22

Jem international

Embed Size (px)

Citation preview

Page 1: Jem international
Page 2: Jem international

Танилцуулга:

Жем Интернэшнл ХХК нь 1999 онд хүнсний спиртийн үйлдвэрлэл,гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй бол өдгөө Жем Интернэшнл компани нь тансаг зэрэглэлийн спирт, архи, шар айраг, цэвэр усны үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээгээр үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Page 3: Jem international

Жем Интернэшнл компани нь нийт 8000 м.кв орчим талбай бүхий үйлдвэрлэл болон оффисийн зориулалттай цогцолборт 350 гаруй ажилтан, ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж буй Монгол улсын томоохон ажил олгогч байгууллага юм.

Page 4: Jem international

Эрхэм зорилго:Тэргүүн чанар, Тэргүүн баталгаа

Бидний уриаЧанар мөнхөд оршихуй...

Стратеги:• ХЭРЭГЛЭГЧ ТӨВ• БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ• ОЛОН УЛСАД ҮНЭЛЭГДСЭН ЧАНАР• ОРЧИН ҮЕИЙН ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ

Page 5: Jem international

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Тэргүүн чанар, Тэргүүн баталгаа гэсэн зорилго чиглэлийнхээ хүрээнд бүтээгдэхүүнийхээ амт, чанарыг улам сайжруулах технологиудыг шат дараатайгаар амжилттай нэвтрүүлэн, нэгэнт бий болгосон чанараа хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий нууцлалын системүүдээр хамгаалдаг нь өөрийн зах зээл дэх бизнесийн ялгаралыг хэрэглэгчиддээ таниулах үндэс суурь нь болсон. Компаний менежментээ улам сайжруулах зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ стандартыг Олон Улсын жишигт нийцүүлэн "Чанарын Удирдлагын тогтолцоо - ISO 9001:2008", Кайзен, Борлуулалтын "Preselling" системүүдийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

Page 6: Jem international

Шингэн хүнсний салбарт үндсэн үйл ажиллагаагаа явуулахаас гадна мэдээлэл харилцаа холбооны салбарт G-mobile, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч Gem net, сансарын хиймэл дагуулын DDISH-TV, дэлхийн брэнд Pepsi Cola-ийн монгол дахь албан ёсны үйлдвэрлэгч GN-beverage болон бусад салбарт өөрийн хөрөнгө оруулалттай компаниудыг үүсгэн байгуулж үйл ажиллагааныхаа цар хүрээгээ улам тэлсээр байна.

Хэрэглэгчиддээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхээс гадна улс орон, нийгмийн хөгжилд үр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүдийг ивээн тэтгэн, санхүүжүүлэх замаар нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэн улмаар эмзэг бүлгийнхэн, боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, байгаль орчны салбаруудад бодит хувь нэмрээ оруулж байна.

Жем Интернэшнл компани нь сүүлийн 3 жил дараалан МҮХАҮТ-с тодруулдаг Монгол Улсын "ТОП-100" ААН-ээр шалгарч, Монгол улсын эдийн засагт томоохон хувь нэмэрээ оруулан 2008 оноос хойш жил дараалан "Тэргүүн татвар төлөгч байгууллага"-аар шалгараад байна.

Page 7: Jem international

Хэрэглэгч таны төлөө тэмүүлэх бидний түүх2004 онМонголд анх удаа бүтээгдэхүүний хамгаалалтанд Голаграммын нууцлалыг шошгон дээр нэвтрүүлсэн. Тухайн үед Голлаграммын нууцлал нь зөвхөн үнэт цаас, мөнгөн тэмдэгтийн нууцлалд ашиглагддаг байжээ.2006 онМонголд анх удаа Италийн Гуала бөглөөг бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн. Гуала бөглөө нь шилэнд гадны зүйл орохоос бүрэн хамгаалагдсан клапан, битүүмжит лац бүхий Олон улсын шилдэг технологийн бөглөө юм.2007 онМонголд анх удаа "Азаа үз-21" нууцлалын систем нэвтрүүлсэн. Хэрэглэгчид зориулсан сонирхолтой тоглоом хэлбэрийн нууцлалыг шошгондоо нэвтрүүлсэн нь бүтээгдэхүүний шошгон дахь нууцлалаараа анхдагч байсан юм. "Азаа үз-21"-ийг хусаж арилгаснаар дахин сэргээгдэхгүй ба хуурамчаар үйлдвэрлэгдэхээс 100 хувь бүтээгдэхүүнээ хамгаалсан.2009 онҮйлдвэрлэл, үйлчилгээнийхээ стандартыг Олон Улсын жишигт нийцүүлэн "Чанарын Удирдлагын тогтолцоо - ISO 9001:2008" стандартыг хэрэгжүүлж эхэллээ. Ингэснээр Чанарыг бий болгох тогтолцоогоо улам сайжруулж, улирал бүр хөндлөнгийн шинжээчдээр аудит хийлгэн, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээд хэмжээнд хүргэхээр системтэйгээр ажиллаж эхлэсэн байна. 

Page 8: Jem international

2009 онМонголд анх удаа Италийн Гуала группын хамгийн сүүлийн үеийн технологийн 3S /Шилдэг, аюулгүй, хамгаалалт/ бөглөөг бүх бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн. 3S технологийн бөглөө нь өөртөө битүүмжит лац, далд бөглөө, бөглөөний лац, доозлогч, давхар бэхлэгч гэсэн 5 давхар нууцлалуудыг агуулдаг тул одоог хүртэл хамгийн төгс хамгаалалт болж чадсаар байна.2010 онДэлхийн шилдэг технологи болох Мөнгөжүүлсэн болон Платинум /цагаан алтан/ шүүлтүүрүүдийн хослосон технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүллээ. Шингэнийг 0.01 мкм хүртэл өндөр нарийвчлалтай шүүдэг Платинум буюу цагаан алтан шүүлтүүр, Мөнгөжүүлсэн шүүлтүүрүүдийн технологиудыг хослуулснаар Дэлхийн дээд зэрэглэлийн тансаг брэндүүдтэй өрсөлдөхүйц шилдэг амт, чанарыг бий болгосон.

Page 9: Jem international

Салбар үйлдвэрүүдСпиртийн үйлдвэр1999 онд ХБНГУ-ын Eugen Shmit компаний тоног төхөөрөмж бүхий орчин үеийн спиртийн үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Энэхүү спиртийн үйлдвэр нь улаан буудайн тансаг, альфа зэрэглэлийн хүнсний цэвэр спиртийг үргэлжилсэн технологиор чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн гаргадаг. Ñпиртийн үйлдвэр нь дэргэдээ Монгол улсын Итгэмжлэгдсэн лабраторитой бөгөөд үйлдвэрлэн гаргаж буй бүх бүтээгдэхүүндээ хроматографийн болон химийн бусад нарийн шинжилгээнүүдийг хийдэг нь спиртийн чанар, найдвартай байдлыг бүрэн хангаж чаддаг.Архины үйлдвэр2003 онд ОХУ-н Тамбов хотын Комсомолец нийгэмлэгийн төслөөр архины Тэргүүн үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан. Тус үйлдвэр нь өөрийн спиртийн үйлдвэрийн тансаг, альфа зэрэглэлийн спиртүүд, туул голын ай сав газрын гүний цэнгэг ус зэрэг түүхий эдүүдийг ашиглан мөнгөжүүлсэн болон платинум /цагаан алтан/ шүүлтүүрүүдийн хослосон технологиор Chinggis Platinum, Chinggis Gold, Алтанбуудай, Миний эх орон цуврал брэндүүд, Тэргүүн нэрийн хүлээн авалт, зочин брэндүүдийг өөрийн гэсэн онцлог жор технологи, өвөрмөц сав баглаа боодлын шийдэл бүхий бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна. Тэргүүн архины үйлдвэр нь бүрэн автоматчлагдсан тоног төхөөрөмж, орчин үеийн шинжилгээний лабротори бүхий үйлдвэр юм.

Page 10: Jem international

Пивоны үйлдвэр2006 онд ХБНГУ-н техник, технологиор тоноглогдсон арвайн соёолж, зөрөг цэцгийн тусгайлсан жороор исгэх Жем Драфт шар айрагны үйлдвэрийг байгуулсан. Уг үйлдвэр нь шар айраганд агуулагдах амин дэм, эрдэс бодисуудыг нь шүүхгүйгээр байгалийн органик байдлаар нь хэрэглэгчиддээ орчин үеийн Ноу-Хау түгээлтийн технологи болох ХХТ-аар (Хөдөлгөөнт Хөргөлттэй Танк) түгээдэг нь бусад шар айрагны үйлдвэрүүдээс нэн онцлогтой юм. Ингэснээр хэрэглэгч зөвхөн бар, ресторанд амьд шар айргийг худалдан авах биш супермаркетууд болон бусад томоохон дэлгүүрүүдээс Жем Драфт амьд шар айрагийг худалдан авах боломжийг танд олгож байна. Усны үйлдвэр2009 онд Монгол улсын цэвэр усны хамгийн том хагалбар газар болох Өвөрхангай аймгийн Хужирт байгалийн цогцолбор газарт "Хужирт" байгалийн эрдэст усны үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Хужирт байгалийн эрдэст усыг Улаанбаатар хотоос 390 километрийн алсаас танд зориулан тээвэрлэн хүргэж байна. Хужирт байгалийн эрдэст усыг хэрэглэгч та өдөр дутмын ундны усны хэрэгцээндээ тогтмол хэрэглэснээр хүний өдөр тутмын эрдэсийн хэрэгцээгээ хамгийн зохимжтой түвшинд хангах боломжийг олгож байна.

Page 11: Jem international

Chinggis Platinum Эрхэмсэг бүхний илэрхийлэл...

Үйлдвэрлэж эхэлсэн он: 2006 онСпиртийн агууламж: 39% Савлагаа: 750 мл, 1000 мл Товч танилцуулгаЧингис хааны нэрээр нэрийдсэн CHINGGIS брэндүүдийн цуврал болох Chinggis PLATINUM брэнд нь Äýýä çýрýãëýëèéí ñàðõàä þì. I зэргийн улаанбуудайн тансаг спиртийг Туул голын сав газрын гүний цэнгэг зөөлрүүлсэн усаар шингэлж амраан уламжлалт технологиор үйлдвэрлэв. Платинум, Мөнгөжүүлсэн шүүлтүүрүүдээр дараалан оруулсан нь энэ бүтээгдэхүүний хамгийн цэвэр зөөлөн амт, чанарыг бий болгож чадсан байдаг.  ОХУ-ын Glass-Decor брэндийн мөнгөлөг шармал шошго бүхий шилэн лонх, Италийн Guala-Closures группын 5 давхар нууцлал бүхий 3S /Super, safe, secure/ бөглөөгөөр хамгаалагдсан ба гадуураа гоёлын төмөр хайрцагтайгаар бүтээгдсэн нь Дээд зэрэглэлийн хүлээн авалт, ёслол хүндлэлийг илэрхийлэх Тансаг бүхнийг өөртөө шингээñýí á¿òýýãäýõ¿¿í þì. 

Page 12: Jem international

Chinggis GoldАлтаар үнэлэгдсэн Агуу их нэр хүндийн эзэн

Үйлдвэрлэж эхэлсэн он: 2004 он                                        Спиртийн агууламж: 39% Савлагаа: 500 мл, 750 мл, 1000 мл

Товч танилцуулгаЧингис-Өдгөө Чингисийн нэрийг дахин давтагдашгүй амт, чанаàð дэлхийд таниулæ Олон улсад алтаар үнэлэгдэж дотоодын зах зээлд премиум брэндийн øèíý ò¿¿õèéã áè÷ñýí á¿òýýãäýõ¿¿í þì.  

I зэргийн улаанбуудайн тансаг спиртийг Туул голын сав газрын гүний цэнгэг зөөлрүүлсэн усаар шингэлж амараан уламжлалт технологиор үйлдвэрлэв. Алтжуулсан, Мөнгөжүүлсэн шүүлтүүрүүдээр дараалан оруулан шүүсэн нь энэ бүтээгдэхүүний хамгийн цэвэр зөөлөн амт, чанарыг бий болгож чадсан байдаг. ОХУ-ын Glass-Decor брэндийн алтадмал шармал шошго бүхий шилэн лонх, Италийн Guala Closures группын 5 давхар нууцлал бүхий 3S /Super, safe, secure/ бөглөөгөөр хамгаалагдсан ба гадуураа гоёлын төмөр хайрцагтайгаар бүтээгдсэн нь Алтаар үнэлэгдэх нэр хүндийн илэрхийлэл болсон. 

Page 13: Jem international

АлтанбуудайАмтлахуйд шүүдрийн дусал мэт зөөлөнҮнэртэхүйд арвайн буудай мэт тансаг

Үйлдвэрлэж эхэлсэн он: 2004он  Спиртийн агууламж: 38% Савлагаа: 500 мл, 750 мл Товч танилцуулгаУлаанбуудайн тансаг спиртийг Туул голын сав газрын цэнгэг зөөлрүүлсэн усаар найруулж амараан, мөнгөжүүлсэн шүүлтүүрийг ашиглан уламжлалт технологиор үйлдвэрлэсэн тансаг сархад.Орчин үеийн сав баглаа боодлын чиг хандлагыг тодорхойлсон, өнгө дизайны цогц шийдэл бүхий хар плёнкан бүрэлттэй /couching/ шил, Италийн Guala Closures группын 5 давхар нууцлал бүхий 3S /Super, safe, secure/ бөглөөгөөр хамгаалагдсан.

Page 14: Jem international

21 аймгийн цуврал брэндүүд Сэтгэл татам миний сайхан нутаг

Үйлдвэрлэж эхлэсэн он:  2009он                         Спиртийн агууламж: 38% Савлагаа: 50 мл, 750 млТовч танилцуулгаМонгол орны 21 аймгийн байгалийн дурсгалт газар, соёлын өв уламжлал, ёс заншлыг өвөрмөц содон байдлаар дүрслэн харуулсан өнгө дизайны цогц шийдэл бүхий цуврал брэндүүдийг Монгол Улсын Хүнсний Манлай үйлдвэр Жем Интернэшнл компани Дэлхийн шилдэг технологи, тэргүүн туршилгаа шингээн бүтээв.

Улаанбуудайн тансаг зэрэглэлийн спиртийг, гүний цэнгэг усаар найруулан Мөнгөжүүлсэн шүүлтүүрээр шүүн 21 аймгийн онцлог бүхий ургамалын гаралтай нэмэлтүүдийг аймаг тус бүрийн брэндүүдийн орц найрлаганд нь шингээн зөөлөн амтыг бий болгож өгсөнөөрөө нэн онцлогтой.

ОХУ-ын Glass-Decor брэндийн шармал шошго бүхий шилэн лонх, Италийн Guala Closures группын 5 давхар нууцлал бүхий 3S /Super, safe, secure/ бөглөөгөөр хамгаалагдсан.

Page 15: Jem international

Тэргүүн /хүлээн авалт,çî÷èí/Түмэнд таашаагдсан чанарТөгс хамгаалагдсан Тэргүүн брэнд

Үйлдвэрлэж эхэлсэн он: 2004 онСпиртийн агууламж: 39.8%,38% Савлагаа: 250 мл,     350 мл,     500 мл,     750 мл

Товч танилцуулгаУлаанбуудайн тансаг спиртийг Туул голын сав газрын цэнгэг зөөлрүүлсэн усаар найруулан амараан, мөнгөжүүлсэн шүүлтүүрээр шүүн зөөлрүүлэв. Ямар нэгэн хүнсний нэмэлт хэрэглээгүй цэвэр цагаан архи. Италийн Guala closures группын 5 давхар нууцлалын систем бүхий 3S /Super, safe, secure/ бөглөө, мөнгөн тэмдэгт үнэт цаас, цахим картны нуулалд ашиглагддаг Голаграмм, оптиграммын хослолсон нууцлал болон үл гандах металь будган шошготой.

Page 16: Jem international

Жем ДрафтАмьд шар айраг- Органик бүтээгдэхүүн

Үйлдвэрлэж эхэлсэн он: 2007 он Спиртийн агууламж 5.5%                                       Савлагаа: 500 мл,     1000 мл,     1500 млТовч танилцуулгаЖем Драфт амьд шар айраг нь консервантгүй, шүүлт болон пастеризаци хийгдээгүйгээрээ жинхэнэ "амьд" шар айраг юм. Шар айрагны хадгалах хугацааг уртасгах  зорилгоор шүүж мөн дулааны боловсруулалт  хийдэг бөгөөд дээрхи  боловсруулалт хийгдсэн шар айрганд агуулагдах амин дэм, шимт бодисуудын  хэмжээ 80 хүртэлх хувиар буурсан байдаг.   Харин амин дэм эрдэс бодисуудыг нь шүүгээгүй, хадгалах хугацааг уртасгах дулааны боловсруулалт хийгээгүй шар айрганд хүний биед нэн хэрэгтэй амин дэм эрдэс бодисууд, төмөр, натри,кали, магни, фосфор, зэс, цайр, В1,В6,В12, РР амин дэмүүд 100 хувь хадгалагдан үлддэг.   Жем Драфт амьд шар айргийг ОХУ-н эрдэмтдийн шинэ зууны бүтээл болох хадгалалт -түгээлтийн гайхамшигт технологи Хөргөлттэй Хөдөлгөөнт Танкыг ашиглан супермаркет, ресторан пабуудаар борлуулах үйлчилгээг Монголдоо анх удаа шинээр нэвтрүүлсэн. 

Page 17: Jem international

Хужирт цэвэр усМонгол хүн бүр эрүүл байг

Үйлдвэрлэж эхэлсэн он: 2009 он                                        Савлагаа: 330 мл, 500 мл, 1500 мл, 19 000 мл

Товч танилцуулгаХужирт байгалийн эрдэст усны онцлог нь:Эко орчинд үйлдвэрлэдэг.Улаанбаатар хотоос 390 километрийн алсад орших Өвөрхангай аймгийн Хужирт сумын байгалийн тогтоц, гадаргын давхарга, хөрс чулуулагийн бүтэц нь хүний бие организмд хамгийн тохиромжтой эрдэсийг агуулдаг болохыг судлан үзсэний үр дүнд Жем-Хужирт ХХК ЭКО үйлдвэрийг байгуулсан.Эрдэсийн агууламж нь Хүний биенд хамгийн тохиромжтой:Хоол хүнснээсээ олж авдаг эрдэсээс хүний биед хамгийн сайн шингэж бодисын солилцоог идэвхижүүлдэг нь байгалийн эрдэстэй ус гэж эрдэмтэд үздэг бөгөөд Хүнд хамгийн тохиромжтой хэмжээ нь 250-300 мг/л байдаг байна. Хужирт байгалийн эрдэст усны эрдэсжилт 300 мг/л.Зөв бүтэцтэй ус:Хужирт эрдэст усыг үйлдвэрлэхдээ олон давхар шүүлтүүрээр шүүгээгүй, цэвэршүүлэх зорилгоор хлоржуулаагүй, өндөр даралттай тахирласан хоолойгоор шахаж бүтцийг нь алдагдуулалгүйгээр савладаг тул хүнд хэрэгтэй хамгийн зөв бүтэцтэй ус юм. Хужирт усны бүтцийг Япон улсын эрдэмтэн, ус судлаач Масару Эмото судлан зөв 6 талст болохыг Монголчууддаа батлан харуулсан.Шүлтлэг шинж чанартай ус:Шүлтлэг ус нь элдэв өвчний тэр дундаа хорт хавдар, чихрийн шижин, цусны даралт ихсэх, арьсны үрэвсэл зэрэг өвчнүүдийн эх үүсвэр болдог хорт бодисуудыг гадагшлуулахад гол үүрэг гүйцэтгэдэг.

Page 18: Jem international

Нийгмийн салбарт:"Тэргүүн чанар, Тэргүүн баталгаа" гэсэн зорилго чиглэлийнхээ дагуу чанартай, баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг удаан хугацаанд тогтвортой ханган ажиллаж байгаа нь бидний хамгийн эн тэргүүний нийгмийн хариуцлага юм. Жем Интернэшнл ХХК нь нийгмийн сайн сайхны төлөө хандив тусламж, ивээн тэтгэлэгийн арга хэмжээ зохион байгуулан нийгмийн хариуцлагаа төлөвшүүлдэг. Тухайлбал:Эдийн засгийн салбарт:Улс орны эдийн засгийн өсөлт хөгжилд үндэсний томоохон ААН-үүдийн тогтвортой үйл ажиллагаа, шинээр нэвтрүүлж буй арга технологи, ажлын байр, улсад төлж буй татвар зэрэг хүчин зүйлүүд чухал нөлөөтэй. Жем Интернэшнл ХХК-ийн хувьд улсын төсөвт оруулж буй татварын хэмжээгээрээ 2008 оноос хойш жил дараалан “Тэргүүн татвар төлөгч байгууллага” –аар шалгарч байна. Эрүүл мэндийн салбарт:Хужирт байгалийн эрдэст усны 2010 оны зуны олон нийтийн арга хэмжээний үеээр Гэмтэл согог судлалын vндэсний тєвийн “Тулгуур эрхтэний гэмтэл” – ийн тасагт эмчлvvлж буй тvнхний мултралтай хvvхдvvдийн дунд “Эх дэлхий – Эрдэст ус” сэдвийн дагуу гар зургийн уралдаан зарлаж шалгарсан 1 хvvхдийг Өвөрхангай аймгийн Хужирт сумын рашаан, сувилалд 14 хоног сувилуулах эрхээр шагнасан..

Page 19: Jem international

Боловсролын салбартМонголын ирээдүйн хөгжлийн өнөөгийн гарц бол боловсролын салбарын хөгжил билээ. Улс орныхоо хөгжилд ихийг бүтээх хүсэл эрмэлзэл, мэдлэг чадвартай бүхий оюутан, сурагчдыг бид үргэлж дэмжиж ирсэн. Тиймдээ оюутан сурагчдын дунд уралдаан тэмцээн, сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлаж мөн багш эрдэмтийн бүтээлийг олны хүртээл болгоход тус дэмжлэгэээ үзүүлж байна. Бидний ивээн тэтгэн зохион байгуулсан зарим ажлуудаас дурьдвал: “Хүмүүн бичигтэн-2010” улсын уралдаан, Менежментийн улсын олимпиад, Эдийн засгийн сургуулиудын дунд судалгааны бүтээлийн уралдаан гэх мэт олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.Улаанбаатар хотын төв сүлд модОн солигдох мөчид та бидний цугларч, баяр хөөрөө хамтдаа тэмдэглэн Сүлд модныхоо өмнө зургаа татуулдаг газар бол яахын аргагүй Сүхбаатарын талбай билээ. Сүүлийн 5 жил арааллан төв талбайн Сүлд модыг засах ажлыг Нийслэлийн захирагчийн албатай хамтран амжилттай зохин байгуулж байна.

Page 20: Jem international

Урлаг, спортын салбар"Чингис хаан" жудогийн дэлхийн цомын тэмцээнМонгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл доор Ази тивд анх удаа зохион байгуулж буй “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнийг 2009, 2010, 2011 онуудад буюу 3 жил дараалан Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцон Азийн Жүдо Бөхийн Холбоо, Монголын Жүдо Бөхий Холбоодуудтай хамтран амжилттай зохион байгуулсан. “Чингис Хаан-2011” дэлхийн цомын тэмцээн нь Олимпийн эрх авах оноог цуглуулах боломжийг Монголын Жүдочиддоо олгосноороо нийлээд онцлогтой тэмцээн болж өнгөрсөн. Нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэгдсэнЦагаан сарын баярыг тохиолдуулан "Өтгөс буурлуудаа хүндэлцгээе" хөтөлбөрÑ¿¿ëèéí 3 æèëèéí õóãàöààíä нийслэл áîëîí àéìãóóäûí халамж үйлчилгээний газартай хамтран өндөр настай нэн ядуу ахмадуудад хүмүүлэгийн тусламж үзүүлсний зэрэгцээ 2008, 2009,2010,2011 онд хараагүй иргэдийн халамж үйлчилгээний төвийн 100 өндөр настанд бэлэг барьдаг.

Page 21: Jem international

ÁÈÄÍÈÉ ÀÌÆÈËÒ2006 он “Entreppeneur-2006” Үзэсгэлэн яармагийн “Манлайлан оролцогч байгууллага”, МҮХАҮТШилдэг Маркетингтай байгууллага, Монголын Маркетингийн холбоо 2007 он“Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон”, МХЭАХҮХ“Монголын Үндэсний шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ”-тэй байгууллага, Монголын Хүнсчдийн холбооТэргүүний татвар төлөгч байгууллага, Сангийн Яам, ҮТЕГ 2008 онМонголын ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулах шалгаруулалтын №64 – р байр, МҮХАҮТ2009 онХүнсний манлай үйлдвэр, Монголын Хүнсчдийн Холбоо"Чанарын Удирдлагын тогтолцоо ISO 9001:2008" Олон Улсын чанарын стандартыг хэрэгжүүлсэн хамт олон. Монголын ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулах шалгаруулалтын 51 – р байр, МҮХАҮТ2010 он Монголын TOП-100 аж ахуйн нэгж шалгаруулах шалгаруулалтын 18 – р байр, МҮХАҮТ Тэргүүний татвар төлөгч байгууллага, Сангийн Яам, ҮТЕГ 2011 онМонгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэх 10 үйлдвэрийн нэг, ХХААХҮЯ

Page 22: Jem international

Анхаарал тавьсанд баярлалаа.