24
Энэ дугаарт 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303) НИЙГЭМ ZGM DAILY Вирус дэгдээж, өвчилж байснаас цагаан сар хийгээгүй нь дээр FULL ENGLISH PAGE INSIDE 6 20-21 ЭДИЙН ЗАСАГ “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээс Н.Багабандийг “явуулах” мэх 9 ЭДИЙН ЗАСАГ 11 Халдвар 20 мянга хол давж, АНУ өвчний эсрэг бэлтгэлээ базааж эхэллээ ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ~ 2752.65 393.60 43.32 2.32 АМ.ДОЛЛАР РУБЛЬ ТӨМРИЙН ХҮДЭР 650.00 1.61% АЛТ 1,574.50 0.56% ЮАНЬ ВОН ЗЭС 5,525.00 0.75% ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 18 12 13 Н.Түвшинбаяр, Б.Баттүшиг нар “халз тулалдана” Тоотой хэдэн тойрог, тоймгүй олон горилогч Тэмцэж олсон хайр, тэгээс эхэлсэн амьдрал Өдөрт 12 удаа тэврэлдвэл гэр бүлийн харилцаа бат бөх болдог Эцэг, эхээсээ болж гэр бүлээсээ салсандаа харамсаж явна 3 7 01303 Өнөөдөр Маргааш -12° C -10° C -23° C -20° C НЕФТЬ 61.45 0.64% ХУРАЛДАЙ БОНД 113.09 0.12% САМУРАЙ БОНД 103.36 0.60% ЧИНГИС БОНД 101.92 0.13% ГЭРЭГЭ БОНД 103.52 0.12% Гэрэл зургийг С.Батсайхан Ямар нэг хүлээлтэд баригдалгүй хүссэнээрээ шинийг санаачилж, түүгээрээ дурсагдаж амьдар. #8 $63.3 тэрбум Сергей Брин, Google-ийн үүсгэн байгуулагч, энтрепренер МҮОХ-ны ээлжит бус хурал ирэх сарын 6-нд болно. Мужааны ажлаа хийж эхэлснээс хойш материалаа бага багаар цуглуулсаар амьдрах байшин, ажлын байраа барьсан. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатарын мандат дээр Д.Лүндээжанцан очиж, буцаад Өвөрхангайгаас нэр дэвшихээр тохиролцсон аж. Өвөрхангай түүний хувьд бараг өмчилж авсан тойрог нь байсан. УЛС ТӨР Ц.Цолмон: Мандатын хуваарилалт шударга ёсны зарчимд нийцээгүй Маск магнаг болох цагаар Өдөрт 40 мянган ширхгийг үйлдвэрлэдэг хэдий ч эрүүл мэндийн байгууллагууд руу нийлүүлж буй учраас эмийн сангуудыг хангаж чадахгүйд хүрлээ

НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

  • Upload
    others

  • View
    10

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

Энэ дугаарт

2020.02.05, ЛХАГВА~№024 (1303)

НИЙГЭМ ZGM DAILY

Вирус дэгдээж, өвчилж байснаас цагаан сар хийгээгүй нь дээр

FULL ENGLISH PAGE INSIDE

6

20-21

ЭДИЙН ЗАСАГ

“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээс Н.Багабандийг “явуулах” мэх

9

ЭДИЙН ЗАСАГ

11

Халдвар 20 мянга хол давж, АНУ өвчний эсрэг бэлтгэлээ базааж эхэллээ

~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ~

2752.65 393.60 43.32 2.32

АМ.ДОЛЛАР РУБЛЬТӨМРИЙН ХҮДЭР

650.001.61%

АЛТ

1,574.50 0.56%

ЮАНЬ ВОНЗЭС

5,525.000.75%

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

18

12

13

Н.Түвшинбаяр, Б.Баттүшиг нар “халз тулалдана”

Тоотой хэдэн тойрог, тоймгүй олон горилогч

Тэмцэж олсон хайр, тэгээс эхэлсэн амьдрал

Өдөрт 12 удаа тэврэлдвэл гэр бүлийн харилцаа бат бөх болдог

Эцэг, эхээсээ болж гэр бүлээсээ салсандаа харамсаж явна

3

7

0 1 3 0 3

Өнөөдөр Маргааш

-12°C -10°C

-23°C -20°C

НЕФТЬ

61.450.64%

ХУРАЛДАЙ БОНД

113.090.12%

САМУРАЙ БОНД

103.360.60%

ЧИНГИС БОНД

101.920.13%

ГЭРЭГЭ БОНД

103.520.12%

Гэрэл зургийг С.Батсайхан

Ямар нэг хүлээлтэд

баригдалгүй хүссэнээрээ

шинийг санаачилж,

түүгээрээ дурсагдаж

амьдар.

#8 $63.3 тэрбум

Сергей Брин, Google-ийн үүсгэн

байгуулагч, энтрепренер

МҮОХ-ны ээлжит бус хурал ирэх сарын 6-нд болно.

Мужааны ажлаа хийж эхэлснээс хойш материалаа бага багаар цуглуулсаар амьдрах байшин, ажлын байраа барьсан.

Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатарын мандат дээр Д.Лүндээжанцан очиж, буцаад Өвөрхангайгаас нэр дэвшихээр тохиролцсон аж. Өвөрхангай түүний хувьд бараг өмчилж авсан тойрог нь байсан.

УЛС ТӨР

Ц.Цолмон: Мандатын хуваарилалт шударга ёсны зарчимд нийцээгүй

Маск магнаг болох цагаарӨдөрт 40 мянган ширхгийг үйлдвэрлэдэг хэдий ч эрүүл мэндийн байгууллагууд руу

нийлүүлж буй учраас эмийн сангуудыг хангаж чадахгүйд хүрлээ

Page 2: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ02 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303)

УЛС ТӨР

П.Батбөх, ЗГМ сонин

Орон нутагт мандат шилжүүлсэн нь төсвийн хөрөнгийг өгөөж багатай зүйлд зарцуулах явдал тэр хэрээр ихэснэ гэсэн үг

Ц.Цолмон: Мандатын хуваарилалт шударга ёсны

зарчимд нийцээгүй

УИХ-ын сонгуулийн тойрог, ман датын хуваарилалтын талаар хуульч Ц.Цолмонтой ярилцлаа. Тэрбээр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

-УИХ-ын сонгуулийн хуулийг оны өмнө баталж, олон сайн зас вар хийлээ. Харин энэ хуу-лийн дутагдалтай талыг юу гэж дүгнэж байна вэ?

-Монголчууд бид 1990 оноос хойш мажоритар, пропорцианаль, холимог гээд бүх тогтолцоогоор сонгууль өгч үзсэн, сонгуулийн турш лагатай, улс төрийн соёлтой ард түмэн. Харин энэ удаа сонгуу-лийн тойргийн мандатын зарим ху-ваарилалтыг шударга бус хийлээ гэж харж байна. Энэ талаар хуульч, судлаачид буруутгасан байр сууриа ч илэрхийлсэн. Харин УИХ анхаарсангүй.

-Эрх баригчид сонгуулийн хуульд нэг тойрог олон мандат-тай байна гэсэн агуулгатай заал-тыг зориуд оруулж тойрог, ман-датын хуваарилалтыг хүч түрж шийдлээ гэж үзэж болох уу?

-Аливаа парламент тодорхой асуудлыг янз бүрийн аргаар шийд-вэрлэдэг. Манай УИХ Сонгуулийн тухай хуулийг гол төлөв улс төрийн зөвшилцлийн аргаар шийддэг. Энэ хэлбэр сул ба давуу талтай. Сул тал нь парламентын олонх ардчиллын зарчмыг хангаж сөрөг хүчинтэйгээ, бусад намуудтай зөвшилцөж байгаа мэт боловч заримдаа улс төрийн зөвшилцөл нэрийн дор зарчимгүй, хууль зүйн зөрчилтэй шийдвэр гаргадаг. Уг нь ийм тодорхой зүйлийг намууд зөвшилцлийн аргаар шийдэхдээ мэргэжлийн хүмүүс, хуульчдын үгийг сонсох нь чухал.

- Нийслэлийн мандатаас хасаж орон нутагт шилжүүлснийг шу-дарга бус хэмээн шүүмжилж нэлээд маргалдлаа. Энэ талаар ямар байр суурьтай байна?

-Судлаачид, намууд байр сууриа илэрхийлж, шүүмжлэлтэй хандлаа. Шударга бус болсон гэдэгтэй санал нэг байна. Тойрогт мандат хуваарилах зарчим байх ёстой. Яг ямар зарчимд үндэслээд нийс лэлийн 28 мандатыг 24 бол гож хасав гэдгээ хүмүүст ит гэл үнэмшил төрүүлэхээр тайл барлаж чадсангүй. Энэ

ПАРЛАМЕНТ АЛИВАА ШИЙДВЭР ГАРГАХДАА ТӨСВИЙН ШУ ДАРГА ЗАРЦУУЛАЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨГӨӨЖИЙГ ЗӨВ ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.

байдал нь сонгуульд оролцох сонирхолтой хүмүүсээс гадна, гол нь нийслэлийн иргэдийн дургүйг хүргэж байна.

-Олон улсад ямар зарчмаар тогтоодог юм бэ?

-Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн байгуулалтын хэлбэртэй шууд холбоотой. НҮБ-ын гишүүн 190 гаруй улсаас АНУ, ОХУ, Канад, Австрали, Энэтхэг зэрэг арав орчим нь холбооны, үлдсэн нь нэгдмэл улс. Манайх нэгдмэл улсын тоонд ордог. Холбооны улсын үндсэн шинж нь парламент хоёр танхимтай байдаг. Доод танхимын гишүүдийг ард түмнээс сонгодог бол дээд танхимыг ихэвчлэн муж улсынхаа ашиг сонирхлыг төлөөлүүлэн сонгодог. Тэрийг нь газар нутгийн зарчим гэж хэ лээд байгаа юм. Аль ч улсын парламент ямар хэлбэртэй

бай хаас үл шалтгаалаад гишүү-дээ иргэ дийнхээ тоотой пор пор-ционалиар байх суурь зарчмаар сонгодог. Энэ зарчим нийслэлийн хувьд алдагдаад байгаа нь ойлгомжтой байна шүү дээ.

-Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, засаг захиргааны нэгж, байршил гэсэн дөрвөн хүчин зүйлийг тэнцүү баримтлахыг зарчим болгосон гэж тайлбар-ласан л даа?

-Дөрвөн зарчим баримтална гэж юу байх вэ дээ. Ардчилсан нийгэм байгуулах гэж зорьж буй бид Үндсэн хуулийнхаа үндсэн зарчмыг л баримтлах ёстой. Тэнд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” гээд заачихсан. Төрийн аливаа хууль, шийдвэр энэ зарчимд л нийцэх ёстой. Парламентын сонгууль гэдэг хүмүүс өөрсдийгөө төрд төлөөлөх хүнийг сонгож байгаа үйл явц. Тэр нь шударга ёсонд нийцсэн байх ёстой л гэсэн үг.

-Тойрог, мандатын хуваа-рилалт шударга бус болсон нь цаашид ямар сөрөг үр дагавар авчрах вэ?

-Үүнд бухимдах хоёр хүчин

зүйл байна. Нэг дэх нь, сонгуульд оролцох улс төрийн сонирхолтой хүмүүс бухимдаж байна. Нөгөө нь, иргэд төсвийн хуваарилалт буруу байгаад бухимдаж байна. Орон нутгаас сонгогдсон олонх гишүүд тойрогтоо амласнаа биелүүлэх гээд нэгдсэн улсын зарчмаар зангидаж байх ёстой төсвийг задалж байгаа. Үүнээс болж төсвийн хуваарилалтыг буруу хийлээ гэсэн шүүмжлэл гардаг. Орон нутгаа, аймгаа хөгжүүлнэ гэж амласан гишүүд амлалтаа биелүүлэхийн төлөө л ажиллана шүү дээ. Тухайлбал, сүүлийн үед хүн ам ихээр төвлөрч байгаа нийслэлийн зарим дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилд төсвийн хөрөнгөөр нэг ч сургууль, цэцэрлэг бариагүй байхад зарим аймгийн бараг сум болгонд сургууль, дотуур байр, соёлын төв, эмнэлэг, автозам, цахилгаан эрчим хүчний сүлжээ гээд бүх төрлийн хөрөнгө оруулалтыг хийлээ. Орон нутагт хөрөнгө төсөвлөхийг буруутгах аргагүй ч хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засгийн өгөөжийг тооцсон байх ёстой. Орон нутагт мандат шилжүүлсний үр дагаварт төсвийн хөрөнгө улам задарч, өгөөж багатай зүйлд зарцуулагдана. Энэ нь манай сонгуулийн тогтолцоо, парламентын төсвийн хэлэлцүүлэг гажигтай байгааг хэлээд байгаа юм. Тиймээс цаашдаа аливаа шийдвэр гаргахдаа төсвийн шу-дарга зарцуулалт, эдийн засгийн өгөөжийг зөв тооцох хэрэгтэй.

-Сонгуульд олон суудал авах магадлалаа нэмэх нь гол зорилго байсан юм биш үү?

-Ардчилсан нам 2016 онд бас л тойрог зохиож, мандатын хуваарилалт хийвэл ялна гэж тооцсон. Гэвч эсрэгээрээ МАН үнэмлэхүй олонх болсон. Одоо МАН яг тэр замаар АН-ын аргыг хэрэглээд ялна гэж тооцож байна. Сонгуулийн хууль хүмүүсийн сонгох эрхийг хангах зорилготой хууль болохоос биш улстөрчдийн сонгогдох эрхийг хамгаалах зорилгогүй. Манай ард түмэн сийрэг ухаантай, мэдээлэл ч сайн авдаг болсон. Улс төрийн намын хувьд сонгуулийн тойрог мандатын хуваарилалт чухал биш. Харин ард түмний өмнө амласан зүйлээ хэр хэрэгжүүлсэн бэ гэдэг л иргэдийн хувьд гол сонголт болно гэдгийг анхаараасай. █

ЗГМ: ТОВЧХОН

ЗАСГИЙН ГАЗАР

ПАРЛАМЕНТ Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцууллаа. Тус байнгын хороо нийт 18 удаа хуралдаж, 38 асуудал хэлэлцэж, хуулийн төсөл 70, УИХ-ын тогтоолын төсөл 14, санал, дүгнэлт 18-ыг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлжээ.

ШИЙДВЭР МСҮТ-д суралцагчдын тэтгэмжийг 200 мянган төгрөг болгон нэмэх, тэнд ажиллаж буй мэргэжлийн багш нарт улиралд 15 хувийн урамшуулал олгох шийдвэрийг Засгийн газар батлав. МСҮТ-д суралцагсад энэ оны эхнээс тооцож нэмэгдсэн хэмжээгээр тэтгэмжээ авах юм.

НӨАТ-ын буцаалтыг ирэх даваа гарагт олгоно

Засгийн газар ээлжит хуралдаанаараа Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах арга арга хэмжээний талаар хэлэл цэж шийдвэр гаргажээ. Тухайл бал, тэтгэврийн зээлийг тэглэх, нөхөн олгохтой холбоо той журам, тэтгэврийн зээл гүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас ол гох журмыг ба талс-наас гад на “Эрдэнэс монгол” ХК-д 900 тэрбум төгрөгийн бонд гаргахыг зөвшөөрсөн тогтоол гаргасан байна.

Харин Сангийн сайд Ч.Хүрэл-баатар НӨАТ-ын буцаан олголтын талаар мэдээлэхдээ “Өнгөрсөн жил НӨАТ-ын бу-цаан олголтыг 796 мянган иргэн авч байсан бол энэ онд 912 мянга болж нэмэгдсэн. Эдгээр иргэдэд 148 тэрбум төгрөгийг ирэх даваа гарагаас эхлэн олгоно. Мөн татварын багц хуулийг шинэчилсэнтэй холбогдуулж НӨАТ-ын бу-цаан олголтыг улирал бүр өгө хөөр болсон. Үүний дагуу энэ улирлын НӨАТ-ын буцаан олголт дөрөвдүгээр сард иргэдийн дансанд орно. Цаашдаа гурван сарын давтамжтай олгоод явах юм. НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор Сангийн яам, татварын байгууллага 996 иргэний 1.3 тэрбум төгрөгийн гүйлгээний зөрчлийг хянаж байна” гэ сэн юм. Мөн тэрбээр ирэх улир лаас эхлэн НӨАТ-ын бу цаан олголтоо авахгүйгээр төрд төлөх татвар хураамж, тээврийн хэрэгслийн татварт суутгуулах боломжтойг мэдэгдэв. █

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 3: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

54 дэх удаагийн Super Bowl Майами хотын Hard Rock цэнгэлдэхэд болж, нийт 62,417 үзэгч цуглажээ. Энэ удаагийн супер боулын гол баатар нь 50 настай Женнифер Лопес, 43 настай Шакира нар байлаа. Үзэгчид тэднийг ямар үнэ ханштай дуулсан бол гэж сонирхож байжээ. Гэвч тэд огт мөнгө аваагүй гэнэ. Super Bowl-ын үеэр дуулах нь тэдний нэр хүнд, цомгийн борлуулалт зэрэгт асар их нөлөө үзүүлдэг тул Жей Ло, Шакира ч гэлтгүй дэлхийн одууд мөнгөнөөс татгалздаг байна. Үүний нэг тод жишээ нь Лэди Гага. Тэр өнгөрсөн жилийн супер боулын үеэр 38 мянган цомог зарж, Shallow дууг нь татаж авсан үзэгчийн тоо 1400 хувиар нэмэгдсэн байна. Гурав хоногийн өмнө болсон Super Bowl-аар эхлээд Шакира тайзан дээр гарч She Wolf, Empire, Whenever, Wherever гэсэн хит дуугаа толилуулж, Hips Don't Lie-аар

дуусгасны дараа Жей Ло гарч ирсэн. Жей Ло Jenny From the Block, Ain't It Funny, Waiting for Tonigh, Mi Gente, On the Floor,

Let's Get Loud зэрэг дуугаа дуулж байхад нь түүний 11 настай охин Эмма гарч ирэн, хамт дуулж, олныг уулга алдуулжээ. Дараа нь Шакира дахин гарч ирснээр Жей Ло-гийн хамт алдарт Waka Waka дууг Hard Rock цэнгэлдэхэд эгшиглүүлэв. █

зохион байгуулах болсноо МҮОХ-ноос олон нийтэд зарлав. 2017 онд МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, дөрвөн жилийн хугацаатай хашдаг албанд тав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Д.Загдсүрэн өнгөрсөн оны аравдугаар сард ажлаа өгсөн билээ. Тэгвэл

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 03 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303)НИЙГМИЙН СОНИН

Н.Түвшинбаяр, Б.Баттүшиг нар “халз тулалдана”

Монголын үн-дэс ний олим-пын хороо ны ээл жит сон гуу-лийн тов албан

ёсоор гарчээ. Шинэ удирдлагаа сонгох хурлыг ирэх сарыг 6-нд “Шангрила” зочид буудалд

Ахыгаа өмөөрсөн Н.Цэлмүүнд Б.Ганхөлөг хариу барив

Цагдаагийн ерөнхий газраас төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны хэргийн талаар шинэ мэдээлэл өгсөн билээ. Яг энэхүү хурлын дараа “МАК”-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн ахыгаа өмөөрөхдөө “Бичлэг байхгүй, залилангийн хэрэг удаа дараа үйлдэж байсан “Г” гэгчийн байгаа гэх л худал үг хангалттай байж. Үнэн хэзээд ялна. Талийгаачийн үр хүүхдүүд миний үеийн л залуучууд. Нийгэмдээ олигтой хийсэн зүйл лав харагдсангүй. Эцгийнхээ үхлээр олон нийтийн өмнө гарч бусдыг гүтгэх замаар нэр

хүндэд гарах гэсэн арчаагүй залуучууд. Манай үеийн төлөөлөл гэхээс ичмээр” гэж фэйсбүүктээ бичсэн нь бусдын д у р г ү й ц л и й г төрүүлж, түүнийг жигшсэн билээ. Тэгвэл өчигдөр т а л и й г а а ч Г.Батхүү агсны хүү Ганхөлөг өөрийн твиттер хаягаараа хариуг нь барьжээ. Тэрбээр “Сэтгэлийн боловсрол, хүмүүжил, ёс зүйгүй бол сэхээтний боловсролтой байгаад ч яах вэ дээ” гэж жиргэжээ. █

Б.Мөнхзул, ЗГМ сонин

МҮОХ-ны ээлжит бус хурал ирэх сарын 6-нд болно

2020 оны олимпоос өмнө шинэ ерөнхийлөгчийг сонгох нь. Ээлжит сонгуульд тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, олимпын аварга Н.Түвшинбаяр нар нэр дэвшихээ мэдэгдсэн бол МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Бат-Энх ч сонгуульд өрсөлдөж магадгүй бололтой. █

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр

МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Бат-Энх

МОНГОЛ АЯЛАЛ КОМПАНИЙН АЯЛЛЫН ХУВААРЬ

Ч.Ганбатын “Уурга шүүрлээ” тодорчээ

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулдаг AIPS Sports media AWARDS ёслолын ажиллагаа Унгарын Будапешт хотноо боллоо. Спортын сэтгүүл зүйн шилдгүүдийг

тодруулах ёслолд Монголын гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл гуравдугаар байр эзлэв. Ингэснээр монгол гэрэл зурагчны бүтээл анх удаа шилдэг гуравт багтаж байгаа юм. Ч.Ганбатын “Уурга

шүүрлээ” бүтээл нь “Алтан агшин” төрөлд өрсөлдсөн 125 орны зурагчны 1794 зургаас ийн гуравт шалгарсан нь энэ. Спортын шилдэг гэрэл зургийг Photo action, Portfolio гэсэн хоёр төрөлд тодруулжээ. █

№ Аяллын чиглэл Аяллын хоног Аялал гарах өдөр

1. Итгэлт Хамба-Улаан-Үүдын аялал

3 шөнө, 4 өдөр

1.30, 2.6, 2.19 /Итгэлт хамбын

ил гаргах мөргөл/

2. Эрхүү хотын аялал 5 шөнө, 6 өдөр 2.6, 2.13, 2.22

3. Дубай –Станбул хотын аялал 7 шөнө, 8 өдөр 2.22

4. Станбул хотын аялал 4 шөнө, 5 өдөр 2.22

Жей Ло, Шакира нар Super Bowl-д

үнэгүй дуулжээ

Page 4: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

Польшид ажиллаж,

амьдарч буй эмч нар 40

мянган маск илгээжээ.

Мөн Европт амьдарч

буй монгол тамирчид

спортын салбарын-

хандаа зориулж

10 мянган ширхгийг явуулсан

байна. БСНУ-д ажиллаж буй

элэг нэгтнүүд гэсэн ч 10

мянган ширхэг амны хаалт

явуулжээ.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ04 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303) ЗГМ: СЭДЭВ

болох тооцоо харагдлаа. Тэгэхээр халд варт өвчин тархах эдийн засагт ямар эрсдэлтэйг харж болно. Иймээс эмийн сан, эмнэлгийн байгууллагууд руу бурууг чихэж, амны хаалт хайж бухимдаж явахаар өөрсдөө оёод зүүчихсэн нь эдийн засгийн хэмнэлттэй болох нь. 1990-ээд оноос өмнө эмч нар самбай даавууг гурав давхарлаж хийсэн амны хаалт зүүдэг байлаа. ХСҮТ-ийн мэс заслын эмч Я.Эрдэнэ-Очир самбай даавуугаар амны хаалт хийж зүүгээд хагалгаанд орсон хуучны дурсамжаа санагалзсан талаараа цахим хуудсандаа бичсэн харагдсан.

Хавдар судлалын эмнэлэг маскны хомсдолд орж, эмч нар нь аргагүйн эрхэнд амны хаалт хийж

Маск магнаг болох цагаар

АМНЫ ХААЛТ ХИЙХЭД ТИЙМ Ч ХЭЦҮҮ АЖИЛ БИШ Л ДЭЭ. ЖИЖИГХЭН АЛГА ДАРАМ ХЭМЖЭЭТЭЙ ДӨРВӨЛЖИН ДААВУУНЫ ӨМНӨ БҮХЭЛ БҮТЭН УЛСААРАА СӨХРӨӨД БАЙХ НЬ УТГАГҮЙ БИЗ.

хаяж 2000 төгрөг болж байгаа юм. Гэхдээ нэг удаагийн амны хаалт нүдний гэм болсон тул арга буюу үнэтэйг нь худалдаж авахаас өөр сонголт алга. Иймд нэг хүн амны хаалт худалдаж авахад сард ойролцоогоор 60-100 мянган төгрөг зарцуулах болоод байна. Энэ бол зөвхөн нэг иргэний амны хаалт худалдаж авах зардал. Нэг өрх дөрвөн ам бүлтэй гэж тооцвол зөвхөн амны хаалт худалдаж авахад 250-400 мянган төгрөг зарцуулах шаардлага гарч байна. Үүнээс гадна гар ариутгагч, гэр орноо халдваргүйжүүлэх хлормины уусмал гээд вирусээс хамгаалах зардал нэмэгдэх нь ойлгомжтой. Тэгэхээр нэг өрхийн ариутгал, халдваргүйжүүлэлтэд зарцуулах зардал 500-600 мянган төгрөг

элхий дахиныг түг-шээж буй корона-вирусийн халдвар хүн бүрийг ариун цэвэр сахих дадалд

сургаж байна. Халдвараас хамгаалахын тулд амны хаалт хэрэглэх шаардлага ч тулгарлаа. Өнөөдөр долоон тэрбум хүний гол хэрэглээ нефть, зэс биш амны хаалт болж хувирлаа. Энэ их хүнийг амны хаалтаар хангана гэдэг амар биш ажил. Эм, эмнэлгийн хэрэгслийн ком-паниудад өдөр, шөнөгүй ажиллах хүнд ачаа нэмэгдэж буй бөгөөд тахал намжтал амны хаалт хэрэглэнэ гэвэл хэдэн сар ч болж мэдэхээр байгаа юм. ОХУ-ын эмч нар л гэхэд дөрөв, тавдугаар сард вирусийн тархалт оргил үедээ хүрнэ гэж үзэж буйгаа мэдээлсэн. Тиймээс ядаж л ойр дотныхноо болон өөрийгөө халдвараас хамгаалахын тулд амны хаалтгүйгээр нэг ч өдрийг өнгөрөөж болохгүй гэсэн үг.

Эрэлт ихсэхийн хэрээр хомс-дол үүсдэг нь зах зээлийн зарчим. Тиймээс дэлхий даяараа амны хаалтын хомсдолтой байна гэж албаны эх сурвалж хэллээ. Гэхдээ улс орон бүр бэлэн байд-лыг хангаж, тодорхой хэмжээний нөөц бүрдүүлсэн нь ойлгомжтой. Харин манай улс халдварт өвчний үед барьц алдаж байна.

Хүн амын нягтаршилтай сая гаруй иргэнтэй нийслэлд “Мөн-хийн тун” гэдэг ганц үйлдвэр амны хаалт үйлдвэрлэж буй. Өдөрт 40 мянган ширхгийг үйлдвэрлэдэг хэдий ч эрүүл мэндийн байгууллагууд руу нийлүүлж буй учраас эмийн сангуудыг хангаж чадахгүйд хүрчээ. Энэ нь иргэдийг амны хаалтын эрэлд гарахад хүргэж байна. Нөгөөтэйгүүр зарим хэсэг нь бөөндөж нөөцөлснөөс болоод хомсдол үүсэв. Энэхүү аймшигт вирусээс болоод хүмүүс эдийн засгийн үргүй зардал их гаргах боллоо. Нэг хүн өдөрт амны хаалт худалдаж ава хад ойролцоогоор 3000 төгрөг зарцуулах нь. Гаднаас импор-толсон хамгийн сайн шүүл-түүртэй N95 маск нэг ширхэг нь 3500-4000 төгрөгийн үнэтэй байна. Энэ амны хаалтыг 48 цаг хэрэглэх зориулалттай болохоор хоёр өдөр зүүж болно гэсэн үг. Харин нэг удаа хэрэглэх зориу лалтын цэнхэр маск ширхэг нь 400 төгрөг болжээ. Энэ нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг хэрэглээд солих ёстой гэж тооцвол

зүүсэн юм билээ. Ийм байдлаар эмч нар хүртэл боломжтой аргаа хэрэглэж байна. Тиймээс жирийн иргэд ч амны хаалтаа өөрсдөө оёж зүүцгээе. Үр хүүхдүүддээ ч гэсэн амны хаалт хийж өгцгөөх нь олон талын ашигтай.

Гадаадад байгаа монголчууд эх орондоо маск илгээж буй сайхан мэдээ сонор мялаах боллоо. Польшид ажиллаж, амьдарч буй эмч нар 40 мянган маск илгээжээ. Мөн Европт амьдарч буй тамирчид спортын салбарынхандаа зориулж 10 мянган ширхгийг явуулсан билээ. БСНУ-д ажиллаж буй элэг нэгтнүүд маань ч гэсэн 10 мянган ширхэг амны хаалт явуулсан. Ийн дэлхийн өнцөг булан бүрээс эх орондоо санаа зов ни сон халуун сэтгэлт элэг

Өдөрт 40 мянган ширхгийг үйлдвэрлэдэг хэдий ч эрүүл мэндийн байгууллагууд руу нийлүүлж буй учраас эмийн сангуудыг хангаж чадахгүйд хүрлээ

Б.Гандолгор, ЗГМ сонин

РЕДАКЦ ЗАР СУРТАЛЧИЛГАА ХАЯГ ДУГААРЫН УДИРДАГЧ

ЦАХИМ ХУВИЛБАР

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгч Баатарын Дуламхорлоо

ЗөвлөхШатарбалын Даваадорж

Орлогч эрхлэгчЛхагважавын Сугармаа Утас: 99903584

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн албаЭдитор Б.ЭнхжаргалУтас: 99901621

Цахим контент, бүтээлч үйлдвэрлэлийн албаЭдитор Г.БаярсайханУтас: 99903574

Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн алба

Утас: 99903581

99903578

99907843

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоот

Улсын бүртгэлийн дугаар. 1024

Утас: 70103131,

Факс: 70106065

Л.СУГАРМАА

zgm.mn

ubinfo.mn

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА Уншигч та манай сонины мэдээ,

нийтлэл, сурвалжилгатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал,

хүсэлт байвал› [email protected]

Утас: 99903584 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Д

өдөрт тавыг хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхээр таван ширхэг нь дор

Page 5: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 05 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303)ЗГМ: СЭДЭВ

Нэг иргэн амны хаалт худалдаж авахад сард ойролцоогоор 60-100 мянган төгрөг зарцуулах нь.

оролцогчдод шинээр 2017 онд танилцуулагдсан ФИДИК гэрээний бүтэц, практик хэрэглээг тайлбарлаж, талуудын эрх, үүргийн хуваарилалт, гэрээний загварыг зөв сонгож хэрэглэх, гэрээний төлбөрийн болон бусад маргаан шийдвэрлэх аргачлалын талаар цогц ойлголтыг өгнө.

ECV ГЭРЧИЛГЭЭ олгоно.(ACCREDITED FIDIC TRAINING CERTIFICATE)

Сургалтын огноо: 2020 оны 3 дугаар сарын 25 – 26 өдөр Хаана: Шангри-Ла Хотел, Улаанбаатар (Лондон өрөө)Холбоо барих утас: 9917-0111; 9900-9860; 7711-9008Цахим шуудан: [email protected]

“Өмгөөллийн Батбаяр энд Партнэрс” ХХН (Хуулийн фирм) нь Англи улсын Лондон хотод төвтэй ECV Consultancy Ltd (European Construction Ventures Consultancy)-тай хамтран 8 дахь жилдээ зохион байгуулж буй дараах сургалтад та бүхнийг урьж байна:

• Шинээр 2017 онд танилцуулагдсан ФИДИК гэрээний бүтэц, (Улаан, Шар болон EPC/Turnkey Мөнгөлөг ном) практик хэрэглээний 2 (хоёр) өдрийн сургалт

Энэхүү сургалт нь төсөл хэрэгжүүлэгч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, концесс эзэмшигчид, төсөл санхүүжүүлэгч банк, санхүүгийн байгууллагууд, төслийн удирдлагын баг, инженерингийн, хуулийн, санхүүгийн зөвлөхүүд, гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниуд зэрэг зам, төмөр зам, барилга, дэд бүтэц, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрт

Шинэ ФИДИК (2017) ГЭРЭЭНИЙ СУРГАЛТAccredited FIDIC Training Company

Самбай даавуу буюу марлийг дөрөв давхарлан амны хаалт хийж зүүж болно. Самбай нь бусад даавууг бодвол ариутгал сайн авдаг давуу чанартай аж.

Иймээс амны хаалт хийхдээ 3-4 давхарлан оёх нь зохимжтой юм байна. Халдвар тархаагүй үед өөрсдийн хийсэн амны хаалтыг зүүж болно гэж эрүүл мэндийн

мэргэжилтнүүд зөвлөлөө. Харин халдварт өртөх эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүс олон давхар шүүлтүүртэй амны хаалт зүүх шаардлагатай ажээ.

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга

Г.Цэцэнсанаагаас амны хаалтын нөөц, хангалтын талаар тодрууллаа.

-Зарим эмнэлэг амны хаал-тын хомсдолд ороод байна. Яамны зүгээс хангалт нөөц сайжруулахад хэрхэн анхаарч байна? -Шинэ коронавирусийн халдвар

тархсантай холбоотойгоор зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтэд

амны хаалтын хэрэглээ өссөн. Монголд тусгай зөвшөөрөлтэй ганц үйлдвэр нь “Мөнхийн тун”. Энэ үйлдвэр өдөрт 35-40 мянган амны хаалт үйлдвэрлэж байна. Бусад эм ханган нийлүүлэх байгууллага амны хаалт импортлох арга хэмжээ авч байгаа. ЭМЯ нэн шаардлагатай газруудыг хамгийн түрүүнд хангах зохицуулалт хийж байна. Урд хөршийн цагаан сар таарсан тул хил хааснаас амны хаалт ховордлоо. Энэ долоо хоногт “Монхими” компани амны хаалт үйлдвэрлэж эхэлнэ. Тэгэхээр дотоодод үүсээд байгаа хомсдол арилах байх. Эрүүл мэндийн хөгжлийн төв байгууллагуудаас өдөр бүр амны хаалтын нөөцийн судалгаа авч байгаа. Энэ судалгааг хараад хамгийн хэрэгцээтэй байгаа газруудад хуваарилж өгдөг. Мөн хилийн чанадад суугаа монголчууд халдварт өвчинтэй тэмцэхэд дэм болж, сэтгэлийн бэлэг илгээж байна. Гадаадад амьдарч буй иргэдийн хандивласан амны хаалтыг хуваарилж тараасан.

-ЭМЯ нэг удаагийн амны хаалтыг

хоёр цаг тутам сольж зүү гэж зөвлөсөн. Гэтэл нэг удаагийн амны хаалт олдохгүй байна. Өөрсдөө хийгээд зүүж болно биз дээ?

-Халдварт өртөх эрсдэлт бүлгийнхэн, эмнэлгийн ажилчдыг зориулалтын стандарт хангасан амны хаалт зүүхийг зөвлөж байгаа. Эмийн сангууд өчигдрөөс эхлээд амны хаалтын нөөцтэй болсон. Тэгэхээр худалдаж аваад хэрэглэх боломжтой. Казахстан, БНСУ-аас импорт лоод борлуулж байна. Нэг удаа гийн амны хаалт эрэлттэй байгаа болохоор дуусаад байж магадгүй. Ер нь олон сонголт байгаа шүү дээ. Бид дотооддоо амны хаалтын үйлдвэртэй учраас сандраад байх шаардлагагүй. “Мөнхийн тун” үйлдвэр хүчин чад лаа өргөжүүлээд өдөрт 100 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэдэг болж байгаа. Тун удахгүй өргөтгөл нь ашиглал тад орно.

-Зах, худалдааны төвийнхөн амны хаалт зүүхгүй байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Монголын эм хангамжийн салбар 1990 оноос хувьчлагдсан шүү дээ. Тэгэхээр үндсэндээ манай улсын эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж хувийн хэвшлийнхний нуруун дээр байдаг. Тиймээс төрийн бус байгууллага, холбоодыг эм, эмнэлгийн хэрэгслийн эмийг хөөрөгдүүлэхгүй байх, хангамжийг тасалдуулахгүй байхад анхаараач гэсэн бичиг хүргүүлсэн. Олон нийтийн газар ажилладаг хүмүүс заавал амны хаалт зүүх ёстой. Ялангуяа, зах худалдааны газруудынхан амны хаалт хэрэглэж, ариутгал халдваргүйжүүлэлт байнга хийх хэрэгтэй л дээ.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

МАСК ХИЙХ ЗӨВЛӨГӨӨ

Г.Цэцэнсанаа: Өдөрт 100 мянган маск үйлдвэрлэдэг болно

Амны хаалт хийхдээ самбай даавууг дөрөв давхарлана

нэгтнүүдийн илгээ сэн амны хаалт ядар сан мон гол чууд к о р о н а в и р у -сийн халдвараас хамгаалахад хэрэг болж бай на. Мөн Гаа лийн ерөнхий газар хилээр оруулж ирэх нэг удаа гийн амны хаалтыг тат вараас чөлөөллөө. Эм, эмнэл гийн хэрэгс-лийн тухай хуулийн дагуу ЭМЯ-ны зөвшөөрөлтэй тохиолдолд хувь хүмүүсийн хэрэг лэх амны хаалтыг татвараас ийнхүү чөлөөлж, лицензгүй импор толж байна.

Амны хаалт эм, тариа шиг хэд дахин нугардаг ашиг тай бараа

биш болохоор эмийн компаниуд ч хан гал-таа сайж руу лахад анхаа рахгүй байгаа болол той. Уг нь амны хаалт хийх нь тийм ч хэцүү ажил биш л дээ. Жижиг хэн алга дарам хэмжээтэй дөрвөл жин даавууны өмнө бүхэл бүтэн улсаараа сөх рөөд

байх нь утгагүй санагдана. Тиймээс бүгдээрээ эдийн засагт хэм нэлт тэй аргаар хэрэгцээгээ хан гаж, аюулт тахлаас өөрсдийгөө хамгаалцгаая.

Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун

Page 6: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ06 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303)

О.Даваасүрэн, ЗГМ сонин

НИЙГЭМ

ЗГМ: ТОВЧХОН

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ГЭМТ ХЭРЭГ Найз бүсгүйгээ амиа хорлоход хүргэсэн гэх О.Боргилд холбогдох хэргийн шүүх хурлыг хоёрдугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагт хийхээр товложээ.

ЭРҮҮЛ МЭНД Коронавирусийн халдвар авсан хүний тоо өчигдрийн байдлаар 20.626-д хүрсэн бол нас барсан хүний тоо 426 болжээ. Харин 653 хүн өвдөөд эдгэсэн аж. Харин манай улсад уг өвчний тохиолдол бүтгэгдээгүй хэвээр байна.

ШҮҮХ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, хар тамхи худалдаалсан С.Баярмаад зургаан жил, Х.Мөнх-Эрдэнэд таван жилийн хорих ял тус тус оноолоо.

Гэрэл зургийг С.Батсайхан

Сонгинохайрхан дүүргийн 40-р хорооны иргэн

Ж.ЖАВЗАН (74 настай)

Би хувиараа оёдол, эсгүүр хийдэг хүн. Настай хүн учир сар шинэ тэмдэглэхгүй гэж болохгүй байна. Ер нь бэлгэ дэмбэрлээ бодсон ч тийм жудаггүй загнах утгагүй санагдах юм. Тиймээс урьдын адил хүүхдүүдтэйгээ золгож, хөгшдөө цайлж баярлана. Ха-рин бага насны хүүхэд үнсэх дэмий гэж хүүхдүүд сануулж байгаа. Тиймээс хошуу хүр-гэх гүй ч тангараг сэлбэж, шуу зөрүүлнэ. Эгч нь гараар ур-ла сан бүтээлээрээ “гар цайл-гах” санаатай байгаа. Хүн их зол гож, хийсэн хэд маань хү-рэхгүй бол бэлэн мөнгө өгнө. █

Шүлхийн вакцины цех ашиглалтад орлоо

Монгол Улсад шүлхий өвч-нөөс сэргийлэх вакцин үйлд-вэрлэх тех никийн чадам жийг буй бол гох зорилгоор 2014 оноос Олон улсын атомын энер гийн агентлагийн дэмж-лэг тэйгээр MON5023 төслийг эх лүүлж, Мал эмнэл гийн хү-рээ лэнтэй хамтран ажил лаж эхэлсэн. Төсөл хэрэгжиж эхэл сэнээс хойш Олон улсын атомын энергийн агент лаг 360 гаруй мянган еврогийн хөрөнгө оруулалт хийж, Мон-гол Улсын Засгийн га зар уг вакцины технологийг бо ловс -руулахад 100 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэр лэ-сэн юм. Ийнхүү шүлхий өвч-нөөс сэргийлэх вакцины үйлд вэрлэлийн цех өчигдөөс ашиг лалтад орлоо. Тус цех ашиг лалтанд орсноор шүл-хийн вакцины өтгөрүүлгийг до тооддоо шингэлэн савлаж, гоц халдварт шүлхий өвчнөөс урьд чилан сэргийлэх болон нэн яаралтай нөхцөлд богино хугацаанд шуурхай арга хэм жээ авах боломж бүрдэж байгаа юм.

Нийслэлд ханиад томуу их байна, вирусээс бас их айж байна

Вирус дэгдээж, өвчилж байснаасцагаан сар хийгээгүй нь дээр

Монгол Улсын Онцгой комисс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон орон нутгийн нэгдсэн золголт хийхийг хорьж, олон нийтийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Тиймээс цагаан сарын үеэр Гандантэгчилэн хийд ном хурахгүй, үзвэр үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулахгүй. Энэ талаар иргэдийн байр суурийг сонслоо.

Баянгол дүүргийн 3-р хорооны иргэн

Ж.АРИУНЗАЯА (32 настай)

Энэ жил сар шинийн баярыг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэг-лэхээр төлөвлөсөн. Айл хэсэж, гадуур дотуур гарахгүй. Ма найх бага насны хүүхэдтэй учир урьдынх шиг айл хэсвэл эрс-дэлтэй. Гадуур томуу, то муу төст өвчин ч их байна. Тий-мээс хүүхдийнхээ төлөө олны хөлөөс хол байхыг хичээнэ. Урьд нь ца гаан сараар хөдөө явж золголт хийдэг байсан. Мөн баярын бэлтгэл, бэлэг сэлт гээд багагүй ажил болдог байлаа. Энэ жил тийм хүндрэл гарахгүй байх. Ирж золгосон хүмүүст хятад бараа өгөхгүй бэлэн мөнгө өгнө” гэж хүмүүс ярьж байна.

Баянгол дүүргийн 20-р хорооны иргэн

З.САЙНБИЛЭГТ (22 настай)

Хичээл амарсан болохоор сар шинээр аав, ээжтэйгээ хөдөө явна. Өмнө нь дандаа хотод тэмдэглэдэг байсан. Энэ жил нийслэлд ханиад томуу их байна, вирусээс болоод айдас ч багагүй байх шиг санагдсан. Хүмүүс одоо маск зүүж, бие биедээ ойртохгүй байгаа юм чинь цагаан сараар золгоход хүндрэл их гарах байх. Миний бодлоор бие, биеэ үнсэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа, бага насны хүүхэдтэй золгохгүй байх нь зөв гэж бодож байна.

Баянзүрх дүүргийн 5-р хорооны иргэн

Д.ОДОНТУЯА (41 настай)

Манайх долоон хүүхэдтэй. Өмнө нь хүүхдүүд бие, биеийн-хэн дээ золгож, ах дүүс, айл саа халтаа цайлаад сар шинийг өргөн дэлгэр тэмдэглэдэг бай-лаа. Энэ жил бүгдийг нь гэр тээ цуглуулаад, золголт хийхээр болсон. Уг нь тангараг сэлбэдэг уламжлалт баяраа цомхон тэмдэглэх таатай биш л байна. Гэхдээ вирус дэгдэж, хүмүүс өвдөж байснаас цагаан сар хийхгүй байх нь дээр. Баяр нэг тохиох биш болно доо гэж бодож байна. Нэг давуу тал нь эдийн засагт хэмнэлттэй юм. Өмнө нь сар шинийн баяраар бэлэг, сэлт гээд багагүй зарлага гаргадаг байсан.

ТЕНДЕРИЙН УРИЛГАОгноо : 2020.02.05Тендер шалгаруулалтын нэр: Ус сувгийн удирдах

газарт хор саармагжуулах эрүүл мэндийн бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах.

Тендер шалгаруулалтын дугаар/гэрээний дугаар: УСУГ-БМ-2020-10

Ус сувгийн удирдах газар эрх бүхий тендерт оролцогчдоос хор саармагжуулах эрүүл мэндийн бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тухайн тендерт эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгний цахим тендерийн хураамж төлж оролцоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

Сүүлийн 2 жилд буюу 2018, 2019 он тус бүр ижил төстэй гэрээ хийсэн тухай мэдээлэл ирүүлнэ.

Борлуулалтын орлого нь сүүлийн 2 жил буюу 2018,2019 онд тус бүр тухайн багцын төсөвт өртгийн 100%-с дээш байх.

Тендерийн хамт Багц-1 921,600 /есөн зуун хорин нэгэн мянга зургаан

зуун/ төгрөг.Багц-2 1,526,400 /нэг сая таван зуун хорин зургаан мянга

дөрвөн зуун/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.Хүчинтэй байх хугацаа: 2020 оны 05 дугаар сарын

03-ны өдрийг дуустал.Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн

10 цаг 00 минутаас өмнө цахим системээр тендерийн материалаа ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 10 цаг 30 минут-аас нээнэ.

Гадаадын этгээд оролцох эрхгүй. Дотоодын давуу эрх тооцно.Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад

мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ус Сувгийн Удирдах газар, Токиогийн гудамж-5

өөрийн байр, Б.Даваабаяр Утас: 70157018-123

Page 7: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 07 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303)

УИХ-аас сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг зааж өгснөөр намууд нэр дэвшигчдээ хаана “зоох”, хэнийг хэнтэй “тулгах” вэ гэсэн бодлого бодох үйл явц үргэлжилж байна. Парламентын энэ удаагийн сонгуулийг томсгосон мажоритар системээр, ингэхдээ нийт нутаг дэвсгэрийг 76 тойрогт хувааж, намууд 52 хүнээ хөдөө, 24 хүнээ нийслэлд “сойно”.

Сонгуулийн “газрын зураг” өөрчлөгдсөнтэй холбог-дуулан нэр дэвшигчид эхнээсээ тодорхой болж байна. Гэвч горилогчид зуу, зуугаараа. Харин мандат ердөө 76. Нуулгүй хэлэхэд, өнгөрсөн дөрвөн жил тойргоо “тордсон” хүмүүс архаг улстөрчдөдөө мандатаа алдах аргагүй байдал аль, аль намд үүсчээ. Эрх баригч МАН дотор хамгийн их хөдөлгөөн өрнөж байгаа бөгөөд, энэ нь сонгуулийн “газрын зураг”-ийг зурахаас өмнө дотооддоо тохирчихсон байсан хэрэг аж. Юуны өмнө өнөөгийн сонгогчдын зан байдал, намын гишүүдийн дотоод уур амьсгал, парламентын фракц хоорондын ашиг сонирхол гэсэн хүчин зүйлүүдийг тооцон үзсэнээр тойргийн мандатаа зурах ажлыг хийсэн байж таарна.

Дээрээс нь аймагт тойргийн тоог нэмэхгүй бол нэр дэвших сонирхолтой хүмүүсээ шингээж чадаагүйгээс сонгуулийн үеэр гомдолтой хэсэг нь ажиллахгүй байх явдал эрх баригчдад гарна. Жишээ нь нэг мандаттай Говь-Алтай аймагт 2020 оны сонгуулиар нэр дэвших сонирхлоо ил далд илэрхийлж буй 25-аас дээш тооны хүн байсныг намынхан нь хэлдэг. МАН-ын генсек Д.Амарбаясгалан Г о в ь - А л т а й н м а н д а т д э э р дэвшлээ гэхэд 20 гаруй горилогчийг гомдоосноор ялах магадлал багасаад ирэх учраас ядаж нэгээр нэмсэн нь тэр.

Хоёрдугаарт, мажоритар тогтолцоо нь намын нэр хүнд унасан эсэхээс үл шалтгаалж тухайн нэр дэвшигч нь сайн харизмтай байх эсвэл хөрөнгө гаргаж сонгогчдыг худалдан авах санхүүгийн чадавхтай бол сонгогдох магадлалыг нэмэгдүүлдэг. МАН-ын нэр

хүнд навс унаж, сонгогчид У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хэчнээн харааж байвч тухайн гишүүн өөрийн тойрог дээрээ төсвөөс хөрөнгө оруулалт татсан, өөрөө ч тогтмол ажилласан харилцааны ур чадвартай бол сонгогдох магадлал өндөр болоод ирэх юм. Иймээс өнгөрсөн хугацаанд

МАН-ын 64 бараг бүгд тойргийн хөрөнгө оруулалт дээр зодолдсон.

О д о о г о л хэсэгтээ оръё. МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь бүлгийн хурал дээр орж ирээд, ирэх сонгуульд нэр дэвшүүлэх зарчмаа хэлсэн байна. Ялагдсан намын эрх мэдэл УИХ дахь бүлэгт нь байдаг бол ялсан намын

Удирдах зөвлөл гол шийдвэрийг гаргадаг бичигдээгүй хуультай. Хэвлэлд гарсанчлан нэр дэвшигчээс дэнчингийн мөнгө авахгүй, сонгогчдын дэмжих магадлалтай хүнийг нэр дэвшүүлэх тухай өнгөц мэдээллээс илүү зүйл тэр хурал дээр яригджээ. Тэр тусмаа хэнийг дэвшүүлж, хэнийг

үлдээхээ ч нэр зааж байгаад хэлснийг эх сурвалж өгүүлэв.

Тэрбээр хамгийн түрүүнд өөрийн найз нараас эхэлсэн бөгөөд Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарыг дэв-шүүлэхгүй гэдгээ мэдэгджээ. “Би найз нараасаа эхэлмээр байна. Энхбаяраа, Содоо та хоёрыг дэвшүүлэхгүй шүү, ЖДҮ-тэй нэр холбогдож намын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэдэг утгаар би та хоёроос эхэлж байна” гэж хэлсний хариуд ямар нэгэн үг, үйлдэл хоёр гишүүнээс гараагүй байна. Эндээс харахад бүлгийн хурал дээр өрнөх сценарийг тэд урьдчилан бичсэн байх магадлалтай. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатарын мандат дээр Д.Лүндээжанцан очиж, буцаад Өвөрхангайгаас нэр дэвшихээр тохиролцсон аж. Өвөрхангай Лүндээгийн хувьд бараг өмчилж авсан тойрог нь байсан. Харин 2016 оны сонгуулиар нийслэлийн Баянгол дүүрэгт Ардчилсан намын дарга З.Энхболдтой тулж, ялалт байгуулаад байв. Тэгвэл ирэх зургадугаар сард мань хоёр бууриа сэлгэж, Өвөрхангайд дахин тулах нь тодорхой болж байна.

Үүний дараа танхимынхаа сайд нарыг нэрлэсэн нь Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар… нарт мөн мандат олгохгүй

гэсэн санааг илэрхийлсэн байна. Учир нь тус намаас хийлг эс эн урь дчилс а н судалгааны дүнгээс харахад Засгийн газрын гишүүдийн рейтинг нэлээн доогуур гарсантай холбоотой аж.

Харин үүний дараа МАН-ын бүлэг дотор 32-ын бүлэглэл рүү орсон нь Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа, Ж.Мөнхбат… зэрэг гишүүнийг мөн ирэх сонгуульд өнж гэсэн утгатай үг хэлснийг эх сурвалж хэллээ. Мэдээж намын даргын бодлого зарим гишүүнд таалагдаагүй тул санал зөрөлдөж, байдал бишидвэл бие дааж орно гэдгээ хэлсэн хүн ч бий аж.

Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатарын мандат дээр Д.Лүндээжанцан очиж, буцаад Өвөрхангайгаас нэр дэвшихээр тохиролцсон аж. Өвөрхангай түүний хувьд бараг өмчилж авсан тойрог нь байсан.

Энэ тохиолдолд эрх баригч намд ашиггүй. Яагаад гэвэл тухайн тойрог дахь намын “хөл” тэндээс сонгогдсон гишүүнийх байдаг нь бас үнэн. Өөрөөр хэлбэл Дарханы МАН-ын хороо тэр чигээрээ Д.Хаянхярваагийн хүрээлэл. Энэ нь намаас дэвшүүлсэн хүний эсрэг орон нутгийн намын байгууллага ажиллах нөхцөлийг бүрдүүлэх сул талтай.

Сөрөг хүчний хувьд сон-гуулийн тогтолцооны савлагаа ихтэй, эрх баригчдад халтай хувилбар гэдэг утгаараа ашигтай өрөг юм. Харьцангуй шинэчлэгдэж нэр хүндээ сэргээж яваа улс төрийн намын хувьд ирэх 2020 оны сонгуульд үнэмлэхүй олонх болох амбицтай байгаа нь нууц биш. Үргэлж сонгогчдын ханаралт, нийгмийн уур амьсгалыг мэдэрч амьдардаг прагматик улс төр сонирхогчид, бизнесменүүд энэ нам руу хандаж буй хандлагаас бүр ч тод харагдана. Гэвч энэ нь Ардчилсан нам гарцаагүй гарна гэсэн үг огт биш бөгөөд мөн л хэнийг, хаана нэр дэвшүүлэхээс олон зүйл шалтгаална. Ма жоритар сонг у улийн тогтолцоогоор сонгууль явж буй нөхцөлд Ардчилсан намд хэд хэдэн бэрхшээл тулгарна. Ардчилаг чдын тойрог т хамааралтай мэт харагддаг ИЗНН, БНН, ИХН зэрэг үй олон жижиг намуудын нэр дэвшигчид, нэр дэвших боломжгүй болмогцоо жижиг намуудаас нэр дэвшсэн хуучин ардчиллын хаягтай олон гомдогсод, бие даагчид бүгд үндсэндээ ардчилсан намын саналыг хувааж ирсэн. Учир нь МАН-ын дэмжигчид хатуу, зохион байгуулалттай байдаг бол Ардчилсан намын дэмжигчдийн дунд хөвөгч сонгогч өндөр хувь эзэлдэг. Энэ тохиолдолд МАН ирэх сонгуулиар тэдгээр олон нэр дэвшигч, жижиг нам эвслүүдийг санхүүжүүлж Ардчилсан намын эсрэг блок үүсгэх магадлалтай юм.

Харин сонгуулийн тойрог тойроод болж буй үйл явдал, улстөрчдийн дунд өрнөж байгаа яриа хөөрөө, наймаа тохиролцоог харахад энэ удаагийн сонгуулийн гал гарсан “зодоон” нийслэлд өрнөхөөр байна. Мандат цөөнийг ч хэлэх үү. Учир нь сонгуульд өрсөлдөх сонирхолтой жижиг намууд ихэнхдээ нийслэл болон Орхон, Дарханд хүмүүсээ сойхоор төлөвлөж буй. УИХ-ын сонгуульд өрсөлдөх нийт нэр дэвшигчийн дийлэнх нь хотын тойргуудыг онилж буй нь тодорхой.

Намууд хөдөөд нэр дэвшигчээ “сойх” сонирхолгүй байдаг нь ч учиртай. Нэгдүгээрт “хөл” ч үгүй, дэмжлэг ч байхгүй болохоор хөдөөнөөс жижиг намууд гарч ирнэ гэж хэлэхэд хэцүү юм. █

АРДЧИЛСАН НАМЫН ДЭМЖИГЧДИЙН ДУНД ХӨВӨГЧ СОНГОГЧ ӨНДӨР ХУВЬ ЭЗЭЛДЭГ. ЭНЭ ТОХИОЛДОЛД МАН ИРЭХ СОНГУУЛИАР ТЭДГЭЭР ОЛОН НЭР ДЭВШИГЧ, ЖИЖИГ НАМ ЭВСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛЖ АРДЧИЛСАН НАМЫН ЭСРЭГ БЛОК ҮҮСГЭХ МАГАДЛАЛТАЙ ЮМ.

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

Тоотой хэдэн тойрог, тоймгүй олон горилогч

МАН-ын дарга У.Хүрэлсүх зарим “найзаа” нэр дэвшүүлэхгүй гэжээ

Б.Сэлэнгэ, ЗГМ сонин

Шог зургийг С.Цогтбаяр

Page 8: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

У.Түвшинбаяр, ЗГМ сонин

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ08 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303)

ЗГМ: ТОВЧХОН

ЭДИЙН ЗАСАГ 9 11

11

Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой”-н ТУЗ-д хэнийг санал болгох вэ

Цахим шилжилтэд технологийн хувьд бэлэн, гэхдээ энэ нь бүх ажлын тавхан хувь

Халдвар 20 мянга хол давж АНУ өвчний эсрэг бэлтгэлээ базааж эхэллээ

Коронавирусээс болж газрын тосны үнэ унасан тул ОПЕК сандарлаа

10

АРИЛЖААМонголын хөрөнгийн бирж мягмар гарагийн арилжаагаар 18 хувьцаат компанийн 502,310 ширхэг хувьцаа арилжлаа. Энэ өдөр есөн хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, долоон хувьцаат компанийнх буурав.

ИНДЕКСТОП 20 индекс 0.53 хувиар өсөж, 18824.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.6 их наяд төгрөг болов.

ХӨРШ

500Мянган тонн. Түүхий эдийн зах зээлийн гол хэрэглэгч БНХАУ-ын зэсийн эрэлт жилийн 500 мянган тонноор хумигдах төлөвтэй гэсэн тооцоог Capital Econom-ics гаргажээ.

ЗАХ ЗЭЭЛ

20Хувь. Tesla-ийн сүүлд байгуулсан Gigafacto-ry-ийн үйл ажиллагаа шинжээчдийн таамагласнаас хэт эрт ашигтай гарч, хувьцааных нь ханш даваа гарагт 20 хувиар огцом өслөө. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ нэг өдрийн дотор 23 тэрбум ам.доллараар нэмэгдэв.

БИЗНЕС

4.7Тэрбум ам.доллар.Youtube-ийн зар сурталчилгааны орлого IV улиралд 31 хувиар өсөж, 4.7 тэрбум ам.доллар хүрэв.

ДНБ

1.3Хувь. ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 1.3 хувиар өсжээ. Уг нь 2018 онд өсөлт нь 2.5 хувьд хүрч байв. Тэгвэл 2019 онд экспортын хэмжээ нь 11.1 хувиар буурсан байна. НӨАТ-ын хувь хэмжээг нэмэгдүүлсэн, дэд бүтцийн салбарын зарцуулалтыг нэмэгдүүлэх ажлын явц удаашралтай байсан нь өсөлт саарахад нөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Мөнгөн болон хувьцаа хэлбэрээр олгож буй ногдол ашгийг заавал Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан олгохоор болов

ХӨРӨНГИЙН БИРЖИД “ЭРДЭНЭС ЦАГААН СУВАРГА”, “БАЯН-АЛДАР” ББСБ, “БАЯНТЭЭГ”, “СТАНДАРТ НООС” ЗЭРЭГ КОМПАНИ ТУЗ-ИЙН ХУРЛЫН ЗАРАА ИРҮҮЛЭЭД БАЙНА. МӨН “МАНДАЛ ДААТГАЛ” БОЛОН “ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ХҮРГҮҮЛЖЭЭ.

Компанийн тухай хуульд заасны да-гуу Монголын хө-рөн гийн биржид бүртгэлтэй хувь цаат

компаниуд хувьцаа эзэм шигчдийн ээлжит хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах журамтай. Ийн ногдол ашиг хуваарилах эсэхээ эцэслэн шийдвэрлэдэг. Тухайлбал, Монголын хөрөн гийн биржийн мэдээлснээр “Дархан нэхий” компани нэгж хувьцаандаа 210 төгрөг буюу 232.1 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилах гэж байна. Энэ нь ногдол ашиг тараахаа мэдэгдсэн анхны компани болж байгаа юм. Тус компани ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтаа энэ сарын 25-нд гаргах аж.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Компаниуд ногдол ашиг олгох эсэхээ зарлаж эхэллээ

Ногдол ашиг тараахтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр мөнгөн болон хувьцаа хэлбэрээр олгож буй ногдол ашгийг заавал Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан олгож байх шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэртэй холбогдуулан компаниуд өөрийн байранд ногдол ашиг тараахаа цаашид зогсоохоор болж байна. Бизнесийн орчны нэг барометр болох ногдол ашгийн нийт хэмжээ 2017 оноос хойш эрс нэмэгдэх болсон. Зах зээлийн тоглогчид олширсон төдийгүй хувьцаат компаниуд ногдол ашиг хуваарилахаа чухалчлах болсон нь хөрөнгийн зах зээлийн идэвх сэргэхэд нөлөөлж буй. Эргэн сануулахад, 2018 онд 21 компани нийт 145.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж байв. Энэ

нь 2017 оныхоос 75.4 тэрбум төгрөгөөр өссөн дүн. 2017 онд 23 компани ногдол ашиг хэлбэрээр хөрөнгө оруулагчдадаа өгөөж

хүртээж байв. Монголын хөрөнгийн бирж

болон Монголын үнэт цаасны биржид бүртгэлтэй 220 орчим компанийн 10 гаруй хувь нь ногдол ашиг хуваарилахаар болсон. 2019 онд дээрх зураглал мөн адил давтагдсан билээ. Гэхдээ ногдол ашиг олгосон компанийн тоо нэмэгдэж, 32 болсон юм. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад гурав дахин өндөр үзүүлэлт байлаа. Үүнээс 19 нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр ногдол ашгаа дамжуулан хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд байршуулсан юм. Хөрөнгийн биржид “Эрдэнэс цагаан суварга”, “Баян-Алдар” ББСБ, “Баянтээг”, “Стандарт ноос” зэрэг компани ТУЗ-ийн хурлын зараа ирүүлээд буй. Мөн “Мандал даатгал” болон “Дарханы дулааны цахилгаан станц” санхүүгийн тайлангаа хүргүүлжээ. █

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 9: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303) 09

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

БАНК САНХҮҮ

Гадагшаа чиглэсэн аяллын эрэлт 75-80 хувь буурчээ

Валютын дуудлага худалдаагаар $43 сая нийлүүлэв

Шинэ төрлийн корона ви-русийн халдвараас үүдэн га-дагш чиглэсэн жуулчдын эрэлт буурч байгааг аялал жуулч ла-лын компаниуд мэдээлж байна. Тухайлбал, нэгдүгээр сард жуулчдын эрэлт өнгөрсөн оны мөн үеэс 75-80 орчим хувиар огцом буурсан гэж “Нью Жуулчин Тур” компани мэдээлэв. Тус компани Азийн чиглэлийн ихэнх аяллаа цуцалсан бөгөөд одоогоор зөвхөн Японы аялал хэвээр явагдаж байгаа юм байна. Харин Европ руу чиглэсэн аяллуудын эрэлт нэмэгдэж эхэлжээ. Нийт жуулчдын тоог авч үзвэл

өнгөрсөн жилээс өөрчлөлтгүй байгааг “Тэнгэр трэвел” компани мэдээллээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард Тайланд, Вьетнам, Хайнань чиглэлийн аялал хамгийн өндөр байжээ.

Харин энэ оны нэгдүгээр сард Дубай, Истанбул, Тайланд, Япон чиглэлийн эрэлт нэмэгджээ. “Ориг трэй вэл” компанийн хувьд БНХАУ руу чиглэсэн аяллуудаа зогссон бол Туркийн чиглэлд хүмүүс их зорчиж байгаа юм байна. Мөн жуулчдын эрэлт өнгөрсөн жилтэй адил хэвийн байгаа аж. Харин агаарын тээв-рийн компаниуд гурав дугаар сарын 2-ны өдөр хүртэл зарим нислэгээ зог соосон. █

Б.Төгсбилиг, Шинжээч

Б.Мөнх-Эрдэнэ, ЗГМ сонин

Төгрөгтэй харьцах ам.дол ла-рын албан ханш мягмар гарагт 2752.32 төгрөгтэй тэнцлээ. Энэ өдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаа болж, төв банк зах зээлд 43 сая ам.дол лар арилжлаа. Ингэснээр он гарснаас хойш зах зээлд нийт 283.9 сая ам.доллар нийлүүлэв. Хэдий тийм боловч ам.долларын эсрэг төгрөгийн ханш суларсан хэвээр байна. 2019 оны 12 дугаар сарын байдлаар манай улсын гадаад валютын албан нөөц 4.35 тэрбум ам.долларт хүрэв.

Ирэх гурван жилийн хуга-цаанд Засгийн газар олон улсын зах зээлээс босгосон 2.9 тэрбум ам.долларын өр, төлбөрийг барагдуулахаар байгаа юм. Энэ нь дотоодын валютын зах зээлд томоохон дарамт төдийгүй эдийн

засгийн бодит эрсдэлд тооцогдож байна. Мөн Хятадын Ардын банктай байгуулсан төв банкны 15 тэрбум юанийн своп хэлцлийн хугацаа ирэх наймдугаар сард дуусгавар болох товтой.

Монголбанкны Нөөцийн удирд -лага, санхүүгийн зах зээ лийн газрын захирал А.Энхжин “Төв банк богино хугацаанд төгрөгийн ханшид эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүдэлтэй, түр зуурын шинжтэй огцом сулрах эрсдэл үүсвэл үүнийг зөөлрүүлэх зорил-гоор валютын захад тухай бүр оролцож ажилладаг. Эдгээр бодлогын шийдвэр нь төв банк-ны гол зорилт болох инфля-цыг зорилтот түвшинд хадга-лах, эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байд-лыг алдагдуулахгүй байлга хад чиглэдэг” хэмээн тайлбарласан юм. █

Б.Баяртогтох, ЗГМ сонин

“Оюутолгой”-н ТУЗ-д Монголыг төлөөлөх Ц.Сүхбаатар хувийн мэдээллээил болгохыг хүссэнгүй юу

УИХ, Засгийн газар солигдох бүрийд “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт ордог. 2009 оноос хойш буюу өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ байдал байх ёстой үзэгдэл мэт давтагдаж, бид үүнд дасал болжээ. Монголын Засгийн газар өөрийн эзэмшиж буй 34 хувьд оногдох эрх мэдлийнхээ хүрээнд ТУЗ-ийн гурван гишүүнийг санал болгодог ба томилгоо бүхэн улстөрждөг талтай. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ “Санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэш-сэн хүмүүс л “Оюутолгой”-н ТУЗ-д Монголыг төлөөлнө” хэмээн долоо хоногийн өмнө мэдэгдсэн.

Түүний энэхүү хэлсэн үг Мон голын тал ТУЗ-ийн гишүү-дээ дахин өөрчлөх нь гэсэн хү-лээлт үүсгэв. Харин энэ удаа-гийн өөрчлөлт хэнийг чиг лэж байгаа нь тодорхой бус хэвээр байна. 2010 оны тавдугаар са раас хойш “Оюутолгой”-н ТУЗ-д Монголын талаас до-лоон удаа нийт 13 хүн то милж, чөлөөлж байжээ. Тус ком-панийн ТУЗ-д Монголын талыг одоо Н.Багабанди, Ц.Түмэн цогт, Ц.Сүхбаатар нар тө лөөлж буй. Ц.Түмэнцогт 2018 онд ТУЗ-ийн гишүү нээр томилогдсон. Үүнээс гадна “Эр дэнэс Оюутолгой” ком па нийн захирлын албыг давхар хашиж байна. Түүний хувьд өмнө нь “Эрдэнэс

“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээс Н.Багабандийг “явуулах” мэх

Монгол”-ын Ерөн хий захирлаар ажилласан нэгэн.

Монгол Улсын Ерөнхий-лөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан Н.Багабанди 2010-2013 онд “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны есдүгээр сард дахин ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон юм. ТУЗ-д шинээр томилогдсон Харин Ц.Сүхбаатар эрчим хүчний салбарын хүн гэгдэх бөгөөд өмнө нь төрийн албанд ажиллаж байсан гэх мэдээлэл бий. “Оюутолгой” ТУЗ-ийн гишүүдийн мэдээллээ албан ёсоор өөрийн цахим хуудсанд байршуулдаг. Гэвч Ц.Сүхбаатартай холбоотой ямар нэгэн мэдээлэл өнөөдрийг хүртэл алга төдийгүй ТУЗ-ийн гурав дахь гишүүн нууц хэвээр буй. “Оюутолгой” төслөөс Монголын талын авах ногдол ашгийг хэрхэн

нэмэгдүүлэх талаар тодорхой ажлууд төлөвлөсөн бөгөөд үүний нэг нь одоогийн ТУЗ-ийг өөрчлөх бололтой. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар, ЗГХЭГ-ын даргын онилж буй хүн нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди гэх аж. Учир нь, Ц.Түмэн цогт, Ц.Сүхбаатар нь У.Хүрэл сүх Ерөнхий сайд болсны дараа ТУЗ-д томи-логдож байсан. Харин Н.Багабанди Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед дахин ТУЗ-ийн гишүүн болж байсан нь дээрх сэжүүрийг улам бататгах болов. ТУЗ-д байгаа гишүүд санхүү, хууль, уул уурхайгаар мэргэшсэн хүмүүс биш бөгөөд уг шаардлагаар бол дээрх гурван гишүүнийг ч бүгдийг нь өөрчлөхөөр. Гэхдээ ТУЗ-д байгаа хоёр гишүү нь эрчим хүчний салбарт ажиллаж байсан хүмүүс. █

Page 10: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ10 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303) ЭДИЙН ЗАСАГ

Өнгөрсөн оны байдлаар 290 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан цахим шилжилтийн зах зээлийн үнэлгээ 2023 онд 18 хувиар өсөж, 665 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн судалгаа бий. Ирэх дөрвөн жилд олон улсад бизнесийн байгууллагууд цахим шилжилт хийхэд зургаан их наяд ам.доллар зарцуулна гэж зах зээлийн судалгааны IDC компани мөн тооцоолсон. Манай улсад 2013 оноос эрчтэй яригдаж эхэлсэн цахим шилжилтийн суурь дэд бүтэц хангалттай хөгжсөнийг салбарынхан онцолж байгаа юм. Гэхдээ цахим засаглалаар тэргүүлэгч Эстони тэргүүтэй улсын хэмжээнд хараахан хүрээгүй аж. Энэ талаар салбарынхан ямар байр суурьтай байгааг хүргэе.

Г.Ану, Шинжээч

Цахим шилжилтэд технологийн хувьд бэлэн, гэхдээ энэ нь бүх ажлын тавхан хувь

Дижитал хэрэглэгчийн хувь хэмжээ дэлхийн дунджаас илүү гарч, хөгжсөн орнуудын түвшинд ойртож очлоо

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого Монгол Улсад цохилт болж магадгүй

Уул уурхайн салбар 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ-ий 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, экспортын 90 хувийг тус тус бүрдүүлсэн. Мөн улсын төсөвт 2.6 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Энэ салбарын түүхий эдийн зах зээл олон улсын нөхцөл байдалд хамгийн мэдрэг. Тухайлбал,

шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас БНХАУ-ын зэсийн эрэлт буурах төлөвтэй байна. Үүнийг дагаад зэсийн үнэ хэдийн буураад эхэлжээ.

Энэ мэтээр эмзэг зах зээлээс хэт хамааралтай байх нь Монголын эдийн засгийг өндөр эрсдэлтэйд тооцоход хүргэдэг гэж шинжээчид үзэж байна. Үүнийг Монголбанк хамгийн сүүлийн мөнгөний бодлогын мэдэгдэлдээ баталсан юм.

Тухайлбал, “Ирэх онд төсвийн зардал тэлж, цалин нэмэгдэж дотоод эрэлтийг дэмжих ч уул уурхайн салбарын өсөлт буурч, хөрөнгө оруулалтын өсөлт саарах төлөвтэй” гэжээ.

Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн бодлого нүүрс нийлүүлэгч орнуудад цохилт болж магадгүй байна. 111 мянган км квадрат талбайг хамарч, нэг тэрбум гаруй амьтны аминд хүрсэн Австралийн

МОНГОЛЫН ДИЖИТАЛ ХЭРЭГЛЭГЧДИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ ДЭЛХИЙН ДУНДЖААС ИЛҮҮ ГАРЛАА

Д.Энхбат“Юнител” группийн гүйцэтгэх захирал

-Суурь дэд бүтэц хангалттай болсон. 4G сүлжээ орон даяар нэвтэрлээ. Дата хэрэглээ, ухаалаг утас хэрэглэгчийн хувь хэмжээ дэлхийн дунджаас илүү гарч, хөгжсөн орнуудын түвшинд ойртож очлоо. Монгол Улсын хүн амын 80 хувийг 50-иас доош насныхан бүрдүүлдэг “залуу улс” учраас дижитал хэрэглээ нэвтрүүлэх таатай нөхцөл үүсгэж байна.

ХАРИЛЦАГЧДЫН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ

Тацуяа Хамада“Мобиком” корпорацийн ерөнхий захирал

-Технологийн нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагаага автоматжуулж, төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээнд цахим шилжилт хийхэд маш хялбар. Гэхдээ үүний зэрэгцээ бид харилцагч байгууллага, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг орхиг дуулж яавч болохгүй. Үүнээс гадна хувь хэрэглэгчдийн мэдлэг, боловсрол үүнд нөлөөлдөг. АНУ, Япон, БНХАУ, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын жишээг харахад төрийн үйлчилгээнд хүний оролцоо бага, мөн цаасан бичиг баримтын хэрэглээ маш бага байдаг.

ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ ХИЙХЭД ХҮНИЙ НӨӨЦ, ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЛЭГ ЧАДВАРЫГ БЭЛДЭХ НЬ ЧУХАЛ

Г.ЛхамсүрэнICT группийн гүйцэтгэх захирал

-Интернэт хэрэглээ өндөр болсон. Хүн болгон сошиал медиа хэрэглэгч мэт харагдаж байгаа ч Эстони шиг 100 хувь цахим шилжилтэд ороход бэлэн биш байна. Дижитал шилжилт хийхэд хүний нөөцөө бэлдэх, маш олон программ хангамж суурилуулах зэрэг интеграц хийх шаардлагатай. Мөн эрүүл мэнд, боловсрол, санхүү бүртгэлийн системээ шинэчлэх шаардлагатай. Үүнд хүний нөөцөөс гадна хэрэглэгчдийн мэдлэг чадвар хараахан болоогүй байна гэх мэт суурь бэрхшээл бий.

ЦАХИМ ЗАСАГЛАЛ БАЙГУУЛАХАД ТЕХНОЛОГИЙН ХУВЬД БЭЛЭН

Ч.Золбаяр“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн гүйцэтгэх захирал

-Монгол Улсын хэмжээнд суурь дэд бүтэц хангалттай бүрдсэн. Манай үүрэн телефоны дөрвөн оператор компани, “Монголын цахилгаан холбоо” компани бүх сум сууринд үйлчилгээгээ хүргэсэн. Мэдээллийн сан бүхий босоо удирдлагатай компаниуд өөрийн хэмжээнд бүх асуудлаа шийдвэрлэсэн. Ер нь E-governance (цахим засаглал) буюу E-Mongola байгуулахад технологийн хувьд бэлэн. Гэхдээ технологийн асуудал бол таван хувь л гэж тооцдог. Бусад нь аналог дэд бүтэц юм. █

УУЛ УУРХАЙ

Уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого(тэрбум төгрөг)

Б.Ариунболд, Шинжээч гал түймрийн суурь шалтгааныг уур амьсгалын өөрчлөлт гэж судлаачид үзэж байгаа юм. Тийм учраас австраличууд нүүрсний нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч Засгийн газраа шүүмжилж жагсаал хийжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг иймэрхүү бодлогыг Монгол Улс уул уурхайн салбарын хөгжлийн бодлогодоо тусгаж өгөх ёстой гэж судлаач Г.Сурахбаяр дүгнэсэн юм. █Эх сурвалж: УУХҮЯ

Алт 116.84Нүүрс 1,210.57Зэс 1,090.12

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 11: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

Азид дэгдсэн коронавирус дэлхийн газрын тосны эрэлтэд хэрхэн нөлөөлөх, ямар арга хэмжээ авах болон яаралтай үнэлгээ өгөхөөр ОПЕК холбоотнуудынхаа хамт хуралдахаар боллоо.

Газрын тосны үнэ сүүлийн жил гаруй хугацаанд анх удаа баррель нь 50 ам.доллараас доош унасан тул ОПЕК болон эвслийн экспертүүд Вена дахь төв байрнаа шинэ үнэлгээ өгөхөөр цугларч эхэллээ. Дэлхийн газрын тосны гол импортлогч болон БНХАУ-ын том хотуу-дад хөл хорьж, үйлд вэ рүү дийг з о г с о о с н о о с ш а т а х у у н ы хэрэглээ 20 х увиар эрс буураад байна.

Шинээр гаргах үнэлгээ нь дэл-хийн газрын тос ны үйлдвэр лэ-лийн тал хувийг атгаж буй 23 улсаас бүрддэг эвсэл цаашид олбор лолтоо дахиад бууруу-лах эсэхийг энэ сарын сүүлээр шийд вэр лэхэд хэрэг болох юм. ОПЕК-ийн гол гишүүн Саудын Араб олборлолтыг танах асуудлаар зөвлөлдөх саналтай байна. Харин

ОХУ олборлолт бууруулах сонирхол бага байна.

Гэтэл коронавирус хурдац-тай тархснаас агаарын тээв-рийн урсгал багасаж, Хятадын эдийн засаг эрс удааширсан нь газрын тосны үнийг тогтоон барих боломжийг улам муутгалаа.

ОПЕК болон холбоотнуудын сайд нарын уул зал тыг ирэх гурав дугаар сард явуулах товтой ч үүсээд буй хям ралт

нөхцөл тэй уял-дуулан дахиад хэдэн долоо хоно гоор хойш-луу лахаар тус групп төлөвлөж байна.

Австрийн Вена дахь ОПЕК-ийн с у д а л г а а н ы хэлтэс корона-вирус газрын тос ны хэрэг-лээнд хэрхэн н ө л ө ө л ж болохыг есөн өөр хувил бараар н а р и й в ч л а н тоо цоо лохоор

бэлтгэж байгааг эх сурвалж мэдэгдлээ.

ОПЕК-ийн гишүүдийн бор-луулдаг газрын тосны дундаж үнэ даваа гарагт баррель нь 59 ам.доллар орчим үнэтэй байсан нь тус байгууллагын ихэнх гишүүн орны засгийн газрын зардлыг нөхөж дийлэхээргүй үнэ юм. █

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303) 11

Коронавирусээр х а л д в а р л а с а н тохиолдол 20 мянга давсантай холбогдуулан АНУ

болзошгүй цар тахлын эсрэг бэлтгэлээ базааж эхэллээ. Хонконгод аюулт вирусийн улмаас хүн нас барсан анхны тохиолдлыг бүртгэгдсэн.

Хубэй муж дэх вирусийн голомтыг хааж, өвчний тархалтыг хязгаарлахаар оролдож буй Хятад улс энэ жилийн эдийн засгийн өсөлтийн зорилтот хэмжээгээ бууруулах нь зүйтэй эсэхийг эргэцүүлж байна. Худалдааны эхний шатны хэлэлцээрээр хүлээсэн амлалтдаа АНУ уян хатан хандах болов уу хэмээн Бээжин найдаж буйг үйл явдалд ойр зарим хүмүүс мэдэгдлээ.

Халдварыг голомтод нь хязгаарлан тогтоож, дэлхийн улс орнууд хамтран ажиллах

Bloomberg News

Грант Смит

чадах аваас шинэ вирусийн тархалт “бага бөгөөд удаан” байх болно хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус анхааруулав.

Зорчигч нь хоёрдугаар сарын 1-нд коронавирусийн тестээр эерэг гарсан тул Carnival Corp-ын Princess Cruises аяллын круиз онгоц зорчигчдоо Японд буулгахаа хэд хоногоор хойшлуулаад байна. Японы эрүүл мэндийн байгууллага тус онгоцонд яваа 2666 зорчигч, хөлгийн багийн 1045 гишүүнд халдварын сорил хийж байна.

Diamond Princess круиз онгоц 16 хоногийн аяллын эцэст, даваа гарагийн өглөө Ёкохамагийн боомтод хүрэлцэн ирсэн юм. Уг зорчигч нэгдүгээр сарын 20-нд Ёкохамагаас тус онгоцонд сууж, 25-нд Хонконгод буужээ. Тус хөлөг онгоц Хонконгоос шинэ зорчигчдыг суулгаад Ёкохама руу эргэн хөдөлсөн аж.

Гэтэл Хонконгод буусан

зорчигч орон нутгийн эмнэлгийн шинжилгээгээр коронавирустэй болох нь тогтоогдсон гэж Princess Cruises мэдэгдлээ.

Хонконгод эрүүлийг хамгаалах салбарын олон ажилтан ажил хаясан нь зарим эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээнд “ноцтой хохирол учруулсан”-ыг тус хотын эмнэлгийн албаны тайлбараас эш татан Radio Television Hong Kong мэдээлэв. Иргэдийг хувийн эмнэлэг, клиникээс зөвлөгөө авахыг Хонконгийн эрх баригчид зөвлөж байна.

БНХАУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Комиссын (National Health Commission) мэдээллээс үзвэл тус улсад вирусийн халдвараар эндсэн хүмүүсийн тоо хоёрдугаар сарын 3-ны байдлаар 425 хүрлээ. Мөн халдвартай хүний тоо 20,438 болсноос 2,788-ынх нь биеийн байдал муу байгаа юм. Өвчний тархалт корона вирусийн голомт Хубэй мужид илүү их байна. █

Халдвар 20 мянга хол давж, АНУ өвчний эсрэг бэлтгэлээ

базааж эхэллээ

Коронавирусээс болж газрын тосны үнэ унасан

тул ОПЕК сандарлаа

Халдварыг голомтод нь хязгаарлан тогтоож, дэлхийн улс орнууд хамтран ажиллаж чадах аваас шинэ вирусийн тархалт “бага бөгөөд удаан” байх болно

Бээжингийн эзгүй гудамжаар алхаж буй хос. Хоёрдугаар сарын 3-ны өдөр.

Amazon.com Inc-ийн нэгдүгээр

сарын орлого ихэссэн тул хөрөнгөө есөн тэрбум ам.доллараар арвижуулж чадсан Жефф Безос дэлхийн тэргүүн баян хэвээрээ байна.

Гэхдээ Безос хүртэл шинэ арван жилийг Tesla Inc-ийн гүйцэтгэх захирал Илон Маск шиг аз хийморьтой угтаж чадаагүй юм.

Илон Маск шинэ арваныг $13.5 тэрбумын ашигтай эхэллээСофи Александер

Коронавирус хурдац тай тархснаас агаарын тээв-рийн урсгал багасаж, Хятадын эдийн засаг эрс удааширсан нь газрын тосны үнийг тогтоон барих боломжийг муутгалаа.

Цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгчийн хувьцааны үнэ даваа гарагт 20 хувиар өсөж, 780 ам.доллар болсон нь 2013 оноос хойш тохиолдоогүй үсрэнгүй өсөлт боллоо. Сүүлийн таван долоо хоногт Tesla-гийн хувьцааны үнэ 86 хувь өссөний дүнд Илон

Маскийн эд баялаг 13.5 тэрбум ам.доллараар

нэмэгдсэн нь Bloomberg-ийн

тэрбумтны жагсаалтад үзэгдэж байгаагүй зүйл юм.

Жагсаалтын 35 дугаарт байсан Маск 2020 он гарснаас хойш технологийн аварга Майкл Делл, казиногийн магнат Шелдон Аделсон, Nike Inc-ийг хамтран үндэслэгч Фил Найт зэрэг олон эрхмийг гүйцэж түрүүлэн, 41 тэрбум ам.долларын хөрөнгөөр 22 дугаарт шууд орж ирлээ.

Tesla-д зориулж зай хураагуур

үйлдвэрлэдэг Panasonic Corp 2019 оны дөрөвдүгээр улиралд ашигтай ажиллаж чадсанаа даваа гарагт зарласан нь Tesla-гийн үнэ өсөхөд таатай нөлөөлөв.

Өдгөө 48 настай Маск Tesla-гийн нийт хувьцааны 20 хувийг эзэмшдэг. Тэрбээр мөн Space Exploration Technologies Corp-ын хяналтын хувьцааг эзэмшдэг ойролцоогоор 14.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй. █

Page 12: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ12 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303) АМЬДРАЛЫН ХЭМНЭЛ

Өдөрт 12 удаа тэврэлдвэл гэр бүлийн харилцаа бат бөх болдог

ДАРХЛААГ ДЭМЖДЭГКарнеги Меллон их сургууль

болон Питтсбургийн анагаах ухаа ны их сургуулийн хамтран явуул сан судалгаагаар бусдыг халуун дулаанаар тэврэх нь стресс тайлахаас гадна өвчин тусах эрсдэлийг бууруулдгийг баталсан байна. Уг судалгааг 404 насанд хүрэгчдийн дунд явуул жээ. Эдгээр хүмүүсийг эн гийн ханиадны вирустэй ор чинд байлгаж, судалгаанд орол цогч дыг хоёр хэсэгт хуваажээ. Эхний хэсэг хүмүүс өдөр ту там тэврүүлэх бол нөгөө хэсэг нь огт тэврүүлэхгүй байв. Судалгааны дүнд тэврүүлж байсан хүмүүсийн ихэнх нь ханиад хүрээгүй бөгөөд хүрсэн ч даамжирч хүндрээгүй байна.

Бусдыг халуун дулаанаар тэвэрвэл өвчин тусах эрсдэлийг

бууруулдаг

Г.Санжааханд , ЗГМ сонин

“Зүгээр л оршин тогтнож, амьд байхын тулд бидэнд өдөрт дөрвөн тэврэлт хэрэгтэй. Харин сэтгэл санааг сэргээж, хэвийн байдалд нь оруулахын тулд найман тэврэлт чухал. Тэгвэл эрч хүч, урам зоригтойгоор илүү их сайн сайхан зүйлсийг цэцэглүүлж, бүтээхийн тулд 12 тэврэлт шаардлагатай” хэмээн гэр бүл судлаачид үзжээ. Өдөрт 12 удаа тэврэлдэх нь гэр бүлийн харилцааг улам бат бөх болгодог байна. Тэврэлт нь сэтгэл хөдлөл, хайр, аз жаргал, тэр бүү хэл гунигийг илэрхийлэх сэтгэлийг хэл болдог гэнэ. Хэн нэгнийг тэврэх нь халуун дулаан сэтгэгдэл төрүүлэхээс гадна бие махбод болон сэтгэл зүй, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.

МЭДРЭЛИЙН СИСТЕМИЙГ ДЭМЖДЭГ

Тэврэлт нь ганцаардал, айдсыг үгүй хийж, өөртөө итгэх итгэлийг бий болгодог аж. Хэн нэгэнд та-ларх лаа илэрхийлэх юм уу, сэт-гэлийн дэм өгөх үүднээс тэв рэх нь тухайн хүний эрүүл мэн дэд эерэгээр нөлөөлдөг. Хүмүүс тэв-

рэлдэх үед хоорондоо тодорхой эерэг энерги солилцдог бөгөөд үүнээс болж мэдрэлийн систем тайвширдаг аж.

ЦУСНЫ ДАРАЛТЫГ ТОГТВОРЖУУЛНА

Хойд Каролинагийн их сургуу-лийн эрдэмтэд тэврэлт хүний

зүрхэнд сайнаар нө лөөлдөг болохыг тогтоожээ. 200 хүнийг хоёр хэсэг болгон хувааж, дүрс бичлэг үзүүлсний дараа стресст ямар хариу үйлдэл үзүүлж буйг судалжээ. Эхний бүлэг хүмүүст 10 минутын турш романтик бич-лэг үзүүлсэн бөгөөд үзэх зуу-раа гараа хөтлөл цөж, үзэж

дуус саныхаа дараа 20 секунд тэврэлдсэн байна. Хоёр дахь бүлэгт багтсан хүмүүс ижил дүрс бичлэгийг бие биедээ огт хүрэхгүйгээр үзжээ. Харин үүний дараа стресст хариу үйл дэл үзүүлэхдээ хөтлөлцөж, тэв рэлдсэн хүмүүсийн зүрхний хэмнэл тогтвортой байжээ. Тий мээс тогтмол тэврүүлж, сэтгэлийн дэм авдаг хүмүүсийн зүрх су дасны тогтолцоо бусдаас эрүүл байдаг аж.

ИЛҮҮ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ

Окситоцин бол аз жаргалын даа вар юм. Өөрөөр хэлбэл, “тэврэлтийн даа вар” гэж нэрлэх нь ч бий. Учир нь тэврэлдэх үед энэ даавар их ялгардаг ба эмэгтэйчүүдэд илүү их нө-лөөлдөг байна. Тиймээс байнга тэврүүлдэг эмэгтэй илүү их аз жаргалтай харагддаг аж.

ТЭВРЭЛТ ӨВЧИН НАМДААДАГ

Нью-Йоркийн их сургуулийн судалгаагаар хэн нэгэнд хүрэх нь өвчин намдахад тустай болох нь тогтоожээ. Фиб ромиалгийн хам шинжтэй (булчингийн өв-дөлт, архаг ядар гаа, нойр муу -тай) өвчтөнүүдэд “хүрэх” үед өвчин нь намддаг бай на. Тий-мээс тэврэлт хүр тэхүйн нэг хэл бэр учраас өв чин намдаах ча далтай аж. Ту хайл бал, дөнгөж төр сөн ээжүүд хүүхдээ эн гэр-тээ тэврээд төрөл тийн өв дөл төө хүртэл март даг. Тий мээс тэв-рэлдэж байгаа хүмүүс бүхий л сөрөг бодол, өв дөлт, зов лонгоо мартаж, аливааг сайн сайхан, өөд рөгөөр төсөөлж эхэлдэг.

ЯДАРГАА ТАЙЛНА Meanings of Hugging: From

Greeting Behavior to Touching Implications судалгаагаар

тэв рэлт нь ядарсан мэд-рэм жийг арилгаж, ал жаал тайлдаг болох нь тог-тоогд жээ. Тэврэлдэх үед булчин суларч, ядаргаа тайлагдаж тайвширдаг аж. Тиймээс ядарсан, уртаас урт өдрийнхөө дараа хайртай хүмүү-сээ тэврээд амраарай.

ОЛНЫ ДУНД БИЕЭ БАРИХ

МЭДРЭМЖИЙГ БУУРУУЛДАГ

Хүн тэвэрснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж,

айдас багасдаг. Учир нь хүү хэд байхдаа хайртай тоглоомоо тэвэрдэг бөгөөд хүний биед тэврэлт бол аюулгүй байдлын

шинж болон үлдсэн бай даг аж. Тиймээс танихгүй хүмүүс цугларсан үдэш лэг дээр та биеэ бариад байвал таньдаг хэн нэгэнтэйгээ уулзаж, тэврээрэй. Ингэснээр та өөртөө илүү итгэлтэй, нээлттэй болох болно. Энэ нь тэврэлдэх үед ялгардаг окситоцин дааврын ач юм. █

Page 13: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

Эцэг, эхээсээ болж гэр бүлээсээ салсандаа харамсаж явна

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 13 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303)СЭТГЭЛ ЗҮЙ

Men and Masculinities сэт-гүүлийн хийсэн судалгаагаар нөхөрлөл нь эрчүүдэд найз бүсгүйнх нь сэтгэл хөдлөл бүхий амьдралаас илүү сэтгэл зүйн тогтвортой байдал, зөр чилдөөнийг шийдвэрлэх чад вар өгдөг болох нь тогтоогджээ. Хайр дурлалын хамтрагчаасаа илүү найзууддаа сэтгэлээ нээж, мэдрэмжээ ярих нь илүү амархан байдаг гэж бүх оролцогч хэлсэн байна. Үүний нэг шалтгаан нь тэд өөрсдийгөө бага шүүмжлүүлэх дуртай, мөн найз нарын дунд хил хязгаар бага байдагтай холбоотой аж.

Мөн тэд хэлэхдээ, үргэлж юу хийж, юу хэлэхээ цагдуулах албагүй бөгөөд нөхөрлөлийн хувьд энэ тал дээр илүү өршөөнгүй байдаг гэжээ. Тус сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаанд их, дээд сургуулийн хоёрдугаар курсийн 30 залуугаас ярилцлага авсан байна. Тэд заавал хоёрдугаар курсийн оюутнууд байх шаардлагатай байв. Учир нь их сургуулийн үе тэнгийнхэнтэйгээ найзууд болох хангалттай завтай гэсэн үг юм. Судалгааны үеэр тэд суралцаж байх хугацаандаа хэн нэгэнтэй нөхөрлөж бас хайр дурлалын харилцаатай байгаа эсвэл өмнө нь байсан гэжээ. Хэрэв эрчүүд найз охиныхоо хажууд байснаас илүү ойр дотны найз нөхөдөө хажууд өөрийгөө илүү сайн илэрхийлж байгаа юм шиг санагдвал энэ нь тэдний шийдвэр гаргах үйл явцад нөлөөлж болзошгүй аж. Тухайлбал, найз охинтойгоо хамт амьдарч, харилцааныхаа дараагийн үе шатанд шилжихийн оронд найзыгаа өрөөний хамтрагчаараа сонгохыг илүүд үзэж магадгүй гэсэн үг.

“Засгийн газрын мэдээ” сонин мэргэжлийн

сэтгэлзүйчтэй хамтран бэлтгэдэг ээлжит

зөвлөгөөгөө хүргэж байна. Энэ удаа

“Улаанбаатар Эрдэм” их сургуулийн сэтгэл

судлалын багш, сэтгэлзүйч Б.Батцэцэг уншигчдын асуултад

хариуллаа. Хэрэв танд сэтгэл зүйн тулгамдсан

асуудал байвал манай сонинд хаяглан

ирүүлээрэй.

БИ ХҮҮХДЭЭ

ГАРГАМААР БАЙНА

НӨХӨР МААНЬ

НАМАЙГ АРААР

ТАВИАД ЖИЛ

БОЛЖЭЭ

ЭХНЭР, ХҮҮХ-

ДЭЭСЭЭ САЛСАН-

ДАА ХАРАМСАЖ

БАЙНА

АРХИ УУГААД БАЙГАА

ААВЫГАА ЯАХ ВЭ

БИ АЙЛЫН ӨРГӨМӨЛ

ХҮҮХЭД ГЭДГЭЭ

МЭДСЭН

-Би 16 настай. Дөрвөн сартай жирэмсэн гэдгээ эцэг, эхдээ хэлтэл шууд авхуул гээд байна. Хүүхдээ гаргамаар байхад “чи ээж болж чадахгүй, энэ хүү чамд хань болохгүй” гэх юм. Би найз залуудаа хайртай. Үүнийгээ яаж ойлгуулж, хүүхдээ аварч үлдэх вэ. Ээж болох үнэхээр хэцүү гэж үү?

-Амьдрал зохиох нас болоогүй учраас эцэг, эх тань хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Эхлээд нөхөр болох залуутайгаа ярилцаж, ээж аавдаа

ойлгуулах сэтгэл зүйн дотно холбоог үүсгэх алхмыг зоригтой хийж, ярилцсаны үндсэн дээр асуудал шийдэгдэнэ. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн болохоор аав, ээжтэйгээ маш сайн ярилцаж, шийдвэр гаргах хэрэгтэй. Гэр бүлийнхэн тань охиноо нас бага гэдгийг ойлгож энэхүү асуудлыг хүлээн авахгүй байгаа ч сайн ярилцаж, ойлгуулж чадвал уг асуудалд эерэг хандана. Үрээ гэх эхийн сэтгэл, эмэгтэй хүн байхын утга учрыг өөрөө ээж болсон хойноо ойлгох болно.

-Би өөртөө анхаарахаас гадна гэр бүл, ажил гээд бүх зүйлдээ анхаарч цаг гаргадаг. Гэтэл нөхөр маань намайг араар тавиад жил болж байна. Хэд хэдэн удаа хардах бодол төрж байсан ч би нөхөртөө итгэсэн. Энэ хүнийг яаж уучлах аргаа олохгүй байна. Надад туслаач?

-Гэр бүлийн энэ таагүй уур амьсгал яг юунаас эхэлсэн болохыг тунгаан бодоорой. Асуудлыг шийдвэрлэхийн тулд нөхөртэйгөө эелдгээр ярилцаж, ганц нэг хатуу үнэн үгийг яриандаа

оруулан хэлж, аль болох нөхцөл байдлаа эргүүлэх хэрэгтэй. Мөн таны өөртөө анхаарч байгаа нь зөв ч магадгүй таны хайр халамж нөхөрт тань дутагдсан байж болох талтай.

Тиймээс хайр, халамжаа нэмэгдүүлээд хүүхдээрээ дамжуулан уур амьсгалаа өөрчлөхийг оролдох хэрэгтэй. Учир нь ямар ч үед эцэг, эх хүүхдээ гэдэг учир нааштай нөхцөл байдал үүсээд ирэнгүүт нь нөхөртэйгөө үнэнийг ярилцаж, ойлголцох хэрэгтэй.

-Эхнэр, хүүхдээсээ салаад хоёр жил болохдоо ганц ч удаа холбоо бариагүй. Манай аав, ээж эхнэрт маань дургүй, хүүг минь хүн гэж үзээгүй болохоор бид салсан юм. Салаад дөнгөж удалгүй өөр хүүхэнтэй хамт амьдарсан ч бүтэлгүйтсэн. Тэр хоёроосоо салсандаа маш их харамсаж явдаг. Би одоо яах ёстой вэ?

-Гэр бүлийн ариун нандин холбоог үр хүүхэд холбож, хойч үе удмыг залгадаг учраас эцэг, эхийн дургүй байх үүнд хамаагүй. Тиймээс гэр

бүлээ хадгалж үлдэхийн тулд та уучлал гуйгаад эхнэр, хүүхэд дээрээ очоорой. Өдий хүртэл бүтэлгүй амьдралтай учирч байгаа нь таны буруу биш.

Таны амьдралд оролцож байгаа эцэг, эхийн чинь буруу учраас та аав, ээжтэйгээ ярилцаж ойлголцоод эхнэр, хүүхдээсээ уучлалт гуйж, асуудлыг шийдэх хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам эмэгтэй хүний сэтгэл хөрдөг тул яаралтай шийдвэрлэхийг зөвлөе.

-Надад эцгээс минь өөр хүн, хамаатан садан байхгүй. Ээжийг өнгөрснөөс хойш ах дүүс нь бид хоёрыг тоохоо байсан. Сүүлийн үед аавын ааш зан улам эвдрээд надад гар хүрэх боллоо. Энэ бүгд архинаас болдог. Би аавыгаа архи уулгамааргүй байна. Яавал дээр вэ?

-Архины хамаарал нь хувь хүний ухамсар, сэтгэл зүйтэй салшгүй холбоотой болохоор аавтайгаа

эрүүл үед нь ярилцаж, өөрийнх нь гаргаад байгаа зан авир, араншинг ойлгуулах нь чухал. Ингээд нөхцөл байдал өөрчлөгдөх шинжтэй байвал аавыгаа архины хордлого тайлах эмчилгээнд явуулж, хайр халамж үзүүлээрэй. Ухамсартай хүн бол хүнд түвшинд хүрээгүй нөхцөлд засагддаг. Мөн охинд нь эцэг хүний нөмөр нөөлөг маш чухал байгааг ойлгуулаарай.

-Би 13 настай, айлын ганц хүү. Гэтэл саяхан аав, ээж хоёр намайг өргөж авснаа хэлсэн юм. Надад үнэхээр хэцүү байна. Аав, ээж хоёртоо гомдох мэдрэмж төрөөд удаан хугацаанд юу ч яриагүй. Би яаж хэвийн болох вэ?

-Ийм зүйл сонсоно гэж төсөөлж байгаагүй учир та сэтгэл санааны хувьд их хүнд байдалд орсон байна.

Энэ байдлаас гарахын тулд аль болох өөрийгөө завгүй байлгаж, хийх дуртай зүйлээ хийж хэсэгхэн хугацаанд ч гэсэн өөрийгөө сатааруулахыг зөвлөе. Тайвширсныхаа дараа аав, ээжтэйгээ ярилцаж, ойлголцох хэрэгтэй. Яагаад гэвэл өдий болтол чамайг өөрийн төрсөн хүүхэд мэт өсгөн хүмүүжүүлж, бусдаас өмөөрч хайрлаж байсан учраас хэзээ ч чамайг орхихгүй.

Эрчүүд хайр дурлал бус нөхөрлөлөөс сэтгэл ханамж авдаг

Page 14: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ14 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303) ОРОН НУТАГ

Б.Мөнх-Эрдэнэ, ЗГМ сонин

Н.Мөнхбаясгалан: Хариуцлагагүй уул уурхай Завхан нутгийн хөгжлийн гарц биш

“Шинэ Завхан” төслийн санаач-лагч Н.Мөнхбаясгалантай ярилц-лаа. Тэрбээр Завхан аймгийн уугуул бөгөөд нутаг орныхоо хөгж лийн гарцыг уул уурхай бус, айл өрх бүр үйлдвэрлэгч болж, эрүүл хүнсээр улсаа хангах шийдэл гэж үзэж байна. Тэдний багийн үйл ажиллагаа болон “Эрүүл хүнс-эко бүс” болох сонирхолтой са наа чилгын талаар мэдээлэл хүргэе.

-Та бүхний санаачилсан ажил тодорхой үр дүнд хүрч, Отгон-тэнгэр хайрхны ойролцоо олго-сон гурван ч лицензийг цуцлах шийдвэр Засгийн газар гаргалаа. Завхан хэдэн жилийн өмнө уул

Хариуцлагагүй уул уурхайг хаацайлж, өмгөөлж байгаа хүмүүстэй бид тэмцэнэ

уурхайгүй аймгийн нэг байсан. Орон нутагт нөхцөл байдал одоо хэр өөрчлөгдсөн бэ?

-Тухайн сум, орон нутагт уул уур-хайн лиценз олгогдсон та лаарх мэ-дээлэл нутгийн иргэдэд нээлт тэй бус байна. Монгол хүн болгоны шүтээн болсон, төрийн тахилгат От гонтэнгэр хайрхны ойролцоох ли цензийн асуудлыг бид олны ан-хааралд хүргэх гэж зорьсон. Нут-гийн иргэдтэй уулзаж явахад энэ асуудлыг анх хөндсөн юм. Тий мээс цаг алдалгүй төр засагт хүр гэж, нааштай үр дүн гаргаасай гэж хүлээж байлаа. Хүмүүс Завхан айм-гийг уул уурхайгүй аймгийн нэг гэж боддог. Гэтэл нөхцөл байдал сүү-лийн хэдхэн жилийн хугацаанд их өөрчлөгдсөн. Уул уурхайн олон ар-ван лиценз тэнд бүртгэлтэй бай на. Отгонтэнгэр хайрхны ойрол цоох лиценз бол зөвхөн нэг жишээ нь.

-Нутгийн иргэдтэй уулзах явцдаа Отгонтэнгэр хайрханы ойролцоо лиценз олгосныг мэдсэн гэлээ. Уул уурхайн үйл ажиллагаа аймгийн хэмжээнд хэр тархсан байна?

-“Шинэ Завхан” төслөө Отгон сумын иргэдэд танилцуулах үеэр нутгийн иргэд энэхүү лицензийн асуудлыг бидэнд хэлж, “та нар нутаг орны хүүхдүүд байна, үүнийг анхааралдаа авч үзээрэй” гэсэн. Бид төслөө 14 сумын иргэдэд та-нилцуулаад байна. Манай төсөлд “Уул уурхайгүй Завхан аймаг” гэ сэн дэд хөтөлбөр бий. Үүнийг нут гийн иргэд маш их дэмжсэн. Зав хан аймагт өнөөдөр гурван суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн ноцтой нь хариуцлагагүй уул уурхай дарх-лагдсан мэт олон жил үйл ажил-лагаа явуулсаар байна. Орон нут-гаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сумын удирдлагууд уул уурхайг дэмждэггүй гэдэг боловч бодит байдал тийм биш байна.

-Отгонтэнгэр хайрхны ойрол-цоох тусгай зөвшөөрлийг анх

хэдэн онд олгосон байв?-2009 онд хайгуулын зөвшөөрөл

олгосон байсан. Харин 2019 онд ашиглалтынх болгосон.

-Алт олборлох зөвшөөрөл үү?-Аймгийн нутаг дэвсгэр хамар сан

лицензийн ихэнх нь алтных. Зарим нь ашигт малтмалын мэ дээллээ тодорхой тавиагүй бай сан. Одоо олборлолт явуулж, ажил лаж байгаа нь “Баян-Айраг Эксплорэйшн” ХХК. Дийлэнх лицензийн анх олгосон хугацаа нь 2005 оноос хойш байна. Лицензүүд 2021, 2038, 2044 он хүртэл гээд маш урт хугацаатай. Лицензтэй холбоотой мэдээллийг нутгийн иргэд өөрсдөө ч нарийн сайн мэдэхгүй байна. Уг нь тухайн орон нутгийн иргэдээс санал авсны дараа лиценз олголтын асуудал шийдэх хуулийн зохицуулалттай. Гэтэл зах замбараагүй олгосны уршиг гарч байна.

-2005, 2006 он лиценз ид олгож, бизнес болтлоо цэцэглэж бай сан үе. Энэ үед л таны хэлсэн тус гай зөвшөөрлүүд олгогдож дээ.

-Тэгж хэлж болно оо. Тухайн үеэс олгогдож эхэлсэн юм билээ. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт “Баян-Айраг Эксплорэйшн” ХХК 2008 оноос үйл ажиллагаа явуулж, алт олборлож эхэлсэн. Нөөцийн хувьд дээгүүр тооцогдох тус алтны уурхайтай холбоотой олон зөрчил бий.

-Тухайлбал ямар зөрчил?-Манай төслийн багийнхан нөх-

цөл байдалтай танилцах гэж газар дээр нь очсон. Сумын иргэдтэй ч энэ үеэр уулзсан. Компанийн үйл ажиллагаа их хаалттай юм билээ. Та бүхэн өмнө сонсож л байсан байх. Тус компанитай холбоотой маш олон зөрчил илэрсэн. Уурхайн бүсэд цианид натри алдагдсан, шувуу олноор үхсэн гээд уурхайг хаах хэмжээний асуудлууд байгаа. Үүнийг байгаль орчны эсрэг гэмт хэрэг гэж бид үзэж байна. Өн гөр-сөн хугацаанд гаргаж ирсэн олон зөрчилд нь яагаад хариуцлага

тооцдоггүй юм бэ. Аймаг орон нутгийн мэргэжлийн хяналт яагаад үүнийг зүгээр өнгөрөөгөөд байгааг ойлгохгүй байна. Цианатаар алт угааж олборлох тусгай зөв-шөөрлийг БОАЖ-ын сайд олго-дог. Гэтэл сайдын олгосон тус-гай зөвшөөрөл нь орон нутагт хариуцлагагүй уул уурхай цэцэг-лүүлээд байхад чихэн дүлий сууж болохгүй. Ан амьтан, шувуу үхсэн, хөрс ургамал нь хордсон гэх мэдээлэл огт тасардаггүй. Гэхдээ үүний эсрэг ямар ч арга хэмжээ авалгүй дарагдаад өнгөрөх нь их. Уул уурхайг ийм хариуцлагагүй, ил тод бус хаалттай хүрээнд хөг-жүүлж болохгүй. Дэлхий нийтэд хариуцлагатай уул уурхайн талаар ярьж, хөндөж байна.

-Цинанид натри одоо ашиг-ладаг уурхай ховор биз дээ?

-Хоцрогдсон технологи л доо. Завхан аймгаас гадна Төв аймагт нэг уурхай ашиглаж байна. Дэл-хийд цианид натрийг ашиглаж буй компани маш цөөн юм билээ. Байгаа нь өндөр хадгалалт, хам-гаалалт, нарийн горимын дагуу ажил лаж байна. Дархан-Уул айм -гийн Хонгор суманд цианид ал даг-даж, хэдэн жил маш хүнд нөх цөлд орсон жишээ байна. Өнөө дөр иргэд шилжсэн, орон нутаг нь эзгүйрсэн байна. Энэ га шуун түүхийг Завхан аймгийн Дөр вөлжин сум давтах вий гэж болгоомжлохоос өөр аргагүй. Тэнд дөрвөн удаа цианид натри алдагдсан. Гэвч энэ мэдээллийг компани үгүйсгэсээр өнөөдрийг хүр лээ. Цианадын уршгийн та-лаар бид цуврал нэвтрүүлэг бэл-дэж байна.

-Дөрвөлжин суманд уул уур-хайн компани ажиллах нь тухайн нутгийн иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?

-Уул уурхайн төслийг дагаад тодорхой хэмжээний ажлын байр шинээр бий болж, тэр хэрээр орон нутгийн иргэдийн ор лого нэмэгддэг. “Баян-Айраг

Эксплорэйшн” ХХК-д Дөрвөлжин болон зэргэлдээ сумаас хүмүүс ирж ажиллаж байна. Иргэд үр өгөөжийг нь хүртэж байгаа. Гэхдээ зөвхөн хэдэн хүмүүс ажилтай орлоготой болсноор хаацайлаад байгаль орчинд үнэлж баршгүй хор хохирол учруулахыг тоохгүй өнгөрч болохгүй. Завхан аймагт хариуцлагатай уул уурхайг бид шаардана. Тиймээс тус компанийн үйл ажиллагааг хариуцлагатай ил тод, хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг болгох асуудлыг бид дэвшүүлж тавина.

-Завхан, Хөвсгөл аймгийг уул уурхайгаас ангид, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиг-лэлд төвлөрч хөгжинө гэж то-дорхойлдог. Энэ байдал алдагд-сан гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Отгонтэнгэр хайрхны ойрол цоо олгосон хайгуулын тус-гай зөвшөөрлийг 2019 оны тав-дугаар сарын 13-ны өдөр ашиг-лалтынх болгосон байсан. Айм гийн засаг дарга Д.Батсайхан 2016 онд ажлаа хүлээж авахдаа уул уурхайгаас ангид хөгжихөө зар лаж байсан. Харамсалтай нь ам, ажил нь зөрсөнийг Отгонтэнгэр хайрх ны лицензээс харж болно. Зав ханаас УИХ-д сонгогдсон ги шүүд хүртэл үүнийг нь дэмжиж өнөөдрийг хүр тэл худлаа ярьж ирлээ. Бодит бай дал дээр нутаг орноо гэсэн сэт гэл дутагдаж байна. Нийгэм, эдийн засгийн статистикийн бүх үзүү лэлтээр Завхан аймаг сайнгүй бай на. Хэлж, хэрэгжүүлж байгаа зүйл нь хоорондоо зөрөөд байгаа тул орон нутгийнхаа удирдлагуудад шүүмж лэлтэй хандахаас өөр арга-гүй байна.

-Завхан аймгийн хөгжил ямар түвшинд байна вэ?

-Эдийн засгийн бодлого, өрсөл-дөх чадварын судалгааны төвийн 2019 оны судалгаагаар Завхан аймаг 21 аймгаас 16 дугаарт эрэм бэлэгдсэн. Хүний хөгжлийн ин дек сээр 21 аймгаас 14-т орж

бай на. Аймгийн статистик үзүүлэлт дундаас доош гарлаа. Нийслэлтэй засмал замаар холбогдож байгаа хамгийн сүүлийн аймгийн нэг. Завхан аймгийн бодит байдал өнөөдөр ийм л хэмжээнд хүрсэн байна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын чанарын үзүүлэлтээр 21 аймаг, есөн дүүргээс Завхан аймаг 26-д орсон. Бидний гаргасан хөгжлийн хөтөлбөр энэ байдлыг өөр чилж, Монгол Улсын тэргүүлэх зэ рэглэлийн аймаг болгох зорил-готой юм.

-Хөгжлийн хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл өгөөч. Яагаад санаачлах болсон бэ?

-Энэ төслийг санаачлах олон шалтгаан байсан. Нутаг орноо

гэсэн сэтгэлтэй маш олон залуу гар бие оролцож, эл төслийг эх-лүүлсэн юм. Тодруулбал, Завхан аймгаас гаралтай нийгэмд то дор-хой байр суурьт хүрсэн за луусын төлөөлөл “Шинэ Завхан” бодлогын судалгааны хүрээлэн байгуулсан. Бидний хэдэн залуус жил гаруйн өмнөөс Завхан нутгийн өнөөгийн байдал, цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудлаар су далгааны ажил эхлүүлсэн л дээ. Өнгөрсөн оны есдүгээр сард судалгааны ажлаа нэгтгэж, дууссан юм. Төслөө танилцуулж, Зав ханыхаа сумдад ажилласан. Иргэдээс санал авч, цаашид төсөл дөө тусгах зорилгоор тэдэнд судалгааны түвшинд хийсэн ажлуудаа танилцуулсан. Үүний тулд “Иргэдээ сонсъё”, “Малчдаа сонсъё”, “Ахмадаа сонсъё”, “За-луусаа сонсъё”, “Эрдэмтдээ сон-съё” гээд үе шаттай аян эхлүүлсэн. Уна сан газар угаасан усаа онгон дагш наар нь авч үлдэж, цаашид хөг жүүлэх иргэдийн санал санаа-чилгын дагуу бид ажиллаж байна.

-Аймгийнхаа хөгжлийн нөөц боломжийг танай төсөл хэрхэн тодорхойлж байгаа вэ?

-Аймаг бүр өөр өөрийн онцлог шин жийг агуулж, тэр дагуу хөгж-лийн бодлого төлөвлөлт ярьж, жишиг бүс нутгууд болж эхэлж байна. Тухайлбал, Хэнтий түүхэн аялал жуулчлал, Дархан-Уул аж үйлдвэрийн парк, Хөвсгөл аялал жуулчлалын бүс, Өмнөговь уул уурхайн бүс нутаг гэх мэтээр өөрсдийн баялаг, нөөц, боломждоо тулгуурлан хөгжиж байна. Тэгвэл завханчуудад “Эрүүл хүнс-эко бүс” нутаг болох бүрэн боломж байгаа. Үүний тулд хариуцлагагүй уул уурхайгаас ангид байх ёстой. “Эрүүл хүнс-эко бүс” болж чадвал хот айлаас эхлээд сум, орон нутаг хүртэл үйлдвэрлэгч болж, ядуурал, ажилгүйдлын түвшинг бууруулах бодит боломж байна. Ийм бүс нутаг болох нөөц, боломж, бааз нь ч манайд бэлэн байгаа юм. █

Page 15: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

Коби Брайантын гэ-нэ тийн үхэлд цо-чирд сон олон нийт одооноос л бага зэ рэг тайвширч,

бу сад зүйлийн талаар бодох сэ хээтэй болж байна. Юуны өм нө Кобигийн төрөлх гэр буюу “Лос Анжелес Лейкерс” багийн амжилт хэрхэх бол гэ-дэгт хүмүүс урьд урь дын хаас илүүтэй анхаарал хан дуулах болов. Кобигийн дурсгалд зо-риулж Lakers энэ жил авар га болох ёстой, Леброн аваргын цом өргөчихөөд “Үүнийг чамд зо риуллаа, Коби” гэж хэлбэл хам гийн гоё гэх мэтээр ярьж эхэл лээ. Мэдээж ийм төгсгөл олон хүний сэтгэлийн утсыг хөндөх нь гарцаагүй. Гэхдээ лигийн бусад 29 баг нь зүгээр харж зогсож байгаад ямар ч эсэргүүцэлгүйгээр тэднийг аварга болгохгүй. Энэ өндөрлөгт хүрэхийн тулд Леброн ба түүний нөхөд олон бэрхшээлийг давах хэрэгтэй болно.

Нөгөө талаар Кобигийн дурс-га лыг хүндэтгээд Lakers-т ирж, тэд ний аварга болох замд тус

Г.Баярсайхан, ЗГМ сонин

Шулуухан хэлэхэд “Лейкерс” одоогийн бүрэлдэхүүнээр аварга авч чадахгүй

Кобигийн үлдээсэн өв буюу Lakers-ийг аварга болгох төлөвлөгөө

ЗГМ: ТОВЧХОН

ЖҮДО БӨХ Энэ сарын 8-9-нд Парис хотноо жүдо бөхийн Их дуулга тэмцээн болно. Тэмцээнд 121 орны 740 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Манай улсаас олимпын аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга М.Уранцэцэг, Д.Сумъяа тэргүүтэй 20 бөх зодоглоно.

БҮЖГИЙН СПОРТ АНУ-ын Орландо хотын Диснейлэнд паркад спортын хөгжөөн дэмжигчдийн дэлхийн аварга шалгаруулах өсвөрийн тэмцээн болов. Энэ тэмцээнийг зорьсон манай "Шинэ үе" баг (93-р сургууль) насны ангилалдаа түрүүлллээ. Нийлбэр дүнгээр мөн аман хүзүүдэж, мөнгөн цом өргөжээ. Энэхүү спорт нь олон улсад асар хурдацтай хөгжиж буй бөгөөд 2028 оны олимпын хөтөлбөрт багтах боломжтой гэж үздэг.

БӨМБӨГТЭЙ ХОККЕЙ БНХАУ-ын бөмбөгтэй хоккейн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг ДАШТ-д оролцож чадахааргүй болжээ. Тус улсад коронавирусийн халдвар эрчтэй тархаж буй нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Эрэгтэйчүүдийн ДАШТ гуравдугаар сарын 1-6-нд Эрхүү, эмэгтэйчүүдийн тэмцээн гуравдугаар сарын 19-22-нд Ослод болох юм.

ХОЛИМОГ ТУЛААН UFC холбооны дунд жингийн аварга Хабиб Нурмагомедов ирланд эр Конор Макгрегортой дахин тулах сонирхолгүй байгаагаа илэрхийлэв. Өмнө нь түүний менежер Хабибыг Конор болон Мейведер нартай тулалдуулахын тулд 100 сая ам.доллар санал болгосон хэмээн мэдэгдэж байв. “Энэ хуурамч амьтныг дахин зодохын тулд яагаад надад 100 сая хэрэгтэй гэж” хэмээн Хабиб өгүүлжээ.

ХӨЛБӨМБӨГ Нидерланд довтлогч Робин ва Перси бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийг өөрийн бодлоор нэрлэжээ. Тэрбээр Круиф, Марадона, Зидан болон хоёр Роналдог (Бразил, Португалын) шилдэг гэж үздэгээ илэрхийлсэн байна.

БОКС Оросын аварга боксчин Георгий Кушиташвили хар тамхи хэрэглэсэн, бусдын биед гэмтэл учруулсан хэргээр цагдаад саатуулагдлаа. Хоёрдугаар сарын 2-ны шөнө цагдаа нар сэжигтэй хоёр этгээдийг саатуулсны нэг нь Георгий байв. Тэрбээр цагдаагийн хамар руу цохиж унагаад зугтсан ч баригдсан байна. Улмаар нэгжлэг хийхэд кокаин илэрчээ. Энэ хэргийнх нь төлөө түүнд 10 жилийн хорих ял оноож магадгүй. Тэрбээр ирэх олимпоос медаль авах магадлалтай тамирчны тоонд орж байв.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | СПОРТ 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303) 15

хүр гэхийг хүсэж буй тоглогч цөөн гүй болсон байх. Хэрэв яг ийм шалтгаанаар сайн тоглогчид Lakers-т ирвэл үүнийг Ко би гийн үлдээсэн өв гэж хэлж болох юм.

LAKERS АВАРГА БОЛЖ ЧАДАХ УУ

Томоохон бооцооны төвүүд дээр иргэдийн мөнгөө даатгасан байдлыг харвал Lakers аварга болох магадлалаар өн гөлж, “Клипперс”, “Милуоки” удаал-жээ. Эндээс харвал “Нуурынхан” тү рүүлэх магадлал хамгийн өн-дөр мэт. Гэхдээ бодит нөхцөл байдал арай өөрийг өгүүлнэ. Тэд ний хувьд бүс доторх хам-гийн гол өрсөлдөгч нь нэг хотын “Клипперс”. Гэтэл улирал эхэлс нээс хойш “Клипперс”-ийн эсрэг хоёр тулж, хоёуланд нь хожигдлоо. Өөдрөгөөр төсөө-лөөд бүсээсээ гараад ирлээ гэж бодъё. Тэгвэл нөгөө бүсээс “Милуоки”, “Филадельфи”, “То-ронто”, “Бостон”-ы аль нэг нь гарч ирэх магадлалтай. Гэвч Lakers-ийнхэн нэр дурдсан дөрвөн багийн эсрэг тус бүр нэг тоглож, бүгдэд нь хожигджээ.

Аваргын төлөөх замд нь хөн-дөлсөх магадлалтай өрсөл-дөгч дөө хожиж чадахгүй бай-гаа ба гийг цом өргөнө гэж най дахад хэ цүүхэн л санагдаж байна. Товч хондоо бол Lakers одоо гийн бүрэлдэхүүнээр аварга

авч чадахгүй.

ЯМАР СОЛИЛЦОО ХИЙХ ЁСТОЙ ВЭ

Тэгвэл солилцооны цонх хааг-да хаас өмнө ямар тоглогчийг багтаа элсүүлж, хүчээ зузаатгах вэ гэдэг асуудал яригдах нь ойл-гомжтой. Тэдний одоогийн тог-лолтыг харахад Леброн сэлгээнд суухад тоглолт эмх замбараагүй болж, довтолгоо нь эрс мууддаг. Леброн төмрөөр хийсэн хүн биш, түүнд амралт хэрэгтэй болохоор сэлгээнд суусан үед нь тоглолтыг найруулж, довтолгоог аваад явчих хүн давын өмнө хэрэгтэй.

руулсан хувилбар гэж болно. Харин “Сакраменто”-гийн Богдан Богданович тэдэнд хамгийн тохиромжтой хувилбар байж мэднэ. Хамгаалалт сай-тай, довтолгоо найруулах тал дээр гаргуун, IQ өндөр гээд маг-тах зүйл олон. Энтони Дэви сийг төв дээр тавьж, жижиг тавтаар тоглох хувилбарт зэгсэн зохицно. Гэвч Богдановичийн үнэ хэтэрхий өндөр, Lakers-ийн өгөх зүйл дэндүү бага байгаа нь ийм наймаа хийх боломжийг эрс багасгажээ. Хэрэв Карусог эс тооцвол Lakers-ийн санал болгож чадах ганц зүйл нь Кайл Кузма. Гэхдээ Кузма шиг тоглогч Богдановичийн үнэ цэнтэй харь цуу лахад дэндүү жижигдэнэ. Мөн Кузма маш бага цалинтай бо лохоор цалинг нь дүйцүүлэхийн тулд бусад тоглогчийг наймаанд хам руулна гээд нүсэр ажил болно.

Нэлээд эрчтэй яригдсан өөр нэг хувилбар бол “Детройт”-ын Дер рик Рөүз. “Детройт” түүнийг Кузмагаар солиход бэлэн. Рөүз ирснээр сэлгээний багийн довтолгоо сайжирна гээд хэн хэндээ ашигтай байх. “Детройт” шиг сэргээн босголтын замдаа орсон багийн хувьд Кузмаг ирээдүйн төлөвлөгөөндөө багтаа-хад болохгүй гэх газаргүй.

Гэхдээ Lakers-т Кавай Леонард шиг жижиг довтлогчдыг хамгаалах хүн хамгийн их хэрэгтэй байгаа.

Хэрэв хэрэгтэй хүнээ олж чадахгүй бол хамгаалалтын бүх ачаа Леброны нуруун дээр бууж, тэр хэрээр ачаалал их авах болно. Энэ шаардлагад нийцэх нэг тоглогчийн нэр эртнээс яриг даж ирсэн нь Андре Игуо-дала юм. Одоохондоо “Мем-фис”-тэй гэрээтэй ч аль нэг баг руу явах мөчөө хүлээгээд нэг ч тоглолтод оролцоогүй. Хэрэв түүнийг авчихвал айхтар өндөр оноо авахыг нь хүлээх шаардлагагүй. Талбай дээр 15-20 минут байлгаад, гол тог логчдыг нь хамгаалаад явж бай хад л хангалттай. Гэхдээ мөн л өндөр дүнтэй цалин нь (жилийн 17 сая ам.доллар) солилцоо хий хэд тээг болж буй. Тэгээд ч “Мемфис”-ийн сонирхоод буй нэгдүгээр тойргийн драфтын эрх Lakers-т байхгүй.

Хүсэхэд хясна гэгчээр багийн амжилтыг шат ахиулах учиртай тог логчдыг авах оролдлого энэ мэт саадтай тулгарсаар. Тэд-нээс гадна “Нью-Йорк Никс”-ийн довтлогч Маркус Моррис, “Мем-фис”-ийн довтлогч Жэй Краудер нар Lakers-ийн овоо хараанд өртсөн гэх мэдээлэл байна. Ямартай ч Lakers солилцоо наймааны зах дээр ямар нүүдэл хийхээс тэдний аварга авах эсэх нь шийдэгдэх болно. Со лил цооны цонх хаагдахад дөрөвхөн хоног үлджээ. █

ЛЕБРОН ТӨМРӨӨР ХИЙСЭН ХҮН БИШ, ТҮҮНД АМРАЛТ ХЭРЭГТЭЙ БОЛОХООР СЭЛГЭЭНД СУУСАН ҮЕД НЬ ТОГЛОЛТЫГ НАЙРУУЛЖ, ДОВТОЛГООГ АВААД ЯВЧИХ ХҮН ДАВЫН ӨМНӨ ХЭРЭГТЭЙ.

Нэг хэсэг “Индиана”-гийн Дар-рен Коллисоны нэр яригдсан. Гэх дээ тэр бол Lakers-ийн хүсээд буй шиг бүтээлч тог логч биш. Сэлгээнээс үр нөлөө багатай тоглож буй Куин Кукийн сайж-

Page 16: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ16 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303) СУРТАЛЧИЛГАА

Page 17: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ГОО САЙХАН 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303) 17

С.Бат-Оргил

Тууштай, туршлагатай

тамирчин

Тууштай, туршлагатай

тамирчинС.Бат-Оргил

Энэ удаагийн “Гоо сайхан” буландаа фитнес модель, дасгалжуулагч С.Бат-Оргилыг онцолж байна. Тэрбээр Mr.olimpia pro Qualifier олон улсын тэмцээнээс алтан медаль, Монголын мистер 2020 тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн төдийгүй “Хотын үнэмлэхүй аварга”-аар шалгарч байсан тууштай, туршлагатай тамирчин юм. Бодибилдингийн спортоор хичээллээд 10 орчим жил болж буй тэрбээр тархи, биеэ хөгжүүлэхийг үргэлж хичээдэг аж.

О.Даваасүрэн, ЗГМ сонин

• Биеийн жин: 94кг• Биеийн өндөр:185см• Биеийн дуртай хэсэг:

Биеийнхээ бүх хэсэгт дуртай

• Орд: Охин• Төрсөн он, сар, өдөр:

(Нууц)• Үсний өнгө: Хар• Нүдний өнгө: Хар• Төгссөн сургууль: Батлан

хамгаалахын их сургууль• Ажил: Дасгалжуулагч• Мэргэжил: Төрийн

захиргааны удирдлага, бодибилдингийн тамирчин, дасгалжуулагч

• Идэх дуртай хоол: Өөрийнхөө хийсэн хоолонд дуртай

• Дуртай өнгө: Хар• Дуртай брэнд: Брэнд

сонирхдоггүй• Дуртай сүрчиг: Dior

Sauvage • Хобби: Биеэ хөгжүүлэх,

дасгал хийх• Зорилго: Маш олон

зорилго бий• Баримталдаг зарчим:

Худлаа ярьдаг, бусдад муу санадаг, атаархуу хүмүүстэй аль болох харьцахгүйг хичээдэг

• Үзэх дуртай кино: Аймшгийн кино

• Хэлэх дуртай үг: Өмнөхөөсөө илүү бай

• Instagram хаяг: orgil_gorry

Page 18: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ18 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303) ХҮМҮҮС

МОНЕТОН ЭЭМГЭЭ ЛОМБАРДАЖ БИЗНЕСЭЭ

ЭХЛҮҮЛСЭНЗалуу хос маань хүүхдийн

болон гал тогооны ширээ сандал, хувцасны шүүгээ, ор гээд төрөл бүрийн тавилгыг нарс модоор хийж, борлуулдаг. Захиалгад дарагдаж, өдөр шөнөгүй ажиллаад байхгүй ч энэ ажил нь тэдэнд амьдралаа босгох суурь нь болсон.

Хайр сэтгэлээрээ холбогдож, хамтын амьдралаа эхлүүлэхдээ тэд дөнгөж 18 насны босгыг л давж байсан. Нийтийн байранд хоёр талаасаа хувцсаа авчраад нийлж байсан залуу хосод хоосон хонох үе бишгүй байж. Анх яаж амьдрах учраа мэдэхгүй ч “Аав болж байгаа учраас хариуцлагаа ухамсарлана” гээд олдсон ажил бүрийг гололгүй хийж, яваандаа хадам ааваараа мужааны ур ухааныг заалгасан байна. Б.Отгонбаатар “Хийсэн ширээ, сандлуудаа борлуулахаар зах дээр зогсоход нь наймаачид элдвээр хэлнэ. “Залуу хүүхэд байж энд юугаа хийнэ. Манай хүү их сургуульд сурдаг, охин маань том компанид ажилладаг. Чи цаашид хар ажилчин болох гээ юу” гээд л зөвлөөд байгаа, элдэвлээд байгаа нь мэдэгдэхгүй үгээр булна. Гэхдээ хэн юу ч гэж хэлсэн үл тоож, гэр бүлийнхээ төлөө бүхнийг хийнэ гэсээр зүтгэнэ. Залуу хүнийг одоо байгаагаар

Тэмцэж олсон хайр, тэгээс эхэлсэн амьдрал

“Халаас хоосон ч надад эрх чөлөө байна, хамгийн гоё нь би залуу байна...” гэдэг үгтэй

дуу Монголын залуусын дунд хит болж байлаа. Нээрээ л эрх чөлөөтэй, бас залуу

байхад өөрөө хичээж, зүтгэвэл юуг ч бүтээж, бий болгодгийг амжилттай яваа олон хүний

намтар харуулдаг. Тэгвэл залуу насаа хамгийн том баялагт тооцож, өдөр шөнөгүй борви

нугалахгүй зүтгэж өөрсдийн амьдралаа босгосон Б.Отгонбаатар, С.Хулан нарын гэр

бүлийг онцолж байна. Тэд 21 настай. Уушийн газар дарвин, өдрийн хоолоо эцэг эхээрээ

бэлдүүлдэг нэгэн байхад өглөө, оройгүй хөдөлмөрлөж, өөрсдийн амьдралаа “О”-ээс

нь эхлээд босгож яваа тэд өнөөгийн гэрэлтэй өнгө. Материаллаг үзэл, сурталчилгаанд

суурилсан влогууд, сошиал ертөнцийн чамирхал, тансаглалаас хоромхон ч болов

холдож, амьдралын жинхэнэ өнгийг харуулах “Хүмүүс”-т саатаарай.

Т.Намуунболор, ЗГМ сонин

Хүн хичээвэл болдог гэдгийг харуулахыг хүсэж байна

нь биш хэн болохын төлөө хөдөлмөрлөж байгаагаар нь дүгнэх хэрэгтэй. Өр, зээл тавьж, өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэж амьдрахыг хүссэнгүй. Хааяа материал татах мөнгөгүй болчихвол эхнэрийнхээ ээмгийг ломбардад тавьдаг байв. Ганц монетон ээмэг минь олон ч удаа аврал болсон” хэмээн ярилаа.

Тэдний анхны захиалгыг хөрш айл нь өгч, хагартлаа баярлаад олсон бүх мөнгөөрөө материал татаж байжээ.

ХАЯГДАЛ МОДООР БАЙШИНГАА БАРЬЖЭЭ

Тэд ээж, аавынхаа илүү гэрийг шинэчилэн будаж, өөрсдийн болгожээ. Гэр доторх бүх тавилгаа ч өөрсдөө хийсэн байна. Эхнэрээ төрсний дараа баярлуулах гээд айлын хэрэггүй болсон хувцасны шүүгээг тайрч янзлаад гэрээ тохижуулж, буйдангаас бусад бүх тавилгаа өөрөө урласан болохоор сэтгэл дүүрэн байдаг аж.

Хоёр талаасаа хоосон нийлж, амьдрах гэрээ хадмуудаасаа авсан болохоор Б.Отгонбаатарт бухимдах үе бишгүй байж. Тиймээс муудалцаад хувцсаа бариад явсан удаа ч олон бий гэнэ. Мужааны ажлаа хийж эхэлснээс хойш материалаа бага багаар цуглуулж, амьдрах байшин, ажлын байраа өөрөө барьжээ. “Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь” гэдэг шиг өөрийн гэсэн байшинтай болоод сэтгэл дүүрэн байх болов. Хадаас бүрийг нь өөрөө хадсан хэмээн инээмсэглэх нь урам зориг бэлэглэмээр. “Хүмүүс гадаадад ажил хийж, амьдралаа өөрчилсөн гэж ярьдаг. Бид үүнтэй санал нийлдэггүй. Яг үнэндээ Солонгос руу гарч байгаа хүмүүс Монголын нийгмийн боломжтой хэсэг нь гэж ойлгодог.

Нийтийн байранд хоёр талаасаа хувцсаа авчраад нийлж байсан залуу хосод хоосон хонох үе бишгүй байж. Олдсон ажил бүрийг гололгүй хийж, яваандаа хадам ааваараа мужааны ур ухааныг заалгажээ.

НАЙЗУУДДАА АТААРХДАГ БАЙСНАА НУУХГҮЙ ЭЭ. ААВ, ЭЭЖ НЬ ГУРИЛ, БУДААНААС ЭХЛЭЭД ОЙР ЗУУРЫН ХҮНС, ХАЛААСНЫ МӨНГИЙГ НЬ Ч ӨГНӨ. ЭР ХҮН Л ЮМ БОЛОХООР АМЬДРАЛДАА ГУТАРЧ, СЭМ УЙЛАХ ҮЕ Ч БАЙСАН. ГЭХДЭЭ ЭРГЭЭД ХАРАХАД ЭНЭ БОЛ АМЬДРАЛ БИШ, БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭ ТӨДИЙ. ОДОО ТЭР НАЙЗУУД МААНЬ СУРГУУЛИА ОРХИЖ, МИНИЙ УУРХАЙД ХИЙДЭГ БАЙСАН АЖЛААР АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ БАЙНА.

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 19: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 19 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303)ХҮМҮҮС

ЗОРИЛГОТОЙ ХҮН ЗОГСДОГГҮЙ

Б.Отгонбаатар дөрвөн хүүтэй айлын дундах нь. Аав, ээж нь том ахыг нь арайхийн дээд боловсрол эзэмшүүлсэн болохоор нэрмээс болохгүй гэж хичээдэг байжээ. Өөрийн гэсэн мэргэжилтэй болохоор шийдэж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг механикч мэргэжлээр төгссөн ч насанд хүрээгүй учраас ажил олдоогүй аж. Ингээд түр хугацаанд нутгийнхаа уурхайд ажилласан байна. Залуу хүүхдэд сурч боловсрох, хот газрыг зорьсон үеийн нөхдийнхөө араас гэгэлзэх үе байлгүй яахав. Тэр хүслээрээ жигүүрлэн, хотод очиж ажил хийе, бие дааж амьдаръя гэсэн тэмүүлэл нь түүнийг эхнэртэй нь, охинтой нь ирээдүйн ажил мэргэжилтэй нь золгуулжээ.

Тэрбээр “Би их сургуульд сурахыг хүсдэг байсан ч тийм боломж байхгүйг мэддэг байсан. Тэгээд найзуудтайгаа нийтийн байр хөлсөлж, ажил хийхээр шийдсэн. Тэр үед найзууддаа атаархдаг байснаа нуухгүй ээ. Аав, ээж нь өвлийн идэш явуулна. Гурил, будаанаас эхлээд ойр зуурын хүнс,

халаасны мөнгийг нь ч өгнө. Эр хүн л юм болохоор амьдралдаа гутарч, сэм уйлах үе ч байсан. Гэхдээ эргээд харахад энэ бол амьдрал биш, бэлэнчлэх сэтгэлгээ төдий. Одоо тэр найзууд маань сургуулиа орхиж, миний уурхайд хийдэг байсан ажлаар амьдралаа залгуулж байна. Амьдрал тэр чигээрээ шалгуур гэдгийг аав болоод л ойлгосон. Хүн хичээвэл болдог юм байна гэдгийг харуулахыг хүсэж байна” хэмээн сэтгэлийн нандин чавхдасаа хуучиллаа.

Харин түүний гэргий С.Хулан нөх рийн хөө найдвар тай ар тал нь. Сургуулиасаа түр хугацаанд чөлөө авч, охиноо харангаа ажилд тусалдаг аж. “Бид ирээ-дүйд тавилга үйлдвэрлэдэг ком панитай болж, бизнесээ өргө жүүлэхийг хүсдэг. Цаашид бүтээгдэхүүнээ илүү сайжруу-лах зорилготой. Хүмүүс хятад тавилгыг хийц сайтай гэдэг. Бид бүх зүйлээ гараар хийдэг учраас одоо хондоо тийм боломж байхгүй. Улам сайжруулж, загварлаг болгохоор хичээж байгаа” хэмээн мөрөөдлийнхөө нууцыг харамгүй хуваалцав. Тэд одоохондоо компьютергүй у ч р а а с з а х и а л г ы н х а а хэмжээсийн тоо цоо г өөрсдөө

хийнэ. Тооцооллоо гараар бодож, загвараа ч өөрсдөө зурдаг учраас чам гүй уддаг аж. Энэ бүхнийг сонсоод “Хийе гэсэн хүнд арга олддог, хийх гүй гэсэн хүнд шал-таг олддог” гэх үг хэчнээн үнэн болох нь бодогдоно.

ХҮҮХЭД НАСНЫ ДУРЛАЛ

“Заяаны хань зам дээр” гэдэг шиг залуу хосын хай-рын түүх тун сонин. Тэд хүүхэд байх-даа санаандгүй танилцсан гэсэн. Хүүхэд насанд бус дыг сонирхож, ш о х о о р х о ж , түүнээсээ хачин их ичих мэдрэмж б а й д а г д а а . Яг л тийм мэдрэмж, хир-гүй тунгалаг сэтгэлээр нэг нэгэндээ татагдаж, амарч байх үедээ 10 хоногийн турш хамт тогложээ. “Бид амралтаас буцах сүүлийн өдрөө “үерхэх үү” “үерхье” гэж инээлдээд үерхэж байлаа. Үнэндээ үерхэл

гэж юу байдгийг ч мэдэхгүй шүү дээ, 11-хэн настай хүүхдүүд” гээд инээм сэглэн ярих тэдний

харц наас нандин хайр гэрэлтэнэ. Тэр цагаас хойш найман жилийн дараа тэд дахин санаанд гүй уулзаж, жинхнээсээ үерх-сэн аж.

С.Хулан “Анх үерхэж байхад аав, ээж маань “сурч боловсрох насан дээрээ үерхээд хэрэггүй” гээд огт зөвшөөрдөггүй байсан. Уул зуу-лах гүй гэхээр нь гэрээсээ гараад гүйчихсэн. Тэр чигээ рээ найз з а л у у г и й н д а а очоод гурав хонож байлаа” хэмээгээд үер хэж байсан

гэгээхэн үеэ дурсав. Харин Б.Отгонбаатар анх үерхэж байхдаа мөнгөө цуглуулж байгаад найз охиноо ирэхэд нь агшаасан будааг луувангийн салатаар дайлдаг байсан гэнэ. Будаа агшаагчнаас өөр хоол хийх хэрэгсэлгүй болохоор олон

ч удаа ийн дайлсан аж.

19 НАСТАЙ ААВ, ЭЭЖ “Анх аав боллоо гэдгээ

сон соод илүү их хариуцлага ирлээ гэдгийг ухаарсан. Би эхнэртэйгээ танилцахаас өмнө байр, машин тай болж байж эхнэр авна. Найзууд тайгаа гадуур гарч, эрх чөлөөтэй амьдрах нь чухал гэж боддог байсан. Гэхдээ амьдралын зорилго байр, машин биш юм билээ. Биднийг өөрсдөө хүүхэд байж, хүүхэдтэй боллоо гэж зэмлэх хүмүүс ч байсан. Найз маань хүртэл “Залуу байхдаа хүүхэдтэй болвол ядуу өрхийн тоог нэгээр нэмнэ” гэж ч ярих нь хатуу сонсогдож байлаа. Охиноос минь илүү сайхан үнэр, аз жаргал бэлэглэх зүйл байхгүй” хэмээн сэтгэлээ уудлах тэрбээр хариуцлагатай аав гэдгийг нь эхнэр нь сэтгэл дүүрэн хэлж байв. Тэд үеийнхээ залуусыг хариуцлагагүй, хариуц-лага үүрсэн ч дааж чадахгүй бэрхшээдэгт нь шүүмжлэлтэй ханддаг аж. Аав болох амархан. Эцэг болох хэцүү гэдэг.

Тэдний ирээдүй бие биедээ өгсөн нандин сэтгэл, хайрлан ширтэх харц шигээ гэгээлэг, дулаахан байх нь дамжиггүй.

Мужааны ажлаа хийж эхэлснээс хойш материалаа бага багаар цуглуулсаар амьдрах байшин, ажлын байраа барьсан. “Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь” гэдэг шиг байшинтай болоод сэтгэл дүүрэн болсон.

Page 20: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

ZGM DAILY| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ20 2020.02.05, WEDNESDAY~№024 (1303)

Mongolians request to return fromErlan to Ulaanbaatar

On Monday, nearly a hundred people arrived through the ports of Gashuunsukhat and Shiveekhuren and 150,000 people have requested to return from Erlian, China.

ZGM: HIGHLIGHTS

POLITICSThe cabinet on Tuesday agrees to discuss opening Mongolian Consulate in Chicago and to pass to the relevant Parliamentary Standing Committee.

Minister of Foreign Affairs Tsogtbaatar Damdin receives Chai Wenrui, Ambassador-designate of the People’s Republic of China to Mongolia. Ambassador of China expressed his willingness to closely work towards intensively developing relations between the two countries in the future.

ECONOMYThe securities of Elixir Energy Limited (EXR) placed in a trading halt at the request of EXR, pending it releasing an announcement. Unless ASX decides otherwise, the securities will remain in a trading halt until the earlier of the commencement of normal trading on Wednesday, 5 February 2020 or when the announcement is released to the market.

Top 20 index rises 0.53 percent, to 18,824.32 points. MSE A index increases 0.09 percent, to 9,339.77 points. MSE B index grows 0.25 percent, to 7,761.86 points. Market cap stands at MNT 2.67 trillion.

Top 20 index(by units)

18,824.3210k

15k

20k

25k

30k

SOCIETYMinister of Food, Agriculture and Light Industry Ulaan Chimed receives Ambassador of India to Mongolia M.P.Singh. At the meeting, the sides exchanged views on the implementation of a working plan, which was established during the Mongolian President’s visit to the country, between the Mongolian Ministry of Food, Agriculture and Light Industry and India’s Ministry of Fisheries

Mongolia makes up 92.3% of China’scoking coal import in Dec

In December 2019, Mongolia supplied 92.3 percent of the total coking coal import of China. Mining contribution to the economy remains high in terms of export revenue.

Gold purchase rises fivefold in January

Aminaa.U, ZGM Daily

In the first month of 2020, the Bank of Mongolia (BoM) pur-chased 3.5 tons of gold, increas-ing roughly five times the level of a year earlier, the central bank said. In January, gold price stood at MNT 137,200 per gram. The precious metal purchase reached 597 kg during the same period of 2019.

However, gold purchase totaled 15.2 tons last year, decreasing by 30 percent year-on-year. In the last seven years, gold has contrib-uted over MNT 3.3 billion to the foreign exchange reserves. This number expected to reach USD 600-700 million this year, accord-ing to analysts.

The 2.5 percent of discounted royalty on gold mining, which had become effective in 2012, expired on January 1, 2019. From then on, 5 to 10 percent royalty taxes on gold mining have been imposed on miners, driving in the central bank’s gold purchase down 71.6 percent year-on-year from January to March.

Precious metals purchased in January included 1,747 kg of silver and 1,810 kg of gold. In terms of the location, the BoM’s branch in Darkhan-Uul province purchased 61 kg of precious metal, and the branch in Bayankhongor province bought 72 kg of precious metal.

Image by Batsaikhan.S

Page 21: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ZGM DAILY 21 2020.02.05, WEDNESDAY~№024 (1303)

WTI Crude Oil (Nymex)(USD/bbl.)

Brent Crude (ICE)(USD/bbl.)

Gold Spot(USD/t oz.)

Copper (LME)(USD/lb.)

62.0060.0058.0056.0054.0052.00

68.0066.0064.0062.0060.0058.00

1580.0

1570.0

1560.0

1550.0

6400

6200

6000

5800

5600

5400

I.12

I.12

I.12I.05

2020.01.03

I.19

I.19

I.19

I.26

I.26

I.26

II.02

II.02

II.02

2020.02.03

MINING

In December 2019, Mongolia supplied 92.3 percent of the to-tal coking coal import of Chi-na. Mining contribution to the economy remains high in terms of export revenue. The mining made up 25 percent of Mongo-lia’s GDP, 72 percent of indus-trial production and 90 percent of the export, according to the preliminary results of 2019.

The sector also accumulat-ed MNT 2.6 trillion to the state budget as taxes and fees. How-ever, the commodity market is heavily dependent on international conditions. Particularly, China’s demand for copper is likely to decline due to the spread of a new type of coronavirus. Follow-ing the expectation, the copper prices give up their gains. Ex-perts warned that the current

Mongolia makes up 92.3% of China’scoking coal import in December

situa tion is putting the Mongo-lian economy at high risk. The Bank of Mongolia (BoM)’s latest monetary policy statement con-firmed the risk. It said, “Expendi-tures in the coming fiscal years and rising salaries will stimulate domestic demand, but growth in the mining industry is expected to slow down along with the invest-ment growth.”

Moreover, climate change poli-cies around the world may affect coal supplier countries nega tively. According to researchers, Aust-ralia’s fire, which covered 111,000 square kilometers and killed more than one billion animals, was due to climate change. That has triggered Australians to march on criticism against their government, for the country leads the world in coal export. █

INDUSTRY

Outbound tourist demand is declining due to coronavirus spread, according to travel companies. Specifically, de-mand for inbound tourism dropped sharply by about 75-80 percent, compared to the same period last year, New Juulchin Tours Ltd. reported.

The company has canceled most of its travels to Asia, but the travel to Japan is continuing as regular. Though the demand

for trips to Europe has begun to grow. The total number of tour-ists, according to SkyGroup, remained the same from last year. In December, the demand was highest for the destinations, na mely Thailand, Vietnam, and Hainan. However, in January of this year demand for Dubai, Istanbul, Thailand, and Japan increased. Orig Travel has also ceased trips to China, however, people continue to travel to Tur-

key. Even though tourist de-mand was normal compared to last year, airlines have can-celed some flights until the second day of March. MIAT Mongolian Airlines is still operat-ing constantly, but some flights have been delayed due to insuf-ficient order of flight. However, ticket sales have not changed significantly in January, increas-ing from previous months, ac-cording to Air Trans. █

Outbound tourism declines 80 percent in January

SOCIETY

The Ministry of Foreign Af-fairs (MFA) said on Tuesday, approximately 5,000 citizens have been returned to Mon-golia since the lunar New Year in China. On Monday, near-ly a hundred people arrived through the ports of Gashu-unsukhat and Shiveekhuren and 150,000 people have re-quested to return from Erlian, China.

Currently, Mongolian Embas-sy and Consulate in China are registering citizens who wish to return to their homeland in a non-infected region.

MFA highlights its coopera-tion with the Embassy in every country on the security and prevention of virus infections among the Mongolian citizens abroad. According to the in-fectious disease specialist in

the World Health Organization, no reported cases of infection recorded in the last 24 hours. Also, the infection has been reg-istered in 23 countries outside of China, of these, all seven new cases had been in China. Thus, some countries’ restrictions are likely to affect Mongolian citi-zens so we are working hard to provide the citizens with crucial information. █

Mongolians request to return fromErlian to Ulaanbaatar

Эх сурвалж: Bloomberg

Image by Batsaikhan.S

Image by Batsaikhan.S

Page 22: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ22 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303) ШИНЖЛЭХ УХААН

Принстоны их сургуулийн эрдэмтэд африкчуудаас неандерталь хүний ген илрүүлж, эртний хүн төрөлхтний түүхийг эргэн харах боломж олголоо.

Өмнө нь орчин үеийн хүний төрөл болох эртний хүний ген зөвхөн африк бус хүмүүст ч байдаг гэж үздэг байв. Гэтэл неандертальчуудын генийг Ази, Европ, Америкийн о р ш и н с у у г ч д а а с илрүүлсэн юм. Бидний геномын хоёр орчим хувь нь неандерталиас өвлөгдсөн гэж тооцдог.

Гэвч нарийн судалгаагаар дэлхий даяар өөр өөр байдгийг тогтоов. Тухайлбал, ази хүмүүст неандерталийн ДНХ европчуудаас 20 хувь илүү байдаг гэнэ. Шинэ судалгаанд эрдэмтэд

нуклеотидын дарааллыг бүрэн тодорхойлсон геномыг ашиглажээ. Түүнчлэн гэр бүлийн холбоо генетикийн ижил дарааллын тоо нэмэгдэхэд нөлөөлдөг гэсэн

зарчимд тулгуурласан байна. Шинжилгээнээс харахад африкчуудын геномд Азийн неандерталиас өвлөсөн ДНХ 0.3 хувийг эзэлж байгааг тогтоов.

Эрдэмтдийн таамаг-ласнаар сүүлийн 20000 жилд неандертальчуудын зарим бүлэг Африк руу буцсан бололтой. Түүнчлэн энэхүү судалгаагаар азиудын геномд неандерталийн ДНХ европчуудынхаас өмнө тооцоолсон шиг 20 хувь бус ердөө найман хувь илүү байдаг гэсэн дүгнэлт хийжээ.█

2019nCov вирус тээгчдийн тоо 10 дахин их байж

болзошгүй

Хонконгийн их сур-гуулийн эрдэмтэд Уханийн вирусийн халдвар авсан хүмүүсийн бодит тоог

гаргалаа. Судлаачдын тооцоогоор өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны байдлаар 75815 хүн халдвар авсан хэмээн дүгнэсэн нь албан ёсны мэдээнээс 10 дахин их тоо юм. Science Alert сэтгүүлд бичсэнээр вирус тээгчдийн бодит тоог онолын загварчлалаар гаргажээ. Тиймээс албан тооноос хавьгүй

Ц.Улам, ЗГМ сонин

Дэлхий дахинаа улирлын ханиадны улмаас жилд 290-650 мянган хүн нас бардгийг тооцвол шинэ вирусийн дэгдэлт оргилдоо хүрээгүй байгааг эрдэмтэд анхаарууллаа

олон байгаа нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзжээ.

Тухайлбал, халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа болон 2019nCov вирус өвчтөний организмд илэрснийг лабораторийн шинжилгээгээр нотлох хугацаанаас хамааран тоо зөрж байгаа аж. Судалгааны дүнгээс үзэхэд 12 дугаар сард вирусийн халдвар авсан хүн бүр 2-3 хүнд халдвар тараасан байх магадлалтай аж. Өвчтөний тоо 6.4 хоногт хоёр дахин өсөж байгаагаас үзэхэд Хятадын томоохон хотуудад Уханиас

нэг, хоёр долоо хоногийн хойно халдварын голомт үүсэж байна.

2019nCov вирусээр нас барагчдын тоо таамагласнаас бага буюу халдвар авагсдын нэг хүрэхгүй хувийг эзэлж байгаа. Гэхдээ судалгаа үнэн гэдэг нь батлагдаж, вирус өргөн хэмжээгээр тархвал үхлийн тоо нэмэгдэх нь зайлшгүй. Дэлхий дахинаа улирлын ханиадны улмаас жилд 290-650 мянган хүн нас бардгийг тооцвол шинэ вирусийн дэгдэлт оргилдоо хүрээгүй байгааг эрдэмтэд анхаарууллаа. █

Америкийн Вандербильтын их сургуулийн эрдэмтэд хорт хавдрын өсөлттэй тэмцэх шинэ арга боловсруулсныг MedicalXpress портал мэдээллээ. Судлаачид МҮК генээр кодлогддог уургийн шинж чанарт а н х а а р л а а төвлөрүүлсэн байна. Энэ ген олон төрлийн хорт хавдрын хувьд онкоген гэж тооцогддог ба жишээ нь, уг гений доторх мутац Беркиттын лимфома хэмээх өвчлөл үүсгэдэг аж. Эмч мэргэжилтнүүд ийм төрлийн уургийн үйл ажиллагааг блоклох арга хайсан боловч амжилтад хүрээгүй юм.

Харин Вандебильтын их сургуулийн профессор

Уильям Тенси тэргүүтэй судлаачид шинэ алхам хийж, МҮК ген Беркиттын лимфомын лабораторийн загвар болох WDR5-тай хэрхэн харилцан үйлчилж б а й г а а г с у д а л ж э э .

Судалгаагаар энэ хоёрын х о л б о о г т а с а л с н а а р хорт хавдар түргэн багасаж байгааг ажиг-ласан байна. С у д л а а ч и д энэхүү нээлт

эмийн эмчилгээний шинэ арга боловсруулахад түлхэц болно гэж үзэж байна. Нээлтийн талаар хэвлэлд өгсөн мэдээлэлд АНУ-д МҮК –ийн мутацийн улмаас жилдээ 100 мянга орчим өвчтөн нас бардгийг дурджээ. █

АНУ-ын Охайо муж улсын их сургуулийн судлаачид Хойд Америкт анх нүүж ирсэн хүмүүсийн нууцыг нээж, биологийн хувьд өмнө судалж байснаас янз бүр байсныг тодорхойлжээ. Анхны буюу уугуул

америкчууд нэг бүлэгт багтдаг гэж түүхийн хугацаанд үзэж ирснийг Phys.org сайтад бичсэн байна. Мэргэжилтнүүд Мексикийн Кинтана-Роо мужид усан доорх агуйгаас олдсон дөрвөн гавлын ясанд компьютер томографын

Эртний хүний түүхийг өөрчлөх нээлт хийлээ

Хорт хавдрын өсөлтийг зогсоох шинэ арга олжээ

Америкт суурьшсан анхны хүмүүс хэн байв

Энэхүү нээлт эмийн эмчилгээний шинэ арга боловсруулахад түлхэц болно гэж үзэж байна.

шинжилгээ хийжээ.Гавлын яснууд 9-13 мянган

жилийн өмнө агуй усны түвшнээс дээр байсан плейстоцений төгсгөл ба голцений эхэн үед хамаарч байсан юм. Эрдэмтэд рентген зургуудыг гурван хэмжээстэй дүрслэлд нэгтгэж чадсан төдийгүй хамгийн хөгшин яс нь Хойд Америкийн Арктик орчмын хүн амынхтай төстэй байсныг тогтоожээ. Арай залуу нь орчин үеийн европчуудтай ойр байсан бол гурав дахь гавлын яс нь Ази ба индиан хүмүүсийн шинж тэмдэг агуулсан байв. Харин дөрөв дэх нь Арктикаас гадна Өмнөд Америкийн шинж чанарын илэрцтэй байжээ.

Энэхүү судалгааны дүгнэлтээс үзэхэд Азиас Хойд Америк руу нүүж суурьшсан хүмүүс анхнаасаа генетикийн хувьд янз бүр байсан байна. Гэвч тэд Өмнөд Америк руу нүүх үед ямар нэгж шалтгаанаар төрлийн хувьд цөөрсөн аж. █

Page 23: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ӨДРИЙН ХЭМНЭЛ 23 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303)

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

ЭНЭ ӨДРИЙН ЗУРХАЙ ДОРНЫН ЗУРХАЙ

ЗГМ: СҮДОКҮ

9 2

5 7 1 3 4 2

3 7 1 6 5

2 8

1 7

8 2 6 7 5 3

9 8

4 3

2 5 6 9 4

6 3 4 2 7 9 5 8 1

8 9 5 6 1 3 7 4 2

2 5 7 8 6 1 4 3 9

4 7 6 5 2 8 1 9 3

9 1 8 4 3 5 6 2 7

1 2 3 9 4 7 8 5 6

7 6 9 3 8 4 2 1 5

3 4 2 1 5 6 9 7 8

5 8 1 7 9 2 3 6 4

Өмнөх дугаарын хариу

Матрын ордынхон зөн совинтойгоо мэдэрнэ

Наран ургах, шингэх: 08:15-17:57 цагБарилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: Төрөхүй Суудал: Мод

Аргын тооллын хоёрдугаар сарын 5, Буд гараг. Билгийн тооллын 11, Гөрөөсөн толгой одтой, шар бар өдөр.

Өдрийн наран 08:15 цагт мандаж, 17:57 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйл хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сум дугана сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бумбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Гэр, байшингийн суурь тавихад сайн

Хонь /III.21-IV.19/ Мэлхий /VI.22-VII.22/ Жинлүүр /IX.23-X.22/ Матар /XII.22-I.19/

Үхэр /IV.20-V.20/ Арслан /VII.23-VIII.22/ Хилэнц /X.23-XI.22/ Хумх /I.20-II.18/

Хамтатгах /V.21-VI.21/ Охин /VIII.23-IX.22/ Нум /XI.22-XII.21/ Загас /II.19-III.20/Өмнө хийлгүй үлдээсэн чухал,

нарийн төвөгтэй шийдвэр, гэрээ хэлэлцээрийг өнөөдөр хийхэд яг тохирсон цаг үе юм. Танд ирээдүйд гэрэл гэгээ асааж, өсөн дэвших, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийн үүд байх болно. Мөн шинээр ажилд орох, ярилцлагад орох, виз мэдүүлэх, шүүхэд хандах гэх мэт чухал шийдвэрт таатай байна.

Юу ч хийсэн бүтэлгүйтэх гээд таагүй өдрийг өнгөрүүлнэ. Мөнгө төгрөг орж ирнэ гэж бодолтгүй, мөн ажил дээрээ амжилт гаргана гэж найдах хэрэггүй. Өглөө эрт эхлүүлсэн ажил тань явц муутай төлөвлөсөн хугацаандаа амжихгүй нь бололтой. Таны сэтгэл санаа доод түвшинд байна. Оройд лаа асаах, дотно найзтайгаа уулзаарай.

Энэ ордынхны өөртөө итгэлгүй байдал нь өмнөө тавьсан зорилгоо амжилттай дуусгахад хойш татаж, хүчийг сулруулах болно. Дэргэдээ заавал хүчирхэг нэгнийг эсвэл байнгын зөвлөгөө авч, заавраар нь хийдэг ойр дотнын хүнийг түшихийг хүснэ. Хувь тавилан таны талд байна. Өнөөдөр гэнэтийн байдлаар танд маш их нөлөөлж болох нэгэн эрхэмтэй танилцах болно.

Энэ өдөр таныг мөнгө санхүүгийн таатай нөхцөл байдал хүлээж байна. Өөрийн амьдралд тэвчээр хатуужил, хөдөлмөрч зан зэргээрээ бусадтай өрсөлдөхүйц байж чадсан танд байгууллагаас өгч буй шагнал гэж ойлгож болно. Гэр бүлийн харилцаа найрсаг сайхан, найз нөхдийн дунд нэр хүндээ хадгалж чадна. Санхүүгийн эрх чөлөөт байдлыг та энэ өдөр мэдрэх болно.

Удирдлага тань таны бүтээлийг хэлэлцэх болно. Энэ үед та шалгалт өгч байгаа мэт сэтгэл түгшиж, түүнийгээ ил гаргахгүйг хичээх болно. Муу бодолтой, танд ил атаархагч нэгний хошуу нэлээд урт явжээ. Та аливаа үүссэн асуудлыг хүндээр тусгаж авах хэрэггүй, тоох ч хэрэггүй, зөнд нь орхи. Оюуны потенциал сайтай та байр сууриа хадгалаад үлдэж чадна.

Өөрийн дотоод ертөнцийг сонсох, мэдрэмжээ юу болохыг мэдэхийг хүснэ. Амьдралын бүхий л нарийн ширийн асуудал тохиолдох бүрт та хэн хүнээс илүүтэйгээр өөрийгөө сонсохыг илүүд үздэг. Төсөөлөн бодох чадвар өндөр байна. Санхүүгийн тогтвортой байдал танд ноёрхоно. Машин техниктэй холбоотой бага зэргийн асуудал үүснэ.

Өнөөдөр бэртэж гэмтсэн хэн нэгний эрүүл мэндэд анхаарах, өр зээлээ цэгцлэх гээд амьдралын чухал ажлуудаа амжуулж чадна. Хүнд хэцүү байдлаас гэр бүлтэйгээ зүтгэж даван туулна. Өдрийн ажил хэвийн үргэлжилнэ. Оройд хэн нэгний төрсөн өдөр, тэмдэглэлт ойд уригдаж найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлнэ.

Хүнд нөхцөлд ажилладаг хүмүүст байгууллага болон улсаас тодорхой анхаарал хандуулж урамшуулал өгөх, тэдэнд бага ч гэсэн урам хайрлана. Од гарагийн өөрчлөлт нь бодол оюунаа тунгааж аливаа зүйлийг урлан бүтээдэг урлаачдад таатай байж, ирээдүйг нь гэрэлтүүлэх болно. Та өөрийгөө зөн совинтой гэдгийг улам бүр батлах мэт мэдрэмж төрнө.

Таны мөрөөдөл биеллээ олоход бага хугацаа үлдсэн байна. Гэвч бусдын өмнөөс өөрийгөө тавьж, бодож нэг үзээрэй. Улс төртэй холбоотой ажил хэргээс хөндий байж, өөрийнхөө зам мөрөөр алхаарай. Албан тушаал горилох, цалин хөлсөө нэмүүлэх, ашиг орлогоо нэмэх нь амжилтгүй болно.

Холбоо харилцаа, дурсамж сэргэсэн өдөр. Таны сэтгэлдээ бодож явдаг эсвэл удаан уулзаагүй найз тань уулзах болно. Өдрийн ихэнх цагийг зугаатай, идэвхтэй өнгөрүүлнэ. Ихэнх хүмүүс хийж бүтээх, зорилго зорилтоо тодорхой болгоно. Хүүхэд багачууд осол гэмтэлд өртөхөөс болгоомжил. Хайрт тань таны анхаарлыг татах гэж хичээх болно.

Өмнөх өдрийн сайн сайхан зүүд байв уу гэлтэй итгэл төгс бус, ажилдаа төвлөрөхгүй сул дорой байна. Гэхдээ удаан үргэлжлэхгүй. Үдээс хойш хуучин хэмнэлдээ орж, ажлаа амжилттай дуусгаж чадна. Гэнэтийн осол аваарт өртөж мэдэхээр аюултай газар руу явахгүй байсан нь дээр. Бүх муу муухай энергийг хөөх нэгэн зэвсэг нь үдэш гэртээ сайхан үнэртэй лааг асаа.

Өнөөдөр та бүхий л зүйлийг өөрийн анхаарлаас холуур байлгахгүй, бүгдийг гартаа авч бусдыг хүссэнээрээ удирдах гэсэн түрэмгий байдал тань хамтрагчдын дургүйцлийг хүргэнэ. Энэ нь таны одоогийн байр суурь ганхахад ч нөлөөлж болох талтай. Ямар ч цаг үед өөрөөрөө байж илүүд шунахгүй, даврахгүй байхыг сануулж байна.

3. Хөшөөгөө босгуулсан, ХХ зууны шилдэг дуу

8. Манайхны бензин клонк хэмээн нэрлэж ирсэн үйлчилгээ (товчилсон нэр)

9. "Тусгай салаа" УСК-ны нэгэн дүр

10. Амандаа хийх хэмжээ

14. Монгол Улсын ардчилсан шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулсан шилдэг хуульч, Улсын бага хурлын гишүүн агсан

15. Ганцаардал, зөрүүд16. Дугуйт тэшүүр

БОСООГООР:

1. Нохойг турхирах үг2. ...мэнд4. Мундаг, сүрхий5. Найрсаг, дотно6. ТВ-9 телевизийн мэдээний

нэр7. Диваажингийн эсрэг зүг

8. Давсалж бэлтгэсэн мах11. Дундговь аймгийн сум12. Сармагчин13. Оросын нутгаар хоёр

тивийг зааглан үргэлжлэх уул нуруу

ХӨНДЛӨНГӨӨР:

Өмнөх дугаарын хариу 02.04

1

6 7

8 9 10 11

12 13

14

15 16

2

3 4 5

Г Ц Х С ДҮ

Э Э Э ӨР

Ү

Д

Т

Н

Я

Н В Р Х ЖТ

Д Э Г И Ү

Э Э Э Н Р У П И

Г

Р

ӨМ

Ө

Н

Н Н М О ЖР

Ө

Х

Page 24: НИЙГЭМ ZGM DAILY ЭДИЙН ЗАСАГ Вирус дэгдээж, өвчилж … · -Тойрог, мандатын хуваарилалт тухайн улсын төрийн

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ24 2020.02.05, ЛХАГВА~№024 (1303) АМРАЛТ

1979 онд есдүгээр ангийн жаахан охиныг гудамжаар алхаж явахад нь найруулагч П.Цогзол тааралдаад кинонд тоглох санал тавьжээ. Тухайн үед балмагдсан охин “Аав, ээжээсээ асууя” гэж хариулсан гэдэг. Энэ хүн бол “Бушхүүгийн үлгэр” киноны үзэсгэлэнт лусын дагина Ц.Сайнсанаа юм. 41 жилийн өмнө лусын дагинын дүрд тоглосон үзэсгэлэнт бүсгүй өдгөө ОХУ-д суугаа Элчин сайдын нарийн бичгээр ажиллаж байна.

Нүд хэмээх эрхтнийг сэтгэлийн толь гэж нэрлэх нь бий. Хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлж байдаг нүдний хэлбэрээр сонжиж болдог. Та зураг дээрээс таалагдсан нүдээ сонгож өөрийгөө сонжоорой.

Хариу1. Та нээлттэй хүн бөгөөд бусдыг маш сайн ойлгодог. Мөн аз сорьсон зүйлд дуртай. Бусдад чин сэтгэлээсээ тусалдаг. 2. Та сайхан сэтгэлтэй нэгэн. Цаг ямагт зөв зүйл хийхийг эрмэлздэг. Өөрийн үйлдлийг бусдад хэрхэн нөлөөлөх вэ гэдэгт үргэлж анхаардаг. 3. Та маш дотогшоо хүн бөгөөд сэтгэлийн шаналлаа ил гаргадаггүй. Амар амгаланг хайдаг ч гадаад ертөнцөд өөрийн дутагдлаа харуулахгүйг хичээдэг. Мөн өөрт юу хэрэгтэйг маш сайн мэддэг. 4. Та гүн ухаанч сэтгэлгээтэй бөгөөд зарим зүйлийг хэтэрхий их эргэцүүлж боддог. Гэхдээ эргэлзэж байгаагаа илэрхийлж гаргадаггүй. 5. Нууцлаг, оньсого мэт хүн. Бусадтай харьцахдаа ажиглах, байдлыг тандах дуртай. 6. Та маш мэдрэмжтэй ба юуг ч мартдаггүй. Маш амархан инээж, бас амархан уйлдаг. Бусдад өөрийнхөө ажигч гярхай чанарыг харуулах дуртай.7. Та маш эрч хүчтэй нэгэн. Шийдвэр гаргахдаа хурдан боловч бухимдуу зантай. 8. Бусдаас өвөрмөц хүн. Дүрэм журам, уламжлалд баригддаггүй. Мөн шүүмжлэлийг үзэн яддаг.9. Зөн совинтой нэгэн. Орчин тойрноо болон бусдыг гүнзгий мэдэрч, харилцаж буй хүнийхээ нүүрний хувирал, дууны өнгөөр хэн болохыг нь таньж, худлаа ярьж буйг нь төвөггүй мэдэж чаддаг.

СОНИРХОЛТОЙ СОНЖОО

1

4

7

2

5

8

3

6

9

ХУУЧНЫ ТАНИЛ

"Бушхүүгийн үлгэр"-ийн лусын дагина

1979 он 2018 он

Гэр бүлээрээ үзэх

Хөл хорио тогтоосноос, хүүхэд багачууд теле хичээл

үзэж, олон цагаар гэртээ өнжиж буй энэ өдрүүдэд гэр бүлээрээ үзэх боломжтой, хүүхдэд зориулсан шилдэг бүтээлүүдийг санал болгоё.

Т.Намуунболор, ЗГМ сонин сонирхолтой кинонууд

MИНИЙ ОХИН /1991/1991 онд бүтээгдсэн тус цуврал гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой, уянгын кино юм. Кинонд Пенсильвани мужийн Мэдисон хотод амьдар даг 11 настай охин Вада болон Томас нарын нөхөр-лөлийн тухай өгүүлдэг. Тэд нөхөрлөлийн бөгж солилцож, хамтдаа мөрөөдлөө ярьж, томчууд хэзээ ч ойлгодоггүй ертөнцийнхөө талаар сэтгэлээ хуваалцдаг. Гэвч бяцхан хүү Томаст эмгэнэлт явдал тохиолдоно...Тус бүтээл нь “Гэртээ ганцаараа” киноны од Макфлай Калкины тоглосон анхны кино юм.

АЛИСА ГАЙХАМШГИЙН ОРОНД /2010/Хүн бүрийн хүүхэд насны гайхамшиг, дурсамжийг хөглөх “Алиса гайхамшгийн оронд” хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбар болох уран сайхны киног санал болгоё. Хөзрийн хатантай тэмцэх Алисагийн адал явдал, алдарт Жонни Депийн жүжиглэлт гэр бүлийн тань ямар ч гишүүнийг уйдаахгүй. Сайхан мэдээ дуулгахад энэ долоо хоногт Look tv Жонни Депийн тоглосон бүх киног үнэгүй үзэх боломжоор үзэгчдэдээ бэлэг барьжээ.

БИ НАР /2019/Техник технологийн дэвшил гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг өгүүлдэг “Би нар” гэр бүлийн уран сайхны кино өнгөрсөн онд нээлтээ хийсэн. Герман улсын Дресден хотын 24 дэх “Шлингел” олон улсын кино наадмын “Хүүхдийн кино”-ны уралдаанд шалгарч байсан тус бүтээлээс орчин цагийн хот, хөдөөгийн амьдралаас эхлээд олон зүйлсийг ухаарч, ойлгох боломжтой. “Би нар” кино гурван бүлэгтэй, бүлэг тус бүр гурван өөр цаг үеийн амьдралыг өгүүлэх боловч дүрүүд нь хоорондоо холбоотой гэдгээрээ онцлог юм.

БИД ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ /2013/Шведийн найруулагч Люкас Мүддиссоны бүтээл “Бид хамгийн шилдэг нь” кино үзэгч таныг хором ч уйдаахгүй. Кинонд дунд сургуулийн сурагч охид рок хөгжмийн хамтлаг байгуулахаар шийдэх бөгөөд зорилгынхоо төлөө тууштай тэмцэж буйг өгүүлнэ. Орчин цагийн хүүхдүүдийн үнэт зүйл, өөрийнхөөрөө байхын үнэ цэнийг тус бүтээлээс мэдрээрэй.