14
Сэдэв : Б. Догмид “ Мэнд эгч“ Бие Даалт

10 a m.haliun

Embed Size (px)

Citation preview

Page 1: 10 a m.haliun

Сэдэв : Б. Догмид “ Мэнд эгч“

Бие Даалт

Page 2: 10 a m.haliun

Б. ДогмидДорноговь аймгийн Алтанширээ суманд 1945 онд төрсөн. 1962 онд дунд сургууль дүүргэж Санхүү эдийн засгийн техниккумд орсон. "Цэнхэрлэн харагдана" "Хулангийн шанд" "Ус уухын заяа" номоороо 1993 онд төрийн шагнал, 1999 онд "Ус уухын заяа" туужаараа МЗЭ-ийн шагнал, 2006 онд Сүхбаатарын нэрэмжит шагнал, 2007 онд СГЗ цол авсан.

Page 3: 10 a m.haliun

Б. ДогмидГаргасан бүтээлүүд : "Хүлэг" 1970 он"Цэнхэрлэн харагдана" 1974 он"Гал шарга" 1986 он"Хулангийн шанд" 1989 он"Ус уухын заяа" 1991 он"Догшин хутагтын сахиус" 1990 он"Цөвүүн цагийн богд" 1992 он"Учрах тавилан" 1993 он"Хайрын нулимс хатдаггүй" кино 1993 он"Үхýл ирвээс үл эмээтүгэй" роман 2004 он

Page 4: 10 a m.haliun

“ Мэнд эгч “ Гониогийн манай хоёр олон жил хаяа хатган айлсч, хүн малгүй ижил дасал болсон байлаа. Ганц удаа салж нүүсэн чинь нохой маань хүртэл хоёр гэрийн хооронд гүйгээд сүүдэрт хэвтэхээ больсон тул дахин эргэж айлсав.Өгүүлэх нь:Гонио гэдэг маань дуу цөөтэй, үргэлж ямар нэгийг хайж, түүнийгээ олохгүй байгаа юм шиг өлөн атлаа цөхрөнгүй нүдтэй өвгөн. Орос дарь шиг цоохор нүүр нь чийгтэнэ гэж үгүй. Хөгшнийг нь Цэзэнбадам гэх. Цаг ямагт будаатай цай ууж, хөлс нь гоожоод ундрам хөөрөг шиг гялтганаж суудаг бүдүүн хүрэн авгай. Гэрт, гадаах бүхий л ажлаа Цэзэнбадам гуай амжуулах бөгөөд Гонио хүн хүнээс эрт босовч ёсоор хувцаслаж малгайгаа хүртэл өмсчихөөд л орныхоо хөлд чавганц суудлаар сууж тамхи нэрээд өдрийг өнгөрөөнө. Өдөржин гадаа уяатай байдаг номхон ухаа морь дөрвөн хөлийг нь хүүхэд сүлжин тоглоход ялаархахаа хүртэл больчихоод сүүлээ шарваж байдаг буянтай амьтансан. Мэнд эгчийг байхад уяанд нь морь тасардаггүй, жашин хаалганы нь суран түгжээ тэсдэггүй байснаа түүнийг Баянтүмэн рүү цэргийн дарга дагаж явснаас хойш тэдний хаалгыг нь шөнө байтугай өдөр татах хүн бараг үгүй болжээ. Гэртээ хүн орохгүй болохоор Гонио бас өшөөнд нь айлд орохгүй гэж тангараг тавьсан юм шиг хаашаа ч үл хөдөлнө.

Page 5: 10 a m.haliun

Нэг өдөр нууран дээрээс ирвэл Гониогийн гадаа “штонх” хэмээн хурдан ногоон тэрэг хурц наранд улайдаж, хигээс төмөр нь гялтганан зогсоно. “Мэнд ирсэн” гэж ээжийн хэлсэн үг цагаан сар болсон шиг санагдахуй санд мэнд Гониогийнд гүйж орвол нээрээ л чихрийн цаас, хөх пүүшигний иш хоёр тоймгүй. Нэг их хол газрын үнэр, нар шингэх үеийн зээргэнэт хөндийн салхи сэнгэнэнэ. Мэнд эгч зүүн орон дээр гараа хумин цомцойн суух бөгөөд нэгдүгээр ноолуур шиг сэмбэгэр цагаан малгай тавьж сумыг нь хүртэл гурав эмжсэн үзмэн ягаан пүүсүү дээлтэй нь манай энд ганган гэгддэг сургуулийн багш Үрлээгээс хэд дахин гоё. Хоёр хөлөө ээлжлэн ачиж суухад ултай торгон савхи нь мөсөн чихэр идэж байгаа юм шиг чихран дуугарна. Царай нь ихэд зөөлрөн баруун хацар дээр нь шинэ мэнгэ ургажээ. Гониогийнх зүүн талынхаа орыг банз нэмэн өргөсгөж, тэдний л авчирсан бололтой эрээн бүтээлгээр бүтээсэн нь хацраа наагаад баймаар зөөлөн сэвсгэр, ер Гониогийн зүүн тал гантай жилийн баян бүрд шиг элбэг дэлбэг өнгө хуар хосолжээ.

Мэндийн нөхөр галпийтай өмд, хромон гуталтай, тэвхгэр бор хүн гэрийн баруун талд гарч зогсоод цэрэг цамцныхаа энгэрийг задгайлан сэвж салхи урин исгэрнэ. Мэнд ухасхийн босоод баруун зүүн гараар ээлжлэн унь тоолсоор гарч нөхрийнхөө дэргэд ирээд гэдсээ татан цээжээ түрж суниав. Мэнд эгч намайг ирсэн өдрөө таньсангүй.

Page 6: 10 a m.haliun

Тэр орой хонио нартай хотлуулж, хоёр гэрээр хонь гарган айл саахалтын хүмүүс бууж, эсгий хийхийн дайтай наадам болов. Гонио согтчихоод нөгөө дуугүй хүн хаа байх вэ, Пунцаг баяны хурдан хээрийг дахиад наадамд түрүүлж чадахгүй гэж хүртэл зориглон хэллээ. Үүнийг сонссон хүмүүс ичсэн могойд өвөл хатгуулсан юм шиг жигтэй хачин болцгоож уурлах, инээхийн аяыг олохгүй сандарцгаав. Маргааш өглөө нь Мэнд нөхөртэйгээ эрт босч хамаг торхтой усаар нүүр цээжээ угаасан тул Цэзэнбадам гуай манайхаас цайны ус авлаа. Буцахад бензин тос хүрэхгүй болуужин гэхдээ хурдан ногоон тэргээ бараг унахгүй, гэрийн гадаа сүүдэр дагуулан тавих бөгөөд цай уумагц л нуурын зүг шүхэр барьж явгаар одно. Маашинтай даавуун шүхэр сархийтэл дэлгэгдэхэд нуурын шувууд үргэн нисэлдэж номхон ухаагийн нүд хүртэл хоромхон сэргэдэг байлаа. Халуун болоод ч тэр үү, аль эсвэл хурц наранд гандаж зэврэхээс хамгаалсан ч юм уу, нөхөр нь алтан ногоон одон тэмдэгтэй дарга цамцаа өмсөх нь ховор.

Page 7: 10 a m.haliun

Үргэлж л ханын толгойд өлгөөтэй байх цамцыг би тэднийг нуур луу явсан хойно л одон тэмдгийг нь дураараа үзэж арынх нь дугуй эргэдэг юмыг эргэдэн суллаж үзээд буцаан чангалдаг байлаа. Би дайчин ялалт, цэрэг хүний хатуу амьдралыг жаахан зүрхэндээ багтааж ядан мөрөөсч гэрийн сүүдэрт бензин ханхлуулан зогсох хурдан ногоон ?штонх?-ыг харахаараа нойрмог нүдтэй номхон ухаа моринд шал дургүй хүрнэ. Мэнд нууран дээрээс ирэхдээ хонинд яваад ирсэн мэт их л ялархуу байдалтай байх бөгөөд мах өшиглөж нурман дээр тавьсан цайнаас уугаад орон дээрээ цомцойн сууж, саахалтын айлаас надаар авчруулсан мандолиндаа ямар нэгэн хөөрхөн ая оруулж ядна. Тэр орж ядан байгаа аяыг нь чагнаад байхаар ?штонх? тэргэн дээр харайлгах гэж байн байн ирээд ямагт шилбүүрдүүлэн хөөгддөг эрх хөх ишиг санаанд орно. Нөхөр нь хромон гутлаараа хана дөрөөлөн эхнэрийнхээ цаагуур хэвтээд ном уншина. Мэндтэй багадаа хонь хурганы бэлчээр, худгийн довцог дээр тоглож явсан харцуул хааяа давхин ирэвч хүүхний тоомжиргүй харц, ханын толгойд өлгөөстэй ширэн савтай гар буу хоёроос дөлсхийн мордоно.

Page 8: 10 a m.haliun

Ирсэн хүнийг явмагц Мэнд:-Саяын нэг хөгшин хар юм намайг ширтээд байхад чи тэнэглээд л ном шагайгаад хэвтэх юм. Би наад номноос чинь долоон дор байна уу? Чи ер нь надад хайргүй байх аа гэж тунирхан эрхэлнэ. Тэгэхэд нөхөр нь, -Ширтээд байгаа хүнийг чинь би яах юм бэ? Ямар нүдийг нь боолтой биш гэнэ. Мэнд, -Энэ муу оронд нь ядаж хөшиг ч байхгүй юм... гэж арга ядсан байдалтай хэлээд толио авч нүүрээ харна. Манай Арслан нэрт малгайн чинээ сэгсгэр хавыг танимхайран давхиж очиход Мэнд эгч ихэд айн орилж чарлах бөгөөд орж гарахдаа надаар хориулан шанд нь чихэр өгөх нь зугаатай. Өдөр хэрд тэр хоёр нуур руу мориор явах болж, Гонио гуай номхон ухаагаа эмээллэв. Мэнд багын унаа, номхон мориноосоо гэрэвшсэн юм шиг нөхрийнхөө араар орж алчуурынхаа сэжүүрээр амаа таглаж, тээнэгэлзэнгүй алхан очиход цэргийн дарга сэвхийтэл өргөөд эмээл дээр тавьчихав. Мэнд гэнэт их айсан мэт сормуусаа сэрвэлзүүлэн,-Хүүеэ, энэ чинь эмгэн догшин морь байна, бууя аа, намайг аваач ээ гэж уйлагнахад нөхөр нь ?Яаж байна гэж гайхав. Мэнд, -Харахгүй юу? Чих нь хөдөлж байна гээд үг сүггүй ухасхийн нөхрөө хүзүүдэж, дөрөөгүй буулаа.

Page 9: 10 a m.haliun

Нэг өглөө аав минь нууранд ингэ оруулж яваад ирэхдээ их л ууртай бололтой, байн байн тамхи татаж байснаа гаансаа тогшин түрийлээд, -За, та нар нүүхэд бэлдэж байгаарай, би урд говь руу тэмээнд явлаа гээд босч ирлээ. Ээж,

-Юу? гэж лавлав. -Нүүнэ гэж байна аа гэж аавыг зандрахад,

-Танд юу шүглэв ээ? Үүнээс илүү нуур ногоогоор яахав гэж гонгинов. Аав, -Нуур ногоо ч яах вэ? Амны усгүй болчихоод байна... Мэндээгийн дагуулж ирсэн тэр нэг хар юм чинь нууранд орчихсон чармай нүцгэн зогсож байна. одоо мэдэв үү?!... гээд гарч одлоо. Би ээжийн дуранг нууж аваад хойд овоон дээр гарч харвал нээрээ л нуурын дунд ганц хонгор адуу шиг юм үзэгдэж, Мэнд эгч шүхрээ барьж, хормойгоо шуун нуурын захад лаг шаварт шигдсэн хөлөө дээр дээр өргөж явах нь цэн тогоруу шиг байлаа.

... Ийнхүү Гониогийнх манайх хоёр нэг удаа салж үзсэн боловч арваад хоногийн дараа тэднийх манай араас нүүн ирж айлсав. Гонио, Цэзэнбадам гуай хоёр их л гэм хийсэн юм шиг харц буруулж дорой дугарах нь өрөвдмөөр...

Page 10: 10 a m.haliun

Гэрийг нь эвсэн дэвсэн барьж тохижуулбал нөгөө чихрийн цаас, тамхины иш, хацраа наагаад баймаар зөөлөн бүтээлэг, одон тэмдэгтэй дарга цамц, хурдан ногоон ?штонх? тэрэг цөм үгүй. Гагцхүү гэрт нэмэгдсэн зүйл гэвэл хоймрын улаан авдран дээр байдаг утаанд дарагдсан жижиг гүнгэрвааны шилний цаана Бумцэнд гуай, маршал хоёрын зурагны дунд Мэндийн нөхөртэйгээ авахуулсан патиар шив шинэхнээрээ дурайж харагдана. Би тэр зургийг удтал ширтэн суусаар бараг л дээлний нь нугалааны тоог мэдэхээр болсон билээ. Нөхрийнхөө дэслэгч погооныг хайрлан илж байгаа мэтээр мөрөн дээр нь гараа хөнгөхнөөр тавьж ард нь эрх энхрий нүдээрээ ялдамхнаар инээслэглэн зогссон Мэнд урт хормойтой хошмог эмжээртэй ханцуйгүй дээл өмссөн нь шалнаа дэвссэн алшаа хивснээс ургасан юм шиг...? одоо ч миний нүднээ харагдсаар байдаг юм.

Page 11: 10 a m.haliun

Эхийн задлал

Гол санаа : монгол зан заншил, ахуй амьдрал, уул усаа дээдлэх үзэл санаа.Төрсөн санаа : монголчууд ундны ус авдаг газраа бохирдуулдаггүй.Шинэ санаа: амьдралд гарч буй хөгжил дэвшил хүмүүсийн байгаль дэлхийтэйгээ буруу харьцаж ёс заншил гээгдэж буй талаар

Зорьсон санаа: монгол зан заншилаа дээдлэх

Page 12: 10 a m.haliun

Эхлэл: Гонио түүний гэргий Цэзэнбалам нарын амьдралын дүр зурагӨрнөл: Гониогийн охин Мэнд нөхөртэйгээ нутагтаа ирсэн тухайЗангилаа: Мэндийн нутаг усныхантайгаа болон хөршүүдтэйгээ харьцаж буй байдалТуйл: Ундны ус авдаг нууранд Мэнд нөхрийн хамт усанд орж энэ байдлыг үзсэн хөршүүд нь цэрвэн нүүж буй талаарТайлал: Хэд хоногийн дараа Гониогийнх дахин ирж айлссан тухайТөгсгөл: Гонио хөгшний хамт гэм хийсэн мэт харц буруулж дорой дуугарч буй байдал

Зохиолын зохиомж

Page 13: 10 a m.haliun

Уран дүрслэл

Гониогийн нүүрийг - Орос дарь шиг цоохор нүүрЭхнэрийх нь нүүр - Ундрам хөөрөг шиг

Гониогийн зүүн тал гантай жилийн баян бүрд шиг элбэг дэлбэг өнгө хуар хосолжээМаажинатай даавуун шүхэр сархийтэл дэлгэгдэхэд нуурын шувууд үргэн нисэлдэж номхон ухаагийн нүд хүртэл хоромхон сэргэдэг байлаа

Page 14: 10 a m.haliun

Гүйцэтгэсэн : М. ХалиунШалгасан багш : Л. Эрдэнэчимэг