140
- 1 Эх Дэлхийгээ Энхжинд Хөтөлж, Нирвааныг Цогцлоохуй. 1992оны Хоёрдугаар сарын 23 Пенан, Малайз Айхтар шүү. Бүр илүүдэл жимсийг хүртэл эргүүлж боловсруулаад дахин бордоо хийж болдог байтал далайд дэмий хаях хэрэг юун? Жишээлбэл, тэр илүүдэл жимсийг органик ургамал юм уу байгалийн бордоо бүхий органик ургац болгож болно. Хаях ямар хэрэгтэй юм бэ?! Ямартаа ч, энэ мэт бүх юмыг зүй зохистой зохицуулж төлөвлөдөггүй юм: улс гүрэн бүр амин хувийн эрх ашгаа бодно, би бүх улс хэлээгүй юм шүү, гэхдээ ихэнх нь тийм. Орон болгон нууц гэгдэх тэр зүйлээ хардаж сэрдэн бусдаас хамгаалдаг ч түүнийг нь дэлхий тэр чигээрээ дээр нь бүх Будда аль хэдийнээ мэдчихсэн байдаг. Энэ бүхнийгээ нууц гэж бодон хамгаалах тэд бие биендээ тус нэмэр бараг болохгүй. Дэмжиж туслаж буй нэгнээ бусад нь ашиглаж, тохуурхаж, цаашид өгч хуваалцаж чадахгүй болтол нь дарамтлах гэж оролдоно: тэгээд тэр улс цаашид энэ байдлаа үргэлжлүүлж чадахгүйд хүрэх юм уу маш их зовлон бэрхшээлийг амсдаг. Дэлхий маань юм бүхнээр баян. Бөмбөрцгөө бүхэлд нь хангаад зогсохгүй, ургамал ногоо тарих газар шороогүй, эсвэл газрынх нь эрдэс бодис сүйдсэн юм уу агаар мандал нь “Оддын Дайн” зэрэгт хордсон (Багш инээв) гэх мэт бэрхшээлийг амсч буй зэргэлдээх гучин гурван гаригт байгалийн баялгаасаа нийлүүлэх чадал бидэнд бий. Тэдэнд шинэхэн жимс ногоо өгч оронд нь нисдэг тавгыг нь авч болно. Тиймээ. Бид солилцож болно шүү дээ. Тэдний сайн тоног төхөөрөмж, машин техникээс нь аваад оронд нь дүфү (инээв), улаан шош, тариа будаа гээд дээр нь бүр харж зугаацаг хэмээн муур, нохой шувуудыг хүртэл нийлүүлж болно. Зарим гариг дээр ан амьтан тийм их байдаггүй. Агаар мандал нь сүйдсэн учраас тэд хүмүүсээ чадан ядан амьдруулдаг. Агаар мандал, хүчил төрөгч гээд бүхнээ дахин боловсруулж хэрэглэдгээс шалтгаан хүн амынхаа тоог хязгаарладаг учраас гэрийн тэжээмэл амьтадын талаар ярихын ч хэрэггүй. Тэгэхээр бид агаар мандлаа хүртэл нийлүүлж болох нь: тэндэхийн хүн тус бүрт дэлхийн хүмүүсээс хайр энэрэл шингэсэн нэг нэг уут хүчил төрөгч аваачиж өгөөд л. Тиймээ! Тэгж болно шүү дээ. Хэрвээ дэлхийн удирдлагууд амин хувиа хичээх нь ямар их хор уршигтай хийгээд нэг нэгэндээ ингэж хандах нь хичнээн ухвар мөчид болохыг, басхүү энэ мэт байдал удаан үргэлжилвэл өөрсдөд нь цаашилбал дараагийн үе удам, үр хүүхдэд нь хичнээн хор хөнөөлтэй байхыг ухаараад, бие биеэсээ суралцан, харилцан ашигтай ажиллаж болох, холбоо харилцаа тогтоогууштай өөр гариг эрхэс, соёл иргэншилүүд байдаг гэдгииг мэдвэл маргаж мэтгэлцэн, дайн дажин дэгдээхээ болино. Харин үүнийхээ оронд тэд энх тайвныг тогтоох арга замуудыг шаргуу хайж, хамаг л хөрөнгө , хүчээ зориулах хэрэгтэй. Гэвч тэдний хэн нэгэнтэй нь би одоо яаж ярилцаж чадах билээ? Ерөнхийлөгчүүдийг нэг нэгээр нь хайх хэрэг үү? Тэднийг гэрлийн цацрах

The Key of Immediate Enlightenment 4

Embed Size (px)

Citation preview

Page 1: The Key of Immediate Enlightenment 4

- –

1

Эх Дэлхийгээ Энхжинд Хөтөлж, Нирвааныг Цогцлоохуй.

1992оны Хоёрдугаар сарын 23 Пенан, Малайз

Айхтар шүү. Бүр илүүдэл жимсийг хүртэл эргүүлж боловсруулаад дахин бордоо хийж болдог байтал далайд дэмий хаях хэрэг юун? Жишээлбэл, тэр илүүдэл жимсийг органик ургамал юм уу байгалийн бордоо бүхий органик ургац болгож болно. Хаях ямар хэрэгтэй юм бэ?! Ямартаа ч, энэ мэт бүх юмыг зүй зохистой зохицуулж төлөвлөдөггүй юм: улс гүрэн бүр амин хувийн эрх ашгаа бодно, би бүх улс хэлээгүй юм шүү, гэхдээ ихэнх нь тийм. Орон болгон нууц гэгдэх тэр зүйлээ хардаж сэрдэн бусдаас хамгаалдаг ч түүнийг нь дэлхий тэр чигээрээ дээр нь бүх Будда аль хэдийнээ мэдчихсэн байдаг. Энэ бүхнийгээ нууц гэж бодон хамгаалах тэд бие биендээ тус нэмэр бараг болохгүй. Дэмжиж туслаж буй нэгнээ бусад нь ашиглаж, тохуурхаж, цаашид өгч хуваалцаж чадахгүй болтол нь дарамтлах гэж оролдоно: тэгээд тэр улс цаашид энэ байдлаа үргэлжлүүлж чадахгүйд хүрэх юм уу маш их зовлон бэрхшээлийг амсдаг. Дэлхий маань юм бүхнээр баян. Бөмбөрцгөө бүхэлд нь хангаад зогсохгүй, ургамал ногоо тарих газар шороогүй, эсвэл газрынх нь эрдэс бодис сүйдсэн юм уу агаар мандал нь “Оддын Дайн” зэрэгт хордсон (Багш инээв) гэх мэт бэрхшээлийг амсч буй зэргэлдээх гучин гурван гаригт байгалийн баялгаасаа нийлүүлэх чадал бидэнд бий. Тэдэнд шинэхэн жимс ногоо өгч оронд нь нисдэг тавгыг нь авч болно. Тиймээ. Бид солилцож болно шүү дээ. Тэдний сайн тоног төхөөрөмж, машин техникээс нь аваад оронд нь дүфү (инээв), улаан шош, тариа будаа гээд дээр нь бүр харж зугаацаг хэмээн муур, нохой шувуудыг хүртэл нийлүүлж болно. Зарим гариг дээр ан амьтан тийм их байдаггүй. Агаар мандал нь сүйдсэн учраас тэд хүмүүсээ чадан ядан амьдруулдаг. Агаар мандал, хүчил төрөгч гээд бүхнээ дахин боловсруулж хэрэглэдгээс шалтгаан хүн амынхаа тоог хязгаарладаг учраас гэрийн тэжээмэл амьтадын талаар ярихын ч хэрэггүй. Тэгэхээр бид агаар мандлаа хүртэл нийлүүлж болох нь: тэндэхийн хүн тус бүрт дэлхийн хүмүүсээс хайр энэрэл шингэсэн нэг нэг уут хүчил төрөгч аваачиж өгөөд л. Тиймээ! Тэгж болно шүү дээ. Хэрвээ дэлхийн удирдлагууд амин хувиа хичээх нь ямар их хор уршигтай хийгээд нэг нэгэндээ ингэж хандах нь хичнээн ухвар мөчид болохыг, басхүү энэ мэт байдал удаан үргэлжилвэл өөрсдөд нь цаашилбал дараагийн үе удам, үр хүүхдэд нь хичнээн хор хөнөөлтэй байхыг ухаараад, бие биеэсээ суралцан, харилцан ашигтай ажиллаж болох, холбоо харилцаа тогтоогууштай өөр гариг эрхэс, соёл иргэншилүүд байдаг гэдгииг мэдвэл маргаж мэтгэлцэн, дайн дажин дэгдээхээ болино. Харин үүнийхээ оронд тэд энх тайвныг тогтоох арга замуудыг шаргуу хайж, хамаг л хөрөнгө , хүчээ зориулах хэрэгтэй. Гэвч тэдний хэн нэгэнтэй нь би одоо яаж ярилцаж чадах билээ? Ерөнхийлөгчүүдийг нэг нэгээр нь хайх хэрэг үү? Тэднийг гэрлийн цацрах

Page 2: The Key of Immediate Enlightenment 4

- –

2

инерги, Н.Х.Х ,нинжин хайр халамжаараа л бөмбөгдөе. Н.Х.Х, нинжин хайр халамжаараа тэднийг буудааад тус бүрт нь гурав гурван уут хайр өгье л дөө. Хэрэв тэд үүнийг шингээх юм уу… намайг дэлхийн удирдлагуудад дөхөөд оччихвол, тэд өөрсдөөс нь ямар нэгэн юм хүсэж байна хэмээн бодох байх, учир нь хүн бүр нэг нэгнээсээ юм хүсэж байдаг. Тиймээс тэд бас ингэж бодох нь лавтай. Хариу юу ч хүсэхгүйгээр юм хийдэг хүн их ховор. Би хүртэл хариу зүйл хүснэ. Хүмүүсийг хайрлаж халамжлан, цаашлаад улс орон, дэлхий дахиныхаа сайн сайханы төлөө өөрсдийгөө үнэхээр зориулаж, бидний буруу хийсэн зүйлсийг засаж сайжруулан, энэ гаригаа гоо үзэсгэлэнтэй болгож, техник технологи, машин механизм, ойлгож ухаарах арга зам, амьдралын хэв маягаа дээшлүүлэхийн төлөө дэлхийгээс чанагш бусад гариг эрхэстэй холбоо тогтоож, хэрэв боломжтой бол эх дэлхий болон бусад гаригуудыг зовлон шаналалаас хугаслан дээш татахыг би тэднээс хүснэ. Бид үнэхээр дэлхий хийгээд улсын тэргүүлэгч удирдлагууд л юм бол, хэсэгхэн бүлэг хүн, улс төрчид, багахан үндэстэн ястан, сонирхогчдийн нэгээхэн бүлэг юм уу өөрийн хүсэл зорилго, бүлэг нийгэм, туслан дэмжигчид гээд дан ганц өөрийн улс орноо хайхрахын оронд уужуу тэлүүнээр бодож, өргөн цар хүрээтэй ажил хийх хэрэгтэй. Оюун ухаанаа тэлж, сэтгэл санаагаа уужим болгохын оронд энэ мэт өчүүхэн цар хүрээнд асуудлыг авч үзээд байвал бид өөрсдийгөө дорд үзсэн хэрэг болно. Энэ их хэцүү ч гэсэн бид чадаж магад. Хэрэв эх дэлхий маань цаг хугацааны асуудлаас хамааран, муудаж доройтвол хүмүүс ч сэрж ухааран, бие биенээ боддог болно. Тийм ч учраас заримдаа гүн нойрноос маань сэгсрэн сэрээхийн тулд учир шалтгаан хийгээд эм эмчилгээ болгож Бурхан гай гамшигийг хэрэглэхээс аргагүйд хүрдэг юм. Гэвч ингэх нь дэндүү эмгэнэлтэй бөгөөд үр нөлөө нь удаан үргэлжилдэг. Тэгэхээр гай гамшиг тохиолдохоос нь өмнө бид өөрсдөө сэрэх нь илүү дээр. Хэсэг зуур бид сандарч тэвдэх авч эргээд л муу муухай дадал зуршилдаа автаж, өсөж хөгжихийн тулд өнгөрсөний хийгээд урьдны амьдарлын ашиг тустай туршлагаасаа суралцаж үлгэр авах чадваргүй болдог. Амьдрах арга замаа өөрчлөхөөөс аргагүй болжээ гэдгийг дэлхийн удирдлагуудад ойлгуулж ухааруулахын тулд бидний унаж доройтож буй байдал хангалттай гэдэгт би итгэдэг. Тэд амь амьдралаас илүү өргөн хүрээтэй тунгааж, улс орныхоо хил хязгаараас чанагш орших амьдралыг бодож үзэх учиртай. Энэ гариг дэлхийн уур амьсгалаас чанадад байх тэр зүйлийг авч үзэх нь зүй. Эс бөгөөс, ходоодоо тэжээхийн төлөө амьтан хийгээд шоргоолж адил зөвхөн эргэн тойрон, төрөл садан, найз нөхөд юм уу улс орноо л хайхран ажиллаж хөдөлмөрлөн, бодож тунгаан амьдрах нь бидний хувьд аугаа байдлаа уландаа гишгэсэн явдал болно. Шоргоолж ингэж амьдардаггүй гэж үү? Зөгий тэгдэггүй гэж үү? Тэд бүр бидний заримаас илүү зохион байгуулалттай, бие биендээ хайр халамжтай, олсноо бусадтайгаа ижил тэнцүү хуваалцдаг. Хамт ажиллаж, цугтаа юмаа хийж, бие биетэйгээ хуваалцдаг. Гэтэл бидэнд бол хангалттай, бүр дэндүү их юм байна. Дэлхий маань эрдэс давс гээд

Page 3: The Key of Immediate Enlightenment 4

- –

3

зүйл бүрийн байгалийн баялагаар арвин хэвээр. Хэдий тос шатахуун байхгүй байлаа ч бид машин тэргээ явуулах өөр ямар нэгэн юм олчихно. Үл үзэгдэгч нисдэг биетүүд тос хэрэглэдэггүй, ингэх шаардлага ч байхгүй. Та нар Марсаас энэ хүртэл хангалттай хэмжээний тос зөөж ирж чадах уу? Далан—найман сая километрийн холоос, энэ зөв үү? Хамгийн ойрхон гариг нь л Марс, тийм үү? Ямартаа ч, түлш шатахуунаа хэрэглэн хүрч очоод буцааж ирж чадах хамгийн ойр газар нь энэ. Үнэндээ, энэ ийм ч ойрхон биш л дээ. Эндээс Хонг Конг хүрэх дайны юм энэ биш: үүнийг бид бүгдээрээ мэднэ! Янз бүрийн зорилгоор ашиглаж болох зүйл бүрийн түлш шатахуун байна. Илүү дээд гариг дэлхийд биднийхтэй адил шатахуун тос хэрэглэдэггүй. Энэ мэт зүйл нь хэтэрхий төвөгтэй бөгөөд дэндүү хүнд. Заавал нарны инерги гэх биш, ондоо төрлийн инергүүдийг тэд ашигладаг. Агаар мандалд орших өөр төрлийн инерги бидэнд бий. Зарим шинжлэх ухаанчид үүнийг олоод нээчихсэн ч хараахан хэрэглээнд оруулаагүй байгаа байх гэж бодож байна. Учир нь, шинжлэх ухаанчдыг ямар нэгэн юм олж нээхээр нь заримдаа өөр хэн нэгэн түүнийг доош дарахыг оролдож энэ талаар нийтэд мэдэгдэх юм уу түүнд туслахыг зөвшөөрдөггүй. Магадгүй тэр хүнд мөнгө санхүүгийн дэмжлэг дутагдсан: цаашид судалгаа шинжилгээ хийж чаддаггүй эсвэл түүний ард байх өөр хэн нэгэн зохиогчийнх нь эрхийг хулгайлах юм уу устгах эсвэл маш муу зорилгоор ашиглах, хийгээд зарж борлуулахыг оролддог байж магад. Ажилд нь маш их мөнгө хөрөнгө шаардлагатай учраас хэн ч тэр бүтээлийг нь худалдаж авахыг хүсэхгүй, тэндээ юм уу хаа нэгтээ хэн ч хэрэглэхгүй хэвтэж байдаг юм. Ойлгож байна уу? Манай дэлхийд, энэ мэт сэтгэлгээтэй хүмүүс байсаар байгаа учраас ирээдүйд бидэнд явах газар үгүй, бусад гариг эрхэсийн соёл иргэншил хийгээд хүмүүний амьдрал тийм байвал зохих шаардлагыг хангасан жинхэнэ үнэн, нэр хүндтэй, хүндэлж дээдлэхүйц нөхцөл байдалд бид шилжихгүй юм. Энэ их хэцүү. Тийм ч учраас бидний ажил тааруухан явагдаж байна гэж би боддоггүй, тийм биз дээ? Бид хүмүүсийг сургаж боловсруулахыг хичээж байна: ядаж л үнэнч байх, шаргуу ажиллах, өөртөө итгэж билэг ухаанаа олоход зэрэгт сургаж байна. Тиймээс бүр өчүүхэн жаахан ажил ч байсан тэд түүнийгээ зүрх сэтгэлээсээ, зориулалтай хийдэг. Тэд ажлаа хийж чадахгүй байлаа ч ядаж нийгэмдээ үнэнч, бусдыг хуурч мэхлэхгүй, төвөг бэрхшээл учруулахгүй, тэсвэр тэвчээртэй байж, бусдад үйлчилдэг. Наандаж л асуудал чирэгдэл гаргахгүй. Шинжлэх ухаан хийгээд ер нь ямар ч салбарт ажиллаж таарсан тэд атаархаж жөтөөрхөхгүй, бусдын ололт амжилтыг нь нураах өдөөн хатгалага хийдэггүй. Манай ихэнх шавь, бусадтайгаа гудамж юм уу танихгүй газар, өөр хаа ч тааралдсан тэднийг номын ах эгч маань мөн байна гэдгийг аяндаа л мэдэрч, түүнд итгээд зогсохгүй тэр өөрт нь туслана, хайрлана, ядаж л хор хөнөөл учруулахгүй гэдгийг мэддэг. Тийм үү? \тийм ээ\ Тэгвэл энэ дэлхий тэр аяараа ийм байвал, ямар байх вэ? Ийм ахан дүүсийн холбоог бий болгодог

Page 4: The Key of Immediate Enlightenment 4

- –

4

шашны гэгдэх бусад байгууллагууд байгаа эсэхийг харъя л даа. Та нар тэднээс нэрлэ, гэвч нэгийг ч олж чадахгүй. Ойлгож байна уу? Бие биендээ бидэн шиг ингэж итгэж найдаж чадах ахан дүүсийн холбоо гэгч зүйлийг олох амар бус. \Үзэгчид тийм гэж хариулаад алга ташив.\ Мэдээж бидэнд алдаа дутагдал, хувийн зан араншин бий боловч, нэг нэгэндээ итгэж болохыг дээр нь хайр энэрэл өөрсөдөд маань бий, түүнийгээ өгч, юу байгаагаа хуваалцна гэдгээ бид мэдэж, бие биедээ итгэдэг. Хэрэв бид эх дэлхийгээ ийм болгочихвол диваажин руу явах хэрэггүй бөгөөд Нирвааны талаар ч ярьж шаардлагагүй болно. Бид эндээ л үлдэнэ шүү дээ. \Алга ташив.\ Тиймээс л бид Нирвааныг цогцлоож, эх дэлхийгээ энхжинд хөтлөж буй юм. Энэ сайн. Үүрэг хариуцлага болоод энэ Дэлхийгээс зугтан зайлах нь бидний хандлага угаас биш бөгөөд энд үлдэж чадахгүй юм уу үүнийг өөрчилж чадахгүйд хүрвэл явахаас аргагүй гэсэн үг юм. \ Багш инээв\ Тэгэхээр, та дэлхийгээ хайрлаж байвал, if you are a down to earth person: ертөнцийн хүмүүсийг үнэ цэнэтэй, итгэж болхуйц хэмээн үзэж буй бол: тэднийг авар, билэг ухаан, оюун санааны бясалгал дадал, өршөөл нигүүсэл, хайр энэрэл, Куан— Инь аргын талаар мэддэг бүхнээрээ тэднийг авар. Энэ бол таны үүрэг. Хүн бүр Куан—ИНь аргаар бясалгаж, цагаан хоолтон болсны дараа хүртэл энэ гаригтаа татагдаж дурлахгүй хэвээр байвал өөр гаригууд бэлэн бий. Бусад гаригууд та нарыг хүлээж байна. Бидэнд хангалттай олон гариг эрхэс байгаа. Эцгийн минь гэрт олон шилтгээн бий: энэ үнэн. Дээшээ хүрч чаддаг хүн байнга доошоо бууж ирж чадна, гэвч доошоо буугаад ирсэн нь дээш үргэлж яваад байж чаддаггүй юм. Хэрэв та шинээр ирсэн, эсвэл хажуудахтайгаа адил тийм гайхамшигтай ахуй ойлголт үзээгүй юм уу өөр зам мөрөөр замнаж, ондоо бясалгал дадлаар хичээллэж байсан, эсвэл зориуд буруу хоол хүнс идсэн зэргээс шалтгаалаад манай энэ арга, бидний хандлага хийгээд сургаальд эргэлзэх сэтгэл танд төрсөн бол, дахиад эхлэ, ганхашгүй итгэлтай бай хэмээн би сануулмаар байна. Би өөрийн үгийг хувийн эрх ашгаа өчүүхэн ч бодолгүй, хүндэтгэлтэйгээр та бүхэнд хүргэж байгаа юм шүү. Би хэзээч, ганц хормын төдийд ч өөрийн бие болоод төрөл төрөгсөдийнхөө эрх ашгийн төлөө аливааг бодож байсангүй. Би ер нь ингэж л ярьдаг, бүгд үүнийг гэрчилж чадна. Жишээлбэл, гэрээсээ явсанаас хойш, \ 27н жилийн дараа\ Ау—Лакид буй гэр бүлдээ хоёрхон сарын өмнө анх удаагаа би зурагт авч өгсөн. Ойлгож байна уу? Тэдэнд цөөхөн хэдэн мянган доллар илгээсэн болохоор л тэд авсан хэрэг. Тэгвэл тэдэнд зурагт авах ямар хэрэг байв? Учир нь тэд миний видеог үзэхийг хүсжээ.\ алга ташив.\ Энэ жишээнээс та нар миний өөрийнхөө төдийгүй гэр бүлийнхнийхээ ашиг сонирхолыг боддоггүйг мэдэж авч магадгүй. Мэдээж, тусламж хүссэн үед нь би тэдэндээ туслалгүй яахав. Тусламж хүсэхгүй бол би тэднийг тоодоггүй. Тэд амьдарч чадна гэж би боддог.

Page 5: The Key of Immediate Enlightenment 4

- –

5

Тэдний бие лагшин тунгалаг байх тухайд санаа зовдоггүй. Амьд л байгаа бол боллоо. Тэднийг минь Бурхан асарч халамжлаг. Гэвч тэдэнд маань өлсөж цангаж үхэх, гэх мэт зүйл тохиолдог гэж хүсэхгүй л дээ. Бусдад туслаж чадаж байвал би тэднийгээ баян тансаг алдар цуутай болгохгүйгээр туслаж байгаа хэрэг. Би хэн юм бэ? Та нартай л адил бядгүй нэгэн хүн. Аав ээжид минь мөргөх юм уу орон гэрийг минь очиж харахыг би шавь нартаа хүртэл зөвшөөрдөггүй. Энэ нь миний болоод эцэг эхийн маань алдар цуун төлөө байлаа ч би тэдний ирэхийг хориглодог. Ирсэн нэгэнд нь намайг харахаар буцаж ирэхийг зөвшөөрдөггүй. Материаллаг оршихуй болоод, хоёр гуравхан биеийг баяр бахдал болгох ямар ч шаардлага байхгүй. Хамгийн дээд бахархалыг та нар бясалгалдаа мөн өөрийгөө улам илүү сайжруулж энэ дэлхийн их үзэсгэлэн гоо нэгэн иргэн болгоснооор л олж авна. Ингэж л та нар намайг бахдан алдаршуулна. Үүнээс өөр арга үгүй. Тэгэхээр, сайн сайхан зам мөр, эрхэм багш, эрдэнийн сургааль номыг илүүд үзсэн энэ сонголтондоо дахин дахин итгэл сэтгэлтэй байгаарай. Намайг Багш хэмээн дуудаж болно, асуудалгүй. Харин гуйлгачин гэж дуудвал намайг нэг их бахдахгүй байх. Мэдмээр буйг тань мэдсэн, ухаармаар буйг тань ухаарсан хүн гэж үзсэн учраас та нар намайг Багш хэмээн дуудаж байгаа. Энэ бол бидний хүрэх гэсэн зорилго. Ойлгож байна уу? Энэ эмэгтэй бол бидний болох гэж хүссэн тэр зүйлийн төлөөлөл. Тэр өөрийгөө сайжруулж төгөлдөржүүлсэн болохоор бид түүнийг Багш хэмээж буй юм. Эрт орой хэзээ нэгэн цагт өөрийгөө төгөлдөржүүлснээр бид биеэ “Багш” гэж дуудаж болно. Өөрийгөө төгөлдөр болгосон хүн бол жинхэнэ Багш. Намайг “Багш “хэмээн дуудаж байгаагийн цорын ганц зорилго энэ. Түүнээс биш, би энэ ажлыг авахаас өмнөх өөрөөсөө илүү их магтан дуудлагдаагүй юм шүү. Энэ адилхан! Тиймээ, огтхон ч хувийн ашиг сонирхлоо бодоогүй. Бидний энэ зам мөр бол үнэхээр үнэн, хүмүүст хамгийн их ач тустай, хамгийн хурдан арга. Шавь нар маань миний нэгэн цагт үзэж сонссон дэлхий дахины бусад бүлэг байгууллагуудын шавь нараас илүү хурдан өсөж хөгждөг. Хамгийн үнэнч шударгаар та бүхэнд үүнийг хэлж би чадах байна, гэвч та бүхэн бас энэ талаар олж мэдэхийг оролдож болно. Магадгүй бусад зам мөрүүдийг мэдэж судлахын тулд цаг заваа ч гаргаж болох юм. Би атаархахгүй бөгөөд, ингэхээс тань айхгүй, надаас явчихна гэж ээмээхгүй. Гагцхүү та бүхнийг цагаа заваа дэмий үрээд, буцаж ирэхдээ,”Ямар ч хэрэггүй юм байна?” хэмээн харамсах байх л гэж айж байна. \алга ташив\ Тэгэхээр мэдэхийг хүсэж буй зүйлээ олж мэдээд зам мөрдөө тууштай бай. Миний тухай жинхэнээр нь таньж мэдэх ёстой бол, бүхий л аргаар тань, мэд. Манайхаас илүү сайн зам мөр бий эсэхийг үнэхээр олж мэдмээр байвал хурдан ол. Бүү тэнд эргэлзэж суугаад өөрийн болоод өрөөлийн цагийг үр. Өөр илүү сайн арга замыг олчихвол, та нарыг явуулж буйдаа би ч бас баярлана, учир нь хэдий чинээ цөөхөн шавьтай байна, тэр хэрээр надад

Page 6: The Key of Immediate Enlightenment 4

- –

6

амар. Би та нартай очиж нийлж ч магадгүй шүү. Бид бүгдээрээ номын ах эгч нар болж болно. Яг одоо та нарын байгаа шиг би тэнд суугаад номын ах эгч нарын нөхөрлөлд баясаад л: бүх юм сайн сайхан, хайрлуулж халамжлуулаад л, ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй. Мөн та нарын адил нэг гүрүг дагаж нэгээс нөгөө газар руу гүйгээд л. Энэ чинь их романтик, эрүүл сайхан хэрэг. Бусдыг энэ бясалгалын зам мөрт итгүүлэх гэж хүчилдэггүйг минь та нар мэднэ, учир зүйтэй ярихыг эс тооцвол, энэ “галзуу” хүмүүсийн бүлэгт оруулах гэж би ид шидийн хүч юм уу ямар нэгэн зүйлийг огт ашиглаж байсангүй. \инээв\ Та нар л ирэхээ сонгодог! Тийм үү? Хэрэв нэгэн зүйлийг сонгож буй бол тэрнийхээ зөв сайн эсэхийг нягталж бай, учир нь мууг сонговол тэр бас л сонголт. Үр бүтээлгүй, ач тусгүй зүйлийг дагах нь цаг зав болоод хүч инергээ дэмий үрсэн хэрэг болно. Ямарваа нэгэн юмыг дагасан л бол тэрнийхээ зөв сайн, алдаа мадаггүй эсэхийг шалгаж байх нь зүйтэй. Харин түүний зөв зүйтэй, ашиг тустайг нь мэдсэн л бол хамгийн дээд үр шимийг нь хүртэхийн төлөө зуураад ав. Тэгээд хамаг хүч чадлаа зориул эс бөгөөс ашиг тусыг нь ердөө хагас дутуу хүртэх бөгөөд мөн л цаг заваа гарзадсан явдал болно, магадгүй орхиод явсан нь ч дээр байх. Тийм биз дээ. \үзэгчид тийм гэв \ Яг л гэр бүл болохтой адил, ханиа сонгосон л бол, гэрлэлтээ хамгаалахын тулд бие биетэйгээ таарч тохирохыг хичээх нь зүй, учир нь гэр дотор бэрхшээл зовлонтой байхад гадаа мөн адил ажиллаж чадахгүй: ямар ч эрч хүч, хүсэл сонирхолгүй болчихдог юм. Гэрлэлтийнхээ төлөө хоёулаа зүтгэх хэрэгтэй. Гэвч хичээж зүтгээд ч, гайгүй сайн хань сонгосон гэж бодоод ч нэмэргүй, ямар нэгэн байдлаар болж бүтэхгүй, засаж сайжруулахыг хэн хэн нь хичээхгүй байгаа бол, хамтдаа амьдрахгүй байсан нь дээр. Тийм үү? Нэг нэгнийгээ зовоож цаг зав, хүч инергийг нь үрэх хэрэггүй. Гэр бүлтэй байх нь надад тустай, эсвэл түүнгүйгээр би амьдарч чадахгүй хэмээн бодож буй бол үүнийхээ төлөө хичээж зүтгэх хэрэгтэй. Бүхнийг өөртөө авч үлдэхийг хүсэж буй бол бид хөдөлмөрлөхөөс өөр аргагүй. Дэлхий маань Нирваан адил үзэсгэлэнтэй сайхан болж болно. Дэлхийн хүмүүс бид л үүний төлөө ажиллаж зүтгэхгүй байгаа хэрэг: тэрнээс биш, дэлхий маань ямар ч Нирваан шиг сайн сайхан байж чадна. Хамаг хөрөнгө мөнгөө бид цэрэг арми, дайн тулаан, хүн хүнээ хороох, нэг нь нөгөөгөө эзлэж булаах, бие биенээ хаа сайгүй мөрдөж мөшгих зэрэгт зарцуулж байна, ингэхийнхээ оронд түүнийгээ дэлхий дээрхи бүх гудамж талбайг цардах, үзэсгэлэнтэй сайхан ургамал мод, чамин хээнцэр цэцэг навч, хамгийн шим тэжээлтэй жимс ногоо, хоол хүнсийг тарьж ургуулахад зарцуулж болно, бүр харж баясах төдийхний төлөө хүртэл шүү, тийм ээ, бид түүнийг идэх шаардлагагүй! Дэндүү их жимс ногоо байвал, тэднийг бид зүгээр л харан сууж ,тэд ч өөрийнхөөрөө унаж, ялзарч дахин бордоо болно. Анхилам сайхан үнэрийг нь мэдэрч, гариг дэлхийгээ шимтэн хараад, үзэсгэлэнтэй сайхан диваажин болгож бид чадна.

Page 7: The Key of Immediate Enlightenment 4

- –

7

Амитаба Буддагийн орон диваажин адил бид замаа болор,алтаар цардах шаардлагагүй. Цемент юм уу хар цардмал байхад л бидний сэтгэл ханачихна. Ийм зам цэвэрхэн төдийгүй бидний хувьд хангалттай. Дээгүүр нь яваад л, ямар ч шавар шавхайгүй, цэвэрхэн бол шаварч бас сайхан л даа, цэвэр цэмцгэр, эргэн тойрон нь хоггүй: радио үүсгэгч зай энд тэнд хөглөхөргүй, хуванцар болон резен хаа сайгүй бөөгнөрөхгүй, жаахан ч гэсэн шатахуун, машины бохир утаа хамарт үнэртэхгүй болно. Ядуусийг баян болгохоосоо илүү, бүгдиийг нэгэн ижил ядуу буурай түвшинд дарж байдаг изм хэмээгч тогтолцоонууд шиг бус харин өнөөгийн хэрэглэж буй байдлаас илүү дээр аргаар машин тэргийг ажлуулах нээлт хийлгэхийн төлөө шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийх, хүний аюулгүй байдлыг улам сайн хангах арга замыг олж түүнийгээ эрх тэгш бусаддаа хуваах зэрэгт бид хөрөнгө мөнгөө зарцуулж болох юм. Өөр бусад нь бус ийм л арга зам байх учиртай. Би улс төр биш ч зүй тогтолтыг нь ярьж байна. Улс төрд би дургүй л дээ, гэвч заримдаа улс төр болоод шашны буюу ёс суртахууны сургааль номлол хэмээгдэх зүйлсээс тусгаар байж чадахгүйд хүрэх юм, учир нь эрт дээр цагт зөвхөн ухаантан мэргэд нь улс орноо удирддаг байсан. Тиймээс ч Яау Швэн, Алтан Египт, Алтан Грекийн ирэн үе гэж бидэнд байжээ. Бясалгагч хүн улс төртэй хутгалдаж болохгүй гэж хэлэх шаардлагагүй. Бид улс төртэй орооцолддоггүй: ингэхийг бүр хүсдэг ч үгүй. Хэрэв улс төрд орчихвол бид юу ч хийж чадахгүй болно. Гэхдээ бид учир зүйтэй ярьж, улс төр яагаад унаж мөхдөгийг та нарт ойлгуулж чадна. Улс төр жинхэнэ улс төр биш болохоороо л унаж мөхдөг. Жинхэнэ улс төр бол оршин тогтноод л, улс орон, дэлхий дахиндаа ач тусаа хүртээгээд л байдаг. Яг одоо бидэнд цөөнхөн хэдэн сайн удирдагч бий. Надад өөрт минь ч бас тэд таалагддаг. Би тэдэнд чадвал туслана. Зүгээр очиж гарыг нь бариад, туслаж дэмжихээ хэлэх бус харин эрх мэдэл дээр нь арай удаан тогтоохын төлөө би өөрийнхөөрөө туслах болно. Эх дэлхийгээ ядаж жаахан ч гэсэн гэрэл гэгээтэй байлгаж там болгочихгүйн тулд, Бурханы төлөө дамжуулан ажиллах хэдэн сайн зэр зэмсэгтэй байхын төлөө би тэдэнд туслаж магадгүй юм.\ Алга ташив.\ Эх дэлхийдээ алив бусад аргаар туслаж чадахгүй бол, бид бясалгах хэрэгтэй. Өөрийгөө улам сайжруулж: ёс суртахуунтай болго. Энэ мөн л аугаа тус нэмэр. Энэ дэлхий сул дорой байдал, шудрага бус явдлаар дүүрсэн энэ цагт, хүний болоод амьтны амь хороодоггүй, бүр сайн дураараа цагаан хоол идэж, ямарч юманд шунаж тачаадаггүй, боломжтой үедээ өөрийн чадах чинээгээр бидэнд туслаж дэмждэг, авшигтай авшиггүй, тийм сайхан хүмүүс улам олон байвал, энэ нь дэлхийдээ хэдийнээ асар их тусыг бүтээгээд байгаа хэрэг. Аажим аажмаар, бага багаар бусад хүн биднээс үлгэр дуурайл авна. Үгээр бус үлгэрэээ бид зааж сургадаг. Мэдээж, би та нарт үг хэлээр заадаг ингэснээр та нар яагаад үүнийг хийж байгаа, юунд тэрийг хийх хэрэгтэй зэргээ мэдэж авдаг. Ингэх нь бас л

Page 8: The Key of Immediate Enlightenment 4

- –

8

тустай. Гэвч зөвхөн яриад, юу ч хийхгүй бол ямар хэрэг байх вэ. Үйлдэл болгохгүй байх нь бүр ч хор уршигтай байж мэднэ, яагаад гэвэл бид хог новшоо сонсгохын тулд өөрийн хүч инергийг үгүй хийж, бусдын цаг завыг үрж байгаа юм. Жимс жимс шиг харагдавч шим тэжээлгүй бол хог. Үгүй гэж үү?! Тиймээ. Өөрийн хичээл дадлага, үйлдэл болсон ажлын хүчгүй бол тэр онол мөн л хог, хоосон үг, цаг хүчний гарз төдий юм. Хүмүүс тэр бүх цагаа илүү хэрэгтэй юм сонсох: эсвэл үгийг нь сонсоход илүү дээр хэн нэгнийг хайж олоходоо зарцуулж болох л байсан: эсвэл тэр бүх цагийг унтаад өнгөрөөчихөж ч болох байлаа— энэ нь хамаагүй илүү үр бүтээлтэй: эсвэл зарим нэг сайн номтой тохиолдлоор таараад сайн сайхан зүйл унших ч байсан юм билүү: хоосон дэмий юм сонссоноос нэгэн мастер, бясалгагч эсвэл арай ашиг тустай зүйл тэдэнд илүү хэрэг болох байсан байх. Тиймээс, ярьж буй бол, мэддэг, үнэхээр итгэсэн зүйлээ л ярьж бай, тэгэж гэмээнэ тэр чинь хүчтэй, инергитэй болж хүмүүст ач тусаа хүртээнэ. Тиймээс л ихэнх хүмүүсийн залбирал гуйлт биелдэггүй, учир нь тэд үүндээ хүч шингээж өгдөггүй. Ердөө л амаараа ярих юм уу сул дорой байдал хийгээд өчүүхэн жаахан инергээрээ хурдхан шиг бодчихдог. Тэгээд нөгөө бодол болон залбирал нь биелдэггүй. Тэдэнд залбирах хангалттай хүч инерги, дэмжээд өгөх сэтгэлийн тэнхээ хүртэл байдаггүй. Энэ жинхэнэ залбирал биш. Жинхэнэ залбирал дандаа биелдэг. Учир нь залбирал хүч инергитэй л бол хүслийнхээ обьектийг татаж байдаг. Ямар ч татах хүчгүй бол юу ч биелдэггүй. Соронз нөгөө нь үүнтэй адилхан харагдахаар хийсэн мод, хоёрыг аваад үзье. Энэ хоёрын татах хүч адилгүй. Зөвхөн жинхэнэ соронз л төмөр юм уу металыг татахаас биш дуураймал соронз нь хэзээ ч юмыг өөртөө татахгүй. Тэрийг тэнд хичнээн удаан тавих, соронзтой хичнээн адилхан харагдах зэрэг нь огт хамаагүй юм. Ойлгож байна уу? Тиймээс ч, Куан—Инь Аргыр бясалгагчдын залбирал биелдэг, учир нь тэдэнд хүч чадал бий. Одоо та нарт хүртэл хүссэн зүйлийнхээ төлөө залбирах хүч байгаа. Өмнө нь бол та нар тийм байгаагүй, залбирал гэж чухам юу болохыг мэдэхгүй,” Өө, Бурхан минь, энийг өгөөч, өө Бурхан минь тэрийг өгөөч.” л гэдэг байсан. Та нар Бурханыг тийм харамч гэж бодоо юу? \инээв\ Өчүүхэн сүлбээр зүү хүртэл жаахан мод юм уу энгийн төмөрт татагдахгүй байхад, Бурхан яаж та нарын дэмий хоосон” ляа, ляа” д татагдах юм бэ?! Ойлгож байна уу? Та нар хэлж буйгаа хүртэл илэрхийлж чадахгүй, бүр залбирч байгаа зүйлдээ ч итгэдэггүй шүү дээ. Тиймээс, багшийг мэддэг болсны дараа л залбирал залбирал болж эхэлдэг юм, учир нь багш таныг дотоодод тань сэрээгээд зогсохгүй, залбирал хийгээд залбирах хүч, бодох хүч, аливааг биелүүлдэг тэрхүү инергээ ашиглах чадлыг тань сэрээж өгдөг юм.\ Алга ташив\ Тиймээс, авшиг хүртсэний дараа, өөрт тань тустай бол, залбирч даатгасан бүхэн ихэнхдээ биелдэг, харин өөрт тань муу бол багш түүнийг өгдөггүй. \Инээв, алга ташив\ Тиймээ. Яг л хүүхэд хэтэрхий их чихэр гуйхад,

Page 9: The Key of Immediate Enlightenment 4

- –

9

ээж аав нь” болохгүй, ойлгож байна уу? Ганц хоёрын зэрэг бол болно оо, харин өдөр, оройн хоолноос хэтэрсэн ихийг бол өгөхгүй.“ гэдэгтэй л адилхан. Заримдаа тэд галаар наадах гэнэ, эцэг эх нь мөн л үгүй! Галын учрыг олчихдог, түүгээр тоглоод ингэх сайн биш юм байна гэдгийг ухаарах хэмжээнд хүртэл өсөж том болоогүй байна, мэдэх чинь хэт оройтох хүртэл хүлээ. Хангалттай өсөж том болоод галны учрыг олдог болно: галыг туршиж үзэж болно. Ойлгож байна уу? Одоо бол хэтэрхий балчир байна: гал аюултайг мэдэх хэдий ч, үүний учрыг нь олоод янзалж мэдэхгүй. Том болсон хойноо бол аюултайг нь мэдэхийн зэрэгцээ зохицуулж чаддаг болно. Тиймээс, тэр цагт л галаар тоглож болно. Гал байдгаараа байх авч чи бол ондоо болсон байна гэмээн хэлдэг. Учир иймээс, нэг хүний хийж болдог зүйлийг нөгөө хүн хийж болдоггүй юм, эсвэл Багшийн чадаж буйг та нар чадахгүй байдаг. Багш хүмүүст авшиг хүртээж, үйл үрийг нь авж чадна, харин та нар тэрийг нь дуурайх хэрэггүй. \Инээв алга ташив\ Та нарын хийж чадахгүй олон зүйлийг Багш хийж чадна. Гэхдээ та нар чаддаг болно! Ирээдүйд үүнийг хийдэг болно. Тэнхээ тамар, хүч чадал, дотоод ухаарал тань гүйцээд ирэхийн цагт Багшийн хийж буйг гарцаагүй хийж чадах бөгөөд бүр түүнээс ч илүү ихийг хийж магад! Хэрэв Бурхан танд арай их үүрэг хариуцлага оноохыг хүсвэл та бүхнийг хийж чадна. Энэ нь Багшийн гадаад үйл байдал бус харин дотоодын билэг ухаан, юуны учир би үүнийг хийж буй билээ гэдгээ мэдэх Багшийн арга юм. Бид бол мэдэж дийлэхгүй. Бид заримдаа мэднэ, заримдаа мэдэхгүй. “Өө, Багш зүгээр л ярьж, хүмүүсийг оройн хоолонд урьж, цай ууж, магнайд нь хүрч байна. Би ч энэ бүхнийг хийж чадах юм байна, илүү ч чадна. \Инээв алга ташив.\ “Таван нэрээ унш, би ингээд хэлж бас чадна. Түүний бүх номыг би ч мөн адил бичиж чадна.” гэж бид ярьдаг. Гэвч, тэр бол өөр шүү. Тоолж хэмжиж болдог юмсын гадна өнгөн тал энэ биш юм шүү: үүний цаана үл үзэгдэх хүч оршиж байдаг юм. Тиймээс ч өнөөдөр хүртэл, Коста Рикад байдаг энэ зам мөрдөө их чин сэтгэлтэй, надад хайртай, ирэх явах үед минь яг л хүүхэд шиг уйлдаг, сайн бясалгадаг, сайн ч ахуй ойлголттой, хамгийн сайн нь биш ч нилээд хурдан хөгжиж байгаа тэр шавь маань, нилээд дээр үед өөр нэг багшаас авшиг хүртсэн, арга техник болоод зам мөр нь манайхтай бараг л адилхан байсан ч үр дүн үйлчлэл нь тааруухан байсан учраас явж дийлэлгүй орхисон, дараа нь, надтай уулзаж, авшиг хүртээд маш хурдан хөгжсөн хэмээн ярьж байхыг та нар гадаа биднийг сэтгүүлчидтэй ярилцаж байхад сонсож таарсан юм. Америкаас ирсэн өөр нэг шавь байна. Тэр Энэтхэгийн алдартай гүрү нарын нэгээс авшиг хүртжээ, багш нь надтай адил гэрэл аялгууг заасан байна. Гэвч тэр арав, арван хоёр жилийн турш хөгжиж дэвшсэнгүй.Тэгээд өөр бясалгал руу орж, мэхлэгдэж, зүсэн зүйлийн л юм үзэж, эцэст нь өмнөхөөсөө ч долоон дордоод, хамаг итгэл найдвараа алдаж, бясалгахаа бүр болжээ. Гунигтай, яагаав дээ, бүр харамсмаар зүйл ч хийсэн байх. Харин надтай уулзсаны дараа, итгэл найдвар нь дахин сэргэж, бясалгаж

Page 10: The Key of Immediate Enlightenment 4

- –

10

эхлээд их хурдан хөгжсөн. Тэгээд тэр надаас ,”Яагаад ийм байгаа юм бэ? Практикийн хувьд адилхан арга техниктэй байтал үр нөлөө нь яагаад ийм ондоо байгаа юм бэ?” гэж асууж байсан. (Алга ташив) Хэдийгээр тэд гэрэл, аялгуу гэгдэх адилхан аргыг заалгасан боловч энэ нь ялгаатай! Үүнийг би ч бас өөрөө мэднэ. Зарим нь мөнгөөр гэрэл аялгууны бясалгалыг заадаг. Нэг хичээл нь ямар үнэтэй гээч! Хэдэн жил өнгөртөл, хичээл бүрд, сар болгон маш их мөнгө төлөх ёстой тэгээд гэрэл аялгуу үзэж сонсоно гэсэн ямарч баталгаа өгөхгүйгээр авшиг хүртээнэ. Магадгүй ганц хоёр хүн гэрэл хардаг ч аялгуу нь маш сул. Би хэн нэгнийг шүүмжлэн, тухайн хүний нэрийг хэлэх гэсэнгүй. Бид юмны гадаад талыг шүүж, дуурайх бус, ялангуяа оюун санааны тал дээр ямар нэгэн юманд хүрэхийн тулд дотоод хүчийг нь олж авахын чухалыг би хэлэх гэсэн билээ. Бид ингэж тэгж алхан, тэр мэт хувцаслан энд тэнд хүрч, ийш тийш гараа даллан, чихэр тарааснаар Багшийг дуурайж болох юм биш. \инээв\ Тэдгээр нь Багшийн хийдэг үйл биш. Эдгээрийн ард илүү олон зүйл бий бөгөөд Хамгийн Дээд болон өршөөл хайрын далайгаас цутгах хайр энэрэл, хүч чадал, адис ерөөл, дэндүү их анхаарал халамж оршиж байдаг юм. \алга ташив \ Хэрэв бясалгадаггүй бол үүнийг ойлгож мэдэхэд хэцүү. Хангалттай өндөр дээд түвшинд хүрээгүй л бол бол, та нар эдгээрийг мэдэж чадахгүй. Гэвч, зүгээр нэг юмыг хүлээж авах, Багшаас юм хүлээж авах хоёрын хооронд ялгаа буйг та нар мэдрэх байх, бүр огт мэдрэхгүй тохиолдол ч байж болно. Гэхдээ бага багаар тэр зүйл танд тус болно. Жишээлбэл, нэг бясалгагчийн эхнэр гэрэл харахаасаа өмнө Багшаас гурван удаа адис хүртжээ. Эхний удаа, гэрэл байсангүй. Хоёдахь удаад бас л алга. Гуравдахь удаад, “Хөөх! гэрэл харлаа, гэрэл үзлээ” гэсэн байна. Тиймээ, зарим хүн удаан байдаг. Би нэг бясалгагчийг мэдэх юм байна, авшиг хүртэх үед тэр юу ч сонсоогүй гэж ярьж байсан. Тэрээр өөр нэгэн сүсэг бишрэлийн багахан удирдлагуудын нэг нь байлаа л даа. Тэгээд тэр бидэн дээр ирж авшиг хүртсэн. Гэвч, өмнөх арга зам, урьдчилж төсөөлсөн бодол санаанаасаа болоод хаа нэгтээ гацаж орхиж. Анхныхаа аялгууг сонстлоо долоо хоног зарцуулсан байна. Гэхдээ тэр шаргуу оролдож маш их бясалгасан л даа. Хичээн зүтгэсээр, “тэр дээр” хүрсэн, түүний хичээл зүтгэлийг би үнэлсэн. Одоо тэр хамгийн сайн туслагч, хамгийн үнэнч бясалгагчдын маань нэг болсон. Гэхдээ тэр авшиг хүрсэнийхээ дараа үнэхээр шамдсан юм шүү. Авшиг хүртсэний дараа долоо хоногийн дотор аялгуу сонсож, гэрэл үзнэ гэдэг бас ховор. Өөр бусад хүмүүс аялгуу сонсоод байхад, тэр юу ч сонссонгүй, нэг ёсны тэргүүлэгч, хамгийн гайгүй нь байтал юу ч сонссонгүйдээ ихэд ундууцан сэтгэл нь гонсойж, өөрөө өөртөө бухимдаж байж. Гэвч түүний албан тушаал байр суурь өөрт нь садаа болж байснаас л энэ үүджээ. Тэр өөрийгөө гайхалтай ухаалаг нэгэн энэ хэмээн боддог байж л дээ, яагаав дээ!? Сайхан ярьчихна, бүх судар номлолыг мэднэ, яриад эхлэвэл зогсоно гэж байхгүй. Олон үлгэр түүхийг мэдэх бөгөөд завсар чөлөөгүй илтгэчихнэ. Магадгүй өндгийг эс тооцвол, удаан хугацааны турш

Page 11: The Key of Immediate Enlightenment 4

- –

11

цагаан хоолтон байсан, өөрийгөө болж байна, зуун хувь бүр зуун найман хувь бэлтгэгдсэн бэлэн гэж үзэж. Тийм болохоор л сэтгэлээр унасан байна. Өөрийгөө их сайн, эсвэл хамгийн мундаг нь гэж бодох үед тархи биднийг хуурч байж магад. Энэ тархи сүр жавхлан, магтаал сайшаал, уран зөгнөл хийгээд өөрийгөө сайн гэж бодоход дуртайн дээр бас биднийг дорд үзэж байдаг. Тархи буюу сэтгэл гуниг гутрал, бусдаас дорой дутуу байдалд живж болох ба басхүү сүр жавхлангаар маань биднийг мэхэлчихдэг. Энэ нь хоёр замаар явагддаг. Тиймээ, энэ дэлхийн хууран мэхлэх хамгийн айхтар тогтолцоо бол шүтэх учиргүй юмаа шүтэх явдал: Будда үүнийг минь мэдэх болно гэсэн бодлоор бид мод, чулуу гээд, амьгүй үзсэн зүйлийн юмыг шүтдэг. Будда мэдэж байж магадгүй л дээ гэвч бид өөрсдөө мэдэхгүй шүү дээ, учир нь бид дотоод дахь холбоогоо олоогүй байна. Тиймээс хэдий Будда бидэнтэй ярихыг хүслээ ч бид сонсож чадахгүй. Телефон утас маань холбогдоогүй юм чинь яаж нөгөө талаа сонсож чадах вэ дээ? Телефон утсандаа хичнээн сөгдөж мөргөөлөө гээд ямар ч нэмэргүй. \алга ташив \ Энэ бол хэний ч үл мэдэх Маяагийн занга! Хүмүүс ямар нэгэн юмтай зууралдаж өөрийгөө алдаршуулах дуртай бөгөөд: би шүтлэгтэй, би философи мэднэ, би тийм юмаар хичээллэдэг хэмээн ярьдаг. Ийм учраас л, өөрийгөө сэтгэл хангалуун байлгаж, үүрд мөнх түүнтэйгээ зууралдаг гэж Маяа, худал хуурмагийн хаан эдгээр урхи зангийг бий болгодог. Би энийг шүтдэг, би шашин шүтдэг, би Буддист, би тэр, энэ, би бол бүх юм, би завгүй хүн, би бясалгадаг гээд л. Энэ бүхэн бол ердөө л энэ сэтгэл буюу тархийг баясгахын төлөө шашины дэг жаягуудад татагдах зүсэн зүйлийн материаллаг хүлээс юм. Гэтэл хэрэг дээрээ энэ нь тэдний алтан цагаас хумсалж, илүү сайн сайхан зүйлийг бодож тунгаан, арай дээрыг эрж олыг оролдуулахгүйгээр хууран мэхлэж байдаг. Тэд наад модон барималаа шүтээд бай, нэг л өдөр түүний Будда мөн болохыг ухаарна гэж бидэнд хэлээд л байж байдаг: тийм ээ, магадгүй модон хүн, модон Будда биз. \инээв\ Бурхан Багш, “Будда дотор тань буй” гэж байнга хэлдэг байсан. Исүс мөн адил,” Бурхан дотор чинь оршиж байгаа. Та бол Бурханы сүм.” гэдэг байсан. Тэд үүгээрээ юу хэлсэн юм бол? Та бүхэн өөрийнхөө хүссэнээр Бурханыг бий болгож болно. Та бүхэн хүссэн аргаараа Буддаг бий болгож чадна гэж хэлсэн. Ойлгож байна уу? Та бүхний ухаарал сэхээрэл, дэс түвшин, хүч чадлаас хамааран Будда тань тийм л байна.\алга ташив\ Жишээлбэл, би та бүхэнд арга үгүйгээр, Куан—Инь Аргыг заадаг, гэвч бид үүнийг арга гэж хэлэхээс өөр аргагүй. Ингэж хэлэхгүй л бол, хүмүүсийг энд ирээч, би та нарт юу ч, ямар ч арга уламжлахгүй гэвэл хэн ч ирэхгүй шүү дээ. Гэвч та бүхэн хэсэг хугацааны дараа үнэхээр ямарч арга гэж юм байхгүй болохыг ойлгоно. Энэ бол ердөө л та бүхэнд туслаж буй Багшийн хүч. Ойлгож байна уу? Өөрөөр бол, хүмүүс аргуудыг гадаа зуун доллараар худалдсан ч та нар юу ч олж авахгүй. Эсвэл өөр сургууль ном, багш

Page 12: The Key of Immediate Enlightenment 4

- –

12

гүрүнүүдээр нэгэн ижил арга заагаад ч юу ч олж авч чадахгүй байж магад. Ойлгож байна уу? Суугаад, анхаарлаа төвлөрүүл гэж мөн адил хэлнэ, та нарт хүрч адис өгнө. Тэд хоёр зуун жилийн турш та нарт адис өгч чадах боловч таны толгой таны толгой хэвээр л байна. \инээв.\ Таны толгой Буддагийн толгой болохгүй, учир нь таны л юм бол таны юм. Жишээлбэл, Куан—Инь Аргыг уламжилсны дараа, та нар бясалгана. Ямар хүч чадал өөрт тань буйг, ямар чадвартай байснаа мартаж орхисоныг түүнчлэн хэрэглэж ашиглаагүй хичнээн их оюун ухаан байгааг, өөрийн хэн болох, энэ орчлон ертөнц дээр ямар байр суурьтай зэргээ олж мэдэхийн төлөө дотоодоо эрэл хайгуул хийхийг хичээнэ. Хайсаар хайсаар та бүхэн түүнийгээ олно. Тэгээд хамгийн эхний түвшинд хүрээд өөрийнхөө маш их хайр энэрэлтэй болохыг олж мэднэ. Стресс ядаргаа өмнөхөөсөө илүү бага болсныг мэдрэнэ, тэгээд “Өө, Бурхан энэ юм байна. Бурхан надад туслаж байна. Бурхан ядаргаанаас минь салгаж, өвчнөө анагаахад минь туслаж чадаж байна” гэж бодно. Нэгдүгээр түвшинд хүрээд зарим өвчнөөсөө салдаг. Заримдаа, хэн нэгэнд хүрэхэд, тэр хүн бас эдгэрнэ, тэгээд л анагаах хүчтэй болчихно! Та нар, “Өөх! Бурханд анагаах шидтэй юм байна. Бурхан энэ байна. Бурханд хайр энэрэл байдаг юм байна. Бурхан надад хайр өглөө. Хайрлуулж буйгаа одоо мэдэрлээ, би өөр хэн нэгнийг хайрлаж буйгаа мэдэрлээ.” гэх болно. Гэвч, энэ хайр сул доод түвшинд хэвээр л байна. Санаа зоволтгүй, бие тань урьдахаасаа илүү дээрдсэн санагдана. Цагаан хоолтон болсноор бие махбодь тань илүү сайжрана. Өмнөхөөсөө илүү сайн бодож, хөршөө одоо улам илүү хайрлаж чадна. Тэгээд өөрийн тань Будда хайр болохыг, Будда тань анагаах хүч, Бурхан тань эмчлэх хүч, ид шидийн хүч юм байна гэдгийг зарлан тунхаглаж эхлэнэ. Ойлгож байна уу? Тэр Бурхан тань маш олон ид шидийг үзүүлж энэ тэрийг хийж бүтээж чадна. Бурхан тэнд буйг мэдэх болно. Бурхан байдагийг, ийм тийм шинж чанартай болохыг нь та нар мэддэг болно. Багахан хугацааны турш бясалгаад хоёрдахь түвшинд сэрнэ. Одоо гэнэт, хэзээ ч, юу ч асуусан, уран цэцэн ярьж чаддаг болно. Тэдний урьд хожид огт сонсож байгаагүй, өмнө нь өөрийгөө чадна гэж зүүдлэж ч байгаагүйгээр асуултанд нь хариулж чадна. Энэ дэлхий дээрхи хамаг л судар ном хийгээд Библи энэ тэрийг ойлгодог болж, таван шашин тавуулаа адилхан гэснийг ухаарна. Тиймээ, энэ дэлхийд жинхэнэ уран цэцэн гэж юу байдгийг таниж мэднэ. Мөн заримдаа өөрийн урьд төрөл хийгээд бусдын өнгөрсөн, одоо, ирээдүйг харж чадна. Бид бие биетэйгээ яагаад ингэж холбогдсон болохыг мэддэг болно. Бусадтай орооцолдсон үйл үрийнхээ хүлээсийг үзэгдэх хийгээд үл үзгэдэх байдлаар зохицуулснаар, гэнэт тэр харилцаа холбоо тань аятай сайхан болж ирнэ. Гэнэт л хоёр дайсан буцаад бие биенээ хайрлаж магад, учир нь бясалгалд тань багшийн хүч үл үзэгдэх байдлаар амьдрал хийгээд харилцаанд гарч ирсэн урьд насны дайсагналыг арилган зөөллөсөн хэрэг. Тэгээд л та нар,” Бурхан бол оюун ухааны хүч! Бурхан бол

Page 13: The Key of Immediate Enlightenment 4

- –

13

Будда! Бурхан бол гэгээрэл! Бурхан цэцэн цэлмэг! Бурхан бол тэр!” хэмээн зарлаж эхэлнэ. Ингэж та бүхний Бурхан бага багаар өсөж том болдог юм. \инээв.\ Ингэж л бид Бурханыг, Буддаг бүтээдэг. Та нар,” Өө, дотор нь ороод бүхнийг харж болдог нэгэн зүлйин бичлэг Бурханд байдаг юм байна.” гэх болно. Цааш сонсож эхлээд, тэнгэрийн дуу, их усны дууг сонсож чаддаг болно. Тиймээс, Библид, Бурхан тэнгэрийн дуугаар ярьдаг, энэ нь их усны чимээ адил гэж тэмдэглэсэн байдаг юм. Тэд Бурханаа ингэж л зарлан тунхагласан. Гялалзсан их гэрэл харахаараа тэд үүнийг, “Бурхан том гэрлээр ирлээ. Бурхан том гэрэл юм байна.” гэж ярьсан. Ингэж л Бурхад нь ялгаатай болсон хэрэг. Таны одоогийн Бурхан өмнөх Бурханаас ялгаатай, эсвэл дөнгөж нэгдэхь түвшинд яваа нөгөө авшигтны Бурханаас ондоо, эсвэл гуравдахь түвшинд хүрсэн өөр нэг авшигтныхтай адилгүй. Харамсалтай нь, таны Бурханыг ондоо ондоо тэнгэр элчүүд өөр өөр нүдээр харж байгаа болохоос бус угтаа адилхан л Бурхан. Энэ нь Буддагийн амьд сэрүүн байхдаа, дөрвөн сохор хүн зааныг барьж үзээд өөр өөрийнхөөрөө дүрсэлдэг тухай үлгэртэй л утга нэг юм. Эхний сохор чихэнд нь хүрээд ” Хөөх, заан дэвүүр шиг юм байна,” нөгөө нэг нь их биенд нь хүрээд, “ Өө, заан том баганатай адилхан байна.“, бас нэг нь хошууг нь барьж үзээд” Өө, заан усны хоолой шиг юм байна. ”Харин, үлдсэн нэг нь сүүлийг нь бариад, ”Хөөх, заан урт хогийн шүүр шиг юм байна.” гэдэг. Эгэл хүмүүс Бурханыг ингэж л хардаг. Бясалгагчид болоод ондоо ондоо түвшиний хүмүүс Бурханыг ингэж л харах бөгөөд ингэж л Бурханыг өөр өөрсдийнхөөрөө бүтээдэг. Бурхан дотоодод тань оршидог: Будда сэтгэлд тань буй гэж хэлсний учир энэ. Ийм л учиртай юм. \ алга ташив.\ Одоо та нар Будда болоод Бурханыг бүтээж чадахаа мэдлээ, тэгэхээр, би та бүхэнд хамгийн сайн, сайхан Бурханыг өөрөөсөө бүтээгээрэй хэмээн зөвлөх байна. Бидний Бурхан хамгийн сайн, Хамгийн Дээд нь байх ба цаг зав, хүч инерги, анхаарал төвлөрлийн маань хэргийг гаргахуйц байх учиртай юм шүү. Цаг бол мөнгө! Магадгүй бид хамгийн сайн Бурханыг худалдаж авах ч юм билүү.\ Инээв.\ Бурхан өөрийгөө шүтүүлэхийн төлөө бус харин хүчийг Минь хэрэглэ хэмээн биднээс шаарддагийг учрыг та нар одоо ойлголоо. Энэ Бурханыг өөрийн хүчээр ашиглахгүй л бол залбирч даатгах үед маань юу ч биелэхгүй бөгөөд, үүндээ өөр хэн нэгнийг ч буруутгаж чадахгүйд бид хүрнэ. Хамгийн дээдээс хамгийн доод түвшиний там хүртэл буруутган зэмлэх хүн нь зөвхөн та өөрөө л байх болно. Та нар буруу замаар явчихсан, зөв бус зам мөрийг дагаж байна. Буруу аргаар буруу зүгийн юманд л хүрдэг юм. Куан—Инь Арга бол өөрийн тань Бурхан гэдгийг, мөн Бурханыг хэрхэн бүтээх арга замыг та нарт ухааруулж өгдөг юм. Та өт адил удаан бол, Бурхан тань мөн л тийм байх боломжтой. Өөрийгөө өт хорхойн түвшинээс илүү өндөрт гарган хөгжүүлэхгүй бол Бурхан үүрд мөнхөд өт мэт үлдэнэ. Өөрийгөө улам улам хөгжүүлбэл, Бурхан тань төдий хэрээр аугаа болж, улам дээдээр өргөмжлөгдөнө. Тэгэхээр, бясалгал хийгээд ухаарлынхаа

Page 14: The Key of Immediate Enlightenment 4

- –

14

хүчээр Бурханыг алдаршуул. Энэ бол хамгийн сайн залбирал. Бурханд барьж буй хамгийн дээд өргөмжлөл, хамгийн ач тустай гуйлт, Түүний төлөө таны хийж чадах хамгийн чухал ажил энэ. \алга ташив.\ Бурхан, Будда, Аллах гээд өөр хэн нэгнийг шүтдэг хэмээж буй бол, бид харанхуй мунхагаараа л үлдэх бөгөөд ингэснээрээ Бурхан, Буддаг үнэхээр үл ойшоож, дорд үзсэн хэрэг болно. Будда, ” Буддад итгэдэг хэрнээ Буддаг ойлгодоггүй бол, та Буддаг гутааж байгаа нь тэр.” Хэмээсний учир энэ. Энэ үнэн. Буддаг бид яаж гутаадаг вэ? Харанхуй мунхагаараа үлдэж, тэнэг Будда гэдгээ дээр нь Бурханд ямарч итгэл бишрэлгүйгээ бусдад харуулснаар Түүнийг гутаан доромжилдог, учир нь мунхаг бодол, санааны тань үрээр Бурхан өөрөө мунхаг болж буй юм. Бурханыг та нар ийм тийм л хэмээн боддог. ”Түүнд залбирч даатгаад байхад, Тэр сонсдоггүй. Намайг царайчлаад гуйгаад байхад, Тэр хардаггүй.” гэнэ. Бурхан харахгүй байгаа юм биш, өөртөө өч төчнөөн зовлон тарьж байдгаасаа болоод, Бурханы харж буйг мэдэхгүй, Түүний хайр адислалыг шууд хүлээж авдаггүй нь та өөрөө юм. Хариу нэхэх сэтгэлээр аливааг бодож, төрөл төрөлдөө өөрийгөө хэрэггүй амьтан, би гэм буруутай, би мунхаг харанхуй, Мөн Чанараа уландаа гэшгих алив муу бүхнийг үйлдсэн хэмээн үзсэнээрээ Бурханаас ирэх ач тус, хайр адислалыг та өөрөө үгүйсгэдэг. Тиймээс ч, одоо хүртэл, залбирч даатгахад тань энэ мэт бодлууд Бурхан гэдгийг таних, Бурханы ач тусыг мэдэхэд тань аяндаа саад болсоор байгаа юм. Тэгээд Бурхан бол ердөө л тэр юм байна хэмээн та нар бодож эхэлдэг байна. Надаас гуй даатга, гомдолло гонгино гэж л Бурхан бидний оршидог байтал, тийм биш байна шүү дээ. Бурхан бүр үнэхээр ялгаатай, таны яаж бодох, ямар түвшинд байх зэргээс хамаараад Бурхан өөр. Гэхдээ Бурхан олон янз байдаг бус, зөвхөн бидний үзэл бодол янз бүр байдгаас л Бурхан ялгаатай болдог юм. Би Бурханыг үнэхээр шүтдэг гэж хэлэхийн тулд, бид яагаад Бурханыг ойлгож ухаарах учиртайг та бүхэн ойлгов уу? \алга ташив.\ Тэгэхээр, Будда буруу юм хэлээгүй байх нь. Буддаг ойлгодоггүй бол, Буддад сохроор бүү итгэ, эс бөгөөс та Буддаг дорд үзсэн явдал болно. Ямартаа ч та нар зөв зам мөрдөө байна. Үүнийг одооноос ухаарч байгаа байх гэж би бодож байна, тийм бишсэн бол намайг харахаар ирэхгүй байсан шүү дээ. Бүр алдаж буруу замаар орсон хүмүүс хүртэл ирсэн байна, ядаж л намайг харахыг хүсч. Магадгүй тэдэнд ирэх нүүр байгаагүй байх, гэхдээ хамаагүй! Тэд гадаа аядуухан бясалгаж, хянаж цагдуулахгүй, үргэлж үглэж янших хүнгүй байхыг хүссэн бол, гэртээ суугаад аажуухан мөлхөж болно. Намайг шаргуухан дагахыг хүссэн хүмүүс нөр их ажиллаж, хурдан шалмаг байх ёстой шүү. Хурдан шуурхай байхад тань би дуртай. Миний төлөө бус харин энэ дэлхийд ийм шаламгай ажилладаг хүмүүс хэрэгтэй байгаа гэсэн сэтгэлийн үүднээс хурдан байгаарай. \алга ташив\ Түргэн бодож сэтгэдэг, ухаалаг ухамсартай, ёс суртахуунтай, үнэнч шудрага хүмүүсээр дэлхий

Page 15: The Key of Immediate Enlightenment 4

- –

15

маань дэндүү дутагдаад байна. Тийм болохоор, тийм хүмүүс олон тусмаа сайн. Бурхан тань хичнээн аугаа болохыг хэдий хурдан мэднэ, төдий чинээ сайн шүү дээ. Та нар хайр энэрлээ ч түгээж чадна. Бусдад харуулахын төлөө Бурханаа шавдуулсан ч болно. Тэд таныг харахаараа, Бурхан харж байгаа юм шиг болно. Айгаад чичирч ч магадгүй, хайр энэрэл мэдэрч ч магад, эсвэл зүгээр л ондоо санагдах байх. Ингэж л Бурхан биднээр дамжуулан хүмүүсийг адисладаг юм, учир нь та нар бага багаар Бурханы түвшин рүү хөгждөг. Ойлгож байна уу? Бид ингэж л энэ дэлхийг адислан, ингэж л Бурханыг шүтэж мөн ингэж л жинхэнээр залбирдаг юм. Бүр залбираагүй байхад чинь хүртэл Бурхан таныг болон таньж мэдэх хүн, алив юмсыг чинь адислаж байдаг. Ойлгож байна уу? Тэр үед та хэдийнээ багш болсон байна. Хараахан багш болоогүй байсан ч, энэхүү хүч чадал, хайр энэрэл, сайн сайхныг их бага ямар нэгэн хэмжээгээр хэдийн эзэмшсэн байна. Ингэж л бид энэ дэлхийд үйлчилдэг. Тэгж гэмээнэ Бурхан үнэхээр хайр юм хэмээн хэлж бид чадна. \алга ташив\ Мөн хүмүүс та нарыг магтаж өргөмжлөнө. Ок, хангалтай их онол ярьлаа, \ Инээв.\ гэхдээ миний онол зөвхөн онол төдий юм биш шүү. Та нар хүч болон хүчлэлийг нь мэдэрч байгаа. Яагаад тэр вэ? Учир нь ярьж байгаа юмаа би ухаарч, дотооддоо мэдсэн. Үүнийг би номноос уншиж мэдсэнгүй. Ойлгож байна уу? Дотооддоо би өөрөө танисан. Тийм болохоор, миний ярьсан ямарч юм та нарт тустай, та нар ч мөн итгэдэг юм, учир нь үүнд ухааруулах хүч оршиж байдаг. Өөр хэн нэгэн миний хэлснийг давтаж дуурайвал энэ хоосон үг төдий л байна байх. Тиймээ, тэгэхээр бид өөрөө бясалгаж, өөрөө түүнийг онох ёстой, тэгсний дараа Багшийн үгийг давтаж ярьсан ч хүч нь адилхан, яагаад гэвэл энэ өөрийн тань юм болсон хэрэг.\ Алга ташив. \ Намайг энд урьсан явдалд та бүхэнд талархая. Түүнчлэн нисэх онгоцны буудал дээр сэтгэл хөдлөм хайраар тосож, өнөөдөр өчигдөр гээд гурав дөрвөн өдрийн турш энд хүрэлцэн ирсэн явдалд баярлалаа. Аялалыг минь амжилттай болгох гэж шаргуу ажилласанд тань гялайлаа. Учир нь миний аялал бол та бүхний аялал, миний ажил та бүхний ажил. Надаас болон та бүхнээс, мөн хамтран ажилласан, туслаж дэмжсэн, энэ ажилд бие болоод сэтгэл санааны туслалцаа үзүүлсэн бүх хүмүүсээс ямар ч хүн тусыг хүртэх бөгөөд тэд ч бас энэ ажилд хувь нэмрээ оруулсан хэрэг. Хүн бүр хүмүүн төрөлтөндөө ачтан нь байдаг. Энэ бол Бодисадын явдал, гэгээн хүний замнал. Үүнээс өөр арга үгүй, үсээ авахуулж, Гималайд эргэлдэж, хадаастай орон дээр унтах гээд ер нь яах ч шаардлагагүй. Тиймээ, зүгээр л энгийн бай, билэг ухаантай бай. Та нар бол гайхалтай сайхан! Та нарыг хөгжиж дэвшин, итгэл сэтгэл тань чиг шулуун байгаад би баяртай байна. Олон сорилт шалгалт туулсныг тань би мэднэ, гэвч ингэж л бид дэс түвшингээ мэдэж авдаг. Ингэж л бид ялгаварлах сэтгэлийнхээ зөв бурууг: жинхэнэ хийгээд хуурамч багшийг ялгаж таньдаг эсэх, багшийн сайн сайханыг хэрхэн ухаарч ойлгох, эсвэл ердөө л сэтгэлийг бохирдуулах цуу үг, зүсэн зүйлийн хов жив

Page 16: The Key of Immediate Enlightenment 4

- –

16

сонсоод байгаа юм уу уу гэдгээ ойлгож мэддэг юм. Хэрэв бид тэр муу муухайг дагаж давтаад байвал бусдын оюун санааг бузарлах бөгөөд, энэ нь яг л халдварт өвчинтэй адил. Тэгэхээр, ярьвал сайныг л ярих нь зүйтэй. Ингэж чадахгүй бол бусдыг гагцхүү хөгжүүлж сайжруулахын төлөө л сургах юм уу хэлж болно. Үүнээс өөр тохиолдолд, үнэн ч бай худал ч бай хамаагүй сөрөг эерэг бус зүйлийн талаар ярих нь огт сайн биш. Тарааж байгаа хүн нь сөрөг зүйл хамгийн эхлэж, хамгийн ихээр нөлөөлдөг. Сонсож байгаа хүн ч мөн адил үүнийг зөвшөөрч сонсох буюу итгэсэн л бол тухайн сөрөг зүйлийн нөлөөг амсна. За, сайхан амраарай!

Бурханаас Хайрласан Энэ Сайхан Амьдралыг Дээдлэ

1992 оны Гурав сарын 11

Токёо, Япон Бурханы шашны номонд, хэрэв хүн их эдээр баян, урсам сайхан амьдралынхаа алив бүхэнд сэтгэл хангалуун дээр нь Бурхан, Бүхнийг Чадагч Хүчинд өөрийгөө зориулан, оюун санааны зам мөрөөр явж өөрийгөө хөгжүүлэн сайжруулж буй бол, тэр аугаа их билэг ухаантай нэгэн хэмээсэн байдаг. Амьдралдаа сэтгэл хангалуун ихэнх хүн энэ дэлхий чанад дахь амьдралыг боддоггүй. Зөвхөн зовж зүдэрсэн үедээ л бид хааяа нэг Бурханыг бодож, оюун санааны зам мөр хэрэгтэй юм байна гэдгийг ухаардаг. Ямарваа нэгэн юмаар гачигдахгүй л бол бид тэр талаар боддоггүй. Гэвч угтаа бид ямарч нөхцөлд Бурханы хайрласан хамгийн дээд хишиг буяныг сэтгэлдээ тээж авах учиртай. Энэ дэлхийн эд баялаг, амар амгалан бүгд мөнх бус бөгөөд цаг үргэлж бидний сэтгэл хангалуун байлгаж яахан чадах билээ. Үнэн мөний замаар явж эхлэхээс өмнө амьдрал маань их сайхан байсан. Нөхөр маань хоёр ч салбарт докторын зэрэг хамгаалсан шинжлэх ухаанч, би Улаан Загалмайд орчуулагч, бид хувийн машинтай, усан сан, саун бүхий байшинтай, нөхөр маань залуухан царайлаг. Яг хүсэж байсан бүхэн маань цогцолсон тийм жаргалтай амьдрал надад байсан хэдийч би дотоодоо жаргалтай байгаагүй. Бүр бага байхаасаа л надад энэ дэлхийд байх зорилго бий, материаллаг эд баялаг сэтгэлийг минь хэзээч хангалуун байлгаж чадахгүй гэдгийг мэдэрдэг байлаа. Би олон олон улс орны түүх соёлыг уншиж байсан. Баян, хүчирхэг орнуудын ихэнх нь гэнэт ядуу буурай болсон байдаг. Өөрөө хөгжиж сэргэхээсээ өмнө Япон улс салхи шуурга, үймээн самууныг бишгүй үзэж туулсан. Энэ их сайн хичээл, сайн сургамж болсон. Хүн төрөлхтөн биднийг Бурхан үргэлж хайрлан янз бүрийн олон байдлаар харж халамжилдаг. Бүр гай гамшиг хүртэл бидэнд энэ дэлхийн мөнх бусыг сануулах нэг төрлийн хайр, нилээд хүндхэн хичээл болж байдаг. Тэрхүү хичээлд суралцвал, Бурхан биднийг харгалзаж, материаллаг юмс хийгээд аж амьдралыг тав

Page 17: The Key of Immediate Enlightenment 4

- –

17

тухтай болгохуйц эд хөрөнгө хайрладаг байна. Гэвч, нөгөө хичээлээ мартаж орхивол дахин сурахаас өөр аргагүйд хүрдэг тул тав тухтай амар амгалан байх үедээ бид Бурханы заасныг мартах учиргүй юм. Бурханы хайр ивээлд байхад бидэнд бүх зүйл ирдэг, үүнийгээ бид хайрлаж хүндлэх хэрэгтэй бөгөөд ялангуяа Бурханы хууль, орчлон ертөнцийн хуулийг илүүтэй хүндлэх аваас амьдрал маань улам баян тансаг, улам тав тухтай болдог байна. Эрт дээр цагт, Моссейн ард иргэд бусдын боол болоод Бурханаас тусламж гуйжээ. Тэгээд Бурхан Моссейгоорр дамжуулан тэднийг зовлон зүдгүүрээс нь салгаж, аюулгүй газар, эрх чөлөө гээд хэрэгтэй бүхнийг нь өгсөн байна. Гэвч элбэг баян, тав тухтай амьдралаа дэмий үрээд зогсохгүй, тэд Бурханы хуулийг дагахаа умартан, зүй бусаар амьдрах болж. Бурхан хэдийгээр тэднийг хайрласан хэвээр ч өөр байдлаар тэднийг сургаж эхэлсэн байна. Дараа нь тэдний амьдрал урьдных шигээ сайхан биш болсон тул амар амгалан амьдралыг хайн олон тийш бутран салжээ. Энэ мэт ижилхэн явдал дэлхийн түүхэнд олон тохиолдож байсныг бид харж болно. Сүр жавхлантай, хүчирхэг олон улс гүрэн гэнэт л үгүй болдог. Энэ нь тухайн үеийн хүмүүс орчлон ертөнцийн хууль ёсийг эрхэмлээгүй, Бурханыг хүндлээгүйгээс үүджээ. Үүнтэй ижил явдал Ноагын үед тохиолдож байсан. Тэр цагт дэлхий бүхэлдээ муу муухайд автсан байсныг Библид тодорхой тэмдэглэсэн байгаа. Хүмүүс эгэл ертөнцийн эд материалаас өөр юуг ч хайхрахгүй, ямарч ёс суртахуунгүй болсон учраас Бурхан дэлхийг цэвэрлэхийн тулд үер буулгажээ. Мэдээж, хүн байна гэдэг их хэцүү: бид Бурханаас илүү материаллаг зүйлд итгэдэг. Бидний хувьд, материаллаг зүйл нь илүү бодитой, Бурхан нь хийсвэр. Мөн чанартаа, Бурхан нь бидэнд илүү ойр байдаг. Тэр бидний дотор оршидог. Хэдий тийм ч, энэ дэлхийн тодорхой нөхцөл байдлуудын улмаас бид Бурханыг харж чаддаггүй. Гэтэл өөр гариг эрхэсийн төрөлтөнүүд Бурханыг амархан харах чадвартай. Гэсэн хэдий ч, Бурханы оршихуйг шалгаж үзэх аргууд бидэнд бас байна. \Буддын шашинд, Бурханыг Будда—Чанар гэдэг: өөр өөр шашнууд Түүнийг янз янзаар нэрлэдэг.\ Куан— Инь Аргаар бясалгах нь биднийг Бурхан буюу Будда—Чанартайгаа холбогдох чадвартай болгодог бөгөөд ухамсар оюуныг маань үлэмж ихээр дээшлүүлж, бусад гариг эрхэсийн төрөлтөнүүдтэй нэгэн адил түвшинд аваачдаг. Хүсвэл, илүү дээд түвшний тэр гариг эрхэс дээр та амьдарсан ч болно! Бидний билэг ухаан, соёл иргэншил бусад дээд түвшиний гариг эрхэсийн адил өндөр хөгжөөгүй, соёл иргэншилд хүртлээ дэвшээгүйн улмаас замбуулинд зовлон нь жаргалаасаа их байна. Гэвч, Куан—Инь Аргаар бясалгавал, илүү өндөр соёлтой төрөлтөн болж илүү дээд ертөнц амьдрахуйц байхын тулд өөрийгөө ариусгах аргыг мэддэг болно.

Page 18: The Key of Immediate Enlightenment 4

- –

18

Ядуу буурай хөгжилтэй, баян өндөр хөгжилтэй гээд энэ дэлхий дээр олон улс орон байдгийн адил ертөнц дээр олон янзын гариг эрхэс бий бөгөөд өндөр түвшнийхэн нь аугаа билэг ухаан бүхий төрөлтөндөө үйлчилж байдаг. Билэг ухаан маань хөгжиж дээшилсэн ч бид энэ дэлхийдээ үлдэж болно. Өндөр түвшний билэг ухаантай, жаргалтай хүн болсон тэр цагт бид дэлхийгээ илүү өндөр түвшинийх болгон өөрчлөгдөхөд туслаж чадна. Арай өндөр түвшний гариг эрхэсийн биестэй хамт амьдрахыг хүсвэл бид бас болно. Эндэхийн амьдралын жишгийг дагаж дийлэхүйц хэмжээний мөнгөтэй л байхгүй бол, гадаадын иргэдийн хувьд Японд амьдрана гэдэг амаргүй. Мөнгөтэй байхгүй л бол, өртөг өндөртэй, хөгжил дэвшилтэй энэ оронд, энгийн хүмүүс бидний ихэнх амьдрах хангалттай мөнгө олж дийлэхгүй. Японд үлдэх нэг арга бол Япон хүнтэй гэрлэх явдал гэж би сонссон юм байна. Тэглээ ч гэсэн, үлдэж амьрахын тулд Япон сэтгэлгээ, Япон үзэл шаардлагатай, тэгэхгүй бол эндэхийн дэг журам, цэвэр цэмцгэр байдал, амьдралын өндөр түвшин зэргээс болоод бид ганцаардаж уйтгарлана. Бид мөн л эндэхийн иргэдтэй ижилхэн бодол сэтгэлгээтэй, Японы дэг ёсыг дагаж мөрддөг байх хэрэгтэй. Үүний адил, энэ ертөнцөдийн зарим гариг эрхэс дээр илүү хөгжиж дэвшсэн, ёс журамтай төрөлтөн оршиж байдаг. Тэд соёл иргэншлийн хувьд илүү дэвшингүй, түвшинд илүү өндөр. Тэр газар амьдрахын хүсвэл бид эхлээд билэг ухаанаа хөгжүүлэх ёстой. Дэлхийд, Азидаа бол Япон орон соёлтой, хөгжсөн орон. Зөвхөн материаллаг үүднээс нь авч үзэхэд тэр шүү дээ. Оюун санааны хувьд, дэлхий дээрхи аль ч орон хөгжиж дэвшээгүй. Хичнээн соёлжиж дэвшсэн байлаа ч чанагуухь гаригуудтай харьцуулах улс орон манай дэлхийд нэгээхэн ч байхгүй. Энэ дэлхийгээс чанагш, биднийхээс тэс өөрөөр, алт, болор эрдэнэсээр хийсэн байшин бүхий олон гариг дэлхий байдаг. Байшин сууцаа тэднийхтэй харьцуулахад, бид бол тун ядуу хүмүүс. Материаллаг эд баялагт шунаж та бүхнийг оюун санааны бясалгал дадал хийх хэрэгтэй гэж хэлээгүй юм шүү. Би та бүхэнд дэлхий болоод өндөр түвшиний бусад гаригуудын хоорондын ялгааг л жаахан ярьж байна. Алт, болор, эрдэнэсээр хийсэн байшинд амьдрахыг дурласандаа тийш явахыг хүссэн бус харин тэнд амьдрал эрх чөлөөтэй, тав тухтай, амар хялбар, баяр жаргалтай байдаг болохоор л тэр. Үхэх төрөх, өтлөх өвдөх зэрэг зовлон зүдүүрийг бид тэнд амсахгүй бөгөөд мөнхийн ухаалаг, үзэсгэлэнтэй, залуу, баян үлддэг юм. Иймэрхүү утга санаатай Япон кино би олныг үзэж байсан. Япончууд оюунлаг гариг эрхэсийг хайж судлан, харьцуулж шинжсэн байсан. Та нар өмнө нь тэрийг үзэж байсан уу? Би үзсэн! Заримдаа, Японы зурагтаар оюун санааны болон өөр гариг эрхэстэй холбоотой асуудлуудаар нээлттэй мэтгэлцээн гардаг. Япон орон, ийм баян хэрнээ дан ганц материаллаг зүйлсийн хүч чадалд найдахгүй мөн оюун санааны асуудлуудыг сонирхсоор

Page 19: The Key of Immediate Enlightenment 4

- –

19

байгаад би их баяртай байдаг. Бид үүнийгээ үргэлжлүүлэн, Бурхан хийгээд ёс суртахуунд итгэх юм бол, улс орон маань эргэлзээгүй баян тансаг байсаар байна. Гэхдээ миний үзэж, сонссоноор, тэр кинонууд дээр гарч буй гаригууд тийм ч өндөр түвшинийх биш байсан. Гэсэн ч, тэд угаас манай дэлхийтэй зүйрлэхийн аргагүй үзэсгэлэн гоо, сүр жавхлантай. Мэтгэлцээнээс нь харахад, тэр Япончууд тухайн гаригууд дээр очсон юм шиг санагдсан. Тэнд очиж үзсэн хүн л киног тийм сайхан бодитой хийж чадна шүү дээ. Зөв аргаар бясалгавал бид илүү өндөр түвшиний гаригууд дээр очиж чадна. Энэ дэлхийд амьдарч байхдаа, бясалгал болон зүүд нойрондоо, энэ биеийг орхиод явах цаг зав хэдийд л гарна, тэр үедээ тийшээ явж болно. Кинонд гардаг хүмүүс шиг, эхлээд үхэх шаардлага бидэнд байхгүй. Түүнчлэн, Куан—Инь Аргаар хичээнгүйлэн бясалгаваас, бүр илүү дээд гариг руу явж чадах бөгөөд, өөд болсныхоо дараа очиж амьдрах гаригаа мөн сонгож болно. Дээр нь, илүү дээд тэр гаргуудад хүрэхийн наана, бид аль хэдийн хайр адислалыг мэдэрсэн байдаг. Урьд нь ойлгодоггүй байсан олон зүйлээ бид ухаарна. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрийн номын ах эгч нар хичээнгүйлэн бясалгаж буйгаас болсон хэрэг. Үр дүн нь нүдэнд ил байдаг учраас бид хичээнгүйлэн бясалгах дуртай байдаг юм. Яг л бизнес хийхтэй адил, хүү ашиг нь гараад л байвал бид шаргуу ажиллаад л байна шүү дээ. Хийж байгаа юм нь үр ашгаа өгөхгүй бол, энэ дэлхийн хүмүүсийн сонирхол буурчихдаг юм. Япончууд бол маш сайн бизнесменүүд! Тэд ухамсартай болоод ч тэр үү их одтой амжилттай байдаг. Хичнээн од хийморьтой байна, тэд төдий чинээ шаргуу ажилладаг. Тиймээс л ихэнх Япончууд хувийн амьдралаа ажил болоод бизнесийнхээ төлөө золиослодог. Сүйрэлээс дахин сэргэж босох ёстой байсан болохоор ард иргэд нь үйлдвэр завод болон улс орондоо цаг зав, хүч инергээ маш ихээр зориулсан байна! Ард иргэдийнхээ шаргуу хөдөлмөр, нөр их хичээл зүтгэлийн үрээр, улс орон нь ч өөрийн өнгө төрхөө олж, баян чинээлэг болсон. Энэ бүхэнд Япончуудын үнэнч сэтгэл, эв нэгдэл түүнчлэн ажилдаа нухацтай ханддаг чанар ихээхэн нөлөөлжээ. Ингэж хөдөлмөрлөх нь тэднийг амжилт өөд хөтлөх бөгөөд улс нь улам улам баян чинээлэг болж байна. Үүний улмаас хүмүүс нь ажилдаа бүр илүү сонирхолтой болж улам шаргуу ажилладаг. Ингэж ажиллах нь улс оронд нь тустай гэдгийг мэдэрдэг учраас тэд заримдаа үйлдвэртээ илүү цагаар цалингүй ажиллаж өгдөг! Үнэхээр ч улс оронд нь энэ ашиг тустай! Өөрийн биеэ огоорсон ийм сэтгэлийг энэ дэлхийгээс олоход ховор. Тэгээд, үдэш ажлаа дуусгасны дараа, мөн л бизнес уулзалтанд очно. Үйлдвэр, бизнесээ сайжруулах арга замыг хүмүүс хамтдаа хайж оролдоно. Иргэд нь дуртайяа өгөх, нэгдмэл байх, хувийн эрх ашгаа золиослоход бэлэн байдаг юм чинь, Япон улс ийм ахархан хугацаанд их баян хүчирхэг улс болсонд гайхаад байх зүйлгүй.

Page 20: The Key of Immediate Enlightenment 4

- –

20

Учир шалтгаан байгаа цагт үр нөлөө байх нь гарцаагүй. Үүний адил, Куан— Инь Аргаар бясалгаад, их богино хугацаанд бид үүнийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж чадсан. Учир нь номын бясалгагч ах эгч нар маань энэ арга дэлхий нийтэд ач тустай болохыг нь мэдэрсэн. Энэ дэлхийд ач тустай байна гэдэг тухайн хүнд өөрт нь бас тустай байна гэсэн үг, учир нь бид энэ дэлхийд амьдарч байгаа шүү дээ. Жишээлбэл, амьдарч буй байшин маань нурчихад, түүнийг засаж сэлбэж байгаа нь үнэндээ өөрсдийгөө хамгаалахын тулд билээ. Энэ нь Япон сэтгэл сэтгэлгээтэй яг адил. Хүмүүс цаг зав, хувийн амьдралаа үйлдвэр, бизнес, улсынхаа ашиг тусын төлөө золиослож байгаа мэт боловч, Япончуудын хувьд, энэ бол өөрсдийнхөө нь тусын тулд үйлдэж буй хэрэг яагаад гэвэл улс орон баян бол ард иргэд нь жаргалтай байна. Тэр хирээр Япон орны нэр хүнд өсөж, хүмүүс Япон болон япон хүнийг хүндлэх болно. Тийм болохоор энэ бол, ухаалаг хийгээд зөв арга гэж би бодож байна. Энэ бидэнтэй адил. Оюун санааны бясалгал дадлын маань зорилго билэг ухаанаа нээх, хамаг амьтанд тусыг бүтээх, энэ дэлхийнхээ хүч чадал, соёл иргэншилийг дээш татах явдал. Гэсэн атлаа энэ үйл өөрт болон гэр бүл, өнгөрсөн одоо ирээдүйн төрөл садан, анд нөхдөд маань бас ач тусаа хүртээж байдаг. Тиймээс л үнэн мөний зам мөрийг дагах болсоны дараа, эцэг өвгөд маань илүү дээд гариг эрхэс рүү чөлөөлөгдөж, улам амар хялбар, элбэг дэлбэг, аз жаргалтай амьдралыг эдэлдэг юм. Бүх хүн оюун санааны бясалгал дадлыг хийвэл, дэлхий маань бусад гаригуудын адил илүү соёл иргэншилтэй, өндөр түвшиний гариг болно. Тэр цагт, бид ямар ч юмыг зохион бүтээх чадвартай болох бөгөөд аливаа материаллаг хэрэгцээ шаардлагаа хангаж чаддаг болно, оюун санаа сүнсний хувьд дээшилж, билэг ухаан маань тэлж хөгждөг болохоор бид юуг хийж бүтээж чаддаг. Яагаад бусад гаригууд НҮҮБ \нисдэг үл үзэгдэх биет \ гэх мэт илүү дэвшингүй машин техниктэй байдаг юм бэ? Тэдний билэг ухаан биднийхээс илүү өндөр учраас л тэр. Яагаад бусад гариг дээр машин барихад шатахуун хэрэглэхгүй байна вэ? Учир нь тэд биднээс илүү ухаантай, бидний олж нээгээгүй олон түүхий эд материаллыг нээгээд олчихсон бөгөөд тэдгээр зүйлийг бид нээх нь битгий хэл байдаг ч гэж мэдэхгүй, ашиглаж ч дийлэхгүй юм. Гэхдээ бас тэдний заримыг аль хэдийнээ олоод эхэлчихсэн байна. Тийм болохоор л, бид өнөөдөр зурагт, телефон утас, цахим тооцоолох машин, анагаах ухаан болон шинжлэх ухааны маш олон дэвшингүй багаж зэмсэгтэй байгаа хэрэг. Гэвч бусад гаригуудынхтай харьцуулахад, эдгээр нь хогтой л адил. Хэрэглэж буй багаж зэмсэгүүд маань бусад гаригууд дээр хэдийнээ хоцрогдсон. Гэсэн хэдий ч тэд тийм өндөр түвшиний гариг эрхэс биш! Өндөр нь өндөр түвшин л дээ гэхдээ хамгийн өндөр дээд нь биш. Эдгээрээс арай өндөр, НҮҮБ хэрэглэхгүйгээр нисэж чаддаг гариг эрхэс бас

Page 21: The Key of Immediate Enlightenment 4

- –

21

байна тэд хоорондоо ямар ч хэл яриа, телефон утасгүйгээр холбогддог, телевиз хэрэглэхгүйгээр хүссэн юмаа харж ч чаддаг. Тэр гаригууд дээр ашиглагдаж буй билэг ухааны хувь манай дэлхий дээрхээс илүү өндөр. Тэд бидний хоорондох цорын ганц ялгаа энэ. Дэлхийн хамгийн ухаантай хүн оюуныхаа дөнгөж дөрөвхөн хувийг л ашигладаг. Төсөөл дөө? Ердөө дөрөвхөн хувь! Дэлхий харьцангуй хоцрогдсон байгаагийн учир энэ. Илүү дээд түвшиний төрөлтөн билэг ухаан, оюуны чадварынхаа ихэнхийг хэрхэн ашиглахаа мэддэг. Эрт дээр үед, тэдгээр төрөлтөн бидэнд зааж сургахаар дэлхий дээр ирдэг байсан. Тэдний зарим нь дунд, зарим нь арай дээд, зарим нь хамгийн дээдтүвшинээс ирдэг. Дунд түвшинээс ирсэн төрөлтөнүүд бидэнд зарим дэвшингүй машин техникийг хэрхэн хийх мөн илүү тав тухтай, элбэг баян, соёл иргэншилтэй амьдралд хөтлөж чадах гайхамшигт ид шидийн хүчээ хэрхэн хөгжүүлэхийг бидэнд заадаг байжээ. Жишээлбэл, энэ дэлхий дээр бидэнд байсан хамгийн сүр жавхлантай ирэн нь Атлантийн үе бөгөөд тэр бол дунд түвшиний гариг эрхэсээс ирсэн багш нарын ач тус. Тэр үед, манай дэлхий их хөгжсөн. Ойрын үед архилогчид тэр цаг үеийн соёл иргэншилийн үлдэгдэл баталгааг үе үе олж байгаа. Зурагтаар заримдаа мэдээ сурвалжлага гардаг шүү дээ. Би хааяа л нэг зурагт үзэх, юмуу сонин уншдаг юм л даа. Энэ талаар танай сонин хэвлэл, зурагт радиогоор мэдээлсэн үү? \үзэгчид тийм гэв.\ тиймээ?! Тэгэхээр миний хэлсэн үнэн! Хэдийгээр тэр үед дэлхий их хөгжиж дэвшсэн ч зарим хүмүүсийн ёс суртахууны доройтсоноос болж, дэвшингүй машин техникээ өөрсдийгөө устгах зэвсэг болгож эхэлсэн. Анхандаа дэвшингүй шинэ байсан багаж зэмсэгээрээ бид сүүлдээ хөгжингүй байр сууриа үгүй хийжээ. Бид бие биенээ хөнөөж, илүү дээд түвшинээс ирсэн багш нартаа баярлаж талархан сэтгэл хангалуун байхын оронд, улам илүү ихийг хүсэж, энэ нь эцэстээ гариг хоорондын дайн хийхэд хүргэсэн байна. Бусад гаригууд энэ дэлхийг сүйтгэж улмаар хөгжилгүй болжээ. Түүнчлэн, хожим нь бусад гаригийн хөгжсөн төрөлтөнүүд бидэнд зааж сургахаар ирж зүрхлэхээ болисон. Гэвч хамгийн дээд түвшиний зарим төрөлтөн бидэнд зааж сургахаар доош бууж ирдэг. Тэд бидэнд дэвшингүй машин техник, багаж хэрэгсэлийг хэрхэн хийхийг заах бус харин илүү хөгжсөн газар руу амьдрахаар явж чадахуйц хэмжээнд билэг ухаанаа яаж хөгжүүлэхм вэ гэдгийг сургадаг. Учир нь зарим хүмүүс тогтвортой, хөгжсөн, жаргалтай газар удаан амьдардаг, гэтэл тийм газрыг энэ дэлхийгээс олоход их хэцүү. Мөн дэлхийн бүх хүнийг хөгжлийн нэгэн ижил түвшинд хүртэл нь хөгжүүлнэ гэдэг их хүнд, тиймээс тэд тодорхой нэгэн хүмүүст зааж сурган тогтвортой, хөгжсөн, жаргалтай гариг руу аваачдаг байна. Дэлхийд дэвшингүй багаж хэрэгсэл авчирах нь тус болохоос ус болж магад. Жишээлбэл, тэд дэлхий дээр алт, болороор байшин барьчихвал, тэр

Page 22: The Key of Immediate Enlightenment 4

- –

22

нь маш хурдан алга болох магадлалтай. Эсвэл нөгөө дэвшингүй багаж зэмсэгээ аваад ирвэл түүгээр нь бид бие биенээ хядчих байх. Дэлхийн хүмүүс эрхэм ариун, өөрийгөө золиослоход бэлэн гэх мэт хөгжсөн сэтгэлгээнд хараахан хүрээгүй учраас тийм юм болохгүй гэх газаргүй. Тэр багаж зэмсэгийг нь нэр төр, хувийн ашиг сонирхол, хувь заяаныхаа төлөө ашиглаж магадгүй хэмээн хамгийн дээд төрөлтнүүд айдаг. Ингэж л хамгийн сайн багаж зэмсэг хүртэл хамгийн аюул зүйл болдог байх нь. Тиймээс хөгжсөн гариг эрхэсээс ирсэн багш нар биднийг өөрсдийн нутагтаа авч ирэх ёсгүй байдаг. Эхлээд тэд бидэнд сүнс оюун, билэг ухаанаа хөгжүүлэхийг сургаад дараа нь тогтвортой аюулгүй гариг руу хүргэдэг байна. Тийм учраас, Шакяамуни Будда хийгээд Исүс Христ энэ дэлхийд залрах үедээ зөвхөн Диваажин, Буддагийн орон, Нирвааны талаар яридаг байсан. Тэд биднийг энд үлд хэмээн зоригжуулж байгаагүй билээ. Яг л сайн хуульч, сайн найз маань бидэнд шоронд үлдэхгүй хурдансуллагдаж эрх чөлөөтэй хүн болох нь хамгийн сайн хэмээн зөвлөж, өмнөөс маань ярьж эрх чөлөөг маань батлан даадагтай адилхан юм. Хамгийн хайртай найз нөхөд маань хүртэл Мерседес, Тоёота зэрэг машинаа бидэнд унуулах гээд шоронд авч ирэхгүй шүү дээ. Харин эрх чөлөөтэй болсон үед маань өгнө гээд тэд гадна хадгалж байна, учир нь тийм зүйлс шорон дотор ямар ч хэрэггүй. Цаашлан, тэд их хэмжээний мөнгө, алт, эрдэнэстэй байлаа ч халаасандаа хийг гээд шорон руу бидэнд илгээж болохгүй шүү дээ, учир нь энэ бидний хувьд улам аюултай байх болно. Зөвхөн гадаа аюулгүй газар байх тэр цагт л тэдгээр эрхэм үнэтэй зүйлсийг бидэнд өгч чадна. Гэхдээ, шоронд байх хугацаанд тэд биднийг хамгийн сайнаараа харж хандан, амьдралыг маань боломжийн хэрээр тав тухтай болгох нь ойлгомжтой. Үүний адил, Куан —Инь Аргаар бясалгадаг биднийг мэдээж Бүхнийг Чадагч Хүч, Бурхан харж хандан, амьдралыг маань илүү тав тухтай болгож байдаг. Гэхдээ энэ нь бид бүх юмтай байна гэсэн үг биш! Үнэхээр өнөд амар амгалан, үүрд чөлөөлөгдсөн, мөнхийн баян тансаг, үргэлжийн амьд сэрүүн байхыг хүсвэл, үүнийг эдлэж жаргахын төлөө илүү дээд гариг эрхэс рүү явах хэрэгтэй. Мэдээж, энэ дэлхийд амьдрах зуураа үе үе тэр гаригууд руу хэсэг зуур зочилж болно. Харин, эцэс сүүлд энэ дэлхийг орхисон хойноо тэнд үүрд үлдэж болно. Хэдий тийм ч, энд амьдарч байхдаа санамсаргүй тэдгээр гаригыг үзэх нь бидэнд итгэл үнэмшил төрүүлнэ. Энэ бол Куан—Инь Аргаар бясалгаснаар гарах үр дүн, үнэн худал эсэхийг нь мэдэх шалгуур юм. Нягталж үзэхгүйгээр бид тухайн аргын сайн мууг мэдэхгүй шүү дээ. Исүс Христ, ”Эцгийн минь гэр олон орд харш бий.” гэж хэлсэн. Энэ нь Түүнийг дагаж байхдаа шавь нар нь олон янзийн ахуй ойлголт, оюун санааны хариултыг олж авч чадаж байсныг Тэр өгүүлсэн хэрэг. Тэрээр Шавь нартаа энэ дэлхийд амьдарч байхад нь ч бусад гариг эрхэсийг хальт харуулж чаддаг байжээ. Шакяамуни Будда, “Ертөнцийн арван зүгт Бурханы

Page 23: The Key of Immediate Enlightenment 4

- –

23

олон орон бий \ диваажингууд, Бурханы Орнууд, Нирваан гэх мэр \” гэжээ. Түүнийг дагаж байхдаа шавь нар нь хэр чин сэтгэлтэй, хичээнгүйлэн бясалгаснаасаа хамааран өөр өөр гариг дэлхийг тохиолдлоор юм уу байнга үздэг байж. Одоо та бид Будда, Исүсийн үйлдэж байсан тэр бясалгалын аргатай учраад байна. Куан—Инь Аргаар бясалгасан хэн ч, Исүс Христ, Буддагийн бясалгаж байсан цаг үеийнхтэй нэгэн адил оюун санааны хариултыг авч чадна. Бясалгагч хүн, энд амьдрах зуураа Буддатай уулзаж, унтаж байхдаа өөр гариг дэлхийгээр зочилж чадах бөгөөд энэ дэлхийг орхисны хойно тэндээ үүнд амьдрах ба зовж шаналахаар энд дэлхийд эргэн ирэх албагүй болно. Бид, нийгмийн байр суурь, урьдны үзэл туршлага, шашин шүтлэгийг тань үл харгалзан, та бүхэнд энэхүү аргыг ямарч болзол нөхцөл, үнэ хөлсгүйгээр санал болгож байна. Энэ аргаар бясалгах нь таныг өөртөө болон гэр бүл, улс орондоо туслаад зогсохгүй эцэг өвгөдөө илүү сайн сайхан ертөнц руу чөлөөллөн аваачих чадалтай болгоно. Энэ дэлхийг орхих үедээ, бид Буддагийн орон, Бурханы Оронд өнө мөнх үлдэж амьдрах нь гарцаагүй билээ! Энэ аргад бидний хамт ямар ч хүн суралцаж болно. Яриагаа ингээд өндөрлөе. Та бүхний хайр энэрэл, сарнишгүй анхааралд гүнээ талархалаа.

Асуулт хариулт

А: Дахин төрөхүй байдаг гэж үнэн үү? Б: Тиймээ, энэ үнэн. Дахин төрөл авахуй гэж байдгийг баталсан бодит явдууд олон бий, заримдаа тэднийг сонин хэвлэлд нийтлэсэн байдаг. Энэтхэгт, гэрээсээ огт гарч явж үзээгүй найман настай нэгэн хүү урьд төрөлдөө амтдарч байсан гэр орон, ирсэн газар зэргээ мэдэж байсан ба нөхөр, хүүхдүүд маань тэндээ амьдарч байгаа гээд тэднийхээ нэр, хаягийг хүртэл тодорхой бичиж өгсөн байна. Эрэн сурвалжлага түүний хэлсэн үнэн болохыг нотолсон. Үүнтэй адил болсон явдал олон бий. Шакяамуни Будда билгийн мэлмийгээрээ өнгөрсөн амьдралаа харж чаддаг байсан. Куан—Инь Аргаар бясалгаж байхдаа заримдаа бид билгийн мэлмийгээрээ өмнөх төрлүүдээ харж чаддаг. Зарим шинэхэн авшигтнуудын маань энэ аргаар анх удаа бясалгаж байгаа хэдий ч өмнөх амьдралаа бас харж чаддаг. Энэ үнэн. А: Яаж Куан—Инь Аргаар бясалгах вэ? Б: Та цагаан хоолтон болох ёстой. Япончуудын хувьд энэ хэцүү биш, учир нь энд их амттай цагаан хоолны хиам хийдэг. Мөн, Япончууд ихэвчлэн далайн ургамал идэж махыг маш бага хэрэглэдэг. Эндэхийн хоолны дэглэм энгийн бөгөөд нэр төрөл нь ч цөөн. Хүмүүс нь ч хоолонд шунаж, түүнд хэт их ач холбогдол өгөөд байдаггүй. Их энгийн, цэвэр цэмцгэр Япончуудад Куан—Инь аргаар бясалгах тохирно. А: Таны дүрсэлсэн гариг эрхэсийг харж чаддаг болохын тулд хүн хир удаан бясалгах ёстой вэ?

Page 24: The Key of Immediate Enlightenment 4

- –

24

Б: Өө! Заримдаа авшиг хүртэх үед үзэж чаддаг. Хүн бүр өөр өөр болохоор цаг хугацаа нь харилцан адилгүй. Ихэнх номын бясалгагчид, юм уу тэдний тэн хагас нь авшиг хүртсэнийхээ дараа тун удалгүй тэдгээр гариг эрхэсийг үздэг. Заримдаа үүнд хэдэн долоо хоног, сар жил шаардагддаг. А: Оюун санааны зам мөрөөр явж, авшиг хүртвэл, хайртай нохой маань үхэх үедээ энэний тусыг хүртэх болов уу? Б: Аан! Та их хайрын сэтгэлтэй юм. Тэгнэ! Тус болно, яагаад гэвэл бидний хүч чадал төсөөлөхийн аргагүйгээр хөгжинө. Боддог, хайрладаг хэн маань ч, ямар ч амьтан үүний тусыг хүртэнэ.

Үнэний Тухай Яриалцсан нь

1991он Зургаан сарын 2 Коста Рика

Энэ бол Их Багш Чин Хай ба Түүний эртний анд хоёрын дунд өрнөсөн яриа юм. Багш энэ найзтайгаа олон жилийн өмнө Гималайд анх тааралдаж байсан бөгөөд, тэр үед хоёул Үнэн мөнийг эрэлхийлэгч байв. Энэ анд нь дэлхийн янз бүрийн газраар явж алдартай олон Багшын хамт өчнөөн аргад суралцаж байсан ч одоо Куан—Инь Аргын бясалгагч болжээ. Үнэн мөнийг хүсэмжлэхүй хийгээд мэдлэгийн төлөөх тэмүүлэлд нь Чин Хай Багшийн сэтгэл хөдлөж, түүнтэй сул чөлөөтэй ямар нэгэн болгоомжлох зүйлгүйгээр ярилцсан юм. Ер бусын энэ яриа нь жинхэнэ “Үнэний Тухай Яриа“ байлаа. Сэдэвт, Их Багш Чин Хайг, “Б”, найзыг нь, “А” асуулт тавьж буй бусад номын бясалгагчдыг “Н” гэж тэмдэглэлээ. Ярилцлага англи хэл дээр эхтэй.

Гэгээрсэн Багшийн Татах Хүч Н: Бие нь нилээд өвчтэй нэг хүн байна гэж бодьё, тэр сүнс буюу тэр хүн өөр хүний биеийг авч болох уу, эд эрхтэнг шилжүүлэн суулгадаг шиг? Б: Яах гэж? Улам их зовох гэж үү? Н: Үгүй ээ. Тэр хүн их сайн ажилладаг, их аугаа ажил мэргэжилтэй болохоор нь бусад хүмүүс тэр ажлаа үргэлжлүүлээсэй гэж хүсдэг байж болно. Б: Хэнд ч хэн нэгэн тэгж цөхөрмөөр их хэрэг болдоггүй. Хэн ч тийм чухал байдаггүй. Тиймээ. Хэдий та нарт Багш байхгүй байлаа ч, өөр нэгэн Багш хүрээд л ирнэ. Тийм ээ! Харин тэр багш та нарт таалагдахгүй байж л магадгүй. (Инээв) Та нар танил царай харсаар байгаад дасчихсан, тэгээд нөгөө царай нь өөрчлөгдөхөөр, ”Биш ээ, энэ биш гэдэг!” (инээв) Аяяаяа! Цорын ганц асуудал энэ л байгаа юм. Тиймээс л бүх хүн Исүс Христийг хүлээсээр байгаа хэрэг. Хэрэв ондоо мишяах ирэх болвол тэр нь зурган дээрхитэй яг адилхан байх ёстой гэж хүмүүс боддог. Хэн нэгэн Чин Хай Багшийг танилцуулвал, тэд, “ Биш байна!” л гэнэ.

Page 25: The Key of Immediate Enlightenment 4

- –

25

Н: Яагаад хүн бүр өөр өөр хэлбэртэй байдаг юм бэ? Жишээлбэл, нүүр царай нь ондоо ондоо. Царай ер нь ямар учиртай юм бэ? Хүний царай юуг илэрхийлдэг юм бэ? Б: Хүн болгон адилхан байх хэрэгтэй гэж та бодож байна уу? Тийм байвал хэтэрхий уйтгартай шүү дээ. Ядаж л, та нар огт хайрлаж дурлахгүй, ямар ч хүүхэд төрөхгүй. Ялгаа нь тэр. Өөр өөр царайтай байхын учир дор хаяад л энэ. Ойлгов уу? Эцэг эх тань хоорондоо адилхан байсан бол та хэзээч төрөхгүй. Н: Оюун санааны амьдралд, “нүүр царай” ямар утга учиртай болохыг мэдэх гэсэн юм. Б: Ямар ч учиргүй. Зөвхөн уур амьсгал нь л нөлөөтэй. Ер нь бясалгаж байхдаа ихэнх хүмүүсийн царай их гэрэлтэй харагддаг. Гэхдээ уур амьсгал нь илүү чухал л даа. Сайн бясалгадаг хүний ойр хавьд хүмүүс байх дуртай байдаг, гэхдээ энэ нь түүний царай зүсэнд болж байгаа хэрэг огт биш. Ойлгож байна уу? Жишээлбэл, 1970 оны Дэлхийн Сайхан Бүсгүйг харахаар очлоо, түүнийг дандаа харахын тулд ойр орчим нь байнга байгаарай гэж хүмүүс танд хэлж, (инээв) та ч тэгэхгүй л дээ. Ойлгож байна уу? Хэсэг хугацааны дараа л та уйдна. Бүр хамгийн үзэсгэлэнтэй хүмүүсийн царайг эрчимтэйгээр хэсэг зуур харсаны дараа хүн маш их ядардаг болохыг та анзаарна. Бид ядраад амармаар болно. Гэтэл, багш гэгдэх зарим хүмүүс бий, их үзэсгэлэнтэй царайлаг биш ч хүмүүс тэднийг хараад хараад ер ядардаггүй. Тиймээ! Заримдаа, тэр Багшийг хальтхан, хормын төдий харах гэж хүмүүс бүтэн өдөржингөө холхих юм уу олон километр явж хүрээд харин буцахдаа ихэд сэтгэл хорогдон харамсдаг. Ойлгож байна уу? Энэ л юм шүү дээ? Та яагаад ийм асуултыг тависан юм бэ? Н: Яагаад гэвэл, би заримдаа тань шиг их сайн гэрэлтэй хүмүүсийг харж чаддаг. Тэр гэрэл Таны сүнснээс гэрэлтдэг гэсэн үг л дээ, надад амар амгаланг бэлэгснийг Тань би царайнаас чинь харж чаддаг. Танд би маш их талархаж явдаг, би сайн хүн биш л дээ гэвч Та намайг маш их хайрладаг. Танд баярлалаа. Б: Миний царай бусад хүмүүсийнхээс ямар ялгаатай юм бэ? Адилхан биш гэж үү? Мэдээж, би номын ах эгч та нартай адилхан харагдаж чадахгүй, гэвч хүн ямар царайтай байх нь ямар ч ялгаагүй. Ок? Н: Би ингэж л асуусан юм. Үүнийг хүн бүр мэдээсэй гэж би хүссэн юм. Б: Аан! Н: Та хүний царайг нь бус зөвхөн сэтгэлийг нь хардаг. Б: Ммм! Аан, ойлголоо. Та миний сэтгэлийг харах гэсэн юм уу? (Инээн, санаа алдав) Их өндөр настай зарим Багш байдаг. Нүүрэндээ нил атираа, зураас, яагаав дээ, үрчлээс суусан, гаднаа бусдын сэтгэлийг татам биш хэдий ч бясалгалынх нь буян хариулал, хайр энэрэлээс нь болоод хүмүүс тэдэнд хайртай байдаг. Тийм ээ! Таны дуу хоолой сайхан, зүс царай тань үзэсгэлэнтэй болохоор та надад таалагддаг гэж зарим хүн ярьдаг. Энэ худлаа, учир нь надад хараагүй, дүлий шавь нар бий, намайг тэнд байхад тэд долоо хоног бүр байнга ирдэг байсан, бүр долоон өдрийн даянд хүртэл шүү. Тэд царайг минь хэзээч харж байгаагүй, гэхдээ дотооддоо бол хардаг л даа, тэдний намайг дүрсэлж байгаа нь одоо та нарын намайг харж

Page 26: The Key of Immediate Enlightenment 4

- –

26

байгаатай яг адилхан байдаг. Мэдээж, дотоодын багш илүү үзэсгэлэнтэй байлгүй яахав, тийм биз? (Инээв) Ойлгож байна уу?

Хараагүй Хүмүүс Шавь Болж Болох уу?

А: Чаран Синх Багш аль хэдийн маха—самадид орсон л доо. Тэр Энэтхэгийн Бийст их том багш байсан бөгөөд хараагүй хүнээс бусад хүмүүст авшиг хүртээдэг байсан. Б: Яагаад? А: Би танаас үүнийг л асуух гэсэн юм, учир нь Та хараагүй шавь нартай гэж хэллээ. Б: Надад хараагүй шавь нар бий. Хүн бүхэн үүнийг мэднэ. Тиймээ, Багшаас авшиг хүртэхийн тулд тухайн хүний таван мэдэрхүй төгс байх ёстой гэсэн ерөнхий журам бий. Энэ эрт дээр үеэс уламжилж ирсэн үндсэн зарчим л даа. Будда ч бас ингэж хэлдэг байсан. Гэвч өөр хэн нэгэн тэдэнд авшиг хүртээх ёстой биз дээ. Үгүй юу? А: Хараагүй ээжтэй нэгэн шавь нь эхдээ авшиг хүртээхийг Багшаасаа гуйжээ, гэвч тэр ээжийнхээ хараагүй гэдгийг хэлсэнгүй. ”Чаран Синх Багш аа, ээж маань ирж авшиг хүртэж болох болов уу? “хэмээн асуухад, ”Болно, чи аваад ир, би түүнд авшиг өгье.” гэж. Гэвч Багш ээжийнх нь хараагүй болохыг үзээд, ”Хараагүй хүнд авшиг өгч чадахгүй гэдгээ би та нарт хэлсэн, тиймээс би ээжид чинь авшиг хүртээж чадахгүй.” гэжээ. Шавийн сэтгэл ихэд гонсойж, “гуйя, Багш аа, гуйя, энэ чинь миний ээж шүү дээ! Гуйя, авшиг хүртээгээч! гэжээ. Тэгээд Багш нь шидийг үзүүлж, авшгийн үеэр ээжид нь хараа оруулаад авшиг хүртээжээ. Тэр хооронд ээж нь харж чадсан байна. Б: Аан, ердөө түр зуур. А: Ердөө авшгийн үеэр хараа оруулсан. Б: Тэгээд дараа нь? А: Дараа нь дахиад харахаа больсон. Б: Намайг Формосад лекц тавьж байхад тэнд ирсэн хүмүүсийн зарим нь хараа орсон, гэхдээ авшиг хүртэх гэж ирээгүй байхад л шүү дээ. Тэд дараа нь ирж авшиг хүртсэн, тэгээд лекцийн үеэр хараа нь дахин сэргэсэн талаархи түүхээ ярьж захиа бичсэн байсан. А: Хараатай чигээрээ үлдсэн үү? Б: Хардаг хэвээрээ үлдсэн. Нэг эмэгтэй нь хүүхэд байхаасаа хориод жилийн турш сохор байсан. А: Тэд хараагүй байсан ч та авшиг хүртээдэг юм уу? Б: Тэгэлгүй яахав! Тэд байнга ахуй ойлголт үзэж, дотоодын Багшаа хардаг байсан. (Инээв) А: Тэд эндэх Багшийг харсан байсан. Б: Ойр орчим нь очих үед тэр байгааг минь үргэлж мэдэрдэг. Тэр хараагүй эмэгтэй Намайг дэргэд нь байхыг мэдэрдэг. Түүнийг инээмсэглэхээр нь би мэддэг. Мөрийг нь зөөлөн цохиоход л тэр намайг байна гэж мэддэг, бид ойр дотно гэдгээ мэдэрдэг.

Page 27: The Key of Immediate Enlightenment 4

- –

27

Багш Шавь Нарынхаа Үйл Үрийг Авдаг

А: Тэр хүний үйл үрээс авдаг учраас Багш зарим хүнд авшиг хүртээдэггүй юм уу, шалтгаан нь энэ үү? Б: Тийм ээ. А: Тэр хараагүй хүмүүст авшиг өгдөггүй байсны учир нь хараагүй байна гэдэг хүний хамгийн хүнд үйл үр гэдгээс болсон болов уу гэж би бодож байна. Б: Өө! Тэрнээс муу үйл үр бий! А: Тэрнээс муу гэнээ? Яг ямар? Б:Хараагүй сохор байна гэдэг оюун санаагаараа сохор байхаас хавгүй дээр. Зарим хүн Багшийг хардаггүй хэрнээ тэдний аугаа хүчийг таниж мэддэг, тэд бол Багшийг хараж чадах хэдий ч Багшийн хэн болохыг мэддэггүй хүнээс илүү дээр. А: Тэгвэл Та сохор хүмүүст авшиг өгөхдөө үйл үрийг нь авдаг уу? Б: Үйл үрийг нь би цаг үргэлж авч байдаг. А: Цаг үргэлж гэнээ? Б: Дөнгөж гэртээ залбирахад нь л би хүмүүсийн үйл үрийг нь авдаг. Нэрийг минь мэддэг болоход хүртэл би тэдний үйл үрийг авдаг. Миний тухай мэдэхэд л үйл үрийг нь авдаг. Хаанаас л бол хаанаас би үйл үр авч байдаг. Хүмүүсийг харахдаа бас үйл үрийг нь авна. А: Тэгээд Та тэр үйл үрийг хэрхэн зохицуулдаг юм вэ? Б: Тэр бол миний ажил. (Инээв) Багш болох хүртлээ хүлээ, тэр цагт би хэлж өгнө. Одоо бол үүнийг ойлгоход хэцүү. Оюун санааны дэг ёс, сая сая, тэр бум жилийн бясалгалын буян хариулал, нөр их тэсвэр тэвчээр, зах хязгаар үгүй их хайраар би үүнийг хийдэг юм. Ок? А: Аан, Танд Баярлалаа. Б: Бурханы шашны сударт мөн, хэн нэгний таван мэдэрхүй хэвийн бус аль нэг нь байхгүй бол түүнийг Буддагийн номонд хүлээж авахгүй гэсэн байдаг. Буддаг амьд байх үеийн Бурханы шашинд, авшиг хүртэх хүнд тавигдах маш олон янзын урьдчилсан нөхцөл байсан. Гэтэл би хамгийн мууг нь ч аврахаа амлачихсан, тийм болохоор над руу итгэл найдваргүйгээр ирдэг хүн гэж үгүй. Шавь нарын маань дотор төсөөлөхийн аргагүй хамгийн муу хүмүүс хүртэл бий. Арван зүгийн Будда хүртэл тэднийг аварч дийлээгүй. А: Аан, Эзэн Будда бидэнд өршөөш үгүй таван нүгэл байдаг гэж хэлсэн. Жишээлбэл, Буддаг хороох. Б: Тиймээ, Буддаг хөнөөх юм уу шархдуулах. А: Аан, архадыг хороох, эцэг эхээ хөнөөх, хуврагийг үймүүлэх. Б: Эцэг эхээ хөнөөвөл, тийм ээ, бид зовлонд унана. А: Эдгээрийг нүгэлийг Тэр өршөөж болшгүй хэмээн хэлсэн. Б: Тийм ээ. А: Та тэгэхээр ийм үйл үрийг хүртэл бас авдаг хэрэг үү? Б: Тийм.

Page 28: The Key of Immediate Enlightenment 4

- –

28

А: Яаж? Б: Би авахгүй юм бол өөр хэн авах юм бэ? А: Тийм ээ, хэн ч тийм үйлийг авч байгаагүй. Б: Тийм шүү. А: Будда тэдгээрийг уучлашгүй гэсэн юм бол, тэр хүмүүс тэгээд яаж аврагдах юм бэ? Б: Тэр хүмүүсийг хувиргаж өөрчлөхийн тулд би хайр энэрэлээ ашигладаг. Н: Тэгэхээр энэ Таны Христ чанар байх л даа, учир нь Эзэн Исүс үргэлж өршөөнгүй байсан бүр хамгийн муу нүгэлтэн, гэм хэргийг хүртэл уучилдаг байсан. Тэгвэл Та одоо тэр хүмүүсийн үйл үрийг бас авах ёстой болж байна уу? Б: Тиймээ. Үйл үрийн хуулийг хүндлэх ёстой. Гэвч тухайн үйл үрийг Багш авах, шавь авах хоёр адилгүй. Жишээлбэл, Исүсийг хавчин дарамталж, загалмайд цовдолж байхад Түүний олон шавь болон дагалдагчийнх нь үйл үр цагаадаж байсан. Та гудамжинаас хэн нэгнийг барьж аваад ,”Одоо чамайг бүх хүний үйл үрийн төлөө цовдлоно.” гэвэл хэний ч үйл үр цагаадаж угаагадахгүй. Ингэлээ гээд хэнд ч тус нэмэр болохгүй. Ойлгож байна уу? Хэдий адилхан харагдаж байвч Багшийн бие бусдын биес өөр. Үлгэрлэвэл, машинууд бүгд адилхан харагддаг ч Мерседес, Волво хоёр эд анги болон эдэлгээний хувьд ялгаатай. Одоо, та Багш хэдэн зуун мянган хүнд авшиг хүрээх ёстой болдог авшигийн үеийг төсөөлж чадна уу? Ядаж л хүн бүрт хүртээх хангалттай адислах хүч Багшид байх учиртай. Ойлгож байна уу? Тооноос нь хамаараад хэдэн зуу, мянган хүнд өгөх хангалттай хүчтэй байх ёстой. Тэр хүчнээс нэг хүн өөрийнхөө хувийг авахад л хэдийнээ билэг ухаан нь нээгдэж ахуй ойлголт, од мичид, диваажин там, гээд юм бүхнийг л үзэж чаддаг байна. Тэр хүч, зөвхөн нэг хүний л гэхэд хэдэн арван мянган жилийн бүх үйлийг угааж дийлэхүйц чадалтай байх ёстой. Будда, хэрэв үйл үр хэлбэр дүрстэй байсан бол ганцхан хүний гэм нүгэл, үйл түйтгэрийг ертөнц бүхэлдээ багтааж дийлэхгүй гэсэн байдаг. Нэг хүний бүх гэм нүгэл, үйл түйтгэр, дээр нь дор хаяад таван үеийнхнийг нь үйлийг шатаахад хичнээн их хүч чадал шаардагдахийг та мэдэж байна уу? Ингэхгүй л бол, үйл үрдээ дарагдаж цоожлогдсон хүн аялгуу сонсож, гэрэл үзэж чадахгүй шүү дээ. Гадагш гарахын тулд тэр бүх хүч Багшийн биеэр дамжих хэрэгтэй болдог. Тэгвэл тэр эмэгтэй хэдэн мянган хүнд авшиг хүртээж байгаа юм чинь хүч чадал нь аугаа их байх учиртай. Энгийн хүн энэ хүчийг өөртөө агуулж чадахгүй. Хэдий сайн хүч ч гэсэн та нарыг бут ниргэнэ. Ойлгож байна уу? Гэрэл өөрөө асахын тулд их хэмжээний цахилгаан хүчдэлийг агуулж байх ёстой. Энэ гэрлийн шил нөгөө гэрлийн шилүүдтэй адилхан харагдаж байвч бүтэц нь ондоо, илүү их цахилгаан хүчтэй байж гэмээнэ та нарт ийм тод гэрэл гаргаж өгч чадна. Дээр нь тэр шил өөрөө энэ төрлийн цахилгаан хүчдэлийг тэсвэрлэж чадахуйц байх ёстой. Тийм ээ. Тэгэхээр Багшийн бие гарцаагүй өөр байдаг байх нь гэвч асуухгүй л бол Багш иймэрхүү зүйлсийг ярихгүй. Ихэнх Багш маш даруу төлөв байдаг, тохиромжтой үе л биш бол тэдэнд

Page 29: The Key of Immediate Enlightenment 4

- –

29

тухайн зүйлсийг ярих шаардлага байдаггүй. Ойлгож байна уу? Түүнчлэн асууж сонсох хүмүүс нь бас зөв сонсууштай хүмүүс байх шаардлагатай.

Багш Хүн Бүрт Өөр Өөрөөр Заадаг

А: Өөр нэг зүйлийг хэлж өгөөч. Эзэн Будда хүмүүсээс нь хамаараад дөрвөн янзын түвшинд сургааль айлддаг байсан, харин Эзэн Исүс үргэлж ижилхэн түвшинд заадаг байжээ. Би ондоо ондоо хэлбэрээр зааж сургадаг гэж Тэр хэзээч хэлж байгаагүй. Б: Ямар дөрвөн түвшин? А: Лама нарыг сургаж байхад дөрвөн янзын хувь хүн байдаг гэж тэд бидэнд хэлсэн. Нэг төрлийн хүмүүс нь маш их хөгжсөн байдаг. Тэгээд оюун ухааных нь түвшинд тааруулан Будда өөр өөрөөр сургадаг байсан. Б: Тиймээ, тэр чинь зөвхөн дотоодод нь. Авшиг бол ижилхэн. Дотоодод нь бол, Багш хүн бүрт өөрөөр зааж сургадаг, бүр хамгийн дотны найз нь хүртэл энэ тухай мэддэггүй. Бүр эхнэр нөхөр хоёр хүртэл дотооддоо өөр өөр хичээл заалгадаг. Зөвхөн дөрөв ч биш, дөрвөн мянга, дөрвөн сая орчим түвшин бий. Тийм! А: Тэгэхээр Исүс бас ингэж заадаг байжээ? Б: Тийм.

Исүс ба Буддагийн Түүхэн дэхь Адил Төстэй Үйл Хэрэг

Б: Исүст зааж сургах цаг хугацаа тийм их байгаагүй. Цовдлуулахаас нь өмнө түүнд ердөө гурван жил хагас л байсан. Мөн Тэр их хүнд цаг үед сургаалиа айлдаж байсныг та мэднэ. Номлолоо чөлөөтэй айлдахыг нь тухайн үеийн улс чиг хандлага тэдэнд хориглож, алдар цуутай хүнийг сүм дугана, хийгээд эрх барих засгийн газар хавчиж гадуурхадаг байсан. Тэр үеийн хүмүүсийн оюун санааны түвшин их доогуур байсан гэдгийг та мэдэх учиртай. Бүх сүм дугана зөвхөн өргөл өргөхийн тулд үргэлж амьтны амь хорооно. Амьтныг өргөл болгож буй тэр үнэр нь диваажинд хүртэл үнэртэж, хамаг сүм дуганы хана тааз харлуулж, номлогч санваарануудынх нь гар бүгд цустай байдаг байжээ. Аймшигтай тэр үнэр нь Египт, Палисины тэнгэрийг бүрхэдэг байсан. А: Буддагийн үе ямар байсан бэ? Надад ярьж өгөөч. Б: Будда,Тэр азтай нэгэн байсан. Оюун санааны дэг журам аль хэзээний хүчээ авсан, ихэнх ард нь цагаан хоолтой, хүмүүс нь гэгээнтнүүдийг шүтэж биширдэг Энэтхэг оронд Тэр төрсөн. Тэр үед улс төрийн өрсөлдөөн тийм ч их ноцтой байсангүй. Дээр нь Будда хан хүү болон төрсөн. Түүний хаан улсаа бүхэлд нь орхисныг бүгд мэднэ. Тиймээс ямар ч хаан Түүнийг хаан болохыг оролдож, өрсөлдөнө гэж боддоггүй байсан. Гэтэл Исүсийн нийгмийн гарал тийм өндөр байгаагүйн дээр нэгэн хүн төрж Еврейн хаан болно гэсэн цуурхал тэр үед тарсан байсан учраас хүн бүр Исүсийг хувьсгал хийж Еврейн хаан болно хэмээн айж байсан. Тиймээс Ромын засгийн газар их ундууцаж байжээ. Ойлгож байна уу, яагаад Исүс болон Будда сургааль номоо өөр өөрөө дэлгэрүүлж байсан, яагаад Христийн шашин ингэж хөгжисөн байхад Буддизм тэгж хөгжив гэдгийг ойлгож ухаарахын тулд та

Page 30: The Key of Immediate Enlightenment 4

- –

30

түүхийнх гарал угсааг бас харах ёстой. Энэ бас л эгэл түвшиний тайлбар. Диваажингийн зохицуулалт, тэр үеийн хүмүүсийн оюун санааны ухамсар гэх мэтчилэн үүнтэй уялдуулан авч үзвэл зохих бусад түвшин бий. Ок. Гэхдээ загалмайд цовдлуулсан Исүс азтай: Тэр сүр жавхлантайгаар өөд болсон. Үүрэг даалгавраа оргилд нь хүртэл гүйцэтгэсэн. Арай удаан амьдарсан бол Эрхэм Дээд Чанараас нь дор орших олон зүйл Түүнийг ихээр зовох байсан байх. А: Исүс үргэлж, Өөрийгөө би ердөө л судар номлолыг үйлдэл болгож байна гэж хэлдэг байсан. Түүний хийсэн аливаа үйл, хэлсэн аливаа үг зөвхөн судар номлол дээрхийг үйлдэл болгож буй байдал байсан. Б: ”Би хууль ёсыг нуурах гэж бус харин биелүүлэх гэж ирсэн.“Тиймээ, Багш болгон ингэдэг. Тэд ирэхээрээ хүмүүст зөвхөн судар номлолыг л илүү тодорхой тайлбарлаж өгдөг. Тийм ээ. Жинхэнэ гэгээрсэн Багшгүй бол олон хүн тэр бүх судар номлол юун тухай өгүүлээд байгааг ойлгож чадахгүй. Андуу ташаа ойлголт маш их байгааг та харж байгаа. Та мэднэ шүү дээ, ихэнх судар номлолд мах—идэхийг хориглож бичсэн байтал томоосоо авахуулаад жижиг хүртлэх бүх сүмд, хамба, дагалдагчид гээд хүн бүр мах идэж, дарс ууж байна. Бурхан, ”Хэн та нарт тэр бүх хонь ямаа, үхэр шарыг хороож надад өргөл болго гэсэн юм бэ? Гар чинь гэм зэмгүй амьтадын цусаар будагдсан байна. Энэ бүх нүглээ та нар зогсоо эс бөгөөс залбирахад чинь Би та нараас нүүр буруулж үл сонсоно. Гэмшиж нүглээ наминчил, амь хороохоо боль, эс бөгөөс та нарыг би өршөөхгүй” гэж хэлсэн. Энэ тийм биш гэж үү? Тийм ээ. Өөрт нь өргөл өргөхийн төлөө амь хөнөөхийг хүртэл хориглосон байхад, бид яаж өөрсдөө мах идэж өөрсдөө өргөл өргөж зүрхлэнэ вэ? Тийм биш үү? Энэ чинь ямарч зүй тогтолгүй байна. Ромын Папийн бүх албатаас ганцхан энэ асуултанд л хариулж өгөхийг л гуй. Библийг бүхлээр нь ярих хэрэг бидэнд байхгүй. Амьд Багш үгүй бол хүн бүр оюун санааны хувьд сохор. Тийм болохоор бие махьбодиороо сохор байх бол юу ч биш. Над дээр сохор ирсэн хүмүүсийг би хараатай хэрнээ хардаггүй сая сая эгэл хүнээс илүү авч үздэг. Тийм болохоор Библид,” Хар, гэвч хардаг хэрнээ та нар ухаардаггүй: сонс гэвч сонсдог хэрнээ та нар ойлгодоггүй.” гэсэн юм. Авшигийн дараа, авшигтан бүрд юм бүхэн, урьд огт мэддэггүй байсан юмс хүртэл тодорхой болдог. Энэ бол “гэрэл” буюу ”гэгээрэл“ гэж нэрлээд байгаа тэр зүйл чинь. Бид гэгээрсэн. Бид үнэн мөнийг мэддэг, учир нь Багш тэр үнэн мөн хийгээд Библи, судар номлолд ил гараагүй үнэнд гэрэл тусгаж, дотоод дахь үнэн мөнийг маань мэдүүлж өгдөг юм. Саяхан миний дурдсан тэр Библийн өгүүлбэртэй адил энгийн учир шалтгааныг хүртэл хичнээн Христийн шашинтан мэдэх билээ? Ойлгодоггүй юм аа гэхэд ядаж хэд нь мэдэх вэ? Тэд өдөр болгон сүмд Библи уншдаг, санваартнууд Библийн бүр цээжээрээ мэднэ. Шалгалтаа өгөхийн тулд тэд үүнийг мэдэж байх ёстой байдаг юм. Үгүй юу? Гэвч, “мах ходоодны төлөө, ходоод махны төлөө, Бурхан ходоод мах хоёуланг нь устгана.” (Инээв) гээд л Библитэй харших зүйлсийг хийгээд байвал тэд Диваажинд шалгалтаа өгч чадахгүй.

Эмэгтэйчүүдийн эсрэг мужууд ялгаварлал

Page 31: The Key of Immediate Enlightenment 4

- –

31

А: Багшаа,Та Библи болоод Дармападийн талаар юу хэлэх вэ? Тэр хоёул эмэгтэй хүний тухай ярьдаг. Бид хоёул эмэгтэй хүмүүс болохоор энэ ч нилээд чухал сэдэв. Дармападад, Эзэн Будда эмэгтэйчүүдийг эгнээндээ оруулахыг хүсдэггүй гэсэн байсан. Б: Би Түүнийг буруутгахгүй ээ. Эмэгтэй хүмүүс чинь аюултай ш дээ. Хуврагууд цөм гоонь, царай зүс нь үзэсгэлэнтэй, тэгээд бас хүчирхэг бие хаатайн дээр сексийн мэдрэмжинд хөтлөгддөг гэдгийг та төсөөлж чадна уу? Тэгвэл одоо цөөхөн хэдэн эмэгтэйг оруулчихъя л даа. Юу болох вэ? Энэ хүслээ хорьж тэмцэх нь тэдний хувьд хангалттай хүнд байхад дээр нь өдөөлт ороод ирвэл юу болох вэ? Бүр хэцүүднэ биз дээ. Гэвч Будда тэр үеийн Энэтхэгийн нийгмийн ёс заншилыг бас авч үзсэн: мөн хуврагуудад үргэлж хүнд хэцүү, адармаатай нөхцөл байдалд байхаас аргагүй болдог гэх зэрэг шалтгааныг Тэр харгалзаж үзсэн. Магадгүй эмэгтэй хүн тйим байдлыг тэсэж чадахгүй байсан байх. Зарим эрэгтэй хүн хүртэл үүнийг тэсэж чадахгүй байхад эмэгтэйчүүдийг хэлэх юун. Зарим лам намайг дөнгөж дагаж эхлээд л, ”Би ч Багштай энэ зэрэгцэхгүй юм байна! Хэтэрхий хурдан, дэндүү их байна!” гэдэг. Тэд бүгд л гомдоллодог хэдий ч хэсэг хугацааны дараа бүгд үүнд дасчихдаг. Заримдаа энэ адармаатай байж болох л доо. Намайг Филлифинд байхад тэнд цөөхөн хэдэн лам, бас нэг эрэгтэй, дөнгөж ирсэн шинэхэн бясалгагч эмэгтэй гэх мэт хар хүмүүс байлаа. Нөгөө нэг эрэгтэй өдөржин унтна, эмэгтэй нь арай чамай л намайг гүйцэж байсан. Бас нэг авшиг хүртээгүй эр тэр хэсэгт байлаа л даа. Тэр улс төрч. Тухайн үед би Ау—Лакийн дүрвэгсдийг зохицуулж байсан учир авшиг хүртээгүй улс төрийн хэдэн хүнтэй ажиллах хэрэгтэй гарсан юм. Хөдлөж байгааг маань хараад тэр айсан ( Багш амьсгаа давчдуулан түүний амьсгалахыг дуурайв ) тэр яг ингэж аахилж байсан. Нэг өдөр би түүнээс нөгөө эмэгтэйг асуулаа. Тэр хаана байна, миний эмэгтэй шавь хаана байна? гэхэд тэр “Үхдэл!” \инээв\ “тэр шавь тань яг хагас үхдэл” гэдэг байгаа. ”Юу гэнэ ээ? Намйаг явах гэж байхад тэр бүр онгоцны буудал дээр ирэж үдэж өгсөнгүй. Ямар шавь гэхээрээ тийм байдаг байна аа? Тэр юу хийгээд байгаа юм бэ? Нэг их юм хийгээгүй л байгаа байх.” гэхэд, тэр аргаа барсан янзтай санаа алдаад, ” Багш аа, тэр ердөө л эгэл эмэгтэй шүү дээ.” гэсэн. (Инээв) “Эгэл эмэгтэй гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Би ямар гэж? ямар нэгэн төвөг удъя гэж би санаагүй, зүгээр л гайхаж байна. Явахад минь миний төлөө ямар нэгэн юм хийгээрэй гэж би түүнд хэлэхийг хүссэн юм гэтэл тэр байдаггүй, би тэгээд гайхлаа л даа.” гэсэн. Харин тэр, ”Өө, хэн ч тань шиг хийж чадахгүй ээ!” гээд шуудхан хэлчихдэг байгаа. (Инээв) “Та бол эмэгтэй хүн биш, энэ дэлхийн хүн ч биш, таньтай энэ зэрэгцэж чадах хэн ч байхгүй.” Миний нүүрэн дээр шуудхан л хэлсэн. “Эмэгтэй хүн байтугай эрэгтэй хүн ч таныг гүйцэхгүй!” гэсэн. Би бас л цочирдсон, энэ тухай бодох ёстой байсан учир юу ч хэлж чадаагүй. Түүнээс хойш би үнэхээр тийм юм болов уу гэж бодоод байгаа. А: Нэг удаа би Гималайд Жотирматид байлаа л даа. Хиндү шашны тэргүүн Шанкарачиряа тэнд байсан. Яагаав дээ, эмэгтэй хүн тэнд нь байхыг

Page 32: The Key of Immediate Enlightenment 4

- –

32

зөвшөөрдөггүй. Би лам хувцастай, үсгүй байсан болохоор тэд намайг эрэгтэй гээд бодчихсон. Б: Тэгээд тэд чамайг оруулжээ. А: Тэгээд тэд орохыг минь зөвшөөрсөн гэхдээ би юу ч хэлээгүй. Би зүгээр л тэдэнтэй тоглож байсан юм. Бусад бүх лам нартай хамт амьдраад л, цугтаа өдрийн хоол идээд л, эрэгтэй хүн шиг дуугарч, тэдний нурууг цохиж аваад л. Яг л эрэгтэй хүн шиг аяглаж байсан болохоор намайг эрэгтэй хүн гээд итгэчихсэн байсан. Усанд орох болохоороо гутлаа яг ингээд хаалганы эсрэг тавьчихна, тэхээр бусад лам онгойлгож ороод миний лам, гэлэнмаа алин болохыг мэдэж чаддаггүй байсан. Нэг өдөр, бараг зургаан цаг болж байлаа, бид хэдэн цагийн турш Шанкарачагяатай хамт байж, лекцийг нь сонссон, миний хувьд тэр их гэгээрсэн хүн шиг санагддаг байлаа. Тэгээд ч би түүнийг угаасаа гэгээрсэн хүн, Хиндүзмийн хамгийн дээд Хамба гэж мэдэрсэн. Гэтэл доод давхараас эмэгтэй хүний дуу сонсогддог юм байна. Тэр үед бид бүгдээрээ Жотирматад эргэл мөргөл хийж байсан ба тэнд хэдэн мянган мөргөлчид бас байсан юм. Тэр гэлэнмаа Сарасватын Мат байсан, энэ нь Шанкарачаяатай адил бүлэг юм л даа. Тэнд хэдэн эрэгтэй хүн байсан бөгөөд ганцхан эмэгтэй хүн нь тэр л байв. ӨӨр рүү нь эрчүүд дайрсан болохоор, тэр хариу хамгаалсан. Эргэл мөргөл хийхдээ гуталгүй явснаас болоод хөлнөөс нь цус гарсан байсан. Тэд түүнийг гадаа гартал нь өшиглөсөн учраас тэр хариу хамгаалсан. Эмэгтэйд тэд их харгис хэрцгий хандсан шүү. Б: Их харгис. Мэднэ, мэднэ, мэднэ.Тэд эмэгтэй хүнийг ёстой үздэггүй. Эмэгтэй хүнийг тэд аюултай гэж боддог, хэрнээ шалтгааныг нь мэддэггүй. Учир зүйтэй боддоггүй. Ердөө л сохроор дүрэм журмыг мөрдөж, ирсэн эмэгтэйг хүнийг зодож занчдаг. Эмэгтэй хүнд юу тохиолдохийг тэд ер тоохгүй бөгөөд зөвхөн нөгөө дүрмээ л дагаж байвал болно гэж боддог. Ердөө л тэр. Сахил санваараа бодохгүй, ойлгохгүй сохроор дагадаг. А: Ямар ч ойлголттгүй, Шанкарачаряагийн сургаалийг дагахгүйгээр шүү дээ. Хамгийн анхны Шанкарачаряа, “Бид бүгд нэгэн цогц.” гэж хэлсэн. Б: Эмэгтэй хүн биеэрээ байхад л бүлгэм нь бузарж, өөрсдөө бохирдоно гэж тэд боддог. Эм хүн эр хүнээс дорд хэмээн үздэг. А: Эмэгтэй хүнийг чөтгөр гэж үздэг. Тийм л ойлголтонд тэд хүрчихсэн. Б: Тийм ээ. А: Тиймээс тэд зөнгөөрөө л түүнд шигшил зэвүүцэлтэй, ямарч хайр энэрэлгүй хандсан, учир нь аль хэдийн орой болчихсон, цасан шуургатай байсан учир тэр гэлэнмаа бүр ядарч туйлдаад дээр нь шархдсан учраас явж дийлэхээргүй байсан юм. Б: Тийм, хэт туйлширсан. А: Хэтэрхий туйлширчихсан. Түүнтэй хамт өөр нэг лам байсан, бас л Сарасвати бүлгийнх, гэвч тэр юу ч хэлээгүй. Тэгэхэд хорин эрэгтэй нөгөө эмэгтэйн эсрэг зогсож байсан. Тэгээд би ламын тухтай орон дотор хэвтээд шөнөжин унтаж чадахгүй болсон, бидний төлөвлөснөөр Шанкарачаряатай маргааш өглөө есөн цагт уулзах байсан ч би очоогүй. Адилхан эмэгтэй хүн болохоор тэр эмэгтэйг хамгаалах ёстой байсан. Тэгээд л би гараад явсан даа.

Page 33: The Key of Immediate Enlightenment 4

- –

33

Б: Та зөвхөн тэрний төлөө байжээ. А: Ердөө тэрний л төлөө. Б: Ердөө л тэдэнд хичээл заахын тулд. А: Тэдэнд хичээл заахын төлөө тэр шүү дээ, гэвч тэд бүгдээрээ намайг лам гэж бодсоныг би мэдсэн. Б: Тэгж зохицуулагдсан учраас л та тэнд байсан хэрэг. А: Бурханы таалал, тийм ээ. Б: Тийм биш байсан бол ийм биетэй таныг лам, эрэгтэй хүн гэж бодох харалган хүн гэж юу байхав. Магадгүй, сармагчин л. А: Тиймээ,сармагчин л тэгж бодно уу гэхээс лам хүн бол тэгэхгүй! Тэд бүгдээрээ намайг лам гэж бодсон, бүгдээрээ шүү. Эмэгтэй гэж бодоогүй. Ойлгож байна уу, би тэднийг мэхлэе гэж хүсээгүй. Зүгээр л надад өмсгөсөн юмаар нь тоглоод л, үргэлжлүүлээд наадаад байсан. Тэгээд ч угаасаа, тэр эмэгтэйг ирээд тусламж гуйн хашгирахад би хамгаалахаар явсан. Та нар бүгдээрээ эмэгтэй хүнээс төрсөн юм шүү гэж би тэдэнд хэлсэн. Би үүнийг яагаад ч ойлгож чадаагүй, учир нь Хиндү шашинд Эх хүнийг үнэхээр дээдлэдэг. Тэнгэрлэг Эх бол тэдний хувьд их чухал. Б: Тийм, тийм, тийм. А: Гэвч тэд түүнд навтархай газрын угаалгын өрөөний ойр газар битгий хэл хоног төөрүүлэх өчүүхэн зай ч гаргаж өгөөгүй. Бид нэг өндөр толгод дээр байрладаг байсан юм. Тэгэхээр нөгөө эмэгтэй шархтай хөлөөрөө, үхлүүт амьтан тэр замаар доош уруудна гэсэн үг. Б: Тэгсэн хэрнээ тэд Тэнгэрлиг Эхийг шүтдэг. А: Тийм. Тэнгэрлиг Эхийг тэд шүтдэг. Гэвч тэд хөөрхий тэр гэлэнмаагийн дотроос Түүнийг олж хараагүй. Түүнд идэх хоол унтах газар олж өгч асран халамжлах нь миний үүрэг гэдгийг би мэдэрсэн. Ингээд л би тэдэнд эмэгтэй хүн гэдэг үнэнээ хэлсэн. Б: Сахил санваар бясалгагч хүнийг хамгаалахын тулд л оршидог. Нөхцөл байдалд тохируулан уян хатнаар сахилыг чандлахгүй юм бол сахил санваарт сэтгэл хүлэгдэх хэрэггүй эс бөгөөс сахил бидэнд хор болно. Тэгэхээр ядаж одооноос сахилаа чандал. А: Үнэнийг ярих. Тэгээд би тэр хөөрхий гэлэнмаа, бас Саравати бүлгийн нөгөө ламыг аваад явсан. Бусад эрчүүд нь айчихсан байсан, харин би Шанкарачаряатай уулзахгүй гэж тэдэнд хэлсэн. Б: Аймаар юм. А: Тийм ээ, аймшигтай. Шанкарачаряа бид бүгдээрээ нэгэнэ цогц гэж сургадаг тэгвэл үүнийг бид үйлдлээрээ үзүүлэх ёстой гэж тэдэнд хэлсэн. Тэгээд нөгөө ламтай хамт хөөрхий гэлэнмааг аваад явсан. Яагаав, тэр газар тэр чигээрээ хэдэн мянган эргэл мөргөлчдөөр дүүрсэн байсан. Тэр Хиндү гэлэнмаад бид хаанаас орон байр олж өгснийг та төсөөлж байна уу? Сикчүүдээс. Б: Юу? Аан, тийм, тийм ,тийм. А: Сик, Та мэднэ дээ, Хиндү Сик хоёр хоорондоо тэмцэлдэж, бие биенээ алж хөнөөдөг. Б: Ямарч орох газар байхгүй байхад Сикчүүд тэднийг хүлээж авсан.

Page 34: The Key of Immediate Enlightenment 4

- –

34

А: Хиндү гэлэнмаад хаалгаа нээж өгсөн цорын ганц хүмүүс бол Сикчүүд байсан. Тэгж би шашны утгагүй хоосон болохыг ойлгосон. Б: Тиймээ. Зөвхөн хайр л юм: шашин биш. Сикүүд сайхан хүмүүс ээ. А: Тэд сайхан хүмүүс. Би тэдэнтэй хамт байж, Сик гэгээнтнүүдтэй суралцаж байсан. Б: Тиймээ, миний харсанаар Хинди хүмүүс бас дажгүй шүү, таны харсан шиг хэт туйлшрагчид ч бас бий. Бурханы Оронд эрэгтэй ч эмэгтэй ч хүн байдаггүй

А: Гэвч, өөр гэгээнтнүүд, эр эм гэж ялгаварладаггүй Хиндү гэгээнтнүүд бий. Харин та мэднэ шүү дээ, эмэгтэй гэгээнтнийг олно гэдэг бэрх.Та бол миний амьдралынхаа туршид уулзаж буй хоёрдахь хүн, учир нь тэд тэнд байгаагүй.Гэгээнтнүүд чинь дандаа л эрэгтэй хүн байдаг. Б: Тэд илүү их хүчтэй, тэгээд ч газар сайгүй ялж дийлдэг байсан.Эмэгтэйчүүд эрчүүдтэй байлдаж чадахгүй, тэгээд л буугаад өгчихдөг.Түүнчлэн, эмэгтэйчүүдэд угаасаа би үзэл их байхгүй. Зарим хүмүүс нүсэр тэмцээн тулаан хийх гэвэл, эмэгтэй нь “Ок, тэгэхээр та суу.”л гэж хэлнэ дээ. Эмэгтэйчүүдийг хоёрдахь байр сууринд байлгахаар гэр бүл дотор сургаж хүмүүжүүлдэг, гэгээнтний оронд ч гэсэн. Эрэгтэй хүмүүс ерөнхийдөө л их түрэмгий аминч, би үзэл ихтэй байдаг.Тэд бүхий л сэнтий, бүр гэгээнтний суудлуудыг хүртэл эзэлчихдэгт гайхах юмгүй. Ийм л юм болдог юм даа. Эмэгтэйчүүд бүгд л хүн төрөлхтөнд аугаа ихээр үйлчилж байдаг. Эм хүн үгүйгээр эр хүн ер төрөхгүй, харин төрснийхөө дараа эмэгтэй хүн рүү дайрч, дорд үзэхээ үргэлжлүүлдэг: тэвэрч зөөж, тэжээж хооллож, өсөж өндийхөд нь дэм болж, хөгжүүлж боловсруулсных нь дараа шүү. Ямартаа ч энэ бол \battle\ би үзэл. Бурханы Оронд эр хүн эм хүн гэж байдаггүй. Ок, би эмэгтэй баймаар бол, эмэгтэй байна, эрэгтэй баймаар бол эрэгтэй байна. А: Үнэн шүү. Би ч бас тэгдэг юм. Б: Нөхцөл байдлаас л болно. А: Тиймээ. Б: Харин тэр үеийн зайлшгүй байдал л. Өөрөөр бол би эрэгтэй ч биш эмэгтэй ч биш. Хэрвээ би эрэгтэй байсан бол Будда байж чадахгүй, эмэгтэй байсан ч Будда болж чадахгүй, учир нь хүрээ жаазанд орчихоороо, та нар Будда болж чаддаггүй.та нар уян хатан байх ёстой. А: Гэхдээ, та мэдэх үү, тэд чинь маш олон Будда бий хийгээд цөм эрэгтэй гэж хэлсэн шүү дээ. Нэг ч эмэгтэй Будда байхгүй л байна. Тэд бүгдээрээ эрэгтэй Будда нэртэй. Б: Та Бадамлянхуа Сударыг уншаагүй юм уу? Буддизмын Бадамлянхуа Судар? Буддаг амьд байхад Манжушири гэдэг Бодисадва байсан шүү дээ. Бүх Бодисадва цуглараад Манжуширигээс асуужээ,”Аа, та газар сайгүй явж ном заалаа, Таны сургаалиар Будда болсон хүн байна уу?” гэхэд, Манжушири,” Байна аа, байна, нэг бяцхан эм луу бий. Тэр Будда болсон, ердөө наймхан настай шүү.” хэмээжээ. Тэгээд бүх эрэгтэй хүн үүнийг харааж

Page 35: The Key of Immediate Enlightenment 4

- –

35

байсан байна. Ÿмар ч эр хүн тийм залуугаараа Будда болж байгаагүй, Шакяамуни Буддаг оролцуулаад хүртэл шүү. Тэд гуч гарсан, эрэгтэй, хүний биетэй байх ёстой. Тэр жаахан, охин луу, найман настай тэр Будда болчихсон байна. Заримдаа тэд тохуу хийдэг байсан. Тэгвэл одоо тэр жаахан охин луу Будда болж чадаад байхад, яагаад би болж чаддаггүй билээ. Яагаад би Будда болж чадахгүй байх билээ.Тиймээ. Тэр ердөө наймхан настай, хичнээн хугацаанд бясалгаж чадав? Хамгийн ихдээ л найман жил. Тэгээд аль хэдийн Будда болж чадсан. Би гуч, дөч хүрсэн. Юунд би Будда болж чадахгүй байх билээ? Зүй тогтолгүй! Тэгэхээр та ойлгож байгаа биз, тэд өөрсөдтэйгээ байлдаж байгаа юм. Аан!

Өөр Өөр Шавьд Зориулсан Ондоо Ондоо Сургааль

Б: Би бүр сургааль номлолуудыг ч хайхардаггүй. Учир нь нэг цаг үед, нэг л санаа, Будда өөр өөр шавь нартайгаа ярилцлаа гэхэд дараа ондоо хэсэг бүлэг шавь нартайгаа ярилцана. Өө, тэр их зүйлийг ярьсан шүү дээ. Дэс түвшин нь өөр болохоор зарим шавь нартаа бүр энэ дэлхий дээр зааж сургаж байгаагүй. Жишээлбэл, Earthdoor Buddha сударт Earthdoor Бодисадватай диваажинд ярилцдаг байсан гэсэн байдаг. Тэр судрыг нээхэд л Будда тэр тэр диваажинд очиж бүхий л Бодьсадва тэнд цуглардаг байсныг дэр даруй тайлбарладаг.Ок. харин тэр шавь нар, өндөр хөгжсөн шавь нар тийшээ очиж бүгдийг сонсож, тэмдэглэж аваад,буцаж ирээд дахин сийрүүлдэг байж. Тийм болохоор бид яаж тэр ялгаануудыг тайлбарлаж чадах юм вэ, эсвэл заримдаа судар номнуудын хооронд зүй тогтлын зөрчилдөөн гарна. Энэ нь Будда дэлхийн хүмүүс, диваажингийн хүмүүс хийгээд Бодьсадва нарт өөр өөрөөр зааж сургадаг байснаас болж буй юм. дэлхий ч биш: Flower Gallon гээд дэлхий дээр тавиагүй олон ном судрууд байдаг шүү дээ. А: Зүрхэн судар. Б: Тиймээ, өөр зүйл ч байгаа. Зүрхэн Судрыг Будда ганцхан шавьдаа, Шарипурад тавьсан юм шүү дээ. А: Өө, Шарипутра! Учир нь тэр Түүний ярьсныг ойлгож чадах ганц хүн байсан. Б: Тийм, тийм. Өөр бусад хүмүүс тэрийг ердөө л барьж аваад чанга уншаад л, юу ч мэдэхгүй байж өдөр болгон бувтнан уншдаг байсан, тэр хүмүүс Шарипутрагийн түвшиний хүмүүс биш байсан юм шүү дээ. А: Бадамлянхуан Судрыг судлаж эхлэж байхдаа би тэрийг алийг нь ч ойлгодоггүй байсан. Б: Өө, тэр чинь их амархаан. А: Хэцүү, хэцүү. Б: Одоо бол хялбархан. А: Тийм л дээ, тийм л дээ. Б: Та тэрийг дахиад уншаарай. А: За би оролдъё. Б: Би байнга л Бадамлянхуан Судраар дурддаг, ялангуяа Куан—Инь Бодьсадвагийн хэсгээс.

Page 36: The Key of Immediate Enlightenment 4

- –

36

А: Бидэнд ярьж өгөөч. Б: Та Хятад хэлээр ойлгодог бол тэр тодорхой байх болно, та түүнийг ойлгоно. Би нэг ижил юмаа дахин давмааргүй байна. Тэр өөр хэл дээр байгаа. А: Аан, бидэнд хэлж өгөөч дээ. Б: Үгүй ээ. Одоо би яримааргүй байна.Үүнийг ярих цагт нь ярих хэрэгтэй.түүнийг Хятад хэл дээр тэмдэглэсэн байгаа, тэр тусмаа одоо, даян дээр шүү. Та яагаад үүнийг Спани хэл дээр тайлбарлаж өгөхийг хэн нэгнээс гуйж болдоггүй юм бэ? Тэр даяаны видео юм уу хуурцагийг гарч ирэхээр та тэр хэсгийг тэдэнд тайлбарлаж өгөөрэй. \Багш нэг бясалгагчид заавар өгөв.\ За, та надаас ойлгодоггүй юм аа лавлаж болно. Юу ойлгохгүй байна, надаас асууж болно. А: Жишээлбэл, нэг удаа Буддагаас, Бурханд итгэдэг хүн, Бурхан байдаг уу, Бурханд итгэдэггүй өөр нэг хүн Бурхан байдаг уу гэж асуусан байдаг, бас тэнд нэг Бодьсадва хариултыг нь хүлээн сууж байсан. Тэгээд Эзэн Будда… Б: Гурван өөр хариулт өгсөн. А: Гурван өөр хариулт. Б: Тийм байдаг байх аа. А: Тийм, тийм! Тэгээд тэр acted like a mirror in a way, харин Тэр ерөөсөө хариулаагүй. Тайлбарлаад өгөөч. Б: Ойлгоогүй хариултаа хэл дээ. Надаас асуу, би хариулъя. А: Та мэднэ дээ, итгэдэг залууд нь Будда зүгээр л хариулсан. Тэр,”Тиймээ, Бурхан байдаг.” харин нөгөө итгэдэггүйд нь, “ Бурхан байхгүй.” гэсэн. Тэгэхээр тэр эхний хариултаа үгүйсгэсэн байна. Бодьсадватай тэр мэдээж огт яриагүй. Б: Энэ нь их нигүүсэл өрөвдөх сэтгэл байсан юм аа. Будда түүнийг эсэргүүцэх хэрэггүй байсан юм. тийм ээ! аль хэзээний Бодисадва болчихоод ийм тэнэг асуулт асууж л байдаг юм шүү дээ. Ойлгож байна уу? Бурхан байдаг хэмээн итгэдэг тэр залуугийн хувьд бол тэр өөрийн энэ итгэл сүсэгтээ тууштай, Бурхан гэгдэг амьдралыг нь тав тухтай болгож, зохих хэм хэмжээ ёс горминд нь байлгадаг. Тийм болохоор Будда түүнд Бурханы шинэ дүр төрхийг бий болгох цаг хугацаа өгөлгүйгээр тэр хэв маягийг нь эвдэхийг хүсээгүй. Жишээлбэл, би мөн л байнга бурханыг дурддаг. Хүмүүс Бурханд итгэх юм бол амьдралаа цэвэр ариун ёс журамтай байлгаж, түүнчлэн Бурханыг бясалгана, тийм байхад чинь би юунд Бурхан байдаггүй юм аа гэж хэлэх болж байна? Ингэвэл тэдэнд сайн, тэднийг будлиулж,хайрлаж эрхэмлэж: амьдралаа суурлиулан цогцлоо байсан, бий болгосон бүхнийг нь үгүйсгэн нурааж буй хэрэг. Ок. Харин Бурхан байдаггүй гэж итгэдэг хүний хувьд магадгүй тэр гэгээрчихсэн байсан байх л даа. Та нар мэдэж байна уу, бидний төсөөлдөг шиг тийм Бурхан байдаггүй гэдгийг тэр мэдэж байсан. Гэвч Бурхан гэдэг бол хүч чадал, хайр энэрэл, билэг ухааны жинхэнэ хүч гэдгийг мэдэхийн тулд бид гэгээрэх ёстой. Энэ нь ихэнх хүний итгэдэг Бурхан гэгдэгч биш. Та нар мэднэ дээ, хүний төсөөлөл: Бурхан гэж тийм юм байдаггүй юм шүү дээ. Буддагийн тэгж хэлсний учир энэ. Хоёр дахь хүн Бурхан гэж байдаггүй гэсэн. Будда мэдээж хэрэг түүний санаа хийгээд түвшинг нь ойлгосон, тэгээд л тэр үүнийг баталсан юм. тиймээ. Бурхан

Page 37: The Key of Immediate Enlightenment 4

- –

37

байхгүй.Тэр хүн аль хэзээний Бурхан гэж юу болохийг ойлгочихсон байж. Бурхан бол бие хүн,нэг тиймэрхүү хүн юмуу аль эсвэл та нарын төсөөлдөг, гуйлт хүсэлт энэ тэрээр тань энийг тэрийг хийж өгдөг хэн нэгэн биш. Тэгээд л Будда зүгээр үүнийг нь баталж,” Ок, та болу байна аа. Энэ сайн.” гэж хариулсан. Энэ бол Будда шашингүй үзэлтэн гэсэн үг биш. Ердөө л Будда Бурхан гэдгийг жинхэнээр нь ойлгочихсон байсан юм. Энгийн нэг үлгэр загвар бус харин жинхэнэ Бурхан.”Бурхан” гэж хэлэхгүйгээр Бурхан. Ойлгож байна уу? Билэг ухаан, хайр энэрэл хийгээд бүхий л өршөөл нигүүслийн хүч. А: Орчлон ертөнцийн, нэг хүн, ганц хүн биш. Б: Тиймээ, ихэнх хүний боддог шиг Бурхан биш. А: Би үүнд итгэж байна аа. Б: Харин гуравдахь нь, Бодьсадва, мэдээж өөрийгөө Бодьсадва гэж нэрлэж байгаа юм бол тийм тэнэг асуулт асуухгүй л байсан л даа! А: Тэр Бодьсадва асуусан эсэхийг би мэдэхгүй байна. Тэр зүгээр л Буддагын хажууд сууж байсан, тэгээд л Будда инээмсэглэсэн. Б: Тийм, тийм, тийм. Гурван удаа. А: Тийм. Ок. Тэр асуухгүй л байх байсан л даа, тийм. Б: Тийм, Ок. Өөр юу байна. Өө тийм! Тийм, тэр Бодьсадва,” Та юунд эхний хүнд нь тийм, дараагийнхд нь үгүй гэсэн юм бэ? гэж хэлсэн. Мэдээж хэрэг, тэнэг асуулт. Нэгдүгээрт, энэ түүнд хамаагүй Будда тийм гэнэ үү үгүй гэнэ үү энэ түүний хэрэг биш. Тэр ойлгочих л хэрэгтэй байсан юм. өөр юу байна. Танд ойлгомжтой юу?

Багшийн бие бол золиос

А: Тийм ээ. Одоо Исүсийг харъя. Исүс Еврейн эртний судар номлолыг бүрэн тайлсан, тэгээд Тэр messiah ийн нөгөө илгээлтийн хэсэг нь болсон. Б: За тэгээд, та дуусчихав уу? А: Тэгээд би Исүс рүү харахаараа өөрөөсөө асуудаг юм л даа. Эзэн Исүс өөрийгөө тэр үхлээр үхнэ гэдгээ мэдэж байсан, учир нь тэр нэг удаа Бурханаас “Гуйя Эзэн минь, надаас энэ аягыг аваач? гэж гуйсан. Тэр тэгж үхэхийг хүсээгүй. Б: Энэ бол, надаас энэ гашуун аягыг аваач? гэсэн үг юм. Тэр түүнийг уухыг хүсээгүй: тэр бол ямарч Багшийн хүн хэмээх хэсэг. Би ч гэсэн цовдлуулах болвол бол тэгж асуух л байсан. Бурхан миний хийх дургүй ямар нэгэн зүйлийг хий гэж шаардвал би тэгж гуйна. Эцсийн эцэст би хийнэ л дээ. Багш олон шилдэг хүнийг бий болгоно, ямарч нөхцөл байдлыг тэвчинэ хязгааргүй их тэсвэр тэвчээр, хайр энэрэлтэй. Гэвч энэ нь Багш бүхнийг хийх дуртай гэсэн үг биш шүү дээ. Багш нар бас айдаг юм. Түүндээ дургүй ч гэсэн хийх ёстой болдог. Хэрвээ тэд юм бүхнийг хийх дуртай юм бол, тэдний өөрсдийгөө золиослож зориулахийн үнэ цэнэ гэж юу байна аа? Ойлгож байна уу? А: Тиймээ би ойлгож байна.

Page 38: The Key of Immediate Enlightenment 4

- –

38

Б: Жишээлбэл, та мөнгөнд маш их дуртай байг. Та мөнгийг бодож хайхардаг, мөн маш их мөнгө олдог, учир нь та мөнгөний төлөө шаргуу хөдөлмөрлөдөг. Гэхдээ шаардлагатай үед та үүнийг хэн нэгэнд өгчихнө. Мөнгөнд дургүйдээ биш шүү дээ. Хэрвээ мөнгөнд дургүй байсан бол юундаа тэгж их ажиллах билээ? Гэвч та бусад хүмүүсийн төлөө үүнийг хийх ёстой. Тийм болохоор л таны өгч өргөж буй мөнгө бүр илүү үнэ цэнэтэй, яагаад гэвэл та үүнд дуртай юм чинь. Хэрвээ дургүй юм аа өгөх эсвэл тэрнээс салж хагацахын хүслэн болсон бол, түүний тухай ярихын үнэ цэнэ гэж юу байна вэ? А: Гэхдээ Бурхан яагаад Исүсийг тэгж үхүүлэхийг хүссэн юм болоо? Б: Тэгэхгүй бол шавь нарынх нь нүгэл хилэнц угаагдахгүй байсан юм. Багшийн бие махьбодь орших хоёр нөхцөл байна аа. Эхнийх нь, физик ертөнцийн шавь нартаа харагдах: тэд чинь Багшийн астрал биеийг харж чадахгүй шүү дээ. Хоёрдугаарт, Багшийн бие золиослож зориулахын төлөө оршидог. Тэр бие шавь нарынхаа салахыг хүссэн болгонийг хүлээн авдаг, тэднийхээ нүгэл хилэнцийг хадгалж улмаар цэвэрлэж ариусгах ёстой болдог. Жишээлбэл, хог түүгчид, тэд эхлээд түүж цуглуулж, хогоо авчираад биендээ хийх ёстой. үгүй гэж үү? Тэд хогийн савыг цуглуулан авч машин руу хийхэд гараа хэрэглэдэг. Тэгээд дараа нь далай юм уу хогийн цэг рүү хаяна. Гэвч энэ хооронд бие нь бохирдож хогний үнэр ханхлах л болго.Тэд үүрд тэр хог тэр үнэртэйгээ байхгүй. Харин гэртээ харьж угаах, цэвэрлэх цаг гарах хүртэл хүлээх л хэрэгтэй болно. Ядаж л хогийг авах үед тэр хог новш тавхан минут, тавхан секундын турш хүртэл тэдэнтэй хамт байх л болно шүү дээ. ойлгож байна уу? А: Будда ч гэсэн шавь нартай л байсан, гэхдээ Тэр тэгж нас барах учиргүй л байсан шүү дээ. Б: Зарим нэг шалтгаан байна аа. Нэгдүгээрт, Будда Энэтхэгт байсан. Тэр бол гэгээн хутагтын орон. Олон мянган жилийн турш хүмүүс нь цагаан хоол идэж, судар ном уншдаг,бясалгал дадлага хийдэг, гэгээнтнүүдийг шүтэж мөргөдөг. Тэдний сэтгэл зүрх нь ариун. Хоёрдугаарт, Будда бас л зовж шаналсан, гэхдээ өөрөөр, тархи оюунаараа. Нэг удаа Тэр үүнийг тэвчиж дийлэхээ больсон. Шавь нараа орхиод хэдэн сарын турш ширэнгэ ой руу ганцаараа явсан. Мэдээж, Багш нар үргэлж дотоод зовлон шаналалаа хэлээд дурсаад байдаггүй л дээ, гэхдээ л зовлон байдаг. Ямарч Багш үүнээс зугтаахгүй. Заримдаа тэр дотоод зовлон шаналал нь нүсэр том маш их болж, учир шалтгаангүй өвчин хууч, юм уу нэг тиймэрхүү зүйл, эсвэл гадны дайралт, шүүмжлэл мэтээр биенийх нь гадуур гарч ирдэг.Та нар мэднэ, дотоод зовлог гаднахаасаа долоон дор.Зарим үед тамаас ч дор байдаг. Заримдаа Багш бүр шавь нартайгаа инээж, хошигнож, бүжиглэж, идэж байлаа ч дотоодод нь юу болж байгааг хэн ч мэддэггүй. Багш нууцаар үргэлж зовж байдаг юм. Та Милерипаг санаж байна уу? А: Тийм ээ, санаж байна. Б: Тэр бүү хэл, Милерипа тийм олон шавьтай байгаагүй. Тэр үедээ тэр тийм их нэр цуутай байсангүй, өөрийгөө Гималайн агуйд нуусан. Хот руу орж өөрийгөө нийтэд ном тавихаар чөлөөтэй ч байлгасангүй. Ердөө л хэдхэн хүн түүн рүү ам дамжуулж ирдэг байсан. Тэр үед хүртэл, Гималай явж түүнийг

Page 39: The Key of Immediate Enlightenment 4

- –

39

харна гэдэг ер бусын зүйл байсан, тэгээд ч олон хүн тэгж чаддаггүй. Гималайн бүс нутбг хичнээн хүн ярвигтай болохыг та мэдэж байна уу? Тэгэхээр тийм ч олон хүн түүнтэй уулзахаар очиж байгаагүй гэж та төсөөлж болно. Тэр бүр хороос болж зовж байсан. Хэсэг хүмүүс түүнд атаархаад хордуулсан. Түүний нас барсных нь шалтгаан энэ, тэр үүнийгээ мэдэж байсан л даа, тэгсэн ч гэсэн хүлээж авсан. Яг л Исүс цовдлуулахаа мэдсэн ч хүлээж авсантай адилхан. Ямарч сонголт байхгүй, ямар ч сонголтгүй. Бурхан хүссэн үед, та нарт ямарч сонголт байхгүй. А: Бурхан яагаад тиймэрхүү юмыг хүсдэг юм бэ? Б: Шавь нарын нүгэл хилэнцийг цэвэрлэх гэж. А: Бурхан шавь нарын нүгэлийг ариусгах эерэг аргыг бий болгож болдоггүй юм уу? Б: Үгүй ээ, яагаад гэвэл энэ дэлхий эерэг биш. Энэ бол сөрөг хүчний дэлхий. Нэг л удаа энэ дэлхийд орж ирсэн бол үйл үрийн хуулийн дагуу хийж үйлдэх ёстой. Тэгэхгүй бол, та нар энэ физик дэлхийн вант улсад сэтгэл хямарч, энэ дэлхий эхм замбараагүй болно. Хүн бүр хүссэнээ хийгээд, ямарч муу юм үзэхгүй, хөнөөгөөд, хулгайлаад бүх л муу зүйлийг хийгээд, хэн ч шийтгэл хүлээхгүй болчихно. А:Та мэднэ, Рамана Махариш хорт хавдраар өөд болсон бас Свами Шивананда. Тэд нар бас шавь нарынхаа үйл үрийг авсан уу? Б: Тэгсэн. Тэр бол ердөө л жүжгийн төгсгөлийн хэсэг байсан. Амьд байх үед нь илүү эмгэнэлтэй зүйлс болж байсан. А: Свами Вивкананда, тэр тэгж нас бараагүй юм уу? Б: Тэр яаж өөд болсон юм бэ? А: Би мэдэхгүй байна. Түүнийг ямар нэгэн хорт хавдар эсвэл уяман өвчин энэ тэр туссан гэж би сонсоогүй юм байна. Б: Гэхдээ түүнд өөр зүйл байсан. Бүгд хор хавдараас болж эсвэл цовдлуулж үхэхгүй шүү дээ. Үгүй гэж үү? А: Яг л Шри Ауробиндо самадид орсон байсан шиг, ээж нь ч бас. Б: Дотоод шаналал, дотор зовлон, оюуны зовлон физик зовлонгоос долоон дор. Гэвч би та нар хэлж байсан, өөр өөр түвшиний Багш нар байна. Шавь нартаа авшиг өгдөггүй бол үйл үр авахгүй зовох ч шаардлагагүй. Вивиканада тэдний түвшиний багш байгаагүй. А: Харин Шри Ауробиндо? Б. Битгий асуу. Эс бөгөөс хүн бүр намайг зэмлэнэ. Мастерууд багш нараас өөр. А: Гэхдээ тэд бүгдээрээ бясалгалаар дамжих ёстой. Энэ чинь Мастер болох түлхүүр нь үргэлж бясалгал гэсэн үг. Б: Янз янзын бясалгал байгаа шүү дээ.

Исүс Христ Куан— Инь Аргаар бясалгаж байсан нь

А: Жишээлбэл, Исүс, Тэр ямар бясалгалаар бясалгаж байсан юм бэ? Б: Куан—Инь. А: Та яаж мэдэж байгаа юм бэ?

Page 40: The Key of Immediate Enlightenment 4

- –

40

Б: Би мэднээ. А: Тэгэхээр тэр бүхнийг мэдэгч оюун ухаантай байжээ. Б: тийм, тийм, тийм! Тэр ийм байсан. А: Тэр тийм байсан гэнээ? Б: Өө, битгий надаас асуу. Би танд олон үнэнийг хэллээ. Энэ зүгээр л дээ, а асууж болно. Ухаалаг асуулт лавла, үргэлжлүүл. Бусад хүмүүс, би сонсохыг хүсэхгүй байна. Бусад нь аль хэзээний надаас өчнөөн олон мянган удаа асуугаад төчнөөн мянган удаа намайг буруушаасан, тэднийг дахин ингэхийг нь би зөвшөөрөхгүй. А: Исүс Иссентэй байсан шиг. Тэр Иссенүүд нь сөнөсөн тэнгисийн хажууд амьдардаг Ариун Бүлгэм юм л даа. Та үүнийг мэдэх үү? Б: Мэднээ.Исүс, хэдэн мянган жилийн турш цагаан хоолтон байсан Иссений бүлгэмээс гаралтай, тухайн үедээ тэд залгамжлалын удам угсаа байсан. А: Тухайн үед гэнээ? Б: Тэд гэрэл аялгууг уламжилдаг “White Brotherhood” байсан юм. Тухайн үед тэдний бүлэгт орно гэдэг маш хэцүү байсан, тэгээд бас та ганц бие явах мөн энэ сургаалийг гадаа нээлттэй дамжуулахгүй байх ам тангараг өгөх ёстой. Тэр бүлэгт орсон хэн ч бай ахмиг настай гишүүн хүн нь танилцуулж, хамгийн сүүлчийн бүлэгт авшиг авахаасаа өмнө олон жилийн сорилт шалгалтыг өгөх ёстой байдаг. Тэгж гэмээн цагаан нөмрөг өмсөнө. Тэр бүлэгтээ, тэд итгэхийн аргагүй байсан. Тэд бол “ хайрыг дахин төрүүлэгч” байлаа л даа гэвч Исүс чимээгүй байх тангарагийг зөрчсөн ганц хүн нь байсан юм, гэхдээ энэ бол мэдээж Хамгийн Дээдийн захиаллага байсан. Тэр дотоод захиаг авсан. өөрөөр бол хэн ч өмнө нь тэгж нээлттэй номлож байгаагүй. Нэгдүгээрт, тангарагаасаа баолсон, хоёрдугаарт аюул ослоос болсон. Тийм ч болохоор, Исүсийг нээлттэйгээр ном сургаж эхэлсний дараа, мөн Түүнийг цовдлуулахаас өмнө “ White Brotherhood” ийнхэн бүгдээрээ Түүнийг нууцаар ажиж, янз бүрээр туслахыг оролдсон боловч тус болоогүй.Түүнийг загалмайгаас мөн агуйгаас буулгаж гаргасан нь тэд байсан юм.Ямартаа ч бий дэндүү их ярилаа. Шаардлагатай биш зүйлийн талаар би хэтэрхий их ярилаа. Өөр асуулт асуу. А: тэгье, Египтүүдийн тухай ярьж өгөөч. Б: Египүүд ээ? Мэргэн үгс Эрүүл саруул хийгээл эгэл жирийн амьдар. Энгийн амьдарч Аугаа бод. Үргэлж эерэг сайныг бод. Ердөө бодол л таны амьдралын зураг төөрөг хийгээд өдөр хоног, хувь заяаг өөрчилнө. Мөч хором бүрээ амьдралаа гүйцэт төгс, эерэг сайхан, баяр жаргалтай, сурч боловсрох амьдрал болгоход ашиглах хэрэгтэй. Бүгдийг орхи тэгээд та бүх юмтай болно.

Page 41: The Key of Immediate Enlightenment 4

- –

41

А: Тиймээ, Египтчүүд бас өндөр дээд авшигтнууд байсан. Б: тийм ээ, учир нь тухайн үед тэдэнд жинхэнэ амьд Багш, Моссей байлаа. Моссейг тэндбайхад, тэд авшиг хүртэж, заримд Түүнээс авшиг хүртэж хэсэг зуур удам угсааг хадгалсан. Тэр үед, Тэд Бурханы хүүхдүүд гэдэгтээ итгэдэг байсны учир энэ. Яг л та нар одоо өөрсдийгөө Бурханы хүүхэд гэж итгэж, авшигийн дараа гэгээнтэн ахуйд ордогтой адилхан. Жинхэнэ амьд Багштай хэн ч бай өндөр дээд авшигтан: харин Багшгүйгээр, Египт ч бай Палистин ч бай, хэн ч аугаа дээдээр авшиг хүртэхгүй. Энэ бол Багшаар дамжин нээгддэг дотоод хүч. Энэ бол гадны ном судар, ёслол жаяг биш. А: Моссей яагаад тэр хоёр алдааг гаргасан юм бэ?, хэлж өгөөч. Нэг нь тэдгээр Египтчүүдийг хороосон, нөгөө нь дөчин жилийн турш цөл тэнэсэн. Б: Тэр чинь гэгээрэхээс нь өмнө шүү дээ. А: Бас Тэр Эцгийнхээ үгийг үл дагасан. Эцэг нь түүнд нөгөө усны талаар хэлэхэд тэр итгэл бишрэлгүй байсан тэгээд үргэлжлүүлээд… Б: Тиймээ, тэр бол Моссейгий human part А:Human par Б: Дэмий юм их бий. Жишээлбэл, та Бурханыг мэднэ. Өөх, тэр сударт дэмий юм их бий, тэр талаар би яримааргүй байна. Болно биз дээ? Би ярих уу? А: тэг ээ. Б: Жишээлбэл, би Бурхан бүтээсэн гэж ярьдаг… сонсмооргүй байвал, гар! За юу? Бурхан дэлхийг долоон өдөр, зургаан өдрийн дотор бүтээсэн. Тэгээд арван хориг цээрийг бий болгоход дөчин өдөр зарцуулсан, тэгээд бид их ариун, хүрэмгүй, хүндэлмээр гэж би хэлэх гээд байна л даа, байх ёстой болсон. Гэвч Моссей бууж ирээд хүн бүр наргиж цэнгэн, архи дарс ууж, тэнэглэж байхыг үзсэн, Тэр үүнийг үгүй нураасан! Тэрээр Бурханы хоригуудыг үгүй хийсэн бөгөөд ингэхдээ дөчин өдрийг зөрцуулсан. Бурханы хоригуудыг сийлж бичсэн чулууг эвдэлсэн! Тэдгээр нь Бурханы гараар бичигдсэн байх ёстой.Тэр тийм биш гэж үү? Ок. Тэгээд хүмүүс гэмшиж харамсах үед Тэр хүрч ирээд дахин хийсэн, тэр удаад илүү хурдан хийсэн! Та дахиад асуувал бид асуудалд орно шүү. би ярьж болно л доо гэхдээ миний яриа сүм хийд хийгээд өөр хэн нэгнийг баярлуулахгүй л байх. заримдаа би ярьдаггүй учир нь би хүмүүсийг гомдоохийг хүсдэггүй юм. Гомдоогүй юу? А:Үгүй ээ, тэд гомдоогүй гэж байна. Б: Ок, та нар бүгдээрээ Христийн шашинтан. Би яах юм бэ? А: Би хоёуланг нь шүтдэг. Би Буддист бас Христ. сонсооч. Тэгээд Бурхан уурлахад. Бурхан яаж Өөрийнхөө хүүхдүүдэд уурлаж чаддаг байна аа? Б: Энэ бол хүн төрөлхтөний бий болгосон тайлбар. Бурхан уурлаж байнаа гэж бид ярьж байгаа бол энэ нь үйл үрийн хууль үйлчилж байгаа нь тэр, үгүй юм аа гэхэд л Эзэн, Үйл үрийн Бурхан уурлаж буй нь энэ, харин Бүхнийг Чадагч биш шүү дээ. А: Тэгэхээр Моссей тэр амласан газраа орж чадаагүй, харин энэ шалтгааний төлөө тэр ердөө л түүнийг харсан юм байна. Түүний өөрийнх нь үйл үр түүн дээр буусан хэрэг үү?

Page 42: The Key of Immediate Enlightenment 4

- –

42

Б: Тэр бол хэсэг бүлэг хүмүүс, Еврейчүүдийн хамтын үйл үр байсан юм. Учир нь Бурхан тэдэнд олон гай гамшигаар дамжуулан тусласан, тэдэнд” бөөнөөрөө дүрвэж байх “ үед олон гайхамшигийг үзүүлсэн.Тэдэнд туслаж, аварч, хоол унд уух унд өгч тэдэнд ч ямар нэгэн зүйлд санаа зовох учиргүй байлаа: гэвч тэд Бурханыг дагаагүй. Ойлгож байна уу? Бурханы зохицуулалтын эерэг ямар нэгэн юм хийхийг хүссэн. Тэд Бурханы хориг цээрийг үл дагасан. Тийм болохоор тэд татгалзаж түлхсэн зүйлээ дахиад авч чадаагүй юм. эсвэл дор хаяад л хилээн удаан хугацааны дараа үүнийг дахин авч үзэх ёстой болно. жишээлбэл, та эмчид үзүүлэх гээд, маш яаралтай байдалд байлаа, эмч ч таныг үтэр түргэн эмчлэхийг хүсчээ, гэтэл эмчийг хартал танд тэр таалагдсангүй, эсвэл эмчлүүлчихээд, баярлаж талархахгүй,” аа, би таныг хармааргүй байна. Би энийг хүсэж байна. Би тэрийг хүсэж байна.” гэе л дээ. Мэдээж, тэр эмч таньтай хэтэрхий удаан маргахгүй: тэр хүн өөр бусад хүмүүсийг эмчлэх ёстой шүү дээ. Тэгээд та дараа нь харамсаж, дахиад эмчлүүхийг хүстэл, өөр хэн нэгэн дугаарлачихсан, та хүлээх хэрэгтэй болно. Та үүнээс татгалзсан! Эмч өөр хүнд хагалгаа хийж байна, урьд нь та байж байсан юм гээд, түүнийг ангархай, оёж эмчлээгүй орхичихоод таныг гээд явчихаж чадахгүй, та өөрийн дараалал болзооноосоо татгалзсан тэгчихээд эмч надад уурлалаа гэж ярьдаг.Энэ чинь худлаа шүү дээ. А: Тэгвэл одоог хүртэл үргэлжилж байгаа Еврей болон Арабчуудын хоорондын мөргөлдөөний талаар ярьж өгөөч. Өөрийг нь дагаагүйн улмаас тэр хүмүүсийг шийтгэх болно гэж Бурхан хэлсэн. Бурхан тэр хүмүүсийг энэ дэлхийгээс алга болгоно. he will have the Arabs fight with them all the time until the end of the year. Б: Аан, энэ нь тэд атаач Бурханыг шүтсэнээс болсон юм. Тэд хоёрдахь ертөнцийн Бурханыг шүтдэг байсан. Хоёрдахь ертөнцийн Үйл үрийн Эзэнг шүтсэн түүнийх нь төлөө Бурхан тэднийг шийтгэсэн. Хэрвээ тэд Хамгийн Дээдийг шүтэх, эсвэл тэдний Моссей Багш нь ихээхэн дээд тушаалт гэгээнтэн байсан бол тэд үүнийг амсахгүй байх байсан юм. Түүнчлэн нэг л удаа боломжийг алдвал та олон олон үеэр, өчнөөн мянган жилийн турш, тэр хүрдэн эргэж дуустал зовж, хамаг юмнаас үнэхээр уйдаж, жинхэнээсээ гэмшиж харуусах хүртэл зовох ёстой болдог юм. тэгээд Багш таныг аврахаар ирнэ. Манай нэг бясалгагч намайг анх удаагаа хараад мөн лекц сонсчихоод гэртээ харьж, авшиг хүртэхийг хүссэнгү, үүнээс татгалзжээ. Үүнийг шаардагатай бус гэж бодсон хийгээд өөрийгөө сайн хүн хэмээн үзжээ. Тэрээр бясалгаж дадлагаждаг, ердөө л алдаг оног бясалгалаа хийдэг мөн сайн үйл хийдэг, Багш хэрэггүй. Бас, эмэгтэй хүн, эмэгтэй Багш! Буддын судар номонд эмэгтэй хүн Будда болж чадахгүй гэсэн гээд л тэр ярьжээ. Харин тэр урьд төрөлдөө сайн бясалгагч байсан бөгөөд Буддатай учрах, гэгээрэх буянтай байв. Томоохон би үзлийг нь эс тооцвол түүнд сайн тал байлаа. Тэгээд лекц ирж сонсоод яваад өгсөн, тэр мэдэж байсан, ахуй ойлголт ч үзсэн, маш олон гэрэл мөн Буддаг тэнд үзсэн. Чин Хай гэгч хүн эгэл биш гэдгийг мэдсэн. Мэдэхгүй биш мэдэж байсан хэрнээ үүнээс татгалзсан. Энэний шаардлага үгүй ганцаараа байхад хангалттай гэж тэр хэлсэн. Сайн буян хариулалтай тэрээр Буддын сүм дуганад үргэлж өргөл

Page 43: The Key of Immediate Enlightenment 4

- –

43

өгдөг бүх юм сайн сайхан байсан. тэгээд гэртээ харьж харин зарим нэг шавь түүнийг “Та яагаад авшиг хүртдэггүй юм бэ? Энэ бол их сайхан боломж, авшиг хүртэхгүйгээр нас барвал та хэзээч мэдэхгүй, Багш хэзээ ирэхийг та хэзээч мэдэхгүй. Ямарч юм тохиолдож болохыг та мэдэж байгаа. Явж авшиг хүрт.” гэж шахжээ. Тэгээд тэр нэг тийм, яаж хэлдэг билээ, итгэл үнэмшилдээ ганхсан.

Өөр Өөр Түвшиний Эзэдүүд А: Хамгийн Дээд Бурхэн хүний биед хувилж болох уу? Б: Тэр хүний биед хувилж болно оо. А:Ямар биеийг Тэр хүсдэг вэ? Ондоо ондоо шашны шавь нар, тэд бүгдээрээ Бурханд залбирахдаа үнэхээр чин сэтгэлтэй, Эзэний жинхэнэ зориулалууд байдаг, Тэд үнэхээр тав дахь түвшиний Нэгтэй холбогдож чаддаг уу? Б: Ихэндээ тэд Үйл Үрийн Эзэнтэй холбогддог. А:Үйл Үрийн Эзэн хоёр дахь түвшинийх. Еврейүүд Түүнийг Jehovah гэж нэрэлдэг, гэвч энэ чинь Үхлийн Эзэн Яаматай адилгүй байна шүү дээ? Б:Үгүй ээ. Үхлийн Эзэн чинь тамын бүс, эхний түвшинд байдаг. А:Тэгэхээр, Хамгийн Дээд Бурхан өөр өөр Эзэдийг ондоо ондоо түвшинийг удирдахаар тавьсан юм уу? Б: Яама Үйл Үрийн Эзэнтэй ажилладаг.Ок? А:Тэгээд тэд бидний энэ дэлхийд байх хугацаа дуусах хүртэл ажилладаг. Б: Тиймээ. Тэд байр суурь нь төгсгөл болох хүртлээ ажилладаг. А: Та тэгээд, жишээлбэл, кальфад. Хиндүчүүдийн хувьд, тэр ойлголтонд дөрвөн кальфа байдаг гэж байгаа юм уу? Б: Эзэнд хүртэл… тэдний үйл үр барагдтал. А:Тэр бол үйлчлэл, тэд ариусч байгаа гэж байгаа юм уу… Б: Энэ ярвигтай. А: Энэ ярвигтай. Б: Гэвч тэр байр сууринд байх үедээ ажлаа гүйцэлдүүлэх Бурханы Хүч тэдэнд байдаг. А: Одоо, риш болон гэгээнтнүүд тэдгээр хуулийг өөрчилсөн. Б: Тиймээ, Багш нар тэдгээрээс дээр оршидог. Тэднийг номхтгохын тулд Багш өөрийн байр сууриа ашигладаггүй. Тэд зүгээр тэдэнтэй хамтран ажиллаад тухайн сүнсүүдийг нутагт нь аваачдаг, гэхдээ тэд хэзээч дарж номхтгодоггүй.Яг л ерөнхийлөгчийн зөвлөгч шиг. хэдий түүнд бүх сайд, тэр бүү хэл хамгаалагч нарын хүч байдаг ч хэзээч хүрч ирээд “ Хөөе, чи бол ердөө л нэг хаалга хамгаалагч.“ гэдэггүй. Тэр тэгэхгүй, та нар мэднэ.Тэр түүнийг хүндлээд дотогш орж үнэмлэхээ шалгуулаад хамгаалагчийн хаалга нээж, орохыг зөвшөөрөх хүртэл хүлээж л байдаг. Хэдийгээр тэр газарт их танил ч гэсэн хэнтэй ч ярилгүйгээр хаалга дайран орж ирэхгүй. Тэр хүн бүрийн ажлыг хүндэлдэг. Гэхдээ мэдээж хэрэг ерөнхийдөө тухайн газар орохыг зөвшөөрдөггүй хэн нэгнийг тийш аваад оръё гэвэл тэр чадна. Тэр биеэрээ байгаа болохоор, түүний баталгаа зэргээс болоод хамгаалагч

Page 44: The Key of Immediate Enlightenment 4

- –

44

түүнтэй яваа хэнийг ч ерөнхийлөгчтэй уулзахаар орохыг зөвшөөрнө.Өөрөөр бол хэн ч ерөнхийлөгчийн өргөөнд орж чадахгүй. Ойлгож байна уу? Тэр нөлөө бүхий хүнтэй хамт яваа ямарч энгийн хүн ерөнхийлөгчийн ордонд орж чадна.

Гэгээрсэн Багш Нар Хүмүүсийг Зүй Тогтолтой Авардаг

А:Та мэднэ, нэг удаа Будда,”Та нарыг энэ бүх зовлон хийгээд мунхаглалаас гаргаад авчихаж болдог бол би тэгэх л байсан, гэвч би чадахгүй юм даа.” гэж хэлсэн. Б: Тийм! Тийм! А:Тэгэхээр, энэ ….. Тэр бүхнийг мэдэгч биш байжээ. Гэхдээ Эзэн бол бүхнийг мэдэгч. Б: Будда бүхнийг мэдэгч ч гэсэн бид өөрийн хүсэл зоригоо ашиглах ёстой. А:Яагаад тэр биднийг зүгээр чөлөөлчихөж чаддаггүй юм бэ? Б: Тийм биш ээ! Тэгээд ч энэ бол инээдэм биш. А: Гэхдээ инээд хөөрөөсөө илүү зовлон гуниг их дээ. \инээв\ Б: Хүмүүс зовох дуртай. Өөрсдийг нь дагахад бэлэн биш байхад нь Будда, Исүс хүмүүсийг хүчилж чадахгүй шүү дээ. Хүмүүс өөрийн чөлөөт хүсэл сонирхолтой. энэ л хэцүү хэсэг нь байгаа юм тэгээд ч энэ чинь сөрөг дэлхий шүү дээ. Тэд энэ дэлхийн тушаал зааврын дагуу ажиллах ёстой. Тэд бүхнийг эвдэж болохгүй. Энэ бол Үйл Үрийн Эзэний улс гүрэн. Энэ улсад хөл тавьсан л бол та нар зүй ёсоор нь л ажиллах ёстой. Гэгээнтнүүдэд хүмүүсийг эв зүйтэй ятгах, зүй тогтолтой ярих, ид шидийн хүчээр бус, ховсдож биш харин тэдний өөрийнх нь сонголтоор тийш татахаар энд ирэхийг зөвшөөрсөн байдаг. Тиймээс л Багшийн ажил хүнд хэцүү бөөн зовлон байдаг юм. Тийм бишсэн бол хэн ч Багш болж чадна, дэлхийг бүхэлд нь дээш татаж хоослоход нэг л Багш хангалттай. Гэвч ингэхийг зөвшөөрдөггүй, учир нь, өөр гэгээнтэн гарч ирээд диваажинтай холбоо тогтоохыг тулд зарим хүн байнга энд хоцрох ёстой болно.Учир нь энэ дэлхий дээр хүмүүс байгаа л болохоор бусад биес хувьсаж үүсэж болно. Та Библи, Хуучин Гэрээг санаж байна уу? А: Тийм ээ. Ургамал, Амьтан Хийгээд Хүн Б: Бурхан хүнийг амьтадыг хаан нь байж, захир гэж даалгасан. Энэ нь бид тэднийг асарч хамгаалж, зааж сургаж, хувьсуулж үржүүлэх ёстой гэсэн үг. Харин бусад амьтадыг хүн болохоор гарч ирэхэд нь, тэдгээр шинээр төрж буй хүмүүст зааж сургах аль хэдийнээ илүү хувьсаж хөгжсөн илүү ухаалаг өөр хүмүүс байх ёстой. Ойлгож байна уу? Хувьсаж хөгжин хүн болох учиртай мод, хад, эрдэсүүд байна шүү дээ. Тэднийг гарч ирэх үед зааж сургах хэн ч байхгүй байвал тэд буцаад л эрдэс бодис мод ургамлынхаа улс руу буцчихна биз дээ.

Page 45: The Key of Immediate Enlightenment 4

- –

45

А:Ургамал яаж сурдаг вэ, жишээлбэл , юу сайн, юу муу гээд? Б: Хүрээлэн буй орчныхоо уур амьсгал, инергээс сургаалуудыг сорж аван хэдэн мянган жилийн туршлагатай удаанаар сурдаг.Гэхдээ ухамсар болоод боловсруулах тогтолцоо нь удаан л даа. Эцсийн эцэст, “Аан! Тийм! Энэ шүү дээ!” хэмээн сэрж мэдэх хүртлээ тиймэрхүү уур амьсгалд хэдэн мянган жилээр байх ёстой. Тэгээд тэдэнд бие өгнө.Тэд бол залуу сүнс. Яг л та нар ах эгч нартаа юу хийхийг нь хэлэх илүү амархан байдагтай адилхан, харин балчир хүүхдэд энэ чиний хүсэж байгаа зүйл гэдгийг тайлбарлахад хэцүү байдаг. Та нарыг ойлгодог болтол тэд удна. Тэд коллежид орох хүртэл удах хэдий ч орох үед нь зааж сургах хэдэн профессор байх шаардлагатай. Шинээр ирэгсэд хийгээд шинэ оюутнуудыг хүлээж авах хүн байхгүй бол хэн ч төгсөгч болж, коллежоос гарч чадахгүй шүү дээ. Бага сургуулийн багш бас л чухал.Үгүй гэж үү? Би хэтэрхий их ярилаа.Та үүнийг хангалттай гэж бодохгүй байна уу? \Үзэгчид Багшийг илүү их яриулахаар зоригжууллаа.\

Сүнс А: “Атман”ы онол ямар вэ? Будда угтаа сүнс байхгүй гэж, харин Исүс сүнс байдаг гэсэн. Б: Энэ бол хэн нэгэн Бурхан байдаг гэхэд, тэр бурхан байхгүй ээ гэж хэлж буйтай л адилхан зүйл. Мэдэж байна уу? Энэ бол тэдний л асуудал. Бид бүр үүнийг тоодог ч үгүй. Тэд өөр өөр түвшиний янз бүрийн хүмүүстэй ярьдаг, ондоо нэр ус хэрэглэх ёстой байдаг юм шүү дээ. А: Тэгэхээр, тэр бас сүнс байдаг гэсэн. Өөр газар, Будда сүнс байхгүй ээ гэсэн байна шүү дээ. Б: Тийм л дээ.Тэр энэ бол” Аугаа Би” гэж л хэлсэн.Ок? Жинхэнэ хүн буюу жинхэнэ та. Ойлгож байна уу? Тэр бол сүнс. Үгүй гэж үү? Энэ бол адилхан л зүйл. Тэр ердөө л хүмүүсийн үгэнд хэт утга учир өгөх байдлыг эвдэхийг л хүссэн. Хүмүүс зүгээр л сүнс ийм, ямар нэгэн юман дотор далдлагдсан зүйл гэж төсөөлдөг. Тэгээд тэр үүнийг няцааж,” Үгүй ээ тийм юм бишээ. Энэ бол зөвхөн та өөрөө.”гэж хэлэх ёстой болсон юм. Ок? А: Тэгээд тэр эргэн төрөөд байгаа чинь хувийн шинж чанар биш юм уу? Б: Тэр бол дадал, зуршлуудын инерги: бидний бодож байгаа байдал, хийж үйлдэж байгаа байдал, төсөөлж таамаглаж буй байдал. Эдгээр зүйлүүд нь эргэн төрдөг инергийн бөөгнөрөл болдог. Харин сүнс, мөн тэр иинергийн бөөгнөрөл дотор далдлагдсан бодлын инерги байгаа учраас, энэ нь түүнтэй хамт зовж шаналах ёстой болдог. Хэрвээ сүнс тэр боож далдалсан инергээс салаад гарчихвал зовохгүй л дээ! А: Тэндээс салж гарах үедээ тэр гэрэл байдаг байх нээ. Энэ цорын ганц арга уу? Б: Тийм. А: Яагаад? Учир нь сүнс тэдгээр дадал зуршилд сэтгэл хүлэгддэггүй болохоор уу?

Page 46: The Key of Immediate Enlightenment 4

- –

46

Б: Тиймээ.Сүнсэнд хэн чи бол биеэ даасан тусгаар гэдгийг зааж өгдөггүй. Сүнс тэр бүх хог новшыг үргэлж авч явах шаардлагагүй шүү дээ.Өөрийгөө тэдгээр хувцсанд оруулахийн хэрэг сүнсэнд байхгүй. Тэр хувцаснуудыг сүнс үгүй хийж болно, тайлж хаячихаад эрх чөлөөтэй байж болно шүү дээ. Хэсэг зуур бол тэр хувцаснуудыг авах нь зайлшгүй ч үргэлж бол биш. Жишээлбэл, би аль хэдийн урьд нь хэлж байсан, гэхдээ дахиад хэлье. Далайд шумбахын тулд бидэнд хүчил төрөгчийн баг, энэ тэр гээд бүх л муухай тоноглол болоод, шумбагч хувцас хэрэгтэй.Гэвч бид угаасаа тийм биш шүү дээ. Ок? гэхдээ далайд шумбахын тулд энэ бүхэн зайлшгүй шаардлагатай. Далай чинь шал өөр ертөнц, энэ муухай тоноглолгүйгээр бид амьд үлдэж чадахгүй. Та далай руу ороод хэсэг хугацааны дараа гадарга дээр гарч ирэх ёстой. тэнд үлдвэл, тоноглол чинь төвөг болно. Энэ танд туслах ёстой ч харин та тэнд хэтэрхий удаан байгаад, нөгөө тоноглол чинь хэзээний эвдэрчихээд байхад түүнд сэтгэл хүлэгдээд байх юм бол, та асуудалд орно.Та үхнэ шүү дээ. Тэр тоноглолдоо сэтгэл хүлэгдсэн учраас та үхнэ. Та,“ үгүй ээ!, үгүй!, та намайг дээшээ гар гээд байвал, би энэ хүчил төрөгчийн баггүй болчихно, үүнгүйгээр би яаж амьдарч чадах юм бэ? би үргэлж л бүр дандаа энэ хүчилтөрөгчийн багтайгаа байдаг, одоо харин та намайг дээшээ гар наадахыгаа тайл гэх юм. Би яаж ингэж чадах юм бэ? Үгүй! Үгүй! би эндээ л байна. Үүнгүйгээр би яаж сэлэж чадах юм бэ? гэхийн оронд дээшээ гарах хэрэгтэй. Бүр сэлэх ч шаардлагагүй газар дээр хэзээ гарч ирэхээ та нар мэдэхгүй. Та нарт хүчилтөрөгчийн баг ч хэрэггүй. Энэ бол бүр ч илүү үзэсгэлэнтэй. Ядуухан нэг жишээ ч энэ та нарт тодорхой ойлгомжтой. Их богинохон хугацаагаар далай руу орж байгаа болохоор бид газар дээрхи амьдралаа санадаг. харин физик оршихуйн энэ далай руу ороход, үүнд олон төрөл амьдрал зарцуулагддаг, тэгээд бид зовлонгийн далай дахь бүхий л загасанд сэтгэл хүлэгддэг. Бид далай үзэсгэлэнт байгалийг харах дуртай харин дахин хуурай газар руу гарч ирэхийг хүсдэггүй. Тэгээд энгийн далайд сэлж шумбахад өмсдөг тархитай адилхан хүчилтөрөгчийн баг, шумбах өмсгөлтэй ижилхэн физик бие гэх мэт бүх л зайлшгүй тоноглол өөрдөд маань хэрэгтэй гээд бодчихдог. Багш, “Өө, сүнснийхээ төлөө махан бие огоорооч.” гэж хэлэх үед та нар үхэхээс айх ёсгүй юм шүү. Материаллаг зүйлсийг мартаад намайг дага.”Та нар, Үгүй ээ!Үгүй! Материаллаг зүйлүүд бол бидэнд байгаа бүх юм маань. Миний гэр бүл! Миний найз нөхөд! Миний орон гэр! Миний хүүхдүүд! \ Инээв \ Миний банкний данс! Миний зээлийн карт! энэ тэр гэдэг” Тийм шүү! Диваажин руу явж байхад энэ бүхэн бидэнд ямарч шаардлагагүй. Газар дээр гарч ирээд бид тэр бүр хүчилтөрөгчийн багаа тайлах ёстой. Тэгэхгүй бол бид өөрийгөө хөнөөнө. Тийм ээ. одоо бид гэгээнтэн ахуйд орчихсон, одоо биш харин өмнө нь зайлшгүй байсан тэдгээр хүчил төрөгчийн багаа аажмаар тайлах хэрэгтэй. Тиймээ. Зарим хүмүүс хувцсандаа сэтгэл хүлэгддэг. Тэр ч мэдээж. Дэндүү удаан өмссөн биеэн дотроо их бариу, халуун тэгээд “ Өө, энэ зүгээр ээ. Юунд би үүнийг тайлах хэрэгтэй билээ? ” гэдэг.Гэвч тэд түүнийгээ цагт нь тайлахгүй бол үхнэ. Хүчилтөрөгчийн баг

Page 47: The Key of Immediate Enlightenment 4

- –

47

зөвхөн түр зуурын хэрэглээнд зориулагдсан. Хэрвээ бид үүндээ сэтгэл хүлэгдээд, мөн эх газар руу буцах үед энгийн хүчилтөрөгч байхгүй бол тэгээд л нэг удаагийн хэрэглээтэй зүйлээс болж үхнэ шүү дээ. А: Яг л Исүс” Үхэгсэд нь үхэгсэдийгээ булшлаг.” гэж хэлсэн шиг та тэднийг үхнэ гэж хэллээ. Тэр бүх зүйл: хувцас, тавилга, машин, мөнгө зэрэгт сэтгэл хүлэгдсэн учраас, тэр хүмүүс энэ биеэндээ оюун санааны амьдралаар хэзээч амьдрахгүй гэж та хэлэх гээд байгаа юм уу? Б: Тийм! Тийм! Тийм! Исүс,” Үхэгсэд нь үхэгсэдийгээ булшлаг.” гэж хэлсний учир энэ. Яагаад гэвэл, тэр бүү хэл амьд байгаа нь үхэгсэд. Тэд оюун санаагаараа үхмэл. Багшид итгэх итгэлгүй, эсвэл Багшаас авшиг хүртэхгүйгээр би бүгдээрээ үхэгсэд, хөдлөж байгаа үхдэлүүд. Үүнийг яаж хэлдэг билээ? Хөдөлдөггүй үхдэл. А:Хүн нь аль хэдийнээ үхсэн хийгээд мөн сүнс сэтгэл нь байхгүй бол, үхэхэд нь хэрэг асуудал нь зүгээр л ялзраад харин дадал зуршилууд нь үлдэж дахин төрдөг юм уу? Б: Тийм! Тийм! А: Багшид үйлчилж байгаа бодьгалууд, сурч боловсорч, шүтэж бишэрч, Бурханыг хайрлаж буй оюун санааны зам мөрөөр замнагчид: энэ хүмүүс сүнсний гэрэл, биеийн гэрэлтэй юм байна. Тэгэхээр үхэх үед тэр сүнслэг биеийн гэрэл нөгөө дадал зуршил, сэтгэлийн хүлээснээс нь чанагш гарах нь ээ дээ. Тэгээд сүнслэг бие Багштай хамт илүү өндөр дээд газар руу явдаг уу? Б: Тийм! Тийм! Тэгдэг. А: Багш нар хүний бие болох тэр хогноос хүмүүсийг татаж гарахыг хүсдэгийн учир энэ юм байна, учир нь энэ бол ердөө л нэг ялзарч мууддаг бие шүү дээ. Б: Тийм ээ. А: Тэгэхээр Багш сурагч хоёрын хооронд барилдага байдаг юм уу? Энэтхэгт байхад тэд надад бид Багштайгаа хамт хэдэн үе үргэлжлүүлэн байх болно гэж хэлсэн. Б: Тийм. Исүс, “Та нарыг Би энэ дэлхий төгсөх хүртэл орхихгүй ээ.” гэж хэлсний учир энэ юм шүү дээ. Будда амьд сэрүүн байхадаа өөр өөр түвшиний шавь нартай байсан. Будда тэднийг чөлөөлж болохоос өмнө, нэг төрөлдөө чөлөөлөгдөх, дараа төрөлдөө чөлөөлөгдөх, дөрвөөс илүү төрөл, мөн долоогоос илүү төрлийн дараа чөлөөлөгдөх шавь нар байжээ.Харин би буцаж ирмээргүй байна, тийм болохоор би бүгдийг чинь энэ төрөл авч явахыг хүсч байгаа!

Бид Бүгдээрээ Нэг А:Хамтдаа бид бүгдээрээ чөлөөлөгдчихвөл, Буддист, Хиндү, Сапис, Сик болон Христийн шашинтнууд бид бүгд хамтдаа байх уу?

Page 48: The Key of Immediate Enlightenment 4

- –

48

Б: Тийм, тэгэлгүй яахав. Шашин гэж байхгүй шүү дээ. Үнэндээ Багш нарын зааж сургадаг цорын ганц сургаал байдаг ба үүнийг эртний Багш нарын үлдээсэн юм. А: Исүс, ямарч шашин байхгүй гэж хэлсэн, тэгэхээр бид яаж бие биеийгээ мэдэх юм бэ? Би юу гэх гээд байна гэхээр, Үхсэний дараа, ямарч шашин, ямарч бие байхгүй, тэгээд… Б: Өө, үгүй. Та энгийн хүн эсвэл авшигтан гэх гээд байгаа юм уу? А: Авшигтанууд. Б: Авшигтнууд Багштайгаа дээшээ явна. Юунд тэнд суучихаад,” Та Сик үү эсвэл Христ үү?”гэж асуусаар байх юм бэ?Ямар ч утгагүй!Энэ мэтийг бид асуудаггүй.Одоо асуухгүй байж тээр сүүлд юунд асууна вэ? Бид одоо нэг гэдгийг мэдсээр байж яагаад үхсэний дараа асуух ёстой юм бэ? А: Тийм ээ, таны зөв. Тэгэхээр бид хамтдаа үүрд мөнх юу хийх болж байна? Б: Бид суралцана. Багш ахуй, mastership —д хүрэх хүртлээ сурах ёстой зүйлээ сурна: А:Өө, бид авшиг хүртсэн, гэхдээ хараахан гэгээрээгүй байгаа гэж та хэлж байгаа юм уу? Б: Бид гэгээрсэн л дээ гэвч Багш шиг бүрэн төгс гэгээрээгүй байгаа. Жишээлбэл, та коллежид оюутан болж элсэн орох үедээ коллежийн профессор, эсвэл төгсөгч болоогүй байдаг шүү дээ, та сурах ёстой. А: Энэ бие үгүй болсны дараа бас бид сурж болох юм уу? Б: Одоо! Хэрвээ танд хангалттай … байвал гэхэдээ хүн бүр биш л дээ, бид үүнийг одоо хийж чадна шүү дээ. Будда, Исүс, Луу Охин, Миларба гээд үүнийг нэг төрөлдөө хийсэн хүмүүс байна. Тийм ээ? Та тэдний нэг нь байж чадна. А: Би чадна гэнэ ээ? бид бүгдээрээ чадна. Харин чадахгүй хүмүүс нь, яаж сурдаг вэ? Ном тэнд байхгүй, тийм ээ? Б:Байхгүй, энэ дэлхийг орхисных нь дараа, Багш тэдний түвшинд нь тааруулж заадаг. Будда болох хүртэл нь Багш тэднийг орхихгүй, би Багш болтол нь гэж байна л даа. А: Энэ үнэхээр үнэн гэж үү? Б: Тийм! А: Тэд хүүхдүүдээ хэзээч орхихгүй юу? Б: Орхихгүй.

Амьд Багш Чухал Болох нь А: Тэгэхээр энэ нь Исүс Өөрийн хоньтой байсан шиг үү? Бүх Христүүд, жинхэнэ Христ үү, тэд бүгдээрээ Түүнийг дагаж байсан уу? Б: Үгүй ээ. Одоо байгаа бүх Христүүд биш, харин Түүнийг амьд байхад нь заалгаж байсан хүмүүсийг Тэр Багш болох хүртэл нь харж хандах болно.та мэднэ шүү дээ, жинхэнэ Христ гэдэг бол Христийг амьд байхад нь дагаж байсан хүмүүс. Жинхэнэ Буддист гэдэг нь Буддаг амьд байхад нь дагаж байсан хүмүүс.Жинхэнэ Сик гэдэг нь Сик Багш нарыг амьд байхад нь дагаж байсан хүмүүс. Тиймээс л тэд өөрсдийгөө Сик, Буддист, Христ гэж нэрэлдэг:

Page 49: The Key of Immediate Enlightenment 4

- –

49

Багшийнхаа нэрнээс болж тэр шүү дээ. Намайг үгүй болсны дараа хүмүүс өөрсдийгөө, “Чин Хайист “ч юм уу нэг тэгж нэрлэж магадгүй л юм.\ Инээв\ А: Та өнөөдөр, “Зөвхөн Амьд Багш“ гэж хэллээ, энэ нь одоо Исүсгүй Христүүд амьд Багшийг эрж олох шаардлагатай гэсэн үг үү? Б: Тэд Христ биш ээ. А: Тэд Христ биш гэнэ ээ? Б: Тэд жинхэнэ Христ биш. А: Тэгвэл, тэр хөөрхий хүмүүст хэн туслах юм бэ? Өчнөөн олон хүн байгаа шүү дээ. Б: Тийм ээ, энэ дэлхий үргэлж пиг дүүрэн байдгийн учир энэ. Исүс болон Христийн шашинд итгэсэн хүн болгон диваажин руу явдаг байсан бол дэлхий өдийд хоосон байж байхгүй юу. Ядаж л хүн амын тал нь явчихсан байх байсан юм. Та тэгж бодохгүй байна уу? А: Аан, тэд эргэж ирсээр байгаа учраас ингэж байгаа юм уу? Б: Хүмүүсийн хагас нь Христийн шашинд итгэдэг байтал, дэлхий үргэлжийн дүүрэн л байна шүү дээ. Хүн ам байнга өсөж байна. Энэ чинь ямарч Христийн шашинтан диваажин руу яваагүй гэсэн үг шүү дээ. Орчин үеийн Христүүд тэр, тэдний хэн нь ч диваажин руу яваагүй. А: Тэгээд, эндээс гарахын тулд, тэдэнд Исүс, амьд Багш хэрэгтэй гэсэн үг үү? Б: Тэгэхгүй яахав, тийм. А: Исүсгүйгээр Христийн шашин бүхэлдээ юу болж таарч байна вэ? Б: Исүсийг төрөх үед, Жүдиад байсан Еврейчүүд шиг. Тэд аврагчаа хүлээгээд л байж байсан, гэтэл аврагч нь тэнд байж л байсан. Таамаглаж төсөөлдөг нэгэн, хэзээч ирэхгүй түүнийгээ хүлээж байхдаа, тэд үнэн хийгээд амьд аврагчаас татгалзсан. А: Хэн хэзээч ирэхгүй гэж? Б: Аан. А: Тэр ирж магадгүй шүү дээ. Б: Тэр ирж магадгүй гэнэ шүү!? А:” Үүлээр” Сейт. Джонд үүнийг хэлсэн байдаг. Б: Үүлээр биш ээ! Аан, тийм. Би үүлэн дээгүүр явдаг. Тийм, би үүлнээс ирсэн. Би үргэлж л нисэх онгоцон дотор явдаг, гэвч тэд надад итгэдэггүй.\ Инээв\ Исүс,” Би үүлээр эргэн ирэх болно.” гэж хэлсэн. Үгүй гэж үү? \алга ташив\ А: магадгүй Тэр үүлтэй ямар нэгэн зүйлийг хэлсэн байх. Б: Үгүй ээ. А: Бэлэг тэмдэг шиг ямар нэгэн зүйл. Б: Үүл л бол үүл. Үүлнээс үүссэн. А: Тэр үүлнээс ирж магадгүй гэж хэлжээ дээ. Б: Тийм. Би үргэлж үүлнээс ирдэг. А: Саяны хэлснээр, та өөрийгөө Исүстэй нэг гэж байгаа юм уу? Б: Та юу гэж бодож байна? А: Тэгэхээр, би тийм гэж бодож байна.\ инээв\ Б: Одоо, намайг ядаж Исүстэй адил гэдгийг мэдмээр байвал Түүний амьд байхдаа юу хэлж, юу хийж байсныг авч үзэх хэрэгтэй, тэгээд тэр нөхцөл

Page 50: The Key of Immediate Enlightenment 4

- –

50

байдлуудыг, Исүсийн хийсэнтэй адил гүйцэлдүүлж байна уу үгүй юу гэдгийг бодож үз. Тэгээд намайг Түүний түвшинд байна уу эсвэл Түүнтэй нэг байна уу гэдгийг мэдэх болно. А: Өө, тийм. Та Түүнтэй нэг, учир нь та ариун, цэвэр ариун хэн ч Бурханыг харах болно. Тэр, “ Би Эцэгтэйгээ Нэг.” гэж хэлсэн. Тэгэхээр та Эцэгтэйгээ нэг. Б: Тэр, “Энэ дэлхийд байгаа болохоор, би дэлхийн гэрэл нь.” гэж хэлсэн. Өөрөө гэрэлтэй хэн нэгэн бусдыг гэрэлтүүлж, бусад хүмүүст гэрэл өгч чадна. Тэгэхээр энэ одоо ойлгомжтой байна уу? А: Тийм ээ, би үүнийг ойлгож байна. Тийм. тэгэхээр, бидний үнэн рүү явж байгаа зам шашинаас цаанах чанагш хэрэг үү? Б:Шашин зөвхөн үнэн рүү чиглэдэг, харин бид амьд Багштайгаар үүнийг олох ёстой. Жинхэнэ Багшгүйгээр бид бүр шашнаа ч ойлгодоггүй шүү дээ. А: Тиймээ, би түүнийг өөрийн амьдралаараа үзэж туулсан. Б: Та харж байгаа. Хэдийгээр та Гималайд, Энэтхэгт, хилийн чанадад алдар цуутай бүхий л Багштай уулзаж байсан ч — та үүнийг нэрлэдэг, танд тэр байлаа ч— судар номнууд дахь өчүүхэн санааг ойлгохгүй хэвээр л байна шүү дээ. Тэгэхээр Багшгүйгээр та яаж, ойлгож байна уу? А: Үнэн. Тийм. Би чадахгүй. Б: Та олон жил гэлэнмаа явж, олон янзын сургуульд суралцаж байсан, та өөрөө их ариун амьдралаар замнасан. Энэ нь та хэрэггүй дэмий юм хийж байсан юм уу нүгэлт үйл үйлдсэн биш шүү дээ. Бүр тэгээд байхад хүртэл тэр бүх золиос, хатуужил танд гэрэл гэгээг өгч чадахгүй байна шүү дээ.Ямартаа ч бидэнд Багш хэрэгтэй, сайн багш хэрэгтэй. Тийм үү? \Инээв, алга ташив\

Гүрү Нанах А: Тэгэхээр, Та Гүрү Нанахыг мэдэх үү? Б: Мэднээ. А: Тэр Өөрийн сургаалийг айлдаж эхлэхдээ, өчнөөн олон гэлэн хийгээд гэлэнмаа байна, хүн бүхэн сая сая аргаар Бурханыг шүтэж, залбирч байна. Энэ дэлхийн хорин дөрвөн цагт хүн болгон л энэ Эзэнийг шүтэн бишэрч байна. Гэсэн хэдий ч, хичнээн цөөхөн Багш байгааг хараач, гэжээ. Б: Тиймээ. Хичнээн нь төгс гэгээрсэн байна? Тийм шүү. А:Тэгээд яагаад ийм байгаа юм бэ? Сая сая шүтэн бишрэгч байхад яагаад ердөө ганцхан Гүрү Нанах байсан юм бэ? Б: Харин чин сэтгэл бүхий л төрлийн золиос, хатуужилыг бий болгож байсан. А: Хатуужил, өчнөөн жилийн турш! Б: Тиймээ. Буддатай адилхан. Тухайн үедээ ердөө ганц, хамгийн ихдээ л хоёр. Ердөө ганцхан Исүс. Хүн бүр Бурханыг шүтэж, залбирч, Бурханыг магтан дуулж,Бурханд хүрэхийн тулд бүхий л төрлийн золиосыг хийж

Page 51: The Key of Immediate Enlightenment 4

- –

51

байсан: гэвч хэн ч хүрээгүй. ердөө л Исүс. Ердөө л Будда. Ердөө л Гүрү Нанах. Ердөө л тэр Багш нар. А: Одоо яагаад? Энэ аль хэдийнээ зурагдчихсан юм уу? Жишээлбэл, Гүрү Нанах гэгээрсэн тиймдээ ч Сикизмийн үндэслэгч болсон. Б: Тийм. А: тэгээд энэ зурагдчихсан байсан юм уу? Б: Тэр диваажингаас бууж ирсэн, тэндээс даалгавартай ирсэн юм. одоо, ойлгож байна уу, Гүрү Нанах хүүхэд байхаасаа л угын өөр байсан. А: Тэр их үзэсгэлэнтэй хийгээд гэгээнтэн байсан. Б: Үгүй ээ, бүр үзэсгэлэнтэй ч биш. модны дор унтаж байхад нь нар жаргах хэрнээ сүүдэр нь хөдлөдөггүй байсан, учир нь мод Түүнийг унтаж байхад нь хамгаалахыг хүсдэг байж. Бас Исүс бүр хүүхэд байхдаа л нигүүлсэнгүй байсан.Тэр ээжийгээ хувцасаа ядууст өг гэдэг байлаа. Эх нь үлдсэн ганц хувцасаа өгөх үү байх уу гэж эргэцүүлж байхад, Тэр “ Үүнийгээ өг” гэсэн. Тэгээд Тэр хүүхэд байсан шүү дээ. Харин Будда мундаг байсан. А: Бяцхан шувуу, Тэр түүний амийг авардаг. Б: Тэр нигүүлсэнгүй байсан.Бяцхан шувуу гээд өөр бусад амьтны амийг аварч байсан. Тэд өөр өө. Буддаг Тушинта диваажингаас ирсэн Бодьсадва гэсэн байдаг шүү дээ. Будда энгийн хүн байгаагүй. Эгэл биесийг гэрт нь буцаахын тулд тэр эгэл хүн болж төрсөн.Исүс диваажингийн хүү, Будда Тушита диваажингийн Бодьсадва, харин Гүрү Нанах диваажингаас төрсөн гэж ярьдгийн учир энэ. Бүр бага байхад нь хүртэл Түүнд гэгээнтний шинж тэмдэг илэрдэг байсан. энэ зүгээр нэг сонссон юм биш, үүнд үнэний хувь бий юм шүү. А: Гүрү Нанах Месса руу хар чулууны дэргэд хөлөө чиглүүлээд. Б. Аан, тэр нь Бурханы ариун гэгээн дүрс байх учиртай. А: Тэгээд тэр чулуунд хүрээгүй харин хөлөө татаж аваад хар чулууны зүг тавьсан. Б: Тэр их … байх учиртай. А: Их ариун гэгээн чулуу. Б: Аан, хэн тэгэх ёсгүй юм байна. А: Өөр нэг хүн нэг хүн хүрч ирээд,”Үгүй ээ, та тэр хар чулуу руу хөлөө чиглүүлж болохгүй.” гэж л дээ. Гүрү Нанах, “ За, тэгвэл миний хөлийг аваад Бурхан байдаггүй газар тавиадах.” гэсэн. Б: Аан, учир нь чулуу тэнд байгаа тэгэхээр Бурхан тэнд нь байх ёстой байжээ. Тэгээд Тэр, “Бурхан оршидоггүй газрыг надад үзүүлнэ үү, тэнд тань би хөлөө тавъя.” гэж.Тэд хөлөө өөр зүгт тавьж, Тэр хөлөө тэнд нь тавихад нөгөө чулуу бий болжээ. А: Нөгөө чулуу хөдөлсөн юм уу? Б: Тийм, хөдөлсөн, Түүний хөлтэй хамт. Та юу мэдэхийг хүсэж байна. А: Тэд Түүнийг ниссэн гэж хэлсэн. Нэг удаа Тэр Сауди Арабд юм уу нэг тиймэрхүү газар байхдаа Месса руу ниссэн гэсэн. Энэ үнэн үү? Шавь марандатайгаа үргэлж тоглож хамт хөгжим зохиож Бурханд дуулдаг байсан гэнэ. Б: Энэ үнэн байж болно, үнэн байж болно.Та нисэхийг сурч болно шүү дээ.

Page 52: The Key of Immediate Enlightenment 4

- –

52

Гайхамшигт Хүчний Дур Булаам Дэлхий

Б: Тиймээ, гэхдээ та дараа нь хэтэрхий их юм сурна, Александрын номноос унших үед, түүн дотор байдаг шиг, та мэднэ дээ. А: Ауга Александр уу? Та тэгсэн үү? Энэтхэг явдаг, Том Александр уу? Б: Биш, биш. Төвд рүү явдаг, Франц эмэгтэй. А: Өө, тийн. Александр Нийл. Б: Нийл. А: Би мэднэ. Тийм, номыг нь уншиж байсан. Б: Тэр Төвд явахдаа… А: Эрэгтэй хүнтэй адил, гуйлгачин шиг хувцасласан. Б: Тэр Гималайд олон эр, нүцгэн эрчүүдийг харсан. Жишээлбэл, Төвдүүд биеэрээ нил, эргэн тойрон гинжтэй. Төмөр гинж. Хаашаа ч ниссэн төмөрөө авч авдаг, учир нь удаан хугацааны турш нисэх дадлага хийсний дараа биеи нь хэтэрхий хөнгөн болчихдог. Тэгээд тэд заримдаа газар бууж хоол идэхийн тулд жингээ хянах гэж гинж хэрэглэдэг. Тийм ээ, заримдаа тэр “Чак, чак, чак” гэх чимээг сонсдог байж. Тэр хүний газар буух үеийн гинжний чимээ, та гинжийг мэднэ дээ. \инээв\ Тэгэхээр та хүсвэл, Төвд явж түүгээр дадлагажиж болно. Энэ нисэх урлагийг эзэмшихэд олон жил шаардагдана даа. А: та мэднэ дээ, тэр лам нар намайг тюмогийн гурван жилийн даяан урьсан, энэ нь халууны талаархи ярилцлага юм л даа, Би, “Үгүй ээ, Яах гэж? гэсэн. Би үүнээс ямарч зорилго олж хараагүй. Б: Бидэнд халаагчид бий. Төв халаагуур бий шүү. А: Бидэнд төв халаагуур байдаг байх нь, дээр нь би Бурханыг сонирхож, Бурханыг мэдмээр байдаг. Б: Халаагч биш ээ.Ойлгож байна уу? Гэхдээ, та мэдэж байгаа, түүгээр та дадлагжих хэрэгтэй байсан юм. А: Юуны төлөө? Б: Энэ чинь маш их хувцасыг хамаагч машинаас авардаг юм шүү дээ. Та хувцасаа хэдхэн минутын дотор хатаачихна.Угаалга, хуурай цэвэрлэгээ энэ тэрийн шаардлага байхгүй, би хувцасаа хатаагчинд хийх гэж яриад байгаа юм шүү дээ. Тийм. Та хатаагчны мөнгөө хэмнэнэ шүү дээ. Их эдийн засагч. А: Гэхдээ би наранд хатаачихдаг ш дээ. Б: Та юу болохийг мэднэ. Төвдөд нар гардаггүй юм, тэгээд л энэ тэдэнд шаардлагатай байдаг. А: Нээрээ, тийм л дээ. Хөлдүү. Б: Хөлдүү.Тийтий!!! Та гэр бүлтэй байгаад харин өөрөө тюмо халуунтай гэж төсөөлж чадна уу. Гэр бүл тэр чигээрээ тань дээр хувцасаа тавиад л, бүхий л хувцасаа тавиад, маш их доллар хэмнэнэ. Гэрийнхэн бүгд хувцасаа угаасны дараа,” хөөе, нааш ир, үүнийг биендээ өмс.” гэнэ. Бүгд хэдхэн секундын дотор хатна. А:Харин, би гурван жилийн турш Гималайд хөлдөхөө шахсан. Хөлдөлтийн гурван жилийн зовлон, энэ ямарч үнэ цэнэгүй байсан шүү.

Page 53: The Key of Immediate Enlightenment 4

- –

53

Б: Яагаад гэвэл та тюмо халууныг сураагүй. Би Гималайн цастай ууланд шалдан, хөл нүцгэн, гуталгүй, юу ч үгүй олон иогчийг харсан! Харин бие нь ягаан, халуун.

Ид Унт, эсвэл Бүү Ингэ А:Шиваратид хоёр иогч байдаг юм, өөрсдийгөө хүмүүст үзүүлдэг. тэд огт унтдаггүй, иддэггүй тэгээд нэг жижигхэн саравчинд амьдардаг.Жилдээ нэг удаа Шиваратид хүмүүст өөрсөд дээрээ ирэхийг зөвшөөрдөг. Иогчид гадаа суугаад л их том гэдэстэй. Яагаад тийм байгаа хэрэг вэ? Би ерөөсөө ойлгоогүй. Тэгээд хүзүү нь их том, үс нь их урт. Тэд ер унтдаггүй, иддэггүй. Б: Тэд агаараар хооллодог! Тэд бол “ Амьсгалаар Хооллогчид”. Тэрийг ч бас та сурч болно шүү дээ. А: Яаж? Б: Очоод, тэднээс сур! А: Гэхдээ тэд нар заахгүй л дээ. Тэд өөрсдийгөө тэр хоёр саравчиндаа дандаа нууж байдаг юм. Хэн ч тэдэнтэй ярих юм уу харж чаддаггүй. Б: Хэрвээ тэд хүмүүстэй хэтэрхий удаан яривал үхчихнэ. А:Тэд яридаггүй. Гадаа гарах өдрөө ч гэсэн ярьдаггүй, зүгээр л сууж байдаг. Хүмүүс тэднийг хорин дөрвөн цагийн турш харж болох хэдий ч тэд ярьдаггүй. Б: Формосад нэг эмэгтэй, гэлэнмаа байдаг. Тэр үхэхээсээ өмнө хорин хэдэн жил юм идээгүй. Герман, Баваряагын Гэгээнтэн Терис байна, тэр бас иддэггүй байсан. А: Тэр ердөө л ус уудаг байсан.\Иючаристийн ус\ Б: Тийм, бага зэрэг. Бид өөрсдийгөө идэх зуршилаас салгаж болно шүү дээ. Энэтхэгт, нэгэн хүн надад үлгэр ярьж өгч билээ. Их энгийн хүн л дээ, ямар нэгэн бясалгагч энэ тэр биш, гэхдээ тэр өдөрт ердөө л давстай жаахан ус уудаг, тэгээд л болоо, юу ч идэхгүй. Оюун санааны зүйлтэй ямарч хамаагүй. Бидний бие махбодь их уян, ямарч байдалд сургаж болно. Нэг удаа би иддэг зуршлаасаа салах шахсан, гэвч Бурхан үүнийг хүсээгүй. Тэр,” Үгүй ээ, гэсэн. Тэгээд л би үргэлжлүүлэн идэх ёстой болсон юм даа. А:Харин та их жааханыг хэрэглэдэг! Б: тэр үед би хоолноос их… айдаг байлаа. Идсэн бүхнээсээ л bound … өвчилнө тэгээд идэхийг хүсэхээ болисон, нилээд удаан хугацаагаар идэхээ зогсоож байсан. Харин, Бурхан,” Үгүй шүү. Чи хэвийн бай. тэгэхгүй бол чамайг ердөө л иддэггүй болохоор чинь харах гэж ирдэг болно.” гэсэн. Тэгээд хүмүүс гэгээрлийн тухай бүгдийг мартаж, зөвхөн ходооны ханамжийн талаар асуух болно. нөгөө өлсөж үхсэн гэлэнмаа Формосад идээгүй, бүр ярьдаг ч үгүй. Энэтхэгт бас нэг алдартай эмэгтэй бий. Бас л иддэггүй гэхдээ ярьдаг. А: Тиймээ, би түүний тухай сонссон юм байна. Очиж ч байсан. Б: Түүнийг одоо ч бараг байхгүй дээ гэж би бодож байна. А: Тиймээ, тэр одоо үхсэн л байх учиртай.

Page 54: The Key of Immediate Enlightenment 4

- –

54

Б: Яамайдаа. А: Тэгэхээр, Бурханыг хайж байгаа хүмүүс, Багш нь иддэг ч бай үгүй ч бай, хувцас өмсдөг ч бай үгүй ч бай үүнийг анхаардаггүй. Тэр огт чухал биш гэж би хэлж байна л даа. Б: Тиймээ. Тэд санаа зовох хэрэггүй. А: Энэ нь бие махбодийн зуршил, үүнд хоол хэрэгтэй юу? Б: Энэ ч бас зуршил биш л дээ. Энэ нэг тийм энгийн л юм. өөрсдийгөө сургавал, идэхгүй байхаар зурагдсан бол бид ч бас идэх шаардлагагүй л дээ. Өнгөрсөн амьдралдаа идэх буянаа барсан бол энэ дэлхийд төрөхөөд идэх хэрэггүй л дээ. Агуулахад маань идэх буян байхгүй бол бид идэх хэрэггүй. Харин идэх буян байгаа бол идэх л ёстой юм шүү дээ. тэгэхгүй бол дараа төрөлдөө ирж тэр бүгдийг идэх ёстой болно. Тиймээс зүгээр л хэвийн бай. За юу. А: Унтах үүнтэй адилхан уу? Яагаад гэвэл та олон Багш унтдаггүй гэж хэлж байсан. Б: Аан! Унтах эсвэл унтахгүй байх. Зөвхөн бие л унтдаг: сүнс огт унтдаггүй. Би унтаж ч чадна, тэгэхгүй ч байж чадна.Ямар ч ялгаа байхгүй. Унтахгүй бол би цагийг яаж өнгөрөөж чадах юм бэ? Унтахаараа би үргэлж талархадаг, цаг ч илүү хурдан өнгөрдөг. Унтсан ч сэрүүн байсан ч би үргэлжийн Самадид байна. Тэгэхээр ямар ялгаа байна.

Зөвхөн ”Солиотой Амьтад” л Энд Бууж Ирэхийг Сонгодог. А: Жишээлбэл, бодисадва , тэр буцаж ирж, биеийг дахин дахин авах ёстой юу? Тэгэхээр унтах нь бусдын зовлонг харахаас жаахан зугтахтай адилхан юм аа даа? Б: Яагаад? Яагаад бодьсадва дахин дахин эргэж ирэх ёстой гэж? А: Аа, тэд л надад ингэж хэлсэн ш дээ. Махаяани сургуульд, Бодьсадва бүх хүнийг Будда болох хүртэл дахин дахин ирдэг гэсэн. Б: Тийм л дээ, гэхдээ бүх хүнийг биш. Ерөнхийдөө Бодьсадва нар эргэж ирэх дараалалтай байдаг. Зарим нь диваажингаа хэзээч орхидоггүй. А: Одоо, тэр тэдний сонголт байдаг уу? Тэд зүгээр л тэндээ байж болдоггүй юм уу? Б: Ммм! Зөвхөн солиотой амьтад нь л энд бууж ирэхийг сонгодог юм. \Инээв\ А:Зүгээр л амар амгаланд умбаад, судар ном судлаад, жаргаад байж байж болдоггүй юм уу? Б: Болно л доо. гэхдээ … Багшгүйгээр. А: Багштай, яагаад? Багштай байх юм бол бид хэзээч зовохгүй! Б: Үгүй ээ! Багш нар бүгд диваажиндаа байгаад, жаргаад байвал та нар энд зовно. А: Өө! тийм л дээ. Тэнд нэг ч Багш байхгүй бол. Аа, тийм юм байна. Б: Тийм ээ. Багшгүйгээр та нар энд зовно шүү дээ. А. Тэр ч тийм шүү.

Page 55: The Key of Immediate Enlightenment 4

- –

55

Б: Тэгээд зарим солиотой Багш нар бууж ирэх ёстой болодог. А: Тэгэхээр,энэ байдлаар Тухайн Багш бууж ирэхээ аль хэзээний ухаарчихсан байдаг байх нь. Тань шиг өөрөө юу? Б: Тэгэхгүй яахав. Түүнийг сохроор бууж ирсэн, эсвэл алдаад үсэрчихсэн гэж та бодож байна уу? Эсвэл магадгүй буруу автобусанд суучихсан ч гэх юм уу? \Инээв\ А: Гэхдээ, жишээлбэл Гүрү Говинда Синх, Сикийн арав дахь гүрү, хүүхдүүдийг нь хананы эсрэг талд амьдаар нь булшилж байхыг харсан, тэр ийм юм болохыг мэдэж байсан, учир нь Багш ирээдүйг мэддэг. Тэр яагаад тухайн байдлыг хүлээж авсан юм бэ? Тэр юмсыг өөрчилж чадахгүй байсан юм уу, тэгээд тэд тэгж үхэх ёсгүй байсан юм уу? Б: Үгүй. Тэр чадахгүй байсан. Чадна л даа, гэхдээ тэр ингэхийг хүсээгүй. Яагаад бид Бурханы таалалд ундууцах хэрэгтэй гэж? Яагаад бид биеийг сүнснээс илүү хайрах хэрэгтэй юм бэ? Бурхан бидний эсвэл өөр хэн нэгний биеийг хэрэгцээтэй болгохийг хүсэхгүй үедээ тэрийг ямарч байдлаар буцааж авдаг.Үхэхээр нь эсвэл амьдаар нь булшлах, энэ адилхан шүү дээ. Эрт орой хэзээ нэгэн цагт, үхсэн ч бай амьд ч бай ямар ч байсан биднийг булшлана. харин Тэр Багшийн хувьд, тэд эрт явах тусмаа илүү сайн байсан юм. Арай бага зовлон. Энэ физик биеэн дотор амьдрахын юу нь сайхан байгаа юм бэ? Энэ физик дэлхий Багшид юу өгч чадах юм бэ?

Нэг Хуврага нь Унтаж Байхад Нөгөө Хуврага Бясалгаж Байх.

А: Bueno! Ухамсар тэнд гэгээнтэн хийгээд Бурхан байгааг мэдэж байдаг, харин энэ бодлоор хүн цаг үргэлж жаргалтай байж болох уу? Б: Болноо, нэг талаар, харин нөгөө талаар, хүн өөрийгөө байнга тэр түвшинд байхыг өөртөө зөвшөөрч чадахгүй. Тухайн хүн хүмүүн биесийн нүглийн төлөө зовох ёстой байдаг. Буддагийн их өндөр хөгжсөн шавь нарын нэг нь байхдаа… нэр нь… хэн гэдэг билээ дээ? А: Ананда юу? Б: Биш биш биш! Хар хүн. А: Кашяапа юу? Б: Үгүй ээ, тэр чинь лам байсан. Б: Хар хүн, Буддагийн нилээд алдартай шавь нь байсан юм. Санаа зоволтгүй. Би мэднэ л дээ, зүгээр л мартчихаад байна. Ок? \ Багш Вималакиритиг ярьж байна.\ Тэр өвдчихсөн байжээ, өвдөж л дээ. Тэрээр бүр бүх л ламаас дээгүүр, их ухаалаг гэгээрчихсэн, лам нар цөм түүнээс айдаг байв. Нэг удаа хэн нэгэн түүнээс, “ Та яагаад өвддөг юм бэ? Та чинь гэгээнтэн, үйлийн үргүй. Та яаж өвчтэй байж болно вэ? “ гэж асуужээ. Харин тэр “ хамаг амьтан зовж байна, тэгээд л би өвчтэй байна гэжээ. Учир нь гэгээнтнүүд их мэдрэмтгий,хамаг амьтантай нэг юм. Тиймээс тэд амьтаы

Page 56: The Key of Immediate Enlightenment 4

- –

56

бүхний зовлон шаналалыг мэдэрдэг, тэд хүн болгон, амьтай бүгдийн бага бага зовлонгоор жаахан зовдог. Шаналж шархалсан зүрхний чимээ их нам гүм, хэн ч сонсож чадахааргүй, гэвч гэгээнтэн сонсож чадна. Хятадад байсан хоёр хуврагийн тухай нэг инээдтэй түүх байдаг шүү дээ. Нэг нь үргэлж бясалгаад, ууланд байж, ихэд цэвэр ариун, гэгээн нандин амьдардаг. Харин нөгөө нэг нь байнга л гадуур дотуур явж огт бясалгадаггүй юм шиг санагддаг байж. Нэгэн өдөр хэзээч бясалгадаггүй нь ууланд бясалгадаг нөгөөхийнхөө урцанд очиж хонож гэнэ. Эхний лам ер нь бол их ариун гэгээн хэн нэгний хэрэгт оролцож зохицуулдаггүй хийгээд бас хэнийг ч хүлээж авахыг хүсээгүй. Харин хоёрдахь лам зүгээр л өөрөө тэнд байрлаад унтаж л дээ. Тэгээд тэр юу хийж дөнгөсөн хэрэг вэ? Тэр шөнөжингөө хурхирчээ, өглөө нь нөгөө ариун гэгээнтэн нь өөрийнх нь газар хүрч ирээд,”Чи шөнөжингөө хурхирлаа! Бясалгалыг минь үймүүллээ!Чи өөдгүй, хурхирдаг чимээтэй лам. Бясалгадаггүй тэгсэн хэрнээ бүр миний бясалгалыг хүртэл үймүүлнэ.” гээд л зангаж гарчээ. Унтаахай лам хариуд нь, “ Чи санаа муутай лам. бясалгаж байхдаа Самадид орж чаддаггүй. Нэг тийш эргэж нэг шоргоолж хөнөөгөөд нөгөө тийшээ эргэж өөр шоргоолжны хөл гэмтээнэ. Тэр шоргоолж чинь шөнөжин орилоод би унтаж чадсангүй!” гэж загнав.\ Инээв.\ А: Их сайхан түүх байна. Б: Өөр өөр түвшин. Ок? Тиймээ? Тэгээд л тэр. Харин та нар гэртээ хариад шоргоолжны хөл гэмтээж надад төвөг удаад байв аа. А: Энэ нь бясалгалын харьцангуй чанарыг харуулж байна аа даа. Б: Тийм ээ. Хятадын Лин Чи Багшийн тухай бас нэг түүх байдаг юм. Тэрээр суралцагч байхдаа үргэлж унтдаг байж л дээ. хаана с хамаагүй унтчихна.Одоо, битгий дуурайгаарай. За юу? та нарыг биш харин Лин Чи Багшийг ярьж байна. Нэг өдөр бясалгалын заалны нэгэн буланд унтаж байгаад Багшийнхаа орж ирэхийг хараад айсан дүр эсгэж олбогоо унтлагийн хөнжил зэргээ аваад өөр нэг буланд очиж нуугдан унтжээ. Үргэлжлүүлээд унтаж! Багш нь Лин Чинг сайн мэднэ тэд бие биенээ их сайн мэддэг байлаа. Тэгээд Багш нь шууд бясалгалын заал руу яваад тэнд бясалгаад сууж байсан нэг ламыг харав. Багш нь түүнийг өшиглөж, “Чи, унтаахай лам! Юуг гурилдаад байгаа юм бэ? Лин Чин шиг бясалгаж сурмаар юм даа чи.” гэжээ. Нөгөө лам итгэж чадсангүй. Тэр яаж сууж байсныг та мэдэж байна уу? Хамаг нөмрөг өмсгөлөө өмсчихсөн, сүртэй нь аргагүй, Буддагийн барималын өмнө сууж байсан ч бөгс рүүгээ өшиглүүлсэн.\ Инээв\ Асаж байсан хүж өмнө нь хатгаад уначихсан хүж бүгд шатах хүртэл ер хөдлөхгүй. Гэхдээ тэр дотооддоо хөлдөж байсан. Тиймээс Лин Чин унтлагийн хөнжлөөрөө бүтээчихсэн байжээ, харин Багш нь Лин Чинг бясалгаж, нөгөө нь унтаж байсан гэжээ. Ойлгож байна уу? Энэ бол өөр өөр түвшинүүд. Тиймээ, Лин Чин унтсан л даа гэхдээ ер унтаагүй, бие нь унтсан ч ухаан нь үргэлж гэрэлтэж байдаг юм. Тэр юу ч хийсэн байнга өөртөө төвлөрдөг. Төвөөсөө тэр хэзээч хазайж байгаагүй билээ. Харин тэр модон гуалин шиг сууж байсан ламын ухаан санаа үргэлж тал тал тийшээ савчиж, юу ч хийж чаддаггүй байлаа. Тэгэхээр төв байхыг хичээж, бусад хүмүүсийн гадаад байдлыг бүү шүүмжил.Номын бясалгагчид, тэдний зарим нь харагдаж байгаа шигээ байдаггүй. Яг л хэн нэг нь надаас, “

Page 57: The Key of Immediate Enlightenment 4

- –

57

Царайнууд ямар ялгаатай юм бэ? Хүмүүс ондоо ямар царайтай байж болох вэ?” гэж асуудагтай л адилхан. Тийм ээ. Үүнд ямарч ялгаа байхгүй л дээ. Хэсэг хүмүүс намайг өөрийн биеэр өдөр бүр дагавал ,” Өө, Багш юу хийдэг юм бэ? Идээд л, унтаад л, юу ч хийхгүй.” гэж л бодно. Гэвч бусад бүх шавь өөр өөр түүхийг мэдээлж, Багш хорин дөрвөн цагийн турш, дэлхийн ондоо ондоо газар хичнээн завгүй байсныг ярих болно. Ойлгож байна уу? Ок. Тиймээс Багшийн ямар харагдах болон Түүний өөр өөр юм хийх, Багш яаж харагдах зэрэг нь бидний түвшингээс хамаардаг юм. Зөвхөн Багшийн түвшинд юм уу ойролцоо хаа нэгтээ нь хүрч очсон үедээ л бид Багшийг ойлгоно. Тийм үү?

Өнгө Хуурамч

А: Явж байсан хоёр Зэн Буддист хуврагийн нөгөө нь нэгэн эмэгтэйг хардаг тухай нэг үлгэр байдаг. Б: Өө, тийм л дээ! Их алдартай үлгэр. А: Хүүхэдтэй нэг хүүхэн гол гатлах гээд байж байжээ. Гэвч айгаад гатлаж чаддаггүй ээ. Тэгээд тэр лам түүний голоор гарах гэсэн яаралтай хэрэгцээг ойлгоод түүнийг хүүхэдтэй нь үүрээд голын цаад захад хүргэж өгөөд нөгөөх дээрээ буцаж иржээ. Зэн Буддист юм хойно, тэд их бага ярьж л дээ, хоёр цаг өнгөрсний дараа нөгөө нэг лам нь түүнээс , “ Чи яаж эмэгтэй хүний биенд хүрч зүрхэл вэ? гэж асууж. Б: Түүнээс бариад тэр бүү хэл гол гаргачихсан ш дээ. А: “Түүнээс бариад тэр бүү хэл гол гаргачихсан”. Тэгээд хоёр цагийн дараа эхнийх нь хариулж,”Би түүнийг гол гаргаад тэнд нь орхичихсон гэтэл та түүнийг үүрсээр л байх юм!” Б: Тиймээ,” Та түүнийг энд хүртэл үүрсээр байх юм.“Тийм шүү. Сэтгэлийн Хүлээс. А: Сэтгэлийн Хүлээс гэнээ? Б:Дотоод сахил, гадаад сахил.Гэгээнтэнүүд Багш нар тэдгээрт сэтгэл хүлэгдэхгүйгээр хийдэг. Тэд хийх ёстой юм аа л хийдэг. Харин бусад хүмүүс, дадал зуршил, хүсэл шунал нь тэдгээр зүйлийг хийхэд хүчилдэг болохоор л юмыг хийдэг, хэдийгээр гадаад байдал нь адилхан харагддаг ч гэсэн. Хятадад нэр цуутай нэгэн Багш байжээ. Хаан нь түүнд их хайртай бөгөөд түүнд арван гурван эхнэр бэлэглэжээ.Хайрлаж эрхэмлэдэг хүндээ үзэсгэлэнт бүсгүй өгдөг нь хаадын зуршил байж л дээ. Тийм! Хааны хайрласаныг хүлээж авахгүй бол цаазлуулна.\ Инээв\ Дүүжлүүлнэ. Мэдээж тэр Багш тэр бүсгүйчүүдийн авчээ. Харин бүх шавь нарынх нь сэтгэл ихэд хөдлөж, бүгд эрэгтэй шавь л даа, мэдээж. Тэд, “Багшаа, та арван гурван эхнэртэй байж болох юм бол, бид ядаж нэг юм уу хоёртой байж болно биз дээ. Хоёр юм уу гуравтай байж болно.”гэхэд Багш нь атга тавтай зүү авч залгиад,” Ингэж чадах юм бол, та нар арван гурван эхнэртэй ч байж болно.” гэжээ. Бүх шавь нар нь хэлээ үзүүлээд, дуугүй болжээ. Гэхдээ, мэдээж хэрэг, энэ бол Багшийг дэндүү хэтрүүлсэн хэрэг л дээ. Түүнд тэр ид шидийг

Page 58: The Key of Immediate Enlightenment 4

- –

58

үзүүлэх шаардлага байгаагүй. Тэр учир шалтгааны ухааныг хэрэглэж чадна. Тэр л хангалттай. Багш нар болон шавь нарын хооронд ялгаа бий. Хэдийгээр Багш их эгэл даруу, тэгж огт санагдахгүй, түүнийгээ үзүүлдэггүй байсан ч ялгаа байх ёстой юм шүү дээ. Гэвч бид ажиглалт, совингоороо бүх Багш нар юу хийж чаддаг, бид юу хийж чаддаггүй хар. Сурагчиддаа сэтгэгдэл төрүүлэхийн тулд ид шид, нүдэнд илээр шидийг үзүүлэх ёстой байсан бол тэр Багш олиггүй л байсан байж таараа. Өөрөөр бол ингэх шаардлага байхгүй. No. Цөөхөн хэдэн авшигийн дараа сурагчид Багшийн Хүчийг мэдрэх хэрэгтэй. Бусад сурагчдын цөөхөн хэдэн илтгэл ярианы дараа, хэдий хувийн ахуй ойлголт, тийм өндөр дээд туршлага байхгүй ч гэсэн тэд Багшийн хүчийг мэдэх хэрэгтэй. Ойлгож байна уу? За юу?

Мөнгө, Бэлэгний Тухай Асуулт, Цэвэр Ариун Байдлаа Хадгалахуй.

Б: Өөр нэг үлгэр байна аа. Энэтхэгт, таван зуун шавьтай нэгэн Багш байжээ. Үнэхээр энгийн л дээ, тийм өндөр дээд Багш биш л дээ, гэхдээ тэр ирээдүйг харж чаддаг байжээ. Магадгүй хоёрдахь түвшиний Багш байх л даа. Хэн нэгэн түүнд өргөл өгөхөөр урихад нь тэр найранд нь очдог байж, гэхдээ хэзээч шавь нараа авч явдаггүй гэнэ. Нэг удаа шавь нар нь энэ байдлыг цаашид тэвчихээ болиод хэлсэн нь, “Багшаа, та найранд явах болгондоо ганцаараа явдаг. Гэтэл бид ажлаад л ажлаад л байдаг та бидэнд тэр жаргал цэнгэлийг ерөөсөө эдлүүлэхгүй юм. Энэ удаад авч явахгүй бол бид таныг орхилоо”гэжээ. Багш нь ч зөвшөөрч, түүнээс хойш тэр үргэлж шавь нараа авч явдаг болжээ.Тэрний дараачийн амьдралдаа Багш нь эргэн төрж, илүү дээд, илүү алдартай бүлгэмийн ариун гэгээн лам дахин болжээ. Түүнийг хаана л явна таван зуун фламинго шувуу ард нь үргэлж нисэж байдаг гэнэ. Тэд бол түүний урьд төрөлд хүмүүсээс авсан өглөгийн буяныг шингээж чадаагүй таван зуун шавь нь, яагаад гэвэл тэдэнд үүнийг амсаж баясах хангалттай адислал, цэвэр ариун байдал, бясалгалын буянгүй бий. Тийм болохоор л би та нарт ариг гамтай, харамч биш оногдсоноо хэтрүүлэхгүй байхыг заасан. Тиймээ. Өөртөө байгаагаас илүү ихийг бүү үр. Авах зайлшгүй шаардлагатай бол хэрэглэж болно л доо. Тийм биш бол ингэхгүй байхыг хичээ. Тэгэхгүй бол бид асуудалд орно шүү. зарим үед өвдөх юм уу эдгэшгүй өвчин тусч магадгүй. Тийм ээ. Би нэг бясалгалдаг хүнийг мэднэ, тэр үргэлж л хүний олсноор амьдрах гэж оролддог, тэгээд ч байнга гэдэс нь гүйлгэдэг. Тийм ээ. Цэвэр бус өргөл! Заримдаа ариун бус хүнээс бэлэг сэлт авахад энэ нь бидэнд нөлөөлдөг. Заримдаа бүр энэ нөлөөлж байгааг ч бид мэддэггүй. Харин энэ нь бид тэр хүмүүст өртэй, эсвэл тэд ямар нэгэн тийм юм болчихдог.Тэдэнд хүлэгдчихсэн юм шиг бидэнд санагддаг тэгээд бид яагаад тэднээс салаад явж чадахгүй байгаагаа мэддэггүй. Заримдаа тийм л байдаг. Ердөө тэдний бэлэг сэлтээс л болж байгаа юм шүү дээ. А: Гүрү Нанах болон Түүнд мөнгө өгсөн баян ядуу хоёр хүний тухай түүх байдаг. Тэр зөвхөн ядуу хүний мөнгийг авсан. Тэгсэн нөгөө баян нь ихэд

Page 59: The Key of Immediate Enlightenment 4

- –

59

ундууцаж, Гүрү Нанахаас,” Та яагаад миний мөнгийг авсангүй вэ, үүгээр та олон юм хийж болно ш дээ?” гэж асууж. Б: Цус! А: Гүрү Нанах хоёуланд нь нэг нэг чипати өгчээ. Баян эрээс чипатиг нь аваад дартал түүнээс нь цус гарчээ, учир нь баян эрийн мөлжиж байсан хүмүүсийн хүнд хүчир ажлаас болсон байв. Тэгээд ядуу эрийнхийг аваад дартал сүү гарч гэнэ. жишээлхэд, Чаран Синх болон Сацангис Багш энэ нь бохирдсоныг мэдсэн бол хүмүүсээс бэлэг авдаггүй байсны учир энэ үү? Б: Тэгэлгүй яахав! А: Дээр нь, тэр зөвхөн ажлынхаа төлөө юмсыг авдаг байсан. Өлсгөлөн хүмүүсийг ярья л даа, хэрвээ тэр хүмүүст хоол өгвөл. Гэхдээ тэр ашрамдаа хэзээч хувийн бэлэг эсвэл бэлэг сэлт авч байгаагүй. Зарим хүмүүсээс бол тэр хэзээч юу ч авдаггүй байсан. Б: Тэр идсэн юм болон шавь нараасаа авсан юмаа байнга төлдөг байсан. өөрийн хувийн үйл үрднн санаа зовдог байж, их , маш их санаа зовдог байв. А: Өө, Тэр санаа зовдог!? Б: Тиймээ, тэгдэг. Өөрөөр бол тэр авна, бүр шавиасаа хүртэл шүү. Айлд идсэн хоол болгоноо, бүр шавь нарындаа идсэн хоолоо хүртэл төлдөг. А: Өө, шавь нарынхаа гэрээс гэнээ! Тэрийг би мэддэггүй байсан байна. Б: Магадгүй түүний буян хангалттай ауга биш, үүнийгээ ч мэддэг байсан байх. Магадгүй тэр шавь нартаа үлгэр жишээ болохыг хүссэн ч байж болно. Бүр тийм Багш хүртэл бусдаас өргөл авч зүрхлэхгүй байхад бид яаж зүрхлэнэ вэ? Би өөрийн бүх лам нарт ямар ч юмыг хэзээч битгий авч бай гэж заадгийн учир энэ.ы А: Лам биш, амьдралдаа байнга бэлэг сэлт өгч авалцаж байдаг хүмүүс ямар вэ? Б: Шаардлагатай биш бол юм авахгүй байхыг хичээ гэж би та нарт заасан шүү дээ, хүн юм өгвөл эргүүлээд ямар нэгэн юм өгч бай, бүр хамаатан садан байсан ч тэр. Нөгөө жижигхэн номонд, би та нарт үүнийг сургасан байгаа. Авшигийн дараа танд өгсөн жижигхэн ном. А: Би хараахан уншаагүй байгаа, гэхдээ тэр мэдэхэд сайн зүйл. Та надад одоо хэллээ. Б: Та унших ёстой шүү. А: Тэгнээ, би уншина. Б: Авшиг хүртэхээс өмнө авсан юу ч бай, зүгээр. Тэр зүгээр, та мэдээгүй. Харин авшиг хүртсэний дараа та идэж байгаа зүйл, авч байгаа юм, бүр хэнд хүрч байгаадаа хүртэл хянуур байх ёстой. А: Өө! тэд намайг өнөөдөр цайнд урьсан. Энэ хамаагүй, үгүй юу? Би чамомайл цай уусан. Б: Бүр хажууд чинь суугаа, эсвэл танд хүрч байгаа хүн хүртэл, танд маш их нөлөөлдөг. Сайн бясалгадаг, үргэлж Бурхан дээр төвлөрдөг бол, танд хэн юу өгөх хамаагүй ээ, жижиг зүйл ч тэр. Энэ нэг их хамаагүй. Танд хүрч таныг тэвэрч байгаа хүнд ч нөлөөлөхгүй. Харин сайн бясалгахгүй, зам мөрдөө дөнгөж шинэхэн нь бол юм бүхэнд, ямар нэгэн юм идэх, хэн нэгнийг барих эсвэл харж байгаа хүндээ хүрэх зэрэгт хайхрамжгүй байх юм бол та нар үргэлж асуудал зовлонд байх болно. Мэдээж, таны адислал хийгээд хүч

Page 60: The Key of Immediate Enlightenment 4

- –

60

тань ауга бол юунд ч хүрсэн тэр тань өөрчлөгдөж хувирна. Аа, харин хараахан сайн тогтоогүй бол, тэд таныг хувиргана. Ойлгож байна уу? Тийм болохоор л тэдгээр оюун санаалаг хүмүүсийн эргэн тойронд байхад та нарт илүү хүнд, дэс тань унаж байгааг мэдэрдэг тэгээд та бараг тэдэн шиг болчихдог, нүр ирмэхийн зуур шүү, хоромхон зуур! Их үнэн, та мэднэ. А: Тиймээ, энэ их үнэн. Би тэгж үзсэн, мэднэ. Б: Тийм ээ, та биеэрээ мэднэ шүү дээ. Тийм! Тийм! Би та нарт худлаа юм ярихгүй шүү дээ. Тэр байтугай Багш хүртэл үе үе бохирддог байхад энгийн хүн яах байх вэ? аан, гэхдээ мэдээж хэрэг том хүн хүүхэд хоёрын хооронд ялгаа бий. Хүүхэд шавхайтай усанд уначихвал өөрийгөө цэвэрлэж чадахгүй. харин том хүн ингэвэл гарч ирээд тэр дор нь өөрийгөө цэвэрлэчихнэ.Үүнд л ялгаа нь байгаа юм даа. Ойлгож байна уу? А: Би ойлгож байна аа. Б: Тэгээд л би лам нарт бүр жолоо барих юмуу мөнгө авах эсвэл хүнд хүрэхдээ бээлий өмсөж бай гэж заадаг. А: Бээлий? Б: Бээлий.Тийм ээ.Дээр үеийн лам, бүр одоогийн лам нар хүртэл та нарт огт хүрдэггүйн учир энэ. Тийм. Индианчууд хүнд адистай хоол өгөхдөө таны гараас бүр хоёр километрийн зайтай тавьдаг. А: Тийм, үнэн шүү, тийм. Б: Тэд энгийн хүмүүстэй битгий хэл лам гэлэнмаа нартай хүртэл ингэдэг. Нададтай ч бас тэгсэн. Тэд надад диваажингаас адистай хоол өгдөг! Таазнаас! хэн нь хэнийгээ адислаж байгааг ч мэдэхгүй.Сүүлд нь би адистай хоолоо үхэртэй хуваалцсан.Энэ нь Энэтхэгийн ёс занжлаас бий болсон зүйл, ариун хүрч болдоггүй. Энэ чмуу биш л дээ, авшиг хүртээгүй хүмүүстэй бохирдсон бохирдлоо багасгахын тулд үүнээс зайлж зугтаадаг авшигтнууд үүнийг бий болгосон. Харин одоо тэд ямарч ач холбогдолгүй үүнийг ёс заншил болгосон. Тэд бүгдээрээ цугтаа бохирдоод л. Их бага хүрэхэд буруу нь юу байна аа? Ойлгож байна уу? Тэд хоёул адилхан, “Хүрэгч,” “ хүргүүлэгч” ялгаагүй. Жинхэнэ Брахманууд нь амьд Багшийг байх үед авшиг хүртсэн хүмүүс юм шүү дээ. Харин Багш, үе залгамж нь нас барсны дараа ямарч удам угсаа үлдээгүй.Врахман гэр бүлийхнээс гарсан хүүхдүүд бүр Багш ч үгүй, авшиг ч байхгүй, цэвэр ариун бус, юу ч үгүй байдаг.Хоёр тал хоёул бохирдсон, муухай байж, ёс заншлаас болоод бусдад хүрч зүрхэлдэггүй. Ойлгож байна уу? Оюун санааны өв уламжлалаас олон ёс заншил үлдэж хоцордог. Энэ муу биш л дээ гэхдээ ямарч ач холбогдолгүй, тэгээд л тэр. Яг л гэгээнтэн Жон шиг, хэдийгээр хүмүүст усаар вафтизм хүртээж байсан ч түүнд түгээн цэнэглэх хүч байсан. Харин одоо сүмд, тэд та нар руу ямарч хүчгүйгээр ус цацаж байна шүү дээ.

Гэрэл Аялгууны Бавтизм

Page 61: The Key of Immediate Enlightenment 4

- –

61

А:Исүс яагаад та нар ус болон сүнсээр Бавтизм хүртэх ёстой гэж хэлсэн юм бэ? Б: Үгүй, тэр тэгж хэлээгүй шүү дээ. А: Та сүмд ингэдэг гэж хэлээд байгаа юм биш шүү? Б: Тэр тэгж хэлээгүй. Хэзээч тэгж хэлээгүй. А: Аан, тэр та нар ус болон сүнсээр бавтизм хүртэх ёстой гэж хэлсэн. Б: Тийм биш ээ, Түүнийг вафтизм хүртэж байхад, Жон “Үгүй ээ, Багшаа та юунд надаар Бавтизм хүртээлгэнэ вэ? Та надаас дээгүүр шүү.” гэсэн. Исүс харин “ Хууль үйлчлэхийг зөвшөөр.” гэж хэлсэн энэ нь, “ Үүнийг хэвийн байлга.” гэсэн утгатай. Н: Жон Бавтист,” Миний ард танд бавтизм хүртээх өөр хүн бий.” гэсэн шүү дээ. Б: Тиймээ, сүнсээр, Ариун Сүнсээр. “Би та нарт усаар бавтизм хүртээнэ, гэвч миний дараа ирэх хүн надаас илүү хүчтэй, илүү ауга байх болно. Тэр та нарт Ариун Сүнсээр бавтизм хүртээнэ.” энэ нь та нар дотоодын дамжуулалыг ашигладаг гэсэн утгатай. Ойлгож байна уу? Ариун Сүнс. А: Энэ талаар, Христ хүн үнэхээр галаар бавтизм хүртэх ёстой гэж Тэр хэлсэн юм уу? Б: Тиймээ, гал хийгээд Ариун Сүнс. Энэ нь гал гэсэн үг. А: Өө, тэр чинь гэрэл байсан юм уу? Б: Аан, гал. А: Хэл хэлээр ярина гэдэг тухайд? Б: Тэр бол аялгуу. А: Өө, аялгуу! Б: Тиймээ, тэд,” Хэл хэлээр ярих, Ариун Сүнс хэл хэлээр ярих болно.” гэж ярьдаг шүү дээ. Ойлгож байна уу? Дотоодод ярих, энэ нь аялгуу, гал нь гэрэл гэсэн үг юм. Тухайн үед тэд нар Бурхан том гал шиг ирдэг гэж үргэлж ярьдаг байжээ. Та санаж байна уу? Энэ бол тэр өдрийн хэл байсан. Тэгэхээр та одоо Исүс Христ Гуан —Инь Аргаар бясалгадаг байсныг би яагаад мэдэж байгааг мэдлээ. Эцэст нь одоо би танд хариулт өгч байна. Яг л Хятадад, эрт дээр үед, тэд,” Дэнгийн дамжуулал” гэж ярьдаг байсантай адил. “ Дэнлүү, дотоодын дэнлүү. Дэнлүү гэдэг нь гэрэл гэсэн утгатай. Ойлгож байна уу? Тэр бол гэрлийн төлөөлөл. Тийм ээ? Тухайн үед тэд гэрлийн дамжуулалыг бэлэг тэмдэг болгохын тулд энэ үгийн хэрэглэсэн. Гэтэл хэдэн үе удамын дараа хүмүүс хийд дуганадаа дэнлүү тавьж,”Та энэ дэнлүүг хараад байгаарай, тэгээд гэгээрнэ” гэж хэлээд бие биедээ дэнлүү өгч байна шүү дээ. Аан, бүр одоо үед хүртэл гэгээрнэ гэж найдан лаа ширтэж буй зарим хүмүүсийг та харж л байгаа.\ Инээв\ Дэндүү удаан ширтвэл, тэд сохорно шүү дээ.Орчин үеийн алдар цуутай Багш нараас саяхан өөд болсон нэгийг нь би мэднэ л дээ, тэр маргааныг маш их үүсдэг. тэр хүмүүст авшиг хүртээж жижигхээн гэрэлтүүлэгтэй гар чийдэн хэрэглэдэг. Тэгээд таны дух руу яг ингэж тусгадаг,\Багш биеэрээ дуурайж үзүүлэв\ Энэ бол гэгээрэл. Тийм ээ, тэр жижигхэн гэрлийг та мэдэх үү? Бамбар! Аан, жижигхэн бамбар. тэр үүнийг таны гуравдахьч нүдэн дээр тусгана. Нүдээ аниад, гэрэл. Тэр бол гэгээрэл!

Page 62: The Key of Immediate Enlightenment 4

- –

62

А: Гэхдээ, та тоглож байна, тийм гэж үү? Б: Үгүй ээ, энэ тоглоом биш. А: Та үүнийг үнэхээр? Б: Би үүнийг намтраас нь уншсан. энэ тоглоом байж таарахгүй. Энэ тоглоом гэж үү? Үгүй ээ, та тэднээс асуугаарай, танд хэлнэ. Энэ тоглоом биш ээ.

Секс болон Тодорхой Байдлаар Гэгээрсэн Багшийн Сургааль А: Тэр ухаалаг олон сурагчтай, баян, мэргэжлийн олон хүмүүстэй. Б: Тэд их сэхээтэн хүмүүс болохоор, түүний оюунлаг уншлага, хийгээд яриад нь дуртай. А:Тэр гэгээрсэн Багш байсан уу? Б: Зарим талаар. А:Би түүний “Тусгай Сэтгэл Зүй” гэдэг номыг уншиж байгаа юм л даа, энэ номондоо тэр, “Гэгээрэл зүгээр л тохиолддог.Бид ямар ч юмыг хийгээд гэгээрэхийн тулд ямар нэгэн юм хийхийг хайрах хэрэггүй.” гэсэн байсан. Б: Өө, за, бүгд л тэгж ярьдаг юм. Тэр маш их ном уншдаг тэгээд тэрнийхээ талыг гуравны хоёрыг нь давтдаг. Нэг ижил зүйлийн тухай ярьсан хэдэн арван номыг нь та олж болно. Гэвч энэ цаанаа хүчтэй байвал ч өөр л дөө.Хувийн ухаарал. би түүний номнуудаас зармыг нь уншиж байсан. А: Та юу гэж бодож байна? Б: Аан! Тэр дэмий юм хэтэрхий их ярьдаг. Үргэлж л сексийн тухай ярина. Ок, секс муу биш л дээ, гэхдээ үүнийг яагаад үргэлж дурдаад байдаг юм бэ? Тэнд өөр юу байна аа? Юу ч байхгүй биз дээ? Бидэнд унтлагийнхаа өрөөнд хийх хэрэгтэй зүйлс байдаг шүү дээ, тэгээд энэ тухай мартаач дээ. Үүнийг байнга ном сонинд бичээд байх ямар ч шаардлага байхгүй, учир нь энэ идэх унтахтай адилхан их энгийн зүйл. Идэж ууснаа өдөр болгон том асуудал болгох хэрэгтэй гэж үү? Яагаад та нар сексийг цаг үргэлж том асуудал болгох хэрэгтэй юм бэ? Аан? Секст дуртай юм бол тэгээд хийнэ л биз. Энэ бол хувийн хэрэг, хэн ч та нарыг болиулж чадахгүй. Үүнийг үргэлж магтан дуулж, түүнд дургүй хүмүүсээр доог тохуу хийх ямар ч шаардлага байхгүй. Энэ чинь утгагүй. Энэ бол хувийн цэнгэл. Амьтад биднээс илүү секс хийж үзүүлж чадна! Сексын талаар юуных том асуудал байгаа юм бэ? Дашрамд хэлэхэд, сексийн ихэнх хичээлийг бид амьтнаас сурдаг.Тэгэхээр энд юуных нь сүртэй асуудал байна аа? Аан. Миний буруу гэж боддог зүйл бол энэ. А: Фрэйдийн адил үүнийг тэр маш ихээр онцолж дурдсан гэж яагаад боддогийг минь та мэдэж байна уу? Учир нь сексээс болж маш олон хүн хэлмэгдэж хавчигддаг. Тэр бүү хэл маш олон лам хуварга, swamis гомосекс шүү дээ. Мөн ихэнх нь эмэгтэй хүнтэй байхыг хүсдэг ч хэзээч үзээд алддаггүй. Тгээд тэд өөрсдийгөө хорьж хязгаарладаг, харин би түүнийг тийм Багш болно гэжэ боддог. Магадгүй Бурхан хүмүүсийн сэтгэлд үүнийг илүү тодорхой ойлгомжтой болгохыг тулд түүнийг зэвсэг болгон ашигласан байх. Б: Магадгүй л юм, гэхдээ тэр үүнийг хэтрүүлчихсэн л дээ.

Page 63: The Key of Immediate Enlightenment 4

- –

63

А: Тийм ээ, тэр Фрэйдийн адил жаахан хол явчихсан. Тэднийг туйлширчихсан гэж би хэлэх гээд байна л даа. Хүн төрөлхтөний бэлгийн харьцааны талаар Доктор. Кинсэй хоёр илтгэл бичсэн бөгөөд түүндээ ихэнх гэр бүл, эхнэр нөхрүүд сексийн харьцаандаа сэтгэл хагалуун бус байдаг гэжээ.Тийм ч болохоор бид өч төчнөөн асуудал зовлонтой ийм бузар нийгэмд амьдарч байгаа юм. Б: Өөрсдөд нь зааж сургах бүхий л зүйлийн ном тэдэнд бий, Багшийн хэрэг байхгүй. Ном, кино, ном солилцоо, нээлттэй шоу гээд бүх л юм байна. Та нар хаана ч очоод сурч болно. Энүүхнийг сурахыг төлөө юунд Багшийн хөлд суух гэж? Ямарч шалтаг шалтгаан байхгүй шүү дээ. Бүх Бүтээл Нэг 1992 оны Арван нэгдүгээр сарын 22

Формоса, Хшихү Төв Хятад хэл дээр эхтэй.

Та бүхний өдрийн амгаланг айлтгая! Өдрийн мэнд Багшаа.Яан Мын ууланд хэтэрхий хүйтэн байсан учраас би буцаад ирлээ. Аяны хувцасаа сольж чадсангүй ээ, учир нь шинийг авах хэрэгтэй байгаа юм л даа. Тэд бүгдээрээ аяны хувцастай надаас бусад нь. Надад нэгийг худалдаад авчихаарай гэж би хэлсэн л дээ гэвч тэд тэгсэнгүй, тиймээс би шинийг өмсөөгүй юм аа. Энийг мартая даа. Ямартаа ч би гэлэнмаа гэгддэг юм чинь.Угтаа тэгээд гэлэнмаа болох болохгүйг шийдэх гэж зүтгээд байдаг тэр хүн чинь хэн юм бэ? Тэр хэн болохыг та нар мэдэх үү? Тэр хүн лам гэлэн болох гэж үсээ авахгүйгээр гэрээ хэзээч орхидоггүй, хэрнээ гэлэн лам юм. Төрдөг ч үгүй үхдэг ч үгүй тэр хүн бол бидний жинхэнэ би—мөнхийн жаргалтай, үүрдийн гэгээрсэн, үргэлжийн тэнэг. Бид тэнэг, ухаантай, утга учиргүй тэгсэн атлаа утга учиртай. Энэ бол бидний жинхэнэ би. Бид хэн болохыг та нар олгож байна уу? нэг хүн “ амьд биес” гэв. Маш харамсалтай байна! Та огт ойлгоогүй юм байна. Та нар бол Бурхад! Энэ цахилгаан утсыг хардаа, өөр өөр үзүүр рүү урсан тарж байдаг ижил урсгал дотор нь бий.Бүх үзүүр адилхан, тийм үү? Гэтэл, нэг хүн нөгөөгөө бишрэн шүтэж байна.Энэ гэрлийн шил тэр гэрлийн шилээ бишрэнэ, учир нь тэр илүү сайн, илүү гэрэлтэй.Бусдын гэрлийг анхааран үзэж “тэр харьцангуй гэрэлтэй байна шүү! Хөөх, чи мундаг юм аа. Яаж чи ийм гэрэлтэй байж чадаж байна аа? Надад үзүүлээч гэхийн оронд та нар өөрийнхөө хир гэрэлтэйг хардаггүй. Хүн бүр өдөр болгон арай илүү гэрэлтэйгээ шүтэж

Page 64: The Key of Immediate Enlightenment 4

- –

64

гарна.Цахилгаан утас бүгдэд нь чи ч бас ийм байж чадна гэж итгүүлэх гэж хичээнэ. Гэвч хэн ч итгэхгүй.Тэгээд, “ Үгүй ээ бид бүгд хав харанхуй. Зөвхөн та л ийм гэрэлтэй байж чадна. Яаж гэдгээ харуулах ёстой гэнэ.”Өдөржин шөнөжин тэд нөгөө гэрэлтэй нэгтэйгээ зууралдаж яаж илүү гэрэлтэй болохыг зааж өг гэж шахна. Үнэндээ хүн бүгд адилхан гэрэлтэй. Энэ их амархан зүйл. Бид бүгдээрээ адилхан шүү дээ. Та нар зүгээр л бодоод үз дээ, төрөх, энэ биеийг авахаас өмнө бид өөрийн оршихуйгаа мэддэг байсан билүү? Төрсний дараа ч үүнийгээ мэддэггүй шүү дээ. үүнд л асуудал байгаа юм. Төрж байх тэр агшинаа хүн ер нь санадаг билүү? Тиймээ! Тэгээд л хэн нэг нь бидэнд Та төрлөө, энэ таны бие, энэ бол та “ гэж хэлэх хэрэгтэй болсон юм. Аажмаар бид үүнийг үнэн гэж бодон ”Тийм ээ! Энэ бол “Би”. “Би “ одоо жаахан хүүхэд. “Би “ одоо өсөж том болсон.”Би” энийг хүсэж байна. “ Би“ тэрийг авмаар байна. ”Би“ лам хүн. “Би” хар хүн. “Би“ өндөр албан тушаалтан.”Би” хэн ч биш.” гэдэг. Ойлгож байна уу? Үнэндээ та нар эдний аль нь ч огт биш. Жишээлбэл, бид төрөхөөсөө өмнө эдгээр оршихуйг огт мэддэггүй байсан тийм үү?Яагаад ингэж төрөх болсноо мэдэхгүй ч бид яаж ийгээд л төрчихсөн.Хир өндөр, ямар жинтэй, ямар хүн болж төрмөөр байна гэж биднээс хэн ч асуугаагүй. Юу ч асуугаагүй! Тэгээд л хэн нэг нь бидэнд” энэ бол чи ”Чи бол энэ жаахан хүүхэд. Чи бол тэр…” гэмээн шивнэсээр байдаг.Өдөр бүр тэд биднийг “Хэй Бэй Вэн”. Хятад жүжгийн үг. Хүний нэр байж болох бөгөөд”Юунд асууна вэ?” гэсэн утгатай. Бүгд инээв. “Чи өнөөдөр яагаад муухай аашлаад байгаа юм бэ? Хувцас чинь бохир байна. Явж нүүрээ угаа. Бушуухан гэрийн даалгавраа хийж дуусга. Сургуульдаа түргэн яв. Тэр тавгануудыг бушуу угаа. Хурдал хурдал…” гэнэ. Өдөр бүр, хүн болгон биднийг нэрээр маань дуудаж, анхаарал маань энэ биен дотор цоожлогддог.Өөх! Бидний хаа сайгүй орших хүч энэ биен дотор хоригдчихдог. Мөн чанартаа, бид хаа сайгүй оршиж, дотооддоо бүгд эцэг эх , эмээ өвөө,бяцхан шувуу, хүүхэд, үзэсгэлэнт охид, царайлаг хөвгүүд юм шүү дээ.Дотооддоо бид аливаа хүн, ямарваа зүйл юм.” Чи бол энэ хэлбэр! Чи тийм, тийм хүн” гэсэн үг биднийг сайн сургаж сайн хүлдэг.Тэгэхээр та бүхэн уг байр сууриа мартаж “ би хэн бэ? хэмээн өөрөөсөө асууж эхлээрэй. Нэгэнт анхаарал энэ биенд орсноос хойш бид энэ хүн болно. Жинхэнэ уг дүрийнхээ бусад бүх хэсгийг мартаад, өөр бусад бүх бүтээлээс салж тусгаарлагддаг. Биднийг өнөөдрийн харж байгаа энэ байдал руу хувиргачихдаг. Хамгийн олиггүй зүйл ингээд л ирж байгаа юм даа. Нэгэнт энэ биенд дасаж дадсанаас хойш, бусдыг харахаараа\энэ нь угаасаа биднийх шүү дээ\ “ түүнийх”, тэднийх” хэмээн тэднийг хүндэлж , ааш авирыг нь дуурайн өөрийгөө бас хөгжүүлчихнэ. Гэнэт хэн нэгэн тэврэнгүүт бие аятайхан болоод явчихна. Тэгээд хүйтэн бол хөнжил нөмрөх хэрэгтэй гэнэ. Энэ хувцаснуудыг өмсчихвөл энэ бие илүү үзэсгэлэнтэй болно, учир нь хүмүүс сайхныг нь шагширна даа гэмээн бодно. Өөр ямар нэгэн юм өмсөхгүй бол хэн ч намайг анзаарахгүй, тэгэхээр тэр хувцасыг өмсөөд “ Би”

Page 65: The Key of Immediate Enlightenment 4

- –

65

гэж анзаарагдсан нь дээр гэж үзнэ.Ха!Ха! Ганцхан өөртөө таалагдах нь хангалттай бус бас бусдын сэтгэлийг татахыг бид хүсэж байдаг. “ Тэр хүн” хэн бэ гэдгийг мэдэх үед тэр худал хуурмаг бидэнд улам улам ихээр саад болно. Бодол, анхаарал маань ч мөн л ул суурьгүй болдог. Энэ нь нэг гайхамшигтай сайхан байгалийн үзэгдлийн зургийн камераар аваад жижигхэн зураг болгочихдхогтой л адилхан зүйл. Эцэс сүүлд нь,түүнийгээ” Би бол энэ, Би тийм сахилгагүй, Би өршөөнгүй, Би хайр энэрэлтэй… гэж тодорхойлдог. Энэ чинь утгагүй шүү дээ. Үнэндээ, “Би“ гэдэг чинь бүх юм, ойлгож байна уу? Зөвхөн ганц хүн байж бид чадахгүй! Бид цахилгааны урсгалыг хүлээж авдаг гэрлийн шилнүүдтэй л адилхан, бид бусад бүх шилтэйгээ адилхан. Гэрлийн шилнүүд хэмжээгээрээ өөр өөр байж магадгүй хэдий ч цахилгаан урсгалыг дотроо хүлээж авах нь адилхан. Тийм ч учраас, та нарын гадаад ухаарал, мэдэрхүй мэдрэмж минийхтэй ив ижилхэн! Энэ “дотоод би” үгүйгээр хэн ч ойлгож чадахгүй, хэн ч оршиж чадахгүй. Хэн ч өөрийнхөө оршихуйг мэдэрч чадахгүй. Бидний “ дотоод би “ өнгөрсний дараа энэ физик бие ямарч хэрэггүй болдог, дотоод би ойлгодог мэддэг, бас явчихдаг! Энэ бие тэнд үхээд л хэвтэж байна. Үхэх үедээ бид эрчим хүчний эх булагтаа эргэн ирдэг. Магадгүй гэрлийн шил гаднаасаа хагарч эвдэрсэн байх ч урсгал нь амьд хэвээрээ байгаа. Шинэ гэрлийн шил солиод хиймэгц л урсгал дахиад л буцаж ирнэ. Тэгэхээр баяр хөөр, уур уцаар, Зовлон гуниг,хайр энэрлийн мэдрэмжээ аваад хаячихаар бид болохыг та нар ойлгож байна уу? Тэр мэдрэмжүүд тэгээд бид юм уу? Салхи үгүй бол далайд давалгаа яаж үүсэх билээ? Тэр давалгаа хэдий далайн нэг хэсэг ч гэсэн далай өөрөө тэрийг бий болгоогүй шүү дээ. Салхи хийгээд барилдлагаас болж л давалгаа үүсдэг юм. Бидний “дотоод би” бол оршихуй, мэдэхүй, ажихуйн чадвар. Тиймээс л бид бусад зүйлийг ажиж чаддаг. Ажиж байхдаа бид эзэн нь биш гэж үү? Жишээлбэл, би таныг ажиж байна, та хамраа ухаж байна.\ бүгд инээв\ маажиж, эсвэл ном уншиж байна. Ажиж байгаа нь “ би” тийм биз? Учир нь надад харах, ажиж чадвар байна. Түүний адил, бидний бие, мэдрэмж, оюун ухаан мөн энэ ажихуйн доор явдаг.Тиймээс л бид ”Миний” бие,” миний” гар, “миний” нүд гэдэг. “Би “ гэхгүй харин миний гэж цохон тэмдэглэдэг. Энэ нь юу ч биш харин “миний” өмч, “миний” эд хөрөнгө. Энэ “Би” тэгээд хэн юм бэ? Энэ бол өөр хүн! Тэр зөвхөн ажидаг. Тэр биднийг хөөрхөн сайхан зүйлст дуртайг ажидаг. Тэр бидний нүүрээ будаж байгааг ажидаг. Тэр энэ бие өөр өөр хувцас өмсөж байгааг ажидаг. Энэ бие өнөөдөр сайнгүй байгааг, ханиад хүрсэнийг ажиж байдаг. Энэ тархи өнөөдөр илүү идэвхитэй, тайван байгааг тэр ажидаг. Гадаад нөлөөнүүд түүнийг янз янзын юм бодоход хүргэдэг. Яг л далай шиг, тэр давалгаалдаг учир нь салхи, татах хүч\gravity\ байгаа, ойлгож байна уу? тэр давалгаа чинь далай биш, гэхдээ далайгүйгээр давалгаа оршиж чадахгүй. Түүнтэй адил, бид энэ

Page 66: The Key of Immediate Enlightenment 4

- –

66

мэдрэмжүүд биш, гэвч бидэнгүйгээр тэдгээр мэдрэмж оршихгүй. Та нарыг төрөхөөс өмнө энэ хайр, уур, гуниг, баяр тэгээд хаанаас ирсэн байх вэ? Мөн ганцаараа байхдаа, та нар өөрийнхөө оршиж байгааг арай чүү мэдэрдэг, тиймээ? Хэн нэг хүн ирэх эсвэл ямар нэг зүйл тохиолдвол л арай чүү нэг юм энэ “би“ г гэнэт мэдэрдэг, тэгж л ажилт хийгээд хариу үйдлэл бий болдог. Өөрөөр бол, бид өглөө сэрээд оршиж байгаагаа мэдрэхгүй байж магадгүй шүү. Бид нүдээ нээгээгүй байна. Юу уух юу идэхээ талаар бидэнд санаа байхгүй. Байгаа бүхэн маань ердөө л нэг мэдрэмж,, нэг төрлийн мэдэхүй ба үйлдэл юм. Заримдаа энэ мэдэхүй үйлдлийг өөрөө бий болгодог. Хэн нэгэн ирэх, ямар нэг зүйл тохиолдох, эсвэл ямар нэгэн нөхцөл байдал бий болохоос нааш бид би байна, тэр байна, зөрчил байна, бид оршиж байна гэдгийг мэддэггүй. Бид бол энэ хүн биш,харин тэр “мэдэхүй” — бид болон бусдыг мэдэж байдаг. Зөвхөн энэ физик биен дотор оршидог гэж боддогоос болоод бид бүх бүтээлээс тусгаарлагддаг. Тэрнээс биш, бид үнэхээр хаа сайгүй оршидог юм шүү. Бид бүгд үнэхээр адил, ижилхэн цахилгаан урсгал. Магадгүй олон янзын гэрлийн шил байна л даа гэхдээ дотоод урсгал, утас нь адилхан юм шүү. Гэрлийн шилнүүд өөр өөр хэмжээтэй байж магадгүй л дээ гэвч тэд адил бус гэж бид хэлж болохгүй. Майханд маань олон янзын зорилгоор ашигладаг цахилгаан утас байдаг. Би тэрийг радио, телефон утас, ширээний гэрэл эсвэл арай илүү том гэрэл зэрэгт хэрэглэдэг. Хүчнийх нь хэмжээ магадгүй хорин ват, зуун ват,эсвэл бүр долоон ват ч байж магадгүй, гэвч хүчнийх нь эх булаг ижилхэн хэвээрээ шүү дээ. Би түүнийг ашиглахыг хүссэн ямар л багаж байна түүндээ залгадаг. Телефон утас, жижиг том гэрлийн дотор орших хүчний эх сурвалж адилхан. Хэрвээ жижиг гэрэл том гэрэлдээ,” чиний доторхи минийхээс өөр юм байна” гэвэл энэ нь утгагүй хэрэг хэрэг болно. Мэдээж хэрэг, гэрэлтэх байдал нь адилгүй ч, бид дотоод хүч нь өөр гэж болохгүй! Ялгаа нь зөвхөн гаднаа л байдаг. Үүний адил, бүх хүн төрөлхтөн, бүх бүтээл зөвхөн гаднаа л ялгаатай. Бидний дотоод бүгд ижил. Тиймээс, өөрийн гадаад үзэмжиндээ бүү сэтгэл хүлэгд, харин “би чамаас өөр шүү” гэж хэлж бай. Хэрэв энийг ойлгохгүй бол та нар үнэхээр мунхаг байна гэсэн үг. Хамгийн хүнд том нүгэл бол өөрийгөө мэдэхгүй байх явдал. Бусдаас тусгаарлагдах нь маш их зовлонг бий болгодог. Түүнчлэн энэ нь шилжилт\ transmigration\, үйл үрийг бий болгодог, хийж байгаа, мэдэж байгаадаа их утга учир өгдөг.” Би доктор профессор.” “Би гялалзаж яваа хүн”. ” Би ингэж чадна харин тэд бол үгүй. Эдгээр үзэл ойлголтоос болоод та нар төөрөлднө, бизнест хүч үзэж тэмцэлдэнэ мөн уурлаж ундууцан, сэтгэл таагүй болно.Бүх юм “тэр” “би” хоёр ив ижилхэн гэдгийг ойлгоогүйгээс үүдэлтэй.\ алга ташив\ Тийм болохоор та нарт

Page 67: The Key of Immediate Enlightenment 4

- –

67

багшилна гэдэг миний хувьд их хүндрэлтэй зүйл байдаг юм. Энэ их энгийн л дээ, гэвч та нар ойлгодоггүй. Ойлгохынхоо оронд та нар Багш гэж хэн бэ, шавь гэж хэн бэ,энэ хэн бэ, тэр хэн бэ гээд л эргэлдээд байдаг. Тэгэхээр, энэ бүх сэтгэлийн хүлээстэйгээ зууралдах нь та нарын хувьд зөв л биз, гэвч ядаж өнөөдөр ярьсан зүйлийг минь сэтгэлдээ үлдээгээрэй. Та нар өөрийнхөө гэрлийн шилийг хөршийнхөөсөө илүү сайхан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй.Магадгүй л дээ, гэхдээ энэ бол баримт. Хэрэг дээрээ, илүү сайхан том бусдаас арай жижигхэн гэрлийн шилнүүд байдаг. Магадгүй та нар гадаад үзэмжиндээ сэтгэл хангалуун баяртай байж болох хэдийч бид бүгдээрээ нэг гэдгийг битгий мартаарай. Бид ижилхэн цахилгаан, адилхан зүйлийг л хэрэглэдэг. Бид бүгдээрээ нэг эх сурвалжаас гаралтай, түүнгүйгээр бид оршиж чадахгүй. Үүнийг сэтгэлдээ багтаагаад та нар үргэлжлүүлэн бүжиглэж, дуулж, хайрлаж, шатар тоглож, сургуульд сурч, төгөлдөр хуур дарж, шүлэг бичиж, эсвэл зураг зурж болно. Мөн зураг зурахгүй, шүлэг бичихгүй байсан ч болно. Түүний оронд шүлэг уншиж, магадгүй урж \бүгд инээв учир нь урах шүлгийн аяз хоёр хятад хэлэнд адилхан сонсогддог \, тэрийгээ хэдэн хэсэг болгон урна уу …бүгд болно шүү дээ. Зүгээр л мартчих—бид угаасаа нэг нэгдмэл. Бидний хооронд үнэхээр ялгаа байхгүй. Энийг мартвал бидэнд төдийгүй бусдад олон асуудал бэрхшээл тохиолдон, өчнөөн бухимдал үүсч, үй түмэн зовлон зүдгүүр ундарна. Тэр бүү хэл бид тэдгээр гэгээрсэн хүмүүст хүртэл зовлон авчирч байдаг. Бид тэр хүнд наалдаж, уурлуулж өөртөө хамаагүй юм шалгааж, хэрэггүй дэмий зүйлийн тухай ярилцаж, зүй бус тхоиромжгүй асуулт тавидаг. Жишээлбэл, хүмүүс надаас байнга ”нөхөр маань цагаан хоол идэх дургүй байвал би яах хэрэгтэй вэ?гэж асуудаг. Тэр дургүй байгаа бол түүнийг зүгээр орхи л доо! Энэ бол түүний хувийн шийдвэр. Та нар хүссэн болохоороо л цагаан хоол идэж байгаа. Түүнээс болж бухимдахын хэрэг юу байна? Бар цагаан хоол идэхийг хүсэхгүй байхад, бид яах болж байна? Тэгэхээр түүнийг бар чигээр нь хүндэл.\ бүгд инээв\ Энэ орчлон дээрхи олон амьтан мах идэж байна, бид юу хийж чадах юм бэ? Нөхөр тань магадгүй түүн шиг харагддаггүй байх л даа, гэвч тэр бар шиг л авирлаж байна. Түүнийг ердөө л нэг нь гээд тодорхойлчих тэгвэл та тэгж бухимдахгүй. Гэрийн тань муур бас л цагаан хоолтон бус, тэр мах идэж , хулгана баридаг. Бид юу хийж чадах билээ? Зүгээр л тоохгүй орхи. Зарим гэрлийн шил анивчдаг, гэвч зарим нь арай зөөлөн байдаг. Хэрвээ тэр шил нүдийг тань цочроогоод зовоогоод байвал, тэрийг харахаа л больчих. Өөртөө тохирох өөр нэгийг худалдаж ав. Өөрчилж засаж болохгүй бол, орхи! Нүдийг тань өвтгөсөн гэрлийн шил хэрэглэж байгаа нь таны л буруу. \ алга ташив\ Худалдаж авахаасаа өмнө юу хүсэж буйгаа та нар тодорхой мэдэж байх хэрэгтэй. Та нар өөрийн муухай чанараа зэмнэж бай, энэ тэнэг үрлэгэ зарлага, олон гэрийн авгай нарын дэлгүүр хэсэлт нь хойноосоо нэхэл дагал болно. Хамаг цалинг нь заримдаа бүр урьдчилж үрсэнээс болж энэ байдал нөхрүүдэд нь толгойны өвчин болдог. Тэр авсан

Page 68: The Key of Immediate Enlightenment 4

- –

68

юмнуудыг нь хадгалах илүү өрөө гэрт нь шаардлагатай болно.Ихэнхийг нь хэрэглэхгүй, хэрнээ тоос шороонд даруулахгүйн тулд цэвэрлэгээ арчилгаа шаардагдана. Жилд ердөө ганц удаа хэрэглэдэг байлаа ч гэсэн байнга арчилж тордох ёстой болно. Заримдаа, тэднийг ганцхан удаа хэрэглээд л болоо, дахиж хэзээч ашиглахгүй гээч. Агуулах өрөө гэдэг чинь угтаа хогийн өрөө юм шүү дээ! Учир энэ их бохир, доторхи бүх юм нь хэрэггүй, яг л хог адил. Заримдаа та нар буруу нөхөр, эсвэл буруу хосоо сонгодог. Яг л хар захаас буруу юм авчихдаг шиг. Та нар тэднийг буруутгаж болохгүй, харин зөвхөн өөрийгөө л буруутгаж болно. Зөв бус юм худалдаж авсан нь таны л буруу. Өөрийг нь сонгооч гэж тэд танаас огт гуйгаагүй, санал болгоогүй. Буруу шийдвэр гаргаснаас хойш одоо тэднийгээ тэвчих л хэрэгтэй. Надад мөн адилхан асуудал байдаг. Би сүмийн амьдралаар амьдрахаар ирсэн хэнийг ч зүгээр хүлээж авдаг байсан. Сүмийн бясалгагч болох зорилго маань цэвэр ариун энгийн байсан болохоор би бүх хүнийг адилхан тийм гэж үзээд бүгдийг нь хүлээж авсан. Өөх! Эцэст нь би бөөн зовлонд унасан даа. Одоо ганцхан өөрийгөө л зэмлэж байна. Гэвч бүх бүтээл нэг болохоор, үүнийг зүгээр л тийм байхыг нь зөвшөөрсөн. Одоо та нар яагаад заримдаа Бурханыг зэмлэдэгийг минь ойлгож байгаа. Тэр бол тэнэг. Заримдаа Бурхан үнэхээр тэнэг. Та нар ойлгож байгаа, Тэр бүр хамгийн тэнэг хүний дотор хүртэл байдаг.\бүгд инээв\ тиймээ. Нөгөө жижиг, том гэрлийн шил хоёул нэг эх сурвалжтай. Буруу нь гэрлийн шилэнд бус харин дотоод бүтэц, хүн төрөлхтөнийг бүтээсэн тэр нөхөрт байгаа юм. Тийм учраас хэтэрхий жижигхэн байгаагийнхаа төлөө та нар гэрлийн шилийг буруутгаж болохгүй харин үүнийгээ үгүй хий. Гэрлийн шил ямарч буруу юм хийгээгүй. Энэ бол гэрлийн шилнүүдийг хийсэн тэрний буруу. Нөхцөл байдал үнэхээр бухимдмаар байгаа биз. Тэрнийг— Бурханыг бодохоороо үнэхээр бухимддагийн минь та нар ойлгож байна уу? Заримдаа, би Түүнийг зэмлэхийг үнэхээр хүсдэг. Гэсэн хэдийч, Түүнийг зэмлэх ямарч шаардлага байхгүй л дээ. Ойлгож байна уу? Бид ямар хүч хайгаад байгааг та нар мэдэж байна уу? Бид “мэдэхийн” хүчийг хайж байгаа юм. Энэ “мэдэхгүйн” хүчийг дэмжигч хүч байдаг. Тиймээс,” Хамгийн ухаантай хүн тэнэг юм шиг санагддаг”. Энэ хоёр туйл үнэндээ маш олон нийтлэг талтай. Хамгийн тод гэрэл Бүхнийг Чадагчийн гэрэлтэй адил, бидний харааг ч гэмтээж магадгүй учир нь тэр хэтэрхий тод. Харанхуй газар, бид юу ч харж чадахгүй шүү дээ. Заримдаа та нар харанхуй өрөөнд их тод гэрэл байхыг олж үздэг. Бусад хүмүүс үүнийг харж чаддаггүй учир нь үүнийг харахын тулд онцгой багаж зэмсэгээ хөгжүүлээгүй байдаг. Яг л зарим од дуран авиагүйгээр харагдахааргүй их жижигхэн байдаг шиг. Бусад хүмүүс тэднийг хардаггүй энэ нь од байхгүйгээс болсон биш харин дуран авиа байхгүйгээс болдог. Тэр однууд хэтэрхий жижигхэн болохоор л тэр. Энэ нь бидний гэрэлтэй адил билээ.\case with \. Энэ гэрэл хэтэрхий тод болохоор бид үүнийг хүний нүдээр харж чадахгүй, энэ нь гэрэл байхгүйгээс болж байгаа юм биш шүү дээ. Тиймээс л та нар заримдаа угийн харанхуй

Page 69: The Key of Immediate Enlightenment 4

- –

69

тэр өрөө тэр чигээрээ гэрэлтэж байхыг олж үздэг. Өөр хэн ч тэр гэрлийг харж чадахгүй, бүр хажууд суугаа нөхөр тань ч хүртэл. Зөвхөн бид, өөрөө л тэр гэрлийг мэдэрч хардаг. Энэ жишээнээс та нар хоёр туйл үнэндээ ижил гэдгийг ойлгож болно. Хамгийн дээд хүч бол “үл мэдэх”—н хүч юм. бид “ мэдэхгүй байна” гэдэг хамгийн мунхаг гэж бас ярьдаг л даа. Хоёр туйл үнэхээр их адилхан. Тиймээс л Будда бидэнд “ дундаж арга” ыг бясалга гэж хэлсэн юм . Өвдсөн сэтгэл гонсгор үедээ бид хэнд залбирах юм бэ? Бид голынх нь хүчинд залбирах хэрэгтэй, энэ нь бидний хувьд хамгийн дээд хүч юм. Бид “үл мэдэх”\un knowing\ын Бурханд ч “мэдэхгүй”, \not knowing\ н Бурханд ч залбирч чадахгүй. “Үл мэдэх” нь мунхаглалаас өөр зүйл. Жишээлбэл, ямар нэгэн юм цохиод өвдөх, хэн нэгэнд загнуулах эсвэл ямарваа нэгэн зөрчил гарахгүй л бол бид ганцаараа байхдаа өөрийнхөө оршихуйг хааяа л мэдэрдэг шүү дээ. Өөрөөр бол, бидэнд түүнтэй хамааралтай юу ч үгүй, мэдэх ч шаардлага байхгүй. Эрэгтэй хүн гарч ирэхээс нааш хүмүүс эрэгтэй эмэгтэй хоёрын ялгааг гаргаж чадахгүй, харин тэгж байж л “Аа! ялгаатай юм байна” гэдгийг ухаардаг. Мэдэхийг хүсэж эхлэх үед “үл—мэдэх”ийн тэр хүч бага багаар давалгаалж, тэндээс оршиж эхэлдэг юм. Унтаж байх үедээ бид “ухаан алдахуй”н жинхэнэ түвшин рүү буцаж очдог, тийм болохоор бид ямарч юманд ухаангүйгүй байдаг. Зүүдэлж байхдаа бид бүтээгч болж, өөрийгөө оролцуудаад өчнөөн муухай юм үйлддэг, тийм ээ? Сэрэхэд нүд нойтон энэ их бодитой болсон байдаг. Тэр үзсэн аймшиг энэ дэлхий дээр үнэхээр болсон юм шиг үнэмшилтэй оршидог. Энэ дэлхий ч мөн л зүүд. Тийм болохоор, Күнз өөрийгөө эрвээхэй гэж зүүдэлсэн үү эсвэл эрвээхэй өөрийгөө Күнз гэж зүүдэлсэн үү гэдгийг та нар ойлгож чадахгүй байж магадгүй. Та нарыг зүүдэлж байна уу, эсвэл… гэдгийг хэлж чадахааргүй тийм үеүд надад бас тохиолддог. Заримдаа би та нарыг харахгүй байгаа юм шиг хардаг. Их сонин. Тэр мэдрэмж их бодитой бус! Та нар руу анхаарлаа хүчээр хандуулах ёстой болдог, тэгээд”бодит байдал“ыг дахин хэрэглэх гэж тэмцдэг\ bring back\. Заримдаа,би бүр унтаж байхдаа зүүдэлж байна уу, эсвэл зүүдэндээ унтаж байна уу гэдгээ хэлж чаддаггүй. Магадгүй та нарт ч бас ийм ахуй ойлголт санаандгүй үзсэн байх. Энэ дэлхийг харахад,энэ яг л зүүдэнд байгаа юм шиг униартай бүдэг харагддаг. Дэлхий тэр мөн чанарлаг, тогтвортой шинжээ алдсан байдаг. Энэ нь ямарч мөн чанар үнэхээр оршидоггүйгээс болж буй хэрэг. Бид зөвхөн зарим туршилтууд дээр материаллаг гадаад бүрхүүл л ашигладаг. Энэ нь далай руу орохдоо шумбагчийн хувцас өмсдөгтэй л адилхан. Ажиллахдаа бид ажлын хувцас өмсдөг магадгүй энэ нь дараа бохирдчихно. Гэвч тэр хувцаснуудыг тайлсны дараа бидний дотор тал цэвэрхэн байдаг, учир нь тэр хувцас бидний бие биш. Одоо та бүхэн бид бүгдээрээ нэг гэдгийг ойлгож байна уу?\алга ташив\

Page 70: The Key of Immediate Enlightenment 4

- –

70

Хэрвээ ойлгосон бол, эхнэр нөхрийнхөө асуудлаар цаашид надад төвөг бүү удаарай. Юу хий гэсэн байна зүгээр л тэрийгээ хий, амьдрал тань ч илүү хялбар болно. Тийм ч болохоор, эртний хүмүүс,” хэн нэгнийг дагана гэдэг амьдралын хамгийн сайн, тав тухтай зам. Ямар нэгэн санаа бүү хэл, учир нь энэ зөвхөн горьдлого тасарахад хүргэнэ “гэсэн байдаг. Нэгэнт ингэж хийх, тэгж хийхэд хамаа байхгүйгээс хойш, та нар яагаад хэлснийг нь хийдэггүй юм бэ? Яалаа ч гэсэн бид угаасаа нэг шүү дээ! Энэ байдалд дассаны дараа та нар улам л бага “би “гийн санаа бодолтой болж, “ би “гийн тань мэдрэмж бүр цөөрнө. Би үзэл тань багасна тэгээд улам улам ойлгох болно. Бид дахин нэг болон нэгдэнэ. Энэтхэгт, хүмүүс багшаа хүлцэн дагадаг, хэрвээ хүлээж авахгүй бол эр нөхөр, эцэг эх,… эсвэл хэн нэгнийг хүлцэн дагадаг! Хүлцэл дагалт тань чин сэтгэлийнх болохоор тэр шүү дээ. Гэхдээ энэ нь тэр арга замуудын зөвхөн нэг нь л шүү дээ. Хамгийн сайн арга бол бидэнд зааж сургаж гэгээрэлд хөтлөх гэгээрсэн багшийг эрж хайх явдал юм, тэгж бид улам илүү ихийг ойлгох болно. Сохроор дагах хамгийн сайн зам биш ээ. Хэдий тийм ч, хэн нэгэн үнэхээр нэг хүнийг дагахад өөрийгөө зориулж хайрлавал,тэр хүн тухайн амар амгаланг амсана. Түүний би үзэл ч мөн багасна. Би үзэл гэж үнэхээр ямар утгатай вэ? Энэ нь “би” ийн оршихуйн гадаад мэдэхүй юм. “Би” энийг хүсэж байна. “Би” тэгэмээр байна… энэ үнэхээр зовлон. Энэ “би” үгүйгээр бидний амсдаг өч төчнөөн зовлон салхи адил хийсэн одно, багасах ч болно. Тийм болохоор хамгийн сайн зам— үхэх өдрөө хүлээх!\ бүгд инээв\ тиймээ, нэгэнт хийх юмгүйгээс хойш! \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\ бид бүгдээрээ нэг хүчний эх сурвалжаас үүсэлтэй, бүх юм зурагдчихсан, өөрчилж болохгүйгээс хойш, бид юунд бясалгах гэж төвөг болно вэ? Бид тэгээд бясалгах хэрэгтэй юм уу? Яагаад?\хэн нэг нь : бясалгахгүй бол бид ойлгохгүй гэж хариулав\ өө! Бясалгахгүй бол бид тэгээд ойлгохгүй юм уу? Сонин л юм! Гэгээрэлийн төлөө санаатайгаар бясалгах нь сайн биш. Мөн гэгээрлээс санаатайгаар зугтаах нь ч сайн биш. Дундаж замаар бясалгах нь л хамгийн сайн, үүнийгээ зүгээр л жам ёсоор нь хий. Жишээлбэл, бид биеэ засах өрөө рүү орохоос зайлсхийж чадахгүй! Хэрвээ биеэ засах өрөө рүү явдаг шиг бүхнийг жам ёсоор нь хийж чадах юм бол энэ дэлхийд төдийгүй бидэнд нилээн бага зовлон тохиолдох болно. Магадгүй та нар “Багшаа, Та яагаад зовдог юм бэ?” гэж асууж байх. Та нар зовж байгаа учраас би зовдог юм, тэгээд та нар түүнийгээ надад аваад ирдэг. Өөрөөр бол би юундаа зовох билээ? Жишээлбэл, би маш олон гэрээс гарсан шавьтай, гэвч хэрэгтэй үедээ би хэнийг нь ч олж чаддаггүй. Ихэнхдээ тэд хийх юмгүй байдаг. Тэд цагаа нөхцөөхийн тулд намайг туршилтын амьтан шиг \ guinea pig\ л ашигладаг. Майхан маань цэвэрлэхэд сайхан

Page 71: The Key of Immediate Enlightenment 4

- –

71

газар, юмнууд минь харахад аятайхан, газар маань хайр адисаар дүүрэн, тэгээд л тэд гүйлдэцгээж, цаг гаргадаг, учир нь тэдэнд өөр хийх юм байхгүй! Хэдийгээр тэд үргэлж эргэн тойронд гүйж байдаг ч, уйдсан хэвээр, цэвэрлэчихмээр майхан ч байж л байна. Хэрэггүй гэж хэллээ ч тэд болихгүй. Амарч байхад хэн нэгэн ирж намайг үймүүлэхийг би хүсдэггүй, гэвч хэн нэг нь майханыг минь цэвэрлэх гэж зүтгэнэ. Харин үнэхээр ядраад цэвэрлээд өгөөч гэхээр хэн ч ирэхгүй. Бухимдмаар шүү. Тиймээс л би ердөө өөрөө угааж цэвэрлэдэг, үүнд ямарч асуудал байхгүй. Яан Мин Ууланд, би өөрөө хоолоо хийж, хувцасаа угааж, өдөр бүр шалаа угаадаг байсан. өөх! Би их жаргалтай байсан! \бүгд инээв\ Өөрт тань үйлчлэх олон үйлчлэгчтэй бол жаргана гэж битгий бодож байгаарай. Өө! Тэнэг хүн л ингэнэ. Гомдол бухимдал эндээс л бий болдог юм. Тиймээ! Магадгүй та түүнтэй нэг байж болно, гэвч тэр таньтай нэг биш шүү дээ. Та юу хийж чадах юм бэ?\ инээв\ хэрвээ хүн болгон ухаарч, амарч, аюулгүй чөлөөт амьдралаар амьдарвал ямарч гомдол бухимдал бий болохгүй шүү дээ, ойлгож байна уу?Гэгээрснйи дараа та нар энэ дэлхийн гомдол бухимдлаас чөлөөтэй болохгүй. Харин ч илүү ихийг амсана. Цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг бариад байдгийн учир энэ. Цагдаа хуулиа их сайн ойлгоод байдаг харин гэмт хэрэгтэн тэгэхийг хүсдэггүй. Энэ л үнэхээр асуудал байгаа юм даа. Хэрвээ хулгайч болгон ойлгочихвол цагдаа тэднийг бариж бөөн асуудал үүсгэх ямарч шаардлага байхгүй. Мэдээж хэрэг, би буруутгагдсан хүмүүсийг биш жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг ярьж байна л даа. Зарим гэмт хэрэгтнүүд ийм нөхцөл байдалд шахагдан ордог, тэгэхээр тэднйи хэрэг ч өөр л дөө. Гэмт хэрэгтэн болгон муу биш. Тэдний зарим нь биднээс илүү ухаалаг, саруул байдаг. Харамсалтай нь тэд зарим онцгой нөхцөл байдлын улмаас хууль зөрччихдөг. Хэрвээ бид тодорхой нэг юманд сэтгэл хүлэгдэж, би энийг хийнэ, тэрийг хийнэ, би энэнд ч дуртай, тэрэнд дуртай, энэ надад таалагдаж байна, тэр таалагдахгүй байна гээд байвал эрт орой хэзээ нэгэн цагт буцаж ирэх ёстой болно,дахин төрөл авна, учир нь бид бүх бүтээл нэг гэдгийг мартчихсан хэрэг. Хэн ч өөрөө өөртөө энэ дүрийг авахыг шийдэж чадахгүй, гэвч энэ бол баримт. Хүн болгон, яг л театрын үзүүлэх хэсэг шиг хэсэг хэсгээрээ баг болдог. Тэнд нь нэг жүжгийн зохиол бий. Найруулагчийн удирдлага дор хүн болон өөр өөр дүрд тоглоно. Заримдаа нэг хүн хэд хэдэн дүрд тоглох шаардлага гарна, энэ үнэхээр инээдтэй шүү. Дүрд нэг хүн тоглоно, тэгээд нэг дүр нь нөгөөгөөсөө “Чи хэн бэ?” \бүгд инээв\ “Юунд чи ингэж аашилна вэ? Жаахан өөрчилж болдоггүй юм уу?” гэж асууна. Заримдаа бид адилхан инээдтэй байдлаар аашилдаг. Жишээлбэл, бид хэн нэгэн заналт дүрд хэтэрхий сайн тоглохыг үзээд түүнийг үзэн ядаж,” өө! Түүнийг хөнөө! Цохь! түлхээд толгойг нь ав!гэдэг. Хэдийгээр тэр жүжиглэж байна гэдгээ мэдэж байгаа ч гэсэн больж чадахгүй шүү дээ, ойлгож байна уу? Найруулагч түүнийг ингэж жүжиглэ гэсэн тиймээс түүнд ямарч сонголт байхгүй тэр ёсоор

Page 72: The Key of Immediate Enlightenment 4

- –

72

нь тоглодог. Тэгэхгүй бол жүжиг нурж нөгөө дүр зохих ёсоороо тавигдахгүй шүү дээ. Хэрвээ баатартай болох бол бид чөтгөрийн муу хүнтэй байх ёстой, тэгж байж бид харьцуулна, баатрын шинж чанарыг хүндлэн дээдэлнэ. Энэ зөв биш гэж үү? Хэрвээ тэр эсрэг талын муу дүрээс салаагүй бол бид яаж түүнийг баатар гэж мэдэх юм бэ? энэ дэлхийд юу ч болохгүй, баатар үргэлж унтаад байвал та нар түүнийг яаж таних юм бэ?\ инээв\ Энэ бүгд ердөө л театрын л зүйл—нэг нь нөгөөдөө туслаад л, нөгөөх нь энэндээ туслаад л. Би ч бас энэ дүрд тоглож байгаа юм, та нарт туслаж,та нарыг гэрэлтүүлж, муу хүний дүрд тоглож байхдаа та нарыг баатар болгоод л. Би та нарыг зэмлэж, муу зүйл хэлээ... тэр зуур та нар улам улам гэрэлтэй болно. Хүн болгон та нарыг: хамгийн тэвчээртэй, даруу, Багшдаа үнэнч, шалгалтаа давсан, төгс гэгээрэхийн даваан дээр байгаа гэж мэднэ. Та нар улам ухаантай гэгээлэг болдог юм шүү дээ. Энэ сайн, учир нь хүн харьцуулж, эсрэгцүүлж чадна шүү дээ. Үүний адил, Бурхан, эсвэл Бүхнийг Чадагч Хүч, эсвэл билэг ухаан таг дуугүй, чимээгүй, юу ч бүтээхгүй бол, Түүнийг ухаарч мэдэх хэн ч байхгүй болно. Тиймээс Тэр бүтээдэг, энэ нь бас л жам ёсны хариу. Тэгэхээр, өршөөл нигүүсэл, ертөнцийн хайрынх нь төлөө Түүнийг магтаж өргөмжлөх ямарч шаардлага байхгүй, энэ бол Түүний уг чанар. Жүржийн мод жүржээ, алимны мод алимаа л боловсруулна. Энэ бол бидний өөрчилж чадахгүй байгалийн энгийн үзэгдэл. Тэгэхээр, Аугаа Билэг Ухаан эсвэл Бурхан ч үүнтэй адилхан. Хэрвээ Тэр амрахыг хүсвэл Тэр больж, бүх юм үгүй устана. Тиймээс Тао Дэ судрын эхний бүлэгт “Үгээр илэрхийлэгдэх мөр бүхэн мөнхийн зам биш” Танигдан тодорхойлогдож болох бүхэн мөнх бус” гэжээ. Мөн цааш нь,” Урьдчилсан—Тодорхойлол” нт орчлон ертөнцийн эх сурвалж. Тодорхойлол нь бүх бүтээлийн эх” хэмээсэн байдаг. “ Тодорхойлол” гэж юу гэсэн утгатай юм бэ? Энэ бол бид оршихуйгаа таниж эхлэх, энэ эхлэл хэмээн бодож ойлгож эхлэх явдал юм. Тэр агшинаас, бүх бүтээл төрсөн. Тийм болохоор бүх бүтээлийн эх нь “Тодорхойлол” юм.\ identification\. Бид бүдээрээ тэр “тодорхойлол” оос төрсөн. Таниж тодорхойлж эхлэх тэр мөчдөө бид оршиж эхэлдэг, бүхий л дэлхий бидний төлөө оршиж эхлэдэг.Тиймээс, биднийг унтаж байхад энэ дэлхий бидний хувьд оршидоггүй, учир нь бид дэлхий оршиж байгааг мэддэггүй. Үхэх үед маань энэ дэлхий бидэнд ямар ч хамаагүй болдог. Лао—Цзы энэ бүгдийг үнэхээр ойлгосон байна. Уг нь бол ахуй ойлголтоо ярих ёсгүй л дээ, гэвч….\алга ташив\. Нэгэнт энэ талаар ярьж эхэлсэн болохоор, би та нарт бүх бүтээл нэг гэдгийг үзэж ойлгосон гэдгээ дахин сануулахыг хүсэж байна. Та нар өдөр болгон иймэрхүү ахуй ойлголт үзэх ёстой биш л дээ. Заримдаа, та нар би ч бас мартахаар их чимээтэй, үймэрсэн байдаг. Гэвч,би бүх бүтээл нэг гэдгийг ухаарсан юм шүү. Дотооддоо би эрвээхэй, дотоодоо хулгана, муурын зулзага, дотооддоо би өөрөө, дотооддоо би та, дотооддоо би тэр гэдгийг

Page 73: The Key of Immediate Enlightenment 4

- –

73

үнэхээр мэдсэн….. би бүх юм!\ алга ташив\. Хэн нэгэн надад “ Бид нэг биш” гэж хэлвэл би итгэхгүй, ойлгож байна уу? Үүнийг өөрөө үзэж мэдрээрэй,тэгээд ойлгох болно. Мэдээж хэрэг, энэ дэлхийд амьдарч энэ уйтгартай ажлыг хийж байгаа болохоор, би хүмүүстэй үргэлжлүүлэн харилцах л ёстой. Би Үнэн мөнийг ухаарсан, Өөрийн эд баялагаа та нар барьж болно. Гэвч “тэр”ийг би та нарт өгч чадахгүй! Хэдийгээр, өдөр болгон би, “Бүх бүтээл нэг, та болон би адилхан.” гэж хэллээ ч, та нар надад итгэхгүй. Тиймээс л би та нарын сэтгэлийг хангахын тулд өөр зарим нэг зүйлсийг хийх хэрэгтэй болдог. Энэ нь би өөрөө үүнийг хийхийг хүсээд юм уу эсвэл ойлгохгүй байгаадаа ингээд байгаа юм биш ээ. Та нар ойлгож байна уу? Та нарын зарим тань багш, маш их юмыг мэднэ. Хамгийн энгийн зүйл болох “A, B, C, Who are you?”— г хүүхдүүдэд заахдаа хүртэл та тэдний алдааг шалгаж, засах ёстой байдаг шүү дээ! Та зориуд тэдний алдааг хайхыг хүсээд байгаа юм биш энэ тань багш хүний үүрэг шүү дээ. Би бүгдийг мэднэ тэгэхээр хүүхдийн шалихгүй алдааг хайхрах хэрэггүй гэж та хэлж болохгүй шүү дээ. Тийм биш! Та тэдний тусын тулд алдааг нь тэр даруйд нь засаж өгч байх учиртай. Тэд зөв дуудаж уншиж байна уу үгүй юу энэ надад хамаагүй гэж болохгүй. Яаж зөв дуудаж уншихыг та мэднэ, харин тэд бол үгүй, тиймээс л тэд танаас суралцах гэж ирдэг юм. Тэгэхээр тусалж чадахгүй ч тэдэнд хэлж өгч бай. Таны сурагчид байгаагүй бол та тэднийг хайхрахгүй байх л байсан. Энэ дэлхийд амьдарч байхдаа бид хүмүүстэй харилцаж л байх учиртай юм шүү. Бүх бүтээл нэг гэдгийг л сэтгэлдээ үлдээгээрэй. Миний үгэнд итгэж чадахгүй бол, ахуйхан бясалгах хэрэгтэй, мөн чин сэтгэлээсээ даатгаарай. Нэг л өдөр, ийм ахуй ойлголттой болж, үүнд итгэх болно. Тэр үед би бүх бүтээл нэг бишээ гэвэл та нар надтай маргана. Тэгээд их итгэлтэй, намайг цохиод авахаар их зоригтойгоор” Та дэмий юм ярьж байна” гэнэ. Тэр үед би цохиулахдаа үнэхээр бэлэн байх бөгөөд, учир нь энэ та нарын төгс гэгээрснийг итгэж буй юм . Гэвч, бүх бүтээл нэг гэдгийг ойлгоно гэдэг хамгийн дээд түвшин бас л биш юм. Бидний хувьд хамгийн дээд түвшин бол “тодорхойлол”: “урьдчилсан—тодорхойлол”, хийхгүйгээр хийж чадах тэр цэгт хүрэх явдал. Хэрвээ энэ тийм тэнэг мунхаг зүйл юм бол бид яагаад үүнд хүрэх гэж төвөг удна вэ?\инээв\ “ Тодорхойлол ”ын түвшинд хүрнэ гэдэг зугаатай сайхан, харин бид ядрахаараа, амрахын тулд “урьдчилсан—тодорхойлол”ын түвшин рүү буцахыг хүсдэг. Энэ нь найзуудтайгаа цагийг сайхан өнгөрөөж, олон хүнтэй тоглож зугаацаад, ядрахаараа гэртээ харьж, орон дээрээ ганцаар унтаж амармаар болдогтой адилхан зүйл юм. Бид хажуудаа хэн нэгнийг байлгах, мөн өөрийнхөө байгааг ч мэдрэхийг хүсдэгүй шүү дээ. Бид хурхираад, их тавтай сайхан нойрсдог.

Page 74: The Key of Immediate Enlightenment 4

- –

74

Энэ дэлхийгээс уйдсан болохоор бид оюун санааны зам мөрийг дагадаг. Цаашид тоглох хүсэлгүй болдог, учир нь бид энэ утгагүй болохыг ойлгож, гэртээ харин амрахыг хүсдэг. Зөвхөн ингэж л бид жинхэнэ бясалгагч, үнэнийг хайгч хэмээгдэж чадна.Тийм болохоор, бид хүмүүсийг бясалгал руу хуурч оруулах ямар нэгэн башир аргыг хэрэглэх ёсгүй. Хэрэв тэд ядарч амрахыг хүсч байгаа бол аяндаа л хүрээд ирнэ, учир нь тэд хүчний эх булагтайгаа нэгдэхийг хүсэж байна. Өөрөөр бол бид тэдэнд туслаж чадахгүй. Тэгэхээр тусламж хүсэж байгаа бол бусдаас илүү өөртөө залбирсан нь илүү дээр. Та нарын дотор бүгдээрэнд нь адилхан аврах хүч бий. Би зөвхөн үүнийг яаж хэрэглэхийг л зааж байгаа юм. Би та нарыг авраад байгаа юм огт бишээ. Заримдаа бид авшигт маш олон хүнийг татвал их сайн гэж боддог, яг л цирк үзэхээр явдаг шиг. \инээв\ Тэд зөвхөн чин сэтгэлээсээ ирвэл л энэ ач тустай. Ядраад, цаашид тэвчиж чадахаа болихоороо тэд үүнийг асуугаад салахаа болино. \инээв\ “тусламж хүсвэл бусдаас илүү өөртөө залбирсан нь дээр” гэдгийг та нар ойлгож байна уу? Та нар үнэхээр өөртөө итгэх хэрэгтэй! Үнэнийг хайж эхлэхээрээ та нар өөртөө залбирдаг учир нь та нарт тэр үнэнийг мэддэг” тодорхойлол”ын Билэг Ухаан бий. Залбирч байна гэдэг нь таны билэг ухаан” ёох, би ядарч байна, цаашид тоглохыг хүсэхгүй байна” хэмээн ойлгож байна гэсэн үг юм. Таны билэг ухаан, жинхэнэ дүр ойлгодог, тэгэхээр эцсийн эцэст та өөртөө залбирч байгаа юм, учир нь би бол та юм шүү дээ! Надад залбирч байхдаа та өөртөө залбирч байдаг. Магадгүй та нар хэтэрхий их ядраад, билэг ухаанаа яаж хэрэглэхээ мартсан байх л даа, тэгээд л би бага сага заавар зөвлөгөө өгч, та нар дахин өөрөө болдог юм. Залбирч гуйх үед өөрийн тань жинхэнэ дүр таныг адислах болно. Тийм шүү дээ! Бидэнд өөрийн маань билэг ухаан, дотоодын гэгээрсэн багш бий. Бид бүх бүтээлийн Ээж нь! Өөртөө биш юм бол тэгээд хэнд залбирах юм бэ? Багш бол ердөө л хоосон үзэгдлийн нэг хэлбэр. Би та нартай адилхан, тэгээд л залбирахыг тань мэддэг юм! Өөрөөр бол, та нартай нэг биш бол би яаж та нарын юу бодож байгааг мэдэж чадах юм бэ? Америкт залбирч байгаа та нарыг Формосад байгаа би яаж мэдэж чадах вэ? Бид үнэхээр нэг гэдгийг энэ батлаж байна шүү дээ. \ алга ташив \ Материаллаг баталгаа нь нилээн тодорхой ч та нар бүрэн ойлгож чадахгүй. Та нар их олон зүйлд сэтгэл хүлэгдэж байна —“Би яаж тийм сайн байж чадах вэ? Яаж би тэр Бүхнийг Чадагч Хүч байж чадах юм бэ? надад ямарч Бурхан Чанар байхгүй, би…алуурчин, луйварчин! Би хүн луйварддаг байсан, би тав зургаан эхнэртэй!” та нар нэгэн бүхэлээс хойш тав зургаан эхнэртэй байлаа гээд хамаагүй шүү дээ! Энэ чинь тухайн нөхцөл байдлаас л шалтаална, ойлгож байна уу? тэр зүйлүүд чинь өнгөрчихсөн, одоо та тэрийг буруу гэж мэддэг болсон. Жаахан байхдаа та ээжийнхээ үгийг сонсохгүй хүлтэгэндээ шээхийн оронд хаа сайгүй шээж, баадаг. Магадгүй бүр ороо нилээд бохирдуулж хаячихаад заримдаа энэ нь үнэр тавина.\инээв\ Энэ чинь багын тань явдал. Яаж энэ одоо та нарт хамаарах вэ дээ? Өсөж том

Page 75: The Key of Immediate Enlightenment 4

- –

75

болоод тэрийгээ дахиж хийхгүй байгаа нь л сайн. Та нарт хүн мөнгө төллөө ч дахиж тэгэхгүй, тэгэхээр юунд үүнийг дахин дурсаж бухимдана вэ? Та нар — “Би” энийг хийсэн, “Би”тэрийг хийсэн гэдэгтээ сэтгэл уягддаг. Ийм байдлаар, та өөрөө өөртөө бухимдаж, аугаа билэг ухаан, хураасан инергээ мартдаг, ойлгож байна уу? Энэ л ялгаа нь юм. Энэ “Би” гийн оршихуйг бүхэлд нь мэдэхгүй,” би “энийг хийсэн, тэрийг хийсэн гэх үзэл ойлголтгүй үедээ, та нар би хэн бэ гэдгээ ухаарч, бүх гомдол бухимдал, зовлон гуниг чинь удаан оршихоо болидог. Ахуйхан бясалгасанаар та нар тэдгээр “Би” гийн бодол сэтгэгдлээ арилгаж чадна. Аялгууны төвлөрөл бясалгал нь тэдгээр өнгөрсний сэтгэгдлийг арилгаж тэдэнд саад болдог. Бага багаар, бид улам улам мартах болно. Бид тохиолдлоор урьд өдөр нь юу хийснээ мартчихаад байдгийн учир энэ, тийм биз дээ? \үзэгчид: тийм гэж хариулав\ Та нар дөнгөж хэлээд л марчих гээд байдаг. Би ч бас тэгдэг. Их олон лекц тавьж байсан боловч ямарч гар бичмэл байдаггүй. Лекцэн та дээрээ юу ярьсан бэ гэж асуувал би нэг ч юм санаж чадахгүй. Заримдаа лекцнийхээ бичсэн бичлэгийг уншвал би инээнэ шүү, магадгүй би “ тиймээ! Тэр ч нилээд сайн ярьж байна шүү. Ха! Энэ ч үнэхээр сайн шүү!” гэх байх.\алга ташив\ үнэхээр ч, видео хуурцгийн бичлэгийг хянан бичиж байгаа юм шиг тэд ямар нэгэн алдаа гаргачих вий гэж айгаад би өглөөний хоёр гурван цаг хүртэл үздэг. Бүх хуурцийг үзэж дуусах хүртлээ би амарч, унтаж чаддагүй. Та нарын хүлээж байгааг би мэддэг—мэдээний сэтгүүл, видео хуурцаг, аудио хуурцаггийг хүлээж байгаа. Тиймээс л би яарах ёстой болдог. Би бас санаандгүй энэ түүхтэй холбогдчихсон юм л даа, учир нь энэ их аугаа сайхан байсан. \ инээв\ Минийх гэдгийг нь бүр мөсөн мартчихаад, түүх юм уу өөр бусад хүний дүгнэлт сонсож байгаа юм шиг л санагддаг. Тийм болохоор, Куань —Инь Аргы бясалгах нь үнэхээр үр дүнтэй. Бид мартах ёстой бүх юм аа мартчихдаг, бас мартах ёсгүй хамаг юм аа ч мартчихдаг.\бүгд инээв\ Дашрамд хэлэхэд, мартах ёсгүй юм гэж юу ч байдаггүй юм, тийм ээ? Бүх юм хуурмаг үзэгдэл, зүүд. Би ч бас хуурамч үзэгдлийн нэг хэлбэр, та нарт харагдахаар бүтээгдсэн, тэгж байж та нар тэр давтамжаас ая хөгийг нь тааруулан, хэлэх гэсэн санааг нь хүлээж авдаг, тэгээд л тэр. Өөрөөр бол, энэ бие Багш биш, энэ хүн би биш! Багш дотоодод тань, “би” хэмээгдэгчийн дотор оршидог.Бид үнэхээр нэг юм шүү. Тийм болохоор, бүх үнэнийг хайгч их эрхэм дээд. Тэдний дэргэд байхдаа та нар их ая тухтай байх болно. Нэгэнт энэ дэлхийгээс аль хэзээний уйдсан болохоор тэд ойлгож, өөрийгөө амархан зориулж чаддаг. Тэднийг татахын тулд бид —хөөрхөн хүүхний, царайлаг залуугийн сэргэлэн арга хэрэглэх хэрэггүй ээ, хэзээч!Тийм байдлаар та нар ямарч сайн юм хийхгүй, огт хэрэггүй! Тиймээс ч бид “Төгс Гэгээрсэн Багшид зөвхөн “ чин сэтгэл” ээсээ залбирах нь л үр дүнтэй. Та нар “ чин сэтгэл” гэдгийг анхааран үзэх ёстой гэж ярьдаг юм шүү дээ. Заримдаа, тэд их чин сэтгэлтэй байгаагаа

Page 76: The Key of Immediate Enlightenment 4

- –

76

ухаарахгүй байж магадгүй, гэвч энэ яаж ийгээд л тустай. Үүний дээр, тэд үнэхээр чин сэтгэлтэй. Тиймээ! Жишээлбэл, баян хүн ядуу хүнд очир алмааз өгье л дөө. Ядуу эр энэ чулуу үнэт эрдэнэ гэдгийг ойлгохгүй. Тэр энэ ердөө тоглож болох нэг гантиг гэж болно. Тийм болохоор, чин сэтгэл бол гадаад бус харин дотоод илэрхийлэл юм. Гэсэн хэдийч энэ нь гаднаа бас илэрч магадгүй юм . Та нар зарим хүний модон барималд мөргөж байхыг хараад түүнийг үнэхээр чин сэтгэлтэй гэж боддог. Тэр Буддагийн барималтайгаа ярина, энэ ч үр нөлөөтэй байдаг. Гэвч тэр мэдэхгүй байж магадгүй, тэр өөрийнхөө дотоод битэйгээ ярьж байдаг юм шүү дээ. Тэр ердөө л өөрийнхөө дотоод бигээ нөгөө барималынхаа мөрөн дээр тавьчихаад “ На Мо миний жинхэнэ дүр Төгс Гэгээрсэн Багш” аа гээд л залбирдаг. “ \инээв\ “ Нам Мо миний жинхэнэ би Шакяамуни Будда”— түүний өөрийнх нь . Бид чин сэтгэлгүй байвал энэ нь бидний “ жинхэнэ би” энэ дэлхийгээс уйдаагүй байна гэсэн үг, тиймээс ч тэр жинхэнэ нутаг рууаа буцахыг хичээхүй байгаа юм. Энэ нь бидний оюун санааных бус харин “ жинхэнэ би” гийн төлөвлөгөө юм. Оюун санаа маш олон муу зүйл хийх эсвэл өчнөөн сайхан үг ярьж, үнэнийг хайж байгаа санаа сэдлээ илэрхийлж магадгүй, гэвч “жинхэнэ би” тань ямарч шийдэл төлөвлөгөөгүй бол та нар юу ч хийж чадахгүй. Машин биш ганцхан жолооч л чухал шүү дээ.Машин сайн байж магадгүй л дээ гэвч жолоочгүйгээр тэр жаахан ч хөдлөхгүй. Машин жолоочийг удирдаж хаашаа явахыг нь зааж чадахгүй. Жолооч хэн нэгэнд дурлахад машин үүнийг мэдэж байвч, “Чи өнөөдөр хайрттайгаа уулзахаар явах ёстой” гэж хэлж чадахгүй. Жолооч л явахыг хүсэхгүй байгаа бол шүү дээ. Магадгүй тэр хоёр маргалдана. Машин ямарч тусгүй шүү дээ, ойлгож байна уу? \бүгд инээв\ Бид Угаасаа Чөлөөлөгдсөн

1992 Арван Нэгдүгээр сарын 8 Тайпэй, Формоса

Хятад хэл дээр эхтэй

“Муухай Нугас” хүүхэлдэйн киног үзсэний дараах сэтгэгдэл ямар байна? Заримдаа, хүмүүс биднийг хэтэрхий содон, бусдаас өөр гэж бодох үед энэ дэлхий биднийг гадуурхадаг. Үнэн хэрэгтээ, бид л их эрхэм хүмүүс баймаар. Тэр нугас биш харин хун байсан юм. Хун хамгийн эрхэм шүү дээ. Өндөр ууланд амьдарна, уулын орой дээрхи нуурын бохирдоогүй, хамгийн цэвэр тунгалаг уснаас ууна. Тэднийг сувд иддэг гэж би сонссон юм байна. Тийм болохоор, Энэтхэгийн аугаа бясалгагчид өөрийгөө хун байсан гэж ярьдаг. Ганц хун сүрэг нугастай нийлэхээр мэдээж хэрэг нугас түүнийг муухай гэж

Page 77: The Key of Immediate Enlightenment 4

- –

77

бодно шүү дээ. Тийм учраас л, заримдаа, оюун санааны бясалгагч энгийн хүн хоёр өөр өөр үзэл бодолтой байдаг, тийм биш гэж үү? Өөр хүмүүстэй нийлэх нь биднийг бусадтай адилгүй юм байна гэж санахад хүргэдэг тэгээд, хүмүүс бидэнд дургүй юм байна гэсэн гунигт бодолд автдаг. Асуудал ердөө л бид тэднээс илүү эрхэм дээд болохоор тэд бидэнд дургүй байдагт байж магадгүй юм. Энэ нь хунд дургүй нөгөө нугаснуудад ч бас сайн, тийм биз дээ? Хэрэв тэд түүнийг халуун уур амьсгалтай өмнө зүг рүү авч яваад тэгээд өдөр бүр хэрэлдээд байвал, ямар юмных нь сайн байх вэ дээ? үнэндээ тэд хунг орхиод цуглачихвал сайн шүү дээ, учир нь тэр бусад хунтайгаа адилхан, тэр цаснаас айхгүй: түүнд цастай уул, тэндээ уух сайхан устай газар л хэрэгтэй. Тэд их цэвэрхэн, гоо үзэсгэлэнтэй, тэр доор нугаснуудтай амьдрах хэрэггүй шүү дээ. Хэрвээ нугаснуудтай нийлчихвэл, мэдээж хэрэг, нугаснууд дуртай ч байхгүй,сайн ч гэж бодохгүй. Тэгээд хун ч, нугас ч тэр тав тухтай байж чадахгүй. Нугасыг буруутгаж болохгүй, учир нь яаж ч харсан тэд хунаас тэс өөр гэдгээ мэдэж байгаа. Хун ийм урт хүзүүтэй, тийм ч эвэр хошуутай, түүнтэй адилхан биш шүү дээ. Ууланд байхад надад доош буумааргүй санагддаг. Доор хэтэрхий зав чөлөөгүй, хүн бужигнасан, уйтгартай болохоор тэр шүү дээ: хүмүүс, шавь нарт зааж сургахад их хэцүү, гэх мэт. Яагаад би уулнаасаа буух хэрэгтэй гэж? Тэр дээрээ л байж байвал сайхан! Бин хайраад, халуун усанд орох ус буцалгаад, өдөр болгон хүүхэлдэйн кино үзээд л их сайхан. Энэ амьдралын их тав тухтай байдал шүү. Өнгөрсөн долоо хоногт, Хшүхү төвд жаахан өөрчлөлт гарсан. Бясалгалын төв нурсаныг та нар мэдэж байгаа. Энэ бол юу ч биш! Гэвч зарим хүмүүс шаналж байна лээ. Би л тэгж ойлгосон. Та нар руу утасдсаны минь учир энэ: та нар миний сэтгэлийг хөдөлгөсөн болохоор би Тайпэйд очино гэж амласан. Тэд нар “ Цаашид төвгүй болчихлоо, Багш ч бас буцаж ирэхгүй нь. Багш биднийг хаячихлаа” гэнэ байх гэж би айсан. Та нар юундаа уйлсан юм бэ? Бясалгалын заал нурлаа гээд яах вэ дээ? Би үүнийг аль дээр мэдэж байсан. Бясалгалын заалны шалных нь доод талыг цементлээгүй байсан, тэгээд л цаашид тэсвэрлэхэд бэрх байсан юм. Бид мод тарьж болно. Бясалгалын заалгүй байсан нь илүү дээр. Энэ одоо байгаагаас илүү муу биш шүү дээ. Бид юунд ч сэтгэл хүлэгдэх хэрэггүй. Сүүлийн хэдэн өдөр сүмийн шавь нартаа ламынхаа хувцасыг өмсөхөө боль гэж хэлэхийг би хүсэж байлаа.Яагаад? Учир нь та нарын онцгой содон хувцас өөрсдийг чинь онцгой гэж бодоход хүргэдэг. Тэднийг илүү эгэл даруу байхад суралцаасай гэж би бодох юм. Та нар тэднийг хэтэрхий өндөрт өрөөд байна. Ямар байдлаар тэр вэ? Жишээлбэл,“ Тэд л ганцхан Куан——Инь элч, бид бол “дагалдагч” Энэ чинь утгагүй зүйл. Ингэж сонсохоор миний сэтгэл өвддөг. Хэн нь ч хэнээсээ өөр биш шүү дээ. Гаднаа хүн болгон адилхан. Ялгаа нь зөвхөн дотроо л байгаа юм . Зарим гэрээс гарсан

Page 78: The Key of Immediate Enlightenment 4

- –

78

шавь үнэ хүндтэй бус: дашрамд хэлэхэд, үнэ цэнэтэй хүн гэж байхгүй, гэвч хүн болгон үнэ цэнэтэй. Хэрэв бид зөвхөн өөрийн жинхэнэ Бурхан —дүр, жинхэнэ бигээ авч үзвэл, хүн бүхэн үнэ хүндтэй. Харин буруу зөв есөн шидийн юм бичиж, дахин уншдаг, хаширч шуугисан энэ тархиа харах юм бол үнэ хүндтэй хүн гэж нэгээхэн ч үгүй. Гэвч үүнийг сэтгэлийнхээ гүнд хүртэл ухаарах тийм амар биш. Дотоодтойгоо харилцаж, би угаасаа цэвэр ариун юм байна хэмээн мэдэх, өөртөө итгэх итгэлтэй байна гэдэг бидний хувьд их хэцүү. Үнэндээ, энэ их хэцүү зүйл! Тиймээс л би үнэ цэнэгүй гэж яриад байгаа юм. Багшийн үзэл бодлоор бол, тэд үнэ цэнэтэй, харин бусад хүмүүсийнхээр бол, тэд үнэ цэнэгүй. Тэгэхээр, хэн нэгэн гэрээ орхиод ламын өмсгөл өмсөж, өөрийгөө аугаа мундаг хэмээн бодож буй бол энэ зөв биш ээ! Ийм байдлаар тэдэнд олон саад бэрхшээл тулгарах болно. Хэрэв өөрийгөө” огоорсон, татгалзсан” гэж бодсоор байвал, бид дуусч байгаа нь тэр. Орон гэрээ орхих нь бидний хувьд зүгээр л дээ, угтаа энэ сайн зүйл, гэвч бид гэрээ орхих, орхихгүйн хооронд ямарч ялгаа байхгүй гэдгийг мэдрэх хэрэгтэй. Тэднийг хувцасаа сольж энгийн хар хүмүүстэй адилхан хувцасла гэж хэлсний минь учир энэ. Бие биеэнтэйгээ холилдож нийлэхээр хүн болгон адилхан. Тухайн хүн дотооддоо өөрийгөө оюун санаалагаар хөгжүүлж буйгаа мэдэж байхад л хангалттай, ямар нэгэн юм үзүүлэх ямар ч шаардлага байхгүй, энэ өөрт чинь л саад бэрхшээлийг авчирна. Яагаад? Учир нь хэдий чинээ энэ хүрээ жаазанд хүлэгдэнэ бидний хуурмаг үзэгдэл төдий чинээ их айхтар, хатуу чанга болдог. Огоорсон хүн үү, энгийн хар хүн үү гэдгээ эргэцүүлж бодсоор байдаг хүн байх хэрэгтэй юу? Зарим сүмийн шавь нарын хувьд тусгай хувцас өмсөх нь зүгээр л дээ учир нь сүмийн хүн эсвэл хар хүн үү хамаагүй тэр өөрийгөө адилхан л хүн гэж боддог. Ламын хувцас гэдэг нь уг байгаагаараа юу өмсөнө тэрийг нь хэлнэ. Зарим хүмүүс тэгдэггүй, тэд гайхуулж магтуулахын тулд лам хувцас өмсдөг. Зарим Багшийн сүмийн шавь ¥гэрээс гарсан шавь¥ тийм ч сайн биш: тэд зөв үзэл ойлголтгүй. Бидний хувьд өөрийнхөө газрыг цэвэрлэж эхлэх нь л хамгийн сайн. Ийм аргаар, гэрээ хичнээн цэвэрхэн арчиж угаасныг хараад, хөрш маань өөрийнхийгөө цэвэрлэж магадгүй. Ингэж л бид түүнд тусламж үзүүлж чадна. Энэ нь хүлээж авууштай ч зүйл. Өөрийнхийгөө эхлэж цэвэрлээгүй байж бусдын гэрийг угаахаар явж бид чадахгүй шүү дээ. Угаасаа, энэ дэлхий дээр ганц бие хүн гэж нэг байхгүй шүү дээ. Та нар тэрийг мэдсэн үү? Энэ биеийг гал, мод, ус, төмөр, шороогоор бүтээдэг. \ хятадын таван бодис\. Эрт орой хэзээ нэгэн цагт бид энэ бүтсэн материал руугаа буцаж хувирна. Бид юу юм бэ, энэ “хүн” үү? Бүхэл өдөржингөө бидний бодол нэг нь нөгөөгөөр солигдон тасралтгүй хөгжиж байдаг. Энэ “тэр хүн” мөн үү? Үгүй ээ! Одоо би жаргалтай байна, дараа гунигтай болно: тэгээд “Би” дахиад баярлана, дахиад гунина. Энэ чинь тэгээд “би” юм уу? Үгүй ээ, тэд чинь ердөө л нэг бодол, яг л далайн давалгаа шиг, нэгнийх

Page 79: The Key of Immediate Enlightenment 4

- –

79

дараа нөгөөх. Тэр чинь бид биш, “тэр” хүн биш! Мэдээж, давалгаа бол далайнх л даа, гэвч далай биш шүү дээ. Далайд давалгааг салхи л бий болгодог. Тийм болохоор, бид энэ асуудалтай зууралдаад байвал тэгээд л өнгөрнө. Бид юуг ч хадгалах хэрэггүй, хувцасыг ганцааранг нь үлдээ! Угаасаа энэ дэлхий дээр хүн гэж байдаггүй юм. “Тэр” “Тэр” ийг зөвхөн мөнхийн үзэгч гэж л мэднэ. Жишээлбэл, “Тэр” нөхцөл байдлыг ухамсарлаад л байж байсан. Нэгэн агшинд “Тэр” жаргалтай байхыг ойлгоно, дараагийн мөчид гунигтай байхыг мэдрэнэ. “ Тэр” энэ бүхнийг мэднэ, “Тэр” бол үүрд мөнхийн. “Тэр”, “Тэр”ийг жаргал ч биш гуниг ч биш гэдгийг мэднэ. Гэтэл бид ямархуу байдаг билээ? Хэрвээ өдөр бүр бясалгаж өөрийгөө хянахгүй бол, бид тэр уйтгарлаад байгаа хүнийг өөрийгөө байна гэж бодох болно. Жишээлбэл, би энэ алимыг идээд чихэрлэг болохыг нь мэдлээ. Би үүний чихэрлэгийг мэднэ, гэвч тэр чихэрлэг амт чинь “Би” биш шүү дээ. Эсвэл тэр исгэлэн амт “Би” биш. “ Би” тэр чихэрлэг эсвэл исгэлэн амтанд баясахын төдий л байдаг. Гэвч бид мөч бүр мартдаг, өөрийгөө тэр алим гэж боддог. Энэ инээдтэй биш байна гэж үү? Тиймээс, нэгэнт хүн гэж байхгүй болохоор, бид эргэн тойроны худал хуурмаг зүйлийг жааз хүрээнд хийхгүй, тэднийг улам улам хатуу нягт болгохгүй байх хэрэгтэй. Тэгэхээр та нар ямар ч хувцас өмсч болно. Энэ хамаагүй. Миний хувьд, хувцасаа солиод байх нь хэтэрхий уйтгартай, тэгээд би одоо тэгэхээ болисон. Би энэ чигээрээ үлдэнэ. “Хүн” гэж байхгүй гэдгийг бид ойлгох ёстой. Тэр “хүн” хичнээн аугаа, хичнээн авьяастай байх нь хамаагүй энэ чинь ердөө л нэг гоц үзэгдэл. Тэр бол түүнд байгаа чанар, эсвэл тэр дөнгөж өөрийгөө тийм чанартай гэдгээ мэдээд ашиглаж байгаа. Тэр бол тэр хүн биш. Тийм учраас, бид төрдөг ч үгүй, үхдэг ч үгүй юм. Зөвхөн бодол л үүсэж, мөхөж байдаг. Хэрвээ тэдгээр бодлоо хаяхгүй, харин бодол, төрөлт,өтөл нас, өвчин,үхэл, жаргал, уур, гуниг, баяраа хадгалаад, өөрийгөө энэ мэдрэмжүүд гэж бодоод байвал мэдээж бид дахин төрөл авна. Бид алимыг, алим идэж байгаа хүнээс нь ялгадаггүй харин өөрсдөө тэр алиманд сэтгэл хүлэгддэг. Бид байнга нэгээс нөгөө газар руу алим хайж явдаг. Бид тасралтгүй эрдэг тэгээд л дахин төрсөөр байдаг. Заримдаа тэр бидний дуртай юм байна, харин заримдаа дургүй зугтдаг юм маань байна, тэр тэгээд бидэнд төвөг болно, бид “ дахин төрнө”. Өөрөөр бол, жинхэнэ би төрөл авдаггүй юм шүү дээ. Тэр бол төрдөггүй, үхдэггүй мөнхийн гэрч, зөвхөн ганц л үзэгч үүрд оршиж байдаг. Энэ нь яг л кино үзэхээр явдагтай адилхан! Одоо ч хүртэл би зарим киног үзээд уйлдаг. Би олон сайхан гүн ухааны түүхийг агуулсан” Оддын Хан Хүү” гэдэг кино үзлээ. Жишээлбэл, тэнд лимбэ тоглох дуртай нэгэн хүү гардаг юм л даа. Гэвч аав нь үүнийг нь зөвшөөрөхгүй байсан учраас хүү гэрээсээ зугтахыг хүсэж уйлна. Тэгээд

Page 80: The Key of Immediate Enlightenment 4

- –

80

“Оддын Хан Хүү”түүнд “Хэрвээ чи лимбээ сэтгэлдээ үлдээвэл бүх юм сайхан болно” гэдэг. Бяцхан хүү ч асуудлыг ойлгоод лимбэ тоглохоо орхино. Сүүлд тэр лимбээ тоглож чаддаг хэвээрээ байв, учир нь түүний аав хэдийгээр лимбэ тоглоод мөнгө хоол олж чадахгүй ч гэсэн хүний сүнсийг уярааж чадах юм байна гэдгийг ойлгосон байна. Мэргэн үг “Би гийнхээ оршихуйг бүхэлд нь мэдэрч мэдэхгүй болсон тэр үедээ…та, би хэн гэдгээ ухаарна, тэгээд таны гомдол цөхрөл, зовлон шаналал тань цааш оршихоо болино.” “Хэрвээ яривал, та мэддэг, үнэхээр үнэн гэж итгэсэн зүйлээ л ярь, тэгж энэ тань хүчтэй нөлөөтэй, инэргитэй болж, бусдад ач тусаа хүргэнэ.” Бяцхан хүүг лимбээ тоглохоо болихоор, хүн болгон зовлон шаналалд автаж, ”Оддын Хан Хүү” лимбэ тоглохоор, тэр яаж тоглодогийг мэддэггүй юм л даа, хүмүүсийг хооронд нь хэрэлдүүлж, тахиа нугаснууд бие биенээ хазаж, бүх л юм өрнөнө, тосгон бүхэлдээ замбраагаа алдаж зовлонд унана. Гэвч, бяцхан хүүг лимбэ тоглохоор, хүн бүхэн амар амгалан,тав тухыг мэдэрдэг байв. Иймэрхүү зүйл үнэхээр тохиолддог. Заримдаа бид намуухан хөгжим сонсоод, баярлаж, тайвширдаг. Хэрвээ нэг тийм ёозгүй хөгжим сонсвол, сэтгэл зовон, дэмийрч, хэдэрлэмээр болдог.Үнэхээр тэгдэг, оюун санааны байдлаар тэд өөрийн үнэ цэнэтэйгийн хувьд түүнийг материаллаг байдлаар хэмжиж болохгүй. Түүний адил, заримдаа хүмүүс биднийг яагаад бясалгадаг юм бэ? гэж асуудаг. Ингэж суугаад биднийг өдрийнхөө талхыг олж чадахгүй гэж тэд боддог. Гэвч, хэдий чинээ их сууна, төдий хирээр бид мөнгө олох чадвартай болдог. Бид тодорхой сайн бодож чадахгүй болохоор л их мөнгө олж чаддаггүй байсан юм. Гэтэл бясалгасны дараа бид маш их ашиг орлого олдог. Энэтхэгт хүмүүс,”Нэг хүн оюун санааны бясалгал дадлага хийвэл, энэ нь зуу, мянган хүнд материаллаг байдлаар ашиг тустай” гэж ярьдаг. Түүний билэг ухаан ундарч, олон хүнд ач тус авчирах аугаа үйл хэрэгт амжилт олж чадна. Тийм болохоор, ердөө мөнгө олох гэж их зав чөлөөгүй байх нь сайн биш ээ. Бид мөнгө олдоггүй биш шүү дээ. Бид бүгдээрээ мөнгө олж чадна, одоо үед бол бүр ч илүү. Бизнес тань сайн явж байгааг би харж байна. Тэд өмнө нь тийм сайн байгаагүй, тийм биз дээ? Нэг удаа бид нар ууланд …………….. юм. Зарим сүмийн шавь нар маань надтай хамт байлаа. Тэгээд би тус бүрд нь майхан, хоол хийх газар, тогоо өгсөн. Хүн болгон хуурай модныхоо тэнд очиж, эргэн тойрноо нэгэн зэрэг

Page 81: The Key of Immediate Enlightenment 4

- –

81

цэвэрлэсэн. Бидэнд……, буцалсан ус,өөрсөддөө зориулсан хоол байв. Би ийм амьдрал хамгийн сайн гэж байгаа юм биш шүү. Өөр бусад хэв маяг ч бас сайн байж болно шүү дээ. Үнэхээр ч тийм! Би тийм нөхцөлд байвал бид жаргалтай байж чадна гэж хэлэх гээд байгаа юм шүү дээ. Та нар хотод амьдарвал мөн л жаргалтай байж чадна. Хэрвээ би ууланд амьдарвал доошоо буухыг хүсэхгүй л дээ. Би чимээ шуугиангүй, жаргалтай, санаа зовох юмгүй амьдралаар амьдрахыг хүсдэг. Бид хаана л амьдарна тэндээ дасчихдаг, энэ талаар юу ч боддоггүй. Та нарын амьдарч байгаа шиг хотын амьдралыг би муу гэж бодохгүй байна. Бүх юм нь хялбар дөхөм. Тайванчуудын номын худалдааны төвд зориулж худалдаж авсан долоон давхар байшинд амьдарч байхад надад тэдний компютер тавьчихсан нэг жижигхэн газар амьдардаг бол ч мөн сайхан даа гэж бодогддог байлаа, ингэвэл надад аятайхан байна шүү дээ. Автобусны буудал нь доод давхарт, алхах шаардлагагүй, энэ их хялбар шүү! Тэгэхээр газар бүхэн өөрийн гэсэн сайн талтай. Хот руу сэтгэл нь татагдаад, ууланд гарч….. гүй байдагт чинь гайхаад байх юм алга аа. Та нарын дотор ууланд гарч,өөрийнхөөрөө амьдран, даяанчийн замаар замнах хүн байхгүй, тийм биз дээ,\үзэгчдээс: байна гэж хариулав\ Энэ болж байна шүү: та нар хаана л байна тэндээ үлдэж болно. Би ч бас тэрэнд дуртай. Ууланд байхдаа би тэндээ үлдчихнэ, харин бууж ирсэн хойноо буцаж явахыг хүсдэггүй. Хаана ч байсан сайн л гэж боддог. Тухайн газар хүрэхээсээ өмнө бид жаахан айдаг шүү дээ. Харин очсоныхоо дараа айхаа больчихдог, тиймээ? Магадгүй би та нартай адилхан байх л даа, ямар ч ялгаа байхгүй? Би өөрийгөө онцгой хүн гэж боддог байлаа, гэвч үнэн хэрэгтээ бид ижилхэн, хаана ч байсан жаргалтай нэг газрыг нөгөөгөөс нь илүү сайхан гэж бодоод л. Энэ ч аугаа хэрэг шүү. Одоо би сүмийн шавь нартаа гэртээ буцаж очоод эрх чөлөөтэй амьдралаар амьдар гэж хэлюү гэж бодож байгаа. Яагаад хүн өөрийгөө тодорхой хэлбэр маягийн хүрээ жаазанд оруулчихдаг юм бэ? Гэвч тэдний зарим ингэхийг хүссээр байгаагаас хойш, тэд ч үнэ цэнэтэй юм. Энэ ч зүгээр л дээ! Зөвхөн тэр хүн өөрөө өөрийгөө л хүчлэх ёсгүй. Бидний хувьд ямарч газар сайн.Загас усандаа, бар ууландаа, тийм байх аа? Заан ширэнгиндээ, сармагчин идэх жимсээ авах гэж дээш доош авираад л. Өөр шигээ байлгах гэж хүн болгоныг бүү шах. Ингэж болохгүй! Яг “ Муухай Нугас” шиг, тэр нугаснуудтай хамаарахгүй, тийм болохоор тэр өөрөө ч жаргахгүй, энэ байдал эргэн тойрных нь хамаатнуудыг сайхан байлгахгүй. Түүний өөр дүр төрх бусдад дарамт болж байна. Түүний адил, бидэнд сайхан байдаг болохоор хаана ч амьдарсан болно.

Page 82: The Key of Immediate Enlightenment 4

- –

82

Ууланд ганцаар амьдарч өдөр бүр хичээнгүйлэн бясалгах нь хүнд зайлшгүй сайн биш. Үүнийг ярихад хүнд. Тийм амьдрал надад бол сайн л даа, учир нь би ингэх дуртай, би нэг их аугаа болохоороо ингээд байгаа биш шүү. Та нар үүнээс болж намайг өргөмжлөх ёсгүй, эсвэл ийм зүйл хийж байгаа хэн нэгнийг ч бас магтан сайшаах хэрэггүй, тэр хүн бүх юманд буугаад өгчихсөн. Тэр энэ дэлхийд дургүй, тэгэхээр тэр юунд бууж өгсөн байх вэ? Жишээлбэл, та тэр эмэгтэйд дургүй. Тэр хичнээн үзэсгэлэн гоо байлаа гээд хамаагүй та түүнд дургүй! Та эхнэртээ л хайртай. Тэгээд ямар аргаар та аугаа больчихож байгаа юм бэ? Энэ нь та гоо үзэсгэлэнд татагдах хүсэл шуналаа үгүй хийсэн гэсэн үг биш шүү дээ: та зүгээр л түүнд дургүй. Зөвхөн эхнэртээ хайртай. Учир нь та түүнтэй хамт амьдраад дасчихсан, түүнгүйгээр цааш байж чадахгүй. Өөр сайхан хүүхэнтэй явлаа гээд танд сонин биш. Иймээс л хүмүүс өөрийн өөр амт, өөр арга замтай байдаг, энэ нь нэг нь нөгөөгөөсөө илүү аугаагаас болоод байгаа юм шүү дээ. Тэгэхээр бид бусдыг дуурайх ёсгүй. Бид сэтгэлдээ өөрийнхөө ямар хүн болохыг мэддэг. Мэдээж, буруу зөрүү, дургүй зан төрх байлгүй л яахав, түүнийгээ бид “тасдаж” улам бага богинохон, жижигхэн болгох хэрэгтэй. Тэгээд л бид түүнийгээ зөв болгочихно! Өөрөөр бол, тийм асуудал гэхээр юм юу ч байхгүй шүү дээ. Бид өөрийн амьдралтай, тав тухтай жаргалтай байдаг болохоор энэ нь ч сайн. Нөхрөө царайлаг гэж бодно гэдэг сайн: энэ чинь бусдын хэрэг биш шүү дээ. Заримдаа бид хүссэн шигээ тийм амархан зугтааж чаддаггүй. Та нар ойлгож байна уу? Жишээлбэл, хэн нэгэнтэй гэрлэхээр зурагдсан бол энэ урьд төрлөөсөө авсан өр, гэтэл одоо бид үүнийг дэмий гэж бодон, өрөө төлөхийг хүсэхгүй байна. Авах сайхан ч, төлнө гэдэг мэдээж тийм биш. Тэгээд л бид тэр эрэгтэй, эсвэл тэр өр надад таалагдахгүй байна гэж ярьдаг. Тиймээс бид заяадсан үйл үрээ цэгцлэх ёстой болдог, тэгээд дараа нь бид дээгүүрхи диваажингийн ертөнцүүдэд үргэлжлүүлэн “өрөө төлнө”. Дээгүүрхи ертөнцүүдэд байхдаа өрөө төлнө гэдэг бол өөр зүйл. Тэр үед энэ нь хэн илүү хичээнгүй бясалгасан, мөн түүний хүрсэн түвшин зэргээс хамаарна. Бид жинхэнэ би—гийнхээ нутагийг ойлгох хэрэгтэй, тэнд эрэгтэй эмэгтэй хүн гэж байхгүй, ямар ч хайр дурлалын асуудал байхгүй. Энэ нь хамгийн дээд газар байгаатай л адилхан. Энэ дэлхийд бол, бид зөвхөн үзэгч, яг л кино үзэхээр явдагтай адилхан. Заримдаа бид кинондоо уярч, сэтгэл хөдөлнө, бас уйлна. Кинон дотроо орчихоод бид “ Түүнийг цохь, цохь! Түүнийг хөнөө, хөнөө! Тэрийг бариад ав, бариад ав!” гэж хашгирдаг. Тэр үедээ бид кино найруулагчтай харилцаатай болчихдог, тийм үү? Харин кино төгсөхөд, бүх юм бодит бус байжээ гэдгийг ойлгодог.

Page 83: The Key of Immediate Enlightenment 4

- –

83

Зарим кино их сайн, бодит ,сайн тоглосон байдаг, тэднийг үзэж байхдаа бидний сэтгэлийн хөдөлгөөн өөрчлөгддөг.Түүний адил, төрөл төрөлдөө бид хүн гэгчид тоглож дадчихаад тэрийгээ орхиж чадахаа болчихдог. Бид өөрийгөө энэ жүжиг биш гэж төсөөлж чаддаггүй. Энэ чинь тийм амархан шүү дээ. Тархин дахь жүжиг сунжруулагч их удаан хугацаагаар байсан. Кино үзсэний дараах сэтгэлд үлдсэн хүчирхийлэл, сэтгэл хөдөлгөсөн, ёс бус хэсэг бидэнд удаан хугацааны турш нөлөөлдөг. Заримдаа нэг кино юм уу жүжиг үзсэний дараа, бидний амьдрал хэсэг хугацаагаар өөрчлөгддөг. Тийм болохоор, бид энэ үед, энэ төрөлд сэрдэггүй, харин нөгөө жүжгээ үргэлжлүүлэн тоглож, сэтгэлийн хөдөлгөөн, жаргал, уур, гуниг, баяр хөөртэй амьдралын хойноос хөөцөлдөөд л байдаг, тэгээд л бид “дахин төрөх” ёстой гэж ярьдаг. Тийм биш шүү дээ! Хэн ч дахин төрөх ёсгүй. Үнэндээ чөлөөлөгдөөгүй хүн гэж байдаггүй. Эрх чөлөөгүй хүн ч гэж угтаа байхгүй. Энэ нь бид тэдгээр сэтгэлийн хөдөлгөөн, гойд үзэгдлүүд, өнөөдөр ийм, маргааш тийм, өнөөдөр сайн, маргааш муу гэж хөөцөлдсөөр байдгаас л болж байгаа юм, тэрийг бид дахин төрөх гэж ярьдаг. Дахин төрөлт яаж бий болдог юм бэ? Нөгөө бодлууд л дахин төрөөд байгаа нь тэр! Тэр гоц үзэгдлүүд дахин төрөөд байгаа юм! Тэр сэтгэлийн хөдөлгөөнүүд л дахиж төрөөд байгаа юм! Тэд өөрчлөгдөөд, дахин төрөөд л байдаг. Бид, энэ хүн ,дахин төрдөггүй: энэ гэрч төрөл авдаггүй юм. Гэвч, тэр “хүн” “хүн” биш болохоор, “Түүнд” юу ч нөлөөлөхгүй. Түүнийг зүссэн ч “Тэр” үхэхгүй. “Түүнийг” шатааж, живүүлж чадахгүй. Тэгээд энэ үхэж төрөхийн хүрдэнд ямар “хүн” эргэлдэж төрөөд байгаа юм бэ? Үнэндээ, тэнд ямарч хүн байхгүй! Тэр дахин төрөөд байгаа чинь бид биш энэ бие юм шүү дээ. Гэсэн хэдийч, хэрвээ бид оюун санаалагаар бясалгахгүй, айхтар бодлуудаа….,ойлгохын төлөө тайвширч намжихгүй бол, намайг хэлсний дараа хүртэл, та нар зөвхөн энэ бол зүгээр л нэг асуудал гэж бодно. Төрдөг, үхдэг, дахин төрдөг нөгөө мэдрэмжүүдээсээ салж чадахгүй хэвээрээ л байна. Тэгээд өөрсдийгөө чөлөөлөгдөж чадахгүй юм байна ярих болно. Дахин хэлэхэд, бид угаасаа чөлөөлөгдчихсөн шүү дээ!

Үргэлж Нирваанд Байх Арга

1992 оны Арван хоёрдугаар сарын 26 Сан Ди Мүн. Пин Тун. Ау Лак

Юу ч үүсэж бий болоогүй байхад ертөнцийн ухамсарын хүчнээс юу ч бий болдоггүй, харин үүсэж бий болоод ирэхээр юмс бүтээгдэж бий болдог, тэгээд л тэр зүйл хэлбэлзэл долгилол хийгээд гялалзсан гэрэлтэй болдог. Тиймээ, бид тэндээс үүсэж бий болсны учир энэ.Бид гэрэл аялгуунаас бий болсон, тэр үедээ л бид бүтээгдсэн. Харин тэр гэрэл аялгуунаас чанагш үнэндээ юу ч байхгүй. Тийм ч болохоор тэр үнэмлэхүйд залбирч даатгахад, Тэр биднийг сонсдоггүй юм. Бид аялгуу гэрэл хийгээд Багшаар дамжуулж

Page 84: The Key of Immediate Enlightenment 4

- –

84

Түүнд залбирах ёстой. Багш бол бид болоод Үнэмлэхүйн хооронд оршиж байдаг. Тэрээр үнэмлэхүйтэй бас хамт байдаг хэдий ч бид болон үнэмлэхүйн хоёрын хоорондох түвшин болоод түвшиний дор байх ёстой, ингэж гэмээнэ биднийг үнэмлэхүй рүү зааж замчлах юм. Ойлгож байна уу? [ Алга ташив Зөвхөн эртээ өнгөрсөн үед маань л өөр бусад ахуй ойлголт олон байсныг та нар мэднэ, хэлж ярих юм үнэхээр байхгүй юм шүү дээ. Ойлгож байна уу? Харин одоо надад ямарч ахуй ойлголт байхгүй болсон. Намайг ухаарч мэдэх хүмүүс нь зөвхөн та нар. Ойлгож байна уу? Би хүн болгонд ахуй ойлголт нь болдог. Энэ бол “Би” биш. Надад “Би” г ухаарч ойлгох ахуй ойлголт байхгүй.[Багш инээв.] [Та нар бол дундах нь.] Бүр дундах нь ч биш. Юу ч биш юм байна. Би тэнэг болсон.[Багш инээв.] Магадгүй гэгээнтэн, ухаантнууд тэнэг харагддагийн учир энэ биз. Тийм үү? Та нар намайг өөрт тань ингэж тэгж тусаллаа гэцгээдэг, би харин энэ талаар юу ч мэддэггүй. Би та нарт үнэнээ л хэлж байна. Миний юу гэх гээд байгааг ойлгож байна уу? Бид бол “үнэмлэхүй”. Бид орчлон ертөнцийн хамгийн аугаа нь, гэвч анхаарал сэтгэлээ нь өөр хаа нэг газар хүлэгдчиж орхисноосоо болоод эх сурвалж руугаа буцаж чаддаггүй. Тийм ч учраас дэндүү их ухаантай, бизнес хийгээд энэ амьдралд хэтэрхий их аз одтой, эсвэл нийгэмд нэн өндөр байр суурьтай ихэнх хүмүүст сэтгэлээ амраан тайвшруулж, самадид ороход их хэцүү байдаг юм. Тэд маш их хичээдэг байх л даа, гэвч зөвхөн сэтгэлээрээ л хичээдэг. Тэд бүр сэтгэлээсээ ч цааш гардаггүй, “Би чин сэтгэлтэй хэмээн бодох боловч энэ нь ердөө л нөгөө сэтгэл бодож байгаа нь тэр. Энэ бол чөтгөрийн арга заль. Ойлгож байна уу? [Тийм.] Тийм Яг л тэд та нарт сүмд мөргөж сөгд, энэ этрийг шүтэж дээдлэ гэж хэлдэг шиг, ердөө... ердөө л... жинхэнэ Будда дүр, жинхэнэ Бүхнийг Чадагч Хүчийг нөхөх нэг шалихгүй орлуулгын төлөө тэр шүү. Тэгээд л нөгөө сэтгэл нь ханачихдаг.Сэтгэл,” Өө, Би Буддаг шүтэж байна. Би завгүй байна. Би сүм дуганууд барьж байна. Би буян өөрийгөө дадуулж байна.“ гэдэг. Энэ бүхэн маяагийн ов мэх, сэтгэл таныг зав чөлөөгүй болгож байгаа нь тэр, зөвхөн сэтгэл өөрөө л ханаж баясдаг. Та нар тэрнээс цааш гарч явдаггүй. Сэтгэлээс чанагш бүр ямарваа нэгэн ханамж гэж байдаггүй. Та нар юу ч мэдрэхгүй. Та нар үнэмлэхүй сэтгэл ханана, бүр сэтгэл ханамж гэж юм байгааг ч мэдэхгүй. Зөвхөн бодох хийгээд харьцуулах үедээ л та нар тийм үгүй, сайн муугын давхар ертөнцөд оршиж байдаг, тэгээд л та нар сэтгэл тань хангалуун эсвэл эс хангалуун байгааг мэддэг. Сэтгэл ханамжтай нэгэн цогц байх үедээ сэтгэл хангалуун байгаагаа мэднэ гэж үү? Үгүй ээ, энэ нүд өөрөө хардаггүй юм. Нар өөрийнхөө халуун эсвэл гэрэлтэй гэдгийг мэдэж чадахгүй шүү дээ. Энэ бол нарны шинж чанар. Үнэмлэхүйн шинж чанар нь үнэмлэхүй.[Алга ташив.] Үнэмлэхүй гэдэг нь ямарч харьцуулалгүй гэсэн утгатай. Та нар үнэмлэхүй бол сайн, эсвэл үнэмлэхүй хамгийн дээд гэж хэлж чадахгүй. Тийм биз.Үнэмлэхүй нь угаасаа харьцангуй гэж хэлэхэд тань л тэр аль хэдийнээ харьцуулалт болчихно. Учир нь хүний хэлээр бид дандаа хэрэггүй юм ярьж

Page 85: The Key of Immediate Enlightenment 4

- –

85

байдаг. Бид үргэлж л аливаа юмсын тухай чалчиж, бүхнийг харьцуулж, үнэлэж, тодорхойлж, нэр өгч байх ёстой. Харин үнэмлэхүй, тэр үнэхээр үнэмлэхүй бол та нар бүр ярьж ч чадахгүй. Үнэмлэхүйн талаар бүү ярь. Энэ тухай бодож ч чадахгүй. Төсөөлж чадахгүй. Тэнд юу ч байхгүй. Ойлгож байна уу? Энэ бол миний өөрийн ахуй ойлголт. Тэгэхээр та нар одоо яагаад амьд Будда [бүрэн ухаарсан бие ] гэж хэлэхэд тань онгирч бардамнадаггүйг минь мэдлээ. Хамгийн дээд Багш гэдэг цолыг хүлээж авахад минь хүмүүс намайг би үзэлтэй эсвэл авах юмгүй би үзэл гэж хэлэх эсийг ч бий тоодоггүй. Иймэрхүү зүйлс надад юм биш. Би тэр бүхнээс дээр байдаг.[Үзэгчид алга ташив] Энэ нэрс бол ердөө л хог новш. Гэвч энэ дэлхийд бидэнд илүү дээр юм байхгүй болохоор үүнийг хүлээж авдаг юм. Үүнийг хүлээж авсан аваагүй бидэнд ямарч ялгаа байхгүй. Өөрийг нь буруутгаж байна уу эсвэл магтаж байна уу нар тэрийг хайхарч тоож чадахгүй шүү дээ. Нарны байж байгаа нь л тэр. Тэр бүү хэл нар өөрийн аугаа байдал хийгээд гэрэл гялбаагаараа онгирохгүй. Нар ердөө л тийм. Тийм ээ? [Тийм.] Тэгэхээр бид магтлаа ч зэмлэлээ ч тэр ганц ямх хөлдөхгүй. Асуух ч хэрэггүй. Тэр илүү ч ээхгүй дутуу ч ээхгүй. За юу. Магтаал зэмлэлээрээ та нар наранд нөлөөлж чадахгүй. Үүний адил, та нар Багшийг шүүх юм уу магтаж чадахгүй. Бид ердөө л өөрийн арга зам, өөр өөр ухамсарын түвшингээрээ таниж мэдэж болно. Тэгээд аажмаар Багш болон би нэгэн цогц юм гэдгийг ойлгоно. Би хийгээд Багш ондоо бус, бид нэгэн эх сурвалж , нэгэн цогцоос бий болсон. Бид бол нэгэн ижил эрдэнэс. Ойлгож байна уу? Одоо бол ердөө л бидний эрдэнэсээ ашиглаж хэрэглэх чадвар өөр өөр байгаа юм. Магадгүй бид эрдэнэсээ яаж илүү сайн ашиглахыг сүүлээр мэддэг болно байх. За юу? Яг л хүүхэд шиг, тэр их баян чинээлэг гэр бүлд төржбусад хүүхдийн адил эрх, өв хөрөнгөтэй ч, одоо дэндүү балчир байна шүү дээ. Тэр мэдэхгүй. Тийм ээ, адилхан гэр бүлд төрсөн, ижилхэн эрх, эрдэнэстэй ч ах нь илүү мэднэ, өсөж том болсон ах нь үүнийгээ яаж хэрэглэхээ илүү мэднэ. Тэгээд л тэр. Ойлгож байна уу?[Тийм] Сайн байна.Хоёр хүүхдийн ялгаа энэ, өөр юу ч биш. За юу? Тэгэхээр, би мэдэж байна, та нар хараахан мэдээгүй байна. Тийм ээ. Магадгүй та нар мэддэг ч мэддэг гэж боддоггүй. Эсвэл өөрсдийн аугаа байдлаа хүлээн зөвшөрөхөд дэндүү даруухан байна. Хамаагүй ээ, юу хүссэнээ хий, за юу? Үүнийгээ хүлээж авна уу үгүй юу, ашиглана уу үгүй уу, бахархана уу үгүй юу та нарын эрх. За юу? Тийм ч болохоор би тойрон эргэлдэж, хүмүүст номлож, энэ дэлхийг тэр чигт нь энэ бизнест оруулахыг огт яардаггүй юм, учир нь энэ бүгд тэдний эрх шүү дээ. Хэрвээ тэд үүнд хүсэмжлэн тэмүүлж байгаа бол өөрсдийн хайх аргаа олно. Тэд хамаг л хүч чадлаараа хайх болно. Хэрвээ тэд үүнийг юу ч биш гэж байгаа бол тэр ч биз. Энэ тэдний эрдэнэс. Ойлгож байна уу? [Тийм ээ.] Аль аль нь зүгээр. Тиймээс л заримдаа та нар, зарим тань над дээр ирж, “ Таньтай харьцуулахад, бид их дорд доогуур.” Гэдэг. Би,” Энэ өөрийн тань л мэдрэмж.” гэдэг. Та өөрийгөө хуурдаг. Харин энэ хуурах тоглоомдоо баясаж

Page 86: The Key of Immediate Enlightenment 4

- –

86

эхлэнгүүт надад хэлэх юм үгүй болдог. Тийм ээ. Билэг ухаан, аугаа байдлаа үнэхээр мэдэхийг хүсвэл дотоодоо сонс. Зөн зовингоо сонс. Зөв үед юу хийхээ сонс. Харин урьдчилж төсөөлсөн бодол санаа эсвэл нийгмийн ёс заншил, шүүмж шүүлтүүрт бүү хуурт бүү дарагд. Дотоодоо сонс. Үргэлж дотооддоо байыг хичээж мөн юу болж өрнөж буй хийгээд юу хийх хэрэгтэйгээ мэд. Учир нь олон удаа та нар үүнийг мэддэг ч өөр аргаар хийдэг. Тэгээд, “ Өө, тэгсэн ч болоосой “ гэдэг. Тийм биз? [Тийм ээ.] Тэр л та нарын бодит байдал, дотоод Үнэн, юу хийхийг тань хэлж буй чимээгүй дуу хоолойдоо өчүүхэн ч атугай дөхөж байгаа үе. Тэгэхээр хэдий чинээ дуугүй, дотогшоо зожиг байна, төдий чинээ билэг ухаантай болно, учир нь та нар юу хийхээ мэдэж байдаг.Харин үүнийгээ мэдэхгүй бол та нар болхи бойд байдаг. Эцсийн эцэст та нар тэрийг хийх ёстой болдог ч энэ тань амжилттай болдоггүй. Тэгээд төрөл арилжиж мөн дахин үүнигйгээ хийх хэрэгтэй болно. Энэ л өөрийгөө ойлгох хийгээд ойлгохгүй байхын ялгаа. Бид төрөл арилждагийн учир энэ. Иймээс л бид дахин дахин эргэж төрдөг яагаад гэвэл юу хийх хэрэгтэйгээ бид сонсоогүй хийгээд суралцах гэж хийх гэж ирсэн зорилго даалгаварааа гүйцэлдүүлээгүй болоод тэр. Тэгэхээр төрөл арилжихуй эндээс бий болдог байх нь. Сүнс суралцахын тулд үүнтэй хамт төрөл арилжих ёстой болдог. Та нар бүгдийг ойлгож байгаа гэж би таамаглаж байна. Эсвэл би бүгдийг ойлгоод байгаа байх. Та нартай яриад эхэлмэгц би бас саруул болчихдог. Ойлгож байна уу? [Тийм.] Энэ тал дээр ямарч маргах зүйл байхгүй. Тийм ээ. Гэхдээ энэ аяндаа л хүрээд ирдэг, учир нь энэ та нарын ухамсарын түвшингээс хамаарч ирдэг. Заримдаа би ярьж чаддаг, яг та нарт ярьж байгаа шигээ ярьж чаддаг, энэ зүйл их тодорхой ойлгомжтой байдаг.Өөр үед ярьж чаддаггүй учир нь тэр үед та нар хүлээж авдаггүй. Тиймээс л та нар миний ярих урсгалыг хааж, би ч ярих хүсэлгүй болдог. Тэр агшинд би тэгж ярьж чадахгүй байгаа юм биш шүү. За юу. Яг л хүүхдийг өсөж том болоход бүх л төрлийн үнэт зүйл, сайн хоол өгч, харин нялх балчир байхад нь зөвхөн сүү өгдөгтэй ижил. Тиймээс л та нар даяанд юм уу намайг харах гэж ирэхээрээ, зөвхөн суугаад байлгүй харин чихэр жимс идэж, үлгэр түүх ярин, бүхий л төрлийн тав тух, амттан жимтнийг амсаж эдэлдэг юм. Тэгэхээр хүүхдүүд ээжтэйгээ уулзахаар хоёул бие биенээ хайрлаж дашрамд нь эхээсээ ч мөн сайн сайхан зүйл авдагтай л адилхан. Гэхдээ тэдгээр нь оршиж байна уу үгүй юу эх хүүхэд бие биенээ хайрласаар байна уу үгүй хамаагүй энэ бол ердөө тэр дашрамд болдог зүйлс шүү дээ. Энэ бол үнэн. Ойлгож байна уу?[Тийм]. За боллоо. Тэгэхээр ахуй ойлголттой байна уу үгүй юу хамаагүй энэ өдрүүдэд баясаж цэнгээрэй, та нар Нирваанд байна, энэ л зорилго нь юм шүү дээ. Хэрвээ та

Page 87: The Key of Immediate Enlightenment 4

- –

87

нар энэ ой дурсамж амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл үргэлж хадгалж явах юм бол тэгээд л үргэлж Нирваанд байх болно, ядаж л үхэх үедээ. Бидний хамгийн эцсийн мөчийн бодол их чухал. Бодож байгаа бүхэн тань өвчин зовлон байх юм бол там руу явах болно шүү.[Үзэгчид алга ташив.] Тийм ээ. Бодож буй бүхэн тань Багш хийгээд Түүнтэй хамт байх үеийн аз жаргал, хайр адилслалын тухай бол та нар нүд эрмэхийн зуур Нирваанд орших болно. Нууц нь эндээ л байгаа юм, Ойлгож байна уу? [Тийм.] Дотооддоо юу гадна уу, бие махбодиороо уу оюун санаагаараа юу хамаагүй Багштай хамт байхын ашиг тус нь энэ. Тэгэхээр цаг үргэлж Багшийг, даяаныг сэтгэлдээ хадгалж яв,ингэвэл та нарт ямарч асуудал бэрхшээл тохиолдохгүй. Та нар бүхнээс дээш гарч аливаа зовлон бэрхшээл шалихгүй жижиг харагдана. Ямарваа асуудал бэрхшээлээс дээш гарч тэднийг тоглоом мэт л харна. Та нар бүхнээс дээгүүр нисэх болно. Амьдралын хамаг л сорилт шалгалтыг амжиллтай давна, яагаад гэвэл энэ аз жаргалыг та нар санаж байгаа. Энэ аз жаргал их удаан үргэлжилнэ, магадгүй үүрд мөнх ч байх Lao Tze, Chuang Tze ба Диваажингийн Хөгжим

1993онХоёр сарын 28 Сан Еэт Сэн Дурсгалын Танхим, Тайпэй

Хятад хэл дээр эхтэй Хүн болгонд хэмжээлшгүй их хайр адислал бий. Хэрэв та нар намайг хэмжээлшгүй их хайр адилтай гэж хэлж байгаа бол та нар ч бас адилхан гэсэн үг. Та нар үүнийгээ хэрэглэхээ мартчихсан болохоор л багш шавь гэдэг зүйл байгаа юм шүү дээ. Өөрөөр бол бид адил тэгш, ямарч ялгаа байхгүй. Тиймээс л бид бясалаж дадлагажих ёстой юм. Бясалгал хийх олон арга бий. Яагаад бид Куан—Инь Аргыг санал болгож байна вэ? Учир нь энэ бол эрт дээр үеэс хойш, биднийг хамгийн дээд түвшинд аваачиж, хамгийн аугаа хүчийг маань ухааруулдаг, цорын ганц арга юм. Шакяамуни Будда нэг удаа та нар магадгүй зөвхөн ая тухыг бодож өөр аргуудыг хэрэглэх байх, энэ чинь зуурдын, мөнхийн бус гэж хэлсэн. Өнгөрсөн хэдэн хоногт би Chuang Tze болон Күнзын сургаальтай адилхан, Даогийн сураалийг уншлаа. Бага байхдаа тэднийг уншдаг байсан л даа, гэтэл одоо өөр санагдаж байна. Тэнд дотоодын гэрэл, аялгууг бас дурдсан байна.Урьд шөнөжингөө уншлаа л даа. Мартчих байх гэж айсан юм. Зарим хэсгээс нь та нарт уншиж өгье. Сонсохийг хүсэж байна уу? \алга ташив\ Куан— Инь Арга нь шинэ юм биш ээ. Эрт дээр цагаас хойш дэлхий даяар Куан —Инь Аргаар бясалгадаг олон багш байжээ. Нэгэнт бид Хятад Оронд \Формоса\ байгаагаас хойш эртний Хятад бясалгагчдын талаархи зарим нотолгоог өгмөөр байна.

Page 88: The Key of Immediate Enlightenment 4

- –

88

Жишээлбэл, Chuang Tze— ийн номонд ингэж бичсэн байна, Нэй— Гэй гэдэг хүн “Дао гэж юу вэ?”хэмээн Пэй—Юи гээс асуужээ. Пэй— Юи, хамгийн үнэн зөв суудаллаар суугаад сэтгэлээ “нэг” байлга, энэ нь “диваажин”,“Дао” гэсэн үг, диваажингаас амар амгалан тань дээр бууна, “Дао”тай нэг болохын тулд төвлөрлөө хадгал, Бурхан дотор тань байх болно. Бурхан дотор тань амьдардаг, Дао дотор тань буйг мэдэх болно. Энэ нь бид Дао тай нэг болчихсон гэсэн үг. Энэ түвшинд хүрэх үед дотоод маант хайр энэрлээр бялхаж, их жаргалтай болно. Та шинэ төрсөн ,их гэмгүй гэнэн, орчин тойрноо харсан тугал мэт болно, гэхдээ юу ч хүсэж шаардахгүй.” Энэ бидэнд бясалгалын талаар зааж байна. Авшигийн үеэр бид хүмүүст үүнтэй адил бясалгал заадаг. Гэвч ном унших нь та нарт гэгээрлийг өгч чадахгүй учир нь тэдэнд залгамшилсан хүч байхгүй. Энэ та нарын мэдэж байгаа бүх юм. Номонд бичсэн эхийн хайр ээжийнхээ хайрыг хүсэж байгаа хүүхдийн мөрөөслийг тайлж чадахгүй шүү дээ. Биднийг хайрлах жинхэнэ эсвэл түүнийг орлох ээж л бидэнд хэрэгтэй, тэгээд л бид ухаарч ойлгож, бичиж буулгаж чадахааргүй тэр зүйлийг мэдэрнэ. Та нар ойлгож байна уу?\ алга ташив\ Lao Tze, Chuang Tze ийн талаар үргэлжлүүлэн ярьцгаая,” Их хичээнгүйлэн бясалгахад, Бурхан, диваажингийн орны гэрэл харагдана. Хэрэв хэн нэгэнд энэ гэрэл буй хийгээд, тэрийгээ харах үедээ дотоод би гээ харж байдаг. Дотооддоо, жинхэнэ дүрээ хөгжүүлж буй хүн хамгийн дээд хүчийг олно. Хамгийн дээд дотоод хүчийг олох үедээ, хүний шинж чанар түүнийг орхиж, диваажингийн чанар түүн дээр бууж, тусалж, хүний шинж чанарыг нь орлох болно.” Chuang Tze нэг удаа Лао—Цзыг луу хэмээн дүрсэлснийг би санаж байна. Тэр тэгээгүй гэж үү? Тэр “Lao Tze үхдэл адил ямарч хөдөлгөөнгүй сууна, харин бид түүнийг луу гэж бодсон: ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------“Куан— Инь аргаар бясалгадаг хүмүүс түүний юу ярьж байсныг мэднэ тийм үү? \ шавь нар: тийм\ энэ нь дотоодын гэрэл, аялгууна талаар ярьж байна. Chuang Tze мөн л диваажингийн хөгжмийг ярьж байсан юм. Хэрвээ бид Куан— Инь Аргаар бясалгахгүй бол түүний юу яриад байгааг ойлгоход хэцүү байх болно, учир нь бидэнд өөрийн ахуй ойлголт байхгүй. “ диваажингийн хөгжим “ гэж нэрлээд байгаа юм юу вэ? Куан— Инь Аргаар бясалгадаг хүмүүст ном унших шаардлага үгүй, бид тэр диваажингийн хөгжмийг өөрөө сонсож, үнэхээр оршидог хийгээд тэр нь диваажингийн гэрэл юм. Түүнийг харахын тулд бид диваажинд очих шаардлагагүй, харин бясалгаж байхдаа хаа ч үүнийг харж болно.Учир нь бид угаасаа бүх бүтээлтэй, Даотай нэг билээ. Дотоодын гэрэл, аялгууг үзэж сонсохгүй бол бид Даотай үнэхээр нэг гэдгээ мэдэхгүй. Нэгэн хэсэт нь өгүүлсэн байна л даа: Цү— чи гээс нэг хүн асуужээ,” диваажингийн аялгуу гэж юу вэ?” Тэрээр,” диваажингийн аялгуу нь арван мянган зүгээс, арван мянган хөгжмийн зэмсэг дуугарч буй мэт санагдана, гэвч ямарч хөгжмийн

Page 89: The Key of Immediate Enlightenment 4

- –

89

зэмсэг хэрэглэхгүйгээр шүү” гэжээ. Энэ дүрслэлийг сонсоод магадгүй бид төөрөлдөх биз ээ. Хөгжмийн зэмсэггүйгээр бид яаж хөгжим дуугаргаж чадах билээ? Хэрвээ бид Куан—Инь Аргаар бясалгавал, гайхаж будилахгүй, учир нь бид цаг үргэлж тэр диваажингийн хөгжмийг сонсдог, гэхдээ хэн ч ямар нэгэн зэмсэг тоглохгүй. Түүний диваажингийн аялгууг дурдсан өөр олон жишээ байна. Гэртээ хариад тэдний талаар уншаарай. Би зүгээр л эртний оюун санааны бясалгагчдийн бичээсүүдийг та нарт мэдүүлэх гэж үүнийг дурдлаа. Ли—Цы гийн талаархи жишээ байна л даа, тэр Chuang Tze гийн үед амьдарч байжээ, магадгүй тэр Chuang Tze тэй адил оюун санааны зэрэгт хүрсэн байх. Тэрээр хэлсэн нь,” Есөн жил бясалгасны дараа миний бие болоод сүнс бүрэн чөлөөтэй болсон. Надад хэлэх юм байвал, би тэрийгээ ямарч саадүй чөлөөтэй хэлчихдэг. Би юу сайн, юу муу, юу амжилт, юу уналт, юу минийх, юу тэрнийх болохыг мэдэхгүй.” гэжээ. Түүнд ямарч ялгаварлал байхгүй гэж тэрээр хэлжээ. Тэр аль хэдийнээ чөлөөлөлтийн түвшинд хүрчихжээ. Мөн тэр, миний дотоод гадаад би урьдынхтай адилгүй өөрчлөгдсөн. Түүний нүд чих болж, юмс болоод аялгуу сонсож чаддаг нь сонин. Чих нь хамар болж, үнэр үнэртэж чадна. Хамар нь ам болж, авъяас билэг нь ямар ч ялгаагүй болжээ. Тэр яс булчин маань бүр алга болсон гэжээ, энэ нь тэр биеийнхээ оршиж буйг мэдрэхээ болсон гэсэн үг юм. Бас яаж, юун дээр явж буйгаа,салхи түүн рүү үлээж байна уу эсвэл салхин дээр байна уу гэдгээ мэддэггүй гэсэн байна. Тэр ямар байдалд байна вэ? Куан— Инь Аргаар бясалгагчид байнга, өөрийнхөө физик оршихуйг мэдэрдэггүй ийм ахуй ойлголттой байдаг. Улам сайн бясалгавал бид үүнийг байнга үзэж мэдрэнэ. Хараахан сайн бясалгадаггүй байлаа ч гэсэн бүр авшиг хүртэх үеэр үүнд хүрч чаддаг. Хүн болгон ийм ахуй ойлголттой байдаггүй л дээ. Өөр өөр хүмүүс адилгүй мэдэхүйтэй байдаг, гэвч зарим нь Ли— ци гийн дүрсэлсэнтай адилхан ахуй ойлголт үздэг. Гэсэн хэдийч,бид дадлагажих юм уу бясалгахгүй, өөрийн ахуй ойлголтгүй бол эдгээр ном бидэнд харийн мэт санагдана, тийм биз? Энэ номнууд Хятад хэл дээр, бид Хятад хүмүүс, бага байхаасаа л үүнийг уншиж судалсан, бүр коллежид хүртэл шүү, гэвч бид жинхэнэ утгыг нь ойлгохгүй хэвээр л байна. Олон хүн түүнийг ташаа ойлгодог. Тэд яаж дотоодын гэрэл, аялгуу, диваажингийн хөгжим байна вэ , гэх зэргээр гайхдаг. Магадгүй тэд гадны хөгжим гэж ойлгоод тэгээд караоке сонсохоор явдаг байх л даа. Гэвч гадны хөгжим ч бас өөрийн ач тустай. Би ч бас заримдаа төгөлдөр хуур, босоо ятга тоглох дуртай, бас л аятайхан санагддаг.Ажил, хэт их дарамтнаас болоод ядрахаараа төөлдөр хуур тоглоно, тэгээд л сайхан болчихдог. Үүнийг мэдээж дотоодын аялгуутай харьцуулж болохгүй л дээ гэхдээ надад дотоод Диваажин байгаа юм чинь гээд гадаад ертөнцийг цааш түлхэх хэрэггүй ээ. Бидэнд энийн амьдар байсаар байгаа шүү дээ. Одоо, та нар Куан—Инь Аргаар эрт дээр үеэс хойш бясалгасаар ирсэн гэдэгт итгэж байна уу? Зүгээр, үүнд итгэхгүй хэвээр байгаа бол өөр нэгийг уншиж өгье.

Page 90: The Key of Immediate Enlightenment 4

- –

90

Цэ—квэй гэдэг эр Нү—юу гаас асуужээ. Тэрээр, “Та их хөгшин настай байтал, арьс тань яаж ийм хүүхдийнх шиг, хөөрхөн байна вэ? Яагаад ийм байна бэ? “ гэжээ. Нү—юу хариулсан нь “Би Даод хүрсэн болохоор л тэр.” Тэр их биеэ тоожээ. \Багш инээв\ Дао—д хүрсэн хүн ийм маягаар ярьж болох билүү ?\ үзэгчид: болохгүй гэв\ Болохгүй гэнээ? Та Даод хүрсэн үү гэж асуувал та нар юу гэж хэлэх вэ? Хүн асуувал үнэнийг хэлэх хэрэгтэй. Асуухгүй бол юу ч битгий хэл. Хэрэв хэн нэгэн аль хэзээний асуучихаад байхал хариулахгүй бол бүдүүлэг хэрэг болно. Тийм үү? Хүн асуухад “үгүй” гэж хариулвал худлаа хэлсэн болно.\ Багш инээв\ Зүгээр л ердийнхөөрөө шууд хариулаарай. Бид бие тоодоггүй. Бид үнэнийг л ярьдаг, юуг ч биш зөвхөн үнэнийг л ярьдаг. Тийм ээ, тэгээд л Нү—юу Даод хүрсэн гэдгээ хэлсэн байна. Энэ бол энгийн шуудхан хариулт. Тэгээд тэр үргэлжлүүлэн Цэ— квэйд тайлбарласан нь” Пи Лиан Ви гэдэг нэгэн хүн байлаа, тэр их суу билэгтэй, гэвч Дао—д хүрээгүй болохоор, төгс төгөлдөрийг эзэмшсэнгүй, төгс хүн ч болж чадаагүй. Би түүнд нэг арга уламжилсан. Энэхүү аргын улмаас тэр төгс хүн болсон. Гурван өдрийн дараа тэр энэ дэлхийд бууж өгсөн, дахиад долоо хоногийн дараа, гадаад дэлхий түүнийг үймүүлж чадахаа больж бүх л гадны зовлон, саад бэрхшээлээс хол давсан. Дахиад ёс хоногийн дараа өөрийнхөө оршихуйг мэдрэхээ больсон. Тэр үедээ нарны түвшин үзсэн” та нар ойлгож байна уу… тэр нар үзсэн байна. Манай Куан —Инь шавь нар, та нар нарны түвшин мэдэх үү? \шавь нар: тиймээ гэв.\ Мэднэ гэнэ, хаан тэр вэ? \ шавь нар: бид үүнийг дотоодоо хардаг\ Та нар тэрийг дотоодоо хардаг! Зүйтэй! Зүйтэй! Хэрвээ үүнийг харда бол, та нарт “Цан Гүн Ах” ыг унших шаардлагагүй юм байна.\ Зэн асуултууд дээр төвлөрөх\ “ Тэрээр “нар” ны түвшинд хүрснийхээ дараа, үргэлжлүүлэн бясалгаж “орчлон ертөнцтэй нэг” хэмээх түвшинд хүрсэн. Тэгээд өнгөрсөн, одоо, ирээдүйн хооронд ялгаварлал үгүй болсон. Тэгээд, тэр төрөх, үхэх үгүй түвшинд хүрсэн. Тухайн мөчид, тэр энэ бие махбодь үнэхээр үхдэггүй, амьдрал үнэхээр устаж сүйрдэггүй болохыг ухаарчээ Мөн хүн төрөөд үнэхээр амьдардаггүй болохыг ойлгосон байна. Энэ нь энэ амьдрал үнэхээр амьдрал биш, үхэл үнэхээр үхэл биш байдаг гэсэн үг юм. Тэгэхэд тэр бүх зүйлтэй энгийн харьцаж, Бурханы түүнд зохицуулж өгсөн ямарч юмыг байгаагаар нь хүлээж авдаг болсон байна. Бүх бүтээл үгүй болж, тэндээс шинэ бүтээл бий болно. Энэ нь амар амгалан хийгээд самуурал будиланы яг дунд амьдрана гэсэн үг юм. Энэ дэлхийн үймээн самуун дунд амар амгалан амьдарч чадах үедээ бид Дао д хүрнэ.” Тэр, энэ дэлхий санагдаж байгаа шигэ эмх замбарааүй бус, зовлон шаналал, эвдрэл сүйрэл нь харагдаж байгаа шигээ бодит бус гэдгийг хэлэх гэсэн байна. Лекц яриа хийхдээ би ер нь ямарч гар бичмэл бичдэггүй л дээ гэвч урьд шөнө унтаж чадалгүй та нарын номнуудаас заримыг нь судаллаа. Та нар Хятад хүн ном унших дуртай, надад, харийн хүн ярихад итгэхгүй байх гэж

Page 91: The Key of Immediate Enlightenment 4

- –

91

айж байлаа. Тэгээд эртний Хятадын зарим номноос зээлж унших хэрэг тэй боллоо л доо. Одоо та нар Куан —Инь Аргаар бясалгадаг өөр хүмүүс байсанд итгэж байна уу? \үзэгчид: тийм гэв \ Сайн байна, ядаж та нар дадлагажих болон бясалгалын ач тусанд итгэж байна. Танай Chuang Tze болон Lao Tze энэ аргаар бясалгаж байсан. Тиймээ, бид эртний Зэн багш нарын тухай яриагүй байна, тэд ч бас бясалгал хийдэг байсан. Бясалгал гэж юу вэ? Өчигдөр би та нарын асуулт асуух, хэлбэлзлийг хүлээж авах шиг санагдаад, их юм бичлээ. Бясалгалаар бид юу гэх гээд байна вэ? Энэ нь зүгээр л нэг суух хэрэг биш юм. Бид билэг ухааны маань нээж өгдөг тийм аргыг мэдэх ёстой. Ерөнхийдөө, бид, энгийн хүмүүс бүгд яаж бясалгахыг мэднэ. Та нар бясалгаснаа мэдрэхгүй байдаггүй биз дээ? Зөв үү? \.үзэгчид: тийм гэв.\ Бид өдөр бүр бясалгадаг! Бясалгал гэдэг нь зүгээр л нэг суух биш, энэ нь бодлоо ямар нэг зүйл юм уу, асуудал дээр төвлөрүүлийг хэлнэ. Зарим хүмүүс бүхий л төвлөрлөө нэг цэг дээр хаман цуглуулж, түүнийгээ ашиглахын тулд” Цан Гүн Ах “ыг хийдэг. Та нар бясалгахад… би бясалга… гэж хэлэх хэрэггүй байдаг, би шинжил…мэд, эсвэл ямар нэгэн юмыг шалга гэж л хэлдэг. Ямар нэгэн зүйлийг судлаж шинжлэхэд бидний анхаарал тэр зүйлд төвлөрдөг. Өдөр тутмын амьдралд асуудал, бэрхшээлтэй үедээ тэрийгээ шийдэх гээд хамаг анхаарлаа түүн дээр шилжүүлдэг. Тэр үеийг бас бид бясалал гэж нэрлэж болно. Ойлгож байна уу? Ямар нэгэн юмны, гүн гүнзгий шинжлэж мэдэх үедээ бид гэнэт шийдлийг олчихдог. Тэгээд л бид улам олон асуудлыг нэг нэгээр нь шийдэх эрэл хайгуулаа үргэлжлүүлдэг юм . Магадгүй бид олон асуудлыг шалгахын тулд өөр өөр арга барилыг хэрэглэж, бүхий л амьдралаа үрдэг байх л даа. Тэрийг бид бас “бясалгал” гэж бас болох л юм. Удаа бүрдээ, бид, нэгнийх нь дараа нөгөөг нь гэсээр, зөвхөн ганцхан л асуудал дээр бясалгадаг. Бид гол цэг дээрээ бясалгадаггүй. Хэрвээ бид тэр төв дээрээ бясалгавал олон асуудлыг хянаж чадна. Бид асуудал болгоныг салгаж шийдэх хэрэггүй. Энэ дэлхийн ихэнх хүн тухайн цагт зөвхөн нэг зүйл юм уу нэг асуудлыг бясалгаж шинжилдэг. Тийм ч болохоор, тэдний ололт амжилт ердөө л нэг зүйл юм уу нэг асуудлыг шийдсэнээр хязгаарлагддаг.Одоо бид хамаг анхаарлаа билгийн төв дээр хандуулдаг, бүх асуултын хариуг амархан олж чадна. Хамаг асуудлын шийд аяндаа л гараад ирнэ. Өмнө нь, бид ердөө л нэг асуудалд анхаарлаа хандуулдаг байсан, ойлгож байна уу? Тэгээд тэд зөвхөн тэр асуудлынхаа л шийдийг олдог, бүр ямарч хариу олж чадахгүй байж магадгүй, учир нь бид буруу асуудлыг нь бариж авдаг. Яг л ургамлыг усалдаг шиг, бид үндсийг нь усалдаг, тэгж байж ургамал усаа авч, мод ургадаг. Үндэс аяндаа л усаа сорж аваад эргүүлж түүнийгээ иш навчинд түгээнэ. Хэрвээ бид навчийг нэг нэгээр услаад байвал, энэ хэрэгтэй билүү? \ үзэгчид: тийм гэв \ Болж, болж, сайн байна. Одоо та нар ойлгож байна. Түүний адил, яагаад бид бясалгаж, дадлагажих ёстой юм бэ? Энэ нь бид энэ дэлхийн асуудлаа шийдэхийн төлөө арван талаас нь үндэсийг услах

Page 92: The Key of Immediate Enlightenment 4

- –

92

хэрэгтэй болохоор тэр. Бидний бие, амьдрал модтой л адил. Үндсийг нь л усалчихвал мод бүхэлдээ эрүүл сайхан болно. Ингэж нэг навч, нэг мөчрөөр нь услах шаардлагагүй, сайн үр дүнгүйгээр энэ бол цагийн гарз шүү дээ. Эрт дээр үеэс хойш, энэ дэлхийн хүмүүс их завгүй байсаар ирсэн, та нар мэднэ шүү дээ, өдөрт арваас арван хоёр ца ажилна, заримдаа бүр идэх унтахаа ч мартана. Гэвч дэлхий маань ийм юм даа. Өө, шинжлэх ухаан, техник технологийн тал дээр одоо ч өмнөхөөсөө илүү сайн л даа, гэвч зарим бусад газар сайн биш байна. Нэг асуудал сайн байхад, нөгөөх нь тийм биш байдаг хойно доо. Технологи хөгжиж байгаа ч ёс суртахуун доройтож байна. Ёс суртахууны асуудал зүгээр байна л даа гэвч илүү мууджээ. Энэ улс сайн байхад, нөгөөх тийм биш. Нэг нь амар амгалан байхад нөгөөх нь дайтаж байна. Дэлхий маань бидний дуртай байвал зохих хэмжээнд хүрээгүй байна. Бүхэлдээ амар амгалан бус байна. Энэ дэлхий зовлонтой хүмүүс, хулгай, дээрэм, харгислал,олон гунигтай, өвчин шаналалтай зүйлсээр дүүрчихээд байна. Энэ нь ихэнх хүмүүс үндсийг нь бус харин навчийг нь услаж буйгаас болж байгаа юм. Бид бясалгаж дадлагажих хэрэгтэйн учир энэ. Дотоодод, бид бүгдэнд маань билэг ухааны төв бий. Тэндээсээ бид энэ дэлхий, өөрсдийн амьдрал хийгээд эргэн тойрны асуудлаа зохицуулах тушаалыг өгч болно.Хаана гэдгийг нь мэдчихвэл бид тэндээ төвлөрөөд олон газрыг, гол буудлаас нь харж буйтай адил нэвт харж чадна. Яг л бидний гэрт байдаг гол товч шиг:тэрийг асаахад байшин бүхэлдээ гэрэл цахилгаантай болчихно.Гол товчийг дараагүй байдаг, гэтэл бид жижиг асаагуур унтраалгуудыг нэг нэгээр нь дараад байдаг, энэ ч тустай л даа. Энэ хэрэгтэй учир нь бид нэг өдөр жижиг асаагуураа шатаагаад шинийг худалдан авч асаагуурын үйлдвэрт хэдэн төгрөгний орлого оруулна. Энэ нь л гэхээс биш, өөрөөр бол ашиггүй л дээ. Хэрвээ бид гол асаагуураа л асаачих юм бол бусад асаагуурыг илүү амархан учрыг нь олоод байж болно. Нэг хүн надаас энэ мэт өдөржингөө бясалгаад энэ дэлхийг хайхрахгүй байвал, энэ зөв үү? гэж асуусан. \үзэгчид: тийм биш гэв \ зөв өө, яагаад болохгүй гэж! Тиймээ! Шакяамуни Будда зүгээр л суугаад байсан. Тэр ямар нэгэн юм хийсэн юм уу? Тэр хаан болох ёстой байсан! Тийм биз дээ? Бүх л улс орноо хаяад Бодь модны доор удаан хугацааны турш юуг ч үл хайхран суусан. Үүнийг та зөв бишээ гэж байгаа юм уу? Та Буддаг гүтгэж байгаа юм уу? Аан! аан! Их зоригтой! Тийм үү үгүй юу? \хариулт: тийм \ үгүй шүү! \Багш, хүмүүс хамтдаа инээв\ Тийм биш ээ. Түүний шиг суух нь зөв биш ээ. Тухайн үед тэр гэгээрээгүй байсанд, тэгээд л тэгж суудаг байсан.Бид өдөржингөө суух хэрэггүй. Дундыг барьсан замаар бясалгах нь бидний хувьд хамгийн сайн.Бүх хүн бүхэн хамаг дэлхий орхион бүх ажлаа хаяад Бодь модны доор суугаад, дэлхий бүхэлдээ амар амгалан болно. \Бүгд инээв\ энэ чинь бүх хүн эрт орой хэзээ нэгэн цагт нас барж, өлсгөлөнөөр үхэж, хүүхэд ч төрөхгүй, бид бүгдээрээ дуусаад, тэгээд амар амгалан болно.Байлдах хүн ч байхүй. Энэ ч бас зүгээр л дээ! Гэвч энэ арга тийм сайн гэж би үзэхгүй байна.

Page 93: The Key of Immediate Enlightenment 4

- –

93

Дэлхий маань аль хэдийн оршиж бий болсноосоо хойш, их үзэсгэлэнтэй гайхамшигтай болсон. Их үршил шимтэй ургамал ногоо бүхий ийм гариг болтлоо хэдэн сая эрин зуунийг туулсан. Ургамал ч ургаж байна, газар нь ч хүн сууршиж болох. Энэ бол ийм үзэсгэлэнтэй гариг болох их урт хугацааны үйл явцын үр дүн юм. Аль хэзээний эндэхийн оршин суугч нь болсоноос хойш, бид амиа хорлох хэрэггүй. Бид дэлхийгээ гоо сайхан болгож чадна. Ажиллаж бас бясалгаж болно. Яагаад бид бясалгах хэрэгтэй юм бэ? Энэ нь бид бясалгахгүй бол гол асаагуураа олохгүй болохоор л тэр, тэгээд хэрхэн шийдэхийг мэдэхгүй маш олон асуудал, эсвэл төгс бусаар тэднийг шийдэх явдал л үлдэнэ. Дэлхий маань одоо өмнөхөөсөө илүү сайхан болсон байна.Энэ нь олон ирэн зуунд маш их бясалгагч байснаас болж буй юм. Хэрвээ Хятадад жинхэнэ амьд байхгүй бол,бидэнд Энэтхэгт, эсвэл, Германд,Грекид байна шүү дээ. Их ч бай бага ч бай, дэлхийн өнцөг булангууд Диваажингийн гэрлээр гэрэлтэн гялалзаж байсан.Тиймээс дэлхий маань бүр тас харанхуй болоод унтарчихаагүй байна. Гэхдээ бас бүрэн дүүрэн сайхан болоогүй л байна. Энэ нь хүн болгон оюун санаалагаар бясалгаагүйгээс болж буй юм. Ердөө л хэдхэн хүн бясалгаад бусад нь тэгэхгүй байна. Бясалгаж байгаа хүмүүс нь бусдад маш их туслаж байна. Бясалгадаггүй нь өөртөө ч туслаж чадахгүй байна шүү дээ! тэр байтугай бусдыг үймүүлж, дэлхийд гай зовлон тарьж байна. Энэ дэлхий худал хуурмаг гэдгийг та нар мэдэж байгаа, гэхдээ энэ худал хуурмаас сэрэхээс өмнө шүү дээ. Үүнийг бид ухаарч таних хэрэгтэй гэж би боддог юм, тэгэхгүй бол бид маш их зовох болно. Биднийг бясалга гэж хэн нэг нь шахаад байгаа юм биш, эсвэл бид хэн нэгний төлөө бясалгаад байгаа хэрэг биш юм. Энэ дэлхийд, авъяас чадвартай хүн маш олон байдагийг бид мэднэ. Өөр өөр талбарт олон хүн мэргэшиж байгаа ч тэд амжилттай биш байна шүү дээ.Заримдаа бид тэр ч онгоц уналаа, энэ ч галт тэрэг эвдэрлээ, тийм ч машин сайн биш энэ тэр гээд л сонсдог. Энэ нь бид хичнээн сайн байх нь хамаагүй, хичнээн ухаантай эсвэл хичнээн авъяастай байлаа гээд хамаагүй, бид билэг ухааныхаа жаахан хэсгийг ашиглаж буйгаас л болсон хэрэг.Хэрвээ бид удирдах төвөөсөө үүнийг ашиглаж, мөн бүхий л билэг ухаан өөрсдөөс маань гарч байвал, тэгээд л хийсэн бүхэн маань сайн сайхан байх болно.Надад өөрийн маань ийм туршлага бий. Залуу байхад маань надад тэр сэргэлэн ухаан байлаа. Багшаас сонссоноороо бол би их ухаантай байв.Сар болгон гэртээ нэг хоёрдугаар шагналыг авчирна. Хэрвээ гуравдугаар байрны шагналыг аваад ирвэл аав маань шатаачихна, учир нь тэр намайг гуравдугаар байрын шагналын хүн байх хэрэггүй гэж боддог байсан юм. Гэвч энэ нь миний хийсэн болгон сайн байснаас болоогүй юм. Хэдийгээр бага байхдаа би ухаантай гэгддэг байсанч гэсэн би юмыг тийм сайн хийдэггүй байсан шиг санагддаг юм. Куан—Инь Аргаар бясалгаж эхэлсний дараа, юу ч хийсэн тэр сайн, илүү сайн, улам төгс төгөлдөр, ойлгомжтой болсон. Хийх хэрэгтэй зүйл нь илүү хурдан, их шийдэмгий,

Page 94: The Key of Immediate Enlightenment 4

- –

94

үнэхээр ойлгомжтой байдаг. Бүхнийг их хурдан,тодорхой хийнэ. Багшийн шавь нар ч мөн адил. Илүү өндөр түвшинд сайн бясалгаж байгаа хэн ч бай тэр юмыг миний таашаалд илүү нийцүүлж, нийтэд илүү ач тустайгаар хийдэг. Хэрвээ илүү доод түвшинд, хэлбэлзлийн сул доод зэрэгт хангалттай сайн бясалгадаггүй бол, үргэлж юмыг эвдэж сүйтгэж хийдэг. Туслах чин сэтгэлтэй байгаад ч нийтийн чухал хэргийг байнга бусниулж эсвэл Багшийн ажилд саад болж байдаг. Тэр үед, бид юмыг заримдаа сайн, заримдаа муу хийдэг хүнтэй таарч л байдаг. Энэ магадүй тэр хүн урьд насандаа хэсэг хугацааны турш бясалгах, эсвэл төгс төгөлдрийн төлөө дадлагажиж байгааүйгээс болсон байх. Тэгээд билэг ухаантай болоод ирэхээрээ юмсыг сайн хийдэг болдог. Энэ дэлхий юм уу дээгүүрхи хэмжээснээс унахаараа тухайн хүн юмыг муу хийнэ. Энэ нь түүний билэг ухаан тогтвортой бус, дотроо буй гол асаагуураа өөрөө бүрэн ухаараагүйгээс болдог. Эсвэл магадгүй тэр санаандүй гол асаагууртаа хүрээд өөрөө ч мэдэлгүй асаачихсан байж болох юм. Сүүлд нь тэр үүнийгээ яаж асааснаа мэддэггүй. Тэгээд л заримдаа сайн заримдаа муу байдаг юм. Манай шавь нар ч бас адилхан. Надад ийм туршлага бий. Хэсэг хугацаагаар бясалгасны дараа тэр хүн гэнэт юм ы төс сайн ялаатай хийгээд эхлэдэг, тэгэхээр нь та түүнд их итгээд өөр нэг ажил өгтөл гэнэт муу хийгээд унана. Тэр хангалттай билэг ухаантай бус болохоор л ингэж байгаа юм. Бид түүний” төвлөрөл “ нь тогтвортой биш хэмээн хэлдэг. Заримдаа сайн, заримдаа тийм биш. Тиймээс, бясалгагчид, бид сайн үргэлжлүүлэн бясалгах хэрэгтэй. Бүхий билэг ухаанаа ухаарч танисан үедээ бид юмыг дандаа сайн хийнэ, өдөр бүр сайн, цаг үргэлж сайн, ямарч асуудалгүй. Гэвч асуудал байсаар л байх болно. Төгс сайн бясалгадаг хүнд асуудал байх болов уу? байх уу? Та нар надад хэл дээ! байх уу үгүй юу? \хариулт: тийм гэв\ Яагаад байна гэж? Хэл дээ? \бусад хүмүүс нөлөөлөөд\ Зүйтэй! Тиймээс л Шакяамуни Будда амьд сэрүүн байхдаа номоо айлдахаар явж, бусдад сүйтгүүлж, доромжлуулдаг байсан. Исүс Христ цовдлуулсан. Мөн маш олон жинхэнэ Багшид хор хүргэж байсан учир нь тэднийг энэ дэлхий үймүүлж байлаа. Бясалгадаг нь цөөн бясалгадаггүй нь олон. Бясалгадаггүй хүмүүсийг би сайн биш гэж хэлээгүй. Тийм биш, тийм биш. Та нарыг сайн биш гэж би хэлээгүй. Энэ нь ердөө л бид бясалгахгүй бол их зовно, яагаад ингэж зовоод байгаагаа ч ойлгохгүй. Тийм болохоор, хэрвээ энэ зовлонт нөхцөл байдлаа намжаая гэж хүсвэл, би та нарт бясалга гэж зөвлөх байна. Тэгээд л тэр. Хэрвээ зовлон шаналалаа тэсч чадна гэж бодож байгаа бол бясалгах шаардлага ч байхгүй л дээ. Ялгаа нь энд л байгаа юм, ойлгож байна уу? Бясалгасны дараа бид өөрийгөө аугаа гэж мэдрэх биш юм. Энэ нь баясалгахаас өмнө, бид өвчин шаналалд автаж,олон асуудал бэрхшээлийн дунд, шийдэж ч чадахгүй тэмцэлдэж байсан болохоор тэр. Тиймээс л бид эдгээр асуудал бэрхшээлд хариулт өгөх арга барил зам мөрийг хайж байсан, тэгээд ч энэ байдлыг бясалгаж дадлагажиж чадахуйц

Page 95: The Key of Immediate Enlightenment 4

- –

95

аргыг олоод улам улам сайн сайхан болж байна. Тиймээс л бид энэ аргыг бусдад танилцуулж таниулахыг хүссэн юм. Энэ дэлхийд бидний өмнө байсан шиг өвдөж зовон, тэмцэж тарчилж буй олон хүн байгаа гэдгийг лавтай мэдэж байна. Тэгээд л тэр. Гэвч бясалгахыг хүсэхгүй л байгаа хүмүүс бий.Мэдээж, тэдэнд амьдрал дажгүй сайхан, жаахан зуухан тэмцэж мацах асуудал биш, энэ дэлхийд хэдэн мянган жил байхад гэмгүй мэт санагдаж байгаа. Үнэндээ, бясалгасан бясалгаагүй Бурханы Орон хийгээд хамгийн дээд хүч бидний дотор ялгаагүй л оршиж байгаа. Та нар Багшийн ачлал буян цаглашгүй хэмээн ярьцгаадаг. Та нарынх бүр үүнээс ч илүү хэмжээ хязгааргүй шүү дээ, учир нь дотоодоо бид яах аргагүй адилхан эх сурвалжтай. Та нарт яаж итгүүлэхээ би мэдэхгүй байна гэхдээ мэдэж оносон юм маань энэ. Харин бид үүнийгээ янз янзын арга замаар ашигладаг болохоор л хүн болгон өөр байгаа юм. Энэ Куан— Инь Аргыг бид сурталчилахыг төлөвлөөгүй юм шүү. Зүгээр л манай номын бясалгагчид үүнээс гайхамшигтай их ач тусыг хүртдэг болохоор, бид бүгдээрээ хүмүүст ч бас энэ таалагдах байх гэж санадаг юм. Тиймээс ч бид үүнийг та бүхэнд өгч чадна. Эрт цагт, энэ аргыг олж авахыг хүсвэл өч төчнөөн саад бэрхшээл амсан, уул давж ус гаталж жинхэнэ Багшийнхаа хамт олон жилийн турш хүнд хүчир ажил хийдэг байсан, магадгүй тэгж байж л тэр танд энэ аргыг заах байх. Бидний энэ цаг үе өөр, тиймээс ч тийм байх аргагүй. Дөнгөж саяхан Шакяамуни Будда шиг бясалгах сайн биш гэж хэлсний минь учир энэ. Зөвхөн түүний хувьд л энэ болох зүйл. Харин бид бол, түүний арга барилыг бид дагаж дийлэхгүй. Эхнэр хүүхдээ бид орхиод явж болохгүй. Будда тэднийг хаяад явахад тэднийг нь асарч тойглох бүхэл бүтэн улс гүрэн түүнд байсан. Тэр хан хүү байсан шүү дээ! Бид гэр бүлээ орхиод явчихвал хэн тэднийг маань харж хандах болж байна? Тиймээс энэ арга сайн бус. Түүний үлгэр жишээг бид дагаж чадахгүй. Билэг ухаан маань л ижил бусыг эс тооцвол, энэ дэлхий дээрхи хүн бүр бидэнтэй адилхан. Энэ нь тэр замаас илүү дээр. Ихээхэн өвөрмөц жигтэйгээр бясалгаад унавал хүмүүс биднийг өөр ондоо гэж бодоод, айж эмээнэ шүү дээ.Энэ цаг үед, хэн юм бүхнийг огоороод, Бодь модны доор суух юм бэ? ялангуяа Формосад Бодь мод нилээд цөөхөн бий,\ бүгд инээв\ хүн болгон Бодь мод хайгаад унавал дайн гарах биш үү. Тиймээ, бид заавал бодь модны дор суух албагүй. Ердөө л гэртээ дээвэр дороо суугаад л гэгээрэх нь лавтай, шавь нар маань үүнийг батална. Шавь нар маань ихэнхдээ хар хүмүүс зарим нэг лам байгаа л даа. Гэхдээ би лам нарыг чухал хэмээн сайшаадаггүй. Миний хувьд хар хүн хийгээд лам адилхан. Хамгийн чухал зүйл бол дотоод дэс түвшин. Бидний ямар түвшинд хүрсэн нь л хамгийн чухал. Гадна өмсөж зүүсэн нь таныг бусдаас ялгаатай болгоод байгаа юм биш ээ. Бясалгал дадал нь гадаад байдлаас бус харин нүгэл буян хийгээд хичээл зүтгэл, билэг ухаанаас хамаардаг юм. Эрт цагаас авахуулаад, олон жинхэнэ Багш үүнийг аль хэдийн өгүүлсээр ирсэн. Бадам Лянхуан Судрыг уншвал, Куан—Инь Аргыг дурдсан байгаа. Дотор нь Брахманы аялгуу, далайн давалгааны чимээ, ер бусын орчлон ертөнцийн

Page 96: The Key of Immediate Enlightenment 4

- –

96

дуу, тэнгэрийн дуу, хөгжим болоод бусад аялгуу, түүнчлэн, алтлаг өнгө алтан гэрэл, шар өнгө шар гэрэл, цагаан өнгө цагаан гэрэл гээд өчнөөн янзын гэрлүүдийг танилцуудсан байдаг. Аль хэдийнээ танилцуулчихсан шүү дээ. Яг одоо Chuang Tze үүнээс хэлсэн байна. Ариун Библи хүртэл Бурханы дуу хоолой тэнгэрийн дуу, далайн усны дуу… гэх мэттэй адил. Бурхан үзэгдэхдээ гал адил аварга том гэрэл шиг байдаг гэж тэмдэглэсэн. Энэ бүхэн аль хэзээний танилцуулж дурдагдсан зүйл. Тэгэхээр хамгийн чухал зүйл бол миний та нарт ярьсан зүйл, Куан— Инь Аргаар бясалгах үедээ бид чухамхүү ач тусыг нь хүртэж чадахсан билээ.Энэ зөвхөн өөр тустай төдийгүй улс оронд бүхэлд туслах хийгээд дэлхийг маань ариусган цэвэрлэнэ.Одоогийнхтэй адил, ийм олон хүн Куан— Инь Аргаар бясалгаж байсан цаг үе байсангүй. Тиймээс ч та нар манай дэлхий улам улам сайжран дээшилж буйг харж болно.Тэр бүү хэл, хэтэрхий хатуу чанга олон үзэл суртал нуран унаж байна. Бид дайн дажингийн төлөө явах учиргүй. Урьд нь бид эдгээр үзэл суртал бие биетэйгээ нүүрэлдэхэд хамгийн их айдаг байсан, тийм ээ? Өөр өөр үзэл сурталтай тэр хүчирхэг улсууд нэг нэгнийгээ болоод манай дэлхийг хөнөөж байсан: тэдний оюуны төв агентлагууд нь цөөн хэдэн товч хийгээд л дэлхий тэр чигээрээ үгүй болчихно. Бид их айж түгшдэг байсан, тийм биз дээ? Хэдхэн жилийн өмнөхөн бид их айдаг байлаа шүү дээ. Харин одоо бид нилээд аюулгүй байгааг мэдэрч байна, тийм ээ? Дэлхий энх тайвны шугамтай улам улам ойр болж байгаа юм шиг харагдаж байгаа. Бидэнд их холыг харах шаардлага байхгүй. \Бүгд алга ташив\ Формосаг л харцгаая л даа. Их тав тухтай, анх намайг ирж байснаас улам илүү болсон! Би үүнийг мэдэрч байна. Тийм биш байна гэж үү? \тийм гэж хариулав\ Сонин уншиж, телевиз үздэггүй ч би үүнийг тэгж мэдэрдэг.Зөв үү? Тиймээ, тэгэхээр энэ сайн. Бас Эх Газрын Хятад ч улам улам сайхан болж байгаа шиг санагддаг, тийм үү?\Тийм гэж хариулав.\ Бидний хүсэж байгаа шиг сайн биш гэсэн өмнөхөөсөө илүү сайн, их сайхан болжээ. Энэ дэлхин алхаа их удаан, тиймээс заримдаа та нар тэсвэр алддаг. Тийм шүү. Бидэнд сайн сайхан ааш араншин байхгүйгээс энэ болоогүй. Энэ дэлхий хэтэрхий төвөгтэй яршигтай болохоор л ингэж байгаа юм. Юу хийсэн үргэлжүй түмэн саад бэрхшээл, эвгүй таагүй газар.Тэгээд үр дүн нь өчнөөн удаан. Одоо бол нилээд хурдан болжээ гэхдээ л удаан хэвээрээ. Заримдаа, бид их ухаалаг эзэн хийгээд зохицуулагч байхад туслах болоод ажилчид маань хангалттай ухаалаг эсвэл хамтарч ажиллах чадваргүй байдаг. Өдөр бүр л асуудал ургаж, толгойг өвчин болож байхад тэд харин биднийг ааш муутай гэнэ. Мөн чанартаа энэ тийм биш л байдаг. Магадгүй тэр жаахан илүү ухаантай эсвэл юмыг илүү шийдэмгий зоригтой хийдэг арай илүү хурдан, гэтэл эргэн тойрныхон нь бүгд түүнтэй энэ зэрэгцэн гүйцэж чаддаггүй байх л даа. Тиймээс л түүнд юм хийхэд их хүнд санагдаж маш их хүч инерги, цаг заваа гарзаддаг. Дэмий үрэгдсэн тэр цагаа өөр зүйл хийхэд зориулж болох л байсан шүү дээ. Хоосон зарсан тэр инергээ өөр

Page 97: The Key of Immediate Enlightenment 4

- –

97

газруудад туслахад ашиглаж болох л байсан шүү дээ. Тэгэхээр энэ дэлхийд амьдарна гэдэг үнэхээр их зориг хүч хийгээд тэсвэр тэвчээр шаарддаг зүйл. Тиймээс л би ч бас та нарын сэтгэлийн ойлгодог. Эзэн босс эсвэл нийгмийн зарим үүрэг хариуцлагийг гартаа атгасан албан тушаалийн хүн л биш бол та нар маш их саад бэрхшээлтэй нүүр тулж байдаг. Урьд нь Формосад нэгэн эмэгтэй албан тушаалтан байлаа л даа, тэр надтай ирж уулзаад уйлж байсан. Тэрээр нилээд өндөр алба хаадаг байж. Нэрийг нь дурдаад яах вэ.” Багшаа, яагаад? Урьд насандаа ямар гээчийн буруу юм хийчихснээ би мэдэхгүй юм. Энэ амьдралд юу л хийнэ тэр болгонд маань байнга саад тотгор учирч, бүтэлгүй болоод байна.” Би түүнд,” Энэ хэцүү учраас л үүнийг хийхэд та хэрэгтэй байгаа юм. Энэ амархан байсансан бол хэн ч хийж дөнгөх л байсан.”гэж хэлсэн. Тэр магадгүй ойлгосон биз ээ. Хэдийгээр засгийн газар болоод ард түмний итгэж найдсан авъяас чадвар, ёс суртахуун түүнд байсан ч бас л маш их зовж шаналсан байсан. Юмс тийм амар зөөлөн байгаагүй байх л даа. Сэтгэл татам харагддаг байр суурь бүхий өндөр албан тушаалтан байна гэдэг үргэлж тэр санагдаж байгаа шигээ байдаггүй. Тайзны ард маш их зовлон өрнөж байдаг. Бид ойлгодоггүй юм. Энгийн хүн байх юм бол, өөртөө, гэр бүлдээ хангалттай мөнгө олж чадах болохоор бидэнд тийм их дарамт шахалт учрахгүй. Гэвч ийм байдалд мөн л аюул байж байдаг.Их дарамтлуулах хийгээд зовохгүй болохоор бясалгахгүй, илүү дээд оршихуйн орны тухай мэдэхийг хүсэхгүй.Манай дэлхий хэтэрхий амар амгалан, бидний амьдрал хэтэрхий энгийн. Бид өөрийн хэм хэмжээгээ өсгөн хөгжүүлэхийг бодохгүй байна: энэ л аюултай. Зарим хүмүүс хэтэрхий баян, амьдрал нь урсам сайхан, тав тухтай.Илүү сайхан оршихуйн орон байдаг талаар тэд боддог ч үгүй: тиймээс энэ хоёр хэв маяг тийм ч сайн биш.Хэдийгээр бидэнд маш их хайр адислалт шагнал ерөөл бий мэт харагдаж байвч мөнхийн амьдралд энэ бидний хувьд хангалттай бус.Хөрөнгөтэй баян тэгсэн атлаа бясалгаж дадлагжих тухай бодож байгаа бол энэ нь урьд бидний маш их билэг ухаантай байсныг илтгэж байгаа юм. Урт удаан аялалын талаар бодож байгаа учраас магадгүй мөнгө үүрд байгаад байхгүй биз ээ. Хичнээн тавтай тухтай, баян тарган байлаа гээд нэг л өдөр бид явах ёстой болно, нэг л өдөр тэр эд хөрөнгө хийгээд тавтай сайхан амьдралын хэв загвар биднийг орхиод одно. Тэр өдөр тэгээд хэдийд ирэхийг бид мэдэхгүй. Куан— Инь Арга болоод бясалгалын арга нь: бидний дотор өөр ямар гайхалтай хүч, хэрэглэж ашигладаггүй ямар авьяас чадвар, энэ орчлон ертөнцөд илүү гоё сайхан, тав тухтай, эсвэл өнө мөнхийн ямар түвшин оршиж байдгийг ойлгуулж өгдөг юм: тиймээс л бид бясалгах шаардлагатай. Энэ дэлхийд дуртай, үүнийг хангалттай сайн гэж боддог хүмүүс бол энийг сонирхохгүй. Гэвч Багш та бүхэнд энэ дэлхий мөнх бус гэдгийг сануулах ёстой. Ÿмар ч дайн, байгалийн гамшиг, бусад зовлон болоод өвчин байхгүй байлаа ч бид нэг л өдөр яалт ч үгүй үхнэ. Ÿг одоо гэхэд л, бид Lie Tze \

Page 98: The Key of Immediate Enlightenment 4

- –

98

эртний Хятадын багш \ амьдрал— үгүй, үхэл —үгүй оршихуйн тухай ярьсныг уншлаа. Тэгвэл яагаад бид бясалгах ёсой юм бэ? Тэр хэлжээ, “ Амьдрал, амьдрал биш, үхэл үхэл биш” Тэгээд юунд бид бясалгах хэрэгтэй гэж? Тэр бол түүний түвшин, түүний ахуй ойлголт байсан юм. Бид тэр түвшинд хүрээгүй байна. Бидний хувьд, Амьдрал бол амьдрал, үхэл бол үхэл мөн бид зовсоор л байна.Куан—Инь Аргаар бясалгаад, өөрийгөө чөлөөлчихвөл, тгээд бидний хувьд амьдрал, үхэл хоёр өөр. Амьдармаар бол амьдарна, үхмээр бол үхнэ. Ертөнцийн аль нэг өнцөгт үлдмээр байвал үлдэнэ. Тэндээ үлдэх талаар болохгүй байгаа бол, өөр тийшээ явж болно. Бид илүү эрх чөлөөтэй. Энэ дэлхийд байлаа гээд бид хангалттай эрх чөлөөтэй бус л байна шүү дээ. Америк юм уу өөр нэг газар руу явахийг хүсвэл энэ тийм амар бус. Тиймээ? Формосад үлдэхийг төлөвлөө гэхэд энэ бас л хялбар байхгүй. Би маргааш явна. Энэ цөөн хэдэн өдөр надад их сайхан хандаж байсан хүн болгонд талархлаа илэрхийлье. Энэ мэтчилэн, надад элэгсэг дотно байсан хүмүүс гялайлаа. Намайг ташаа ойлгосон юм уу ямар нэгэн таагүй сэтгэгдэлтэй үлдсэн хүмүүсээс хүлцэл өчье. Энэ дэлхийн бие биентэйгээ харилцаж холбогдох байдал их хэцүү, тиймээс л. Формоса—аас явах бүрдээ дахиад ирэх болов уу үгүй юу гэдгээ би мэддэггүй юм. Мөн нийтэд оюун санааны бясалгал дадлын эдгээр асуудлын талаар хэдийд ярьж болох бол гэдгийг ч бас мэдэхгүй л байна. Үүнчлэн та бүгдэд баярласнаа илэрхийлье.\Үзэгчид алга ташив.\ Формосад үлдэх гэж төлөвлөж байгаа юм биш шүү.Зүгээр л би Формосатай барилдлагатай гэж шиг санагддаг юм. Харин Формосачуудад би маш их хайртай, маш их шүү! \ үзэгчид алга ташив.\ Учир нь та бүхэний сэтгэл их ариун мөн хөдөлмөрч, их хичээнгүй. Дотоодын билэг ухаанаа бага зэрэг хөгжүүлээд дээшлүүлчихвэл бид хэний ч хойно орохгүй, хэн ч та нартай өрсөлдөж чадахгүй гэж би бодож байна. Тиймээс бидний Куан—Инь Аргаар бясалгах зөвхөн өөрийн чөлөөлөлтийн төлөө биш юм. Энэ дэлхий дээр амьдарч байхдаа, дэлхийгээ жаахан ч атугай гоо сайхан болоход туслахын тулд бид билэг ухаанаа ашиглаж болно шүү дээ. Формосачууд бясалгавал, аан, энэ ч гайхамшигтай, өөх гайхалтай сайхан хэрэг болно шүү. Формосад би бүр ч илүү дуртай. Гэвч энэ илүү л бэрхшээлтэй юм даа. Би байнга ирж байна аа.\ үзэгчид алга ташив.

Амьдралаа өнгөлөхүй Зуун жилийн өмнө хүмүүсийн хувьд амьдрал их хэцүү байсан талаар өнөөдрийн сонинуудад бичсэнийг би уншлаа. Тэдэнд өнөөдрийнх шиг их цэвэрхэн ийм юм байсангүй. Мөн үүн шиг хялбар дөхөм юм ч гэж байсангүй, үнэхээр шүү. Тэр үед машиныг морь орлодог байсан гэж би бодож байна. Заримдаа өвөлдөө их хүйтэн. Тэгээд морьдоо байсан эсвэл барилгынхаа дэргэд байлгаж хамаг үнэр танарыг нь хамтдаа хуваалцах хэрэгтэй болно. Үйлдвэрүүдийн үнэр, орчин тойрны бохирдлоос болоод хүмүүсийн эрүүл мэндэд ч бага зэрэг аюул тулгарч байлаа. Тиймдээ ч дээр үеийн хүмүүс

Page 99: The Key of Immediate Enlightenment 4

- –

99

одоогийн биднээс илүү эрт нас бардаг байж, учир нь бүх төрлийн хорт бодис, тэр бүх том компаниудын химийн хаягдалд бохирддог байсан байна. Үнэндээ зөвхөн зуун жилийн дотор хүн төрөлхтөн бид бүх л талбарт том том хөгжлийн алхамуудыг хийсэн. Тэд бас машин гарч ирэхээс өмнө одоогийн бидний машин хэрэглэж байгаа үеийнхээс илүү их замын аваар осол гардаг байсан гэж бичжээ. Би сайн итгэж чадахгүй л байна. Гэхдээ үнэн байж болно л доо, учир нь зарим үед морьд алдуурч мянга мянган хүмүүс амь насаа алддаг байсан гэнэ. Заримдаа зүгээр л зам дээр явж байгаад хүмүүсийг тийрч өшиглөдөг байжээ. Өнөөдөр ч бас автомашины осол гарсаар байна. Гэтэл тэр үед хүртэл морьтой зам тээврийн осол гардаг байсан байна шүү. Энэ бол гол шалтгаануудын нэг нь билээ. Өнөө үед олон өвчин хүний амь насыг авсаар байна, жилд бараг арван найман сая хүн янз бүрийн өвчнөөр өөд болж байна. Учир нь зарим зорилгынхоо төлөө дэлхий дээрх үүрэг даалгавраа гүйцэлдүүлэг, Бүхнийг чадагч аугаа хүчээ таниг гэж Бурханы хайрласан эрдэнэт биеэ хамгаалах урьдчилсан арга хэмжээг бид авахгүй байна. Хэт их тахим татаж, хэт их архи ууж, дэндүү их мах идэж, махныхаа бүх л нянг өөрийн биедээ урин оруулж байна. Энэ бүх хүчин зүйл бидний амьдралыг зовлонтой, хэцүү хүнд цаг үеийг бий болгож байна. Хэрэв илүү их зохион байгуулж, энэ биеэ улам хүндэтгэн дээдэлвэл үнэндээ бид арай сайхан амьдралыг эдлэж чадна. Ердөө л уураг тэжээлтэй хоол хэрэглэж, амтанд нь боло хгүйгээр тохирох хэмжээгээр идээд байвал мэдээж эрүүл мэнд маань ч гэсэн тийм их аюулд өртөхгүй. Та нар харж байгаа биз дээ, ихэнх цагаан хоолтнууд улам илүү эрүүл болж байгааг, тийм биш байна гэж үү? (үзэгчид: тийм). Авшиг хүртэж цагаан хоол иддэг болсонхыхоо дараа та нарын ихэнх чинь улам эрүүл саруул болсон. Тийм биш гэж үү? (үзэгчид: тийм). Үнэн хэрэгтээ эмнэлэг мах иддэг хүмүүсээр дуурчихээд байна шүү дээ (инээв), асуудалгүй. Нотолгоог нь харж болно шүү. Цагаан хоол өөрөө эрүүл төдийгүй хэлбэлзэл нь бидний биед тохирдог болоод л тэр. Амьтны хэлбэлзэл тийм тохиромжтой амгалан бус байдаг. Угтаа энгийн эрүүл амьдралаар амьдрах хэцүү биш, их амархан шүү дээ. Тийм их эм, тарианы ч шаардлага байхгүй. Ихэнх маань биендээ хорт бодис оруулснаас болж өөрийгөө хорлодог. Түүнээс биш энгийн шим тэжээлтэй, эрүүл саруул амьдралаар амьдрахыг мэдчихвэл эмчийн хэрэг тэгж их гарахгүй ээ. Эм ч амралтын өдрүүд олонтой, хоёулаа л эрүүл саруул үлдэнэ шүү дээ. Та нар харж байгаа биз дээ, би их ажилладаг, намхан, тийм их уураг тэжээл иддэггүй, тэгэж хайхрах ч зав үнэндээ байдаггүй. Гэтэл цагаан хоолтон байх минь намайг маш олон өвчнөөс аварч, эмчид өгөх маш их мөнгийн минь хэмнэж байна. Тиймгүйсэн бол цаг үргэлж эмчид очих ёстой болбол бүр төвөг биз дээ. Би хааяа л эмчид үзүүлдэг, гэхдээ шалихгүй асуудлаар л даа. Та нартай харьцуулахад би их бага очдог. Ертөнцийн хүмүүс болоод над шиг биетэй хүмүүстэй харьцуулахад (инээв). Та нар миний хэмжээг бас бодож үзэх ёстой шүү, тиймээ. Энэ ажлаа хийг гэж Бурхан, Будда намайг адисласан юм.

Page 100: The Key of Immediate Enlightenment 4

- –

100

Зарим үед ажлаа хийхгүй болчихоор би бас өвдчихдөг, учир нь дотор үүсэж буй энерги гарч чадахгүй болохоор тэр л дээ. Тийм болохоор шаргуу их ажиллах тал дээр та нар санаа бүү зовоорой. Та нар ажил хийж энергиэ зарцуулах хэрэгтэй. Яагаад гэвэл бидний биед орчлон ертөнцөөс энерги татаж авдаг долоог чакра бий. Тэр яг л зай шиг ертөнцийн хүч түүнийг шууд цэнэглэчихдэг. Тиймээс л бид машинаа байнга асаагаад давхиж чаддаг. Бясалгах үед энэ хүч бүр илүү их болно. Тэгэхээр хэдийчинээ их өгнө төдийчинээ ихээр энэ энерги орж ирдэг юм. Энэ нь хэзээ ч зогсохгүй. Тиймээс бид санаа зовдоггүй юм. Үйл үр, хүмүүст туслах, үйл үрийг нь авах, энэ тэрд битгий санаа зов. Таны тусламж хүнд хэрэгтэй л бол туслаж байн. Зөвхөн хүмүүсийн оюун санаанд саад олбохыг оролдох, тэднийг хянах гэж дурлах, юу хийхийг нь заах гэж, хувиа бодсон зорилгоор хүссэн юмаа хийлгэх гэж хүсэх тохиолдолд л үйл үрийг тарьж байдаг юм. Өөрөөр бол хүмүүсийг хайрлаж, хэрэгтэй үед нь туслахыг хүсвэл тэдний үйл үрийг авч байлаа ч гэсэн энэ хамаагүй. Ойлгож байна уу? Энэ огт хамаагүй, учир нь бид бол бие биенийхээ төлөө өөрийгөө золиослох хэрэгтэй. Нэг нэгэнтэйгээ хайраар амьдрах хэрэгтэй, үйл үрийг бүү тоо. Яг л өнөөдрийнх шиг, санаандгүй бид харин ийм буфеттэй байна, энэ бас их сайн. Та нар янз янзын хоол идэж болох нь, магадгүй яаж хийдгийг нь асууж болно шүү дээ. Эсвэл ном, хоолны ном, Энэтхэг хоолны, Хятад хоолны, цагаан хоолны ном худалдаж ав, тэгээд гэрийнхэндээ амттай хоол барь, тэднийгээ эрүүл байлгаж, цагаан хоолоо ч бас танилцуул. Ихэнх хүмүүс цагаан хоол идэх дуртай, тэд ердөө л амттай хоол олж чаддаггүй юм тэгээд л идэж чаддаггүй. Хэрэв өдөр бүр салат, шар буурцагны сүүмс идээд байвал (инээнэ) аан? Багшийнхаа санааг ойлгож байна уу? Тэгэхээр гэрийнхэн чинь цагаан хоол идэхийг хүсч байвал хоол хийх чадвар чинь сайн, орчин үеийн байна уу үгүй юу гэдгийг нягтлах хэрэгтэй. Хоол хийх арга барилд чинь ямар нэгэн буруу юм байвал хөршөөсөө асуух, том ресторанаас сурах, хоол хийдэг дамжаа хичээллүүлж буй хүнээс суралцаж түүнийгээ сайжруулж болно шүү дээ. Энэ их амархан. Үргэлж хамгийн сэтгэл хангалуун хөтөлбөртэй амьдралаар амьдар. Амьдралынхаа хугацааг хэзээ ч дэмий бүү өнгөрөө. Зүгээр л хүссэн болгоноо хий: Шинэ юм сурахыг хичээ. Нийтэч бай, нийгэмсэг бай, нөхөрсөг, бүх хүмүүст хайрын сэтгэлтэй байж, бие биенээсээ бүхнийг суралц. Амьдрал болоод золгүй хувь заяандаа шаналж суух ямар ч шаардлага байхгүй. Энэ амьдралд золгүй хувь заяа гэж юм байдаггүй. Үргэлж эерэг энергийг үүсгэж бай, учир нь эерэг зүйл бодол юм бол ердөө л сайн юм бодоход, хэрэв биеэ харах юм бол зөв бодол болгон гэрлэн биеийн чинь хээ /зам/, үзэл бодол, дотоод энергийг чинь өөрчилж буйг харж чадна. Энэ нь улам ихээр тэлэн ундарч илүү эрүүл саруул болдог. Харин сөрөг зүйл бодоход ердөө л сөрөг муу, зовлонтой ямар нэгэн юм бодоход л зам мөр чинь хоромхон зуурт өөрчлөгддөг. Ямар ч үзмэрч хүн үүнийг харж чадна. Та нарыг орж ирэхэд гэрлэн биеийг чинь харж чаддаг болохоор зами хүмүүс оюун санааг чинь уншиж чаддагийн учир тэр юм. Биеийн чинь энергийн хуулбарт хээ нь өөрчлөгдөж буйг та нар харж болно. Энергийн хуулбар гэдэг нь жинхэнэ эрхтний хэлбэртэй адилхан харагддаг

Page 101: The Key of Immediate Enlightenment 4

- –

101

энергийн дүрс юм. Жишээлхэд, зүрх чинь ийм. Хэн нэгэн зүрхийг чинь авчихлаа гэж бодъё, зүрх байсан газар хоосон үлдэнэ. Гэвч зүрхний хэлбэр хэмжээ дотор нь үлдэнэ. Зүрхний хуулбар энерги гэдэг тэр. Заримдаа энэ энергийн хуулбарт асуудал гарна, жинхэнэ зүрх биш л дээ, тэгээд тэд үүнийгээ засах ёстой болдог юм. Тийм болохоор эерэгээр бодох юм бол та нар өөрөө өөртөө хамгийн сайн эмч юм шүү дээ. Эрүүл энгийн амьдралаар амьдар. Энгийн амьдарч аугаа бод. Үргэлж эерэгээр бод. Тэр бүү хэл ердөө л бодол амьралын чинь байдал, өдөр, хувь заяаг өөрчилж байдаг юм. Тиймээс үргэлж эерэг байхыг хичээ. Тэгвэл маш олон аваар осол, өвчин эмгэгээс зугтаж чадна. Хэрэв чи эмч юмуу сувилагч бол энэ их хэцүү л дээ. Заримдаа нийгмийн ажилчдын хувьд цаг үргэлж эерэг байх хэцүү, учир нь хүмүүс өвчин зовлон, дорд бодол, хүнд хэцүү энергитэйгээр та нар руу ирэх болно. Гэвч энгийн хүмүүсийн төлөө та нар үргэлж эерэг энергиэ хадгалж чадна шүү дээ. Үргэлж Бурхан дэргэд чинь буйг, арван зүгийн багш нар байнга чамайг хамгаалж байгаа гэж бодож байгаарай. Учир нь энэ үнэн. Энэ үнэн юм шүү. Энэ дэлхийд бүх л зүйлийг өөрөө хийхэд биднийг хэзээ ч ганцааранг нь орхихгүй. Тэнгэр элчүүд биднийг байнга хамгаалдаг, хэдийгээр бид тэднийг хардаггүй ч гэсэн Багшийн снүнс үргэлж харгалзаж байдаг. Тэнгэр элч, сүнс байдагт итгэдэггүй байлаа ч Бурхан оршдог гэдэгт итгэх ёстой юм шүү. Тийм биш бол би байхгүй байхсан. Багшийнхаа санааг ойлгож байна уу? Бид энэ Бурханаас зугтааж чадахгүй. Тэгэхээр санаа зовох хэрэггүй. Бүх асуудал цагтаа өөрөө шийдэгдэнэ. Тэгэхгүй байлаа ч бид энэ дэлхий дээр их ахархан хугацаанд л амьдарна, үүнийг тэвчиж болно за юу. Учир нь сүүлд буцаж очих диваажиндаа бид жинхэнэ итгэл найдвартай байна. Эрт орой хэзээ нэгэн цагт бид бүгд энэ дэлхийг орхино шүү дээ. Энэ үнэхээр жинэнэ асуудал бэрхшээл биш ээ. Муугаар бодож, сөрөгөөр аяглан, хүмүүсийн муу нөлөөнд автдагаасаа болоод ихэнх асуудал зовлонгоо бид өөрөө бий болгосон байдаг. Хааяа эмчид үзүүлбэл тэд өвчний заримыг чи өөрөө бий болгожээ гэх болно шүү. Өвчнийг хүссэндээ биш харин эсэргүүцэж чадаагүй нь тэр ээ. Жишээлбэл харшил. Зарим үед хэзээ ч харшил авдаггүй. Харин энергиэ алдах, гуних, хэт ажиллах, ядрах үед харшил тусчихдаг. Аффоризм: Жинхэнэ залбирал дандаа биелдэг. Хэрэв залбирал чинь энергитэй бол хүслийнхээ объектод нөлөөлж татна. Ямарч татах энерги үүнд үгүй бол юу ч биелдэггүй. Бид үргэлж нээлттэй, хүлээн авдаг байх ёстой. Тэгэж амьдралаа гайхамшигтай, энэ нь бүрэн төгс нийцэл зохицол, гоо сайхан болохыг, өдөр бүр үүнийг хорин дөрвөн цагийн адислал гэдгийг ойлгох болно. Та нар өдөр бүр нэг ижил юмаа л идэж байна, ямар ч харшил авахгүй. Гтэл нэг л өдөр тусчихсан байдаг. Энэ нь тэр үед эсэргүүцэл чинь их сул байснаас болдог юм. Хамгаалах тогтолцоо чинь түр зуур эвэдрсэн юмуу нэг тийм л байх. Тэгэхээр эерэгээр бодвол өвчин ч бас амархан эдгэнэ. Зарим үед хамгаалах тогтолцоо чинь аль хэзээний муудаад эвдэрсэн юм шиг

Page 102: The Key of Immediate Enlightenment 4

- –

102

болчихно, засахад их хэцүү. Тэр үед ч энэ хэтэрхий муу л дээ. Амьдрана эсвэл үхнэ. Тэгэхээр бие тогтолцоогоо анхаарч эвдэхгүй байх хэрэгтэй. Зөв үйлдэж, сайнаар бодож, эерэгээр ярьж, бие эрхтнээ арчлан анхаарахыг хичээгээрэй. Ингэх их амархан. Ердөө эерэг зөв бодох л чинь аль хэзээний хэмжээлшгүй их тусыг авчирна. Зарим хүн бодчихвол тэрийгээ хийхгүй гээд үзчихдэг, тэгээд л зүгээр. Гэтэл энэ нь зөв биш байдаг. Хэн нэгнийг ална гэж бодож байхдаа угтаа бол үүнийгээ хийж буй нь тэр. Энэтхэгт үүнийг туршиж үзсэн нэг хаан байжээ. Нэгэн өдөр тэр гараад гудамжинд нэг эр рүү дөхөн очжээ. Тэр эрийг хороох гэж байна хэмээн хаан дотроо боджээ. Хаан зөвхөн тэгэж л бодож байж. Тэгээд хаан тэр эрийг дуудаж авчираад яг тэр агшинд хааны талаар юу мэдэрснээ хэлэхийг гуйжээ. Үнэнээ хэлээрэй, учир нь тэр туршилт байсан юм гэж. Мөн жинхэнэ мэдрэмжээ хэллээ хэмээн хаан алахвий гэж айгаад ч хэрэггүй гэв. Хаан түүнд ярих, өөрийг нь анх хараад юу гэж бодсоноо хэлэх урам зориг өгчээ. Учир нь тэр үед хаан түүнийг хороохыг бодож байсан, нөгөө эр хэлсэн нь. “Би таныг багалзуурдчихмаар байсан”. Тиймээ, яг тэр агшинд хаан түүнийг алахыг, нөгөөх нь ч бас хааныг багалзуурдахыг хүссэн. Магадгүй өөрөө хамгаалах тогтолцоо бизээ. Учир нь сүнс хаа сайгүй оршигч, Бурхны нэг хэсэг, түүнд хаа сайгүй орших чанар бий. Тийм болохоор бид хэн нэгнийг бодоход тэр хүн үүнийг мэддэг, хэн нэгний тухай ярихад тэр хүн мэдэж байдаг. Тэр хүн байсан ч, байгаагүй ч тэр шүү дээ. Хүнийг муулж, ардуур нь дэмий муугаар ярьж, муу юм хийх хэрэггүй байдгийн учир энэ. Яагаад гэвэл тэд мэдчихнэ. Ихэнхдээ хүмүүс Бурхан мэднээ гэж ярьдаг болов ч хэлэхгүй байлаа ч тэр хүн бас мэдэх л болно. Тийм учраас олон гэмт хэргийг, зарим үед тэд харанхуйд нууцаар үйлдсэн ч эрт орой илэрнэ. Энэ нь сүнсний хаа сайгүй орших чадвараас болж буй юм. Тэр хүн мэдэхгүй байлаа ч олон дүрсгүй биет мэднэ. Сүнс сүг мэднэ, заримдаа хэлнэ. Тиймээ зарим үед телевизор юмуу, сонинд сүнс сүг санаандгүй биежээд асуудал бэрхшээл тарьдаг талаар та нар уншдаг шүү дээ. Энэ нь тэд ямар нэг юм харчихсан, бидний мэдэхгүй харахгүй зүйлийг мэдсэнээс болдог. Тэд биегүй бол илүү ухаалаг, эрх чөлөөтэй байдаг. Энэ бие байх үед бидэнд мөн л давуу тал байдаг, энэ бие биднийг олон муу нөлөө, сөрөг мэдлэгээс хамгаалдаг. Энэ биегүй бол бид хэтэрхий ихийг мэднэ, яг хэн өөрийг чинь хөнөөх гэж буйг мэддэг шиг тархиар дэндүү ихийг мэдэх болно. Бидний тухай тэр хүн муугаар бодно, мөн тэр ямар нэгэн муу юм хийх болно. Бүх л өдөржингөө бид хэтэрхий ихийг мэдэж, тэгээд оюун санаа маань энэ дэлхийн зүсэн зүйлийн сөрөг үзэгдэл мэдрэмж, мэдээлэлд бөмбөгдүүлэх болно. Сүнс мэдэж байлаа гэхэд тархи маань мэдэхгүй бол бид тэгэж их зовлохгүй шүү дээ, ойлгож байна уу? Тийм, тийм, тиймээс ч энэ дэлхийн энэ сөрөг уур амьсгалаас хамгаалахын тулд энэ бие бидэнд байдаг юм. Гэсэн хэдий ч энэ биетэй байхад тэнгэр элчүүд болон бусад биегүй хүмүүсийн мэддэг олон зүйлийг мэдэхгүй байдаг муу талтай. Тэгэхээр бидэнд сайн нь ч байна, муу нь ч байна. Хэдий тийм ч бид хоёуланг нь агуулж чаднаа. Бид энэ физик биеийг сөрөг нөлөөнөөс өөрийгөө хамгаалахад хэрэглэчихнэ бас бясалгалын үйл явц, тэхникээр хүссэн үедээ биеэ орхиход суралцаж болно. Диваажинд очих, илүү өндөр билэг ухаанд

Page 103: The Key of Immediate Enlightenment 4

- –

103

суралцахаар өөр өөр хэмжээс рүү явдаг шигээ энэ физик шоронгоос гараад paranature чадваруудаас ямар нэгэн юм сурч болно. Тэгээд буцаж ирээд түүнийгээ өөртөө, гэр бүлийхэн, улс үндэстэн, дэлхийд үйлчлэхдээ хэрэглэж болно, ойлгож байна уу? Тэгэхээр биегүй хүмүүст сайн тал биднээс илүү бага байгаа ибз. Гэвч зөвхөн энэ амьдралыг, хоёуланг нь физик хэмжээс болон түүнээс чанагш хэмжээст ашиглаж чадвал л бидэнд хоёр сайн тал байх юм. Бид тэнгэр элчүүдээс дээр, тэр бүх биегүй сүнснээс илүү. Бидэнд давуу тал илүү их байна. Тэгэхээр амьдралаа хайрлаж анхаарахыг хичээ. Материаллаг аугаа байдлаа хэрэглэ. Энэ бие хэдийгээр их зовлонтой зэмсэг ч гэлээ бас л хамгийн сайн нь шүү дээ. Хамгийн сайн нь. Үнэндээ их шаргуу бясалгах үедээ заримдаа биеэ мэдэрдэггүй шүү дээ. Тийм биш гэж үү? Тэгэж үзсэн үү? Аан, та нар их тодорхой мэдэрдэг, тийм үү? Тиймээ. Яг машин жолоодож байлаа ч жолоодоод байгаа нь та нар биш байдагтай адил, өөр нэгэн шүү тэр. Ямар ч хичээл чармайлтгүй. Физик хэмжээст хүчин чармайлтгүйд ингэж л бид хүрдэг. Тэгээд олон юмыг илүү их гэрэлтэй хялбар байдлаар хийж чаддаг, нэг их ядардаггүй. Хэдийчинээ их бясалгана төдий сайныг мэдрэнэ, илүү хурдан ажиллана, ямар ч асуудалгүй. Бас тэднийг зовлонгоос нь аврахын тулд бусддаа энэ мэдээг дамжуулахыг хичээгээрэй. Хэрвээ тэд age-old билэг ухааныг бясалгаж, дотооддоо өөрсдөө Бурхны оронтой, Бурхан дүртэйгээ холбогдож буй бол тэднийгээ тав тухайт байлгаж, амьдралаа илүү гэрэл гэгээтэй, аугаа жаргалтай байж болох сайн мэдээг авчрахыг хичээгээрэй. Тэгээд л тэд энэ дэлхийд зовохгүй, ядрахгүй, хаагдаж боогдохгүй, ганцаардахгүй болно. Хүн төрөлхтөнийг эмчлэх ганц эмчилгээ энэ. Өөрөөр бол хүн болгон та нарт дэлхий сөнөх гэж байна гэх болно (инээв). Гэвч тэгээд юу гэж? Дэлхий сөнөлөө ч бид аюулгүй. Хаашаа явахаа бид угаасаа мэднэ, тэгээд л айдаггүй. Бидэнд амьдарх өөр олон дэлхий байх болно. Өчнөөн гай гамшиг дэлхийд нүүрлээд байгаа юм шиг харагдаж байгаа биз дээ, аан? Гэвч дэлхий тийм хурдан сөнөнө гэж надад санагддаггүй. Магадгүй зарим хэсэг нь сүйрэх байх, өөр хүмүүсийн төлөө их том сүйрэл болж магадгүй. Гэвч буянтай, гэмгүй хүмүүс нь дараагийн үет төрөлд хадгалагдан үлдэх болно. Бясалгал, хамтын цугларал, чимээгүй залбирлын үеийн энергийн тус дэмээр манай дэлхий бидний итгэж найдаж байсан тэр зэргээс илүү дээр аугаа байдлаар хадгалагдана. Та нар хүмүүст илүү сайн сайхан мэдээг түгээнэ хэмээн итгэж явдгын учир энэ. Олон хүнийг сэлүүлэхийн тулд усан санд илүү их ус нэмэж хийгээрэй, за юу? Өөрөө амт шимтэнд дурлах байдлаа жаахан золиослох юмуу эхнэр хүний хийсэн цагаан хоол амтгүй байлаа ч хүн төрөлхтний төлөө тэрийг хоолой давуулахыг хичээгээрэй (инээв), (үзэгчид: тийм). Тиймээ тэд ердөө хичээдэггүй л юм (алга ташив). Би их олон эрчүүдийн хоолыг идэж байна, тэд их сайн хоол хийнэ, хамгийн том зочид буудлуудын бүх ахлах тогооч нь эрэгтэй хүн байдгыг та нар мэднэ дээ, тийм ээ? Тийм биз дээ? (үзэгчид: тийм). Эмэгтэй ахлах тогооч гэж их ховорхон л сонссон юм байна, тийм ээ? Тэгэхээр магадгүй эрчүүд хичээх ёстой байх. Эхнэртээ гэнэтийн бэлэг барь, эхнэр маань хоол хийж өгөхгүй тэгээд би бясалгаж чадахгүй байна гэж надад бүү гомдол (инээв). Энэ чинь утгагүй шүү дээ. Бидэнд хийж чадахгүй

Page 104: The Key of Immediate Enlightenment 4

- –

104

гэж хэлмээр зүйл юу ч байхгүй. Энэ тийм биш гэж үү? Харин хоол хийх, угаалх зэргийг та нар оролдоод үз, сурч түүгээрээ баясч хөгж, за юу. Бид амьдралынхаа мөч бүхнийг сэтгэл ханамжтай, эерэг жаргалтайд суралцах амьдралаар амьдрахад ашиглах хэрэгтэй. Энэ амьдралд уйтгартай юм гэж юу ч байхгүй. Үнэхээр шүү, уйтгартай юм гэж юу ч байдггүй. Уншиж болох ном хайхыг оролд, олон ном байна. Сүнсийг чинь эвдлэн тогтворгүйжүүлж, зөв замаас чинь гаргаж, зөв амьдралаас чинь салгахгүй, чөтгөр болгочихгүй болохоор дуртай юмаа уншиж бай. Тиймээс та нар ном болгоныг уншиж болно. Сонин, юм болгон та нарт мэдээлэл өгнө. Мэдээж юу уншихаа сонголгүй яахав, тиймээ? Ертөнцийн мэдлэгээ арвижуулахын тулд юу ч уншсан болно. Харин диваажингийн мэдлэгээ гүнзгийрүүлэхийн тулд бясалгалаа хий, тэгэхээр дэлхийн ч, диваажингийн ч мэдлэгтэй болчихно, яаж уйдав юм бэ? Зарим үед надад хангалттай цаг зав бүр харахгүй. Мэдээж, оюун санааны ажил хийгээд завгүй, буяна ажил гээд бас л чөлөөгүй. Тэгээд л тэрний төлөө би их завгүй байдаг. Гэсэн ч цаг гаргах хэрэгтэй л болдог. Би ном энэ тэрийг уншдаг. Та нар яаж уйдаж болох юм бэ? Энэ дэлхийд өөрийгөө хөгжөөж болох олон зүйл байна, оюун ухаанаараа гэж хэлэх гэсэн юм. Хэрэгтэй бол спортоор хичээллэж болно, усанд сэл эсвэл ямар нэг юм сур. Амьдралаа жаргалтай, эрүүл их ач тустай болго. “Амьдрал минь уйтгартай, зовлонтой байна” гэж суух шаардлага юу байна. Энэ чинь утгагүй шүү дээ. Үүнийг өөрийнхөө төлөө хий. Энэ зөв биз дээ? (үзэгчид: тийм). Энд ирэхээсээ өмнө би уншаад л минут болгоны төлөө тэмцэж байдаа (инээв).уншаад, хараад л байсан, учир нь энд ирэхээсээ өмнө сүүлчийн минут хүртэл би уншихыг хүссэн. Мэдээж, ингэх ёстой миний үүрэг шүү дээ. Багш, сайн найз мэт би үүргээ биелүүлэх ёстой. Зөвхөн ажиллах бус би бас амьдралаа сайхан болгож байдаг. Цаг гарвал би заримдаа бас сэлдэг. Энэ чинь цаг авахгүй шүү дээ. Дэмий сууж, ямар нэг муу юм бодохын оронд явж усанд сэв, за юу. Ажилд чинь ч бас сайн. Жишээлбэл зугаалах, хүүхдүүдээ аваад гарч тогло. Тэдэнд усанд сэлэхийг эвсэл дуртай юмаа зааж өг. Тэдэнтэйгээ амьдралаа хуваалцаж ухаалаг байхыг сурга. Хүүхдүүдийг хүүхдүүдтэйгээ л тоглог гээд орхих хэрэггүй. Тэд томчуудаас суралцах хэрэгтэй. Тэгэж л тэд өсөж том болно. Тэднийг тусгайлан хайрлаж халамжилж чадахгүй бол хэтэрхий олон хүүхэдтэй байх хэрггүй. Та нар хүүхдүүддээ амьдралаа зориулах хэрэгтэй, нэг цагт нэг хүүхэд. Үргэлж тэднийхээ төлөө, хамтдаа бай. Тэгвэл тэд чинь их хурдан өсөж, их ухаалаг, нийгэмд хэрэгтэй хүн болно. Тэгээд тэд толгойны олон өвчнөөс өөрийг чинь аварна. Хүүхдүүд чинь их сайн, их зоригтой болно. Тэгэхээр мэдээж хүүхэдтэй тоглох их ядаргаатай ч тоглож сураарай. Тэд чинь та нараас суралцана. Та нар тэднээс тэвчээр, хайр, болзол нөхцөлгүй хайрыг сурна. Хүүхдүүд билэг ухаан, амьдралын чинь арга барилаас сурах болно. Өөрөө сурч, өөрийгөө гялалзсан жишээ болго. Ном унш, шинэ хоббид суралц, эрүүл бай, спортоор хичээллэ, энгийн, үнэн ач буянтай амьдралаар амьдар. Хүүхдүүд туслаж чадахгүй ч өөрийн чинь замаар өсөж бойжино. Тэгэхээр үнэхээр энэ дэлхий дээр хийх юм их байна, бас хобби байна. Битгий надад ирж уйтагртай байна, амьдрал гачлантай байна гээд бай. Би

Page 105: The Key of Immediate Enlightenment 4

- –

105

үүнийг чинь хүлээж авахгүй. Ингэхийг минь ч та нар мдэж байгаа. Та нар уйтгарлах учиргүй. Бясалгагчдын толь бичигт тийм юм байхгүй шүү. Илүү ухаалаг, илүү энергитэй байх учраас та нар улам их шинэ санаатай болно. Та нар бүр ч илүү идэвхтэй, эрч хүчтэй байх хэрэгтэй. Тийм биш гэж үү? Дараа нь илүү сайн болдоггүй юм уу? (үзэгчид: тийм). Тэгэхээр хэн нэгэн ирээд зовж буйгаа хэлвэл тэр хүн бясалгахгүй байгааг мэдэж болно, мэдээж шүү дээ. Тэдэнд “явж ахиухан суу, тэгвэл арай дээрдэнэ” гэж хэлж болох нь байна шүү. Ахиухан бясалга тэгээд л бид гадна талаараа илүү нийгэмсэг болж чадна. Хүн бүхнээс суралц.зарим үед хөрш эсвэл хажууд суугаа хүн чинь оюун санаан дотроо асуусан асуултанд чинь хариулчихдаг. Та нар мэдрэх хэрэгтэй. Зарим үед асуулт асуугаад Багш дотоодод чинь хариулсан эсэхэд итгэхгүй бол хааяа гаднаас хариултыг нь хайх хэрэгтэй. Заримдаа хажуу хаалганы чинь хөрш чамтай ярихыг хүсэж байгаа мэт гэнэт санагдана. Энэ үнэхээр тодорхой бол чамайг сонсох хэрэгтэй гэсэн дохио. Чамд зориулсан хариу тэр. Заримдаа гэнэт нэг ном зээлж уншмаар болно гэтэл хариулт нь тэр дотор л байж байна. Эсвэл хааяа бичлэг сонсмоор санагдана, өөрт чинь зориулсан өгүүлбэр зүгээр л гадаар ирнэ, за юу. Дотоодод чинь Багш юву хариулж буйг сайн мэдэрч чадахгүй бол гаднаас хариултыг нь хайх гээд үз, за юу. Алдаа гаргасан бол зүгээр ээ, энэ зүгээр. Тэрийгээ дараагийн удаа л битгий давтаарай. Санаа бүү зов, за юу. Хоол та нарт таалагдана байх гэж би итгэж байна. Тэгэхээр энэ амтыг бас эргэн санахыг хичээ, гэртээ хариад нөхөртөө эсвэл эхнэртээ, хүүхдүүдээ адилхан хийж өг. Энэ мэт байдлаар цагаан хоол их хэцүү гэж тэд гомдоллохгүй. Хүн болгон өнөөдрийнх шиг хоол идээд байвал хэзээ ч гомдоллохгүй. Энэ тийм биш гэж үү? (үзэгчид: тийм). Герман эмчтэй гэрлэчихсэн байсан тэр үедээ би та нарт аль хэзээний ярьсан, тиймээ? Манай бүх хөрш цагаан хоол идэхээр ирдэг байсан. Нэг өдөр манай экс нөхөр намайг байнга тэдэнд цагаан хоол хийж өгч байдагт нь хөршүүдээ өрөвдсөн. Тэгээд тэр өдөр нөхөр маань хэдэн хөлдүү аль хэзээний болгоод хийчихсэн загас авчирсан. Тэр бас хөлдүү мах энэ тэрийг авчраад олныг тэнд, нөгөө талд бас баахныг тавьсан. Урьдынх шигээ л би хоёуландаа, Герман эмч, өөртөө цагаан хоол хийсэн. Гэвч олонхи нь цагаан хоолтой талд идэхээр ирсэн. Би хангалттай хоол хийгээгүй учраас бид бүгдээрээ өлсчихсөн байсан. Би зөвхөн хоёр хүнд л хийсэн юм л даа. Нөгөө Герман эмчийг бол цагаан хоолоо (инээв) харин бүх хөршүүдээ түүний авчирсан хоолыг идэхээр ирсэн гэж бодсон юм л даа. Тэгээд би ердөө хоёр биендээ зориулж бага хоол хийсэн юм. Гэтэл бүгдээрээ их амттай байснаас нь болоод цагаан хоол идэхээр ирдэг байна шүү. Тэд инженер, хуульч, эмч нар л даа, учир нь бид адилхан өхршүүд. Бид нар их үнэтэй дээдсийн хүрээнд амьдардаг байлаа. Баячууд, баян хүмүүс амьдардаг гэгдэх газар л даа. Тэд дундаж маягийн иргэд биш, арай жаахан дээгүүр зэрэглэлийнхэн. Тэгээд бүр надад “Хөөх, цагаан хоол ийм сайхан байдаг юм бол бид нар өдөр болгон иднэ” гэж байсан. Тэдний мах идэхийг хүсэхээ больсны учир энэ. Намайг “Яагаад тэнд байгаа загас, махыг идэхгүй байгаа юм бэ? Эмч та нарт зориулж авчирсан шүү дээ” гэхэд тэд “Үгүй ээ, бид мах, загас идэх гэж ирээгүй, өдөр болгон түүнийг чинь

Page 106: The Key of Immediate Enlightenment 4

- –

106

иддэг. Бид цагаан хоолыг чинь идмээр байна” гэсэн шүү. Тэгээд л би хөршүүдээ урих үедээ зөвхөн цагаан хоол хийдэг болсон, харин тэд намайг урихдаа мөн л цагаан хоол хийдэг. Бид цагаан хоол идсэнээс болоод бүх хөрш маань цагаан хоолтон болсон шүү. Хадмындаа очход тэд надад бас цагаан хоол хийж өгдөг байсан, янз янзын хоол хийх боломжийг олгодог байлаа. Тэр хоолууд их амттай байна гэж тэд үзсэн байна лээ. Тэгэхээр нэг хүн маш олон ялгааг бий болгодог. Хэрэв үнэхээр өөрийнхөө сайн сайханд, юу хийж байгаадаа итгэвэл та нар бусдад нөлөөлж чадна. Харин итгэхгүй бол тэд та нарт нөлөөлнө шүү. They’ll try to make a strong person out of you personality. Юуг л сайн гэж бодно түүнийгээ арь, бусдын давалгаанд бүү авт, учир нь энэ дэлхийд сайн жишээ ховор. Тэгэхээр өөрийгөө сайн жишээ болго. Бясалгаж буй учраас улам сайн болоод байна гэж бусад хүн мэдэхийн төлөө юм бүхэн дээр хамгийн сайнаараа хичээ. Тэгээд л нийгэмдээ үнэхээр хэрэгтэй, тустай нэгэн болно. Ингэж л батлаж нотол. Ингэж л бусдад тусладаг юм. Дэлхийгээ нүүрлэж магадгүй сүйрлээс ингэж л аварна. Юу харж буйнхаа хувьд надад зөнч байх ямар ч шаардлага байхгүй. Надад урьдчилан зөгнөж харах хэрэг байхгүй. Ирээдүйг харах үзмэрч байх хэрэгцээ надад алга. Хэн маань ч тийм байх албагүй. Хар тамхи, зэр зэвсгээр өөрийгөө маш их хөнөөх, амьдарч байгаа амьдралын хэв маяг, нэг нэгэндээ хандаж нөлөөлж буй байдлаас болоод асар их сүйрэл дэлхийд маань нүүрлэж болохыг бид харж болно. Тэр бол дэлхийн мөхөл байж болно. Энэ талаар ямар ч эргэлзэх зүйлгүй эсвэл хөрш маань амьдралдаа яаж хандаж нөлөөлж буйг харж болно. ДОХ-той хүн зүгээр л холбогдож харьцах эсвэл хаа нэгтээх болгоомжгүй үйлдлээрээ яаж зуу зуун, мянга мянган хүнд нөлөөлж байна. Францад зарим эмч халдвартай цусыг өвчтөнд сэлбэлсэн байна. Юу ч хийлгүй, гэмгүй байж байгаад л зуу зуун хүн энэ өвчнийг авч байна. Хэдийгээр болгоомжтой, хаашаа ч гарахгүй, өөрөө юм хийгээгүй хэрнээ л тэр өвчнийг зүгээр л авсан. Энэ чинь сурталчилгаа биш шүү дээ. Багшийнхаа санааг ойлгож байна уу? Тэгэхээр тэр тохиолдолд энэ аймшигтай. Тэгээд тэр зуун хүн нь дахиад зуун хүнд тараана. Зуу нь мянга, мянга нь мая болно. Жил бүр сая сая хүн бүх л төрлийн утгагүй зүйлээр нас барж байна. Тиймээс дэлхий сөнөх үү, үгүй юу энэ тэр гэж үзмэрчээс асуух шаардлага бидэнд алга. Хэрвээ өнөөдрийн ихэнх хүмүүсийнх шиг амьдралын хэв маягаар бид амьдрах юм бол дэлхий сөнөнө гэдэгт итгэх ёстой болж магадгүй л юм, ойлгож байна уу? Энэ гаригтаа хайртай л бол, үзэсгэлэнтэй газар гэж боддог л бол хүмүүсийг аврах нь бидний үүрэг. Өнөөдрийнх шиг, үүн шиг үзэсгэлэнтэй сайхан байх хүртлээ тэр бум, живаа жилийг зарцуулдаг. Тэгэхээр бид хувь нэмрээ бас оруулах ёстой. Чадвал үүнийг зас, мэдээж тэр бүхний дараахамаг сайнаараа хичээгээд ч дэлхий сөнөх болвол тэгнэ л биз. Харин чадаж байвал бид засаж залруулна, зөв биз дээ? Тиймээс энэ сайн мэдээг тарааж амьдралын зөв зам болох цагаан хоолтон, ачтан буянтан байх сахил сахих, энгийн амьдралаар амьдрах, эерэгээр бодох амьдралын жам ёсны хэмнэлд буцаж орохыг тэдэнд зөвшөөр. Тэгэж энэ дэлхий маань ямар ч асуудалгүй, илүү сайн сайхан нөхцөлд хэдэн мянган жил байх бизээ.

Page 107: The Key of Immediate Enlightenment 4

- –

107

Одоо хоёр сонголт байна. Нэг нь бүрэн сөнөөх, нөгөөх нь оюун санаалаг байдлыг багтаасан амьдралын аливаа арга замаар хөгжлөө үргэлжлүүлэх. Ирээдүй бидний гарт байна, үнэхээр шүү. Энэ талаар ямар нэгэн юм хийж чадах ямар ч гадны хүн байхгүй. Биднийг шийтгэх Бурхан гэж үгүй, биднийг адислах Будда гэж байхгүй. Тэр чинь зөвхөн бид өөрсдөө. Сайн сонголт хийснээрээ бид өсөж хөгждөг болохоор сонголтоо хийх хэрэгтэй. Үнэндээ ирээдүйд энэ 2000 оны аймшигт хохирол сүйрлийг давчихвал бид цаашдаа хөгжиж чадна. 2000 оны дараа ирээдүйд хүмүүс тэгэж их шаргуу ажиллах хэрэггүй болох байх гэж би бараг төсөөлж байна. Магадгүй бид зөвхөн дуртай зүйлийнхээ төлөө л хүмүүс нь ажилладаг, өөр илүү ухаалаг тогтолцоотой болно. Хүн бүр байгаа юмаа үйлдвэрлээд тэгээд бие биетэйгээ хуваалцана. Илүү сайхан болно. Гэхдээ энэ бол миний төсөөлөл шүү дээ. Биелэнэ гэдэгт итгэж байна. Тэгэх байх гэж би боддог юм. Одоо үед бид юуны ч төлөө биш маш их ажиллаж байна. Их ажиллаад, багахан мөнгө олно, илүү ухаалаг дадлагад ашиглаж болох маш их цаг заваа дэмий үрж байна. Угтаа хүн илүү их цаг завтай бол мөн л арай их хувь нэмэр оруулж чадна. Амрах хугацаандаа тэрээр бүтээж, сурч, ажлын өөр арга барилд өөрийгөө сургаж болно, тэгээд оюун ухаанаа дуртай зүйлийнхээ хөгжилд ашиглаж болно. Заримдаа хүмүүс дуртай юмандаа илүү их энерги зарцуулаад илүү их үр дүнд хүрсэн байдаг шүү дээ. Хүн бүр ердөөхагас өдөр л ажиллах хэрэгтэй гэж би боддог, тэр чинь хангалттай шүү дээ. Үлдсэн хагас өдрөө бүтээл туурвил, судалгаа шинжилгээндээ зарцуулах хэрэгтэй. Хобби гэдэг чинь үргэлж дэмий яриа, хөл бөмбөг эсвэл ямар нэг тийм зүйл байна гэсэн үг биш шүү дээ. Өөрийн хүсэл тааллын дор сайн дураараа хийж буй ямар ч юмыг хобби гэж нэрлэдэг. Гэхдээ хобби их бүтээлч, нийгэмд хэрэгтэй байж болно. Магадгүй ирээдүйд бид түүн рүү очих бйахаа.

Өөрийгөө Уучил

1993.11.25 Америк, Калифорни Фримонт, Хинди сүм

Би биентэйгээ уулзах боломж олдсонд мөн энэ хамгийн Дээд тэргүүн Бурхан хэмээн нэрлэгдэх аливаа хэлбэрт буй Бурханд зориулах өдөр тохиосон явдалд та нартаа талархая. Та бүхэнд болоод намайг энд ирэхэд хүчин зүтгэсэн бүх хүмүүст би баярлах учиртэй. Учир нь тэд ингэхгүй л бол би ямар нэгэн юм хийхгүй билээ. (Багш инээв). Тэгэхээр лекц тавих эсвэл цуглаанд очих боломжийг надад олгох болгонд би дахин дахин талархах болно, учир нь надад ямар нэгэн зөв зүйл хийсэн юм шиг санагддаг юм. Хэрэв надаас хэн нэгэн ийм ажлыг шаардах, хүсэх эсвэл хүчлэхгүй бол бихийхгүй шүү дээ, тиймээ. Энэ талаар ч бас би ямар нэгэн юм мэдэрдэггйү. Үүнийг хийсэнгүй хэмээн харамсаж, халагладаггүй гэх гэсэн юм. Яагаад ийм сайхан ажлыг хийх гэж ер хүсдэггүйгээ би мэддэггүй юмаа.Яагаад гэдгийг мэдэхгүй. Гэвч үүнийг хийх болгонд сайхан санагддаг,

Page 108: The Key of Immediate Enlightenment 4

- –

108

та нар мэдэх үү? Би хийх хэрэгтэй байдаг нь сайн л дээ гэвч хэзээ ч дахиад хийе гэж шунадаггүй. Тэгээд хэн нэгэн намайг лекц тавихад хүргэх үед хийх болсондоо дахиад л талархдаг. Энэ юу болохыг та нар мэдэх үү? Залхуураад л байна гэж би бодож байна (инээв). Би үнэхээр өөрийгөө ойлгодоггүй. Хүмүүс “Та гэгээрчихсэн, Багш юм чинь өөрийгөө мэдэж байх ёстой доо” гэдэг.тэгээд би мэдэхгүй гэж үнэнээ хэлэх ёстой болдог доо (Багш инээв). Би мэдэхгүй ээ, би ердөө гэртээ байх, унтахдаа л эрх тэгш жаргалтай байж чадна (Багш инээв). Тиймээс би үнэхээр мэдэхгйү гэвч энд байхдаа их баярлаж, энд буйдаа талархаж байна. Орондоо унтаж байхдаа ч унтаж буйдаа баярлан талархдаг юмаа.гэхдээ энд ирэхэд намайг хүчилсэнд үнэхээр талархлаа, тиймээ надад сайхан байна, их сайхан байна, магадгүй би бага зэрэг хэрэгтэй хүн болсон бололтой. Сүм бас тустай, тэгээд ч бид хамтдаа цугларч Хамгийн дээд Бурханд зориулсан сайхан өдрийг тэмдэглэж чадаж байна. Эсвэл зүгээр л өдрийн хоол идэх гэж ирсэн юмуу? (Багш инээв), үгүй юу? Би алдаа гаргаагүй биз дээ, үгүй юу? Та нар Бурхн төлөө ирсэн, тиймээ? (үзэгчид: тийм). За, сайн байна, тэгвэл та нарыг дараа өдрийн хоолонд урьнаа (Багш инээв). Үнэхээр бидэнд сүнсний хоол л байхгүй бол юу ч идсэн хамаагүй, хэзээ ч тархи оюун, физик байдлаар сэтгэл ханахгүй. Тийм ч болохоор бид улам улам, дахин дахин өлсөж бүр маш их витаминлаг сайхан хоол идлээ ч өвчин тусч, заримдаа гуниж гутран, гэдэс эвгүйтдэг. Бхагавата Гита-д хийсэн хоолоо хамгийн түрүүнд Бурханд өргөөд тэгээд идвэл бидэнд их тэжээллэг, маш их адислалтай байдаг гэсэн байна. Харин хувийн сэтгэл ханамжийнхаа төлөө хоол хийвэл бид үнэхээр алдаа гаргаж буй юм. Тэр хоол нь биднийг таагүйтүүлж заримдаа асуудал бэрхшээлд оруулж гэдэс эвгүйцэх энэ тэр байдалд хүргэдэг. Үнэндээ Бхагавата Гита-д үүнийг илүү хурц өгүүлсэн байдаг. “Хэрэв хамгийн түрүүнд Бурханд өргөхгйү бол та нүгэл идэж буй нь тэр”. Ингэж хэлсэн нь хүн би биш шүү, Кришна (Багш инээв). Одоо бүх юм адилхан, зөвхөн ганц хоол ч биш. Та нар бүгд Бхагавата Гита-г мэдэх үү, үгүй юу? Энэ нь эртний Энэтхэгийн билэг ухааны ном. Бараг таван мянган жилийн өмнөх ном. Тиймээ, үүнийг тэр үеийн Их Багш Кришна (the beloved black beauty)-хайрт үзэсгэлэн гоо хар (Багш инээв). Түүний арьс төрөлхийн хар, тиймээ. Ихэнх Энэтхэгчүүд шиг гэхдээ тэр тэднээс илүү үзэсгэлэнтэй царайлаг байсан болохоор хүмүүс “Сэтгэл булаагч” гэдэг байжээ. Энэ нь түүнийг явахад хүн болгоны сэтгэл урагддагаас болсон гэнэ. (Багш инээв). Хаана л очно хүмүүс түүнийг хайрлаж, шүтэж, өргөл өргөн зүгээр ухаагүй дагадаг байлаа. Түүнийг арван зураан эхнэртэй байсан гэж би сонссон юм байна, тиймээ. Энэтхэгчүүд заримдаа юмыг дэгэсдүүлж хэтрүүлээд байдаг юм (Багш инээв). Гэхдээ түүнд их олон дагалдагч байсан байх учиртай. Тэр үнэндээ эхнэрүүд биш шавь нар нь л даа. Магадгүй ихэнх нь эмэгтэй хүн байсан байх, Кришна их царайлаг байсан болоод тэр бизээ, би тэгэж сонссон юм шүү. Би тэнд байсан биш, магадгүй байсан байх л даа, гэхдээ мартсан байна (Багш инээв). Тэгэхээр Бхагавата Гита бол Кришна багшийн сургаал номлолын бичлэг. Та нар энэ номноос маш их билэг ухаан, заавар замчлалыг олж авч чадна. Би энэ номыг байнга уншдаг юм. Би уншсаар л байгаа, тиймээ яагаад гэвэл энэ

Page 109: The Key of Immediate Enlightenment 4

- –

109

ном их сайхан, төвлөрөл, билэг ухааныг агуулж байдаг. Заримдаа энэ номыг уншсаны дараа сэтгэл сэргэж, амар амгалан болно. Үнэхээр ойлгож өөртөө авах юм бол энэ ном билэг ухааны гайхамшигтай замчын хэсэг нь юм. Өнгөрсний олон багш Энэтхэгийн хууль ёстой холбоотйо байдаг болохоор бид Энэтхэг болоод Бхагавата Гитаг дурсахгүй байж болохгүй нь ээ. Милрава ч хүртэл, та нар мэдэх үү? Төвдийн аугаа бясалгагч, Төвдийн тэр мундаг йогч хүртэл түүний хөрөнгө нэг аяга, Бхагавата Гита хоёр л байж. Энэ номонд зөвхөн хоолоо идэхээсээ өмнө Бурханд өргөх төдийгүй энэ амьдралд хийж буй өөр бусад бүх юмаа Хамгийн дээд сүнсэнд өргөл болгож зориулж байх хэрэгтэй гэж бичсэн байдаг, учир нь муу сайн үр дүн биднийг энэ материаллаг дэлхийд хүлж байдаг. Зарим үед өөрийгөө барьж чадахгүй, тогтвортой бус болж, уурладаг, ингээд хэрэггүй ч гэж мэддэг. Тэгээд заримдаа уур аль хэзээний дарагдаж намжсаны хойно урт удаан хугацаагаар хармсдаг. Гэвч би хэлье- өөрийгөө уучил. Цаг үргэлж өөрийгөө уучил. Юу ч хийсэн түүнийгээ зүгээр л Бурханд өргөөд үр дүн нь ямар ч байсан түүнийг зөвшөөр, учир нь яалаа ч гэсэн бид энэ бие биш, тэр үйлдэл биш. Энэ дэлхий дээр ямар нэгэн юмыг үйлдэж хийгч нь бид биш. Тийм байлаа ч, хийгч нь байлаа гэж бодлоо ч бид өөрийгөө уучилж өршөөж байх ёстой. Алдаж эндэх, уур уцаар, шунал, сувдаг бодол мэт дадлаа барьж чадахгүй үедээ өөрийгөө уучилж бай, учир нь эдгээр зүйлс бас нөхцөл байдлаас урган гардаг. Тэр чинь, бүхнийг хүсээд шунаад байгаа чинь сүнс үнэхээр биш. Тэгэхээр үргэлж дахин дахин хичээж, тэр бүхний дараа өөрийгөө уучлах учиртай юм шүү, би дээрх бүгдийн дараа гэж хэлж байна л даа. Учир нь Бурхан, Хагийн дээд билэг ухаан дотор чинь буй, бид түүнийг зэмлэж болохгүй, буруу шааж түүнд бүдүүлэг хандаж болохгүй. Миний санааг ойлгож байна уу, тиймээс өөртөө уурлаж буй бол зуршил, хуримтлагдсан дадалдаа ундууцах хэрэгтэй. Эсвэл тухайн нөхцөл байдлыг буруушаах хэрэгтэй, харин Хамгийн дээд билэг ухаан, Жинхэнэ би-гээ бүү буруутга. Яагаад гэвэл жинхэнэ Би хэзээ ч буруу юм хийж, ямар нэгэн алдаа гаргадаггүй. Бүр үйлдэгч нь байна гэж төсөөлье л дөө, энэ нийгэм ийм байдаг, заримдаа бид уурлана. Энэ нь үригэлж бидний буруу байдаггүй, ихэнхдээ тийм биш. Зарим үед юм болгон бидний уурыг хүргэнэ. Жишээлбэл та нэг компанид нэгэн тиймхэн хүнтэй ажиллаж байя, за юу. Түүнд юу ч хэллээ гээд тэр ойлгохгүй, ойлголоо гэхэд өөрөөр хийчихнэ. Тэр чамайг зүгээр л уурлуулаад, уурлуулаад л байна. Дахин дахин уучлаад байхад хүртэл тэр түүнийгээ давтаад л байна. Их жижигхэн зүйл, бүр нэг жаахан юм хүртэл бидний оюун санааг үймүүлж зовооно. Тэгэхээр бид энэ оюун ухаан, энэ биенээс чанагш өөр ямар нэгэн зүйл байгааг мэдэж байдаг нь сайхн хэрэг. Энэ биеийгшороо, ус, төмөр гэх мэт материаллаг бодисоор бүтээдэг. Тиймээ бидний дотор буй төмөр цөөн хэдэн хадаас хийхэд хангалттай хүрэлцэнэ. Та нар мэдэх үү? (Багш инээнэ). Энэ бие халуун, энэ тэр байхын тулд ус, шороо магадгүй гал, хий оршино. Тэгвэл энэ оюун ухаан юунаас бүтэж байна? Энэ бол ердөө л зүсэн зүйлийн сайн муу мэдээлэл. Яг л компьютер шиг, түүн дээр ямар л юм бичнэ товч дарахад нөгөө л юм гарна, ойлгож байна уу? Мана нэг бясалгагч нэг цахилгаан органтай байжээ.

Page 110: The Key of Immediate Enlightenment 4

- –

110

Тэрэндээ өөр хөгжмийн хэмнэл бичээд кассетнаас түүнийгээ дахин дахин тоглуулдаг. Тэгэхээр энэ тархитай адилхан зүйл. Энэ хоосон байсан юм л даа, бүр хөндий хоосон, яг л шив шинэ компьютер шиг мэдээлэл, заримдаа сайн, заримдаа муу бичиж эхлэх хүртэл. Хэрэв сайн мэдээлэл биччихвэл хэрэглэмээр үед тэр сайн мэдээлэл чинь л гарна. Мууг нь бичвэл мэдээж тэр чинь л гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр одоогийн бясалгах, Бурханд залбирах эсвэл ариун судар ном судлах зэрэг чинь бодол, амьдралын зам мөрөө дахин бичиж байгаа явдал юм шүү дээ. Сайн аргаар үүнийг дахин бичээд байгаа болохоор үр дүн нь ч үргэлж сайн байна, ядаж л өмнөхөөсөө муу эсвэл тэр чигээрээ муу байхгүй. Өдөр тутам муу юм бичихгүй байж чадаад байгаа болохоор тоо нь ч урьдахаасаа цөөрнө, тиймээ? Бясалгах гэх мэт сайн зүйл бичиж, Бурхны нэр, Бурхны хүч биднээр өөрсдөдтэй маань холбогдож биднийг баяр баясгалан, ач буян, сайн сайхнаар дүүргэдэг юм. Тэгээд бүр муу мэдээлэл орж ирлээ ч гэсэн түүнд багтах зайгүй, магадгүй бас багассан байдаг. Учир нь өдөр тутмын бясалгалаар Бурхнаас ирж буй сайн сайхан хүчит энергиэс болоод бид оюун санаа, сүнсэндээ хор хөнөөлтэй ямарваа мэдээллийг саармагжуулах, магадгүй бүрэн гүйцэд хувирган өөрчилж чаддаг. Бид бясалгахгүй байж чаддаггүйн учир энэ. Бид ариун судар номыг удлахгүй байж чаддаггүй юм. Олон хүн ариун судар номыг унших дургүй байдаг, яагаад? Ойлгодоггүй болоод л тэр. Сүм, дуганы олон ариун хүмүүс одоогийн залуучууд судар ном унших дургүй байна хэмээн гомдолхыг би сонсдог юм. Тэд ариун ном унших дургүй. Учир нь ихэнх ариун судар, ном хэтэрхий гүн гүнзгий, нарийн байдгаас болоод заримдаа орчин үеийн залуус, энгийн хүнд ойлгоход дэндүү хэцүү байдаг. Гэхдээ бидэнд нэг шийдэл байнаа, эхлээд нөгөө ойлгох хүч чадвараа нээх хэрэгтэй тэгээд л Библи болоод бусад судар номыг ойлгож чадна. Гарт чинь дайралдсан ямар ч юм, ямар ч номыг та нар ойлгох чадвартай болно. Би ч бас. Библид эсвэл Бхагавата Гита, Буддан судрууд, Лао Цзы-гийн ном энэ тэрт юу өгүүлээд байгааг сайн ойлгодоггүй байсан. Күнз, Лао Цзы-гийн номыг уншдаг байлаа. Нэг юм ойлгодог байсан ч одоогийнх шиг гүн гүнзгий биш шүү дээ. Ойлгох хүч чадвар нээгдэн, билэг ухаан дахин ач тустай болсны дараа бид олон зүйлийг ойлгож чадна. Тэгэхээр судар номнуудыг ойлгохгүй байгаа бол хамгийн сайн зүйл бол хамгийн эхлээд гэгээрэх явдал юм. Гэгээрэл гэдэг нь ойлгох хүчээ нээж тэгээд Тэнгэрлиг гэрэл, Бурхны гэрэл бидний судлахыг хүссэн аливаа зүйлийн бүх ойлгохуй дээр гэрэлтэн тусна гэсэн үг юм. Тийм болохоор одоо коллежид хүртэл багш нар оюутнууддаа ядаж л самгардаж үймэрсэн оюун ухааныг нь тайвшруулах гэж олон янзын бясалгал зааж байна. Хэрэв тэд бүр билэг ухааны суудал, үүд, ойлгох чадварыг нээж чадах илүү сайн бясалгалыг сурч буй бол энэ нь тэдэнд илүү дээр байхсан. Тийм болохоор олон оюутан коллеждоо сурахын зэрэгцээ бясалгал хийж байна. Сурахыг хүссэн ямар ч хичээлдээ сайн байхад энэ нь илүү хялбар болохыг тэд ойлгож байна. Тэгээд тэд сургуульдаа үргэлж хамгийн сайн нь байна. Одоо энэ хүн болгоны мэддэг зүйл болжээ.

Page 111: The Key of Immediate Enlightenment 4

- –

111

Яагаад дахин төрөлт байдаг юэ? Энэ нь бид өөрийн жинхэнэ Би-гээ мэдэхгүй харин энэ жинхэнэ Би-г агуулагчтай хөөцөлдсөөр байдгаас болж буй юм. Тийм болохоор нэгээс нөгөө агуулагчтай зууралддаг. Жишээлбэл далайн ус бүгд нэг нэгдмэл. Хэрэв түүн дотор нэг аяга эсвэл үүн шиг нэг аягыг далайд тавиад хөвүүлбэл аяган дахь ус далайгаасаа тусгаарлагдчихна. Гэхдээ аяга хагармагцаа л далайтайгаа дахиад нэг болно. Хэрэв доторхи ус нь аягандаа хүлэгдэж татагдаад байвал тэр хагарсны дараа өөр аяга хайж олохоор яваад өгнө. Тэгээд л үүрд далай тэнгисээсээ салах болно. Түүнтэй адил, бидний жинхэнэ Би энэ биеэн дотор агуулагддаггүй юм, хэзээ ч тийм юм байхгүй. Учир нь энэ бол бүхэл тархсан зүйл харин энэ бие бол буудлын нэг юмсын л нэг, бидний өчүүхэн бага хэсгийг л багтаан агуулж байдаг. Тийм болохоор энэ хязгаарлалтыг үгүй болгосны дараа бид бүхэлтэйгээ нэгэн цогц болох юм. Гарахын тулд энэ биеийг эвдлэх хэрэггүй ээ, (Багш инээв) гарах нэг арга бий. Жишээлбэл аяганд буй усыг чөлөөлөхийн тулд аягыг нь хагалах шаардлагагүй, бид ердөө л энэ хаагуур гоожих эсвэл хаа нэгтээ буй нэг нүхийг нь л мэдээд авчихаж болно. Тэгээд аяга нь ч тэндээ, ус нь дотроо гэхдээ тэр ус нэгэн зэрэг байнга гарч орон сэлбэгдэж бүхий л далай тэнгистэй холбогдож байх юм. Үүнтэй адил аяга, энэ бие нэг нүх цоорхойтой гэхдээ битүүрчихсэн байгаа. Энэ нь сүнснийг дотроо амьдралын усандаа хадгалаж байхаар битүүрч хучигдсан байгаа. Гэвч бид үүнийг онголйгож болно. Зарим аягатай адилхан бүгд л ингэж хийгдсэн байгаа (Багш нэг аяга авав). Гэхдээ ёроолд нь нэг нүх бий тэгээд тэрийг нь таглах гэж хуванцараар бүрдэг, тиймээ эсвэл зарим үед эмний шил ч бас байж чадна. Бид зүгээр л нэг жижигхэн сав, хуванцар сав нэг тийм юм аваад дотор нь байгаа зүйлтэй холбогдож болно. Тэгэхээр энэ бие гэдэг зэмсэгтэйгээ байх үедээ бүхий л Орчлон ертөнцтэй холбогдож болох нэг газар байна. Тэр бол гуравдагч нүдний төв, билэг ухааны олбог, сүнсний суудал билээ. Бүхий л арга чарга, өөрийн тэмүүлэл, чөлөөлөлтийн төлөөх хүсэл шуналын хүч эсвэл Багшаар үүнийг нээлгэчихвэл бид хаа сайгүй орших бүхий л Орчлон ертөнц, Хамгийн дээдтэйгээ нэгдэж чадна. Хамгийн Дээд хүч нь энэ биед орших төдийгүй энэ агаарт хүртэл агуулагдаж байдаг. Тэр хаа сайгүй байгаа өвсний үзүүр, модны навч гээд бүх Бүтээлд оршдог. Аль хэдийнээ бүхий л Орчлон ертөнцтэйгээ нэгдчихсэн, туршлагатай замчтай бол үүнийг нээж онгойлгоход илүү хялбар. Хувь хүнийхээ хүчийг нэг их ашиглахгүй учраас тэрээр их хүч чадалтай байна. Тэр бүхий л Орчлон ертөнцийн хүчийг ашигладаг, учир нь аль хэдийнээ нэгдчихсэн. Яг л аяган дахь ус шиг, хэдий тэр аяган дотроо л байгаа ч гэсэн нөгөө нүхээрээ далай тэнгисийнхээ устай холбогдчихсон үргэлж шинэ ус сэлбэгдээд л, хэдий нөгөө аягандаа буй ч гэсэн тэр шүү дээ. Тиймээс Багш эсвэл Гэгээрсэн хүн түүнтэй яг адилхан байдаг. Авшиг хүртсэн хүн бол энэ холбоог өөртөө агуулсан, нүх нь нээгдсэн хүн юм. Харин Багш гэдэг бол Орчлонгийн хүчийг ухаарч танисан хүн юм. Хэдийгээр энэ бид бүгдэд маань байгаа ч гэсэн Багш гэдэг түүнийг ухаарсан хүн л юм. Энэ нь эцгээсээ адилхан хэмжээний мөнгө өвлөж аваад нэг нь түүнийгээ мэдээд хаана хэрэглэж болохыгоо ойлгосон, нөгөөх нь мөнгөтэй хэдий ч нэг газар

Page 112: The Key of Immediate Enlightenment 4

- –

112

тавьчихаад хаана байгааг нь, ашиглаж болох эсэхийг мэдэхгүй байгаатай л адилхан юм. Тэр чадахгүй шүү дээ. Түүнтэй адилаар бид бүгдээрээ адилхан өөрийн Орчлон ертөнцийн хүчээ хаана ашиглахыг мэдчихвэл тэгээд л бид өөрийнхөө Багш, хувь заяаныхаа замч нь болно. Мөн түүнчлэн бусад олон хүнийг хувь заяаныхаа эзэн нь болоход дагуулж чадах юм. Өөрөөр бол бид адилхан аугаа байлаа ч түүнийгээ мэдэхгүй, энэ чинь л цагийн гарз шүү дээ. Тийм болохоор түүнийгээ олж энэ аялалаа дуусгах хүртлээ бид энэ эрднэсээ хайж дахин дахин буцаж ирэх ёстой болдог юм. Их энгийн. Бид энэ дэлхийд энэ мартагдсан эрднэсээ хайх гэж л ирдэг тэгээд олох хүртлээ хэзээ ч больдоггүй. Өөр ямар нэгэн юм одоо байгаагаас маань илүү аугаа юм байдгыг мэддэг болохоор бидний амьдрал хэзээ ч хангалуун, ханамжтай байдаггүйн учир энэ. Бид байнга л яаж ийгээд би энэ агуулагч, энэ махан бие биш гэдгээ мэдэж байдаг. Учир нь үхэл гэгдэгчийн дараа энэ бие байгаа хэрнээ бид хөдлөж чаддаггүй, юу ч хийж чадахгүй, хэн нэгнийг хайрлаж болдоггүй, амаа ч ангайж чадахгүй, огт юу ч хийж чаддаггүй. Энэ нь бид энэ махан бие биш ээ гэсэн үг юм. Амьд байхад нь энэ биеийг хөдөлгөж ажиллуулж байдаг ямар нэгэн юм явчихдаг тэгээд бид энэ бие хэмээх зэмсгийнхээ алийг нь ч хөдөлгөж чаддаггүй. Тиймээс бид ямар ч байсан мэдэж байдаг, сэтгэл зүрхнийхээ бүр гүнд бид мэддэг, тиймээ. Би мэднэ. Та нар мэдэж байгаа эсэхийг би мэдэхгүй (Багш инээв). Та нар мэдэх үү? Мэдэх ёстой шүү. Заримдаа цаг зав гарахаар ялангуяа асуудал бэрхшээлд орсон үед суугаад хэнтэй ч бус зөвхөн ганцаараа байхыг хүсдэгийн учир энэ. Тэгээд та нар бодоод, улам улам сэтгэл чинь дээрдэж эхэлдэг, учир нь ямар нэгэн юм байгааг, анир чимээгүйд амар тайван тухтай болгодог зүйлийг бодсон болоод л тэр. Гуан Инь аргыг мэдэхээсээ өмнө би ингэх дуртай байсан. Би маш их залбирдаг байсан. Буддад залбирна, Исүст залбирна. Тэдний нэг нь л намайг сонсохгүй байх вий дээ гэж би айдаг байлаа (Багш инээв). Тэгээд л мэддэг хэн нэгэндээ залбирдаг байсан. Заримдаа Кришнад залбирна, Хинди Бурханд (Багш инээв). Хинди Бурхан гэж байдаггүй л дээ, үнэндээ цорын ганц л Бурхан байдаг. Зүгээр заримдаа Бурхан Энэтхэг, Хятад хэлбэрээр гарч ирдэг, түүнийг нь бид Хинди Бурхан, Хятад Бурхан гээд нэрлэчихдэг, үнэндээ тийм юм гэж байхгүй шүү дээ. Гуан Инь аргыг мэддэг болохоос өмнө заримдаа их гуниж шаналах үедээ би их гүн гүнзгий залбирдаг байлаа. Зөвхөн ганцаараа их чангаар биш дотооддоо үнэхээр хүсэж залбирдаг байсан. Тэгээд л ямар нэгэн юм намайг дээш татаад авах шиг санагдаж би улам уян зөөлнийг мэдэрч, санаа зовоод байх юм юу ч байгаагүй мэт мэдрэгддэг байлаа. Тэр бол бидний энэ амьдралаас илүү аугаа зүйл, ямар нэгэн юм байдаг гэдгийг ухаардаг үе юм. Тэр зүйл нь биднийг үргэлж сонсохын төлөө оршдог. Ихэнх хүн залбирдаг тэгээд ямар ч хариу ирдэггүй гэж ярьдаг. Энэ нь тэд хангалттай гүн залбираагүйгээс болж байгаа юм. Зовж шаналсан үедээ бид илүү их хариулт хүлээн авдгын учир энэ. Яагаад гэвэл тэр үедээ бид үнэхээр чин сэтгэлтэй байдаг. Бид үл итгэх дүр эсгэж буй бүх л бүрхүүл даруулгаа уран, хуурамч Би-гээ нэвтлэн орж яаж ийгээд бүрэн төв

Page 113: The Key of Immediate Enlightenment 4

- –

113

тодорхойгоор жинхэнэ Би-тэйгээ холбогддог. Бидний хариулт авдаг үе тэр билээ. Гэвч ингэхийн тулд гүн гүнзгий зовлон шаналалд орохоо хүлээх хэрэггүй гэж би бодож байна. Тэр чинь хэтэрхий хэцүү зовлонтой шүү дээ, тиймээ. Үүнийг хийх илүү сайн арга бидэнд бий. Зовоогүй үедээ ч бид үүнийг хийж дадлагажиж болно, энэ нь илүү дээр. Үхэхээсээ өмнө бид бясалгадаг энэ нь илүү сайн. Тэгээд үхэх үед энэ нь ердөө л нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү орж буйтай адилхан байна. Ямар ч асуудалгүй, тэгээд бид үүрд орхин явж болно. Нөгөө аягыг тэр чигээр нь хагалаад бүхий л далай тэнгистэйгээ нэгдэж болно эсвэл түүнийгээ хадгалсан ч болно. Өөр хэн нэгний хүсэл тэмүүллийг хангах эсвэл өөр хэн нэгэнд туслахын тулд өөр аяга хайсан ч болно. Энэ нь Багштай адилхан, заримдаа Багш хүн төрөлхтөнд туслахын тулд өөр өөр биед дахин дахин төрдөг. Зарим Багш зөвхөн Диваажиндаа баясч, Нирваандаа жаргах дуртай байдаг, хэзээ ч буцаж ирэхийг хүсдэггүй. Зарим Багш хийх зорилго төлөвлөгөөгүйгээр энэ дэлхий дээр хэзээ ч, бүр хэзээ ч төрдөггүй. Зарим Багш зовж буй, аугаа эрднэстэй атлаа яаж хэрэглэхээ мэддэггүй хүүхдүүддээ туслахаар дахин дахин төрдөг тийм ч болохоор хүүхдүүд нь их ядуу, тарчиг, зовлонтой байдаг юм. Энэтхэгт хүмүүс Багшийг маш их хүндлэн дээдэлдэг. Энэ шалтгаанаас болоод тэд Багшийг бүр Бурхнаас илүү шүтдэг. Тэд “Өө, хэрвээ Багш, Бурхан хоёр яг одоо гараад ирвэл би Багшаа л шүтнэ. Бурхныг тоохгүй” гэцгээдэг (Багш инээв). Энэ нь нэг ёсны Багшийг шүтэх хайр юм. Үнэн хэрэгтээ тэд Бурхнаас болоод л Багшийг шүтдэг, Багшаас болоод л Бурхныг шүтдэг. Багшгүйгээр тэд жинхэнэ Бурхан байдаг, үгүйг мэдэхгүй, тиймээ. Бурхны хүч үгүйгээр Багш бас л юу ч биш, ойлгож байна уу? Багш ч бай биш ч бай бид бүгд Бурхнаас ирсэн. Багш гэдэг нь Бурхныг мэддэг хүн, Багш биш нь Бурхныг хараахан таниагүй хүн, гэвч Бурхантайгаа байж л байгаа, нэг ижил зүйлээс үүсэлтэй хэвээр юм. Би та нарт нөгөө аяга, аяган доторхи далайн усны түүхийг ярьсан шүү дээ. Тэгэхээр авшиг хүртээх үед та нар аль хэзээний мэднэ дээ, Бурхантай ямар нэгэн байдлаар ядаж хэдэн хором ч болов холбогдож чадахын тулд тэр хүнийг нээдэг юм. Тэгээд бид Бурхантай нэг гэдгээ бүрэн гүйцэд ухаарах, ямар ч салган тусгаарлалт байдаггүй юм гэдгийг мэдэх хүртлээ өдөр бүр үүнийгээ үргэлжлүүлэн хийдэг. Та нар харж байгаа авшиг хүртсэн хүмүүсийн ойлгож мэдсэн олон юм байдаг, гэвч үүнийг үгээр илэрхийлэхэд хэцүү л дээ. Надад ч бас. Хэрэв надаас хэн ч ямар нэгэн юм хүсэхгүй бол би бүр Бурхныг ч бодохгүй. Миний санааг ойлгож байна уу? Бурхан чинь үргэлж миний хажууд зогсож байдаг эсвэл ердөө л миний дотор байж байдаг. Тэгэхээр би түүнийг бүр боддоггүй. Түүний талаар ярьдаггүй, түүнийг санаж үгүйлдэггүй, түүнийг хайгаад байдаггүй юм. Зүгээр л бусад хүмүүсийн төлөө л би Бурхны тухай ярьдаг. Тэдгээр зүйлийг л ярьдаг. Заримдаа Бурхны тухай ярихад надад хэцүү байгад. Магадгүй лекц тавих эсвэл иймэрхүү зүйлд явах гэж дурладаггүйн маань шалтгаан энэ байх л даа. Учир нь би хаана ч байсан, юу ч хийсэн зүгээр л сэтгэл хангалуун байдаг. Авшиг хүртсэн хүмүүс ихэнхдээ адилхан. Авшиг хүртэх үед тэдний ихэнх нь энэ сэтгэл ханамжийг тэр дороо хүртэж үүрд мөнхөд үргэлжлүүлдэг.

Page 114: The Key of Immediate Enlightenment 4

- –

114

Зарим нь тэр эрднэсээ хайж олохоо ухаарч ойлгохын тулд заримдаа хүлээх хэрэгтэй болдог. Энэ яагаад тэр вэ? Зарим хүний хөшиг бусдынхаас илүү зузаан байдаг, учир нь бид оюун ухааны ухаарал, амьдралын туршид хуримтлуулсан мэдлэгийнхээ ихэнхэд л хүлүүлчихсэн тэгээд түүгээрээ бахархаж, түүнтэйгээ зууралдсан байдаг. Бид энэ мэдлэгээс аугаа, тэр Ph.D үнэмлэхээс илүү, Dr, энэ тэр албан тушаал байгаа гэж бахархаад буй нэрнээсээ аугаа гэдгээ мартчихаад байдгын учир энэ. Бид үүнээс, энэ дэлхий дээрх ямар ч хаанаас илүү аугаа. Заримдаа бид Би үзэлтэй хийгээд тэрнийхээ урхинд, Маяагийн торонд орчихсон байгаагаа бүр ухаарч ойлгодоггүй гээч. Улам улам их бясалгах хүртлээ бид бүр үүнийгээ ухаардаггүй. Түүнтэй адил өдөр бүр бид өдөр тутмын ажил, ертөнцийн мэдлэгтээ завгүй зууралдсаар байгаад тийм ч ихийг мэднэ, ийм ч олныг мэднэ гэж бодоод аугаа эрхэм гэдгээ мартчихдаг. Бид түүнээс илүү ихийг мэднэ. Эдгээрийг багтаагаад дээрх бүгдийг бид мэднэ шүү дээ. Тэр хамгийн аугаа хүч, аугаа билэг ухаан ийм том жишээлбэл их аугаа, их арвин, уудам гэтэл бид тэр аугаа билэг ухааныг ердөө л энэ дэлхийн мэдлэгийн өчүүхэн жааханд жишээлбэл анагаахын мэдлэг, хуулийн мэдлэг эсвэл ямар нэгэн зүйлийг ойлгохдоо л ашиглаж байна. Тэгээд тэр мэдлэгтэйгээ наалдчихна. Бүх л билэг ухааныг бид мэдлэгийн энэ хэсэгт хандуулж байна. Тиймээс ч тэр бүх билэг ухаанаа мардаг. Миний санааг ойлгож байна уу? Энэ л байна, тэгээд бид аль хэзээний мундаг болсон, би дотктор, тэр Ph.D...гээд бодчихсон. Би та нарын тухай ярих гээгүй юм шүү. Би “Бид” гэж хэлсэн, өөрийгөө оруулаад шүү дээ, уучлаарай. Тэгээд бид одоо тэр ихийг мэддэг хэмээн бодож байна. Бид бол үзэсгэлэнтэй, бид энэ тэр үнэмлэхтэй. Угтаа бол бид тэр их гээд буй ертөнцийн мэдлэгтээ төлөөс төлөхийн тулд өөрийн аугаа билэг ухааныхаа бүтэн 99.999 хувийг алдчихдаг. Эцэст нь юу ч үгүй үлддэг, учир нь энэ мөнх бус, энэ мэдлэг өөрчлөгдөнө. Өчнөөн анагаахын онол, эм тариа нээгдэж шинэчлэгдэж, нэг нь нөгөөгөөр солигдож буйг та нар мэднэ. Мөн шинжлэх ухааны олон баримтууд өөрчлөгдөж, нөгөө санаагаар солигдож байна, хүн төрөлхтөний хөгжил илүү өндөр ухамсар руу тэмүүлэх адил энэ дахин дахин өөрчлөгдсөөр л байна. Тиймээс энэ дэлхий эсвэл судалгаа шинжилгээний энэ тархины хүч чадлаас хичнээн их мэдлэгийг бид олж авах нь хамаагүй бид хэзээ ч бүхий л юмтай болохгүй, ердөө л Орчлон ертөнц дэхь нэг өчүүхэн хэсэг зүйлтэй л болно. Яг л аяган дахь ус өөрийгөө их, том хэмээн бахархаж буйтай адилхан, тэр өөрийгөө бүхий л тэнгис далай гэж мэдэхгйү байна, та нар мэдэж байна уу? Бүхий л далай тэнгистэйгээ холбогдох үедээ тэр далай тэнгис болно. Та бүхнийг ярьсан зүйлийг минь ойлгосон хэмээн таамаглаж байна. АСУУЛТ, ХАРИУЛТ Асуулт: Багшаа, яагаад Кришнамурти “Гүрү болон шашин таягтай адил” гэж хэлсэн юм бэ? Тэр тэгээд сурагчдынхаа таяг нь байхаас татгалзасан гэсэн. Багш: Яагаад түүнээс асуугаагүй юм бэ? Би өөр бусдын сургаал номд хариуцлага хүлээхгүй. Хүн болгон өөрийн бие даасан бодол, философитой тэгээд ч тэр үүнийг өөртөө хадаглаж үлдээсэн. Магадгүй тэр хэрвээ шашны зан үйл эсвэл ямар нэгэн Багшид бүр хэт их хүлэгдэж татагдвал та нар

Page 115: The Key of Immediate Enlightenment 4

- –

115

тахир дутуу болно гэсэн санааг хэлсэн байх. Энэ санаагаар бол түүний зөв шүү дээ. Багш эсвэл мастер та нарын налж түших зүйл биш харин олсон дадлага туршлага, билэг ухаанаараа та нар өөрөө алхаж явдаг юм, ок. Ихэнхдээ Багшийн сургаал ном үнэтэй цэнэтэй, тустай бол тэр энэ аргаа суралцагчиддаа заах хэрэгтэй. Миний санааг ойлгож байна уу. Гэхдээ санаа зоволтгүй. Тэглээ ч гэсэн ямар ч Багшийн шавь тэрээр өөрийгөө хөгжих чадвар хараахан суугаагүй байна гэж бодвол оюун санааны бясалгал дадлын эхний шатандаа Багшдаа залбирч болно. Дараа нь өсөж сайжраад аяндаа Багшаа зүгээр л орхидог юм. Энэ нь яг л хүнтэй адил. Хүн бүр тэгшхэн явж чадахгүй, явахад минь надад шүхэр хэрэгтэй, заримдаа миний хөл сульдчихдаг юм. Харин хөл маань зүгээр бол надад үүний шаардлага байхгүй, тиймээ? Заримдаа зарим хүн төрөлхийн тахир дутуу төрдөг эсвэл ослоор тахир дутуу болдог тэгээд тэдэнд таяг хэрэгтэй болдог. Түүнд энэ зүгээр ээ, та нар зүгээр л түүнийг гаргаад хөөж болно гэж үү. Тэгээд “Чамд таяг хэрэггүй, энэ чинь чамайг хүний хараат болгоно” гэж хэлээд, ойлгож байна уу? (Тиймээ). Тэгэхээр бид зүгээр л ингээд хар, цагаан юм ярьж болохгүй. Багш, гүрү эсвэл шашин хүнд угаасаа сайн биш гэж хэлж болохгүй. Зарим хүнд энэ сайн, тийм биз дээ? Танд хэрэггүй бол тэр л биз, хэрэгтэй бол хэрэггүй болох хүртлээ байлгаж л бай. Тиймээс ч би ямар нэгэн зүйлийг хэтрүүлэн сургадаггүй (түгээдэггүй). Миний бодлоор шашин олон хүнд сайн нөлөөтэй. Ядаж л тэд амьдралын зөв сайн замд суралцана. Бурхнаас айна. Тэд учир шалтгаан, өр төлөөсний хуулиас айна, олон хүн сайн болон шүү дээ. Би та нарт үнэнийг хэлж байга. Гэвч бид тэр мөнх бус гэдгийг мэдэх болохоор миний санааг мэдэж байна уу, тиймээ. Мөнх бус жишээлбэл Багш, энэ физик бие доторхи мөнх биш, тиймээ? Багшийн дотор үүрд мөнх оршдог, та нарын дотор үүрд мөнх оршдог. Багшаар дамжуулж та нар өнө мөнхийг олно. Энэ чинь болж байгаа юм биш үү? Өнө мөнхийг олж амжаагүй бол туслаж хэсэг хугацаанд таныг үүрч түшихэд нь Багшид итгэж болно тэгээд л та явж чаддаг болно. Энэ чинь зүгээр шүү дээ. Харин бусдыг тэр чигээр нь хаяхаар тийм хэт зүйл гэж байдаггүй юм. Энэ тийм биш гэж үү? (алга ташилт). Асуулт: Багшаа, хүн төрөлхтөн энэ дэлхий дээр хэр удаан оршиж байгаа вэ? Багш: Хөөх, би хуруугаараа тоолох ёстой болох нээ (инээв). Хэр удаан гэдгийг та нар мэдэх үү? Юуны төлөө бид хэр удаан амьдарч буйг мэдэх болж байна. Өдөр бүр ажиллаж байх нь л хангалттай биш үү. Их удаан, их удаан амьдарч байгаа. Зарим нь дахин төрөөд л, зарим нь чөлөөлөгдөөд л, зарим нь дахин дахин ирээд л. Тэгэхээр тоолмоор байгаа бол энэ хэцүү. Хэдэн галав өнгөрсөн гэж хэлж болно. Асуулт: Чин Хай багшаас авшиг хүртсэн бол бусад бүх сургаал ном, гүрү гэх мэтээ орхих ёстой юу? Авшиг хүртээгүй ч гэсэн Чин Хай багшид залбирч, түүний хайр адислалыг хүртэж болох уу? Багш: Та өөрийн сургаал ном, Багшаа орхих хэрэггүй, би аль хэзээний хэлсэн шүү дээ. Та ямар шашныг ч хаях учиргүй. Жишээлбэл би авшиг

Page 116: The Key of Immediate Enlightenment 4

- –

116

хүртсэн Бхагавата Гита-г ярьсаар л байна шүү дээ. Библи, Буддизм тэр бүхнийг аливаа Багш нар, бүр өнгөрсний Багш нарыг хүртэл би ярьсаар л байна. Тиймээ, би юу ч орхиогүй. Би ердөө л өөрийгөө өөр бусад өнгөрсөн, одоо магадгүй ирээдүй цагийн Багш нарын билэг ухаан, мэдлэгээр улам баяжуулж байдаг юм. Ирээдүйн Багш нартай та нар илүү өндөр гариг хэмжээст уулзаж болно, учир нь тэд хараахан энэ дэлхийд бууж ирээгүй байгаа. Гэвч бясалгаж байхдаа та ирээдүйн Багштай уулзах төдийгүй тэднээс суралцаж чадна. Тэгэхээр танд хожно уу гэхээс алдах юм байхгүй ок. Авшиг хүртээгүй бол та Чин Хай багш гэгчид залбирч болно, тэр туслах эсвэл үгүйг би мэдэхгүй. Та түүнээс тэр үедээ асуух хэрэгтэй (Багш инээв). Тэр туслаж ч магад, үгүй ч байж магад. Таны хэр чин сэтгэлтэй болох мөн үйл үрээс чинь л хамаарна даа. Асуулт: Багшаа, бясалгж байхдаа би оюун санаагаа энд төвлөрүүлж чадахгүй байна. Анхаарал маань хаа сайгүй хэсч, зүсэн зүйлийн юм ярих юм. Яаж би төвлөрөх вэ? Багш: Авшигтан уу, үгүй юу? (Хөтлөгч: та авшигиан уу?). Учир нь би өөр өөр хариулт өгөх болно. Энэ асуултыг хэн асуусан бэ? (Хэн нэгэн тийм гэж хариулав). Хамтын бясалгалд очих ёстой байдгын учир энэ шүү дээ. Тэр төвлөрсөн хүч бидэнд тусладаг учраас тэр. Харин бид цаг гаргаж байх ёстой. Зарим хүн тэр дороо төвлөрч чаддаг бол заримд нь нилээд хугацаа шаардагддаг. Би лекцэндээ өмнө дурьдаж байсан. Өөрийгөө бас л уучил. Энэ дэлхийн нөхцөл байдал биднийг амар амгалан бясалгаж, тайван болоход тохирох хялбар энгийн биш шүү дээ, гэхдээ дахин дахин хичээгээрэй. Энэ дэлхийд бидэнд нэг давуу та бий тэр нь энэ дэлхийд бясалгана гэдэг бидний хувьд их хэцүү, Бурхны хайр адис олон талаар бидэнд бий. Тэгэхээр бид нэг алхахад Багшийн хүч бидэнд туслахаар зуу алхах болно. Бид диваажинд байгаад бясалгавал энэ нь тийм ч ашигтай бус. Тиймээс диваажинд та бясалгахыг хүсвэл энэ нь их удаан хугацааг авна. Жишээлбэл энд бидний бясалгаж буй нэг өдөр диваажингийн зуун өдөртэй тэнцүү. Тиймээс илүү хурдан бясалгахын тулд Бурхад, Диваажингийн олон биес хүний төрлийг авах дуртай байдгын учир энэ. Яагаад гэвэл энд бидэнд үйл үр, нөхцөл бадйал, гай гамшиг, дайн дажин, зовлон шаналал, баяр жаргал гээд бүгд холилдсон зүсэн зүйлийн түлхэх хүч байдаг. Энэ нь биднийг давтаж тэгшлэх нэг төрлийн их хэмжээний гал юм. Тэдгээр гал нь биднийг өөртөө мөн энэ дэлхийд хэрэгтэй, ач тустай хүчит багаж болгон давтаж тэгшилдэг. Энд бясалгж байхдаа бусдад туслах бас нэгэн бололцоо олддог болохоор бид илүү их ач буяныг мөн олж хүртдэг юм. Жишээлбэл чи гэртээ ганцаараа бясалгаж зөвхөн ганц хүний буянг олдог. Гэтэл идэвхи зүтгэл, сайхан үг хэлээрээ нутаг орондоо зуун хүнд бясалгах боломж олговол өөрийнх дээрээ зуу дахин илүү ач буяныг нэмэж олно. Тэгэхээр та зуу дахин илүү хурдан байна, миний санааг ойлгож байна уу? Эсвэл өөр зуун хүнийг авшиг авахаар авчирхад тэр буян бас л таных. Учир нь энэ бүхний дараа бид нэг нэгдмэл, ач буяны тал дээр хэдий чинээ ихээр илүү олон хүмүүстэй холбогдоно төдий чинээ бид тэлж улам аугаа болдог. Математикийн мэргэн ухаанаар ярихад

Page 117: The Key of Immediate Enlightenment 4

- –

117

энэ ийм юм. Тэгэхээр энэ нь диваажин дахиас илүү дээр. Диваажинд хүн болгон цагийг сайхан өнгөрөөгөөд, санаа нь амаричхдаг. Тэдний ард төвлөрөхийг хүчлэх ямар нэгэн өдөөлт, хүчин зүйл байдаггүй. Тиймээс л би та нар маш их зовох эсвэл итгэл найдвараа алдаж гунисан үедээ илүү сайн залбирч байгаа юм шүү дээ. Тэр үедээ Багшийг илүү их санадаг, та нар “Өө, Багшаа гуйя, гуйя, тэгээч дээ...” гэдэг (Багш инээв). Тэгээд тэр өдөр илүү их ахуй ойлголт олж, илүү том гэрэл, хүчтэй аялгуу харж эсвэл илүү дээшилж, Бурхантай улам ойр болсон санагддаг. Тэгэхээр хэдий хэцүү ч гэсэн энэ дэлхий дээр бясалгах сайн юм шүү. Авшигтан нөхдийн маань олонхи их хичээнгүйлэн бясалгж байгаад би их баяртай байна. Зарим нь төв дээр зүгээр л эргэн тойрноо харах гэж ирээд дараа нь...тиймээ, хүн болгон нүдээ анина тэгээд гадны хөөрхөн охидыг харахын оронд дотооддоо ямар нэгэн зүйлийг олж үздэг. Тэгэхээр сүм юмуу төвтэй байна гэдэг их сайн талтай, энд хүмүүс цугларч нэгэн адил зүйл хийнэ, төвлөрч нэгэн үзүүрт сэтгэлээр Бурхныг бодно. Энэ их тустай зүйл. Тэгэхээр та бүхэн цаг зав гаргаж байгаарай. Хэсэг зуур орчин тойрноо харж болно л доо гэхдээ тэгээд л үүнээс уйдаж нүдээ анин бусад бүх хүмүүстэйгээ бясалгана, за юу. Энэ оюун ухааныг удирдахад дандаа бэрхшээл тулгардаг юм, тийм ч учраас бид өдөр бүр бясалгах ёстой. Өөрөөр бол би та нарт “Авшиг хүрт тэгээд та Будда” гэж хэлсэн шүү дээ. Илүү хөдөлмөрлөхгүй, ойлгож байна уу? Энэ нь бидний дадал зуршил, удаан хугацааны зүйл болохоор тэр. Энэ олон мянган жилийн хугацаагаар магадгүй илүү ч хугацааны турш байсан. Тиймээс энэ бүхнийг нэг насны амьдралд арилгана гэдэг хүнд ажил гэхдээ ингэх хэрэгтэй л дээ. Эсвэл энэ ажлаа үргэлжлүүлэхийн төлөө дахиад нэг мянган жил энд үлдэхийг хүсэж байна уу? Зүгээрээ, энэ нарига. Тиймээс л би та нарт удаан хугацаагаар бясалгах ёстой гэж хэлээд байдаг юм. Хоёр цаг гучин минут эсвэл гурван цаг учир нь эхний хорин минутанд тэмцэлдэнэ. Зүгээр л үргэлжлүүл, үргэлжлүүл тэгээд дараагийн хорин минутанд намжиж эхэлнэ. Хагас цагийн дараа та нарт таалагдаж баясч эхлэнэ, тэгээд үлдсэн дөчин минутанд нь явчихна (Багш инээв). Асуулт: Ямар зорилгоор хүн төрөлхтнийг энэ амьдралын хэлбэрт бүтээсэн юм бэ? Энэ орчлон ертөнцөд өөр гариг дээр хүний амьдрал байдаг уу? Багш: Байгаа, өөр ертөнцөд хүний амьдрал бий, өөр гариг дээр шүү дээ. Харин ямар зорилготой юм бол оо? Би мэдэхгүй юм. Тийшээ очихдоо та Бүтээгчээс асуух хэрэгтэй. Түүнээс яагаад гэж би огт асуудаггүй, учир нь би олон юм асуудаггүй. Би нэг тийм дуугүй хүн л дээ, ок (Багш инээв). Асуулт: Амьдралыг авч явах, эргэн тойрны нөхцөл байдалд муу хандахыг хүсэх тэр үедээ зовлон шаналал хийгээд зовиурт сэтгэлийн хөдөлгөөнүүдээс өөрийгөө яаж ангижрүүлэх вэ? Гэвч сэтгэл хүлэгддэг хүмүүсээсээ болоод хууртагдаж буйгаа харахад их хүнд байх юмаа, мөн өөрсдөөс маань илүү амьдралд өөрт нь их юм бий гэдгийг мэдэх мөн зөвшөөрч чадахгүй байгаа хэн нэгний хайрыг мэдэхэд их хүнд байна.

Page 118: The Key of Immediate Enlightenment 4

- –

118

Багш: Би та нарт хэлсэн шүү дээ, зүгээр л өөрийгөө уучил, дахиад хичээ. Хааяа зарим нөхцөлд бид өөрийгөө удирдаж чаддаг гэхдээ нилээд мундаг хичээл зүтгэлтэйгээр тэр шүү дээ харин зарим өөр үед өөрийгөө хянахыг хүсэхгүй юмуу, хянаж чаддаггүй. Тэр үед өөрт чинь юу сайн байна түүнийгээ л хий, за юу? Сэтгэлийн хөдлөд тэгэж их санаа зоволтгүй. Энэ чинь ердөө л далайн гадарга дээрхи давалгаа шүү дээ. Тэгэхээр далай цаг үргэлж давалгаа гаргачихлаа, завинд бэрхшээл учруулчихлаа, хүмүүст гай боллоо гэх мэтээр өөрийгөө буруушааж болохгүй. Тэр өөрийгөө барьж чадаагүй. Далай өөрийгөө барьж чадахгүй. Тэр эрэгтэй өөрөө далай юмуу эсвэл тэр эмэгтэй юмуу? Хөтлөгч: Та юу гэж нэрлэмээр байна? Багш: Би огт мэдэхгүй, тиймээ үүнийг тэр эмэгтэй гэе учир нь би Чин Хай. Чин Хай гэдэг нь: “Ариун Далай” гэсэн утгатай. Үнэндээ Энэтхэгт тэд үүнийг Вишүдананда гэдэг. Илүү олон Америк-ийг татахын тулд одоо нэрээ Энэтхэг нэр болгож солих хэрэгтэй гэж би бодлоо (Багш инээв). Нэг удаа Америк шавь нарын маань нэг “Өө, Америкчууд бүгдээрээ зөвхөн Энэтхэг Багшид дуртай тэгээд л та тэдний ихэнхийх нь анхаарлыг татдаггүй юм байна. Та зөвхөн Ау Лаки, Ази хүмүүсийг татаад байна” гэсэн. Би “болж байнаа, яагаад би нэрээ өөрчилж болдоггүй билээ?” гэхэд тэр “Танд ер нь энэтхэг нэр байдаг юмуу?” гэхээр нь би “байгаа, Вишүдананда” гэж хариулсан (Багш ба үзэгчид инээв). Нэрний маань орчуулга юм л даа. Ямар ч юмыг “Ананда”, да, да, да хийх болно (Багш инээв). Их Энэтхэг шиг сонсогдож байна (алга ташилт). Одоо та нар намайг Ананда, Вишүдананда гэж болох юм шүү. Энэтхэг юм шиг сонсогдож байгаа биз дээ, аан? Асуулт: Өдөр тутмын амьдралдаа дотоод амар амгалан эсвэл аз жаргалд яаж хүрэх вэ? Багш: Аажмаар, авшиг хүртсэний дараа бид Бурхнаас улам ил билэг ухаан, амар амгалан, энэрэл нигүүслийг хүлээн авдаг. Багш болохгүй ч бидний амьдрал улам илүү амар тайван болно. Багш болохыг хүсэж буй бол би та нарт амар тайван амьдралыг амлаж чадахгүй. Харин шавь байя гэвэл бүх юм төгс төгөлдөр (Багш инээж, үзэгчид алга ташив). Асуулт: Эрхэм Багшаа, би байнга хийхийг хүсдэггүй алдаагаа давтаж хийгээд байх юмаа. Дотор минь сайн муу хоёр тал байх шиг санагддаг, яаж үүнийгээ болих вэ? Багш: Магадгүй энэ таны сурах шаардлагатай амьдралд буй тэнцвэрт харьцаа байх. Үнэндээ бид үргэлж хэтэрхий сайн байж чадахгүй. Та сүйрэх болно, за юу? Та циркчинийг мэднэ шүү дээ, олсон дээр явж байхдаа тэр энэ тал тэр тал руу явдаг. Миний санааг ойлгож байна уу? Нэг тал руу хазайж нөгөө тал руу бас нэг хазайж явдаг. Өөрөөр бол яг ингээд явах юм бол доошоо уначихна шүү дээ. Энэ амьдрал яалаа ч гэсэн хоёр талтай. Нэг нь эерэг нөгөө нь сөрөг. Нэг нь аз жаргал нөгөөх нь зовлон гуниг. Заримдаа бид нэг талаас нөгөө рүү өөрийгөө хазайлагахгүй байж чаддаггүй. Энэ зүгээр ээ, өөрийгөө уучил. Болбол хичээ, болохгүй бол өөрийгөө уучил, за юу. Тэр зүйлийнхээ эсрэг юм хий, тэрийг муу зүйл гэж бодож байгаа бол тэр

Page 119: The Key of Immediate Enlightenment 4

- –

119

дадлынхаа эсрэг юм хий. Жишээлбэл та ерөнхийдөө харамч, хүнд юм өгөх дургүй бол одоо өөрийгөө өгөхөд хүчил. Үргэлж авах гээд байдаг бол оронд нь өг. Тэгэхээр дараагийн удаа та авахыг хүсэхгүй, учир нь үргэлж авахыг хүсээд байвал бизнесээ алдана (Багш инээв). Жишээлбэл та нэг доллар авмаар байвал өөрийгөө хоёр доллар өгүүл. Тэгээд л дараагийн удаа та тэгэж хүсэж зүрхлэхээ болино. Эсвэл та эхнэрээсээ гадна өөр эмэгтэйчүүд рүү харах гээд байдаг бол ингэхийг хүсэх болгондоо зүгээр л гэртээ хариад эхнэрээ хар. Тэгээд дараагийн удаа залхана, нэг их хүсэхээ болино. Магадгүй үүнийг туршаад үзээрэй (алга ташилт). Асуулт: Зарим шашин дэлхий сөнөх гэж байгаа хэмээх юм. Ингэж хэлэхийн жинхэнэ санаа юу вэ? Багш: Ямар ч шашин ингэж хэлээгүй шүү дээ. Асуулт: Зөвхөн Христийн шашин, тийм байхаа? Багш: Юу, Христийн шашин ингэж хэлсэн юм уу? Асуулт: Би Библи гэх гэсэн юм л даа. Багш: 2000 онд бид сөнөнө гэж Библи хэлээгүй. Библи зөвхөн дэлхийн зарим нэг эвдрэл сүйрлийн талаар л илчилж хэлсэн гэвч энэ зөвхөн нэг хүний л ахуй ойлголт. Бид, хүмүүсийн зарим нь хааяа иймэрхүү ахуй ойлголттой байдаг. Өнгөрсний зарим төрлийн сүйрэлд орж үзэх, урьд нь өнгөрсөн амьдралдаа үүнийг харсан байдаг бөгөөд харин одоо үүнийг үзэхээрээ энэ нь энэ цаг хугацаанд энэ дэлхийд тохиолдох юм байна гээд бодчихдог. Энэ үнэн биш. Магадгүй та өөр галактик, өөр гаргийн сүйрэл мөхлийг харсан байх тэгээд энэ дэлхийг гэж андуурчээ. Эсвэл зарим үед үүнийг өнгөрсөнд харчихаад одоо цагт харсан гэж эндүүрдэг. Заримдаа та нар үүнийг бүр хол хэтийн ирээдүйд хараад цаг хугацааг буруу тооцоолчихдог, түүнийгээ одоо цаг гээд боддог. Олон зөгнөл хзээ ч биелэж байгаагүйн учир энэ. Бүр саяхан Кийтэд нэг хүн дэлхийн төгсгөлийг урьдчилан харсан байна тэгээд тэр эмэгтэй гурав, дөрвөн удаа нүүсэн гэнэ. Таамагласнаар тэр өдөр нь тавдахь өдөр байх байжээ. Тэгээд тавдахь өдөр, амралын өдөр, бүтэн сайн өдөр ч болж, бүтэн сайнд тэр сүйрэл нь болоогүй (алга ташилт). Гэвч санаа зоволтгүй, дэлхийн төгсгөл ирлээ ч тэр үед бид ямар ч байсан өөд болно, тэгэхээр тэр өдөрт бэлдээрэй. Энэ дэлхий төгөсхөд үхлийн элчтэй хамт өөд явахын оронд Бурхантай хамт явахын төлөө бэлтгэлтэй бай, дэлхийн төгсгөл тэр байх болно. Асуулт: Энэрэл нигүүлсэл, сэрэмж хоёрын хооронд ямар харилцаа байна вэ? Багш: Сэрэмж гэдэг нь сайн төвлөрөх гэсэн утгатай. Энэрэл нигүүлсэл гэдэг нь бусдыг хайрлах гэсэн үг. Энэрэл нигүүлсэл, та өршөөлтэй, бусад биесийг хайрладаг, амьтныг хайрладаг, хүмүүсийг мөн хайрладаг байх юм. Тэдэнд хор хөнөөл учруулахыг та хүсэхгүй, тэднийг ядарч зовход нь туслахыг хүсдэг байх явдал. Энэ бол энэрэл нигүүлсэл. Сэрэмж гэдэг нь таны бясалгаж байх үед олж авдаг төвлөрлийн зэрэг юм.

Page 120: The Key of Immediate Enlightenment 4

- –

120

Асуулт: Түрүүхэн та Орчлон ертөнцийн зүг оюун ухаанаа нээвэл билэг ухаан, эрдэм мэдлэгтэй болж ямар ч номыг ойлгох чадвартай болно гэж хэлсэн. Танаас асуух асуулт маань “Тийм гялалзсан оюун ухаантай төрөөгүй бол яах вэ? Нэг л удаа оюун ухаанаа нээгээд Орчлон ертөнцөөс яаж эрдэм мэдлэгийг сурч авах чадвартай болох вэ? Шинэ мэдлэгт суралцана гэдэг цаг авсан хүнд ажил. Миний хувьд урьд нь мэргэжлийн хүн болохын тулд сурах гэж хичээсэн. Толгой муу, тэнэгээсээ болоод би чадаагүй, та надад замыг зааж чадах уу? Багш: Сургуульд сурах чадваргүй байна гэдэг нь та тэнэг байнаа гэсэн үг биш. Магадгүй танд зориг, сайн багш, сайн найз, сайн нөхцөл байдал дутагдсан байх эсвэл танд тэвчээр дутсан байх л даа. Зарим хүн илүү хурдан сурдаг байхад зарим хүн түүнийг арай удаан сурдаг. Гэвч энэ нь та тэнэг гэсэн үг биш шүү дээ. Ухаан муу гэсэн үг биш. Өөрийн аугаа билэг ухаанаа мэдэхгүй байх нь жинхэнэ тэнэглэл (алга ташилт). Тиймээс би та бүхнийг авшиг авахаар ирэхийг урьж байна. Тэгээд та нар өөрийн аугаа байдлаа мэдэж олон зүйлийг ойлгох болно. Учир нь миний хэлсэн болгон ердөө л нэг том ам, хэт их ярьж буй байдал. Үзэж хараагйү ямар ч юм ердөө л сурталчилгаа. Аяганд минь байгаа жүржийн жүүс амттай, тэжээллэг, биеэнд чинь сайн, витамин С-ээр баялаг, уувал цангааг чинь тайлна гэж яриад нэмэргүй шүү дээ. Та нар ирээд уухгүй л юм бол би хичнээн ярих нь хамаагүй, энэ бүгд том ам л юм. Миний санааг ойлгож байна уу, энэ чинь утгагүй, дэндүү их чалчиж буй хэрэг. Тэгэхээр хамгийн сайн зүйл зүгээр үүнийг уух, Гэгээрэх явдал юм (алга ташив). Асуулт: Би гутарч байна. Би эрээд л хайгаад л байгаа болов ч Гэрээ, юу байх ёстой, юу хийх хэрэгтэйгээ олоогүй л байна. Энэ дэлхий дээр хүн яаж Гэрээ олдог вэ? Багш: Гэгээр. Тэр чинь их ойрхон байна. Хажууханд чинь байна. Арьснаас чинь ойрхон байгаа шүү. Гэлээ ч гэрэл үгүй бол та үүнийг харж чадахгүй. Харанхуйд та юу ч харж чадахгүй. Энэ хичнээн ойр байх нь хамаагүй. Танд тэр чинь энэ байна гэсэн мэдрэмж байх ёстой, гэвч үүнийг та харахгүй байна, гэрэлтэй байх ёстой юм шүү дээ. Гэрийг чинь оролцуулаад, хайж олохыг хүссэн юм болгон дээр чинь Бурхны гэрэл гийн тусах болно. Гэлээ ч энэ нь бүгд л хийсвэр яриа, танд үнэхээр ахуй ойлголттой байх ёстой. Энэ нь авшиг хүртсэний дараах хичээнгүй бясалгалаар ирэх болно. Та яаж бясалгахаа мэдчихнэ тэгээд бясалгана. Өдөр өдрөөр ухаарах болно. Асуулт: Яагаад өчнөөн олон шашны сургаал, өнгөрсний Багш нарын дараа дэлхий маань сайжирч дээшлэхгүй улам дордоод байгаа вэ? Багш: Энэ нь өнгөрсний Багш нар та нарт зааж чадахгүйгээс болж буй юм. Та нар асуултанд чинь хариулж, эрглзэж тээнэгэлзсэн үед чинь туслаж, гараас чинь хөтлөн Бурхны оронд хүргэж чадах амьд Багшийг хайж олох хэрэгтэй. Бидэнд өнгөрсөн амьдралууд биш харин хүн хүнтэйгээ холбогддог байх шаардалагтай. Яг л өөд болсон гоо бүсгүй хичнээн сайхан байх огт хамаагүйтэй л адилхан, та түүнтэй гэрлэж чадахгүй. Тэр ч танд хүүхэд

Page 121: The Key of Immediate Enlightenment 4

- –

121

төрүүлж өгч чадахгүй. Амьд эхнэртэй байгаа шиг хайрын сэтгэлийг бий болгож чадахгүй шүү дээ. Асуулт: Христийн уугуул сүм надад бид зөвхөн Бурханд, Исүс, Гэгээн Мария, Тэнгэр элчис, ер нь хэнд ч биш зөвхөн Бурхан, Исүсийн эцэг, Ертөнцийн бүтээгчид залбир гэж сургасан. Хүмүүс яагаад таныг Багш хэмээн залбирдаг юм бэ? Эсвэл яагаад ямар нэгэн Багшид залбираад байгаа юм бэ? Багш: Би мэдэхгүй шүү дээ. Энэ чинь тэдний л асуудал (Багш инээв). Өмнө нэг хүн надаас хэрвээ авшиг авахыг хүсэхгүй бол, энэ нь Бурхантай шууд холбогдохыг хүсэхгүй байна гэсэн үг л дээ. Чин Хай багшид залбирч болох уу гэж асуусантай адилхан байна. Би тэгээд энэ талаар юу хийж чадах юм бэ? Тиймээ, залбирвал хариулт авна тэгээд л үргэлжлүүлэн залбирна. Гэвч би үргэлж авшиг хүртээд, Бурхантай шууд холбогдож, Бурханд шууд залбир гэж зөвлөдөг. Энэ хамгийн зөв арга. Харин хүн энэ замыг биш хоёр дахийг нь, илүү хялбар, цагаан хоолтон бус, хоёр аг хагас бясалгахгүй, дүрэм журам сахихгүй, юу ч үгүйг нь сонгож зөвхөн ашиг тусыг хүсэж буй бол өөрт нь ямар нэгэн юм өгдөг хүндээ залбирах болно. Магадгүй тэр Исүс, Буддад залбираад ямар ч ач тусыг аваагүй болохоор Чин Хайд залбирсан байж болно. Тэр нь тус дэм болж байвал дахиад л залбираад байна. Хүмүүс ийм л байдаг шүү дээ. Тэд ашиг орлогод дуртай, тиймээ (алга ташилт). Та нар мэднэ, ямар ч амьд Багш бидний залбиралд хариулна гэдэг л үнэн. Гэвч нөгөө Багшийг өөд болсон ч гэсэн хүмүүс үргэлжлүүлээд залбираад байдаг учир нь тэд үүнийг эцэг эх, өвөг дээдсээсээ сурсан. Залбирсаар байгаад амьд багш, өнгөрсөн багшийн ялгааг мартдаг. Тэгээд л өнгөрсөн багшдаа үргэлжлүүлэн залбирч, тусалсангүй хэмээн заримдаа буруушаана. Гэтэл хэрэг дээрээ та нарын аливаа багшид залбирч буй чинь яаж ийгээд Бурханд залбирч байна гэсэн үг шүү дээ. Миний санааг ойлгож байна уу? Тэр багш Бурхантай холбогдсон учраас та нар ердөө л Бурханд залбирч байдаг. Бурхныг эс тооцвол түүний дотор тэгээд юу байх юм бэ? Та нар өөрийгөө Чин Хайд залбирч байна гэж бодож байна уу? Чин Хай гэж хэн юм бэ? Түүнийг бодож байх үед чинь, тэр тэгээд хэн юм бэ? Чин Хай гэж хэн юм бэ? Тэр юу юм бэ? Зөвхөн Бурхан л түүний дотор оршиж байгаа, өөр юу ч байхгүй. Тэгэхээр та түүнд залбирч байлаа гэхэд тэр Бурхантай холбогдчихсон, тиймээс энэ нь та Бурханд залбирч байна гэсэн үг, ойлгож байна уу? (алга ташилт). Хөтлөгч: Тэр эрэгтэй зөв зүйлийн төлөө эцэг эхээсээ салах нь буруу юу гэдгийг мэдмээр байна гэнэ. Учир нь эцэг эхийнх нь нэг бясалгахыг зөвшөөрдөггүй. Түүний энэ үйлдэл үйл үртэй холбоотой эсэхийг тэр мэдэхийг хүсчээ. Хэрэв энэ аргаар бясалгавал тэднээс салж тусгаарласан буруу үйлдэл засагдах уу? Багш: Санаа зоволтгүй, та энэ курстээ л цаг гарга. Харин эцэг эхтэйгээ холбоотйо ямарваа юманд санаа зовох хэрэггүй. Санаа бүү зов учир нь юмс өөрчлөгдөх цаг ирнэ. Зөв цаг нь болоогүй байхад тухайн асуудлыг хүчлэхийг оролдвол чи зарим нэг асуудалд орно, заримдаа мэдээж үйл үрийг бий болгоно.

Page 122: The Key of Immediate Enlightenment 4

- –

122

Асуулт: Багшаа, та аяган доторхи ус далайн устай адил гэсэн. Бидний Би үзэл аяган дахь усыг далайгаас тусгаар болгодог. Тэгвэл бясалгал нь тэр усыг далайн устай нийлүүлэх нүхийг аяганд гаргадаг гэсэн үг үү? Багш: Авшиг тэр нүхийг гаргадаг юм, тийм. Тэр холбогдсон нүхийг онгойлгоод нөгөө ус нь цаг үргэлж орж гарч байдаг юм. Тиймээс аяган дахь ус бол далайн ус, далайн ус нь аяган дахь ус юм, тийм. Өдөр бүр бясалгахад энэ нь ус байнаг орж гаран урсаж буйтай адилхан байдар, аяган дахь усыг муутгахгүйн тулд түүнийг шинэчилдэг юм. Асуулт: Яаж бясалгах хэрэгтэй вэ? Багш: Та хүссэн аргаараа л бяслалга. Хэрвээ мэдэхгүй бол авшиг хүрт, бид танд туслана, ок. Үнэндээ та нар надаас ямар ч асуулт асуух огт хэрэггүй. Учир нь та бүхэн хичнээн олон хариулт авлаа ч энэ хамаагүй, ямар хэрэг байна вэ? Хамгийн сайн арга бол гэгээрч бүх асуултыг мэддэг эсвэл ямар ч асуултыг огт анхаарч тоодоггүй тэр түвшинд хүрэх явдал шүү дээ. Тэгээд өөрийгөө ямарваа сониуч байдал, юмыг мэдэх гэсэн хүсэл шунал болгоноос үүрд чөлөөлөх болно. Тэр цаг бол бидний бүхнийг мэддэг болох үед юм. Юу л мэдэх хэрэгтэй байна тэр дор нь мэдчихнэ, мэдэх шаардлагагүй ямар л юм байна бид түүнийг мэдэж байна, гэхдээ дотооддоо бид түүнийг хэрэглэдэггүй, ойлгож байна уу? Асуулт: Нөхөр маань их хүнд арьсны өвчин тусаад найман жил болж байна. Би түүнд маш их хайртай, өвчнийг нь эдгээхийн тулд би эмч, эм, шашин, бясалгал, итгэл гээд бүх л аргаар хичээсэн. Одоо түүнийгээ харах бүр нулимс минь урсдаг. Мөн түүнээс ч долоон дор ихээр гуниж гутрах үедээ өөр эрэгтэйг боддог боллоо. Би муу хүн, үнэнч бус хүн үү? Би яаж оюун санаа хийгээд уйтгар гунигаа анагаах вэ? Багш: Үгүй ээ, та муу хүн биш. Нөхцөл байдал л муу байна. Одоо өвчин тусах үедээ хүн бүр эхлэд түүнийг хүлээж авах хэрэгтэй, дараа нь эдгээх арга хай. Анагаах ямар нэгэн арга байж л таарна. Дээр дурдсанаар Хамгийн дээд хүчнээс тусламж гуйх ёстой шүү. Бид залбирдаг л даа гэхдээ гүн залбир. Зарим үед тухайн өвчин ямар нэгэн буруу юм хийх эсвэл өөр хэн нэгний гадаад үзэмжинд хор учруулсан, өнгөрсөн үйл үр, хариу үйлдэл, нөхөн төлөлтөөс үүдсэн байдаг. Тийм учраас одоо энэ үр дүнг бид амсах ёстой болдог. Гэвч хэсэг хугацааны дараа тэр үйл үр дуусвал энэ эдгэрч сайжирна. Арьсны өвчнийг анагаах олон арга бий. Маш муухай харагддаг арьстай олон хүнийг бид үзсэн гэвч тэдэнд үүнийгээ эмчлэх эмчилгээ байдаг. Тэгэхээр та магадгүй хангалттай эрж хайгаагүй байх. Үүнийг эдгээхийн тулд та илүү олон аргыг асуух хэрэгтэй эсвэл нөхөртөө өөрөө залбирах юмуу бясалга гэж хэлээрэй. Авшиг чиний эсвэл нөхрийн чиньт өвчнийг эдгээнэ гэж би батлаж чадахгүй. Учир нь ердөө л нэг физик нөхцөл байдлаас болж хүмүүсийг бүлэгтээ татах би дургүй. Таныг чөлөөлөхөд энэ хангалттай бус, учир нь та Бурхан, Бүхнийг өгөгчийг хүсэхийн оронд тэр материалтайгаа зууралдсаар байна шүү дээ. Нэг л удаа жинхэнээр Бурхныг хүсэхэд тэр өгдөг юм. Хэрвээ зөвхөн энэ тэрийг хүсвэл, миний хэлэх гэсэн

Page 123: The Key of Immediate Enlightenment 4

- –

123

санааг чи мэдэж байна уу? Заримдаа тэр өгдөг, заримдаа өгдөггүй. Тэр л асуудал юм даа. Энэтхэгт хамаг юмаа арддаа өгөх дуртай нэг хааны үлгэр байдаг юм. Тэгээд тэр бүх эрднэсээ дэлгэн тавиад хүн болгоныг ирж дуртайгаа ав гэжээ. Хүмүүс орчих алмааз, алт эрдэнэс, эртний аяга, энэ тэрийн авч бүгд баяр хөөртэй харьцгаажээ. Зөвхөн нэг охин л юу ч авахыг хүссэнгүй. Тэр ердөө л шууд хаан руу очоод “Та бас бэлэг үү?” (Багш инээв). Би зөвхөн энэ бэлгийг авмаар байна гэжээ. Тэгээд мэдээж хэрэг хаан ихэд гайхан хэн нэгэн өгсөн зүйлийг нь биш өөрийнх нь төлөө түүнийг хүссэнд баярлажээ. Мэдээж хаан түүнтэй гэрлээд бүх юм тэр охиных болжээ, үгүй юу? (Багш инээв). Тиймээ (алга ташилт). Тэр үлгэр ийм л юм, энэ үлгэрийг мэдэх үү? Үүнийг батлах өөр нэг үлгэр байна. Шивагийн тухай үлгэр. Та нар Шиваг мэдэх үү? Шива Бурхан, тэр энд байгаа юу? (Багш эргэж ар талаа харав). Тийм, тийм, тэр байна, тэр хагас сар tridad-тэй. Шива бол өнгөрсний багш нарын нэг л дээ. Тэр устгаж сүйтгэх Бурхан байсан байх учиртэй. Тэрээр сөрөг мууг үгүй хийдэг байсан, үнэндээ хүмүүсийг биш л дээ. Зарим хүн буруу ойлгочихоод өөрийг нь устгадаг байсан хэмээн санаа зовж түүн рүү үргэлж бүх л төрлийн жимс бялуугаар чулууддаг (Багш инээв). Тэгээд тэр өнгөрсөн үед Гималайд их гүн бясалгал хийж байжээ. Тэр бясалгалаасаа хэзээ ч сэрдэггүй гэнэ, бүр хэзээ ч шүү. Юу ч түүнийг сатааруулахгүй. Энэ Энэтхэгийн домог үлгэр л дээ. Үнэн эсэхийг нь би мэдэхгүй юм. Би зүгээр л та нарт Бурхны хүчийг л ярих гэсэн юм. Тэрээр Гималайд байнга бясалгадаг, гүн бясалгал, хэзээ чсэрэхгйү. Гэтэл диваажин дахь зарим Бурхад түүнийг эхнэр авсангүй, үр удам, ариун үр, ариун цус энэ тэрээ үлдээхгүй нь хэмээн санаа зовжээ. Тэгээд тэд ихэд шаналж, учир нь тэр их ариун, тэд ч ийм өр нэг үе удамтай үлдэхийг хүсчээ. Тэгээд үзэсгэлэнт сайхан нэгэн элчээ явуулж. Түүний нар Парвати. Тэр маш үзэсгэлэн гоо бөгөөд биеийн галбир нь хамаг эрчүүдийг унагааж чадахаар гэнээ. Гэвч тэр түүнийг сатааруулж чадсангүй. Парвати дэргэд нь бүжиглэж, бүх л зүйлийг хийж хамаг чадлаараа хичээсэн болов ч Шиваг бясалгалаас нь огт гаргаж дийлсэнгүй. Эцэст нь тэр залхаж уулын нөгөө талд нилээд зайтай сонгосон уулын салбарт очоод бясалган суужээ. Тэрээр “Одоо, энэ бүхэн утгагүй, би Бурхныг бясалгалаа, чөлөөлөт, мөнхийн хайранд хүрнэ. Ингэсэн нь тэр чулуу шиг ямар ч мэдрэмжгүй юу ч үгүй эртэй хөөцөлдсөнөөс хамаагүй дээр” (Багш инээв). “Би ийм хөөрхөн байхад тэр гэж ер тоохгйү юм” хэмээжээ. Парвати залхаж ундууцан горьдлого тасарч өөр нэгэн уул, Энэтхэгийн итгэл бишрэлээр хамгийн алдартай ариун гэгдэх Калиаш уул руу явжээ. Энэ уул их өндөр бөгөөд мөн тэр хавьдаа Мансурор гэдэг нэгэн нууртай юмсанжээ. Тэгээд тэр тэнд үлдэж бясалгаад хэсэг хугацааны дараа адислалт түвшинд хүрчээ. Гэтэл Шива гэнэт гүн бясалгалдаа өөрийг нь нэгэн зүйл татахыг мэдэрчээ. Тэр өөрийн нь үймүүлэх юм гэнэ. Үймүүлэх төдийгүй түүнд нэг л аятай санагджа яаж ийгээд л сэтгэлийг нь татаад байв. Тэгээд тэр гуравдагч нүдээ нээн хараад “Хөөх, тэнд үзэсгэлэн гоо нэгэн байна” гэжээ. Ингэж л хайр дурлал эхэлсэн юм. Та нар ихэнхийг нь мэднэ. Энэ бол бясалгалын хүч, Бурхны хүч. Энэ хүч Бурхныг хүртэл татаж чадаж байна шүү дээ. Миний санааг ойлгож байна уу? Энэ хүч хамгийн даяанч

Page 124: The Key of Immediate Enlightenment 4

- –

124

йогчийн сэтгэлийг хөдөлгөж байна (Багш инээв). Тиймээ, нөхөрт гарахыг хүсэж байвал энэ магадгүй сайн зөвөлгөө шүү (инээв). Үнэндээ тухайн юмыг хүсэхгүй байхад тэр юм танд ирдэг. Парвати түүнийг татахын тулд хамаг чадлаараа хичээсэн боловч амжилт олоогүй учир нь тэр Би үзэл, өмчлөлийн хязгаарлагдмал хүч, эгэл бодолтойгоор хичээсэн. Харин ариун гэгээн болмогц түүний сэтгэл таталт өөр болж байна. Яагаад, учир нь түүний хэлбэлзэл их, ариун чанар нь өндөр болсон болохоор тэр шүү дээ. Хэрэв Шиваг татахын тулд эгэл хэлбэлзэл, эгэл энергиэ ашигласан бол Шива яаж бууж өгөх юм бэ? Миний санааг ойлгож байна уу? Өрсөлдөгчөө татахын тулд та бүхэн ядаж түүнтэй ижил тэнцүү байх ёстой шүү. Үнэндээ энэ тийм л байдаг. Олон хүн урьд нь сэтгэл татах юмгүй байснаа авшиг хүртсэний дараа хэсэг хугацаагаар бясалгаад гэнэт хүмүүсийг өөртөө татаж эхэлдэг. Тиймээ, зориуд физик байдлаар биш хэрнээ зүгээр л тэднийг татаад байдаг. Хүмүүс зүгээр л тэднийг хайрлаж, дэргэд нь байхыг хүсдэг. Энэ нь та нарын хэлбэлзэл, Бурхныг хайрлах энергиэс чинь болж буй хэрэг. Та нар үүнийг нууж чадахгүй. Энэ зүгээр л цацрагч, соронзон адил тэднийг татдаг. Учир нь сүнснүүд өөрөө Бурханлиг. Тэгээд л тэд та нарт татагддаг. Хүмүүс Багшдаа татагддагтай л адил, гэхдээ энэ таягтай ямар ч хамаагүй. Ердөө л нэгэн Би илүү өндөр дээд Би-дээ татагдаж буй явдал. Тэгээд хэсэг хугацааны дараа тэд хоёул нэг болохоо ухаардаг. Тэгэхээр хэн таяг тулаад байгаа юм бэ? Хэн нь хэндээ итгээд байгаа юм бэ? Угтаа энэ бас л Багш шашин хоёр таяг гэсэн асуултын хариулт. Нөхцөл байдлаас хамаардаг юм, ок. Одоо өдрийн хоолоо идэцгээе (алга ташилт).

Шуналт Хаан 1995.06.11

Формоса, Шихүй төв Энэ үлгэрийн нэр нь “Маш их шунал хүслт хаан”. Эрт урьд цагт Энэтхэгт нэгэн хаанаар маш өнө удаан жил захируулж буй аугаа гүрэн байжээ. Тэр үед тэр хаан үргэлж ялж хожидог байж. Хэзээ ч юугаа ч алдаж байгаагүй гэнэ. Дандаа л ялдаг байлаа. Тэгээд тэрээр маш их шуналтай, омог бардам тэнэг болж гэнэ. Учир нь хийсэн бүхэн нь түүнд ялалт хоижл авчирч байв. Хаан нэгэн зүйлийг бясалгадаг бясалгагч бөгөөд ид шидийн хүчтэй юмсанж. Эрт урьд цагт “Алтан дугуйт гэнээн хаад” гэх мэтчилэн нэрлэгдсэн олон хаад байжээ. Учир нь тэд хаа хүссэн газарт нь хүргэж өгч чаддаг алтан сүйхтэй байж. Магадгүй тэр нь нисэдг таваг байсан биз. Рама мэт Энэтхэгийн олон үлгэрийг унших үед эрт дээр үеийн хүмүүс нисдэг таваг, сансрын хүмүүстэй холбогдож сансрын хөлгөөр тэнгэрт нисдэг байсан шиг санагддаг юм. Тэрнээс өөр юу ч байх юэ дээ. Тэр үед онгоц байсан байх. Тэрнээс гадна тэдний таалагдсан тэр хүмүүс нь тэр бүх ид шидийн хүчийг эзэмшсэн сансрын хүмүүс байсан байж таараа, та нар мэднэ дээ, Рама, түүний эхнэр, дагалдагч гээд л. Мдээж хааны амьдралд маш олон сайхан, үнэт зүйл байв. Хамгийн эхнийх нь түүнийг нэг цагийн дотор хэдэн мянган бээр газар хүргэж чадах их үзэсгэлэнтэй, хүчит идэт морь бөлгөө. Энэ нь онгоц байсан байж таараа. Ямар морь гэж тийм байх вэ дээ. Гэхдээ тэр морь нь улаан. Тэгээд хаан бас

Page 125: The Key of Immediate Enlightenment 4

- –

125

цас шиг цагаан гайхамшигтай заан, шөнөдөө сарны гэрэл адил үзэсгэлэнтэйгээр гялалздаг үнэт чулуутай байж гэнэ. Тэр үеийн хүмүүст гэрэл цахилгаан байсангүй. Хэрэг ч үгүй байв. Хаан алтан сүйх адил нэгэн машинтай бөгөөд тэр нь түүнийг тэнгэр рүү авч нисэж чадна. Юу ингэж чадахж байлаа даа? Онгоц уу эсвэл нисдэг таваг уу? Бидэнд цагт мянган бээр хурдалж чадах машин бий билүү аан? Өдөрт, нэг өдөрт, өдөрт мянган бээр? Ок, тэр машин л байсан байж таарна. Хаан машин, онгоц хоёртой байжээ (Багш инээв). Мөн маш үзэсгэлэнтэй мөдийгүй их үнэнч хатантай. Тэгэхээр хаан өөр юу хүсэж болох билээ. Бас өөрт нь тусалдаг их сайн ерөнхий сайд, аугаа хүчит цэргийн генералтай гэнэ. Хаанд бүх юм байлаа. Түүний үргэлж ялаад байдагт гайхаад байх зүйлгүй. Түүнээс гадна тэрээр хэдэн мянган хан хүүтэй бөгөөд тэд бүгд биерхүү, өндөр хүчтэй ухаалаг номтой зоригтой сурвалжит хаад шиг гэнээ. Энэ бүхэн үнэндээ түүнийг сэтгэл хангалуун болгож, жаргалтай болгочих байтал тэр тэгсэнгүй ээ. Өдөр бүр хаанд хөндий хоосон, ямар нэг юмаа алдсан мэт санагддаг байв. Нэгэн өдөр тэрээр уйдаж залхаж гэнэ. Хангалттай их мөнгө, энэ тэр бүх юм өөрт нь байхгүй мэт санагдаад сууж мөнгө бясалгаж гэнэ. Мөнгө бясалгж байхдаа мөнгөний мантра уншиж гэнэ. “Доллар, доллар, доллар биш шүү, Герман дойчмарк” (инээв) гэх мэтчилэн уншиж гарчээ. Бүх л мантраг уншиж, тэгээд бүх мөнгө унаад ирж, бүх дойчмарк, бүх Америк доллар, Франц франк бүгд та нарын сайн мэддэг бүх мөнгө. Өө, еэн, Японы еэн. “Зэн, зэн” гэхийн оронд тэрээр “еэн, еэн” гээд байж (Багш ба бүгд инээв). Ямартаа ч түүний бясалгал хүчтэй байлаа. Тэрэр маш их төвлөрч, чин сэтгэлтэй мөнгөнд өөрийгөө их зориулсан байлаа. Мөнгөний Бурхны сэтгэл ихэд хөдлөж түүнд мөнгийг бороо мэт цутган өгөв. Тэгээд хартал ордон бүхэлдээ, гадаа бүх модны орой, хаа сайгүй мөнгө болсон байлаа. Бүр бие засах өрөөний дэргэд хүртэл мөнгө байв. Хаан хараад хүмүүстээ түүж аваад тоолж өг хэмээн тушаав. Тэрээр “хангалтгүй” байна л гэж хэлжээ. Хаан дахиад л бясалгав. Одоо өөр ямар нэг юм хүсэж, өөр мантра уншиж гэнэ. Би та нарт яг одоо зааж өгье (үзэгчид инээв). “алт, алт, алт, алт, мөнгө, мөнгө, алт, алт, мөнгө...” (үзэгчид инээв). Дахиад л бүр зуун хувь өөрийгөө зориулж, алт мөнгөний Бурхны сэтгэлийг хөдөлгөж чадав. Хүссэн бүх алт мөнгө нь асгаран орж гэнээ. Тэр үед алт мөнгө, Миаоли болон орчин тойрныг бүхэлд нь бүрхэв. Хааны хийх ёстой бүх юм нь түүж авчраад агуулахад хий гэж хэлэх л байв. Хаан хэсэг зуур сэтгэл хангалуун болжээ. Магадгүй хэдэн өдөр, хэдэн сар биз дээ. Угтаа бол дээр үеийн хүмүүс их урт удаан хугацаагаар амьдарда байсан. Магадгүй тийм болоод л тэр уйдаа байлгүй. Тэгэхээр та нар хэтэрхий удаан амьдардаггүйгээ нягталж хараарай. Тэгээд алт мөнгөний тэр явдлаас хойш их олон жил өнгөрчээ. Хаан дахиад л уйдаж амьдралдаа сэтгэл ханамжгүй болжээ. Тэгээд хойд зүг рүү хартал тэнд их чинээлэг, тэнүүн уудам бөгөөд үзэсгэлэнтэй нэгэн улс байхыг олж үзжээ. “Аа...хойд зүгийн энэ вант улсыг би удирддаг ч болоосой, тэгвэл ч жаргалтай сэтгэл хангалуун болно доо” гэж гэнэ. Гэнэт ингэж хүсэхэд нь нөгөө сансрын хөлөг нь тэнгэр рүү дүүлэн нисээд хойд улсыг түүнд аваад ирж гэнэ. Тэрээр нүд

Page 126: The Key of Immediate Enlightenment 4

- –

126

ирмэхийн зуур л ялав. Учир нь тийм гайхамшигтай алтан гэрэлт хөлгөөр тэнгэрээс буугаад ирсэн түүнийг хараад хүн бүхэн газар сөхөрч “Амар байна уу?” гэж мэндчилсэн аж. Тэд түүнд буугаад өгчээ, ямар ч асуудалгүй. Тэд хаанд их сайнаар, хүндэтгэлтэй хандаж, хүссэн бүхнийг нь гүйцэлдүүлэв. Хаан тэнд дахин л нэг мянган жил саатжээ. Тэгээд бас л залхаж гэнэ, өндөр цамхаг дээр гараад дахиад харж гэнэ. Магадгүй умард руу байх л даа, умардад их чинээлэг баян, сайхан, хүмүүс нь их царайлаг нэгэн улс байна гэнэ. “Одоо би тэр улсыг авмаар байна, тэгээд л би жаргалтай сайхан болно” (Багш инээв). Түүнд хүч, магадгүй ид шидийн хүч бий болохоор хэлэв үү, үгүй юу хүссэн болгон нь биелэж гэнэ. Магадгүй урт удаан хугацааны буянгаа эдлэж бараагүй байсан бизээ. Тэр хүсэж гэнэ, хөлөг ч тэнгэр рүү хөөрч түүнд умардыг авчирч гэнэ. Хааныг очход умардын бүх хүмүүс гадаанаа өвдөг сөгдөж, хүж цэцэж жимс бялуу чихэр цэвэр ус шар айраг бүхнийг өргөжээ. Хаант улсаа ч өгөн бууж өгөв, ямар ч асуудалгүй. Хаан нэг дусал цус ч урсгахгүйгээр хаант улсыг өөртөө авав. Багш нь одоогийн энэ байлдаад байгаа хүмүүс яаж цус урсгахгүй, хүний амь эрсдүүлэхгүй нөгөө улсыг булаан эзэлдэг түүний энэ аргад суралцаасай гэж бодох юм даа. Тэгээд хаан дахиад мянган жил жаргалтай сайхан амьдарч гэнэ. Энэ нь түүнийг нэг их удаан хангалуун байлгахгүй л дээ. Аан, тэгээд нэг мянган жил ч өнгөрч сэтгэл нь ханадаггүй хаан зүүн зүг рүү харж гэнэ дээ. Дурангаараа харсан байлгүй дээ. Тиймээ хараад “Өө, тэнд миний мэдэхгүй хаант улс байж яаж болно вэ? Их сайхан, баян маш их амтат жимстэй юм байна. Тэндээс энд хүртэл үнэртэж байна” (Багш ба бүгд инээв). Тэгээд хаан “Тэр улс минийх байх ёстой, би бас удирдах ёстой тэгвэл миний сэтгэл ханах болно” гэв. Хэлээд л эзэлчихэв, ямар ч цус, ямар ч эсэргүүцэлгүйгээр ялжээ. Магадгүй Бурхан түүнийг ивээсэн байж, урьд төрөлдөө асар их буян хурааснаас ч болсон байж магадгүй. Умард, хойд, зүүн зүгийн хүмүүс их энх амгалан хайр энэрэлтэй хүмүүс байснаас ч болсон байж магадгүй. Улсыг нь хэн ч удирдсан хамаагйү, тэд цус урасгахыг хүссэнгүй ээ, зүгээр л буугаад өгчихөв. Магадгүй энэ хамгийн сайн арга байх, мэдэх юм даа. Ямар ч нөхцөлд энэ хамгийн сайн арга нь л байх, учир нь эсэргүүцэл тэмцэлгүйгээр хэн ч тулалдаж чадахгүй шүү дээ. Бид ч бүгдээрээ хаа сайгүй байлдах хэрэггүй л байх. Хэрвээ бид Бурхны орон дотор минь байгаа гэж үнэхээр итгэх юм бол, Бурхны орон дотор минь байгаа гэж үнэхээр итгэх юм бол, Бурхны орны тэр сайн сайхныг мэдэрч амталсан бол, магадгүй юу ч эсэргүүцэхийг хүсэхгүй. Хэрэв Бурханд болоод эх болсон зургаан зүйлд үйлчлэхийн тулд энд илүү удаан амьдрах болбол амьдар л даа, явах цаг чинь ирсэнээс болоод явах ёстой болсон эсвэл өөр хэн нэгэн амьдралыг чинь булаахыг хүсэж буй бол тэгэг л дээ, учир нь бидэнд амьдралаа үргэлжлүүлэх өөр улс бий. Магадгүй тиймээс ч бурхны хүсэлд бууж өгөх нь хамгийн сайн. Ямартаа ч эрт орой хэзээ нэгэн цагт бид бүгдээрээ л энэ дэлхийг орхино. Тэгэхээр юманд бүхимдаж төөрөлдөх хэрэг юу байна? Багш нь өөр өөр улс оронд эсэргүүцэл явагдаж буйг харж л байна. Заримдаа энэ нь ямар ч шийдвэргүй, эцсийн үр дүнгүй улам улам их цус урсгахад л хүргэж байх юм. Маш их амь амьдрал, цаг хугацаа, барилга байгууламжийн хүч, засаг санхүүгийн ач үнэ цэнэтэй байна шүү дээ,

Page 127: The Key of Immediate Enlightenment 4

- –

127

хүмүүсээс маш их зүйлийг нь авч байна. Үүнээс гадна та нарыг харахд тогтолцоо засаглал бүхэн өөрөө нуран унаж байна шүү дээ, тэд өөрсдөө л сүйрч байна. Бурхны төлөвлөгөөнд л таарч тохироогүй бол мөнх үргэлжлэх юм гэж юу ч байдаггүй юм. Тийм ч болохоор энэ бүх материаллаг эсэргүүцэл үхэнээр сайн уу, муу юу гэдгийг Багш нь мэдэхгүй юм. Багш нь хэт ихийг хэлж зүрхлэхгүй хэвээр л байна. Хүмүүс намайг гутранги, өөдрөг идэвхитэй энэ тэр гээд бодох л байх. Тэгэвч Багш нь бүх зүйл өөрөө өөрийгөө хайраад халамжлаад явчихна гэж боддог. Зарим үед амьдралын дунд та нар ч үүнийг өөрөө үзэж туулдаг биз дээ? Заримдаа та нар үүнийг ч түүнийг ч шаардаж хүчлэх гэдэг гэвч төгсгөл нь адилхан л байдаг, заримдаа өмнөхөөсөө долоон дор гээч. Тэгээд өөр нэг мянган жил иржээ. Аа...тэр жаргалтай байв. Нэг улсыг залгичихсан их баяр хөөртэй. Дахиад нэг мянган жил, хаан дахиад л уйдаж залхаж гэнэ. Тэгээд уулын оройд гараад дуран эсвэл өөр нэг телескопоор баруун тийш харав. Хаан Америк гэж гэнэ магадгүй (Багш инээв) Колумбыг нээхээс өмнө хаан түүнийг харчихсан байна. Хаана “Энэ газар их уудам үзэсгэлэнтэй юм, Калифорни эрэг, өө үгүй үгүй Маяами эрэг, Калифорни газар хөдлөлт, өө үгүй үгүй (үзэгчид инээв) сайхан цаг агаар. Баруун Вержиняа, цас өө бидэнд бүгд байна тэр газар минийх байх ёстой” гэв. Тэгээд хэлэнгүүт хүссэн даруйд нөгөөхөөрөө өмнөх олон удаагийнх шигээ өөрийн болгоод авчихав. Дахиад нэг мянган жил хаан бас л уйдаж сэтгэл тавгүйтэв. Би та нарт хэлсэн шүү дээ, тэр Сума Чин Хай дээр л очих хэрэгтэй байсан юм. Тэр түүнд энэ дэлхий дээр сэтгэлийг чинь хангалуун болгох юм юу ч байхгүй гэж түүнд хэлэх байсан юм (Багш ба бүгд инээв). Багшгүй байхын зовлонг та нар харж байна уу? Амьд Багш үгүй бол их хэцүү. Гүрү болгон та нарт тэрийг хэлэх болно. Хаанд хүний амьдралын мөнх бус чанарыг заагаад өгчих Сума Чин Хай шиг багш байсангүй ээ. Хичнээн мянган жил амьдарлаа ч нэг л өдөр та нар үгүй болно, энд аваад явчих юм нэгээхэн ч үгүй. Ямар ч материаллаг юм та нарыг үүрд, амьдралын чинь өдөр бүрийг хангалуун болгож чадахгүй. Сэтгэл ханамж зөвхөн дотоодод бий болдог юм. Хэрэв дотоодын сэтгэл ханамжаас өөр ямар нэгэн юм хайвал та нар эцэстээ урам хугарч зовж л төгсөх болно. Та нар үргэлж хичээж, цаг үргэлж хана тогших дуртай, буцаж ирээд үйлдлээ дахин босгох хэрэгтэй. Хүний амьдралын хамгийн сайхан мэдрэмжийг чамд авчирна гэж боддог хайр дурлал, үр хүүхэд, нөхөр эхнэр чинь хүртэл хэзээ ч удаан үргэлжлэхгүй. Өнөөдөр сайхан байлаа. Маргааш тэр чинь толгойн өвчин, асуудал, шалтагууд, бүх л зовлон бэрхшээлийг авчирч байдаг. Хайртай хүнээ авч үлдэхэд маш их хичээл зүтгэл шаардагддаг. Мөн өөрийг чинь хайрлаж буй хэн нэгнийг авч үлдэхэд ч бас л их хичээл зүтгэл хэрэгтэй болно. Өчүүхэн жаахан буруу, мэдрэмжтэй буй хөдөлгөөн л харилцааг нүд ирмэхийн зуур үгүй хийж магадгүй байдаг, заримдаа тэр харилцаа эргэж сэргэхээргүй ч байх нь бий. Өөрийн харилцаагаа засаж залруулах, дэхий дээр улсыг байгуулж бий болгохын тулд энэ дэлхий дээр зарцуулж буй хүчин чармайлт болгон бүгд бидэнд байнга зовлон авчирч байдаг. Хэдийгэр эцэст нь эсвэл дундаа амжилттай болсон байлаа ч тэр. Бидний хамаг

Page 128: The Key of Immediate Enlightenment 4

- –

128

энерги, цаг, залуу нас, анхаарал түүнийг хэвээр үлдээхийн тулд зориулагдсаар байдаг. Ямар харилцаа байх нь эсвэл ямар эд баялаг болох нь хамаагүй. Үүнийг үзэж мэдэрсэн үү? Хэрэв үгүй бол үзээд алдаарай. Яваад хаа нэгтээ хэн нэгэнд дурлаад тэгээд юу болсноо надад ирж хэлээрэй (Багш инээв). За тэгэхээр Энэтхэг рүүгээ, нөгөө шуналтай хаан руу буцаж оръё. Тэгээд хаан маань дэлхийг тэр чигээр нь туулсны дараа уйдаж эхэлжээ. Дэлхийн дөрвөн зүгийг эзлэн авсан дөрвөн мянган жилийн дараа залхсан ажээ. Өөр тоглочих зүйлгүйгээсээ болоод хаан үхтлээ уйдаж гэнэ. Эзлэж авсан бүх улсаа хаан нэрсээр нь мэддэг болж, улсын бүх тоглоом, харсан бүх сайхан хүүхэн, тэр бүгдийг мэдсэн байв. Одоо хаан дэлхйигээс уйдаад хийх юм юу ч үгүй болсон байна. Нэг өдөр суужээ. Захсан учраас мөнгийг бясалгаж болсонгүй түүнд хангалттай байгаа шүү дээ. Тэр өөр юу ч бясалгаж чадсангүй, учир нь дэхий дээрх бүх юм түүнийх болсон байв. Гималай явж Сума Чин Хайг хайхын оронд тэр зүгээр л Бурхныг бодож, Бурхныг бясалгав. Аа, ха, ха, эцэст нь Бурхан минь, та нар түүнд итгэж байна уу? Эцсийн эцэст тэр Бурхан дээр бясалгажээ. Тэгээд бодож л дээ “Өө, би Бурхныг харж чаддаг ч болоосой, Бурхантай уулзах гэж хэр удах юм болоо, Бурхантай л уулзчихвал би сайхан, бүр сайхан байна даа. Өө, Бурхаан, яаж Бурхантай уулзах вэ?” (Багш ба бүгд инээв). Хүссэн болохоор хүсэл нь ч биелэж гэнэ. Түүний чин сэтгэл, магадгүй материаллаг хүсэлд нь Бурхан уярч түүнийг өөрийн орондоо урив. Магадгүй Астрали ертөнцийн Бурхан, Вишни Бурхан, Шива Бурхан байх, ямар Бурхан байсныг нь би мэдэхгүй юм. Тиймээ бодож байхдаа тэр Астрали улсад зогсчихсон байх, учир нь Бурхантай уулзахыг хүссэн биш харин Бурхны орныг харах гэж шунасан учраас Бурхантай уулзахыг хүссэн байв. Хаан Бурхны оронд өөрийнх нь орноос ялгагдах ялгаа байна уу, өөр сурч болох, үзэж харж болох, тоглож болох юу байна гэдгийг л үзэхийг хүсчээ. Энэ нь цэвэр материаллаг сониуч зан байлаа. Бурхан их өгөөмөр, хайр энэрэлтэй, түүн дээр төвлөрсөн хэн ч түүний анхаарлыг нь татдаг юм. Тэгэхээр тэр Бурхан байжээ. Хэдийгээр зөвхөн Астрали Бурхан ч гэсэн тэр их нигүүлсэнгүй, хайрын сэтгэлтэй. Астрали Бурхан ч мөн л Хамгийн дээд Бурхны төлөөлөл шүү дээ. Түүнд Бүхнийг чадагч Бурхны зарим шинж агуулагдаж байдаг юм. Их хайр энэрэлээр, хянамгай, зочломтгойгоор тэр хааныг Бурхны орондоо урьжээ. Хааны онгоц, юу ч юм дээ, хөлөг түүнийг тэнгэр рүү Бурхны оронд, Бурхад сахиусын гүрэнд аваачжээ. Тэгээд Бурхан Астрали, Оюун ухааны Акаши Будда бурхан, ямар ч улс байсан байж магадгүй, би мэдэхгүй байна, түүнийг хажуудаа суухыг урьжээ. Тэр Бурхан өглөөний нар адил гялбаж цацардаг алмааз, үнэт чулуу шигтгэж алтаар хийсэн их урт буйдантай гэнэ. Тэгээд хааныг дэргэдээ суухыг урьжээ, бүр их хашир Бурхан шүү. Их элэгсэг, зочломтгойгоор хааныг бүх л өтрийн жимс, чихэр усан үзэжм, алимаар (Багш инээв) дайлав. Бурхны оронд юм бүхэн үнэгүй, тэр түүнийг болон морь, заан, хатан, хөлөг, шадар туслах, цэрэг генерал сайдууд гээд дагуулж авчирсан бүгдийг нь хамт дайлав. Тэгээд Бурхан түүнтэй их нөхөрсөгөөр ярилцаж хөөрөлдөв.

Page 129: The Key of Immediate Enlightenment 4

- –

129

Хаан, нөгөө сэтгэл нь ер ханадаггүй, хаан суугаад Бурхантай ярилцах тэр зуураа эргэн тойрноо харав. Хөөх, гэрлийн бүрхүүл нь рубинээр нөгөөхийг нь сувдаар хийж эндэхийн юм болгон дэлхий дээр бидэнд байдгаас илүү үнэт, үзэсгэлэнтэй байна. Алмааз чулуу нь хүртэл өөр, алт нь өөр, мөнгө нь өөр. Мэдээж хааны нүдэнд хэдэн мянга дахин үзэсгэлэнтэй, жинхэнэ, үнэт, харахад сайхан байв. Тэгээд хаан тэнд суугаад (үзэгчид зөөлөн инээв) бодож гэнэ. Харж байхдаа тэр сүнсээрээ бодож байв. Сүүлдээ өвдгөөрөө бодож, зүрхээрээ ч бодох гэж хичээв. Гэвч аль нь ч болсонгүй тэгээд хоолойгоороо бодох гэж чармайв. Гэлээч түүний хийж чадах бүх л юм тэр. Тэр нь ч бас болсонгүй, учир нь тэр бүгдийг нь залгихыг хүссэн. Тэгээд түүний хамгийн сайн төвлөрч чадах чакра нь (Багш инээв) хоолойн төв байлаа. Хаан харсан бүхнээ идэж, залгиж, нүдэнд нь өртсөн бүхнийг өөрийн болгохыг хүсэж байв. Хаан бодоод л, бодол нь хоолойг нь давахад Бурхны орныг залгихыг санаархана. Тэрээр “Хөөх, энэ их гоё сайхан юм, энэ хөгшин эрээс салдаг юм бол ч (Багш болон бүгд инээв) хаан болно доо” гэв. Аа, ха, (Багш инээв) тэрээр тэндээ суугаад хоолойгоороо нэг иймэрхүү юм бодож суув. Бурхан хаан бол Бурхан шүү дээ. Доод Бурхан байна уу, Дээд Бурхан байна уу хамаагүй, тэр Бурхан хэвээр шүү дээ. Хаан хоолойн төвөөрөө бодож Адамийн алим нь дээш доош болохыг Бурхан харчихав (Багш болон бүгд инээв). Бурхан билгийн мэлмийгээрээ түүний хоолойн төвийг нь ажигласаар байв, хар толбо ч тэнд нь байна гэнэ (Багш болон бүгд инээв, мафийн байгууллага). Аах, бүх л гэмт үйлдлүүд нь бичээстэй байв. Тэгээд Бурхан хааны юу бодож буйг мэдчихээд юу ч мэдээгүй дүр үзүүлэв. Бурхан юу ч хийсэнгүй. Илүү найрсаг, нөхөрсөг байхыг хичээж илүү ихийг хаанд өргөж байлаа. Түүний дараа Бурхан уулын өмнөхөн зогсоод хаанд “За, би завгүй байнаа, арын уулынд гадаадын таван зуун шавьд бясалгалын танхимд авшигийн ажиллагаатай, тав зургаан тал бүхий барилга баригдаж байгаа тэгэхээр та намайг уучилж өршөөнө үү?” гэж хэлэхийг хичээв (Багш болон бүгд инээв). Хаан Бурхны оронд байхыг маш ихээр шунан хүсэв ч Бурхан түүнийг явах ёстой гэдгээ мэдэхээр болгочихсон байлаа. Хаан илүү удаан байхыг хичээхэд олон хамгаалагч, Бурхны хамгаалагч элчүүдээс том атомын бөмбөг адил гэрэлтсэн нүдээрээ түүнийг ширтэж юу ч хэлсэнгүй (үзэгчид инээв). Бурхан түүнд “Та дураараа нэг их удалгүй явж болно, хүсэхгйүгээр бас удалгүй явж болно” гэжээ (Багш болон бүгд инээв). Хаан ердөө гарын хэдхэн генерал, цэрэг, жижиг хөлөгтэй гэдгээ харав. Харин тэр хамгаалагч элчүүд их том шүхэр (Багш инээв), хүчит нүд болоод гартай байлаа. Тэр явсан нь дээр байв, тэгээд л хаан явах ёстой болж. Хаан дэлхийдээ дахин эргэж иржээ. Тэр өдрөөс хойш Бурхан түүнийг дахиж таалсангүй. Хаан ч өвдөж маш ихээр зовж үхэж эхлэв. Тэрээр нас барахаасаа өмнө сайд болон албатуудаа авсныхаа дэргэд дуудаар яагаад үхэж байгаагаа мэдсэн учраас маш их харамсаж байна гэж хэлжээ. Бурхан өөрийг нь шийтгэж буйг тэр мэдэж байлаа. Бурхан мөнхийн аз жаргал, мөнхийн амьдралыг нь түүнээс буцаан авч одоо үхэх ял болох том ивээл тааллаар шагнаж буй ажээ. Хаан маш их харамсан гэмшсэн байлаа. Хаан мөн “Намайг нас барсны дараа хэрэв хэн нэгэн яагаад өөд болсныг минь асуувал тэдэнд шуналаас болж

Page 130: The Key of Immediate Enlightenment 4

- –

130

ийм бол боллоо” гэж хэлээрэй гэж захив. Ийм байна даа. Хаан нүд аниж булшиндаа үүрд бясалгаж гэнэ. Баяртай, гүйцээ (Багш болон бүгд инээв). Харж байна уу, бид материаллаг бясалгагч ч бас байж болох нь гээч. Багшийнхаа санааг ойлгож байна уу? Энэ үлгэж бидэнд хийдийгээр оюун санааны мөр гэгдэх зүйлийг дагаж байсан ч цаг үргэлж өөрийгөө шалгаж цэнэж байх учиртайг сануулж байна шүү дээ. Материаллаг оюун санааны зам мөрийг дагаагүй гэдгээ бид нягталж байх хэрэгтэй. Тиймээ, үүнийг тэгэж л нэрлэдэг юм. Учир нь бид илүү их хүч чадлыг олж аваад бусдыг удирдаж эсвэл орчлон ертөнц болоод хүмүүсээс мэдэхгүйгээр юмыг нь авахын тулд зам мөрийг дагаж байдаг юм. Заримдаа бид үүнийгээ мэддэггүй, материаллаг оюун санааны замыг л дагаж явдаг. Жишээлбэл эмчид очихыг хүсээгүй болохоор тэр эмэгтэй эсвэл эрэгтэй миний өвчнийг эдгээчихнэ гэж горьдож та нар энд эсвэл хаа нэгтээ Багш дээр очдог. Тийм юм шаардах эрхтэй гэж өөрсдийгөө боддог. Та нар наашаагаа их хүнд өвчтэй, өөрийгөө хаяж ирдэг, шөнө дөлөөр эдгэхийг хүсэж ашрам/төв рүү орох үүрэг хариуцлагаа гээж ирдэг.эсвэл илүү баян зарим талаар илүү хчүтэй болох гэж ирдэг тэгээд Багш хүслийг чинь тийм байдлаар биелүүлнэ гэж горьддог. Ингэх чинь сайн бишээ. Гуан Инь аргаар бясалгаж, оюун санааны дэг, бясалгалыг дагаж байв ч хэрэв оюун санаа сэтгэл чинь материаллаг хэрэгцээ шаардлагаараа цэвэр ариун биш л бол сайн биш. Мэдээж асуудал, зовлон тохиолдоход та нар тусламж гуйх чинь хязгаартай хүлээстэй болно. Ажилгүй, байрны түрээс, энэ тэрээ төлөх хэрэгтэй байдаг Багш минь ажил олоход туслаач гэх бол өөр л дөө. Шаардлагатай бол гуйж болох юм харин шаардлагатай бус бол... Мөн хүмүүс авшиг авахдаа түүний дараа ийм ч юмтай болно, тэр ч зүйлийг хожино, нийгэмд илүү байр суурьтай болно гэх мэтчилэн горьдож төсөөлж буй бол энэ жигшмээр зүйл. Ямар я Багшаас тийм зүйл горьдож ирэх хэрэггүй. Учир нь бид сэтгэл гонсойход хүлэгдчихээд байна эсвэл сэтгэл гонсойгоогүй байсан ч Багш магадгүй бидний хүслийг биелүүлж болох юм. Гэвч хэдий чинээ их хүснэ төдий чинь сэтгэл хангалуун бус болж эцэс төгсгөлгүй хүссэр хүссэр хүссэр байх болно. Тэгээд л анхаарал, энерги чинь үргэлж тэр материаллаг зорилго руу чиглэж бид Бүхнийг чадагч хүчээ мартдаг юм. Бүхнийг чадагч хүчинд хүрсний дараа хэрэгтэй үед ямар ч юм гуйлтгүйгээр ирдэг болно. Гэвч бид түүний төлөө, материаллаг биелэл эсвэл өөр бусад шидийн хүчний төлөө ирээгүй шүү дээ. Тэр чинь Астрал хүсэл. Мөн бусад мэдэрхүйд материал төдийгүй мөнгө хүсэх чинь хүртэл биеждэг юм. Материаллаг болчихдог юм. Хэрэв шиийн хүч эсвэл бусдыг удирдах, цаг агаар, орчин торйны төлөөх хүсэл чинь хүртэл материаллаг хүсэл. Тэр бол бүр долоон дор. Яг л бизнесмен хүмүүс шиг, бизнес хийгээд л мөнгө, бүх зүйлийг авч хожихыг хүснэ. Бид зөвхөн билэг ухааны төлөө, өөрийгөө танихын төлөө, өөрийн төрөлх гэрийнхээ уг сурвалжийг мэдэх, эрх чөлөөтэй, хайр энэрэлтэй, жаргалтай байхын төлөө бясалгах хэрэгтэй. Бүх юм чинь тэр шүү дээ. Харин бусад бүх юм ирнэ эсвэл ирэхгүй, биелэнэ эсвэл биелэхгүй. Тэр чинь аяндаа, зам зууртаа л болдог юм. Хэлсэн бүхнийг минь та нар ойлгож байна уу? Гэвч зарим үед мэдэж байлаа ч бясалгал чинь өөр байдаг. Инээдтэй шүү. Тэгэхээр үргэлж шалгаж цэгнэж байх

Page 131: The Key of Immediate Enlightenment 4

- –

131

хэрэгтэй. Бид алдаа гаргах хүлээсэнд байгаа л түүнийгээ цэгнэж засаж байх хэрэгтэй.

Гэгээн Хааны Энэрэл Нигүүсэл

1995.06.12 Формоса. Шихүй төв

Эрт урьд цагт цаглашгүй сайн сайхан, өршөөл нигүүлсэл, хайр энэрэлтэй Шагжамуни Буддагийн хувилгаан баймаар нэгэн хаан байж гэнэ. Хаанит улсын иргэн бүр түүнийг Бодисадва мэт санадаг бөгөөд тэд бас л Гэнээн хаад бөлгөө. Асуудал бэрхшээл тулгарсан юмуу тусламж хэрэгтэй болсон хэн ч бай түүн дээр очдог бөгөөд хаан ч хамаг чадлаараа тэр хүнд туслахыг хичээдэг байв. Тийм ч болохоор улс оронд нь хүн бүр гайхам сайхан амьдралд умбан баясч, аз жаргалтай, элбэг дэлбэг аж төрж амьдран суудаг байв. Хэн ч юугаар ч дутагдаж гачигдахгүй бөлгөө. Мөн хааны сайдууд нь ард иргэддээ их элэгсэг сайхан хандаж, хүмүүс ч ямар нэгэн байдлаар дарамт шахалтыг хэзээ ч амсаж байгаагүй ажээ. Одоо энэ хаан Гэгээн хаан хэмээн өргөмжлөгдөхөөр юу хийснийг сонирхоцгооё. Тэгэхээр улсынхаа бүх иргэдийг аз жаргалтай болгохоос тэр өөр юу хийсэн юм бэ? Хааны шүүхэд хэзээ ч өртөг зардал болсон хэцүү төвөгтэй баяр наадам зохиогддоггүй гэнэ. Та нар мэднэ дээ шүүх болоод хаанд зориулсан баяр ёслол. Эрт цагт ихэнх үед хааныг гарч ирэн иргэдтэйгээ мэндчилэх үед эсвэл ямар нэгэн ёслол үйлдэхэд бөөн арц хүж, цэцэг зүсэн зүйлийн хамгаалалт, магадгйү бүр үхэр буу буудах энэ тэр гээд бөөн асуудал өрнөдөг байсан. “Үнэт бөмбөг” буу буудаад л “Үнэт бөмбөг” олон ч бөмбөг гарздана. Уг хаан хэзээ ч иймэрхүү зүйл хийж байсангүй ээ. Олсон бүх мөнгөө эсвэл хаант улсынхаа бүх орлогыг тэрээр сургууль, эмнэлэг, зам гээд улсынхаа иргэдэд шаардлагатай бүх л зүйлд зарцуулдаг байв. Маш олон сайдтай бөгөөд энэ нь аугаа дээдсийн засаглалтай болохыг хүссэндээ биш харин иргэддээ хэрэгтэй шаардлагатай зүйлсээр нь илүү хурдан, үр бүтээлчээр туслахад олон сайд түүнд хэрэгтэй болсоноос үүдэлтэй. Аливаа баяр ёслол нь их эгэл жирийн болж өнгөрнө. Өөр хаадууд бол сайд нь ирж уулзахдаа шалан дээр магадгүй гурвантаа түүнд сунаж мөргөөд, үгүй ядахдаа л нэг удаа сунаж хааныгаа “Өө, за бас бас” гэх хүртэл сөхрөх байсан бизээ гэх мэтчилэн. Харин энэ хаан тийм хэрэггүй зүйл үйлддэггүй ээ. Түүнтэй уулзах болвол зүгээр л очиж суугаад “Өө, надад сониордуулах зүйл байнаа” гэх юмуу эсвэл утасдаад, гар утсаараа (Багш ба бүгд инээв) “Хаантан сайн уу, та өргөөндөө байна уу? Надад хэлэх зүйл байна” гэх жишээтэй. Улсын ихэнх мөнгө иргэдийн хэрэгцээт зүйлд зарцуулагдаж байлаа. Хаан ч өөрөө их эгэл даруу амьдарч, ердөө амар түвшин, тав тухаа хадгалах нь л түүнд хангалттай, хэтрүүлж ихдүүлсэн юм юу ч үгүй билээ (Багш инээв). Хувцас, үнэт эдлэл, энэ тэрийг зохион бүтээж арилжаална. Улс орных нь хүн болгон их сэтгэл хангалуун аж төрдөг байж дээ. Тэгээд зэргэлдээх улс

Page 132: The Key of Immediate Enlightenment 4

- –

132

орнууд нь тэр амар амгалан, баян тансаг аз жаргалтай улс руу ард иргэдээ нүүлгэхгүй гэсэндээ үүд хаалгаа хаан түгжихэд хүрчээ. Хэ, хэ тэрийг ойлгож байна уу? Манай улс хаалгаа цоожлоод байгаа юм бишээ, хөрш улс л хаалгаа хааж байгаа байхгүй юу. Энэ инээдтэй биш байна гэж үү? Хилийнхээ үүдийг хаагаагүйгээс болоод олон арван иргэд нь манай энэрэл нигүүсэлт хаан, их үр бүтээлч, хайр халамжтай сайдууд, жаргалтай хангалуун иргэд бүхий улс руу нүүсээр нүүсээр нүүсээр байх билээ. Хөрш хаадуудын нэг нь их олиггүй нэгэн байжээ. Буддаг хаа сайгүй дахин төрөхөд түүнд төвөг удахаар хажууд нь нэг муу хүн байдаг байлаа. Тиймээ, инь янь хоёр, эерэг сөрөг хоёр үргэлж оршидог. Гэгээн хааны их магтаал хүндэтгэл, энэрэнгүй,_ хайрын сэтгэлтэй, билэг ухаантай, халамжтай зэргээс нь болоод нөгөө зэргэлдээх хаан ихэд тавгүйтэн атаа нь хөдлөж жөтөөрхөж гэнэ. Тэрээр атаархсандаа болоод галзуурах шахжээ. Түүнээс гадна олон хүн өөрийнх нь үйлдлийг сайн хаантай харьцуулж газар тэнгэр шиг ялгааг гаргана, тэгээд тэрээр үүнийг тэсвэрлэж дийлсэнгүй ээ. Та нар байсан бол магадгүй бас тэвчихгүй л байсан байх. Би байсан бол бас л тэсвэрлэхгүй байхаа даа. Тоглосон юм, бид хаант улсыг ер нь хүсдэг билүү, үгүй, зүйтэй их ухаалаг байна. Тиймээс л тэр их шаналж, би үзэл нь шархалж гэнэ. Сүүлд сайн хаан маань хөршийнхөө атаархлаас болж маш их зүдгүүрийг тэвчих ёстой болсон шалтгаан энэ бөлгөө. Бид сүүлд сонсоно. Зэргэлдээх муу хаан их атаархаж учир шалтгаанаа хөсөрдүүлснээсээ болоод сайн хаантай дайтахаар шийджээ. Нэгэн өдөр муу хаан дайн хийхийг хүсэж буйгаа хэлж дайны зарлахаа сайн хаан руу илгээхэд дайны зарлахыг хүлээн авсан хаан ихэд цочирдож гэнэ. Хээн “Юуны учир танай эрхэм дээдэс бидэнтэй тулалдах болов? Ямар нэгэн байдлаар бидний буруу бол өршөөгөөч, дээдэстэй тань дайны цус урсгахгүйн тулд байдлыг хэрхэн залруулахыг хэлж өгөөч” гэж асуужээ. Элч “Ха, ха бид ямар ч өршөөлийг хүлээж авахгүй (Багш болон бүгд инээв) зөвхөн дайтахыг бид хүснэ ердөө л энэ” гэжээ. Төдөлгүй зэргэдлээ улсынх нь аугаа хүчит цэргийн арми улсад нь орж ирэв. Ердөө л тэр. Ямар ч учир шалтгаан, шалтаг байсангүй. Тэр хаанд тэгэх ч шаардлага байсангүй. Магадгүй маш их шалтаг байсан л даа. “Чи надаас илүү” энэ нь шалтаг. “Хүмүүс чамайг магтаад, намайг тэгсэнгүй” энэ бол бүр сайхан шалтаг. Йог болоод шинжлэх ухааны бусад салбарын багш гэгдэгсэдтэй л адилхан. Хэрэв нэг хүн их алдартай, ухаалаг, олон хүн түүнтэй санал нэг бол тэр хүнд ихэнхдээ ямар нэгэн асуудал тулгарна. Гэгээн хаанд байлдахаар хүч тулгж буй мэт санагдаж, хаан үүнийг хүссэнгүй. Сайдууд болон бусдаас “Тэдэнтэй дайтах хэрэгтэй юу? Ингэхийг хүсэж буй хүн байна уу?” гэж асуухад хэн ч үүнийг хүссэнгүй. Бүр улсын иргэд ч хүссэнгүй. Энэ дайны төлөө бусдыг хороох өчүүхэн ч шалтаг шалтгаан байхгүй санагдсан тул хэн ч байлдахыг бодсонгүй. Тэд дайтах гээд байгаагийнх нь учир шалтгааныг олсонгүй. Тэгээд муу хаан улсын нийслэлд ямар ч эсэргүүцэлгүйгээр орж ирэн хүн болгонд зэвсгээ хаяад бууж өгөх хэрэгтэй гэв. Хаан дахиад л өргөө рүү зарилаг илгээж бууж өгөхгүй бол, сайн хаан бууж өгөхгүй бол бүгдийг

Page 133: The Key of Immediate Enlightenment 4

- –

133

хөнөөнө гэдгээ мэдэгдэв. Тэр агшинд хүн бүр ихэд шаналж байлаа. Улс үндэснийх нь бахархал нурж хаандаа “Бид эцсээ хүртэл дайтах хэрэгтэй” гэв. Ямартаа ч хаан билгийн мэлмийдээ хэсэг тунгаан бодсоны эцэст босон “Хаандаа намайг бууж өглөө, ирж улсыг минь авч захир, хаан суудлыг минь ав, ямар ч шалтгаангүй зөвхөн миний энэ алтан сэнтийний төлөө хоёр улсын ард цус урсгахыг би хүсэхгүй байна” гэж хэл хэмээжээ. Ингэж л хэлэв. Тэгээд сайн хаан хүн бүрт зэвсгээ хая гэв. Шинэ хаантайгаа үлдэхийг хүсэж байвал тэд ингэж чадна, гэртээ хариахаар чөлөө авахыг хүсэж буй бол энэ ч болж л байна. Тэгээд тэр энэ улсыг захирахдаа шинэ хаан буян заяа, билэг ухаанаар надаас илүү байх болтугай гэж залбиръя гэжээ. Тэрээр хааны өмсгөл хувцасаа тайлаад титмээ шэрээн дээр тавьж орхиод явжээ. Морины зүчээгээр өнгөрөхөд морь нь түүнийг хараад их баяртайгаар хэ, хэ, хэ гэж дуудав (үзэгчид инээв). Морь яаж дуулдагыг та нар мэднэ (Багш болон бүгд инээв). Магадгүйби морь шиг дуулахгүй байгаа байх л даа гэвч тэр морь “Намайг аваад яваач” гэж байгаа юм шиг түүн рүү хараад хаанд үнэхээр дуулж өгсөн юм шүү. Гэвч хаан толгой сэгсрэн “болохгүй ээ, чи минийх биш болсон шүү дээ, би шинэ эзэнд бүгдийг нь өгсөн болохоор чи ч бас түүнийх болсон. Чамайг авах эрх надад байхгүй, чи эндээ үлдэж шинэ эзэндээ хүчин зүтгэ дээ, баяртай” гэжээ. Тэгээд тэр ямар ч өмч хөрөнгөгүй энгийн хүнтэй адил явж гэнэ. Тэр нутгийн бүх хүн энэ явдлыг сонсоод сэтгэл нь хөдлөж гудамжны хоёр талаар өвдөг сөгдөн уйлав. Гэгээн хаан их элгэмсэг уян байв. Хүмүүсийнхээ хайр, сайн санаа зорилго, нөхөрлөлийг харсан учраас сэтгэл нь өвдсөн авч өөр илүү юу ч хийж чадсангүй. Явсаар л, өөрөө ч бас уйлжээ. Тэр үед муу хаан хаан суудалдаа сууж улсыг авч байв. Харин гадаа зам дээр сайн хаан гүйх адил түргэн түргэн алхаж байв, учир нь тэрээр хүмүүс, албартуудынхаа үлдээч хэмээн гуйхыг сонсож дийлсэнгүй. Тэр хурдалсаар байв. Хүч чадал, хаан суудал, эрхэм нэрээ алдсандаа харамссангүй, олон хүний амь ялангуяа өөрийн хүмүүсийнхээ амьдралыг аварч үлдсэн сайхан шийдвэртээ илүү баярлан байв. Дайнд ялсан ч бай ялагдсан ч бай олон хүн амиа алдаж, үй түмэн бэлэвсэн эхнэр, өнчин хүүхэд, гар хөлөө магадгүй оюуны чадвхи, хараа, гэр орон, итгэл найдвар, ирүүдүй, юм бүхнээ алдсан тахир дутуу хүмүүс үлдэж хоцрохыг тэр мэдсэн юм. Замаар явж байтал гэнэт хэн нэгэн түүнийг зогсоон газар сөгдөж туслахыг, гэр бүл болоод өөрийг нь хамгаалаач гэж гуйв. Харин Гэгээн хаан муухан инээмсэглэн хэлсэн нь “Та надаас одоо буруу үед гуйх юм” гэв. Нөгөө хүн “гэхдээ яагаад?”. Гэгээн хаан “Би аль хэзээний бүх улс, хаан ширээ, бүх юмаа орхисон одоо шинэ эзэн бүхнийг эзэгнэж байгаа” гэхэд нөгөө эр “гэхдээ таны хөрөнгө, нөгөө хөрөнгө чинь тэнд байж л байгаа биз дээ?” хаан “юу ч үлдээгүй ээ, юу ч байхгүй. Бүгд өөр хэн нэгнийх болсон”. Тэгээд нөгөө эр “та хаана амьдрах гэж байна?” гэхэд хаан “за, энд хаа нэг газар л” гэхэд нөгөө эр “та зоригтой байх ёстой, битгий уйл, нөхцөл байдлыг хүлээн авч илүү сайн болгох хэрэгтэй” гээд уйлж гэнэ. Хаан “яагаад, яагаад уйлаад байгаа юм бэ? Хоёулаа адилхан байж жаргалтай байх хэрэгтэй. Би танаас сайнгүй л байна шүү дээ” гэхэд нөгөө эр “тиймээ, та бүхнээ орхисон, та түүнийг хүссэн. Та орон гэргүй, гар хоосон хүн болох дуртай байдах би, би баян болохыг хүсэж

Page 134: The Key of Immediate Enlightenment 4

- –

134

байна. Би мөнгөтэй болмоор байна. Танд туслахыг хүсэж байдаг гэтэл би түүнийг авч чаддаггүй тэгээд л би зовж байна” гэв (Багш болон бүгд инээв). Хоёр тал өөр өөр юм хүссэн байжээ. Тиймээ, тэр арай илүү хялбар зам сонгох хэрэгтэй байсан юм. Хэрэв тэр хаан шиг бодохыг хүсдэг бол тэр нь угаасаа түүнд байна гэтэл тэр өөр юм хүсээд байдаг. Тиймээс л энэ хэцүү байгаа юм. Нөгөө эр хувь заяандаа гашуудаж, хэдийгээр хаандаа игэвч тэр одоо тусгүй, юугаар ч туслаж чадахгүй болсон гэв. Учир нь тэр байгалийн гамшиг энэ тэрээс болоод бүх байр сууриа алдсан ажээ. Тэгээд уйлаад үнэнээсээ уйлаад байв. Юу хийхээ мэдэхгүй байна гэж бодож байна тэгээд толгойгоо ингэж гуйдалгаад хэнийг ч харахгүй (Багш үзүүлэв). Тэгээд нэгэт нөгөө эр их уурлаж “та бол хаан, юу ч хийж чадахгүй хэрэггүй амьтан. Надад татгалзах эрх танд байхгүй. Би бол чиний хүн. Чамаас тусламжийг чинь шаардах эрх надад байн, харин чи юу ч хийхгүй байна. Та хаан суудалдаа сууж байсан бол би ийм хүнд байдалд орохгүй байсан юм, үгүй гээч, үгүй гээч” гэв. Хаан ихэд ичиж хэлсэн нь “Аа, найз минь яагаад хаан ширээгээ орхих ёстой болсныг минь мэдэж байна уу? Олон хүний амь амьдралаас болсон юм. Гэвч би үүнийг Бурхны тааллаас болоод хийсэн юм, учир нь Бурхан үргэлж хүмүүст туслахыг хүсдэг хэзээ ч хэн нэгэнд хор хүргэхийг боддоггүй. Тийм болохоор орчлон ертөнцийн нигүүсэл өршөөлт хуулийн дагуу би тэгсэн юм” гэв. Нөгөө хүн их зөрүүд нэгэн ажээ. “та энэ нутгийн хүн болгонд тусладаг байтал харин одоо надад туслахгүй байна. Миний мэдэж байгаа бүх юм энэ” гээд л гомдлоод байв. Ийм хүн байдаг эсэхийг Багш нь мэдэхгүй юм. Түүн шиг хэн нэгнийг та нар ер нь мэдэх үү аан? Ямар ч учир зүй, зүй тогтолтой тайлбар хүлээж авдаггүй. Тиймээ, би тийм хүмүүсийг мэдэх юм байна, тийм. Зовж, ядуу тарчиг, юу ч үгүй байгаагаасаа болоод тэрээр хааныг буруушаасаар байв. Хаан жаахан гайширч бодсон нь “аан, магадгүй энэ миний буруу байх. Улсаа захирахдаа хүмүүст хандах хариуцлагадаа би алдаа гаргасан юм болов уу. За, яахав алдсан байлаа ч одоо хэтэрхий оройжээ. Тэгэхээр намайг уучлана уу, та зоригтой байхыг, шинээр амьдралаа зохиохыг хичээгээрэй” гэв. Тэр дахиад л “үгүй, би зоригтой байж чадахгүй. Энэ амьдралаа тэвчихгүй нь. Надад туслахгүй бол... би хамаг найдвараа алдаад байна, би өөр хийх юм мэдэхгүй. Туслахгүй бол би үхлээ за юу” гэжээ. Хаан уучлал гуйн хэлсэн нь “энэ буруу бол, таныг гонсойлгосон бол өршөөгөөрэй”. Нөгөө залуу ч түүнийг дахин дахин буруутгаж “энийг хар чи ганцаараа яваад өгнө санаа зовох юмгүй тэгээд жаргалтай, харин би зовлонтой, ядуу хэвээрээ үлдэнэ, би үүрд хэн ч биш юу ч биш байх болно. Намайг хайрлах сэтгэл танд байхгүй байна гэж би үзэж байна. Та намайг огт авч хэлцэхгүй байна, та зүгээр л эрх чөлөөтэй, та их шударга бус байна” гэв. Тэрээр хааныг зэмлэсээр л байв. Гэнэт хаан “за надад санаа байна. Чамд ч туслаж чадна. Би алджээ. чамд өгөх юм юу ч байхгүй гэж бодсон чинь бас байна. Чамд өгөх юм нэг байна. Эрх чөлөө надад байгаа юм байна, чамд өгөх энэ эрх чөлөө үнэ цэнэтэй, яагаад гэвэл шинэ хаанд намайг барьж аваачсан хүнийг тэр их том шагнах болно. Тэгэхээр намайг ялтанаар аваачиж шинэ хаандаа бэлгэлчих тэгээд л хэрэгтэй бүхэн чинь чинийх болно” гэв. Гэнэт нөгөө муу эр сайн болж орхиод хэлсэн нь “хөөе, хөө үгүй шүү би тэгэж чадахгүй ээ, таныг аваачаад

Page 135: The Key of Immediate Enlightenment 4

- –

135

өгчихвөл таныг хэн яачих ч юм билээ. Шоронд хийгээд муугаар хандаж мадаггүй тамлаж эцэст нь ална шүү дээ. Надад ийм юм хийх сэтгэл алга” гэв. Гэгээн хаан их шийдэмгийгээр “үгүй ээ, та ингах ёстой, олс аваад гарыг минь хүлээд тийм нь аваач. Одоо би чиний хоригдол. Чи ингэх ёстой. Шинэ хаан энэ асуудалд өгөөмөр хандана. Намайг аваачаад өгчихвөл та хүсэж байснаасаа ч их юмтай болно шүү дээ. Магадгүй хааны ерөнхий сайд, магадгүй хүсэж байсан юм бүхэнтэйгээ болно. Баян, өндөр дээр байр суурь. Би чамд талархана учир нь чамайг шаардахад өөрийн үүрэг хариуцлагаа би гүйцэлдүүлчихсэн, хүссэн зүйлийн чинь төлөө ямар нэг юм хийсэн мэт надад санагдах болно, би ч бас их баярлана шүү дээ” гэжээ. Зөвхөн Буддагийн хувилгаан л тэгэж чадна. Түүнийг Будда болсонд гайхах зүйлгүй. Нөгөө эрийн сэтгэл их хөдөлжээ. Бөөн харуусал гуниг, тэрээр хааны өмнө өвдөг сөгдөн хөлийг нь үнсээд “гуйя, өмнө хэлсэн зүйлийг минь өршөөгөөч. Би таныг зовоох юу ч хийхгүй. Дахиад юу ч нэхэж шаардахгүй. Гуйя яв, биеэ сайн бодоорой” хэмээв. Гэвч одоо хэтэрхий оройтжээ. Хаан аль хэдийнээ тэр хүний төлөө өөрийгөө шагналд зориулахаар шийдчихсэн. Тэгээд хэдэн цаг маргалдсаны эцэст нөгөө эр хааныг шинэ хааны шүүхэд аваачихаар болов. Мэдээж шинэ хаан маш их баярлаж гэнэ. Тэрээр “аа, ха, ха их сайн, их сайн, хэтэрхий сайн байна. Би чамд тохирсон шийтгэл онооно. Өнөөдрөөс эхлээд хэн ч хэзээ ч чиний сайныг, тийм байсныг чинь, дахиад яаж аугаа байхыг чинь магтаж сайшаахгүй. Чамайг барьж ирсэн хүн би бум бум Америк доллар өгнө. Тэглээ ч чи манай хүн тийм үү? Гэж Гэгээн хааныг барьж ирсэн хүнээс асуув. Нөгөө эр өвдөг сөгдөн “үгүй ээ, би түүний иргэн би түүний албат байсан юм, тиймээ”. Шинэ хаан жаахан бухимдаж Гэгээн хааныг авчирсан хүн өмнө нь түүний албат байсныг сонсоод хөмсөг зонгидав. Тэрээр “юу, урвагч, чи эзнээсээ урваа юу” гэв. Тэр их л сайн, ёс суртахуунтай, энэ тэр бүхий хаан шиг харагдав. Чи хэдий урвагч ч гэлээ би амласан болохоор шагналаа өгнөө. Тэгээд ч энэ хамаагүй. Дайсныг минь авчирсан болохоор надад болж байна. Одоо зэвсгээ хаяад тиймээ яв. Би чамд сая сая доллар өгье” гэв. Нөгөө эр их зөөлнөөр хэлж эхэлсэн нь “эрхэм дээдэсээ надад, надад ямар ч зэвсэг байхгүй” гэхэд шинэ хаан ихэд гайхан “юу? чамд зэвсэг байхгүй гэнээ, үнэн үү? Тэгээд яаж энэ хааныг барьсан юм бэ? Яаж түүнийг барьсан юм бэ?” хэмээн асуув. Тэгээд Гэгээн хааныг барьж ирсэн нөгөө эр жааха балмагдсан болохоор юу тайлбарлахаа мэдсэнгүй, хаан тайлбарлаж хэлсэн нь “Аан, үүнийг асуух хэрэггүй, хэрэггүй, тэр чамд намайг авчирсан одоо би чиний хоригдол, түүнд зүгээр л шагналыг нь өгчих тэгээд л тэр” гэжээ. Нөгөө эр хэт ихийг яриад хаан шагналаа өгөхгүй болчих вий гэж Гэгээн хаан зовсон хэрэг. Тэгээд “зүгээр л түүнд шагналыг нь өгчих тэгээд болоо, болно биз дээ” гэв. Шинэ хаан хуучин хаан руу тэгээд барьж ирсэн нөгөө хүн рүү хараад их л хачин буйг мэдэрчээ. Тэгээд хааныг барьж ирсэн хүн рүү ширтэж түүнийг яаж барьсныг нь асуув. Хааныг барьж ирсэн эр “өө, би биш биш, би түүнийг бариагүй юмаа. Тэр т-эр, тэр л надад хэлсэн... би хүсээгүй юм аа –тэр –тэр –тэр л (Багш инээв). Багшийнаа санааг ойлгож байна уу? Гэгээн хаан түүнд “чшш, ариун нэрээ унш, битгий ярь” гэж хэлсээр байв (Багш болон бүгд

Page 136: The Key of Immediate Enlightenment 4

- –

136

инээв). Гэвч муу хаан түүнийг шахсаар л байв. “тэгэхээр чи надад үнэнээ хэлэх ёстой. Тэгэхгүй бол шагналыг чинь өгөхгүй шүү” гэв. Нөгөө эр мэгшин уйлж, нулимс унагаж сөхрөн шалан дээр мөлхөн байж талбай дээр юу болсныг нэгд нэгэнгүй шинэ хаанд ярив. Хааны шүүх дээр ирэхээс өмнө Гэгээн хаан тэр хоёрын хооронд болсон явдлыг та нар мэднэ шүү дээ. Тэр явьдлыг сонссоныхоо дараа хөрш хаан ихэд балмагдав. Нүд нь томоос том болж энгийн нүд л дээ билгийн нүд биш. Билгийн мэлмйи нь хараахан нээгдээгүй байгаа. Ердөө л эгэл нүд нь бүлтийж, ам нь их удаан хугацааны турш ангайв (Багш дуурайн үзүүлж бүгд инээв). Учир нь энэ дэлхий дээр Гэгээн хаан шиг тийм сайхан сэтгэлтэй, болзол нөхцөлгүй энэрэнгүй, өөрийгөө үл боддог тийм хүн байдаг гэдэгт тэрээр итгэж чадахгүй байв. Хэсэг хугацааны дараа их хувиа бодсон шуналтай харгис хэрцгий атаач хаан өөртэйгөө түүнийг харьцуулав. Гэгээн хаантай харьцуулж болох юм түүнд огт байсангүй ээ.тэгээд хэсэг чимээгүй байсны дараа тэрээр гэгээрсэн байж магад. Тэр болсон Гэгээн хаанд бууж өгөөд түүний гутал хувцас титмийг нь тайлж өгөөд хэлсэн нь “намайг уучлаач, одоо бүх юм таных. Та надаас илүү хэрэгтэй хүн байна” гэжээ. Тэрээр ихэд харамсжээ (алга ташилт). Их сайн үлгэр. Өдөр бүр иймэрхүү үлгэр нэгийг уншаад байвал та нарыг өөрчлөгдөнө гэж Багш нь бодох юм. Гэртээ иймэрхүү номтой юу, байхгүй юу? Олохыг бодоорой, буддын судар, үнэт үлгэрүүдэд иймэрхүү зүйл олон байдаг юм. Тэгэхээр хэрэв ийм гэгээнтэн хүн, Буддагийн хувилгаан болохыг хүсвэл тэднийг өдөр бүр уншаарай. Заримыг нь хэрэгтэй үедээ уншаарай. Тус болно, тус болох байх. Тийм муу хаанд хүртэл нэмэр болоод байгаа юм чинь бидэнд ямар байх вэ? Бид их сайн юм чинь бүр илүү дэм болох ёстой. Тэгэхээр та нар ойлгож байна уу? Ихэнх Багш бидэнд байнга л “бүхнийг орхи тэгээд чи бүх юмтай болно” гэдэг шүү дээ. Библид бас адаилхан “амьралтай хэн хэт их зууралдана тэр түүнийгээ алдана, түүнийг хэн огоорч орхино тэр мөнхийн амьдралд хүрнэ” гэсэн байдаг. Үүнтэй адил үнэхээр өөртөө болоод эд баялаг, алдар нэр, энэ дэлхийн нэр төрд сэтгэл хүлэгдэхгүй бол бүх юм үнэхээр бидэнд ирдэг юм шүү. Харин нэг л удаа энэ дэлхийн ямар нэг зүйлд боолчилогдоход үүрд түүнийхээ хойноос хөөцөлдөх болно. Ядрана, оюуны чадвараараа татвар төлнө, бүх л зүйлийн зовлон бидний замд овоорно, ямар нэгэн зүйлд зайлшгүй хүрэхгүйгээр шүү дээ. Үнэхээр ийм байдаг шүү дээ. Би өөрийнхөө туршлагаар ярьж байна. Нэг л удаа Бурхны орныг харахуйд бид үнэхээр юм бүхэнтэй болдог. Бүр хүсээгүй байхад хүртэл зүгээр л хаа нэгтээгээс ибш хэрнээ хүрээд ирдэг. Бидний төлөө тэр зүйл өөрөө өөрийгөө өөрийнхөө аргаар хүчилж түлхдэг юм. Заримүед хүсээгүй хэрнээ түүнийг зүгээр л хүлээж авах ёстой болдог. Энэ их хэцүү, зарим үед дахин түлхэж буцаах их хэцүү байдаг. Хааяа, та нарын мэдэхээр бид энд их шахалтанд байна. Энэ нь надад сайн. Тэгэхгүй бол бэлэг сэлт, тэр бүхэн хаа сайгүй хэвтэж байх болно. Урьд нь би бэлэг авахгүй гэж хэлсэн юм. Тэгээд хүмүүс түүнийгээ тэнд хаячихаад зугтчихсан. Гэх мэтчилэн л байдаг. Хөөрхий би, би түүнийг нь цуглуулж аваад өөр хэн нэгэнд өгөх ёстой болсон. Тэгэхээр чинь ямар хэрэг байна? Яагаад гэвэл надад үнэхээр юу ч хэрэггүй. Энэ инээдтэй шүү, Библид өгүүлсэн байдаг

Page 137: The Key of Immediate Enlightenment 4

- –

137

“юмтай нь улам их юмтай болдог, юмгүй нь бүр юу чүгүй болдог” гэж. Гэвч энэ бол та юу ч үгүй бол бүр хоосорно гэсэн үг биш. Ямар нэгэн юмгүй байхдаа хүн ихэвчлэн хүссэр байдаг, хүсээд буй энерги нь өөр рүүн нь ирж буй бүхнийг болиулж буй хана дил үйлчилж байдаг гэсэн үг юм. Үүний адил бид шуналтай, материаллаг оюуны зам ч шиг байх биш хари дадалдаа чин сэтгэлтэй ёстой. Миний өчигдөр хэлсэнтэй адилхан. Бүх юм жамаараа ирнэ. Шунахгүй шаардахгүй, чин сэтгэлээсээ залбирч болно л доо. Тиймээ, үүнд их том ялгаа бий. Хэрэв хүсэл чинь чөлөөлөлтийн төлөөх тэмүүлэл, билэг ухааныг олох тэмүүлэл, үнэнийг мэдэх гэсэн эрмэлзэл... Үнэнийг мэдэх хүсэл, шуналт хүслийн хоорондох ялгааг мэдэж чаддаг бол их том ялгаа байдаг юм шүү. Хэрэв бид өөрийгөө сайн тэнцвэржүүлэн тогтвортой болгохгүй бол нэг эсвэл нөгөө тал руу нь хөл алдах болно. Нөгөө илүү оюун санааны хүсэл эрмэлзэлтэй талд нь зогсвол сайн. Тэгэж тэр өдрөө их сайн бясалгах болно. Гэвч өдөр бүр тэгэж залбиран даатгах шаардлагагүй ээ. Зөвхөн түүнийгээ зохицуулж чадахгүй үедээ л болно. Заримдаа байдал хүнд хэцүү бүрхэг болох үед та нар Багшдаа илүү сүрхий залбирдаг тэгээд л болчихдог. Дандаа л болж бүтдэг. Энэ ажлыг авахаасаа өмнө би Багшаа их ховорхон хардаг байлаа, хариулах ч үгүй. Дотоодын багш их ховорхон залбирлаас чинь татгалздаг. Тэр багш хүлээж авахгүй байна гэдэг бол тэр хүсэл надад сайн биш гэсэн үг юм байна гэдгийг би сүүлд олж мэдсэн юм. Заримдаа тэр багш та нараас ямар нэгэн юмыг чинь буцаагаад авахад бид их зовдог. Тэрээр багш маань анхаарч халамжилсангүй. Үүнд дуртайг минь багш мэднэ гэтэл яагаад надаас авчихваа? Л гэж боддог. Гэтэл тийм биш байдаг. Сүүлд түүнээс нь салгж өгсөнд та нар их баяртай байдаг, тиймээ, ийм л байдаг шүү дээ. Зарим үед хэн нэгнийг хайрлана дурлана эсвэл нэг тийм. Тэгтэл нөгөө Багш гэнэт өөр хэн нэгнийг явуулчихна. Тэр нь илүү царайлаг, үзэсгэлэнтэй ухаалаг. “Өө, Бурхан минь би сайн загас барина гэдэг ч их ховор доо, Багш өөр нэгэнд үүнийг надаас булаа гэж хэлсэн байна” гэж л боддог. Тэгээд л тэр юмныхаа төлөө баахан уйлна. Магадгүй хэсэг хугацааны дараа илүү сайн хүнтэй тааралдаад эргэж хархаараа “Өө, энэ илүү сайн юмаа” гэнэ (Багш инээв). Тэр үед нөгөө багшдаа залбирсан байх л даа. “Багшаа хүсвэл та үүнийгээ буцааж авч бас болноо (Багш болон бүгд инээв). Яагаад гэвэл та ирээдүйд бүр илүү сайныг нь өгөх юм чинь болно ш дээ” гэнэ. Юу өөрт чинь үнэхээр сайн болохыг бид огт мэддэггүй. Үргэлж нээлттэй, хүлээн авдаг байх хэрэгтэй. Тэгээд л амьдрал чинь гайхамшигтай, бүрэн нийцэл зохицолтой, үзэсгэлэнтэй болохыг мэднэ. Энэ бол өдөр бүрийн хорин дөрвөн цагийн адислал. Ямар ч асуудалгүй. Тэр бол жинхэнэ хайр, урьдчилсан нөхцөл шаардлагагүй хайр, юу ч горьдож хүлээдэггүй хайрыг мэдэх мөч чинь юм. Учир нь юм болгон адислала, юм бүхэн бидэнд сайн байх болно. Тэгээд хааяа Бурхан тэр юмыг чинь /хайртыг чинь/ буцаагаад авчихлаа ч гэсэн сүүлд нь “хөөх, илүү дээр юм гээч, би эрх чөлөөтэй, чөлөлөгдлөө” гэдгээ мэддэг юм. Ямар хайрыг бусад хүн бидэнд өгөх нь хамаагүй ээ, тэрэнд чинь үргэлж зовлон, хүлээс оршиж байдаг юм. Учир нь тэр хүнд хандах хэрэгтэй болно, эелдэг нөхөрсөг байх шаардлагатай болно. Тэгэхгүй бол нэг буруу өгүүлбэр

Page 138: The Key of Immediate Enlightenment 4

- –

138

эсвэл буруу бус нэг юм хийчихэд л нөгөөх нь буруугаар ойлгоод бид өнгөрдөг шүү дээ. Тэгээд энээс тэрнээс болоод тэр намайг хаячихна гээд л санаа зовох хэрэг гарна. Тэрнээс болоод тэр ирсэн...тэр явчихваа. Түүнийгэ жаргалтай болгох ёстой, илүү их үнэт эдлэл авч өгөх хэрэгтэй жишээлхэд л энэ шүү дээ эсвэл тэр яваад өгнө. Мэдээж хэрэг эрдэнэс, үнэтэй, эрхэм юм болгон хадгалаж, өнгөлж үргэлж гялалзуулахын тулд маш их шаардалаг анхаарал, энергийг биднээс авдаг. Хайр, гэрлэлт хүртэл маш их хичээл зүтгэл, ажлыг шаардаж авдаг гээч. Үргэлж шинээрээ байгаад байдаггүй. Тэгээд л бид бөөн толгойны өвчин, ерөөсөө эхлээгүй болоосой гэж хүссэн асуудал зовлонд унана. Гэвч аль хэзээний эхлүүлчихсэн болохоор гэмгүйгээр өөрийгөө ч, өрөөлийг ч буруушаахгүй, хүнд уур амьсгалыг бий болгохгүй, хүнд зовлонт туршлага бүхий цаг хугацааг амсахгүйгээр түүнээс зугтаахад их хэцүү. Заримдаа эргээд харахад тэр зүйл хэтэрхий оройтсоноос болоод ихээхэн шаналах нь ч бий. Зарим үед бидний харилцаа өөр хүнтэй харилцах энгийн харьцаанд ч бас энэ хэцүү хайрын зовлонт тохиолдол нөлөөлдөг. Тэгээд бид буцаачихдаг. Үүнээс болоод бусдаас айж, нийгэм эсвэл сексийн эсрэг хүн болчихно. Тийм толгойны өвчин эдгэхдээ их удана. Тэгэхээр энэ дэлхий дээр бидэнд үнэхээр сайн юм гэж юу ч байхгүйнээ. Багш нь тэгэж бодохгүй байна. Тэгээд тэр хүмүүс зугтаж лам, гэлэнмаа болон сайн дурын ажилд цаг зав, залуу насаа зарцуулж амьдралын илүү утга учиртай зорилгод энергиэ зориулдаг. Тэгээд тэр нь бас л үйл үрээ буцаах л түвшин болно. Тэд бол илүү хүчтэй хүмүүс, хажууд нь ч ард нь ч тусламж дэмжлэгийн шаардлага байхгүй хүмүүс. Тэд бүгдийг нь ганцаараа хийж чадна. Гэтэл олн хүн амьдралаа их ганцаардмал, утга учиргүй өнгөрүүлж буй бөгөөд амьдралын дэвшил доройтол, гэрт гадаахаа хуваалцах хэн нэгэн хэрэгтэй болдог. Тэр ч зөв л дөө. Хоёулаа л зөв. Ганцаараа амьдарч буй нь ажил хөдөлмөр, зориулал золиос, амьдралын бусад зорилго эрмэлзлэлтэйгээр өөрийгөө хүчтэй болгож байгаарай. Хоёул хамтдаа амьдардаг хүмүүс нэг нэгнийгээ бас хүчтэй илүү сайн сайхан болго. Тэгэхээр хоёр байдал хоёулаа л өөр өөр замаар ямар нэгэн байдлаар хүчтэй болно. Ямар ч байсан Бурхан үргэлж богино, удаан хугацааны бус халамж дэмжлэгийг үзүүлэх болно. Хэрвээ дотоод хангамж юмуу тэр Багшийн хүч байвал бидний хувьд амьдрал хэзээ ч үнэхээр тийм их зовлонтой, дааж давшгүй биш болно. Бид бясалгадаг тэгээд ч үнэхээр энэ амьдралын юманд их шунадаггүй. Амьдрал ч улам амар, өдөр хоногууд ч хялбархан өнгөрдөг. Тэгээд л бид юм бүхнийг сэтгэлийн хүлээс илүү багатайгаар хийдэг, бие биенээ ч багахан шунал хүслээр хардаг энэ бол дотоод хүчээ бясалгахын их сайн зүйл нь юм шүү. Нэг л өдөр шунал хүсэл тэр чигээрээ үгүй болно. Дотооддоо их жаргалтай, их ханамжийг мэдэрнэ. Бусдад л бид хэрэгтэй биш бол бүр зовлон хайж ч явахгүй болно. Тусламж ч эрж хайхгүй болно, тиймээ. “Чи их зовсон харагдаж байна би туслая” гэж ярьдаг шүү дээ. үгүй, үгүй, тийм биш шүү. Бид зүв зүгээ, туслана уу, туслахгүй байна уу, ярина уу, ярихгүй байна уу, заана уу, заахгүй байна уу бид зүгээр. Яагаад гэвэл бид дотооддоо өөрсдөө бүрэн дүүрэн, биелэж ханасан, бидэнд ямар нэгэн гадны урамшил эсвэл

Page 139: The Key of Immediate Enlightenment 4

- –

139

ямар нэгэн санаа, хүрэх зорилго, бардаж онгирох, өрөвдөх сэтгэл, мөрөн дээрээ үүрч явах хайр гээд... юу ч хэрэггүй билээ.

Page 140: The Key of Immediate Enlightenment 4

- –

140