31
“Зориг Сан” “3алуу Манлайлал-11” хөтөлбөрийн 3-р баг “ТЭМҮҮЛЭЛ” ТӨСӨЛ ЭЦСИЙН ТАЙЛАН Улаанбаатар хот 2014.05.28

YLP11- Final report- Team -III_20140528

Embed Size (px)

DESCRIPTION

Зориг сангийн "Залуу манлайлал -11" хөтөлбөрийн оролцогч залуусын "Тэмүүлэл" төслийн эцсийн тайлан. 2014.05.28

Citation preview

Page 1: YLP11- Final report- Team -III_20140528

“Зориг Сан”

“3алуу Манлайлал-11” хөтөлбөрийн 3-р баг

“ТЭМҮҮЛЭЛ” ТӨСӨЛ

ЭЦСИЙН ТАЙЛАН

Улаанбаатар хот

2014.05.28

Page 2: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 2 / 31

Агуулга

1. Төслийн төлөвлөлт

1.1. Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийн товч танилцуулга...................................... 3 1.2. Төсөл хэрэгжүүлэх багийн танилцуулга, ажлын хуваарилалт............................. 5 1.3. Төслийн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө................................................... 6 1.4. Төслийн хугацаанд зохион байгуулах хичээлийн хуваарь................................... 8 1.5. Санхүүжилт, төсвийн төлөвлөгөө........................................................................... 10

2. Төслийн гүйцэтгэл

2.1. Төслийн үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулсан байдал................. 12 2.2. Төслийн санхүүжилтийн гүйцэтгэл......................................................................... 15

3. Төслийн үр дүн

3.1. Төслийн үндсэн үйл ажиллагааны үр дүн /Сургалтын үйл ажиллагаа/............... 19 3.2. Төслийн үр дүнгийн талаарх багийн гишүүдийн дүгнэлт...................................... 26

4. Тайлангийн хавсралт

4.1. Төслийн үйл ажиллагааны хүрээнд бүрдсэн хавсралт материал........................ 31

Page 3: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 3 / 31

Нэг. Төслийн төлөвлөлт 1.1. Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийн товч танилцуулга 1.2. Төсөл хэрэгжүүлэх багийн танилцуулга, ажлын хуваарилалт 1.3. Төслийн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө 1.4. Төслийн хугацаанд зохион байгуулах хичээлийн хуваарь 1.5. Санхүүжилт, төсвийн төлөвлөгөө

1.1. Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийн товч танилцуулга

“Чиний мөрөөдөл юу вэ?” гэсэн судалгаанд өндөр хөгжилтэй гэгдэх Япон улсын ахлах сургуулиудын 1000 гаруй сурагчийг хамруулахад 70 орчим хувь нь тодорхой мөрөөдөлгүй, өөртөө итгэх итгэлгүй байна гэсэн дүн гарчээ.

Мөн Монгол Улсын 2012-2013 оны хичээлийн жилийн ерөнхий боловсролын статистик1 болон Боловсрол, шинжлэх ухааны яамны цахим хуудас дахь ерөнхий боловсролын статистикаас2 харахад анги улиран суралцаж байгаа сурагчдын тоо өсч байгаа нь сурагчдын өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэх, багаар ажиллах чадвар дутмагтай холбоотой юм.

Үүний үндсэн дээр “Тэмүүлэл” төслийг хэрэгжүүлэх шаардлагыг тодорхойлсон. “Тэмүүлэл” төслийн хүрээнд 11-р ангийн сурагчдын бие хүн болж төлөвших үйл явцад зохих хувь нэмэр оруулахуйц академик бус сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Төслийн зорилтот бүлэг буюу оролцогчоор Ерөнхий боловсролын 84-р сургуулийн 11-р ангийн 38 сурагчийг сонгосон. Энэ хүрээнд төслийн зохих үр дүнгээр боловсролын байгууллага, түүний ажилтнууд, эцэг эхчүүдэд дуу хоолойгоо хүргэхийг зорьж байна.

Ерөнхий боловсролын сургууль бол хүүхэд наснаас өсвөр нас хүртэлх төлөвшил, мөрөөдлийн чухал орчин. Энэ орчинд сурагчид яагаад сурч байгаа, ирээдүйд чухам хэн болох вэ гэдгийг өөрөө эргэцүүлж байх нь чухал билээ.

Мөн төсөлд хамрагдсан сурагчид төслийн үр дүнд гаргасан өөрчлөлтөөрөө үе тэнгийн бусад хүүхдэд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

Төслөөс дараах үр дүнг хүлээсэн:

Төслийн үр дүнд төсөлд хамрагдсан ахлах ангийн бүх сурагч өөрийгөө танин мэдэх, хөгжүүлэх, цаашдын зорилгоо тодорхойлж түүндээ хүрэх арга барил, итгэлийг өөртөө бий болгосон байна.

Үр дүнг нарийвчилан тодорхойлбол: • Сурагчид өөрийгөө илэрхийлэх чадвартай болно. • Өөрийгөө нээж танин мэдсэнээр цаашид ямар мэргэжил өөрт нь тохирохыг

тодорхойлно. • Сургуулийн орчноо тохижуулах, хүрээлэн буй орчноо хайрлах, бусдад туслах

замаар багаар ажиллах, байгаль ээлтэй байх зан чанар, хэвшилтэй болно. • Сургуульдаа үлгэр жишээч анги, хамт олон болж бусад ангиа манлайлах, зөв

үлгэр дуурайлал үзүүлэх болно. • Академик бус, хувь хүний хөгжлийн сургалт, хөтөлбөрийн үр дүнд сурагчид

сэтгэх хүрээгээ тэлж, цаашид дэлхийн хэмжээнд өөрийгөө чадваржуулах сэтгэхүй болон арга барилтай болно.

• Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан төслийн явц, үр дүнг танилцуулснаар нийгэмд зөв хандлага, уриалгыг түгээнэ.

1 http://www.meds.gov.mn/data/pdf/Secondary%20education20122013.pdf 2 http://www.meds.gov.mn/Gereraleducation

Page 4: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 4 / 31

• Төслөөр дамжуулан нэг ангийн сурагчдыг үлгэр жишээч болгосноор Монгол Улсын боловсролын тогтолцооны сул тал, цаашид анхаарах зүйлийг боловсролын бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хүргэж, үр дүнтэй бодлого боловсруулахад нөлөөлөхийг зорино.

Энэхүү үр дүнг долоо хоног бүрийн бямба гаригийн өглөөний 10-12 цагт 38 сурагчийг “Тэмүүлэл” төслийн багийн зохион байгуулж буй академик бус – хувь хүний хөгжлийн хичээлд оролцуулах байдлаар хэрэгжүүлсэн болно. Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараах байгууллага, түншлэгчтэй хамран ажилласан болно. Үүнд: № Төслийн хамтрагч, түншийн

нэр Оролцоо Лого

1 Нийслэлийн ЕБС-ийн 84-р сургууль

- Төслийг үйл ажиллагааг дэмжиж, хичээл заах анги, танхимаар хангах - 11ж ангийн 38 сурагчийг төслийн үйл ажиллагаанд оролцох боломж олгох

2 Хувь хүний хөгжлийн институт Эхний 2 хичээлийг үнэ төлбөргүй заалгах

3 Технологийн дээд сургууль Бямба гариг бүр буюу хичээлийн цагт сурагч бүрийг үдийн цай болох сүү, цагаан идээгээр төлбөргүйгээр хангах

4

Т.Буяндэлгэр, Монголын Хүний нөөцийн удирдлага шинэчлэлийн академийн зөвлөх багш

“Цагийн менежмент”, “Илтгэх урлаг” сэдвээр хоёр удаагийн хичээл зааж төслийн үйл ажиллагааг дэмжиж, сурагчдын хөгжилд хувь нэмрээ оруулах

5

Б.Энхболд, Дейл Карнеги институтын Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч, "Карьер Эйд" төвийн захирал

“Мэргэжил сонгох нь” сэдвээр хичээл зааж төслийн үйл ажиллагааг дэмжиж, сурагчдын хөгжилд хувь нэмрээ оруулах

6 Монгол ТВ – Өнөө өглөө хөтөлбөр

Төслийн баг, сурагчдыг зочноор урьж оролцуулах, сурагчдын хувь хүний хөгжлийн талаар ярилцах, олон нийтэд төслийн талаар мэдээлэл өгөх

7

Зориг сангийн “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн “Ногоон ирээдүй-Хүүхдийн оролцоо” төслийн баг

2014.03.22-ны өдөр дэлхийн усны өдөртэй холбоотой мэдээллээр төслийн багийг хангаж, үйл ажиллагааг дэмжих.

Төслийн үйл ажиллагааг мэдээллийн хэрэгслээр тогтмол хүргэж ажиллахаар төлөвлсөн. Тухайлбал, www.time.mn, www.news.mn мэдээллийн вэб сайт болон үндэсний өдөр тутмын “Ардчилал” сонинд “Тэмүүлэл” төслийн тухай мэдээ нийтлүүлэх, төслийн багаас www.facebook.com/temuuleltei хуудсыг ажиллуулан олон нийтэд төслийн үйл ажиллагааны мэдээллийг тогтмол хүргэхээр төлөвлөсөн.

Page 5: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 5 / 31

1.2. Төсөл хэрэгжүүлэх багийн танилцуулга, ажлын хуваарилалт

“Тэмүүлэл” төслийг “Зориг сан”-гийн “Залуу манлайлал-11” хөтөлбөрт оролцож байгаа 3-р баг буюу О.Тулга ахлагчтай Л.Галбаатар, Б.Мөнбиш, Н.Нинжин, Б.Оюу, Н.Цогтбаяр, Ч.Энхбаяр нарын гишүүдтэй дараах ажил, мэргэжилтэй залуус гүйцэтгэхээр болов. Үүнд:

№ Нэрс Мэргэжил, ажил Дугаар Цахим шуудан 1 Галбаатар Л. Хуульч, "МТЗ” ТӨХК 99101543 [email protected] 2 Мөнбиш Б. Менежер, "The Ivy Restaurant" 88724498 tulga@[email protected] 3 Нинжин Н. Аналист, "EBRD" 89008210 [email protected] 4 Оюу Б. Хуульч, "ЖАЙКА" 99679503 [email protected] 5 Тулга О. Програмист,"ШУТИС-МХТС” 99990431 [email protected] 6 Цогтбаяр Н. Програмист, "Мобиком" 94010898 [email protected] 7 Энхбаяр Ч. ОУЭЗ-ийн харилцаа, "БШУЯ" 88027357 [email protected]

Төслийн багийн гишүүдийн үүрэг, оролцоо

Багийн 7 гишүүн төслийн хэрэгжүүлэхэд сэтгэл, цаг гарган ажиллах, хариуцан гүйцэтгэхээр хуваарилсан ажлаас гадна боломжит бусад ажил, үүргийг гүйцэтгэх байдлаар зохион байгуулсан. Үүнд: № Овог, нэр Чиг үүрэг Хариуцан гүйцэтгэх ажил 1 О.Тулга Багийн ахлагч Багийн гишүүдийг удирдан зохион байгуулах

2 Н.Нинжин Санхүүгийн зохицуулагч

Төслийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтыг тодорхойлох, зарцуулалтад хяналт тавих, анхан шатны баримт бүрдүүлэх, холбогдох тооцоолол хийх

3 Ч.Энхбаяр Хичээлийн хөтөлбөрийн зохицуулагч

Хичээлийн агуулга, хөтөлбөрийг уялдуулах, багш нарын цагийг хуваарилах, зочин багш урих, сурагчдын ажиллах тест, агуулгыг хянах

4 Б.Мөнбиш Сурагчдын хөгжил хариуцсан зохицуулагч

Сурагчдын үдийн цай, хичээлийн гадуурх танхим, сурагчидтай холбоо барих, тэдэнд дэмжлэг үзүүлэх

5 Л.Галбаатар Хэвлэл мэдээлэл хариуцсан зохицуулагч

Сонин, мэдээллийн вэб сайтад төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх, шаардлагатай баримт бичгийн төсөл бэлтгэх

6 Б.Оюу Багийн ажиллагаа хариуцсан зохицуулагч

Төслийн үйл ажиллагаанд шаарлагатай мэдээлэл, судалгаа бэлтгэх, сурагчдыг багаар ажиллуулах

7 Н.Цогтбаяр Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зохицуулагч

Төслийн үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг www.facebook.com/temuuleltei хуудаст байршуулах, хичээлийн видео агуулгыг бэлтгэх, төслийн үйл ажиллагаанд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах.

Зарцуулахаар төлөвлөсөн цаг Багийн гишүүд бямба гариг бүр 3 цаг, ажлын бусад өдөр 1 цагийг тогтмол биечлэн зарцуулах бөгөөд төслийн хугацаанд нэг гишүүн 48 цаг, багаараа нийт 336-аас багагүй цагийг зарцуулахаар төлөвлөсөн. Үүнд цахим шуудан, фэйсбүүк, утсаар харилцсан болон ирж, очих цаг ороогүй болно. Энэ нь “Тэмүүлэл” төслийг хэрэгжүүлэхэд багийн гишүүд зохих цаг, зүтгэл гаргаж ажиллахтай холбоотой юм.

Page 6: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 6 / 31

1.3. Төслийн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө

№ Хийх ажлын үе шат Эхлэх

/Дуусах хугацаа

Хамтрах байгуулага

Хариуцах гишүүн

Хүрэх түвшин, үр дүнгийн үзүүлэлт

1 Төслийн бэлтгэл

1.1 Төслийн санааг хэлэлцэх

2013.12.12 /2014.01.4

- Бүх гишүүн Төслийн санааны эхний хувилбар

1.2 Төслийн бүтэц бичих 2014.01.05 /2014.01.07

- Бүх гишүүн, Ч.Энхбаяр

Хөтөлбөрийн зохицуулагчаар хянуулж, батлуулахад бэлэн болох

1.3 Төслийн бүтцийг танилцуулах

2014.01.08 Хөтөлбөрийн зохицуулагч

Бүх гишүүн Төслийн бүтцийг зохицуулагчийн санал авахад бэлтгэх

1.4 Төслийн бүтцийг хянуулах

2014.01.09 /2014.01.17

Хөтөлбөрийн зохицуулагч

Бүх гишүүн Хөтөлбөрийн зохицуулагчийн санал, зөвлөмжийг тусгасан

хувилбар

1.5 Төслийн санхүүжилт авах

2014.01.21 Хөтөлбөрийн зохицуулагч

Н.Нинжин Төслийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой санхүүжилт

1.6 Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг шинэчлэн мөрдөх

2014.01.22 - Бүх гишүүн Төсөл төлөвлөгөөний дагуу хэрэгжих

2 Төслийн үндсэн ажил

2.1

Төсөлд хамрагдах дунд сургууль болон ангийг сонгох, сурагчидтай ярилцлага хийх

2014.01.22 /2014.01.26

Ерөнхий боловсролын дунд сургууль

Б.Оюу, Ч.Энхбаяр,

О.Тулга, Б.Мөнбиш

ЕБС-ийн 11-р ангийн нэг ангийг сонгон авч, тэднээс зөвшөөрөл авах буюу төслөө танилцуулна

2.2

Сонгогдсон сургуулийн захиргаа, сурагчдын эцэг эхтэй холбогдох, албан ёсоор зөвшөөрөл авах

2014.01.27 /2014.02.02

Сурагчид Ч.Энхбаяр, Н.Цогтбаяр

Сурагчдыг төслийн хугацаанд 7 хоног бүрийн Бямба гаригт сургууль

дээр нь цуглуулж үйл ажиллагаа явуулах тул сургуулийн захиргаа болон эцэг эхүүдээс зөвшөөрөл

авах

2.3

Сурагчидтай чөлөөтэй ярилцах, тэдэнтэй танилцах, санал хүсэлтийг сонсох, хувийн мэдээллийг бүртгэх

2014.01.27 /2014.02.02

Сурагчид Б.Мөнбиш, Б.Оюу,

Н.Нинжин, Бүх гишүүн

Сурагчидтай төслийн хугацаанд багаар хамтран ажиллаж, тэднийг

сонсох болно.

2.4

Сурагчдад шаардлагатай ур чадвар, мэдлэг олгох хичээл заах (12 долоо хоног)

2014.02.03 /2014.04.27

Сурагчид Бүх гишүүн Сурагчид өөртөө итгэлтэй байх, өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах болон шаардлагатай

бусад ур чадвар эзэмших

3 Төслийн хэрэгжилт дэх дагалдах ажил

3.1

Төслийн явцын болон, сурагчдын илтгэлийн видеог олон нийтэд вэб хуудас, олон нийтийн хэрэгслээр хүргэх

2014.02.21 /2014.04.27

Олон нийт Бүх гишүүн Видеогоор дамжуулан илэрхийлэх утга санаа, уриалгыг олон нийт дэмжин хүлээн авч хэвшүүлэх

3.2

Видеог үзсэн хэрэглэгчдийн санал, сэтгэгдлийг авах, түүнийг судлах

2014.02.24 /2014.04.25

Олон нийт Бүх гишүүн Видео үзсэн, түүнийг хүлээн авсан хэрэглэгдчийн тоо, хүртээмжийг

тогтоох, тэдгээрийн саналыг хэрэгжүүлэх боломжийг судлах

3.3 Төслийн төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.

2014.04.27 /2014.04.30

Олон нийт Бүх гишүүн ЕБС-ийн захиргаа, сурагчид, эцэг эхүүд, БШУЯам-ын холбогдох

удирдах албан тушаалтнуудыг урьж сурагчдыг илтгэл тавиулах замаар

төслийн хугацаанд сурагчдад болсон өөрчлөлт болон төслийн

үндсэн санааг хүргэх 4 Төслийн дүгнэлт

Page 7: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 7 / 31

4.1 Төслийн хэрэгжилтийг дүгнэх

2014.04.28 /2014.04.30

Олон нийт, төслийн

зохицуулагч

Бүх гишүүн Төслийн хэрэгжилтийг хувиар болон чанараар илэрхийлэх

4.2

Төслийн алдаатай болон ололттой тал бүрийг цаашид хэрхэн шийдвэрлэхийг судлах

2014.04.30 /2014.05.02

Төслийн зохицуулагч

Бүх гишүүн Төслийн алдаатай талыг шийдвэрлэх, ололттой талыг

бэхжүүлэх талаар бэлтгэх

5 Төслийн тайлагнал

5.1 Төслийн хэрэгжилтийн талаар явцын тайлан бичих

2014.01.29 /2014.04.27

Төслийн зохицуулагч

Бүх гишүүн Явцын тайланг нэгтгэх, эцсийн тайлан бичих

5.2

Төслийн хэрэгжилтийн тайланг танилцуулж дүгнүүлэх

2014.05.02 /2014.05.05

Төслийн зохицуулагч

Бүх гишүүн Төслийн багийн үнэлгээг хөтөлбөрийн зохицуулагчаар

гаргуулах

Page 8: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 8 / 31

1.4. Төслийн хугацаанд зохион байгуулах хичээлийн хуваарь

Төслийн зорилтот бүлэг буюу сурагчдын өөртөө итгэх, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэхийн тулд хувь хүний хөгжил, нийгмийн зөв харилцаа, зөв хүн байх тухай мэдлэгийг хүргэх юм. 7 хоног бүрийн Бямба гаригт төслийн үндсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Хичээл бүрийг багийн хоёроос доошгүй гишүүн зохион байгуулах бөгөөд бусад гишүүний ажил, үүргийг хуваарилах, зочин урих зэргээр ажиллана. Эдгээр хичээлийн явц болон төслийн бусад үйл ажиллагааны явцыг гэрэл зургаар баримтжуулж, тайланд хавсаргана.

№ Огноо Хичээлийн

нэр

Танилцуулга Зохион

байгуулагч

1 2014.02.08 Танилцах

ярилцлага

Сурагчдад төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүнгийн

талаар төслийн багийн гишүүд танилцуулж ярилцах

О.Тулга,

Ч.Энхбаяр

2 2014.02.15 Би хэн бэ? “Хувь хүний хөгжлийн институт”-ын 2 багш хичээл

зааж, сурагчдад өөрийгөө таньж мэдэх ач холбогдол,

аргачлалын талаар танилцуулах

Н.Цогтбаяр,

Н.Нинжин

3 2014.02.22 Мөрөөдөл,

зорилго

“Хувь хүний хөгжлийн институт”-ын 1 багш хичээл

зааж “Мөрөөдөлд хүрэх зам” номтой ажиллах

зааварчилгаа өгч мөрөөдөлд хүрэх замд хүрэх арга

эзэмших дасгалыг сурагчдаар ажиллуулах

Б.Оюу,

Ч.Энхбаяр

4 2014.03.01 Цагийн

менежмент

“Хүний нөөцийн шинэчлэлийн академи”-ийн зөвлөх

багш Т.Буяндэлгэр цагийн үнэ цэнэ, цаг төлөвлөн

хэрэгжүүлэх арга барилын талаар сурагчдад энгийн,

хөгжилтэй аргаар танилцуулах

Б.Мөнбиш,

Н.Нинжин

5 2014.03.08 Мэргэжлээ

зөв сонгох

нь

Дейл Карнеги институтын Монгол дахь салбарын

үүсгэн байгуулагч, "Карьер Эйд" төвийн захирал

Б.Энхболд “мэргэжил хэрхэн зөв сонгох” талаарх

аргачлалыг танилцуулж, багаар ажиллуулан,

сурагчдад арга зүйн зөвлөгөө өгөх

Ч.Энхбаяр,

Л.Галбаатар

6 2014.03.15 Илтгэх ур

чадвар

“Хүний нөөцийн шинэчлэлийн академи”-ийн зөвлөх

багш Т.Буяндэлгэр илтгэх ур чадвар болон

мэтгэлцээний талаар хичээл зааж, сурагчдыг

дадлагажуулах

О.Тулга,

Н.Цогтбаяр,

Б.Оюу

7 2014.03.22 Цэвэр

агаар,

эрүүл мэнд

Дэлхийн усны өдөр тохиохтой холбоотойгоор “Зориг

сан”-гийн “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн

“Ногоон ирээдүй-Хүүхдийн оролцоо” төслийн багтай

хамтран сурагчдын дунд асуулт, хариултын тэмцээн

зохион байгуулах бөгөөд Богд ууланд нэгэн өдрийг

эрүүл агаарт өнгөрөөж, хүрээлэн буй орчныг хайрлах

дадал эзэмшүүлэх

Н.Нинжин

Л.Галбаатар

8 2014.03.29 Багийн

ажиллагаа

Төслийн багийн гишүүд багаар ажиллах талаар

хичээл зааж, дасгал ажиллуулсан бөгөөд сурагчдыг

багт хуваарилан зурагт хуудас бэлтгэх даалгавар өгөх

О.Тулга, Б.Оюу

Page 9: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 9 / 31

9 2014.04.05 Дэлхийн

боловсрол

ын чиг

хандлага

Төслийн багийн гишүүд гадаадад мэргэжил эзэмших

онцлог, тэтгэлэгт хамрагдах боломж нөхцлийн талаар

өөрсдийн туршлага дээр тулгуурлан танилцуулах. Энэ

хүрээнд багийн гишүүд өөрсдийн суралцсан Япон,

БНХАУ, Энэтхэг, АНУ-ын боловсролын тогтолцооны

онцлогын талаар мэдээлэл өгөх

Ч.Энхбаяр,

Н.Цогтбаяр

10 2014.04.12 Мэдлэгээ

бататгах

Сурагчид багаар ажиллаж бэлтгэсэн зурагт

хуудасныхаа талаар танилцуулж, төслийн багийн

гишүүдийн зөвлөгөө авах. Мөн сурагчид футболк дээр

зориулалтын будгаар зураг зурж, урлаг-бүтээл-

бизнесийн талаар ойлголт авах

Б.Мөнбиш,

О.Тулга

11 2014.04.19 Багийн

илтгэл

Сурагчид 7 багт хуваарилагдан төслийн ач

холбогдол, хэрэгжилтийн талаар бие даан дүгнэж,

илтгэл хэлэлцүүлэх

Б.Оюу,

Б.Мөнбиш

12 2014.04.26 Хаалтын

үйл

ажиллагаа

Төслийн багийнхан төслийн үйл ажиллагааны талаар

Зориг сан, БШУЯ, 84-р сургуулийн захиргаа,

сурагчдын эцэг эх, төслийн дэмжигч, түншүүд, олон

нийтэд тайлагнах.

Багийн бүх

гишүүн

Page 10: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 10 / 31

1.6. Санхүүжилт, төсвийн төлөвлөгөө

Зарлага Тайлбар Нэгж үнэ

Тоо Нийт Хэмнэх Эх үүсвэр

1. Хичээлтэй холбоотой

1.1

Анги түрээслэх Сурагчдын хичээл ордог танхимд 12 долоо хоног хичээл заана.

30000 12 360000 - Сургуулийн захиргаагаар

ивээн тэтгүүлэх 1.2

Тэмдэглэлийн дэвтэр

Сурагчдад хөтөлбөрийн дурсгал болох тэмдэглэлийн дэвтэр бэлэглэнэ

10,000

38 380,000 - “Монгол Менежер”

дэвтрээр ивээн тэтгүүлэх

1.3

Цай, унд 38 сурагчийн 12 долоо хоногийн цай, унд

1,000

456 (12*38)

456,000 - Хүнсний технологийн коллежоор

ивээн тэтгүүлэх

1.4

Мэргэжлийн багш

(1 удаагийн)

“Илтгэх Ур Чадвар”, “Mэргэжил сонгох” хичээлүүдийг заах мэргэжлийн багш урина

100,000

1 100,000 - Танидаг багшаар үнэгүй

заалгах

1.5

Шагнал, урамшуулал

Хөтөлбөрийн эцэст “Хамгийн идэвх зүтгэлтэй сурагч” 5-ыг тодруулна

200,00

0

5 1,000,000 125,000 “Хувь хүний хөгжлийн

институт”-аар ивээн тэтгүүлэх

1.6

Тээвэр Богд уул руу гарахад автобус түрээслэнэ

200,000

1 200,000 200,000 -

Нийт 1,471,000 425,000 2. Үйл ажиллагаатай холбоотой

2.1 Багийн гишүүдийн ерөнхий зардал

Багийн сан байгуулж, гишүүдийн гаргах зардлаас тодорхой хэмжээг нөхөж өгөх

10,000

84 (12x7)

840,000 - Санхүүжилт хүрэлцэхгүй бол зардал

нөхөж олгохгүй

2.2

Нийт 940,000 100,000

3. Төгсөлтийн арга хэмжээтэй холбоотой

3.1

Танхим түрээслэх Сурагчдын илтгэл тавих төгсөлтийн арга хэмжээг сургуулийн танхимд зохион байгуулна

250’000 1 250’000 - Сургуулийн захиргаагаар

ивээн тэтгүүлэх

3.2

Сурталчилгааны зурагт хуудас

Төсөл, Зориг Сан, YLP-11, ивээн тэтгэгчдийн логотой арга хэмжээний том зурагт хуудас

5,000 10 (2x5м2)

50,000 50,000

3.3

T-shirt Төгсөлтийн ёслол дээр нэгэн жигд харагдах, мөн төслийн сурталчилгаа болох цамц

15,000 50 750,000 750,000 -

Нийт 900,000 900,000 4. Сурталчилгаатай холбоотой

4.1

Төслийн богино хэмжээний видео

Төслийг танилцуулах, сурталчилах зориулалттай дурсгал болж үлдэх дүрс бичлэг

200,000 1 200,000 200,000 -

4.2

Facebook Page/ Youtube channel

Олон нийтэд төслийн тухай мэдээлэл хүргэх,

0 1 0 - -

Page 11: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 11 / 31

төслөө сурталчилах, мөн төслийн тэмдэглэл хийх

4.3

Сонин Төгсөлтийн ёслол дээр хэвлэл, мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийг урьж мэдээ бичүүлнэ

50,000 1 50,000 50,000 Хэвлэл, мэдээллийн

байгууллагуудаар дэмжүүлэх

4.4

ТВ Төслийн сурталчилгаа болох богино хэмжээний дүрс бичлэгийг ТВ-ээр нэвтрүүлж олон нийтэд хүргэнэ

80,000 5 400,000 200,000 Үнэгүй буюу хямд үнээр нэвтрүүлэх

Нийт 750,000 550,000 Магадлашгүй зардал (10%) Нийт Зарлага 4,061,000 1,975,000

Page 12: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 12 / 31

Хоёр. Төслийн гүйцэтгэл 2.1. Төслийн үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулсан байдал 2.2. Төслийн санхүүжилтийн гүйцэтгэл

2.1. Төслийн үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулсан байдал

- Мэргэжлийн оролцогсод - Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл - Эцэг эх, сургуулийн захиргаа - Зориг сан

Мэргэжлийн оролцогсод Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараах байгууллага, түншлэгчтэй хамран ажилласан болно. Үүнд: № Төслийн хамтрагч, түншийн нэр Оролцоо

1 Нийслэлийн ЕБС-ийн 84-р сургууль

- Төслийг үйл ажиллагааг дэмжиж, хичээл заах анги, танхимаар хангах - 11ж ангийн 38 сурагчийг төслийн үйл ажиллагаанд оролцох боломж олгох

2 Технологийн дээд сургууль

Бямба гариг бүр буюу хичээлийн цагт сурагч бүрийг үдийн цай болох сүү, цагаан идээгээр төлбөргүйгээр хангах

3 Т.Буяндэлгэр, Хүний нөөцийн удирдлага шинэчлэлийн академийн зөвлөх багш

“Цагийн менежмент”, “Илтгэх урлаг” сэдвээр хоёр удаагийн хичээл зааж төслийн үйл ажиллагааг дэмжиж, сурагчдын хөгжилд хувь нэмрээ оруулах

4

Б.Энхболд, Дейл Карнеги институтын Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч, "Карьер Эйд" төвийн захирал

“Мэргэжил сонгох нь” сэдвээр хичээл зааж төслийн үйл ажиллагааг дэмжиж, сурагчдын хөгжилд хувь нэмрээ оруулах

5 Монгол ТВ – Өнөө өглөө хөтөлбөр

Төслийн баг, сурагчдыг зочноор урьж оролцуулах, сурагчдын хувь хүний хөгжлийн талаар ярилцах, олон нийтэд төслийн талаар мэдээлэл өгөх

6

Зориг сангийн “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн “Ногоон ирээдүй-Хүүхдийн оролцоо” төслийн баг

2014.03.22-ны өдөр дэлхийн усны өдөртэй холбоотой мэдээллээр төслийн багийг хангаж, үйл ажиллагааг дэмжих.

7 Хувь хүний хөгжлийн институт Эхний 2 хичээлийг үнэ төлбөргүй заалгах Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл № Төслийн хамтрагч, түншийн нэр Оролцоо

1 Монгол ТВ

“Өнөө өглөө” хөтөлбөрт төслийн баг, сурагчид зочноор уригдан оролцсон бөгөөд хувь хүний хөгжлийн боловсролын талаар ярилцсан. Тус хөтөлбөрийг 2014.03.26-ны өдөр дунджаар 3500-4500 хүн үзсэн байна.

2 “Ардчилал” сонин “Тэмүүлэл” төслийн академик бус сургалтын үйл ажиллагаа” гарчигтай мэдээ нийтлэгдэв. 2014.02.26

3 www.news.mn “Академик бус сургалт зохионо” гарчигтай мэдээ нийтлэгдэв. 2014.02.20 http://www.news.mn/content/171046.shtml

4 www.time.mn “84-р сургуулийн сурагчид “Тэмүүлэл” төсөлд нэгдэв” гарчигтай мэдээ нийтлэгдэв. 2014.02.10 http://society.time.mn/content/41404.shtml

5 www.facebook.com/temuuleltei “Тэмүүлэл” төслийн тухай мэдээ, мэдээллийг тогтмол хүргэсэн бөгөөд 7 хоногт дунджаар 1000-1500 хүн уншиж танилцсан байна.

Page 13: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 13 / 31

Монгол ТВ-ийн “Өнөө өглөө” хөтөлбөр. 2014.03.26

News.mn, time.mn, “Ардчилал” сонингоор “Тэмүүлэл” төслийн тухай мэдээ олон нийтэд хүрэв.

Эцэг эх, сургуулийн захиргаа 2014.04.26-нд төслийн хүрээнд олж авсан мэдлэг, чадвар болон төслийн хэрэгжилтийг дүгнэж сурагчид 7 багт хуваагдаж илтгэл хэлэлцүүлсэн. Энэхүү төслийн хаалтын үйл ажиллагаанд сурагчдын эцэг, эхийн төлөөлөл, 84-р сургуулийн захирал- Түүхийн ухааны доктор (Ph), АБТА С.Марта тэргүүтэй сургуулийн захиргааны төлөөлөл, Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх, Зориг сангийн төлөөлөл, төслийн хамтрагч, түншлэгч нарын төлөөлөл оролцсон. Эцэг эхийн зөвлөлөөс төслийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэн төслийн багт талархал гардуулсан болно. Талархалын үг: “Тэмүүлэл” төслийн баг, хамт олонд. Бидний хүүхдүүдийн төлөвшилд “Хувь хүний хөгжил” сургалтаараа оюуны үнэтэй хувь нэмэр оруулсанд талархаж, цаашдын ажил үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсэе. Хамтдаа тэмүүлцгээе. 84-р сургуулийн 11ж анги. Эцэг эхийн зөвлөл. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх, Зориг сангийн төлөөлөл, төслийн хамтрагч, түншлэгч нарын төлөөлөл төслийн хаалтын үйл ажиллагаанд сурагчдын илтгэлийг шүүж, байр эзлүүлэхэд оролцсон.

Page 14: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 14 / 31

Төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр амжилттай оролцсон сурагчиддаа “Тэмүүлэл” төслийн баг болон 84-р сургуулийн захиргааны хамтарсан “Гэрчилгээ” олгож, суралцсан хичээл, эзэмшсэн чадварын баталгаажуулав.

Зориг сан

Зориг сангийн зүгээс “Тэмүүлэл” төслийг дэмжиж төслийн багийнханы зүгээс хамтрагч, түншлэгч нартай холбоо барих, санхүүжилт хүсэхэд шаардлагатай албан бичгийг бэлтгэн туслалцаа үзүүлсэн.

Төслийн багийн зүгээс явцын тайланг нэг удаа буюу 2014 оны 3 дугаар сар 06-ны өдөр хүлээлгэн өгч, төслийн явц, цаашид хийх ажлын талаар мэдээлсэн бөгөөд төслийн хэрэгжилттэй холбоотой харилцан мэдээлэл солилцож, заавар, зөвлөгөө авч ажилласан.

Page 15: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 15 / 31

2.2. Төслийн санхүүжилтийн гүйцэтгэл

“Тэмүүлэл” төслийн багынхан нийт 3,654,400 тѳгрѳгний санхүүжилттайгаар тѳсѳл хэргэжүүлсэн. Үүнээс Зориг Сангийн 400 мянган тѳгрѳгнѳѳс бусад нийт 3,254,400 тѳгрѳгийн санхүүжилтийг төслийн багынхан ѳѳрсдѳѳ бий болгосон. Үүнд хамтран ажилласан байгуулга, хувь хүмүүсээс үзүүлсэн мѳнгѳн бус хэлбэрийн дэмжлэг тусалцаа хамгийн их дүнг эзэлж байгаа. Тухайлал, “Хувь Хүний Хөгжлийн Институт”, Дейл Карнеги институтын Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч, "Карьер Эйд" төвийн захирал Б.Энхболд, Монголын Хүний нөөцийн удирдлага шинэчлэлийн академийн зөвлөх багш Т.Буяндэлгэр нар нийт 2,350,000 тѳгрѳгтэй тэнцэх хичээлүүдийг үнэ тѳлбѳргүйгээр орсон. Харин Технологийн Дээд Сургуулиас 184,400 тѳгрѳгтэй тэнцэх ѳдрийн цай бэлтгэн хангаж ѳгсѳн. “Тэмүүлэл” төслийн багийн ѳѳрийн босгосон санхүүжилт нь Idea T-shirt зарсан 570 мянган тѳгрѳг бөгөөд “Frozen Snow” амралтын үйл ажиллагааг зохион байгуулснаар “Цэвэр Агаар” хичээлийн тээврийн зардалын асуудлыг шийдвэрлэж, 150 мянган тѳгрѳгийн тээвэрийн зардалыг ѳѳрсдийн зүгээс санхүүжүүлж чадсан.

400,000 150,000

570,000

2,350,000

184,400 -

500,000 1,000,000 1,500,000 2,000,000 2,500,000 3,000,000 3,500,000 4,000,000

Санхүүжилтийн Эх Үүсвэр

Санхүүжилт

Нийт Санхүүжилт

Page 16: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 16 / 31

Санхүүгийн тайлангийн хураангүй

Орлогын Тайлан Хураангуй Тѳгрѳг

Бүх Санхүүжилт 3,654,400

Зориг Сан 400,000

Тээврийн Санхүүжилт-Frozen Snow 150,000

Idea T-shirt Санхүүжилт 570,000

Хандив-Хичээл 2,350,000

Хандив-Ѳдрийн Цай 184,400

Бүх Зардал (3,603,200)

Сурах Бичгийн Зардал (390,000)

Тээврийн Зардал (150,000)

Төгсөлтийн Зардал (358,800)

Idea T-shirt Санхүүжилтийн Зардал (160,000)

Хичээлийн Зардал (2,350,000)

Ѳдрийн Цайны Зардал (194,400)

Ашиг 51,200

Багийн Гишүүдийн Comensation (51,200)

Цэвэр Ашиг -

Сурах бичгийн зардал,

390,000₮, 11% Тээврийн зардал,

150,000₮, 4%

Төслийн хаалтын үйл ажиллагааны

зардал, 358,800₮, 10%

Санхүүжилтийн зардал,

160,000₮, 5%

Хичээлийн зардал,

2350000₮, 65%

Ѳдрийн цайны зардал,

194400₮, 5%

Зардалын Задаргаа

Page 17: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 17 / 31

Санхүүгийн тайлангийн дэлгэрэнгүй

Орлогын Тайлан Тѳгрѳг Тайлбар Орлого Зориг Сан 400,000 Багийн Санхүүжилт 570,000 (Сурагчдын ѳѳрийн гараар зүрсан "Idea t-

shirt" зарж босгосон санхүүжилт) Тулга 80,000 (4 ширхэг) Цогт 100,000 (6 ширхэг) Мөнбиш 80,000 (5 ширхэг) Оюу 80,000 (5 ширхэг) Энхбаяр 100,000 (5 ширхэг) Нинжин 130,000 (7 ширхэг) Нийт Орлогын Дүн 970,000 Үйл Ажиллагааны Зардал Сурах Бичгийн Зардал- “Хувь хүний

хөгжлийн институт” (390,000) (10,000/ном, 39 ном авсан)

Боов (10,000) (эхний хичээлийн ѳдрийн цайны боов) Тээврийн Зардал (150,000) ("Цэвэр Агаар" хичээлээр Богд Уул руу

гарахад түрээслэсэн автобусны зардал) Төгсөлтийн Зардал (358,800) (Тѳгсѳлтийн үйл ажиллагааг зохион

байгуулахад гарсан зардал) Бичгийн Цаас (2,500) (Цогтбаяр) Жааз, Хатуу Цаас (36,300) (Цогтбаяр) Announce (50,000) (Тулга) Принтерийн Хор (20,000) (Мөнбиш) Шагнал, Урамшуулал (250,000) (Сурагчдын шилдэг багт урамшуулал болгон

ѳгсѳн) Санхүүжилтийн Зардал (160,000) (Санхүүжилт босгоход гарсан зардал) Цагаан футболк (120,000) (Цогтбаяр) Бийр (5,000) (Цогтбаяр) Будаг (35,000) (Оюу) Нийт Үйл Ажиллагааны Зардалын Дүн (1,068,800) Нийт Ашиг (98,800) Бусад Орлого/ (Зарлага) Frozen Snow-ийн Тээврийн Орлого 150,000 ("Frozen Snow"-ийг "Цэвэр Агаар" хичээлтэй

нэг ѳдѳр зохион байгуулсанаар автобусны зардалыг нѳхсѳн)

Бусад (51,200) (Тѳслийн эцэст илүү гарсан үлдэгдэлийг багийн гишүүдэд хуваасан)

Нийт Бусад Орлого/ (Зарлага) 98,800 Ашиг - Мѳнгѳн бус Орлого/ (Зарлага) Хандив-“Хувь хүний хөгжлийн институт”-

ийн хичээл 1,000,000 (Хувь Хүний Хѳгжлийн Институтийн багш:

250,000/цаг, 2 удаа 2 цагаар хичээл заасан) Хандив-Т.Буяндэлгэрийн хичээл 600,000 (Т.Буяндэлгэр: нэг удаагийн хичээл

300,000₮, 2 удаа хичээл заасан) Хандив-Dale Carnegie 750,000 (Дейл Карнеги институтын Монгол дахь

салбарын үүсгэн байгуулагч Б.Энхболд: 250,000/цаг, 1 удаа 3 цагийн хичээл заасан)

Хандив-Технологийн Дээд сургууль- Ѳдрийн Цай

184,400 (Технологийн Дээд Сургуулиас ѳдрийн цай үнэгүй хангаж ѳгсѳн)

Page 18: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 18 / 31

Тараг 12,000 (2014.04.26) Тараг 24,000 (2014.04.19) Аарц 14,000 (2014.04.12) Ааруул 19,200 (2014.04.05) Аарц 14,000 (2014.03.29) Тараг 12,000 (2014.03.22) Ааруул 19,200 (2014.03.15) Тараг 12,000 (2014.03.08) Аарц 14,000 (2014.03.01) Боов 20,000 (2014.02.22) Тараг 12,000 (2014.02.15) Тараг 12,000 (2014.02.08) Нийт Мөнгөн бус Орлого 2,534,400 Хичээлийн Зардал (2,350,000) (32-34р мѳр) Ѳдрийн Цайны Зардал (184,400) (35р мѳр) Бэлэг футболк-Т.Буяндэлгэр - (2014.04.26) Бэлэг футболк-Нямгарам /хаалтын үйл

ажиллагаанд гэрэл зураг авч үйлчилсэн/ - (2014.04.26)

Нийт Мөнгөн бус Зарлага (2,534,400) Нийт Мѳнгѳн бус Орлого/ (Зарлага) - Цэвэр Ашиг -

Page 19: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 19 / 31

Гурав. Төслийн үр дүн 3.1. Төслийн үндсэн үйл ажиллагааны үр дүн /Сургалтын үйл ажиллагаа/ 3.2. Төслийн үр дүнгийн талаарх багийн гишүүдийн дүгнэлт

3.1. Төслийн үндсэн үйл ажиллагааны үр дүн /Сургалтын үйл ажиллагаа/

1. “Танилцах ярилцлага” - 2014.02.08

Агуулга: Сурагчдад төслийн зорилго, ерөнхий агуулга, хүлээгдэж буй үр дүнгийн талаар төслийн багийн гишүүд танилцуулж ярилцсан. Үйл явц: Төслийн эхний өдөр багийн гишүүд сурагчидтай танилцаж, тэдний хүсэл мөрөөдөл, зорилгын талаар болон өөрсдийнх нь талаар ярилцав. Сурагчдынхаа талаар дэлгэрэнгүй мэдэж, ерөнхий хандлагыг тандах нь энэ өдрийн зорилго байсан. Мөн өөртөө итгэх итгэл, бусадтай харилцах чадвар гээд төслийн цаашдын сургалтанд олгох мэдлэг, ур чадвар хүүхдүүдийн хувьд хэр төлөвшсөн байгааг олж мэдэх зорилгоор багахан хэмжээний судалгаа авч, түүвэр байдлаар 10 хүүхэдтэй ганцаарчилсан ярилцлага хийсэн.

Хүүхдүүд маань маш тааламжтай хүлээж авсан бөгөөд тэдний гол хүсэл бол бусадтай харилцах, илтгэх ур чадвараа сайжруулж, мэргэжилт сонголтоо хийхдээ зөвлөмж, чиглэл авах байсан юм. Харин ихэнх хүүхдүүд өөртөө итгэх итгэл сайн гэж хариулсанаас бидний сурагч байх үеэс өсвөр насны хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл харьцангуй дээшилсэн нь ажиглагдсан.

2. “Би хэн бэ?” хичээл - 2014.02.15

Багш: “Хувь хүний хөгжлийн институт” Агуулга: Өөрийгөө таньж мэдэх ач холбогдолын тухай

Үйл явц: Хичээлийн зорилго нь сурагч өөрийгөө зөв тодорхойлох, ингэснээр өөрт ямар мэргэжил тохирох вэ, ямар нөөц боломж байна вэ гэдгийг нээн илрүүлэх явдал байсан юм. Хичээлд хамрагдахаас өмнө өөрийгөө юу хийх дуртай, ирээдүйд ямар мэргэжил эзэмших ёстойг сайн ойлгодоггүй байсан сурагчид энэхүү хичээлийн үр дүнд өөрийн дотоод чиг баримжаагаа олж авсан гэсэн сэтгэгдлийг бидэнтэй хуваалцаж байсан юм. Сургуулиас зохион байгуулагддаг үйл ажиллагаа, хичээлийн гадуурх дугуйланд хамрагдах явцдаа өөрийн давуу талуудыг нээн, цаашдын зорилгоо тодорхойлсон сурагчид байдаг ч, ангийн тал гаруй хувь нь өөрийн давуу болон сул талуудыг “цэгцлэн бодож” амжаагүй байсан юм. Тус хичээлээр чухам яагаад “Би хэн бэ?” гэх асуултыг өөртөө тавих нь чухал байдаг тухай ойлгуулж, юу хийх дуртай, юуг бусдаас илүү хийдэг вэ гэхчилэн энгийн асуултуудыг өөртөө тавьж, дүгнэлт хийх боломжийг олгосон юм.

Page 20: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 20 / 31

3. “Мөрөөдөл, зорилго” хичээл - 2014.02.22

Багш: “Хувь хүний хөгжлийн институт” Агуулга: Мөрөөдөл болон зорилготой байхын ач холбогдолын тухай

Үйл явц: Аливаа амжилтыг уулын оргилоор зүйрлэвэл, түүнд хүргэх чиглүүлэгч болох луужин нь “зорилго” гэдгийг сурагчдад ойлгуулан, мөрөөдөл, зорилгоо тодорхой болгуулахыг энэхүү хичээлээр зорьсон юм. Төсөл эхлэх үед сурагчдаас авсан асуулга судалгаанаас үзэхэд 29 сурагчаас 28 нь “мөрөөдөлтэй” гэсэн боловч өөрийн мөрөөдөл, зорилгоо тодорхой хэлж чадахгүй сурагч олон байсан юм. “Хувь хүний хөгжлийн институт”-ээс сурагчдыг өөрсдийн хувийн чадварыг хөгжүүлэхэд нь дөхөм болж, чиглүүлэх зорилготой “Мөрөөдөлд хүрэх зам” нэртэй гарын авлага-хувийн хөтөч номыг төслийн зүгээс сурагчдад олгосон билээ. Энэхүү номонд өөрийн мөрөөдлийг өнгөтөөр дүрслэн бичиж, ангийн нөхөддөө танилцуулах нь хичээлийн үр дүнг дүгнэх нэг чухал хэсэг байсан ба ийнхүү өөрийн зорилго, мөрөөдлөө бусадтай хуваалцсанаар ирээдүйд болон өөртөө итгэх итгэл үнэмшил нэмэгдэж байгааг онцолж байсан юм.

4. “Цагийн менежмент” хичээл - 2014.03.01

Багш: Т.Буяндэлгэр, Монголын Хүний нөөцийн удирдлага шинэчлэлийн академийн зөвлөх багш Агуулга: Өдөр бүрийн үйл ажиллагаандаа цагийг зөв төлөвлөж үр ашигтай ажиллах талаар заасан.

Үйл явц: Багш хичээлийг Prezi presentation ашиглан заасан. Хичээлийн явцад цагийн үнэ цэнийг ойлгуулсан 5 минутын бичлэг үзүүлсэн. Багш хичээлдээ олон сонирхолтой ишлэл болон жишээ татан тайлбар хийсэн.

Дүгнэлт: Багш хичээлээ Prezi presentation ашиглан заасан нь хичээлийн агуулгыг ойлгоход сонирхолтой болгосон. Мөн хичээлийн дундуур цагийн үнэ цэнийн талаар богино хэмжээний бичлэг үзүүлсэн нь хүүхдүүдийн хичээлдээ хандах сонирхолыг улам нэмэгдүүлж буй нь ажиглагдсан. Багш хичээлээ зөвхөн онол теоромоос илүүтэйгээр өөрт болон бусад хүмүүс дээр жишээ аван заасан нь хүүхдүүдэд ойлгоход илүү хялбар байв. Хүүхдүүдэд хамгийн их туссан аргын нэг нь 100 онооны дүрэм буюу өдөр бүр өөртөө 100 онооны зорилго тавьж ажлаа төлөвлөх арга байв. Багш өөрөө цагийг сайн баримталж зохицуулдаг хүн байсан ба үүгээрээ хүүхдүүдэд үлгэрлэж байв. Энэхүү 100 онооны дүрмийг хүүхдүүд өдөр бүрийн зорилгодоо ашиглаж эхэлсэн ба эхэндээ 100 онооноос 20, 30 оноо авдаг байсан бол сүүлдээ өндөр оноо авдаг болсон гэж өөрсдөдөө гарсан өөрчлөлтүүдээ дүгнэж байв.

5. “Мэргэжил сонголт” хичээл - 2014.03.08

Багш: Б. Энхболд, Дейл Карнеги институцын Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч, "Карьер Эйд" төвийн захирал

Агуулга: Өөрт тохирсон мэргэжлээ сонгох, сонирхсон мэргэжлийн дагуу сургуулиудаа хайх арга эзэмшүүлэх.

Үйл явц: Багш өөрийгөө эхлээд танилцуулж өөрийн мэргэжил сонголтын алдаа оноог тайлбарлаж өөрт тохирсон мэргэжлээ сонгохын ач холбогдолыг сургасан. Дараа нь хүүхдүүдийг 5 багт хуваан тэдний оролцоон дээр тулгуурлан хүссэн мэргэжлийн сургуулиа хэрхэн хайж олох болон гарч болох хүндрэлүүд дээр кейс шинжлэх даалгавар ажиллуулж хүүхдүүдээр өөрсдөөр нь асуудлуудыг шийдүүлж зөвлөгөө өгч заасан.

Page 21: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 21 / 31

Дүгнэлт: Багш өөрийн мэргэжил сонголтын алдаа оноо дээр тулгуурлан мэргэжлээ зөв сонгохын ач холбогдолыг заасан нь хүүхдүүдэд үзүүлэх нөлөөлөл илүү байв. Мөн зөвхөн лекц хэлбэрээр бус хүүхдүүдийн оролцоон дээр тулгуур

лан мэргэж

ил сонголтонд тулгарах асуудлуудыг даван туулах аргыг заасан нь жинхэнэ амьдрал дээр тэдгээр асуудлуудыг хүүхдүүд өөрсдөө шийдэх чадвартай болсон.

6. “Илтгэх ур чадвар” хичээл - 2014.03.15

Товч танилцуулга: “Хүний нөөцийн удирдлага, шинэчлэлийн академи”-ийн зөвлөх багш Лектор Т.Буяндэлгэр илтгэх ур чадвар болон мэтгэлцээний талаар хичээл зааж, сурагчдыг дадлагажуулсан.

Үйл явц: Сурагчид энэ өдрийн эхнээс л их хүлээлттэй байлаа. Учир нь Лектор Т.Буяндэлгэр багш маань өмнө нь “Цагийн менежмент” хичээлийг заасан нь сурагчдад маш их таалагдсан бөгөөд түүнчлэн сурагчид бүгд илтгэх ур чадвараа сайжруулахыг их хүсч байсан юм Тэдний хүлээлт ч талаар болоогүй бөгөөд энэ өдрийн хичээл их сонирхолтой бас хэрэгцээтэй мэдээллээр дүүрэн байсан юм. Багш маань өөрөө их туршлагатай илтгэгч байсан бөгөөд хичээл заахын хажуугаар өөрөөрөө үлгэр дуурайллыг харуулж байв.

Энэхүү сургалтанд илтгэл тавихад нөлөөлөх хүчин зүйлсийг зогсолт, харц, хөл гарын хөдөлгөөн, дуу хоолойн өргөлт, буулгалт, ярих арга техник гаж ангилан ялгаж зарим зүйлүүд дээр сурагчдыг өөрсдөөр нь хийлгэж хичээлд оролцуулсан нь их үр дүнтэй болж байлаа.

Тус сургалтаас сурсан зүйлээ сурагчидд төгсөлтийн үйл ажиллагаан дээр багаар илтгэл тавьж харуулсан юм. Төгсөлтийн үйл ажиллагаанд багш Т.Буяндэлгэр ирж оролцсон бөгөөд хүүхдүүдэд хандаж үнэхээр өөрчлөлт гарсан байгааг хэлсэн юм. Мөн ангийн 5 хүүхдийг илтгэх урлагын сургалтанд үнэгүй сурах эрхээр хувийн зүгээс шагнасан нь үнэхээр гайхалтай байлаа.

Төслийн дараа хүүхдүүдтэй ярилцаж байгаад ангийн сурагч Т.Дөлгөөн анх удаагаар илтгэх урлагын тэмцээнд оролцож сургуулиасаа шалгаран улсын хэмжээний уралдаанд оролцон амжилт гаргасныг мэдсэн юм. Энэ бол төслийн үр дүн гэдгийг сонсоод бид бүхэн маш их баяртай байлаа.

Page 22: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 22 / 31

7. “Цэвэр агаар, эрүүл мэнд” хичээл - 2014.03.22

Товч танилцуулга: Дэлхийн усны өдөр тохиосонтой холбоотойгоор Зориг сангийн “Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн “Ногоон ирээдүй-Хүүхдийн оролцоо” төслийн багтай хамтран сурагчдын дунд асуулт, хариултын тэмцээн зохион байгуулсан бөгөөд Богд ууланд нэгэн өдрийг эрүүл агаарт өнгөрөөж, хүрээлэн буй орчныг хайрлах дадал эзэмшсэн.

Үйл явц: Хичээлийн зорилго нь хүүхдүүдийн унтаж өнгөрүүлдэг амралтын өдрийн өглөөг илүү өөрт хэрэгтэй байдлаар зарцуулах боломжийг мэдрүүлэх, байгаль орчинтойгоо зөв боловсон харьцах, хайрлан хамгаалах төлөвшил олгох байлаа.

Төлөвлөгдсөн өдөр “Дэлхийн усны өдөр” тохиосон нь их сонирхолтой давхцал байлаа. Энэ нь тус өдрийн хичээлийн ач холбогдлыг нэмэгдүүлсэн юм. Энэ өдөр өглөө 9 цагт сурагчидтай хамт Богд Уулын “Дугуй цагаан” гэх ойн цоорхойруу 1 цагийн алхалт хийж, дасгал хөдөлгөөн хийснээр эхэлсэн юм. Дараагаар нь усны өдөртэй холбогдуулан “Ногоон ирээдүй-Хүүхдийн оролцоо” төслийн багаас ирүүлсэн асуултуудаар асуулт хариултын тэмцээн зохион байгуулсан нь нэг талаас өрсөлдөөнтэй, нөгөө талаас байгаль орчны талаар мэдлэг олгосон үйл ажиллагаа болсон. Төслийн багийн гишүүдийн зүгээс сурагчдад байгальтайгаа хэрхэн зөв харьцах, “байгаль орчноо хайрлах сэтгэл хогоо хогийн саванд хаяхаас эхэлнэ” гэх мэт зөв төлөвшил олгох зорилго бүхий мэдээллүүдийг хүргэсэн юм.

Дугуй цагаанаас буцаж 1 цаг алхаад автобусаар сургууль дээрээ ирэхэд 13 цаг болсон байлаа. Унтаж өнгөрүүлж болох амралтын өдрийн энэ богинохон хугацаанд эрүүл агаарт гарч, ийм их зүйл хийгээд ирсэндээ хүүхдүүд маш баяртай байсан.

Төслийн төгсгөлд хүүхдүүд энэхүү хичээлийг дурсан ярьж түүнээс хойш амралтын өдөр унтахыг илүүд үздэг байсан нь эрс өөрчлөгдсөн гэдгийг бас хэлж байсан юм.

8. “Багийн ажиллагаа” хичээл - 2014.03.29

Агуулга: Төслийн багийн гишүүд багаар ажиллах талаар хичээл зааж, дасгал ажиллуулсан бөгөөд сурагчдыг багт хуваарилан зурагт хуудас бэлтгэх даалгавар өгсөн.

Багш: Багийн гишүүд Үйл явц: Багаар ажиллахын ерөнхий тодорхойлолт, мөн чанар, ач холбогдлын талаар богино хэмжээний сонирхолтой танилцуулга хийсэн (Together Everyone Achieves More). Үүний дараагаар сурагчдыг баг болгон хувааж хамтдаа ажиллахын үр ашгийг ойлгуулах зорилго бүхий “Superman” хөгжөөнт тоглоомыг тоглож хичээлийн үйл ажиллагаанд хүүхдүүдийг идэвхитэй оролцуулж чадсан. Хичээлийн төгсгөлд багаар

Page 23: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 23 / 31

ажиллахад гарч болох асуудлуудыг тодруулж тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж болох аргуудын талаар төслийн багийн гишүүд зөвлөмж өгч, мөн багийн гишүүний хүлээх үүрэг, хариуцлагыг, ёс зүйн талаар сурагчидтай илэн далангуй харилцан ярилцсан нь их үр дүнтэй бөгөөд үлдэцтэй байж чадсан.

Цаашид сурагчдыг багаар ажиллахыг дэмжих зорилгоор санамсаргүйгээр 7 багт хуваан 1 сарын хугацаанд багаар нь аливаа үйл ажиллагаанд оролцуулж төгсгөлд нь”Хувь Хүний Хөгжлийн Боловсрол Бидэнд Хэрэгтэй Юу?” сэдвээр зурагт хуудас, илтгэл бэлдэх даалгавар өгсөн бөгөөд ажлынхаа үр дүнг багууд төслийн төгсөлтийн үйл ажиллагаан дээр нийтийн өмнө илтгэж өөр хоорондоо

өрсөлдсөн билээ.

Энэхүү үйл ажиллгааны үр дүнд сурагчид “багаар ажиллахын утга учрыг жинхэнэ утгаар мэдэрлээ” гэдгээ хэлж байсан бөгөөд “өмнө нь зөвхөн нийлдэг хэдээрээ баг болдог байсан бол энэ удаа бараг үг сольж үзээгүй хүүхэдтэй нэг баг

хамтарч ажилласан үнэхээр сонирхолтой бас сургамжтай байсан” гэдгийг хэлж байсан юм.

9. “Дэлхий боловсролын чиг хандлага” хичээл - 2014.04.05

Багш: “Тэмүүлэл” төслийн багийн гишүүд

Агуулга: Гадаадад сургах тэтгэлгүүд, сургуулиа хэрхэн хайх, хэрхэн бэлтгэх, Япон, Хятад, Энэтхэгт суралцах боломжууд

Явц: Хичээлийн явц Танилцуулга, Лекц, Дүгнэлт гэсэн 3 хэсэгт багтсан.

Танилцуулга: Хичээлийн эхэнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарлагддаг гадаадын их сургуульд суралцуулах засгийн газарын болон хувийн байгууллагуудын тэтгэлгүүдийг танилцуулсан бөгөөд гадаадад суралцахын ач холбогдол, хэрхэн бэлдэх сэдэвүүдээр ерөнхий мэдлэг олгосон. Лекц: Багийн гишүүд өөрсдийн суралцсан гадаад орнууд болох Япон, Хятад, Энэтхэг улсуудын боловсролын систем, их сургуулиудын мэдээлэл, давуу болон сул тал, тэтгэлэг олох боломжуудын талаар хичээл заасан. Дүгнэлт: 1. Хүүхдүүдийн хүсэл зоригийг идэвхжүүлэх зорилгоор өөрсдийнх нь гадаадад суралцах санаа бодлыг сонсож зөвлөгөө өгсөн. Мөн зайны сургалтуудын боломжуудыг тайлбарлаж одооноос өөрийн хүссэн мэргэжлийн хичээлээ бие даан судлах боломжийг зааж өгсөн. 2. Гадаадад суралцах талаар мэдээллийг тухайн оронд сурч амьдарсан багш нар өгсөн тул илүү практикал мэдлэг олгосон. Энэхүү хичээлийн дараагаар хэд хэдэн хүүхэд гадаадад суралцана гэсэн зорилготой болсон байв.

Page 24: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 24 / 31

10. “Мэдлэгээ бататгах” хичээл - 2014.04.12, 2014.04.19

Нийт 8 удаагийн уулзалт, хичээлд хамрагдсаны дараа сурагчид өөрсдийн олж авсан мэдлэг, ойлголтоо бататгах, дүгнэх зорилгоор нийт 5 гишүүнтэй 7 багт хуваагдан, “Бидэнд хувь хүний хөгжлийн тухай боловсрол хэрэгтэй юу” гэсэн санааг агуулсан зурагт хуудас бэлтгэн, түүнийгээ тайлбарлан, илтгэсэн юм.

Энэ үеэс л бидний хэрэгжүүлсэн төслийн үр дүн харагдсан. Нэгдүгээрт, төсөлд

идэвхтэй хамрагдсан 28 сурагч бүгд өөрт гарсан өөрчлөлтүүдийг тодорхойлж, бусдын өмнө гарч, маш чадварлагаар илтгэж чадсан юм. Ямар ч ангид бусдын өмнө ярихдаа өөрийн санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаг “нүүр хагарсан” хэсэг сурагч байхад, үүнд төдийлөн сайн биш, бусдын өмнө гарч ярихаас аль болох зайлсхийн ард хоцордог нөгөө хэсэг гэж байдаг. Харин төслийн хугацаанд “Илтгэх ур чадварыг сайжруулах” хичээлээр мэргэжлийн багшаас зөвлөгөө, чиглэл авч, бусад хичээлийн цагаар байнгийн дадлага хийсний үр дүнд ангийн сурагч нэг бүрт тодорхой дэвшилт гарсан гэж ажиглагдсан. Ийм төрлийн ажиллагаанд төдийлөн идэвхтэй оролцдоггүй байсан ангийн нөхдөө ийнхүү өөрчлөгдөж, өөртөө итгэлтэй ярьж байгааг өмнө нь харж байгаагүй гэж бусад нөхөд нь үнэлж байсан юм.

Хоёрдугаарт, сурагчдыг нэрсийн дарааллаар 7 багт хуваан, илтгэл бэлдүүлсэн нь тэдний багаар ажиллах чадварыг цаашид хөгжүүлэх нэгэн түлхэц болж өгсөн юм. Хэдий бусад хичээлд багт хуваагдан ажиллах шаардлага гарч байсан ч нэг багт хуваарилагдсан гишүүд өөрсдийн хувийн онцлог шинж чанаруудаас үл хамааран, хоорондоо нэгдэж, нэгэн зорилгын төлөө ажиллаж байсан туршлага олон биш гэдгийг онцолж байсан. Ихэвчлэн тухайн ангийн идэвхтэй, сурлагын төвшин өндөр сурагчид багийн бусад гишүүнээс илүү оролцоотой байж, бусад нь хойш суудаг хандлага тогтсон байсан гэж байсан. Харин багийн илтгэл бэлдэх үед харьцангуй удаан хугацаанд хамтран ажилласан бөгөөд гишүүн нэг бүр өөрсдийн бодол санааг илэрхийлэн, хоорондоо зохицож ажилласан гэж дүгнэж байсан.

Төсөл эхлэх үед 11ж ангийн сурагчид өөр ангиудаас шилжиж ирсэн сурагч олонтой, хоорондоо нийлдэгээрээ бүлгүүд үүссэн зэрэг шалтгаанаас хоорондоо төдийлөн нээлттэй харьцдаггүй, хамт олонч чанар дутагдалтай юм болов уу гэж ажиглагдсан. Гэвч төслийн дунд үеэс нэгнийхээ үгийг сонсох, дэмжих, чөлөөтэй харилцдаг болох зэрэг нэг анги хэмээх том багийн хувьд ч эерэг үр дүн гарсан гэдэгтэй хамт олноороо ч, анги хариуцсан багш ч санал нэгдэж байсан юм.

Page 25: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 25 / 31

“Хаалтын ажиллагаа” - 2014.04.26

Уг төсөл харьцангуй богино хугацаанд хэрэгжсэн ч төсөлд хамрагдсан сурагчдад мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарсан гэдэг нь хаалтын ажиллагаа буюу эцсийн тайлан тавих үед тодорхой болсон юм. Тэд хичээл нэг бүрийн үнэ цэнэ, гол санааг нь ойлгосон

байсан ба баг бүр хичээл тус бүрээс ойлгож, хэвшүүлж авсан давуу талуудыг танилцуулж байсан юм. Төслийн хамрагдах сурагчийн тоо хязгаартай байсан тул багш сурагч тус бүртэй тулж ажиллах боломж бүрдсэн. Ингэснээр багш заан сургаж, сурагч түүнийг дуулгавартай сонсох гэсэн боловсрол олгох “нэг талын” хэлбэр бус, багш үндсэн чиглэлийг олгож, сурагч өөрөө аливаад асуудал тавьж оролцох, хичээлийн агуулгыг өөр дээрээ тусган, илүү их зүйлийг шингээж авах давуу тал

үүссэн гэж хэлж болно. Өөртөө итгэлгүй байсан нэг нь өөрт буй боломж, чадваруудаа ойлгож үнэлдэг болж, ажил мэргэжлээ сонгож амжаагүй яваа нь зөвхөн эцэг эх, эсвэл өөр хэн нэгний хэлсэн үгээр бус өөрөө энэ тухай нухацтай боддог болж, нийгэмд бие хүн болж төлөвших үндсэн чиглэлээ олж авсан гэж ажиглагдсан.

Хамгийн чухал өсөлт дэвшилт нь “зөвхөн биднээр энэ төслийн зорилго хэрэгжээд бүү дуусаг, харин цаашид бидний дүү нарт ийм хичээлүүд үргэлжлэн ороосой” гэж биднээс хүсч байсан явдал юм.

Тус хаалтын үйл ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх С.Батсүхийн хэлсэн үг:

“Өнөөдөр миний бие залуус та бүхэнтэй уулзаж, хийсэн ажилтай тань танилцахад манай улсын ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Учир нь аливаа улс орны ирээдүй хүүхэд, залуучуудынх нь хөгжлөөр тодорхойлогддог билээ. Иймд хүүхэд, залуус бүхэнд өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг төлөвшүүлэх, амьдралын сайн сайханд тэмүүлэх сэдэл төрүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэн өөрийгөө хөгжүүлэх боломжийг тэгш олгох, зан чанарын хувьд төлөвшсөн, бүтээлч, санаачлагатай, өрсөлдөх чадвартай иргэн төлөвшүүлэх нь боловсролын үндсэн зорилго юм. Залуус та бүхний санаачлан хэрэгжүүлсэн энэхүү төсөл боловсролын зорилгыг дэмжсэн, үр дүнтэй, сайхан арга хэмжээ болсон байна гэдгийг онцлон дурдая.

Та бүхний цаашдын ажил, үйлст өндрөөс өндөр амжилт хүсье.”

Page 26: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 26 / 31

3.2. Төслийн үр дүнгийн талаарх багийн гишүүдийн дүгнэлт

Н.Цогтбаяр: “Төслийн болоод өөрт хийсэн дүгнэлт”

“YLP”-гийн төсөл миний хувьд анхны нийгэмдээ хандсан ажил болсон. Өмнө нь зөвхөн өөрийгөө хөгжүүлэх тал дээр ажилладаг байсан бол энэ удаад нийгэмдээ хувь нэмэр оруулах боломж гарч ирсэн. Гэхдээ сонгож авсан сэдэв миний санаанд бүрэн нийцээгүй байсан. Төсөл эхлэх үеэр заавал тулгамдсан асуудалыг бус шинэчлэлийг харуулсан, залуусыг уриалан дуудсан төсөл хийе гэж бодож байсан. Гэхдээ цаг хугацаа давчуу байсан тул олонхоо дагасан билээ. Төслийн санаа

хурдан гарч хурдан эхэлсэн нь хэт яарсан хэрэг болсон. Бид төлөвлөгөөний дагуу шууд л 2014.02.08-наас төслийн гүйцэтгэлээ эхэлсэн нь бусад багаас ялгаатай. “Тэмүүлэл” төслийг цар хүрээ, зохион байгуулалт болон үр дүнгийн хувьд сайн гэж хэлэхгүй. Гэхдээ багийн гишүүд бид сэтгэл гарган хэрэгжүүлсэн гэж бодож байна. Төслийн багийн гишүүд өөрсдөдөө оногдсон ажлаа тухай бүрт нь гүйцэтгэж байсан нь төлөвлөсний дагуу ажил хурдтай урагшилж байсан. Дээр дурьдсанчилан төслийн сэдэв санаанд бурэн хүрээгүй байсан тул миний зүгээс бүрэн дүүрэн чармайлт гаргаагүй. Ерөнхийдөө багийн гишүүдийн санааг сонсож дэмжих хандлагатайгаар оролцсон. Төслийн гишүүд өөр өөр мэргэжилтэй байсан тул тэдний мэргэжлийн мэдлэгээс суралцсан. Жишээ нь: MOU гэдэг ойлголт бол үүрэн телефонд “Minute Of Usage” гэсэн метрик нэртэй байдаг. Харин бас ийм нэртэй хоёр талын хэлэлцээг баталгаажуулсан баримт байдаг болохийг мэдэж авсан. Энэ төслийг хэрэгжүүснээр миний багийн ажиллагааны чадвар сайжирсанаас гадна өөр бусад зүйлийг суралцлаа.

Бидний өгсөн хичээлийн үр дүнд хүүхдүүд ямар хурдтайгаар өөрчлөгдөж байгаагаас харахад хувь хүний хөгжлийн хичээл Монголын боловсролын системийг төдийгүй цаашид Монголын нийгэмд эргэлт гаргахаар нөлөөтэйг ойлгосон. Төслөөс хамгийн таалагдсан нь нэг ангийн гучин найман хүүхдэд бага ч гэсэн оюун санааны эерэг өөрчилөлт үзүүлсэн явдал байв. Цаашид тэдгээр нэг ангийнхан хүмүүнлэг, мэдлэгтэй, дэлхийн хэмжээний хүмүүс болно гэдэгт итгэлтэй байна.

Б.Мөнбиш: “Төслийн талаархи бодол”

Төслийн үйл ажиллагаагаар хүүхдүүд ч гэлтгүй бид ч мөн адил суралцаж чамгүй туршлагыг хуримтлуулсан юм. Хүүхдүүд бидэнд итгэж төсөлд үр дүнтэй оролцсон нь 2 зүйлтэй салшгүй холбоотой юм. Үүнд:

1.Энэ сургалт бидэнд чухал гэдэг хүсэл эрмэлзэлийг сурагчдад төрүүлж чадсан нь бидний нэг үр дүн бөгөөд нэг ч сурагчийг үлдээлгүй тулж ажилласан нь нөлөөлсөн гэж болно. Товчихондоо эерэг дадал зуршилийн эхлэлийг тавьж чадсан.

2. Энэ сургалт “бидэнд үүрэг хариуцлага гэдэг үнэхээр чухал”, “багаар ажиллах гэдэг эндээс л харагдана” гэдгийг сайн мэдэж авсан юм. Сурагчдаас харагдсан зүйл бол цагтаа ирэх, илүү үзэл бодлоо нээж өөрийгөө хөгжүүлэх тал дээр ажилласны үр шимээр зарим нэг нь тэмцээнүүдэд орж шагналт байр эзэлсэн, ирээдүйгээ төлөвлөж цаашид яаж амжилттай үр бүтээлтэй амьдрах зэргийг бүрэн дүүрэн ойлгосон нь талархалын үйл ажиллагаанаас мэдрэгдэж байсан юм. Товчихондоо агаарт байгаа үүрэг хариуцлагыг бид өөрт авцгаан үүрч сурч эхэлсэн нь бас нэгэн тэмдэглүүштэй үр дүн юм.

Page 27: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 27 / 31

Н.Нинжин: “Төслийн талаарх хувийн дүгнэлт”

“Тэмүүлэл” тѳсѳл бол миний хувьд хийх юмсан гэж бодож явдаг байсан тѳсѳл байсан. Яагаад ч юм бүү мэд би багдаа өнчин, гудамжны хүүхдүүдийг гэр оронтой болгох юмсан гэж боддог байсан, тэгээд ер нь хүүхдэд тус болъёо гэж их боддог байсан. Харин их сургуульд ороод олон олон мундаг хятдуудтай нэг ангид суралцаж ѳрсѳлдѳж, дадлага, ажлын байр хайж байхдаа хүн ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх, баяжуулах ямар их чухал гэдгийг ойлгосон.

Тэгээд “YLP”-гийн тѳсѳл хэрэгжүүлэхдээ хүмүүсийн оюун ухаанд хѳрѳнгѳ оруулах, хүмүүсийг ѳсч дэвжихэд тусалцаа, дэмжлэг үзүүлэхээр, хүмүүсийн ѳрсѳлдѳх чадварыг сайжруулахаар тѳсѳл хэргэжүүлэе гэж хувьдаа бодсон. Үүн дээр багийн бусад гишүүн ч гэсэн ижилхэн хүсэлтэй, санал нэг байсан. Тийм болоод манай багийнхан хувь хүний хѳгжиийн академик бус сонирхолтой хичээлүүдийг 10 жилийн хүүхдүүдэд заахаар “Тэмүүлэл” тѳсѳл хэрэгжүүлэхээр болсон.

“Тэмүүлэл” тѳслийг хэргэжүүлсэнээр миний хувьд их олон юм олж мэдсэн. Багийн гишүүд ѳѳр, ѳѳр мэргэжилтэй, ѳѳр, ѳѳр салбарын хүмүүс байсан болохоор олон тѳрлийн мэдээлэл авах боломж байсан. Мѳн багаар хамтран ажиллах тал дээр илүү их туршлага хуримтласан. Ѳмнѳ нь янз бүрийн хичээл дээр багаар их ажилладаг байсан болов ч, энэ удаагийнх шиг урт хугацаагаар олон үйл ажиллагаанд оролцох хэрэг гарч байгаагүй. Мѳн урьд нь санхүүжилт босгох байтугай санхүү ч хариуцаж явж байгаагүй болохоор энэ удаагийн туршлагаас данс хѳтлѳх, санхүүгийн тайлан гаргах дээр бас нэлээд туршлага хуримтлуулсан.

Тѳсѳл хэрэгжсэнээр миний хувьд хамгийн том ололт бол тѳсѳлд хамрагдсан хүүхдүүдэд үзүүлсэн нѳлѳѳ юм. Тѳсѳл хэрэгжих явцад хүүхдүүдийг ажиглахад тэд нар улам нээлттэй, чѳлѳѳтэй болоод, бас тѳслийг хэрэгтэй, сонирхолтой гэж хэлж байсан. Мѳн тѳслийн эцэст манай тѳсѳлд хамрагдсан нэг хүүхэд ийм богино захидал ирүүлсэн байсан:

“Өөрт байсан алдааг олоход та бүхэн тусалсан. Өөрийн ирээдүйдээ саад учруулж байсан өөрийнхөө алдааг та нарын ачаар олж залруулсан. Ирээдүйд өөрийнхөө хувьд хангалттай аз жаргалтай байхаар АМЖИЛТанд хүрээд та нартайгаа бахархалтайгаар эргээд уулзнаа ^^ та нартаа баярлалаа. Бидний төлөө, бусдын төлөө хийсэн, бүтээсэн бүх зүйлд чинь. Цаашид ч мөн адил сайн зүйлийг түгээн бусдад тусалж хэн нэгний амьдралын замыг нь гэрэлтүүлэх гэгээ болоорой гэж хүсье ^^ цаашдын ажил үйлсэд чинь өндрөөс өндөр амжилтыг хүсье. ТЭМҮҮЛЭЛ-ийн ТЭМҮҮЛЭЛ-тэй залуусаа”.

Үүнээс харахад бидний тѳсѳл энэ хүүхдүүдэд тодорхой хэмжээний эерэг нѳлѳѳ үзүүлсэн, бас ѳѳрчлѳлт, шинэчлэл, дэвшил авчирсан гэдэгт итгэлтэй байна. Магадгүй уйлдэл дээр илрэхээр илт биш байж болно, гэхдээ сэтгэхүйн хувьд бол тодорхой хэмжээний ѳѳрчлѳлт/шинэчлэл бол зайлшгүй байгаа. Энэ нь миний хувьд “Тэмүүлэл” тѳслийн гол үр дүн гэж үзэж байна. Цаашлаад бас хувь хүний хѳгжлийн мэдлэг, боловсрол хүн бүхэнд хэрэгтэй гэдгийг нотлосон гэсэн үг.

Ч.Энхбаяр: “Төсөл хэрэгжүүлсэн сэтгэгдэл”

Манай баг төслөө эхлүүлэхээс өмнө бүгд олон санал дэвшүүлж хэлэлцсэний эцэст бүгд энэ төслийг хэрэгжүүлэхээр санал нэгдэж, амжилттай гүйцэтгэлээ. Миний хувьд ерөнхий боловсролын сургуульд сурч байсан үеэ бодохоор бидэнд өөрийгөө таньж мэдэх, зорилгоо тодорхойлох, өөрийгөө илэрхийлэх, хувийн зохион байгуулалт,

төлөвлөлттэй байх, мэргэжил сонгох зэрэгтэй холбоотой мэдлэг, мэдээлэл, боловсрол олгодог байсан бол маш хэрэгтэй байх байсан гэж боддог. Хэрвээ би ерөнхий

Page 28: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 28 / 31

боловсролын сургуульдаа ч юм уу эсвэл арай эрт эдгээр бүх хувь хүний хөгжилтэй холбоотой чадваруудад суралцсан бол одоо байгаа түвшнээсээ илүү өөрийгөө нээж, хөгжүүлсэн, илүү амжилтад хүрэх боломжтой байсан байх гэж боддог. Ингээд дүү нартаа энэ боломжийг нээж өгч, нэг ч гэсэн хүүхдийн хувьд өөрчлөлт хийж, өөрийгөө таньж, зорилгоо тодорхойлоход тус болж чадвал төслийн маань зорилго биелнэ гэж бодож байсан.

3 сарын хугацаанд энэхүү төслийг хэрэгжүүлээд төгсөлтийн үйл ажиллагаа болоход хүүхдүүдэд маань бодитой өөрчлөлт гарсныг хараад сэтгэл маш их хөдөлсөн, багш хүний ажил, мэргэжлийн сайхныг мэдэрсэн. Төгсөлтийн үйл ажиллагаанд оролцсон багийн гишүүд маань ч бүгд сэтгэл туйлын өндөр байсан гэдэгт итгэл дүүрэн байна.

Боловсролын байгууллагад ажиллаж байгаагийнхаа хувьд энэхүү төслийнхөө талаар хариуцсан газрын дарга, холбогдох мэргэжилтнүүддээ болон Сайдын зөвлөхдөө танилцуулсан. Тэд бүгд төслийн зорилго, үр дүнг маань өндрөөр үнэлж, бидний одоо хэрэгжүүлж буй боловсролын шинэчлэлийн зорилго бол яг энэ /хүүхдийг амьдралд хэрэгтэй чадварт сургах, бие даах, өөрийгөө таньж мэдэх, хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй болгох/ юм гэсэн дүгнэлтийг хэлсэн билээ. Боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд бага боловсролын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж, лаборатори сургуулиудад туршигдаад, одоо үндэсний хэмжээнд хэрэгжих бэлтгэл хангагдаж байна. Энэ оноос суурь боловсролын хичээлийн хөтөлбөрийг шинэчлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад хувь хүний хөгжилтэй холбоотой агуулга, хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй байна гэсэн санал, төслийн тайлан, танилцуулга, үр дүнгээ албан ёсоор Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлэхээр тогтсон билээ. Энэ нь бидний 3 сарын хугацаанд хэрэгжүүлсэн Тэмүүлэл төслийн маань бас нэгэн чухал үр дүн гэж харж байна.

Хамтдаа инээж, хөгжилдөж, хичээж, зүтгэж, тэмүүлсэн та бүхэндээ баярлалаа.

Л.Галбаатар: “Төсөл амжилттай хэрэгжлээ”

Төслийн нэр /”Тэмүүлэл”/, төслийн уриа /”Хамтдаа тэмүүлцгээе”/, төслийн логог хамтдаа хэлэлцсэний үндсэн дээр саяхан сонгож байсан санагдавч аль хэдийн 4 сар орчим хугацаа өнгөрсөн байна. Төслийн үйл ажиллагаа энэ удаа өндөрлөж байгаа хэдий ч бидний нэр, уриа, лого хугацаагүйгээр буюу 10 жилээс багагүй хугацаанд оюуны өмч байх тул бид төслөө цаашид үргэлжлүүлэх, хүртээмжийг нь нэмэгдүүлэх боломж нээлттэй байна. Бидний гол үр дүн бол 38 сурагч, 1 ангийн багш, сурагчдын эцэг эх гэсэн сайхан найзуудтай болсон явдал юм. Бидний төлөвлөгөө бямба гариг бүр үдээс өмнө байнгын идэвхи, бэлтгэлтэйгээр төслийг хэрэгжүүлэх байсан бөгөөд энэ төлөвлөгөө 100 хувь хэрэгжсэн гол нөхцөл нь “Монгол Улсын ирээдүйн үнэ цэнэтэй иргэнийг бэлтгэх” гэсэн эрмэлзэл бөгөөд сурагчдын маань хувьд ““Монгол Улсын ирээдүйн үнэ цэнэтэй иргэн байх” гэсэн тэмүүлэл байв. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн 89%-ийг бид хандив хэлбэрээр олсон нь төслийн үр нөлөөг бусдад зөв ойлгуулсан, хүүхдэд зөв хүмүүжил, дадал олгох нь мөнгөөр үнэлэгдэшгүй чухал зүйл болохыг харуулж байна.

О.Тулга: Төслийг хэрэгжүүлэх болсон үндэслэл

Багийн гишүүд анх хэрэгжүүлэх төслийнхөө санааг бодон ярилцаж байхдаа бидний хүсэл нэг зүйл дээр нэгдэж байгааг анзаарсан юм. Бид бүгд Монгол Улсын ирээдүйг илүү сайхан, бас оюунлаг байгаасаа гэж

Page 29: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 29 / 31

хүсч байсан бөгөөд үүнд хувь хүний төлөвшлийн хамгийн чухал үе болох өсвөр насны хүүхдүүдэд ЕБС-ийн зүгээс олгож буй мэдлэг боловсрол, төлөвшил хамгийн ЧУХАЛ гэдэг дээр санал нэгдсэн юм. Учир нь энэ л хугацаанд Бие хүнээс ХУВЬ ХҮН болон төлөвших үйл явц эхэлдэг билээ. “Монгол хүн Монголын баялаг”, “Боловсролтой иргэн Монголын ирээдүй” гэх мэтчилэн ярьдаг боловч ирээдүй болсон хүүхдүүдийн боловсрол эзэмших үйл явцад хангалттай хэмжээгээр анхаарал хандуулан ажиллахгүй байгаа санагдсан учраас манай багийн 7 гишүүн “Тэмүүлэл” нэрийн дор нэгдэн ажиллаж эхэлсэн юм. Бидний анхны эргэлзээ бол “Яагаад ЕБС-ийн хичээлийн агуулга хангалттай хэмжээнд тусгагдсан, тэрхүү мэдлэг, боловсрол бүх сурагчдад заагдсан байтлаа Их Сургуульд сурч буй оюутны чансаа, мэргэжил эзэмшилт, төгсөгчдийн ажил эрхлэлт, бүтээлч байдал хангалтгүй байна вэ? гэх асуудал байлаа. Бид бүгд 10 жилийн сургуулийн сурагчид байсан болохоор энэхүү асуудлыг бид өөрсдийнхөө 10 жилд байсан үеээ төсөөлөн бодоцгоосон юм. ЕБС-д бид өсвөр насаа өнгөрөөн амьдралын нэгэн чухал сонголтоо хийн, Их сургуульд орж илүү чөлөөт нийгмийн харилцаанд ороход бидэнд юу тохиолдсон бэ? Энэ үед бидэнд ямар мэдлэг дутагдсан бэ? Үүнд бид дараах дүгнэлтийг гаргасан юм. Өнөөгийн ерөнхий боловсролын сургалтын агуулга хэт академик боловсролд анхаарч “Хувь Хүний хөгжил”-ийн боловсролыг орхигдуулсан нь дээрх асуудлын шалтгаан болсон. Учир нь сурагчдад дан ганц түүх, хэл, шинжлэх ухаан, уран зохиолын мэдлэг өгснөөр тэдний ирээдүйг хангалттай гэрэлтүүлж чадахгүй юм. Аливаа зүйлд өгөгдөл байхаас гадна ажиллуулах механизм байх ёстой, цөлд яваа хүнд хичнээн алт, мөнгө байгаад амьд үлдэхгүйтэй адилаар тэрхүү мэдлэгийг ажиллагаанд оруулах өөрийнх нь талаар авч үзэхгүйгээр мэдлэг өгөөд хэрэггүй юм.

Эндээс бид дараах товчхон тайлбарыг гаргасан.

“ЕБС-ийн сурагчдад өөрсдийнх нь талаарх мэдлэг хэрэгтэй”

Үнэхээр ЕБС-д өөрсдийнх нь тухай яриа маш бага өрнөдөг, тэнд шинжлэх ухааны тухай, уран зохиолын тухай ярьдаг болохоос чи хэн бэ, чи юу хийж чадах, юунд дуртай болох, бусад нь хэн болох, бусадтай хэрхэн харилцах, яаж хамтран ажиллах талаар яриа өрнөдөггүй. Бидний гаргасан энэхүү томъёолол зөв эсэх нь “Тэмүүлэл” төслийн үр дүнд харагдах байлаа.

Хэрэгжүүлэх арга: Өөрчлөлт хамгийн их явагддаг шилжилтийн насны нэг ангийн бүх хүүхдүүдэд 3 сарын хугацаанд хувь хүний боловсролын мэдлэг, төлөвшил олгох үйл ажиллагааг шат дараатайгаар зохион байгуулах. Ямар нэгэн шалгуургүйгээр бүх түвшний хүүхдүүдийг хамруулах үүднээс нэг ангийн бүх хүүхдүүдийг хамруулсан болно.

Сургууль, ангийн сонголт: Сургуулийн хувьд ямар нэгэн нөхцөл тавихгүй дундаж сургууль байх. Төгсөхөөс нэг жилийн өмнөх анги байх шаардлага тавьсан. Учир нь төгсөхийн өмнөх ангийн хүүхдүүдэд энэ талын мэдлэг, төлөвшил хамгийн их хэрэгтэй юм.

Б.Оюу: “Төслийн тухай хувийн дүгнэлт”

Төслийн санаа товчхондоо иргэн хүн хувь хүнийхээ хувьд төлөвших суурь үндсийг арван жилийн боловсролыг олгох үеэс зөв тавьж чадах тогтолцоог бий болгоход нөлөөлөхийг хичээх байсан юм. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Их, дээд сургуульд элсэн суралцахад зөвхөн дүн, мэдлэг хоёр хангалтгүй. Юун түрүүнд, өөрийн гэсэн тодорхой зорилготой, аливаа зүйлсийг зөвхөн багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн зааж зөвлөснөөр бус, өөрөө тунгаан бодож, эргэцүүлэх, юмыг олон талаас нь харж дүн шинжилгээ өгдөг байх ерөнхий чадварууд яг энэ үеэс л олгогдох шаардлагатай гэж бодсон.

Page 30: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 30 / 31

“Өөрийн чадвар, нөөц бололцоогоо ойлгоогүй, цаашид ямар мэргэжил эзэмших хэрэгтэй вэ гэдэгт эргэлзэж байгаа, бусад найз нөхдөө аль төвшинд, чухам юунд хүсч тэмүүлж явж байгааг өмнө нь мэддэггүй байжээ” гэж төсөлд хамрагдсан сурагчид хэлж байсан ба төсөлд хамрагдсаны дараа “өөрийгөө зөв үнэлж, одооноос урсгалаараа урсах бус өөрийн гэсэн бодолтой, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө бодитой алхам хийх цаг иржээ” гэдгийг ойлгосон нь төсөл тодорхой үр дүнгээ өгсөн гэдгийг харуулж байна.

Мөн сурагчдаас гадна тэдний эцэг эх, анги даасан багш нь сургалтын явцад сурагчдад бодит өөрчлөлтүүд гарсаныг сайшааж байсан. Жишээлбэл, “өөрийгөө илүү чөлөөтэй илэрхийлдэг болсон”, “өөрийн ирээдүйн тухай эцэг эхтэйгээ зөвлөлдөж ярьсан”, “анги хамт олонтойгоо нийтэч болсон”, “уралдаан тэмцээнд идэвхтэй оролцох болсон” гэх мэт.

Эдгээр нь ахлах ангиа төгсөж буй сурагчдын хувьд зайлшгүй байх ёстой үндсэн чадварууд бөгөөд суурь боловсрол олгохдоо ийнхүү хувь хүн талаас нь хөгжүүлэх сургалтын агуулгыг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт тусгах шаардлагатай байгаа тухай хүсэлтийг холбогдох газарт хүргүүлэхээр төлөвлөж байна.

Page 31: YLP11- Final report- Team -III_20140528

хуудас 31 / 31

Дөрөв. Тайлангийн хавсралт

4.1. Төслийн үйл ажиллагааны хүрээнд бүрдсэн хавсралт материал

- Зориг сангийн албан бичиг

- Хамтран ажиллах санамж бичгүүд

- Санхүүгийн баримтууд

- Сонин, вэб сайтууд дахь мэдээллийн хуудас

- Төсөлд оролцсон сурагчдаас авсан урьдчилсан судалгааны дүн

- Төсөлд хамрагдсан сурагчдын бэлтгэсэн илтгэл, зурагт хуудас

- “Хувь хүний хөгжлийн институт”-аас худалдан авсан ном

- Төсөлд амжилттай оролцсон сурагчдад олгосон гэрчилгээ, шалгарсан багт

гардуулсан өргөмжлөл, төслийн түншлэгч, хамтрагч нарт гардуулсан талархал

- БШУС-ын 2013 оны А/311 тоот “Сургалтын төлөвлөгөө, хичээлийн жилийн

бүтцийг шинэчлэн батлах тухай” тушаал, түүний хавсралт

- Гэрэл зургууд, дүрс бичлэгүүд.