98

500+80=580˜ - genderhub.mn

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 500+80=580˜ - genderhub.mn

500+

80=5

80ш

Page 2: 500+80=580˜ - genderhub.mn

ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ЦОГЦ ТОГТОЛЦОО БА САЛБАР

ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТМэргэжилтнүүдэд зориулсан гарын авлага

Улаанбаатар хот 2019 он

Page 3: 500+80=580˜ - genderhub.mn

Боловсруулсан: Д.Энхжаргал, I-VIII бүлэг Н.Арвинтариа, С.Байгалмаа “Хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлага” сэдэв.

Бүх эрх хамгаалагдсан болно. Энэхүү гарын авлагын аливаа хэсгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр дахин боловсруулах, хайлтын системд байрлуулах, одоо хэрэглэж буй механик фото, бичлэг, эсвэл өөр ямар нэгэн хэлбэрээр, цаашид гарч болзошгүй өөр аргаар хувилах, хэвлэх зэргээр тараах ёсгүй. Аливаа хэлбэрээр ашиглах тохиолдолд эх сурвалжийг буюу ХЭҮТөвийн нэрийг заавал дурдана.

Энэхүү гарын авлагыг Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэй

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвөөс боловсруулан гаргав.

“ÒÎÄ ÁÈ×ÈÓÕÕÊõýâëýâ. Óòàñ:99775940

ННА 67.3ДАА 340.009Х-514

Page 4: 500+80=580˜ - genderhub.mn

3

МОДУЛЬ 1: ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР БА ХҮНИЙ ЭРХ

3

ӨМНӨХ ҮГ

Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллийн гаралт өндөр, гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд, эмэгтэйчүүд амь насаа алдах, бэртэж гэмтэх явдал буурахгүй байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийллээс үр дүнтэй урьдчилан сэргийлэх, эрт шатанд нь илрүүлэх, таслан зогсооход хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүд болон хүн бүрийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх явдал тулгамдсан асуудал болоод байна.

Гэр бүлийн хүчирхийлэл бол эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллийн хамгийн ноцтой хэлбэр юм. Гэр бүлийн хүчирхийлэл нь хохирогчид айдас түгшүүр, сэтгэлийн шаналал, өөртөө итгэх итгэлээ алдах зэрэг олон сөрөг үр дагаврыг авчрахын зэрэгцээ хохирогчийн эрх чөлөөтэй, аюулгүй байх эрхийг боогдуулан, хүсэл эрмэлзлийг унтрааж эмзэг, сул дорой байдалд оруулж, ирээдүйд итгэх итгэлээ алдахад хүргэдэг. Үүгээр зогсохгүй хохирогч болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдал, эрүүл мэнд болон нийгмийн олон талт асуудлыг хөнддөг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 12-р сард батлагдаж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр УИХ-аас эхлээд хувь хүний үүрэг оролцоо хуульчлагдсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажил нь зөвхөн хууль хяналтын байгууллагын үүрэг байсан бол шинэ хуулиар эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, засаг захиргааны нэгжүүд болон төрийн бус байгууллагууд зэрэг олон салбар, мэргэжилтнүүд үүрэг хүлээх болсон.

Хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүд хохирогчид үйлчилгээ үзүүлэхийн тулд хүний эрх, жендэр, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх суурь ойлголтыг заавал мэддэг байх ёстой.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дангаар хэрэглэх нь хангалтгүй юм. Учир нь уг хууль эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд батлагдсан олон хуулиудтай нягт уялдаатай. Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг, Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллага, алба хаагчаас гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зохицуулалтыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хүчирхийлэл үйлдэгчид оногдуулсан ял шийтгэл, албадлагын

Page 5: 500+80=580˜ - genderhub.mn

4

арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх гэхчлэн эрх зүйн цогц тогтолцоо бүрдсэн юм.

Хохирогч төвтэй цогц үйлчилгээ үзүүлэхэд аль нэг байгууллага, эсхүл мэргэжилтэн дан ганцаараа ажиллаад амжилт олохгүй. Харин нягт уялдаатай хамтран ажилласнаар амжилттай шийдвэрлэх боломжтой юм.

Энэхүү гарын авлагад хүний эрх, жендэр болон жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх үндсэн ойлголтууд, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчийг үр дүнтэй хамгаалах ойлголтууд багтсан бөгөөд мэргэжилтнүүдэд гэр бүлийн хүчирхийллийн талаар зөв мэдлэг, чадвар эзэмшүүлэхийн төлөө ажиллаж байгаа хүмүүс, сургалт явуулдаг сургагч нар ашиглах боломжтой юм.

Та бүхэнд амжилт хүсье!

Page 6: 500+80=580˜ - genderhub.mn

5

ГАРЧИГ

МОДУЛЬ 1: ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР БА ХҮНИЙ ЭРХ

•• Хүний эрхэм чанар (human dignity), үндсэн шинжүүд 8

•• Хүний эрх, түүний суурь зарчмууд 11

•• Эрх чөлөө ба хариуцлага 13

•• Хүний эрхийг хангах төрийн үүрэг 14

•• Гэр бүлийн хүчирхийлэл хүний эрхийн зөрчил болох нь 14

МОДУЛЬ 2: ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ

•• Хүйс ба жендэр 19

•• Жендэрийн хэвшмэл ойлголт ба жендэрийн үүрэг 20

•• Жендэрийн тэгш байдал ба жендэрийн мэдрэмж 22

МОДУЛЬ 3: ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ

•• Жендэрт суурилсан хүчирхийллийн тухай ойлголт 28

•• Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх төөрөгдөл ба бодит байдал

30

•• Жендэрт суурилсан хүчирхийллийн шалтгаан 32

МОДУЛЬ 4: ЭРХ МЭДЭЛ БА ХҮЧИРХИЙЛЛИЙН УЯЛДАА ХОЛБОО

•• Эрх мэдэл ба түүний төрлүүд 36

•• Эрх мэдэл ба хүчирхийллийн уялдаа холбоо 37

МОДУЛЬ 5: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН БУСАД ХЭРГЭЭС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ

•• Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хэлбэрүүд 41

•• Гэр бүлийн хүчирхийллийн давтамж, даамжрал 44

•• Хүчирхийлэлтэй харилцааны тойрог, хохирогч хүчирхийлэлтэй харилцаандаа үлддэг шалтгаанууд

45

•• Гэр бүлийн хүчирхийллийн бусад хэргээс ялгагдах онцлог 48

Page 7: 500+80=580˜ - genderhub.mn

6

МОДУЛЬ 6: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

•• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах тогтолцоо

52

•• Хохирогчийг хамгаалах эрхзүйн цогц зохицуулалтууд 53

•• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн үзэл баримтлал, хамрах хүрээ, зарчмууд

55

•• Хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагын тогтолцоо 59

МОДУЛЬ 7: САЛБАР ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТ

•• Салбар дундын зохицуулалт, түүний ач холбогдол 67

•• Оролцогч талууд, тэдгээрийн үүрэг хариуцлагын зааг ялгаа 67

•• Зайлшгүй шаардлагатай үйлчилгээнүүд 73

•• Салбар дундын зохицуулалтыг хангах бүтэц, механизмууд 74

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

•• Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх стратегиуд 81

•• Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх, илрүүлэх сувгууд, авах арга хэмжээ

84

•• Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээ, онцлог ажиллагаанууд

87

•• Хохирогчийн аюулгүй байдлыг хангах аргууд 91

•• Хүүхдийг тусгай хамгаалалтаар хангах аргууд 94

Page 8: 500+80=580˜ - genderhub.mn

7

МОДУЛЬ 1: ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР БА ХҮНИЙ ЭРХ

МОДУЛЬ 1: ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР БА ХҮНИЙ ЭРХ Зорилго:

•• Хүний эрхийн талаарх мэдлэгээ гүнзгийрүүлж, нэгдсэн ойлголтод хүргэх, хохирогчийн эрхийг хүндэтгэх итгэл үнэмшил, хүсэл эрмэлзлэлийг бэхжүүлэх

Хичээлээр олгох мэдлэг, чадвар:

•• Хүний эрхэм чанарын талаарх ойлголт, төсөөллөө эргэн харж, эргэцүүлэх;

•• Хүний эрхэм чанар нь хүний эрхийн үндэс болохыг ойлгох;

•• Хүний эрх, түүний суурь зарчмуудтай танилцах;

•• Аливаа ялгаварлал, дарамт, хараат байдал, шударга бус явдлыг эсэргүүцэх, эрх чөлөөг эрмэлзэх дотоод хүч хүн бүрт байдгийг мэдрэх;

•• Хүний эрх, эрх чөлөөг дур зоргоос ялган салгаж тодорхойлох.

Хүлээгдэж буй үр дүн:

•• Хүний эрхийг хамгаалахад нь суурь болон ашиглагдаж буй хүний эрхэм чанар, хүний эрх, эрх чөлөөний талаарх төсөөлөл, ойлголт, мэдлэгээ эргэн харж, эргэцүүлэн дүгнэж, нэгдмэл ойлголтод хүрнэ.

Модулийн бүтэц

Хичээл Сэдэв

Хичээл 1 Хүний эрхэм чанар, үндсэн шинжүүд

Хичээл 2 Хүний эрх, түүний суурь зарчмууд

Хичээл 3 Хүчирхийлэл, дарамтаас ангид, халдашгүй байх эрх

Page 9: 500+80=580˜ - genderhub.mn

8

МОДУЛЬ 1: ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР БА ХҮНИЙ ЭРХ

Хичээлийн төлөвлөгөө

ЗорилтЯлгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл нь хүний эрхэм чанарт халдсан хүний эрхийн зөрчил болохыг ойлгуулах

Үргэлжлэх

хугацаа2 цаг 30 минут

Санал болгож

буй арга

•• Санаагаа уралдуулах •• Бүлгээр ажиллах •• Хэлэлцүүлэг

Алхмууд

•Хүний эрхэм чанар, үндсэн шинжүүд (60 минут)

•Хэн байхаас үл хамааран хүн бүрт байдаг, угаас заяагдсан төрөлх чанаруудыг оролцогчдоор хэлүүлнэ. Оролцогчдын санааг сонссож, хэлэлцүүлэг өрнүүлсний дараа "хүн бүрт өөрөөс нь салгаж үл болох эрхэм чанар бий, тэр нь хүний эрхийн үндэс болдог" талаар дүгнэж хэлнэ.

•Хүний эрх, түүний суурь зарчмууд (60 минут)

•Бүлгээр ажиллан хүний эрхийн суурь зарчмуудын агуулгыг гаргана. Бүлгийн танилцуулгын эцэст хүний эрх хуваагдашгүй, эрэмбэлэлгүй, хоорондоо харилцан хамааралтай болохыг ойлгуулна.

•Хүчирхийлэл, дарамтаас ангид, халдашгүй байх эрх (60 минут)

•Эрх чөлөө, хариуцлага хоёрын хамаарлыг оролцогчдоос асууж хэлэлцүүлэг өрнүүлнэ. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг, хүчирхийлэл, дарамтаас ангид, халдашгүй байх эрх нь хүний үндсэн эрх болох тухай дүгнэлтэд хүргэнэ.

Хүний эрхэм чанар (human dignity), үндсэн шинжүүд

Хүний эрхэм чанар гэж юу вэ?

Хүн болж төрсний хувьд хүн бүр ижил үнэ цэнэ, адил хүндэтгэлийг эдлэх төрөлхөөс заяасан эрхтэй. Хэн байхаас нь үл хамааран хүн бүрийн эрхэм чанарыг хүндлэх ёстой.

Page 10: 500+80=580˜ - genderhub.mn

9

МОДУЛЬ 1: ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР БА ХҮНИЙ ЭРХ

Хүн бүрт эрхэм чанар бий гэдэг нь хүн бүрийн амьдрал адилхан үнэ цэнэтэй гэсэн үг бөгөөд үүнээс хүндлэлийн тухай ойлголт гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, хүнийг хүндлэх гэж юу вэ? гэсэн асуултад хариулах шаардлагатай болно. Хүндлэлийг ерөнхийд нь хоёр хувааж болно: ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ хүндлэл ба ҮНЭЛЭХ хүндлэл. Бид хүмүүсийг зан чанар, бүтээсэн зүйлийг нь үнэлж хүндэлдэг. Харамсалтай нь, зарим хүн ийм хүндлэл огт хүлээдэггүй. Гэхдээ энэ нь тухайн хүн хүлээн зөвшөөрөх хүндлэлийг алдсан гэсэн үг биш. Хүлээн зөвшөөрөх хүндлэл нь хүнийг хүнийх нь хувьд хүндлэх тухай норматив ойлголт юм. Энэ нь хүний эрхэм чанар гэх ойлголтын цөм утгыг илэрхийлдэг.

Хүлээн зөвшөөрөх хүндлэл гэдэг бол хүн бүрийг хэн байхаас нь үл хамааран хүнийх нь хувьд хүндлэх буюу хүний эрхэм чанартай гэдгийг нь хүлээн зөвшөөрч хүндлэх тухай ойлголт юм. Жишээлбэл, 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалын оршлын хамгийн эхэнд “Хүн төрөлхтөний гэр бүлийн бүх гишүүдийн төрөлх эрхэм чанар болон салшгүй эрхүүдийг хүлээн зөвшөөрөх нь дэлхий дээрх эрх чөлөө, шударга ёс, энх тайвны үндэс...” гэж бичсэн байдаг. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын оршил мөн адилхан өгүүлбэрээр эхэлдэг.

Хүний эрхийн тухай олон улсын гэрээнүүд болон ардчилсан улсуудын үндсэн хуулиудад хүнийг хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх, хувийн амьдрал халдашгүй байх зэрэг үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх талаар зааж, хамгаалах механизмыг тогтоосон байдаг.]1

Монгол Улсын Үндсэн хуульд ч ялгаагүй хүн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэйг тунхаглаж, хэнд боловч хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглосон.2

2013 онд Хуульчдын анхдугаар их хурлаас баталсан “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм”-д хүн бүрийн эрхэм чанарыг хүндлэх нь хуульчдын баримтлах үндсэн зарчим гэж зааж, хууль зүйн хувьд албан ёсны хэрэглээнд оруулсан.

1 “Хүний эрхэм чанар (human dignity)” нийтлэл 2015, О.Мөнхсайхан, МУИС-ийн Хуульзүйн сургуулийн дэд профессор, хуульзүйн доктор2 Монгол Улсын Үндсэн хууль, 16 дугаар зүйл, 16.1.13 дахь заалт, 1992 он.

Page 11: 500+80=580˜ - genderhub.mn

10

МОДУЛЬ 1: ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР БА ХҮНИЙ ЭРХ

Хүний эрхэм чанарын үндсэн шинжүүд

Хүний эрхэм чанар нь дараах 4 үндсэн шинжтэй:

1. Заяамал: Энэ нь хүн болж төрснийх нь хувьд угаас заяагдсан төрөлх чанар бөгөөд хэн нэгний, аль нэг институци, байгууллагын олж тогтоосон, эсвэл олгодог, зөвшөөрдөг зүйл биш.

2. Түгээмэл: Хүний эрхэм чанар нь үндэс угсаа, нийгмийн гарал, нас, хэл, хүйс, боловсрол, гэр бүлийн байдал, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, итгэл үнэмшил, хөрөнгө чинээ, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийлэл зэрэг төрөлхийн болон бусад байдлаас үл хамааран хүн бүрт байх адил чанарууд юм.

Хүний эрхэм чанар (human dignity)

Хүндлэл

Хүнийг хүнээр нь хүлээн зөвшөөрөх

Хүн бүрийн амьдрал үнэ

цэнэтэй

Хүлээнзөвшөөрөх

Үнэлэх

Зураг 1. Хүний эрхэм чанар

3. Салшгүй: Хүний оршихуйгаас урган гардаг тул хэзээ ч, ямар ч тохиолдолд салгаж, бас халдаж болдоггүй чанарууд энд багтана. Хэнд ч хүнлэг бус, хэрцгий хандаж, зодож, тарчлааж болохгүй.

4. Хэмжигдэшгүй: Хүн бүр “хүн” учраас адил үнэ цэнэтэй. Энэ чанар нь олон, цөөн, баян, ядуу, олонхийн санаа бодол, сайн муугийн үнэлэмж зэрэг ямар ч үзүүлэлтээр үл хэмжигдэнэ.

Хүний эрхэм чанар бол хүний эрх, эрх чөлөөний үндэс юм. Хүний эрхэм чанар хөндөгдөж байвал бид бүрэн утгаараа хүн шиг амьдарч чадахгүй. Тиймээс хүний эрхийг эдлэх цорын ганц нөхцөл нь хүн байх явдал болно. Хүний эрхийг эдлүүлэхгүй байх нь хүн гэдгийг нь үгүйсгэж байгаа хэрэг мөн.

Page 12: 500+80=580˜ - genderhub.mn

11

МОДУЛЬ 1: ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР БА ХҮНИЙ ЭРХ

Зураг 2. Хүний эрх (Эх сурвалж: Хууль зүйн үндэсний хүрээлэн)

Хүний эрх, түүний суурь зарчмууд

Хүний эрх гэж юу вэ?

Хүн бүр үндсэн эрх, эрх чөлөөг эдэлнэ. Хүний эрх нь ямар нэг давуу эрх, онцгой ямбыг илэрхийлсэн ухагдахуун биш.

Хүний эрх нь:

•• Хүнд угаас заяагдсан эрхэм чанарыг илэрхийлсэн ойлголт;

•• Хүн бүрийг эрхэм чанараа хадгалан, нэр төртэй, үнэ цэнэтэйгээр амьдрахад зайлшгүй шаардлагатай наад захын стандарт;

•• Хүний эрхэм чанарыг олон улсын болон үндэсний түвшинд баталгаажуулсан хуулийн баталгаа;

Page 13: 500+80=580˜ - genderhub.mn

12

МОДУЛЬ 1: ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР БА ХҮНИЙ ЭРХ

Хүний эрхийн суурь зарчмууд

Бүх эрх хоорондоо салшгүй холбоотой, хуваагдашгүй, цогц, харилцан хамааралтай. Нэг эрх зөрчигдөхөд л бусад эрх хөндөгддөг тул эрэмбэ, шатлалгүй. Жишээлбэл: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд аюулгүй амьдрах эрх зөрчигдөхийн зэрэгцээ ажил хөдөлмөр эрхлэх, өөрийн гэсэн орлоготой байх зэрэг бусад нийгэм, эдийн засгийн эрх хөндөгддөг.

Зураг 3. Хүний эрхийн суурь зарчмууд

Заяамал: Хүний эрх нь төрөлх, заяамал шинжтэй. Бүх хүн нас, хүйс, яс үндэс, гарал үүсэл, арьсны өнгө, бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийлэл, хэл, шашин шүтлэг, боломж чадвар, нийгэмд эзлэх байр суурь, иргэний харьяалал болон улс төрийн үзэл бодол зэргээс үл хамааран ижил хүндлэл хүлээнэ.

Түгээмэл: Хүний эрх нь хүн бүрт хамаатай. Хүний эрх түгээмэл байна гэдэг нь хэн нэгний төрөлх болон бусад байдлаас үл шалтгаалан бүх хүнд хамаатай байна гэсэн утга агуулна.

Салшгүй: Хүн оршин байсан цагт эрхийг хүнээс тусгаарлах, салгах боломжгүй. Эрхийг ямар ч нөхцөл, шалтгаанаар хүнээс ангид гэж үзэж болохгүй. Хэн ч өөрийн эрхийг алдах учиргүй. Зөвхөн хүний эрхүүд хоорондоо зөрчилдсөн тохиолдолд түүнийг хязгаарлаж болно. Онцгой нөхцөл байдалд хуулиар хязгаарласан болон гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсоноос бусад тохиолдолд тухайн хүнээс булааж үл болох салшгүй шинжтэй. Энэ тохиолдолд ч хүний салшгүй эрх болох амьд явах, халдашгүй амьдрах, эрх чөлөөтэй байх эрхийг хөндөж үл болно.

Хуваагдашгүй, шатлалгүй: Хүний бүх эрх ижил үнэ цэнэтэй. Нэг эрх нь нөгөө эрхээс чухалд тооцогдох, дээгүүр тавигдах ёсгүй. Нэг эрхийг давууд үзэх нь бусад эрхийг үгүйсгэх нөхцлийг бүрдүүлдэг. Бүх эрхүүд нь ижил ач холбогдолтой, адил тэнцүү шинж чанартай учраас ижил түвшинд хамгаалагдах, хангагдах ёстой.

Page 14: 500+80=580˜ - genderhub.mn

13

МОДУЛЬ 1: ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР БА ХҮНИЙ ЭРХ

Харилцан уялдаатай: Хүний эрхүүд нийлээд нэг цөм болж байдаг. Тэдгээр нь өөр хоорондоо харилцан хамааралтай, уялдаа холбоотой. Хүний эрх нь орон гэр, сургууль, ажлын байр, зах зэрэг газар бүрт, амьдралын бүх хүрээнд хамаардаг. Хүний эрхийн зөрчлүүд нь харилцан холбогдсон байдаг тул нэг эрх зөрчигдсөнөөр бусад эрх мөн хязгаарлагддаг. Үүнтэй адил хүний аль нэг эрхийг хангах нь хүний бусад эрхийг хангахад мөн дэмжлэг болж байдаг.

Үл ялгаварлах: Хүн бүр арьсны өнгө, яс үндэс, нас, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний болон нийгмийн гарал үүсэл, өмч хөрөнгө, гэрлэлтийн болон бусад байдлаас үл хамааран ямар ч ялгаварлалгүйгээр эрхээ эдлэх ёстой.

Эрх чөлөө ба дур зорго

Эрх чөлөө нь хүн оршин тогтнолоо хангах үндсэн нөхцөл юм. Өөрөөр хэлбэл, бусдын оролцоо, хяналт, дарамт, саад, хавчлага, хязгаарлалтгүйгээр сонголтоо хийх, шийдвэр гаргах боломж юм. Гэхдээ эрхээ эдэлнэ, эрх чөлөөтэй байна гэдэг нь дураар авирлахын нэр биш. Хэрэв ингэвэл эрх чөлөөг буруугаар ашиглаж, дураар авирласан хэрэг болно. Бусдын эрхэд саад болсон эрх чөлөө байх учиргүй. Эрх чөлөөг зоргоор авирлахтай адилтгаж болохгүй. Хувь хүн бусдад хор хөнөөл учруулаагүй л бол түүний эрх чөлөөг хязгаарлах өөр үндэслэл, шалтаг, шалтгаан байх ёсгүй. Хувь хүний эрх чөлөөнд нэг л хязгаарлалт байна. Тэр нь бусад хүнд байгаа мөн тийм эрх чөлөө юм.Иймээс хүний эрх, эрх чөлөөг нийгмийн дэг журам, ёс суртахуун, эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс хязгаарлана. Гэхдээ ямар ч тохиолдолд хязгаарлаж болдоггүй эрх гэж бий. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлана. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө3.

Эрх чөлөө ба хариуцлага Эрх чөлөөний цаана зайлшгүй хариуцлага байдаг. Хариуцлага нь эрх чөлөөний нөгөө тал. Хариуцлага нь бусдын эрхийг зөрчихгүйгээр, өөрийн эрхийн хүрээнд ухамсартай сонголт хийх чадвар, бас хийсэн сонголтынхоо үр дагаврыг хариуцах чадвар юм. Хийсэн сонголтынхоо төлөө хариуцлага хүлээнэ. Өөрөөр хэлбэл сонголтынхоо үр дагавартай нүүр тулна, нүдээ анихгүй, нуугдахгүй. Үр дагавар нь сайн ч байсан,

3 Монгол Улсын Үндсэн хууль, 1992, 19 дүгээр зүйл

Page 15: 500+80=580˜ - genderhub.mn

14

МОДУЛЬ 1: ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР БА ХҮНИЙ ЭРХ

муу ч байсан, таалагдсан ч, таалагдаагүй ч түүнийг хүлээнэ. Нэгэнт сонголтоо хийсэн тохиолдолд тухайн хүн хэдий хэцүү байсан ч үр дагавраа амсана.

Хүний эрхийг хангах төрийн үүрэг Хүний эрхийг баталгаатай хангахын тулд хүндэтгэл, хамгаалал, дэмжлэг, хангамж зайлшгүй шаардлагатай болдог. Төрөөс хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах үүрэг хариуцлага хүлээдэг.

Төрийн үүрэг хариуцлага

Хүндэтгэх Хамгаалах Хангах

Эрхээ эдлэхэд саад болохгүй байх

Эрхээ эдлэхэд бусдын зүгээс саад болохоос урьдчилэн сэргийлэх

Эрхийг бүрэн эдлэх нөхцлийг хангахад

чиглэсэн зохистой бүх арга хэмжээг авах

Зураг 4. Хүний эрхийг хангах төрийн үүрэг хариуцлага

Гэр бүлийн хүчирхийлэл хүний эрхийн зөрчил болох нь

Аливаа хүчирхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид, хэнээс ч хараат бус, халдашгүй амьдрах эрх нь хүн бүрийн эдлэх салшгүй эрх юм. Ялгаварлан гадуурхалт, доромжлол, дарамт, хүчирхийлэл нь хүний эрхэм чанарт халддаг, хүний эрхийн зөрчил юм.

Шигтгээ 1.

“Хүний түгээмэл эрхүүд хаанаас эхэлдэг вэ?Жижиг, жижиг гэрт ойр газраас - дэлхийн аль ч газрын зурган дээр харагдахааргүй тийм ойрхон, тийм жижигхэн газраас. Эрэгтэй эмэгтэй хүн бүр, хүүхэд бүр, аливаа ялгаварлан гадуурхалтгүйгээр тэгш ёс, тэгш боломж, тэгш үнэ цэнийг эрэлхийлж буй газрууд ийм л байдаг. Хүний эрх ийм газруудад утга учиртай байж чадахгүй бол, хаана ч утга учиртай байж чадахгүй.”

Элеанор Рузвельт, Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан НҮБ-ын хорооны дарга

Page 16: 500+80=580˜ - genderhub.mn

15

МОДУЛЬ 1: ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР БА ХҮНИЙ ЭРХ

Гэр бүлийн хүчирхийлэл нь бусдаас хараат бус, аюулгүй, халдашгүй амьдрах эрхэд халддаг хүний эрхийн ноцтой зөрчил юм. Гэр бүлийн хүчирхийллийг гэр бүлийн дотоод асуудал гэж үзэх хандлага манай улсад түгээмэл байсан хэдий ч сүүлийн жилүүдэд батлагдан гарсан бодлого, хуулийн дагуу энэ нь хүний эрхийн зөрчил төдийгүй зарим үйлдлийг нь зөрчил, гэмт хэрэг гэж үздэг болоод удаагүй байна.

Иймд гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг хадгалах, эсвэл гэр бүл, ойр дотны харилцаатай хүмүүс хоорондоо шийдэх асуудал гэсэн нэрийдлээр хүчирхийлэлд өртсөн, хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хүнийг хамгаалахгүйгээр, үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэхгүйгээр орхиж болохгүй.

Хүн бүрийн эрхэм чанарыг нь хүлээн зөвшөөрч, хүндэтгэхийн зэрэгцээ тэдний аюулгүй, хараат бус, халдашгүй амьдрах эрхийг тэргүүн зэрэгт үзэж чухалчилсан, хэрэгцээнд нь мэдрэмжтэй хандсан үйлчилгээг шуурхай хүргэх шаардлагатай.

Хуулийн байгууллагын ажилтнууд, үйлчилгээ үзүүлэгчид бүгд хүний эрхийн хамгаалагчид юм. Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх нь ч бас л хүний эрхийг хамгаалж байгаа нэг хэлбэр билээ.

Ном зүй, унших материал:

1. Хүний эрхийн түгээмэл тунхаглал 1948 www.hrea.org

2. Монгол улсын Үндсэн хууль, 1992 www.legalinfo.mn

3. “Амьдрах ухааны чадвар” багц гарын авлага, БСШУЯ, НҮБХАС. Жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх модуль, “Хүний эрх” сэдэв, Д.Энхжаргал, 2016

4. “Хүний эрхэм чанар (human dignity)” нийтлэл, О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор, 2015

5. Хүний эрхийн товч тайлбар, ХЭҮК, 2012

6. “Хүний эрхийн боловсролд оролцооны аргыг нэвтрүүлэх нь” 2011, Д.Энхжаргал, Б.Болорсайхан, С.Мөнхсаруул

Page 17: 500+80=580˜ - genderhub.mn

16

МОДУЛЬ 1: ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР БА ХҮНИЙ ЭРХ

Тараах материал 1. Хүний эрх, эрх чөлөө

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгагдсан хүний эрх, эрх чөлөө

1. Хүн бүр эрх чөлөөтэй; хүн бүрт адил тэгш хандах ёстой 2. Арьсны өнгө, хүйс, шашин, хэл зэргээрээ ялгаатай ч, хүн бүр тэгш эрхтэй3. Хүн бүр амьд явах; эрх чөлөөтэй, аюулгүй амьдрах эрхтэй 4. Хүнийг боол мэт үзэж, харьцах эрх хэнд ч байхгүй 5. Хүнд гэм учруулж, тамлан зовоох эрх хэнд ч байхгүй6. Хүн бүр хаана ч байсан хуулийн этгээд байх эрхтэй 7. Хууль хүн бүрийн хувьд адил, хуулийг хүн бүрт адил тэгш хэрэгжүүлэх ёстой 8. Эрх нь зөрчигдсөн тохиолдолод хүн бүр эрх зүйн туслалцаа авах эрхтэй 9. Хүнийг шударга бусаар хорих, улс орноос нь хөөн зайлуулах эрх хэнд ч байхгүй 10. Хүн бүр нээлттэй шүүхээр шударгаар шүүлгэх эрхтэй 11. Хүн бүр гэм буруутай нь нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй 12. Хүн бүр аюул заналхийллээс хамгаалуулах эрхтэй, гэвч хангалттай

үндэслэлгүйгээр гэрт тань дайрч орох, захидлыг тань нээх, гэр бүлийнхнийг тань шалгаах эрх хэнд ч байхгүй

13. Хүн бүр дураараа аялан зорчих эрхтэй 14. Хэлмэгдсэн буюу хэлмэгдэх аюулд өртсөн тохиолдолд хүн бүр өөр оронд очиж

хамгаалал хүсэх эрхтэй15. Хүн бүр аль нэг орны иргэн байх эрхтэй, хүслээрээ өөр орны иргэн болоход тань

саад хийх эрх хэнд ч байхгүй 16. Хүн бүр гэрлэх, гэр бүл үүсгэх эрхтэй; гэрлэгсэд гэр бүл болох, хамтран амьдрах,

гэр бүл салахад тэгш эрхтэй 17. Хүн бүр өмч, хөрөнгөтэй байх эрхтэй18. Хүн бүр шашин шүтэх, шашны зан үйлээ гүйцэтгэх, хүсвэл өөр шашинд орох

эрхтэй 19. Хүн бүр санал бодлоо илэрхийлэх, мэдээлэл өгөх, авах эрхтэй 20. Хүн бүр тайван замаар хуран цугларах, эвлэлдэн нэгдэх эрхтэй 21. Хүн бүр улсынхаа удирдлагыг сонгох, улс орноо удирдахад оролцох, төрийн

үйлчилгээнээс тэгш хүртэх эрхтэй 22. Хүн бүр нийгмийн хамгаалалтай байх, өөрийгөө чөлөөтэй хөгжүүлэх, “хүн шиг”

амьдрах боломжтой байх эрхтэй 23. Хүн бүр аюулгүй орчинд шударга цалинтай ажиллах, үйлдвэрчний эвлэлд нэгдэх

эрхтэй24. Хүн бүр амрах, өөрийн гэсэн чөлөөт цагтай байх эрхтэй 25. Хүн бүр эрүүл, гачигдалгүй амьдрах бололцоотой байх эрхтэй 26. Хүн бүр сурч боловсрох эрхтэй 27. Хүн бүр нийгэм, хамт олныхоо соёлын амьдралд оролцох эрхтэй 28. Хүн бүр энэ бүх эрхийг эдлэх боломжийг хангахуйц “нийгмийн дэг журмыг”

сахих үүрэгтэй29. Хүн бүр бусдын эрх, хамт олон, нийтийн өмчийг хүндэтгэх үүрэгтэй 30. Энэ тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг зөрчих, үгүйсгэх эрх хэнд ч байхгүй. Эх сурвалж: Simplified version of UDHR, http://www.hrea.org

Орчуулга: МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, 2012 он.

Page 18: 500+80=580˜ - genderhub.mn

17

МОДУЛЬ 2: ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ

МОДУЛЬ 2: ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ

Зорилго:

•• Эрэгтэй эмэгтэй хүмүүс, тодорхой бүлгүүдийн хоорондын тэгш бус байдлын шалтгаан, эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа, түүний үр дагаврыг шинжлэн тодорхойлох

Хичээлээр олгох мэдлэг, чадвар:

•• Жендэрийн ялгаварлан гадуурхалтыг бий болгож, бэхжүүлдэг нийгмийн хэм хэмжээ, хэвшмэл ойлголт нь эрэгтэй эмэгтэй хүмүүс, тодорхой бүлгүүдийн харилцаанд хэрхэн нөлөөлдгийг шинжлэх;

•• Жендэрийн ялгаатай үнэлэмж, үүрэг хариуцлага, байр суурь нь эмэгтэй, эрэгтэй хүмүүс, тодорхой бүлгүүдийн хандлага, зан үйл, сонголт, шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөлдгийг таних.

Хүлээгдэж буй үр дүн:

•• Жендэрийн талаарх хэвшсэн ойлголт, төсөөллөө эргэн харж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс, тодорхой бүлгүүдийн ялгаатай үнэлэмж, байр суурь, үүрэг хариуцлагаас улбаалсан дарамт, ялгаварлан гадуурхалт, эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа нь жендэрт суурилсан хүчирхийллийн суурь шалтгаан болдгийг ухамсарлахад нь дэмжлэг үзүүлнэ.

Модулийн бүтэц

Хичээл Сэдэв

Хичээл 1 Хүйс ба жендэр

Хичээл 2 Жендэрийн хэвшмэл ойлголт ба жендэрийн үүрэг

Хичээл 3 Жендэрийн ялгаварлан гадуурхалт

Хичээл 4 Жендэрийн тэгш байдал ба жендэрийн мэдрэмж

Page 19: 500+80=580˜ - genderhub.mn

18

МОДУЛЬ 2: ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ

Хичээлийн төлөвлөгөө

Зорилт

Хүйс, жендэрийн талаарх ойлголт, төсөөллөө эргэн харж, жендэрийн хэвшмэл ойлголт, нийгмийн хүлээлт нь хүчирхийлэлд хэрхэн нөлөөлдгийг таньж мэднэ.

Үргэлжлэх

хугацаа3 цаг буюу 180 минут

Санал болгож буй

арга

•• Дасгал, хэлэлцүүлэг •• Бүлгээр ажиллах •• Хэлэлцүүлэг •• Танилцуулга

Алхмууд

• Хүйс ба жендэр (60 минут)Хүйс ба жендэрийн ялгааг гаргаж ирэхэд чиглэгдсэн дасгал ажиллуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. “Хүйс нь байгалиас заяасан, үл өөрчлөгдөх биологийн ялгааг, харин жендэр нь эмэгтэй, эрэгтэй хүмүүс, тодорхой бүлгүүдийн нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, нийгмийн хүлээлтийг илэрхийлсэн ойлголт” болохыг таниулж, нэгтгэн дүгнэнэ.

• Жендэрийн үүрэг ба хэвшмэл ойлголт (60 минут)Бүлгээр ажиллан жендэрийн хэвшмэл ойлголт ба жендэрийн ялгаатай үүргийг гарган танилцуулна. Жендэрийн хэвшмэл ойлголт нь ялгаварлан гадуурхалт болон эрх мэдлийн тэгш бус харилцааг бий болгодог талаар дүгнэн хэлнэ.

• Жендэрийн ялгаварлан гадуурхалт (30 минут)Жендэрийн ялгаварлан гадуурхалтын жишээнүүдийг оролцогчдоор хэлүүлнэ. Ялгаварлан гадуурхалт нь жендэрт суурилсан хүчирхийлэлд нөлөөлөгч гол хүчин зүйлсийн нэг болохыг ойлгуулна.

• Жендэрийн тэгш байдал ба жендэрийн мэдрэмж (30 минут)Жендэртэй холбогдох нэр томъёо, ойлголт, ухагдахуунуудын агуулгыг powerpoint ашиглан танилцуулна.

Page 20: 500+80=580˜ - genderhub.mn

19

МОДУЛЬ 2: ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ

2.1. Хүйс ба жендэр

Хүйс ба жендэрийг заримдаа адилтгаж үзэх, эсвэл зөвхөн эмэгтэй хүнд хамаатуулах зэргээр ташаа ойлгох нь бий.

Хүйс нь байгалиас заяасан, үл өөрчлөгдөх биологийн ялгааг илэрхийлдэг. Хүйсийн ялгаа нь генээр тодорхойлогддог, түгээмэл, нийтлэг зүйл тогтолтой, үл өөрчлөгдөх чанар юм.

Жендэр нь хүмүүсийн хүлээсэн үүрэг хариуцлага, тулгарч буй саад бэрхшээл, хүртэж буй боломж, бололцоог нь дүгнэн шинжлэх нийгэм, эдийн засаг, улс төрийн шинжтэй хувьсах хэмжигдэхүүн бөгөөд нийгмийн анги давхраа, нас, арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэг, газарзүйн байршил, эдийн засаг, улс төр, соёлын орчин гэхчлэн олон үзүүлэлттэй харилцан хамааралтай байдаг1.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биологийн ялгаа ба нийгмийн үүргийг ялган салгаж ойлгохын тулд жендэр гэдэг нэр томъёог хэрэглэх болсон. Жендэр гэдэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүст нийгмийн зүгээс хүлээлгэсэн хэм хэмжээ, үүрэг хариуцлага, дүр төрх юм. Тиймээс ч жендэрийг нийгмийн хүйс гэх нь ч бий. Энэ нь улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаархи уламжлалт ойлголт, тогтсон хэм хэмжээ, нийгмийн хандлагад суурилсан, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт юм. Жендэрийн дүр төрх нь уламжлалт зан үйл, итгэл үнэмшил, хэм хэмжээ, гэр бүлийн харилцаа, нийгмийн анги давхрага, нас, арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэг, газар зүйн байршил, эдийн засаг, улс төр, соёлын орчин зэрэг олон хүчин зүйлтэй харилцан хамааралтай байдаг.

Хүснэгт 1. Хүйс ба жендэрийн ялгаа

Хүйс Жендэр

Биологийн ялгааг илэрхийлдэг. Үүрэг хариуцлага, байр суурийн ялгаатай байдлыг илэрхийлдэг.

Үл өөрчлөгдөх чанарЦаг хугацааны явцад хувиран өөрчлөгддөг.

Түгээмэл, бүх улс оронд адил. Нийгэм, соёл бүрт харилцан адилгүй.

Ижил хүйсийн хүмүүсийн хувьд адил Ижил хүйсийн хүмүүсийн дунд ч ялгаа байдаг.

1 Жендэр ба бодлого төлөвлөлт, Жендэрийн үндэсний хороо, Ж.Занаа, О.Оюунцэцэг, Б.Онон, Т.Амгалан, 2018

Page 21: 500+80=580˜ - genderhub.mn

20

МОДУЛЬ 2: ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ

2.2. Жендэрийн хэвшмэл ойлголт ба жендэрийн үүрэг

Жендэрийн хэвшмэл ойлголт

Жендэрийн ялгаатай үнэлэмж нь эрэгтэй, эмэгтэй, охин, хөвгүүн болон тодорхой бүлгийн хүмүүсийн үүрэг, хариуцлага, тэдний хувьд “зөв”, “зүйтэй” хэмээн тооцогдох зан үйл, хийж болох болон болохгүйн хязгаарлалтыг тодорхойлдог. Жишээ нь: эрэгтэй хүн эмэгтэйг оройн хоолонд урих, хоолны төлбөрийн тасалбарыг эрэгтэйд өгөх, эрэгтэй хүн онгоцны буудал дээр хүүхдийнхээ живхийг солих болоход ийм өрөөнүүд зөвхөн эмэгтэй бие засах өрөөнд л байдаг гэх мэт хэвшмэл тогтсон ойлголтууд байдаг.

Жендэрийн ялгаатай үнэлэмж нь нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтоос үүдэлтэй. Нийгэмд түгээмэл байгаа хэвшмэл ойлголт нь хүмүүсийн зан үйл буюу хэрхэн бодох, биеэ яаж авч явах, ямар сонголт хийх, ямар шийдвэр гаргахад нөлөөлдөг. Ингэснээр хүмүүс хоорондын харилцаанд нөлөөлж, хүмүүсийг нэгэн хэвийн баригдмал загварт оруулдаг. Мөн эрх мэдлийн, хөрөнгө нөөцийн, нийгэмд эзлэх байр суурийн ялгавартай байдлыг үүсгэх хөрс суурь нь болдог.

Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, тодорхой бүлгийн хүмүүсийг нийгэмд уламжлагдан тогтсон хандлага, хүлээлтэд нийцүүлэн зан үйл, биеэ авч явах байдлыг багаас нь зааж хэвшүүлдэг ба “эрэгтэйлэг”, “эмэгтэйлэг” шинж байдлын талаарх итгэл үнэмшлийг суулгадаг. Тухайлбал, эрэгтэйчүүд олон таван үггүй, уйлдаггүй, гэр бүлээ тэжээгч, харин эмэгтэйчүүдийг уян хатан, дуулгавартай, асран халамжлагч гэж үзэх үнэлэмж, нийгмийн хүлээлт давамгайлж, энэ нь хүмүүсийн харилцаанд нөлөөлдөг.

Жендэрийн үүрэг Жендэрийн үүрэг нь тухайн нийгэм, соёлд эрэгтэй, эмэгтэй хүнийг юу хийх, ямар үүрэг гүйцэтгэхийг тодорхойлсон ойлголт. Энэ нь:

1) эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзэлдэг буюу эзлэх ёстой байр суурь, 2) тэдний дагаж мөрдвөл зохих зан үйл, хийх үйлдлийн тухай дүрэм журам, 3) эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэдэг үүргийг илэрхийлсэн 3 талт ойлголт юм.

Жендэрийн үүрэг нь хүйсийн онцлогоосоо үүдэн амьдралын тодорхой үе шатанд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг ялгаатай ажил үүрэг

Page 22: 500+80=580˜ - genderhub.mn

21

МОДУЛЬ 2: ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ

төдийгүй “эмэгтэйлэг” “эрэгтэйлэг” байхын талаар тухайн нийгэм, соёлд хэрхэн авч үздэгээс үүдэн эмэгтэй эрэгтэй хүмүүст нийгмийн зүгээс оноож буй “зохиомол” үүрэг юм. Эдгээр нь хамтдаа тэдний гадаад дүр төрх, зан авир, нийгэмд эзлэх байр суурийг хэм хэмжээ болгон тодорхойлдог.2

Жендэрийн үүрэг нь тухайн нийгэм, олон нийт, нийгмийн бүлэг дотор эмэгтэй эрэгтэй, тодорхой бүлгийн хүмүүсийн хувьд зөв зохистой хэмээн тооцогддог дүр төрх, үнэлэмж, байр суурийн талаар харилцан адилгүй хүлээлт үүсгэж, тодорхой дүр (эмэгтэйлэг болон эрэгтэйлэг байдал), үнэлэмжийг тулгадаг. Жендэрийн үүрэгт нас, анги давхраа, арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэг, газарзүй, эдийн засаг, улс төр, соёл, технологийн орчин нөлөөлдөг.

Тэдгээр дүр төрх, үнэлэмж, үүрэг, хариуцлага, байр суурь, хүлээлт нь олон хүчин зүйлээс шалтгаалан хувьсан өөрчлөгддөг ба нийгэм, соёл бүрт харилцан адилгүй. Хүүхэд хөхүүлэх зэрэг зарим үүрэг хариуцлага нь биологийн хувьд тодорхойлогдсон учраас өөрчлөгдөх боломжгүй. Гэвч асран халамжлах зэрэг зарим үүрэг хариуцлага нь нийгмийн зүгээс бий болгосон учир өөрчлөгдөж болно.

Жендэрийн үүргийг 3 төрөлд ангилдаг:

1. Үйлдвэрлэлийн үүрэг: Энэ нь бүтээгдэхүүн боловсруулах, бараа үйлчилгээ үйлдвэрлэх зэргээр орлого олох үйл ажиллагаа ба хөлстэй хөдөлмөрт тооцогдоно.

2. Нөхөн үйлдвэрлэлийн үүрэг: Энэ нь хүүхэд тээж төрүүлэх, асрах болон хүүхдийн боловсрол, эрүүл мэндэд анхаарал, халамж тавих, өрхийн гишүүдээ асран халамжлах, ахмад настан, өвчтэй хүний асаргаа, ус авах, хоол унд бэлтгэх зэрэг үйл ажиллагаа ба голдуу хөлсгүй хөдөлмөрт тооцогддог.

3. Олон нийтийн үүрэг: Тухайн хамт олон, бүлэгт байгаа хүмүүсийн төлөө гүйцэтгэх үүрэг юм. Голдуу үнэлгээгүй, хийгээд л байдаг хэрнээ шагнал, урамшуулал авдаггүй ажил байдаг.

Эмэгтэй эрэгтэй хүмүүсийн хэн хэн нь нийгэмдээ үйлдвэрлэлийн, нөхөн үйлдвэрлэлийн болон орон нутгийн менежментийн үүргүүдийг гүйцэтгэдэг боловч өрх гэрээ тэжээгч хэмээн тооцогддог эрэгтэйчүүд

2 Жендэр ба бодлого төлөвлөлт, Жендэрийн үндэсний хороо, Ж.Занаа, О.Оюунцэцэг,

Б.Онон, Т.Амгалан, 2018 он.

Page 23: 500+80=580˜ - genderhub.mn

22

МОДУЛЬ 2: ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ

үйлдвэрлэлийн үүргээ гүйцэтгэхэд цагаа илүү зарцуулах боломжтойгоос гадна үүгээрээ тэд нэгэн дор олон талын үүргээ биелүүлж чаддаг. Харин эмэгтэйчүүдийг хоёрдогч цалин хөлс ологч гэж үзэх нь түгээмэл бөгөөд тэд олон ажлыг амжуулан хийж, хязгаарлагдмал хугацаанд бүгдийг тэнцвэртэй гүйцэтгэх хэрэгтэй болдог. Тиймээс ажлын цагаа зохицуулах болон уян хатан байлгах нь эмэгтэйчүүдэд илүү чухал бөгөөд тэд энэ хүрээнд илүү их асуудалтай тулгардаг. Эмэгтэй эрэгтэй хүмүүс эрт дээр үеэс тухайн үед амьдарч байсан цаг үе, орчин, амьдралын хэв маягаас шалтгаалан, гэр бүл, нийгэмд ялгаатай үүрэг гүйцэтгэж ирсэн учраас тэдэнд тулгарах соёл, институцийн, биет болон эдийн засгийн саад бэрхшээл харилцан адилгүй бөгөөд олонхи нь тогтолцооны ялгаварлал, өрөөсгөл хандлагаас эхтэй байдаг.3

Жендэрийн үүрэг, түүнээс үүдсэн жендэрийн харилцаа нь хөрөнгө нөөц, эд баялагийг хэн хүртэж, өмчилж, захиран зарцуулж, хянахыг тодорхойлдог ба эрх мэдэл, гэр бүл, нийгэмд эзлэх байр суурийн ялгаатай байдлыг үүсгэх хөрс суурь нь болдог.

2.3. Жендэрийн тэгш байдал ба жендэрийн мэдрэмж

Жендэрийн ялгаварлан гадуурхалт

Жендэрийн ялгаварлан гадуурхалт гэж улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд болон бусад салбарт эрэгтэй, эмэгтэй хүнийг хүйсээр нь ялган хязгаарлах буюу үгүйсгэхийг хэлнэ.

Жендэрийн ялгаварлан гадуурхалт нь 3 хэлбэрээр илэрдэг. Үүнд:

1. Шууд ялгаварлан гадуурхалт

2. Шууд бус ялгаварлан гадуурхалт

3. Тогтолцооны ялгаварлан гадуурхалт

Шууд ялгаварлан гадуурхалт нь хүйсээр ялгаварлаж, адил буюу ижил төстэй нөхцөлд эсрэг хүйсийн хүнээс ялгаатай байдалд хүргэсэн, эсхүл хүргэхийг оролдсон, хамааралт байдалд оруулсан буюу оруулахыг завдсан үйлдлээр илэрдэг. Нөхөн үржихүйн үүрэг хариуцлагаас нь шалтгаалан залуу эмэгтэйчүүдийг ажилд авахаас татгалзах нь шууд ялгаварлан гадуурхалтын нэг жишээ юм.

3 Жендэрийн аудитын чиглүүлэгчдэд зориулсан гарын авлага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хөгжлийн замнал сан, 2017 он.

Page 24: 500+80=580˜ - genderhub.mn

23

МОДУЛЬ 2: ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ

Шууд бус ялгаварлан гадуурхалт нь нэг хүйсэд хамаарахгүй аливаа стандарт, хэм хэмжээ, үйлдэл нь хүнийг эсрэг хүйсийн хүнээс ялгаатай байдалд хүргэхийг хэлнэ. Мөн хүйсийн шинжтэй аливаа зааг, ялгаа агуулаагүй мөртлөө адил буюу ижил төстэй нөхцөлд эсрэг хүйсийн хүнээс нь дорой байдалд ороход хүргэдэг байдлыг хэлнэ. Жишээлбэл, эмэгтэй эрэгтэй хүний амьдралын хэв маяг өөр өөр байдлаас хамаарч ихэнхдээ эрэгтэйчүүд байгууллагадаа тогтвортой ажилладаг бол эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхдээ орж, гарч хөдөлгөөнтэй ажилладаг. Гэр бүлийн хүрээнд гүйцэтгэж байгаа ялгаатай үүрэг хариуцлагыг анхаарч тооцдоггүй цагийн хуваарь нь шууд бус ялгаварлалын шинжийг агуулдаг.4

Тогтолцооны ялгаварлан гадуурхалт гэж хүлээн зөвшөөрөгдөхүйц мэт ойлгогдох хэрнээ тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэхэд хүргэсэн хандлага, журам, хууль тогтоомжийн улмаас хүн амын аль нэг хэсгийн эрх ашгийг хөндөж, үр дагавар нь тодорхой хугацаанд үргэлжилсэн байдлаар илэрдэг үгүйсгэл, хязгаарлалт, ялгаварлалыг хэлнэ. 1990-ээд оны эхээр олон хүүхэдтэй эхчүүдийг эрт тэтгэвэрт гаргасны улмаас эмэгтэйчүүд 35 настайдаа хүртэл тэтгэвэрт гарч, өнөөг хүртэл хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч олон жил хохирч байгаа нь тогтолцооны ялгаварлан гадуурхлын тод жишээ юм.

Жендэрийн тэгш бус байдал нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, аль ч хүйсийн хүмүүст ээлгүй. Аливаа ялгаа нь олон талт байдлын илэрхийлэл ба ямар ч тохиолдолд ялгаварлагдах үндэслэл болох ёсгүй.

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгч тус бүрийн бие даасан байдал, хувийн онцлог, соёлын өвөрмөц байдал, ялгаатай хэрэгцээг харгалзана. Хохирогчийг нас хүйс, гарал үүсэл, нийгмийн статус, бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гэрлэлтийн байдал, шашин, улс төрийн үзэл бодол, санхүүгийн боломж зэргээр ялгаварлан гадуурхахыг хориглодог. Ялгаварлан гадуурхалт нь эдгээр хүчин зүйлээр үл хязгаарлагдана.

Зарим хохирогч ялгаварлан гадуурхалтын олон хэлбэрт өртөж, энэ нь тэднийг улам эмзэг болгон, хүчирхийллийг даван туулан боломжийг нь бууруулдаг. Бэлгийн чиг хандлага, хүйсийн илэрхийллээр ялгаварлан

4 Жендэр ба бодлого төлөвлөлт, Жендэрийн үндэсний хороо, Ж.Занаа, О.Оюунцэцэг, Б.Онон, Т.Амгалан, 2018 он.

Page 25: 500+80=580˜ - genderhub.mn

24

МОДУЛЬ 2: ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ

гадуурхах нь үүний нэг жишээ юм. Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл болол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж, эрх, эрх чөлөөг нь хязгаарласан5 бол ялгаварлан гадуурхах гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Жендэрийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт нь жендэрт суурилсан хүчирхийлэлд нөлөөлөгч хүчин зүйлсийн нэг юм.

Жендэрийн тэгш байдал

Жендэрийн тэгш байдлыг хүмүүс янз бүрээр ойлгож, төөрөлддөг. Тухайлбал, эрэгтэй эмэгтэй хүмүүст нэгэн адил байдлаар хандах, эсвэл ялгаагүй болох ёстой гэж өрөөсгөл ойлгодог. Мөн тодорхой салбар, байгууллагад эрэгтэй эмэгтэй хүмүүс тэнцүү тоогоор байх явдал гэж үзэх нь түгээмэл.

Жендэрийн тэгш байдал нь эрэгтэй эмэгтэй хүмүүс нийгэмдээ болон хувийн амьдралын хүрээндээ эн тэгш үнэлэгдэж, тэгш эрх мэдэл, оролцоотой байна гэсэн үг юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүс ижилхэн байх бус, харин тэдний эдлэх боломж, бололцоо нь тэгш, нийгэм, гэр бүлдээ эзлэх байр суурь, эрх үүрэг нь адил байх тухай ойлголт юм.6

Энэ нь бас эмэгтэй эрэгтэй хүмүүс, охид хөвгүүдийн гүйцэтгэх үүрэг, нийгэмд эзлэх байр суурь болон нөөц боломж нь ямар хүйстэй болж төрснөөс шалтгаалахгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Гэхдээ энэ нь эмэгтэй эрэгтэй хүмүүс, нийгмийн бүлгүүд адилхан, эсвэл ялгаагүй болох ёстой гэсэн үг биш. Тэдний биологийн ялгаатай байдал, өвөрмөц хэрэгцээ, сонирхол болон нөхцөл байдал нь өөр учраас тэдэнд адил боломж олгох, шударга хандах, ялгаварлалгүй байхын тулд ялгаатай хэрэгцээг нь ойлгож, жендэрийн мэдрэмжтэй хандах нь нэн чухал.

Ялангуяа жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэхдээ эмэгтэй эрэгтэй хүмүүс, нийгмийн бүлгүүдийн хооронд үүссэн эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг харгалзах зайлшгүй шаардлагатай.

5 Эрүүгийн хууль, 14.1 дүгээр зүйл. Ялгаварлан гадуурхах гэмт хэрэг, 20166 Жендэр ба бодлого төлөвлөлт, Жендэрийн үндэсний хороо, Ж.Занаа, О.Оюунцэцэг, Б.Онон, Т.Амгалан, 2018 он.

Page 26: 500+80=580˜ - genderhub.mn

25

МОДУЛЬ 2: ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ

Ном зүй, унших материал:

1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2012, www.legalinfo.mn

2. Жендэр ба бодлого төлөвлөлт, Жендэрийн үндэсний хороо, Ж.Занаа,

3. О.Оюунцэцэг, Б.Онон, Т.Амгалан, 2018

4. Дээд боловсролд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь, БСШУСЯ, А.Солонгоо нар, 2019

5. Жендэрийн аудитын чиглүүлэгчдэд зориулсан гарын авлага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хөгжлийн замнал сан, 2017

6. Жендэрийн нэр томъёо, тодорхойлолт, үндсэн ойлголтуудын тайлбар толь, Жендэрийн Үндэсний Хороо ба ЖҮХ-ны дэргэдэх Жендэрийн консерциум, 2013

Page 27: 500+80=580˜ - genderhub.mn

26

МОДУЛЬ 3: ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ

МОДУЛЬ 3: ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ

Зорилго:

•• Жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний төрлүүд, суурь шалтгааны талаар шинжлэн хэлэлцэх

Хичээлээр олгох мэдлэг, чадвар:

•• Жендэрт суурилсан хүчирхийллийн мөн чанар, онцлогийг тодорхойлох;

•• Жендэрт суурилсан хүчирхийллийн төрлүүд, тэдгээрийн ялгааг мэдэх;

•• Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой эргэлзээтэй, ташаа ойлголтуудыг илрүүлж, нэгдмэл ойлголтод хүрэх;

•• Жендэрт суурилсан хүчирхийлэлд нөлөөлөгч хүчин зүйлс болон суурь шалтгааныг шинжлэх.

Хүлээгдэж буй үр дүн:

•• Жендэр ба хүчирхийллийн харилцан хамаарлыг ойлгосноор хохирогчийг ойлгох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх стратегийг оновчтой тодорхойлох боломж бүрдэнэ.

Модулийн бүтэц

Хичээл Сэдэв

Хичээл 1 Жендэрт суурилсан хүчирхийллийн тухай ойлголт, төрлүүд

Хичээл 2 Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх төөрөгдөл ба бодит байдал

Хичээл 3 Жендэрт суурилсан хүчирхийллийн шалтгаан

Page 28: 500+80=580˜ - genderhub.mn

27

МОДУЛЬ 3: ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ

Хичээлийн төлөвлөгөө

Зорилго•• Жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний төрлүүд,

суурь шалтгааны талаар шинжлэн хэлэлцэх Үргэлжлэх хугацаа 1 цаг 30 минут

Санал болгож буй арга

•• Хосоор ажиллах•• Дасгал, хэлэлцүүлэг •• Бүлгийн ажил

Алхмууд

• Жендэрт суурилсан хүчирхийллийн тухай ойлголт,

төрлүүд (30 минут)

Жендэрт суурилсан хүчирхийлэл гэж юуг хэлэх, яагаад

жендэрт суурилсан хүчирхийлэл гэж нэрлэгдэх болсон

талаар оролцогчдод нэгдмэл ойлголт өгөх зорилгоор үзэл

баримтлалын зураглалыг бүлгийн ажлаар хийлгэнэ.

"Жендэрт суурилсан хүчирхийлэл нь эрх мэдлийн

тэнцвэргүй байдалтай холбоотой жендэржсэн үзэгдэл”

болох талаас нь дүгнэнэ.

• Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх төөрөгдөл ба

бодит байдал (30 минут)

Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх төөрөгдөл ба

бодит байдлын зааг ялгааг харуулах, нэгдмэл ойлголтод

хүргэх зорилгоор дасгал ажиллуулна. Жендэрт суурилсан

хүчирхийллийн талаарх хэвшмэл ойлголтыг багтаасан

асуултуудыг оролцогчдоос асууж, тэдний байр суурийг

сонсож, мэтгэлцүүлнэ. Асуулт бүрийн мэтгэлцээний

дараа бодит байдлыг оролцогчдод хэлж, нэгдмэл

ойлголтод хүргэнэ.

• Жендэрт суурилсан хүчирхийллийн суурь шалтгаан (30

минут)

Эрх мэдлийн тэгш бус харилцаа нь жендэрт суурилсан

хүчирхийллийн суурь шалтгаан болохыг хүлээн

зөвшөөрүүлэх, нэгдмэл ойлголтод хүргэхийн тулд “Суурь

шалтгаан” дасгалыг бүлгээр ажиллана. Оролцогчдын

суурь шалтгаан гэж гаргаж ирсэн санаануудыг багцлан

бүлэг тус бүрт нэгийг оноон өгч, хүчирхийллийн

суурь шалтгаан биш болохыг батлах даалгавар өгнө.

Эцэст нь хүчирхийллийн суурь шалтгаан чухам юу

болохыг эрэлхийлэх хэлэлцүүлэг өрнүүлнэ. “Эрх

мэдлийн тэгш бус байдал нь зөрчил, айдас, түгшүүр,

хонзогнол, түрэмгийлэл, хүчирхийллийг төрүүлж байдаг

ба хүчирхийллийн суурь шалтгаан” болохыг хэлээд

оролцогчдын хамт батлах үйл явцыг өрнүүлнэ.

Page 29: 500+80=580˜ - genderhub.mn

28

МОДУЛЬ 3: ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ

3.1. Жендэрт суурилсан хүчирхийллийн тухай ойлголт

Жендэрт суурилсан хүчирхийллийн онцлог

Жендэрийн тэгш бус байдал, эрх мэдлийн тэгш бус харилцааг тогтоох, бэхжүүлэх, хадгалах зорилгоор үйлддэг, ашигладаг аливаа хэлбэрийн хүчирхийллийг жендэрт суурилсан хүчирхийлэлд тооцдог.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд тодорхойлсноор жендэрт суурилсан хүчирхийлэл нь (уг гарын авлагад цаашид ЖСХ гэж товчлон хэрэглэгдэнэ) жендэрээс үүдэлтэйгээр бусдад бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны гэм хор, эдийн хохирол учруулсан, учруулж болзошгүй үйлдэл, эс үйлдэл юм.

Жендэрт суурилсан хүчирхийлэл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид, хөвгүүдэд хүйсээс нь шалтгаалан нийгмээс оноосон, хуваарилсан үнэлэмж, үүрэг хариуцлага, байр суурийн талаарх хандлага, хүлээлт, шахалтад үндэслэн үйлдэгддэг. Хянах, эрх мэдлээ мэдрэхийн тулд хэн нэгнийг үгүйсгэх, хязгаарлах, хянах, дарамт шахалт үзүүлэх, заналхийлэх зэрэг ямар ч аргаар үйлдэгдэж болох ба зовиур шаналал, хор хохирол учруулах буюу учруулж болзошгүй санаатай үйлдэл, эс үйлдэхүй юм.

ЖСХ нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл ба эрэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэх мэт бусад төрлийн хүчирхийлэлтэй холбоотой.

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл гэж “жендэрт суурилсан хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүдэд бие махбодын, бэлгийн болон сэтгэл зүйн дарамт учруулсан болон учруулахыг завдах үйлдлийг хэлнэ. Үүнд: хувийн болон олон нийтийн орчинд ийм үйлдэл хийхээр заналхийлэх, хүний эрх чөлөөг хязгаарлах хүч хэрэглэсэн эсвэл шаардсан үйлдлийг багтаана”1

ЖСХ нь хувийн харилцаанд, гэр бүлд, ажлын байранд, сургуулийн орчинд, гудамж талбайд зэрэг нийгмийн бүхий л хүрээнд, үйлдэгдэж, нийгмийн бүх анги, давхаргын дунд тохиолддог.

Жендэрт суурилсан хүчирхийлэлд хэн ч өртөж болох ч ихэвчлэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж, гэр бүл, хамт олон, нийгэмд далд, нуугдмал байдлаар оршиж байдаг.

1 НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тухай тунхаглал. Нэгдүгээр бүлэг.

Page 30: 500+80=580˜ - genderhub.mn

29

МОДУЛЬ 3: ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ

Жендэрт суурилсан гэж тодотгохын учир

Жендэр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид, хөвгүүдэд нийгмээс оноосон үнэлэмж, үүрэг хариуцлага, байр суурь, хүлээлтийг тодорхойлж, тэдний хувьд “зөв”, “зүйтэй” хэмээн тооцогдох зан үйл, юу хийж болох, болохгүйг тулгаж, хүлээлт, шахалт үүсгэдэг ба түүн дээр үндэслэн үйлдэгддэг учраас жендэрт суурилсан хүчирхийлэл гэж нэрлэгддэг. Жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалд үндэслэгдсэн байдаг ба суурь шалтгаан нь жендэрээс үүдэлтэй эрх мэдлийн тэнцвэргүй байдал юм.

Эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа суурь шалтгаан нь учраас ихэвчлэн эмэгтэйчүүд, охидын эсрэг үйлдэгддэг.

Нийгэмд хэвийн үзэгдэл болтлоо хүлээн зөвшөөрөгдөж, нийгэмд тогтсон хэм хэмжээ, хүмүүсийн үзэл хандлагаар дэмжигдэж байдаг.

ЖСХ-д олон хүчин зүйл нөлөөлдөг, тэдгээр хүчин зүйлс нь давхцдаг, өөр, өөр нөхцөлд янз бүрээр илэрдэг, олон талт асуудал юм. Энэ нь амьдралын турш тохиолдож болох ба амьдралын аль мөчлөгт тохиолдож болохоос шалтгаалан өөр өөр байдаг ч хоорондоо холбоотой.

Жендэрт суурилсан хүчирхийллийн төрлүүд

Манай улсад жендэрт суурилсан хүчирхийллийн дараах төрлүүд түгээмэл үйлдэгддэг:

Зураг 5. Жендэрт суурилсан хүчирхийллийн төрлүүд

Page 31: 500+80=580˜ - genderhub.mn

30

МОДУЛЬ 3: ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ

•• Гэр бүлийн хүчирхийлэл

•• Бэлгийн хүчирхийлэл (гудамж, талбайд үйлдэгдэх хүчин, болзооны хүчин, ураг төрлийн хүчин, гэрлэгсдийн хүчин, бэлгийн халдлага зэрэг)

•• Хүн худалдаалах

•• Бэлгийн дарамт (энэ нь боловсролын орчинд, бас ажлын байранд голчлон үйлдэгддэг)

Хүчирхийллийн эдгээр хэлбэр давхцдаг. Дангаар байх нь ховор. Сэтгэл санааны дарамт нь хүчирхийллийн бусад хэлбэртэй хавсардгаараа нийтлэг ч нүдэнд харагддаггүй. Харин шинж, тэмдгүүд нүдэнд ил байдаг учраас хүмүүс бие махбодын хүчирхийллийг илүү мэддэг.

Хүчирхийллийн төрлүүд, түүний илрэх үйлдүүдийг мэдсэнээр хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэхээс гадна бусдад цаг алдахгүй тусалж чадна.

3.2. Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх төөрөгдөл ба бодит байдал

Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх өрөөсгөл ойлголт олон байдгаас олон нийт төдийгүй хохирогчид хүртэл төөрөлддөг. Энэ нь жендэрийн хэвшмэл ойлголттой холбоотой байдаг. Эдгээрээс зарим өрөөсгөл ойлголтыг тодруулж тайлбарлавал:

Төөрөгдөл 1: “Монгол үндэсний уламжлалын нэг хэсэг” гэж үзэх

Бодит байдал: Уламжлалыг хэрхэн ойлгодгоо бид эргэн харах шаардлагатай. Уламжлал нь тухайн улс орон, нийгмийн хувьд олон жилийн туршид шүүн тунгаагдсан, дараа үедээ өвлүүлэн үлдээх үнэт зүйл байдаг. Харин хүчирхийлэл нь хүнд айдас, түгшүүр төрүүлж, зовоон шаналгадаг. Хэн нэгнийг ялгаварлаж, зовиур, шаналал авчрах нь манай уламжлал яавч биш.

Төөрөгдөл 2. Хүчирхийлэл нь санамсаргүй үйлдэл

Бодит байдал: Хүчирхийлэл хэзээ ч санамсаргүй байдаггүй. Эрх мэдлийн давамгай байдлаа ашиглан, хяналтаа тогтоож, хохирогчийг өөрийн хяналт, хамаарал, дуулгавартай байдалд оруулах зорилгоор үйлдэгддэг, шууд санаатай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Page 32: 500+80=580˜ - genderhub.mn

31

МОДУЛЬ 3: ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ

Төөрөгдөл 3. Хохирогчоос өөрөөс нь болсон гэж буруутгах

Бодит байдал: Хүчирхийлэлд ямар ч зөвтгөл, хүлээн зөвшөөрөгдөх түвшин байх учиргүй. Үзэл бодлоо илэрхийлэх, санал нийлэхгүй байх нь хүчирхийлэлд өртөх шалтгаан биш. Буруутай байлаа ч хүчирхийлэл, дарамт үйлдэх аргаар зөрчил, асуудлыг шийдвэрлэж болохгүй.

Төөрөгдөл 4. Эрчүүд ч гэсэн хүчирхийлэлд өртдөг байтал эмэгтэйчүүдийг түлхүү ярих юм.

Бодит байдал: Жендэрт суурилсан хүчирхийлэлд хэн ч, амьдралынхаа аль ч хугацаанд, хаана ч өртөж болно. Гэмт хэрэг, зөрчлийн статистикаас харахад хүчирхийллийн хохирогчдын дийлэнх нь охид, эмэгтэйчүүд байна.

Төөрөгдөл 5. Эрчүүд төрөлхөөсөө л түрэмгий зан ааштай.

Бодит байдал: Бүх эрчүүд хүчирхийлэл үйлдэгч биш. Хүчирхийлэл нь хувь хүний сонголт бөгөөд амьдралынхаа явцад сурсан зан үйл юм.

Төөрөгдөл 6. Хүчингийн хэргийн хохирогч нь зөвхөн эмэгтэйчүүд л байдаг.

Бодит байдал: Цөөн тохиолдолд хөвгүүд, эрэгтэй хүн ч ялгаагүй хүчингийн хэргийн хохирогч болдог.

Төөрөгдөл 7. Хүчиндэгч нь танихгүй хүмүүс байдаг.

Бодит байдал: Харамсалтай нь ихэнх тохиолдолд хүчиндэгч нь хохирогчийн сайн таньдаг хүн, хөрш, хамаатан садан, дотны хүн нь байдаг. Тэр ч байтугай найз залуу, төрсөн болон хойд эцэг байх тохиолдлууд гардаг.

Төөрөгдөл 8. Нэг ажлын газрын хүмүүсийн хооронд тоглоом, наргиа байж л байдаг. Энэ үедээ биед нь хүрч, тэвэрч болно шүү дээ.

Бодит байдал: Хүсээгүй үед бэлгийн сэдэлтэй санал тавих, биед хүрэх нь бэлгийн дарамт болно.

Төөрөгдөл 9. Зөвхөн гадаадад худалдаалагдсан хүн л хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болно.

Бодит байдал: Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч нь зөвхөн гадаадад худалдагддаггүй. Биеийг нь үнэлүүлж, ашиг олох зорилгоор хил дамжуулахгүйгээр дотооддоо хүнийг худалддаг зохион байгуулалттай бүлгүүд байдаг.

Page 33: 500+80=580˜ - genderhub.mn

32

МОДУЛЬ 3: ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ

3.3. Жендэрт суурилсан хүчирхийллийн шалтгаан

Хүчирхийлэл нь эрх мэдлийн тэнцвэргүй, байдалтай холбоотой жендэржсэн үзэгдэл юм. Хүчирхийллийг зогсооё гэвэл түүнийг үүсгэж байгаа суурь шалтгаан, үндэстэй нь ажиллах шаардлагатай.

Хүчирхийллийн илрэл болон үр дагаврууд нүдэнд илт харагддаг учраас эдгээрийг хүчирхийллийн суурь шалтгаанд тооцогдож, төөрөгдөл үүсгэдэг.

Бид ихэвчлэн хүчирхийллийн хэлбэрүүд болон үр дагаврын талаар л ярилцдаг. Харин “яагаад хүчирхийлэл үйлдэгдээд байна” гэж бараг асуудаггүй.

Эмэгтэй эрэгтэй хүмүүсийн хооронд, хүмүүсийн харилцаанд эрх мэдлийн тэнцвэргүй байдал оршиж, түүнээс шалтгаалан хүчирхийлэл үйлдэгдэж байдаг.

Эрх мэдлийн тэнцвэргүй байдал нь жендэрт суурилсан хүчирхийллийн суурь шалтгаан юм. Эрх мэдлийн тэгш бус байдал нь зөрчил, айдас, түгшүүр, хонзогнол, түрэмгийлэл, хүчирхийллийг төрүүлж байдаг. Хүчирхийлэл нь эрх мэдлээ сөргөөр ашиглаж, бусдыг хянаж, дарамтлан, хамааралд оруулж байгаатай холбоотой. Эрх мэдэл хүн бүрт байдаг ч бусдыг хянаж, дарамтлахад ашиглаж, хүчирхийлэл үйлдэж байгаа нь эрх мэдлийн сөрөг хэрэглээ юм.

Архидалт, ядуурал, ажилгүйдэл, боловсролын түвшин, ажил мэргэжлийн байдал зэрэг нь жендэрт суурилсан хүчирхийлэлд нөлөөлөгч хүчин зүйлс болно. Жишээ нь, архи уудаг хүн бүр хүчирхийлэл үйлдэхгүй байхад архи огт амсдаггүй атлаа хүчирхийлэл үйлддэг хүн байдаг. Энэ нь дээрх хүчин зүйлс нь суурь шалтгаан биш болохыг харуулж байна.

Page 34: 500+80=580˜ - genderhub.mn

33

МОДУЛЬ 3: ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ

Ном зүй, унших материал:

•• Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Конвенц (CEDAW), Ерөнхий зөвлөмж № 19

•• НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тухай тунхаглал

•• SASA! Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд нийгэм, хамт олны хүчийг дайчлан, үр дүнтэй ажиллахад чиглэгдсэн аргачлал”, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ, 2011

•• Д.Энхжаргал, “Амьдрах ухааны чадвар” цуврал гарын авлага: “Жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх” НҮБ-ын ХАС, 2016

Page 35: 500+80=580˜ - genderhub.mn

34

МОДУЛЬ 4: ЭРХ МЭДЭЛ БА ХҮЧИРХИЙЛЛИЙН УЯЛДАА ХОЛБОО

МОДУЛЬ 4: ЭРХ МЭДЭЛ БА ХҮЧИРХИЙЛЛИЙН

УЯЛДАА ХОЛБОО

Зорилго:

•• Эрх мэдлийн тэнцвэргүй байдал нь жендэрт суурилсан хүчирхийллийн суурь шалтгаан болдгийг таниулах;

•• Эрх мэдэл ба хүчирхийллийн уялдаа холбоог гаргаж ирэх.

Хичээлээр олгох мэдлэг, чадвар:

•• Хүн бүрийн хувьд өөрийгөө эрх мэдэлтэй, эсвэл хүчин мөхөс гэдгээ мэдрэхэд хүргэдэг нөхцөл, тохиолдол нь ялгаатайг ойлгох;

•• Хувь хүний хувьд, өдөр тутмын амьдралдаа эрх мэдлийг хэрхэн ашигладаг тухайгаа эргэцүүлэх;

•• Жендэрийн хэвшмэл ойлголт, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн талаар нийгэмд тогтсон хүлээлт нь эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг тэтгэж байдгийг шинжлэх;

•• Хүн бүрт эрх мэдэл байдаг ба түүнийгээ сөргөөр ашигласан тохиолдолд хүчирхийлэлд хүргэдэг болохыг танин мэдэх.

Хүлээгдэж буй үр дүн

Эрх мэдлийн тэнцвэргүй байдал нь хүчирхийлэлд хүргэдгийг ойлгосноор жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох оновчтой үйлчилгээ хүргэх, үр дүнтэй бодлого, стратегийг боловсруулж хэрэгжүүлэх чадавхитай болно.

Модулийн бүтэц

Хичээл Сэдэв

Хичээл 1 Эрх мэдэл ба түүний төрлүүд

Хичээл 2 Эрх мэдэл ба хүчирхийллийн уялдаа холбоо

Page 36: 500+80=580˜ - genderhub.mn

35

МОДУЛЬ 4: ЭРХ МЭДЭЛ БА ХҮЧИРХИЙЛЛИЙН УЯЛДАА ХОЛБОО

Хичээлийн төлөвлөгөө

Зорилго

Эрх мэдлийн талаар эргэцүүлэл өдөөж, бусдыг хянах, дарамтлах эрх мэдэл нь жендэрт суурилсан хүчирхийллийн суурь шалтгаан болдгийг таниулах, хүчирхийллийн эрсдэл нь хүмүүсийн амьдралыг хэрхэн хязгаарлаж байдгийг ойлгуулах, бидэнд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамтын эрх мэдэл байгааг ухамсарлуулах

Үргэлжлэх хугацаа

2 цаг

Санал болгож буй

арга

•• "Эрх мэдлийн дүрслэл" дасгал, хэлэлцүүлэг •• Дасгал, хэлэлцүүлэг•• Өөрийн үнэлгээ

Алхмууд

1. Эрх мэдлийн тухай ойлголт ба түүний төрлүүд (30 минут)

Эрх мэдлийг дүрсээр, бас үгээр илэрхийлэхийг оролцогчдоос хүсч, хэлэлцүүлгийг эхэлнэ. Хэлэлцүүлгийн эцэст “Эрх мэдэл нь хүн бүрт байдаг, бидний амьдралын салшгүй хэсэг ба бидний шийдвэр, сонголтод байнга нөлөөлж байдаг” талаар дүгнэж хэлнэ. Эрх мэдэл хязгаарлагдмал зүйл биш, хүн бүр эрх мэдэлтэй байх боломжтойг ухамсарлахад нь дэмжлэг үзүүлнэ.

2. Эрх мэдэл ба бидний туршлага (30 минут)

Оролцогчдыг ямар нөхцөлд эрх мэдэлтэй, бас ямар тохиолдолд эрх мэдэлгүй, хүчин мөхөс гэж өөрсдийгөө мэдэрдгийг тодорхойлуулах дасгал ажиллуулна. Хэн нэгэн эрх мэдлээ хяналж, дарамтлах маягаар ашиглахад ямар мэдрэмж төрдгийг мэдрүүлэх дасгалыг бас ажиллуулна.

Энэ дасгал нь өөрийнхөө эрх мэдлийн тухай тунгаан бодох боломжийг оролцогч бүрт олгоно. “Өөрсдийгөө эрх мэдэлтэй болон хүчин мөхөс гэж мэдэрдэг нөхцөл, тохиолдол нь хүн бүрийн хувьд ялгаатай”-г хэлж, нэгтгэн дүгнэнэ.

3. Эрх мэдэл бүхий сонголт (30 минут)

Өөрсдөө эрх мэдлийг хэрхэн ашигладаг тухай эргэцүүлэл хийхэд нь туслах ажилбарын маягтыг оролцогчдод тарааж өгнө. Хэнд ч харуулахгүй, зөвхөн өөрөө л харах учраас аль болох чин үнэнээсээ хариулахыг хүснэ. Хувь хүний хувьд, өдөр тутмынхаа амьдралд эрх мэдлээ хэрхэн ашигладаг тухай эргэцүүлэн бодоход чиглүүлнэ.

Хүмүүс дор бүрнээ хариулж дууссаны дараа “маягтыг бөглөхөд ямар сэтгэгдэл төрсөн, хариултууд өөрийнх нь талаар юу өгүүлж байгаа” талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлгийн дараа “Эрх мэдэл хүн бүрт байдаг. Бид байгаа эрх мэдлээ сөргөөр, эсвэл эерэгээр ашиглах боломжтой. Эрх мэдлийн сөрөг илэрхийлэл нь хүчирхийллийг үүсгэдэг” гэж нэгтгэн дүгнэнэ.

4. Эрх мэдэл ба хүчирхийллийн уялдаа холбоо (30 минут)

Эрх мэдэл, хүчирхийллийн уялдаа холбоог жишээгээр тайлбарлаж, нэгтгэн дүгнэнэ. Охид, эмэгтэйчүүд болон хөвгүүд, эрэгтэйчүүдийн талаар нийгэмд тогтсон хүлээлтүүд нь эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг хэрхэн тэтгэж байдгийг шинжилнэ.

Page 37: 500+80=580˜ - genderhub.mn

36

МОДУЛЬ 4: ЭРХ МЭДЭЛ БА ХҮЧИРХИЙЛЛИЙН УЯЛДАА ХОЛБОО

4.1. Эрх мэдэл ба түүний төрлүүд

Эрх мэдэл бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Эрх мэдэл нь бидний шийдвэр, сонголтод байнга нөлөөлж байдаг ч бид эрх мэдлийн тухай бараг боддоггүй.

Эрх мэдэл нь өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байх, шийдвэрээ өөрөө гаргах, сонголт хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, амьдралаа өөрийнхөөрөө бүтээх хүч, чадамж юм.

Эрх мэдлийн доорх 4 төрөл бий.

1. Дотоод хүч, эрх мэдэл

2. Хамтын хүч, эрх мэдэл

3. Өөрчлөлт хийх, үйл хэрэг болгох эрх мэдэл

4. Бусдыг хянах, дарамтлах эрх мэдэл

Эдгээр эрх мэдлийг дэлгэрүүлж тодорхойльё:

Дотоод хүч, эрх мэдэл: Амьдралдаа болон эргэн тойрондоо эерэгээр нөлөөлөх чадвартай гэдгээ ухаарахад бидний дотроос ундран гардаг хүч. Бид өөрт буй энэ эерэг эрх мэдлээ нээснээр эргэн тойронд, хамт олны дунд шударга бус байдалд хүргэж байгаа эрх мэдлийн сөрөг хэрэглээг зогсоох эрмэлзэлтэй болдог.

Бусдыг хянах, дарамтлах эрх мэдэл: Хэн нэгэн хүн буюу бүлэг хүмүүс өөр хүнийг эсвэл өөр нэгэн бүлгийг хянах, эрхийг нь хязгаарлаж, дарамтлахад ашигладаг эрх мэдэл. Хэн нэгэн эрх мэдлээ бусдыг хянах, эрхийг нь хязгаарлах хэлбэрээр ашиглах нь хүчирхийлэл мөн. Эрх мэдлийн тэгш бус байдал нь айдас, түгшүүр, дарамт, хүчирхийллийг төрүүлж байдаг.

Хамтын хүч, эрх мэдэл: Ганц, ганцаараа хийж чадахгүй зүйлээ хоёр буюу түүнээс дээш хүмүүс нийлж хийхэд мэдрэгддэг эрх мэдэл.

Үйл хэрэг болгох, өөрчлөлт хийх эрх мэдэл: Хувь хүмүүс, бүлгүүдийн эерэг өөрчлөлт авчрах чадамж буюу тэдний итгэл үнэмшил, эрч хүч, үйл ажиллагаа юм.

Page 38: 500+80=580˜ - genderhub.mn

37

МОДУЛЬ 4: ЭРХ МЭДЭЛ БА ХҮЧИРХИЙЛЛИЙН УЯЛДАА ХОЛБОО

4.2. Эрх мэдэл ба хүчирхийллийн уялдаа холбоо

Эрх мэдэл нь хязгаарлагдмал зүйл огт биш. Хүн бүрт эрх мэдэл бий. Аль ч хүйсийн хүнд нөгөө хүйсийн хүнээс дээгүүр эрх мэдэл байхгүй. Хэн нэгэн эрх мэдэлтэй байхын тулд бусдаас эрх мэдлийг нь авах шаардлагагүй.

Хүмүүс эрх мэдлээ ихэнхдээ эерэгээр ашигладаг бол, харамсалтай нь зарим хүн сөргөөр хэрэглэдэг. Дотоод хүч чадлаа нээн, бусадтай хүчээ нэгтгэн, эргэн тойрноо өөрчлөх чадамжаа мэдэрч байгаа бол энэ нь эрх мэдлээ эерэгээр ашиглаж байгаагийн илрэл юм. Харин бусдыг үл хүндэтгэж, эрх чөлөөг нь хянаж байгаа бол энэ нь эрх мэдлээ сөргөөр ашиглаж байгаагийн илрэл юм.

Эрх мэдлийн энэ сөрөг хэрэглээ нь эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг үүсгэдэг ингэснээр дарамт, хүчирхийллийг төрүүлж байдаг. Бид зарим нөхцөл, тохиолдолд өөрсдийгөө эрх мэдэлтэй гэж мэдэрдэг, харин зарим үед эрх мэдэлгүй, хүчин мөхөс байна гэж мэдэрдэг. Эдгээр нөхцөл, тохиолдол нь хүн бүрийн хувьд ялгаатай.

Бид ихэвчлэн хүчирхийллийн үр дагавар болох бэртэл, гэмтэл, сэтгэл санааны цочрол, хямрал, эрүүл мэндийн хохирлын талаар л ярилцдаг. Харин “Яагаад энэ хүчирхийлэл үйлдэгдээд байна?” гэж бараг асуудаггүй.

Эрх мэдлээ бусдыг хянах, дарамтлах байдлаар сөргөөр ашигласны улмаас үүссэн эрх мэдлийн тэнцвэргүй байдал нь жендэрт суурилсан хүчирхийллийн суурь шалтгаан юм. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү

Page 39: 500+80=580˜ - genderhub.mn

38

МОДУЛЬ 4: ЭРХ МЭДЭЛ БА ХҮЧИРХИЙЛЛИЙН УЯЛДАА ХОЛБОО

эрх мэдэлтэй байх ёстой гэсэн хүлээлт манай нийгэм, хамт олны дунд давамгай байдаг тул заримдаа бид дотно харилцаандаа эрх мэдлийн тэгш бус байдалд байгаагаа өөрсдөө ч ухаараагүй байдаг. Зарим хүмүүс эрх мэдлийн тэнцвэргүй байдал байгааг ойлгож байдаг боловч үүнд дасал болсон байдаг учраас өөрчлөхийг оролддоггүй.

Хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийг хүсч байгаа бол эрх мэдлээ сөргөөр ашиглахыг зөвшөөрөөд байгаа хэм хэмжээг өөрчлөхөд анхаарах шаардлагатай.

Хүмүүс эрх мэдлээ сөргөөр ашиглахаас татгалзсан үед хүчирхийллээс ангид амьдарч чадна.

Хамт олон, олон нийт, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг эсэргүүцэж тэгш бус байдлаас татгалзаж, дуу хоолойгоо нэгтгэх тохиолдолд л жендэрт суурилсан хүчирхийлэл эцэс болно.

Ном зүй, унших материал:

1. SASA! Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд нийгэм, хамт олны хүчийг дайчлан, үр дүнтэй ажиллахад чиглэгдсэн аргачлал”, МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ, 2011

2. “Амьдрах ухааны чадвар” цуврал гарын авлага: “Жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх” НҮБ-ын ХАС, Д.Энхжаргал, 2016

Page 40: 500+80=580˜ - genderhub.mn

39

МОДУЛЬ 5: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН БУСАД ХЭРГЭЭС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ

МОДУЛЬ 5: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН БУСАД ХЭРГЭЭС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ

Зорилго

•• Гэр бүлийн хүчирхийллийн мөн чанарыг ойлгуулах; •• Гэр бүлийн хүчирхийллийн бусад хэргээс ялгагдах онцлогийг

таниулах. Хичээлээр олгох мэдлэг, чадвар:

•• Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хэлбэр, илрэх шинжүүдийг ялгаж таних;

•• Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх, давтагдах, даамжрах мөчлөгийг тодорхойлж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход харгалзах;

•• Аюулгүй байдлыг хамгаалах болон үйлчилгээ үзүүлэхдээ хохирогч хүчирхийллийг даван туулах аль шатандаа явааг тодорхойлж, тэдний хэрэгцээнд нийцүүлэх.

Хүрэх үр дүн:

•• Гэр бүлийн хүчирхийллийн бусад хэргээс ялгагдах онцлогийг мэдсэнээр эрт шатанд нь илрүүлэх, хохирогчийн аюулгүй байдлыг шуурхай хамгаалах мэдлэг, ур чадварт суралцана.

•• Гэр бүлийн хүчирхийллийн үе шат болон хүчирхийллийг даван туулах үйл явцаас шалтгаалан хохирогчид үзүүлэх үйлчилгээг мэдрэмжтэй, мэргэжлийн түвшинд үзүүлэх аргазүйг эзэмшинэ.

Модулийн бүтэц

Хичээл Сэдэв

Хичээл 1 Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хэлбэрүүд

Хичээл 2 Гэр бүлийн хүчирхийллийн давтамж, даамжирал

Хичээл 3Хүчирхийлэлтэй харилцааны тойрог, хохирогч хүчирхийлэлтэй харилцаандаа үлддэг шалтгаанууд

Хичээл 4 Гэр бүлийн хүчирхийллийн бусад хэргээс ялгагдах онцлог

Page 41: 500+80=580˜ - genderhub.mn

40

МОДУЛЬ 5: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН БУСАД ХЭРГЭЭС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ

Хичээлийн төлөвлөгөө

ЗорилтГэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж, төрөл, хэлбэрийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх

Үргэлжлэх хугацаа

2 цаг 40 минут

Санал болгож буй

арга

•• Ойлголтын зураглал хийх •• Дүрд тоглох •• Дасгал, хэлэлцүүлэг •• Танилцуулга

Алхмууд

1. Ойлголтын зураглал хийх Гэр бүлийн хүчирхийлэл гэж юуг хэлэх, түүний онцлог шинж юу болох талаар оролцогчид бүлэгт хуваагдан ойлголтын зураглал хийнэ.“Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн гишүүн болон хамаарал бүхий хүний зүгээс гэр бүлийн бусад гишүүддээ хяналт тогтоон хамааралд оруулж буй үйлдэл, эс үйлдэл” болох талаас нь дүгнэн хэлнэ. Хяналт, хамаарлын уялдаа холбоон дээр тайлбарлана. 2. Дүрд тоглох Оролцогчид бүлэгт хуваагдан гэр бүлийн хүчирхийллийн давтамж, даамжралыг харуулсан дүрд тоглоно.Давтамжийн үе шат бүрт хохирогч, хүчирхийлэл үйлдэгчийн сэтгэлзүйн онцлогийг гаргаж харуулах даалгавар өгнө. Дүрийн тоглолтын эцэст “хүчирхийлэлтэй харилцаа нь тодорхой үе шатууд бүхий мөчлөгөөр өрнөдөг. Гэхдээ үе шат бүрийг заавал дамждаггүй” болохыг анхааруулж хэлнэ. 3. Дасгал, хэлэлцүүлэг Хохирогч хүчирхийлэлтэй харилцааг орхиж явахад яагаад хэцүү байдагт мэдрэг болгох зорилгоор “Стокольмын хам шинж” дасгалыг ажиллуулна.Хохирогч албан ёсны туслалцаа хүсэх, хуулийн байгууллагад хандах хүртлээ ямар зам туулдаг, түүний сэтгэлзүйн байдал ямар байдаг, яагаад хөндлөнгөөс оролцох шаардлагатай талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлгийн эцэст “Хохирогч нь хүчирхийллийн давтамж, даамжралын үр дагавраас шалтгаалан хүчирхийллийн эргүүлэгт орсон байдаг. Тэд хүчирхийлэлтэй харилцааг зогсоох гарц хайж, даван туулахыг хичээдэг ч хүчирхийлэл давтагдах тусам итгэл найдвар нь багасдаг учир хөндлөнгийн оролцоо зайлшгүй шаардлагатай” болохыг дүгнэж хэлнэ. 4. Танилцуулга Гэр бүлийн хүчирхийллийн бусад хэргээс ялгагдах онцлогийг харуулсан powerpoint танилцуулга хийнэ. Гэр бүлийн хүчирхийллийн давтамж, даамжралаас шалтгаалан үхэл, амьдралын зааг ойртдог болох талаар анхааруулж хэлнэ.

Page 42: 500+80=580˜ - genderhub.mn

41

МОДУЛЬ 5: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН БУСАД ХЭРГЭЭС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ

5.1. Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хэлбэрүүд

Гэр бүлийн хүчирхийлэл

Гэр бүлийн хүчирхийлэл гэж ураг төрөл, сэтгэл зүй, санхүүгийн холбоотой хүний зүгээс гэр бүлийн бусад гишүүд, хамт амьдарч байгаа болон хамт амьдраагүй ч хамаарал бүхий бусад хүмүүст хяналтаа тогтоож, эрх мэдлийн тэнцвэргүй байдалд оруулж буй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл нь жендэрт суурилсан хүчирхийллийн түгээмэл үйлдэгдэж байгаа нэг төрөл ба хүний амьд явах, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй, хараат бус байх эрхэд халдсан хүний эрхийн ноцтой зөрчил юм. Гэр бүлийн хүчирхийлэл нь нас, хүйс, хөрөнгө чинээ, нийгэмд эзлэх байр суурь, боловсрол зэргээс үл хамааран төрөл бүрийн хэлбэрээр үйлдэгддэг.

Гэр бүлийн хүчирхийллийг хүмүүс ихэвчлэн гэр бүл дотор эхнэр, нөхрийн хооронд үйлдэгддэг гэж ойлгодог ч бодит байдалд өргөн хүрээг хамардаг. Хүчирхийлэл үйлдэгч нь хохирогчтой нэг гэрт амьдардаг эсэхээс үл хамааран эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүнээс гадна хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа хүн, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүн болон тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү зэрэг ойр дотны харилцаатай хүмүүсийн хооронд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг. Гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүний хооронд үйлдэгдсэн хүчирхийлэл ялгаагүй гэр бүлийн хүчирхийлэлд тооцогдоно1.

Гэр бүлийн хүчирхийлэл хэзээ ч санамсаргүй үйлдэгдэхгүй. Биеэ барьж чадаагүй, хяналтаа алдсанаас шалтгаалж үйлдэгддэггүй. Эрх мэдэл, хяналтандаа хохирогчийг оруулах зорилго, сэдэл бүхий шууд, санаатай үйлдэл байдаг.

Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрүүд

Хүчирхийлэл үйлдэгч нь хохирогчийг хяналтандаа байлгахын тулд янз бүрийн арга, тактик ашигладаг. Үүнээс шалтгаалан гэр бүлийн хүчирхийлэл нь нийтлэг дараах хэлбэрүүдтэй:

•• Бие махбодын хүчирхийлэл •• Сэтгэл санааны хүчирхийлэл

1 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл, 2016 он.

Page 43: 500+80=580˜ - genderhub.mn

42

МОДУЛЬ 5: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН БУСАД ХЭРГЭЭС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ

•• Эдийн засгийн хүчирхийлэл •• Бэлгийн хүчирхийлэл

Бие махбодын хүчирхийлэл

Зураг 6. Бие махбодын хүчирхийлэл

Бие махбодын хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүний хэн нэг нь бусаддаа хяналтаа тогтоон, хамааралд оруулах зорилгоор биед нь халдан өвдөлт мэдрүүлж, бэртэл, гэмтэл учруулах болон учруулж болзошгүй үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

Бие махбодын хүчирхийллийн үр дагавар нүдэнд шууд харагдахуйц байдаг тул хүчирхийллийн энэ төрлийг хүн бүр мэддэг. Гэхдээ энэ нь хамгийн их үйлдэгддэг

хүчирхийллийн төрөл биш юм.

Сэтгэл санааны хүчирхийлэл

Зураг 7. Сэтгэл санааны хүчирхийлэл

Гэр бүлийн гишүүний хэн нэг нь бусдынхаа хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, доромжлох, дорд үзэх, айлган сүрдүүлэх, заналхийлэх, нэр төр, алдар хүндийг нь гутаах, гүтгэх, мөрдөн мөшгих, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олноос нь тусгаарлах, бусадтай харилцахыг хязгаарлах, эд хөрөнгөө сүйтгэх, гэрийн тэжээмэл амьтанд уур хилэнгээ гаргах болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.

Сэтгэл санааны хүчирхийлэл нь хамгийн түгээмэл үйлдэгддэг ч хүмүүс хүчирхийлэл гэж үзэх нь бага. Хохирогч ч бас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байна гэж анзаарч таньдаггүй тул байнга давтагдаж байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн бусад хэлбэрүүдтэй хавсардаг, нүдэнд илт харагдаж мэдрэгдэхгүй тул үр дагавар, хор уршгийг хэмжих, нотлоход төвөгтэй.

Хүчирхийлэл үйлдэгч нь хохирогчийг дуулгавартай болгож, хамааралдаа оруулахын тулд айдас, түгшүүрт оруулж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг

Page 44: 500+80=580˜ - genderhub.mn

43

МОДУЛЬ 5: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН БУСАД ХЭРГЭЭС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ

нь үгүй хийдэг.

Эдийн засгийн хүчирхийлэл

Зураг 8. Эдийн засгийн хүчирхийлэл

Гэр бүлийн гишүүн нөгөө этгээдийнхээ хөдлөх ба үл хөдлөх, түүнчлэн мөнгөн хөрөнгө, цалин хөлсийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар хязгаарлахыг хэлнэ.

Санхүүгийн нөөцийг хяналтдаа байлгах зорилгоор цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь

хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсан аливаа үйлдэл, зан үйл хамаарна.

Бэлгийн хүчирхийлэл

Зураг 9. Бэлгийн хүчирхийлэл

Гэр бүлийн гишүүн, сэтгэлзүйн болон ураг төрлийн хамааралтай хүний эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг бэлгийн хүчирхийлэл гэнэ. Бэлгийн сэдэлтэй үг хэллэг, онигоо ярих, зураг, кино, дүрс үзүүлэх, үнсэх, илж таалах зэргээр биед нь зөвшөөрөлгүй хүрэх, хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орохыг албадах, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, зэвсэг, эсхүл өөр бусад зүйлсийг хэрэглэн бэлгийн шинжтэй үйлдэлд албадах, хүчиндэх болон хүчиндэхээр завдах үйлдлүүд орох ба үүгээр хязгаарлагдахгүй.

Дээрх гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрүүдийг нөхцөл байдлын үнэлгээ хийх, хохирогчид үйлчилгээ үзүүлэхэд харгалзан үзнэ.

Page 45: 500+80=580˜ - genderhub.mn

44

МОДУЛЬ 5: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН БУСАД ХЭРГЭЭС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ

5.3. Хүчирхийлэлтэй харилцааны тойрог, хохирогч хүчирхийлэлтэй харилцаандаа үлддэг шалтгаанууд

Хүчирхийлэлтэй харилцааны тойрог

Гэр бүлийн хүчирхийлэл нь далд үйлдэгдэж, байнга давтагдан даамжирч байдаг. Энэ давтамж нь мөчлөг хэлбэрээр илрэхийг хүчирхийлэлтэй харилцааны тойрог гэж нэрлэдэг.

Зөрчил хуримтлагдах үе

•• Маргаан, зөрчил ихсэж, хүчирхийлэл үйлдэгч эвлэрсний дараах бал сарын үед амлаж байсан амлалтаасаа бага багаар няцаж эхэлнэ.

•• Хохирогчийн хийж буй үйлдэл бүрийг хянан, буруутгах шалтгааныг хайж, янз бүрийн шалтаг гарган хэрүүл өдөх, эсвэл дуугаа хураан элдэв дарамт шахалт үзүүлж эхэлнэ.

•• Хохирогч хүчирхийлэл үйлдэгчийг тайвшруулахын тулд хүссэн бүхнийг нь хийх гэж оролдох ч энэ нь ихэнхдээ амжилтгүй болж дуусна.

Тэсрэлтийн үе

•• Хүчирхийллийн тойргийн хамгийн аюултай үе шат юм.

•• Эрх мэдэл, хяналтаа бүрэн тогтоохын тулд хүчирхийлэл үйлдэгчээс биеийн болон бэлгийн, эдийн засгийн дарамт, шахалт үзүүлэх нь маш хүчтэй болно.

•• Хүчирхийлэл үйлдэгдэж, хэн нэгэн гэмтэж, бэртэж, амь насаа алдах эрсдэл өндөрсөнө.

Бал сарын үе •• Хүчирхийлэл үйлдэгчдийн ихэнх

нь “хүчирхийлэл үйлдэх үедээ хяналтаа алдсан байсан” гэсэн шалтгаанаар уучлал хүсдэг. Зарим нь өөр бусад гадны хүчин зүйлсийг энэ бүхэнд буруутай гэж шалтаглан тайлбарлана.

•• “Өөрчлөгдөнө, дахин ийм үйлдэл

Зураг 12. Хүчирхийлэлтэй харилцааны тойрог

5.2. Гэр бүлийн хүчирхийллийн давтамж, даамжрал

Гэр бүлийн хүчирхийлэл нь далд үйлдэгддэг ба давтагдан даамжирч байдаг.

Гэр бүлийн хүчирхийлэл нь далд үйлдэгддэг.

Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн гишүүдийн нэр төр, хувийн нууцтай холбогддог эмзэг асуудал тул далд, гэрчгүй үйлдэгддэг. Мөн нийгэм, олон нийт “гэр бүлийн дотоод асуудал” гэж үзэх хандлага түгээмэл учраас хохирогчийг буруутгах хандлага хүчтэй хэвээр байгаа үед гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс хүчирхийллийн эхэн үед бусдаас тусламж, дэмжлэг хүсэх нь ховор.

Зураг 10. Үхлийн аюултай гурвалжин

Далд үйлдэгддэг тул эрт шатанд мэдээлэгдэх, илрэх нь ховор. Ихэвчлэн гэмтэл авсан, эсвэл амь нас хохирсон үед илэрдэг.

Гэр бүлийн хүчирхийлэл нь давтагддаг.

Хаалттай хаалганы цаана эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа өрнөдөг учраас хүчирхийлэл давтагдаж байдаг. Давтагдах тусмаа даамжирч, илүү харгис шинжтэй болсноор үхэл,

амьдралын зааг ойртож ирдэг.

Хүчирхийлэл үйлдэгч зан үйлээ эргэн харж, хүчирхийлэл үйлдэхээ зогсоогоогүй цагт хүчирхийлэл давтан үйлдэгдсээр байдаг. Хохирогч дангаараа таслан зогсоох боломжгүй, тэд хүчирхийлэлтэй харилцааг зогсоох гарц хайж, даван туулахыг хичээдэг ч хүчирхийлэл давтагдах тусам итгэл, найдвар нь багасдаг учир хөндлөнгийн оролцоо зайлшгүй шаардлагатай.

Зураг 11. Гэр бүлийн хүчирхийллийн давтамж, даамжрал

Page 46: 500+80=580˜ - genderhub.mn

45

МОДУЛЬ 5: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН БУСАД ХЭРГЭЭС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ

5.3. Хүчирхийлэлтэй харилцааны тойрог, хохирогч хүчирхийлэлтэй харилцаандаа үлддэг шалтгаанууд

Хүчирхийлэлтэй харилцааны тойрог

Гэр бүлийн хүчирхийлэл нь далд үйлдэгдэж, байнга давтагдан даамжирч байдаг. Энэ давтамж нь мөчлөг хэлбэрээр илрэхийг хүчирхийлэлтэй харилцааны тойрог гэж нэрлэдэг.

Зөрчил хуримтлагдах үе

•• Маргаан, зөрчил ихсэж, хүчирхийлэл үйлдэгч эвлэрсний дараах бал сарын үед амлаж байсан амлалтаасаа бага багаар няцаж эхэлнэ.

•• Хохирогчийн хийж буй үйлдэл бүрийг хянан, буруутгах шалтгааныг хайж, янз бүрийн шалтаг гарган хэрүүл өдөх, эсвэл дуугаа хураан элдэв дарамт шахалт үзүүлж эхэлнэ.

•• Хохирогч хүчирхийлэл үйлдэгчийг тайвшруулахын тулд хүссэн бүхнийг нь хийх гэж оролдох ч энэ нь ихэнхдээ амжилтгүй болж дуусна.

Тэсрэлтийн үе

•• Хүчирхийллийн тойргийн хамгийн аюултай үе шат юм.

•• Эрх мэдэл, хяналтаа бүрэн тогтоохын тулд хүчирхийлэл үйлдэгчээс биеийн болон бэлгийн, эдийн засгийн дарамт, шахалт үзүүлэх нь маш хүчтэй болно.

•• Хүчирхийлэл үйлдэгдэж, хэн нэгэн гэмтэж, бэртэж, амь насаа алдах эрсдэл өндөрсөнө.

Бал сарын үе •• Хүчирхийлэл үйлдэгчдийн ихэнх

нь “хүчирхийлэл үйлдэх үедээ хяналтаа алдсан байсан” гэсэн шалтгаанаар уучлал хүсдэг. Зарим нь өөр бусад гадны хүчин зүйлсийг энэ бүхэнд буруутай гэж шалтаглан тайлбарлана.

•• “Өөрчлөгдөнө, дахин ийм үйлдэл

Зураг 12. Хүчирхийлэлтэй харилцааны тойрог

Зураг 13. Хүчирхийлэлтэй харилцааны тойрог

Page 47: 500+80=580˜ - genderhub.mn

46

МОДУЛЬ 5: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН БУСАД ХЭРГЭЭС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ

хийхгүй” гэж амлана. Хохирогчид бэлэг авч өгөх, гэр орны ажлаа хийх зэргээр анхаарал тавихыг хичээж аргадна. Зарим нь эсрэгээр эвлэрэхгүй бол “ингэнэ, тэгнэ” гэх мэтээр айлган сүрдүүлнэ.

•• Хохирогч халамж, амлалтад нь итгэж уучилдаг. •• Гэр бүлийн гишүүн бүр сэтгэл хангалуун мэт боловч энэ бүхэн

удаан үргэлжлэхгүй. •• Хүчирхийллийн эргүүлэг үргэлжилж, ямар нэг шалтгаанаар

хүчирхийлэл үйлдэгч бухимдаж, дахин айдас, түгшүүрт байдал эхэлнэ.

Хүчирхийлэлтэй харилцаа нь энэхүү тойргийн үе шат бүрийг заавал дамждаггүй. Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйл өөрчлөгдөөгүй, тэдний харилцаан дахь эрх мэдлийн тэнцвэрт бус байдал хэвээр үед хүчирхийлэл зогсохгүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бал сарын шатыг алгасаж, зөрчил хуримтлагдах байдлаас шууд тэсрэлтийн үе шат руу шилжинэ.

Хохирогч хүчирхийлэлтэй харилцаандаа үлддэг шалтгаанууд

Зодуулдаг эмэгтэйн хам шинж (The syndrome of the battered woman)

Энэ нь сэтгэцийн гэмтлийн дараах стресст эмгэг юм. Удаан хугацаанд үргэлжилсэн, өөрөөр хэлбэл даамжирсан хүчирхийллийн үр дүнд бий болдог.

“Зарим эмэгтэй хэт их айсны улмаас эсвэл зугтах ямар ч боломжгүй гэж итгэдэг учраас хүчирхийлэлтэй харилцаандаа үлддэг” гэсэн санааг Ленора Волкео 1979 онд танилцуулсан. Тэрээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн цөхрөх, итгэл найдвараа алдах, тусламж авах боломжгүй гэж итгэх, хүчирхийллийн эргүүлэгт орж түүнээсээ гарч чадахгүй болох, хэвийн бус харилцаанд ээнэгшин дасах энэ бүх шинжийг “зодуулдаг эмэгтэйн хам шинж” гэж нэрлэсэн. Хэдийгээр зугтах боломжтой ч ганцаараа бие даан амьдарч чадна гэж өөртөө итгэхгүй бол хохирогч хүчирхийлэлтэй харилцаагаа орхиж явдаггүй.

Энэ нь эмэгтэйчүүд цагдаад мэдэгдэхгүй байх, эсвэл гэр бүл, найз нөхөддөө өөрийнхөө нөхцөл байдлыг хэлэхээс зайлсхийхэд нөлөөлдөг. Энэ байдлаар далд үйлдэгдэж, давтагдан даамжирсаар зарим тохиолдолд хүчирхийлэл үйлдэгчийнхээ амь насыг хөнөөхөд хүргэдэг.

Энэ хам шинж нь ерөнхийдөө 4 үе шаттай:

1. Үгүйсгэл: Дарамт, хүчирхийлэлд байгаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй, эсвэл “нэг л удаагийнх” гэж зөвтгөдөг.

2. Буруутгал: Дарамт, хүчирхийлэлд өөрийгөө буруутай гэж итгэх

Page 48: 500+80=580˜ - genderhub.mn

47

МОДУЛЬ 5: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН БУСАД ХЭРГЭЭС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ

3. Олж харах: Энэ үе шатанд хохирогч хүчирхийлэл өөрөөс нь биш, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлээс болж үйлдэгдэж байгааг олж хардаг.

4. Хариуцлага: Хүчирхийлэл үйлдэгч хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстойг хүлээн зөвшөөрдөг. Ихэнхдээ хүчирхийлэлтэй харилцаанаас гарах гэж хичээж байх үедээ хохирогч үүнийг ойлгодог.

Хүчирхийлэлтэй харилцаандаа байгаа зарим хохирогч эхний хоёр шатанд байх үедээ хүнд гэмтэж, амь насаа алдах тохиолдлууд гардгийг мартаж болохгүй.

Аажмаар шатах хариу үйлдэл (Slow burn reaction)

Энэ нь дарамт, хүчирхийлэлд байгаа эмэгтэй сэтгэлзүйн зарим шалтгаанаар, мөн хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн хоорондох хүч, чадлын тэнцвэргүй харьцааны улмаас хүчирхийлэл үйлдэгдсэн даруй, шууд хариу үйлдэл үзүүлдэггүй хэрнээ хүчирхийлэл дахин үйлдэгдэх гэж байгаа, энэ нь өөрт нь өмнөхөөс илүү аюул авчрах мэт төсөөлөгдөх үед илэрдэг хариу үйлдэл юм. Үүнийг улаан гэрэл байнга асаалттай байхтай зүйрлэж болно. Өөрөөр хэлбэл тархинд айдас, түгшүүрийн голомт үүсдэг.

Зодуулдаг эмэгтэйн хам шинжтэй хохирогч нь хүчирхийлэл үйлдэгдэж байгаа үед тэр даруйд нь хариу үйлдэл үзүүлэхгүй, өөрөөр хэлбэл шууд уурлахгүй тэвчдэг ба тэр нь хуримтлагдаж байгаад гэнэт тэсэрдэг. Үүнийг хүчирхийлэл үйлдэгчийнхээ амь насыг хөнөөсөн эмэгтэйчүүдийн үйлдсэн хэргээс харж болно.

Тэд хүчирхийллийг зогсоох гэж өөрийн зүгээс хийж чадах бүхий л зүйлийг хийгээд юу ч өөрчлөгдөхгүй байгааг хүчирхийлэлтэй харилцааны явцаас мэдэрсэн байдаг. Мөн өөрийгөө, бас хүүхдүүдээ хамгаалах оролдлого бүрт хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэл улам ноцтой, хэрцгий болж байгааг хүчирхийлэлтэй харилцааных нь туршлага мэдрүүлсэн байдаг. Хүчирхийлэл үйлдэгчийг эрүүлд нь ч юмуу эсвэл сэрүүн үед нь дийлэхгүй, яаж ч чадахгүй гэдгийг мэдэрсэн энэ туршлага нь хэзээ нэгэн цагт энэ хүний гарт амь насаа алдаж магадгүй гэсэн айдас, түгшүүртэй давхцан, өөрийгөө, бас хүүхдүүдээ хамгаалах үүднээс хүчирхийлэл үйлдэгчээ унтаж юмуу согтуу байхад нь, эсвэл хүчирхийлэл дахин давтагдах нь гэж үзсэн нөхцөлд түүний амь насыг нь хөнөөдөг. Хохирогч үүнийг хүчирхийллээс ангижрах цорын ганц арга зам гэж итгэхэд хүрсэн байдаг.

Хохирогчийн энэ үйлдэл нь хүчирхийлэл үйлдэгдэж байгаа, довтолгоо эхэлсэн тэр цаг хугацаатай давхцдаггүйгээс хүний амь нас хөнөөсөн шууд санаатай үйлдэлд тооцогддог. Өөрөөр хэлбэл хүчирхийллийн дайралт,

Page 49: 500+80=580˜ - genderhub.mn

48

МОДУЛЬ 5: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН БУСАД ХЭРГЭЭС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ

хохирогчийн хамгаалалт хоёр давхцдаггүйгээс аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд тооцогддоггүй. Харин шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар (2016) ийм тохиолдолд хөнгөрүүлж үзэх болсон.

Гэр бүлийн хүчирхийллийн бусад хэргээс ялгагдах онцлог

Далд үйлдэгддэг

Гэр бүлийн хүчирхийлэл нь хувь хүний болон гэр бүлийн нэр төртэй холбогддог эмзэг асуудал учир ихэнхдээ далд үйлдэгддэг. Далд үйлдэгддэг учраас ихэнхдээ гэрчгүй, гэр бүлийн бусад гишүүн нь асуудлыг ил гаргахыг хүсдэггүй. Ойр дотны хүмүүсээ байнга хүчирхийлдэг хүмүүс хохирогчийг хамааралдаа оруулсан байдаг тул хүчирхийллийг илчлэх, мэдээлэх гэсэн хүсэл, зоригийг нь хяналтаа ашиглан мохоодог тул эрт шатандаа илрэх нь ховор.

Давтагддаг

Зөрчил болон асуудлыг дарамт, хүчирхийллийн аргаар шийдэж сурсан зан үйлээ өөрчлөхийг хүчирхийлэл үйлдэгч хүсээгүй цагт гэр бүл дэх хүчирхийлэл байнга давтагдаж байдаг. Тиймээс хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдол болон үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлыг мэдээлэх, шуурхай таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг тэргүүн ээлжид анхаарах шаардлагатай.

Даамжирдаг

Гэр бүлийн хүчирхийлэл давтагдах тусмаа хоорондын зай нь ойртож, даамжирч байдаг. Давтамжийн хоорондын зай ойртох тусам амь насаа алдах эрсдэлд хүргэдэг тул хүчирхийлэлтэй харилцааны түүхийг судалж, хэн нь илүү хүч давамгайлж, хэн нь илүү айдас, түгшүүртэй байгааг тодорхойлох шаардлагатай. Аюулын зэргийн үнэлгээ болон нөхцөл байдлын үнэлгээ хийхдээ тухайн гэр бүлийн хүчирхийлэлтэй харилцааны түүхийг бүхэлд нь судална.

Ураг төрөл, сэтгэлзүй болон санхүүгийн хамаарал бүхий хүмүүсийн дунд үйлдэгддэг

Энэ хамаарал нь заавал нэг гэр бүлд байгаа гишүүдийн хүрээгээр хязгаарлагдахгүй. Энэ онцлогийг харгалзан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг дараах 3 хүрээгээр тодорхойлсон.2 Үүнд:

2 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл, 2016 он.

Page 50: 500+80=580˜ - genderhub.mn

49

МОДУЛЬ 5: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН БУСАД ХЭРГЭЭС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ

Нэг. Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа хүн;

Хоёр. Тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд,төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү;

Гурав. Гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүн.

Хохирогч нь хүчирхийлэл үйлдэгчээс хамааралтай байдаг

Хохирогч нь ихэвчлэн хүчирхийлэл үйлдэгчтэй нэг орчинд амьдардаг. Хохирогч хуулийн байгууллагад хандсан ч өөр очих газаргүйгээс ихэвчлэн хэрэг шийдвэрлэгдтэл хүчирхийлэл үйлдэгчтэй нэг орчинд амьдрах болдог. Ингэснээр хүчирхийлэл үйлдэгчийн амлалт, ятгалга, сүрдүүлэг, заналхийлэл, дарамтад орж, арга буюу гомдол, мэдүүлгээсээ буцахад хүрдэг.

Хүчирхийлэлтэй харилцааны явцад бий болсон айдас, түгшүүр нь хохирогчийн хувьд бодитой байдаг. Хүчирхийлэл үйлдэгч гадны хүний дэргэд гараа зангидах юмуу ганц удаа муухай харахад л энэ нь ямар үр дагавар учруулахыг хохирогч мэднэ.

Ном зүй, унших материал:

•• ХЭҮТ, М.Мөнхсаруул, “Танд сонголт бий”, 2013 он.

•• Дэлхийн зөн, А.Гэрэл, “Гэр бүлийн хүчирхийлэл: өөртөө болон бусдад тусал”, 2013 он

•• ХЭҮТ, А. Батхишиг, “Гэр бүлийн хүчирхийллийг судалж, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх нь” 2008 он.

•• ХЭҮТ, Д.Энхжаргал ба бусад,“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц стратеги”, 2005 он.

Page 51: 500+80=580˜ - genderhub.mn

50

МОДУЛЬ 6: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

МОДУЛЬ 6: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

Зорилго:

•• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах цогц тогтолцоог бүхэлд нь таниулах

Хичээлээр олгох мэдлэг, чадвар:

•• Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах эрхзүйн цогц тогтолцоонд багтах хуулиуд, тэдгээрийн агуулгын талаар ойлголт, мэдлэгтэй болно.

•• Хохирогчийг хамгаалах хуулийн боломжууд болон процедурыг бүхэлд нь, уялдаа холбоотойгоор мэдэж авна.

•• Хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэхдээ эрхзүйн цогц зохицуулалтыг оновчтой ашиглах чадварт суралцана.

Хүлээгдэж буй үр дүн:

•• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрхзүйн цогц тогтолцоог бүхэлд нь олж харснаар хохирогчийг хамгаалах, олон талт түншлэлийг хөгжүүлэх боломж нээгдэнэ.

•• Хохирогчийг хамгаалах үйлчилгээг оновчтой, шуурхай, үр дүнтэй хүргэх бүтэн зураглалтай болно.

•• Үйлчилгээ үзүүлэх явцдаа холбогдох хуулиудын хэрэгжилт болон хэрэглээнд мониторинг хийх чадавхи дээшилнэ.

Модулийн бүтэц

Хичээл Сэдэв

Хичээл 1Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах тогтолцоо

Хичээл 2 Хохирогчийг хамгаалах эрхзүйн цогц зохицуулалтууд

Хичээл 3Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлал, хамрах хүрээ, зарчмууд

Хичээл 4 Хүчирхийлэл үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо

Page 52: 500+80=580˜ - genderhub.mn

51

МОДУЛЬ 6: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

Хичээлийн төлөвлөгөө

ЗорилтГэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлал, зарчим, хамрах хүрээг тусгайлан танилцуулж, нэгдмэл ойлголтод хүргэх

Үргэлжлэх хугацаа

2 цаг 40 минут

Санал болгож буй

арга

•• Тогтолцооны зураглал хийх•• Бүлгийн ажил •• Танилцуулга •• Хэлэлцүүлэг

Алхмууд

1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах тогтолцоо (60 минут) Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах тогтолцоог бүхэлд нь харуулах зорилгоор оролцогчдын хамт тогтолцооны зураглал хийнэ. Зураглал гаргаж ирснээр оролцогчид гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах тогтолцооны нэг хэсэг гэдгээ олж харна. Оролцогч талууд дангаар болон хамтдаа ямар чиг үүрэг хүлээснээ нарийвчилж танилцана. 2. Хохирогчийг хамгаалах эрхзүйн цогц зохицуулалтууд (60 минут) Оролцогчдыг бүлэгт хуваагаад бүлэг тус бүрт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах зохицуулалтууд тусгагдсан хуулиудыг нэг нэгээр нь оноож өгнө. Бүлэг бүр өөрт оноогдсон хуулинд тусгагдсан хохирогчийг хамгаалах зохицуулалтуудыг түүвэрлэн бусад оролцогчиддоо танилцуулга хийнэ. Ингэснээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас гадна хохирогчийг хамгаалах хуулийн хамгаалалтын олон боломж байгааг ойлгож мэднэ. 3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлал, хамрах хүрээ, зарчмууд (60 минут) Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлал, хамрах хүрээ, зарчмуудыг power point ашиглан танилцуулна. Хуулийн үзэл баримтал, зүйл, заалтуудын хоорондын холбоос, уялдаа нь хуулийг уншихад шууд харагдахад төвөгтэй учраас хуулийг хэрэгжүүлэх явцад алдаа гарах эрсдлийг бий болгодог. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг харилцааных нь түвшингээр 3 хуваасан байгааг бас ойлгуулах ба ингэснээр хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хэнийг ч орхихгүй байх ур чадварт суралцана. 4. Хүчирхийлэл үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо (60 минут) Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагыг (ял, шийтгэл) түүвэрлэн төрөлжүүлж бичсэн тараах материалыг оролцогчдод өгнө. Хариуцлагын цогц тогтолцоо болон түүний шатлалыг ойлгуулж, өнөөгийн практик, тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлгийн эцэст 2019 оны 1 сараас эхлэн хэрэгжих зорчих эрхийг хязгаарлах ялын тухай ойлголт өгч, баривчлах болон хорихоос өөр төрлийн хариуцлагын төрлийн хэрэгжих нөхцлийг танилцуулна.

Page 53: 500+80=580˜ - genderhub.mn

52

МОДУЛЬ 6: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

6.1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах тогтолцоо

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах тогтолцоо ба түүний оролцогч талууд

Гэр бүлийн хүчирхийлэл нь олон талт, төвөгтэй асуудал тул аюулгүй байдал, хууль, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагуудын нэгдмэл хүчин чармайлт, хамтын ажиллагаа, түншлэл зайлшгүй шаардлагатай. Нэг байгууллага, ганц мэргэжилтэн дангаар ажиллаад энэ асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь өргөн хүрээтэй ойлголт ба дараах чиглэлүүдийг өөртөө багтаадаг:

•• Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх;

•• Илрүүлэх, таслан зогсоох;

•• Хохирогчийг хамгаалах;

•• Хохирогч, гэр бүлийн гишүүдэд үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэх;

•• Хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцох, зан үйлд нөлөөлөх.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах тогтолцоо нь дараах бүрдэл хэсэгтэй:

1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн байгууллагууд;

2. Хохирогчийг хамгаалах эрхзүйн орчин, цогц зохицуулалтууд;

3. Салбар дундын зохицуулалтыг хангах механизм.

Хуулиар үүрэг хүлээсэн байгууллага, мэргэжилтнүүд тогтолцоог бүхэлд нь харж, дангаар болон хамтдаа ямар чиг үүрэг хүлээж, тогтолцооны нэг хэсэг болж байгаагаа олж харах нь хамтын ажиллагаа, түншлэлийн суурь болно.

Шинэчлэн батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн нэг давуу тал нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бүхэлд нь тодорхойлж, байгууллага тус бүрийн бүрэн эрх, тэргүүлэн хариуцах чиглэл болон төсвийг тодорхойлон зааж баталгаажуулсан явдал юм.

Page 54: 500+80=580˜ - genderhub.mn

53

МОДУЛЬ 6: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

Зураг 14. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн байгууллагууд (Эх сурвалж: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай

хуулийн 2-р бүлэг)

6.2. Хохирогчийг хамгаалах эрхзүйн цогц зохицуулалтууд

2004 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай анхны хууль нь нийгэмд болон хуулийн байгууллагын ажилтнуудад гэр бүлийн хүчирхийллийг нийгмийн асуудал болохыг таниулж, хохирогчдод чиглэсэн олон төрлийн үйлчилгээг үүсгэн, хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээ, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх хөтөлбөр зэрэг механизмыг туршин хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ч хохирогчийг хэн, яаж, хэрхэн хамгаалах процессийн зохицуулалтууд дутаж байлаа.

Уг хуулийг батлагдахаас өмнөхөн буюу 2002 онд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль батлагдсан байсан нь хохирогчийг хамгаалах заалтуудыг эдгээр хуульд тусгахад хүндрэл үүсгэсэн. Батлагдаад удаагүй байгаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэсэн хандлага хууль тогтоогчдын дунд давамгайлж байснаас арга буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дангаар нь батлуулахаас аргагүйд хүрсэн билээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсаны дараахнаас эрхзүйн цогц шинэчлэлийг бий болгохын төлөөх нөлөөллийн ажлыг ХЭҮТ эхлүүлсэн ба 12 жилийн тууштай, стратеги бүхий нөлөөллийн үр дүнд 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль шинэчлэгдсэн батлагдсанаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах цогц зохицуулалт бүрдсэн билээ.

Page 55: 500+80=580˜ - genderhub.mn

54

МОДУЛЬ 6: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

Гэвч нэгэнт бүрдсэн эрхзүйн цогц зохицуулалтыг ашиглахгүй, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дангаар нь хэрэглэх явдал практикт харагдаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх болон хохирогчийг хамгаалах үзэл баримтлал, суурь зарчмууд, хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох ажиллагаа, хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрлүүд болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо, бүтэц, механизм, энэ хуулиар үүрэг хүлээсэн байгууллагуудын чиг үүрэг зэргийг тодорхойлсон, урьдчилан сэргийлэх агуулгатай суурь хууль юм. Харин хүчирхийллийн үйлдэл нь зөрчил, гэмт хэрэг, эсвэл иргэний хэрэг эсэхээс хамаарч хохирогчийг хамгаалах нарийвчилсан ажиллагаанууд нь бусад хуулиудад тусгагдсан байдаг. Тухайлбал, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Нийгмийн хамгааллын тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зэрэг хуулиудад гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах зохицуулалтууд болон хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлага нарийвчлан тусгагдсан.

Зураг 15. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах эрхзүйн цогц орчин

Page 56: 500+80=580˜ - genderhub.mn

55

МОДУЛЬ 6: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

Дээрх хуулийн холбогдох зохицуулалтуудыг сайтар судалж, хохирогч тус бүрийн хэрэгцээнд нийцүүлэн чадмаг ашиглаж чадсан тохиолдолд л хохирогчийн аюулгүй байдал болон амь нас, эрүүл мэнд бүрэн хамгаалагдаж чадна.

6.3.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн үзэл баримтлал, хамрах хүрээ, зарчмууд

Аливаа хуулийн амин сүнс болсон үзэл баримтлал нь тухайн хуулийг уншингуут бүрэн харагддаггүй. Нэг хууль доторхи зүйл, заалтуудын хоорондын уялдаа холбоо, бүр цаашилбал, тодорхой нэг хуульд байгаа заалт холбогдох өөр бусад хуулийн зохицуулалттай хэрхэн нарийн холбогдож байгааг олж харахад төвөгтэй. Иймээс ч бусад улс орнуудад хуулийн эх баригч гол үүрэгтэй байдаг ба хуулийн ажлын хэсгийн гишүүд тухайн хуулийг батлагдсан цагаас эхлэн хуулийн үзэл баримтлал, агуулгыг хууль хэрэглэгч, хэрэгжүүлэгч нарт сургалтаар дамжуулан нарийвчлан танилцуулдаг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлал:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд нь илрүүлэх, цаг алдахгүй, шуурхай таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх болон урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрхзүйн үндсийг тогтоосон.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь урьдчилан сэргийлэх агуулгатай суурь хууль болохыг дээр дурдсан. Уг хуулиар:

1. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх;

2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бүтэц, механизм;

3. Хуулиар үүрэг хүлээсэн байгууллагуудын салбар дундын зохицуулалт;

4. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллага, хугацааг нарийвчлан тодорхойлсон.

Page 57: 500+80=580˜ - genderhub.mn

56

МОДУЛЬ 6: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

Зураг 16. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн агуулга

Өмнөх хуулиас (2004) шинэчлэгдсэн зарчмын өөрчлөлтүүд

1. Өмнөх хуулийн зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлоход түлхүү чиглэгдсэн байсан. Шинэчлэгдсэн хуулиар хохирогч, гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилго шинээр нэмэгдсэн.

2. Хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж, хамгаалалтын гадна үлдэж байсан хохирогчдыг энэ хуулийн зохицуулалтад хамааруулах боломжийг бүрдүүлсэн.

3. Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчаас хамааралтай эмзэг байдлыг харгалзан хүүхдийг тусгай хамгаалалтаар хангах зохицуулалтыг нэг бүлэг болгон шинээр оруулсан.

4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаа салангид, зарим яамны чиг үүрэг орхигдсон байсныг өөрчилж, байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, салбар дундын зохицуулалт, тэргүүлэн гүйцэтгэгч нь хэн байхыг тодорхой болгосон.

Page 58: 500+80=580˜ - genderhub.mn

57

МОДУЛЬ 6: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

5. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэх үүрэг хүлээсэн байгууллагуудын дунд мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгож, мэдээлэл, дүн шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргах боломжийг бүрдүүлсэн.

6. Гэр бүлийн хүчирхийллийг маргаан, иргэний хэрэг хэмээн үзэж, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг хохирогчийн үүрэг болгож, эрсдэлд оруулахаас гадна хүчирхийлэл дахин давтагдахад хүргэж байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийллийг зөрчил, гэмт хэрэгт тооцож, хариуцлага гарцаагүй байх нөхцөлийг бүрдүүлсэн.

7. Байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий тунхаглалын шинжтэй хуульчилсныг өөрчилж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг тусгаж, холбогдох хуулиудын зохицуулалтыг нийцүүлэн өөрчилсөн.

8. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зохицуулалт энэ хуулиас гадна Эрүүгийн эрх зүйн тогтолцооны бусад хуулийн зохицуулалтаар давхар хангагдах боломжийг бүрдүүлсэн. Жишээ нь: хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор цагдаагийн ажилтнаас эрх хэмжээгээ хэрэгжүүлэх үндэслэл, журам, хэргийн бодит байдлыг шалган тогтоохтой холбоотой зохицуулалтыг Цагдаагийн албаны тухай хуулиар, хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагын төрлийг Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар, шүүхээс оноосон ялыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиар гэх мэтчилэн цогц байдлаар тусгасан.

9. Хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний зохицуулалтыг цогц байдлаар хуульчилж, үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдэнд үзүүлэх дэмжлэгийн хэлбэрүүдийг шинээр оруулсан.

10. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дагаж холбогдох бусад хуулиудад өөрчлөлт оруулаагүйгээс өрөөсгөл зохицуулалт үйлчилж байсныг халж, эрхзүйн цогц орчин бүрдүүлсэн.

Page 59: 500+80=580˜ - genderhub.mn

58

МОДУЛЬ 6: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд: Уг хуулийн хамгаалалтад орох хүмүүсийг1 дараах 3 хүрээнд багтаан хуульчилсан:

1. Нэг гэр бүлд амьдарч байгаа:

•• эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн

•• хамтран амьдрагч

•• асран хамгаалагч, харгалзан дэмжигч

•• асран хамгаалалтад байгаа хүн

•• тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүн

2. Тусдаа амьдарч байгаа:

•• Төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд

•• Төрсөн, үрчлэн авсан эцэг эх, ах, эгч, дүү

3. Гэр бүлийн харилцаатай байсан:

•• Гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр

•• Хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан хүн

•• Дундаасаа хүүхэдтэй хүн.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд баримтлах зарчмууд: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхдээ дараах зарчмуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгоно. Үүнд:

1. Хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх

2. Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах

3. Хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг шуурхай хангах

4. Нууцлалыг хамгаалах

5. Салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх

6. Хүчирхийллийг үл тэвчих.

1 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл, 2016

Page 60: 500+80=580˜ - genderhub.mn

59

МОДУЛЬ 6: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

6.4. Хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагын тогтолцоо “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг ба зөрчил

Гэр бүлийн хүчирхийлэл нь анх удаа гэмт хэрэг, бас зөрчилд тооцогдох болоод удаагүй байна. Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулдаг хэрнээ энэ төрлийн хэрэг нь зөрчил ч биш, гэмт хэрэг ч биш, иргэний маргаанд тооцогддог байсан нь өөрчлөгдсөн.

Хүснэгт 2. “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг ба зөрчлийн ялгаа

Гэмт хэрэг Зөрчил

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:

• зодсон;

• харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;

• хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан

Энэ гэмт хэргийг:

• хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн;

• асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн;

• таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол ялыг хүндрүүлнэ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг: • зодсон;

• Хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан;

• бусадтай харилцахыг хязгаарласан;

• хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан.

1-2 удаагийн үйлдэл, эс үйлдэл 3 ба түүнээс дээш удаагийн үйлдэл, эс үйлдэл

Зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Page 61: 500+80=580˜ - genderhub.mn

60

МОДУЛЬ 6: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг ба зөрчил нь:

1. Үйлдлээрээ;

2. Үйлдлийн давтамжаараа;

3. Оногдуулах ял, шийтгэлийн төрлөөрөө ялгаатай.

Хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлага Гэр бүлийн хүчирхийлэл нь зөрчил, гэмт хэрэг болсонтой холбогдуулан хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлага нь Зөрчлийн ба Эрүүгийн хуулинд тусгагдсан. 2015 оны Эрүүгийн хуулиар гэр бүлийн хүчирхийллийг анх удаа гэмт хэрэгт тооцож, хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тодорхойлсон. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн онцлог, гэр бүлийн хамаарал бүхий харилцааг харгалзсан доорхи зохицуулалтууд тусгагдсан:

Хүснэгт 3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох эрүүгийн хуулийн зохицуулалтууд

Бие даасан гэмт хэрэг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх1

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох бусад

зүйлчлэл

• Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх2

• Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах3

• Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах4

• Заналхийлэх5

• Хууль бусаар мөрдөж мөшгих6

• Хувь хүний нууцыг задруулах 7

Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал

• Аргагүй хамгаалалт8

• Албадлага, эрхшээлд автах9

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл

байдал

• Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн10

• Байнгын хүчирхийлэл, дарамтад өртсөний улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчид халдаж гэмт хэрэг үйлдсэн11

Зарим гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл

байдал

• Хүнийг алах12

• Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах13

• Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах14

• Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах15

• Хүчиндэх16

Ял, албадлагын арга хэмжээ

• Хорих ял17

• Зорчих эрхийг хязгаарлах ял18

• Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ19

Page 62: 500+80=580˜ - genderhub.mn

61

МОДУЛЬ 6: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

2

Зураг 17. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил ба гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал3

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдлын жагсаалтыг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд дараахь байдлаар тогтоосон:

•• Бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн;

•• Санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн;

•• Нийтэд аюултай аргаар үйлдсэн;

•• Өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор үйлдсэн;

•• Албан үүргээ гүйцэтгэх, олон нийтийн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хохирогч, түүний ойр дотны хүний эсрэг үйлдсэн;

1 Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл2 Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл3 Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйл4 Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйл5 Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйл6 Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйл7 Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйл8 Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйл9 Эрүүгийн хуулийн 4.4 дүгээр зүйл10 Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.411 Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.712 Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.813 Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.114 Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.115 Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2.116 Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.317 Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйл18 Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйл19 Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйл 3 Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйл

Page 63: 500+80=580˜ - genderhub.mn

62

МОДУЛЬ 6: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

•• Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн;

•• Онц байдал, гамшиг, аюулт үзэгдэл, нийтийн эмх замбараагүй байдлыг далимдуулан үйлдсэн;

•• Гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй.

Дээр дурьдсанд заагаагүй нөхцөлөөр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдлыг харгалзан үзэх нь шүүхээс гэм буруутай этгээдэд ногдуулах ялыг хөнгөрүүлэх, эсхүл хүндрүүлэх зайлшгүй шаардлагатай эсэхийг дүгнэх үндэс болдог. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дор дурдсан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулиар тогтоосон4:

•• Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;

•• Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн;

•• Бие махбодын, сэтгэл санааны албадлагын, эд хөрөнгийн, албан тушаалын, бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн;

•• Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;

•• Өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан;

•• Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн;

•• Байнгын хүчирхийлэл, дарамтад өртсөний улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчид халдаж гэмт хэрэг үйлдсэн.

Шүүх дээр дурьдсанаас бусад онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.

4 Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл

Page 64: 500+80=580˜ - genderhub.mn

63

МОДУЛЬ 6: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно5.

Шүүх ял оногдуулахгүйгээр тэнссэн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдлыг харгалзан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.

Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрээ хүчингүй болгож, ял оногдуулна. Харин тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлж эрхийн хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хугацаанаас нь өмнө ялаас чөлөөлж болно.

Албадлагын арга хэмжээ

Энэ нь шүүх гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нь нэмж оногдуулдаг хүмүүжлийн болон нөлөөллийн шинжтэй арга хэмжээ юм.

Албадлагын арга хэмжээ нь дараахь төрөлтэй:

1. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ;

2. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ;

3. Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, зөрчил үйлдсэн этгээдэд авах албадлагын арга хэмжээ

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдэд зохих ял, шийтгэлийг оногдуулахын хамт тодорхой төрлийн албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд доорхи байдлаар тусгасан:

5 Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйл

Page 65: 500+80=580˜ - genderhub.mn

64

МОДУЛЬ 6: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

Хүснэгт 4. Албадлагын арга хэмжээнүүд

Зөрчил Гэмт хэрэг

Албадан сургалт - баривчлагдсан хүнийг шийтгэл эдэлж байх хугацаанд нь 15-50 цагийн хугацаатай сургалтад хамруулна. Албадан эмчлэх – Зөрчил үйлдсэн хүн согтуурах, мансуурах донтой болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бол шүүх албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргана.

Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ

Үүрэг хүлээлгэх Эрх хязгаарлах

• Албадан сургалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, ЦЕГ хариуцан хэрэгжүүлнэ.

• Хөтөлбөр, журам нь ХЗДХ-ийн сайдын 2017 оны А/73 дугаар тушаалаар батлагдсан.

• Албадан эмчлэхтэй холбоотой харилцааг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулиар зохицуулдаг.

• гэмт хэргийн хор уршгийг арилгах

• зан үйлээ засах сургалтад хамрагдах

• тодорхой ажил үүрэг гүйцэтгэх

• оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах

• тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах

• галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хорилох

• согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох

• тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох

Үүрэг хүлээлгэх болон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нь нэмж хэрэглэнэ. Нэг хүнд хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хэд хэдэн эрхийн хязгаарлалт тогтоож болно.

Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна.

Ном зүй, унших материал:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиуд, дагалдах журмуудыг www.legalinfo.mn сайтаас бүрэн эхээр нь харна уу.

Page 66: 500+80=580˜ - genderhub.mn

65

МОДУЛЬ 7: САЛБАР ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТ

МОДУЛЬ 7: САЛБАР ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТ

Зорилго:

•• Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалахад салбар дундын зохицуулалтын ач холбогдол, үүрэг хариуцлагыг таниулах

Хичээлээр олгох мэдлэг, чадвар:

•• Хохирогчийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн олон талт үр дагаврыг арилгахад зайлшгүй шаардлагатай үйлчилгээнүүдийг мэдсэнээр үйлчилгээг оновчтой төлөвлөх, холбон зуучлах ур чадварт суралцана.

•• Салбар дундын зохицуулалтыг хангах бүтэц, механизмуудын талаар ойлголт, мэдлэгтэй болно.

Хүлээгдэж буй үр дүн:

•• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах олон талт хариу арга хэмжээ болон зайлшгүй шаардлагатай үйлчилгээний уялдаа холбоо, зааг ялгааг мэдсэнээр хамтран ажиллах чадавхи бэхжинэ.

Модулийн бүтэц:

Хичээл Сэдэв

Хичээл 1 Салбар дундын зохицуулалт, түүний ач холбогдол

Хичээл 2 Оролцогч талууд, тэдгээрийн үүрэг хариуцлагын зааг ялгаа

Хичээл 3 Зайлшгүй шаардлагатай үйлчилгээнүүд

Хичээл 4 Салбар дундын зохицуулалтыг хангах бүтэц, механизмууд

Page 67: 500+80=580˜ - genderhub.mn

66

МОДУЛЬ 7: САЛБАР ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТ

Хичээлийн төлөвлөгөө:

ЗорилтСалбар дундын зохицуулалтын ач холбогдол, оролцогч талууд, тэдгээрийн дангаараа болон хамтдаа хүлээсэн үүрэг хариуцлагын зааг ялгаа, уялдаа холбоог ойлгож мэднэ.

Үргэлжлэх хугацаа

3 цаг

Санал болгож буй

арга

•• Санаагаа чулуудах •• Дүрд тоглох •• Тохиолдол судлал •• Танилцуулга

Алхмууд

•• Салбар дундын зохицуулалт, түүний ач холбогдол (30 минут)Оролцогчдоос гэр бүлийн хүчирхийллийн үр дагаврыг хэлэхийг хүснэ. Оролцогчдын хэлсэн санааг самбар дээр аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол гэх мэтээр төрөлжүүлж бичнэ. Эцэст нь “Гэр бүлийн хүчирхийлэл нь нь олон сөрөг үр дагаврыг бий болгодог учир олон салбарын оролцоо зайлшгүй” гэсэн дүгнэлтэд хүргэнэ.

•• Оролцогч талууд, тэдгээрийн үүрэг хариуцлагын зааг ялгаа (60 минут)Оролцогчдыг бүлэгт хувааж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд оролцох талууд, тэдгээрийн үүрэг хариуцлагын зааг ялгааг харуулсан дүрийн тоглолт бэлтгэх даалгавар өгнө. Үүрэг хариуцлагын зааг ялгааг ойлгосноор хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүд нь өөрийн дагнан хариуцах чиг үүргийг мэдэхээс гадна хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх талуудаа мэдэж авна.

•• Зайлшгүй шаардлагатай үйлчилгээнүүд (30 минут)Зайлшгүй шаардлагатай үйлчилгээнүүдийг багтаасан кейс жишээ 3-ыг бэлтгэн бүлгээр ажиллуулна. Бүлгийн ажлын гол зорилго нь үйлчилгээний төрөл тус бүрийн онцлог, холбон зуучлах чиглэлийг оролцогчдод мэдүүлэхэд чиглэгдэнэ.

•• Салбар дундын зохицуулалтыг хангах бүтэц, механизмууд (60 минут)Салбар дундын зохицуулалтыг хангах бүтэц, механизмуудыг power point ашиглан танилцуулна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд тусгагдсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хамтарсан баг, Нэг цэгийн үйлчилгээний салбар дундын зохицуулалтын талаар хүлээх үүрэг хариуцлагыг нарийвчлан танилцуулна.

Page 68: 500+80=580˜ - genderhub.mn

67

МОДУЛЬ 7: САЛБАР ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТ

7.1. Салбар дундын зохицуулалт, түүний ач холбогдол

Гэр бүлийн хүчирхийлэл нь аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалалтай холбоотой олон сөрөг үр дагаврыг хохирогч, түүний гэр бүлийн гишүүдэд бий болгодог. Богино хугацаанд, түр арга хэмжээ авах юмуу эсвэл нэг төрлийн үйлчилгээг дагнан үзүүлснээр хохирогчийг бүрэн хамгаалж, нөхөн сэргээж чадахгүй.

Иймд хохирогч, даван туулагчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл, дарамтанд дахин өртөхөөс сэргийлэх, хэвийн амьдралд эргэн оруулах, нөхөн сэргээх зэрэг олон талт хариу арга хэмжээ авах болон зайлшгүй шаардлагатай үйлчилгээнүүдийг үзүүлэхийн тулд холбон зуучлах, холбогдох байгууллага, мэргэжилтнүүд хамтран ажиллах шаардлага үүсдэг

Хохирогч, даван туулагчийн эрх, хэрэгцээнд нийцсэн аюулгүй байдлын хамгаалалт, хууль, эрүүл мэнд, нийгмийн ажлын зэрэг зайлшгүй шаардлагатай үйлчилгээг тасралтгүй, тогтвортой, харилцан уялдаатай, үр дүнтэй хүргэхэд салбар дундын зохицуулалт нэн чухал.

7.2. Оролцогч талууд, тэдгээрийн үүрэг хариуцлагын зааг ялгаа

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар УИХ-ын бүрэн эрх1

Монгол Улсын Их Хурал нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцооны нэг хэсэг юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар Монгол Улсын Их Хурал нь төрөөс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар баримтлах бодлогыг тодорхойлно. Хууль тогтоох дээд байгууллагын хувьд батлан гаргасан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтэд хяналт тавина. Гэр бүлийн хүчирхийллийг тэглэх, хохирогчийг хамгаалах төрийн хүчин чармайлт нь гаргасан хууль тогтоомж, бодлогоо хэрэгжүүлэх төсөв, санхүүжилт гаргаж байгаа эсэхээр тодорхойлогдоно. УИХ нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган батлах үүрэг хүлээсэн.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар Засгийн газрын бүрэн эрх2

Засгийн газар нь УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.

1 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйл, 20162 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 10 дугаар зүйл, 2016

Page 69: 500+80=580˜ - genderhub.mn

68

МОДУЛЬ 7: САЛБАР ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад Засгийн газар гол үүрэгтэй. Хууль нь төрийн бодлогын гол хүрээ, чиглэлийг тодорхойлох ч бүгдийг хуулиар зохицуулах боломжгүй. Хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй хангах үүднээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авах үүргийг Засгийн газар хүлээсэн. Энэ бодлогыг төлөвлөхдөө гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт болон статистик мэдээлэл, дүн шинжилгээ, судалгаанд үндэслэнэ. Иймд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулах бодлогыг нарийвчлан төлөвлөх, улсын төсөвт тусгах эхлэл цэг болно.

Төрийн захиргааны төв байгууллагуудын чиг үүрэг3

2004 онд батлагдан хэрэгжсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар ямар чиг үүргийн хүрээнд аль яам нь тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, бүрэн хариуцлага хүлээх тухай тодорхой тусгагдаагүйгээс яамд бодлого, зохицуулалтын шийдэл шаардсан асуудлыг бие бие рүүгээ шилжүүлэх, хариуцах эзэн олдохгүй байх, эсвэл орхигдох явдал цөөнгүй гарч байв. Үүнээс сургамж авч энэ удаад яамдын бүрэн эрх, хүлээх үүргийг яамд тус бүрээр нарийвчлан зааж өгсөн.

Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь: Засгийн газрын өмнө хууль зүйн нэгдсэн бодлогыг хариуцдаг, ерөнхий чиг үүргийн яамны хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд голлох чиг үүрэгтэй. Тус яамны харьяа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын салбар дундын зохицуулалтыг үндэсний хэмжээнд хариуцна.

Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь: хохирогчдод үзүүлэх 7 төрлийн үйлчилгээг зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий ажилтныг давтан сургах хөтөлбөр, журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг хариуцна. Түүнчлэн түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, сэтгэл 3 Мөн хуулийн 11, 13, 14, 15, 16 дугаар зүйл

Page 70: 500+80=580˜ - genderhub.mn

69

МОДУЛЬ 7: САЛБАР ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТ

зүйн зөвлөгөө өгөх, холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх ажилтныг бэлтгэх, арга зүйгээр хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, гэрээний үндсэн дээр санхүүжүүлэх үүрэг хүлээсэн.

Тус яамны харьяа хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь үйлчилгээтэй холбоотой мэдээллийн сан бүрдүүлэх, асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээнд холбон зуучлах, хяналт тавих журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих, хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх тусгай утасны үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулах, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээний журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээсэн.

Зураг 18. Хуулиар үүрэг хүлээсэн байгууллагууд

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь: анх удаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээх болсон. Тус яам нь хүчирхийллийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэхийн тулд зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөр, стандартад тусгахын зэрэгцээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын багш бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрт тусгаж, хяналт тавих үүрэгтэй. Түүнчлэн боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх

Page 71: 500+80=580˜ - genderhub.mn

70

МОДУЛЬ 7: САЛБАР ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТ

журам баталж, хэрэгжилтэд хяналт тавихаар тусгагдсан ба уг журам4 батлагдан хэрэгжиж байна.

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон гэрч болсон хүүхдүүд ээжийгээ даган хүчирхийллээс дайжин явах, эсвэл түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвд байрлах хугацаанд хичээл тасрах, сургууль завсардах эрсдэлд ордог. Энэ нөхцөл байдлыг зохицуулахын тулд тус яаманд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах журам батлахыг даалгасан ба уг журам5 бас батлагдан хэрэгжиж байна.

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь: мөн анх удаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээх болсон. Тус яам нь: Нэг цэгийн үйлчилгээ, сэтгэл заслын үйлчилгээний зардлыг санхүүжүүлж, эмнэлэгт ажиллах нэг цэгийн үйлчилгээний төвийг удирдлага, зохион байгуулалтаар хангахад гол үүрэг хүлээнэ. Түүнчлэн нийгмийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийллийн үзүүлж байгаа нөлөө, осол, гэмтэл, өвчлөлийн шалтгааныг судлан, мэдээллийн сан бүрдүүлнэ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүнийг илрүүлэх, яаралтай болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтыг зохион байгуулах зэрэг үүргийг бас хүлээсэн.

Соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь: хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдлыг хүндэтгэсэн, гэр бүлийн тэнцвэрт харилцааг дэмжсэн эерэг зан үйл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавих, сурталчлах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн. Хүчирхийллийг илэрхийлж, сурталчилсан агуулга бүхий соёл, урлагийн арга хэмжээ, аливаа уран бүтээл, утга зохиолыг нийтэд түгээхээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, хязгаарлалт тогтоох бүрэн эрхийг хуулиар олгосон. Одоо энэ бүрэн эрх БСШУЯ-д хамаарна.

4 Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/239 тоот тушаалаар батлагдсан, 2018 он. 5 Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах журам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/612 тоот тушаалаар батлагдсан, 2018 он.

Page 72: 500+80=580˜ - genderhub.mn

71

МОДУЛЬ 7: САЛБАР ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТ

Прокурорын байгууллагын чиг үүрэг

Прокурорын байгууллага нь мөн анх удаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээх болсон. Тус байгууллага нь:

•• гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдол бүрийг нарийвчлан судалж дүгнэлт гаргана.

•• үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавина.

•• Улсын ерөнхий прокурор нь хохирогчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран баталж, хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээ авна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь анх удаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээх болсон. Бүх шатны ИТХ нь тухайн орон нутагтаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бодлогыг төлөвлөх, хяналт тавихад гол үүрэг гүйцэтгэнэ.

•• Харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах талаар хөтөлбөр баталж, хэрэгжилтэд хяналт тавина.

•• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэж, чиглэл өгнө.

•• Засаг даргын өргөн мэдүүлснээр харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган батлах ба гүйцэтгэлийн тайланг хэлэлцэнэ.

•• Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах шийдвэрийг ИТХ-аас гаргана.

•• Сум, хороонд хамтарсан баг байгуулж, үйл хороонд хамтарсан баг байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.

Page 73: 500+80=580˜ - genderhub.mn

72

МОДУЛЬ 7: САЛБАР ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТ

Бүх шатны Засаг даргын чиг үүрэг

Бүх шатны Засаг дарга нь:

•• харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулна.

•• орон нутгийн төсөвт үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардлыг тусгуулан батлуулна.

•• Хамтарсан багийг нэгдсэн удирдлагаар хангах ба тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

•• орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ. Жил бүрийн орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл болон төсөвт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа, түүнд шаардагдах зардлын төсөв, ойрын ба хэтийн төлөвийг тодорхойлсон хөтөлбөрийн төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

•• хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардлыг төсөвт тусгуулах саналыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх ба гүйцэтгэлийг тайлагнана.

•• нийгмийн ажилтныг хохирогчтой ганцаарчлан уулзах өрөө, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

•• гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжих, гэрээний үндсэн дээр санхүүжүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Төрийн бус байгууллагын чиг үүрэг

Төрийн бус байгууллага (ТББ) нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчдод үйлчилгээ үзүүлэх тогтолцооны нэг хэсэг юм.

Төрийн бус байгууллага нь хохирогчдод үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд мониторинг хийхэд гол үүрэг гүйцэтгэнэ.

Түр хамгаалан байрлуулах үйлчилгээг хүргэх болон хохирогчдод үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн арга зүйгээр хангахад дэмжлэг үзүүлэх ТББ-ыг Нийгмийн

Page 74: 500+80=580˜ - genderhub.mn

73

МОДУЛЬ 7: САЛБАР ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТ

хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас магадлан итгэмжлэнэ.

Магадлан итгэмжлэгдсэн ТББ нь төрийн энэ чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэх үед олгох санхүүжилт, ажилтны цалин, урамшуулал нь адил төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн байгууллагынхаас багагүй байх баталгааг хуульчилж өгсөн6.

Хохирогчийн хүсэлтээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэх чиг үүрэг ТББ-д хуулиар олгогдсон.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр төрийн, төрийн бус байгууллага, бусад этгээдтэй харилцах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны талаархи саналаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох байгууллага, хуулийн этгээд, бусад этгээдээс дэмжлэг хүсэх эрхтэй.

7.3. Зайлшгүй шаардлагатай үйлчилгээнүүд

Гэр бүлийн хүчирхийлэл нь олон талт үр дагаврыг хохирогч, гэр бүлийн бусад гишүүдэд авчирдаг тул хүчирхийллийг даван туулахын тулд цогц үйлчилгээ, тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хохирогчийн хөндөгдсөн эрх, тусгай болон өвөрмөц хэрэгцээнд нийцүүлэн дараах үйлчилгээний төрлүүдийг анх удаа баталгаажуулан хуульчилсан.

Хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгч бүрийн нэр төр, эрхэм чанарт хүндэтгэлтэй хандана. Үйлчлүүлэгч тус бүрийн бие даасан байдал, хувийн онцлог, соёлын өвөрмөц байдал, ялгаатай хэрэгцээг харгалзана.

6 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 22 дугаар зүйл, 2016 он

Page 75: 500+80=580˜ - genderhub.mn

74

МОДУЛЬ 7: САЛБАР ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТ

Зураг 19. Хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрлүүд

Хохирогчдод үйлчилгээ үзүүлэхдээ хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн эмгэгтэй хүн, жирэмсэн эмэгтэй, ахмад настны хэрэгцээ, шаардлагыг харгалзана. Монгол хэл, бичиг мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хохирогчид үйлчилгээ үзүүлэхдээ орчуулагч, хэлмэрчийн тусламж авах боломжоор хангана.

Үйлчилгээ үзүүлэхдээ хохирогчдын НУУЦЛАЛЫГ ХАДГАЛНА.

Хохирогчид үзүүлэх дээрх 7 төрлийн үйлчилгээг холбогдох байгууллага, албан тушаалтан хамтран үзүүлэх ба үйлчилгээний талаарх мэдээллийг солилцох үүрэгтэй7. Холбон зуучлах үйлчилгээ болон байгууллага хоорондын мэдээлэл солилцоо нь хохирогч, даван туулагчийн зүгээс өөрт тохиолдсон зүйлээ олон дахин ярих эрсдлийг багасгаж, ингэснээр үйлчлүүлэгч сэтгэл зүйн цочролд дахин өртөхөөс урьдчилан сэргийлдэг.

7.4. Салбар дундын зохицуулалтыг хангах бүтэц, механизмууд

“Салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх” нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны гол зарчим юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэхдээ хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын

7 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 30.2 дахь заалт

Page 76: 500+80=580˜ - genderhub.mn

75

МОДУЛЬ 7: САЛБАР ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТ

Зураг 20. Салбар дундын зохицуулалтыг хангах бүтэц,

механизмууд

ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэхийг зорьсон.

Шинэчлэн батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог хуульчилж, оролцогч талууд, тэдгээрийн үүрэг хариуцлагыг маш тодорхой ялган зааглаж өгсөн. Өмнө нь хүлээх үүрэг хариуцлага нарийн зааглагдаагүй, гол хариуцлага үүрэгч буюу тэргүүлэн гүйцэтгэгч нь тодорхойлогдоогүйгээс салбарын яамд “манай хариуцах ажил биш” хэмээн өөр хоорондоо шилжүүлэх, эсхүл орхигдуулах явдал түгээмэл байсан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг бодлогын болон хэрэгжилтийн түвшинд салбар дундын зохицуулалтыг хангах бүтэц болгон хуульчилсан нь дараах үндэслэлтэй:

1. Өргөн уудам нутаг дэвсгэр, алслагдмал байдал зэрэг орон нутгийн онцлогийг харгалзсан. Сум бүрт салбар зөвлөл байгаа тул үндэсний хэмжээнд салбар дундын зохицуулалт хийх боломжтой.

2. Манай улсад түгээмэл үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн нэг нь гэр бүлийн хүчирхийлэл юм. Гэр бүлийн хүчирхийлэл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн чиглэлд багтсан8.

3. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын тухайн жилд Эрүүгийн хуульд заасны дагуу оногдуулсан торгох ял, зарим зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 40-өөс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан дараагийн жилийн төсөвт тусган санхүүжүүлдэг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийг аймаг, нийслэлийн батлагдсан төсөв дээр нь нэмж олгох замаар төвлөрүүлж, сум, дүүргийн салбар зөвлөлд хуваарилна9.

8 Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, 7 дугаар зүйлийн 2.8 дахь заалт, 20199 Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, 46.1 ба 46-ийн 3 дахь заалт, 2019

Page 77: 500+80=580˜ - genderhub.mn

76

МОДУЛЬ 7: САЛБАР ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТ

4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, чиглэл өгөх, хяналт тавих чиг үүргийг үндэсний түвшинд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ. Зохицуулах зөвлөлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдана. Зохицуулах зөвлөлийн дэргэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэд зөвлөл ажилладаг. Дэд зөвлөл нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын салбар дундын зохицуулалтыг бодлогын түвшинд хангана. Орон нутагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь хэрэгжилтийн түвшинд салбар дундын зохицуулалтыг хариуцна. Салбар зөвлөлийг ИТХ-ын дарга ахална.

Хамтарсан баг

Хамтарсан баг нь үйлчилгээний түвшинд салбар дундын зохицуулалтыг хангах механизмын нэг юм.

Хамтарсан баг нь хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд эмнэлгийн тусламж, сэтгэл зүй, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, холбон зуучлах үйлчилгээг хамтран үзүүлэх зохион байгуулалтын хэлбэр юм.

Засаг захиргааны анхан шатны нэгж болох баг, хороон дээр Хамтарсан баг ажиллана. Хамтарсан баг нь өрхийн эмч, сум, хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд тухайн сум, хорооны Засаг дарга ахална.

Хэргийн онцлогоос шалтгаалан сургуулийн болон эрүүл мэндийн нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхдийн элч зэрэг төлөөллүүд нэмэгдэж болно.

Хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх журмыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд хамтран батлан хэрэгжүүлж байна.10.

Нэг цэгийн үйлчилгээний төв

“Нэг цэгийн үйлчилгээ” гэж хохирогчийг эмнэлэг, төрийн, төрийн бус байгууллагад түр байрлуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээг болон аюулгүй байдлын хамгаалалт, сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн

10 Хамтарсан багийн ажиллах, үйл ажиллагааг санхүүжүүлэх тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хуульзүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2017 оны журмыг дэлгэрүүлж үзнэ үү,

Page 78: 500+80=580˜ - genderhub.mn

77

МОДУЛЬ 7: САЛБАР ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТ

халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, эрх зүйн туслалцаа, холбон зуучлах үйлчилгээг нэг дор үзүүлэх ажиллагааг хэлнэ.

Нэг цэгээс үзүүлэх үндсэн үйлчилгээ нь яаралтай тусламжийн хариу үйлчилгээ байна. Нэг цэгийн үйлчилгээг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр 24 цагийн турш, нэг цэгээс үнэ төлбөргүй үзүүлнэ.11

Нэг цэгийн үйлчилгээ нь үйлчлүүлэгч төвтэй байх ба үйлчлүүлэгчийн эрх, хэрэгцээнд нийцсэн цогц үйлчилгээг нэг газарт төвлөрөн үзүүлэх үүднээс холбогдох байгууллагын мэргэжилтнүүд Нэг цэгийн үйлчилгээний төв дээр хүрэлцэн ирж үйлчилнэ.

Нэг цэгийн үйлчилгээний төв нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогч, түүний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэнд, нийгмийн халамж, нийгмийн хамгаалал, сэтгэл зүй, хууль зүйн цогц үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгууллага дотор, салбар хооронд болон салбар дундын оролцоог үйлчилгээний түвшинд зохицуулан зангидах үүрэг хүлээнэ.

Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зардлыг нэг хүнд ногдох хувьсах зардлын хэмжээгээр тооцож, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. Зардлын төсвийг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга жил бүр Төсвийн тухай хуульд заасан хугацаанд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлнэ. Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийг хэлэлцэн батална.

Шүүх эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг газарт байрлах төрөлжсөн нэг цэгийн үйлчилгээний төвийн үйлчилгээ үзүүлэх зардлыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

Түр хамгаалах байр

“Түр хамгаалах байр” гэж гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртсөн, эсхүл хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хохирогчийг гэр бүлийн бусад гишүүдийн хамт түр хугацаагаар байрлуулан амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хамгаалах зориулалт бүхий стандарт хангасан газрыг хэлнэ.

11 Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүжүүлэх тухай Хуульзүй дотоод хэргийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2017 оны журмыг дэлгэрүүлж үзнэ үү,

Page 79: 500+80=580˜ - genderhub.mn

78

МОДУЛЬ 7: САЛБАР ДУНДЫН ЗОХИЦУУЛАЛТ

Түр хамгаалан байрлуулах үйлчилгээг 7 хоног, 24 цагийн турш, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй үзүүлах ба үйлчилгээ нь үнэ төлбөргүй байна.

Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ нь олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний нэг төрөлд тооцогддог12.

Хамгаалах байранд үйлчилгээ үзүүлэх зардлыг нэг хүнд ногдох хувьсах зардлын хэмжээгээр тооцож, Нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ.

“Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ үзүүлэх журам” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны тушаалаар, “Хохирогчийг түр хамгаалан байрлуулах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага” Стандарт хэмжил зүйн газраас 2019 онд тус тус батлагдан хэрэгжиж байна.

Анхаарах зүйл:

Сум, хороонд ажиллах Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл нь хүчирхийлэлд өртсөн иргэнийг нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамруулах эсэх талаар шийдвэр гаргахгүй13. Энэ нь тухайн үйлчлүүлэгчийн нууцлалтай холбоотой хамгаалалт юм.

Ном зүй, унших материал: •• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (2016) болон

холбогдох журмууд, www.legalinfo.mn

•• Essential Services Package for Women and Girls Subject to Violence, Core Elements and Quality Guidelines, UN WOMEN 2016 он

•• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт Монгол улс, Хүний эрхийн тайлан, ХЭҮТ, The Advocates fr Human Rights 2015

12 Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.4 дэх заалт, 201213 Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1дэх , 2012

Page 80: 500+80=580˜ - genderhub.mn

79

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

Зорилго:

•• Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох стратегиудыг бодлого төлөвлөлт болон өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах чадавхийг нэмэгдүүлэх.

Хичээлээр олгох мэдлэг, чадвар:

•• Гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх, мэдээллийг хүлээн авах мэргэжилтнүүдийн хүлээсэн үүрэг хариуцлагын уялдаа холбоо, зааг ялгааны талаарх ойлголт, мэдлэг;

•• Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохын тулд шуурхай арга хэмжээ авах, онцлог ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, алба хаагчид хандах, холбон зуучлах ур чадвар;

•• Хохирогчийн эрхийг хангах аргууд болон бусад хуулийн боломжуудыг ашиглах ур чадвар.

Хүлээгдэж буй үр дүн:

•• Гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх, цаг алдахгүй шуурхай таслан зогсоох чадавхи бэхжинэ.

•• Хохирогчийн эрхийг хангах тусгайлсан аргууд, онцлог ажиллагааны талаар мэдсэнээр хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалт нэмэгдэнэ.

•• Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль зэрэг холбогдох хуулийн боломжуудыг хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалахад ашиглах ур чадвар дээшилнэ.

Модулийн бүтэц:

Хичээл Сэдэв

Хичээл 1 Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх стратегиуд

Хичээл 2 Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх, илрүүлэх сувгууд, авах арга хэмжээ

Хичээл 3Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээ, онцлог ажиллагаанууд

Хичээл 4 Хохирогчийн эрхийг хангах аргууд

Хичээл 5 Хүүхдийг тусгай хамгаалалтаар хангах аргууд

Page 81: 500+80=580˜ - genderhub.mn

80

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

Хичээлийн төлөвлөгөө:

ЗорилтГэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох стратегийг тохируулан хэрэглэх ур чадварт суралцах

Үргэлжлэх хугацаа

3цаг 30 минут

Санал болгож

буй арга

• Танилцуулга • Бүлгийн ажил • Дасгал, хэлэлцүүлэг• Тохиолдол шинжлэх

Алхмууд

•• Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх стратегиуд (30 минут)Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 3 түвшний стратегийг дэлгэрэнгүй танилцуулна.

•• Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх, илрүүлэх сувгууд, авах арга хэмжээ (60 минут)Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх, мэдээллийг хүлээн авахтай холбоотой тулгамдаж байгаа асуудлаар бүлгийн хэлэлцүүлэг хийлгэнэ. Бүлгийн танилцуулгаас анхаарах асуудлуудыг гарган авч, асуудал тус бүрээр шийдлийн мод хийлгэнэ. Практикт гарч байгаа хүндрэлүүдийг хуулийг ашиглан шийдвэрлэх ур чадварт суралцахад бүлгийн ажлын дүгнэлтийг чиглүүлнэ.

•• Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээ, онцлог ажиллагаанууд (60 минут)Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээ, онцлог ажиллагаануудын талаар өртөө ажиллуулах дасгал хийлгэнэ. Таслан зогсоох арга хэмжээ нь яаралтай, богино хугацааны зэрэг олон төрөл, хэлбэрүүдтэй байдгийг оролцогчдод таниулж, хохирогчийг хамгаалахад ашиглах мэдлэг, ур чадварт сургахад өртөөний зорилго чиглэгдэнэ.

•• Хохирогчийн эрхийг хангах болон хүүхдийг тусгай хамгаалалтаар хангах аргууд (60 минут)3 кейс урьдчилан бэлдэж, оролцогчдыг бүлэгт хуваан ажиллуулна. Эдгээр аргыг практик дээр, бодит амьдралд хэрхэн хэрэглэх талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас гадна Гэрч, хохирогчийг хамгаалах болон Хүүхэд хамгааллын хууль зэрэг холбогдох хуулийг хамтад нь ашиглах нь чухлыг ойлгуулна.

Page 82: 500+80=580˜ - genderhub.mn

81

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

8.1. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх стратегиуд

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 3 гол стратеги байдаг. Үүнд:

1. Анхдагч урьдчилан сэргийлэлт: Энэ стратеги нь хүчирхийллийг үүсгэж буй суурь шалтгааныг арилгах замаар хүчирхийллийг гаргахгүй байхад чиглэгдэнэ.

Зураг 21. Урьдчилан сэргийлэхстратегийн түвшин

Хүчирхийллийг үйлдэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх нь эрүүл мэнд, эдийн засагт учрах удаан хугацааны өртгийг багасгадаг. Энэ стратеги нь хандлага, зан үйлд боловсролын байгууллагын хөтөлбөрөөр дамжуулан нөлөөлдөг учир угтах стратегид тооцогддог. Нэгэнт тогтсон хандлага, сэтгэлгээг өөрчлөхөд амаргүй. Эрх мэдлийн тэнцвэргүй байдал нь хүчирхийллийн суурь шалтгаан учраас асуудлыг тодорхойлох, зөрчлийг шийдвэрлэх, бусдын үзэл бодол, ялгаатай байдлыг хүндэтгэх

зэрэг чадварт аль болох бага, өсвөр наснаас нь сургавал үр дүнтэй гэж үздэг.

Мөн бага насандаа хүчирхийлэлд өртөх нь насанд хүрсэн хойноо хохирогч болох, эсвэл хүчирхийлэл үйлдэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Энэ бүгдийг харгалзан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь зөрчлийг эв зүйгээр шийдвэрлэх, эрсдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөр, стандартад тусгах үүрэг хүлээсэн1. Мөн боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх журам баталж, хэрэгжилтэд хяналт тавих болсон2.

1 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 14.1 дэх заалт, 2016 он.2 Уг журам Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 208 оны А/239 тоот тушаалын хавсралтаар батлагдан хэрэгжиж байна.

Page 83: 500+80=580˜ - genderhub.mn

82

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

Бүх шатны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан, нөхцлийг тогтоох, арилгах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх үүрэгтэй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах хөтөлбөр баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

2. Хоёрдогч урьдчилан сэргийлэлт: Энэ стратеги нь хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх агуулгатай.

Хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэндэд учрах эрсдлийг багасгах, яаралтай хамгаалахад уг стратеги чиглэгддэг. Хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх, цаг алдахгүй, шуурхай таслан зогсоох, хохирогч болон гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэндийг яаралтай хамгаалах арга хэмжээ, хариу үйлдэл, үйлчилгээнүүд энэ стратегид багтдаг3. Үүнд:

• Эрт шатанд илрүүлэх

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсвэл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлыг аль болох эрт шатанд илрүүлэх нь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад нэн чухал. Гэр бүлийн хүчирхийлэлд хүргэж болзошгүй, эсвэл хүчирхийлэл дахин үйлдэгдэх нөхцөл байдлыг хүчирхийллийн болзошгүй эрсдэлд тооцдог 4.

• Цаг алдалгүй мэдээлэх

Үхэл, амьдралын зааг ойр, ялгаж харах боломжгүй байдгаараа гэр бүлийн хүчирхийлэл нь бусад хэргээс ялгагддаг. Тиймээс цаг алдалгүй мэдээлснээр хүчирхийлэл үйлдэгдэх, үйлдэгдсэн тохиолдолд дахин давтагдаж, хүнд хор уршиг учрахаас урьдчилан сэргийлдэг.

Энэ онцлогийг нь харгалзан гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн оршин сууж байгаа газрын харьяаллаас үл хамааран ойр байгаа цагдаагийн байгууллагад гаргахаар хуульчилсан5.

• Шуурхай таслан зогсоох

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдол болон үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлыг шуурхай таслан зогсооход цагдаагийн байгууллага, цагдаагийн алба хаагч гол үүрэг гүйцэтгэнэ. Иймээс

3 Тайлбар: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р бүлэг нь хоёрдогч урьдчилан сэргийлэх стратегийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн. 4 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 5.1.8 дахь заалт, 2016 он.5 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 25.3 дахь заалт, 2016 он.

Page 84: 500+80=580˜ - genderhub.mn

83

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

Цагдаагийн албаны тухай хуульд6 болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд Цагдаагийн байгууллага, цагдаагийн алба хаагчийн чиг үүргийг тусгайлан зааж өгсөн.7

• Амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах Гэр бүлийн хүчирхийлэл нь далд үйлдэгдэж, давтагдан даамжирдаг онцлогийг хууль хэрэгжүүлэгч мэргэжилтнүүд анхаарлынхаа төвд байлгах шаардлагатай. Мэдээллийг ямар хэлбэрээр өгснөөс үл хамааран мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан гэр бүлийн хүчирхийллийг хуульд заасан арга хэрэгслээр таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан, эсхүл тухайн орчин нь аюултай гэж үзвэл хохирогчийг хамгаалах арга хэмжээг даруй8 авах үүрэгтэй9.Мөн хохирогч болон гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалуулахаар гаргасан гомдол, мэдээллийг тэргүүн ээлжинд шийдвэрлэх үүрэг хүлээсэн.

• Хариуцлага хүлээлгэх Хүчирхийлэл үйлдсэн хүнд оновчтой хариуцлага хүлээлгэх нь урьдчилан сэргийлэх стратегийн нэг хэсэг юм. Хувь хүний хараат бус байх, халдашгүй, эрх чөлөөтэй, аюулгүй амьдрах жам ёсны эрхэд халдсан, хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийнхээ төлөө хүчирхийлэл үйлдэгч хариуцлага хүлээх ёстой. Хүчирхийллийн хүлээн зөвшөөрөгдөх ямар ч түвшин байх учиргүй. Ямар ч хүчирхийллийг юугаар ч зөвтгөж болохгүй.

3. Гуравдагч урьдчилан сэргийлэлт:

Энэ стратегид хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийг хүчирхийлэлд өртөхөөс өмнөх байдалд буюу хэвийн амьдралд эргэн оруулахад чиглэгдсэн цогц дэмжлэг, туслалцаа, үйлчилгээ багтана.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хохирогчид үзүүлэх үйлчилгээ салангид, хэн, ямар журмаар үйлчилгээ үзүүлэх нь зохицуулалтгүй үлдсэнийг өөрчилж, нарийвчлан хуульчилсан.

6 Цагдаагийн албаны тухай хууль, 46 дугаар зүйл, 2017 он.7 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 25 дугаар зүйл, 2016 он. 8 Тайлбар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд "Даруй" гэж боломжит богино хугацаа гэж тодорхойлсон. 9 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 23.4 дэх зүйл, 2016 он

Page 85: 500+80=580˜ - genderhub.mn

84

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

Зураг 22. Хохирогчдод үзүүлэх үйлчилгээний төрлүүд

Уг хуулийн 5 дугаар бүлэгт 7 төрлийн үйлчилгээг хуульчилсан. Үүгээр хязгаарлагдахгүйгээр хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн бусад тусламж, дэмжлэг, үйлчилгээг үзүүлж болно.

Дээрх 7 төрлийн цогц үйлчилгээг үзүүлэх механизмууд:

• Хамтарсан баг

• Нэг цэгийн үйлчилгээний төв

• Хамгаалах байр

8.2. Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх, илрүүлэх сувгууд, авах арга хэмжээ

Иргэн болон байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсвэл хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдал байна гэж үзвэл цагдаагийн байгууллагад мэдээлж болно. Суманд ихэвчлэн 1-2 л хэсгийн төлөөлөгч ажилладаг ба багт байдаггүй онцлогийг харгалзан “цагдаагийн алба хаагч эзгүй бол сум, багийн Засаг даргад мэдээлж10” болохоор хуульчилсан.

Харин хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэнийг мэдсэн хэн ч байсан заавал мэдээлэх үүрэгтэй.

Мэдээллийг амаар, бичгээр, утсаар, цахим хэлбэрээр өгч болно. Мэдээлэл өгснийх нь төлөө хариуцлага хүлээлгэхгүй.

10 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23.2 дахь заалт, 2016 он.

Page 86: 500+80=580˜ - genderhub.mn

85

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

Зураг 23. Мэдээлэх эрх

Мэдээллийг хүлээн авах, дуудлагаар очих, хүчирхийллийн үйлдлийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх зэрэг хариу үйлдэл үзүүлж байгаа алба хаагч, албан тушаалтан нь мэдээлэл өгөгчийн нууцлалыг хадгалах үүрэг хүлээнэ. Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэрч болон мэдээлэл өгсөн хүний талаарх мэдээллийг задруулахыг хориглоно.

Мэдээлэх үүрэг

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар албан үүрэгтэйгээ холбоотойгоор олж мэдсэн бол мэдээлэх үүрэгтэй албан тушаалтнуудыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23.1-т тодорхой заасан.

Мэдээлэх үүрэг бүхий ажилтан, албан тушаалтнууд:

•• Бүх шатны боловсролын байгууллагын багш, сургуулийн нийгмийн ажилтан, бусад ажилтан;

Page 87: 500+80=580˜ - genderhub.mn

86

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

•• Эрүүл мэнд, нийгэм, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан;

•• Сум, дүүрэг, баг хорооны холбогдох албан тушаалтан;

•• Төрийн албан хаагч;

•• Төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын ажилтан.

Дээрх ажилтан, албан тушаалтнууд нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдсэн бол мэдээлэх үүрэгтэй.

Зураг 24. Мэдээлэх үүрэг

Шигтгээ 2. Гомдол, мэдээллийг хаана гаргах вэ?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяалал үл харгалзан хамгийн ойр байгаа цагдаагийн байгууллагад гаргана.

Мэдээллийн мөрөөр авах арга хэмжээ

Мэдээллийг ямар хэлбэрээр өгснөөс үл хамааран мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь хохирогчийг хамгаалах арга хэмжээг даруй авах үүрэгтэй. Ингэхдээ хохирогчийн шийдвэрээ өөрөө гаргах, сонголт хийх эрхийг хүндэтгэнэ.

Хохирогч хүчирхийллийг хянаж чадахгүй ч өөрийн онцлог, давтагдашгүй хэрэгцээ болон тухайн үеийн нөхцөл байдалдаа нийцүүлэн хамгаалал, үйлчилгээ, дэмжлэгийг сонгох чадвартай. Зарим хохирогч хүчирхийлэл үйлдэгчдээ хайртай хэвээр байдаг, эсвэл гэр бүлийнхээ нэг гишүүнийг

Page 88: 500+80=580˜ - genderhub.mn

87

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлгүй байдаг зэргийг хүндэтгэн ойлгож, ямар нэгэн болзол, нөхцөлгүйгээр хамгаалал, үйлчилгээг үзүүлэх шаардлагатай.

Бусад байгууллагуудтай мэдээлэл солилцохдоо хохирогчийн зөвшөөрлийг авна. Хохирогчид нууцлалаа баталгаажуулах эрх болон тухайн нууцлалын хязгаарын талаар мэдээлэл өгнө.

Өөрийнх нь болон бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал гэнэтийн аюулд орсон үед л энэ зарчмыг баримтлалгүй, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр цагдаа болон бусад байгууллагуудад хандана.

Мэдээлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага

Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх үүргээ биелүүлээгүй хувь хүнд Зөрчлийн тухай хуулиар11, төрийн алба хаагчид Төрийн албаны тухай хуулиар тус тус хариуцлага хүлээлгэнэ. Ийнхүү хариуцлага оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

8.3. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээ, онцлог ажиллагаанууд

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх үүрэг хуулиар хүлээсэн албан тушаалтан нь хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний аюулгүй байдлыг хангах, даруй тусгаарлах, хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээ авна.

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох үүргийг дор дурдсан алба хаагч, албан тушаалтнуудад хүлээлгэжээ:

• Цагдаагийн алба хаагч;

• Сум, баг, хорооны Засаг дарга;

• Хүүхдийн эрхийн улсын байцаагч.

11 Зөрчлийн тухай хуулийн 5.4.1 дэх заалт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, 2017 он.

Page 89: 500+80=580˜ - genderhub.mn

88

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

Цагдаагийн алба хаагчийн авах арга хэмжээ:

Зураг 25. Цагдаагийн байгууллагын хүлээх үүрэг

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход цагдаагийн байгууллага гол үүрэг гүйцэтгэнэ. Цагдаагийн байгууллага ба цагдаагийн алба хаагчийн авах арга хэмжээг Цагдаагийн албаны тухай хууль 12 болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан.

Гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг цагдаагийн алба хаагч хүлээн авмагц хүчирхийлэл үйлдэгдсэн орон байранд нэвтрэн орж дараах таслан зогсоох арга хэмжээг даруй авна:

•• Хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгана.

•• Аюулын зэргийн үнэлгээ хийнэ.

•• Аюулын зэрэг өндөртэй, эсвэл хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол хохирогч зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан харьяа нийгмийн ажилтанд мэдэгдэнэ.

•• Галт зэвсэг, хүчирхийлэл үйлдэхэд ашигласан зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хураан авна.

•• Хүчирхийлэл үйлдэгчээс хүчирхийлэл үйлдэх, согтууруулах ундаа хэрэглэхээ зогсоохыг шаардана.

•• Шаардлагыг биелүүлэхээс татгалзсан, эсэргүүцсэн бол албадлага хэрэглэнэ.

•• Шаардлагатай бол хүчирхийлэл үйлдэгчийг баривчилна.

•• Хохирогчид орон байрнаасаа хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл, баримт бичиг, хүүхдийн сургалтын хэрэгсэл, шаардлагатай хэрэглээний эд зүйлээ авахад нь туслалцаа үзүүлж, хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулна.

12 Цагдаагийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйл, 2017 он.

Page 90: 500+80=580˜ - genderhub.mn

89

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

•• Хохирогчид хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг бичгээр өгнө.

Шаардлагатай бол гэрч, хохирогч, мэдээлэл өгсөн хүн, тэдгээрийн гэр бүлийн бусад гишүүн, хохирогчид туслалцаа үзүүлсэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан арга хэмжээг авна.

Сум, баг, хорооны Засаг даргын авах арга хэмжээ:

•• Хүчирхийлэл үйлдэгчийг дуудан ирүүлж, шаардлага тавьж сануулга өгнө.

•• Хүчирхийлэл үйлдэгдсэн тухай хүчирхийлэл үйлдэгч, гэрчээс асууж тэмдэглэл хөтлөн, шаардлагатай бусад ажиллагааг явуулна.

•• Авсан арга хэмжээнийхээ талаар цагдаагийн алба хаагчид мэдэгдэж, холбогдох тэмдэглэлийг шилжүүлнэ.

•• Хүүхдийг тусгай хамгаалалтаар хангана13.

•• Нийгмийн ажилтныг хохирогчтой ганцаарчлан уулзуулна. (Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар бүх шатны Засаг дарга нь нийгмийн ажилтныг хохирогчтой ганцаарчлан уулзах өрөө, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн.)

•• Хамтарсан багийг ахлан ажилладгийн хувьд хохирогчид цогц үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана.

Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх14:

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагч юм. Мөн хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр мэргэшиж, сургалтад хамрагдсан ажилтнуудад улсын байцаагчийн эрх олгогдсон. Улсын байцаагч нь хүүхдийн эсрэг үйлдэгдсэн доорх зөрчлийг шалган шийдвэрлэнэ:

•• Хүүхдийг үл хайхрах (хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулах, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлэх, хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарлах)

•• Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч,

13 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 30 дугаар зүйлийг харна уу. 14 Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйл, 2016 он.

Page 91: 500+80=580˜ - genderhub.mn

90

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

харгалзан дэмжигч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх;

•• Шүүхийн шийдвэрээр тогтоосон, сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй байх;

•• Хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан ялгаварлан гадуурхах;

•• Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулах;

•• Сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчинд сурагч бусад сурагчийг дарамталж, зүй бусаар харьцаж сургуульд суралцах боломжгүй байдлыг бий болгох зэрэг.

Дээрх зөрчлүүдийг Хүүхдийн эрхийн улсын байцаагч таслан зогсоож, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэнэ15.

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход анхаарах зүйлс:

•• Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, албадлагын арга хэмжээ хэрэглэх үед хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаарах ёстой.

•• Хүчирхийлэл нь давтагддаг, даамжирдаг учраас мэдээлэл, дуудлага өгсөн сүүлийн тохиолдлоор хязгаарлахгүйгээр хүчирхийлэлтэй харилцааны түүхийг судална.

•• Дуудлага, мэдээллийн дагуу очиход заримдаа харилцан зодолдсон мэт дүр төрх угтдаг ба хэн нь хохирогч, хэн нь хүчирхийлэл үйлдэгч болохыг ялгахад төвөгтэй байдаг. Энэ тохиолдолд хэн нь давамгайлсан хүчирхийлэл үйлдэгч болохыг тогтоох шаардлагатай. Хэн нь илүү айдас, түгшүүртэй байна, хэн нь харилцаандаа эрх мэдэл, хүчээр давамгайлж, хяналт тавьж байна, хэн нь илүү хамааралд байгааг тогтоох нь чухал.

•• Хуулийн байгууллагын болон албан ёсны дэмжлэг, туслалцаа хүсэх үед хохирогчид учрах амь нас, эрүүл мэнд, аюулгүйн эрсдэл улам ихэсдэг. Иймээс хөндлөнгөөс оролцохдоо маш мэдрэмжтэй байж, хохирогчийн сонголт, шийдвэр гаргах эрхийг хүндэтгэх шаардлагатай.

15 Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл

Page 92: 500+80=580˜ - genderhub.mn

91

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

8.4. Хохирогчийн аюулгүй байдлыг хангах аргуудХохирогч гэж гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хэлнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 8 дугаар зүйлд хохирогчийн эрхийг хангах аргуудыг тодорхой зааж өгсөн. Энэ аргууд нь гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход мөн хэрэглэгдэнэ:

• хохирогч болон гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалуулахаар гаргасан гомдол, мэдээллийг тэргүүн ээлжинд шийдвэрлэнэ.

• түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв болон эмнэлэгт хүргэх, боломжтой бол төрөл, садан, ойр дотны хүний түр хамгаалалтад өгнө.

• хохирогчид хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, түүнд үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг бичгээр өгнө.

• хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн хувийн мэдээллийг нууцлах, задруулахаас урьдчилан сэргийлнэ.

• хохирогч гомдол мэдээллээ биечлэн, эсхүл хууль ёсны төлөөлөгч болон бусдаар дамжуулан гаргах нөхцөлийг хангана.

• гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, явц, нөхцөл байдал болон хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэсэн хариуцлагын талаарх мэдээллийг хохирогчид танилцуулж, тайлбарлан өгнө.

• Гэрч, хохирогч, мэдээлэл өгсөн хүн, тэдгээрийн гэр бүлийн бусад гишүүн, хохирогчид туслалцаа үзүүлсэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан арга хэмжээг авна.

• Ажил олгогч нь хохирогчийг хамгаалалтад байх хугацаанд түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгална.

• Хохирогчид үйлчилгээ үзүүлэхдээ хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн эмгэгтэй хүн, жирэмсэн эмэгтэй, ахмад настны хэрэгцээ, шаардлагыг харгалзана.

• Хохирогчид үзүүлэх үйлчилгээ үнэ төлбөргүй байна.

• Монгол хэл, бичиг мэдэхгүй, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хохирогчийн орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхийг хангана.

Page 93: 500+80=580˜ - genderhub.mn

92

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

Гэмт хэрэг, Зөрчлийг шалгах процесст хохирогчийн эрхийг хангах

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг илрүүлэх, шалгах, ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхтэй холбоотой харилцааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна. Харин зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулах, зөрчлийн хэргийг шалгах явцад хүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой харилцааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна.

Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг богино хугацаанд, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан.

Эрүүгийн хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ ба хохирогч хамгаалал

Таслан сэргийлэх арга хэмжээ нь гэмт этгээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, эсхүл дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, хохирогч, гэрчид нөлөөлөх үндэслэлтэй бол хэрэглэх хуульд заасан албадлагын арга хэмжээ юм.

Таслан сэргийлэх арга хэмжээний төрлүүд:

1. Хувийн баталгаа авах;

2. Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх;

3. Хязгаарлалт тогтоох;

4. Барьцаа авах;

5. Цагдан хорих;

6. Цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах.

Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалахад хамгийн тохиромжтой нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ юм. Энэ таслан сэргийлэх арга хэмжээ нь яллагдагчид:

•• тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах,

•• Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах,

•• тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох,

•• тогтоосон замаар зорчихыг даалгах арга хэмжээ юм.

Page 94: 500+80=580˜ - genderhub.mn

93

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

Зураг 26. Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ

Хохирогч өөрөө, эсвэл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай хүсэлтээ мөрдөгч, прокурорт гаргана. Шүүгч нь прокурорын саналыг үндэслэн яллагдагчийн очих, оршин суух, ажиллах, зорчих газрыг тогтоож, тодорхой хүнтэй уулзахгүй, харилцахгүй байхыг зааж, хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгана.

Яллагдагч нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорино.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээнүүд:

Гэр бүлийн хүчирхийлэл өмнө нь иргэний хэрэг, захиргааны зөрчилд тооцогддог байсан тул Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хамгаалалтад багтдаггүй байсан. Одоо гэмт хэрэгт тооцогдох болсон тул гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч, энэ талаар мэдээлсэн гэрч Цагдаагийн Ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэст хандаж, амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах боломжтой болсон.

Page 95: 500+80=580˜ - genderhub.mn

94

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

Хохирогчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой журмууд:

1.Аюулын зэргийн үнэлгээ хийх журам• Хохирогчийн аюулын зэргийн

үнэлгээний маягт• Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн

аюулын зэргийн үнэлгээний маягт, аргачлал

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017-2-14-ний өдрийн А/37 тоот тушаалаар

2.Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах журам

Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан 2017-2-09-ний өдрийн а/22, а/31тоот тушаалаар

3.Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр хамгаалалтаар хангах журам

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017-2-14-ний өдрийн А/39тоот тушаалаар

4.Нэг цэгийн үйлчилгээний төвийн аюулгүй байдалд хяналт тавих журам

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017-2-14 -ний өдрийн А/38тоот тушаалаар

5. Хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах журам

Хууль зүй дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017-3-13-ны өдрийн А/56, А/35тоот тушаалаар

8.5. Хүүхдийг тусгай хамгаалалтаар хангах аргууд

Хүүхдийн хувьд нас, сэтгэхүйн хувьд бүрэн төлөвшөөгүй, насанд хүрэгчдээс буюу эцэг эх, асран хамгаалагчдаас хамааралтай, эмзэг байдаг онцлогийг харгалзан, хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тусгайлсан зохицуулалтыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд шинээр нэг бүлэг болгон хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн нас, бие, сэтгэхүйн хөгжил, чадамжийг харгалзан хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх, мэдээллийг хүлээн авах онцлог зохицуулалтыг тусгасан.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай мэдээлэл хүлээн авсан цагдаагийн байгууллага, сум, багийн Засаг дарга нь хүчирхийллийг таслан зогсоох яаралтай арга хэмжээг хуульд заасны дагуу16 эхэлж авна.

16 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 24 ба 25 дугаар зүйл

Page 96: 500+80=580˜ - genderhub.mn

95

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

Зураг 27. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тусгай хамгаалалт

Хүчирхийллийг таслан зогсоох нь зөвхөн эхний алхам юм. Үүний дараа аюулын зэргийг үндэслэн дор дурдсан арга хэмжээг авна:

•• хүүхдийг нэг цэгийн үйлчилгээний төв, эсвэл түр хамгаалах байранд хүргэх;

•• нэг цэгийн үйлчилгээний төв, эсвэл түр хамгаалах байранд хүргэх боломжгүй бол эцэг, эх, төрөл, садангийн болон бусад этгээд, өөр гэр бүлд хүлээлгэн өгнө. Энэ тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 7 ба түүнээс дээш настай хүүхдийн саналыг харгалзана;

•• хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн, төрийн бус байгууллагад хүргэх;

•• хүүхдийн байгууллага, ажилтанд мэдээлэх.Хэрвээ аюулын эрсдлийн зэрэг дунд, өндөр гарсан, эсвэл дор дурдсан нөхцөл байдал байна гэж үзвэл хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлах арга хэмжээг авахдаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн саналыг харгалзахгүй:

•• хүчирхийллийг хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар үйлдсэн, эсхүл үйлдэж болзошгүй;

•• хүүхдээ барьцаалсан, барьцаалж болзошгүй;•• хүүхдийн эмзэг байдлыг өөрт ашигтай шийдвэр гаргуулах, ашиг

олоход ашигласан, ашиглаж болзошгүй;•• хүүхдийг айдас, сэтгэл санааны дарамтад оруулсан, оруулж

болзошгүй;•• хүчирхийлэл үйлдэгч согтууруулах ундаа, мансууруулах эм,

сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг.Хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлах арга хэмжээ авагдсан тохиолдолд хүчирхийлэл үйлдэгчийн хүүхэдтэй уулзах, харилцах эрх хязгаарлагдана. Энэ хугацаанд хүчирхийлэл үйлдэгч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Page 97: 500+80=580˜ - genderhub.mn

96

МОДУЛЬ 8: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

Эдгээр хязгаарлалт нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Цагдаагийн алба хаагч, эсвэл сум, багийн Засаг дарга нь дээрх иргэн, байгууллагад хүүхдийг хүлээлгэн өгөхдөө эрх, үүргийг нь сануулах ба үүнийгээ бичгээр баталгаажуулна. Мэдээллийг хүлээн авсан даруй хүүхдийг тусгай хамгаалалтаар хангах аргууд болон хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд нэн тэргүүнд авах арга хэмжээнүүдийг Цагдаагийн албаны тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуульд тусгагдсан зохицуулалтуудтай хослуулж хэрэглэнэ.

Ном зүй, унших материал:

1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 www.legalinfo.mn

2. Цагдаагийн албаны тухай хууль, 2017 www.legalinfo.mn

3. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2013 www.legalinfo.mn

4. Хүүхэд хамгааллын тухай хууль 2016 www.legalinfo.mn

Page 98: 500+80=580˜ - genderhub.mn

500+

80=5

80ш