standard_info_main_20130830_4638

Embed Size (px)

Citation preview

  • 8/17/2019 standard_info_main_20130830_4638

    1/6

    МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ 

    Ангилалтын код 11.020Нярайн бүтэлтийн оношлогоо, эмчилгээ 

    MNS 6320:2012Diagnosis and management of Birth asphyxia

    Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22тоот тогтоолоор батлав.

    Энэхүү стандартыг 2012 оны 07 сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөнө. 

    Энэ стандартын бүх шаардлагыг заавал мөрдөнө. 

    1 Зорилго 

    Энэхүү стандарт нь нярайн бүтэлтийг  эрт илрүүлж оношлох, зохистой аргахэмжээг цаг алдалгүй үзүүлэхийг эмнэлгийн ажилтнуудад мөрдүүлэхэд оршино.

    2 Хамрах хүрээ 

    Энэхүү стандартыг Монгол улсын Эрүүл мэндийн хуулийн хүрээнд Хүүхдийнанагаахын чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа өмчийн бүх төрөл, хэлбэрийн эрүүлмэндийн байгууллагад ажиллаж буй эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд үйлажиллагаандаа мөрдөнө. 

    3 Норматив, ишлэл 

    Энэ стандартад иш татаж хэрэглэсэн дараахь баримт бичигт өөрчлөлт орсонтохиолдолд хамгийн сүүлчийн албан ѐсны хэвлэлээс иш татаж хэрэглэнэ. 

    MNS 4621:2008 Эмчилгээ-оношлогооны түгээмэл үйлдлүүд МNS 5095:2001 Аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн оношлогоо эмчилгээний удирдамж

    4 Нэр томьѐо 

     Амьд төрөлтийн бусад шинжүүд илэрч байвч нярай амьсгалахгүй буюу амьсгалынхэм алдагдаж байхыг бүтэлт гэнэ. Бүтэлтийн үед цусан дахь  хүчилтөрөгчийн хэмжээ  багасч, нүүрсхүчлийн хий ихэсч, цусанд бодисын солилцооны  хүчилшил

    үүснэ. 

    5 Шалтгаан 

    5.1 Жирэмсэн үед  Цусан дахь хүчилтөрөгчийн хомсдолд хүргэдэг эхийн эмгэгүүд: эхийн зүрх

    судас, амьсгалын тогтолцооны хүнд өвчин, хүнд хэлбэрийн цус багадалт Ихсийн цусны эргэлтийн өөрчлөлтөнд хүргэдэг хүчин зүйлс: илүү  тээлт,

    ихсийн үрэвсэл, ихэр ураг, эхийн чихрийн шижин, эхийн цусны даралтбагасах

    Ургийн өвчнүүд: ургийн халдвар, нярайн цус задрах өвчин гэх мэт

    5.2 Төрөлтийн үед  Өгзөг болон эмгэг түрүүлэлттэй төрөх

    gust 30, 2013, 8:58 am Mongolian Agency for Standardization and Metrology. Copyright protected. 0

  • 8/17/2019 standard_info_main_20130830_4638

    2/6

    MNS 6320 : 2012 

    2

    Хүй хүзүүгээ чанга ороох, хүй унжих, богинохон хүйтэй байх Ихэс ховхрох, ихэс түрүүлэх Төрөх хүчний сулралд орох Дутуу төрөх Кесар хагалгаагаар төрөх Ураг орчмын ус гараад 24 цагаас удаан хугацаа өнгөрөх Түргэн төрөлтөөр төрөх Эх барихын ажилбарууд хийгдэх Эхэд наркозын бодис хэрэглэх

    5.3 Төрсний дараа  Уушгины эмгэгшил Тархи-нугасны гэмтэл Зүрх-уушгины гаж хөгжил Халдварын болон цус алдалтын дараах цохиулалт

    6 Ангилал 

    Өвчний олон улсын 10-р ангиллын дагуу эмнэлзүйгээр: 6.1  Хүнд 

     Амьсгалахгүй буюу амьсгал саадтай байна. Зүрхний цохилт  100 Булчингийн хүчдэл буурсан, цочролд сул хариулна.  Амьдралын 1 минут дахь Апгарын оноо 4-өөс 6

    6.3  Хүйн цусны хүчил-шүлтийн тэнцвэрийн шинжилгээнд:  Хүнд рН 7,10 Хүндэвтэр рН 7,10-7,20 Хөнгөн рН 7,20-7,28

    7 Эмнэлзүй 

    7.1  Хүнд бүтэлт  Цагаан толбын шинж 3 секундээс удаан хадгалагдана.  Амьдралын эхний цагаас олон эрхтэний дутал илэрнэ.

    7.2  Хүндэвтэр бүтэлт  Зүрхний цохилтын тоо олшрох >160  Амьсгалаа түгжих, уушгинд сул амьсгалтай, тогтворгүй нойтон

    хэржигнүүртэй байна.

    Цочромтгой тайван бус, чичирхийлэл илэрнэ. Моро-гийн рефлекс аяндаа үүснэ. Таталт богино хугацаатай илэрнэ.

    gust 30, 2013, 8:58 am Mongolian Agency for Standardization and Metrology. Copyright protected. 0

  • 8/17/2019 standard_info_main_20130830_4638

    3/6

     Амьсгалын зам чөлөөлөх Эерэг даралт үүсгэн амьсгалуулах- Амбу SSppOO22 үзэж, шаардлагатай бол 100 %-ийн 

    хүчилтөрөгч өгөх 

     

    8 Оношлогоо 

    Эмнэлзүйн шинжээр Боломжтой бол хүйн цусны хүчил-шүлтийн тэнцвэр тодорхойлно.

    9 Авах арга хэмжээ 

    Төрөх өрөөнд үзүүлэх анхдагч сэхээн амьдруулах тусламж Сэхээн амьдруулалтын дараах эрчимт эмчилгээ Хооллолт

    10 Төрөх өрөөнд үзүүлэх анхдагч сэхээн амьдруулах тусламж 

    НЯРАЙН АНХДАГЧ СЭХЭЭН АМЬДРУУЛАЛТ Сэхээн амьдруулалтын хамгийн чухал, үр дүнтэй үйлдэл нь  

    нярайн уушгийг амьсгалуулж, багаар тусламж үзүүлэх явдал юм.  

    Төрөлт Тийм Эхтэй нь хамт асрах 

     Үгүй 

    Тийм   Үгүй30 сек

     Үгүй ,

    Тийм 

    ЗЦ 60~100 ЗЦ>10060 сек  

     Амбу хүүдийгээрзөв амьсгалуулж ЗЦ

  • 8/17/2019 standard_info_main_20130830_4638

    4/6

    MNS 6320 : 2012 

    4

    11 Эмийн эмчилгээ 

    11.1 Эпинефрин 1:10000 харьцаатай уусмалаас 0,1-ээс 0,3 мл/кг тунгаархэрэглэнэ. Хэрэглэх арга: 

    Гуурсан хоолойн гуурсаар 0,3 мл/кг Судсаар 0,1 мл/кг-аар хийнэ.

    Эпинефринд үр дүнгүй, зүрхний цохилт 1 минутанд 60-аас доош байвал 3-аас 5минутын дараа давтан хийнэ. 

    11.2 Цусны эзлэхүүн нэмэгдүүлэх шингэн 0,9 %-ийн  натрийн хлорид эсвэлрингер лактат 10 мл/кг судсаар аажим хийнэ. Дээрх эмчилгээнд үр дүнгүй бол Натрийн бикарбонат 4 %-ийн  уусмалыг 4 мл/кгтунгаар судсаар удаан шахна. Натрийн бикарбонат хийх үед хүүхдийн амьсгалыгнайдвартай дэмжиж байх шаардлагатай. 

    11.3 Сэхээн амьдруулалтын дараах эрчимт эмчилгээний зарчим  Цус бүлэгнэлтийн өөрчлөлтийг засна. Эрдсийн тэнцвэрийн өөрчлөлтийг засна. Орчныг дулаан байлгана.

    Болзошгүй халдварыг эмчилнэ. Хоногийн шингэний хэмжээ: шингэний хэрэгцээг 2/3-аар хязгаарлана. Эдийн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах зорилгоор хүчилтөрөгч

    эмчилгээ хийж, цусны хүчилтөрөгчийн ханамжийг 90-ээс 94 % байлгана.

    12 Хооллолт 

    Хүнд хэлбэрийн бүтэлтийн үед амин чухал эрхтэний үйл ажиллагаатогтворжмогц гуурсаар хооллож эхэлнэ.

    Бифидумбактерин 5 тунгаар хоногт 1-ээс 2 удаа өгнө.

    13 Тавилан 

    Бүтэлтийн хүнд, хөнгөний зэрэг, хүчил-шүлтийн тэнцвэрт  байдал зэргээсхамаарна.  Хүндэвтэр хэлбэрийн үед цаг алдалгүй зөв арга хэмжээ авсантохиолдолд ихэвчлэн тавилан сайн. Хүнд хэлбэрийн үед хөгжлийн бэрхшээл үүсэхэрсдэлтэй.

    14 Хяналт 

    Бүтэлттэй төрсөн нярайг амьдралын эхний 2 хоногт дараах зарчмаар хянана. Үүнд: 

    14.1 Эмнэлзүйн хяналт  Биеийн жинг хоногт 2 удаа хэмжинэ.

     Амбу хүүдийгээр зөв амьсгалуулж байгаа эсэхээ шалгах Цээж хөдлөхгүй байвал гуурсан хоолойн гуурс тавих Судсаар эпинефрин хийх Шок эсвэл пневмоторакс байгаа эсэхийг шалгах 

     ⃰  ⃰ УУрраагг ооррччммыынн шшииннггээнн өөттггөөнн  ннооггоооонн ззууннггааггттаайй ббоолл ммөөггөөөөррссөөнн ххооооллооййдд ггууууррсс ттааввьь ж ж ссооррууууллннаа.. 

    gust 30, 2013, 8:58 am Mongolian Agency for Standardization and Metrology. Copyright protected. 0

  • 8/17/2019 standard_info_main_20130830_4638

    5/6

    MNS 6320:2012 

    5

    Биеийн халууныг хоногт 4 удаа үзнэ. Хүүхдийн биеийн байдал, хооллолт, гулгилт, бөөлжилт, хэвлийн байдал,

    таталт, хоолны шингэц, өтгөн, шингэний байдлыг тогтмол хянана. Зүрхний цохилт, амьсгалын тоо, амьсгалд туслах булчингийн оролцоо,

    арьсны өнгийг хянана. 6-аас 8 цаг тутамд хүүхдэд өгсөн хоол, ялгаруулсан шингэний тооцоог

    гаргана.

    14.2 Лабораторийн хяналт 14.2.1 Заавал хийх шинжилгээ 

    Цусны ерөнхий шинжилгээ хийнэ.14.2.2 Нэмэлтээр хийх шинжилгээ: 

    Цусны ариун чанар ба бусад нян судлалын шинжилгээ хийнэ. Цусны чихэр, магни, натри, кальц, кали, билирубиний хэмжээг үзнэ. Хүчил-шүлтийн тэнцвэрт байдлыг үзнэ.

    14.3 Аппаратын хяналт   Артерийн даралтыг хэмжинэ. Цусан дахь хүчилтөрөгчийн ханамжийг үзнэ.

    ТӨГСӨВ. 

    gust 30, 2013, 8:58 am Mongolian Agency for Standardization and Metrology. Copyright protected. 0

  • 8/17/2019 standard_info_main_20130830_4638

    6/6

    MNS 6320 : 2012 

    6

    Хавсралт А (мэдээллийн)

    Гэрэлмаа, З. 2003. Нярай судлал, сурах бичиг. УБ. х.85-99 ДЭМБ.2003. Нярайн нэн шаардлЗагатай  тусламж ба хөхөөр хооллолт.

    Сургалтын гарын авлага.УБ.х.104-108 Шабалов.Н.П.2009. Неонатология, сурах бичиг. Санкт-Петербург.х.288-323 Российская ассоциация специалистов перинатальной медицины.  2009.

    Неоната-логия, нацианальное руководство.Москва. х. 293-297 Баранова.А.А, Володина.Н.Н, Самсыгина.Г.А, 2007.  Рациональная

    фармако-терапия детских заболеваний.

    gust 30, 2013, 8:58 am Mongolian Agency for Standardization and Metrology. Copyright protected. 0