9
№ 02 (50) 2021.07.09 АГУУЛГА upply Chain The Global Language of Business S МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРҮҮЛ МЭНД ЛОГИСТИК Quarterly E-Newsletter Эхний 6 сард нийт 460 гаруй байгууллага, хувь хүмүүс шинээр гишүүнээр бүртгүүлэн өөрсдийн бараа, үйлчилгээндээ 865 бүхий зураасан кодыг аваад байна. Энд хүнс, өргөн хэрэглээ, эрүүл мэнд, барилга, уул, уурхай, тоног төхөөрөмж зэрэг салбар, салбарын бизнес эрхлэгчид хамрагдаж байгаа та бүхний цаашдын ажил үйлс өөдрөг байж эрүүл энх, эрч хүчтэй байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Он гарсаар хэдий цар тахал, хөл хориотой байж гадаад, дотоод худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа тогтвортой бус байгаа ч үйлдвэрлэгчид маань тасралтгүй хөдөлмөрлөж ард нийтийн хоол хүнс, өдөр тутмын хэрэглээг тасралтгүй хангахыг хичээж, зовлон тоочихоос илүүтэй эрсдэлээ өөрсдөө үүрэн, энэ цаг үеийг боломж гэж хандан эерэг, эрүүл сэтгэлгээгээл чармайн тасралтгүй ажилласаар хичээсээр байна. Бидний ам бүл 463-аар нэмэгдлээ

The Global Language of Business Supply Chain Supply Chain

  • Upload
    others

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: The Global Language of Business Supply Chain Supply Chain

№ 02 (50) 2021.07.09

АГУУЛГА

upply ChainThe Global Language of Business

SNo: 04 (32) 2016.12.29Quarterly E-newsletter

Supply Chain

АГУУЛГА

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ 1

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА 2

ЛОГИСТИК 3

ЗУРААСАН КОД 4

ГИШҮҮДИЙН БУЛАН 5

2016 оны 12 сарын 7-8 өдрүүдэд Азербайжан улсын Баку хотноо зохион байгуулагдсан “КАРЕК-ын орнуудын Бүс нутгийн транзит худалдааг хөнгөвчлөх” сэдэвт семинарт Монгол улсын Гаалийн Ерөнхий газар, МҮХАҮТанхимын төлөөллүүд амжилттай оролцлоо. Семинарын үеэр КАРЕК-ийн орнуудын худалдаа, транзит тээврийг хөнгөвчлөх зорилгоор хэрэгжүүлэх баталгааны системийн ерөнхий тайланг танилцуулж, транзит худалдааны баталгааны системийг туршиж хэрэгжүүлэх Азербайжан, Туркменистан, Казакстан гэсэн 3 орны худалдааны нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.

“КАРЕК-ЫН ОРНУУДЫН БҮС НУТГИЙН ТРАНЗИТ ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ” СЭДЭВТ СЕМИНАРТ

МҮХАҮТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА

ЭРҮҮЛ МЭНД

ЛОГИСТИК

Quarterly E-Newsletter

Эхний 6 сард нийт 460 гаруй байгууллага, хувь хүмүүс шинээр гишүүнээр бүртгүүлэн өөрсдийн бараа, үйлчилгээндээ 865 бүхий зураасан кодыг аваад байна. Энд хүнс, өргөн хэрэглээ, эрүүл мэнд, барилга, уул, уурхай, тоног төхөөрөмж зэрэг салбар, салбарын бизнес эрхлэгчид хамрагдаж байгаа та бүхний цаашдын ажил үйлс өөдрөг байж эрүүл энх, эрч хүчтэй байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Он гарсаар хэдий цар тахал, хөл хориотой байж гадаад, дотоод худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа тогтвортой бус байгаа ч үйлдвэрлэгчид маань тасралтгүй хөдөлмөрлөж ард нийтийн хоол хүнс, өдөр тутмын хэрэглээг тасралтгүй хангахыг хичээж, зовлон тоочихоос илүүтэй эрсдэлээ өөрсдөө үүрэн, энэ цаг үеийг боломж гэж хандан эерэг, эрүүл сэтгэлгээгээл чармайн тасралтгүй ажилласаар хичээсээр байна.

Бидний ам бүл 463-аар нэмэгдлээ

Page 2: The Global Language of Business Supply Chain Supply Chain

www.gs1mn.org

upply Chain The Global Language of BusinessS

2

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА

ШИНЭ РЕКОРД ТОГТООЛОО

Ингээд нийт гишүүд, харилцагч та бүхэндээ Ардын хувьсгалын 100 жил, Монгол улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндийг тус тус хүргээд эрүүл энх, сайн сайхныг бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,

“GS1 Mongolia”-ын удирдлага, хамт олон

АНУ-д цахим худалдааны шинэ рекордыг Амазон компаний “PRIME DAY” тогтоож, энэхүү “Худалдааны баярын өдөр” нь Амазоны гуравдагч буюу жижиглэн худалдаа эрхлэгчдийн хувьд хамгийн өндөр борлуулалттай хоёр өдрийн өдөрлөг байлаа. Хэрхэн цахим худалдан авалтын тоог ихэсгэх талаар цааш уншина уу.

Page 3: The Global Language of Business Supply Chain Supply Chain

www.gs1mn.org

upply Chain The Global Language of BusinessS

3

6-р сарын 21-22 өдрүүдэд 48 цагийн турш нийт цахим худалдан авалтын хэмжээ нь өмнөх дээд амжилтыг тогтоосон “CYBER MONDAY”-н хэмжээг давсан болохыг Adobe Analytics-ийн индексийн дагуу CNBC сувгаар мэдээлжээ. Өөрөөр хэлбэл 11 тэрбум гаруй ам.долларын худалдан авалт хийгдсэн нь өнгөрсөн жилийн “PRIME DAY”-тэй харьцуулахад 6.1% өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь Америкийн онлайн худалдааны сайтууд руу 1 их наяд удаа зочилж, 18 төрлийн 100 сая гаруй бараа, бүтээгдэхүүнийг сонирхсон хандалттай байсныг тогтоожээ. “Bazaarvoice” өөрсдийн Influenster Com-munity хэмээх бүлэг хүмүүсээс “PRIME DAY”-н дараа санал асуулга авахад тэдгээрийн 75 хувь нь зөвхөн Амазоноос үлдсэн 25 хувь нь бусад онлайн дэлгүүрүүдээс худалдан авалт хийдэг хэмээсэн байна. Энэхүү судалгааны үр дүнгээс үзэхэд “PRIME DAY” нь Амазоноос гадна хямдрал зарласан бүх онлайн худалдаа эрхэлдэг брэнд, байгууллагуудад ашигтай байх боломжтой гэдгийг харж болно” гэдгийг “Bazaarvoice”-н гүйцэтгэх захирал Кит Нилон хэллээ. “PRIME DAY”-ын хамгийн өндөр борлуулалттай хоёр өдрөөр дэлхий даяарх 20 гаруй орны Prime-н гишүүд 250 сая ширхэг бараа, бүтээгдэхүүн худалдан авснаар “PRIME DAY”-н рекордыг тогтоосон билээ. Энэ жил Амазон “10 доллар зарцуулаад 10 доллар ав” хямдралыг зарласнаар худалдан авагчид нийт 70 сая жижиг бизнесийн бүтээгдэхүүнд 1.9 тэрбум ам.доллар зарцуулахад нөлөөлжээ. Энэ нь 2020 оны “PRIME DAY”-тэй харьцуулахад 100% өсөлт үзүүлсэн байна. Ингэснээр Амазон нь 2021 онд цахим худалдаагаараа нийт 320 тэрбум ам.долларын ашиг олох төлөвтэй байна. Тус тооцооллыг гаргасан eMar-keter сайт: “Энэ нь Амазоны хамгийн том өрсөлдөгч Wallmart-с цахим худалдаагаараа 320 тэрбумаар илүү ашиг олж байгаа гэсэн үг. Дараагийн 9 том өрсөлдөгчийнх нь ашгийг нийлүүлээд ч Амазоныг давахгүй” хэмээжээ. GoFor Industries-ийн гүйцэтгэх захирал Ян Гарднер RIS-д хэлэхдээ “PRIME DAY” бол боломжийн үнэтэй, хялбар, хурдтай үйлчилгээн дэхь итгэл, хүлээлтийн үр дүн юм.” “Хэдхэн цагийн дотор барааг хүргэх стандарттай болж байгааг Target, Walmart дэлгүүрүүдийн

Page 4: The Global Language of Business Supply Chain Supply Chain

www.gs1mn.org

upply Chain The Global Language of BusinessS

4

шуурхай хүргэлтээс харж болно. Гэхдээ барааг хэн хамгийн хурдан, сайн хүргэх вэ гэдгээс гадна тухайн байгууллага бүх түвшний хувьд эко, тогтвортой эсэх нь нэн чухал болсоор байна. Хэрэглэгчид байгаль орчинд ээлтэй тээвэрлэлтийг улам илүү шаардаж Амазон Ривийн цахилгаан автомашинд хөрөнгө оруулалт хийж, FedEx нь Chanje Energy, UPS Arrival, DHL өөрийн Streetscooter автомашиныг ашиглаж, GoFor нь удахгүй худалдаанд гарах EV OEM-тэй хамтран ажиллаж байна. “ Ирээдүйд тогтвортой байдлаараа өрсөлддөг болох нь зайлшгүй ч хувь хүнд тааруулсан үйлчилгээ мөн чухал хэвээр байх ажээ.

“Amazon Prime Day, Target Deal өдөрлөгүүд болон бусад томоохон худалдааны арга хэмжээнүүд нь брэндүүдийг хандлагаа шинэчлэхийг уриалж байна” гэж Tealium-ийн CMO Хайди Буллок хэлэв. “Цар тахлын дараа дэлгүүрт өөрсдөө очих, онлайнаар захиалах эсвэл хоёуланг нь хослуулах гэх мэт шинэ сонголтууд бий болсон тул өмнө нь алдсан үйлчлүүлэгчээ буцааж авах боломж гарч ирээд байна. Үйлчлүүлэгчид шинэ зүйлсийг эрэлхийлээд зогсохгүй дуртай брэндүүдээсээ үнэ цэнэ олж авахыг хүсч байгаа. Тиймээс, хэрэглэгчийн хувийн мэдээлэл дээр үндэслэн хэрэгтэй зүйлийг нь олгож чадсан брэндүүд PRIME DAY-н үеэр хамгийн их амжилт байгуулдаг.”

“Prime Day”-тэй холбоотой тоо баримтууд

• Хамгийн өндөр борлуулалттай барааны төрлүүд нь багаж хэрэгсэл, гоо сайхан, хүнс тэжээл, нярай хүүхдийн хэрэгсэл, цахилгаан бараа, хувцас, гэр ахуйн бараа байлаа.

• Хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүнүүд нь iRobot Roomba 692 автомат тоос сорогч, Keurig K-Slim кофе чанагч, Goli Nutrition-ий алимны цуун витамин, мөн Crest 3D White Professional Effects Whitestrips шүд цайруулагч байсан байна.

• Prime-н хэрэглэгчид нийт 600 мянган үүргэвч, 1 сая чихэвч, 240 мянган зөөврийн компьютер, 40 мянган тооны машин, 220 мянган Crayola-н бүтээгдэхүүнүүдийг худалдан авчээ.

Page 5: The Global Language of Business Supply Chain Supply Chain

www.gs1mn.org

upply Chain The Global Language of BusinessS

5

• Олон арван сая хэрэглэгчид Prime Day-н бүтээгдэхүүний хэрэглээний танилцуулга, хувцас өмсөж үзсэн бичлэгүүд болон бусад Амазоны шууд нэвтрүүлгүүдийг үзсэн байна

• АНУ дахь хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүнүүд нь Waterpik усаар шүршигч автомат flosser, Orgain органик ургамлын гаралтай уургийн бэлдмэл, 23andMe ДНХ-н эрүүл мэндийн шинжилгээ, iRobot Roomba 692 автомат тоос сорогч, Instant Pot Duo Plus 6 Quart 9-in-1 битүү чанагч гэх мэт байжээ.

Зураасан код нь эрүүл мэндийн салбарын бүхий л хэсэгт ашиглагддаг. Өвчтөн хаалгаар орж ирэхээс эхлээд эмийн сангаас эм авах, өвчтөнд хэрэглэх хүртэлх бараа материалын нөөц, эм тариа, өвчтөний эмчилгээ зэргийг хянахад тусалж байдаг. Тухайлбал:

Эх сурвалж:

https://risnews.com/prime-day-breaks-new-records?utm_source=omeda&utm_me-dium=email&utm_campaign=NL_RIS+Executive+Insight&utm_keyword=&oly_enc_id=8220A9670990F5S

ЭРҮҮЛ МЭНД

GS1 СИСТЕМИЙН ЗУРААСАН КОДУУД БИДНИЙ ЭРҮҮЛ БАЙХАД ХЭРХЭН ТУСАЛДАГ ВЭ

Өвчтөний тодорхойлолт

Маш олон эмнэлгүүд өвчтөнийг эмчлүүлэх хугацаанд тодорхойлох дахин давтагдашгүй баркодтой бугуйвч зүүлгэх, түүнчлэн нүүр царай таних технологийг хөгжүүлж байна. Эмч мэргэжилтнүүд бугуйвчийг сканердаж зөв өвчтөнд зөв эмчилгээг хийгдэж байгааг хянах, шалгах боломжтой. Энэхүү тусламж үйлчилгээний хөдөлгөөнт шийдлүүд нь зардлыг бууруулахаас гадна үр ашиг,

өвчтөний аюулгүй байдлыг нэмэгдүүлж байдаг. Сувилагч өвчтөний мэдээллийг бугуйвчнаас авч эрүүл мэнд, эмнэлгийн мэдээллийн баазад байршуулснаар бусад эмч мэргэжилтнүүд шаардлагатай үед нэвтэрч шалгах, мэдээллийг нэмэх боломжтой.

Page 6: The Global Language of Business Supply Chain Supply Chain

www.gs1mn.org

upply Chain The Global Language of BusinessS

6

Эмчилгээний менежмент

Эм, эмийн бүтээгдэхүүн нь стандарт зураасан кодтой байх шаардлагатай бөгөөд үүнд эмийн нэр, тун, сер, лотын дугаар, эм йлдвэрлэгч, хүчинтэй хугацаа, хэрэглэх заавар зэрэг мэдээллийг багтаасан байна. Энэ нь эмч сувилагч нарт “5 ЗӨВ”-ийн (зөв өвчтөнд, зөв эмийг, зөв тунгаар, зөв цаг хугацаанд, зөв замаар хэрэглэх) зарчмыг хэрэгжүүлэхэд тусалж байдаг. Эм, эмийн бүтээгдэхүүнд зураасан кодыг хэрэгжүүлснээр жил бүр эм эмнэлгийн 90,000 гаруй алдаа эрсдэлээс сэргийлж чадсан судалгаа гарсан байдаг.

Туршлагууд

Сорьцыг хольж солих буруу өвчтөнд буруу хариу өгөх нь эмгэг судлаачдын хувьд маш том асуудал юм. Лабораторын дээж болон өвчтөнийг буруу оношилж тодорхойлсноос болж жилд ойролцоогоор 160,000 гаруй эм, эмнэлгийн алдаа гардаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэдэн зуун мянган өвчтөнүүд буруу шинжилгээний хариу авч буруу эмчилгээ хийлгэх эрсдэлтэй болдог. Зураасан кодны системийг эм, эмнэлэг, лабораторид нэвтрүүлснээр эдгээр алдаануудаас сэргийлэх бүрэн боломжтой болж нарийвчлал, үр ашгийг дээшлүүлэх болно.

Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал

Эрүүл мэндийн салбарт зураасан кодны хэрэглээ хамгийн өндөр байдаг хэсэг бол цус, цусан бүтээгдэхүүн юм. Олон улсын эрүүл мэндийн байгууллагууд цус, цусан бүтээгдэхүүнүүд бүгд стандарт зураасан кодтой байхыг шаарддаг бөгөөд эдгээр кодууд нь цусны эх үүсвэр, донорыг таних дугаар, бүтээгдэхүүний код, цусны бүлэг гэх мэт мэдээллийг агуулсан байх ёстой. Цус сэлбэх аюулгүй байдал нь өвчтөнийг таних технологитой давхцаж байдаг тул эмч сувилагч нарт зөв өвчтөнд зөв цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэж байгааг баталгаажуулах боломжтой байдаг. Монгол улсын хувьд Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв (ЦССҮТ) нь “GS1 Монгол”-той хамтран үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээндээ зураасан кодны стандартыг амжилттай хэрэгжүүлэн донорыг хүлээж авах бүртгэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, шинжилгээний шат дамжлага, цус цусан бүтэээгдэхүүний нийлүүлэлт, хүргэлтэндээ зураасан кодын системийг ашиглаж байна.

Page 7: The Global Language of Business Supply Chain Supply Chain

www.gs1mn.org

upply Chain The Global Language of BusinessS

7

Эмнэлгүүд өдөр тутам маш их хөрөнгийг удирдаж байдаг бөгөөд энэ нь нөөцийн менежментийг хэрэгжүүлэх, зураасан кодны стандартыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж

байна. Зураасан кодны стандартыг хэрэгжүүлснээр нөөцөө хянах, тооллого тооцоог хялбаршуулах, цаг хугацаа хэмнэх, бараа материалыг автоматаар эрэмбэлэх зэрэг маш олон давуу талуудыг бий болгодог.

https://www.youtube.com/watch?v=kqGUEgKoCtE&list=PLwwDDQeE8p-ERenputNBlqAw2YWTf1nxoJ&index=13

Үүнтэй холбоотой хэрэгжүүлсэн кейсийг дараах линкээр орж үзнэ үү.

Та бүхэн энэхүү стандартыг хэрэгжүүлэх, туршлага судлах шаардлагатай бол

“GS1 Монгол”-ын www.gs1mn.org вэб сайт, Утас: 9902 2595, Имэйл: [email protected], Фейсбүүк: GS1 Mongolia

пэйжид хандана уу.

Та бүхэн “GS1 Mongolia” Youtube сувагт нэгдэж хэрхэн хэрэгжүүлсэн кейстэй танилцана уу.

https://www.youtube.com/watch?v=XmWe-LIKsNyA&list=PLwwDDQeE8pERenputNBlqA-

w2YWTf1nxoJ&index=14

Бараа материалын нөөцийн менежмент

Page 8: The Global Language of Business Supply Chain Supply Chain

www.gs1mn.org

upply Chain The Global Language of BusinessS

8

ЛОГИСТИК

8

ЛОГИСТИК, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭН ДЭХ БАРКОДНЫ АЧ ХОЛБОГДОЛ

Сүүлийн жилүүдэд баркод нь логистик нийлүүлэлтийн сүлжээнд маш хурднаар нэвтэрч, процесст хяналт тавих, мэдээлэл цуглуулах шинэ боломжийг бий болгож байна. Логистикийн хамгийн эхний алхмаас эхлээд эцсийн хэрэглэгчийн гар дээр ирэх хүртэлх процесст хяналт тавьж, бүр цаашлаад тээвэрлэлтийн явц дахь агаарын температурыг хянах гэх мэт маш нарийн төвөгтэй, хүний хүчин чармайлт шаардсан процессын мэдээллийг хүртэл цаг тухайд нь өгөхөд тусалж байна. Логистик, нийлүүлэлтийн хэлхээний менежментийн явцад баркодны үзүүлж буй топ 5 ашиг тусыг танилцуулья. Үүнд:

• Бараа материалын м ө ш г ө л т и й н менежмент

• Нарийвчлалыг сайжруулах

• Процессын ил тод байдлыг сайжруулах

• Зардлын үр ашигтай байдал

• Баркодны RFID шошгоноос давуу тал

# 1: Бараа материалын мөшгилтийн менежмент

Үйлдвэрлэгчид, импортлогчид нь баркодыг сканнердах замаар аливаа процессийг хурдасгах боломжтой. Ганцхан

баркодны тусламжтайгаар, хайрцганд хэрхэн яаж савлах, эсвэл агуулахын хаана байрлуулах, хаанаас олохыг заах зэрэг олон тооны мэдээллийг шууд авах боломжийг олгодог. Баркод нь ажилчид болон ачааны машины жолооч нарын бичиг цаасны ажлыг хөнгөвчлөх, хэзээ хаана гэдэг асуултыг мөшгөх, хянах, бараа материалын менежментийг илүү үр дүнтэй хийхэд маш том үүрэгтэй.

# 2: Нарийвчлалыг сайжруулах

Аливаа нэгэн алдаа эндэгдлээс гарсан зардал

нь бүх компаниудад томоохон асуудал болдог. Баркодоор с к а н н е р д с а н тохиолдолд алдаатай буруу мэдээлэл, түүний залруулгыг

хурдан хугацаанд хийх боломжтой. Сав баглаа

боодол эвдэрч, шошго нь устгагдсан байсан ч гэсэн.

# 3: Процессын ил тод байдлыг сайжруулах

Логистик, нийлүүлэлтийн сүлжээнд ил тод байдал нэн шаардлагатай байдаг. Энэ нь Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн шаардлагыг хангах ёстой олон аж ахуй нэгжүүд, нэн ялангуяа хүнсний үйлдвэрүүдийн

Page 9: The Global Language of Business Supply Chain Supply Chain

www.gs1mn.org

upply Chain The Global Language of BusinessS

9

хувьд улам бүр тэргүүнд тавигдах асуудал юм. Баркодоор сканнердах технологийг ашиглан бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөх нь илүү үр дүнтэй бөгөөд хамгийн хялбар технологи юм. Илүү нарийвчлан авч үзвэл аж ахуй нэгжүүд энэхүү мэдээллийг ашиглан бараагаа эргүүлэн татах ажиллагааг хурдан хугацаанд удирдаж, цаашлаад хүн амын эрүүл мэнд, амь насыг аюулд орохоос сэргийлэх юм.

Бодит цаг хугацааны харагдах байдал бол өнөөгийн логистик, нийлүүлэлтийн хэлхээний менежментийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг юм. Нийлүүлэлтийн хэлхээн дэх үйл явцуудаас логистикийн асуудлуудыг баркод ашиглан илүү үр дүнтэйгээр удирддаг.

# 4: Зардлын үр ашигтай байдал

Аж ахуй нэгжүүд зардлын доод хэмжээгээ хадгалахыг хичээх хэрэгтэй. Баркод нь үүнийг хадгалахад хамгийн хялбар бөгөөд хамгийн хэмнэлттэй шийдлүүдийн нэг юм. Өмнө нь сканнерууд харьцангуй үнэтэй байсан бол одоо ерөнхийдөө хямд, илүү дэвшилтэт технологитой болсоор байна.

Өөр нэг гол ач холбогдол бол баркодны бий болгож буй хэмнэлт юм. Дэлхий нийтээр хөдөлмөрийн цалин хөлсний зардал улам нэмэгдсээр байгаа бөгөөд энэ систем нь автоматжуулсан тул хүний хөдөлмөрийг маш ихээр хэмнэж, хөдөлмөрийн цалин хөлсний зардлыг бууруулахад маш ихээр туслаж байна.

# 5: RFID шошготой харьцуулахад бар кодын давуу тал

RFID шошго нь баркодтой адил давуу талыг бий болгож чадах уу? RFID шошго нь ихээхэн хэмжээний хөрөнгө шаарддаг. Аж ахуй нэгжүүд үүнд хөрөнгө зарцуулахыг ихэвчлэн хүсдэггүй эсвэл хийх боломжгүй байдаг. Үүний зэрэгцээ, RFID шошго нь баркод шиг удаан эдэлгээтэй байдаггүй. Өөрөөр хэлбэл, логистик, тээвэрлэлтийн явцад амархан гэмтдэг тул шаардлагатай үед түргэн шуурхай мэдээлэл өгөхөд ашиггүй болгодог.

Баркод сканнердах технологи сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж байна. Өнөөдөр тээвэр, логистикийн компаниуд аливаа нэгэн ухаалаг гар утас, төхөөрөмж, сканнерийг ашиглан маш том хэмнэлт, бодит үр дүнг бий болгож байна. Баркодны технологи улам бүр хөгжиж, тээвэр логистикийн салбарт илүү бодит хэмнэлтийг бий болгосоор байна.