9
Сэдэв:Номын санд дагаж мөрдөгдөх стандарт 2011.11.24 БИЕ ДААЛТ Г.Зулбаяр 2 3 0 230

номын сангийн фондын бие даалт2

Embed Size (px)

Citation preview

Page 1: номын сангийн фондын бие даалт2

Сэдэв:Номын санд дагаж мөрдөгдөх стандарт

2011.11.24

БИЕ ДААЛТ

Г.Зулбаяр

230

230

Г.ЗУЛБАЯР
Page 2: номын сангийн фондын бие даалт2

НОМЫН САНД МӨРДӨГДӨХ ДҮРЭМ ЖУРАМЫН

ТАЛААР ТА ХЭР ЗЭРЭГ МЭДЭХ ВЭ?

ИХ ДЭЭД СУРГУУЛИУДИЙН НОМЫН САН

УЛСЫН ТӨВ НОМЫН САНЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН

СУРГУУЛИЙН НОМЫН САН

НИЙТИЙН НОМЫН САНГУУД

НОМЫН С

АНГИЙН ОРЧНЫ

НӨХЦӨЛ,ҮЙЛ

АЖИЛЛАГААНД ТАВИХ Ш

ААРДЛАГА

гэсэн М

ОНГОЛ улсын стандарты

г ханга

сан

байх ёстой.

Page 3: номын сангийн фондын бие даалт2

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

СТАНДАРТЧИЛАЛ,ХЭМЖИЛ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН 2007 ОНЫ 05-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН 25 ДУГААР ТОГТООЛООР БАТАЛСАН

ЭНЭХҮҮ СТАНДАРТ НЬ 2007 ОНЫ 06-Р САРЫН 01-ЭЭС ЭХЛЭН ХҮЧИНТЭЙ.(мөрдөгдөж байна).ЭНЭХҮҮ СТАНДАРТ НЬ МОНГОЛ

УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ НОМЫН САНГУУДЫН ОРЧНЫ НӨХЦӨЛ,ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ҮНДСЭН ШААРДЛАГЫГ

ТОГТООСОН БОЛНО.

НОМЫН САНГИЙН ОРЧНЫ НӨХЦӨЛ,ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ШААРДЛАГА

Requirements to the library environment conditions and activity гэж юу вэ?

MNS 5742:2007

Page 4: номын сангийн фондын бие даалт2

Номын сангийн байрны нийтлэг шаардлага

Номын сангийн барилга байгууламжийг барихдаа олон улсын стандарт болох ISO177799:2003 “Архив,номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага стандарт”-ыг мөрдлөг болгоно.

Барилга 8 баллын газар хөдлөлтийг даах шаардлага хангасан байна.Ялангуяа ховор номын фондын өрөөг газар хөдлөлт,гал,усны аюулаас хамгаалах тусгай бүтцээр барьж байгуулна.

Номын сангийн галын аюулгүй байдлыг хангах үүднээс 50 м квадрат талбай бүрт нэг гал унтраагч,өрөө тасалгаа бүрд нэгээс цөөнгүй гал унтараагч байна.

Номын сангийн цахилгааны монтаж ,сантехникийн шугам,сүлжээний угсралт нь аюулгүй байдлыг бүрэн хангасан байна.

Байгалийн гамшиг (газар хөдлөлт,усны үер,салхи шуурга,г.м) бусад болзошгүй аюул (гал,усны аюул,хулгай г.м)-ээс сэргийлэх ,даван туулах төлөвлөгөөг номын сан бүр хийсан байх шаардлагатай бөгөөд бүх ажилтан ажиллагсад уг төлөвлөгөөтэй таилцсан байх ёстой.

Page 5: номын сангийн фондын бие даалт2

Уншлагын танхим 100 уншигчийн суудлаас илүүгүй байна.

Уншлагын танхимын талбайн хэмжээ 250-300 мкв байна.

Танхимын сул орон зайг тусгаарлан номын сангийн тоног төхөөрөмж байрлуулах,байнгын бус халхлагч гүйлгээ хана,чимэглэлийн торон халхавч зэргийг байрлуулахыг зөвшөөрнө.Ингэхдээ уншлагын танхимд ноогдох талбайг 100-150мкв –аас багагүй байхаар тооцно.

Уншлагын танхимын төлөвлөлтөд чөлөөт сонголтын фонд,уншигчдад хяналт тавих жижүүрийн номын санчийн ажлын байрыг тусгасан байна.

Лавлагаа мэдээллийн аппаратад зориулсан өрөө,тасалгааг 2-р давхараас дээшгүй,шинэ ном,хэвлэлийн болон сэдэвчилсэн үзэсгэлэн гаргахад тохирсон орчинг бүрдүүлсэн байна.

Номын сангийн уншлага үйлчилгээний танхим дараах шаардлагыг хангасан байна.

Манай сургуулийн номын сангийн уншлагын танхим дээр жишээ авч ярилцъя.

Page 6: номын сангийн фондын бие даалт2

Үндсэн хадгаламж нь ном олгох ба боловсруулах хэлтэс,тасаг,сэлбэн засах хэсэг,лабораторитай уялдсан байна.

Гар бичмэл,барын ном судрууд болон ганц хувь,ховор ном зохиолыг микрофиш,микрофильм,диск,дижитал хэлбэрт буулган,эхийг тусад нь хадгалана.

Фондын ажилтаны ажлын байр нь фонд хадгаламжтай цуг байна.Ажилтаны ажлын байрны талбай 6м кв байна.

Баримт хадгалах байрыг модон эсвэл төмрөөр байнгын хөдөлгөөнт метрээс багагүй зайтай байрлуулна.

Тавиуруудыг хананд перпендикуляраар,цонх ба дулааны шугамнаас 0,6 м зайд байрлуулна.

Номын сангийн фонд хадгаламжид дараах шаардлагыг тооцсон байна

Тавиур хоорөнд заавал нэвирэх замтай байна.-Тавиур хоорондын зай - 0,75 м кв- Фондын гол хэсэг дэх зай - 1,20 мкв-Хана ба тавиур хоорондын зай нь (хананд парлелаар) - 0,75 мкв-Хана ба тавиурын эгнээ хоорондын зай - 0,45 мкв-Чөлөөт сонголтын тавиур хоорондын зай - 1,5 м ихгүй байна.

Page 7: номын сангийн фондын бие даалт2

Нэг ба хоёр талтай тавиурын өндөр 215 см-ээс ихгүй байна.Тавиурын тавцан хоорондын зай 26-31 см байна.Шалнаас тавиурын доод тавцан хүртэлх зай 0.15м,доод давхарт (подвал) бол 0.30 –ээс багагүй байна.

Фонд хадгаламжийн шалны даацын хэмжээ 1 талтай тавиур ашиглахад зориулагдсан бол 850 кг/мкв –аас багагүй,хоёр талтай тавиур ашиглахад зориулагдсан бол 1600 кг/мкв-аас багагүй даацтай байна.

Номын сангийн фонд хадгаламжид дараах шаардлагыг тооцсон байна

Солилцооны ба бэлтгэл фондыг тусдаа байранд байрлуулахыг зөвшөөрнө. Том хэмжээний газрын зураг,зураг,сонин г.м баримтуудыг хадгалахад зориулсан тусад нь эсвэл бие даалган тусгайд нь байрлуулахыг зөвшөөрнө.

Page 8: номын сангийн фондын бие даалт2

Номын сангийн тоног төхөөрөмж,техник хэрэгсэлд тавих шаардлага

Бүх төрлийн номын сангийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглана.Интернетийн холболт бүхий уншигчдад зориулсан хайлтын компьютер,принтер,хувилан олшруулагч,сканнер,дохиолол хамгаалалтын техник хэрэгсэл,аудио,видео төхөөрөмжүүд мөн тусгай хэрэгсэл түүнчлэн нийтийн номын сангуудад хэрэглэгчидийн биеийн болон мэдрэхүйн дутагдалтай хүмүүст зориулсан үйлчилгээний тоног төхөөрөмжөөр хангасан байна.

Уншигчидын ширээ нь модон тавцантай,сандал нь зөөлөвчтэй түшлэгтэй,эрүүл мэндэд харш нөлөөгүй,цэвэр хөвөн даавуун материалаар хийгдсэн бүрээстэй байна

Манай сургуулийн номын сангийн уншлагын танхим дээр жишээ авч ярилцъя.

Page 9: номын сангийн фондын бие даалт2

Номын сангийн ажилтанд тавих шаардлага

Номын санч нь хэрэглэгч үйлчилэгчидэд шаардлагатай эх сурвалж мэдээллээ олж авахад нь идэвхтэй зуучлагч байна.

Номын сангийн ажилтан нь номын сангийнхаа фондын талаар мэдлэгтэй,номын сангийн үйлчилгээний зарчмыг ойлгож дэмждэг үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэхийн тулд бусадтай хамтран ажиллах чадвартай,мэдээлэл харилцааны техник технологийн талаах тодорхой мэдлэгтэй байна.

Мэдлэг боловсролоо үргэлж дээшлүүлэх нь номын санч хүний ажлын шаардлагын тасралтгүй нэг хэсэг байна. Номын санч нь тухайн нийгмийн нөхцөл байдлыг мэдэрч ажиллах чадвартай,өөрийгөө удирдан зохион байгуулах чадвар,хөдөлмөрлөх дадал зүй эзэмшсэн байна.