8
Хичээл: Эдийн засаг, Газарзүй, Хүрээлэн буй орчин, Социологи, Бизнес, Иргэний боловсрол Сургалтын үр дүн: Эдийн засгийн асуудлууд байгаль орчны асуудлуудтай салшгүй холбоотойг ойлгодог болох Хүрээлэн буй орчны боловсролын түгээмэл хандлагад шүүмжлэлтэй хандах Эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудлуудыг өөр өнцгөөр харж эхлэх Хичээлийн бэлтгэл: Youtube-ээс видеонуудыг татаж, бэлэн болгох Видео бүрийн дагалдах тэмдэглэлүүдийг унших Оюутнуудыг жижиг бүлэгт хуваан суулгах Бүх видеог http://tinyurl.com/seeingthebiggerpicture хаягаар орж авна. 45-75 12-19 Нийт хугацаа: Насны ангилал: мин нас Нийтлэг ухагдахуунуудыг сорих нь | P1 (Image courtesy of NASA Scientific Visualization Studio) Áèäíèé àñóóëòóóäûí õàðèóëòóóä õàà ñàéã¿é áèé. Ãàãöõ¿¿ áèä Äýëõèé åðòºíöèéã õàðàõ ºíö㺺 ë ººð÷ëºõ õýðýãòýé. Æàíèí Áåíüåñ Áèîìèìèêðè 3.8Ò НИЙТЛЭГ УХАГДАХУУНУУДЫГ СОРИХ НЬ Том зургаар харах нь-Нэгдүгээр хичээл

WLL5.5 Circular Economy and Modern Agriculture SENT

  • Upload
    others

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: WLL5.5 Circular Economy and Modern Agriculture SENT

Хичээл: Эдийн засаг, Газарзүй, Хүрээлэн буй орчин, Социологи, Бизнес, Иргэний боловсрол

Сургалтын үр дүн:• Эдийн засгийн асуудлууд байгаль орчны

асуудлуудтай салшгүй холбоотойг ойлгодог болох

• Хүрээлэн буй орчны боловсролын түгээмэл хандлагад шүүмжлэлтэй хандах

• Эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудлуудыг өөр өнцгөөр харж эхлэх

Хичээлийн бэлтгэл:• Youtube-ээс видеонуудыг татаж, бэлэн

болгох

• Видео бүрийн дагалдах тэмдэглэлүүдийг унших

• Оюутнуудыг жижиг бүлэгт хуваан суулгах

• Бүх видеог http://tinyurl.com/seeingthebiggerpicture хаягаар орж авна.

45-75

12-19

Нийт хугацаа:

Насны ангилал:

мин

нас

Нийтлэг ухагдахуунуудыг сорих нь | P1 (Image courtesy of NASA Scientific Visualization Studio)

Áèäíèé àñóóëòóóäûí õàðèóëòóóä õàà ñàéã¿é áèé. Ãàãöõ¿¿ áèä Äýëõèé åðòºíöèéã õàðàõ ºíö㺺 ë ººð÷ëºõ õýðýãòýé.

Æàíèí Áåíüåñ Áèîìèìèêðè 3.8Ò

НИЙТЛЭГ УХАГДАХУУНУУДЫГ СОРИХ НЬТом зургаар харах нь-Нэгдүгээр хичээл

Page 2: WLL5.5 Circular Economy and Modern Agriculture SENT

#1

'\ THE GLOBAL GOALS .-

41,tt For Sustainable Development

• (1/5) Нийтлэг ойлголтуудыг сөрөх нь • (2/5) Тойрог эдийн засгийг судлах нь• (3/5) Хязгаарлагдмал баялгийн сорилтыг ухаарах нь (энэ хичээл)• (4/5) Тойрог эдийн засагт зориулсан загварчлал • (5/5) Тойрог эдийн засаг ба орчин үеийн газар тариалан

ТэмдэглэлЭнэхүү хичээл нь манай эдийн засаг ямар зарчмаар ажиллах боломжтой талаар (энэ нь Тойрог эдийн засаг) сурагчдад танилцуулах цуврал хичээлийн нэг хэсэг юм. Энэхүү цуврал нь Тойрог эдийн засаг нь одоогийнхоос юугаараа ялгаатай талаар үе шаттайгаар тайлбарлах ба тус шинэ арга-хандлагын эдийн засгийн, байгаль орчны болон нийгмийн давуу талуудыг судалдаг.

Энэхүү хичээл нь цувралын нэг хэсэг юм. Цуврал нь бүхлээрээ дараахь хэсгүүдээс бүрдэнэ:

Нийтлэг ухагдахуунуудыг сорих нь | P2

Багшид зориулсан танилцуулга

Хүрээлэн буй орчныг хайрлах, хамгаалах мэдлэг боловсрол нь "багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах" гэх дүгнэлтэд хүрдэг боловч эдгээр дүгнэлтүүд нь бусад салбарт, тухайлбал ажил эрхлэлт, амьжиргааны түвшин, эдийн засагт хор хохиролтой үр дагаварт хүргэж байна уу? Өөрөөр хэлбэл эдгээр дүгнэлтүүд том зургаар харах боломжийг олгохгүй бол яах вэ?Энэ дасгалын хүрээнд хэд хэдэн цуврал видео бичлэгийг байгаль орчны зорилгууд эдийн засгийн зорилготой хэрхэн нийцэж болохыг ойлгуулах хичээлийн хэлэлцүүлэгт ашиглах болно. Долоон видео бичлэг байгаа бөгөөд 1 минутаас хэтрэхгүй. Видео бүрийн төгсгөл нь үзэгчийг сорих зорилготой. Хэлэлцүүлэгт бэлтгэлтэй байх үүднээс эдгээр видеонуудыг урьдчилан үзэж, видео бүрийн тэмдэглэлийг уншихыг санал болгож байна..

Та энэ хаягаас YouTube дээрх бүх видеог үзэж болно: http://tinyurl.com/seeingthebiggerpicture Basic LeХичээлийн бүтэц-Тойм

Видео бүр асуултаар төгссөн тул нэг видеог үзсэний дараа нь асуултынхаа хариуг баг болгоноос асуу. Сурагчид багт өгсөн цаас эсвэл өөрийн дэвтэр дээр тэмдэглэл хийж явах ёстой. Эдгээр видео бичлэгүүд нь сурагчдад байгаль орчны зарим нэг нийтлэг “шийдлүүд” нь ажлын байр, нийт эдийн засагт хохирол учруулж болзошгүй гэсэн дүгнэлтэд чиглүүлнэ. Тасралтгүй нөхөн сэргээгдэх загварчлалтай тойрог эдийн засаг гэх мэт бусад төрлийн эдийн засгийг судлахын тулд хэлэлцүүлэг үргэлжлэн явагдах ёстой.

Энэ үйл ажиллагааг нэг цагт багтаан дуусгаж болох ч, мэдээллийг боловсруулж, асуулт бүрийн хариултыг зохих ёсоор тодорхой, ойлгомжтой өгөх үүднээс хичээлийн хугацааг сунгахыг зөвлөж байна.

Энэхүү хичээлийг Эллен Макартурын Сангаас боловсруулсан ба тус сан нь тойрог эдийн засагт шилжих явцыг дэмжих зорилгод үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг билээ. Эллен Макартурын Сан нь бизнес, төр, болон эрдэмтэдтэй хамтран ажиллаж, нөхөн сэргээх, сэлбэх зарчимд үндэслэдэг эдийн засгийн тогтолцоог бий болгохын төлөө ажилладаг юм.

Page 3: WLL5.5 Circular Economy and Modern Agriculture SENT

Нийтлэг ухагдахуунуудыг сорих нь | P3

1) Бид орчин үеийн, хөгжингүй дэлхийн эдийн засагтай бөгөөд энэ нь олон хүнд ашиг тусаа өгдөг.

2) Масс үйлдвэрлэл болон хэрэглээгээр үүссэн Аж үйлдвэрлэлийн хувьсгал нь дэлхий даяар олон хүний амьдралын түвшинг дээшлүүлсэн.

3) Технологийн дэвшлээс үл хамааран хог хаягдлыг ихэсгэх, хязгаарлагдмал нөөцийг хуурайлах зэрэг сөрөг үр дагавартай болсон нь тус киноноос тод харагдаж байна.

Доорх видеонуудад шугаман эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх олонд танил санааг багтаасан боловч видео тус бүрийг илүү том зургаар харвал дутагдалтай тал нь харагдана. Тус видеонуудыг үзэж, сурагчдаас тус шийдлүүдийг шүүмжлэх боломж олго.

Холбоос: https://www.youtube.com/watch?v=RX14rA-tylo

Видеоны төгсгөлд тавигдах асуулт: Дахин боловсруулалтыг илүү сайжруулахын тулд юуг өөрчлөх хэрэгтэй вэ?

Дүгнэх нь: Сурагчдаас видеоны талаарх түлхүүр ойлголтуудыг хураангуйлж асуугаад ойлгосон эсэхийг нь шалгаарай.

Дахин боловсруулалт хийх ашигтай гэдэг нь нотлогдсон ч хөнгөн цагаан лааз болон бусад сав баглаанууд зэрэг богино эргэлттэй бүтээгдэхүүнүүдийн хувьд үр дүн багатай. Гол асуудал нь бага хэмжээний алдагдлууд хугацаа өнгөрөх тусмаа хурдтай нэмэгддэг.

en.wikipedia.org/wiki/rule_of_72. Практикт тооцохдоо 70-ыг жил бүрийн алдагдлын хувьд (процентэд) хуваавал (жишээ нь: хэрвээ алдагдал нь 50% бол 0.5 аас илүү 50-ийг хэрэглэнэ) хэмжигдэхүүний тал нь алдагдахаас өмнөх боловсруулалтын давтамж гарна.

Тус видеонд гарснаар хөнгөн цагаан лаазыг ойролцоогоор 14 удаа дахин боловсруулаад хог болгон хаядаг гэдгийг бид ойлгож авсан боловч энэ нь хамгийн дээд хэмжээгээр дахин боловсруулалт хийх давтамж гэдгийг мартаж болохгүй ба бид ямар ч дахин боловсруулалтыг 90%-д ч хүргэж чаддаггүй билээ. Анхаарах: Хэн ч дахин боловсруулалтыг бүрэн дүүрэн 100% хэрэгжүүлэх үр дүнг хүлээдэггүй учраас тодорхой хэмжээгээр алдагдал байна гэсэн үг юм.

Хэлэлцэх: Сурагчдыг жишээгээр хязгаарлагдахгүй сэтгэн бодохыг дэмжээрэй- яагаад хөнгөн цагаан лааз бусад материалыг бодоход дахин боловсруулахад илүү амархан байдаг вэ? Сурагчдын хэрэглэдэг ихэнх бүтээгдэхүүнүүд дахин боловсруулахад амар энгийн үү, эсвэл илүү төвөгтэй юу? Бусад баглаа боодлууд ямар бол?

Видео болгонд зориулсан тэмдэглэл

Холбоос: https://www.youtube.com/watch?v=PU-hevOX0Qo

Видеоны төгсгөлд тавигдах асуулт: Бид ‘Ав-хий-хая’ гэх загварыг үргэлжлүүлж чадахгүй болоо.– Шийдэл нь юу вэ?

Бүх сурагчдыг асуултанд хариулахыг хүсэж, хариултыг нь ангийнхны урд бүгдэд харагдахаар бичнэ.

Энэ загварын эдийн засаг хэрхэн явагддагийг сануулах зарим түлхүүр ойлголтууд:

60+ мин

Видео 1: Шугаман эдийн засаг

Видео 2: Дахин боловсруулах?

#1

'\ THE GLOBAL GOALS .-

41,tt For Sustainable Development

Page 4: WLL5.5 Circular Economy and Modern Agriculture SENT

Нийтлэг ухагдахуунуудыг сорих нь | P4

Холбоос: https://www.youtube.com/watch?v=mJFdW_Y4JDY

Видеоны төгсгөлд тавигдах асуулт: Хэрэглээг багасгахынн тулд юуг өөрчлөх хэрэгтэй вэ?

Амьдралын хэв маягаа өөрчлөн хэрэглээгээ багасгах талаар зөвлөх нь маш эерэг ёс суртахуун юм. Гэвч нэг хүний орлого нь нөгөө хүний зарлагаас шалтгаалдаг учир видеонд гарсан шиг бага хэрэглэх нь эцэстээ эдийн засгийн ухралтанд хүргэдэг байна.

Сүүлчийн видеонд гарснаар хувь хүнээс давсан илүү өргөн зургаар харж үзвэл өөр үр дүн харагдаж байна. Ганц хүний бага хэрэглэх асуудал зүгээр боловч хүн бүрийн энэ чиглэлийн өөрчлөлт нь асуудалд хүргэнэ.

ХЭЛЭЛЦЭХ: Асуулт руугаа буцаж оръё: Бага хэрэглэхийг дэмжихийн тулд юуг өөрчлөх хэрэгтэй вэ?’ Бизнес хэрхэн явагддаг талаар бид бодолцох хэрэгтэйг сануулна. Илүү нөөц шавхахгүйгээр мөнгөний урсгалыг хадгалах өөр ямар боломж байна вэ? Магадгүй бүтээгдэхүүн зарахгүй боловч тэднээс гарах үйлчилгээг нь зарах санаа байж болох юм. Жишээ нь: Машин худалдааж авахаас илүү машин түрээслэх үйлчилгээг санал болгох. Магадгүй бид материалыг нь дахин ашиглаж болох машин зохион бүтээх хэрэгтэй байх...

Гүнзгийрүүлсэн асуулт: Улс төрчдийн хувьд “хэрэглээг багасгах” асуудлаар санаачлага өрнүүлэх яагаад хэцүү гэж бодож байна вэ?

Видео 4: Урт хугацааны?

Холбоос: https://www.youtube.com/watch?v=a4dbNnIfcbc

Видеоны төгсгөлд тавигдах асуулт: Урт хугацаанд хэрэглэх бүтээгдэхүүнүүдийн талаарх санаа хэрэгжих болов уу? Яаж?

ХЭЛЭЛЦЭХ: Урт хугацаанд хэрэглэх бүтээгдэхүүнийг амжилттай болгоход тулгарч буй бэрхшээлүүд юу вэ?

Бид шинэ бүтээгдэхүүн хүсдэг ч бас тухайн бүтээгдэхүүний материал болон бусад хэсгүүдийг нь дахин өөр байдлаар хэрэглэхийг хүсдэг. Технологийн дэвшилтэй холбоотой бүтээгдэхүүнүүд, жишээлбэл, гар утас маш хурдан хоцрогддог болсон-загварыг нь сайжруулж болдог эсвэл материалыг нь дахин шинэчлэн сайжруулж болдог байдлаар зохион бүтээх хэрэгтэй. Бүтээгдэхүүнүүд хэрэглэгдэх хугацаагаараа тодорхойлогдох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнүүд удаан хэрэглэгддэг эсвэл материалыг нь дахин өөр зүйлд ашиглаж болдог байх хэрэгтэй. Урт хугацааны бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох ч хэрэглээ багассанаар эдийн засагт эргэлдэх нийт мөнгөний хэмжээ буурах аюултай. (энэ цаашдаа ажил эрхлэлт болон амьдралын түвшинд нөлөөлнө.)

Гүнзгийрүүлсэн асуулт: Хэрэв бүтээгдэхүүнүүд удаан хугацаагаар хэрэглэгдэхээр бүтээгдвэл ажил олгогчид, бизнес эрхлэгчид болон Засгийн газарт хэрхэн нөлөөлөх вэ?

Видео 5: Илүү үр ашигтай? Холбоос: https://www.youtube.com/watch?v=u-qCn2tRp0w

Видеоны төгсгөлд тавигдах асуулт: Илүү ашигтай байхын тулд юуг өөрчлөх хэрэгтэй вэ?

“Үр ашгийн зөрчилдөөн” гэж нэрлэгддэг санааг танилцуулаарай. Хүрээлэн буй орчны талаас авч үзэхэд үр ашгийн төлөө илүү зүйлд илүү зарцуулах нь шугаман эдийн засгийн ‘Ав-хий-хая’ системийг хэрэглэсээр байгаа тохиолдолд муу зүйл юм.

Видео 3: Бага хэрэглэх?

#1

'\ THE GLOBAL GOALS .-

41,tt For Sustainable Development

Page 5: WLL5.5 Circular Economy and Modern Agriculture SENT

Нийтлэг ухагдахуунуудыг сорих нь | P5

Графикийг Forbes сэтгүүлээс. 1970-аад оноос эхэлсэн хөдөлмөрийн бүтээмж болон цалингийн хоорондын уялдааг анхаарна уу..

Графикийг дараах холбоосоор орж харна уу. http://www.forbes.com/sites/scottwinship/2014/10/20/has-inequality-driven-a-wedge-between-productivity-and-compensation-growth/#187d40556078

Эдийн засгийн хэтийн төлөвөөс харахад цалин хөлс өсөхгүй бол үр ашгийн талд асуудал гарахгүй. Сүүлийн үед цалин хөлс олон арван жилийн туршид олон оронд зогсонги байдалд орж, зээлийн хэмжээ өсч (зээлж авсан мөнгө) хүмүүсийн олдог орлого, зарцуулалт хоёрын хоорондох зөрүүг арилгахад шаардагдах болно ...тэгэхээр зээлэх мөнгөгүй болсон үед юу болдог вэ?

Хүмүүсийн хэрэгцээ бол орлого, зөвхөн үнийн бууралт биш юм. Хэрэв бид нөөц баялгаас (бүтээгдэхүүн, материал) эргэлдсэн, боловсруулсан системийг зохион бүтээсэн бол хүмүүс, бизнес эрхлэгчид тэдгээрийг ашиглаж, тэдгээрийн өртөгийг нэмэгдүүлж, орлогоо нэмэгдүүлэхийн тулд бие биедээ зарж борлуулах боломжтой болно.

Үр ашгийг орлого олох боломжоор тэнцвэржүүлсэн байх ёстой. Материаллаг урсгал нь гогцоог битүүлэхэд үр дүнтэй байх ёстой. Энэ нь материалыг эргэлтэд оруулдаг бөгөөд эдийн засгийн шинэ боломжийг бий болгодог.

Нэмэлт асуултууд: (1) Үйлдвэрлэлийн үйл явц илүү үр ашигтай болж, үнэ буурсан ч байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл яагаад нэмэгдэх магадлалтай байдаг вэ?(2) Үр ашигтай систем, үр дүнтэй системийн хооронд ямар ялгаа байдаг вэ? Хамгийн ухаалаг зорилго нь аль нь вэ?

Эцэст нь энэ тохиолдолд "эд зүйл" гэдэг нь хязгаарлагдмал нөөцийг дэмий үрсэн хэвээр байгаа хэрэг бөгөөд байгаль орчинг сүйтгэх зэрэг сөрөг байдалтай байгаа юм. Тиймээс нэгжийн нөлөөг бууруулж болох боловч сөрөг үр дагавар нийтдээ нэмэгдсээр байна.

Гэхдээ систем үр дүнтэй байсан бол, өөрөөр хэлбэл сайн ажилласан бол дараа нь бид эд зүйлсийг хоргүй материал, бодис ашиглан дахин дахин ашиглах боломжтой, сэргээгдэх эрчим хүчээр тэжээгддэг эсэхэд анхаарч хийх байсан. Энэ систем дэх үр ашиг нь сайн зүйл байх болно.

#1

'\ THE GLOBAL GOALS .-

41,tt For Sustainable Development

Page 6: WLL5.5 Circular Economy and Modern Agriculture SENT

Нийтлэг ухагдахуунуудыг сорих нь | P6

• "Ногоон" бүтээгдэхүүний зорилго юу вэ?• "Ногоон" бүтээгдэхүүн нь биднийг тэр зорилгодоо хүрэхэд тусалдаг уу?• Хэрэглэгчийн хувьд 'зөв' сонголтыг хийхэд хялбар уу?• "Ногоон" шошго нь сонголт хийхэд тусалдаг уу, эсвэл бид байгаль орчин, нийгмийн

нөлөөллийг ойлгохын тулд бүтээгдэхүүн бүрийн талаар мэргэжилтний түвшний мэдлэгтэй болох хэрэгтэй юу?

• Даатгалын шимтгэл төлөх чадваргүй бол та эрүүл бус хоол хүнс, хор хөнөөлтэй бүтээгдэхүүн, агаарын бохирдлыг сонгох нь шударга уу?

• Хэрэв бүх бүтээгдэхүүн эерэг үр нөлөөтэй байхаар системийг бид өөрчилбөл ямар вэ?

Бид системийг яаж өөрчилж болох вэ? Бидний удахгүй суралцах зүйл бол энэ юм...

Нэмэлт асуултууд: (1) 'Ногоон' бүтээгдэхүүнүүд нь бүгд дэлхийд ээлтэй байдаг уу? Эсвэл ихэнхдээ тэдний нөлөө"бага" байдаг уу? (2) Компаниуд нь ердийн бүтээгдэхүүнүүдтэйгээ ойролцоо "ногоон" бүтээгдэхүүн үйлдвэрлэж худлаа дүр эсгэдэг үү?

Илүү олон хүн байвал юу болох вэ?Сурагчид чинь дэлхийн хүн ам өсч нэмэгдэж буй энэ хүчин зүйлийг харгалзан үзэх хэрэгтэй гэж хэлж магадгүй. Энэ нь эрэлт нэмэгдэж, үнэ өсөх магадлалтай болно, эцэст нь нөөц багасахад хүргэнэ.

2050 он гэхэд дэлхийн хүн ам өнөөгийн 7 тэрбум байгаагаасаа өсч, 9-20 тэрбумд хүрнэ гэж тооцоолж байна. (Дараагийн хуудсан дахь диаграммыг үзнэ үү).

Тэгэхлээр, бид өсч буй эрэлт хэрэгцээгээ хангахын тулд эдгээр зүйлсийг хэрхэн өөрчилж, шинэ хүмүүсийг дэлхийд угтан авахад хэрхэн туслах вэ?

Видео 6 – Ногоон?

Холбоос: https://www.youtube.com/watch?v=LS7d2ZHEpQM

Видеоны төгсгөлд асуугдах асуулт: Олон ногоон бүтээгдэхүүн зөв чиглэлд явж байгаа хэдий ч, хүрэх газар нь ямар харагдаж байна вэ?

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Хэрэв энэ асуулт танай ангид хэтэрхий төвөгтэй байвал та дараах асуултуудыг ашиглаж болно:

#1

'\ THE GLOBAL GOALS .-

41,tt For Sustainable Development

Page 7: WLL5.5 Circular Economy and Modern Agriculture SENT

Нийтлэг ухагдахуунуудыг сорих нь | P7

(Imaged sourced from United Nations: http://www.un.org/apps/news/story.asp?NewsID=51526#.Vz3lh5MrIp8)

1. Хурдацтай өсөх хүн амын өсөлт2. Тогтвортой өсөх хүн амын өсөлт3. Хүн амын тоо буурах

Мөн дараахь асуултыг тавина уу:Урт хугацаанд асуудлыг авч үзвэл аль нөхцөл нь асуудлыг шийднэ гэж та бодож байна вэ?

Хариулт нь: Асуудлыг аль нь шийдэж чадахгүй. 3-р нөхцлийг авч үзэхэд ч гэсэн цөөхөн хүмүүс цөөрлөө ч хувь хүний түвшинд хязгаарлагдмал нөөцийг илүү ихээр хэрэглэх боломжтой бөгөөд эцсийн дүндээ бусад нөхцөлтэй адилхан эсвэл илүү хор уршигтай.Харин одоо бүгдээрээ таамаглал тавин бодож үзье: Хэрвээ бидний хэрэглээ болон үйлдвэрлэл хоргүй байсан бол, хамгийн наад зах нь гэхэд, бид яагаад хүн амын тоонд санаа зовох ёстой юм бэ?

Нэгтгэн дүгнэх ба эргэццүлэх Энэхүү хичээлээр үзсэн “байгальд ээлтэй” гэх бүх үзэл баримтлалыг яг юу холбож байна вэ? Ихэнхи тохиолдолд асуудлын богино хугацааны шийдлийг авч үздэг бөгөөд энэ нь эдийн засгийн хувьд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай, асуудлыг цогцоор нь шийдэхийн оронд салангид арга хэмжээ авахыг илүүд үздэг. Бид урт хугацааны, том зургаар харсан шийдлийг эдийн засгийн сөрөг нөлөөгүй, нийгэм болон байгаль орчинд ашигтай байдлаар бодож олох хэрэгтэй. Бидний мэдэхээр амьд тогтолцоо нь 3,8 тэрбум жилийн настай билээ, тиймээс бид амьд тогтолцооноос суралцах хэрэгтэй. Дараах бичлэг энэ асуудлыг хөндөх болно…

#1

'\ THE GLOBAL GOALS .-

41,tt For Sustainable Development

Та бүхэн энэхүү графикийг сурагчиддаа үзүүлэн, дараах гурван нөхцөл хязгаарлагдмал нөөцийн ашиглалтанд хэрхэн нөлөөлөх талаар төсөөлөн бодохыг хүснэ.

Page 8: WLL5.5 Circular Economy and Modern Agriculture SENT

Нийтлэг ухагдахуунуудыг сорих нь | P8

Холбоос: https://www.youtube.com/watch?v=N6GNb0zTc2s

Энэхүү бичлэг дараах асуултаар төгсдөг: [Хоргүй үйлдвэрлэл] ямар дүрмээр ажилладаг вэ?

Хичээлийн бүх агуулга нь үйлдвэрлэл болон хэрэглээний талаар өөр харах өнцөг байдаг гэдгийг харуулах зорилготой байлаа.Сурагчидтайгаа хичээлийн талаар ярилцаж, олж авсан мэдлэг дээрээ үндэслэн яагаад шоргоолж нь үйлдвэрлэл болон хэрэглээнд хамгийн тохиромжтой загвар болох талаар дүгнэлт гаргана уу. Бидний өнөөгийн эдийн засгийн загвараас яг юугаараа ялгаатай байна вэ?

Гол асуудлууд нь:• Шоргоолжны биомасс нь хүмүүсийн биомасстай харьцуулахад хавьгүй их боловч

шоргоолж нь байгаль орчинд үзүүлэх нөлөө нь эерэг.• Тэд тогтолцоондоо дасан зохицсон. Өөрөөр хэлбэл тэдний хог хаягдал нь бусдын хоол

хүнс болдог, сэргээгдэх эрчим хүчээр амьдардаг, ажил үүргээрээ ялгаатай хуваарилсан бөгөөд хөрсийг нөхөн сэргээх зэргээр байгалийн нөөцийг сэргээн босгодог.

• Тэд бол нөлөө бүхий төрөл зүйл (зүгээр ч нэг үр ашигтай биш)- шоргоолжнууд өөрсдийн тэсч үлдэх нөхцлийг баталгаажуулахын зэрэгцээ бүхэл тогтолцоогоо хөгжүүлдэг.

Цаашдын үйл ажиллагаа: Дэлхийн зорилгууд ) 1. Тогтвортой хөгжлийн зорилгын талаар сурагчиддаа эргэн сануулж, дэвшүүлж буй 17

зорилгын матриксийг танилцуулна. (эндээс татаж авна http://www.globalgoals.org/resource-centre/the-basics/)

2. Өнөөдрийн хичээл ТХЗ-ын аль зорилнотой нь холбоотой байгааг сурагчдаас асуугаарай.3. Өнөөдрийн хичээлээс олж авсан мэдлэгээ ашиглан ТХЗ-аас аль нэгийг нь өөрчлөх эсвэл

шинэ зорилт дэвшүүлэх эсэхийг нь асуугаарай.4. Зорилго бүр тодорхой зорилтуудтай гэдгийг анхаараарай- www.globalgoals.org руу орж

харах боломжтой. Хэрэв оролцогчид өнөөдрийн хичээл дээр сонгосон нэг Тогтвортой хөгжлийн зорилгод сэтгэл хангалуун байвал тухайн зорилгод нийцсэн өөрсдийх нь зорилгыг асуугаарай. Дараа нь зорилгыг нь вэбсайтад байгаа зорилгуудтай харьцуулж үзээрэй.

Бидэнд тулгарч байгаа сорилтын шийдэл бол тойрог эдийн засаг юм. Энэ цуврал хичээлийн дараагийн сэдэв болох-“ Тойрог эдийн засгийг судлах” хичээлээр үзэл баримтлалыг нарийвчлан тайлбарлах болно.

#1

'\ THE GLOBAL GOALS .-

41,tt For Sustainable Development

Видео 7: Бусад амьд биетүүд хэрхэн оршин тогтнодог вэ?

15мин

Дэлхийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө үйл ажиллагаа өрнүүлье!

• Сурагчид өөрсдийн орон нутгийн захиргаа, иргэдийн төлөөлөгчид хандан захидал бичиж, Дэлхийн зорилгууд яагаад өөрсдийнх нь ирээдүйд онц чухал болох тухайгаа хэлж, мөн тодорхой зорилгыг биелүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч байгааг асууж болно.

• #ДэлхийнЗорилгууд-ын талаар сурсан зүйлсээ товч бичиж, Дэлхийн хамгийн том хичээл-ийн Твиттер дэхь @worldslesson хаягаар эсвэл Фэйсбүүкээр түгээхийг уриалаарай.

Яг одоо зохион байгуулах үйл ажиллагаа: Дараагийн шатанд зохион байгуулах үйл ажиллагаа:

• Илүү гүнзгий судалж, үр нөлөө бий болгохын тулд сурагчид өөрсдийн орон нутагт зорилгуудыг биелүүлэх, өөрчлөлт хийх чиглэлээр төсөл хэрэгжүүлэхэд оролцож болно. Манай www.globalgoals.org/worldlargestlesson вэбсайтын “Take Action” хэсэгт зочилж танд хэрэг болох байгууллага, эх сурвалж, хичээлийн багцуудыг үзнэ үү..

Багш, сурган хүмүүжүүлэгч хүний хувьд та сурагчдынхаа эерэг эрч хүчийг чиглүүлж, тэд сул дорой нэгэн биш, өөрчлөлтийг бий болгох боломжтой, тэд өөрчлөлтийг удирдах чадвартай гэдэгт итгэн үнэмшүүлэх эрх мэдэл танд бий.