24
Энэ дугаарт 2019.12.16, ДАВАА~№217 (1269) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ЭДИЙН ЗАСАГ СПОРТ ZGM DAILY Сонгуулийн үеэр “царцааны нүүдэл”-ийг хуулиар зогсооно 2019 оны “Бөртэ чоно”-д өрсөлдсөн тамирчдын чансаа доогуур байлаа FULL ENGLISH PAGE INSIDE 2 15 10 20-21 Н.Алгаа: Хувьцаат компанийн засаглалын мөн чанарыг хүмүүс ойлгохгүй байна ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ~ ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 01269 Би ажилдаа бүх л амьдралаа зориулсан. Хэдийгээр хөрөнгөтэй болохын тулд золиос хэрэгтэй байдаг ч ажил, амьдралын тэнцвэрийг хадагалах нь хамгийн чухал. #350 $5.42 тэрбум Жиоржио Армани, Armani компанийн үүсгэн байгуулагч, Италийн загвар зохион бүтээгч Япончууд тоглогчийг сард 5-8 мянган ам.доллараар цалинжуулах санал ирүүлсэн. Дасгалжуулагч бол үүнээс илүү үнэлэгдэж байгаа. Гэхдээ одоо бидэнд мөнгөнөөс илүү Монгол Улсын нэр хүнд чухал байна. Олимпын наадмаас багийн төрлөөр медаль авмаар байна. Шинэ жилийн баярыг өвөрмөц тэмдэглэдэг улс, үндэстэн Үйлдвэрлэлийн ам ашиглалтад орсноор гүний уурхайн бүтээн байгуулалт цаг хугацааг товчилно 16 9 С.Тулга: Эрэгтэй баг эрхээ авах л юм бол олимпоос медаль авна гэдгийг амлачихъя 19 Өнөөдөр Маргааш -12° C -15° C -17° C -22° C 2726.12 390.30 43.59 2.33 НЕФТЬ 58.86 0.17% АМ.ДОЛЛАР ХУРАЛДАЙ БОНД 113.38 0.12% РУБЛЬ ТӨМРИЙН ХҮДЭР 650.00 0.00% САМУРАЙ БОНД 103.26 0.60% АЛТ 1,481.80 0.60% ЧИНГИС БОНД 102.42 0.13% ЮАНЬ ГЭРЭГЭ БОНД 103.26 0.12% ВОН ЗЭС 6,130.00 0.42% 3 Монголд хийх тоглолтын товыг бид дураараа шийдэж болохгүй The Hu: Эх нутгийн агаар шиг сайхан зүйл алга “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт урагшилсаар. Үүний илтгэх гүний уурхайн үйлдвэрлэлийн амыг барьж дууссанаа тус компани албан ёсоор мэдэгдлээ. Д.Баасанхүү: Өдөр түлсэн гал 30 цагийн турш цогшиж, зээ хүүгийн минь амийг авсан гэдэгт итгэхгүй “Танилцаж амжаагүй” түлшний золиос болсон тэдний араас ганц эмгэнэл ч илэрхийлсэнгүй Гэрэл зургийг С.Батсайхан 4

УЛС ТӨР ЭДИЙН ЗАСАГ СПОРТ ZGM DAILY Сонгуулийн үеэр ... · 2019-12-16 · Энэ дугаарт 2019.12.16, ДАВАА~№217 (1269) ^1000, 24 НҮҮР

  • Upload
    others

  • View
    18

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Энэ дугаарт

2019.12.16, ДАВАА~№217 (1269) ^1000, 24 НҮҮР

УЛС ТӨР ЭДИЙН ЗАСАГ СПОРТ ZGM DAILY

Сонгуулийн үеэр “царцаанынүүдэл”-ийг хуулиар зогсооно

2019 оны “Бөртэ чоно”-д өрсөлдсөн тамирчдын чансаа доогуур байлаа

FULL ENGLISH PAGE INSIDE

2

15

10

20-21

Н.Алгаа: Хувьцаат компанийн засаглалын мөн чанарыг хүмүүс ойлгохгүй байна

~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ~

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

0 1 2 6 9

Би ажилдаа бүх л амьдралаа зориулсан. Хэдийгээр хөрөнгөтэй болохын тулд золиос хэрэгтэй байдаг ч ажил, амьдралын тэнцвэрийг хадагалах нь хамгийн чухал.

#350 $5.42 тэрбумЖиоржио Армани, Armani компанийн үүсгэн байгуулагч, Италийн загвар зохион бүтээгч

Япончууд тоглогчийг сард 5-8 мянган ам.доллараар цалинжуулах санал ирүүлсэн. Дасгалжуулагч бол үүнээс илүү үнэлэгдэж байгаа. Гэхдээ одоо бидэнд мөнгөнөөс илүү Монгол Улсын нэр хүнд чухал байна. Олимпын наадмаас багийн төрлөөр медаль авмаар байна.

Шинэ жилийн баярыг өвөрмөц тэмдэглэдэг улс, үндэстэн

Үйлдвэрлэлийн ам ашиглалтад орсноор гүний уурхайн бүтээн байгуулалт цаг хугацааг товчилно

16

9

С.Тулга: Эрэгтэй баг эрхээ авах л юм бол олимпоос медаль авна гэдгийг амлачихъя

19

Өнөөдөр Маргааш

-12°C -15°C

-17°C -22°C

2726.12 390.30 43.59 2.33

НЕФТЬ

58.860.17%

АМ.ДОЛЛАРХУРАЛДАЙ БОНД

113.380.12%

РУБЛЬТӨМРИЙН ХҮДЭР

650.000.00%

САМУРАЙ БОНД

103.260.60%

АЛТ

1,481.80 0.60%

ЧИНГИС БОНД

102.420.13%

ЮАНЬГЭРЭГЭ БОНД

103.260.12%

ВОНЗЭС

6,130.000.42%

3

Монголд хийх тоглолтын товыг бид дураараа шийдэж болохгүй

The Hu:Эх нутгийн агаар шиг

сайхан зүйл алга

“Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт урагшилсаар. Үүний илтгэх гүний уурхайн үйлдвэрлэлийн амыг барьж дууссанаа тус компани албан ёсоор мэдэгдлээ.

Д.Баасанхүү: Өдөр түлсэн гал 30 цагийн турш цогшиж, зээ хүүгийн минь амийг авсан гэдэгт итгэхгүй

“Танилцаж амжаагүй” түлшний золиос болсон тэдний араас

ганц эмгэнэл ч илэрхийлсэнгүй

Гэрэл зургийг С.Батсайхан

4

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ02 2019.12.16, ДАВАА~№217 (1269)

ЗГМ: ТОВЧХОН

ШҮҮХ Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг түүний зөвлөх Т.Есөнтөмөр, Б. Эрдэнэбат нартай уулзахыг хориглох, хязгаарлалт тавих, хилийн хориг тавих саналыг шүүхэд ирүүлжээ. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзжээ.

ТОО $100 сая

Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хоёр дахь шатанд Дэлхийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улс авна.

ТӨСӨЛ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ. Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэл-гээнд ногдуулдаг 10 хувийн татварыг таван хувь болгон буу-руулахаар тусгажээ. █

УЛС ТӨР

Сонгуулийн үеэр “царцаанынүүдэл”-ийг хуулиар зогсооно

Б.Сэлэнгэ, ЗГМ сонин

Гэрэл зургийг С.Батсайхан

Нэг хаяг дээр 30-40 сонгогч бүртгэж, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролддог байна

Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгардаг асуудлын талаар мэргэжлийн байгууллагууд хэлэлцлээ.

Сонгууль бүрээр хамгийн их маргаан дагуулдаг асуудал нь хаягжилт. Тухайлбал, нэг хаяг дээр давхар бүртгэл хийгдэж, сон гуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор “царцааны нүүдлийг” улстөрчид зохион байгуулдаг. Өнгөрсөн сонгуу лиар олон зуун хүнтэй аж ахуйн нэгжийн эзэд өөрсдийн дэвшсэн аймаг руу хэд хэдэн автобус дүүрэн хүн зөөж, сонгуульд оролцуулсан гэх маргаан үүсч байсан. Тиймээс УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ цаг үед шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах ёстой гэж зохион бай-гуулагчид үзжээ.

2013-2017 онд 21 аймгийн 330 сумын хэмжээнд нийт 23124 гэр хорооллын гудамж, 316199 хашаа, 23732 байшинг хаяг жуул-жээ. Харин нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 10071 гэр хорооллын гудамж, 280332 хашаа, 89188 байшинг хуулийн дагуу дугаар лаж, хаяг нэр өгч, хаягийн зураг зохион, мэдээллийн санг үүсгэсэн. Энэ мэдээллийн санг үндэслэн аймаг, нийслэлийн удирд лагууд өөрсдөө санхүүгийн асуудлаа шийдэж тэмдэгжүүлэх ёстой. Гэтэл энэ ажил бүрэн хийг-дэлгүй, эрээвэр хураавар болсон байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос

“МИАТ” ТӨХК-ийн нислэгийн үйл ажиллагаагаа өргөжиж байгаатай холбогдуулан агаарын хөлгийн 2-р нисгэгч сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:● ИНЕГ –аас олгосон коммерын нисгэгчийн үнэмлэхтэй байх● Нислэгийн бодит 1500 цагтай байх● Англи хэлний түвшин ИКАО –ийн 4 дүгээр түвшин ба түүнээс дээш байх● Олон хөдөлгүүрт онгоцны зэрэглэлтэй байх● ИНЕГ –аас авдаг сэтгэл зүйн шалгалт өгсөн байх● Хэрэглэлийн нислэгийн зэрэгтэй байх● ИНЕГ –аас олгодог эрүүл мэндийн 1 ангиллын хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх● Аливаа осол зөрчилд холбогдоогүй байх● Ажлын ачаалал даах, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай,

хариуцлагатай, нягт нямбай зан чанартай байх

Бүрдүүлэх материал:● Сонгон шалгаруулалтын анкетыг бүрэн бөглөсөн байх ● (www.miat.com хаягнаас татаж авах)● Боловсролын гэрчилгээний хуулбар● Иргэний үнэмлэхний хуулбар● Нисгэгчийн үнэмлэх, гэрчилгээний хуулбарууд● 3.5*4.5 хэмжээтэй цээж зураг 2 хувь Материалыг “МИАТ” ТӨХК-ийн Төв байр, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн 105 тоотод

2019.12.15-2020.01.10-ны өдрүүдийн 09:00-16:00 цагийн хооронд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг гүйцэд бүрдүүлж, өөрийн биеэр дурьдсан хугацаанд авчирч өгнө үү.

Материалыг хүлээн авах хаяг:МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, БУЯНТ-УХАА 45, 17120Холбоо барих утас: 70049519,

“МИАТ” ТӨХК-ИЙН АГААРЫН ХӨЛГИЙН 2-Р НИСГЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмжийн техникийн суурь шалгалт, зас-вар үйлчилгээг тогтмол хийж бай гаа. Санал тоолох төхөө-рөм жийг хадгалж буй агуулах болон серверийн аюулгүй байд лыг хангах ажлыг график, төлөвлөгөөний дагуу хийж байна гэж тус хорооны Ажлын албаны дарга Б.Баяндүүрэн хэлсэн юм. УИХ-ын 2020 оны сонгуулийн төсөвт 20.5 тэрбум төгрөг, орон нутгийн сонгуульд 16.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч саналын хуудасны, техник худалдан авах болон гадаад улсад байгаа сон-гогчийн санал авах зэргээр зардал өсөхөөр байгаа аж. Төрийн бай-гуу лалтын байнгын хорооны дар-га С.Бямбацогт, “Сонгуультай

холбоотойгоор маргаан дагуулдаг байсан саналын хуудас тоолох, иргэдийн бүртгэлийн асуудлыг

шийд вэрлэж чадсан. Одоо хаяг-жуулалтыг цэгцлэх ёстой. Нэг хаяг дээр 30-40 сонгогч бүрт-гэж, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролддог байдлыг Сонгуу-лийн тухай хуулиар зогсоох бо лол-цоотой. Иргэний хаяг дээр зөв-шөөрөлгүйгээр бүртгэгдсэн хүнийг сонгуульд санал өгөх эрхийг нь хаах замаар “царцааны нүүдэл”-ийг арилгах зохицуулалтыг оруу-лах боломжтой. Төрийн байгуул-лагуудын ажлын уялдаа холбоо хан галтгүй байна. Асуудал тулга-рахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах шаард -лагатай учраас Төрийн байгуу-лал тын байнгын хорооноос Зас гийн газар болон холбогдох бай гууллагуудад чиглэл өгнө” хэмээв. █

ИРГЭНИЙ ХАЯГ ДЭЭР ЗӨВШӨӨРӨЛ-ГҮЙГЭЭР БҮРТГЭГДСЭН ХҮНИЙГ СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ЭРХИЙГ НЬ ХААХ ЗАМААР “ЦАРЦААНЫ НҮҮДЭЛ”-ИЙГ АРИЛГАХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ОРУУ ЛАХ БОЛОМЖТОЙ.

The Hu: Эх нутгийн агаар шиг сайхан зүйл алга

Монголд хийх тоглолтын товыг бид дураараа шийдэж болохгүй

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | НИЙГМИЙН СОНИН САЙХАН 03 2019.12.16, ДАВАА~№217 (1269)

Очсон газар бүрт хамгийн багадаа л нэг монгол хүн байлаа. Элэг нэгтнүүд минь халуун сэтгэлээрээ биднийг дэмжсэн.

Б.Мөнхзул, ЗГМ сонин

Монгол улсын нэрийг дэлхийн т а в ц а н д мандуулж яваа “The Hu” хамтлаг

эх орондоо ирлээ. Тэд өнгөрсөн есдүгээр сарын 11-нээс хойш гурван сарын хугацаанд Европ болон Хойд Америкт аялан тоглолт хийсэн юм. Тус хамтлаг аялан тоглолтоор 42 мянган км замыг туулсны дараа гэртээ ирж байгаа нь энэ. Хамтлангийнхныг Монгол дахь фэн клубын гишүүд болон гэр бүлийнхэн нь угтсан бөгөөд тэд “Эв найрамдлаас илүү их хүч энэ дэлхийд байхгүй. Чингис хааны үр удам бид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх ёсгүй” гэж хэлээд Цагдаагийн ерөнхий газраас зарласан “Ойлгоё, хүндлэе” аянд нэгдэж буйгаа илэрхийлэв. “The Hu”-гийн гишүүд Хойд Америкт аялан тоглолтоор явахдаа төрийн дээд “Чингис хаан” одон хүртсэн бөгөөд шагналыг нь хамтлагийн продюсер Ж . Д а ш д о н д о г гардсан билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг АНУ-ыг зорихдоо хамтлагийн гишүүдтэй уулзаж “Чингис хаан” одонг гардуулж өгчээ. Ингээд хамтлагийнхантай цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Урт хугацааны аялан тог-лолтын дараа эх орондоо ирлээ. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Маш гайхалтай байна. Төрж өссөн газрынхаа агаараар амьсгалах үнэхээр сайхан мэдрэмж юм. Инчеоноос наашаа замын турш нойр хүрсэнгүй.

Бушуухан Монголдоо газардах юмсан гэж бодсоор ирлээ. Гэртээ харих зам хамгийн сайхан гэдэг шүү дээ. Бид Хойд Америкийн 50 гаруй хотод 60 тоглолт хийгээд ирлээ. Бидний бие даасан тоглолтын тасалбарын 90 хувь нь зарагдсан. Мөн дэлхийд алдарт Хойд Америкийн фестивалиудад тоглолоо. Тоглосон цаг эрт мөртлөө асар олон хүн цуглалаа, фестиваль зохион байгуулагчид “Онцгой үйл явдал боллоо”

гээд тусгайлан баяр хүргэж байна. Эндээс маш их урам авсан, цаашид монгол соёлоо түгээхийн тулд улам их хичээнэ.

-Америкийн аялан тоглолтын үеэр төрийн “Чингис хаан” одон авлаа. Тэр мөчид юу бодогдов?

-Монгол төрийн дээд “Чингис хаан”-ы одон хүртлээ. Аялан

тоглолт ид үргэлжилж байсан учраас тоглолтоо дуусгасны дараа продюсер Ж.Дашдондог ахынхаа шагнал авч буй мэдээ, бичлэгийг үзээд үнэхээр их огшсон. Амьдралд тохиох хамгийн сайхан мөчүүдийн нэг. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй, дахин давтагдашгүй үйл явдал юм. Бүгд маш их хөөрч, баярласан. Энэ дашрамд баярлалаа гэж хэлье.

-Эх орондоо хэр удах вэ?-Нэг сар амраад буцаад Евро-

пыг зорино. Тэндээс ээлжит

аялан тоглолт эхлэх юм. Ихэнх оронд тасалбар зарагдаж дууссан мэдээ байна. Түүнчлэн гуравдугаар сард Япон, цаашлаад Австрали, Өмнөд Америкийн орнууд гээд төлөвлөгөө гарсан байгаа.

-Хойд Америкт та бүхнийг хэрхэн хүлээж авсан бэ. Тайзан дээр гарсан тэр мөчийг эргээд дурсвал?

-Гайхалтай. Бид анх удаа Хойд Америкт буусан. Тэгэхэд үнэхээр сайхан хүлээж авсан. Тоглолт эхлэхээс нэг цагийн өмнө цугларсан үзэгчид хамтлагийн нэрийг чангаар дуудах нь сүр-тэй, сэтгэл хөдөлгөм. Эрч хүч, энергийг үзэгчид маань гаргасан учраас бид ч их хичээсэн. Тоглолт үнэхээр сайхан болсон доо.

-Ирэх оны төлөвлөгөөг тань сонирхож болох уу?

-Завгүй жил байх болов уу. Маш олон тоглолт бий. Тоглолтоо хийхийн зэрэгцээ Монголын өв соёл, зан заншлаа дэлхийд бат суурьтай болгох, илүү олон хүнд хүргэхийн төлөө ажиллана.

-Монголд хэзээ тоглох бол гэж монголчууд хүлээж байна. Эх орондоо хийх тоглолтын талаар, тов тогтсон уу?

-Label хэзээ тогло гэж хэлнэ тэр цагт л тоглох байх. Гэрээтэй учраас бид дур зоргоороо шийдэж болохгүй.

-Ер нь аялан тоглолт хийхэд гадаадад байгаа монголчууд хэрхэн хүлээж авав?

-Очсон газар бүрт хамгийн

багадаа л нэг монгол хүн байлаа. Элэг нэгтнүүд минь уухайлах нь уухайлж, орилох нь орилж халуун сэтгэлээрээ биднийг дэмжсэн. Нийт монголчууддаа баярлалаа гэж хэлье.

-Шинэ уран бүтээл цацагд-жээ. Тэр бүтээллийнхээ та лаар мэдээлэл өгөх үү. Мөн дараа-гийн уран бүтээл хэзээ гарах вэ?

-Тийм ээ, өчигдрөөс /уржиг-дар/ албан ёсоор шинэ клипээ цацлаа. Олон түмэнд хүрсэн сайхан бүтээл болох байх. Давхар давхар баяр тохиож байгаа юм. Харин шинэ уран бүтээлийн талаархи мэдээллийг одоохондоо нууцлъя.

-Монголчууддаа хандаж юу хэлэх вэ?

-Маш удаан аялан тоглолттой бай лаа. 90 хоногийн турш аялах даа ихэнх цагийг нь замд өнгөрөөсөн. Энэ бүх тоглолтын ард эрүүл энх, амжилттай гараад ирсэндээ баяртай байна. Эх нутгийн агаар шиг сайхан зүйл алга. Тоглолт тийм амар байгаагүй, энэ бүхнийг даваад гарсан нь хамгийн том бахархал юм. █

Нэг сар амраад буцаад Евро пыг зорино. Тэндээс ээлжит аялан тоглолт эхлэх юм.

Гэрэл зургийг С.Батсайхан

Upline сургалтын төвийн багш хар тамхины хэргээр ял авлаа

ЦЕГ-ын Хар тамхитай тэм цэх газрынхан төрийн хоёр бай-гууллагатай хамтарч дэлхийн хамгийн том хар тамхины сүлжээ Монголд нэвтрэх гэж байсныг таслан зогсоож, хэрэгтнүүд ял авлаа. Монголын шуудан илгээмжээр гаднаас их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хүлээж авахаар Upline сургалтын төвийн багш Нигери улсын иргэн Адекола Азеез тэргүүтэй хар тамхичдын сүлжээ ажиллаж байсныг нэгдүгээр сарын 28-нд таслан зогсоож, хамсаатнуудыг баривчилсан юм. Тэгвэл Азеезд зургаан жил, хамтрагч Нигери болон Монголын иргэнд тус бүр гурван жилийн ял оноожээ. Азеез нь өмнө нь “Тольт” бүрэн дунд сургуульд багшилдаг бай-сан. Хэргийг шалгах явцад найз У.Ариунзулаараа дамжуулан

хар тамхи борлуулдаг байсан нь тогтоогдсон аж. Уг сүлжээ-нийхэн “Тольт” сургууль болон Upline сургалтын төвийн хүүх-дүүдэд борлуулсан нөхцөл тогтоогдоогүй, зөвхөн архаг хэрэг лэгч залуус тэдний бай байжээ. Ийнхүү олон улсад сүлжээгээ оруулж, хэрэг-лэг чээ тэлдэг хамгийн том, хар тамхины бохир сүлжээ Монголд нэвтрэх үүдийг нээх гэж байсан ноцтой хэргийг таслан зогсоосон цагдаагийн бай гууллагад талархаад барамгүй.

Дашрамд дурдахад, мөн хар тамхи хэрэглэсэн үедээ баригд-сан Royal academy-тай хамтран ажиллаж байсан DJ Steve гэгчийг гадуур байцааж байгаа. Улмаар хэргийг шийдэгдтэл “Их засаг” сургуулиас тус иргэнийг байраар хангах шийдвэр шүүхээс гаргажээ. █

ТӨРИЙН ШИЙДВЭРЭЭР ЗААВАР ЧИЛГААГҮЙ АЛБАДАН ТУЛГАСАН ТҮЛШИЙГ ТҮЛЭХ ЯВЦАД АМЬ НАСАА АЛДСАН ТОХИОЛДОЛ БҮРТ НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛӨХ ЁСТОЙ

РЕДАКЦ ЗАР СУРТАЛЧИЛГАА ХАЯГ ДУГААРЫН УДИРДАГЧ

ЦАХИМ ХУВИЛБАР

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгч Баатарын Дуламхорлоо

ЗөвлөхШатарбалын Даваадорж

Орлогч эрхлэгчЛхагважавын Сугармаа Утас: 99903584

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн албаЭдитор Б.ЭнхжаргалУтас: 99901621

Цахим контент, бүтээлч үйлдвэрлэлийн албаЭдитор Г.БаярсайханУтас: 99903574

Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн алба

Утас: 99903581

99903578

99907843

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоот

Улсын бүртгэлийн дугаар. 1024

Утас: 70103131,

Факс: 70106065

Б.Энхжаргал

zgm.mn

ubinfo.mn

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч

үзлийг илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний

ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА Уншигч та манай сонины мэдээ,

нийтлэл, сурвалжилгатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал,

хүсэлт байвал› [email protected]

Утас: 99903584 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ04 2019.12.16, ДАВАА~№217 (1269)

“Танилцаж амжаагүй” түлшний золиос болсон тэдний араас ганц эмгэнэл ч

илэрхийлсэнгүйД.Баасанхүү: Өдөр түлсэн гал 30 цагийн турш цогшиж, зээ

хүүгийн минь амийг авсан гэдэгт итгэхгүй

Э.Батцэцэг, ЗГМ сонин

ЗГМ: СЭДЭВ

“Урд нь ч гэсэн угаартаад гэл бүлээрээ үхэцгээдэг л байсан” гэх тайлбар хэлээд амь насаа алдсан иргэдээ үл тоомсорлоод орхих хандлагатай дарга нар болон нийгмийг бүрдүүлэгч бусдын анхааралд нэг “жижиг” асуудлыг хүргэх гэсэн юм.

Үнэхээр тэдний зөв, 2016-2018 онуудад 10 орчим хүн угаарын хийн хордлогоор нас барсан байна. Харин энэ намар буюу 10, 11 дүгээр сард шахмал түлш түлээд угаартаж нас барсан 10 иргэнд галлах зааварчилгааг дэлгэрэнгүй хүргэсэн бол одоо амьд байх боломжтой байсан гэж өмөөрмөөр байна. Учир нь тэдэнд урьдынх шиг утаа униартаж, нүүрс үнэртэж мэдэгдэхгүй тул галлагаа дууссан гэж үзээд дулаанаа хадгалах үүднээс хаалтаа хааж, зарим нь яндангаа авч, өрхөө бүтээсэн байв. Өнөө цагт захын нэг электрон барааны дэлгүүр цахилгаан халаагуур худалдахдаа галын аюулгүй байдал, дотоод орчны агаарын найрлагад гарч болзошгүй өөрчлөлт, гарах эрсдлийг нэгд нэгэнгүй тайлбарлаж, зөвлөөд туршилтын хугацаа, сэтгэл ханамжийн баталгаа өгдөг соёл тогтсон. Хэрэв хэрэглэгч хохирсон бол тухайн байгууллага нөхөн төлбөр төлж, уучлалт гуйдаг.

Тэгвэл төрийн шийдвэрээр ямар ч мэдээлэл, заавар-чилгаагүй албадан тулгасан

нэг сар хагас хүртэл хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Өмнөх жилүүдэд дунджаар 57 хүн хэвтэж эмчлүүлж байсан ба одоо ч угаарын хордлогын ул мөр болсон толгой байнга өвдөх, зүрх судас, уушгины өвчтэй болсон иргэд чимээгүйхэн амьдарсаар байна.

Угаарын хийн хүнд хордлого тархи, дотор эрхтэнд хүчтэй нөлөөлж, эрүүл мэндээ 15-80 хувиар алддаг. 10, 11 дүгээр саруудад угаартаад амьд үлдсэн иргэдээс одоо болтол ухаан ороогүй, хэвтрийн асаргаатай, эмчилгээгүй гэж гэртээ гарсан хохирогчид ч бий. Тэрчлэн байнга зүрх,

түлшийг түлэх явцад амь насаа алдсан тохиолдол бүрт нөхөн төлбөр төлж, угаартсанаас болж эрүүл мэндээ алдсан иргэдийн эмчилгээг төрөөс дааж эрүүл саруул болгох хариуцлагаа хүлээх ёстой.

Гэвч хэргийн газрын үзлэгээр өөрсдийнх нь буруу гэдгийг “хөдөлшгүй нотолсноор” амь нас, эрүүл мэндээрээ хохирогсдыг “арчаагүй нэгэн” хэмээн элэг доог болгон хаяж байна. 12 дугаар сарын 11-ний байдлаар угаартай холбоотой 1289 дуудлага ирснээс 571 хүүхэд, 718 том хүн хордлогод хүнд, хөнгөн хордсон байна. Үүнээс 10 хүн амь насаа алдаж, 97 хүн долоо хоногоос

толгой өвддөг зовиуртай олон хүн байна. Энэ мэтчилэн нийслэлээ утаанаас салгах гэсэн шийдвэрээс болж амь нас эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд төрийн зүгээс ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүйгээр үл барам “арчаагүйнхээ төлөө хохирсон” гэх ойлголтыг олон нийтэд төрүүлж байгаа нь харамсалтай.

Ид хүйтэнд галлагаа тасралтгүй үед угаартах нь багасдаг ба намар, хаврын улиралд угаарын хийн хорлого ихээр гардаг. Энэ намрыг 10 хүн амиа алдаж, 1878 хүн хүнд хөнгөн хордсоноор туулж гарлаа. Мэдээлэл сурталчилгаа сайн хийхгүй бол хаврын зэврүүн өдрүүдэд энэ тоо нэмэгдэх магадлалтай.

2016 2017 2018 2019.11

Нас барсанХэвтэж эмчлүүлсэнЭмнэлгийн тусламж аваад буцсан

Нийслэлд угаарын хийн хордлогын улмаас хэвтэж эмчлүүлсэн болон нас барсан тохиолдол

Эх сурвалж: НЭМҮТ, Нийслэлийн шуурхай штаб

13 10 10 10

62

136

71

152

68

175

97

1878

2019 оны 11 дүгээр сарын 02-нд СБД-ийн 13 дугаар хороонд 25 настай М яндангаа авч, өрхөө бүтээсэн байдалтай угаартаж нас баржээ. Тэрбээр Завхан аймгаас ирсэн түр оршин суугч байсан аж. Долдугаар сараас нэг эрэгтэй найзтайгаа хоёул тухайн хаяг дахь айлын хашааг харахаар гэр барьж буусан аж. Тэднийх голдуу эзгүй байдаг ч шахмал түлшний зааварчилгаа хуудас тараах үед байж таараад “Өмнөговь аймаг руу ажлаар явдаг, удахгүй нүүнэ” гэж хэсгийн ахлагчид ярьсан байв. Харин эмгэнэлт явдал гардаг өдөр найз нь эзгүй байсан ба М яндангаа авч, өрхөө бүтээсэн байдалтай хорвоог орхисон байлаа. Хэрэг гарснаас хоёр хоногийн дараа найз нь гэрээ буулгаж нүүн одсон байв. Энэ хэргийг цагдаагийн байгууллага эрүү үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан ч одоо энэ талаар тодруулга өгөх эрхтэй эрүүгийн төлөөлөгч олдсонгүй. Бид талийгаачтай хамт амьдарч байсан найзынх нь яриаг дараагийн дугаарт хүргэх болно. Түүнчлэн угаарын хийн хорд логод өртөж, амь насаа ал-дагс дын ар гэр, одоо ч ухаан ороо гүй гэр бүлийн гишүүнээ асарч байгаа иргэдийн дуу хоо-лойг цаашид цувралаар хүргэх болно. Эрх баригчид эрсдлийг тооцоогүй, дутуу дулимаг аж-лынхаа золиос болгосон иргэ-дээсээ уучлалт гуйх ёстой.

АМИА ХОРЛОГСОД УУ,ХӨГЖЛИЙН ЗОЛИОС УУ

Яндангаа хөөлдөггүй, пийшин-дээ завсартай, хаалтаа хаадаг, сүүлдээ бүр галаа түлчихээд яндангаа салгаж, өрхөө бүтээдэг “дүүрсэн тэнэгүүд” л хорвоог орхиж байна гэх мэдээллийг албаныхан хэвлэлийн хурлаар хээв нэг зарладаг. “Танилцаж амжаагүй” түлшний туршилт болж хорвоог орхисон тэдний араас эмгэнэл илэрхийлсэн ганц ч тохиолдол алга. Бид “галаа түлчихээд яндангаа салгадаг” гэх хачирхалтай шалтгаанаар хохирсон хоёр тохиолдлыг нэн түрүүнд сурвалжилсан юм.

Гэрэл зургийг С.Батсайхан

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 05 2019.12.16, ДАВАА~№217 (1269)ЗГМ: СЭДЭВ

угаартчихсан юм биш байгаа даа” гэж хэлсэн. Би ч хурдхан шиг хувцсаа өмсөөд очоод дуудтал чимээ байдаггүй. Хаалга нь түгжээтэй. Гэрийг тойроод орных нь харалдаа ханыг нь цохиод дуудсан чинь өөдөөс нэг хоёрхон удаа цохих бүгтхэн чимээ гарлаа. Тэр хүртэл би охиноо сэрэхгүй байна л гэж бодож байсан маань гэнэтхэн айдсаар солигдсон. Буцаж ороод өвгөнөө дуудаж, хаалгыг эвдээд ороход зээ маань аль хэдийн амьсгал хурааж, охин маань дутуу хагас ухаантай байсан.

-Цагдаа, шинжилгээнийхэн эмнэлгийн түргэн тусламжтай хамт ирж шалгасан уу?

-Тийм ээ. Бид түргэн л дуудсан. Цагдаа нар мэдчихээд түрүүлж

үхэлтэй биш. Гэхдээ бид өдөр л түлдэг. Шөнөдөө хоёр тень залгаж хонодог. Айгаад түлж чадахгүй байна. Ес эхлэхээр яажшуухан хонох юм бүү мэд. Энэ угаар мэдрэгч нь орилохоор л зээ хүүг минь ингэж сэрэмжлүүлээд аварч болох л байж дээ гэж харамсаад зүрх рүү хатгадаг юм.

-Охины чинь бие одоо ямар байна. Энэ гэртээ амьдрахгүй байгаа бололтой?

-Яаж энд амьдарч чадах вэ дээ. Эгчтэйгээ урд Ханын материалд байр түрээсэлж орсон. Эмнэлэгт очоод шууд сэхээнд орсон. Хүн чинь доороосоо эхэлж хөрдөг юм билээ. Охин минь бүсэлхий хүртлээ хөрчихсөн байсан гэсэн. Одоо эмнэлгээс гарсан ч байнга толгой нь өвдөнө, зүрхний эм их уудаг. Бие нь тааруу дээрээ сэтгэл санаа нь хямарчихсан, их хэцүү байгаа. “Хүүгээ би өвөртөлж унтаад, өөрөө алчихлаа” гээд уйлаад байдаг. Эгч нь байнга харж байхгүй бол цонхоор үсрээд амиа хорлочих вий гэж бодмоор хүнд байдалд байгаа гэсэн.

-Хорооноос танайд тусламж дэмжлэг үзүүлж байна уу?

-Ямар тийм юм байх вэ дээ. Манай охин БЗД-т хаягтай, энд хаягийн бүртгэлд орж амжаагүй. Тэр өглөө л барааг нь харсан хүмүүс дахиж нэг ч удаа яаж ийж байна гэж ирж уулзаагүй. Бид ч зээ хүүгийнхээ 49 хоногийг ч өнгөрөөгөөгүй байна. Талийгаа-чийн ясыг өндөлзүүлж хэл ам хийгээд гүйх бодолтой хүн алга. Бидний л хохь болоод өнгөрлөө.

Ийнхүү бидний яриа өндөр лөсөн юм. Үнэхээр 15:00 цагт түлсэн түлш шөнийн 03:00 цагт 11 настай хүүг үхэлд хүртэл угаартуулж, өглөө 07:00 цагт ээжийг нь амьтай голтой төдийхөн үлдээх “чадалтай” хий ялгаруулдаг гэж үү. Химийн инженерүүд шахмал түлш шаталтын явцад туршилж хийж, дуусахдаа буюу цогшилтын үедээ хамгийн их СО ялгаруулдаг гэдгийг нотолсон. Цогшилтын явцдаа 1700 ppm нүүрстөрөгчийн дутуу исэл ялгаруулдаг тул дулаанаа хадгалах үүднээс хаалтаа хаахгүй байхыг бид өмнө нь сануулж байсан билээ. Харин дутуу шаталтын явцад л үүсдэг СО үнсэнд нь хадгалагдсаар байх боломжтой эсэхэд хариулт хайж, химич инженерүүдээс мэдээлэл авах шаардлагатай боллоо.

СХД-ийн долдугаар хороонд 11 настай хүү угаартан нас барж, ээж нь сэхээнд орсон хэрэг гарсан. Мөн л яндангаа авч, өрхөө бүтээсэн байдалтай. Хаягийн дагуу очтол цасаа шүүрдэж, зам гаргасан цэмцийсэн хашаанд тоосгоор гадарласан өвлийн байшин, түүний зүүн урд өрхийг нь бүтээсэн таван ханат гэр, гэрийн ард агуулах маягаар ашигладаг бололтой хуучин байшин, хашааны баруун талд хашлага бүхий ногооны талбай гэмээр тэгш газар, бага сага техник оролддог аавуудын хобби болсон машины зарим эд анги, дугуй зэргийг байрлуулсан булан байв. “Арчаагүй гэж лав хэлэхээргүй юм” гэх анхны сэтгэгдэлтэй байшинг зорилоо. Талийгаач хүүгийн эмээ ганцаараа байв. Түүнийг Баасанхүү гэдэг бөгөөд, болсон явдлын талаар ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм. Тавдугаар ангийн зээ хүү нь амьсгал хурааж, охин нь бүсэлхий хүртлээ хөрчихсөн, ухаан нь балартсан байдалтай нүүр тулсан эмэгтэйн сэтгэлийн шархыг дахин хөндсөндөө уучлал хүсье.

-Хүнд гарз тохиосонд гүн эмгэнэл илэрхийлье. Тухайн өдөр юу болсон талаар ярьж өгөхгүй юу?

-Охин маань хүүтэйгээ урд гэрт амьдардаг байсан юм. Хүү нь ээжий гээ ажлаас иртэл манайд хичээ лээ хийж, тоглож байгаад гэртээ ордог. Тэр өдөр дулаахан ч байсан. Өдөр 15:00 цагийн үед би тэднийд нэг гал хийсэн. Орой ээж нь ирээд манайд хоол ундаа идэж, ярьж сууж байгаад унтахаар гэртээ орцгоосон юм. Өдөр хийсэн гал аль хэдийн дууссан, гэр нь ч боломжийн дулаахан байсан тул охин маань галлахгүй хоночихьё гэсэн. Тэгээд галаа шилээврээр хут гаж үзтэл ямар ч цоггүй, үнс байсан тул доош нь буулгачихаад, дулаан байлгах гээд өрхөө тат-сан. Тэднийх рамгүй тоонотой. Ян-дан гаа салгаж, өрхөө татдаг юм. Ин гээд хүүгээ өвөртлөөд унтаад өгсөн.

-Өглөө хэн анх мэдсэн бэ?-Өглөө хоёр дүү нь ажилдаа га-

рах даа эгчийгээ босоогүй боло-хоор нь нэг дуудчихаад л гараад явсан байсан. Тэгээд автобусны буудал хүрээд дотор нь нэг л түгшүүр төрөөд эхэлсэн гэсэн. Над руу утасдаад “Ээж ээ, эгчийг сэрээгээрэй, босоогүй байсан,

Хаалга эвдээд ороход зээ маань аль хэдийн амьсгал хурааж, охин маань дутуу хагас ухаантай байсан

Талийгаач хүүгийн эмээ Д.Баасанхүү

Японд агаар орчны бохирд лоос болж олон хүн эрүүл мэндээрээ хохирсон дөрвөн том хэргийн эсрэг иргэд 10-30 жилийн турш шүүхэд заргалдаж, өдгөө буруутай байгууллага тухайн мужийн иргэдэд эрүүл мэндийн нөхөн олговор төлсөөр байгаа жишээ бий. Бид хүхэрлэг хийн хордлогоос үүдэлтэй “Ёккайчи багтраа”-ны тухай өмнө нь сэрэмжлүүлж байсан. Тэгвэл энэ удаад Минамата өвчний

нөхөн төлбөрийн талаар дахин хөндмөөр байна. 1956 онд “Чиссо” корпорацын химийн үйлдвэр Кумамодо мужийн Минамата буланд хорт хаягдлаа хаяснаас далайн амьтдын биед хор шингэж, түүгээр хооллосон иргэд төдийгүй тэжээвэр амьтад өвдөж байв. Энэ хордлого 36 жил үргэлжилсний эцэст Засгийн газраас хордлогын эсрэг бага сага зүйл хийж эхэлжээ. 2001 оны байдлаар 2,265 хохи рогчоос

1,784 нь амь насаа алд сан байлаа. Ингээд 2004 он гэхэд “Чиссо” корпорац Минаматагийн иргэдэд 86 сая ам.долларын нөхөн төлбөр төлөөд байв. Мөн бохирдлоо цэвэрлэхэд 359 сая ам.доллар зарцуулж, 1997 он гэхэд буланг аюулгүй болгосон байна. Одоо “Чиссо” корпорац технологийн компани болж, нимгэн дэлгэц зах зээлд нийлүүлдэг ба Минаматагийн иргэдэд нөхөн төлбөр төлсөөр

байгаа. 2010 онд хордсон иргэдийн удамшсан өвчнөөр өвдөгсөд буюу хожуу илэрсэн хохирогчдыг нэмж тогтоон, нөхөн олговорт хамруулсан байна.

Монголын төрийн өмчит “Таван толгой түлш” ХХК одоо-гоор ямар ч ашиггүй, гэр хороол-лын өрхүүдийг гал алдуулахгүйн тулд л бүхий л эрсдлийг өөр-төө аван ажиллаж байна гэдэг. Тэдэнд угаартаж амиа алдагс-дад нөхөн олговор олгох, эрүүл

мэндээрээ хохирсон иргэ дэд тэтгэмж өгөх төсөв байхгүй. Харин төр барьж, төсөв хуваа-рилж байгаа эрхмүүд тусгай сангуудаас “саадаг” шигээ олон зуун саяыг биш юм гэхэд, томи-лолтод дагуулж явдаг хүний зардал шигээ, тухалдаг бууд-лынхаа хөлс шиг “өчүүхэн” мөнгийг хордлогод өртсөн зуу гаруй хан хүнд тэтгэмж, нөхөн олговор хэлбэрээр өгөх асуудлыг шийдэж чадна. █

ирдэг юм билээ. Биднийг оруу-лахгүй, хэмжилт юм хум авна гэсэн. Бас тэр түлшний компанийнхан ирж заавар зөвлөгөө өгнө гэсэн. Хүнээ алдсан хойно басамжилж байгаа юм шиг олноороо цуваад, миний дургүй хүрээд “Та нар өмнө нь наадахаа ингэж ярьж хэлэхгүй яасан юм” гээд хөөгөөд явуулсан.

-Шинжээчдийн дүгнэлт юу гэж гарсан бэ?

-73 хувийн угаарын хийн хорд-логоор нас барсан гэж гарсан. Цагдаа нар үнсэн дотроос нь хоёр гурван жижиг цог олсон гэсэн. Аль өдөр түлсэн түлш бараг 30 цагийн турш цогтой уугиж байдаг юм байх. Тэгээд ч цогшиж байсан бол охин минь юу гэж яндангаа салгах вэ дээ. Хуучин нүүрс чинь цогтой бол муухай үнэртээд угаартах нь

гэж мэдээд яндангаа бушуухан хийнэ шүү дээ. Гэтэл энэ түлш нь ямар ч үнэргүй, утаагүй. Энэ түлшний үнс нь хүртэл угаараа агуулдаг юм шиг байна лээ.

-Үнсэнд угаарын хий байдаг гэж та яагаад бодох болов?

-Хүнээ алдсаны дараа манайд тэр угаар мэдрэгчээ авчирч суурилуулсан. Өглөө галлахын өмнө урд өдөр түлээд дууссан түлшний үнс гаргах үед нөгөө мэдрэгч чинь орилж өгдөг. Ингэж их угаарын хий ялгардгийг нь мэдсэн бол охин минь юу гэж яндангаа авч тавих вэ дээ. Юу ч мэдэхгүй жаахан зээ минь золиос болоод бурхны оронд явчихлаа.

-Танайх одоо шахмал түлш түлж байгаа юу?

-Өөр юу түлэх вэ дээ, хөлдөж

ЯПОНД ХОХИРСОН ИРГЭДЭД $86 САЯЫН НӨХӨН ОЛГОВОР ОЛГООД БАЙНА, ХАРИН МАНАЙД...

Гэрэл зургийг С.Батсайхан

Баянгол дүүрэгт байрлах Хүүхдийн төв сувиллын гаднах хүүхдийн тоглоомын талбайг эхний ээлжинд тохижуулна

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ06 2019.12.16, ДАВАА~№217 (1269) НИЙГЭМ

Хүүхдийн тоглоомын талбайн дизайныг ирэх хавраас шинэчилнэ

Сүүлийн хэдэн жил тоглоомын талбай шинэчлэх нэрийдлээр БНХАУ-аас бэлэн тоглоом авчирч байгаа нь хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй тул хүүхдийн тоглоомын шинэ дизайн гаргахаар шийджээ.

“Хүүхдийн тоглоомын талбайн ди зайны талаар судалгаа хийж үзэхэд сүүлийн 30-40 жилд нэг ч удаа шинэчлэгдээгүй байсан” хэмээн архитектор Б.Хашчулуу хэлэв. Тэрбээр н.Чинбадам, н.Мөнхоргил гэх хоёр залуутай хамтран судалгаа хийж, хүүхдийн тоглоомын талбайн дизайныг шинэчлэхээр зураг төслөө бэлэн болгоод байгаа аж. Тэд хандиваар 6000 ам.долларын санхүүжилт босгосноор өөрсдийн гаргасан санаагаа бодит ажил болгох

АРХИТЕКТОР ЗАЛУУС “БҮТЭЭЛЧ 100” ТӨСӨЛД ШАЛГАРЧ, ДЭЭРХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ.

Г.Санжааханд, ЗГМ сонин

ЗГМ: ТОВЧХОН ЦАГ АГААР

Өнөөдрөөс баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтрэхийг УЦУОШГ-аас анхаарууллаа.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баярыг угтан хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад 532 зөрчил илрүүлж, 348-ыг нь арилгуулсан байна.

ОРОН НУТАГ Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч TTJVCO компанийн 12 ажилтан хоолны хордлогот халдвараар өвдөж, хэвтэн эмчлүүлж байна. █

69 жилийн түүхтэй “Дэлхийн мисс” тэмцээн Английн Лондон хотноо болж өндөрлөлөө. Дэлхийн 130 орны гоо бүсгүй өрсөлдсөн тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон М.Цэвэлмаа шилдэг 40 гоо бүсгүйн тоонд багтав. Мисс бүсгүйн санаачилсан элэгний өвчлөлийн эсрэг “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төсөл нь “Зорилго бүхий гоо бүсгүй" гэсэн шалгуурт анх удаа шилдэг 10-т багтсан нь түүний онцлох амжилт юм. Үүнээс гадна “Авьяас” номинацид топ зургаа, “Head to head challenge Group” дөрвөн ялагчийн нэг, “Mul-timedia” төрлийн топ гуравт багтсанаараа Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоож

Нийслэл рүү 120 тонн түүхий нүүрс оруулахыг завджээ

М.Цэвэлмаа шилдэг 40 гоо бүсгүйн нэг боллоо

Х ү й т н и й э р ч чангарахтай зэрэгцэн түүхий нүүрс нууцаар оруулахыг завдсан тохиолдол ихэссэн гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас анхаарууллаа. ЦЕГ-ын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан болон МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нараар ахлуулсан ажлын хэсэг бямбаас ням гарагт шилжих шөнө өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж, 120 тонн түүхий нүүрс хураажээ. Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн

эхлэл тавигдсан байна. Ирэх хавраас Баянгол дүүрэгт байрлах Хүүхдийн төв сувиллын гаднах хүүхдийн тоглоомын талбайг өөрсдийн гаргасан дизайныг ашиглан тохижуулах аж.

Архитектор Б.Хашчулуу “Хүүх-дийн тоглоомын талбай намайг жаахан байхад л ийм байсан. 25 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Олон улсын жишгийг харахад манай улсын тоглоом хэдийн хоцрогдсон. Сүүлийн хэдэн жил тоглоомын талбай шинэчлэх нэрийдлээр БНХАУ-аас бэлэн тоглоом авчирч байрлуулах боллоо. Энэ нь хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй болохоор хүүх-дийн тоглоомын шинэ дизайн гар-гахаар шийдсэн юм. Дизайныг нь шинэчлэхдээ хүүхдийн сэтгэн бо дох чадварыг хөгжүүлэх, хэ рэг цээг нь хангах тал дээр ач холбогдол өгсөн. Мод, олс,

даа вуу зэрэг материал ашиглаж байгаа болохоор жилийн дөрвөн улиралд тоглох боломжтой. Тиймээс бусад сургууль, цэцэрлэг бидний хийсэн дизайнаас санаа аваад хүүхдэд аюултай орчноо шинэчилж, гаднах тоглоомуудаа сайжруулж болно” хэмээв.

Эдгээр архитектор залуус “Бү-тээлч 100” төсөлд шалгарч, дээрх бүтээн байгуулалтыг хий хээр болсон байна. Уг төсөл өн гөр сөн есдүгээр сараас эхэлсэн бөгөөд нэг жилийн хугацаанд үр гэлжлэх

аж. Тус төсөлд стрийт артист, архитектор, ди зай нер зэрэг салбарын 100 орчим бүтээлч залуу нэгджээ. Эдгээр залуус Улаанбаатар хотод тулгарч буй дизайнерийн асуудлыг шийдэж, шинэ түв шинд аваачих зорилготой. “Бү тээлч 100” төслийн хүрээнд шилдэг 100 залуус олон нийтийн хан див тусламжаар, эсвэл ал-бан байгууллагатай хамтран гүй цэтгэлийн ажил хийхээр болжээ.

Энэхүү төслийг санаачлагч Э.Золзаяа “Төслийн хүрээнд 100 залуу тус бүр нэг шийдэл санал болгож байгаа. Зарим нь дөрөв, таваараа нэгдээд нэг том төсөл хэрэгжүүлнэ. Үүний нэг нь хүүхдийн тоглоомын талбайн дизайныг шинэчлэх ажил юм. Эхний 30-40 залуу санаагаа гаргаад дуусчихсан. Эхнээсээ ажил хэрэг болоод явж

байгаа. Тухайлбал, Баян Монгол хорооллын нүхэн гарцыг цэ-вэрлээд зураг зурж, өнгө нэм сэн. Хүнд хэрэгтэй орчин бү тээхийн төлөө ажиллаж байна” гэв.

Дараагийн төлөвлөж байгаа зүйл нь Спортын төв ордноос ШУТИС орох зам дагуу яв ган хүний замыг шинэчлэн тохи жуу-лах. Он гаргаад “Бүтээлч 100” төслөө олон нийтэд та нил цуулах аж. Улмаар 5-9 дү гээр сарын хооронд бүтээн байгуулалтын ажлаа хийхээр төлөвлөжээ. “Хүүх дэдээ ээлгүй, хүндээ халтай энэ хотод амарч тухлах, тоглож наа дах нь байтугай уужим амьсгаа авах булан тохой ч алга” хэмээн ха лаглах хүн олон бий. Тэгвэл дээрх залуус сайн дураар нэгдэн Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг ярилцаж, гарц шийдэл олохоор ажиллаж эхэлсэн нь сайшаалтай. █

тохиолдолд иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэл төгрөгөөр торгох заалттай. Мэргэжлийн хяналтын байгууллага болон цагдаа нар төвийн зургаан дүүргийн 64 байршилд 91.8 тонн түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлж, 19.2 сая төгрөгийн мөнгөн торгуулийн арга хэмжээ авчээ. █

байна. 69 дэх удаагийн гоо бүсгүйн тэмцээний сүүлийн шатны арга хэмжээг Монгол эх орноо төлөөлөн орол цож буй М.Цэвэлмаагийн танилцу улга б и ч л э г и й н хэс гээр нээс-нээрээ онц-л о г т о й б а й л а а . Тэр бээр энэ ту-хай гаа “Дэлхийн миссийн тэм цээнийг эмчийн цагаан нөмрөгөөрөө гоёсон бичлэгээр нээнэ гэдэг маш том нэр төрийн хэрэг” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. █

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Б.Гарьд, ЗГМ сонин

асуудлаар мэдээлэл хүргэж, гомдол бичээд гүйдэг хүнийг матаач хэмээдэг. Монгол хэлний их тайлбар тольд матаач гэх үгийг “зохих байгууллагад тодорхой асуудлаар байнга мэдээлдэг хүн”, “далдуур матаж, бусдын мууг үзэн таашаал авдаг зан бай дал” гэж тодорхойлсон байгаа. Эл тодорхойлолтын угт үзэн ядах өнгө аяс илт. “Ард Аюуш” киноны Чилхаагийн

дүрээс эхлээд матаачийн үнэн төрхийг үзэн ядаж, жигшин зэвүүцдэг м о н г о л ч у у д ы н сэтгэхүйд төрд хов хүргэх мөн чанар одоогоор алга. Эцэг, эхийн захиас ч бусдад хоргүй, ховгүй амьдра хыг чухалчилдаг нь учиртай. 1937 онд

бичиг үсэг тэй гурван мон гол тутмын хоёр нь нэгнээ мат-сан мэдүүлэг өгч, түүнийг нь далим дуулан хэл мэгдэлтийн шуурга өрдсөн болохоор түүхийн гашуу ныг цусаар төлж, ясан даа тултал мэдэрсэн ард түмэн матаач гэх үгийг цээрийн хэмжээнд жигшиж, үр хойчдоо уламжилдаг нь тэр.

Харин дутагдлын дэргэдүүр дуугүй өнгөрдөггүй, алдааг нүүрэн дээр нь ил шулуун хэлдэг шударга иргэний үйлдэл үүнээс тэс өмнөө ойлголт гэдгийг энд зориуд дурдах хэрэгтэй. Мөн

шүгэл үлээгч, мэдээлэгчийн эрхийн хамгаалах хуулийн зорилго, агуулгыг ч ойлгоогүй хүн олон бий. Энэхүү хуулийн төсөл бол зөвхөн авлигатай тэмцэхэд зориулж мэдээлэл гаргасан иргэнийг хамгаа-лах, урамшуулахад чиг-лэсэн агуулгатай. Авлига бол нууц байдалд, цөөн хүний хүрээнд үйл дэгддэг онцлогтой гэмт хэрэг гэдэг үүднээс мэдээлэгчид хуу-лийн хамгаалалт, урамшуулал зайлшгүй хэрэгтэй гэсэн заалтыг хуульчлахаар зорьж буй юм. Түүнээс бус төрийн байгууллага, албан хаагчдад “ховоор хоолоо залгуулах” боломжийг олгоогүй гэдгийг ялгаж ойлгох ёстой.

Төрийн байгууллагууд хянал-тын үүргээ биелүүлж чадах-гүйд хүрснээ далдлахын тулд иргэ дийн мэдээлэл, шүгэл үлээг чийн хуулийг ашиглах гэж буй нь мууг өдөөхөөс сайныг хөг жүү лэхгүй. Төрийн үйлчил гээний бай гууллагууд иргэний гомдол ховоор ажлаа засаж сайж руулах нь угтаа хяналтаа алдчихаад ажлаа хийж чадахгүйд хүрсний илэрхийлэл буй за. Үүний цаана зарим хуулийн заалт нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд төрийн хяналтын бай-гууллага төлөвлөөгүй шалгалт хийхийг хуулиар хориглосон. Төлөвлөгөөгөө жилийн өмнө баталж зарласан байх ёстойг ч

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН 07 2019.12.16, ДАВАА~№217 (1269)

Хов, худал мэдээллийг шигших гүй, матаасаар “хоол лодог” төрийн тогтолцоог халах гүй бол хяналтын тогтолцоог сайжруулж чадахгүй.

“Нэгэн матаач нөхөр концерт үзэж дуусаад удирдаачтай уулзаж баяр хүргэнгээ “тэр хоёр төмөр (цан) хавсарч цохидог сахалтай нөхөр таныг харахаар цохиод бусад үед нь зүгээр суугаад байна лээ” хэмээсэн онигоо байдгийг уншигч авхай мэдэх биз ээ. Энэ бол хардалт хэрээс хэтрэхээр мэдэх, мэдэхгүй зүйлээ ховлож байж санаа амардаг сэтгэцийн өвчний бодит жишээ юм. Ийм хүн олшрохын хэрээр эрүүл сэтгэлгээ, хүнлэг чанар, шударга ёсны хэмжүүр зэрэг нийгмийн үнэт зүйл устаж, тамын тогооны үлгэрт хүргэдэг гэмтэй. Гэтэл сүүлийн үед ховоор “хооллож”, матаасаар мандах аргыг үндэстний хэмжээнд хөгжүүлэх оролдлого ил цагаандаа гарлаа. Тэр тусмаа төрийн байгууллагууд иргэдийн матааст үндэслэж ажлаа хийх арга барилд шулуухан шилжиж байгаа нь эмгэнэл юм.

Өнгөрсөн долоо хоногт нийс лэлийн хот төлөвлөл-тийн хөн байгууллагынхаа сайтыг зөв шөө рөлгүй барилгыг “ховлох” зориу-лалтаар хөг жүүлж эхэлснээ зарлалаа. Мөн хэдхэн сарын өмнө Тээв рийн цагдаагийн албанаас матаасын мөрөөр торгууль, шийтгэл ноогдуулах сошиал “олиошиг” аян өрнүүлж бай сан удаатай. Энэ мэтчилэн тө рийн байгууллага хяналтын үүргээ иргэдэд тохож, ажлаа хөн гөвч лөх аргыг сонгож эхэлсэн жишээ олон бий. Төрийн хяналт сул байгааг иргэдийн мэдээл -лээр нөхөх гэсэн ядарсан арга шиг л харагдаад байгаа юм. Яг 70, 80-аад онд НАХЯ нууц м э д э э л э г ч и й н “армиа” ашиглан, нийгмийн оюун са нааг даран гуйл-даг байсан шиг матаа чийг төр үнэлж, иргэдийг хооронд нь дайсагнуу лах бу-ран гүй цаг айсуй. Цагдаа, мэр-гэж лийн хя налт, салбарын бай-цаагч зэрэг тө рийн хяналтын үүр гийг гүйцэтгэх байгууллага, ажилтнууд өнөөдөр иргэдийн гомдлоор ажиллаж хэрхэн гүйцэлдүүлснээрээ урал-даж байна. Түүндээ зориулж матаачдын “арми” бэлтгэх далд уралдааныг өрнүүлж буй нь хүний мууд дурлах, өс хон-зонгийн сэдлийг өөгшүүлэх янзтай.

Монголчууд өөрт хамааралгүй

Төрийн байгууллага хов матаасаар “хооллодог” тогтолцоог өөгшүүлж байна

Төр үүргээсээ зугтаж иргэдийн “гараар могой бариулж” байна

тусгасан. Төлөвлөгөөт бус шал-галт хийхдээ заавал иргэдийн хов, матааст үндэслэсэн байх хуулийн заалт нь иргэдийг хов хүргэх, матаас шургуулахыг уриалах зам руу түлхэж байна. Төрийн “нүд, чих” болох ёстой хуулийн болон мэргэжлийн хяналтын эрхийг ийн хассан нь уриалга гаргах, уралдаан зарлах сэдлийг өдөөж байна. Мөн иргэдийн “ховоор” шалгалт хийж, гүйцэтгэлийн үр дүнгээр ажлын үзүүлэлтийг хэмжих болсон нь хуультайгаа зөрчилдөж эхэлснийг анзаарах сөхөө алга.

Тус хуулийн 4 дүгээр зүйлд төрийн хяналт шалгалтын зарчмыг тодорхойлохдоо “Хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал нь аливаа сонирхол, зорилгоос илүүд байна” гэсэн бий. Гэтэл төрийн байгууллагын ажлын төлөө нийтээрээ матаач болох нь нийгмийн аюулгүй байдал, ёс суртахуунд харшилж байгаа бус уу. Иргэдээ хов хүргэ, матаас шургуул гэж уриалан дуудаж, ажлын үзүүлэлтээ ахиулах арга хэрэгсэл болгож байгаа нь эмгэнэлтэй. Төр хэнээс

ч хараат бусаар хяналтаа тавьж, ажлаа хийдэг байх ёстой баймаар. Хяналт нь нийтийн эрх ашгийн төлөө үүргээ тасралтгүй гүйцэтгэж байх учиртай. Иргэн мэдээлсэн, үгүйгээс үл шалтгаалаад улсын болон нийгэм, орчны аюулгүй байдлыг хянаж байх үүрэг тэнд оногддог. Гэтэл өрөөн дөө шигдэж, хов матаас ирүү лээрэй гээд уриалга гаргаад суу даг нь яав ч эрүүл тогтолцоо биш.

Тэгээд ч иргэнд төрд хов зөөх үүрэг оногдоогүй. Иргэний эрх, үүргийг тодорхой тусгасан Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн ажил хөдөлмөр хийх, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, хууль журмыг чандлан сахих, албан татвар төлөх, хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, цэргийн алба хааж эх орноо батлан хамгаалах үүрэгтэй” гэсэн буй. Энд төрд хов зөөх нь бүү хэл харин бусдын нэр төр алдар хүндийг хүндэтгэх хүнлэг чанарын агуулга оршиж байна. Гэтэл иргэдийг нийтлэлийн эхэнд өгүүлсэн онигооны эзэн болгохоор улайрхын учир юу вэ. Хуулийн заалтыг өөрчилж, төрийн байгууллагын хяналтыг сайжруулахын оронд “ховоор хоолоо зал гуул ах”-ыг өөгшүүлж бай гаа нь түүхийн гашууныг давтах, нийгэмд харшлах үйлдлүүд даамжрахын дохио юм.

Матаачдын “арми” бэлтгэх далд уралдааныг өрнүүлж буй нь хүний мууд дурлах, өс хон­зонгийн сэдлийг өөгшүүлэх янзтай.

ТӨРД “ХОВ ЗӨӨХ” ҮҮРЭГ ИРГЭНД ОНОГДООГҮЙГ ЭЦЭГ ХУУЛЬ БАТАЛНА.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ08 2019.12.16, ДАВАА~№217 (1269)

ЗГМ: ТОВЧХОН АРИЛЖАА

Монголын хөрөнгийн бирж баа-сан гарагийн үнэт цаасны арил-жаа гаар 19 компанийн 240,388 ширхэг хувь цаа арилжлаа. Энэ өдөр най ман компанийн хувьцааны ханш өсөж, мөн адил компанийнх буурав.

ИНДЕКС

0.25 Хувь. ТОП 20 индекс 0.25 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ 2.6 их наяд төгрөг боллоо.

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ

22.5 Мянга. Аймаг, нийслэлийн хөдөл-мөр эрхлэлтийн байгуул лагад энэ оны эхний 11 сард ажилгүй 76.9 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 22.5 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ.

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ

0.1

Хувь. Мөнгөний нийлүүлэлт энэ оны 11 дүгээр сарын эцэст 20.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 0.1 хувиар буурчээ. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 их наяд төгрөгөөр өссөн байна.

БАНК, САНХҮҮ

5.3

Хувь. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.3 хувийг эзэлж байна. Өмнөх оны мөн үетэй харь цуулахад 0.5 хувиар буурчээ.

ӨР

29.9Тэрбум ам.доллар. Улсын нийт гадаад өр энэ оны есөн сарын байд лаар 29.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өсжээ. Нийт гадаад өрийг салбараар нь авч үзэхэд, компани хоорондын зээллэг 9.8 тэрбум ам.доллар, бусад салбарынх 8.6 тэрбум, Засгийн газрынх 7.4 тэрбум ам.доллар, төв банкных 1.9 тэрбум байна.

ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ

252.8 Сая ам.доллар. Төлбөрийн тэнцэл энэ оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 252.8 сая ам.долларын ашигтай гарчээ.

ЭДИЙН ЗАСАГ 9 10

Б.Баяртогтох, ЗГМ сонин

Улсын хэмжээнд инфляц 5.2 хувьтай тэнцлээ

Үйлдвэрлэлийн ам ашиглалтад орсноор гүний уурхайн бүтээн байгуулалт цаг хугацааг товчилно

Н.Алгаа: Хувьцаат компанийн засаглалын мөн чанарыг хүмүүс ойлгохгүй байна

БНХАУ төсвийн бодлогынхоо үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Boeing-оос болж Хятадад өндөр цалинтай ажиллах нисгэгчид цөөрчээ

11 10

Хэрэглээний үнийн индекс буюу бид-ний ярьж хэвшсэн инфляц улсын хэмжээнд 5.2

хувьтай тэнцлээ. Үндэсний статистикийн хорооны 11 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн тайланд дурдсанаар инфляц 7.6 хувиас ийнхүү огцом буурчээ. Аравдугаар сард инфляц 7.6 хувьтай гарсан бөгөөд харин одоогийн үзүүлэлт энэ оны хамгийн бага түвшинд тооцогдож байна. Төв банк ирэх оны төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцыг найман хувиар тодорхойлсон. Үүнээс хэтрүүлэхгүй, мөн хэт бага түвшинд оруулахгүй байхаар зурагласан хэрэг. Тэгвэл энэ оны гуравдугаар улирлаас эхлэн инфляцын өсөлт саарч, буурч эхэллээ.

2019 оны 7.3 хувийн өсөл-төөр эхлүүлсэн инфляц агшиж байна. Инфляц эдийн засгийн өсөл тийг дагаж байдаг. Хэдий манай улсын дотоо дын нийт бүтээгдэхүүн энэ оны гурав-дугаар улиралд 6.3 хувиар өссөн ч ирэх жилээс энэхүү өсөлт буурах хүлээлттэй бай-гаа юм. Инфляцыг өсөлтийн хур-даар нь хэд хэд ангилах бөгөөд одоогийнх аядуу гэсэн ангилалд орж байна. Тодруулбал, 3-10 хүртэлх хувийн өсөлтийг аядуу гэж тодорхойлсон байдаг юм. Хэрэв 5.2 хувийн өсөлт бүхий инфляц гурван хувиас доош буувал мөлхөө гэсэн ангилалд шилжинэ. Харин инфляц хасах утга руу орвол дефляци болох юм.

Дефляци бий болсон тохиол-долд эдийн зас гийн өсөлт саарч, иргэдийн худал дан авах чадвар доройтож, биз не сийн идэвх урууд даг. Инфляцын эс рэг зүйл нь деф ляци. Энэ үзэгдэл нь бараа үйлчилгээг худалдан авах хүмүүсийн эрэлт, хэрэгцээ буурснаар үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ хямд үнээр борлуулах эсвэл худалдааны орлого огцом буурахад хүргэдэг

Иргэдийн худалдан авах чадвар муудсаныг инфляц гэрчлэв

үр дагавартай. Дефляци удаан хугацаанд үргэлжлэх то-хиолдолд аж ахуйн нэгжүүд ажилтнаа цомхотгох, бараа, бүтээгдэхүүний үйлд вэрлэлийн тоо хэмжээгээ танах, улмаар өр, зээлийн дарамт руу орох эрсдэлтэй билээ.

Инфляц 5.2 хувь болж буурсан нь иргэдийн худал-дан авах чадвар тэр хэрээр буурс-ныг илтгэнэ. Өр-хийн нэрлэсэн цалин, орлого өсөөгүй боловч гадаад валюттай харьцах төгрөгийн ханш суларсан хэвээр байна. Тухайлбал, өнгөрсөн нэг сарын хугацаанд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 4.8 хувиар огцом суларчээ. Төв

банкны зарласан албан хан шаар ам.доллар 2726.12 төгрөгтэй тэнцлээ. Сүүлийн нэг долоо хоногт ам.долларын ханш даруй

3.12 төгрөгөөр нэмэгджээ. Ха-рин инфляц 5.2 хувь болоход хүнсний бараа, бү-тээгдэхүүн, ундаа, ус, хувцас, бөс бараа, гутлын үнэ нөлөөлсөн байна. Мөн орон сууц, ус, цахилгааны үнэ дээрх өсөлтөд то-моохон жин дарлаа.

Төв банкны бод логын хүү 11 хувь бөгөөд энэ оны турш уг түвшинд хадгалсан. Гэвч ам.долларын ханш тасралтгүй өссөөр им портын бараа, бүтээгдэхүүний төдийгүй бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээний үнэ

нэмэх суурь шалтгаан болоод байна. Бизнес эрхлэгчдийн дунд бодлогын хүүг бууруулах гэхээс илүү валютын ханшаа төв банкны тогтвортой хадгалаасай гэсэн хүлээлт байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдсан, Засгийн газар сонгуульд зориулж төсвөө хэт тэлсэн зэрэг нь инфляц болон валютын ханшид давхар давхар дарамт болж мэдэх нь.

Валютын ханш цаашид өссөөр байвал өрхийн эдийн засаг үлэмж доройтоход бэлэн байна. Үйлдвэрлэгч буюу хэрэглэгч орны зовлон энэ боловч инфляцын уналт иргэдийн амьдрал сайнгүй байгааг илтгэх аж. Тэрчлэн эдийн засаг хумигдах ээлжит дохио энэ болж байна. Инфляц хэт өндөр байх нь таны орлого, таны мөнгө төдий чинээ үнэгүйдэж байна гэсэн үг. Ингэснээр иргэдийн амьдралын түвшин уруудах, хадгаламжийн бодит үнэ цэнэ буурах эрсдэл дагуулдаг. Инфляц хэт бага байх тусам мөн адил иргэдийн амьдралын түвшин буурахад хүргэдэг байна. Инфляц буурсанд хундага тулгах эрт байна. Харин одоо яагаад инфляц буурсныг гүнзгийрүүлж суралцах цаг ирээд байна.

Өрхийн нэрлэсэн цалин, орлого өсөөгүй боловч гадаад валюттай харьцах төгрөгийн ханш суларсан хэвээр байна.

I

10

8

6

4

2

0II III IV V VI VII VIII IX X XI

Улсын инфляцын түвшин(хувиар)

Гэрэл зургийг С.Батсайхан

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 09 2019.12.16, ДАВАА~№217 (1269)

Хэмжээ нь нийт өндрөөрөө Shangri-La зочид буудлын барилгыг 15 давхарласантай тэнцэнэ

Үйлдвэрлэлийн ам ашиглалтад орсноор гүний уурхайн бүтээн байгуулалт цаг хугацааг товчилно

УУЛ УУРХАЙ

Ã.ÄýíçýíHerbalife Nutrition” êîìïàíèéí Ìîíãîë äàõü ñàëáàðûí ñóóðèí òºëººëºã÷

“Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт урагшилсаар. Үүний илтгэх гүний уурхайн үйлдвэрлэлийн амыг барьж дууссанаа тус компани албан ёсоор мэдэгдлээ.

Дэлхийд хэмжээгээрээ тэр-гүүлэх, хамгийн орчин үеийн гүний уурхайн амыг нээх бүтээн байгуулалтын ёслолд уг ажилд оролцсон үндэсний компаниуд, уурхайчид болон Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд тэргүүтэй албаны бусад зочид оролцлоо. Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай гүний бүлэг орд нь “Оюутолгой” төслийн ашиг орлогын гол цөм хэсэг.

Газрын гадаргаас 700 метрийн гүнд орших учраас бүлэг ордыг ил уурхайн аргаар олборлох боломжгүй юм. Тиймээс гүний уурхайг барьж байгуулж байгаа билээ. Тэгвэл газрын гүнд буй уурхайг газрын гадаргатай холбож өгч байгаа “гүүр” болсон гүний уурхайн үйлдвэрлэлийн амны барилгын ажлыг дуусгахад нийт 3.4 жилийн хугацаа зарцуулсан байна. Тус амны хэмжээ нийт өндрөөрөө Улаанбаатар хот дахь Shangri-La зочид буудлын барилгыг 15 давхарласантай тэнцэх аж.

“Оюутолгой”-н гүний уурхай нийт таван амтай. Одоогоор үйлчилгээний амыг ашиглан гүний уурхайн талбай руу хүн болон материал тээвэрлэж байна. Агааржуулалтын урд болон хойд амны барилгын ажил тус бүр 148 метр болон 1149 метрийн гүнд үргэлжилж буй. Энэ хоёр ам (агаар оруулах, гаргах) гүний уурхайн

үйл ажиллагааны хугацаанд нэмэлт агааржуулалтаар хангах үүрэгтэй юм. Гүний уурхайг бүрэн цогцлоох энэхүү гол дэд бүтцийг барьж дуусгахад үндэсний 50 орчим компанийн 2500 ажилтан 2.6 сая цаг аюул ослоос ангид ажилласан байна. Харин тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх гүний уурхайн энэхүү үйлдвэрийн амыг амжилттай барьж дуусгахад Засгийн газ-

рын байгууллагуудын дэмжлэг чухал ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглэлээ.

1284 метрийн гүн бүхий үйлд-вэрлэлийн үндсэн амаар хүн болон ачаа тээвэрлэж, мөн хүдрийн чулуулгийг газрын гадарга руу гаргана. Үйлдвэрлэлийн амны бүтээгдэхүүн тээвэрлэх өргүүр дэлхийд томдоо тооцогдох ган татлагат өргүүрийн системтэй аж. Уг өргүүрийн 60 тоннын даацтай ачаа тээвэрлэх хоёр хөнөг 59 км/цаг буюу хамгийн дээд хурдаараа өдөрт 28 мянган тонн хүдэр тээвэрлэх хүчин чадалтай юм байна. Үйлчилгээний амны хөнөг нэг удаадаа 60 хүн тээвэрлэх хүчин чадалтай бол үйлдвэрлэлийн амаар нэг дор 300 хүн тээвэрлэх боломжтой аж. Уг өргүүрийн ган татлага суурилуулах ажилд 500 орчим хүн оролцож, 23 хоног зарцуулсан нь энэ төрлийн аж-луудаас дэлхийд хамгийн өндөр

бүтээмжтэй, аюулгүй хийсэн угсралтын ажил болсон байна.

Гүний уурхайн төсөлд үйлдвэр-лэлийн амны гүйцэтгэх үүрэг гэвэл илүү олон хүн, материал, тоног төхөөрөмжийг гүний уурхай руу тээвэрлэж, бүтээн байгуулалтын ажил тэр хэрээр түргэсэх юм. Тэрчлэн илүү их хэмжээний чулуулгийг гүний уурхайгаас гаргаж, хүдрийн биетэд нэвтрэх боломжийг ахиулах аж. Мөн гүний уурхайд ажиллах хүмүүсийн тоо үйлчилгээний амны хүн тээвэрлэх хөнөгийн хүчин чадлаар хязгаарлагддаг байсан. Тэгвэл одоо ашиглаж буй болон баригдаад байгаа уурхайн амуудаар (үйл-чилгээний, үйлдвэрийн болон агааржуулалтын дунд ам) орж ирж буй агаарын хэмжээнээс шалтгаалах юм. Одоогийн байд-лаар гүний уурхайн нэг ээлжид 700 хүн ажиллах боломжтой байна.

Б.Мөнх-Эрдэнэ, ЗГМ сонин

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захиралАрмандо Торрес:

-“Оюутолгой”-н гүний уурхайн үйлдвэрлэлийн амны барилгын ажил дуусахаас өмнө бид гүний уурхайн цорын ганц ам болох үйлчилгээний амыг ашиглаж байв. Энэхүү үйлчилгээний ам нь газрын гүн рүү хүн, техник хэрэгсэл тээвэрлэх, гүнээс чулуулаг гаргахад хүчин чадлын хувьд харьцангуй бага байлаа. Харин шинээр нээж буй үйлдвэрлэлийн ам хамгийн сүүлийн үеийн шилдэг технологитой бөгөөд гүний уурхайн дэлхий дээрх хамгийн том амны хувьд газрын гүнээс ихээхэн хэмжээгээр материал гаргах боломжтой. Мөн давхар гүний уурхайн бүтээн байгуулалтыг түргэсгэхэд томоохон түлхэц өгнө. Үүнээс гадна үйлчилгээний ам нэг дор дээд тал нь 60 хүн тээвэрлэж байсан бол үйлдвэрлэлийн ам нэг удаад 2.5 минутын дотор 300 хүнийг тээвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, гүн рүү илүү олон хүн тээвэрлэж, гүнээс илүү их хэмжээний материал гаргах чадалтай. Тэгэхээр гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтыг хурдасгах боломжтой болж байна. █

60 ТОННЫН ДААЦТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ХОЁР ХӨНӨГ 59 КМ/ЦАГ БУЮУ ХАМГИЙН ДЭЭД ХУРДААРАА ӨДӨРТ 28 МЯНГАН ТОНН ХҮДЭР ТЭЭВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ10 2019.12.16, ДАВАА~№217 (1269) ЭДИЙН ЗАСАГ

Б.Ану, Шинжээч

Б.Энхжин, Шинжээч

Н.Алгаа: Хувьцаат компанийн засаглалын мөн чанарыг хүмүүс

ойлгохгүй байна

БНХАУ төсвийн бодлогынхоо үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Tankan индекс хамгийн тааруу түвшинд хүрлээ

Prada компани L'Oreal-тай хамтрахаар боллоо

ХЭЧНЭЭН ЭМЭГТЭЙ АЖИЛЛАЖ БУЙ НЬ БУС, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЭМЭГ ТЭЙ ХҮН НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БУЙ ЭСЭХ НЬ ЧУХАЛ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, ЧАД-ВАРТАЙ МАНЛАЙЛАГЧ БИЙ БОЛГОЖ БАЙЖ Л ЗӨВ ХӨГЖИНӨ. ТҮҮНЭЭС БИШ ЗАРЧИМ ЯРЬЖ, ТУНХАГЛАХ НЬ АЧ ХОЛБОГДОЛГҮЙ.

Компанийн засаг лалын зарчим болон сорилт, боломжийн талаар “Дат кон салтинг" ХХК-ийн гүйцэтгэх

захирал Н.Алгаатай ярилцлаа.

-Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 300 орчим компани байдаг ч санхүүгийн тайлангаа мэдүүлдэг байгууллага цөөн байдгийг биржээс хэд, хэдэн удаа мэдээлж байсан. Таны бодлоор хувьцаагаа нээлттэй арилжаалдаг компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Хөрөнгийн биржид бүртгэлтэй ихэнх компани 1996 оноос хойш, цэнхэр тасалбарын хоёр дахь арил жаагаар арилжаалагдсан ком паниуд. Үйл ажиллагаагаа явуулж эхлээд удаан хугацаа өн-гөр сөн ч манай улсын бизнес эрх-лэгчид одоог хүртэл хувьцаат ком-панийн засаглалын мөн чанарыг гүйцэд ойлгохгүй байна. Нээлттэй хувьцаат компаниас маш олон хүн хувьцаа эзэмшиж байдаг учир санхүү, бизнесийн өөрчлөлттэй холбоотой бүх мэдээлэл ил тод байх ёстой. Энэ нь хүмүүсийг хувь цаагаа байршуулах, худал-даа лах зэрэг шийдвэрт нөлөө үзүү лэх юм. Сүүлийн жилүү-дэд шинээр хувьцаа гаргаж буй компаниуд харьцангуй ил тод болж эхэлж байна. Үүнээс гадна биз несийн гадаад, дотоод орчин өөрчлөгдөхөд түүнийг зохицуулах хууль, дүрэм өөрчлөгдөж, шинэч-лэгдэж байх ёстой. Манай улсад эл хууль шинэчлэгдээгүйн улмаас

ХӨРШ

АЗИ

Н.Номин-Эрдэнэ, Шинжээч

олон асуудал үүсдэг. -Сайн засаглал хэрэгжүүлж

буй нээлттэй хувьцаат компани Мон голд бий юу. Тухайлбал, ТУЗ-ийн хараат бус байдал, бо ловс-рол, чадвар зэрэгт ан хаарал хан дуулж буй бай гууллага байна

Италийн Prada компани Францын L'Oreal компанитай гоо сайхны бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллахаар боллоо. Талууд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөгжүүлэх, түгээх

Японы томоохон үйлдвэр-лэгчдийн бизнесийн итгэлийг харуулдаг Tankan индекс сүүлийн зургаан жилийн хамгийн тааруу түвшинд хүрлээ. Энэ нь эдийн засгийн зарим асуудлын талаар компаниуд сөрөг хүлээлттэй байгааг илтгэж байна. Японы төв банкнаас улирал тутам гаргадаг энэхүү индекс таван нэгжээс "0" болж буурчээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн улирал дараалан буурлаа. Үүнд АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, борлуулалтын татварыг нэмсэн зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэж үзсэн байна. Ялангуяа, борлуулалтын татвар нэмсний нөлөөгөөр IV улиралд эдийн засаг 2.6 хувиар агшина гэж эдийн засагчид үзэж байна. █

БНХАУ-ын Засгийн газар ирэх онд төсвийн бодлогынхоо үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт удааширч байгаа энэ үед Засгийн газраас эдийн засгаа дэмжихээ илэрхийлээд байна. Коммунист намын жил тутмын эдийн засгийн төлөвлөлтийн уулзалтын үеэр БНХАУ-ын Засгийн газар ирэх жилд эдийн засгийн өсөлтөө “зохистой түвшинд” хадгалах амлалт өгснийг тус улсын Төрийн мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. Мөн импортын тарифыг үр гэлжлүүлэн бууруулах чиглэл баримтлахаа дурджээ. АНУ-тай худалдааны маргаа наа эцэслэхээр хэлэлцэж байгаа БНХАУ-ын шийдвэр гаргагчид эдийн засгаа хиймлээр дэмжихээс илүү тогт вортой байдалд анхаарч бай гааг үүнээс харж болохоор байна. █

чиглэлд хамтран ажиллах урт

хугацааны гэрээ б а й г у у л с а н талаар Prada

лхагва гарагт мэдээлэв. Гэрээний

хэрэг жилт 2021 оноос

эхэлнэ. Хувцас загварын болон гоо сайхны салбарын мэргэ жилт-нүүд ху римт луулсан туршлагаа нэгтгэх боломжтой болсныг тус компани онцолсон байна. Харин санхүүгийн талаар нарийн мэдээлэл одоогоор гараагүй байгаа юм. █

Гаднын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниуд сайн засаглалтай байдаг

уу?-Гаднын хөрөнгийн биржид

бүрт гэлтэй, Монголд үйл ажил-лагаа явуулж буй компа ниуд сайн за саг лалтай байна. Компанийн засаглалын хамгийн чухал хүчин зүйл бол компанийн дүрэм байдаг. Дүр мийн дагуу хүний нөөц, бай-галь орчин, ёс зүй, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал зэр-гийг бодлого зорилтоор удир-даж байх ёстой. Үүнийг зарим нээлттэй хувьцаат компани сайн хэрэгжүүлж байна. Ер нь хувьцаат компанийн засаглалын хэлбэр зөв байж манлайлал бий болно.

-Засаглалын хувьд эмэгтэй-чүүдийг дэмжих хүний нөөцийн бодлого хэрэгжүүлдэг үү. Шийд вэр гаргах түвшинд эмэг-тэйчүүдийг оролцуулах нь хэр ач холбогдолтой вэ?

-Донор орнуудын Монголд хэ-рэг жүүлж буй төслүүдэд хоёр шаард лага тавигддаг. Эхнийх

нь жендэрийн асуудал, нөгөөх нь хөгжлийн бэрхшээлтэй хү-мүү сийн асуудал байдаг. Жен-дэ рийн асуудлыг би тооны хү рээнд авч үздэггүй чанар, чад-варыг чухалчилдаг. Учир нь тоо тэнцүүлэх нь механик үзэгдэл юм. Хэч нээн эмэгтэй ажиллаж буй нь бус, шийдвэр гаргах түвшинд эмэг тэй хүн нөлөө үзүүлж буй эсэх нь чухал. Өөрөөр хэлбэл, чад-вар тай манлайлагч бий болгож байж л зөв хөгжинө. Түүнээс биш зарчим ярьж, тунхаглах нь ач холбогдолгүй. Зарчмыг хэр-хэн хэрэгжүүлж, ямар үр дүнд хүр гэхээ сайн бодож төлөвлөх хэрэгтэй.

-Энэ оны нүүрсний экспортын төсөвт 42 сая тонн нүүрс экс-порт лохоор тусгажээ. Харин гүйцэтгэлийн хувьд одоогоор 34 сая тонныг гаргаад байна. Зорилгодоо хүрэхээргүй байгаа нь дээрх үзүүлэлтээс харагдаж байна. Төсөвт хэт өндрөөр тусгасан байв уу. Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд та ямар байр суурьтай байна?

-Монголын эдийн засагт гадаа-даас валютын орлого оруулж ирдэг хамгийн том салбар нь уул уурхай бөгөөд ихэнх хувийг нь нүүрс, зэс бүрдүүлж байна. Ер нь манай улсын төсөв баталдаг аргачлал ойлгомжгүй төдийгүй энгийн үгээр хэлэхэд, хүсэж буй үнийн дүнгээ төсөвлөдөг. Хэдийгээр үнэ таамаглах хүнд-рэлтэй ч судалгааны үр дүнд нэг, хоёр жилийн төсвийг гаргаж болдог. Нүүрсний зах зээлд нө-лөөлөх хамгийн гол хүчин зүйл бол худалдан авалт юм. Миний ажиглаж буйгаар, БНХАУ таван жилийн төлөвлөгөөний дагуу ажилладаг. Тухайн жилийн тө-лөв лөс ний дагуу импортоор авах хэмжээний нүүрсээ аваад, хэрэг-цээ гээ хангадаг. Тиймээс бид БНХАУ-ын зах зээлд байр сууриа бэх жүүлэх тал дээр дутаг далтай ажиллаж байна. █

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 2019.12.16, ДАВАА~№217 (1269) 11

жилд дэлхийн агаа рын тээврийн хамгийн аварга зах зээл болж хуви рах төлөвтэй. Тиймээс Хятадын агаарын нислэгийн компаниудад 737 Max шиг “ажлын морь”-ны үүрэгтэй жижиг онгоц чухал хэрэгтэй байгаа юм. Тиймээс зах зээлийнхээ эрэлтэд нийцэх хэмжээгээр нисгэгч хангалттай бэлтгэж амждаггүйгээс

Гадаадын нисгэгч нар мэргэжилтэй ажиллах хүчний дутагдалд орсон Хятадын агаарын компаниас дуртайгаа

сонгож, 300 мянган ам.доллараар цалинжиж, дээр нь хөнгөлөлт эдэлдэг сайхан үе Boeing 737 Max онгоцны улмаас төгсөх гэж байгаа бололтой.

Ажилд зуучилдаг агентлагуудын мэдээллээс үзвэл Хятадын агаа рын зорчигч тээврийн ком паниуд Boeing-ын борлуу-лалтаараа тэргүүлдэг Boeing 737 Max онгоцны хоёр удаагийн ослоос хойш есөн сар өнгөрөхөд үндсэндээ гадаадаас нисгэгч авахаа зогсоо гоод байна.

Хятадын агаарын тээврийн цэцэглэж буй зах зээлд борлуу-лалтынх нь 20 хувь оногддог байсан уг хөлгийн нислэг өдгөө бүрэн зогссон. Хоёр удаагийн ноцтой ослоос хойш 737 Max-ын дахин нисэх хуваарь тодорхойгүй хэвээр байгаа нь БНХАУ-д уг онгоц ны нисгэгчийг гадаадаас хөлс лөх ажил сунжрахад хүргэжээ.

“Boeing 737 Max захиалсан агаарын тээврийн компаниудын дийлэнх нь нисгэгч авахаа түр зогсоов. Ер нь төлөвлөгөөгөө өөрчилж байгаа бололтой” хэмээн БНХАУ-д нисгэгч хөлслөхөд 2007 оноос хойш зуучлах үйлчилгээ үзүүлж буй, Монреальд төвтэй AeroPersonnel Global Inc компанийг үндэслэгч, ерөнхийлөгч Андре Аллар тайлбарлав.

Цар хүрээгээ тэлж байгаа дундаж ангийн аялал жуулчлалын ачаар БНХАУ ердөө ирэх арван

Ангус Уитни

Хятадын мянган авьяастны хөтөлбөр АНУ-ыг түгшээж байна

2016 оны эцсийн байдлаар компа-ниуд 1,000 гаруй гадаадын нис гэгч хөлслөн ажил-луулж байсан нь 2010 оныхоос хоёр дахин өссөн үзүү-лэлт юм.

Boeing компани 737 Max-ын хоёр удаагийн ослын шалтгаан бол сон нислэгийн удирд лагын системийг засахаар гуравдугаар сараас хойш ажиллаж байна. Харин АНУ-ын

Гадаадад ажилладаг эрдэмтэн судлаачдаа эх орондоо эргүүлж авчрахад чиглэсэн Thousand Talents Program (TTP) буюу “мянган авьяастны хөтөлбөр” АНУ-ыг түгшүүлэх боллоо.

TTP нь БНХАУ-тай хийж буй Трампын худалдааны дайны нэг сэдэв болох эдийн засгийн тагнан турших ажиллагаа, оюуны өмчийн хулгайг гааруулна хэмээн АНУ-ын албаны хүмүүс үздэг. Мөн нөөц баялаг, технологи, хүн хүчийг цэргийн болоод иргэний салбарт нэгдмэл байдлаар зэрэг зарцуулах БНХАУ-ын Засгийн газрын стратеги ч АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюултай хэмээн тайлбарлаж байна.

БНХАУ гадаадаас эх орондоо эргүүлэн авчирсан авьяастнуудынхаа нэрсийг энэ есдүгээр сар хүртэл албан ёсны вэб сайтдаа тавьдаг байсан юм. Гэтэл General Electric Co-д ажиллаж байсан TTP хөтөлбөрт оролцогч хятад гаралтай америк инженер компанийн технологийн нууц хулгайлсан хэргээр баривчлагдсанаас хойш Бээжин хүмүүсийн нэрийг ил тавихаа болив.

АНУ-ын Сенатын Дотоодын Аюулгүй Байдлын Албаны дэд комиссоос 11 дүгээр сард төрийн болон төрийн бус байгууллагын мэдээллийг эмхэтгэж гаргасан түгших шалтгаан бийг харуулна. ТТР-д оролцогчид АНУ-ын Эрчим Хүчний Яамны судалгааны

Женни Леонард

Boeing-оос болж Хятадад өндөр цалинтай ажиллах нисгэгчид цөөрчээ

Зөвшөөрөл өгснөөс хойш 737 Max хөлгүүд агаарын тээврийн компаниуддаа эргэж очтол дахиад хэдэн сарын хугацаа шаардлагатай

Патент авах мэдүүлгийн тоо хэмжээ(Сая)

БНХАУ-д АНУ-д Эх сурвалж: World Intellectual Property Organization

агаарын нислэгийн зохицуулах байгууллага уг онгоцыг дахин агаарт хөөргөх зөвшөөрлийг ирэх оноос нааш өгөхгүй бололтой. Зөвшөөрөл өгснөөс хойш 737 Max хөлгүүд агаарын тээврийн компаниуддаа эргэж очих хүртэл дахиад хэдэн сарын хугацаа шаардлагатай болох нь.

Хятадын агаарын тээврийн тэргүүлэх гурван компани болох China Eastern Airlines Co болон Air China Ltd, China Southern Airlines Co тайлбар хүссэн хүсэлтэд хариу

өгсөнгүй. Хямд үнэтэй China United

Airlines (China Eastern-ийн салбар) компанид 737-гийн нисгэгч хэрэгтэй хэвээр буй. Тус компани 737 онгоцны ахлах нисгэгчийг жилд 288 мянган ам.долларын цалинтай, гурван жилээр гэрээлж ажиллуулах сонирхолтой. Нисгэгчийн хүүх-дүүдийг Хятадын сургуульд суралцуулах сургалтын төлбөрт сар бүр 1000 ам.доллар олгох заалт уг гэрээнд мөн бий. █

737 онгоцны ахлах нисгэгчийн цалин жилд 288 мянган ам.доллар

Австрали улс лэндфилийн

аргаар устгах хог хаягдлын хэмжээг багасгаж, дахивар ашиглалтыг инновацлаг бол-гохын төлөө 100 сая австрали долларын (69 сая ам.доллар) хөрөнгө оруулалтын сан байгууллаа.

Clean Energy Finance Corp-ын (CEFC) удирдлага дор ажиллах Австралийн Дахиврын Хөрөнгө Оруулалтын Сан (Australian Recycling Investment Fund) 2030 он гэхэд Засгийн газраас тавьж

буй хуванцар хог хаягдлын бэрхшээлийг шийдвэрлэж, хүнсний хаягдлыг тал хувиар бууруулах 167 сая австрали. долларын төлөвлөгөөний бүрдэл болж буйг Хүрээлэн буй орчны сайд Сассэн Ли ням гарагт мэдэгдэв.

Австралийн корпорацуудаас гаргах хог хаягдал, дахивар боловсруулах шинэ санаа, санаачилгыг дэмжигч Засгийн газар 2012 оноос хойш цэвэр эрчим хүчний төслүүдэд 24 тэрбум австрали доллар зарцуулсан байна. █

Жэйсон Гэйл

Австрали улс дахиварт $69 саяыг зориулна

материалыг хулгайлжээ. Мөн АНУ-ын Эрүүлийг хамгаалах үндэсний хүрээлэн хулгайд алдсан оюуны өмчөө мөрдөн шалгах ажиллагааг дөнгөж саяхан эхлүүллээ. АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Санд (National Science Foundation) ийм ажил хариуцдаг салбар угаас байхгүй. БНХАУ-ын талаар эрс хатуу байр суурьтай Майк Пом-пеогийн удирдлага доорх Төрийн Департамент хүртэл оюуны өмч хул-гайлж мэдэх хятад угсаатай иргэ-дийг шалгах ажилд хоцорч явна.

Бээжин тайланд ноцтой анхаарал хандуулахгүй байж магадгүй ч TTP нь цаашид үргэлжлэх бэрхшээлтэй аж. Хэдийгээр судалгааны тайлан гаргасан дэд комиссыг тэргүүлж буй Охайо муж улсын Бүгд найрамдах намаас сонгогдсон, Сенатын гишүүн Роб Портман хүртэл БНХАУ-тай шинжлэх ухааны инновацаар хамтран ажиллах боломжийг үгүйсгэхгүй байгаа юм. Магадгуй энэ удаагийн судалгаа нь “үр дүнтэй харилцан яриа” өрнүүлэх боломжтой байж магадгүй хэмээн Сенатын гишүүн найдаж байна. █

Мянган авьяастны хөтөлбөр эхэлсэн он

2000 2006 2012 2018

1.5

1.0

0.5

0

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ12 2019.12.16, ДАВАА~№217 (1269) ЗАХ ЗЭЭЛ

АПУ” ХК ОХУ-ын Казань хотод “Мон-голын нэг өдөр” соёлын арга хэм-жээг энэ сарын

6-нд амжилттай зохион байгуул-лаа. Өдөрлөгийн хүрээнд тус компани ОХУ-ын “Татс пиртпром” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Энэ тухай “АПУ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга П.Батсайхантай ярилцлаа.

Монголчууд бүгдээрээ экспортлогч болох ёстой

Зах зээлийн гол тоглогчтой хамтын ажиллагааны гэрээ байгуулна гэдэг бидний хувьд маш том үйл явдал

-Төрийн өмчит “Татспиртпром” компани нь ОХУ-ын зах зээлийн 20 хувийг эзэлдэг. Бид тус компанитай холбогдоод жил орчим өнгөрч байна. Энэ хугацаанд тэдэнтэй харилцахад “Татспиртпром” компанийн технологи, хүрсэн түвшин зэрэг нь бидэнтэй ойролцоо байсан. Мэдээж, биднээс борлуулалтын хэмжээгээрээ илүү бөгөөд тав дахин их борлуулалт хийдэг компани. Шар айрагны хувьд манайхтай ижил хэмжээний үйлдвэрлэлтэй.

Орос улс дэлхийн архины зах зээлийн хамгийн том тоглогч, магадгүй хамгийн том зах зээл гэж болно. Ийм хэмжээний зах зээлийн гол тоглогчтой хамтын ажиллагааны гэрээ байгуулна гэдэг бидний хувьд маш том үйл явдал, том боломж юм.

Монгол Улс зөвхөн уул уурхай гэлтгүй монгол хүний хийж чадах бүх зүйлийг экспортлох хэрэгтэй. Тиймээс “АПУ” компани дэлхийн хэмжээний, дэлхийн стандартад нийцсэн

-Оросын компанитай хам-тын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Үүний ач холбогдол юу вэ?

сал бартаа дэмжих хэрэгтэй. Жишээл бэл, “Говь” компани экспор тод гаргах гэж ямар их ажил хийж байна. Үүнтэй адил-хан “АПУ” компани өнөөдөр экс-пор тод гарах томоохон алхам хийлээ.

Гэхдээ миний бодлоор бид өнөөдөр “Говь” компанитай зэрэг цээд зогсож байх ёстой. Цааш лаад хөтлөлцөөд явах ёстой. Үүний төлөө л хичээх хэрэг тэй. Төр засаг ч гэсэн энэ талаар ойлгож, дэмжиж байгаа. Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхийлөгч бид нараар дам жуу лан Татарстаны Бүгд Найрамдах Улсын Ерөнхий лөг-чид мэндчилгээгээ хүргүүл-сэн. Ерөнхийлөгч Рустам Минниханов биднийг маш хүн-дэт гэлтэй хүлээн авч, Татар - Монголын маш сонирхолтой яриа өрнүүллээ. Мөн хоёр талын хамтын ажиллагаанд маш их хүсэл эрмэлзэлтэй байгаа гэдгээ илэр хийл сэн. Татарстан өнөөдөр ОХУ-ын хамгийн баян респуб-ликуу дын нэг юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БИД НАРААР ДАМЖУУЛАН ТАТАРСТАНЫ БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД МЭНДЧИЛГЭЭГЭЭ ХҮРГҮҮЛСЭН. ЕРӨНХИЙЛӨГЧ РУСТАМ МИННИХАНОВ БИДНИЙГ МАШ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХҮЛЭЭН АВЧ, ТАТАР - МОНГОЛЫН МАШ СОНИРХОЛТОЙ ЯРИА ӨРНҮҮЛЛЭЭ. МӨН ХОЁР ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД МАШ ИХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙ БАЙГАА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ.

Хамгийн том компаниар нь “Чингис хаан” брэндийн борлуулалтаа хийлгэх гэж байна. Тиймээс энэ бол маш том боломжийн эхлэл юм.

бүтээг дэхүүн үйлдвэрлэж чаддаг гэдгийн нотолгоо гэсэн үг юм. “Татспиртпром” компани манай компанид бүх төрлийн аудит хийж, харин бид тэнцэж шаардлагыг нь хангасан. Тэр байтугай харилцан суралцах тухай ярьж байна.

Бид өнгөрсөн хоёр, гурван жилийн өмнөөс ОХУ-ын зүүн Сибирийн Эрхүү, Чита, Крас-ноярск, Улан-Үд гэх мэт хотуудад өөрсдийн бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Энэ удаад бид Төв Европынх нь районд хамгийн том компаниар нь “Чингис хаан” брэндийн борлуулалтаа хийлгэх гэж байна. Тиймээс энэ бол маш том боломжийн эхлэл юм.

-Зөвхөн Татарстан бус цааш-лаад өөр бүс нутаг руу экс пор-тоо хөгжүүлэх суваг нээгдэж байна гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Миний бодлоор монголчууд бүгдээрээ экспорт-логч болох ёстой. Тэгж байж манай эдийн засаг зөвхөн ганц зүйлээс хамааралтай байхаа болино. Энэ бодлогыг бүх

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЗАХ ЗЭЭЛ 13 2019.12.16, ДАВАА~№217 (1269)

ИРЭХ ОНД БИД АМЖИЛТАА 300 ХУВЬД ХҮРГЭХ ЗОРИЛГО, БОРЛУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.

стандартуудыг гаргасан байдаг. “АПУ” компани ч гэсэн экспорт хийхэд хамтарч ажиллах компаниудаа өөрсдийн шалгуураар сонгож байгаа. “Татспиртпром” компанийг сонгосон нь хэд хэдэн шалтгаантай юм.

Нэгдүгээрт, ОХУ-ын төв хэсэгт байрладаг. Төв болон баруун хэсэгт илүү премиум сегментийн борлуулалт явагддаг ба хүчтэй компани нь “Татспиртпром” байсан. Хоёрдугаарт, ложис-тик, агуулахын систем нь боловсронгуй. Европт хамгийн том буюу 25,000 палетын хүчин чадалтай агуулах, түгээлтийн системтэй компани юм.

Мөн бид хоёр зах зээлд ижил

“АПУ” ХК нийт борлуулалтынхаа 20-иос доошгүй хувийг экспортоос бүрдүүлнэ

“АПУ” ХК-ийн Гүйцэтгэх захи-рал Ц.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.

- Я а г а а д з а а в а л “Татспиртпром” компанийг сонгосон бэ?

-Экспорт хийх гэж байгаа компани өөрсдийн зорилго,

нь татарстанчуудад илүү ойрхон. Бид 750 жилийн түүхтэй, нэг хэл, соёлтой учраас ойлголцоход илүү дөхөмтэй байсан болов уу. Ийм шалтгаанаар “Татспиртпром” компанитай хамтарч ажиллаж байна.

-Шинэ он гарах дөхөж байна. Энэ гэрээ танай компанийн 2019 оны томоохон амжилтад багтах байх. 2020 онд бүс нутгийн хамтын ажиллагааг хамруулаад хэр зэрэг амбицтай ажиллах зорилт тавьж байна?

-Бид экспортын ойрын таван жилийн стратеги төлөвлөгөө гаргасан. Та бүхэн санаж байгаа бол хоёр жилийн өмнө Монголд

энэхүү салбарын хоёр том өрсөлдөгч компанийн нэгдэл болсон. Энэ бол “АПУ” ХК, “Хайнекен” компанийн нэгдэл. Тиймээс уг нэгдэл дотоодын өрсөлдөөнийг зогсоож, илүү их хүч, илүү их эдийн засгийн боломжийг экспортод гаргах зорилт тавьсан.

Таван жилийн хугацаанд нийт борлуулалтынхаа 20-иос доошгүй хувийг экспортоос бүрдүүлэхээр ажиллаж байна. 2019 оны гүйцэтгэлээр өнгөрсөн оныхтой харьцуулбал, 180-190 хувиар давсан харагдаж байгаа. Ирэх онд бид амжилтаа 300 хувьд хүргэх зорилго, борлуулалтын төлөвлөгөөтэй ажиллаж байна.

бизнес эрхэлж байгаа учраас бие биетэйгээ ойлголцох, компанийн засаглал, захирлуудын хувьд хамтарч ажиллахад нэлээд ойрхон гэж үзэж байна.

Тэгээд ч Монгол гэдэг нэр

“АПУ” компани үнэхээр бүх чиглэлээр, үйлдвэрлэл болон арилжааны чиглэлээр ч дэвшилтэт компани юм

-Гарын үсэг зурсан гэрээ, хүрсэн тохиролцооны тухай болон хамтын ажиллагаа анх яаж эхэлсэн тухай хэлж өгөөч?

-Бид “АПУ” компанитай өнөөдөр танилцаж байгаа биш 7-8 сарын өмнө тус компанийн удирдлагууд манайд айлчилж байсан. Пивоны үйлдвэрлэлийн талаар туршлага солилцох үеэрээ танилцаж байлаа. “АПУ” компани Монгол Улсад маш сайхан пивоны үйлдвэртэй. Архи пивоны салбартаа тэргүүлдэг. АПУ-д “Чингис хаан” хэмээх брэнд байдаг. Намайг сайн мэддэг хүмүүс мэдэх байх. Зарим хүн намайг үүнтэй нэртэй холбож ойлгодог. Миний компани ийм нэртэй байгуулагдаж байсан. П.Батсайхан захирал намайг энэ брэндэд яаж ханддагийг олж харсан. Монголчуудын хувьд “Чингис хаан” гэдэг бол зөвхөн брэнд биш бүх монголчуудын бэлэг тэмдэг юм. “Чингис хаан” брэндийг манай компаниар дамжуулан ОХУ-ын зах зээлд борлуулах талаар бид тохиролцсон. Бид төлөвлөгөөгөө ярилцсан.

“Татспиртпром” компанийн Ерөнхий захирал Ирек Миннахметов-тoй ярилцлаа.

Одоохондоо манай төлөвлөгөө тийм том биш, бид болгоомжтой алгуурхнаар тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлийн мэдэгдэхүйц хувийг олж авахыг хичээн ажиллах болно.

Бид Монголд очиж “АПУ” компанид аудит хийсэн. “АПУ” компани үнэхээр бүх чиглэлээр, үйлдвэрлэл дээр ч, арилжааны чиглэлээр ч дэвшилтэт компани. Энэ бол өндөр стандартын компани. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд ОХУ-д хамгийн хурдацтай өсөж буй манай брэнд болох “Тундра” дээр мөн хамтран ажиллах болон Монголд “АПУ” компани үйлдвэрлэх, борлуулах талаар тохиролцсон. Энэ брэнд ТТУХН-ын орнууд болон бусад оронд маш өндөр үзүүлэлттэй байгаа. “Татспиртпром” компанийн тэргүүлэгч брэндийг бид сурталчлах болно. Монгол Улсад ч тэргүүлэх брэндийн нэг болно гэж бодож байна. Тэнд үйлдвэрлэх бүтээгдэхүүн манайд үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй 100 хувь адилхан, бүх шаардлагыг хангасан бүтээгдэхүүн байна. Бид энэ бүтээгдэхүүнийг энэ бүс нутагт өсөлттэй байх боломжтой гэж харж байна.

-Зах зээлийн хэдэн хувийг эзэлнэ гэж бодож байна?

-Урьдчилж таамаглахад хэцүү ч гэлээ бид өөрийн сегмент дээр тэргүүлэх байр суурь эзлэхийн төлөө ажиллана гэж бодож байна. Манай түншүүд ч үүнийг боломжтой болохыг хэлж байгаа. Энэ бол бидний хувьд хамгийн чухал. Миний бодлоор бид өөрийн сегмент 10-25 хувийг эзлэх боломжтой гэж үзэж

байна. Харин энэ зорилтдоо хүрэх хугацаа нь нэг жил байх уу гурван жил байх уу гэдгийг цаг хугацаа харуулах байх.

-Хөрөнгө оруулалтын талаар сонирхъё?

-Би ийм асуулт гарна гэж хүлээж байлаа. Хөрөнгө оруулалтыг нарийвчлан тооцоолоогүй байна. Өргөн хүрээтэй хөтөлбөр боловсруулан ажиллах шаардлагатай. Гурван жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулах болно. Хөрөнгө оруулалтыг нэг өдрийн дотор тооцоолж чадахгүй. Гэхдээ ямар ч тохиолдолд эхний үе шатанд хөрөнгө оруулалт, эргэлтийн хэмжээг тооцоолоход хэдэн сая долларын асуудал яригдах нь ойлгомжтой.

Цаашдаа ч улам бүр өсөн нэмэгдэх байх. Бид Монголын зах зээлд яаж орох, Монголын бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд хэрхэн оруулах, зах зээлийн хэдэн хувийг эзлэх зэргээс хамаарах нь мэдээж. Бид түүнчлэн Монголын өөр брэндийг ОХУ-д үйлдвэрлэх талаар мөн ярилцаж байна. Энэ бүхэнд мэдээж бага биш хөрөнгө оруулалт шаардана. Ямар ч бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр гаргахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг. Бидний аль аль нь энэ салбарт шинээр гарч ирж байгаа, анхны жилдээ ажиллаж байгаа хүмүүс биш. Орлого олохын тулд зарлага гаргах ёстой эдгийг бид маш сайн ойлгож байгаа.

Хамгийн гол нь хамтран баталж гаргах зардлууд маань үр өгөөжөө өгөх нь хамгийн чухал гэж бид үзэж байна. Бид ерөнхийдөө маш өргөн хүрээнд харилцаж байгаа. Монгол Улс Татарстантай маш ойролцоо, хүн амын хувьд ч, бизнесийн тогтолцооны хувьд ижил төстэй зүйлс их байна. Татарстан ОХУ-ын нэг муж улс боловч бид өөрийн гэсэн сэтгэл зүйн онцлогтой. Бизнесийн чиглэлээр харилцан туршлага судлах, бие биенийхээ давуу талуудыг харилцан нэвтрүүлэхээр тохи-ролцсон. Ийм учраас Монгол Улстай, Монголын компа-нитай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, нөхөр лөх төлөвлөгөөтэй байна. █

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ14 ХӨДӨӨ АЖ АХУЙ2019.12.16, ДАВАА~№217 (1269)

О.Даваасүрэн, ЗГМ сонин

Б.Соёлтуяа: Мэдлэгт суурьтай малчин бизнесмэн бий болгох нь бидний зорилго

Малчдын орлогын гол эх үүсвэр болсон махыг хямдхан байх ёстой гэсэн улстөрийн тоглолт хийдэг байж болох уу

Малчдын орлогыг нэмэгдүүлж, тэднийг “малчин бизнесмэн” болгох чиглэлээр ажиллаж буй “Чинээлэг Малчин Бойжуулах Төв” ТББ-ын зохицуулагч Б.Соёлтуяатай ярилцлаа.

-Саяхан болсон хэвлэлийн хурлын үеэр таныг малчдад чиглэсэн үндэсний хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төс-лийн арын албыг хариуцаж байгааг мэдлээ.

-Тийм ээ. Арын алба хариуцсан хэвээрээ шүү.

-Зохион байгуулах, олон нийтэд хүргэх ажилд та их туршлагатай хүн шүү дээ.

-Баярлалаа. Арын алба бол арын алба байдаг. Хэн тайзан дээр гарах нь бус хариуцсан ажил бүхэлдээ ойлгомжтой хүнд хүрэх нь чухал. “Чинээлэг малчин” хөтөлбөрийн баг мэргэжлийн, туршлагатай, асуудлаа мэддэг. Сүүлийн таван жил тасралтгүй судалгаа шинжил-гээний ажлаа хийлээ. Ийм сайн санаачилга, том ажлын нэг хэсэг байж хүч өгөх нь мэдээж сайхан.

-Энэ жил өнтэй сайхан урт намар боллоо. Бүх хүн ийм бод-лоор аажуу тайван байхад яагаад гэнэт хэвлэлийн бага хурал зар-лан “Өвөлжилт хүндэрлээ” гээд эхлэв ээ?

-Дундговь, Өвөрхангай айм-гуудад аль хэдийн отор нүүдэл эхэлчихсэн. Ес эхлээгүй байна. Бэлчээрийн даац гээд малчдын маань хувьд өвөлжилт хүндхэн л байгаа. Ер нь өвөлжилт гэхээр дан ганц агаарын хэм, салхи шуурганы хурд, цасны зузааныг хэлэхгүй. Би сая хэллээ,малын бэлчээрийн даац хэтэрсэн, малчдын өрхийн орлого эрс хумигдсан. Малчид өөрсдөө байдал хүнд байгаагаа мэдээд цаг хүндрэхээс өмнө хэдэн малаа борлуулж, мөнгөтэй болж, шаардлагатай тэжээл, ахуй амьдралдаа хэрэгцээт зүйлсээ бэлдэж авъя гэсэн. Гэтэл Засгийн газар нь махны экспорт, бэлтгэлд хориг тавиад, квот буюу дээд хязгаар тогтоочихсон.

-Сая буцаад гаргаж эхэлнэ гэж мэдээлсэн шүү дээ.

-Тэгэх ёстой. Нөхцөл байдал шаардаж байна. Дулаан байхад энэ ажил саадгүй явж байсан бол малчид арай бага эрсдэл үүрэх байлаа. Малчдынхаа эдийн засгийн эрх чөлөөг боогдуулсан шийдвэрийг энэ Засгийн газар гаргалаа шүү дээ.

-Малчид ер нь баян чинээлэг амьдарч, эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх боломж бий юу?

-Байлгүй яахав. Бүрэн боломж байна. Малчид маань өөрсдөө тэр боломжуудыг олж харахгүй байна, ер нь бид хаа хаанаа хуучирсан сэтгэлгээ хандлагаасаа салж чадахгүй яваад бас их учир бий. Малчдын эдийн засгийн эрх чөлөө нэмэгдэхийн хэрээр том эдийн засагт эерэг нөлөөтэй. Малчдаа нэн түрүүнд мэдлэг мэдээлэлтэй, илүү боловсролтой болгох хэрэгтэй нэн шаардлагатай

болчихоод байна. Үүний тулд манай Төрийн бус байгууллага үндсэн гурван чиглэлээр ажилладаг. Тухайлбал, малчдын сэтгэлгээ хандлагыг өөрчлөх ёстой. Мөн Монгол орны цаг уур, байгалийн онцлогт таарах, тэр тусмаа малчны хотонд тохирсон хамгийн ашигтай бизнес загвар танилцуулан санал болгож буй. Харин эцэст нь малчид бизнес хийхтэй холбоотой эх сүргээ бэлдэх, малынхаа чанар чансааг сайжруулах, үржил селекцийн ажлын мэргэжлийн зөвлөгөө өгөх гэсэн үндсэн гурван чиглэлд ажиллаж байна. Энэ тухай малчдад зориулж “Малчин бизнесмэн” гарын авлагыг хэвлүүлж, одоогийн байдлаар 1500 орчмыг малчны гар дээр тараасан байна.

-Сургалтын ажил маш чухал байх шүү.

-Тэгэлгүй яахав. Хамгийн чухал асуудал. Зөвхөн малчид гэлтгүй нийгмээрээ сэтгэлгээ хандлагаа өөрчлөх цаг аль хэдийн болчихоод байдаг. Цаг хугацаа нисээд байдаг. Харин бид хөгжлөөс хоцорсоор байгаа нь том асуудал шүү. Энэ сэтгэлгээ хандлага гээч зүйл өөрчлөгдөөгүй цагт юу ч ярьж, ямар ажил хийгээд үр дүн багатай. Сайшаалтай нь малчид сургалтад маш сайн хамрагдаж байна. Хөдөөгийн иргэдийн нийтийн хурал, багийн дарга нар манайхтай хамтран ажиллах саналууд их тавьж байгаа. Малчид ганц нэгээрээ холбогдох нь ч бий. Өчигдөр гэхэд л “Хотод малчны зөвлөгөөн болох гэж байгаа юм байна, танайх сургалт хийх үү”

гээд Архангайгаас утасдаж байх жишээтэй. Ер нь миний утас малчдын лавлах утас болсон доо.

-Хоёулаа цаг үеийн асуудалдаа эргээд оръё. Махны үнийн асууд-лыг асуухгүй өнгөрч чадахгүй нь. Зарим хэсэг импортын хориг тавьснаар махны үнэ буурна гэж үзэж байгаа.

-Хүмүүс Засгийн газар хориг тавьж байж л махны үнийг буурууллаа гээд, баярлаад байх юм. Та бод доо. Жилийн жилд идэш хийх цагаар мах элбэгшдэг, бас хямдардаг. Айлууд савны-хаа багтаамж, санхүүгийн боломждоо тааруулан идшээ хийдэг. Ажилтай нэг нь борцолж хатаана. Тэр нөөцөө өвөл, хавар, зундаа иднэ. Нийлүүлэлт, худалдан авалтынхаа харьцааны зарчмаар л мах дотоодын зах зээл дээр хямдарч байна. Гэхдээ одоохондоо. Сайд, дарга нар ухаантай мундагтаа хориг тавиад махны үнэ буулгаад байгаа зүйл огтхон ч байхгүй. Харин ч тэд энэ байдлыг ашиглан хувийн эрх ашгаа махны бизнест шургуулж, малчдын мах борлуулах зах зээлийг хумьж, төрийн нэрээр далайлгаж өрсөлдөгчгүй бизнес хийн, өөрсдөө өндөр ашиг олж,байгаа. Ийм болохоор л бид малчдынхаа “Малаа зарж, мөнгөтэй болж өвөл, хавар таа бэлдмээр байна” гэсэн дуу хоо-лойг төр засагт нь дамжууллаа.

-Манай улсын хүн амын гурав-ны нэг нь мал аж ахуйн салбартай холбоотой. Тэгэхээр малчдын орлогыг бодитоор нэмэгдүүлэх ажил үнэхээр чухал шүү.

-Малчдыг уламжлалт нүүдлийн соёл ахуйгаа хадгалах соёлын өв тээгч байхын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн харилцаанд илүү эрх чөлөөтэй, нээлттэй, тодорхой байр суурьтай, хүчирхэг оролцогчид байх боломжийг нь нээж өгч, малчин бүр мэдлэгт суурилсан бизнесмен болох, малчин өрх бүр чинээлэг дундаж давхарга болох гээд ямар их боломж байгааг таниулж ойлгуулах нь бидний ажлын гол зорилго. Хүмүүс “Загасыг өгөх бус барих аргыг нь зааж өгье” гэж ярьдаг.

Нөгөө талаасаа бид малчдынхаа дуу хоолой болохыг хүсэж байна. Ажил, амьдралын эрхээр уул уулын аманд нутаглаж байгаа малчид дуу хоолойгоо нэгтгэж, эрх ашгийнхаа төлөө жагсаал цуглаан хийгээд гүйгээд байх боломж нь хязгаарлагдмал. Энэ байдлыг далимдуулж бизнесийн эрх чөлөөг нь боомилдог байж болохгүй. Малчдын орлогын гол эх үүсвэр болсон махыг хямдхан байх ёстой гэсэн улстөрийн тоглолт хийдэг байж болох уу? Тиймээс бид өөрсдөө малчин айл руу очиж ярилцан санал бодлыг нь нэгтгэж, олон нийтэд дамжуулсаар байх болно.

-Мах малчны орлогын гол эх үүсвэр бол хот суурин газрын иргэдийн өрхийн төсвийн гол жинг дардаг бүтээгдэхүүн. Тий-мээс махны үнэ хямд байх ёстой гэсэн улс төр яваад байгаа байх.

-Үнэхээр махны үнэ танай өрхийн санхүүд дарамт болоод байгаа бол хоолныхоо махны орц хэмжээг танах арга хэмжээ авч

болно. Айлын тогоо руу өнгийх муухай. Гэхдээ бид Coca Cola, SNICKERS-ийг хямд байх ёстой гэхгүйгээр л худалдаж авдаг. Тэгэхээр махны үнийн тухайд малчидтай зах зээлийн зарч-маар наймаалцах нь шударга. Юунд төр зас гийн шийдвэрээр далайл гаж, хүчээр зохицуулалт хийгээд байгаа юм бэ? Малчин Дорж, Дулмаа таны хийсэн талх, оймсыг таны хэлсэн үнээр л авдаг. Хүүхдийн хээ сургалтын төлбөрийг сургуулиас тогтоосон жишгээр л төлдөг.

Монголчууд бид нэгэнт 30 жилийн өмнө ардчилсан, чөлөөт нийгмийг сонгочихсон юм бол сонгол тондоо үнэнч, итгэл үнэм-шил тэй л байх хэрэгтэй гэж би боддог.

-Малчдын дуу хоолойг төр засагт дамжууллаа гэлээ. Та ер

нь өөрөө малчны ахуй амьдрал хэр мэддэг хүн бэ?

-Чинээлэг малчин хөтөлбөр их олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэн явж байна. Тэгэхээр та зөвхөн надаар дамжуулж дүгнэх гэж битгий оролдоорой. Саяхныг хүртэл би малчдын талаар ойлголт, мэдлэг маш бага байсан. Хавар, зун, намар гээд жил тойрон Дорноговь, Өмнөговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаар явж, малчин айлуудаар орлоо, малчидтай ярилцлаа. Малд ч нүдтэй болдог юм байна. Малчны хотонд аз жаргал, амар сайхан, асуудал, гарц шийдэл бүгд л байна. Миний хувьд аль эрт гэрээсээ гараад хотод суурьшчихсан хөдөөгийн залуугаас дутахааргүй л хөдөөний зах зухтай болчих шиг боллоо шүү. Дээр нь нэмээд хэлэхэд би чинь хөдөө гадаа өвөө эмээдээ “хаягдаж” өссөн Монгол хүн шүү дээ.

-Тиймдээ. Монгол хүнд малч ухаан төрөхөөс заяасан өгөгдөл байх.

-Бидний хийж байгаа ажлын гол суурь нь эх сүргийн чанарыг сайжруулах юм. Тийм ч учраас малын чанар сайтай зүүн аймгуудаар явж, энэ жилийн төл малаас сонгож 500 хуцан хурга худалдаж авсан. Улмаар Говьсүмбэр аймгийн малчидтайгаа гэрээ байгуулж хуцан хургануудаа өгсөн. Энэ ажлыг хийгээд өдөржингөө хотон дотор хурга жинлээд, шинжээд байхаар чинь нүдэн баримжаа айхтар хөгждөг юм байна. /инээв/

Ярилцсанд баярлалаа. █

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | СПОРТ 2019.12.16, ДАВАА~№217 (1269) 15

Монголын спортын хүрээнийхэн жил бүрийн ар-ван хоёр дугаар сард “Бөртэ

чоно” наадмаа хийж, халуун ам бүлээрээ цугладаг уламжлалтай. 2002 оноос эхлэлтэй уг арга хэмжээ энэ жил “Корпорэйт конвеншн центрт”-т боллоо. 2019 оны хувьд Монголын спорт, тэр тусмаа топ спортын төрлүүдийн уналтын жил байсныг “Бөртэ чоно” наадмаас бэлтгэсэн тойм сурвалжлагын эхэнд дурдъя. Хамгийн олон дэлхийн аварга цолтон төрсөн самбо бөхийнхөн хоёр шинэ дэлхийн аваргатай болсныг, парагийн тамирчныг Э.Сод номпэлжээ гиннест бүрт-гүүлснийг эс тооцвол манайхан гавьтай амжилт үзүүлээгүй.

Товчхондоо бол олимпын өмнөх уналтын жил байсан гэхэд болно. Чөлөөтийнхнийг хөдөлмөрийн баатар С.Батцэцэг тэргүүтэй эмэгтэйчүүд, боксынхныг Э.Цэнд-баатар, жүдочдыг М.Уранцэцэг гавьяат авсан медалиараа тахалсан. Дээрээс нь мэргэн буучид олимпын дөрвөн эрх авсан, сагсан бөмбөгийн 3х3-ын эмэгтэйчүүд түүхэндээ анх удаа олимпын наадамд өрсөлдөх эрхтэй болсон зэрэг нь яалт ч үгүй Монголын тамирчдын 2019 онд гаргасан хамгийн том амжилт байв. Тэр утгаараа нэр дэвшигчид ч харьцангуй цөөн байсныг онцлох нь зүйтэй.

3Х3-ЫН ДАВХАР ЦОХИЛТ

2019 онд онцлох амжилт үзүүлсэн төрөл бол яах аргагүй сагсан бөмбөгийн 3х3-ын баг тамирчид. Эрэгтэйчүүд нь анх удаа гранпри хүртэж, эмэгтэйчүүд нь олимпын эрх авч түүхэнд амжилт үзүүлсэн нь том бахархал. Энэ бүх амжилтын цаана дас галжуулагч онцгой үүрэг гүй цэтгэсэн нь мэдээж. Тий мээс санал асуулгад оролц сон 72 спортын сэтгүүлч тэдний амжилтыг зүй ёсоор үнэлжээ. 2019 оноос шилдэг дасгалжуулагчийг сэтгүүлчид бус МҮОХ-ноос тодруулдаг болсон. Тэгвэл тэд 3х3-ын дасгалжуулагч С.Тулгыг шилдгээр нэрлэсэн байна. 3х3-ын бүх насны шигшээ багийн амжилтын ард холбооноос гадна дасгалжуулагч С.Тулга бай-даг учраас ийн нэрлэсэн биз. Харин шилдэг эрэгтэй тамирч ны нэгээр Д.Дэлгэрнямыг спортын

2019 оны “Бөртэ чоно”-д өрсөлдсөн тамирчдын чансаа доогуур байлаа

Э.Цэндбаатар 2019 оны шилдгийн шилдэг тамирчин боллоо

Б.Мөнхзул, ЗГМ сонин

сэтгүүлчид нэрлэв. Тэрбээр сэтгүүлчдийн саналаар 105 оноо авчээ. Багийн спортоор гранприд анх удаа түрүүлээд зогсохгүй багаа ялалтад хөтлөн үнэ цэнтэй тоглогч болсон түүний хичээл зүтгэлийг ийн үнэлсэн хэрэг.

Үүнээс гадна эмэгтэйчүүд нь түүхэндээ анх удаа багийн төрлөөр эрх авсныг спортын сэтгүүлчид онцолсон бөгөөд шилдэг багаар тодруулсан байна. Монголчуудыг багийн төрлөөр олимпод оролцоно гэхэд хэн ч итгэдэггүй байсан үе саяхан. Тэр тусмаа эмэгтэйчүүд. Гэтэл сагсан бөмбөгөөр 3х3-ын эмэгтэйчүүд Азидаа топ байж, бүтэн жилийн турш байраа хадгалсаар олимпын эрхтэй болов. Ийнхүү 2019 онд үзүүлсэн 3х3-ынхны амжилтын эзэд гурван “Бөртэ чоно” хүртэв.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ШАЛГАРУУЛАЛТ

ШҮҮМЖЛЭЛИЙН ГАДУУР ӨНГӨРСӨНГҮЙ

Жүдогийн Л.Отгонбаатар 41 оноогоор шилдэг гурвын нэг болжээ. Энэ онд түүний үзүүлсэн хамгийн том амжилт нь Азийн аваргын алт. Өмнө нь Азийн авар-гад түрүүлсэн тамирчин “Бөртэ чоно”-оос шагнал авсан түүх ховор. Үүний оронд самбочдоос шилдгүүдийн нэгийг тодруулах

байсан гэж шүүмжлэх хүн олон байгааг нуух юун.

Товчхондоо олимпын, бас Монголын топ төрлийн спортын амжилт олимпын бусаас илүү гэж монголчууд үздэгийн тод жишээ энэ байлаа. Самбо бө хөөр хос дэлхийн аварга төрө хөд нэг нь дөрөвт, нөгөөх нь зургадугаарт жагсав. Дэлхийн аварга Д.Алтансүх “Бөртэ чоно”-ын эзэн

болоход гурван оноо дутжээ. Түүнчлэн буудлагын түүхэнд анх удаа эрэгтэйчүүдийн төрөлд олимпын эрх авсан Э.Даваахүү ч шилдэг гуравт багтаж чадаа-гүй. Нэр дэвшсэн найман та-мирчнаас Э.Цэндбаатарыг шилд гийн шилдэг болно гэдэгт хэн ч эргэлзээгүй. Энэ нь ч ном ёсоороо болсон. Э.Цэндбаатар 152 оноо авснаар бусдаасаа тасарч “Бөртэ чоно”-ын эзэн болсноос гадна 2019 оны Монголын “Шилдгийн шилдэг тамирчин” болж шилжин явах цом өргөв. Ингэснээр ширэн бээлийтнүүд хоёр жил дараалан шилжин явах цомыг эзэмшиж буй нь энэ.

“ГУРВАН ЦЭЦЭГ” ЗАНГАРАГ ЗААВ

Эмэгтэй шилдэг тамирчны номи нацид 10 тамирчин нэр дэвш-сэн байлаа. Тэднээс гурван цэцэг буюу М.Анхцэцэг, С.Батцэцэг, М.Уранцэцэг нар зангараг зааж бусдыгаа манлайлав. Тэдний дотроос М.Анхцэцэг шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон. Тэгвэл Монголд оюуны спортын үнэлэмж муу гэдгийн тод жишээ нь “Бөртэ чоно” юм. Монголын шатрын спортын түүхэнд эмэгтэй тамирчин анх удаа эрэгтэйчүүдийн их мастерын болзол биелүүлсэн бөгөөд тэр нь 17 настай Д.Номин-Эрдэнэ билээ. Уг нь маш том амжилт. Харамсалтай нь, шилдэг гуравт багтаж чадсангүй. Түүнчлэн олимпын наадамд долоо дахь удаагаа оролцоно гэдэг том амжилт.

Өдгөө ийм амжилтын эзэн ердөө ганцхан байгаа нь хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа. Долоо дахь олимпдоо цэц сорих эрх авсан ч түүний энэ амжилт “Бөртэ чоно”-ын эзэн болоход хангалтгүй байж, авсан саналаараа айрагдав. Дэлхийн аваргаас анх удаа медаль авсан Б.Болортуяа есхөн оноо авсан нь топ спортын төрлүүдээс монголчууд хүрэл медалийг “голж” буйн илрэл.

“Бөртэ чоно”-ыг тоймлоход нэг ийм. Үүнээс гадна Монго-лын спортын сэтгүүлчдээс хамаа ралгүйгээр шагнал олгодог 10 гаруй номинаци бий. Хэр шударга үнэлдгийг цаг хугацаа л харуулах биз. Гэхдээ зөвхөн олимпын хорооны “Бөртэ чоно” цуглуулах гэж улайрдаг спортын зүтгэлтнүүд байгааг дурдахгүй өнгөрч боломгүй санагдана. Жил бүр “Энэ миний авах ёстой шагнал” хэмээн бодож элдэв арга саам хэрэглэдэг спортын бурхинуудад боломж олгомооргүй байгаа юм. Шагнал өгөхгүй бол элдэв яриа дэгдээж, энд тэнд хов ярьж явдаг спортын ахмад зүтгэлтнүүд ажил хийж буй залуустаа зайгаа тавьж өгөх цаг нь болсон баймаар.

Эцэст нь, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг зарч маар “Бөртэ чоно” олго-дог байдлаа ирэх оноос засна гэж найдъя. Шударгаар хөдөл-мөрлөж, хариуцсан спортоо хөгжүүлэхийн төлөө тууштай зүтгэж байгаа спортод элэгтэй залуус Монголд олон бий. Тэдэнд боломж олгож, бас урамшуулъя. █

ФИНЛЯНД УЛСФинлянд улс баяр эхлэхээс өмнө тугалга

эсвэл лаа хайлуулж хүйтэн усанд хийн хэлбэр гаргадаг байна. Гарсан дүрс ирэх жил болох үйл явдлыг зөгнөдөг гэж үздэг бөгөөд үүнийгээ шинэ жилийн өнгө, төрхийг тодорхойлж буй хэмээн итгэдэг аж. Тухайлбал, дугуй дүрс гарвал тэр жил хайр дурлалтай учирч, хурим хийнэ гэж зөгнөнө. Харин завины дүрс бол аялал, гахайны дүрс гарсан бол сайн сайхан зүйлс тохиолдоно гэхчлэн таамагладаг аж. Энэ нь тэдний уламжлагдаж ирсэн зан үйл тул айл бүр жилийн сүүлийн өдөр ийнхүү шинэ жилийн өнгөө тодорхойлдог юм.

ШОТЛАНДШотландад шөнийн 00:00 цаг болмогц гэр

бүлийн хамгийн нэр хүндтэй хүн хэсэг зуур үүдээ онгойлгодог. Энэ нь шинэ оныг гэртээ урьж буй хэрэг аж. Түүнчлэн гэрт нь шинэ жилийн өглөө хамгийн түрүүнд орж ирсэн хүнийг аз жаргал авчирлаа гэж хүндэтгэн зочилдог байна.

ЭНЭТХЭГЭнэтхэгт шинэ жилийг нар мандахад угтдаг.

Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр, хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрхэмлэдэг байна. Учир нь уурлаж, маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэдэг бөгөөд шинэ оны өглөө хүүхдүүд нүдээ анин тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн 1-ний өглөө энэтхэгчүүд аз жаргалын бурхан лашмид мөргөдөг аж.

ГЕРМАНГерманд шинэ жилийг гэр бүлийн хүрээнд

тэмдэглэдэг. Хуучин оныг үдэх мөчид гэр бүлээрээ цуглаж хэн нэгэндээ бэлэг өгдөг заншилтай. Тэдний нэг онцлог нь 12 сарыг төлөөлүүлэн 12 сонгины үндэс ухаж аван, давс хийж тавьдаг. 24:00 цагт сонгиноо үзэхэд бүх давс нь дууссан бол хур бороотой байна гэж үздэг бол хамгийн бага ууссан сар ган, гачиг тохионо гэж үздэг аж. █

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ16 2019.12.16, ДАВАА~№217 (1269) АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ

О.Даваасүрэн, ЗГМ сонин

ПЕРУ УЛСПеру улсын ард түмэн шинэ жилийн баяраар

нударга зангидан тулалддаг аж. Үүнийгээ ирэх жил стресс бухимдал, зовлон гуниггүй өнгөрөөх дом хэмээн үздэг байна. 12 дугаар сарын сүүлийн өдрүүдэд хот даяар бүжиглэн цэнгэж, эцэст нь тулаанаа эхэлдэг бөгөөд тус наадам нь хүмүүсийн хамгийн үзэх дуртай тэмцээнээр нэрлэгддэг. Охид бүсгүй чүүд хоорондоо, эрчүүд бие, биетэйгээ тулалдаж, ялагчийг ирэх ондоо амжилт бүтээлээр дүү рэн байна хэмээдэг төдийгүй бэлэг гардуулдаг аж.

ДАНИДани улсын иргэд шинэ оныг угтах сонирхолтой заншлаараа бусад улсаас ялгардаг.

Тэд 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл, найз нөхдөөрөө цугларч он гарах мөчид буйдан дээрээ үсэрч, дэвхэцдэг бөгөөд үүнийгээ муу, муухай бүхнийг үлдэн хөөж байна хэмээдэг. Мөн ингэснээр ирэх онд аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байна гэж итгэдэг юм. Түүнчлэн хүндэлж, хайрладаг нэгнийхээ гэрийн үүдэнд нь хэрэггүй шаазан аяга, сав суулгаа хагалах ёстой бөгөөд тухайн айлын үүдэнд буй хагархай шаазан нь нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурийн илэрхийлэл болдог гэнэ.

ЕВРЕЙЕврейчүүдэд шинэ оны баярын бясалгал гэж

бий. Үүнийгээ (Рош Ха-Шана) гэж нэрлэдэг бөгөөд есдүгээр сарын 5-наас аравдугаар сарын 5-н хүртэл нэг сар үргэлжилдэг. Баяр тэмдэглэснийхээ дараа тэд 10 хоногийн турш сэтгэлийн гүнд нэвтрэх, ариусан бясалгах үйл хийдэг бол дараагийн 10 хоногийг шүүн тунгаах (Иом Кипур) буюу бурханд эргэж очих өдрүүд хэмээн нэрийдэж бясалгадаг байна. Баярын өдрүүдэд алим болон хал жимсийг зөгийн баланд дүрэх ёстой гэнэ.

Шинэ жилийн баярыг өвөрмөц тэмдэглэдэг улс, үндэстэн

Хуучин оноо үдэж, шинэ жилээ угтдаг 12 дугаар сар бол жилийн хамгийн романтик үе. Улс орон бүр өөр, өөрийн соёл, уламжлалаар энэ баярыг тэмдэглэдэг. Тухайлбал, зарим улс гэр бүл, найз нөхдийн хүрээнд баярын зоог хүртэж өнгөрөөдөг бол зарим нь тулалдаж, бүр үнсэлцэж тэмдэглэдэг үндэстэн ч бий. Түүнчлэн шинэ жилээ угтах хугацаа нь ч харилцан адилгүй. Тиймээс энэ удаагийн “Амьдралын хэмнэл” булангаараа шинэ оноо өвөрмөц уламжлалтай тэмдэглэн өнгөрөөдөг улс орнуудыг танилцуулж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ГОО САЙХАН 2019.12.16, ДАВАА~№217 (1269) 17

О.Даваасүрэн, ЗГМ сонин

Биеийн жин: 54кгБиеийн өндөр: 168смБиеийн хамгийн дуртай хэсэг: Хөх, мөр, нурууБиеийн харьцаа: 90:60:93Орд: МэлхийТөрсөн он, сар, өдөр: 1997.07.07Үсний өнгө: БорНүдний өнгө: БорТөгссөн сургууль: Хүмүүнлэгийн ухааны их сургуульАжил: Одоогоор Шанхай хотод сурдагМэргэжил: Банк, санхүүИдэх дуртай хоол: Гоё амттай бүх хоолонд дуртайДуртай сүрчиг: Chanel Chance, Bvlgari Omnia, Pink SapphireДуртай өнгө: Завсрын өнгөХобби: Үнэртэй ус цуглуулахЗорилго: Эх орондоо ихийг бүтээж, сайхан гэр бүлийг бий болгохБаримталдаг зарчим: Хүний итгэлийг алдахгүй байх, аливаад зүтгэлтэй хандахБагын хоч: ҮнэгӨглөөг хэрхэн эхлүүлдэг вэ: Орныхоо хажууд тависан аягатай усаа ууж өглөөг эхлүүлдэг. █

Г.СОЛОНГОСанхүүгийн салбарын “СОГОО”

Эмэгтэй хүний эрхэмсэг шинжийг цогцлоож, энгийн монгол төрх, эрх хонгор аалиар өөрийгөө чимсэн Г.Солонгыг энэ удаагийн гоо сайхан буландаа урилаа. Загварын мэргэжил эзэмшээгүй ч өндөр нуруу, өөгүй төрхөөрөө

үзэсгэлэнт охидын эгнээнд багтаад буй тэрбээр санхүүгийн салбарын “согоо” аж.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ18 ЗГМ: ЗОЧИН2019.12.16, ДАВАА~№217 (1269)

Г.Баярсайхан, ЗГМ сонин

С.Тулга хэмээх энэ залууг TLG 13 багийг анх үүсгэн байгуулснаас нь хойш мэдэх юм.

Сагсан бөмбөгийн холбоог хоёр хуваалаа гэж элдвээр л хэлүүлсэн байх. Гэхдээ тэрбээр элдэв хэл амнаас шантарсангүй, 3х3 хэмээх шинэ төрлийг Монголд үүсгэн байгуулах гэж чамгүй ихийг хийсэн. Улмаар монголчууд түүхэндээ анх удаа багийн спортоор олимпын наадамд өрсөлдөхөөр болсон нь түүний гавьяа байв. 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж буй түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

-Шигшээ багийнхны бэлтгэлийн талаар мэдээлэл өгөөч?

-4-11 дүгээр сарын хооронд явагдсан нэгэн улирал өндөрлөсөн. Машин масло тосоо сольдог шиг бид хэсэг хугацаанд амралт авч, бэртэл гэмтлүүдээ эдгээж байна. Эрэгтэй баг маань ирэх гуравдугаар сард олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцоно. Харин эмэгтэй баг эрхээ авсныг та бүхэн мэдэж байгаа. 1964 онд монголчууд Токиод анх олимп гэдэг зүйлтэй танилцсан бол 2020 онд бас л Японд багийн спортоор эргэн ирж байна.

-Эмэгтэй багийг хэр хугацаанд бэлдсэн бэ. Тухайн үед энэ багаа олимпын эрх аваад зогсож байна гэж төсөөлж байв уу?

-3х3 төрөл олимпын хөтөлбөрт орно гэж ярихаар хүмүүс итгэдэггүй байсан. Монголд багийн спорт хөгжинө, бид багийн спортоор олимпод өрсөлдөнө гэж яриад мэдрэл муутай бацаанаараа дуудуулаад явдаг байлаа. Ер нь бидэнд итгэж байсан хүн цөөхөн дөө.

Эмэгтэй багийн тухайд сүүлийн гурван жил бэлдлээ. Ахиц дэвшил гарч л байна.

-Олимп эхэлтэл эмэгтэй багаа

сайжруулах тал дээр юу хийх вэ?

-Судалгаа гарсан байна лээ, олимпод оролцох найман багаас манайх чансаагаар хамгийн доор нь байгаа. Энэ бол бидний давуу тал. Эмэгтэй баг бэлтгэл сургуулилт, хангамж сайн байвал олимпод очоод цахиур хагалах боломжтой. Орчин үеийн сагсан бөмбөг систем дээр тулгуурладаг болсон. Хэрэв та бүхэн анзаарсан бол Монголын 3х3 төрлийн сагсчид өөрийн гэсэн тоглолтын системтэй болж, үүнийхээ ачаар нас насны баг орсон тэмцээн бүрээсээ медаль аваад байгаа. Энэ бол ухаалаг системийн үр дүн. Би үүнийг утсаар зүйрлүүлж ярих дуртай. Дээхнэ үед хүн бүр Nokia барьдаг байлаа. Харин одоо бүгд ухаалаг утас хэрэглэж байна. Тэгвэл Монголын багийн ажиллагааг утсаар яривал I Phone X11 шиг том систем ажиллаж байна.

үр дүнтэй ажиллуулах нь л чухал байна.

-Энэ системийг суулгах гэж хэдий хэр хугацаа зарцуулсан бол?

-3х3 төрөл өөрөө залуу спорт. Одоо манай тоглолтын арга барилыг гаднынхан “монгол сагсан бөмбөг” гэж нэрлэдэг болсон. Бид гаднынханд хүлээн зөвшөөрөгдсөн арга барилтай болсон байна. Тэмцээнээс тэмцээнд системээ улам сайжруулж байгаа. Хамгийн том зам гаргаж байгаа нь “Улаанбаатар Хангарьд” багийн залуус. Дэлхийд бараг 300-гаад баг байхад энэ баг 13-т бичигдэж байгаа. Өндөр зэрэглэлд туршаад амжилтад хүрсэн энэ системийг өсвөр, залуучуудын багтаа суурилуулчихаж байгаа юм. I Phone X11 яаж ажилладаг, бүх багт тэгж ажиллана гэсэн үг. Мэдээж ажиллуулж байгаа хүнээсээ шалтгаалаад амжилт янз бүр байна. Манай эрэгтэй багийн тухайд амжилт дандаа өгсөх замаар явсаар ирсэн. Азийн багуудаас анх удаа Дэлхийн гранпригийн аварга боллоо. Одоо олимп, дэлхийн медаль л дутуу байна.

-Манай багт хандах гаднынхны хандлага ямар байдаг вэ. Эхэндээ үл тоомсорлодог байснаа хожоод эхлэнгүүт хандлага өөрчлөгдсөн байх, тийм үү?

-Эхэндээ бол яг тэгдэг байсан. Азиуд гээд нүд үзүүрлэх маягтай. Харин бүгдийг нь хожоод эхлэнгүүт өөр болж байгаа юм. Одоо бид Америк, Сербийн багуудтай л цуг явдаг болсон. Тэдэнтэй нэг зиндаанд үнэлэгдэж байна гэсэн үг. Сүүлдээ япон, солонгос, хятадууд манай арга барилыг дуурайж эхэлж байна. АНУ өнгөрсөн жил анх удаа дэлхийн аварга болсон. Гэтэл бид тэр багийг дэлхийн аварга болсноос нь хойш хоёр удаа хожлоо. Монгол сагсан бөмбөгийн систем гэж үүнийг хэлээд байгаа юм.

Сүүлийн үед манай А.Ананд,

Д.Дэлгэрням нарыг японд, филиппинчүүд ирж тоглооч гэж ярьж байна. Мөн намайг ч гэсэн Япон, Солонгосоос урьсан. Тэгэхээр монголчууд ядуу ч гэсэн дэлхийд үнэлэгдэж эхэлж байна.

-Бусад орноос тавьсан саналын мөнгөн дүнг сонирхож болох уу?

-Япончууд тоглогчийг сард 5-8 мянган ам.доллараар цалинжуулах санал ирүүлсэн. Дасгалжуулагч бол үүнээс илүү үнэлэгдэж байгаа. Үүнээс их хэмжээний мөнгөн дүнтэй хоёр жилийн хугацаатай санал ирсэн гээд бодохоор 200-300 мянган ам.доллар яригдана. Гэхдээ одоо бидэнд мөнгөнөөс илүү Монгол Улсын нэр хүнд чухал байна. Олимпын наадмаас багийн төрлөөр медаль авмаар байна. Монголчууд олимпоос медаль авсан тамирчиндаа насан туршийн тэтгэлэг олгодог. Энэ бол тамирчин хүнд маш том дэмжлэг шүү дээ. Үүнд хүрэхийн тулд бидэнд хийх юм их байна, эхлүүлснээ дуусгах хэрэгтэй.

-Эрэгтэй баг эрхээ авч чадах болов уу гэж хүн бүр санаа

зовж байна. Эрхийн шалгуураа амжилттай давах магадлал хэдэн хувьтай бол?

-Уг нь эрэгтэй, эмэгтэй хоёулаа эрхээ авчихсан байлаа. Гэвч япончууд эрэгтэй багаа цагаан хуудсаар оруулахаар болж, бид эрхгүй үлдсэн. Одоо бол маш хүнд зам хүлээж байна. Гуравдугаар сард дэлхийн шилдэг 20 багийн тэмцээнээс эхний гуравт орсон нь эрхээ авна. Энэ дунд АНУ, Словен, Латви, Литва гээд томчууд бүгд ирнэ. Эндээс эрхээ авч чадахгүй бол дараа нь шилдэг зургаан орны дунд зохиогдох тэмцээнээс ганц л баг эрх авна. Гэхдээ одоо айж

шийрвэгнээд байх шаардлага алга. Эрэгтэй баг маань эрхээ авах л юм бол монголчууд “Токио 2020” олим-поос багийн спор-тоор медаль авна гэдгийг амлачихья.

-Их зоригтой ам-лалт байна шүү…

-Хүн баримжаатай ярих хэрэгтэй. Одоо эрхээ авсан дөрвөн баг дунд бидний хождоггүй улс гэвэл Серб л байна. Бусдыг нь бол хожиж чадна. Тэгэхээр бидэнд боломж байгаа юм. Одоо манай залуус олимп гэсэн ганц

л зүйлд зорьж, үүнийхээ төлөө

Япончууд тоглогчийг сард 5­8 мянган ам.доллараар цалинжуулах санал ирүүлсэн. Дасгалжуулагч бол үүнээс илүү үнэлэгдэж байгаа. Гэхдээ одоо бидэнд мөнгөнөөс илүү Монгол Улсын нэр хүнд чухал байна. Олимпын наадмаас багийн төрлөөр медаль авмаар байна.

Сагсан бөмбөг дэлхийд хөгжөөд 100 гаруй жил болж байна. Гэтэл Монголын сагс дөрвөн уулынхаа голд, муухайгаар яривал жалгандаа л байсан шүү дээ. Харин эмэгтэй баг маань гуравхан жилийн өмнө дэлхийтэй танилцсан гэхэд маш хурдан гараад ирлээ. Хамгийн гол суулгасан системээ

Гэрэл зургийг С.Батсайхан

ЗӨВХӨН “УЛААНБААТАР” БАГ ГЭХЭД 2019 ОНД 300 ЦАГИЙН НИСЛЭГ ХИЙСЭН БАЙНА. БАРАГ 14 ХОНОГИЙГ ОНГОЦОНД ӨНГӨРҮҮЛСЭН ГЭСЭН ҮГ. ХАРИН НИЙТ НАЙМАН БАГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН ТОО, НИСЛЭГИЙН ХУГАЦААГ ТООЦВОЛ ОВОО ИХ ЮМ ГАРАХ БАЙХ.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЗГМ: ЗОЧИН 19 2019.12.16, ДАВАА~№217 (1269)

С.ТУЛГА: ЭРЭГТЭЙ БАГ ЭРХЭЭ АВАХ Л ЮМ БОЛ ОЛИМПООС МЕДАЛЬ АВНА ГЭДГИЙГ АМЛАЧИХЪЯ

Монголын багийн ажиллагааг зүйрлэвэл яривал I Phone X11 шиг том систем ажиллаж байна

бүхнээ зориулж явна. Манай 3х3 төрлийн залуус

маань их зөв гэр бүл шүү дээ. Маш их даруухан, хөдөлмөрч. Амжилт гаргалаа гээд онгирч сагсуураад байдаггүй. Гэтэл сүүлийн үед зарим залуус сагс хальт тоглож сурчихаараа жолоодлогоо алдаж байна. Хүнээс гарамгүй зан авир гаргах тохиолдол ч бий. Харин бид ийм зүйлээс хол байж, биднийг харж явдаг мянга мянган хүүхдүүдэд зөв үлгэр дуурайл үзүүлэхийг хичээдэг.

-Сүүлийн гурван жилд 3х3 төрлийн сагсчид чамгүй олон тэмцээнд орчихлоо. Жилд хэдэн

мөнгө гуйх байдлаар болгодог байлаа. Тухайн үед найз нар маань намайг мөнгө гуйна гээд утсаа авахаа ч больж байсан удаатай. Дараа нь MCS Coca Cola компанийн захирал Л.Мягмаржав гэж хүн гарч ирсэн. Энэ хүн шаардлагатай зардлын 70-80 хувийг нь шийдэж өгдөг юм. Одоо Г.Батцэнгэл захиралтай “Улаанбаатар ММС Энержи” компани “Улаанбаатар” багийн зардлыг 100 хувь дааж байгаа.

Мөн Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ биднийг олон жил

гэж Монголд сагсан бөмбөгийг үүсгэн байгуулсан мундаг хүн байсан. Тэр ч утгаараа С.Эрдэнэ гишүүн сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө ихийг хийж яваа хүн. Тэгсэн хэрнээ сагсан бөмбөгийг улс төрийн зорилгоор нэг ч удаа ашиглаж үзээгүй. Монголын сагсан бөмбөг хоёр хуваагдаж, хэрүүл тэмцэл өрнөж байхад С.Эрдэнэ гишүүн болон Ц.Цэвэрбал багш биднийг цээжээрээ хамгаалж ирсэн. Бидний өнөөгийн амжилтад эдгээр хүний үүрэг оролцоо их байсан шүү. Үүнээс гадна биднийг тусалж дэмждэг маш олон хүн

бөмбөгийг зөв системтэйгээр тоглож сурсан хүн хаа ч алзахгүй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Үүнтэй санал нийлэхгүй хүн байвал 3х3 сагс тоглоод үзээрэй. Хүн ер нь биеэр үзэж байж л мэдэрдэг юм даа.

-Та түрүүн систем гэж их ярилаа. Одоо олимп эхэлтэл багагүй хугацаа байна. Энэ хугацаанд гаднынхан манай системийг судалж, эсрэг тактик боловсруулчих болгоомжлол бий. Тиймээс системээ илүү сайжруулах, боловсронгуй болгох шаардлагатай юу?

-Дэлхийд өрсөлдөж буй улс тэнэг биш гэдэг нь тодорхой. Бүр программд оруулж бай-гаад биднийг судалж байгаа. Гэхдээ бид тоглолтын системээ тэмцээн бүрийн дараа шинэчилдэг. Өнөөдөр нэг янзаар тоглоход маргааш нь тоглолтын арга барил өдөр шөнө шиг өөр болсон байдаг. Нэг ёсондоо бүх систем маань эсрэг тэсрэг талтай. Нэг байрлал дээрээс л өөр өөр болоод явчихна. Яг л шатар нүүж байгаагаас өөрцгүй шүү дээ. Тэд манай системийн эсрэг тактик боловсруулсан бол бид арга барилаа өөрчилж, түүнийг нь эвдэх жишээтэй.

-Сайхан ярилцсанд баярлалаа. Тавьсан зорилгодоо хүрээрэй гэж ерөөе.

-Баярлалаа. Энэ дашрамд биднийг үргэлж тусалж дэмждэг хүмүүстээ талархаж явдгаа дахин илэрхийлье. Тэр тусмаа сагсчдаа сэтгэлээ дэмжиж байдаг нийт монголчууддаа баярласнаа хэлмээр байна. Хөдөлмөрлөсөн хүнийг бурхан харж үздэг гэж ярьдаг. Тэгвэл бидний хөдөлмөрийн үр шим хэзээ нэгэн цагт гарах байх аа. █

тэмцээнд орж байна вэ, тооцоо хийж үзсэн үү?

-Манайд насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй, U 238 U 18-ын эрэгтэй, эмэгтэй, “Архангай”, “Улаанбаатар” гээд нийт найман баг бий. Зөвхөн “Улаанбаатар” баг гэхэд 2019 онд 300 цагийн нислэг хийсэн байна. Бараг 14 хоногийг онгоцонд өнгөрүүлсэн гэсэн үг. Харин нийт найман багийн тэмцээнд оролцсон тоо, нислэгийн хугацааг тооцвол овоо их юм гарах байх. “Улаанбаатар” баг зөвхөн 2019 онд 14 тэмцээнд оржээ. Өнгөрсөн гурван жилийг тооцвол энэ баг 40 гаруй тэмцээнд орсон байна. Сүүлдээ нас насны баг бүрт дасгалжуулагчтай болсноор би бүх тэмцээнд явах шаардлагагүй болж, арай илүү завтай болоод байна.

-Яагаад энэ тоог асуугаад байна вэ гэхээр гаргаж буй зардлыг сонирхмоор байна л даа. Сагсан бөмбөг багийн спорт учраас олон гишүүнтэй. Тэр ч утгаараа зардал их гарна. Гэтэл найман багийг гурван жилийн турш ийм олон тэмцээнд оруулна гэхээр зарцуулах мөнгөний тоо бүр тоймоо алдах байх. Хөрөнгө мөнгөө яаж болгож байна вэ?

-Спортын салбарт Монгол Улс хэдэн төгрөг зарцуулсан билээ. Сүүлийн гурван жилд лав 20 гаруй тэрбум төгрөг болсон. Тэгвэл энэ мөнгөнөөс бид нэг ч төгрөг авалгүйгээр өдий зэрэгт хүрлээ.

Эхэндээ бол сагсан бөмбөгт сэтгэлтэй найз нөхдөөсөө

дэмжиж тусалж ирлээ. Өнгөрсөн хугацаанд зөвхөн сагсан бөмбөгт бараг найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Хандгайтад аавынхаа нэрэмжит сагсан бөмбөгийн ордон барилаа. Бид шаардлагатай үед тэнд бэлтгэл хийнэ. Аав нь Д.Содномзундуй

бий. Бүгдэд нь баярлалаа гэж хэлье.

-3х3 болон үндсэн сагсан бөмбөг гэж хоёр төрөл байна. Энэ хоёр төрлийн тамирчдыг тус тусад нь бэлдэх ёстой юу?

-Хэдийгээр ижилхэн сагсан бөмбөг мэт боловч огт өөр хоёр

төрөл л дөө. 3х3 бол сонгодог сагсан бөмбөг. Маш хэцүү, контакт ихтэй, ямар ч амралтгүй 10 минутын турш үзнэ. 5х5 дээр сайн тоглодог хүн 3х3 дээр тийм байж чаддаггүй. Харин 3х3 төрлийнхөн том сагсаа тоглоход амархан байдгийг та нар мэднэ. Сагсан

МОНГОЛД БАГИЙН СПОРТ ХӨГЖИНӨ, БИД БАГИЙН СПОРТООР ОЛИМПОД ӨРСӨЛДӨНӨ ГЭЖ ЯРИАД МЭДРЭЛ МУУТАЙ БАЦААНААРАА ДУУДУУЛААД ЯВДАГ БАЙЛАА. ЕР НЬ БИДЭНД ИТГЭЖ БАЙСАН ХҮН ЦӨӨХӨН ДӨӨ.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ биднийг олон жил дэмжиж тусалж ирлээ. Өнгөрсөн хугацаанд зөвхөн сагсан бөмбөгт бараг найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Тэгсэн хэрнээ сагсан бөмбөгийг улс төрийн зорилгоор нэг ч удаа ашиглаж үзээгүй.

ZGM: HIGHLIGHTS POLITICS

Legal Standing Committee is to revise the bill on the National Human Rights Commission of Mongolia on Wednesday.

ECONOMYAs of first 11 months of this year, 25.6 million tons of freight and duplicated number of 2.7 million passengers were carried by railroad transport.

Top 20 index drops 0.25 percent, to 19,051.38 points. MSE A index increases 0.56 percent, to 9,176.12 points. MSE B index decreases 0.07 percent, to 7,757.89 points. Market cap stands at MNT 2,61 trillion.

SOCIETYThree Mongolian judokas claim two silver and one bronze medals among 445 wrestlers from 67 countries at the Qingdao Masters 2019, held Qingdao, China on December 12-14.

On the occasion of the 70th anniversary of the establishment of diplomatic relations between Mongolia and the Czech Republic, ice sculptures of two of the most famous landmarks of Prague, Charles Bridge and Metropolitan Cathedral of Saints Vitus, Wenceslaus and Adalbert will be showcased until the Lunar New Year of Mongolia.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ20 2019.12.16, MONDAY~№217 (1269)

ZGM DAILY

FX MARKETMNT/USD rate(One month to date)

XI.14 XII.12

₮2705

₮2710

₮2715

₮2720

MNT/CNY rate(One month to date)

XI.14 XII.12

₮386

₮388

MNT/RUB rate(One month to date)

XI.14 XII.12

₮42.5

₮43

Oyu Tolgoi (OT) LLC on Friday celeb-rated the comp-letion of Shaft 2 of the world-

class OT underground project, which is a significant miles tone for the project. Shaft 2 with a depth of 1,284 meters is the main production shaft and pri-mary access point for people and materials and provides infrast-ructure for the materials handling system in the underground mine.

Shaft 2 is the main pro duction shaft and provides infrast ruc-ture for the materials hand ling system in the underground mine.

Aminaa.U, ZGM Daily

OT: SHAFT 2 CONSTRUCTION

Top 20 index(by units)

19,051.3810k

15k

20k

25k

30k

The HU comes home after four-month tourMongolian rock band The HU had officially ended their tour in the U.S on December 10th and came back home yesterday.

Government bonds trade reaches ₮27.5 billionTrade of government bonds in secondarymarkets amoun ted to MNT 27.5 billion in the first11 months of 2019.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ZGM DAILY 21 2019.12.16, MONDAY~№217 (1269)

Mongolian rock band The HU had officially ended their tour in the U.S on December 10th and came back home yesterday. The band has been touring for four full months, starting from September 11 until early December.

The explosive reaction to The HU resulted in enthusiastic coverage from media all over the world. Together they create rock music with traditional Mongolian instrumentation such as the Morin Khuur (horsehead fiddle), Tovshuur (Mongolian guitar), Tumur Khuur (jaw harp), guttural throat singing built around the pillars of heavy rock: distorted

guitars, bombastic drums, and aggressive rhythms.

As reported earlier, the famous Mongolian rock band granted the Order of Chinggis Khan, the country’s highest state award in September. The order is presented to Mongolian citizens who have made great contributions to strengthening national unity, deeply studying the history and culture of Mongolia, and familiarizing other countries with Mongolian culture.

The HU is scheduled to continue their world tour starting from January 16, 2020. Visit the band’s official website thehuofficial.com for further information and to purchase the tickets.

Trade of government bonds in secondary markets amoun-ted to MNT 27.5 billion in the first 11 months of 2019, which was reduced by MNT 121.5 billion or 81.6 percent compared to the same period of 2018. However, in November 2019, it reached MNT 82.4 million, which was decreased by MNT 466.2 million from the previous month.

In the first 11 months of 2019, 422.6 million securities worth of MNT 156.7 billion were traded at the Mongolian Stock Exchange (MSE), decreasing by MNT 79.8 billion or 33.7 percent compared to the same

period of the previous year. The number of traded securities decreased by 17.5 percent year-on-year

In November 2019, 11.8 million pieces of securities worth of MNT 20 billion were traded, which was increased by MNT 14.6 billion from the same period of last year. The number of traded securities decreased by 26.5 million pieces yoy.

During the same period, the average of top 20 indexes of the financial markets was 18,605.3 units, decreased by 8.2 units from the previous month and by 1,446.6 units from the same period of 2018.

Oyu Tolgoi LLC, Mongolia’s largest copper and gold mining company, is a strategic partnership between the Government of Mongolia, Turquoise Hill Resources (TRQ) and Rio Tinto. Located in the South Gobi, Oyu Tolgoi commenced shipment of product to customers in July 2013. Oyu Tolgoi is managed by Rio Tinto, which is investing global expertise and cutting-edge technology to help develop

Mongolia’s mining industry and ensure Oyu Tolgoi is one of the world’s most advanced mines.

Armando Torres, Chief Executive Officer of Oyu Tolgoi LLC said, “Shaft 2 construction, from sinking through to equipping, has taken three years and four months in total. Close to 50 national companies and 2,500 people worked safely on Shaft 2 for approximately 2.6 million hours to complete this critical and complex piece of

SOCIETY

STOCK MARKET

The HU comes home after four-month tour

Government bonds trade reaches MNT 27.5 billion

HAS BEEN COMPLETEDinfrastructure that will accelerate the underground development of our Oyu Tolgoi mine.”

Its production hoist is the largest Koepe (Friction) rope hoist system in the world with two 60 ton capacity skips capable of hoisting 28,000 tons of ore per day at a maximum speed of 59km/hr. Shaft 2 can carry 300 people per cage cycle versus a maximum of 60 people per cage cycle through Shaft 1. Shaft 2’s hoist rope-up process took 23 days by a team of approximately 500 people, one of the safest and most efficient rope-ups undertaken anywhere in the world.

Oyu Tolgoi has five shafts in total with Shaft 1 being currently operational providing access to the underground project areas for people and materials. Shafts 3 and 4 are currently under construction with a depth of 1,148m and 1,149m, respectively. Both shafts will provide additional ventilation (intake and exhaust) to support life of mine operations. Shaft 5 is currently operational with a depth of 1,174m allowing ventilation capacity two-fold enabling an increase in lateral development and underground construction capability.

Image by Batsaikhan.S

Image by Batsaikhan.S

Б.Гантиг , ЗГМ сонин

БОЛОВСРОЛЕрөнхий боловсролын сурагчдын ээлжийн амралт эхлэхэд долоо хоног үлдлээ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхэлнэ. Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчдын хувьд хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 30-наас эхлэх юм байна. Улаанбаатарын сурагчид гурван долоо хоног амрах бол орон нутгийн сурагчид хоёр долоо хоног амрах аж.

ТОО

9

Жил. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 126 дугаар дунд сургуулийн суурийг анх 2011 онд тавьж байв. Тус сургуулийн барилга хөрөнгө санхүүгийн асуудлаас болж гацсаар есөн жилийн дараа ашиглалтад орлоо.

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо буюу "100 айлд" шинээр барьсан 24 дүгээр цэцэрлэг ашиглалтад орлоо. Тус цэцэрлэгийг улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж барьсан байна.

ХАМТЫН АЖИЛЛАГАА АШУҮИС, Харвардын анагаахын сургуулийн тѳгсѳлтийн дараах анагаах ухааны боловсролын газар хамтран цахим холимог сургалтын хэлбэрээр явагдах “Т2С” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь клиникийн эмнэлзүйн эмч нарт зориулсан хөтөлбөр бөгөөд хамрагдагсад нь бакалаврын сургалтыг дүүргээд 5-10 жилийн ажлын туршлага, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байна гэсэн шаардлага тавьдаг юм байна.

СУРГАЛТ БСШУСЯ, Монголын Аутизмын холбоо, “Гэрэлт оюун хүүхдүүд” ТББ хамтран “Ерөнхий боловсролын сургуульд аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургах нь” сургалтыг гурав дахь удаа зохион байгууллаа. Сургалтад 300 гаруй багш хамрагдаад байна. Энэ үеэр “Autism Canada” байгууллагаас гаргасан эцэг эх, багш нарт зориулсан гарын авлагыг тараажээ.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ22 БОЛОВСРОЛ2019.12.16, ДАВАА~№217 (1269)

Дунд сургуулийн сурагчид зүрх нь өвдөөд байна гэсэн зовиуртайгаар мэргэжлийн эмчид хандах нь олширчээ. Гэтэл зовиур нь зүрхэндээ биш тулгуур эрхтэний эмгэгтэй холбоотой болох нь тогтоогдоод буцдаг талаар зүрхний эмч цахим хуудастаа бичжээ. Гол шалтгаан нь бага насны хүүхдүүдийн үүрч буй цүнхний жин хэт их байдагтай холбоотой аж.

Зургаан настай монгол хүүхдийн биеийн жинд таарсан цүнхний жингийн хэмжээ нь 2.1 килограмм юм байна. Харин бодит байдал дээр зургаан настнууд маань 3.1 кг татахуйц хүнд цүнх үүрч буй. Энэ нь нурууны өвчин үүсэх суурь шалтгаан болж, цаашлаад өсөлтөд ч сөргөөр нөлөөлж болзошгүй байгаад мэргэжлийн эмч нар санаа зовж байгаа юм.

Цүнхэн доторх хичээлийн хэрэгслүүдээс хамгийн их жин дардаг нь ном. Манай хойд хөршид гэхэд ном хэвлэхдээ хөвсгөр, хөнгөн, гэсэн атлаа биетэй, зузааныг нь 16 мг-аас ихгүй байх цаас ашиглана гэсэн норм зааж өгдөг. Харин манайд цаасны нягтаршил, микроныг нь заахгүйгээр зөвхөн “80 грамм” цаасаар хэвлэнэ гэсэн ганц стандарт тавьж өгсөн нь өнөөдөр сурагчид бөхийж явах шалтгаан болж байна.

Үүрч яваа цүнхээ даахгүй байгаа сурагчид маань гэртээ ирээд ч багагүй ачаалалтай тулгарч байна. Энэ бол гэрийн даалгавар. Ерөнхий боловсролын сургуулийн дийлэнх нь “Цөм” хөтөлбөрөөр хичээллэж байгаа. Энэ нь багш хүүхэд бүрийн авьяасыг нээж илрүүлэх зорилго бүхий хөтөлбөр. Гэхдээ энэ хөтөлбөрийг эцэг, эхчүүд хэт ачаалалтай, хүнд гэсэн дүгнэлтийг өгч байна. Нэг болон хоёрдугаар ангид сурдаг Б, А нарын ээж Ч.Болор-Эрдэнэ “Манай хоёр хүүхэд 85 дугаар сургуульд сурдаг. Өдөр 13:30-д хичээлдээ яваад орой 18:00 цагт тардаг. Хичээлээ тарж ирээд

гэрийн даалгавраа хийсээр байгаад унтдаг. Өглөө босоод үргэлжлүүлж хийгээд үд өнгөрч, хичээлдээ явах болдог. Ялангуяа хоёрдугаар анги дүрэм, томъёо, хүрд үздэг гээд гэрийн даалгавраар их дардаг. Галзуурахад ганц хуруу л дутуу байдаг. Эцэг, эхчүүд нь л зааж өгдөггүй юм бол эмээ, өвөө нар мэдэх ч үгүй даалгавар өгч байна. Зарим эцэг, эх өөрсдөө хүүхдийнхээ даалгаврыг хийж чаддаггүй юм билээ” хэмээн ярив. Мөн зургаан настай А.Сарнайгийн ээж “Нэгдүгээр ангийнхны даалгавар хэрээс хэтэрсэн их байдаг. Энэ нь өнгөрсөн жил бэлтгэл бүлэг хичээлллэхийг

сайдын тушаалаар хорьсонтой холбоотой” гэж хэллээ.

Ингэж хүүхдүүдийг хэт их мэдлэгээр бөмбөгдсөнөөс болоод мэдрэлийн ядаргаанд орж, зарим нь сурах хүсэл сонирхолгүй болсноо ч ярьж байсан.

Даалгавраар шахаж, хэт хүнд ачаа үүрүүлснээс амьдралын зөв дадал хэвшил, бие хүн болж төлөвшүүлэх талаас нь боловсролын байгууллага анхаардаггүй.

Адаглаад л хотын соёл эзэм-шүүлж, төлөвшүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй.

Нэгэн жишээ дур дъя. Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид гудамжинд шүлсээ хаясан өөр нэгэн сурагчид шаардлага тавьж байгаатай таарав.

“Багш гудамжинд шүлсээ хаяж болохгүй гэж сануулсан шүү дээ. Чамайг багшид хэлнэ” гэж хэрэндээ л айлгаж, шаардлага тавих охины өөдөөс “Намайг гудамжинд шүлсээ хаялаа гэж хэн батлах юм бэ. Чиний үгэнд үнэмшихгүй шүү дээ” хэмээн хэгжүүрхсээр “хэргийн эзэн” цааш гүйж одов. Хан-Уул дүүрэг

энэ жил эко дүүрэг болох зорилт тавьсан. Энэ хүрээнд гудамж талбайд хог, шүлс, нус, цэрээ хаяхгүй байхыг үргэлж сануулж байгаа. Энэ нь нэг талаасаа эко дүүрэг болох зорилгодоо хүрэх, нөгөөтэйгүүр тус дүүргийн нэгэн сургуульд сүрьеэгийн халдвар гарсантай ч холбоотой байх. Хотын соёлыг төлөвшүүлэх энэ сануулга сургуулийн удирдлагууд ч ихээхэн анхаарч байгаа нь анзаарагдсан. Ганц удаа нэг дүүргийн хэдэн сургууль хэсэгхэн хугацаанд хүүхдүүдэд гудамжинд нус цэрээ хаяж болохгүй гэж анхааруулаад өнгөрөх биш. Цаашид соёлтой иргэн болгоход зориулсан

х ө т ө л б ө р т э й болмоор байгаа юм. Бүх сургуулиуд х ү ү х д ү ү д э д хотын соёлыг төлөв шүүлэхэд анхаарал тавьж санаа чилгатай ажиллавал хэдэн жилийн дараа

сур гууль орчмын бүс цэ вэр, цэмцгэр болно.

Монголчууд өнөөд рийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэж хэлдгийн утга учир энэ. Багаас нь сургууль бүр хүүхдүүдийн соёлч иргэн болгож төлөвшүүлж чадвал хожим үр дүн нь гарна гэсэн үг. █

Хоёрдугаар анги дүрэм, томъёо, хүрд үздэг гээд гэрийн даалгавраар их дардаг.

ЗГМ: ТОВЧХОН

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Массачусетсийн технологийн сургуультай хамтарч ажиллана БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг

АНУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд Массачусетсийн техно-логийн дээд сургуулийн удирд-лагуудтай уулзжээ. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын салбарт барим-талж буй бодлого, хэрэгжүүлж буй

санаачилгын талаар харилцан санал солилцсон байна. Мөн Массачусетсийн технологийн дээд сургуулийн J-WEL Абдул Латиф Жамилын нэрэмжит Дэлхий дахины боловсрол лаборатор хооронд их дээд сургуулиудын багшид сургалтын шинэ технологи,

онлайн сургалт, блендэд сургалт зохион байгуулах тухай Харил-цан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр манай улсын их, дээд сургуулийн ин-женерийн сургалтын төлөв-лөгөөг дэлхийн түвшинд хүргэнэ гэж үзэж байна. Санамж бич гийн

хүрээнд жилд хоёр удаа зохион байгуулдаг J-WEL долоо хоногийн арга хэмжээ, блендэд сургалт, дижитал заах аргазүй сургалтад хамрагдахаас гадна тус тѳвийн цахим сургалтын нѳѳц мате-риалуудад үнэ тѳлбѳргүй хандах эрх нь үүсэх аж. █

Гэрийн даалгавар хүүхдийг байтугай эцэг, эхчүүдийг ядрааж байна Хүүхдүүдийг хэт их мэдлэгээр бөмбөгдсөнөөс болоод мэдрэлийн ядаргаанд орж, зарим нь

сурах хүсэл сонирхолгүй болж байна

МАНАЙД ЦААСНЫ НЯГТАРШИЛ, МИКРОНЫГ НЬ ЗААХГҮЙГЭЭР ЗӨВХӨН “80 ГРАММ” ЦААСААР ХЭВЛЭНЭ ГЭСЭН ГАНЦ СТАНДАРТ ТАВЬЖ ӨГСӨН НЬ ӨНӨӨДӨР СУРАГЧИД БӨХИЙЖ ЯВАХ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА.

Гэрэл зургийг С.Батсайхан

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ӨДРИЙН ХЭМНЭЛ 23 2019.12.16, ДАВАА~№217 (1269)

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

ЭНЭ ӨДРИЙН ЗУРХАЙ ДОРНЫН ЗУРХАЙ

ЗГМ: СҮДОКҮ

1

3 5

56

2

3

8

7

2

84

9346

8

1

4

9

2

34

1

6

723681945

817294356

145973628

954368271

689542713

362157894

431829567

598716432

276435189

Өмнөх дугаарын хариу

Хумхын ордныхон санхүүгийн асуудалдаа нухацтай бай

Наран ургах, шингэх: 08:34-17:01 Үс засуулбал: Өлсөж ундааснаБарилдлага: РашаанШүтэн барилдлага: ХурьцахуйСуудал: Огторгуй

Аргын тооллын арванхоёр-дугаар сарын 16, Сумъяа гараг. Билгийн тооллын 20, Үнэг одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 08:34 цагт мандаж, 17:01 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйл хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хонь, туулай жилтнээ аливаа үйл хийхэд эерэг сайн

БОСООГООР:

1. Олимпын гэгдсэн спортын зүтгэлтэн, сэтгүүлч

2. Европ, Ази тивийн заагт орших улс

3. Алдарт "Одиссей"-г туурвисан, Бага Азийн сохор дууч хэмээн алдаршсан эртний Грекийн их туульч

4. Монголын эм хангамжийн томоохон байгууллага

5. Латви улсын нийслэл

8. Гарын бугуйнаас урагш хэсэг

10. Далайн шуурганы

2. Аюушридар хааны дүү, Их Монгол Улсын хаан

6. Италийн нийслэлийн хөлбөмбөгийн алдарт баг

7. Зальт шар хэмээх араатан9. Эрхүү хотын Орос нэр

12. Бөмбөгт тоглоом14. Монгол татар угсаат,

Оросын нэрт дуучин17. Нисэгчдийн "сүлд дууг"

зохиосон хөгжмийн зохиолч, УГЗ

ХӨНДЛӨНГӨӨР:

Өмнөх дугаарын хариу 12.13

Хонь /III.21-IV.19/ Мэлхий /VI.22-VII.22/ Жинлүүр /IX.23-X.22/ Матар /XII.22-I.19/

Үхэр /IV.20-V.20/ Арслан /VII.23-VIII.22/ Хилэнц /X.23-XI.22/ Хумх /I.20-II.18/

Хамтатгах /V.21-VI.21/ Охин /VIII.23-IX.22/ Нум /XI.22-XII.21/ Загас /II.19-III.20/Бусадтай харилцах харилцаа

ердийнхөөс илүү ач холбогдолтой байна. Урт хугацааны зорилгоо тодорхойлоход бага мөрөөдөх шаардлагатай. Өөртөө бүтээлч төсөөлөл бий болгож ирээдүйдээ юу хүсч байна, түүнийг оюун санаандаа төсөөл. Удахгүй хол газар явах гэж байгаа бол бэлтгэл ажил чухал. Энэ өдрүүдэд баярлаж цэнгэн хөгжимт жүжиг, тоглолт үзэх дуртай хүн бүхэнд олон арга хэмжээний урилга ирнэ.

Энэ өдөр ухаалаг байх нь ямар ч асуудлыг давахад тусална. Оюун ухаанаа тэтгэхэд цаг гарга. Ном уншин найз нөхөдтэйгөө ярилцах нь таны сонирхлыг өдөөнө. Бусдын тусламжтайгаар таны хувийн сэдэл идэвхжинэ. Та хүмүүсийг удирдах үүрэг хүлээж магадгүй. Хэрвээ та хөшигний араас ажиллах сонирхолтой байдаг бол өөрийнхөөрөө ажилла. Сайн найзтайгаа байх нь сайхан уур амьсгал авчирна.

Олон нүүр гаргах хэрэгтэй мэт хувирамтгай өдрүүдийн нэг. Өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд янз бүрийн газарт очиж төрөл бүрийн ажил хийж үзэх хэрэгтэй байх. Харин танд бизнесийн гэрээ байгуулахад хүндрэлтэй санагдаж байгаа бол бүх хүмүүстэй холбоо бариад уулзалт зохион байгуул. Ингэснээр бүх талын бичиг барим-тыг үзэж танилцан, шийдвэр гаргах болно.

Өнөөдөр алдаа эндэгдэл авчрах яаруу сандруу үйлдэл учирч болзошгүй байна. Та ямар нэг зүйл хийхээсээ өмнө бод. Таны эрүүл мэндийн асуудал сайжирна. Ажилладаг салбартаа өөрсдийн онцгой чадвараа хүлээн зөвшөөрүүлэх болно. Жилийн эцсээрх таны байр суурь өөрийгөө хүндлэх, бахархах урам зориг өгөх бололтой. Амжилттай ажлаа үргэлжлүүлэн хий.

Уран бүтээл туурвих ба өөрийгөө илэрхийлэх өргөн боломж нээгдэнэ. Од эрхэс хүнд ажил хийх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохоос татгалзахыг анхааруулж байна. Зөвхөн бие даасан үйл ажиллагаа л амжилт авчирна. Хайр дурлал, романтик адал явдалд болгоомжтой ханд.

Хувиараа бизнес эрхлэгчид ажлын төлөө морь мэт зүтгэсэн тул хэд хоног амрах хэрэгтэй. Эсвэл ажлын хажуугаар амрах цагийг төлөвлөгөөндөө оруул. Хүүхдүүдэд шинэ тоглоом авч өгөх нь тэдэнд хөгжилтэй байх болно. Өөрийгөө илэрхийлэх нарийн зүйл дээр ажиллах нь таныг аз жаргалтай болгоно. Таныг аз завшаан тойрон хүрээлж байна.

Цаг хугацаа оны сүүл рүү шилжих үед та илүү зоригтой болсноо мэдэрнэ. Та сайхан харагдаж, сэтгэл санаа өөдрөг байх тул хүмүүс таньд татагдана. Энэ өдөр бусдад тааламжтай сэтгэгдэл төрөхөөр хувцасла. Та амжилтад хүрч чадна. Харин сэтгэлийг тань хямраах сөрөг хүмүүсээс хол бай. Та бусдын нөлөөнд амархан өртөж, сэтгэл санаа тань ч дагаад хямрах магадлалтай.

Өнөөдөр шинээр ажил эхлэх эсвэл өр авлага барагдуулах зэрэгт ичгүүргүй балмад зан гаргахгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Эхэлсэн ажлаа дуусгахыг хичээ. Таны бардам, өөртөө итгэлтэй байдал, өөдрөг сэтгэл бий болсон хямралыг даван туулахад хэрэгтэй боловч нэр төрөө хамгаа лаарай. Багагүй хугацаанд үргэлжлэх хайр сэтгэлийн адал явдалтайгаа учрахыг үгүйсгэхгүй.

Амьдралын эрч хүч ердийнхөөс илүү гэр бүл, ахуйн асуудлаа хөөцөлдөхөд зарцуулагдана. Магадгүй зарим ажил хэрэг бүтэлгүйтэж, найдвар нурах бололтой. Энэ нь сэтгэл санааг тавгүй болгож, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг буурахад хүргэнэ. Гэхдээ энэ нь түр зуурын саад тул та өөртөө болон ирээдүйн дүр зурагт итгэлтэй байж болно.

Өдрийн эхний хагаст тогтсон дэг журам, байнгын үүрэг хариуцлага таныг завгүй болгоно. Өдрийн хоолны дараа боломжтой бол хэсэгхэн ч болов унтаж амар. Оройг найзуудтайгаа уулзалдах, хөгжилдөх зэргээр өнгөрүүлвэл амарч чадна. Сайн санаа гайхалтай бодол нь амжилтын түлхүүр тул мөрөөдлөөсөө бүү ухар.

Энэ өдөр боловсролоо сайж-руулах үйлдэлд сайн. Од гарагс бусад хүмүүсийн таны замд саад хийх хүчин чармайлтыг ивээхгүй. Илүү хүчин чармайлт зарцуулснаар таны хувийн харилцаа сайжирна. Нэг боломж хаагдахад нөгөө боломж нээгдэнэ гэдгийг санаарай. Ямар ч нөхцөл байдалд бэлэн байж сур. Гэнэтийн тохиолдох зүйлс муу ч байж болно, сайн ч байж болно. Бүх зүйл таны хандлагаас шалтгаална.

Санхүүгийн асуудал таныг маш буурь суурьтай, нухацтай байхыг шаардаж байна. Та энэ оныг дуусахаас өмнө санхүүгийн асуудлаа нэг тийш нь жигдлэх хэрэгтэй. Мөнгөтэй холбоотой асуудал гарч ирэх бүрт сандрах биш илүү холыг харж сур. Энэ нь та зөвхөн өөрийн төлөө биш бусдын эрх ашгийн төлөө ч хичээж чармайхыг хэлж байгаа хэрэг юм.

Б БТ

Э

Т

Р

А А

Н

А

Н

А

У

Р А

И

Н Р

Н

Е Э Х Р Э А

К Н ТО С Н ВТ

Х О Ч А Л ГА Д

Э И А ААТ Э А

М Э Н

1

2

6 7

8

9

10

12

17

13 14

16

15

11

3 4 5

ачаар монгол-чуудад эзлэг-дээгүй улс орон

11. БНН-ын дарга Б.Жаргал-сайханы овог болсон компани

13. Савдаг15. Ертөнцийн

дөрвөн хүчтэний нэг гэгдэгч

16. Монгол гэрийн мод

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ24 2019.12.16, ДАВАА~№217 (1269) ГАЛ ТОГОО

ОРЦ:

Үхрийн хэл 350 гр Тахиан цээж мах 350 гр Гахайн утсан мах 300 гр Үхрийн цул мах 300 гр Давс 1-2 цайны халбага Хар перц 1-2 цайны халбага Орегано 1 цайны халбага Халуун чинжүү 1/2 цайны халбага

ШИМ ТЭЖЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ: Калори: 2855 ккал Нүүрс ус: 5гр Уураг: 290гр Өөх тос: 177гр

Тахианы цээж махаа жижиглэн татаж, цөцгий, давс, хар перц, улаан чинжүү, гоньд, давс болон бусад төрлийн амтлагчаар амтална. Сайтар хольж хутгасны дараа хөргөгчинд хийгээд 3-4 цаг болгоорой. Үүний дараа саванд 300-500 гр ургамлын тос хийж халаан амталсан тахианы махаа шарна. Эсвэл шарах шүүгээг 160С хэмд халааж тослосны дараа тахианы махаа 20-23 минут болгоно. Ийнхүү тахианы амталж шарсан мах бэлэн боллоо.

Үүний дараа үхрийн хэл усанд хийж лаврын навч, давс, хар перц, халуун чинжүүгээр амтлаад хоёр цаг орчим зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь уснаас гаргаж хөргөөд нимгэн хавтгай хэрчиж бэлтгэнэ. Амталж чанасан үхрийн хэл зөөлөн болсон

ХЭРХЭН ХИЙХ ВЭ:

байх болно.Харин одоо өөхгүй үхрийн зөөлөн цул махыг

нимгэн хавтгай хэрчээд ургамлын тосонд хоёр талаар нь өнгөцхөн хуурна. Ингэхдээ давс, хар перц, гоньд зэргээр амтлаад, галаас гаргаж багахан хэмжээний үхрийн шөлөнд зөөлөртөл нь чанаж болно. Эсвэл 30 минут жигнээрэй.

Гахайн утсан махыг 3-4мм нимгэнтэй хэрчинэ. Дараа нь гахайн махаа амтлаад, халуун тосонд бор өнгөтэй болтол нь өнгөцхөн шарна.

Одоо амталж шарж бэлтгэсэн бүх махаа тавган дээр ангилан үзэмжтэй өрөхөд болно. Мэдээж салат навч, хэрчсэн сонгино, сармис, улаан лооль, өргөст хэмх, шарсан төмс зэргээр хүссэнээрээ чимэглээрэй. █

МАХАН ЦУГЛУУЛГА