Upload
med-impex
View
447
Download
4
Tags:
Embed Size (px)
DESCRIPTION
Inomed-2013 тэмцээний сүүлийн шатанд шалгарсан материал
Citation preview
ХҮРЭЭ МЭДЭЭЛЭЛ ХОЛБОО ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
Сэдэв: Siemens брендийн Соронзон резонанс дүрслэл /Magnetic resonance imaging/
Гүйцэтгэсэн: П.Ганбаяр
Б.Мөнхмандах
Улаанбаатар хот2013 он
ОРШИЛ
Соронзон резонанс дүрслэлийн төхөөрөмж нь тархи, нугас, зөөлөн эд, үе холбоос, булчингийн өөрчлөлт, зүрх болон судасны эмгэг, хэвлийн хөндийн эрхтэнүүдийн эрүүл ба эмгэгтэй үеийн өөрчлөлтийг орон зайн 3 хэмжээст хавтгайд тод ялгарал сайтай дүрсэлж, оношлодог хамгийн орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмж юм.
Тиймээс энэхүү техник нь дүрс оношлогооны техникт хамгийн хүчтэйд тооцогддог юм.
ЗОРИЛГО
Сименс брендийн MRI-г судлаж техникийн харьцуулалт хийх.
Зорилт
1. MRI-н физик үндсийг судлах
2. MRI-н ажиллах зарчмийг судлах
3. MRI-н техник үзүүлэлтээр харьцуулалт хийх
Физик үндэс
Устөрөгчийн атомын цөмийн протон нь соронзон эргэлтэнд байдаг. Иймд хүний бие маш олон тооны тэнхлэгээ тойрч эргэлдэх цөмөөс тогтдог байна.
Тиймээс MRI нь устөрөгчийн атомын соронзон чанарыг ашиглаж оношлогоогоо хийдэг.
Ажиллах ерөнхий зарчим
Зураг 1: Ажиллах зарчим
Давуу болон сул тал
Давуу тал• Цацраг идэвхит туяаг ашигладаггүй аюулгүй шинжилгээ хийдэг. • Дүрсийг 3 хэмжээст орон зайд дүрслэн гаргадаг. • Хоорондын бүтцийн ялгааг өндөр мэдрэмжтэй ялган дүрслэнэ.• Голомт болон эзэлхүүнт хавдрын өөрчлөлтийг илрүүлэх өндөр чадвартай.Сул тал• Хүний биед суулгасан цахилгаан соронзон мэдрэг биетүүд Жишээ нь: Хиймэл зүрх, сонсголын аппарат, инсулины шахуурга, эмийн бодисын шаахуурга гэх мэт• Металл объект биедээ суулгасан хүн шинжилгээнд орж болохгүй.• Дуу чимээнээс хэт мэдрэг хүний дотор эвгүйтэж болзошгүй • Орон зайн хязгаарлагдмал нөхцөлд шинжилгээ явагдах учир айдас төрж магадгүй байдаг.
Харьцуулалт
Хүснэгт 1: Siemens брендийн Magnetom Espree болон Magnetom Avanto төхөөрөмжийн харьцуулалт
МRI загвар Siemens Magnetom Espree
Siemens Magnetom Avanto
Тохиргоо Хэт богино нээлттэй цооног
Богино цоооног
Талбайн хүч 1.5Т 1.5ТТөгсгөлийн гол хаалганы жин “kg”
5100 5500
Төгсгөлийн гол хаалганы хэмжээ “см” (Урт*Өргөн*Өндөр)
125*230*225 160*230*230
DICOM 3.0 дэмжлэгтэй
Тийм Тийм
Хамгийн бага төгсгөлийн цооногны диаметр “cм”
120 150
Хамгийн бага ор оруулах хэмжээ “см”
70 60
Энгийн тэнхлэг дэх хамгийн их далайц “mTm”
33 45
Энгийн тэнхлэг дэх хамгийн их эргэлдэх хэмжээ “Tms”
170 200
Чадал “Kw” 85 110
Дүгнэлт
Анагаахын шинжлэх ухаанд дээр үеэс дүрс боловсруулж оношлож ирсэн ба рентген туяа, хэт авиа зэрэг дүрстэй ажиллах янз бүрийн технологи байдаг.Орчин үед 2, 3, 4 хэмжээст дүрслэл болох Компьютр Томографи (CT), Хэт Авиа, Соронзон Резонанст Томографи (MRI), Цөмийн Оношлогоо гээд дүрслэл оношлогооны салбар “хурдаа” аван хөгжиж байна. Уг тэмцээнд оролцсоноор өөрсдийн сонгон судалсан тоног төхөөөрөмжийн талаарх мэдлэгээ дээшлүүлж, өөрсдийн сайн ойлгоогүй байсан зүйлээ лавлан бататгаж ойлгож авлаа. MRI- ийн хэрэглээ, ашиглалтын талаарх мэдээллийг тухайн тоног төхөөрөмж дээр ажиллаж буй эмч, инженерүүд, үйлчлүүлж буй өвчтөн, эмчлүүлэгч нарт зориулан энгийнээр тайлбарлан бичсэн болно.
Анхаарал тавьсанд баярлалаа!!!