27
1 МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 45.080 Төмөр замын хэрэглээ. Зам. Суман шилжүүлэг ба огтлолцол 8-р хэсэг: Зай тохируулагч төхөөрөмж MNS EN 13232-8: 2016 Railway application. Track. Switches and crossings Part 8: Expansion devices Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2016 оны... дугаар сарын... -ны өдрийн... дугаар тогтоолоор батлав. Энэхүү стандарт нь 2016 оны... дугаар сарын...-ны өдрөөс эхлэн хүчинтэй. “Төмөр замын тээвэр -Зам, сум, тоонолж ” гэсэн цуврал стандарт нь хавтгай ултай зам төмөр дээрх сум, тоонолжийн бүтэц ба чанарыг өөртөө багтааж дор дурдсан хэсгээс бүрдэнэ. Үүнд: 1-р хэсэг:Тодорхойлолт 2-р хэсэг:Геометр бүтцийн шаардлага 3-р хэсэг: Хос дугуй зам төмрийн харилцан үйлчлэлийн шаардлага 4-р хэсэг: Шилжүүлэлт, түгжилт , илрүүлэлт 5-р хэсэг: Сум шилжүүлэг 6-р хэсэг: Битүү ба энгийн тоонолж 7-р хэсэг: Хөдөлгөөнтэй тоонолж 8-р хэсэг: Зай тохируулагч төхөөрөмж 9-р хэсэг: Байршлын бүдүүвч 1-р хэсэгт энэ цуврал стандартын аль ч хэсэгт хэрэглэх нэр томьёо багтана. 2 ба 4-р хэсэгт бүтцийн суурь мөрдлөг багтах ба эдгээрийг бүх сум, тоонолжийн агрегат эд ангид хэрэглэнэ.5 ба 8-р хэсэгт тоноглол хэрэгслийн тусгайлсан төрлийг тэдгээрийн хүлцлийн хамтаар авч үзнэ. 9-р хэсэг нь эд ангийн нийлмэл бүтцийн үйлдлийн ба геометрийн хэмжээ, хүлцлийг тодорхойлно. 1-4-р хэсгийг үндсэн гэж үзнэ. Танилцуулга Зай тохируулах төхөөрөмж гэдэг нь зам төмөр дугуйг зөв чиглүүлэн тулах үед зэрэгцээ орших хоёр зам төмөр харилцан өөр хоорондоо хөдлөх боломжийг олгох төхөөрөмжийг хэлнэ. Эдгээр тууш хөдөлгөөн нь дараах нөхцөлийг шаардана. Үүнд: a) Тасалдалтай үргэлжлүүлж гагнасан зам төмөр; b) Бүтцийн хөдөлгөөн; c) Эсвэл дээрх 2 нөхцөлийн хосолсон тохиолдол. 1 Хамрах хүрээ Энэхүү стандартын хамрах хүрээ нь зай тохируулагч төхөөрөмж, тэдгээрийн бүрдүүлэгч хэсэг, төрөл, ажлын нэр томьёог тодорхойлох мөн зай тохируулагч

080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

  • Upload
    others

  • View
    25

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

Page 1: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

1

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код 45.080

Төмөр замын хэрэглээ. Зам. Суман шилжүүлэг ба огтлолцол 8-р хэсэг: Зай тохируулагч төхөөрөмж

MNS EN 13232-8: 2016

Railway application. Track. Switches and crossings Part 8: Expansion devices

Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2016 оны... дугаар сарын... -ны өдрийн... дугаар тогтоолоор батлав. Энэхүү стандарт нь 2016 оны... дугаар сарын...-ны өдрөөс эхлэн хүчинтэй. “Төмөр замын тээвэр -Зам, сум, тоонолж” гэсэн цуврал стандарт нь хавтгай ултай зам төмөр дээрх сум, тоонолжийн бүтэц ба чанарыг өөртөө багтааж дор дурдсан хэсгээс бүрдэнэ. Үүнд: 1-р хэсэг:Тодорхойлолт 2-р хэсэг:Геометр бүтцийн шаардлага 3-р хэсэг: Хос дугуй зам төмрийн харилцан үйлчлэлийн шаардлага 4-р хэсэг: Шилжүүлэлт, түгжилт, илрүүлэлт 5-р хэсэг: Сум шилжүүлэг 6-р хэсэг: Битүү ба энгийн тоонолж 7-р хэсэг: Хөдөлгөөнтэй тоонолж 8-р хэсэг: Зай тохируулагч төхөөрөмж 9-р хэсэг: Байршлын бүдүүвч 1-р хэсэгт энэ цуврал стандартын аль ч хэсэгт хэрэглэх нэр томьёо багтана. 2 ба 4-р хэсэгт бүтцийн суурь мөрдлөг багтах ба эдгээрийг бүх сум, тоонолжийн агрегат эд ангид хэрэглэнэ.5 ба 8-р хэсэгт тоноглол хэрэгслийн тусгайлсан төрлийг тэдгээрийн хүлцлийн хамтаар авч үзнэ. 9-р хэсэг нь эд ангийн нийлмэл бүтцийн үйлдлийн ба геометрийн хэмжээ, хүлцлийг тодорхойлно. 1-4-р хэсгийг үндсэн гэж үзнэ. Танилцуулга Зай тохируулах төхөөрөмж гэдэг нь зам төмөр дугуйг зөв чиглүүлэн тулах үед зэрэгцээ орших хоёр зам төмөр харилцан өөр хоорондоо хөдлөх боломжийг олгох төхөөрөмжийг хэлнэ. Эдгээр тууш хөдөлгөөн нь дараах нөхцөлийг шаардана. Үүнд: a) Тасалдалтай үргэлжлүүлж гагнасан зам төмөр; b) Бүтцийн хөдөлгөөн; c) Эсвэл дээрх 2 нөхцөлийн хосолсон тохиолдол. 1 Хамрах хүрээ Энэхүү стандартын хамрах хүрээ нь зай тохируулагч төхөөрөмж, тэдгээрийн бүрдүүлэгч хэсэг, төрөл, ажлын нэр томьёог тодорхойлох мөн зай тохируулагч

Page 2: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

2

төхөөрөмж, тэдгээрийн бүрдүүлэгч хэсгийг үйлдвэрлэхэд тавигдах хамгийн бага шаардлагыг тогтоох, хяналт шалгалт, хүлцлийн үйлдвэрлэлд ашиглах кодчилол болон зай тохируулагч төхөөрөмж, тэдгээрийн бүрдүүлэгч хэсгийг таних, ажиллагааг нь судлах аргыг тодорхойлоход оршино. 2 Норматив ишлэл Энэхүү стандартыг ашиглахын тулд ишлэл болгон авсан дараах баримт бичиг зайлшгүй шаардлагатай болно. Огноотой ишлэлд зөвхөн нийтлэгдсэн баримт бичгийг ашиглана. Огноогүй бол хамгийн сүүлийн хэвлэгдсэн баримт бичиг (нэмэлт, өөрчлөлт оруулсан)-ийг ашиглана.

MNS EN 13146-1, Төмөр замын хэрэглээ — Зам — Бэхэлгээний системийг турших арга— 1-р хэсэг: Тууш зам төмрийн хязгаарлалтыг тодорхойлох нь

MNS EN 13232-2, Төмөр замын хэрэглээ — Зам — Сум ба тоонолж — 2-р хэсэг: Геометрийн бүтцийн шаардлага

MNS EN 13232- 3, Төмөр замын хэрэглээ —Зам — Сум ба тоонолж — 3-р хэсэг: Дугуй ба зам төмрийн харилцан үйлчлэлд тавигдах шаардлага

MNS EN 13232-9, Төмөр замын хэрэглээ —Зам — Сум ба тоонолж — 9-р хэсэг: Байршлын зураг

EN 13715, Төмөр замын хэрэглээ — Хос дугуй ба тэргэнцэр — Дугуй — Дугуйны мөөр

UIC 510-2, Өөрөө явдаггүй хөдлөх бүрэлдэхүүн: Дугуй ба хос дугуй — Төрөл бүрийн диаметртэй дугуйг ашиглах нөхцөл

3 Нэр томьёо ба тодорхойлолт Энэхүү стандартад дараах нэр томьёо ба тодорхойлолтыг ашиглана. 3.1 Ерөнхий тодорхойлолт

3.1.1 Сум (хагас иж бүрдэлтэй) – Тохируулах сум (түгжээтэй) LH (зүүн сум) хагас иж бүрдэл эсвэл RH (баруун сум) гэдэг нь царигийн голд зогсоод зам төмрийн дотор талд байгаа сумын үзүүр рүү харахад аль гар талд байгааг хэлнэ. Хаших зам төмөртэй тохиолдолд хоёр зүүн сумын, эсвэл хоёр баруун сум хагас (мөн эсрэгээр) иж бүрдэл байна. 6-р үзэх. 3.1.2 Сум (хагас иж бүрдэлтэй) – Зай тохиргооны сум LH ба RH хагас иж бүрдэл – энэ нь царигийн хооронд зогсоод зай тохиргооны сумны үзүүр рүү харж зогсох үеийн байрлал мөн. 3.1.3 Зай өргөсөлтийн боломж C Хоёр зам төмрийн хоорондох харьцуулсан дагуу чиглэлийн бөгөөд хамгийн их зайгаар хэмжигдэх хөдөлгөөнийг хэлнэ. Энэхүү C хэмжээг дараах томьёогоор тодорхойлно.

C = Dmax – Dmin

Page 3: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

3

Тайлбар: Тайлбар:

Dmin Хамгийн бага зай Dmax Хамгийн их зай

1-р зураг. Наалдсан байдал 2-р зураг. Зайтай байдал 3.1.4 Зам төмөр ба суурь хоорондын харьцангуй хөдөлгөөн Зам төмөр (сум ба хаших зам төмөр) ба зохих суурь хэсэг (ивүүр хөндлөвч дүнз) хоорондын харьцангуйгаар дагуу чиглэл дахь зөвшөөрөгдөх хамгийн их хөдөлгөөн. 3.1.5 Дундын байрлал Энэ нь зам төмрийн зай өргөсөлтийн боломж, харьцангуй шилжилт замынхаа хагас явах, хөндлөвч дүнз хэвийн байдалдаа байх үеийн байрлалыг хэлнэ. 3.1.6 Бүтцийн байрлал Энэ нь зам төмрийн зай өргөсөлтийн боломж, харьцангуй шилжилт замынхаа хагас явах, хөндлөвч дүнз хэвийн байдалдаа байх үеийн мөн бетоны бүтцийн агшилтын үеийн тусгайлан авч үзсэн хэвийн байрлалыг хэлнэ.

Тайлбар: Dmin хамгийн бага завсар Dmax хамгийн их засвар M дундын байрлал

3-р зураг. Дундын байрлал 3.2 Зай тохируулагч төхөөрөмжийн үндсэн төрөл

Page 4: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

4

3.2.1 Тохируулах сум (түгжээтэй) Ажлын ирмэгийн тасалдалтай зай тохиргооны төхөөрөмж 3.2.1.1 Хаших зам төмөргүй тохируулах сум (2 тал нь хөдөлдөг)

Тайлбар:

1 Гулсуулах тулаас ивүүр 4 Хөдөлдөг зам төмөр 2 Бага хязгаарлалтын бэхэлгээ 5 Хөндлөвч дүнзний холбоос 3 Стандартын бэхэлгээ R Хэмжилтийн эхлэлийн цэг

4-р зураг. Тохируулах сум – хоёр тал нь хөдөлдөг 3.2.1.2 Хаших зам төмөргүй зай тохируулах сум (нэг тал нь хөдөлдөг)

Page 5: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

5

Тайлбар:

5-р зураг. Тохируулах сум (нэг тал нь хөдөлдөг) 3.2.1.3 Хаших зам төмөртэй зай тохируулах сум (хоёр тал нь хөдөлдөг)

Тайлбар:

1 Гулсуулах тулаас ивүүр 5 Хаших зам төмөр

2 Бага хязгаарлалтын бэхэлгээ 6 Хөндлөвч дүнзний холбоос

3 Стандартын бэхэлгээ R Хэмжилтийн эхлэлийн цэг

4 Хөдөлдөг зам төмөр

6-р зураг. Хаших зам төмөртэй тохируулах сум (хоёр талдаа хөдөлдөг)

3.2.1.4 Хаших зам төмөртэй зай тохируулах сум (нэг тал нь хөдөлдөг)

1 Гулсуулах тулаас ивүүр 5 Хөдөлгөөнгүй бэхэлсэн зам төмөр

2 Бага хязгаарлалтын бэхэлгээ 6 Хөндлөвч дүнзний холбоос

3 Стандартын бэхэлгээ R Хэмжилтийн эхлэлийн цэг

4 Хөдөлдөг зам төмөр

Page 6: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

6

Тайлбар: 1 Гулсуулах тулаас ивүүр 5 Хөдөлгөөнгүй бэхэлсэн зам төмөр 2 Бага хязгаарлалтын бэхэлгээ 6 Хаших зам төмөр 3 Стандартын бэхэлгээ 7 Хөндлөвч дүнзний холбоос

4 Хөдөлдөг зам төмөр R Хэмжилтийн эхлэлийн цэг

7-р зураг. Хаших зам төмөртэй тохируулах сум (нэг тал нь хөдөлдөг)

3.2.2 Зай тохиргооны сум Ажлын ирмэгийн тасалдалгүй зай тохиргооны төхөөрөмж. 3.2.2.1 Хөдөлдөг хаших зам төмөртэй зай тохиргооны сум

Тайлбар:

1 Гулсуулах тулаас ивүүр 5 Хөдөлгөөнгүй бэхэлсэн сум

2 Бага хязгаарлалтын бэхэлгээ 6 Хөндлөвч дүнзний холбоос

3 Стандартын бэхэлгээ R Хэмжилтийн эхний цэг

4 Хөдөлдөг хаших зам төмөр

8-р зураг. Зай тохиргооны сум (хөдөлдөг хаших зам төмөртэй)

3.2.2.2 Хөдөлдөг сум зам төмөртэй зай тохиргооны сум

Page 7: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

7

Тайлбар:

1 Гулсуулах тулаас ивүүр 5 Хөдөлдөг сум зам төмөр

2 Бага хязгаарлалтын бэхэлгээ 6 Хөндлөвч дүнзний холбоос

3 Стандартын бэхэлгээ R Хэмжилтийн эхний цэг

4 Хөдөлгөөнгүй хаших зам төмөр

9-р зураг. Зай тохиргооны сум (хөдөлдөг сум зам төмөр)

3.2.2.3 Зай тохиргооны сум (хоёр тал нь хөдөлдөг)

Тайлбар:

1 Гулсуулах тулаас ивүүр 5 Хөдөлдөг сум зам төмөр

2 Бага хязгаарлалтын бэхэлгээ 6 Хөндлөвч дүнзний холбоос

3 Стандартын бэхэлгээ R Хэмжилтийн эхний цэг

4 Хөдөлдөг хаших зам төмөр

10-р зураг. Зай тохиргооны сум (хоёр тал нь хөдөлдөг)

4 Зураг төсөл 4.1 Зураг төсөл боловсруулахад шаардлагатай өгөгдөл Хэрэглэгч дор дурдсан мэдээллийг нийлүүлэгчид өгнө. Үүнд:

Голын ачаалал;

Жилийн ачааны хэмжээ, бохир тонноор;

Галт тэрэгний хурд;

Царигийн энгийн хэмжээ;

Page 8: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

8

Хөдөлгөөний чиглэл;

Замын геометр. Нэмэлт байдлаар хэрэглэгч дараах мэдээллийг шийднэ. Үүнд: Хэрэглэж болох зай тохиргооны төхөөрөмжийн төрөл; Зай тохиргооны төхөөрөмжийн боломж Тухайлбал: зам төмөр ба суурь хэсгийн хамгийн их шилжилт. Хэрэв дараа нь мэдээллээр хангаагүй бол төхөөрөмжийн зай тохиргооны боломжийн хагаст үнэлгээ хийвэл зохино. Зам төмрийн үе ба хэвгий (энгийн шаардлага хангасан);

Зай тохируулах төхөөрөмжтэй үед ашиглах зам төмрийн хазайлт;

Ашиглаж болох бэхэлгээний систем;

Тулаас хэсгийн зай хэмжээ (энгийн); Замын тулгуур хэсгийн төрөл (хөндлөн дүнз, дэр,төмөр бетон дэртэй зам) Тусгай шаардлага, Тухайлбал: босоо ба хэвтээ төгсгөлийн эргэлтийн хязгаар, замын хэвтээ ба босоо радиусын (тухайн байрлалын) хязгаар, бүтээц ба тулгуур, мөн бүтээцийн хоорондох зай завсарт тулах зам төмрийн тулаас дээрх өргөгдөх хөдөлгөөний хязгаар. Хэрэглэгч ба нийлүүлэгч дор дурдсан элементийг харилцан тохиролцоно. Үүнд:

Барилгын ажилд ашиглах тусгай зам төмрийн огтлол (хэрэв хэрэгтэй бол); Бүтцийн урт; Зам төмрийн огтлолын металл боловсруулалтын нарийн хэмжээс; Тулаас хоорондын хамгийн их зай (ашиглаж буй);

4.2 Зураг төслийн дүрэм

4.2.1 Ерөнхий дүрэм

4.2.1.1 Тулгуурын хэсэг

Нэг тал нь хөдөлгөөнтэй байхаар хийгдсэн бол нэг хэсэг хөндлөвч дэр нь хөөлтийн хамгаалалттай байх ёстой. Дүрэм ёсоор хамгийн багаар бодоход 4 дэр хөөлтийн хамгаалалттай байна. Хөдөлдөг зам төмөрт зөвшөөрөгдөх хөдөлгөөнийг өгөхийн тулд хөөлтийн хамгаалалттай хөндлөвч дэр дээрх зам төмөр нь бага хүчийг даах зориулалтын бэхэлгээтэй байна. Хөөлтийн хамгаалалт бүхий бүх хөндлөвч дэрийг хооронд холбоно. Үргэлжилсэн ивүүр, чиглүүлэх зам төмөр, хөндлөвч дэрийн холбоос зэргийг ашиглана. Хоёр тал нь хөдөлгөөнтэй байхаар хийгдсэн бол хөндлөвч дэрийг хөөлтөөс хамгаалж ган холбоосоор хамгаална. Энэ нь ажлын болон засвар үйлчилгээний үед дэр энгийн байрлалаас хөдлөхгүй байх, хоорондын зай нь өөрчлөгдөхгүй байгаа эсэхийг батлах зорилготой. 4.2.1.2 Бага хязгаарлалтын бэхэлгээ

Бэхэлгээнд ирэх эсэргүүцэл нь ямар ч тохиолдолд балласт дээрх хөндлөвч дэрийн дагуу эсэргүүцлээс бага байна. Тулаас ивүүр тус бүр дээр ирэх хөөлтийн

Page 9: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

9

эсэргүүцэл 0-5 кН байна. Энэхүү эсэргүүцлийг EN 13146-1 стандартад зааснаар шалгана. 4.2.1.3 Гулсуулах тулаас ивүүр Гулсуулах тулаас ивүүр нь нэг талын ба хоёр талын зам төмрийн хөдөлгөөнийг хангана. Тэгэхдээ ашиглаж буй зам төмрийн төрлөөс хамааран 0-5 кН хүчний хэмжээтэй эсэргүүцлээр сум ба хаших за төмрийг чиглүүлнэ. Энэхүү эсэргүүцлийг EN 13146-1 стандартад зааснаар шалгана. 4.2.1.4 Тууш чиглэлийн нийт эсэргүүцэл

Зай тохируулах төхөөрөмжийн тууш чиглэлийн нийт эсэргүүцэл хязгаарлагдсан байх ёстой. Энэ нь дулааны хүчийг зэрэгцээ зам төмрийн үзүүрт бууруулах зорилготой. Макет ашиглах тохиолдлын тууш чиглэлийн нийт эсэргүүцлийн хэмжээг 6.1-д үзүүлэв. Тахирт зориулагдсан зай тохиргооны төхөөрөмж ашиглах үед хамгийн их хүчний хэмжээ илүү их байна. Хязгаарлах хүчийг хэрэглэгч тогтооно. 4.2.1.5 Тусгай шаардлага Хөндлөвч дэр хоорондын хамгийн их боломжит зай, босоо ба хэвтээ өнцгийн эргэлт зэрэг нь зам төмөрт их хүчлэлийн байгаа хязгаараас их байж болно. Зам төмөрт ирэх хүчлэлийг бууруулах, босоо ба хэвтээ өнцгийн эргэлтийг байршуулахын тулд тусгай арга хэмжээг авдаг. Тухайлбал: хавчаар ашиглан зам төмрийг хүчжүүлэх, ачааллыг жигд хуваарилах нэмэлт зам төмөр, туслах хөндлөвч, уян зөөлөн тулаас ашиглах зэрэг болно. 4.2.2 Дугуй ба зам төмрийн харилцан үйлчлэл Үйл ажиллагаа ба аюулгүй байдалтай холбоотой хэмжээс, дугуй ба зам төмрийн харилцан үйлчлэлийг MNS EN 13232-3 ба MNS EN 13232-9 стандартад заасан ёсоор зураг төслийн явцад хэрэглэнэ. Сумын үзүүрийн хажуугийн хөдөлгөөнийг (зохих дагуу хөдөлгөөн ёсоор)огтлох авцалдаанаас аль болох зайлсхийх байдлаар авч үзнэ. 4.2.3 Тусгай дүрэм

4.2.3.1 Ажлын ирмэгийн тасалдалтай тохируулах сум Ажлын ирмэг дээр зам төмрийн жинхэнэ огтлолтой нийцүүлэхийн тулд дугуй дамжих хэсэгт металл боловсруулалт хийдэг. Дугуйн хуурамч дэлний завсрын зай эсвэл зам төмрийн ажлын бус тал дээрх элэгдэлтэй хос дугуйн налуулгад анхаарлыг хандуулах ёстой. Энэхүү бүтцийн хэлбэр нь ажлын ирмэг дээр завсар үүсгэдэг.Хэрэв энэ завсар их болох тохиолдолд хаших зам төмөр хэрэглэх шаардлага гарна. EN 13715 ба UIC 510-2 стандартын дугуйнд хамгийн их зөвшөөрөгдөх зай 200 мм байна. Хоёр зам төмрийн харилцан байрлалыг хянах зорилгоор тулгуур цэгийг дотор талын түгжих хэрэгслийн ойролцоо гадна талын түгжих механизм дээр авна. 4.2.3.2 Зай тохиргооны сум Нарийвчилсан геометрийн төлөвлөлтийг MNS EN 13232-2 стандартын дагуу хийнэ. Цариг нь бүтцийн хэлбэрээс хамаарч өөрчлөгдөж болно. Шор зөвхөн царигийн өөрчлөлт үүсэхэд хөдөлнө. Хаших зам төмөр зөвхөн царигийн өөрчлөлт хэвийн үүсээгүй үед хөдөлнө.

Page 10: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

10

Шор ба хаших зам төмөр хоёулаа царигийн өөрчлөлт (гэвч зөвхөн шор хөдлөх үеийн шиг ихээр хэвийн бусаар) үүсэхэд хөдөлнө. Царигийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй. Мөргөлтийн тэнцүү хүчний өнцгийн үр дүн нь хөдөлгөөний чиглэлээс хамааран (11-р зураг) α1

ба α2 гэсэн зохих хэмжээсээр өснө.Гол төлөв тахиртай зам дээр үүнийг анхаарах ёстой. Мөргөлтийн өнцөг MNS EN 13232-9 стандарт заасан ёсоор хязгаарлагдмал байна.

Тайлбар:

1 Хаших зам төмөр 3 Цариг

2 шор

11-р зураг. Мөргөлтийн өнцөг

Дугуйн хуурамч дэлний замын завсар эсвэл элэгдэлтэй дугуйн гадаргуугийн налуулгийг байршуулахын тулд хийгдэх хаших зам төмрийн үзүүрийн дээд талын металл боловсруулалтад анхаарлыг хандуулах ёстой. 4.2.3.3 Хэмжилтийн тулгуур цэг Хоёр талын зам төмрийн харилцан байрлалыг шалгахын тулд хэмжилтийн тулгуур цэгийг шорын үзүүрийн ойролцоо хаших зам төмөрт авна. Бодит байрлалыг хэмжилтийн цэг дээр шалгана. Дундын байрлалыг зураг төсөлд болон хүлээн авах үйл явцад ашиглана.Тохируулах болон зай тохируулах сум дээр тэмдэглэсэн хэмжилтийн цэгийг сумын суурилуулахад бас ашиглана. Бетон хийцийн агшилт гэх мэтийн хэм тэгш биш байдал их байх тохиолдолд дундын эсвэл төвийн байрлалыг “бүтцийн байрлал” гэж томьёолно. 4.3 Ашиглалтын шаардлага Зай тохируулах төхөөрөмжийн ашиглалтын шалгуур хэрэглэгчээс өгсөн мэдээлэлд тулгуурлана. Зай тохируулах төхөөрөмжийн зураг төсөл хийх, төрлийг сонгоход багтаамж, боломж, мөрдлөг, дагуу хөдөлгөөн, байршлын нөхцөлөөс үүдэлтэй царигийн өөрчлөлт нөлөөлнө.Энэ стандартын 4.1,4.2-д заасан мэдээллийг зай тохируулах төхөөрөмж, түүний бүтэц, төрлийг сонгоход хэрэглэнэ. 4.4 Материал Ашиглах зам төмрийн чанарын шаардлага, техникийн нөхцөлийг хэрэглэгч тогтооно. Хэрэв хэрэглэгч өөрөөр тодорхойлсон бол зам төмрийн материал ба огтлол нь зохих стандартад нийцсэн байвал зохино. Тулаас ивүүр, тогтоогч зэргийг хийсэн материал нь зохих стандартын дагуу техникийн нөхцөлийн шаардлагыг хангасан байна. стандарт байхгүй тохиолдолд материалыг тодорхойлохдоо түүний механик ба химийн шинж чанарыг ашиглана. Бүх боолт, бэхэлгээний хэрэгсэл наад зах нь 5.6 гэсэн зэрэглэлтэй байна. Бүх ширмэн хэрэгсэл нь Grade 200–ын дагуу наад захын шаардлагыг хангаж үйлдвэрлэгдсэн байна. Бүх бөмбөрцөг хэлбэрийн графит (SG) төмрийн хэрэгслийг хамгийн бага

Page 11: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

11

буюу Grade 500/7 шаардлагаар үйлдвэрлэнэ. Цутгамал манган, ивээс, тусгаарлагч, тусгай гулсах гадаргуу зэрэг бусад материалыг ашиглах бол хэрэглэгч нийлүүлэгч харилцан тохиролцоно. 4.5 Зураг төслийн боловсруулалт 4.5.1 Зураг төслийн нарийвчилсан төлөвлөлт Бие даасан иж бүрдлийг нарийвчилсан зурагт гэрэл зургаар харуулах ёстой. Эдгээр зураг дараах мэдээллийг агуулна. Үүнд:

Металл боловсруулалтын огтлол;

Иж бүрдэл, Уян нугарах эд анги;

Ажлын ирмэгийн байршил, металл боловсруулалтын хэмжилтийн хавтгай;

Эд анги дахь нүх, түүний зөвшөөрөгдөх хүлцэл;

Гадна талын тэмдэглэгээ; Материал. 4.5.2 Угсралтын баримт бичиг Зураг төслийн үр дүнд нийлүүлэгч нь MNS EN 13232-9 стандартад заасан мэдээллийн дагуу угсралтын баримт бичиг бэлдэх ёстой. Үүнээс гадна энэ баримт бичиг нь зай тохиргооны хэрэгслийн царигийн өөрчлөлтийн хувилбарыг (зам төмөрөн иж бүрдэл өөрийн хамгийн хязгаар руу хөдлөх үеийн) агуулах ёстой. 5 Хүлцэл ба хяналт шалгалт 5.1 Ерөнхий зүйл Дараах бүлэг нь баталгаажуулбал зохих чухал хэмжээний хүлцлийг тодорхойлно. Эдгээр хүлцэл нь хэрэглэгчийн урьдчилан тогтоосон температур, үйлдвэрийн газрын температурт үндэслэгдсэн болно. Хэрэв доор дурдсан хүлцэлд хэрэглэгч хязгаарлалт тавих бол түүнийг тендерийн баримт бичигт тусгах ёстой. 5.2 Төхөөрөмж Хэрэглэгч нь баталгаажуулалт хийлгэхээр багаж, хэмжих хэрэгслийн нарийвчилсан зургийг шаардаж болно. Нарийвчилсан зураг, мэдээллийг баталгаажуулахаар хүсэлтийн дагуу илгээнэ. Бүх төхөөрөмжийг хүсэлтийн дагуу нийлүүлэгч гаргаж тавина. Иж бүрдлийн хяналт шалгалт хийлгэхдээ төсөөтэй хэмжих хэрэгслийг ашиглах болох ба бүрдүүлэгч хэсгийн геометр, шаардлагатай нарийвчлалыг харгалзан үзнэ. Зохих ёсны хэмжилтийн багажны талаар хэрэглэгч, үйлдвэрлэгч хоорондоо тохиролцоно. Хэмжилтийн нарийвчлалд баталгаа өгөх болон хэмжилтийг зохих багажаар хийсний хариуцлагыг үйлдвэрлэгч хариуцна. 5.3 Чухал хэмжээс Дор дурдсан хэмжээсийг багажаар дундын байрлалд нь магадлан шалгана. Энэ нь магадлан шалгах ажлын нэг хэсэг бөгөөд хүсэлтийг үндэслэн хэрэглэгч шалгалтын протоколыг хадгална. Аливаа хурц ирмэгийг мөлийлгөвөл зохино Тохируулах сум (түгжээтэй)

1-р хүснэгт. Зам төмөр (хөдөлгөөнгүй бэхэлсэн болон хөдөлгөөнт)

Хувьсах хэмжигдэхүүн

Хэмжигдэхүүний тодорхойлолт Хүлцэл

Үзүүлээгүй Зам төмрийн бүрэн урт ±3 мм 24 м хүртэл урттай

Page 12: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

12

бол

±4 мм 24 м-ээс дээш бол

SR Ажлын ирмэгийн шулуунлаг байдал ±1 мм ба 0,5 мм /1 500 мм

(12, 14-р зураг)

SR Ажлын ирмэгийн тахирын чиг (13/14 –р зураг) ±1 мм ба 0,5 мм/1 500 мм

IM Нийлэх гадаргуугийн /металл боловсруулалт хийсэн / хазайлт (15-р зураг)

±0,5°

үзүүлээгүй Хавчаарын боолтын нүхний диаметр +1 мм/-0,5 мм

үзүүлээгүй Хавчаарын гадаргуутай харьцуулсан нүхний байрлал ±1 мм

үзүүлээгүй Зам төмрийн үзүүртэй харьцуулсан нүхний байрлал

±1,5 мм (түр ашиглах хавчаарт ±3 мм)

үзүүлээгүй Нүхний мөргүү /амсар / Хамгийн багаар 0,5 мм

үзүүлээгүй Металл боловсруулалт хийсэн ажлын гадаргуугийн талбайн овон товон байдал

Ra 6,3

2-р хүснэгт. Тохируулах сумын хагас иж бүрдэл

Хувьсах хэмжигдэхүүн

Хэмжигдэхүүний тодорхойлолт Хүлцэл

LS Хийцийн урт ±6 мм/ 24 м хүртэл урттай/ (16-р зураг) ±8 мм/24 м-ээс дээш урттай/

SR

Ажлын ирмэгийн шулуунлаг байдал ±1 мм ба 0,5 мм/1 500 мм (12/14-р зураг)

SR

Ажлын ирмэгийн тахирын чиг ±1 мм ба 0,5 мм1 500 мм (13/14-р зураг)

GH

Хяналт шалгалтад хамрагдах зэрэгцээ шүргэлцэх талбайтай үеийн зам төмрийн толгой дээрх бага завсар Хамгийн их.0,25 мм (17-р зураг)

GF Зам төмрийн улны завсар Хамгийн их. 0,5 мм (17-р зураг)

Page 13: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

13

LC

Гулсуулах ивээсийн хажуугийн зай > 0 хамгийн их зай 1 мм (17-р зураг)

3-р хүснэгт. Тохируулах сумын бүрэн иж бүрдэл

Хувьсах хэмжигдэхүүн

Хэмжигдэхүүний тодорхойлолт Хүлцэл

G Цариг Энэхүү хүлцэл нь хамгийн ойр орших замын хавтгайн шугамд авсан хүлцэлтэй тохирч байвал зохино.

(16-р зураг)

CG Хаших зам төмрийн ирмэгт хэмжсэн цариг

Энэ хүлцэл нь MNS EN 13232-9 стандартад бичигдсэн ажлын болон аюулгүй байдлын хэмжээс дээр суурилагдсан байх ёстой.

(16-р зураг)

Тайлбар: 1 онолын ажлын ирмэг SR ажлын ирмэгийн чиг

12-р зураг. Ажлын ирмэгийн тэгшитгэсэн байдал (шулуунд)

Page 14: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

14

Тайлбар: 1 ажлын ирмэг SR ажлын ирмэгийн чиг

13-р зураг. Ажлын ирмэгийн тэгшитгэсэн байдал (тахирт)

Хэмжээс, мм-ээр

Тайлбар: 1 онолын ажлын ирмэг SR ажлын ирмэгийн чиг

14-р зураг. Тухайн орчны шулуунлаг байдал

Тайлбар: IM металл боловсруулалт хийсэн шүргэлцэх гадаргуугийн хазайлт

Page 15: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

15

15-р зураг. Хазайлт

Тайлбар: G Цариг LS Хийцийн бүрэн урт

CG Хаших зам төмрийн ирмэгт хэмжсэн цариг

16-р зураг. Тохируулах сумын параметр

Тайлбар:

GH Зам төмрийн толгой хоорондоо нийлэх байдал

GF Зам төмрийн ул хоорондоо нийлэх байдал

LC Зам төмөр ба тулаас хоорондоо нийлэх байдал

17-р зураг. Тохируулах сумын чухал хэмжээс – зам төмөр хоорондын болон, зам төмөр тулаас хоорондын авцалдах байдал

5.5 Зай тохируулах сум

4-р хүснэгт. Жааз зам төмөр

Хувьсах хэмжигдэхүүн

Хэмжигдэхүүний тодорхойлолт Хүлцэл

LS Жааз зам төмрийн бүрэн урт ±3 мм (24 м хүртэл

урттай)

(18-р зураг) ±4 мм (24 м-ээс дээш

урттай)

SR Ажлын гадаргуугийн шулуунлаг байдал

±1 мм ба n 0,5 мм/1 500 мм

Page 16: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

16

(12/14-р зураг)

SR Ажлын ирмэгийн тахирын чиг ±1 мм ба 0,5 мм/1 500 мм (13/14-р зураг)

HM Металл боловсруулалт бүхий талбайн өндөр

±0,5 (+ зам төмрийн өндрийн хүлцэл)

(19-р зураг)

IM

Металл боловсруулалт хийсэн ажлын гадаргуугийн авцалдах гадаргуугийн хазайлт ±0,5°

(19-р зураг)

үзүүлээгүй Хавчаарын боолтын нүхний диаметр +1 мм/-0,5 мм

үзүүлээгүй Хавчаарын гадаргуутай харьцуулсан нүхний байрлал ±1 мм

үзүүлээгүй Зам төмрийн үзүүртэй харьцуулсан нүхний байрлал ±1,5 мм (түр хавчаарт

±3 мм)

үзүүлээгүй Нүхний мөөг Хамгийн бага 0,5 мм

үзүүлээгүй

Металл боловсруулалт хийсэн ажлын гадаргуугийн талбайн овон товон байдал Ra 6,3

5-р хүснэгт. Шор

Хувьсах хэмжигдэхүүн

Хэмжигдэхүүний тодорхойлолт Хүлцэл

LA Шорын бүрэн урт ±3 мм (24 м хүртэл урттай

бол)

(18-р зураг) ±4 мм (24 м-ээс дээш

урттай бол)

SR Ажлын ирмэгийн шулуунлаг байдал ±1 мм ба 0,5 мм/1 500 мм (12/14 –р зураг)

SR Ажлын ирмэгийн тахирын чиг ±1 мм ба 0,5 мм/1 500 мм (13/14 –р зураг)

HM Металл боловсруулалт бүхий талбайн өндөр

±0,5 (+зам төмрийн өндрийн хүлцэл)

(19/20/21 –р зураг)

Page 17: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

17

TM

Металл боловсруулалт бүхий талбай дахь зузаан (хамгийн багаар 3 цэг эсвэл 1,5 м тутамд ±0,5 мм

(19/20/21 –р зураг)

IM

Металл боловсруулалт хийсэн ажлын гадаргуугийн авцалдах гадаргуугийн хазайлт ±0,5°

(19/20/21 –р зураг)

үзүүлээгүй Хавчаарын боолтын нүхний диаметр +1 мм/ -0,5 мм

үзүүлээгүй Хавчаарын гадаргуутай харьцуулсан нүхний байрлал ±1 мм

үзүүлээгүй Зам төмрийн үзүүртэй харьцуулсан нүхний байрлал ±1,5 мм (түр хавчаарт

±3 мм)

үзүүлээгүй Нүхний мөөг Хамгийн бага. 0,5 мм

үзүүлээгүй Шорын доод талын тэгш хавтгай байдал 1 мм

үзүүлээгүй

Металл боловсруулалт хийсэн ажлын гадаргуугийн талбайн овон товон байдал Ra 6,3

6-р хүснэгт. Давталт хийсэн талбай (хэрэв ашиглах бол)

Хувьсах хэмжигдэхүүн

Хэмжигдэхүүний тодорхойлолт Хүлцэл

үзүүлээгүй Ажлын талбар 0,3 мм/1 500 мм

үзүүлээгүй Ажлын ирмэгийн тэгшитгэсэн байдал 0,5 мм/1 500 мм

үзүүлээгүй Үзүүрийн огтлол Цувимал зам төмрийн үед нийцүүлсэн хүлцэл

HC

Толгойн огтлол Ажлын ирмэгийн зөвхөн эсрэг талд орших хотгор хэсгийн талбай Энэ нь 2

мм-ээс хэтрэхгүй

(25-р зураг)

LT Шилжилтийн урт

±10 % (25-р зураг)

HF Зам төмрийн улны өндрийн зөрүү (нэг зам төмрөөс нөгөөд шилжих үеийн) (25-р зураг)

±1 мм

Page 18: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

18

7-р хүснэгт. Зай тохируулах сумын хагас иж бүрдэл

Хувьсах хэмжигдэхүүн

Хэмжигдэхүүний тодорхойлолт Хүлцэл

L Хийцийн урт

±6 мм (24 м хүртэл урттай)

(18-р зураг) ±8 мм (24 м-ээс дээш

урттай бол)

SR Ажлын ирмэгийн шулуунлаг байдал ±1 мм ба 0,5 мм/1 500 мм (12/14-р зураг)

SR Ажлын ирмэгийн тахирын чиг ±1 мм ба 0,5 мм/1 500 мм (13/14-р зураг)

CH

Сум ба жааз зам төмрийн авцалдааны /нийлэх/ зөвшөөрөгдөх хэмжээ Хамгийн их. 0,5 мм (22/23-р зураг)

LC 1 + LC 2

Хавчаартай шор ба жааз зам төмрийг 22/23 –р зурагт зааснаар өөрчилж шинэчлэх үеийн гулсуулах ивээст байх хажуугийн завсар

+1,5 мм/+0,5 мм

CP

Шорын үзүүр ба гулсуулах ивүүрийн хоорондын зөвшөөрөгдөх хамгийн их хэмжээ (24-р зураг)

1 мм

8- р Хүснэгт Зай тохируулах сумын бүрэн иж бүрдэл

Хувьсах хэмжигдэхүүн

Хэмжигдэхүүний тодорхойлолт Хүлцэл

G Цариг Энэхүү хүлцэл нь хамгийн ойр орших замын хавтгайн шугамд авсан хүлцэлтэй тохирч байвал зохино.

(18-р зураг)

Page 19: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

19

Тайлбар: LA Шорын урт G Цариг

LS Жааз зам төмрийн урт L Нийт урт

18-р зураг. Зай тохируулах сумын параметр

Тайлбар: IM Металл боловсруулалт хийсэн хэсгийн хазайлт HR Металл боловсруулалт хийсэн хэсгийн өндөрлөлт

19-р зураг. Металл боловсруулалт хийсэн зам төмрийн чухал хэмжээс

Page 20: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

20

Тайлбар: IM Металл боловсруулалт хийсэн хэсгийн хазайлт HM Металл боловсруулалт хийсэн хэсгийн өндөрлөлт TM Металл боловсруулалтын хэмжилтийн хавтгайн зузаан

20 –р зураг. Металл боловсруулалт хийсэн зам төмрийн чухал хэмжээс –Цул цутгамал шор

Тайлбар: IM Металл боловсруулалт хийсэн хэсгийн хазайлт HM Металл боловсруулалт хийсэн хэсгийн өндөрлөлт TM Металл боловсруулалтын хэмжилтийн хавтгайн зузаан

21-р зураг. Металл боловсруулалт хийсэн зам төмрийн

чухал хэмжээс – Хэм тэгш бус шор

Page 21: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

21

Тайлбар: CH Шор жааз зам төмөртэй нийлэх байдал LC1 Жааз зам төмөр тулаастай нийлэх байдал LC2 Шор тулаастай нийлэх байдал

22-р зураг. Зай тохируулах сумын чухал хэмжээс – нийлэх

үеийн зай завсар

Тайлбар: CH шор жааз зам төмөрт нийлэх байдал LC1 жааз зам төмөр тулаасанд нийлэх байдал LC2 шор тулаастай нийлэх байдал

23-р зураг. Зай тохируулах сумын чухал хэмжээс – нийлэх

үеийн зай завсар

Page 22: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

22

Тайлбар:

CP тэгш байдал/зам төмөр ба ивүүр хооронд зөвшөөрөгдөх хамгийн их хэмжээ

24-р зураг. Зай тохируулах сумын чухал хэмжээс –Зам төмөр, ивүүртэй

нийлэх байдал

Тайлбар: 1 ажлын ирмэг HF зам төмрийн улны өндрийн зөрүү /нэг зам төмрөөс нөгөөд шилжих үеийн LT шилжилтийн урт HC хотойлтын хэмжээ

25-р зураг. Зай тохируулах сумын чухал хэмжээс – сумын шилжих хэсэг

5.6 Гэрчилгээжүүлэлт Бүх материал нь хамгийн сүүлийн үеийн холбогдох стандартад нийцсэн байна. зохих стандарт байхгүй тохиолдолд материалын гэрчилгээжүүлэлтийг 4.4-д дурдсан шаардлагад нийцүүлэн явуулна. Магадалгааны аргыг хэрэглэгч маш ойлгомжтой тодорхойлох ёстой. Шалгалтын аливаа гэрчилгээжүүлэлтийг хэрэглэгч зарлан мэдээлнэ. 5.7 Бүтцийн гэмтэл согогийг магадлан шалгах арга

5.7.1 Нүдээр харах Бүх төрлийн зай тохируулах хэрэгслийг шалган магадлахад энэ аргыг хэрэглэнэ. Гэмтэл байх шинж тэмдэг илрэх тохиолдолд магадалгааны нэг болон олон аргыг дараалан хэрэглэнэ.

Page 23: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

23

5.7.2 Будаг нэвчүүлэх, соронзон бөөм хэрэглэх арга Будаг нэвчүүлэх аргыг бүх төрлийн зай тохируулах хэрэгсэлд ашиглаж болно. Харин соронзон бөөмийн аргыг соронзлогддог материалд хэрэглэнэ. Энэ нь марганец бүхий материалд тохиромжгүй. 6 Дагуу эсэргүүцлийн туршилт 6.1 Туршилтын арга Зай тохируулах төхөөрөмжийн хагас иж бүрдэл нь хөдөлгөөнгүй суурь дээр суурилна. (26-р зураг) Нэг хагас иж бүрдэл нь өөрийн хөндлөвч дүнз /энэ нь холбоос, гулсуулах ивээс, бага хэмжээгээр тогтоох чадвартай бэхэлгээ зэргээс бүрдэх/ хөдөлгөөнгүй бэхлэгдэнэ. Тахир замтай үед хамгийн бага радиусыг ашиглана.Төхөөрөмж нь өөрийн нийлсэн байдал (Dmin) –д тавигдсан байна. 1-р Зургийг үзэх. Бүх гулсах гадаргуу нь засвар үйлчилгээний үед хэрэглэгддэг стандартын тосоор тослогдсон байвал зохино. Нэг зам төмөр угаараа бэхлэгдсэн байна. Эсрэг талын зам төмрийг хөдөлж эхэлтэл дагуу хүчийг нэмэгдүүлнэ.

Тайлбар: 1 Татагдсан зам төмөр 4 Хөндлөвч (тулаастай) 2 Тулаастай зам төмөр 5 Хатуу холбоо 3 Холбогч (бэхлэгчтэй) 6 Бага хэмжээгээр тогтоох чадвартай бэхэлгээ

F Хүч

26-р зураг. Тогтоох чадварын туршилтын бүтэц

Зам төмрийн энэ хөдөлгөөн нь тогтмол хурдтайгаар үргэлжлэх ёстой. Шаардагдах хүчийг тасралтгүй хэмжинэ. Төхөөрөмж хамгийн захын байрлал (Dmax)-даа нээгдэхэд ажлыг зогсооно. 2-р зураг үзэх. Бүх ажилбарыг эсрэг чиглэлд дахин эхлүүлнэ. Туршилтын явцын хамгийн их хүчийг бүртгэж авна. 6.2 Туршилтын үр дүн Эсэргүүцлийн хүчний хамгийн их хэмжээг туршилтын үр дүнгийн баримтад тусгаж баримтжуулбал зохионо. 7 Хүлээн авах туршилт Зөвхөн бүтцийн макет ашиглах бол 6.1-д заасанчлан туршилт хийх шаардлагатай болно. Хэрэглэгч макетыг баталгаажуулж чадна гэдгийг батлахын тулд нийлүүлэгч

Page 24: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

24

шаардлагатай бүх туршилтыг гүйцэтгэнэ. 8 Нийлүүлэлтийн хязгаар ба хэмжээ Нийлүүлэлтийн хязгаар, хэмжээ нь бэхэлгээний хэрэгслээр тоноглогдсон бүх бүрдүүлэгч эд ангийг өөртөө багтаана. Энэ бэхэлгээний хэрэгсэл нь тулгуур хэсэгт бэхлэгдэнэ. Зам төмрийн уртад тавигдах шаардлага, нэмэлт зүйлийн талаар хэрэглэгч, нийлүүлэгч харилцан тохирох ба энэ тухай угсралтын төлөвлөгөөнд тусгаж өгвөл зохино. 9 Таних тэмдэг Зай тохируулах төхөөрөмжийн хагас иж бүрдэл бүр таних тэмдэглэгээтэй байна. Энэхүү тэмдэглэгээ нь шор эсвэл жааз зам төмөр дээр тавигдана. Тэмдэглэгээний хэлбэр, дүрсийг хэрэглэгч нийлүүлэгч харилцан тохирно. Дараах мэдээлэл тэмдэглэгээнд багтана. Үүнд:

Үйлдвэрлэгчийн тэмдэглэгээ;

Үйлдвэрлэсэн оны сүүлийн 2 тоо;

Зай тохиргооны багтаамж;

Онцгойлсон таних дугаар. Бусад тэмдэглэгээг хэрэглэгч тогтооно. Таних тэмдэглэгээ нь хүргэлттэй холбоотой бол түүнийг хэрэглэгч ба нийлүүлэгч харилцан тохиролцоно.

ТӨГСӨВ.

Page 25: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

25

ZA Хавсралт (Мэдээлэл):

Стандарт ба Европын холбооны “EU Directive 2008/57/EC” зааврын

шаардлагын харилцан уялдаа “Directive 2008/57/EC1” зааврын үндсэн шаардлагад нийцсэн аргачлалыг боловсруулж мөрдөхийн тулд энэхүү Европ стандарт нь Европын стандартын хороо, Европын чөлөөт худалдааны холбооноос CEN/CENELEC/ETSI –нд өгсөн мандатад нийцүүлэн боловсруулагдсан болно. Энэ зааврын хүрээнд Европын холбооны албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа дор хаяж нэг гишүүн улсад үндэсний стандарт болж хэрэгжинэ. Ингэхдээ өндөр хурдны суурь бүтцийн ZA.1 хүснэгт, Энгийн төмөр замын суурь бүтцийн ZA.2 хүснэгт–д тус тус заагдсан энэ стандартын нөхцөлийг мөрдөнө. Стандартын нөхцөлийг Европын чөлөөт худалдааны холбооны дүрэмтэй холбоотой Заавар (Directive)- ын үндсэн шаардлагад нийцүүлэн мөрдөнө.

ZA.1 хүснэгт. Стандарт, Өндөр хурдны төмөр замын суурь бүтцийн техникийн нөхцөл (2008 оны 03 сарын 19-нд Европын холбооны албан ёсны сэтгүүлд

нийтлэгдсэн), 2008/57/EC Заавар хоорондын харилцан зохицох байдал

Стандартын зүйл, Техникийн

нөхцөлийн бүлэг, хавсралт

“2008/57/EC”

зааврын зүйл, хавсралт

Тайлбар

4 Зураг төсөл 4.1 Зураг төсөлд

шаардлагатай өгөгдөл 4.2 Зураг төслийн

дүрэм 4.2.1 Ерөнхий дүрэм 4.2.2 Дугуй, зам

төмрийн харилцан үйлчлэл

4. суурь бүтцийн үйлчлэх хүрээний тодорхойлолт

4.2.2 Хэвийн цариг 4.2.10 Замын

геометрийн чанар ба тусгаарлагдсан гэмтэл дээрх хязгаарлалт

Хавсралт III Үндсэн

шаардлага 1.Ерөнхий

шаардлага 1.1 Аюулгүй

байдал Зүйл1.1.1 –

1.1.2 ба 1.1.3 1.5 Техникийн

хувьд зохицох байдал

Өндөр хурдны

төмөр замын суурь бүтцийн техникийн нөхцөлийг зай тохируулах төхөөрөмжд шууд хэрэглэхгүй.

Шууд бус

ишлэлийг дараах зүйлээс олж болно.

4.2.13. – Зам төмрийн эсэргүүцэл

4.2.14 – Бүтээц

дээрх хөдөлгөөний ачаалал

4.2.11 Зам төмрийн хазайлт

5 Хүлцэл ба хяналт шалгалт

4.2.12 Сум ба тоонолж

5.3 Чухал хэмжээс 4.2.13 Замын эсэргүүцэл

5.6 Гэрчилгээжүүлэлт

4.2.14 Бүтээц дээрх хөдөлгөөний ачаалал

6 дагуу эсэргүүцлийн 5. Харилцан

Page 26: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

26

туршилт ажиллах боломжийг бүрдүүлэгч зүйл

7 Хүлээн авах туршилт

5.3.1.1 Зам төмрийн толгойн огтлол

A хавсралт – A1 хүснэгт

ZA.2 хүснэгт. Стандарт, энгийн төмөр замын суурь бүтцийн техникийн нөхцөл CR

TSI INF (Европын холбооны албан ёсны сэтгүүлд 2011-05-14-нд нийтлэгдсэн), “2008/57/EC” Заавар хоорондын харилцан зохицох байдал

Стандартын зүйл, зүйлийн зүйл

Техникийн нөхцөлийн бүлэг,

зүйл, хавсралт

Зохих текст, “2008/57/EC”

зааврын зүйл, хавсралт

Тайлбар

Page 27: 080 8- MNS EN 13232-8: 2016 Railway application. … 1.pdfЦаригийн эдгээр өөрчлөлтийг зураг төслийн явцад авч үзэх хэрэгтэй

MNS EN 13232-8: 2016

27

4 Зураг төсөл 4.1 Зураг төсөлд шаардлагатай өгөгдөл 4.2 Зураг төслийн дүрэм 4.2.1 Ерөнхий дүрэм 4.2.2 Дугуй, зам төмрийн харилцан үйлчлэл 5 Хүлцэл ба хяналт шалгалт 5.3 Чухал хэмжээс 5.6 Гэрчилгээжүүлэлт 6 дагуу эсэргүүцлийн туршилт 7 Хүлээн авах туршилт 4 Зураг төсөл 4.1 Зураг төсөлд шаардлагатай өгөгдөл 4.2 Зураг төслийн дүрэм 4.2.1 Ерөнхий дүрэм 4.2.2 Дугуй, зам төмрийн харилцан үйлчлэл

4. Суурь бүтцийн үйлчлэх хүрээний тодорхойлолт 4.2.5.1 Царигийн хэвийн хэмжээ 4.2.5.6 Зам төмрийн толгойн огтлол /хавтгай шугаман/ 4.2.5.7 Зам төмрийн хазайлт 4.2.6 Сум ба тоонолж 4.2.7 Ирж байгаа ачааллыг даах замын эсэргүүцэх чадвар 4.2.8 Хөдөлгөөний ачааллыг даах бүтээцийн эсэргүүцэх чадвар 4.2.9 Замын геометрийн чанар, тусгаарлагдсан гэмтлийн хязгаар 6. Харилцан ажиллах боломжийг бүрдүүлэгчийн зохицолдооны үнэлгээ дэд системийн EC баталгаа 6.2.4.7 Сум ба тоонолжийн геометрийн үнэлгээ 6.2.5.2 Сум тоонолжийн зам төмрийн эсэргүүцэл

Хавсралт III Амин чухал шаардлага 1. Ерөнхий шаардлага 1.1 Аюулгүй байдал Зүйл 1.1.1 – 1.1.2 ба 1.1.3 1.2 найдвартай байдал, хүртээмжтэй байдал 1.5 Техникийн хувь нийцэх байдал

Өндөр хурдны төмөр замын суурь бүтцийн техникийн нөхцөлийг зай тохируулах төхөөрөмжд шууд хэрэглэхгүй 4.2.7 – Ирж байгаа ачааллыг даах замын эсэргүүцэх чадвар 4.2.8 – Хөдөлгөөний ачааллыг даах бүтээцийн эсэргүүцэх чадвар Тусгай зорилгоор богино зам төмөрт ашигладаг зам төмөр, жижиг хэрэгсэл, дэр Сум тоонолжид жишээ авбал зай тохируулах төхөөрөмж, шилжилтийн хавтан, тусгай бүтэц Эдгээр нь харилцан ажиллах боломжийн бүрдүүлэгч хэсэг мөн эсэхийг “ Энгийн Төмөр замын суурь бүтцийн техникийн нөхцөл”- ийн § 5.2 (3) –ийн дагуу авч үзэхгүй

АНХААРУУЛГА: Бусад шаардлага, Европын холбооны бусад зааврыг энэхүү стандартын хамрах хүрээнд багтах бараа бүтээгдэхүүнд ашиглаж болно.