3
Зудад их хэмжээгээр нэрвэгдсэн аймаг, сумдад амьдарч буй мал аж ахуйгаас хараат малчдын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах төсөл Төсөл хэрэгжих хугацаа: 1.08.2010 -31.05.2011 Хэрэгжих газар: Монгол улс Өвөрхангай аймаг (дараах сумууд хамрагдсан болно. Үүнд: Баянгол, Зүүнбаян-Улаан, Сант, Тарагт, Төгрөг, Уянга, Хужирт, Арвайхээр) Хэрэгжүүлэгч байгууллага: Каритас Чех Репаблик ТББ/Байгаль орчин, аюулгүй байдлын төв, ТББ Төсөв: 249 600- евро Санхүүгийн эх үүсвэр: Европын Комисс – Хүмүүнлэгийн тусламжийн ерөнхий зөвлөл (ECHO) Саяхан болж өнгөрсөн зудын гамшиг 2010-2011 оны өвөл дахин тохиолдож болзошгүй тул Каритас Чех Репаблик (CCR) байгууллага нь мал аж ахуйгаас амьжиргаа нь хамааралтай байдаг, өнгөрсөн зудын гамшигт их хэмжээгээр нэрвэгдэж, өвлийн хахир хүйтний улирал ирэхээс өмнө буцаж хэвийн байдалдаа орох боломж хомс малчин иргэд нь хөрөнгөө алдаж, орлогогүй болсон, түүнчлэн их хэмжээний өр зээлтэйн улмаас ирж буй өвлийг даван туулах хоол хүнс, эм тан, малын тэжээл, хашаа саравчаа бэлтгэх боломжгүй байгаа бөгөөд тэдэнд тусламж хэрэгтэй үзүүлэхээр шийдвэрлэв. Төсөлд хамрагдах хүмүүс : Төсөлд хамрагдах хүмүүс нь маш цөөн тооны малаас амьжиргаа нь бүрэн хамааралтай малчид болон сум болон багийн түвшинд цаашдаа зудад өртсөн хүмүүст тусламж үзүүлж чадах орон нутгийн нийгмийн ажилтнууд байх юм. Энэхүү төсөл нь хөдөөгийн хүн амд түлхүү чиглэгдэх бөгөөд урьдчилан төлөвлөсөн багц сургалтуудаар явагдах болно. Төслийн зорилго : 1. Баянгол, Зүүнбаян-Улаан, Тарагт Төгрөг сумдын 125 малчин өрхөд яаралтай үед хадлан, тэжээлийн нөөц болон царгасын үр өгөх 2. Баянгол, Зүүнбаян-Улаан, Тарагт Төгрөг суманд 4 өвс тэжээлийн фонд/агуулах барих

Caritas Project Short Info Mongolian

Embed Size (px)

Citation preview

Page 1: Caritas Project Short Info Mongolian

Зудад их хэмжээгээр нэрвэгдсэн аймаг, сумдад амьдарч буй мал аж ахуйгаас хараат малчдын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах

төсөл

Төсөл хэрэгжих хугацаа: 1.08.2010 -31.05.2011Хэрэгжих газар: Монгол улс Өвөрхангай аймаг (дараах сумууд хамрагдсан болно. Үүнд: Баянгол, Зүүнбаян-Улаан, Сант, Тарагт, Төгрөг, Уянга, Хужирт, Арвайхээр)Хэрэгжүүлэгч байгууллага: Каритас Чех Репаблик ТББ/Байгаль орчин, аюулгүй байдлын төв, ТББ Төсөв: 249 600- евроСанхүүгийн эх үүсвэр: Европын Комисс – Хүмүүнлэгийн тусламжийн ерөнхий зөвлөл (ECHO)

Саяхан болж өнгөрсөн зудын гамшиг 2010-2011 оны өвөл дахин тохиолдож болзошгүй тул Каритас Чех Репаблик (CCR) байгууллага нь мал аж ахуйгаас амьжиргаа нь хамааралтай байдаг, өнгөрсөн зудын гамшигт их хэмжээгээр нэрвэгдэж, өвлийн хахир хүйтний улирал ирэхээс өмнө буцаж хэвийн байдалдаа орох боломж хомс малчин иргэд нь хөрөнгөө алдаж, орлогогүй болсон, түүнчлэн их хэмжээний өр зээлтэйн улмаас ирж буй өвлийг даван туулах хоол хүнс, эм тан, малын тэжээл, хашаа саравчаа бэлтгэх боломжгүй байгаа бөгөөд тэдэнд тусламж хэрэгтэй үзүүлэхээр шийдвэрлэв.

Төсөлд хамрагдах хүмүүс:

Төсөлд хамрагдах хүмүүс нь маш цөөн тооны малаас амьжиргаа нь бүрэн хамааралтай малчид болон сум болон багийн түвшинд цаашдаа зудад өртсөн хүмүүст тусламж үзүүлж чадах орон нутгийн нийгмийн ажилтнууд байх юм. Энэхүү төсөл нь хөдөөгийн хүн амд түлхүү чиглэгдэх бөгөөд урьдчилан төлөвлөсөн багц сургалтуудаар явагдах болно.

Төслийн зорилго:

1. Баянгол, Зүүнбаян-Улаан, Тарагт Төгрөг сумдын 125 малчин өрхөд яаралтай үед хадлан, тэжээлийн нөөц болон царгасын үр өгөх

2. Баянгол, Зүүнбаян-Улаан, Тарагт Төгрөг суманд 4 өвс тэжээлийн фонд/агуулах барих3. Эрчимжүүлсэн мал аж ахуй, малын тэжээл үйлдвэрлэх, бэлчээрийн менежмент болон

байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэл хийх зэрэг сэдвээр дээрхи 8 сумын эмзэг малчин өрхийн чадавхийг дээшлүүлэх чиглэлээр сургалтууд явуулах

Төслийн үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл:

Каритас Чех байгууллага нь 150 толгой малд 7 хоног хүрэлцэх тэжээлийн нөөц олгох, зудад ихээр нэрвэгдсэн 125 өрхөд зориулсан туршилтын жижиг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэ төсөлд хамрагдаж буй малчдад цаг агаарын хүнд нөхцөлд өвс тэжээл авах эрх бүхий эрхийн бичиг олгоно. Онцгой нөхцөлд хэрэглэх тэжээлийн нөөц авах тэдгээр малчдад хавар өндөр чанарын царгасын үр олгох ба дараа жилийн өвөл нь өөрийн хадлан нөөцийг үүгээр бэлтгэх юм.

Page 2: Caritas Project Short Info Mongolian

Үр авах хүмүүсийг сонгон шалгаруулахдаа өвс тэжээл тариалах зорилгоор өөрсдийн бэлчээрийн зарим хэсгийг ашиглах сонирхол, усны эх үүсвэртэй байгааг нь (жишээ нь: худаг) анхаарч үзнэ.

Үр зэрэг онцгой байдалд ашиглах нөөцийг малын хорогдол их байгаа 4 суманд барих агуулахад хадгална. Хэсэгчилсэн тэжээлээр хангах шаардлага гарсан тохиолдолд малыг бүгдийг эсвэл хэсэг хэсгээр нь удаан хугацаанд өвлийн хамгийн хэцүү үед өвс тэжээлээр хангах зорилгоор өвс тэжээлийн фонд/агуулахуудын багтаамжийг 14 хоногийн онцгой байдалд ашиглах нөөцтэй байлгахаар тооцож байна. Агуулах барихад туршлагагүй ажилчид ажиллах тохиолдолд үүнийг бэлэн мөнгө эсвэл ажлын системээр зохицуулна. Өвс тэжээлийн фонд/агуулах барьж дууссаны дараа урьдчилан гаргасан төлөвлөгөөний дагуу хамтын ашиглалтыг бий болгох ба өвс тэжээлийн фонд/агуулахуудыг хамтран ажиллаж буй орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэн өгнө.

Байгалийн гамшгийн тухай мэдлэг дутагдалтай, туршлагагүй залуу малчдын зохистой мал аж ахуй эрхлэх талаарх мэдлэг дугуугийн улмаас ихээхэн хохирол учирдаг бөгөөд Каритас Чех байгууллага нь 8 суманд шат дараалсан сургалтуудыг зохион байгуулахаар шийдээд байна. Энэ сургалтууд нь зудын гамшгаас урьдчилан сэргийлж бэлтгэлээ базаах чиглэлээр 4 улирлын болон цаг агаарын өөрчлөлтөд хэрхэн зохицох талаар малчдын чадавхийг дээшлүүлэх, эрчимжүүлсэн мал аж ахуйн ферм болон бэлчээрийн менежментийн талаарх сургалтаар бэлчээр болон мал аж ахуйн менежментийн талаар малчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэх юм.

1. Ирээдүйд болох зудын гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэл хийх, эрсдэл багатай даван туулах талаар ялангуяа туршлага багатай малчдад зориулсан туршлагаа хуваалцах дадлага хийлгэх сургалт,

2. Эрчимжүүлсэн мал аж ахуй (өвлийн малын саравч хороо барьж байгуулах), бэлчээрийн менежмент, өвлийн тэжээлийн нөөц бэлтгэх сургалт,

3. Малын ялзарч муудсан сэгээс үүдэн гарах эрүүл мэнд болон ариун цэвэртэй холбоотой эрсдлүүд, нийгмийн эрүүл мэнд, тусламж зэргийн талаар малчид болон сум багийн сонгогдсон төлөөлөгчдөд мэдээлэл зааварчилгаа өгөх,

4. Гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэлээ базаах, зудыг эрсдэл багатай даван туулахад чиглэгдэх төсөлд хамрагдах малчин өрхийн мэдлэг чадавхийг дээшлүүлэх, хувийн бэлтгэлийг нь сайжруулах үүднээс туршлагатй болон залуу малчдын жишээг харуулсан зурагт хуудсуудыг гаргах.

Бүх сумдыг хамруулаад нийт 3600 малчин өрх тус сэдэвчилсэн сургалтуудад хамрагдах ба эдгээр хамрагдсан малчид цаашлаад сонгогдсон 8 сумдад буй 14400 малчдад өөрсдийн сурч мэдсэн зүйлээ дамжуулах бөгөөд энд мөн тасралтгүй өсөн нэмэгдэж буй нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж буй орон нутгийн 60 ажилтан болон орон нутгийн албаны хүмүүс хамрагдах юм.