29
Бие даалт 2 Сэдэв: Windows үйлдлийн системд файл болон каталогитой ажиллах+Folder options НББ 1а ангийн оюутан М.Пүрэвжаргал Г.Болорцэцэг Б.Цэрэнлхам Оршил

бие даалт

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: бие даалт

Бие даалт 2Сэдэв: Windows үйлдлийн системд файл болон каталогитой ажиллах+Folder options НББ 1а ангийн оюутан М.ПүрэвжаргалГ.БолорцэцэгБ.Цэрэнлхам

Оршил

Page 2: бие даалт

Оршил

Windows үйлдлийн систем нь ямар ач холбогдолтой, болох түүний үүрэг, үйлдлийн системд заавал байх зүйл мөн windows үйлдлийн системийн үндсэн цонх folder options тохиргоог мэдүүлэх зорилгоор энэхүү сэдвийг сонгон авлаа.

Page 3: бие даалт

Үндсэн хэсэг

Хэрэглэгч програмуудын тусламжтайгаар компьютертэйажиллана.Харин програмууд нь Үйлдлийн системийн тусламжтайгаар компьютерын техниктэй холбогдоно.Тиймээс Үйлдлийн систем-ийг компьютерын техникийн програман үргэлжлэл гэж болно. Үйлдлийн систем нь хэрэглэгчийг, компьютерын төхөөрөмжүүдтэй ажиллах процессын талаарх нэгт нэгэнгүй мэдээллээс халхалж, ингэснээр энэ процессыг гүйцэлдүүлэх нүсэр ажлаас түүнийг чөлөөлж өгдөг.Түүний онцлог нь:

Page 4: бие даалт

Хэрэглэхэд ямар нэгэн системийн нарийн мэдлэг шаардагддаггүй.

Бусад үйлдлийн системтэй харьцуулахад хямдСистемийн нийт хэмжээ нь харьцангуй бага Интернэт сүлжээний тохиргоо хийхэд хялбар Техник хангамж таниулахад хялбар

Page 5: бие даалт

Үйлдлийн системийн гүйцэтгэх үүргийг дурдвал:•Диалог буюу хэрэглэгчтэй харьцах•Оролт-гаралт, өгөгдлийг удирдах•Програм боловсруулах процессын төлөвлөлт, зохион байгуулалт•Санах ой, кэш, процессор, гадаад төхөөрөмжүүд г.м. компьютерын хэсгүүдтэй ажиллах•Сонгосон програмыг ажиллуулах•Боломжит бүх төрлийн үйлчилгээ (сервис)•Дотоод төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл дамжуулах•дэлгэц, гар, дискүүд, хэвлүүр г.м. залгах төхөөрөмжүүдийн ажиллагааг програмын түвшинд дэмжих зэрэг болно.

Page 6: бие даалт

Үйлдлийн систем нь дараах зүйлсийг зайлшгүй агуулах ёстой.

Командын хэл Командын процессорХэрэглэгчийн интерфейсДрайверуудФайлын систем

Файлын систем

Командын хэл

Хэрэглэгчийн интерфейс

Page 7: бие даалт

Командын хэлХэрэглэгчээс Үйлдлийн систем-д өгч болох командууд

урьдаас тодорхойлогдсон байдаг. Эдгээр командын цогцыг Үйлдлийн систем-ийн командын хэл гэдэг.

Хэрэглэгч командын хэлний тусламжтайгаар: каталоги руу (фолдер, хавтас) хандах , дискүүдийг тэмдэглэх (disk labeling) , програмуудыг ажиллуулах г.м. болон бусад олон үйлдлийг хийх боломжтой байдаг.

Page 8: бие даалт

Командын процессор

Командын процессор бол хэрэглэгчийн өгсөн командыг авч, анализ хийгээд биелүүлдэг системийн програм юм.

Хэрэглэгчийн интерфейс

Үйлдлийн систем-д хэрэглэгч нь командын хэлийг ашиглан командын процессортой харьцаж буй арга замыг хэрэглэгчийн интерфейс (user interface) гэдэг.

Page 9: бие даалт

Интерфейсийн төрлүүд

Текст интерфейсCLI нь сонгодог (буюу уламжлалт) интерфейс бөгөөд хэрэглэгч командын хэлний тодорхой командыг бичиж өгөөд Enter дарах замаар командын процессортой “тулж” ажиллах хэлбэр юм. Үүний тулд хэрэглэгч нь командын хэлийг мэддэг байх шаардлагатай.

Хэрэглэгчийн интерфейс

Текст интерфейс (command line interface= CLI)

График интерфейс (graphical user interface=GUI)

Page 10: бие даалт

График интерфейсХарин GUI нь хэрэглэгчид илүү тохиромжтой хэлбэр бөгөөд зөвхөн хулганы тусламжтайгаар, график дүрслэл бүхий виртуал орчинд хүссэн үйлдлээ хийж болдог. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нь командын хэлийг мэддэг байх шаардлагагүй.

Драйверууд (drivers) нь компьютерын төхөөрөмжүүдийг удирдахад шаардлагатай системийн програмууд юм.Стандарт дотоод төхөөрөмжүүдийн драйверууд BIOS (Basic Input-Output System) буюу Оролт-Гаралтын Үндсэн Системийг бүрдүүлдэг.

Драйверууд

Page 11: бие даалт

Файлын систем

Тогтмол санах байгууламжид байрласан, тодорхой нэр бүхий цогц мэдээллийг файл (file) гэдэг. Файл нь програм, тоон өгөгдөл, текст, кодлогдсон дүрс мэтийг агуулж болно.Ерөнхий тохиолдолд тогтмол санах байгууламжид асар олон тооны файл агуулагдана. Тэгвэл хэрэглэгч нь энэ олон файл дундаас тухайн нэг файлыг түргэн шуурхай олж, хялбар байдлаар харьцдаг байх ёстой. Үүний тулд файлууд нь дискэн дээр тодорхой нэг аргын дагуу, ө.х. тодорхой зохион байгуулалттайгаар байрласан байна. Ийм аргыг (зохион байгуулалтыг) нь файлын систем (file system) гэдэг.

Page 12: бие даалт

Файлын систем нь:Файлуудыг яаж хадгалахФайлуудыг яаж нэрлэхФайлуудыг яаж төрөлжүүлж, ангилах г.м. асуудлуудыг

тодорхойлно. Файлын систем нь файлуудыг төрөл, зориулалтаар нь ангилж, “каталогижуулах” ажлыг гүйцэтгэдэг. Дотроо файлууд агуулсан ийм каталогийг фолдер (folder) буюу хавтас, директори (directory) г.м.-ээр нэрлэдэг.Файлын систем нь файлыг ч, хавтсыг ч нэрлэдэг. Мөн файлыг ч, хавтсыг ч устгаж, зөөж, хувилж, нэрийг нь өөрчилж болно.

“Каталогижуулах” хэлбэрээр нь файлын системийг:Хавтгай буюу шугаман (flat)Мод хэлбэрийн (Hierarchical)г.м.-ээр ангилж болно. Хавтгай

файл системд, каталоги доторх каталоги гэж байдаггүй. Бүх каталогиуд нэг төвшинд, “зэрэгцэн” оршино. Мод хэлбэрийн файл системд, каталоги дотор дахиад каталоги байж болдог. Ж.нь Windows-ын файл систем мод хэлбэрийн бүтэцтэй.

Page 13: бие даалт

Windows үйлдлийн системийн үндсэн цонх

         Үндсэн дэлгэц – Desktop.Үндсэн дэлгэцийг хэлэх бөгөөд шилжүүлэх самбар, дүрс зураг, эхлэх цэс зэргээс бүрдэнэ. Мөн аливаа нэг програм эсвэл файл руу хурдан хялбар орохын тулд дэлгэц дээр байгаа зураг хэлбэр байрлуулж болдог. Үндсэн дэлгэцийн зүүн талд байрлах таних тэмдэгүүд буюу жижиг зургийг дүрс (I’con) гэнэ. Дүрс болгон програм, хавтас, эсвэл баримтыг дүрслэж байдаг. Мөн үндсэн програмуудыг нээх, файлуудыг хуулах, интернэтэд орох, электрон шуудан унших гэх мэт үйлдлүүдийг хийхэд ашиглана. Үүнээс гадна та өөрийн сонирхосон програмуудыг байрлуулж болно. Тиймээс компьютер бүрт тогтмол тооны ижил дүрс зураг байх албагүй.

Page 14: бие даалт

My computer – Таны компьютер юу агуулсан байна вэ? гэдгийг мэдэх эсвэл өөрийн файлуудаа цэгцлэн мөн компьютерийнхаа тухай мэдээллийг авах боломжтой. My documents – Windows-ийн орчинд хийсэн баримтуудыг хадгалах үндсэн хавтас. Хавтасны тохиргоог өөрөөр хийгээгүй бол шууд энэ хавтсанд хадгалагдана. Internet Explorer – Интернэтийн хөтөчийг ашиглан Internet-ийн вэб хуудсыг үзэж болно. Өөрөөр хэлбэл вэб сайтыг хэрэглэгчдэд үзүүлэх үүрэгтэй. Компьютер интернэтэд холбогдсон бол энэ програмыг ашиглан вэб хуудасыг үзнэ.  Recycle bin-Устгасан файлыг түр хадгалах сав

буюу хогын сав гэж ойлгож болно. Энэ савыг зориуд устгаж цэвэрлэвэл хийсэн зүйл маань бүр мөсөн устана. Харин хогийн саванд байгаа файлуудаас өөрийн хэрэгтэй файлаа буцаан сэргээж болно.

Page 15: бие даалт

Taskbar - Үндсэн дэлгэцийн хамгийн доод талд байрлах мөрийг шилжүүлэх самбар буюу taskbar гэнэ. Шилжүүлэх самбар дээр start товч нээлттэй байгаа програмуудын нэр бүхий товч, системийн цаг, үсгийн фонд зэрэг байрлана. Нэг цонхноос нөгөө рүү шилжихийн тулд илтгэх мөрөнд байгаа програмын нэрийг нь сонгоход хангалттай. Шилжүүлэх самбарын зүүн талд байрлах start товчин дээр дарахад  windows-ын үндсэн цэс болох start цэс нээгдэх бөгөөд энэ цэсийг хэрэглэн програмыг ажиллуулах, баримтуудыг нээх, системээ өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэн өөрчлөх, тусламж авах компьютерийн дискэн дээрээс ямар нэгэн зүйлийг хайх зэрэг янз бүрийн үйлдлийг хийж болно.  

Page 16: бие даалт

Start – ЭхлүүлэхЭнэ товч нь windows үйлдлийн систем дээр ажиллахад гол үүрэг гүйцэтгэнэ. Програмуудыг түргэн нээх файл олох системийн бусад тохиргоо хийх компьютерийг  зөв унтаарахад хэрэглэнэ. Start эхлэх товчыг сонгоход дэлгэц дээр дараах командуудын нэрсийн жагсаалт гарч ирнэ.Turn off computer – дараах цонхыг нээнэ.Turn off – компьютерийг бүрэн унтраана. Restart – Компьютерийг унтраагаад дахин эхлүүлнэ. Standy by – ком-г түр амраахад хэрэглэнэ.Cansel- хүчингүй болгоно

Page 17: бие даалт

Help -  Англи хэл дээр тусламж авна. Windows үйлдлийн системд орчин дахь мэдэхгүй команд, ашиглаж чадахгүй байгаа програмынхаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг энэ командын тусламжтайгаар мэдэж авах боломжтой.

Search – Файл ба хавтасыг хайна. Windows-н орчин дахь файл ба хавтасыг хайна. Хэрвээ файл хавтасныхаа нэрийг мэдэхгүй бол /*/, /*.doc/ ашиглана. Мөн хайх үйлдлийг хийхдээ өөр бусад нэмэлт нөхцлийг тодорхойлж өгч болно. Хайх файлын үүссэн цаг, ямар төрлийн файл, ямар хэмжээтэй байх зэргийг тодорхойлж өгч өгнө  Start/ search/ for folder or file… гэж ороод гарч ирсэн харилцах цонхны

All files and folders – бүх файл ба хавтас гэсэн сонголтыг хийнэ.

All gr part of the file name – баримтыг файлын нэрээр хайна.

Page 18: бие даалт

A word or phrase in the file – баримтын доторх агуулгаар хайна.

Look in – хэсгээс хавтас болон баримт байгаа дискээ сонгоно.

Search – товчоор хайлтыг эхлүүлнэ.Settings – системийн тохируулгуудыг хийнэ.

Системийн тохиргоог хийхдээ анхаарал болгоомжтой хийхгүй бол стандарт тохиргоо алдагдаж улмаар компьютерийн системийг эвдэх аюултай

Page 19: бие даалт

Файл ба хавтастай ажиллахТодорхой нэрийн доор дискэн дээр хадгалаж буй тодорхой бүтэцтэй бүлэг мэдээллийг файл гэнэ. Файлын нэр нь нэр ба өргөтгөл гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Windows үйлдлийн системийн хувьд үндсэн нэр 255 хүртэлх тэмдэгтээс бүтэж болно. Үндсэн нэр ба өргөтгөл нь хоорондоо цэгээр тусгаарлагдана. Файлын нэр нь дурын нэр байж болох боловч дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. 1.    Дискэн дээр ижил нэр, өргөтгөлтэй файл байж болохгүй. Шинээр  адил нэртэй файл үүсгэвэл өмнөх файлаа устгана. Иймд файл нь нэр эсвэл өргөтгөлөөрөө ялгаатай байх ёстой.2.    Үйлдлийн системийн командуудтай ижил нэртэй файл хадгалахгүй байх.

Page 20: бие даалт

3.    Ямар зорилгоор ямар хэл дээр бичигдсэн програмын файл болохыг өргөтгөлөөр нь тодорхойлно.Файлд нэр өгөхдөө том жижиг үсгийн алийг нь ч хэрэглэж болно. A-z хүртэлх үсэг, 0-9 хүртэлх цифр болон дараах тэмдэгтүүдийг агуулж болно. Үүнд: -, ^, $, #,  ;, 5, { }, ( ) гэх мэт. Харин таслал, цэг, зай зэргийг агуулж болохгүй. Файлын нэр нь ижил байж болохгүй. Өргөтгөл нь тухайн файлд агуулсан мэдээллийн төрлийг үзүүлдэг.

Өргөтгөл Илэрхийлэх утга

Exe, dll, ini, sys, com, inf системийн

Doc, xls, pmd, txt, ppt Баримт бичиг хэрэглээний програмууд

Mp3, wav, avi, mpeg, mov Дуу, видео

jpg, bmp, gif, psd, tif Зураг

Page 21: бие даалт

Каталогитой ажиллах

     Каталоги гэдэг ойлголт нь номын сангийн каталоги гэсэн ойлголттой төсөөтэй бөгөөд номыг төрөл болон зориулалтаар нь ангилдагтай ижлээр файлыг тодорхой байдлаар ангилан нэг нэрийн доор бүлэглэж болно. Үүнийг каталоги буюу хавтас гэж ойлгож болно. Каталогийн нэр нь 8 хүртэлх тооны тэмдэгтээс тогтоно. Хэрвээ ямар нэгэн каталогит өөр каталоги агуулагдаж байвал түүнийг дэд каталоги гэнэ.

Page 22: бие даалт

Mouse-ийн болон window цэсний тохиргоо

Page 23: бие даалт

Folder-ийг нуух

Page 24: бие даалт

Хайлтын

тохиргоо

Page 25: бие даалт

Асуулт хариулт 1. Ямар системийн прагром хэрэглэгчийн өгсөн командыг авч, анализ хийгээд биелүүлдэг вэ?

А. My computer B. Командын процессор

C. Командын хэл

Page 26: бие даалт

2. Хэрэглэгчийн интерфейсийг хэд ангилдаг вэ?

A.3 B.4 C.2

3. Компьютерын төхөөрөмжүүдийг удирдахад шаардлагатай системийн програмуудыг юу гэдэг вэ? хариулт

4. Doc, xls, pmd, txt, ppt-ийн илэрхийлэх утга юу вэ?

A. Баримт бичиг хэрэглээний програмууд

B. Дуу, видео

C. Системийн

5. Үндсэн дэлгэцийн хамгийн доод талд байрлах мөрийг шилжүүлэх самбар буюу юу гэдэг вэ?

A.Desktop B.Icon C. Taskbar

Page 27: бие даалт

Та энэ удаад бүдэрлээ. Дахиад нэг сайтар уншаад хийнэ үү?

Page 28: бие даалт

Таньд баяр хүргэе та маш амжилттай хариуллаа.

Page 29: бие даалт

Дүгнэлт

Энэ бүхнийг дүгнэж үзэхэд үйлдлийн систем нь компьютерын төхөөрөмжүүдтэй ажиллах процессын талаарх нэгт нэгэнгүй мэдээллээс халхалж, ингэснээр энэ процессыг гүйцэлдүүлэх нүсэр ажлаас түүнийг чөлөөлж өгдөг. Мөн файлыг хадгалахдаа анхаарах зүйлсүүдийг дурьдлаа.