдрийн... дугаар тогтоолоор батлав. Энэхүү стандарт нь 2016 оны... дугаар сарын...-ны өдрөөс эхлэн хүчинтэй. Төмөр замын хэрэглээ. Зам. Суман шилжүүлэг ба огтлолцол цуврал стандарт нь хавтгай ултай зам төмөр бүхий суман шилжүүлэг, суман шилжүүлгийн огтлолцлын чанар, бүтцийг тогтооно. Эдгээр нь дараах хэсгээс бүрдэнэ. 1-р хэсэг:Тодорхойлолт 2-р хэсэг:Геометр бүтцийн шаардлага 3-р хэсэг: Хос дугуй зам төмрийн харилцан үйлчлэлийн шаардлага 4-р хэсэг: Шилжүүлэлт, түгжилт , хяналт 5-р хэсэг: Суман шилжүүлэг шилжүүлг 6-р хэсэг: Мохоо ба энгийн тоонолж 7-р хэсэг: Хөдөлгөөнтэй тоонолж 8-р хэсэг: Зай тохируулах төхөөрөмж 9-р хэсэг: Байршилын бүдүүвч 1-р хэсэг нь дээр дурдсан бүх хэсэгт хэрэглэгдэж буй нэр томьёог тодорхойлно. 2, 4-р хэсэгт бүх суман шилжүүлэг, огтлолцлын иж бүрдэлд хамаатай бүтцийн суурь мөрдлөгийг тогтооно. 5-аас 8-р хэсэг хүртэл тоног төхөөрөмжийн тусгай төрөл, тэдгээрийн зөвшөөрөгдөх хүлцлийн хэмжээг тогтооно. 1-ээс 4-р хэсэг нь үндсэн хэсэг болно. 9-р хэсэг нь огтлолцлын байршлын иж бүрдлийн үйл ажлын болон геометрийн хэмжээ, зөвшөөрөгдөх хүлцлийг тодорхойлно. 1 Хамрах хүрээ Энэхүү стандарт дор дурдсан зүйлийг өөртөө хамааруулна. Үүнд: Суман шилжүүлэг ба түүний бүрдүүлэгч хэсгийн ажлын нэр томьёог тогтоох, үндсэн төрөл, хэлбэрийг тодорхойлох; Оглолцол бүрийг дараах өөр өөр болон ялгаатай зүйлээр нь тодорхойлно. Үүнд: Тоонолжийн геометр хэмжээс; Бүтцийн төрөл, хэлбэр; Үйлдвэрлэлийн процесс; Зураг төслийн шалгуур; Хүлцэл ба хяналт шалгалт. 2 Норматив ишлэл Огноотой ишлэлд зөвхөн нийтлэгдсэн баримт бичгийг ашиглана. Огноогүй бол заасан бичиг (нэмэлт, өөрчлөлт орсон) баримтын хамгийн сүүлийн нийтлэлийг ашиглана.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

  • Upload
    others

  • View
    22

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 45.080

Төмөр замын хэрэглээ. Зам. Суман шилжүүлэг ба огтлолцол 6-р хэсэг: Мохоо болон энгийн тоонолж

MNS EN 13232-6: 2016

Railway applications. Track. Switches and crossings Part 6: Fixed common and obtuse crossings

Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2016 оны... дугаар сарын... -ны өдрийн... дугаар тогтоолоор батлав. Энэхүү стандарт нь 2016 оны... дугаар сарын...-ны өдрөөс эхлэн хүчинтэй. Төмөр замын хэрэглээ. Зам. Суман шилжүүлэг ба огтлолцол цуврал стандарт нь хавтгай ултай зам төмөр бүхий суман шилжүүлэг, суман шилжүүлгийн огтлолцлын чанар, бүтцийг тогтооно. Эдгээр нь дараах хэсгээс бүрдэнэ. 1-р хэсэг:Тодорхойлолт 2-р хэсэг:Геометр бүтцийн шаардлага 3-р хэсэг: Хос дугуй зам төмрийн харилцан үйлчлэлийн шаардлага 4-р хэсэг: Шилжүүлэлт, түгжилт, хяналт 5-р хэсэг: Суман шилжүүлэг шилжүүлг 6-р хэсэг: Мохоо ба энгийн тоонолж 7-р хэсэг: Хөдөлгөөнтэй тоонолж 8-р хэсэг: Зай тохируулах төхөөрөмж 9-р хэсэг: Байршилын бүдүүвч 1-р хэсэг нь дээр дурдсан бүх хэсэгт хэрэглэгдэж буй нэр томьёог тодорхойлно. 2, 4-р хэсэгт бүх суман шилжүүлэг, огтлолцлын иж бүрдэлд хамаатай бүтцийн суурь мөрдлөгийг тогтооно. 5-аас 8-р хэсэг хүртэл тоног төхөөрөмжийн тусгай төрөл, тэдгээрийн зөвшөөрөгдөх хүлцлийн хэмжээг тогтооно. 1-ээс 4-р хэсэг нь үндсэн хэсэг болно. 9-р хэсэг нь огтлолцлын байршлын иж бүрдлийн үйл ажлын болон геометрийн хэмжээ, зөвшөөрөгдөх хүлцлийг тодорхойлно. 1 Хамрах хүрээ Энэхүү стандарт дор дурдсан зүйлийг өөртөө хамааруулна. Үүнд:

Суман шилжүүлэг ба түүний бүрдүүлэгч хэсгийн ажлын нэр томьёог тогтоох, үндсэн төрөл, хэлбэрийг тодорхойлох;

Оглолцол бүрийг дараах өөр өөр болон ялгаатай зүйлээр нь тодорхойлно. Үүнд: ­ Тоонолжийн геометр хэмжээс; ­ Бүтцийн төрөл, хэлбэр; ­ Үйлдвэрлэлийн процесс; ­ Зураг төслийн шалгуур; ­ Хүлцэл ба хяналт шалгалт.

2 Норматив ишлэл Огноотой ишлэлд зөвхөн нийтлэгдсэн баримт бичгийг ашиглана. Огноогүй бол заасан бичиг (нэмэлт, өөрчлөлт орсон) баримтын хамгийн сүүлийн нийтлэлийг ашиглана.

Page 2: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

2

MNS EN 13145, Төмөр замын хэрэглээ – Зам- Модон дэр ба сумын дэр

EN 13146 (бүх хэсэг), Төмөр замын хэрэглээ“”Зам- бэхэлгээний системийн туршилтын арга”

EN 13230 (бүх хэсэг), Төмөр замын хэрэглээ – Зам-Бетон дэр ба сумын дэр

MNS EN 13232-1: 2016, Төмөр замын хэрэглээ - Зам - Суман шилжүүлэг ба огтлолцол 1-р хэсэг: Тодорхойлолт”

MNS EN 13232-2: 2016, Төмөр замын хэрэглээ - Зам- Суман шилжүүлэг ба огтлолцол 2-р хэсэг: Геометрийн бүтцийн шаардлага

MNS EN 13232-3: 2016, Төмөр замын хэрэглээ – Зам - Суман шилжүүлэг ба огтлолцол 3-р хэсэг: Зам ба дугуйн харилцан үйлчлэлд тавих шаардлага

EN 13481 (бүх хэсэг), Төмөр замын хэрэглээ-Зам – Бэхэлгээний системийн ашиглалтын шаардлага “

EN 13674 (бүх хэсэг), Төмөр замын хэрэглээ -Зам – Зам төмөр

MNS EN 13803-2 Төмөр замын хэрэглээ. Зам. Чиглэлийн төслийн үзүүлэлт - 1435 мм ба түүнээс өргөн царигтай зам 2-р хэсэг: Суман шилжүүлэг ба огтлолцол, муруйлтын огцом өөрчлөлтийг тооцсон тохиргооны нөхцөл (харьцуулах боломжтой)

3 Нэр томьёо ба тодорхойлолт Энэхүү стандартад MNS EN 13232-1: 2016 стандартын 6.4, 6.5, 7.5-д заасан болон дор дурдсан нэр томьёо, тодорхойлолтыг ашиглана. 3.1 Тоонолжийн бүрдэл хэсэг

3.1.1 Тоонолж

3.1.1.1 Тоонолжийн бүрэн урт Зүрхэвчний үзүүрийн урд талын алслагдсан үзүүр ба зүрхэвчний үзүүрийн ар талын V хэсгийн захын уулзвар хоорондын зай. 3.1.1.2 Сахал зам төмрийн урд хэсэг Зүрхэвчний үзүүр талд сахал зам төмрийн илүү гарсан хэсгийн урт 3.1.1.3 Зүрхэвчийн V хэсэг Зүрхэвчий V үсгийн хэлбэртэй бүрдэл хэсэг. Энэ нь хос дугуйг чиглүүлнэ. 3.1.1.4 Зүрхэвчний хоолойн орон зай Зүрхэвчний үзүүр хэсэг дахь сахал зам төмрийн хооронд хамгийн нарийн зай. 3.1.1.5 Хоолойн ховил Сахал зам төмрийн урт талын өргөссөн бөгөөд металл боловсруулалт хийсэн хэсэг буюу оролтын хоолойн ховил уруу оруулах боломжийг хангах зорилготой сахал зам төмрийн хэсэг. 3.1.1.6 Үзүүр

Page 3: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

3

Царигийн хэмжилтийн хавтгайн түвшинд тоонолжийн V хэсгийн эхлэх цэг. 3.1.1.7 Үзүүрийн огтлол Үзүүрийн байрлалд буюу тоонолжийн дагуу авсан хэсэг дахь үзүүрийн огтлолыг хэлнэ. 3.1.1.8 Үзүүрийн дээд тал Дугуйн ачааллыг сахал зам төмрөөс тоонолжийн V хэсэгт дамжуулах үйл явцыг дэмжих үүрэг бүхий тоонолжийн үзүүрийн дээд талын металл боловсруулалт хийсэн гадна талын хэлбэр. 3.1.1.9 Сахал зам төмөр орших орон зай Ажлын ирмэгийн өндөрт болон сахал зам төмрийн урд хэсгийн төгсгөлд авсан ажлын ирмэгийн хооронд орон зайг хэлнэ. 13.1.1.10 Тоонолжийн V хэсэг орших орон зай Ажлын ирмэгийн өндөрт болон V хэсгийн (үзүүрээс эхэлж авсан) алслагдсан цэг дээр авсан ажлын ирмэгийн хооронд орон зайг хэлнэ. 3.1.1.11 Хавчаар суух ховил Уулзварыг бүрдүүлж хавчаарыг ашиглахын тулд зам төмөрт гаргасан ховилыг хэлнэ. 3.1.1.12 Зүүн гарын сахал зам төмөр Сахал зам төмрийн үзүүр талаас тоонолжийн үзүүр тал уруу харахад тоонолжийн үзүүрийн зүүн талд байх сахал зам төмрийг хэлнэ. 3.1.1.13 Баруун гарын сахал зам төмөр Сахал зам төмрийн үзүүр талаас тоонолжийн үзүүр тал руу харахад тоонолжийн үзүүрийн баруун талд байх сахал зам төмрийг хэлнэ. 3.1.1.14 Зүрхэвчинд шулуун нийлэх зам төмөр Зүрхэвчийг бүрэлдэхүүн хэсэгт ордог зам төмөр бөгөөд түүний үзүүр хэсэг болдог. 3.1.1.15 Зүрхэвчид өнцгөөр нийлэх зам төмөр Зүрхэвчийн бүрэлдэхүүн хэсэгт ордог зам төмөр бөгөөд энэ зам төмрийг шулуун нийлэх зам төмөртэй нийлүүлж зүрхэвчийн V хэлбэрийн хэсгийг хийнэ. Ажиглагч зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас нь нийлүүлж байгаагаас хамааруулан зүрхэвчийг “зүүн талаас нийлсэн”, “баруун талаас нийлсэн” гэж нэрлэнэ. 3.1.1.16 Сахал зам төмрийн оролтын төгсгөл (өргөссөн)

Page 4: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

4

Хос дугуйг дэлний зам руу алгуур зөөлөн оруулах зорилготой дэлний замын зайн төгсгөлд дээрх оролтын өнцөг мөн. 3.1.1.17 Ажлын ирмэг Царигийн хэмжилтийн хавтгай зам төмрийн толгойн дотор талтай огтлолцох огтлолыг хэлнэ. 3.1.1.18 Тоонолжийн өнцөг MNS EN 13232-1: 2016 стандартын 7.4.1-д заасан 3.1.1.19 Цахилгааны холбоос (хэрэв шаардлагатай бол) Замын цахилгааны хэлхээг хангахын тулд тоонолжид цахилгааны холболт хэрэглэхийг хэлнэ. 3.1.1.20 Ховилын өргөн Сахал зам төмөр, зүрхэвчний V хэсгийн дундах ховилын (ажлын ирмэгийн өндөрт хэмжсэн) өргөн. 3.1.1.21 Ховилын гүн Сахал зам төмөр, зүрхэвчний V хэсгийн дундах ховилын (ажлын ирмэгийн өндөрт хэмжсэн) гүн. 3.1.1.22 V хэсгийн хавчуулга Тоонолжийн төгсгөл үү чиглэсэн ,тоонолжийг бүрдүүлэгч хэсэг болох зүрхэвчийн V хэсгийн зам төмөр , зүрхэвчид шулуунаар ба өнцгөөр нийлэх зам төмрийн хооронд хавчуулга. 3.1.1.23 Тоонолжийн хоолойн хавчуулга Тоонолжийн хоолойд буюу сахал зам төмрийн хооронд байрлах түгжээс. 3.1.1.24 Сахал зам төмрийн өмнөх хэсгийн хавчуулга Тоонолжийн хоолойн урд хэсгийн сахал зам төмрийн хооронд хавчуулга 3.1.1.25 Дэлний замын хавчуулга Дэлний замыг үүсгэж байгаа сахал зам төмөр ба зүрхэвчний V хэсэг хоорондын тулаас 3.1.1.26 Хавчуулганы болт буюу тогтоогч Хавчуулгыг тухайн байдалд нь тогтоохын тулд хэрэглэх механик хэрэгсэл. 3.1.1.27

Page 5: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

5

Жийрэг Жийргийг боолт, тогтоогчийн толгой, эрэг зэрэгт хавтгай талбай үүсгэхийн тулд ашигладаг. 3.1.1.28 Дугуйны тулах Энэ нь тоонолжийг гэмтээхгүй тулд элэгдэлтэй дугуйнд ашиглана. 3.1.1.29 Дэлний тулах (шаардлагатай бол) Хэрэв ховилын гүн дэлний өндрөөс бага бол хэрэглэнэ. Энэ нь дугуйн өөрийнхөө дэлэнд тулах нөхцөлийг бүрдүүлнэ. 3.1.1.30 Сахал зам төмрийн оролтын тулах Хөдлөх бүрэлдэхүүн шорын дагуу хөдөлгөөн хийхэд тоонолжийг гэмтээхгүй тулд уг тулаасыг элэгдэлтэй дугуйнд ашиглана 3.1.1.31 Гагнаас (хөнгөн цагаан, цахилгаан тулгалт, электрод ашиглах г.м) Энэ нь 2 зүйлийг хооронд нийлүүлэх үйл явц юм. 3.1.1.32 Онолын цэгийн огтлолцол Энэ нь хоёр ажлын ирмэгийн огтлолцлын цэг. 3.1.1.33 Зэрэгцээ ховил Ховилын зэрэгцээ хоёр хэсэг. 3.1.1.34 Өргөн ивүүр Ивүүрийн өргөн нь ивүүрийн жийргийг бүрэн хаана. 3.1.1.35 Улны зузаан (Зам төмрийн улны зузааныг хэлнэ) 3.1.1.36 Хаалт Сахал зам төмрийн өмнөх хэсэг, зүрхэвчийн V хэсгийн төгсгөл дахь 2 зам төмрийн хэсгийн хооронд хавтан. 3.1.1.37 Хавчаарын боолтын нүх Хавчаарыг хэрэглээд зам төмрийн уулзварыг бэхлэхэд боолт хэрэглэх зориулалтын нүх. 3.1.1.38 Сахал зам төмөр дахь дугуй өргөгч (шаардлагатай бол) Тоонолжийн үзүүрийн туршид хос дугуйг өргөх зориулалт бүхий сахал зам төмрийн өргөгдсөн хэсэг

Page 6: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

6

3.1.1.39 Тоонолжийн өндөр Суурины доод талаас ажлын талбар хүртэлх өндөр. 3.1.1.40 Шилжилтийн талбай Хос дугуйн ачаалал нэг ажлын гадаргуугаас нөгөөд шилжих талбай. 3.1.2 Мохоо тоонолжийн тусгайлсан тодорхойлолт

3.1.2.1 Мохоо тоонолжийн сахал зам төмөр Мохоо тоонолжийн сумын зам төмрийн төгсгөлийн хооронд тулах үүрэг бүхий ажлын зам төмрийг бүрдүүлж буй хэвтээ иж бүрдэл бүхий тоонолжийн хэсэг 3.1.2.2 Мохоо тоонолжийн хаших зам төмөр Мохоо өнцөг үүсгэх сумын зам төмрийн хооронд дугуйг өнгөрүүлэх баталгааг хангах хөндлөн иж бүрдэл бүхий бусад хэсэг. 3.1.2.3 Зүүн талын чиглүүлэгч зам төмөр MNS EN 13232-1:2016 стандартын 6.5-ийг үзнэ үү 3.1.2.4 Баруун талын чиглүүлэгч зам төмөр MNS EN 13232-1: 2016, 6.5-ийг үзнэ үү. 3.1.2.5 Үзүүр Сумын зам төмрийн ажлын ирмэгээр тодорхойлогдох царигийн хэмжилтийн хавтгайн түвшинд зүрхэвчний V хэсэг эхэлж буй цэг. 3.1.2.6 Үзүүрийн огтлол Үзүүрийн байрлалд буюу тоонолжийн дагуу авсан хэсэг дахь үзүүрийн огтлолыг хэлнэ. 3.1.2.7 Үзүүрийн өргөсөлтийн гадна тогтоц Ховил руу дугуйг зөөлөн оруулах нөхцөлийг хангах зорилгоор үзүүр хэсгийн шалгах тал руу оруулах оролтын өргөсөн хэсэг (entry flare). Энэ тохиолдолд дугуйг шорын дагуу өнхрөх ба сахал зам төмөр байна гэж тооцсон 3.1.2.8 Нугаралт Ажлын ирмэгийн онолын огтлолцол 3.1.2.9 Оролтын (хяналтын) өргөссөн хэсэг Энэ нь дэлний зам руу дугуйг зөөлөн оруулах нөхцөлийг шалгахаар ховилын

Page 7: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

7

төгсгөл дээрх өнцөг үүсгэн орох явдлыг хэлнэ. 3.1.2.10 Өргөссөн хаших зам төмөр (шаардлагатай тохиолдолд) Хос дугуй мохоо тоонолжийн нугаралттай зам төмөртэй хэсгээр нэвт өнхрөх үед хос дугуйг сайн чиглүүлэх үүрэгтэйгээр хаших зам төмрийг ажлын талбарын түвшингээс дээш өргөнө. 3.1.2.11 Тоонолжийн өнцөг Ажлын ирмэгийн огтлолцол дээр тэдгээрт шүргэх шүргэлцэлийн өнцөг. 3.1.2.12 Хоолойн тулах Тоонолжийн нугаралттай зам төмөр дээрх тулах 3.1.2.13 Өнцгөөр нийлэх хаших зам төмөр (магадласан мохоо) Энэ нь огцом тахир дээр нэмэлт чиглүүлэлтийг хангах зорилго бүхий зүрхэвчийн V хэлбэрийг үүсгэхийн тулд сум зам төмөр (зүрхэвчид шулуун нийлэх зам төмөр)–ийн ар талд нийлэх нэмэлт хаших зам төмөр мөн. 3.2 Геометр Тоонолж нь дараах хэлбэртэй байна. Үүнд:

-шулуун;

-тахир;

- давхар

-уулзварын хэлбэртэй;

-стандарт бус. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг MNS EN 13232-1: 2016 стандартын 6.4 ба 6.5-г үзнэ үү. 3.3 Бүтэц Тоонолж нь нэг биет цутгамал эсвэл олон хэсгээс бүрдсэн ба угсармал байдалтай (гагнаасан тулгууртай, тулгуургүй) байна. Нэг биет тоонолжийг цутгаж эсвэл металлын боловсруулалт хийх гэсэн аргаар хийнэ. Угсармал тоонолж нь цутгасан, давтсан, механик боловсруулалт хийсэн мөн түүнчлэн хооронд нь механик болон гагнаасны аргаар угсарсан зэрэг хэд хэдэн хэсгээс бүрдэнэ. 3.4 Уулзвар Тоонолжийг зам төмөртэй уулзуулж бэхлэхдээ дор дурдсан зүйлийг хэрэглэнэ. Үүнд:

хавчаар ;

уулзваргүй гагнасан замд зориулсан хавчаар;

гагнаас;

тусгаарлах уулзвар. 4 Ашиглалтын үзүүлэлт

Page 8: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

8

4.1 Ерөнхий зүйл Бүтцийн хэлбэрийг нийлүүлэгчтэй хэлэлцсэний дараа хэрэглэгч шийдвэрлэнэ. 4.2 Материал Ашиглаж байгаа материалыг нарийвчлан тогтоохдоо зохих стандартыг эсвэл түүний (стандарт байхгүй бол) механик ба химийн шинж чанарыг ашиглана. Ашиглах зам төмрийн зэрэглэл , марк, техникийн өгөгдөл (шинж чанар)-ийг “EN 13674” стандартын дагуу хэрэглэгч тодорхойлно. Бүх боолт, бэхэлгээний хэрэгсэл наад зах нь 5.6 гэсэн зэрэглэлтэй байна. Бусад бүх тулах, баригч, тогтоох хэрэгслийг хамгийн бага зэрэглэл болох “200”-д нийцүүлэн үйлдвэрлэнэ. Бусад материалыг ашиглахдаа хэрэглэгч нийлүүлэгч харилцан тохиролцоно. 4.2.1 Угсармал тоонолж, хагас угсармал/Нэг биет цутгамал Дугуй дамжуулах хэсэгт хэрэглэх материалыг эсвэл зарим тохиолдолд тоонолжийн үзүүрийг хэрэглэгч нийлүүлэгчийн хооронд шүүн хэлэлцэнэ. Эдгээр материалыг зөвхөн хэрэглэгч урьдчилан зөвшөөрсөн бол хэрэглэнэ. 4.2.2 Нэг биет цутгамал (гагнаасан тулгууртай ба тулгуургүй)

4.2.2.1 Нэг биет цутгамал (аустенитын манганы хольцтой) тоонолж Аустенитын манганы хольц бүхий гангаар цутгана. (Европ стандарт байгаа бол түүнд нийцүүлнэ. Хэрэв байхгүй бол UIC 866-0:1985-д нийцүүлнэ.) 4.2.2.2 Бусад төрлийн нэг биет цутгамал тоонолж Эдгээр тоонолжийн материалыг хэрэглэгч нийлүүлэгч харилцан шүүн хэлэлцэнэ. Эдгээр материалыг зөвхөн хэрэглэгч урьдчилан зөвшөөрсөн бол хэрэглэнэ. 4.2.2.3 Бусад төрлийн нэг биет тоонолж Эдгээр тоонолжийн материал болон үйлдвэрлэх аргыг хэрэглэгч нийлүүлэгч харилцан шүүн хэлэлцэнэ. Эдгээр материалыг зөвхөн хэрэглэгч урьдчилан зөвшөөрсөн бол хэрэглэнэ. 4.3 Ажлын талбарын хазайлт Тоонолжийн ажлын талбар хазайлттай эсвэл хазайлтгүй байж болно. Хазайлтыг зэрэгцээ холбогдох зам төмөртэй харьцуулан хэрэглэгч тогтооно. 5 Зураг төслийн шаардлага 5.1 Геометр өгөгдөл Дараах парамерийг хэрэглэгч тогтоож өгнө. Үүнд:

Огтлолцож буй 2 царигийн шугамын геометр (шулуун, тойрог, клотойд);

Онолын цэг дээрх шүргэлт ;

Тоонолжийн хөндлөвчний байршил (шаардлагатай бол)

Царигийн хавтгайн болон хаших зам төмрийн тулаасын байршил;

Тоонолжийн гүн (бага гүн/бүтэн гүн);

Зам төмрийн огтлол;

Page 9: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

9

Зам төмрийн хазайлт;

цариг;

хаших зам төмрийн ирмэгт авсан цариг;

Тоонолжийн үзүүрийн огтлол;

Ховилын өргөн; Тоонолжтой холбогдсон бусад холбох хэрэгслийг тоонолжийн зураг төсөлд тусгах шаардлагатай. 5.2 Хөдлөх бүрэлдэхүүний өгөгдөл 5.2.1 Ерөнхий зүйл MNS EN 13232-2: 2016 ба MNS EN 13232-3: 2016 стандартад нийцсэн наад захын нарийн шаардлагыг тооцон үзвэл зохино. 5.2.2 Голын ачаалал ба гол хоорондын зай Тоонолж суурилуулсан замд ирэх хамгийн их ачааллын хэмжээг хэрэглэгч тогтооно. 5.2.3 Хамгийн их хурд MNS EN 13803-2 стандартад нийцүүлэн гол замын хурдны хамгийн их хэмжээг хэрэглэгч тогтооно. 5.3 Суурь хэсэг ба бэхэлгээ Суман шилжүүлгийн сумын иж бүрдэл хэсэг ба зэрэгцээ зам, холболтын иж бүрдэл хоорондын харилцан уялдаа холбоо, мөн бэхэлгээний ба тулах системийг хэрэглэгч ба нийлүүлэгч EN 13230 (бүх хэсэг), EN 13145, EN 13146 (бүх хэсэг) ,EN 13481 (бүх хэсэг) стандартад заасны дагуу хоорондоо харилцан тохиролцох ёстой. Хэрэв тоонолжийг замд уулзуулж гагнасан эсвэл хавчаараар холбосон бол түүнийг хэрэглэгч тогтооно. Сүүлчийн тохиолдолд хэрэглэх хавчаарын төрөл, нарийн эд ангийг хэрэглэгч тогтооно. Тухайлбал: секцийн эд анги, урт , хэмжээ, нүхний тоо, зам төмрийн сууриас дээш өндөрт боолтын төв шугам байх нөхцөл, хавчаарын материал гэх мэт. Шууд ба шууд бус хэрэглэх бэхэлгээний хэрэгслийн нарийн эд ангийг хэрэглэгч заана. 5.4 Бусад шаардлага Хэрэглэгч нь тоонолжийн бүтцэд нөлөө үзүүлэх боломжит бусад бүх шаардлагыг тодорхойлж , зайлшгүй хэрэгтэй бүх мэдээллээр хангана. Жишээлбэл: халаагч, байгаль орчны байдал, цахилгааны тусгаарлалт, уулзваргүй зам төмөр, хазайлт, засвар үйлчилгээний шаардлага 5.5 Ажлын зураг Салангид иж бүрдлийг нарийвчилсан ажлын зурагт заавал зохино. Энэ зураг нь дараах мэдээллийг агуулна.үүнд:

Металл боловсруулалт

Иж бүрдэл;

Гулзайлтын нарийвчлал

Ажлын ирмэгийн болон металл боловсруулалтын хэмжилтийн хавтгайн байршил

Зохих хүлцэл бүхий нүх

Гадаргуу дахь тэмдэглэгээ

6 Хүлцэл ба хяналт шалгалт

Page 10: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

10

6.1 Ерөнхий зүйл Дараах зүйлд баталгаажуулбал зохих чухал хэмжээний хүлцлийг тусгасан болно. Эдгээр хүлцэл нь үйлдвэрийн цехийн температур, эсвэл хэрэглэгчээс урьдчилан тогтоосон температурт үндэслэсэн болно. Тусгай шаардлагад (үйлдлийн систем г.м) хамаатай аливаа хэмжээс, хүлцлийг баталгаажуулна. Хэрэв хэрэглэгч дор дурдсан зүйлд хүлцлийн талаар хязгаарлалт тавьсан бол түүнийг тендерийн бичиг баримтад заавал тусган. 6.2 Багаж хэрэгсэл Хэрэглэгч нь баталгаажуулалт хийлгэхээр багаж, хэмжих хэрэгслийн нарийвчилсан зургийг шаардаж болно. Бүх багаж хэрэгсэл нь хэрэглэгчээс санал болгосон шаардлагад бүрэн нийцэх ёстой. Иж бүрдлийн хяналт шалгалт хийлгэхдээ төсөөтэй хэмжих хэрэгслийг ашиглах болох ба бүрдүүлэгч хэсгийн геометр, шаардлагатай нарийвчлалыг харгалзан үзнэ. Зохих ёсны хэмжилтийн багажны талаар хэрэглэгч , үйлдвэрлэгч хоорондоо тохиролцоно. Хэмжилтийн нарийвчлалд баталгаа өгөх болон хэмжилтийг зохих багажаар хийсний хариуцлагыг үйлдвэрлэгч хариуцна. . 6.3 Чухал хэмжээс Дор дурдсан хэмжээсийг магадлан шалгах ажлын хэсэг гэж үзэж баталгаажуулах ба хүсэлтийг үндэслэн хэрэглэгч шалгалтын протоколыг хадгална. Аливаа хурц ирмэгийг мөлийлгөвөл зохино

1-р хүснэгт. Тоонолж (3-9-р зургийг үзнэ үү).

Хэмжээ, мм-ээр

Хэмжээс Хэмжээний тодорхойлолт Хүлцэл

h1 Ажлын талбарын тэгш хавтгай байдал 0 -1 a

h2 Завсрын ажлын талбарын тэгш хавтгай байдал(1 м урт) 0,2

h3

Доод талын хавтгай "тулаас бүр, хөндлөвчийн 2 үзүүрийн хооронд үүссэн хэмжилтийн хавтгайгаас X мм –с их хазайх ёсгүй. 2

h4

Хөндлөвчийн байрлал дахь доод хөндлөн хавтгай. Хэмжилтийн хавтгай нь тулах гадаргуугийн гадна талын 2 байрлалын хооронд үүснэ. 1 a

1,5 b

d5 Ажлын ирмэгийн зэрэгцсэн байдал:

a) Шулуун – онолын ажлын ирмэгээс хазайх зөвшөөрөгдөх хазайлт ± 1 c

b) Тахир– тооцоот шилжилтээс хазайх зөвшөөрөгдөх хазайлт ± 1 c

l6 Урт, (үзүүрээс сахал зам төмрийн төгсгөл хүртэл) ± 2

l7 Урт, (үзүүрээс уг хүртэлх (Зүрхэвчийн V хэсгийн урт)) ± 2

l8 Тоонолжийн бүрэн урт + 2 -3

Page 11: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

11

d9 Хавчаарын боолтын нүхний диаметр + 1 - 0,5

h10 Боолтын нүхний байрлал (Зам төмрийн ултай харьцуулсан) ± 1

l11 Нүхний байрлал (тоонолжийн төгсгөлтэй харьцуулсан:

a) Энгийн хавчаартай ± 1,5

b) Түр хавчаартай ± 3

r12 Нүхний амны ирмэгийн налуулга min. 0,5

b13 Сахал зам төмрийн өргөссөн хэсгийн дэлний зам (цариг хэмжих хавтгайд хэмжсэн болно), + 2 -1

b14 Зэрэгцээ ба хамгийн бага дэлний замын өргөн , (цариг хэмжих хавтгайд хэмжсэн болно), + 2 -1

b15 Ховилын эзлэх зай, (царигийн хэмжилтийн хавтгайд хэмжсэн) ± 2

b16 Сахал зам төмрийн шулуунлаг байдал (царигийн хэмжилтийн хавтгайд хэмжсэн) ± 1

d17

Зүрхэвчний V хэсгийн хэлбэр – үзүүр дээр хөндлөн авч үзвэл. Хэлбэрийг 25 мм-с бага гүнд хүртэл барих ёстой. Онолын огтлолоос ялгагдах ялгаа нь ± 1 Мм-ийн хүлцэлийн хязгаарт байх ёстой. ± 1

h18

Зүрхэвчний V хэсгийн үзүүрийн оройн хэлбэр. Хэлбэрийг оройн хэсгийн уртын дагуу хянана. Онолын огтлолын ялгаа нь +2 , -1 гэсэн хэмжээнд байвал зохино.

+2 -1

b19 Зүрхэвчний эзлэх зай (царигийн хэмжилтийн хавтгайд хэмжсэн) ± 1 a

± 2 b

b20

Сахал зам төмрийн урд хэсгийн эзлэх зай (царигийн хэмжилтийн хавтгайд хэмжсэн) ± 1 a

± 2 b

b21 Тоонолжийн улны өргөн (ивүүрийн байрлал дахь) + 1 - 2

b22 Улны ирмэгийн эсвэл ажлын ирмэгийн харьцангуй байрлал (ивүүрийн байрлал дахь) ± 1

r23 Сахал зам төмрийн толгойн радиус, /бүх хөндлөн талбайд магадална/ ± 2

Page 12: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

12

үзүүлээгүй Хос дугуйн авцалдааны гадаргуугийн хамгийн их барзайлт (механик боловсруулалт хийсэн) Ra 6,3

a а Зөвхөн нэг биет тоонолжийн хувьд

b

b Нэг биетээс өөр тоонолж бол

c

c 2 м ± 0,5 мм

2-р хүснэгт. Хөдөлгөөнгүй мохоо тоонолж (10-16-р зургийг үзнэ үү) Хэмжээ, мм-ээр

Хэмжээс Хэмжээний тодорхойлолт Хүлцэл

h1 Ажлын талбарын тэгш хавтгай байдал 0 - 1 a

h2 Завсрын ажлын талбарын тэгш хавтгай байдал (1 м урт) 0,2

h3 Доод талын хавтгай "тулаас бүр, хөндлөвчийн 2 үзүүрийн хооронд үүссэн хэмжилтийн хавтгайгаас X мм –с их хазайх ёсгүй.

2

h4 Хөндлөвчийн байрлал дахь доод хөндлөн хавтгай. Хэмжилтийн хавтгай нь тулах гадаргуугийн гадна талын 2 байрлалын хооронд үүснэ

1 a

1,5 b

d5 Ажлын ирмэгийн зэрэгцсэн байдал:

a) Шулуун – онолын ажлын ирмэгээс хазайх зөвшөөрөгдөх хазайлт ± 1 c

b) Тахир– тооцоот шилжилтээс хазайх зөвшөөрөгдөх хазайлт ± 1 c

l6 Нугаралтын урт, ± 2

l7 Нугаралт руу чиглэсэн үзүүр ± 2

l8 Тоонолжийн бүрэн урт + 2 -3

d9 Хавчаарын боолтын нүхний диаметр + 1 - 0,5

h10 Боолтын нүхний байрлал (Зам төмрийн ултай харьцуулсан) ± 1

l11 Нүхний байрлал (тоонолжийн төгсгөлтэй харьцуулсан:

a) Энгийн хавчаартай ± 1,5

b) Түр хавчаартай ±3

r12 Нүхний амны ирмэгийн налуулга мин. 0,5

b13 Сахал зам төмрийн өргөссөн хэсгийн дэлний зам + 2, -1

Page 13: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

13

(цариг хэмжих хавтгайд хэмжсэн болно),

b14 Зэрэгцээ ба хамгийн бага дэлний замын өргөн , (цариг хэмжих хавтгайд хэмжсэн болно), + 2 , -1

b15 Нугаралтын эзлэх зай (цариг хэмжих хавтгайд хэмжсэн) ± 2

b16 Хаших зам төмрийн шулуунлаг байдал (царигийн хэмжилтийн хавтгайд хэмжсэн) ± 1

d17 Хөндлөн үзүүрийн хэлбэр. Хэлбэрийг наад зах нь 32 мм-ийн гүнд барина. Онолын огтлолоос ялгагдах ялгаа нь ± 1

± 1

h18

Зүрхэвчний V хэсгийн үзүүрийн оройн хэлбэр. Хэлбэрийг оройн хэсгийн уртын дагуу хянана. Онолын огтлолын ялгаа нь +2 , -1 гэсэн хэмжээнд байвал зохино.

+ 2 -1

b19/b20 Ажлын ирмэгийг ажлын ирмэгийн эзлэх зай (царигийн хэмжилтийн хавтгайд хэмжсэн) –д харьцуулсан харьцаа

± 1 a

± 2 b

b21 Ивүүрийн байрлал дахь тоонолжийн улны өргөн + 1 - 2

b22 Улны ирмэг/ажлын ирмэгийн уялдаат байрлал ± 1

r23 Сахал зам төмрийн толгойн радиус, /бүх хөндлөн талбайд магадална/

± 2

h24 Хаших зам төмөр ба ажлын гадаргуу хоорондын өндрийн зөрүү

+ 2

- 3

үзүүлээгүй Хос дугуйн авцалдааны гадаргуугийн хамгийн их барзайлт (механик боловсруулалт хийсэн)

Ra 6,3

a а Зөвхөн нэг биет тоонолжийн хувьд b Нэг биетээс өөр тоонолж бол c 2 м ± 0,5 мм

6.4 Гэрчилгээжүүлэлт Бүх материал хамгийн сүүлд нийтлэгдсэн холбогдох баримт бичигтэй нийцэж байх ёстой. Хэрэглэгчийн шаардлагаар материалд магадалгаа хийх аргыг тодорхой заасан байна. Ийм магадалгаанаас гаралтай аливаа гэрчилгээжүүлэлтийг хэрэглэгч зарлана.

6.5 Хийцийн гэмтэл согогийг шалгах арга

6.5.1 Нүдээр шалгах

Page 14: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

14

Бүх төрлийн тоонолжийг шалгахад энэ аргыг хэрэглэнэ. Гэмтэл байх шинж тэмдэг илрэх тохиолдолд магадалгааны нэг болон олон аргыг дараалан хэрэглэнэ. 6.5.2 Будаг нэвчүүлэх, соронзон бөөм хэрэглэх арга Будаг нэвчүүлэх аргыг бүх төрлийн тоонолжид ашиглаж болно. Харин соронзон бөөмийн аргыг соронзлогддог материалд хэрэглэнэ. Учир нь аустенитын марганец бүхий ган тоонолжийг цутгахад тохиромжгүй болно. 6.5.3 Хэт авианы арга Энэ аргыг бүх төрлийн тоонолжид хэрэглэж болно. Тусгай нөхцөлд аустенитын марганецын ган материалыг цутгахад ашиглана. 6.5.4 Рентгений арга Рентгений аргыг тоонолжийн бүх төрөлд ашиглана. Нэн ялангуяа цутгамал металлаар хийсэн материалын дотор гэмтэл байхгүй болохыг тодорхойлоход тохиромжтой. 7 Нийлүүлэлтийн хязгаар ба хэмжээ Нийлүүлэлтийн хязгаар, хэмжээ нь хөдөлгөөнгүй тоонолжийн үндсэн үйлдвэрлэлд шаардагдах бүх иж бүрдэл өөртөө багтаана. Нэмэлт зүйл (хавчаар, хавчаар нүхлэх газар, ивүүр, тогтоогч г.м) нийлүүлэх шаардлагыг хэрэглэгч тогтооно. 8 Таних тэмдэг Тоонолж тус бүр таних тэмдэглэгээтэй байх ба тоонолжид тавина. Тэмдэглэгээний хэлбэр, дүрсийг хэрэглэгч нийлүүлэгч харилцан тохирно. Дараах мэдээлэл тэмдэглэгээнд багтана. Үүнд:

Үйлдвэрлэгчийн тэмдэглэгээ;

Үйлдвэрлэсэн оны сүүлийн 2 цифр ;

Тоонолжийн маяг (зам төмрийн огтлол, геометр, баруун зүүн гарын);

Онцгойлсон таних дугаар.

Бусад тэмдэглэгээг хэрэглэгч тогтооно. Таних тэмдэглэгээ нь хүргэлттэй холбоотой бол түүнийг хэрэглэгч ба нийлүүлэгч харилцан тохиролцоно.

Page 15: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

15

Тайлбар:

1 Бүрэн урт 2 Сахал зам төмрийн урд хэсэг 3 Зүрхэвчний V хэсэг 4 Ховилын эзлэх зай 5 Үзүүрийн өндөрлөлт 6 Үзүүр 7 Үзүүрийн огтлол 8 Үзүүрийн орой 9 Сахал зам төмрийн эзлэх зай

10 V хэсгийн эзлэх зай 11 Хавчаар суух хэсэг 12 Зүүн сахал зам төмөр 13 Баруун сахал зам төмөр 14 Гагнаасын байрлал 15 Дугуйн тулах 16 Сахал зам төмрийн өргөсөлт 17 Ажлын ирмэг 18 Тоонолжийн өнцөг 19 Сахал төмрийн тулах 20 Ховилын өргөн

Page 16: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

16

21 Ховилын зузаан 22 Онолын цэг 23 Зэрэгцээ ховил

1-р зураг. Энгийн тоонолж

Тайлбар:

1 Сахал зам төмөр 2 Хаших зам төмөр 3 Зүүн сумын зам төмөр 4 Баруун сумын зам төмөр 5 Үзүүр 6 Үзүүрийн огтлол 7 Үзүүрийн өргөсөлтийн огтлол 8 нугаралт 9 Хаших зам төмрийн оролтын өргөсөлт

10 Өндөрлөсөн хаших зам төмөр 11 Тоонолжийн өнцөг 12 Хүзүүний тулаас

Page 17: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

17

13 Өнцгөөр нийлэх зам төмөр 14 Ажлын ирмэг

2-р зураг. Мохоо тоонолж

Хэмжээ, мм-ээр

Тайлбар:

1 Хэмжилтийн хавтгай 2 Оройн гадаргуу

Ажлын талбарын тэгш байдал

Ажлын талбарын тэгш байдал (1000 мм-с дээш)

3-р зураг. Тоонолжийн онцгой хэмжигдэхүүн – оройн гадаргуу

Тайлбар:

1 Хэмжилтийн хавтгай 2 Улны гадаргуу h3 Доод талын тэгш байдал 3 Сумын дэрийн төгсгөлийн байрлал 4 Сумын дэрийн дундын байрлал

4-р зураг. Тоонолжийн онцгой хэмжигдэхүүн – улны гадаргуу

Page 18: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

18

Тайлбар:

1 Шилжих хэсэг 2 Огтлолцох цэг 3 Үзүүр

Сахал зам төмрийн шулуун

Сахал зам төмрийн өмнөh хэсгийн эзлэх зай

Ховил, /сахал зам төмрийн өргөссөн хэсгийн/

Ховил (зэрэгцээ)

Ховилын эзлэх зай

Тоонолжийн V хэсгийн эзлэх зай

Сахал зам төмрийн урд хэсгийн урт

V хэсгийн урт

Тоонолжийн бүрэн урт

5-р зураг. Тоонолжийн онцгой хэмжигдэхүүн /эзлэх зай, урт/

Хэмжээ, мм-ээр

Тайлбар

1 Хэмжилтийн хавтгай

Ивүүр дээрх өргөн

Зүрхэвчний үзүүрийн хөндлөн хэлбэр

Доод талын тэгш байдал

Page 19: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

19

Ажлын ирмэгийн байршил /ултай харьцуулснаар/

6-р зураг. Тоонолжийн онцгой хэмжигдэхүүн, хөндлөн огтлол

Тайлбар

Хавчаарын Боолтын нүхний диаметр

Нүхний амсрын налуулга

Нүхний байршил/ тоонолжийн төгсгөлд харьцуулснаар/

Ажлын ирмэгийн байршил /уланд харьцуулснаар/

7-р зураг. Тоонолжийн онцгой хэмжигдэхүүн - нүхний байршил

Тайлбар

1 Царигийн шугам 2 Онолын огтлол

Сахал зам төмрийн толгойн радиус

Ховилын эзлэх зай

Бодит болон онолын дээд оройн ялгавар

8-р зураг. Тоонолжийн хэмжигдэхүүн - эзлэх зай дээд орой

Page 20: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

20

Тайлбар

1 Хэмжилтийн шугам 2 Тахир 3 Шулуун

Бүрэн уртын туршид байх хазайлт

Засварын шилжилт дээрх хазайлт

9-р зураг. Тоонолжийн онцгой хэмжигдэхүүн–

Ажлын ирмэгийг тэгшитгэсэн байдал

Хэмжээ, мм-ээр

Тайлбар

1 Хэмжилтийн талбай 2 Дээд гадаргуу

Ажлын талбарын тэгш байдал

Ажлын талбарын тэгш байдал (1000 мм-с дээш)

10-р зураг. Мохоо тоонолжийн онцгой хэмжигдэхүүн– дээд гадаргуу

Page 21: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

21

Тайлбар

1 Хэмжилтийн хавтгай 2 Улны гадаргуу 3 Сумын дэрийн төгсгөлийн байрлал 4 Сумын дэрийн дундын байрлал

Доод талын тэгш хавтгай байдал

11-р зураг.Мохоо тоонолжийн онцгой хэмжигдэхүүн – улны гадаргуу

Тайлбар:

1 Нугаралт 2 Үзүүр 3 Шилжилтийн талбай

Сахал зам төмрийн шулуун байдал

Дэлний зам, сахал зам төмрийн өргөссөн хэсэг дахь

Дэлний зам, зэрэгцээ байрлалтай

Ховилын хамгийн бага зай

Ховилын хамгийн их зай

Ховилын хамгийн их зай

Урт, зүрхэвчийн үзүүрээс сахал зам төмрийн төгсгөл хүртэл V хэсгийн урт

тоонолжийн бүрэн урт

12-р зураг. Мохоо тоонолжийн онцгой хэмжигдэхүүн –Эзлэх зай ба урт

Page 22: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

22

Хэмжээ, мм-ээр

Тайлбар: 1 Сахал зам төмөр 2 Хаших зам төмөр 3 Хэмжилтийн хавтгай

Доод талын тэгш байдал

Үзүүрийн хөндлөн хэлбэр

Ивүүр дэх өргөн

Ажлын ирмэгийн байрлал(ултай харьцуулсан)

Ажлын гадаргуу, хаших зам төмөр хоорондын өндрийн ялгаа

13-р зураг. Мохоо тоонолжийн онцгой хэмжигдэхүүн– Хөндлөн огтлол

Тайлбар

Хавчаарын Боолтын нүхний диаметр

Нүхний байрлал (тоонолжийн төгсгөлтэй харьцангуйгаар авсан)

Нүхний байрлал (хавчаарын гадаргуутай харьцангуйгаар авсан)

Нүхний амсрын ирмэгийн налуулга

14-р зураг. Мохоо тоонолжийн онцгой хэмжигдэхүүн–

нүхний байрлал

Page 23: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

23

Тайлбар:

1 Царигийн шугам 2 Онолын огтлол 3 Хаших зам төмөр

Сахал зам төмрийн толгойн радиус

Ховилын эзлэх зай

Бодит бүх онолын дээд оройн зөрүү

Хаших зам төмөр ба ажлын гадаргуу хоорондын өндрийн зөрүү

15-р зураг. Мохоо тоонолжийн онцгой хэмжигдэхүүн– Эзлэх зай, дээд орой

Тайлбар:

1 Хэмжилтийн эхлэлийн шугам 2 тахир 3 Шулуун шугам

Бүх уртын туршид дахь хазайлт

Завсрын шилжилт дахь хазайлт

16-р зураг. Мохоо тоонолжийн онцгой хэмжигдэхүүн– ажлын ирмэгийн тэгшитгэсэн байдал

ТӨГСӨВ.

Page 24: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

24

ZA хавсралт (Мэдээлэл)

Стандарт ба “EU Directive 2008/57/EC”-ын үндсэн шаардлага хоорондын

харилцан уялдаа

“Directive 2008/57/EC1“ зааврын үндсэн шаардлагад нийцсэн аргачлалыг боловсруулж мөрдөхийн тулд энэхүү Европ стандарт нь Европын стандартын хороо, Европын чөлөөт худалдааны холбооноос CEN/CENELEC/ETSI –нд өгсөн мандатад нийцүүлэн боловсруулагдсан болно. Энэ зааврын хүрээнд Европын холбооны албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа хамгийн багадаа нэг гишүүн улсад үндэсний стандарт болж хэрэгжинэ. Ингэхдээ өндөр хурдны суурь бүтцийн хүснэгт ZA.1, Энгийн төмөр замын суурь бүтцийн хүснэгт ZA.2 –д тус тус заагдсан энэ стандартын нөхцөлийг мөрдөнө. Стандартын нөхцөлийг Европын чөлөөт худалдааны холбооны дүрэмтэй холбоотой Заавар (Directive)- ын үндсэн шаардлагад нийцүүлэн мөрдөнө.

ZA.1 хүснэгт. Стандарт, Өндөр хурдны төмөр замын суурь бүтцийн техникийн нөхцөл (2008 оны 03 сарын 19-нд Европын холбооны албан ёсны сэтгүүлд

нийтлэгдсэн), 2008/57/EC заавар хоорондын харилцан зохицох байдал

Стандартын зүйл Техникийн нөхцөлийн

бүлэг, хавсралт

“2008/57/EC” зааврын зүйл,

хавсралт Тайлбар

4. суурь бүтцийн

үйлчлэх хүрээний тодорхойлолт

Хавсралт III Үндсэн

шаардлага 1.Ерөнхий

шаардлага 1.1 Аюулгүй

байдал Зүйл1.1.1 – 1.1.2

ба 1.1.3 1.5 Техникийн

хувьд зохицох байдал

4.Ашиглалтын үзүүлэлт

4.2.2 Хэвийн цариг

4.3 ажлын талбарын хазайлт

4.2.8 Дутуу өндөрлөлт

4.2.11.b) Зам төмрийн

5. Зураг төслийн

налуулга –суман шилжүүлэг ба огтлолцол

4.2.12.3 суман

шилжүүлэг ба огтлолцол –Геометрийн үзүүлэлт

шаардлага 5.1 Геометр ба бүтэц 5.2 Хөдлөх бүрэлд - хүүний өгөгдөл 5.2.1 Нэг голын ачаалал ба интервал 5.2.2 Хурд ба дутуу өндөрлөлт

4.2.13 Замын эсэргүүцэх чадвар

5.Харилцан ажиллах боломжийг бүрдүүлэгч зүйл

5.3 суурь хэсэг ба 5.3 Бүрдүүлэгч,

үзүүлэлт бэхэлгээ Техникийн шаардлага 5.4 Сум шилжүүлэг 5.3.1.1b)зам төмрийн

Page 25: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

25

ба үйл ажиллагааны системийн холбогч хэрэгсэл

толгойн огтлол (Сум ба тоонолж)

6. Хүлцэл ба хяналт шалгалт

6.3 Чухал хэмжээс

5.3.4 с) Суман шилжүүлэг ба огтлолцол –Геометрийн үзүүлэлт

6.4 Гэрчилгээжүүлэлт A хавсралт – A1

хүснэгт

ZA.2 хүснэгт. Стандарт, Энгийн төмөр замын суурь бүтцийн техникийн нөхцөл

CR TSI INF (Европын холбооны албан ёсны сэтгүүлд 2011-05-14-нд нийтлэгдсэн), “2008/57/EC” Заавар хоорондын харилцан зохицох

байдал

Стандартын зүйл, зүйлийн зүйл

Техникийн нөхцөлийн бүлэг, зүйл, хавсралт

Зохих текст, “2008/57/EC”

зааврын зүйл, хавсралт

Тайлбар

4 Ашиглалтын шаардлага 4.3 Ажлын талбарын хазайлт 5 Зураг төслийн шаардлага 5.1 Геометрийн өгөгдөл 5.2 Хөдлөх бүрэлдэхүүний өгөгдөл 5.2.1 Нэг голын ачаалал ба Хоорондын зай 5.2.3 Хамгийн их хурд 5.3 Суурийн хэсэг ба бэхэлгээний хэрэгсэл 6 Хүлцэл ба хяналт шалгалт 6.3 Чухал хэмжээс 6.4 Гэрчилгээжүүлэлт

4. Суурь бүтцийн дэд системийн тодорхойлолт 4.2.5.1 Энгийн цариг 4.2.5.4 Дутуу өндөрлөлт 4.2.5.7.2 Зам төмрийн – налуулга Суман шилжүүлэг ба огтлолцол тавигдах шаардлага 4.2.6.2 Суман шилжүүлэг ба огтлолцол хүчин төгөлдөр геометр үзүүлэлт 4.2.6.3 Хөдөлгөөнгүй мохоо тоонолжийн хамгийн их (зохицуулалтгүй) урт 4.2.7 Замын үйлчилж буй ачааллыг эсэргүүцэх чадвар 6 Харилцан ажиллах боломжийг бүрдүүлэгчийн зохицолдооны үнэлгээ

дэд системийн EC баталгаа 6.2.4.7 суман шилжүүлэг ба огтлолцол геометрийн үнэлгээ

Хавсралт III Үндсэн

шаардлага 1. Ерөнхий

шаардлага 1.1 Аюулгүй

байдал Зүйл1.1.1 – 1.1.2

ба 1.1.3 1.5 Техникийн

хувьд нийцэх байдал 1. Ерөнхий

шаардлага 1.1 Аюулгүй

байдал

Тусгай

зорилгоор богино зам төмөрт ашигладаг зам төмөр, жижиг хэрэгсэл, дэр

суман

шилжүүлэг ба огтлолцол жишээ авбал уулзвар тохируулагч төхөөрөмж, шилжилтийн хавтан, тусгай бүтэц

Эдгээр нь харилцан ажиллах боломжийн бүрдүүлэгч хэсэг мөн эсэхийг “ Энгийн

Page 26: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

26

6.2.5.2 суман шилжүүлэг ба огтлолцлын зам төмрийн эсэргүүцэл -ийн үнэлгээ Хавсралт B – Хүснэгт 21

Төмөр замын суурь бүтцийн техникийн нөхцөл”- ийн § 5.2 (3) –ийн дагуу авч үзэхгүй

АНХААРУУЛГА: Бусад шаардлага, Европын холбооны бусад зааврыг энэхүү стандартын хамрах хүрээнд багтах бараа бүтээгдэхүүнд ашиглаж болно.

Page 27: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ - mrtd.gov.mnmrtd.gov.mn/upload/files/EN_13232-6_2016_11_02.pdf · зүрхэвчийн толгой руу харж байхад аль талаас

MNS EN 13232-6: 2016

27

Ном зүй

[1] UIC 866-0:1985, Technical specification for the supply of cast manganese steel

crossings for switchand crossing work