50
Инноваци: үндсэн ойлголт, технологийн хөгжил Профессор Л.Дамдинсүрэн 2011.11.09

Innovation&tech

  • Upload
    noonii

  • View
    3.497

  • Download
    1

Embed Size (px)

Citation preview

Page 1: Innovation&tech

Инноваци: үндсэн ойлголт, технологийн хөгжил

Профессор Л.Дамдинсүрэн

2011.11.09

Page 2: Innovation&tech

Инновацийн тухай үндсэн тодорхойлолт

• Инноваци (innovation) -ийн тухай эрдэмтэд, олон улсын байгууллага, улс гүрнүүдийн хуулийн тодохойлолт олон байгаа ч ерөнхийдөө “шинэчлэх” гэсэн санааг илэрхийлж байна.

• Ямар ч тодорхойлолт, томъёоллоор инноваци бол шинэ буюу боловсронгуй болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээний хэлбэрээр зах зээл борлогдож буй бүтээлч үйл ажиллагааны, эсвэл практик үйл ажиллагаанд ашиглагдаж буй шинэ буюу боловсронгуй болгосон технологийн процессын үр дүн болно

• Инновацийг шинэ санаа, бүтээлийг практикт хэрэглэн шинэ бүтээгдэхүүн, технологийн процесс буй болгож байгаа нийгэм-технологийн ба эдийн засгийн үйл явц гэж ойлгож болно

"Инноваци бол бизнесийн зорилгоор үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг шинжлэх ухаан-зохион байгуулалтын хувьд шинээр нэгтгэх явдал"Й.Шумпетер

"Энэ бол шинэ санаанаас зах зээл дээр борлуулж буй бэлэн бүтээгдэхүүн хүртэлх бүхэл бүтэн үйл явц"Я.Кук, П.Майерс нар

Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, технологийн процессыг боловсронгуй болгох, нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны эцсийн үр дүн"Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, 1993

"Инноваци гэж эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх цогц үйл ажилагаа"Монгол улсын ШУТ-ийн тухай хууль, 2008

Инновацийн

тодорхойлол-тууд

Page 3: Innovation&tech

Инновацийн мөн чанарын зарим тайлбар• “шинэ зүйл”, “инноваци” гэдэг ойлголтуудыг

ялгаатай авч үзэх ёстой

шинэ зүйл нь:- нээлт, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар,

барааны тэмдэг, шинэ санаа саналын хэлбэрээр

- Бүтээгдэхүүний стандарт, технологийн параметр, заавар, зөвлөмж, үйлдвэрлэл, удирдлагын процессын баримт бичгийн хэлбэрээр

- “ноу хау” хэлбэрээр- Шинжлэх ухааны арга, зарчмын хэлбэрээр- Технологийн туршилт, зохион бүтээлтийн

сэдэл болон зах зээлийн судалгааны үр дүн хэлбэрээр байж болно

Инноваци нь:- Удирдлагын объектыг өөрчлөн шинэчлэх,

эдийн засаг, нийгэм, экологи, ШУТ-ийн үр дүн гаргах зорилгоор шинэ зүйлийг нэвтрүүлсний эцсийн үр дүн нь инноваци болно

Page 4: Innovation&tech

Инновацийн ангилал

• Инновацийг шинэлэг байдлаар нь ангилахдаа түүний технологийн үзүүлэлт, зах зээлд эзэлж буй байр суурийг мөн харгалзан үзнэ. Технологийн үзүүлэлтийг харгалзан:

Бүтээгдэхүүний инноваци-Шинэ материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, зарчмын шинэ бүтээгдэхүүн гаргаж буй

Процессын инноваци-үйлдвэрлэлийн шинэ технологи, автоматчиллын илүү өндөр түвшинг хэрэглэх, шинэ технологит тохирсон үйлдвэрлэлийг зохион байгуулах зэрэг

гэж ангилна.

• Зах зээлд хир зэрэг шинэ байна гэдгээр нь дэлхий дахинд, улс орны хэмжээнд, тухайн байгууллага, үйлдвэрт шинэ инноваци гэж ангилж бас болно

инновацийг

• суурь-бүтээгдэхүүн, технологийн процесс бүхэлдээ шинэ, эсвэл

тэдгээрийн зарим элментийн үүрэг, шинж чанарт өөрчлөлт орсон

байвал

шинэлэг

• сайжруулах шинжтэй-бэлэн бүтээгдэхүүн, эсвэл

ихээхэн хэмжээнд боловсруулсан, түүнчлэн

үйлдвэрлэлийн шинэ аргыг, эсвэл үлэмж

хэмжээгээр боловсронгуй болгосон аргыг

нэвтрүүлэхтэй холбоотой

байд-лаар нь

• хуурмаг (псевдоинноваци)-тухайн бүтээгдэхүүн,

үйлдвэрлэлийн процесст чанарын шинжтэй өөрчлөлт гаргаагүй\өнгө, үзэмж төдий өөрчлөлттэй\, бүтэц, чанар, орц, найрлага, үнэ, өртөгт

өөрчлөлт гараагүй

Page 5: Innovation&tech

Инновацийн иж бүрэн ангилалАнгиллын шинж Бүлэглэл

Хэрэглэх салбараар - удирдлага, зохион байгуулалт, нийгэм, аж үйлдвэрийн зэрэг

Инновацийн үндэс болсон шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үе шатуудаар

- шинжлэх ухааны, технологийн, техник-тоног төхөөрөмжийн, зохион бүтээлтийн, үйлдвэрлэлийн мэдээллийн

Эрчимжилтийн түвшингээр - “давалгаа”, тэгш, сул, өргөн хэмжээний

Хэрэгжих хурдаар - түргэн, удаан, аажмаар өсөх, тэнцвэртэй, үсрэнгүй

Цар хүрээгээр - тив дамжсан, үндэстэн хоорондын, бүс нутгийн, үндэсний, томоохон, дунд, жижиг

Үр дүнгийн түвшингээр - өндөр, тогтвортой, нам

Үр нөлөөгөөр - эдийн засгийн , нийгмийн, экологийн, интеграль

Хамрах хүрээгээр - эдийн засгийн, улс төрийн, эрх зүйн, нийгмийн боловсролын

Үйлдвэрлэлийн хүчин зүйлсээр - үйлдвэрлэлийн хэрэгслийн, хөдөлмөрийн зүйлсийн, хөдөлмөрийн үр дүнгийн, ажиллах хүчний

Зориулалтаар - сайжруулах, нэмж өөрчлөх, оруулах, солих

Page 6: Innovation&tech

Инновацийн иж бүрэн ангиллын тайлбар

• Инновацийг ерөнхийд нь технологийн, технологийн бус гэсэн категорит хувааж болно

• Технологийн инновацид шинжлэх ухаан, технологийн дэвшлийг тодорхойлж буй үйлдвэрлэлийн хэрэгсэл, арга, технологийг хөндсөн бүх өөрчлөлт, шинэчлэлт багтана. Судлаачид, бизнес эрхлэгчдийн анхаарал технологийн инновацид эрчимтэй төлвөрч байна. Технологийн инноваци нь бүтээгдэхүүн хийх аргыг сайжруулж, илүү боловсронгуй болгоход, техникийн инноваци нь шинэ буюу сайжруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд үр өгөөжөө өгдөг

• Технологийн бус инновацид зохион байгуулалт, удирдлага, эрх зүй, нийгмийн экологийн шинжтэй шинэчлэлт, өөрчлөлтүүд хамаарна. Удирдлага, зохион байгуулалтын инноваци нь үйлдвэрлэл, бүтээгдэхүүний хуваарилалт, түгээлт, тээвэр, борлуулалт, хангамжийн зүй зохистой зохион байгуулалтыг буй болгоно. Нийгмийн инноваци нь хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, эрүүл, мэнд, соёлын асуудлыг оновчтой шийдвэрлэх арга зам болдог. Ер нь инновацийн үйл явц нийгмийн агуулга, ач холбогдолтой байдаг тул инновацийн үйл явцыг төлөвлөж, удирдахдаа нийгмийн үр дагаврыг нь харгалзан үзэх шаардлагатай байдаг. Мэдээллийн инноваци нь мэдээллийн үнэн бодит, хурдан шуурхай чанарыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан-технологийн үйл ажиллагааны хүрээнд мэдээллийн зүй зохистой урсгалыг хангахад үр нөлөөгөөр өгсөөр байна.

Page 7: Innovation&tech

Инновацийн шалгуур үзүүлэлтүүд

• Шинэлэг санаа сэдэл нь зөвхөн шинэ бүтээгдэхүүн, эсвэл шинэ процесст шингэж, бодитой хэрэгжиж, инноваци болно

• Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд инновацийн салшгүй нэг шалгуур үзүүлэлт нь худалдаалагдах буюу таваар болох шинж чанар юм. Инноваци худалдаалагдах агуулгаараа бол зах зээлийн эрэлт, хэрэгцээг дамжин ухамсарлагдсан эдийн засгийн хувьд зайлшгүй шаардлагатай зүйл мөн

• Инноваци нь шинэ санаа, бүтээлийг практикт хэрэглэх замаар шинж чанараараа шилдэг бүтээгдэхүүн, технологи буй болгож байгаа юм

шинжлэх-ухаан технологийн хувьд

шинэлэг

практик хэрэгжихүйц

хэрэглэгчийн эрэлтэд нийцэж, зах

зээлд борлогдох

Page 8: Innovation&tech

Инновацийн бүлэглэл, үйлдвэрлэх хүчний хөгжилд үзүүлэх ач холбогдлоор

1. Суурь инноваци нь урт хугацаа, зардал, хүч ихээр шаардах боловч далайц, түвшингээрээ эдийн засаг, нийгмийн ач холбогдол өндөртэй

2. Суурь зарчмын үндсэн дээр хавсрага судалгааны үр дүнд буй болсон технологи, шинэ бүтээгдэхүүн, техник хэрэгсэл нь эрэлт хэрэгцээг хангах чадвар бүхий үзүүлэлтүүдтэй байна. Ийм инновацийг хэрэгжүүлэх хугацаа богино, зардал бага боловч үр ашиг их бус байдаг

3. Дунд түвшний бүтээл, ноу хау шинжтэй, хосолмол шинэ бүтээлийн инноваци нь тухайн үед байгаа технологийг боловсронгуй болгох, техникийг шинэчлэх, бүтээгдэхүүний техникийн болон хэрэглээний үзүүлэлтүүдийг сайжруулах боломж олгоно

4. Бага зэргийн хосолмол шинж бүхий шинэ бүтээлүүдийг багтаасан энэ бүлгийн инноваци жижгэвтэр санал болон үйлдвэрлэлтийн туршилтын үндсэн дээр буй болно

• технологийн хувьсгал, шинэ чиглэл

• чанарын өөрчлөлт, шинэ салбар

• технологийн нэг үе солигдоно

• суурь зарчим дээр шинэ технологи

• - үндсэн үзүүлэлтүүд хэвээр

• 2 догч параметрүүд сайжирна

• технологиийн шинэчлэл

• техникийн шинэчлэл

• бүтээгдэхүүний шинэчлэл

Суурь шинжтэй, том бүтээл

ижил суурь дээр буй болсон

зарчмын шинэ зэхэц

бага зэргийн хосолмол шинж

бүхий бүтээлүүд

дунд түвшний бүтээл, ноу хау,

шинэ загвар

12

3 4

Page 9: Innovation&tech

Инновацийн үйл явцын мөчлөг

Инновацийн үйл ажиллагаа – судалгаа, шинжилгээ, маркетингийн хөтөлбөрийг багтаасан бүх төрлийн үйл ажиллагаа

• Судалгааны мөчлөг нь харьцангуй урт хугацаа шаардах боловч суурь судалгааны хөгжил нь өндөр үр ашигтай инновацийн үндэс болдог, төрийн дэмжлэг чухал үүрэгтэй

• Худалдааны мөчлөг нь мэдлэгийг хэрэглээний эргэлтэд оруулах механизмыг оновчтой бүрдүүлснээр инновацийг богино хугацаанд буй болгоно

Судалгаанымөчлөг

• шинжлэх ухааны суурь судалгаа, нээлт, бүтээл,

практикт нэвтрүүлэх туршилт

• шинэ бүтээгдэхүүн, процесс буй болгож,

үйлдвэрлэлд нэвтрүүлэн зах зээлд худалдаалан хэрэгцээнд нийлүүлнэ

Худалдаанымөчлөг

• бодит үр дүнд хүрэх богино хугацаа

• хувийн сектороос хөрөнгө оруулах сонирхол

Page 10: Innovation&tech

Инновацийн үйл явцын энгийн загвар

Суурь судалга

а

Хавсрага

судалгаа

Технологи,

маркетинг

Туршилт, зохион бүтээлт

Үйлдвэрлэлийн бэлтгэл

Үйлдвэрлэл

Борлуулалт

• Инновацийн үйл явц дотроо хэрхэн яаж өрнөж байгааг логикоор ангилж үздэг хэд хэдэн загвар байдаг

• Инноваци суурь судалгаанаас эхлээд тодорхой шатуудыг дамжин бүтээгдэхүүнийг хэрэглэх хүрээнд дуусч байгааг энгийн загвар харуулж байна

• Гэхдээ шинжлэх ухааны шинжлэх ухааны шинэ мэдлэг эдийн засгийн өсөлтөнд шууд нөлөөлөх ёстой.

• Энэ загварын сайн тал нь тун энгийн, сул тал нь салбар, хэсгүүд хоорондын цогц хэлхээ холбоо, эргэх холбооны механизмыг бүрэн илэрхийлээгүй, гадаад нөхцөл байдал, хүчин зүйлсийг тооцоогүйд оршино

Page 11: Innovation&tech

“Кибернетикийн хар хайрцаг” загвар

• Кибернетикт өргөнөөр хэрэглэдэг “хар хайрцаг”-ийн аргаар эрдэмтэд инновацийн үйл явцыг загварчилжээ

• Кибернетикийн загвар нь инновацийн үйл явцыг цогц систем болгон төсөөлж, дотор нь үйл явцын элментүүдээс өөр хоорондоо байнгын холбоо, шүтэлцээнд оршдог дэд систем үүсгэж байгаа ба энэ систем нь бас олон тооны эргэх холбоотой

• Оролт буюу оюуны “шинэ санаа” нь шинжлэх ухааны үр дүн – патент, бүтээгдэхүүний загвар, зохион бүтээлтийн хийц, ноу хау, лизенц болно

• Гаралт буюу “чансаат бүтээгдэхүүн” инновацийн эцсийн зорилго, хамгийн гол шалгуур юм

Энэ загвар нь шинэ санаа, бүтээгдэхүүний чансаа, инновацийг хэрэгжүүлж буй нарийн технологи, өрсөлдөх чадварын мэдрэмж гэсэн 4 шинжийг тодорхойлох боломж олгоно

Page 12: Innovation&tech
Page 13: Innovation&tech

Инновацийн макрозагвар

• Инновацийн гадаад орчныг макротүвшинд төсөөлсөн загварын

нь өрсөлдөхүйц бараа, үйлчилгээг зөвхөн нарийн технологиор гаргаж авах санааг илэрхийлж байна

• Инновацийн гадаад орчин – тухайн инноваци макрозагварын утгаар амжилттай хэрэгжих механизмыг бүрдүүлэх нөхцөлүүд, тодруулбал, шинжлэх ухаан нь бизнес-маркетингийн хэрэгцээг дээд зэргээр хангаж чадахуйц; бараа, үйлчилгээ нь дотоодод төдийгүй, гадаад зах зээлд өрсөлдөж чадахуйц ; импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүн гаргаж чадахуйц орчин үеийн тэргүүний ололт, үр дүн өгөх шаардлагын хангалт

Page 14: Innovation&tech

Хамтын ажиллагааны загвар

• Хамтын ажиллагааны загвар - нэг байгууллагад нэгэн зэрэг өрнөж буй, эсвэл цувран үйл ажиллагаанд орж буй тодорхой үүрэг хүлээсэн үйл явцуудын харилцан үйлчилгээг нэг системд холбоно

• Загварын давуу тал: үйл ажиллагааны агуулгыг бие даасан хэсгүүдэд хуваариалах, инновацийг төлөвлөх боломж олгоно

• Үе шатуудын зорилтуудад нийцүүлэн нөхцөл байдлын өөрчлөлтийг тооцон т

• Тодорхой үйл явцад үзүүлэх нөлөөллөөрөө хамгийн чухал цэгүүд (нөөцийг байршуулах хүрээ, шийдвэр гаргах хүрээ), хяналтын цэгүүд (завсарын үр дүн, технологи бойжуулалт, дамжуулалт зэрэг) ямар байхыг урьдчилан тодорхойлох боломжтой

Инновацийн үйл явцыг: судалгаа→технологийн→худалдааны→маркетингийн гэх мэтээр шат дараалсан үүрэгт хэсгүүдэд хуваарилна. Энэ үйл явц нь бэлэн байгаа нөөцийг үнэлэх, хөгжлийн зорилгыг тодорхойлоход чиглэсэн судалгаа, шинжилгээний ажлаас эхлээд хөрөнгө оруулалтыг нөхөн төлөх үйл ажиллагаагаар дуусгавар болно. Инновацийн стратегиар тодорхойлогдсон чиглэлд хөгжлийн үйл явцыг шууд чиглүүлж байдагт энэхүү загварын гол давуу тал оршино

Page 15: Innovation&tech

Инновацийн сөрөг тал • Бодлогогүй шинэ зүйл хохиролд

хүргэдэг, манай улс 1990-иэд оны эхэнд эдийн засгийн шинэчлэлтийг цочир эмчилгээ” загвараар эхэлсэн нь хямралд хүргэсэн гэж эрдэмтэд, эдийн засагчид үздэг

• Шинэ мэдлэг, мэдээллээс инноваци гаргаж авахад үэмж хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг нь мэдээллийн технологи, биотехнологи, нанотехнологи зэрэг түргэн хөгжиж байгаа салбарт ажиглагдаж байна

• Шинэ зүйл өмнөхөө шахан зайлуулдаг. Телевиз, интернет дэлгэрснээр номын хэрэглээ, театрын үйлчилгээ багасав. Гэтэл одоогоор мэдлэгийн үнэт баялаг номын хуудсанд, номын санд хадгалагдсан хэвээр байгаа нь үнэн билээ

Буруу үйл ажиллагаанаас үүссэн илэрхий хохирол

Үлэмж хэмжээний материал, санхүү, хүний нөөцийн хөрөнгө оруулалт

шинэ зүйл өмнөхийг шахна

Page 16: Innovation&tech

Технологийн хувьсгалын давалгаа• Дэлхийн хэмжээнд шинжлэх ухаан, техникийн хувьсгал

давалгаа хэлбэрээр хөгжиж байгаа бөгөөд мөчлөг нь 50 жил орчим байна. Эндээс технологийн хувьслын 5 үеийг тодруулбал:

1. 1785-1835 он, нэхмэлийн шинэ технологиуд, усны энергийн ашиглалт

2. 1830-1890 он, төмөр замын тээвэр, уурын хөдөлгүүрийн үндсэн дээр механик-үйлдвэрлэл бүх салбарт хөгжсөн

3. 1880-1940 он, цахилгаан эрчим хүчний ашиглалт, химийн шинжлэх ухааны нээлт, цувимал ган ашиглан хүнд машин, цахилгаан-техникийн үйлдвэрлэл хөгжсөн. Радио, цахилгаан холбоо, автомашин, онгоц, буй болж, өнгөт металл, нийлэг материал ашиглах болов. Томоохон пүүсүүд буй болж, зах зээлд ноёрхол үүсэж, банк, санхүүгийн нэгдэл буй болжээ

4. 1930-1990 он, газрын тос, хий , холбооны хэрэгсэл, нийлэг материал ашиглан эрчим хүч, мэдээллийн технологи хөгжив. Компьютер, мэдээллийн бүтээгдэхүүн буй болж, атомыг ашиглах болов. Зах зах зээлд олигомонополь ноёрхож, үндэстэн, тив дамжсан компаниуд буй болж, янз бүрийн орны зах зээлд хөрөнгө оруулах болжээ.

5. 1985–2035 он, бичил электронник, мэдээлэл зүй, биотехнологи, генийн инженер зүй, энерги, материалын шинэ эх үүсвэрт тулгуурласан үе. Интернетийн сүлжээгээр том, жижиг пүүсүүд технологи, бүтээгдэхүүний чанарын хяналт, инновацийн төлөвлөлтийн хүрээнд үйл ажиллагаагаа нэгтгэж, нийлүүлэлтийг “яг хугацаанд нь” зарчмаар зохион байгуулах болов.

Page 17: Innovation&tech

Технологийн хөгжлийн үндсэн агуулга

• Улс орнуудыг аж үйлдвэр хөгжсөн, хөгжиж буй гэж ангилж байсан бол өндөр хөгжилтэй орнуудад 4 түвшинт салбарын хуваарь буй болов (зургийг үзнэ үү)

• Нарийн технологийн (high tech.), зөөлөн технологийн (soft tech.) үйлчилгээний салбар(сүүлийн2)-ын хувийн жин байнга өсч байна. Эдгээр бүлэг технологийн үндсэн шинж нь оюуны хөдөлмөр, өөрөөр хэлбэл шинэ мэдлэгийн ашиглалтаар илэрч байдаг

• Уламжлалт (эхний 2) салбаруудад нэмэгдсэн өртгийн ихэнх нь түүхий эд олборлох, эсвэл анхан шатны боловсруулалтын явцад буй болдог, харин нарийн болон “зөөлөн” технологийн салбарт нэмүү өртгийн гол нь эрдэм шинжилгээ, туршилт-зохион бүтээлтийн ажил, оюуны өмчийн эрхийг ашиглах болон үр нөлөөтэй удирдлагын явцад буй болдог

Түүхий эд олбор-лолт, анхан шатны

болосруу-лалтын салбар

Хүнд аж үйлдвэр

\мате-риал хөдөл-мөрийн

багтаамж ихтэй\-ийн

уламж-лалт

салбар

Нарийн техноло-

гийн \материал, хөдөлмө-

рийн багтаамж багатай, нэмүү өртөг ихтэй\

салбар HIGH TECH

Прогармм хангамж, системий

н интеграци

, консальтинг зэрэг "зөөлөн" технологи

йн үйлчилгээ

нийСалбар

SOFT TECHNOL

OGY

Page 18: Innovation&tech

Технологийн эрин үеийн шинж төрх

Технологийн цөм: Цахим болон тооцоолох техник, программ хангамж, нислэгийн хэрэгслийн үйлдвэр, оптик мяндас, робот байгууламж, мэдээллийн йүлчилгээ, хийн үйлдвэрлэл, хэрэглээ

Шийдвэрлэх хүчин зүйлс: бичил электронник бүтцүүд, технологийн шинэ үеийн цөмийг үүсгэгч – биотехнологи, санасрын техник, нанотехнологи

Өмнөх үеэс давуу тал: үйлдвэрлэл, хэрэглээний үйлдвэржилт, уян хатан, олон чиглэлийн үйлдвэрлэлийн хөгжил, автоматжуулалтын үндсэн дээр энерги, материалын хэрэглээний экологийн хязгаарлалтыг туулж чадсан, тээвэр, телехолбоо,ны технологийн үр дүнд үйлдвэрлэл, хүн амын төвлөрлийн задрал

Тэргүүлэгч орнууд эдийн засгийн зохицуулалт: төрийн орлцоо буурсан, мэдээлэл, харилцааны стратегийн чиглэлүүдийг төрөөс зохицуулдаг

Эдийн засгийн зохицуулалтын олон улсын зарчим: дэлхийн эдийн засгийн системийн төвлөрлийн сааралт, бүс нутгийн бүлэглэлүүд , эдийн засгийн идэвхи , оролцоог дэлхийн хэмжээнд зохицуулах байгууллагууд шинээр буй болж байгаа

Эдийн засгийн үндсэн байгууллагууд: мэдээллийн технологийн үндсэн д ээр жижиг, дунд пүүсүүд, үйлдвэрлэл, борлуулалтын хоршилт буй болж байгаа

Page 19: Innovation&tech

Шинэ технологийн нийтлэг шинж, онцлог

Технологийн цөм орнуудад : эрдэм шинжилгээ, зохион бүтээлт-

туршилтын ажил, төсөл зохиомж, сургалтыг хэвтээ чиглэлд хоршин өргөтгөсөн

Тооцоолох сүлжээнүүд олноор байгуулсан

Хамтын судалгааг өргөжүүлсэн Шинэ технологийг төрөөс дэмждэг

Шинэ технологийн нийтлэг шинж, онцлог (зургийг үзнэ үү) нь Шинжлэх ухаан, технологийн дэвшил (ШУТД)-д тодорхойгүй, жигд бус байдал, хоосон орон за үүсгэж байна. Энэ нь яваандаа технологийн хүрээнд давамгайлал, дангаар ноёрхол үүсгэх магадлалтай гэж эрдэмтэд үзэж байна.

Page 20: Innovation&tech

Технологийн хөгжил - инноваци

Инновацийн онол, практикт тулгуурлан технологийн хөгжлийн үйл явц тодруулбал, бүтээгдэхүүн, процессыг хөгжүүлэх санаа, суурь болон хавсрага судалгаа, туршилт, зохион бүтээлтийн ажлын үр дүн нь инновацийн эхлэл, чухал хэсэг гэж үзэж болно.

Компанийн инновацийн бодлого, зорилго нь түүний бүтээгдэхүүний үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, тогтвортой байлгах үндэс юм. Ер нь улс гүрний болон байгууллагын эдийн засгийн хөгжлийн үе шатны мөн чанар нь “инновацийн хөгжил” гэсэн шалгуураар илрэх болжээ. Байгууллагын инновацийн хөгжил нь зөвхөн инновацийн процессын бус, харин түүнийг хэрэгжүүлэхэд чухал шаардлагатай хүчин зүйлс, нөхцөлийн тогтолцооны хөгжлийг харуулдгийг бүдүүвчээр үзүүлэв

Page 21: Innovation&tech

Инновацийн стратегийн загвар

• Компанийн үйл ажиллагааны нийт санхүүжилтын дотор инновацид зарцуулах хөрөнгийн эзлэх хувийн жинг байгууллагын удирдлага тогтооно. Энэ нь олон хүчин зүйлээс хамааралтай боловч хамгийн гол нь:

- Компанийн салбарын хамаарал

- Байгууллагын суурь стратеги

- Байгууллагын санхүүгийн нөөцийн хэмжээ• Инновацийн үйл ажиллагааны төсвийг

боловсруулахын тулд тодорхой төслүүдийн зардлын үнэлгээ, байгууллагын инновацийн үйл ажиллагааг бүхэлд нь үнэлэхэд борлуулалтын нийт хэмжээ, зах зээлд давамгайлах түвшин, хөрөнгө оруулалтын нэгжид ногдох орлого зэрэг эдийн засаг, технологийн шалгууруудыг хэрэглэнэ. Байгууллагын инновацийн стратегийн үндэслэл, боловсруулалтын дарааллыг математик загвараар төсөөлж болно.

Page 22: Innovation&tech

Инновацийн үйл явц

• Инновацийн үйл явц - шинэ зүйлийг бүтээх болон хэрэгжүүлэх процессын нэгтгэл

• Инновацийн үйл явцын бүх үе шатууд нь харилцан уялдаатай, дараачийн үе шатуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар бүр эхний шатанд бодож, төлөвлөх ёстой

• Инновацийн үйл явцын үр дүн нь тодорхой үе шатны бодит хэрэгжилтийн зэрэгцээ нэг үе шатаас нөгөөд шилжих хурдцаас ихээхэн хамааралтай, ийм учраас удирдлагад үе шатуудыг ерөнхий үйл явцад нэгтгэж, тэдгээрийн хоорондын шилжилтийн хугацааг багасгахад анхаарах нь чухал

Шинэ зүйл нь олон нийтэд түгээх үеэс эхлэн цоо шинэ шинж чанартай, жинхэнэ “инноваци” болж хувирна. Шинэ санаа, бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчээр хүлээн зөвшөөрөгдөж, инноваци болно.

Page 23: Innovation&tech

Инновацийн үйл ажиллагааны мөчлөг• Инновацийн үйл ажиллагаа нь логик нэг

хэлхээнд нэгдсэн олон арга хэмжээний биелэлтээс юм. Энэ хэлхээний холбоос, үе шат бүхэн өөрийн хөгжлийн логикт захирагдахын зэрэгцээ өөртөө зүй тогтол, агуулгатай

• Шинжлэх ухааны эрэл хайлт, туршилт-зохион бүтээлтийн ажил, технологийн боловсруулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилт, худалдаа, үйлдвэрлэлийн бүхий л арга хэмжээ нь нэгдэж, зөвхөн нэг зорилго – шинийг бүтээхэд чиглэдэг

• Инновацийн үйл ажиллагаа нь нийтлэг шинжтэй, тодорхойгүй байдал, эрсдэл ихтэй, үр дүнг төсөөлөхөд төвөгтэй зэрэг онцлог шинж чанартай

• Инновацийн үйл ажиллагаа бүр нь шинэ санааг худалдааны хэрэгсэл болгох хүртэл бүх үе шатыг хамарсан “инновацийн мөчлөг” хэмээх бүдүүвчээр хэрэгждэг.

Инновацийн мөчлөг

Шинэ санаа төрөхөөс эхлэн шинэ зүйлийг бүтээх, нэвтрүүлэх, ашиглах бүх орчлыг “инновацийн амьдралын мөчлөг” гэж нэрлэдэг.

Page 24: Innovation&tech

Байгууллагын инновацийн хэлбэрБайгууллагын инновацийн стратеги нь түүний

хөгжлийн бүх талыг хамарна. Байгууллагын хувьд инновацийн дараах хэлбэрүүд гол анхааралд байх ёстой:

Бүтээгдэхүүн (үйлчилгээ)-ий инноваци –борлуулалтын чадавхийг эрс шинэчилж, зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлэн үйлчлүүлэгчдийн хүрээг тэлснээр компани бие даан хараат бусаар үйл ажиллагаагаа эрхэлж, цаашид улам бэхжих нөхцөлийг бүрдүүлнэ

Технологийн инноваци - Үйлдвэрлэлийн чадавхийг хөгжүүлэх процесс . Технологийн инноваци нь хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, нөөцийн хэмнэлтэд чиглэж, ашгийг өсгөх, аюулгүй ажиллагааг хангах, мэдээллийн технологи нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлэх зэрэг өргөн боломж олгоно.

Зохион байгуулалтын инноваци – үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах процесс

Нийгмийн инноваци - Байгуулллага дах нийгмийн орчныг сайжруулах процесс. Энэ нь ажиллагсдыг компанийн бодлого, зорилгыг хэрэгжүүлэхэд дайчилж, байгууллагаас хамт олны болон нийгмийн өмнө хүлээсэн үүргүүдэд улам итгэлтэй болгоно

бүтээгдэхүүн\үйлчилгээний инноваци

технологийн процессын инноваци, эсвэл технологийн инноваци

зохион байгуулалтын инноваци

нийгмийн инноваци

Page 25: Innovation&tech

Байгууллагын инновацийн стратеги

• Хамгаалалтын стратеги нь зах зээлд байр сууриа хэвээр хадгалах, бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийг тогтвортой байлгахад чиглэнэ. Энэ стратегийн хүрээнд 2 гол асуудлыг тусгайлан авч үзнэ. Үүнд:

• Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийг тогтвортой байлгах технологийн шийдлүүд

• Богино болон урт хугацааны өрсөлдөөний тогтолцооны үндэслэл, арга хэмжээ

• Энэ 2 асуудал нь үйлдвэрлэлийн процессын уламжлал, тогтвортой байдалд нөлөөлдөг учраас нэг нь нөгөөгөө үгүйсгэж, бас нөхөн гүйцээдэг болно.

Байгууллагууд ерөнхийдөө инновацийн стратегийн 2 хэлбэр, тухайлбал “хамгаалалтын стратеги”, эсвэл “давших стратеги”-г хэрэгжүүлдэг

Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг

Page 26: Innovation&tech

Давших стратеги

• Инновацийн давших стратеги нь зах зээлд нэвтрэх зорилгоор технологийн шинэ шиидэл гаргахад чиглэнэ

• Энэ стратеги бас хамгаалалтын шинжтэй, учир нь бүтээгдэхүүнийг хурдан шинэчилснээр компани зах зээл дээр байр сууриа хэвээр хадгалах боломжтой

• Том компаниуд инновацийн 2 стратеги йг хослуулан “хамгаалалт-давшилт” стратеги болгон хэрэгжүүлдэг

• ШУ-ны суурь болон хавсрага судалгааны хөрөнгө оруулалтын зардал өндөр, эрсдэл ихтэй учраас компани шинэ технологийн лиценз, “ноу-хау”-г худалдан авч, өөрсдөө технологи-инженерийн боловсруулалт хийх нь эдийн засгийн хувьд ашигтай байх тохиолдол бий

Page 27: Innovation&tech

Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг

I - эрдэм шинжилгээний бүтээлийг шинэ бүтээгдэхүүний загвар болгон хувиргах, зах зээлд дасгах, эдийн засгийн эргэлт оруулах нөхцөлийн үнэлгээ. Энэ шатанд үйлдвэрлэлийн удирдлагын аппаратыг шинээр байгуулах, эсвэл зохицуулана өөрчлөнө. Туршилтын журмаар шинэ бүтээгдэхүүнийг борлуулж , маркетингийн судалгаа хийнэ. Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн эхний үе шат нь иж бүрэн шинжчанартай

II – үйлдвэрлэлийг зүгшрүүлж, борлуулалтыг нэмэгдүүлэн эдийн засгийн үр дүнг өсгөнө. Энэ үе шат нь материаллаг үйлдвэрлэл учраас бүтээгдэхүүний мөчлөгт маш чухал, чухам энд л үндсэн мөчлөгийн бодит суурь буй болдог

Бүтээгдэхүүний амьдралын

мөчлөгийн үе шатууд

Page 28: Innovation&tech

Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг III – Шинэ бүтээгдэхүүний цуврал үйлдвэрлэл ийн

хугацаа нь үр ашигт 2 талын нөлөөтэй. Нэг талаас , удаан хугацаагаар үйлдвэрлэх нь эрэлтийг хангаж, нөхөн үйлдвэрлэлийн хуримтлал үүсгэнэ. Нөгөө талаас, хэрэглэгчийн сонирхлыг харгалзан бүтээгдэхүүнийг шинэчлэх нь зах зээлд байр сууриа хадгалах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндэс болдог. Эдийн өсөлтийн хурдацтай уялдуулан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хугацааг оновчлох шаардлагатай

IV – Өмнөх шатны үр ашиг буурах нь зардлыг багасгах, эсвэл бүтээгдэхүүний хэрэглээний үзүүлэлтүүдийг дээшлүүлэхийг сануулсан дохио. Ийм өөрчлөлт хийвэл мөчлөгийг уртасгах боломжтой, гэхдээ эдийн засгийн чадавхи хязгаартай

V - Зах зээлд төсөөтэй шинэ бүтээгдэхүүн гарснаар өмнө байсан эрэлт буурч, борлуулалт, үр ашиг багасах нь “шинэ” байсан бүтээгдэхүүн хуучирсны шинж. Энэ бол зайлшгүй үзэгдэл, үүгээр бүтээгдэхүүний амьдралын мөчлөг дуусна

Бүтээгдэхүүний амьдралын

мөчлөгийн үе шатууд

Page 29: Innovation&tech

Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх аргууд

• Шинэ бүтээгдэхүүнийг цувралаар, өөрөөр хэлбэл хуучин, шинийг дараалан үйлдвэрлэж болно (зур А)

• Хуучин болон шинийг зэрэг үйлдвэрлэж болно (зур Б)

• Хуучин, шинэ бүтээгдэхүүнийг зэрэгцүүлэн цувралаар үйлдвэрлэж болно (зур В)

Y

Page 30: Innovation&tech

Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх аргууд

• Шинэ бүтээгдэхүүнийг цувралаар, өөрөөр хэлбэл хуучин, шинийг дараалан үйлдвэрлэж болно (зур А)

• Хуучин болон шинийг зэрэг үйлдвэрлэж болно (зур Б)

• Хуучин, шинэ бүтээгдэхүүнийг зэрэгцүүлэн цувралаар үйлдвэрлэж болно (зур В)

Y

Page 31: Innovation&tech

Технологийн хөгжлийн даяаршил

• Технологийн хөгжлийн даяаршил, олон улсын хамтын ажиллагаа улам эрчимтэй хөгжихөд нөлөөлж буй гол хүчин зүйлс :

- Санхүү, сангийн даяаршсан зах зээл

- Өрсөлдөөний хурцдал, даяаршил

- Үндэстэн дамжсан корпорациудын цар хүрээний өсөлт

- Интернет, нарийн мяндсан шугам, тусгай зориулалтын хиймэл дагуул зэрэг холбоо, харилцааны хэрэгслүүдийн хөгжил

• Капитал болон эдийн засаг, шинжлэх ухаан технологийн мэдээллийн урсгалыг янзбүрийн бүс нутаг дах хүмүүн капиталын нөөцтэй хослуулах нь эрс өөрчлөлт, шинэчлэл-инновацийн үйл явцыг улам хурдасгах боломж буй болгоно (зур. үзнэ үү)

Page 32: Innovation&tech

Инноваци – менежерийн үүрэг

• Инновацийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд удирдлагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх ёстой

• Менежерүүд нь зөвхөн “дарга” бус, шинийг эрэлхийлэгч, санаачлагыг тусгаж аван хэрэгжүүлэгч, манлайлагч байх ёстой

• Дэлхий томоохон компаниудын туршлагыг үндэслэн инновацийн нөхцөлд менежерийн үүргийн чиглэлийг гаргав

Стратегийн

үндэслэл,

хэрэгжүүлэх

механизм

Удирдлагын шинэ бүтэц,

шинэчлэл

Инновацийг

урамшуулах

тогтолцоо

Цаг ашиглалтын шинэ

загвар

Байгууллагад бүтээл

ч хандлага буй болгох

Инновацийг

хэрэгжүүлэх

хэлбэр, арга зам

Мэдээлэл,

харилцааны шинэ төсөл

Менежерийн үндсэн үүрэг

Page 33: Innovation&tech

Технологийн удирдлага

• Инновацийн нөхцөлд шинэ технологи болон процесс буй болгох, нэвтрүүлэх удирдлагын зарчим, арга замыг боловсруулан хэрэгжүүлэгч “технологийн менежмент” байгууллагад маш чухал. Технологийн удирдлагын гол чиглэл нь:

ШУТ эрчимтэй хөгжиж байгаа үед технологи, процессыг оновчтой сонгох

Технологи, процессыг хэрхэн нэвтрүүлэх, судалгаа, шинжилгээ, туршилтын үндсэн дээр өөрсдөө бүтээх, эсвэл патент худалдан авах

Технологи, процессын үр дүнд гарсан гарсан бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлж, ашиг олох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх

технологи нэвтрүүлэх

аргын сонголт

технологийг ашгийн эх

үүсвэр болгох

Технологи, процессын

сонголт

Технологийн удирдлагын чиглэл

Page 34: Innovation&tech

Технологийн менежментийн үүрэг

• Технологийн инновацийн хөтөлбөр боловсруулахад технологийг хурдан эзэмших, үр дүнтэй ашиглах, технологиийг хөдөлмөрийн зохион байгуулалттай оновчтой зохицуулах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай, энэ бол ТЕХНОЛОГИЙН МЕНЕЖМЕНТИЙН үндсэн үүрэг

• Технологийн менежментэд иж бүрэн, хүч хөдөлмөрийг хоршсон аргаар хандаж чадвал асуудлыг амжилттай шийдвэрлэнэ

• Үүний тулд технологи эзэмших, нэвтрүүлэх арга замыг удирдлагын үйл ажиллагааны 3 түвшинд боловсруулна:

Технологийн стратегийн менежмент Технологийн тактикийн менежмент Технологийн шуурхай менежмент

шинэ технологийг хурдан эзэмших

зах зээлийн эрэлтийн дагуу технологийг үр дүнтэй ашиглах

шинэ технологи, хөдөлмөр зохион байгуулалтын зохицол

Page 35: Innovation&tech

Технологийн стратегийн менежмент

• Технологийн стратегийн менежмент нь шатанд технологи, түүнийг бүтээх, хэрэгжүүлэхтэй холбогдсон зарчмын 3 асуудал шийдвэрлэнэ (бүдүүвчийг үзнэ үү)

Технологийн сонголт нь үйлдвэрлэлийн тодорхой үүргийг хэрэгжүүлэх, эсвэл урт хугацааны зорилгод чиглэсэн чадавхи буй болгоход чиглэнэ

Технологийг өөрийн хүчээр боловсруулах, эсвэл гаднын эх үүсвэрийг ашиглах асуудлыг дараагийн шатанд шийдвэрлэнэ

Технологийг удирдан хэрэгжүүлэх арга зам нь байгууллагат боловсруулсан бүтээлийг ашиглах, эсвэл патентийг худалдан авч, лицензийн гэрээ байгуулан бэлэн технологи нэвтрүүлэх гэсэн 2 хувилбартай байж болно

Байгууллагын хэрэгцээнд тохирох технологи сонгох

Технологийг бүтээх, эсвэл худалдан авах арга замыг сонгох

Технологийг удирдан хэрэгжүүлэх арга замыг сонгох

Page 36: Innovation&tech

Технологийн тактикийн менежмент

Тактикийн менежментийн хүрээнд дараах асуудлуудыг шийдвэрлэнэ:

Өнөө үед болон алс хэтдээ бүтээгдэхүүн гаргахад байгууллагад шаардлагатай технологийн процесс, чадавхийн тодорхой төрлийг сонгох

Технологийн процессыг өөртөө ашиглах, эсвэл бусад байгууллагад ашиглуулах асуудлыг шийдвэрлэх

Технологийн сонгосон стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын бүтцийг боловсруулах

???

Page 37: Innovation&tech

Технологийн шуурхай менежмент

• Технологийн сонгосон стратегийг байгууллагын ойрын зорилготой уялдуулан хэрэгжүүлэх механизмыг боловсруулна.

• Гол анхаарал эрдэм шинжилгээ, туршилт-зохион бүтээлтийн ажил, хүний нөөц, маркетинг, санхүүжитэд төвлөрнө.

Page 38: Innovation&tech

Технологийн шийдлийн сонголт

Зорилгын томъёолол, технологийн шийдлийн үзүүлэлтүүдийн тогтолцоо

Технологи, эдийн засаг, зах зээлийн шалгууруудын сонголт

Технологийн зарчим, горимууд, тэдгээрийн хязгаарын сонголт

Ажлын үр дүнгийн шинжилгээ, оновчтой шийдвэрийн сонголт

Шийдэл, үйлдвэрлэл, ашиглалтын нөхцөлийн сонголт

Технологийн шийдлийг харьцуулалтын аргаар сонгодог. Технологийн сонголтын 50 гаруй шалгуур байдаг боловч гол нь эдийн засгийн үр ашиг, уг технологийг нэвтрүүлэх боломж. Шийдлийн хувилбаруудыг шинжлэхдээ технологийн процессын техник, эдийн засгийн үзүүлэлтүүдийн харилцан уялдаа, зохицлыг тогтоож, зардлыг багасган шинэ зүйлийн чанарыг дээд зэрэгт хүргэхэд шууд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэх нь чухал

Page 39: Innovation&tech

Шийдлийн зохион байгуулалтын хүчин зүйлс

• Технологийн процессын зохион байгуулалтын арга: тасралтгүй урсгал, үечилсэн ажиллагаа

• Процессын онцлог: урсгал, эсвэл үечилсэн

• Тоног төхөөрөмжийг бүрэн ашиглах боломж

• Нэгж хугацаанд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ

• Нэг цувралаар гарах бүтээгдэхүүний хэмжээ

• Хүчин зүйлс хооронд уялдаа зохицлыг онцгой анхаарах нь чухал, энэ нь хожим эерэг, сөрөг үрд хүргэдэг тохиодол бий.

үйлдвэрлэлийн

хэлбэр

процессын онцлог

төхөөрөмжийн

ашиглалт

бүтээгдэхүүн

гаргалтын хэмжээ

цувралын хэмжээ

Page 40: Innovation&tech

Технологийн шийдлийн шалгуурууд

Технологийн шийдлийн зорилго: шинэ бүтээгдэхүүнийг бага зардлаар өндөр чанартай үйлдвэрлэх

хамгийн бага өртөг

өндөр бүтээмжбүтээгдэхүү-ний чанар, аюулгүйн

баталгаа

Технологийн шийдлийг үзүүлснээс гадна эдийн засаг, экологи, нийгэм, аюулгүйн ажиллагаа, зах зээл, хэрэглэгчийн зан төлөв зэрэг

олон шалгуураар үнэлдэг.

Page 41: Innovation&tech

Технологийн стратегийн боловсруулалт

Технологийн стратегийг боловсруулах үндсэн багийг иж бүрэн бүрэлдэхүүнтэй байгуулах нь чухал. Ийм багийн санаачлагатай ажиллагаа нь технологийн стратегийн амжилтын үндэс болно. Технологийн стратегийн боловсруулалтын загварыг зургаас үзнэ үү. “Үйлдэл” нь бизнес-процессын хэсэг бөгөөд бодит байдал, хүрэх түвшин, шаардагдах арга хэмжээний үнэлгээгээр тодорхойлогдоно.

Page 42: Innovation&tech

Технологийн бодит байдал, стратегийн бичиглэл

Page 43: Innovation&tech

• Шинжлэх ухаан, технологийн тухай (шинэчилсэн найруулга ), 2006• Технологи дамжуулах тухай, 1998• Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, 2009• Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай, 1996• Патентийн тухай (шинэчилсэн найруулга ), 2006• Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай (шинэчилсэн найруулга ), 2006• Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, 2003

Шинжлэх ухаан, технологийн сангийн тухай, 1993 Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журам, 2005 Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт, 2010

Шинжлэх ухаан, технологийн эрх зүйн орчны бүтэц

Page 44: Innovation&tech

ÌÎÍÃÎË ÓËÑÀÄ ¯ÍÄÝÑÍÈÉ ÈÍÍÎÂÀÖÈÉÍ ÒÎÃÒÎËÖÎÎÃÕªÃƯ¯ËÝÕ ÕªÒªËÁªÐ (2008-2015)

Хөтөлбөрийн зорилго: Монгол óëñûí ¿íäýñíèé èííîâàöèéí òîãòîëöîîíû çàãâàðûã áîëîâñðóóëæ, ýäèéí çàñãèéí òîãòâîðòîé õºãæëèéã õàíãàõ, àæ ¿éëäâýðèéí ñàëáàðûí ºðñºëäºõ ÷àäâàð, øèíæëýõ óõààí, òåõíîëîãèéí ¿éë àæèëëàãààíû ¿ð àøãèéã äýýøë¿¿ëýõ òàëààð òºð, çàñãààñ òýðã¿¿í ýýëæèíä àâ÷ õýðýãæ¿¿ëýõ çîðèëò, àðãà õýìæýýã òîäîðõîéëîí Ìîíãîë Óëñûí îíöëîãò òîõèðñîí ¿íäýñíèé èííîâàöèéí ¿ð àøèãòàé òîãòîëöîîã á¿ðä¿¿ëýí õºãæ¿¿ëýõ ¿íäñèéã òàâèõХөтөлбөрийн бүтэц: “Èííîâàöèéí òîãòîëöîîã á¿ðä¿¿ëýõ”, “Äýâøèëòýò òåõíîëîãèéã õºãæ¿¿ëýõ”, “Òºðèéí ºì÷èéí èõ ñóðãóóëèéí ýðäýì øèíæèëãýý, ñóäàëãàà áîëîâñðóóëàëòûí àæëûã äýìæèõ”, “Çàëóó ñóäëàà÷äûã áýëòãýõ, äýìæèõ” ãýñýí äºðâºí äýä õºòºëáºðтэй, äýä õºòºëáºð á¿ðýýð çîðèëãî, çîðèëò, õýðýãæ¿¿ëýõ ¿éë àæèëëàãàà, õ¿ðýõ ¿ð ä¿íã òîäîðõîéлжээ.

2007 он, №206

Page 45: Innovation&tech

Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого,

УИХ,1998. 55 дугаар тогтоол

Бодлогын нийтлэг үндэслэл:• Монгол Улсын хөгжин дэвших нэг үндэс нь шинжлэх ухаан, технологийн

давшингуй хөгжлийг хангах явдал;• Шинжлэх ухаан, технологийн дэвшил нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг

түргэтгэх, оюуны баялгийг арвижуулах эх сурвалж, эдийн засгийн аюулгүй байдлын үндэс суурь. Иймээс шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд төрөөс онцгой анхаарал тавина;

• Ажиллах хүч, зах зээл хязгаарлагдмал Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлтийг хангах, хүн амын амьдралын түвшин, чанарыг сайжруулахдаа шинжлэх ухаан, технологийг түлхүү хөгжүүлж, түүний ололтод тулгуурлан дэлхийн зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн, экспортын зориулалт бүхий, шинжлэх ухааны багтаамж ихтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь нэн чухал

Бодлогын зорилго:

“Экспортод чиглэсэн зах зээлийн эдийн засагтай, хүмүүнлэг, чадавхийг хөгжүүлэхэд оршино”

Page 46: Innovation&tech

Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод сууриласан үндэсний хөгжлийн цогц бодлого

“Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн бодлого” хэсэг \4.7\ -т:

“Шинжлэх ухаан, технологийн чадавхийг бэхжүүлэх, үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын технологийн шинэчлэлийг дотоодын судалгаа, боловсруулалтын ажлын үр дүн болон гадаадын дэвшилтэт технологийн ололтыг нутагшуулахтай хослуулах замаар хэрэгжүүлэх бодлого явуулна”УИХ, 2008

Page 47: Innovation&tech

Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, 1998

• Хөтөлбөрийн зорилго нь нэгдүгээрт, Байгалийн эрдэс баялаг, амьтан, ургамлын гаралтай түүхий эдийн арвин их нөөц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулах өргөн уудам газар нутаг, хүн амын боловсролын харьцангуй өндөр түвшин зэрэг үндэсний давуу талуудад тулгуурлан, ардын уламжлалт арга, шинжлэх ухааны орчин үеийн ололтод түшиглэсэн үндэсний дэвшилт технологи, шинэ бүтээгдэхүүн бий болгох, гадаад орны тэргүүний технологийг эх орны байгаль, эдийн засгийн нөхцөлд тохируулж үр өгөөж сайтай ашиглах замаар экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулахад чиглэгдсэн үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхэд оюуны хүчийг дайчилж хөгжлийн харьцангуй шинэ давуу тал олж авах; хоёрдугаарт, шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг зохистойгоор хослуулах, өөрийнхөө хөрөнгө хүчээр шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг явуулж чадахуйц бүтцийг бий болгон хөгжүүлэхийн зэрэгцээгээр иргэдийн танин мэдэхүй, амьдрах ухааныг дээшлүүлэх, дэлхийн шинжлэх ухааны мэдлэгийн хүрсэн түвшинг ахиулахад онолын суурь судалгааны ажлыг чиглүүлэх; гуравдугаарт, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийг 2010 он гэхэд улс орны эдийн засгийг тогтворжуулан сэргээх, бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн түүний экспортын баримжааг төлөвшүүлэхэд нөлөөлж чадахуйц түвшинд хүргэхэд оршино.

Page 48: Innovation&tech

СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Хөтөлбөрийн зорилтуудыг дараах тэргүүлэх чиглэлүүдээр тодорхойлсон:

• монгол орны амьтан, ургамал, эрдсийн түүхий эдийн нөөц баялаг;

• ардын уламжлалт болон үндэсний дэвшилтэт технологи;• биотехнологи; • химийн технологи;• электроник, мэдээллийн технологи;• шинэ материал, машин үйлдвэрлэлийн технологи;• эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэр ашиглах технологи;• монгол хүний хөгжил, шинжлэх ухааны боловсрол;• онолын суурь судалгаа.

Page 49: Innovation&tech
Page 50: Innovation&tech

Анхаарал тавьсанд баярлалаа