43
УС, НАМГАРХАГ ГАЗРЫН ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮРГЭВЧИЛСЭН ҮНЭЛГЭЭ УНГЭҮТҮ Гүйцэтгэх ажилтнуудад зориулсан Гарын авлага

УНГЭҮТҮ - RRC-EA

  • Upload
    others

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: УНГЭҮТҮ - RRC-EA

УС, НАМГАРХАГ ГАЗРЫН ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮРГЭВЧИЛСЭН ҮНЭЛГЭЭ

УНГЭҮТҮ

Гүйцэтгэх ажилтнуудад зориулсан Гарын авлага

Page 2: УНГЭҮТҮ - RRC-EA

1

Эш татах: RRC-EA (2020). Rapid Assessment of Wetland Ecosystem Services: A Practitioner’s Guide. Ramsar Regional Center – East Asia, Suncheon, Republic of Korea.

Монгол хэлнээ орчуулсан: С.Гомбобаатар, Г.Марал

Орчуулгын редактор: Д.Отгонтуяа

Монгол орчуулгыг эшлэх: Рамсарын бүс нутгийн төв-Зүүн Ази. (2019). (орчуулсан С.Гомбобаатар, С. ба Г.Марал). Ус, намгархаг газрын экосистемийн үйлчилгээний түргэвчилсэн үнэлгээ. Рамсарын бүс нутгийн төв-Зүүн Ази (Ramsar Regional Center-East Asia). Сунчеон, БНСУ ба Улаанбаатар хот, Монгол улс.

Орчуулгыг ашиглах санамж:Энэхүү бүтээлд буй мэдээ, баримтууд нь бүтээлд оролцсон байгууллагын бодлого болон үзэл санааг шууд илэрхийлэхгүй. Уг бүтээлийг Рамсарын бүс нутгийн төв-Зүүн Ази байгууллагын албан ёсны зөвшөөрөлгүй худалдах, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.

Талархал:УС, НАМГАРХАГ ГАЗРЫН ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮРГЭВЧИЛСЭН ҮНЭЛГЭЭ (УНГЭҮТҮ) аргачлалыг хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн БНСУ-ын Байгаль орчны яам; зөвлөлдөх ажлын уулзалт болон уг аргачлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Рамсарын бүс нутгийн төв - Зүүн Ази байгууллага; УНГЭҮТҮ аргачлалыг хөгжүүлэх зөвлөлдөх ажлын уулзалтуудад бүтээлч санал гаргасан оролцогчид; Рамсарын конвенцын Шинжлэх ухаан, техникийн зөвлөх хороо, ялангуяа энэхүү гүйцэтгэх ажилтнуудын гарын авлагыг боловсруулахад дэмжлэг үзүүлж, хянан тохиолдуулсан хүмүүст талархал илэрхийлье.

Рамсарын конвенц:Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газрын тухай конвенц буюу Рамсарын конвенц нь ус, намгархаг газар, түүний нөөц хамгаалал, ухаалаг ашиглалт, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр үндэсний хэмжээний үйл ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагааг хангадаг Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр юм. www.ramsar.org

Рамсарын бүс нутгийн төв-Зүүн Ази:Рамсарын конвенцод хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны бүс нутгийн санаачилгуудын нэг юм. Энэ нь олон улсын хамтын ажиллагаа, харилцаа холбоо, санхүүжилт болон чадавхыг дээшлүүлэх, Рамсарын конвенцыг Зүүн, Зүүн Өмнөд болон Өмнөд Азийн орнуудад хэрэгжүүлэхэд туслах үүрэгтэй бүс нутгийн платформ мөн.

Рамсарын бүс нутгийн төв- Зүүн Ази байгууллага хэвлэв. Зохиогч: McInnes, R.J. ба Everard, M.© RRC – EA. 2020

Материалын эх сурвалж:Ramsar Regional Center - East Asia2nd FL. Suncheon Bay International Wetland Center 47,Gukgajeongwon 1ho-gil, Suncheon-si, Jeollanam-do, Republic of Korea

Homepage: www.rrcea.org

Email: [email protected]

Page 3: УНГЭҮТҮ - RRC-EA

2

АГУУЛГА Нэр томьёоны тайлбар 3

Танилцуулга 5 A. Ерөнхий 7 A1. УНГЭҮТҮ-ний ашиглалт 7 A2. Боломжит хэрэглээ 8 A3. Системийн талаарх ойлголт 9

B. Хээрийн нөхцөлд үнэлгээг хийх бэлтгэл 12 B1. Үнэлгээг гүйцэтгэх ажилтнууд 12 B2. Экосистемийн үйлчилгээг сонгох 12 B3. Онооны системийг тодорхойлох 13 B4. Үр өгөөжийн хамрах хүрээг тодорхойлох 15 B5. Үнэлгээг гүйцэтгэх хугацааг тогтоох 17 B6. Үнэлгээг гүйцэтгэх газар нутгийг тодорхойлох 18 B7. Тоног төхөөрөмжийн хэрэгцээ 19

C. Үнэлгээг хээрийн нөхцөлд хийх 20 C1. Зорилгодоо төвлөрөх 20 C2. Ажиглалт болон асуулт ашиглах 20 C3. Нутгийн иргэдийн мэдлэгийг шингээх 22 C4. Зөвшилцөлд хүрэх 22 C5. Мэдээллийг бүртгэх 22

D. Өгөдлийг боловсруулах, дүн шинжилгээ хийх 26 D1. Өгөгдлийг нягтлан шалгах, боловсруулах 26 D2. Дүн шинжилгээ хийх 26 D3. Үр дүнг мэдээлэх 29 D4. Өмнөх үр дүнгээс суралцах 30

Хураангуй 32

Хавсралтууд 33

Page 4: УНГЭҮТҮ - RRC-EA

3

НЭР, ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР

Үр өгөөж Хувь хүн эсвэл нийгэмд ашиг, орлого, боломжийг олгодог зүйлс

Бүрэлдэхүүн хэсэг Экосистемийн доторх хэсэг эсвэл нэгж

Соёлын үйлчилгээ Экосистемээс хүний хүртэж буй материаллаг бус үр өгөөж

Экологийн хэв шинж Тодорхой цаг хугацаанд ус, намгархаг газрыг тодорхойлж буй экосистемийн бүрэлдэхүүн хэсэг, үйл явц, үр өгөөж, үйлчилгээний нэгдмэл байдал

Экосистемийн үйлчилгээ Экосистемээс хүмүүсийн хүртэж буй үр өгөөж

Үйл ажиллагаа Үйлчилгээг тодорхойлох байгалийн үйл явц болон бүрэлдэхүүн хэсгийн боломжит байдал

Үйл явц Экосистемийн доторх биологийн ба биологийн бус бүрэлдэхүүн хэсгүүдийн харилцан хамаарал

Хангах үйлчилгээ Экосистемээс авч болохуйц материал ба энергийг хангах үйлчилгээний төрөл

Рамсарын конвенц Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц

Зохицуулах үйлчилгээ Цаг уур, үер, өвчин эмгэг, хог хаягдал ба усны чанарыг зохицуулдаг экосистемийн үйл явц, бүрэлдэхүүн хэсгийн харилцан хамаарлаар тодорхойлогдох үйлчилгээ

Дэмжих үйлчилгээ Экосистемийн нэгдмэл байдал, үйл ажиллагаа, дасах чанарыг хангах болон экосистемийн бусад үйлчилгээний үр ашигтай байдлыг хангах хэлбэр

Page 5: УНГЭҮТҮ - RRC-EA

4

Үнэ цэн Үнэ цэн нь аливаа нэг зүйлийг дээдлэх, одоогийн болон ирээдүйн ач холбогдол эсвэл хэмжигдэхүүний талаарх итгэл үнэмшлийн зарчим эсвэл цөм ойлголт байж болно. Үнэ цэн нь хүн-төвгүй, дотоод зохицуулгатай, бодит хэрэглээний, харилцааны эсвэл хүн төвтэй байж болно.

Ус, намгархаг газар Ус, намгархаг газар гэдэг нь байгалийн ба хиймэл, байнгын ба түр зуурын, урсгал ба тогтмол, цэнгэг, давсархаг эсвэл шорвог ус, намаг, балчиг, хүлэрт намаг бүхий газрууд болон далайн татлагынхаа үеэр 6 метрээс илүүгүй гүнтэй далайн эргийн ус бүхий хэсгийг хэлнэ.

Ухаалаг ашиглалт Тогтвортой хөгжлийн хүрээнд ус, ̆ намгархаг газрын экосистемийн хөгжлийн үйл явцад олж авсан экологийн хэв шинжийг хадгалах.

Page 6: УНГЭҮТҮ - RRC-EA

5

ТАНИЛЦУУЛГА

Ус, Намгархаг Газрын Экосистемийн Үйлчилгээний Түргэвчилсэн Үнэлгээ (УНГЭҮТҮ) хөтөч нь экосистемийн үйлчилгээ гэж нэрлэгдэх ус, намгархаг газрын үзүүлж буй үр өгөөжийг хүртдэг хүмүүс болон нийгмийн салбарууд хоорондын уялдаа холбоог танин мэдэхийг хүссэн хүн бүрт зориулагдсан аргачлал юм.

Рамсарын конвенцид (wwwƒ.ramsar.org) тусгагдсан ус намгархаг газрыг ухаалаг ашиглах, тогтвортой хөгжилд оруулах хувь нэмэр, үйл ажиллагааны хүрээнд бодлого боловсруулагчид болон хэрэгжүүлэгчид (орон нутгийн менежерүүд гэх мэт) нь уг газруудын бий болгодог олон төрлийн үр өгөөжийн талаарх ойлголттой болж, улмаар тэдгээрийг бодлого, шийдвэр болон үйл ажиллагаандаа тусгах шаардлагатай.

Экосистемийн үйлчилгээ гэдэг нь экосистемээс хүмүүсийн хүртэж буй үр өгөөж гэж тодорхойлдог. Эдгээр үр өгөөж нь олон талт уялдаа холбоо бүхий хүчин зүйлстэй холбоотой байх бөгөөд үүнд бидний үндсэн хэрэгцээ (хүнс, цэнгэг ус, цэвэр агаар), хүрээлэн буй орчны зохицуулга, соёлын болон экосистемийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах хийгээд шууд хэрэглээтэй холбоотой боломжийг дэмжих зэрэг үйл явц багтдаг.

Рамсарын конвенц нь ус, намгархаг газрын нийгэмд үзүүлэх олон үр өгөөжийг нэгтгэж, шийдвэр гаргах түвшинд тусгах шаардлагатайг тодорхойлдог ба энэ хүрээнд бодлогын товч агуулга, тайлан ба өргөн хүрээг хамарсан удирдамжуудыг боловсруулан гаргадаг. Экосистемийн үйлчилгээний үнэлгээг гаргах маш олон арга байдаг боловч бодит байдалд тулгуурласан түргэвчилсэн үнэлгээний аргачлалыг дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй ус, намгархаг газрыг хариуцдаг менежерүүдэд цаг хугацаа болон нөөцийн хязгаарлагдмал байдлаас улбаалсан хүндрэл тулгардаг. Экосистемийн үйлчилгээний үнэлгээг хийх нь Рамсарын конвенцын үйл ажиллагааны зорилтыг дэмжиж хэрэгжүүлэхэд маш чухал юм.

Суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор түргэвчилсэн үнэлгээний аргыг боловсруулах, сайжруулах болон турших чиглэлээр 2016-2018 онд БНСУ-ын Байгаль Орчны Яамны дэмжлэгтэйгээр цуврал сургалтуудыг зохион байгуулав. Эдгээр сургалтын үеэр Рамсарын зургаан бүс нутгийн ус, намгархаг газрыг хариуцсан менежерүүд, төрийн албан хаагчид, төрийн бус болон эрдэм шинжилгээний байгууллагууд зэрэг олон салбарын хүмүүс түргэвчилсэн үнэлгээний талаар санал, зөвлөмжийг ирүүлсэн юм.

2018 оны 10-р сард Дубайд (Арабын Нэгдсэн Эмират улс) зохион байгуулагдсан Ус, намгархаг газрын Рамсарын конвенцын Талуудын 13 дугаар хурлын уулзалтаар Ус, намгархаг газрын экосистемийн үйлчилгээний түргэвчилсэн үнэлгээний тухай XIII.17-р тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолд Ус, намгархаг газрын экосистемийн үйлчилгээний түргэвчилсэн үнэлгээ (УНГЭҮТҮ)-г ус, намгархаг газрын үзүүлж буй олон үр өгөөжийг үнэлэхэд зардал багатай, бодит аргын жишээ гэж тодорхойлов.

Энэхүү хөтөч нь УНГЭҮТҮ-ний үндэслэлийг тодорхойлсон бөгөөд гүйцэтгэх ажилтнуудын үйл ажиллагаанд уг аргыг нэвтрүүлэхэд туслах юм. Диаграм 1-д УНГЭҮТҮ-г үйл ажиллагаандаа нэвтрүүлэх үндсэн зарчмууд, мөн үр дүнг үнэлэх аргыг тусгав. Энэ гарын авлагад эдгээр алхамыг дэлгэрэнгүй тайлбарласан болно.

Page 7: УНГЭҮТҮ - RRC-EA

6

Диаграм 1. УНГЭҮТҮ-г үйл ажиллагаандаа нэвтрүүлэх дөрвөн ерөнхий зарчим, үе шат

1McInnes, R. J., Simpson, M., Lopez, B., Hawkins, R., & Shore, R. (2017). Wetland Ecosystem Services and the Ramsar Convention: An Assessment of Needs. Wetlands, 37(1): 123-134.

2Жишээлбэл: Defra. (2007), An introductory guide to valuing ecosystem services. Department for Environment Food and Rural Af-fairs (Defra) [online]. pp. 68. Available from: www.defra.gov.uk; Maltby, E. (Ed.). (2009). Functional assessment of wetlands: towards evaluation of ecosystem services. Woodhead Publishing Limited, Cambridge, UK. 672 pp; and Everard M. & Waters R. (2013) Eco-system services assessment: How to do one in practice (Version 1, October 13 2013). Institute of Environmental Sciences, London. www.ies-uk.org.uk/resources/ecosystem-services-assessment accessed 16 September 2016.

3A full copy of Resolution XIII.17 can be downloaded at: https://www.ramsar.org/document/resolution-xiii17-rapidly-assessing-wet-land-ecosystem-services

A. Ерөнхий

B. Хээрийн нөхцөлд үнэлгээг хийх бэлтгэл

C. Хээрийн нөхцөлд үнэлгээг гүйцэтгэх

D. Өгөгдлийг боловсруулах, дүн шинжилгээ хийх

D1. Өгөгдлийг нягталж шалгах, боловсруулахD2. Дүн шинжилгээ хийхD3. Үр дүнг мэдээлэхD4. Өмнөх үр дүнгээс суралцах

A1. Яагаад УНГЭҮТҮ-г ашигладаг вэ?A2. Боломжит хэрэглээA3. Системийн талаарх ойлголт

B1. Үнэлгээг гүйцэтгэх ажилтнуудB2. Экосистемийн үйлчилгээний сонголтB3. Онооны системийг тодорхойлохB4. Үр өгөөжийн хамрах хүрээг тодорхойлохB5. Үнэлгээг гүйцэтгэх хугацааг тогтоохB6. Үнэлгээг гүйцэтгэх газар нутгийг тодорхойлохB7. Тоног төхөөрөмжийн хэрэгцээ

C1. Зорилгодоо төвлөрөхC2. Ажиглалт болон асуулт ашиглахC3. Нутгийн иргэдийн мэдлэгийг шингээх C4. Зөвшилцөлд хүрэхC5. Мэдээллийг бүртгэх

Page 8: УНГЭҮТҮ - RRC-EA

7

A. ЕРӨНХИЙ

A1. Бид яагаад УНГЭҮТҮ-г ашигладаг вэ?

УНГЭҮТҮ нь ус, намгархаг газраас үзүүлэх экосистемийн үйлчилгээний чанарын үнэлгээг хийх зорилгоор боловсруулагдсан юм.

Энэхүү аргачлалыг ус, намгархаг газрын экосистемийн үйлчилгээний хамрах хүрээ, ач холбогдлыг тодорхойлох анхдагч үнэлгээ болох эсвэл илүү нарийвчлалтай тоон болон мөнгөн үнэлгээний суурь үндэслэл болгон ашигладаг. УНГЭҮТҮ-ний аргачлал нь тодорхой нэг экосистемийн үйлчилгээний тоон эсвэл мөнгөн үнэлгээг хийхэд зориулагдаагүй бөгөөд зөвхөн тоон үзүүлэлт дээр тулгуурлан хийсэн анхны үнэлгээ нь дутуу мэдээлэлтэй ч үнэлгээнд чухал холбогдолтой зарим үйлчилгээг орхигдуулж болзошгүй.

УНГЭҮТҮ нь экосистемийн хоорондоо ялгаа бүхий үйлчилгээний талаарх мэдээллийг өгдөг.

Экосистемийн үйлчилгээг ерөнхийд нь дөрвөн төрөлд хуваадаг4: Хангах үйлчилгээнд түүхий эд, хүнс, цэнгэг ус, эм бэлдмэл зэрэг экосистемийн материал болон энергийн хэсгийг хамруулдаг; Зохицуулах үйлчилгээнд агаар, ус болон хөрсний чанар ба тоон үзүүлэлтүүдийг зохицуулах, мөн хөнөөлт амьтад болон өвчний хяналтыг хамардаг; Соёлын үйлчилгээнд гоо зүйн, амралтын болон бусад материаллаг бус үр өгөөжөөр хүмүүсийн амьдралыг тэтгэх байдлыг хамруулдаг; Дэмжих үйлчилгээнд экосистемийн үйл ажиллагаа болон уян хатан байдлыг хадгалах зорилгоор бусад гурван төрлийн үйлчилгээг дэмжихийг тус тус ойлгодог.

УНГЭҮТҮ нь богино хугацаанд хийгддэг.

Ус, намгархаг газрыг хариуцдаг олон менежерүүд цаг хугацаа болон нөөцийн хувьд хязгаарлагдмал байдаг. Иймд УНГЭҮТҮ аргачлалыг хоёроос илүүгүй хүн гүйцэтгэх ба судалгааны газарт хагас өдрийг, бэлтгэл ажил болон дүн шинжилгээнд үлдсэн хагас өдрийг зарцуулахаар боловсруулагдсан тул энэ аргачлалыг «түргэвчилсэн» гэж нэрлэдэг.

УНГЭҮТҮ нь системчлэгдсэн байдаг.

Системчилсэн аргаар үнэлгээг хийх нь аль нэг үйлчилгээнд урьдчилсан дүгнэлт өгөхөөс сэргийлж чаддаг. Бодит байдал дээр экосистемийн бүх үйлчилгээ нь бие биеэсээ ихээхэн хамааралтай тул зарим үйлчилгээний ач холбогдлыг үнэлэхгүй үлдээх нь нийгмийн салбаруудын хүртэж буй үр өгөөжийг бууруулж, ус, намгархаг газрын үйл ажиллагаа болон нэгдмэл байдлыг алдагдуулах талтай. Үүний нэгэн адил, үйлчилгээнүүдийн харилцан уялдааг авч үзэхгүй байх нь менежментийн шийдвэр дутуу дулимаг гарахад хүргэж болзошгүй.

УНГЭҮТҮ нь Рамсартай холбоо бүхий тайлангуудыг мэдээллээр хангадаг.

УНГЭҮТҮ аргачлалыг Рамсарын конвенцын хүрээнд тусгайлан боловсруулжээ. Тиймээс УНГЭҮТҮ аргачлалыг Рамсарын конвенцид холбогдох олон зорилтыг биелүүлэхэд ашигладаг. Үүнд: Рамсарт бүртгэлтэй газар нутгийг тодорхойлох зорилгоор экологийн хэв шинжийг ялгах; Рамсарт бүртгэлтэй газар нутгийн мэдээллийн сан (РБГНМС)-г шинэчлэх; Рамсарт бүртгэлтэй газар нутгийн менежментийн төлөвлөлт; Рамсарын үндэсний бодлогыг боловсруулах ба хэрэгжүүлэх болон ХЧБОС (харилцаа холбоо, чадавхыг дээшлүүлэх, боловсрол, оролцоо, сурталчилгаа)-ын төлөвлөгөөг боловсруулах зэрэг орно.

Page 9: УНГЭҮТҮ - RRC-EA

8

УНГЭҮТҮ нь шууд зааварчлах зориулалтгүй.

УНГЭҮТҮ аргачлал нь гүйцэтгэх ажилтнуудад экосистемийн үйлчилгээг тухайн орон нутгийн хүрээнд тохиромжтой хэмжүүрээр үнэлэх боломжийг олгодог. Уг аргачлалаар үнэлгээг ерөнхийлж хийдэг боловч үнэлгээг цогцоор нь давтаж хийх боломжийг олгохуйц уян хатан байх ёстой ба ус, намгархаг газар хэрхэн «систем» болж ажилладаг тухай ойлголттой болоход түлхэц болдог.

A2. Боломжит хэрэглээ

УНГЭҮТҮ-г өргөн цар хүрээнд болон аль ч ус, намгархаг газрын экосистемийн үнэлгээг тодорхойлоход ашиглаж болно (Жишээ 1-ийг харна уу). Дээр дурдсанчлан уг аргачлал нь Рамсарын конвенцид холбогдох мэдээллийг бэлтгэхэд зориулагдсан боловч илүү өргөн хүрээнд ч ашиглах боломжтой.

Жишээ 1. ХЭРЭГЛЭХ БОЛОМЖТОЙ ЧИГЛЭЛҮҮД

УНГЭҮТҮ-г өргөн хүрээнд хэрэглэх бөгөөд дараах жишээнүүдээр хязгаарлагдахгүй болно. Үүнд:

• Рамсарт бүртгэлтэй газрыг тодорхойлох үйл явцад мэдээлэх зорилгоор ус, намгархаг газрын экологийн хэв шинж ба экосистемийн үйлчилгээг тодорхойлох.• Рамсарт бүртгэлтэй газар нутгийн мэдээллийн санг (РБГНМС)-г шинэчлэхэд шаардагдах экосистемийн үйлчилгээний талаарх мэдээллээр хангах.• ХЧБОС-ны үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийг боловсруулах.• Орон нутгийн иргэдтэй хамтарч ажиллан тухайн газар нутагт тулгарч буй менежментийн асуудлууд болон иргэдийн амьжиргааны түвшин хоорондын уялдаа холбоог үнэлэх.• Ус, намгархаг газрыг нөхөн сэргээх арга хэмжээ боловсруулах, үзүүлж буй үр өгөөжийг нөхөн сэргээлтийн өмнө ба дараа нь тус тус үнэлэх. • Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд хувь нэмэр оруулах, болзошгүй нөлөөлөл бүхий экосистемийн үйлчилгээ өөрчлөгдөх болзошгүйг мэдэх. • Нөхөн сэргээх төслийн өмнө ба дараах үеийн ус, намгархаг газрын үнэлгээг хийх.

Словиакын Морова гол дээрх уламжлалт загас

агнуур

УНГЭҮТҮ-г хуурай газрын цэнгэг усны системээс далайн шүрэн арал хүртэл, мөн халуун орны намгаас хойд туйлын мөсөн гол хүртэлх олон янзын ус, намгархаг газарт ашиглаж болно. Түүнчлэн энэ аргачлал нь нэг ус, намгархаг газрыг бүхэлд нь болон томоохон ус, намгархаг газрын хоорондоо эрс ялгаатай бүрэлдэхүүнд эсвэл аль алинд нь ашиглаж болно.

УНГЭҮТҮ-г Рамсарт бүртгэлтэй газар нутгийн менежерүүд, Рамсарын үндэсний төвүүд, бусад ус, намгархаг газрыг хариуцдаг менежерүүд болон бусад оролцогч талууд болох төрийн бус байгууллагууд (ТББ), иргэний нийгмийн байгууллагууд, зөвлөхүүд, Засгийн газрын төлөөлөгчид, эрдэмтэд, судлаач, сургагч багш зэрэг олон төлөөлөл ашиглаж болно.

4 Millennium Ecosystem Assessment (2005). Ecosystems and Human Well-Being: Wetlands and Water Synthesis. World Resourc-es Institute, Washington D.C., USA. 68 pp.

Page 10: УНГЭҮТҮ - RRC-EA

9

УНГЭҮТҮ нь ус, намгархаг газрыг тодорхойлох болон менежментийн хувьд чухал мэдээллийг өгдөг.

Ус, намгархаг газрын үр өгөөжийн талаарх ойлголт нь уг газрын экологийн ерөнхий хэв шинжийг тодорхойлоход чухал холбогдолтой. Экосистемийн үйлчилгээний үр өгөөжийн талаарх мэдээлэл нь ус, намгархаг газрыг тодорхойлох (тухайлбал, Рамсарт бүртгэлтэй газар нутгийн мэдээллийн санг бүрдүүлж, улмаар Рамсарт бүртгэлтэй ус, намгархаг газрыг шинээр тодорхойлох) болон тухайн газар нутгийн урт хугацааны менежментэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Рамсарт бүртгэлтэй газрыг тодорхойлох болон менежментийг гүйцэтгэхэд менежментийн төлөвлөлтийн янз бүрийн шатанд экосистемийн үйлчилгээний түргэвчилсэн үнэлгээг хийх шаардлагатайг тодорхойлсон байдаг5. УНГЭҮТҮ аргачлал нь газар нутгийн менежмент төлөвлөлтийн үйл явцад дараах үүргүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:

• Тухайн газар нутгийн экологийн ерөнхий хэв шинжийг тодорхойлох, экосистемийн үйлчилгээний үнэлгээг хийх.

• Үзүүлж буй үйлчилгээний нийт үнэ цэнд тулгуурлан тухайн газрын үндсэн нөхцөл байдлыг ойлгох, үйлчилгээний үр өгөөжтэйг тодорхойлох болон уг газар нутгийн менежмент нь экосистемийн бусад үйлчилгээнүүдэд хэрхэн нөлөөлж буйг танин мэдэх.

• Экосистемийн тодорхой нэг үйлчилгээг хөгжүүлэх нь жишээлбэл, загасчлал гэх мэт, тухайн газар нутагт болон түүний үзүүлж буй үйлчилгээнд аюул учруулж болох эсэхийг үнэлэх, мөн ийм аюулын үед оновчтой хариу менежментийг боловсруулах.

• Ус, намгархаг газрын үр өгөөжийг хүртдэг нийгмийн олон салбарыг дэмжих, мөн үйл ажиллагааны олон чиглэлт менежментийг хэрэгжүүлэгч талуудад үзэл баримтлал нь тусгагдсан эсэхийг баталгаажуулах.

• Тухайн газар нутгийн үзүүлж буй экосистемийн ялгаатай үйлчилгээгээр дамжуулан боломжит санхүүгийн механизмыг тодорхойлоход хувь нэмэр оруулах, тэдгээр үйлчилгээний олонх нь эцсийн үр өгөөжийг хүртэгч талд үйлчилгээг “үнэгүй” үзүүлэх болно. Санхүүжилтийн механизмд “экосистемийн үйлчилгээний төлбөр”-ийг тооцож, үр өгөөж хүртэгчид нь газар нутгийн менежментэд оролцсоноор цаашид үр ашгаа өгөх тогтолцоог бий болгох.

• Харилцаа холбоо, чадавхыг дээшлүүлэх, боловсрол, оролцоо ба сурталчлах үйл ажиллагаанд ашиглаж болох мэдээллээр хангах.

• Экосистемийн тодорхой нэг үйлчилгээг үргэлжлүүлэн хүргэх, үр өгөөжийг хадгалахад чиглэсэн газар нутгийн менежментийн үйл ажиллагааг төлөвлөх.

• Ус, намгархаг газрын экологийн ерөнхий хэв шинжийг алдагдуулахгүйгээр тодорхой нэг экосистемийн үзүүлэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр шинэчилсэн төлөвлөгөө боловсруулах.

• Ус, намгархаг газрын суурь үнэлгээнд тусгагдсан үр өгөөжийг нийгмийн ялгаатай бүлгүүд тасралтгүй хүртэж байгаа эсэхийг баталгаажуулах зорилгоор менежментийн үйл ажиллагааны үр ашигтай байдлыг хянах зэрэг болно.

А3. Системийн талаарх ойлголт

Ус, намгархаг газрын экосистемийн үйлчилгээнүүд хооронд уялдаа холбоотой байдаг. Үүнд ус, шим тэжээлийн бодис ба энергийн урсгал болон хувиралт өөрчлөлтийг хамааруулдаг ба хүрээлэн буй орчин, нийгэм, улс төр, эдийн засгийн гэх илүү өргөн хүрээг хамарсан уялдаа холбоог багтаан ойлгодог. Хүрээлэн буй орчны болон хүнээс хамаарах системд тухайлбал, эдийн засаг ба нийгмийн системд гарч буй өөрчлөлт нь экосистемийн үйлчилгээнүүдийн эрэмбийг өөрчилж болдог.

5Ramsar Regional Centre – East Asia (2017). The Designation and Management of Ramsar Sites – A Practitioners’ Guide. Avail-able at www.ramsar.org and www.rrcea.org.

Page 11: УНГЭҮТҮ - RRC-EA

10

Жишээлбэл, далайн эрэг орчмын мангро ойг хамгаалах, нөхөн сэргээх нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийг бууруулахад чухал ач холбогдолтой гэдгийг харьцангуй хожим тогтоосон ба ингэснээр энэ ой хориод жилийн өмнө чухалд тооцогдохгүй байсан дэлхийн цаг уурыг зохицуулах үйлчилгээ үзүүлдэг болох нь улам тодорхой болж байна. Энэ нь экосистемийн үйлчилгээний хүлээн зөвшөөрөгдсөн харьцангуй ач холбогдлыг өөрчилсөн хүрээлэн буй орчин болон нийгмийн тогтолцооны талаарх ойлголтын өөрчлөлт мөн. Иймээс экосистемийн үйлчилгээний хүлээн зөвшөөрөгдсөн ач холбогдол нь цаг хугацаа болон орон зайнаас үл хамаардаг. Хүрээлэн буй орчны тогтолцоонд өөрчлөлт орсноор түүний хүргэж буй үйлчилгээнд нөлөөлдөг. Жишээлбэл, бохир ус зэрэг бохирдуулагч эх үүсвэр нь ус, намгархаг газрын шим тэжээлийн хангамжийг багасгадаг хүчин зүйл юм. Энэ нь ус, намгархаг газрын усыг цэвэршүүлэх болон зохицуулах ач холбогдлыг бууруулах хэдий ч өргөн утгаараа тухайн газрын нийт үнэ цэнийг тодруулахад чухал нөлөөтэй. Түүнчлэн газар ашиглалтын бодлого болон зах зээлийн эдийн засагт өөрчлөлт оруулах нь хүнс үйлдвэрлэлийн чиглэлээрх хангах үйлчилгээний ач холбогдол буурахад нөлөөлдөг. Нөгөө талаас нь авч үзвэл мангро ой болон эргийн шүрэн арлыг багтаасан далайн эргийн ус, намгархаг газраас хуурай газар хүртэлх зайд амралт зугаалгын байгууламж барих нь хүмүүсийг далайн шуурга гэх мэт хүчин зүйлээс хамгаалах экосистемийн хангах үйлчилгээний ач холбогдлыг нэмэгдүүлэх боломжтой. УНГЭҮТҮ-ний бодит үр дүн бол экосистемийн үйлчилгээ бүр орон зай болон цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж болохыг үнэлдэгт оршино.

Зарим тохиолдолд экосистемийн үйлчилгээ нь тодорхой нэг бүлэг ашиг хүртэгчдэд үр өгөөжөө өгдөг ба хүн бүр хүртэх боломжоор хязгаарлагдмал байдаг. Экосистемийн үйлчилгээ нийгмийн аль ч хэсэгт хүрч болох ч заримдаа нутгийн иргэд эдгээр үйлчилгээний үр өгөөжийг хүртэх боломжгүй гэдгийг УНГЭҮТҮ-г гүйцэтгэж буй хүн ойлгосон байх ёстой. Жишээлбэл, нуурт олон тооны загас байвч нуурын эрэг дээр амьдардаг иргэд загасчлах эрхгүй бол тухайн экосистемийн үзүүлж буй үр өгөөжийг хүртэх боломжгүй болдог. Хээрийн нөхцөлд үнэлгээг хийх явцдаа үр өгөөжийг хүртэх боломжтой эсэх талаар тэмдэглэгээ хийх шаардлагатай.

УНГЭҮТҮ нь ус, намгархаг газраас үзүүлэх экосистемийн бүх үйлчилгээнд цогц үнэлгээг хийх зорилготой боловсруулагдсан юм. Мянганы Экосистемийн үнэлгээнд4 экосистемийн үйлчилгээг гүйцэтгэх үүргээр нь дөрөв (хангах, зохицуулах, соёлын ба дэмжих) ангилсан байдаг ба энэ нь үнэлгээний ерөнхий бүтцийг гаргахад үүрэгтэй (Хавсралт 1-ийг үзнэ үү).

УНГЭҮТҮ-ний аргачлалд дараах дөрвөн ангиллыг ашигладаг (Диаграм 2). Үүнд:

• Хангах үйлчилгээ нь ус, намгархаг газраас хангах эсвэл цуглуулах боломжтой анхдагч түүхий эд болон экосистемээс авах эрчим хүчийг багтаадаг.

• Зохицуулах үйлчилгээ нь хүмүүст ээлтэй хүрээлэн буй орчны нөхцөлийг хадгалах үүргийг харгалздаг.

• Соёлын үйлчилгээ нь нийгмийн соёлыг баяжуулдаг.

• Дэмжих үйлчилгээ нь экосистемийн нэгдмэл байдал, үйл ажиллагаа, тогтвортой байдал болон экосистемийн бусад бүх үйлчилгээний бүтээмжийг авч үздэг.

Үнэлгээ хийх аргачлалын өөр хувилбарууд нь дэмжих үйлчилгээг шууд ашиглах утгаар ойлгох ба экосистемийн үйл явц гэж үл тооцдог тул уг үйлчилгээний зарим холбогдлыг орхигдуулдаг. УНГЭҮТҮ-ний аргачлалд дэмжих үйлчилгээг ус намгархаг газрын үйл ажиллагаа, тогтвортой байдал, мөн экологийн хэв шинжийг хадгалахад (өөр үйлчилгээний төрлүүдийг дэмжих үүргээр дамжуулан) чухал гэж үздэг учир энэ үйлчилгээг маш тод тусгасан байдаг. Тиймээс дэмжих үйлчилгээ нь менежментийн шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой.

Page 12: УНГЭҮТҮ - RRC-EA

11

Хангах үйлчилгээ

y Цэнгэг ус y Хоол хүнс y Түлш y Мяндсан, ширхэглэг утас y Генетик нөөц

y Байгалийн гаралтай эм бэлдмэл y Гоёл чимэглэлийн нөөц y Шавар, эрдэс, чулуулаг олборлох y Давс y Эрчим хүч хуримтлуулах

Диаграм 2. УНГЭҮТҮ дэх экосистемийн үйлчилгээний дөрвөн төрөл болон холбогдох жишээнүүдийг харуулав.

Гүйцэтгэх ажилтнууд нь дэмжих үйлчилгээг үнэлэхдээ уг үйлчилгээ хийгээд бусад үйлчилгээнүүдийн хоорондын уялдаа холбоог тогтоох нь чухал. Хэрэв үйлчилгээнүүдийн хооронд уялдаа холбоо байхгүй бол дэмжих үйлчилгээгээр үүсэх шим тэжээлийн эргэлтээс хэн ч үр өгөөж хүртэхгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн үйлчилгээ нь хүмүүст бодитой үр өгөөжийг өгөхгүй гэсэн санаа юм. Гэсэн хэдий ч бүх үйлчилгээ хоорондоо уялдаа холбоотой байдаг тул гүйцэтгэх ажилтнууд нь бусад үйлчилгээнд шим тэжээлийн эргэлт байгаа эсэхийг үнэлэх шаардлагатай.

Зохицуулах үйлчилгээ

y Агаарын чанарy Орон нутгийн цаг уурy Дэлхийн цаг уурy Усны урсгалy Үерийн аюулy Шуурганы аюулy Хөнөөлт амьтадy Хүний өвчин эмгэг

y Амьтны өвчин эмгэг y Элэгдэл y Ус цэвэршүүлэх y Тоос хүртэх y Давсжилт y Түймэр y Дуу чимээ, үзэгдэх орчны хамгаалал

Соёлын үйлчилгээ

y Соёлын өв y Амралт зугаалга y Аялал жуулчлал y Гоо зүй y Оюун ухаан

y Шашин y Урлаг y Нийгмийн харилцаа y Боловсрол

Дэмжих үйлчилгээ

• Хөрс үүсэлт• Экосистемийн анхдагч

үйлдвэрлэгч • Шим тэжээлийн эргэлт

• Усны дахин боловсруулалт

• Амьдрах орчны хангамж

Page 13: УНГЭҮТҮ - RRC-EA

12

B. ХЭЭРИЙН НӨХЦӨЛД ҮНЭЛГЭЭГ ХИЙХ БЭЛТГЭЛ

B1. Үнэлгээг гүйцэтгэх ажилтнууд

УНГЭҮТҮ-г энэ чиглэлээр бэлтгэгдсэн хоёр хүн хамтран хийнэ. Гүйцэтгэх ажилтнууд нь үнэлгээг хийх гэж буй газар нутгийн талаар болон ус, намгархаг газрын аль төрөлд тухайн газар нутаг нь хамаарагдах талаар мэдлэгтэй байх хэрэгтэй бөгөөд УНГЭҮТҮ гүйцэтгэх сургалтад хамрагдсан байх шаардлагатай.

Гүйцэтгэх хоёр ажилтан ус, намгархаг газрын талаарх бага зэрэг ялгаатай мэдлэг, ойлголттой байх нь үнэлгээ хамгийн үнэн зөв гарах боломжийг бий болгодог. Жишээлбэл, ус, намгархаг газарт эргүүл болон байгаль орчны судалгааг тогтмол хийдэг менежер эсвэл байгаль хамгаалагч нь гидрологи болон биогеохимийн талаар илүү мэдлэгтэй судлаачтай хамтарвал сайн үр дүн гарах оновчтой хослол болох талтай. Үүнтэй адилаар ус, намгархаг газрын хүмүүсийн амьжиргаанд үзүүлэх үр нөлөөний талаар мэдлэгтэй орон нутгийн байгууллага эсвэл төрийн бус байгууллагын төлөөлөл нь хөдөө аж ахуй, загас агнуур болон усжуулалтын газрын төрийн албан хаагчтай хамтарвал үр бүтээлтэй ажиллаж чадна.

Мэтгэлцээн ба харилцан санал солилцох нь үзүүлж буй үйлчилгээний төрөл болон үр өгөөж хүртэгчдийг тодорхойлох бүтээлч үйл явцын нэг хэсэг юм. Үүнд тухайн газар нутагт үнэлэх үйлчилгээний жагсаалт (УНГЭҮТҮ-ний хээрийн судалгааны үнэлгээний хуудас дахь үйлчилгээний жагсаалтын Хавсралт 1-ээс үзнэ үү)-ыг тодорхойлох гүйцэтгэх ажилтны оролцоо, сонгогдсон үнэлгээний нэгж, үр өгөөжийн аль алины газарзүйн хамрах хүрээг багтдаг.

Чухал асуудал:

Ta зохих хэмжээний мэдлэг болон ойлголттой гүйцэтгэх ажилтнуудыг олсон уу?

Гүйцэтгэх ажилтнууд нь УНГЭҮТҮ-ний чадавхжуулах сургалтад хамрагдсан уу?

B2. Экосистемийн үйлчилгээний сонголт

УНГЭҮТҮ-ний аргачлалыг ашиглаж буй гүйцэтгэх ажилтнууд нь хээрийн үнэлгээний хуудаст жагсаагдсан экосистемийн үйлчилгээг (Хавсралт 1-ийг үзнэ үү) орон нутаг, газар зүй болон соёлын хүрээнд тохируулж өөрчлөх боломжтой. Үүнийг хийхдээ хүрээлэн буй орчин болон нийгэм-эдийн засгийн илүү өргөн ойлголтыг харгалзан үзэх шаардлагатай. Ихэнх тохиолдолд хээрийн үнэлгээг хийхийн өмнө тухайн ус, намгархаг газрыг сайн мэддэг орон нутгийн оролцогч талуудтай яриа хэлэлцээр хийх болон зөвлөлдөх арга замаар экосистемийн үйлчилгээний жагсаалтын талаар зөвшилцөлд хүрэх нь хамгийн зөв байдаг. Хэдий тийм ч үнэлгээг гүйцэтгэх ажилтнууд нь тухайн газар нутгийн талаар мэдлэгтэй бол жагсаалтыг өөрсдөө шууд гаргаж болно. Хэрэв тухайн үнэлгээг Рамсарт бүртгэлтэй газар нутгийн мэдээллийн санг шинэчлэх эсвэл мэдээлэх зорилгоор хийж байгаа бол зөвхөн XI.8-р тогтоолын хавсралт 26-т заагдсан үйлчилгээнүүдээс гадна тухайн газраас үзүүлж буй бусад үйлчилгээний талаарх мэдээллийг өгөх нь чухал юм.

6https://www.ramsar.org/document/resolution-xi8-annex-2-strategic-framework-and-guidelines-for-the-future-development-of-the

Page 14: УНГЭҮТҮ - RRC-EA

13

УНГЭҮТҮ нь аль ч үйлчилгээг орхигдуулахгүйгээр бүх үйлчилгээг системчилсэн байдлаар авч үздэг тул гүйцэтгэх ажилтнууд аливаа үйлчилгээг холбогдол багатай гэж үнэлэхгүй үлдээхээс зайлсхийх ёстой.

Орон нутгийн онцлог, нөхцөлд тохируулан үнэлгээний хуудсыг өөрчилж болно. Тухайлбал, “Хүнсний” хангах үйлчилгээг цагаан будаа, загас, хясаа, мөөг гэх зэрэг төрөлд хувааж болно. Үүнтэй адилаар “Амралт зугаалга ба аялал жуулчлал”-ын соёлын үйлчилгээг шувуу ажиглах, завиар аялах, майхантай аялал хийх зэрэг төрөлд ялгаж болно.

Нутгийн иргэдийн мэдлэгийг ашиглан тухайн газар нутгийн үзүүлэх үйлчилгээний бүрэн жагсаалтыг хээрийн судалгааны үнэлгээг хийхээс өмнө боловсруулсан байх шаардлагатай (Жишээ 2-ыг үзнэ үү). Үнэлгээг олон ус, намгархаг газруудад эсвэл нэг ус, намгархаг газрын хэд хэдэн хэсгүүдэд хийхдээ тогтсон нэг экосистемийн тодорхой үйлчилгээний жагсаалтыг ашиглах нь чухал.

Газар нутгийн менежментийн төлөвлөлтийн үйл явцын хүрээнд УНГЭТҮ-г Moeyungyi ус, намгархаг газарт гүйцэтгэв. Тухайн газар нутгийн менежер, байгаль хамгаалагчид болон харуулууд нь хээрийн судалгааны үнэлгээг хийхээс өмнө экосистемийн үйлчилгээний жагсаалтыг эцсийн байдлаар тодорхойлох зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тэд “Хоол хүнс” хангах үйлчилгээг хоорондоо ялгаатай дөрвөн төрөлд хуваажээ.

Үүнд:• Загас,• Будаа,• Сам хорхой, зөөлөн биетэн, мэлхий, хануур хорхой, цох,• Ургамал, бадамлянхуа цэцгийн үндэс зэрэг болно.

Нутгийн загасчид тор тавьж барьсан загасаа

ялган ангилж буй нь

Чухал асуудал:

Та хээрийн судалгааны үнэлгээг хийх эцсийн байдлаар гаргасан экосистемийн үйлчилгээний

жагсаалтыг хүлээн зөвшөөрч байна уу?

B3. Онооны системийг тодорхойлох

Экосистемийн үйлчилгээ тус бүрийн ач холбогдлын түвшинг тухайн нутгийн хүрээнд тохируулан үнэлэх шаардлагатай. Хээрийн судалгааны үнэлгээг хийхээс өмнө ашиглах аргачлалаа зөвшилцөн тохирох нь чухал байдаг.

УНГЭҮТҮ-ний аргачлалд экосистемийн үйлчилгээ тус бүрийн ач холбогдлыг үнэлэхдээ таван оноог ашигладаг (Жишээ 3-ыг үзнэ үү). Энэ үнэлгээ нь хэмжээст-бус бөгөөд оноонуудын хооронд стандартчилсан нэгж болон хэмжигдэхүүн байхгүй. Таван онооны үнэлгээг доор харуулав. Мөн зургаа дахь сонголтыг “?” тэмдгээр тэмдэглэдэг ба үүнийг үнэлгээний үйл явцын орхигдолтой хэсэг эсвэл мэдээлэл хангалтгүй тохиолдолд ашигладаг.

Жишээ 2. МЬЯНМАРЫН MOEYUNGYI УС, НАМГАРХАГ ГАЗРЫН ХАНГАХ ҮЙЛЧИЛГЭЭ-“ХООЛ ХҮНС”

Page 15: УНГЭҮТҮ - RRC-EA

14

УНГЭҮТҮ-ний аргачлалаар үнэлгээ хийхдээ хоёр хүчин зүйлийг харгалзан үзэж, цаашид ашиглах онооны системийг сонгох шаардлагатай. Нэгдүгээрт, тухайн үйлчилгээний үзүүлж буй үр өгөөжийг бодитоор хүртдэг хүмүүсийн тоог харгалзана. Хоёрдугаарт, уг үйлчилгээ нь ус, намгархаг газрын экологийн хэв шинжийн чухал бүрэлдэхүүн мөн эсэхийг үнэлэх хэрэгтэй.

Тухайн үйлчилгээ нь ус, намгархаг газарт чухал ач холбогдолтой гэж үнэлэгдэх боломжтой жишээнүүдийг дурдвал:

• Тухайн суурин газрын цэнгэг усны цорын ганц эх үүсвэр байх.• Нягтшил ихтэй суурин газрын бичил цаг уурын байгалийн хөргүүрийн үндсэн эх үүсвэр болох.• Ховор удмын мал амьтан, тариа будаа болон зэрлэг амьтдыг дэмжихэд чухал үүрэгтэй байх.• Тухайн газарт олон хүн зочилдог эсэхээс үл хамааран шашны болон оюун санааны хувьд ач

холбогдолтой байх.• Биологийн олон янз байдлыг дэмжихэд олон улсын чухал ач холбогдолтой байх зэрэг болно.

Жишээ 3. ОНООНЫ СИСТЕМ

Оноо Экосистемийн үйлчилгээний үнэлгээ Үндэслэл

++ Өндөр ач холбогдолтой эерэг нөлөө

• Ус, намгархаг газар нь ач холбогдол бүхий олон үйлчилгээ үзүүлдэг ба энэ нь экологийн хэв шинжийг бүрдүүлэгч чухал байх.

• Үр өгөөж хүртэгчдийн тоо олон (тухайн ус, намгархаг газрын хүрээнд).

+ Эерэг нөлөө

• Ус, намгархаг газар нь ганц нэг ач холбогдол бүхий үйлчилгээ үзүүлдэг ба энэ нь экологийн хэв шинжийг бүрдүүлэгч элемент байх.

• Үр өгөөж хүртэгчдийн тоо хязгаарлагдмал (тухайн ус, намгархаг газрын хүрээнд).

0 Маш бага хэмжээний эерэг нөлөө

• Үр өгөөж болон түүнийг хүртэгч байхгүй.• Ус, намгархаг газрын экологийн хэв шинжийг

бүрдүүлэгч элемент биш байх.

- Сөрөг нөлөө• Алдагдал хүлээгчийн тоо хязгаарлагдмал

байх.

-- Их хэмжээний сөрөг нөлөө • Алдагдал хүлээгчийн тоо олон.

? Нотолгоо хангалтгүй • Нэмэлт баримт, нотолгоо шаардлагатай.

Экосистемийн үйлчилгээнээс үр өгөөж хүртдэг хүмүүсийн тоог тогтоохын тулд үнэлгээг хийхээс өмнө үнэлгээг гүйцэтгэгчид нь уг үзүүлэлтийн хувьд ач холбогдолтой гэж үзэх босго тоог тохиролцох нь чухал юм (Жишээ 4-ийг үзнэ үү). Үнэлгээг гүйцэтгэх ажилтнууд нутгийн иргэдтэй хамтран ажлын уулзалт зохион байгуулах нь үр өгөөжийн цар хүрээ болон хэмжээг мэдэхэд дөхөмтэй. Энэ арга нь зайлшгүй хэрэгцээтэй биш ч УНГЭҮТҮ-ний аргачлалын хэрэглээнд чухал нөлөө үзүүлдэг.

Page 16: УНГЭҮТҮ - RRC-EA

15

Ус, намгархаг газрын экосистемийн үйлчилгээ нь цөөн хүнд үр өгөөжөө өгдөг ч нэн чухал ач холбогдолтойд тооцогдож болно. Жишээлбэл, арал дээрх загасны жижиг цөөрөм нь 100-аас бага хүнд ихээхэн ач холбогдолтой байж болох ч эх газар дээрх том хэмжээтэй цөөрөм нь илүү олон тооны хүнд, магадгүй хэдэн мянгаар тоологдох хүмүүст үр өгөөжөө өгсөн нөхцөлд ач холбогдолтойд тооцогдоно.

Алслагдсан газар нутаг болон хүн амын нягтшил сийрэг бүсэд ус, намгархаг газрын экосистемийн үйлчилгээг “+ +” оноогоор дүгнэхдээ үр өгөөж хүртэж буй хүмүүсийн босго оноог орон нутгийн онцлогоос хамааран 100-аас дээш хүн эсвэл түүнээс багаар тогтоож болно. Нөгөө талаас, хүн амын нягтшил өндөртэй хот, суурин газрын ус, намгархаг газрыг үнэлэхдээ үр өгөөж хүртэж буй хүмүүсийн хувьд ач холбогдолтой байх босго тоо нь 10,000-аас дээш хүнээр тооцно.

УНГЭҮТҮ-ний аргачлал нь экосистемийн зарим үйлчилгээ үр өгөөж өгөхөөс илүүтэйгээр “алдагдал хүлээж” болохыг тодорхой харуулдгаараа бусад үнэлгээний аргачлалаас ялгаатай. Энэ нь хүмүүс тухайн үйлчилгээний “хохирогч” (эсвэл алдагдал хүлээгч) болох эсвэл үр өгөөжгүй байдал нь өгч буй үр өгөөжөөсөө их байж болдог талтай. Аливаа үйлчилгээг “-“ мөн “- -“ оноогоор дүгнэж болох жишээнүүдийг доор дурдав. Үүнд:

• Хүнд үүсэх өвчин эмгэгийн зохицуулга: Хэрэв ус, намгархаг газар их хэмжээгээр доройтож бохирдсон ба тогтмол усан санд шумуул ихээр үржих нөхцөл бүрдсэн бол энэ нь өвчний тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

• Үерийн аюулын зохицуулга: Зарим ус, намгархаг газар нь үерийн эх үүсвэр болдог. Тухайлбал, байнгын усаар хүрээлэгдсэн хүлэрт намгийн (бусад олон эерэг үйлчилгээг үзүүлдэг байж болно) усны түвшин хөрсний гадаргууд их байх эсвэл түүнээс дээгүүр байх нь аадар борооны үед тухайн газар цаашид үерийн усыг тогтоох боломжгүй болсноор томоохон үерийн эх үүсвэр болдог.

• Нийгмийн харилцаа: Зарим хот суурин газарт байх ус, намгархаг газар нь мансууруулах бодис хэрэглэгч эсвэл гэмт хэрэгт холбоотой хүмүүсийн цугларах орчин болдог. Ус, намгархаг газар нь энэ мэт нийгмийн зохисгүй үйл ажиллагаанд оролцдог бүлэг хүмүүсийн цугларах газар болсноор нийгмийн харилцааны үйлчилгээг сөрөг нөлөөтэй гэж үзэхэд хүргэнэ.

Зарим ус, намгархаг газрын хувьд экосистемийн тодорхой нэг үйлчилгээ ба үр өгөөж хүртэгч хоёрын хооронд бодит уялдаа, холбоо байхгүй байж болно. Энэ нөхцөлд “0” оноогоор дүгнэх нь тохиромжтой.

Чухал асуудал:

Та экосистемийн үйлчилгээг үнэлэх тогтсон онооны аргачлалыг хэлэлцэн тохирч, зөвшөөрсөн үү?Та үр өгөөж хүртэгчдийн тооны хувьд ач холбогдолтой гэж үнэлэх босго тоог хэлэлцэн тохирч, зөвшөөрсөн үү?Та “Ач холбогдол бүхий” гэдэг нь ямар үйл ажиллагааг илэрхийлж байгааг бодож үзсэн үү?

B4. Үр өгөөжийн хамрах хүрээг тодорхойлох

УНГЭҮТҮ-ний аргачлал нь ус, намгархаг газрын үзүүлэх үр өгөөжийг газарзүйн ялгаатай цар хүрээнд буюу тухайн ус, намгархаг газрын хүрээ (хөрс үүсэх), орон нутгийн (шуурганаас хамгаалах), бүс нутгийн (тухайн газар нутгийн ган болон үерийн аюулаас хамгаалах) ба цаашлаад олон улсын түвшин (дэлхийн нүүрстөрөгчийн эргэлтийн зохицуулалт)-д үнэлдэг.

Page 17: УНГЭҮТҮ - RRC-EA

16

УНГЭҮТҮ-ний аргачлалаар үнэлгээг хийхэд ихэвчлэн гурван цар хүрээг ашиглах боловч судалгааны нөхцөлөөс хамааран өөр байж болно (Жишээ 5-ыг үзнэ үү):

• Орон нутагт үзүүлэх үр өгөөж: Ус, намгархаг газрын ойролцоо ажиллаж амьдардаг хувь хүн, өрх болон нийгмийн бүлэгт үзүүлэх үр өгөөж.

• Бүс нутагт үзүүлэх үр өгөөж: Ус намгархаг газрын эргэн тойронд, жишээлбэл, зэргэлдээ хотод ажиллаж, амьдардаг хувь хүн, өрх болон нийгмийн бүлэгт үзүүлэх үр өгөөж.

• Олон улсад үзүүлэх үр өгөөж: Хил хязгаараас давж үзүүлэх үр өгөөж.Үнэлгээг гүйцэтгэх ажилтнууд үр өгөөжийн хамрах хүрээг тодорхойлохдоо нийгмийн тодорхой бүлгүүд эсвэл орон нутгийн иргэдэд үзүүлэх үйлчилгээ, түүний үр өгөөжийг хүртэх боломжтой эсэхийг анхаарах хэрэгтэй. Энэ нь урт хугацааны менежментийн төлөвлөлт эсвэл гарч болзошгүй зөрчилдөөнийг шийдвэрлэхэд чухал байдаг.

Гүйцэтгэх ажилтнуудад өөрсдийн үнэлгээний нөхцөлд тохируулан бүртгэлийн хуудсыг өөрчилж болно. Жишээлбэл, УНГЭҮТҮ-г жижиг аралд хийвэл үзүүлж буй үр өгөөжийг орон нутгийн, арлын, бүс нутгийн болон олон улсын хүрээнд бүртгэж болно. Үүний адилаар үндэсний хэмжээнд ус, намгархаг газрын бүртгэлд өгөгдөл цуглуулах зорилгоор хийж буй үнэлгээнд үйлчилгээний хамрах хүрээг улс орных гэж тооцдог.

Газар дундын тэнгисийн арлын ус, намгархаг газар (MedIsWet) төсөл нь Газар дундын тэнгисийн бүс нутгийн арлууд дахь 2500 гаруй ус, намгархаг газрын экологийн хэв шинжийг үнэлжээ. Тэд арлын ус, намгархаг газруудын экосистемийн үйлчилгээг үнэлэхдээ УНГЭТҮ-г ашиглав. Газар дундын тэнгисийн олон орноос ирсэн гүйцэтгэгч ажилтнуудын зөвлөлдөх ажлын уулзалтаар найдвартай ба харьцуулж болохуйц үр дүнг тогтвортой гаргах онооны системийн аргыг боловсруулсан.

Хээрийн туршилт болон хэлэлцүүлгийн үеэр таван онооны үнэлгээнд ашиглах дараах ангиллыг боловсруулав. Үүнд:

+ + >1000 хүн үр өгөөж хүртэх+ 1-с 1000 хүртэлх хүн үр өгөөж хүртэх0 Маш бага хэмжээний үр өгөөж- 1-с 1000 хүртэлх хүн алдагдал хүлээх- - >1000 хүн алдагдал хүлээх? Нотолгоо хангалтгүй

MEDISWET төслийн ажилтнууд УНГЭТҮ-г

гүйцэтгэж буй нь Тур Дү Валат, Франц

Жишээ 4. ОНООНЫ СИСТЕМИЙГ ЗӨВШӨӨРӨХ (MEDISWET) ГАЗАР ДУНДЫН ТЭНГИСИЙН АРЛЫН УС, НАМГАРХАГ ГАЗРЫН ТӨСӨЛ

Page 18: УНГЭҮТҮ - RRC-EA

17

Ус, намгархаг газрын менежментийн стратеги боловсруулахад чиглэсэн судалгааны ажлын хүрээнд УНГЭТҮ-г Коломбо хотын бүс нутгийн 60 гаруй ус, намгархаг газарт гүйцэтгэв. Энэхүү үнэлгээг үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг болон орхигдсон будааны талбайнууд, задгай устай сувгууд, нуурууд, хүний гараар бүтсэн “цөөрөм”, байгалийн намаг ба балчиг зэрэг ялгаатай ус, намгархаг газруудад гүйцэтгэжээ. Үр өгөөжийн хамрах дөрвөн түвшинг хээрийн судалгааны үнэлгээг хийхээс өмнө тохиролцов. Үр өгөөжийг дараах хүрээнд үнэлнэ. Үүнд:

• Орон нутгийн (ус, намгархаг газарт болон гадагш 250 м хүртэлх зайд)• Хотын бүсийн• Бүс нутгийн• Үндэсний.

Нутгийн иргэд нь анхдагч үр өгөөж хүртэгчид болохыг УНГЭТҮ-ээр тодорхойлсон. Агаарын температурыг бууруулах, будаа ба загас зэрэг хүнсний хангамж, үерийн зохицуулга, амралт ба боловсрол зэрэг үйлчилгээний үр өгөөжийг нутгийн иргэд ус, намгархаг газраас хүртдэг. Гэвч зарим үйлчилгээний үр өгөөжийн хамрах хүрээ нь өөр байсан ба тухайлбал, хамгаалалтанд авсан зүйлүүдийн амьдрах орчны хангах үйлчилгээ нь үндэсний хэмжээний үнэ цэнтэй байсан бол нүүрстөрөгчийн хадгалалтын үйлчилгээний үр өгөөж нь олон улсад ач холбогдолтой байна.

Коломбо хотын нутгийн загасчид хүнсэндээ зориулж

сувгаас загас барьж буй нь

Байгалийн балчиг намаг бүхий ус, намгархаг газар

нь нүүрстөрөгчийг хадгалж, үндэсний хэмжээний

хамгааллын холбогдолтой зүйлийн амьдрах орчин

болдог.

Жишээ 5. ҮР ӨГӨӨЖИЙН ХАМРАХ ХҮРЭЭГ ТОДОРХОЙЛОХ ШРИ ЛАНКЫН КОЛОМБО ХОТЫН УС, НАМГАРХАГ ГАЗАР

Чухал асуудал:

Та экосистемийн үйлчилгээний үр өгөөжийг үнэлэх хамрах хүрээг хэлэлцэн тохирч, зөвшөөрсөн үү?

B5. Үнэлгээг гүйцэтгэх хугацааг тогтоох

Ус, намгархаг газрын экосистемийн хангах үйлчилгээ нь цаг хугацааны явцад өөрчлөгддөг. УНГЭҮТҮ-ний аргачлалыг ашиглан хийсэн хээрийн үнэлгээ нь зөвхөн тухайн цаг хугацааны тодорхой агшны мэдээллийг өгдөг. Гэвч экосистемийн олон үйлчилгээний ач холбогдлын түвшин нь урт хугацааны туршид (жилд, арван жилд, зуун жилд) хувьсан өөрчлөгдөхөөс гадна нэг жилийн дотор улирлаас хамаарч өөрчлөгдөж болдог. Жишээлбэл, өвлийн хүйтэн, салхитай, хур тунадастай өдөр судалгаа

Page 19: УНГЭҮТҮ - RRC-EA

18

хийх газарт очиход амралт зугаалгаар явж буй хүмүүс байхгүй, эсвэл бага байж болно. Харин эсрэгээрээ яг ижил байршилд зуны дулаан өдөр үнэлгээг хийхэд амралт зугаалгын төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцож буй олон хүний ажиглаж болох ба энэ тохиолдолд ус, намгархаг газрын үер болон шуурганаас хамгаалах үйлчилгээг үнэлэх боломжгүй.

Чухал асуудал:

Та үнэлгээг хийж гүйцэтгэх хугацааг хэлэлцэн тохирч, зөвшөөрсөн үү?

B6. Үнэлгээ хийх газар нутгийг тодорхойлох

Ус, намгархаг газрын үнэлгээ хийх газар нутгийг тодорхойлох нь үнэлгээ гүйцэтгэх ажилтнуудын анхаарах чухал хүчин зүйл юм. УНГЭҮТҮ-г ус, намгархаг газрыг бүхлээр нь хамруулан хийж болох ба томоохон ус, намгархаг газрын тодорхой хэсэгт экосистемийн үйлчилгээг үнэлэхэд ч ашиглаж болно. Жишээлбэл, томоохон ус, намгархаг газарт задгай ус, намагтай бэлчээр, түрлэг бүхий газар зэрэг бүсүүд хамаарч болох бөгөөд бүс тус бүрийн үзүүлж буй үр өгөөж хоорондоо ялгаатай. Хээрийн судалгааны үнэлгээг үр дүнтэй гүйцэтгэхийн тулд тухайн үнэлгээний зорилго болон үнэлгээг хийх газар нутгуудыг урьдчилан тохиролцох хэрэгтэй. Жишээ 6-д хоорондоо ялгаатай газар нутгуудад хийсэн үнэлгээний жишээг тайлбарлав.

БНСУ-ын Сунчеон булан гэх Рамсарт бүртгэлтэй газарт чадавхийг дээшлүүлэх сургалтын хүрээнд УНГЭҮТҮ-г гүйцэтгэв. Сунчеон булан нь хоорондоо ялгаатай олон ус, намгархаг газруудыг багтаадаг. Хээрийн судалгааны үнэлгээг хийхээс өмнө зөвлөлдөх ажлын уулзалтыг зохион байгуулжээ. Тухайн газар нутгийн ажилтнууд, орон нутгийн оролцогч талууд болон дадлагажигч ажилтнууд нь уг уулзалтаар томоохон ус, намгархаг газрын хоорондоо ялгаатай хэсгүүдийг үнэлэх хамгийн оновчтой үнэлгээний аргачлалыг хэлэлцэн зөвшөөрөв. Судалгаа хийх гол талбай болох тохойг үнэлгээний ялгаатай долоон хэсэгт хуваав.

Жишээ 6. УНГЭҮТҮ-Г ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР НУТГИЙГ ТОДОРХОЙЛОХ РАМСАРТ БҮРТГЭЛТЭЙ ГАЗАР СУНЧЕОН БУЛАНГИЙН DONGCHEON ESTUARY

A Далайн түрлэг бүхий шавартай газарB1 Зэгс ихтэй газар B2 Зэгс ихтэй ус, намгархаг газарC Цэнгэг устай намагD Далайн түрлэгээс үүссэн горхи буюу урсацE Хамгаалалтад авсан цагаан будааны талбайF Бохир усны цөөрөм

© Digital Globe 2018

Page 20: УНГЭҮТҮ - RRC-EA

19

Чухал асуудал:

Та ус, намгархаг газрын үнэлгээг гүйцэтгэх газар нутгийг хэлэлцэн тохирч, зөвшөөрсөн үү?

B7. Тоног төхөөрөмжийн хэрэгцээ

УНГЭҮТҮ-г гүйцэтгэхэд харьцангуй энгийн тоног төхөөрөмжүүд шаардагдах ба дараах зөвлөмжүүдийг дагана. Үүнд:

• Үнэлгээний хуудсыг хангалттай хэмжээгээр бэлтгэсэн эсэхийг шалгах хэрэгтэй (үнэлгээний хуудас норох, гэмтэж үрэгдэх ба үнэлгээг гүйцэтгэх явцад үнэлгээний хуудсанд засвар, өөрчлөлт хийх тохиолдол гарах гэх мэт). Нөгөө талаас ус, чийгт тэсвэртэй таблет, компьютерыг ашиглаж болох юм.

• Үнэлгээ хийх газар нутгийг тодорхой болгох зорилгоор газрын зураг эсвэл агаараас авсан зургийг ашиглах хэрэгтэй (агаараас авсан зургийг веб хөтчөөс хайж, ашиглах боломжтой).

• Үнэлгээний хуудсыг бөглөхдөө хуудасны ард барих хатуу хавтас болон хэд хэдэн үзэг/харандаа авч явах. Хэрэв таблет, компьютер ашиглах тохиолдолд үнэлгээг хийхээр явахын өмнө бүрэн цэнэгтэй эсэхийг шалгах хэрэгтэй.

• Камер болон байршил тогтоох төхөөрөмжөөр зураг авч, тухайн газрын зураг болон байршлын солбицлыг тэмдэглэх хэрэгтэй.

• Гүйцэтгэх ажилтнууд нь хувийн хамгаалалтын хэрэгсэлтэй байх ёстой ба тэдэнд эрүүл мэнд болон аюулгүй байдлын талаарх санамжуудыг үнэлгээ хийхээс өмнө өгсөн байх шаардлагатай.

Чухал асуудал:

Танд үнэлгээг аюулгүй, үр дүнтэй хийхэд шаардагдах бүх тоног төхөөрөмж байгаа юу?

Page 21: УНГЭҮТҮ - RRC-EA

20

C. ҮНЭЛГЭЭГ ХЭЭРИЙН НӨХЦӨЛД ХИЙХ

C1. Зорилгодоо төвлөрөх

Хээрийн судалгааны явцад үнэлгээг хийхдээ гүйцэтгэх ажилтнууд УНГЭҮТҮ-ний аргачлалыг ашиглахад бүхий л анхаарлаа хандуулах нь чухал юм. Гүйцэтгэх ажилтнууд нь экосистемийн үйлчилгээ тус бүрийн ач холбогдлыг онооны системээр тогтмол үнэлж, үр өгөөжийн хүрээг тодорхойлох шаардлагатай. Хийгдэж буй үнэлгээний зорилгоос үл хамааран үйлчилгээ тус бүрт тэмдэглэлийг хөтлөх нь нотолгоог бүрдүүлэхэд чухал байдаг.

C2. Ажиглалт болон асуулт ашиглах

УНГЭҮТҮ-ний аргачлал нь экосистемийн үйлчилгээ тус бүрийн ач холбогдлыг үнэлэх зорилгоор тодорхой хүчин зүйл болон холбогдох асуудлыг шийдвэрлэхэд хэд хэдэн асуулт тавин, хариулт авах зэргээр гүйцэтгэх ажилтан өөрийн чадвараа хээрийн судалгааны ажиглалт, бодит байдал эсвэл үзүүлэлттэй уялдуулдаг онцлогтой.

Хээрийн судалгаанд ашигладаг олон үзүүлэлтүүдийг экосистемийн ялгаатай үйлчилгээг ойлгоход хэрэглэдэг (Хавсралт 2-ыг үзнэ үү). Гүйцэтгэх ажилтнууд нь тухайн газарт эдгээр үзүүлэлт байгаа эсвэл байхгүй эсэхийг санаачилга гарган хэлэлцсэнээр зөвшилцөлд хүрнэ. Эдгээр хээрийн судалгааны үзүүлэлтийг бөглөхөд тухайн газар нутгийн хүрээлэн буй орчин болон нийгмийн нөхцөл байдлыг илүү өргөн хүрээнд ойлгох нь чухал. Үнэлгээ гэдэг нь энгийн “дөрвөлжин нүдэнд тэмдэг тавих” үйлдэл биш гэдгийг гүйцэтгэх ажилтнууд анхаарах ёстой. Тэд үнэлгээг тухайн газар нутгийн үйлчилгээ үзүүлэх боломжит байдалд үндэслэх бус, харин зөвхөн ажиглалтын бодит үр дүнд эсвэл нотолгоонд тулгуурлах ёстой. Хэрэв экосистемийн үйлчилгээ болон нэг ба түүнээс олон өгөөж хүртэгчийн хооронд холбох нотолгоо байхгүй бол ус, намгархаг газар нь тухайн үр өгөөжийг үзүүлэхгүй байна гэж үзэх талтай.

Гүйцэтгэх ажилтнууд нь нийгэм болон хүрээлэн буй орчны нөхцөлийг илүү өргөн хүрээнд авч үзэн, хээрийн ажиглалт хийхдээ тухайн үйлчилгээний үзүүлэх үр өгөөжийн хүрээ болон бодит үр өгөөж хүртэгчдийг авч үзэх хэрэгтэй. Үр өгөөж хүртэгчгүй байх нь бодит үйлчилгээ байхгүй гэсэн утга юм.

Экосистемийн олон үйлчилгээ нь өөр хоорондоо харилцан үйлчилж, бие биеийнхээ үйл ажиллагааг дэмждэг. Ялгаатай үйлчилгээнүүдийн харилцан үйлчлэл нь дэмжих үйлчилгээний ач холбогдлыг үнэлж ойлгоход чухал (Жишээ 7-г үзнэ үү). Дэмжих үйлчилгээ нь хүмүүст үр өгөөж өгдөг өөр төрлийн үйлчилгээтэй шууд холбоотой (өөрөөр хэлбэл дэмждэг) эсвэл өөр дэмжих үйлчилгээтэй холбоотой байх үед онооны үнэлгээг “+” эсвэл “++” гэж өгнө. Жишээлбэл, ургамал ургахдаа шимт бодисыг эргэлтэд оруулж (дэмжих үйлчилгээ) уснаас азот, фосфор зэрэг бодисыг зайлуулахад оролцсоноор усыг цэвэршүүлэх (зохицуулах үйлчилгээ)-ийг дэмждэг. Амьдрах орчныг хангах (дэмжих үйлчилгээ) үйлчилгээ нь ус, намгархаг газрын гоо үзэмж нь амрах зугаалахад таатай орчныг бүрдүүлснээр соёлын үйлчилгээг дэмждэг. Үүний адилаар органик бус нэгдлүүд (нүүрстөрөгчийн хий (CO2) ба ус (H2O)) нь энергийн (ихэвчлэн нарны гэрлийн) оролцоотойгоор органик молекул болон нэгдэх нь (ус, намгархаг газрын хувьд анхдагч үйлдвэрлэгчид нь ихэвчлэн ургамал ба замаг байдаг) ургамал ургахад ашиглагдах ба цаашлаад эдгээр ургамлыг шууд хүнсэнд хэрэглэх болон шууд бусаар малын тэжээл болгох зэргээр хүнс болгон ашиглах эсвэл баяр ёслолын үед ашиглах гоёл чимэглэлийн

Page 22: УНГЭҮТҮ - RRC-EA

21

нөөц болгодог. Гэвч эсрэгээрээ эдгээр тохиолдлуудад дэмжих үйлчилгээ огт байхгүй байж ч болох юм. Жишээлбэл, хөдөө аж ахуйн газрын менежмент доройтсоны улмаас ус, намгархаг газарт хөрс үүсэхгүй байвал дэмжих үйлчилгээг “0” оноогоор үнэлэх бол элэгдлийг зохицуулах үйлчилгээг сөрөг оноогоор (“-“) дүгнэх боломжтой.

Дэмжих үйлчилгээ нь бие биенээ харилцан “дэмждэг” онцлогтой. Жишээлбэл, газар доорх усыг

Lashford Lane Fen нь Төв Английн төвд байрших хамгийн том шүлтлэг бүрд бөгөөд олон улсын хэмжээнд ач холбогдол бүхий ус, намгархаг газар юм. Ус, намгархаг газрын гадаргуу нь эрдэс ихтэй усаар тэжээгддэг тул байнгын усаар хангагдаж, хүлэрт хөрсийг үүсгэдэг.

Хүлэрт хөрс нь органик бодисыг хуримтлуулж, газар доорх усыг дахин боловсруулж, ургамал, амьтныг амьдрах орчноор хангадаг. Тиймээс энэ бүрд нь бусад үйлчилгээний хүртээмжид нөлөөлөх олон төрлийн дэмжих үйлчилгээтэй болохыг доорх диаграмаас харна уу.

Английн Оксфордширийн Lashford Lane Fen-ий онцгой

хамгаалалттай газрын хүлэрт хөрс

Жишээ 7. ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРГИЙГ ОЙЛГОХ НЬ ХӨРС ҮҮСЭХ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН БОДИСЫН ЭРГЭЛТ, УСНЫ ДАХИН БОЛОВСРУУЛАЛТ, АМЬДРАХ ОРЧНЫ ХАНГАМЖ

тогтмол, дахин боловсруулах (цэвэршүүлэх) нь хүлэрт хөрс үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Газар доорх шим бодисоор хомс усны эргэлт нь ургамал болон амьдрах орчны олон янз байдлыг дэмждэг. Түүнчлэн экосистемийн бусад үйлчилгээнд үзүүлэх эдгээр дэмжих үйлчилгээ нь чухал ач холбогдолтой. Хөрс үүсэх нь нүүрстөрөгчийг шингээж, дэлхийн цаг уурын зохицуулгатай бол усны дахин боловсруулалт (цэвэршүүлэлт) нь ууршилтын хурдыг нэмэгдүүлснээр зуны улиралд агаарын температурыг бууруулдаг. Үүнээс гадна хөрсний шим бодисын эргэлт нь шим тэжээлээр хомс газар доорх усны чанарыг сайжруулах ба бохирдуулагч эх үүсвэр байхгүй тохиолдолд ус цэвэршилт явагдахгүй.

Бусад үйлчилгээ ОнооДэлхийн цаг уурын зохицуулга +Ус цэвэршүүлэлт 0Орон нутгийн цаг уурын зохицуулга +Тоос хүртээлтАмралт зугаалгаБоловсролГоо зүй(Олон улсын хувьд ач холбогдолтой)

++

Дэмжих үйлчилгээХөрс үүсэлтШим тэжээлийн эргэлтУсны дахин боловсруулалтАмьдрах орчны хангамж

Page 23: УНГЭҮТҮ - RRC-EA

22

C3. Нутгийн болон уугуул иргэдийн мэдлэгийг шингээх

Тухайн газар нутгийн үйл ажиллагаанууд болон иргэдийн амьдралын хамаарлыг тодорхойлох үнэлгээнд нутгийн иргэдийн мэдлэг зайлшгүй шаардлагатай. Гүйцэтгэх ажилтнууд тухайн газар нутгийн талаар ялангуяа нийгмийн харилцааны хүрээнд үнэлгээний бэлтгэл ажлыг гүйцэтгэхдээ нутгийн иргэдийн мэдлэгийг хэрхэн ашиглаж болохыг гадарладаг байх хэрэгтэй. Боломжтой бол үнэлгээ хийх ажилтнууд орон нутгийн оролцогч талуудтай холбоо тогтоох нь ус, намгархаг газар болон хүмүүсийн хоорондын харилцааг илүү сайн ойлгоход дөхөмтэй. Ихэнх тохиолдолд энэ нь албан бус, энгийн харилцан ярианы хэлбэрээр байж болно. Нутгийн иргэдийн мэдээллийг үнэлгээнд ашиглах зөвшөөрлийг нутгийн иргэдээс авна.

Гүйцэтгэх ажилтнууд нь оролцогч талуудын бүтэц, шатлан захирах зарчмыг орон нутгаас эхлэн (ус, намгархаг газрын ойролцоо амьдардаг/ажилладаг хүмүүс), бүс нутгийн (ус, намгархаг газрын эхлэл ба төгсгөл хэсэгт эсвэл өргөн хүрээг хамарсан бүсэд) болон олон улсын (үндэсний хил хязгаарыг давсан оролцогч талууд болон үр өгөөж хүртэгчид) түвшинд хүртэл мэддэг байх шаардлагатай. Энэ нь экосистемийн үйлчилгээг зөвшөөрөгдсөн газар нутагт явуулах боломжийг олгоно. Зарим тохиолдолд эдгээр мэдээллийг олж авахад гүйцэтгэх ажилтнууд нэлээд олон оролцогч талуудтай холбоо тогтоох шаардлага үүсдэг.

C4. Зөвшилцөлд хүрэх

Үнэлгээг энэ чиглэлээр бэлтгэгдсэн хоёр хүн хамтран хийнэ. Гүйцэтгэх ажилтнууд нь тухайн газар нутгийн нийгэм ба хүрээлэн буй орчны нөхцөл болон ус, намгархаг газрын аль төрөлд хамаарагдах талаар нэгдсэн ойлголттой байх хэрэгтэй.

Гүйцэтгэх ажилтнууд экосистемийн үйлчилгээ тус бүрт хамаарал бүхий ач холбогдол, үр өгөөжийн хамрах хүрээний талаар зөвшилцөлд хүрэх нь УНГЭҮТҮ амжилттай байх хүчин зүйл мөн. Мэдлэг туршлагаа солилцох, хамтран ашиглах, үр дүнтэй харилцан яриа өрнүүлэх замаар зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Хэрэв гүйцэтгэх ажилтнууд нь гарах үр дүнг тооцоолох боломжгүй эсвэл мэдлэг, ойлголт хангалтгүйгээс шалтгаалан зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд тухайн үйлчилгээний ач холбогдлын хэсэгт «мэдэгдэхгүй» (эсвэл «?» нотолгоо хангалтгүй) гэсэн тэмдэглээг хийж, үнэлгээг хийж дууссаны дараа туршлагатай мэргэжилтнээс зөвлөгөө авна.

C5. Мэдээллийг бүртгэх

Үнэлгээг гүйцэтгэх ажилтнууд УНГЭҮТҮ-ний хээрийн судалгааны хуудсыг ашиглан ус, намгархаг газрын экосистемийн үйлчилгээний үнэлгээг системчилсэн байдлаар хийх ёстой. Хээрийн судалгааны үнэлгээний хуудас нь хэд хэдэн хэсгээс бүрддэг. Үнэлгээний хуудасны хуулбарыг Хавсралт 1-т оруулсан болно. RRC-EA-ын веб хуудаснаас7 англи хэл дээрх цахим хувилбарыг татаж авах боломжтой.

УНГЭҮТҮ-ний хээрийн судалгааны хуудсыг тухайн орон нутгийн нөхцөлд тохируулан боловсруулах нь зүйтэй. Экосистемийн үйлчилгээний эцсийн байдлаар гаргасан жагсаалт, үнэлгээ хийх газар нутаг, үйлчилгээний ач холбогдлыг тодорхойлоход ашиглах онооны систем, үр өгөөжийг тэмдэглэх газарзүйн цар хүрээг (өмнөх бүлэгт дурдсан) онцгойлон анхаарах хэрэгтэй.

7www.rrcea.org

Page 24: УНГЭҮТҮ - RRC-EA

23

Гүйцэтгэх ажилтнууд нь үнэлгээг хийх явцдаа боломжит бүх мэдээллийг цуглуулах хэрэгтэй ба УНГЭҮТҮ-ний хээрийн судалгааны хуудас дээрх бүх талбарыг бөглөх ёстой. Үүнд:

• Хээрийн судалгааны ажиглалтын талаар хангалттай, маш тодорхой тэмдэглэл хөтлөх нь үнэлгээг хийх болон үүний дараа хийгдэх дүн шинжилгээнд чухал байдаг.

• “Ач холбогдлын зэрэглэл” баганад өмнөх бүлэгт тайлбарласан тэмдэглэгээг ашиглан үйлчилгээ тус бүрийн ач холбогдлыг үнэлж, оноог тавина.

• “Үр өгөөжийг тайлбарлах” баганад товч тэмдэглэл бичнэ.

• “Ач холбогдлын зэрэглэл” баганад “0” эсвэл “?”-ээс бусад тэмдэглэгээ хийгдсэн тохиолдолд экосистемийн үйлчилгээг үр өгөөж (эсвэл алдагдал) гэж тодорхойлох боломжтой тул холбогдох “Үр өгөөжийн хамрах хүрээ” багана бүрт тэмдэглэгээ хийнэ. Үр өгөөжийг өргөн цар хүрээнд хүртэж болох тул уг баганад нэгээс олон тэмдэглэгээ хийх боломжтой.

Гүйцэтгэх ажилтнууд нь ус, намгархаг газрыг орхиж явахын өмнө шаардлагатай бүх мэдээллийг тэмдэглэсэн эсэх, мөн хээрийн судалгааны үнэлгээний хуудсыг бүрэн бөглөсөн эсэхийг нягтлан шалгах хэрэгтэй. Үүнд үнэлгээг гүйцэтгэж буй газрын гэрэл зураг ч хамаарна.

Хангалттай мэдээллийг цуглуулснаар уг үнэлгээний байршил болон үндэслэлийг бусдад ойлгомжтой болгох, мөн үнэлгээг давтан хийх боломжтой болгоход гол зорилго нь оршино.

Page 25: УНГЭҮТҮ - RRC-EA

24

Хээрийн судалгааны үнэлгээний хуудасны ялгаатай хэсгүүдийг дараах хөтчийн дагуу бөглөнө. Үүнд:

1. Газар нутгийн тухай үндсэн мэдээлэл

Ус, намгархаг газрын нэр, байршил тогтоох төхөөрөмж дээрх солбицол, үнэлгээг гүйцэтгэсэн огноо, гүйцэтгэх ажилтнуудын нэр зэрэг үндсэн мэдээллийг үнэлгээний хуудас бүрт заавал тэмдэглэдэг (Диаграм 3). Хэрэв нэг ус, намгархаг газрын доторх хэд хэдэн байршилд үнэлгээг хийж байгаа бол газруудыг тус бүрт нь ялган тэмдэглэх нь маш чухал юм. Дараах жишээнд Waterland Estuary-д байх тодорхой нэг газрыг “далайн түрлэг бүхий шавартай газар # 2” гэж тэмдэглэсэн байна.

УС, НАМГАРХАГ ГАЗРЫН ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮРГЭВЧИЛСЭН ҮНЭЛГЭЭХЭЭРИЙН СУДАЛГААНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС

Түлхүүр Ач холбогдлын зэрэглэл Ус, намгархаг газрын нэр: Waterland Estuary- далайн түрлэг бүхий шавартай газар #2

+++0---?

Өндөр ач холбогдолтой эерэг үр өгөөжЭерэг үр өгөөжМаш бага хэмжээтэй үр өгөөжАлдагдалИх хэмжээтэй алдагдалНотолгоо хангалтгүй

Байршил тогтоох төхөөрөмж дээрх солбицол: 51.823 N, 0.975 E

Огноo: 2020/02/02Гүйцэтгэх ажилтнуудын нэр: Iris Flagg ба Robin Ragged

Диаграм 3. Бүртгэлийн хуудас- Газар нутгийн үндсэн мэдээлэл

2. Үйлчилгээний ач холбогдлыг оноогоор үнэлэх

Экосистемийн үйлчилгээ бүрийг оноогоор үнэлэх ёстой ба үр өгөөжийн хувьд ялимгүй бага эсвэл ач холбогдолгүй тохиолдолд (“0”), эсвэл үнэлэх боломжгүй тохиолдолд (“?”) гэж бичнэ. “Үр өгөөжийг тайлбарлах” хэсэгт тайлбарыг үйлчилгээ тус бүр дээр тэмдэглэх хэрэгтэй (Диаграм 4-ийг үзнэ үү).

Тайлбарыг алхам-алхамаар хийхХа

нгах

үйл

чилг

ээ

Ач холбогдлын

зэрэглэлҮр өгөөжийг тайлбарлах Орон

нутгийнБүс

нутгийнОлон улсын

Цэнгэг ус 0 Цэнгэг усгүй-давсархаг устай

Хоол хүнс + Нутгийн иргэд хясаа түүдэг

Түлш 0 Түлшний мод болон өөр материал авдаггүй

Мяндсан, ширхэглэг утас 0 Мяндсан, ширхэглэг утас үйлдвэрлэдэггүй

Генетикийн нөөц 0 Онцгой генетик нөөцгүй

Байгалийн гаралтай эм бэлдмэл +

Нутгийн гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шавар ашигладаг

Гоёл чимэглэлийн нөөц + Хясааны хавтас түүж дэлгүүрт зардаг

Шавар, эрдэс, чулуулаг олборлох +

Нутгийн вааран эдлэлийн үйлдвэрлэлд шавар ашигладаг

Диаграм 4. Бүртгэлийн хуудас- Үйлчилгээний ач холбогдлыг оноогоор үнэлэх

3. Үр өгөөжийн хамрах хүрээг бүртгэх

Экосистемийн үйлчилгээ бүрт тухайн үйлчилгээ нь үр өгөөж (эсвэл алдагдал) өгдөг эсэхийг мөн хамрах хүрээг тэмдэглэх ёстой. Үр өгөөжийн хамрах хүрээг тэмдэглэхдээ ”√” тэмдэг ашиглана. Үйлчилгээний нөхцөлөөс шалтгаалж, нэг үйлчилгээ олон хүрээнд үр өгөөж өгөх боломжтой байдаг (Диаграм 5-ыг үзнэ үү).

Page 26: УНГЭҮТҮ - RRC-EA

25

Диаграм 5. Бүртгэлийн хуудас- Үр өгөөжийн хамрах хүрээг тэмдэглэх

4. Тэмдэглэл хийхҮнэлгээний сүүлчийн хэсгийг тухайн газар нутгийн талаарх нэмэлт мэдээлэл болон экосистемийн үйлчилгээнд нөлөөлж болох хүчин зүйлсийг тэмдэглэхэд ашиглана. Эдгээр тэмдэглэл нь нотолгоог баримтжуулах бөгөөд экосистемийн үйлчилгээ болон тухайн газоын бусад асуудлуудыг тодорхойлоход чухал холбогдолтой (Диаграм 6-г үзнэ үү).

Дэм

жих

үйл

чилг

ээ

Хөрс үүсэх + Их хэмжээний шавар ба лаг хуримтлагддаг √ √

Экосистемийн анхдагч үйлдвэрлэгч

+ Далайн түрлэг бүхий газар замган давхраа үүсэх

Шим тэжээлийн эргэлт + Шим тэжээлээр баялаг ус болон далайн түрлэгийн байнгын солилцоо

√ √

Усны дахин боловсруулалт

+ Давсархаг ус болон далайн түрлэгийн байнгын солилцоо

Амьдрах орчны хангамж ++ Эргийн шувуудад тохиромжтой шаварлаг газар

√ √ √

Тэмдэглэл: Үерийн бохир ус шавартай газар руу урссанаас шалтгаалсан бохирдлын шинж бүхий их хэмжээтэй шавартай газар. Хүмүүс тэндээс хүнсэндээ хясаа түүж хэрэглэх ба загас барихад өгөөш болгож хорхой түүдэг.

Диаграм 6. Бүртгэлийн хуудас- Тэмдэглэл хийх

Ханг

ах ү

йлчи

лгээ

Ач холбогдлын

зэрэглэлҮр өгөөжийг тайлбарлах Орон

нутгийнБүс

нутгийнОлон улсын

Цэнгэг ус 0 Цэнгэг усгүй-давсархаг устай √Хоол хүнс + Нутгийн иргэд хясаа түүдэг

Түлш 0 Түлшний мод болон өөр материал авдаггүй

Мяндсан, ширхэглэг утас 0 Мяндсан, ширхэглэг утас үйлдвэрлэдэггүй

Генетикийн нөөц 0 Онцгой генетик нөөцгүй

Байгалийн гаралтай эм бэлдмэл +

Нутгийн гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шавах ашигладаг

Гоёл чимэглэлийн нөөц + Хясааны хавтас түүж дэлгүүрт зардаг √Шавар, эрдэс, чулуулаг олборлох +

Нутгийн вааран эдлэлийн үйлдвэрлэлд шавар ашигладаг

Page 27: УНГЭҮТҮ - RRC-EA

26

D. ӨГӨГДЛИЙГ БОЛОВСРУУЛАХ, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ

D1. Өгөгдлийг нягталж шалгах ба боловсруулах

Гүйцэтгэх ажилтнууд нь УНГЭҮТҮ-ний өгөгдлийг шалгах ба боловсруулах үүрэгтэй. Үнэлгээг хийсэн ус, намгархаг газрыг орхиж явахын өмнө эцсийн хяналтыг хийх ба хээрийн судалгааны үнэлгээний хуудас дээрх бүх баганыг бөглөсөн эсэхийг шалгах шаардлагатай.

Үнэлгээ хийсэн газрыг орхиж явсны дараа ч өгөгдлийг дахин шалгах хэрэгтэй. Хээрийн судалгааны үнэлгээг дуусгахын өмнө дараах зүйлсийг шалгана. Үүнд:

• Ажиглалтын өгөгдөл эсвэл интернэтэд байршсан агаараас авсан гэрэл зургийг ашиглан үнэлгээ хийсэн газрын байршил зөв эсэхийг шалгах.

• Байршил тогтоогч төхөөрөмжид солбицлыг зөв бүртгэсэн эсэхийг баталгаажуулах.

Хээрийн судалгааны үнэлгээний хуудсыг сканердах эсвэл өгөгдлийг микрософтын эксел программын хүснэгтэд оруулах нь хамгийн энгийн шийдэл юм. Статистик дүн шинжилгээг хийх болон өгөгдлийг хадгалахад дижитал хувилбар ашиглаарай.

Бүх гэрэл зургууд нь дугаартай ба нэртэй (хальсанд буулгасан бол дижитал хэлбэрээр) байх хэрэгтэй бөгөөд УНГЭҮТҮ-ний хуудсанд харгалзах тоог бичиж, үнэлгээний хуудасны дижитал хуулбарт уг зургуудыг хавсаргах ёстойг анхаарна уу.

D2. Дүн шинжилгээ

Гүйцэтгэх ажилтнууд нь УНГЭҮТҮ-ний өгөгдлийг хүснэгтлэх эсвэл үнэлгээний хуудсыг сканердаж дижитал хэлбэр рүү шилжүүлнэ. Гүйцэтгэх ажилтнууд нь өгөгдлийг хүснэгтэд оруулахдаа техникийн алдааг хянах зорилгоор хамтран ажиллах нь зүйтэй. Үйлчилгээний ач холбогдлын оноог энэ үе шатанд засан өөрчилж болох бөгөөд энэ нь зөвшилцөх үйл явцын нэг хэсэг юм.

“Гэрлэн дохионы” өнгөний систем нь үр дүнг мэдээлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга мөн (Жишээ 8-ыг үзнэ үү). Ногоон өнгөөр эерэг нөлөөг, улбар шар болон улаан өнгөөр сөрөг нөлөөг тэмдэглэнэ. Харин “0” оноог шараар тэмдэглэх эсвэл хоосон үлдээж болно. Энэ арга нь нэг ус, намгархаг газрын ялгаатай хэсгүүдийн үйлчилгээг хооронд нь харьцуулах боломжийг олгодог. Жишээ 8-д байгалийн давст намгийн зохицуулах үйлчилгээ нь хүнд өгөх үр өгөөжийн хувьд үржүүлгийн цөөрмөөс илүү байгааг харуулжээ.

Page 28: УНГЭҮТҮ - RRC-EA

27

Жишээ 8. ҮР ДҮНГ МЭДЭЭЛЭХ ГЭРЛЭН ДОХИОНЫ АРГА

Экосистемийн үнэлгээ

Үржүүлгийн цөөрөм

Байгалийн давсархаг

устай намаг

Давсархаг устай үргэлжилсэн

зэгс, шагшуургаАгаарын чанарын зохицуулга - ++ +

Орон нутгийн цаг уурын зохицуулга 0 + +

Дэлхийн цаг уурын зохицуулга 0 ++ +

Усны зохицуулга 0 ++ +

Үерийн аюулын зохицуулга - ++ +

Шуурганы аюулын зохицуулга - ++ 0

Хөнөөлт амьтдын зохицуулга 0 + -

Өвчин эмгэгийн зохицуулга - хүн - - -

Өвчин эмгэгийн зохицуулга - мал, амьтан - - -

Элэгдлийн зохицуулга 0 + +

Ус цэвэршүүлэлт -- + +

Тоос хүртээлт 0 + +

Давсжилтын зохицуулга - + +

Түймрийн зохицуулга 0 - 0

Дуу чимээний ба үзэгдэх орчны хамгаалалт 0 0 0

УНГЭҮТҮ-ний үр дүнг бүрэн бус статистикт шилжүүлэх аргаар диаграм, график болон бусад тохиромжтой хэлбэрээр илэрхийлж болдог. Гэвч үр дүнг тоон утгаар илэрхийлсэн тохиолдолд эдгээр нь бүрэн статистик үнэлгээнд шилжүүлсэн өгөгдөл бус зөвхөн дүрслэлийн шинжтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүрэн бус статистик үнэлгээнд шилжүүлсэн өгөгдлийг дараагийн шатны дүн шинжилгээ болон графикийн аргаар дүрслэх боломжтой болгохын тулд ач холбогдлын зэргийг (“++”-ээс “- -“ хүртэл) “1.0” ба “-1.0” тоон утгуудад шилжүүлэн илэрхийлж болно (Жишээ 9-ийг үзнэ үү).

Жишээ 9. ТООН УТГА РУУ ШИЛЖҮҮЛЭХ

Ач холбогдлын оноо

++ + o - -- ?

Тоон утга 1.0 0.5 0.0 -0.5 -1.0 Дүн шинжилгээнээс хасах

Page 29: УНГЭҮТҮ - RRC-EA

28

Экосистемийн үйлчилгээний ач холбогдлын онооны тэмдэглэгээг тоон утгад шилжүүлэн нэгдсэн графикуудыг дүрслэх боломжтой. Томоохон хэмжээний болон олон тооны ус, намгархаг газрын хоорондоо ялгаатай хэсгүүдийн ач холбогдлыг судлах зорилгоор экосистемийн дөрвөн өөр төрлийн үйлчилгээ (хангах, зохицуулах, соёлын, дэмжих)-ний оноог нэгтгэн, энгийн графикаар илэрхийлж болдог.

Олон тооны үнэлгээг нэгтгэж дүгнэхдээ онооны ангилал тус бүрийн (“++”, “+”, “0” , “-“ ба “- -“) нийт тоог гаргаж, экосистемийн үйлчилгээ бүрийн нийгэмд үзүүлэх үр өгөөжийг харьцуулан дүгнэж болдог. Үүний дараа уг тоон өгөгдлийг график болгож, хамгийн өргөн хүрээнд болон хамгийн бага бүртгэгдсэн үйлчилгээний төрлийг дүрслэн харуулдаг (Жишээ 10-ыг харна уу).

Коломбо хотын хоорондоо ялгаатай 62 ус, намгархаг газарт үнэлгээг гүйцэтгэв. Экосистемийн үйлчилгээ тус бүрийн ач холбогдлын онооны нийлбэрийг хээрийн судалгааны үнэлгээг гүйцэтгэж дууссаны дараа гаргав.

Тооллогын өгөгдлөөс аль экосистемийн үйлчилгээ нь хамгийн өргөн хүрээг хамарч буйг мөн түүнчлэн ус, намгархаг газрын үзүүлэх гол үр өгөөжийг тодорхойлох боломжтой. Доорх графикт хангах үйлчилгээний үр дүнг харуулав. Хамгийн их ач холбогдолтой бөгөөд өргөн хүрээг хамарсан үйлчилгээ нь хүнсний үйлдвэрлэл байсан ба үүний дараа байгалийн гаралтай эм, бэлдмэл орж байна. Харин зарим ус, намгархаг газрын хувьд бохирдлын түвшин ихтэй байдгаас шалтгаалан цэнгэг усны хангамж нь “алдагдал” үзүүлж байна гэсэн үр дүн гарчээ.

Коломбо хотын ус, намгархаг газар дахь

будаа тариалалт

Жишээ 10. ОЛОН ТООНЫ УС, НАМГАРХАГ ГАЗРЫН ӨӨР ӨӨР ТӨРЛИЙН ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ ОЙЛГОХ ШРИ ЛАНКА УЛСЫН КОЛОМБО ХОТЫН УС, НАМГАРХАГ ГАЗАР

Цэнгэг ус Хоол хүнс

Мяндсан, ширхэглэг утас ба түлш

Генетикийн нөөц

Байгалийн гаралтай эм бэлдмэл

Гоёл чимэглэлийн нөөц

Шавар, эрдэс, чулуулгийн олборлолт

Агаар ба усны урсгалаас цуглуулах эрчим хүч

Page 30: УНГЭҮТҮ - RRC-EA

29

Экосистемийн бүх үйлчилгээний эсвэл үйлчилгээний төрөл тус бүрийн (хангах, зохицуулах, соёлын, дэмжих) үнэлгээний ач холбогдлын оноог тоон утга руу шилжүүлснээр экосистемийн үйлчилгээний индексийг (ЭҮИ) тооцох боломжтой болдог. ЭҮИ нь экосистемийн үйлчилгээний бидэнд ажиглагдсан бүтээмжийг үйлчилгээний байж болох хамгийн өндөр бүтээмжтэй харьцуулсан индекс юм.

ЭҮИ-ийг доор өгөгдсөн энгийн тэгшитгэлийг ашиглан тооцоолдог. Бүх эерэг утгатай оноо (+1.0 ба +0.5)-ны нийлбэрийг бүх сөрөг утгатай оноо (-1.0 ба -0.5)-ны нийлбэр нэмнэ. Уг нийлбэрийг үнэлгээ хийсэн экосистмемийн үйлчилгээний нийт тоонд хуваана. Хэрвээ үнэлгээг экосистемийн бүхий л үйлчилгээний хувьд хийсэн бол үйлчилгээнүүдийн нийт тоог хээрийн судалгаанд ашигласан өгөгдлийн хүснэгтэд буй жагсаалтаас нэгтгэн тоолж гаргана. Үүнтэй адилаар экосистемийн үйлчилгээний дөрвөн төрөл тус бүрт ЭҮИ-ийг бодож болох ба ингэхдээ дөрвөн үйлчилгээ тус бүрийн үйлчилгээнүүдийн оноог нэмж тооцно.

ЭҮИ-ийн боломжит хүрээ нь “+1”-ээс “-1”-ийн хооронд хэлбэлзэх ба ЭҮИ-ийг экосистемийн дөрвөн үйлчилгээний төрөл тус бүрт эсвэл бүхий л үйлчилгээний хувьд нэгдсэн оноо ашиглан доорх томьёогоор тооцдог.

ЭҮИ дэх “+1.0” бол ус, намгархаг газраас хүмүүс их хэмжээний үр өгөөжийг хүртэж байна гэж үнэлэх бол үүний эсрэгээр “-1.0” байвал хүмүүс ус, намгархаг газраас их хэмжээний алдагдал хүлээж байна гэж дүгнэдэг.

ЭҮИ = Σ(n+1.0+n+0.5) + Σ(n-1.0+n-0.5)ΣnTOTAL

Ач холбогдлын оноог тоон утгад шилжүүлснээр өгөгдөлд олон төрлийн статистик дүн шинжилгээ хийх боломжтой. Аливаа статистик судалгааны үр дүнг гаргахдаа хянамгай хандах нь зүйтэй бөгөөд экосистемийн үйлчилгээ хоорондын харилцан хамаарлыг ойлгохын тулд бусад нэмэлт дүн шинжилгээ хийх хэрэгтэй.

Экосистемийн үйлчилгээ хоорондын болон томоохон ус, намгархаг газрын ялгаатай хэсгүүдийг ойлгоход түлхэц болох мэдээ, баримтыг нэмэхэд дараах эх сурвалжийг ашиглах нь зүйтэй. Үүнд:

• Экосистемийн үйлчилгээний холбогдлыг сайн ойлгохын тулд ижил төсөөтэй ус, намгархаг газрууд эсвэл менежментийн өөр өөр бүсэд хамаарагддаг ус, намгархаг газруудыг, тухайлбал зэгс, шагшуургатай цэнгэг ус эсвэл нуур зэргийг харьцуулан чанартай УНГЭҮТҮ-г хийж болно (Жишээ 11-ийг үзнэ үү).

• Хүрээлэн буй орчны гидрологийн (үерлэх хугацаа гэх мэт) эсвэл гидрохимийн (давсжилт гэх мэт) зэрэг нэмэлт үзүүлэлтийг УНГЭҮТҮ-тэй уялдуулан үнэлэх нь экосистемийн үйлчилгээг илүү тодруулахад чухал юм.

D3. Үр дүнг мэдээлэх

УНГЭҮТҮ-ний үр дүнг харилцаа холбоонд янз бүрийн зорилго, чиглэлээр ашиглаж болно. Энэ мэдээлэл нь ХЧБОС-ны (харилцаа холбоо, боловсрол, оролцоо, сурталчилгаа) олон хөтөлбөрүүдэд чухал үүрэгтэй байдаг. УНГЭҮТҮ-нээс гарсан үр дүн нь оролцогч талуудын хооронд өрнөх яриа хэлэлцээрийг дэмжихэд, тухайлбал өөр салбарын оролцогч талуудад бие биеэсээ хамаарсан усжуулалт, хүнсний үйлдвэрлэл, нүүрстөрөгчийн тооцоолол, амралт зугаалга, аялал жуулчлал, байгаль хамгаалал болон бусад үйл ажиллагаанд экосистемийн үйлчилгээ хэрхэн холбогдох зэргийн тухай мэдээлэл өгөхөд ашигладаг.

Page 31: УНГЭҮТҮ - RRC-EA

30

Газар нутгийн менежментийн төлөвлөлтийн хүрээнд Рамсарт бүртгэлтэй Moeyungyi ус, намгархаг газар болон зэрлэг амьтдын хамгаалалттай газарт УНГЭҮТҮ-г хийж гүйцэтгэв. Уг газрыг менежментийн гурван бүсэд хуваав: (1) Цөм бүс; (2) Шилжилтийн бүс; (3) Ухаалаг ашиглалтын бүс.

Экосистемийн үйлчилгээ тус бүрийн ач холбогдлын оноог дээр өгөгдсөн аргаар тоон утга руу шилжүүлэв.

Экосистемийн үйлчилгээний дөрвөн төрөлд хамаарах үйлчилгээ тус бүрийн оноог нэгтгэж, дараа нь төрөл тус бүрийн нийт үйлчилгээний дараах тоонд хувааж гаргалаа. Үүнд: хангах (n=9), зохицуулах (n=14), соёлын (n=7), дэмжих (n=6). Ийнхүү экосистемийн үйлчилгээний төрөл тус бүрийн ерөнхий оноог гаргасан болно. Тухайн газрын бүс бүрт уг аргаар үнэлгээг хийв.

Ухаалаг ашиглалтын бүсэд тор тавьж буй нутгийн

загасчид

Жишээ 11. МЕНЕЖМЕНТИЙН ЯЛГААТАЙ БҮСҮҮДИЙН ХАРЬЦАНГУЙ АЧ ХОЛБОГДЛЫГ ҮНЭЛЭХ РАМСАРТ БҮРТГЭЛТЭЙ МЬЯНМАРЫН MOEYUNGYI УС, НАМГАРХАГ ГАЗАР БОЛОН ЗЭРЛЭГ АМЬТДЫН ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР

Дээр дурдсан дүн шинжилгээнээс гарч буй зарим үр дүнг сурталчилгааны материалд ашиглаж болно. Ус, намгархаг газрын нийгэмд үзүүлж буй үр өгөөжийн талаарх мэдээллийг дамжуулахад энгийн диаграм болон график дүрслэлүүд нь чухал үүрэгтэй байдаг.

D4. Өмнөх үр дүнгээс суралцах

УНГЭҮТҮ нь ус, намгархаг газрын үйл ажиллагаа болон үйлчилгээ, үр өгөөж хүртэгчид, ашиглалт, менежментийн үйл ажиллагаа ба бодлого хоорондын харилцан үйлчлэлийн талаар илүү өргөн хүрээтэй ойлголтыг хүмүүст өгөх системчлэгдсэн аргачлал мөн.

Түлхүүр: Хөх – Хангах үйлчилгээ; Ногоон – Зохицуулах үйлчилгээ; Улаан – Соёлын үйлчилгээ; Бор шаргал– Дэмжих үйлчилгээ.

Page 32: УНГЭҮТҮ - RRC-EA

31

УНГЭҮТҮ-г гүйцэтгэх ажилтнууд нь цаашид ус, намгархаг газрын үнэлгээг илүү сайжруулахын тулд үнэлгээний явцад олж авсан мэдлэгээ хэрэглээнд нэвтрүүлэх хэрэгтэй. Мэдлэгийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилтыг биелүүлэхэд дараах асуудлуудад анхаарлаа хандуулах нь зүйтэй. Үүнд:

• Ус, намгархаг газрын үнэлгээнд УНГЭҮТҮ-ний аргачлалыг ашигласнаар энэ талаарх таны олж авсан хамгийн чухал ойлголт, мэдлэг юу байв?

• УНГЭҮТҮ-ний явцад олж авсан мэдлэг нь ирээдүйд эсвэл давтан хийгдэх ус, намгархаг газрын экосистемийн үйлчилгээний үнэлгээнд хэрхэн эргэх холбоог үүсгэх вэ?

• Ус, намгархаг газрын үнэлгээнээс гарсан үр дүн нь менежментийн шийдвэрт хэрхэн нөлөөлөх вэ?

• Ус, намгархаг газарт болон түүний ойролцоо амьдардаг нутгийн иргэдээс эхлэн засгийн газрын түвшин хүртэлх оролцогч талуудтай яриа хэлэлцээрийг хийхдээ үр дүнг хэрхэн ашиглах вэ?

• УНГЭҮТҮ-ний дүн шинжилгээ нь харилцаа эсвэл яриа хэлэлцээрийг сайжруулж чадах уу?• Мэдлэгийн орхигдол гэж юу вэ? Энэ нь дүгнэлт гаргахад ямар ач холбогдолтой вэ? Энэ

орхигдлыг цаашид хэрхэх вэ?• Аль нэг үйлчилгээг санамсаргүй байдлаар орхигдуулсан уу?

Page 33: УНГЭҮТҮ - RRC-EA

32

ХУРААНГУЙ

Энэхүү гарын авлага нь УНГЭҮТҮ-ний аргачлалыг зөвхөн механикаар ашиглах биш, харин ус, намгархаг газрын экосистемийн үйлчилгээг үнэлэх үйл явцыг алхам алхамаар зааварчилсан болно. Энэ нь газар нутгийн менежерүүд, удирдах ажилтнууд болон бусад сонирхогч талуудыг мэдээллээр хангах үндсэн зорилготой бөгөөд УНГЭҮТҮ-г Рамсарт бүртгэлтэй ус, намгархаг газруудад болон бусад аль ч ус, намгархаг газрын үнэлгээнд ашиглах боломжтой.

УНГЭҮТҮ аргачлалыг ихэнх тохиолдолд нэг ус, намгархаг газарт эсвэл томоохон ус, намгархаг газрын тодорхой хэсгүүдэд үнэлгээг хийхэд ашигладаг. Экосистемийн үйлчилгээний индекс болон харьцуулсан дүн шинжилгээг хийх бусад аргуудыг ашиглах нь хоорондоо ялгаатай газруудад амьдарч буй хүмүүсийн хүртэж буй экосистемийн үр өгөөжийг харьцуулан ойлгоход тусалдаг.

УНГЭҮТҮ нь ус, намгархаг газрын экосистемийн үйлчилгээний чанарыг илэрхийлэх ба эдийн засгийн буюу мөнгөн үнэлгээг гаргахгүй. Гэвч энэ аргачлалаар ус, намгархаг газрын өгч буй олон үр өгөөжийн цогц үнэлгээг хийх, улмаар энэ үнэлгээ нь тоон болон эдийн засгийн илүү нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэх суурь баримт болох боломжтой.

УНГЭҮТҮ нь менежментийн төлөвлөлт, нөлөөллийн үнэлгээ болон нөхөн сэргээлтийн дараах үеийн үнэлгээ зэрэг олон зорилт ба хэрэглээг дэмжих зорилготой бөгөөд уян хатан, мэдлэгт суурилсан байдгаараа онцлогтой. Энэ үнэлгээний зорилго, зарчим нь “хатуу протокол” байхад бус харин экосистемийн үйлчилгээний үр өгөөжийн хэмжээ болон хамрах хүрээг тодорхойлоход оршино.

УНГЭҮТҮ-ний аргачлалаар үнэлгээг хийх нь ус, намгархаг газраас хүмүүст үзүүлж буй өргөн хүрээтэй, хоорондоо харилцан уялдаатай экосистемийн олон үйлчилгээ болон тэдгээр үйлчилгээний үр өгөөжийн талаарх мэдээллийг нийтэд хүргэхэд чиглэдэг. Энэхүү системчилсэн аргачлал нь экологийн хэв шинжийг тодорхойлох, ухаалаг ашиглалт болон Рамсарын конвенцын зорилгод нийцсэн оролцогч талуудын бүтээлч санал, туршлагуудыг нээлттэй хуваалцахад чухал үүрэгтэй.

Page 34: УНГЭҮТҮ - RRC-EA

33

ХАВСРАЛТ 1: УНГЭҮТҮ-НИЙ ХЭЭРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС

Тэмдэглэл: УНГЭҮТҮ-ний аргачлалын хүрээнд үзүүлж буй экосистемийн үйлчилгээний жагсаалтыг өөрсдийн онцлог ялгаатай хэрэглээ, агуулгад тохируулан өөрчилж болдог. Жишээлбэл, доор харуулсан хээрийн үнэлгээний хуудас нь РБГНМС-д ашигладаг хуудаснаас ялгаатай. Харин РБГНМС-ийн баримт, мэдээлэл цуглуулах зорилгоор УНГЭҮТҮ-ний аргачлалыг ашиглаж байгаа тохиолдолд зарим тохирох өөрчлөлтийг хийх хэрэгтэй.

Page 35: УНГЭҮТҮ - RRC-EA

34

УС, НАМГАРХАГ ГАЗРЫН ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮРГЭВЧИЛСЭН ҮНЭЛГЭЭХЭЭРИЙН СУДАЛГААНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС

Түлхүүр Ач холбогдлын зэрэглэл

Ус, намгархаг газрын нэр:

Байршил тогтоох төхөөрөмж дээрх солбицол:

Огноо:

Гүйцэтгэгч ажилтнуудын нэр:++

+

0

-

- -

?

Өндөр ач холбогдолтой эерэг үр өгөөж

Эерэг үр өгөөж

Маш бага хэмжээний үр өгөөж

Алдагдал

Их хэмжээний алдагдал

Нотолгоо хангалтгүй

Үр өгөөжийн хамрах хүрээ

Ач холбогдлын

зэрэглэл

Үр өгөөжийг

тайлбарлах

Орон нутгийн

Бүс нутгийн

Олон улсын

Ханг

ах ү

йлчи

лгээ

Цэнгэг усХоол хүнсТүлшМяндсан, ширхэглэг утасГенетикийн нөөцБайгалийн гаралтай эм бэлдмэлГоёл чимэглэлийн нөөцШавар, эрдэс, чулуулаг олборлохАгаар ба усны урсгалаас эрчим хүч цуглуулах

Зохи

цуул

ах ү

йлчи

лгээ

Агаарын чанарын зохицуулгаОрон нутгийн цаг уурын зохицуулгаДэлхийн цаг уурын зохицуулгаУсны зохицуулгаҮерийн аюулын зохицуулгаСалхи шуурганы аюулын зохицуулгаХөнөөлт амьтдын зохицуулгаӨвчин эмгэгийн зохицуулга – хүнӨвчин эмгэгийн зохицуулга - мал, амьтанЭлэгдлийн зохицуулгаУс цэвэршүүлэлтТоос хүртэлтДавсжилтын зохицуулгаТүймрийн зохицуулгаДуу чимээний ба үзэгдэх орчны хамгаалалтБусад

Page 36: УНГЭҮТҮ - RRC-EA

35

Соёл

ын

үйлч

илгэ

э

Соёлын өвАмралт зугаалга, аялал жуулчлалГоо зүйн үнэ цэнОюун санааны болон шашны үнэ цэнУрлагийн үнэ цэнНийгмийн харилцааБоловсрол ба судалгааБусад

Дэм

жих

үйл

чилг

ээ Хөрс үүсэлтЭкосистемийн анхдагч үйлдвэрлэгчШим тэжээлийн эргэлтУсны дахин боловсруулалтАмьдрах орчны хангамжБусад

Тэмдэглэл :

Page 37: УНГЭҮТҮ - RRC-EA

36

ХАВСРАЛТ 2: ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИШЭЭНҮҮД, АСУУДЛЫГ ТОДОРХОЙЛОХ АСУУЛТУУДУНГЭҮТҮ-ний аргачлалд багтах ус, намгархаг газрын экосистемийн үйлчилгээний жишээнүүдийн жагсаалт болон асуудлыг тодорхойлох асуултуудын жишээнүүдийг доорх хүснэгтээр харуулав.

Экосистемийн үйлчилгээ

ЖишээТухайн үйлчилгээний хүрээнд гүйцэтгэх ажилтны тавьж

болох асуултуудын жишээ

Ханг

ах ү

йлчи

лгээ

Цэнгэг усны хангамж

Ахуйн хэрэглээний усны хангамж, усжуулалт ба мал аж ахуйд ашиглах ус гэх мэт.

• Ус, намгархаг газарт цэнгэг усны эх үүсвэр байдаг уу?• Ус, намгархаг газар нь хүний хэрэгцээг хангах цэнгэг усны

нөөцтэй юу?• Ус, намгархаг газар нь цэнгэг усны хангамжийг

доройтуулах эсвэл бохирдлын эх үүсвэр болдог уу?

Хоол хүнсний хангамж

Үр тариа, жимс, загас гэх мэт.

• Ус, намгархаг газраас албан болон албан бусаар юуг хураадаг вэ?

• Ус, намгархаг газраас амьтан агнадаг уу?• Ус, намгархаг газрыг гэрийн мал, амьтан ашигладаг уу?

Мяндсан, ширхэглэг утасны хангамж

Барилга барихад ашиглах мод, хувцас хийхэд ашиглах ноос гэх мэт.

• Ус, намгархаг газраас мод, мяндсан ширхэглэг утас, сүрэл, амьтны түүхий эд (ноос/шир/шөрмөс/эвэр/бусад) зэрэг байгалийн гаралтай материалыг гарган авдаг уу?

Түлшний хангамж

Түлшний мод, хүлэр гэх мэт.• Ус, намгархаг газраас ахуйн болон бусад хэрэгцээнд түлш

болгон ашигладаг материал байна уу?

Генетик нөөцийн хангамж

Газар тариалан/мал амьтны аж ахуйд хэрэглэдэг ховор үүлдэр, удмууд.

• Хүний хэрэгцээнд генетикийн олон янз байдлыг (эмийн бодис үйлдвэрлэх, гэрийн тэжээвэр амьтан болон ургамлын тэсвэрлэх чадварыг сайжруулах, цэцэрлэгжүүлэлт гэх мэт) үүсгэж чадах зэрлэг болон тэжээвэр, ургамал ба амьтны уугуул эсвэл ховор удмууд байдаг уу?

Байгалийн гаралтай эм бэлдмэлийн хангамж

Уламжлалт анагаах ухаанд эм бэлдмэл болгон ашигладаг амьтан, ургамал гэх мэт.

• Ус, намгархаг газраас эмийн шинж чанартай ургамал ба амьтан, тэдгээрийн хэсгийг хураан авдаг уу?

Гоёл чимэглэлийн нөөцийн хангамж

Дун ба цэцгийн цуглуулга гэх мэт.

• Ус, намгархаг газраас гоёл чимэглэлийн чиглэлээр ургамал ба амьтан, тэдгээрийн хэсгийг хураан авч ашигладаг эсвэл зарж борлуулдаг уу?

Шавар, эрдэс, чулуулгийн хангамж

Барилгын зориулалтаар олборлосон элс хайрга, тоосго үйлдвэрлэхэд ашиглах шавар гэх мэт.

• Ус, намгархаг газраас барилга байгууламж барих эсвэл хүний бусад хэрэгцээнд зориулсан барилгын болон бусад материалыг гарган авдаг уу/олборлодог уу?

Агаар ба усны урсгалаас цуглуулах эрчим хүчний хангамж

Усны урсгал ашиглан хөдөлдөг усан тээрэм, салхиар хөдөлдөг салхин тээрэм гэх мэт.

• Ус, намгархаг газарт байгалийн эрчим хүчний урсгалыг хураан авдаг технологиудыг (усан тээрэм, салхин цахилгаан үүсгүүр гэх мэт) ашигладаг уу?

Page 38: УНГЭҮТҮ - RRC-EA

37

Экосистемийн үйлчилгээ

ЖишээТухайн үйлчилгээний хүрээнд гүйцэтгэх ажилтны тавьж

болох асуултуудын жишээЗо

хицу

улах

үйл

чилг

ээ

Агаарын чанарын зохицуулга

Автомашины утаа ба үйлдвэрийн яндангаас ялгарах тоосонцор болон хөдөө аж ахуйн зориулалттай газраас гарах тоос шороог зайлуулах гэх мэт.

• Агаар бохирдуулагч эх үүсвэр байдаг уу?• Ус, намгархаг газрын орчны бүтэц нь агаар бохирдуулагч

бодисыг хуримтлуулдаг уу?• Ус, намгархаг газар нь агаар бохирдуулагч (нян,

тоосонцор ба химийн) бодисын эх үүсвэр болдог уу?

Орон нутгийн цаг уурын зохицуулга

Сүүдэр гаргах, агаарын температурыг бууруулах арга замаар орон нутгийн бичил цаг уурыг зохицуулах

• Ус, намгархаг газрын орчны бүтэц нь хүмүүст сүүдэр үүсгэх боломжтой юу?

• Ус, намгархаг газарт усыг ууршуулж агаарын температурыг бууруулдаг тогтоол ус (ургамал ургадаг эсвэл ургадаггүй байж болно) байдаг уу?

Дэлхийн цаг уурын зохицуулга

Хүлэмжийн хийн ялгаруулалт ба нүүрстөрөгчийн шингээлтийг хянах замаар дэлхийн уур амьсгалыг зохицуулах.

• Ус, намгархаг газар нь нүүрстөрөгчийг хадгалдаг ба/эсвэл шингээдэг үү?

• Энэ нь метан болон бусад хүлэмжийн хийн ялгаралтыг тэнцвэржүүлдэг үү?

Усны зохицуулга

Гадаргын усны урсацын зохицуулга, газар доорх усны нөөцийг сэргээх гэх мэт.

• Ус, намгархаг газрын гадаргын шинж чанар, нэвчүүлэх чанар болон гадаргын тэгш бус байдал нь аадар бороо/их хэмжээний хур тунадас орох үед усыг хуримтлуулж, аажмаар гадаргын ус эсвэл гүний ус болгодог уу?

• Ус, намгархаг газар нь цаг агаар хуурай байх үед хур тунадсыг зохицуулдаг уу?

Үерийн аюулын зохицуулга

Үерийн усны хадгалалт ба зохицуулга, хур тунадас ихтэй байх үеийн зохицуулга гэх мэт.

• Ус, намгархаг газар нь үерийн усыг зохицуулж, хадгалдаг уу?

• Ус, намгархаг газар нь үер, мөн хүмүүсийн өмч, хөрөнгө ба экосистемд хохирол учруулж болзошгүй борооны болон гадаргын усыг хуримтлуулдаг уу?

Шуурганы аюулын зохицуулга

Далайн түрлэг эсвэл салхи шуурганы зохицуулга, хуй салхины зохицуулга гэх мэт.

• Амьдрах орчны нийлмэл байдал нь тухайлбал мод, өндөр зэгс, шагшуурга, бусад ургамал болон газрын гадаргын бүтэц зэрэг нь шуурга ба далайн давлагаа зэрэг онц ноцтой байгалийн үзэгдлийн хүчийг шингээн авч хүмүүсийн өмч, хөрөнгө ба бусад экосистемийг болзошгүй аюулаас хамгаалдаг уу?

Хөнөөлт амьтдын зохицуулга

Шумуул, харх, ялаа зэрэг хөнөөлт амьтдын хянах.

• Ус, намгархаг газрын амьтад болон экологийн бусад үйл ажиллагаанууд нь хөнөөлт амьтдыг зохицуулж, хянадаг уу?

• Ус, намгархаг газарт хөнөөлт амьтдын эх үүсвэр (бохир ус зайлуулах системд амьдардаг харх) байдаг уу?

Өвчин эмгэгийн зохицуулга - хүн

Хумхаа, Баруун Нилийн хумхаа, халуун хумхаа, Зика вирус, лептоспироз, шистосомиаз гэх мэт өвчин эмгэгийг хүнд халдаадаг (тээгч) зүйлийг хянадаг өөр зүйл байх.

• Ус, намгархаг газрын зэрлэг амьтад болон экологийн бусад үйл ажиллагаанууд нь хүнд өвчин эмгэг үүсгэж болзошгүй организмыг зохицуулдаг уу?

• Ус, намгархаг газрын үйл ажиллагаа нь нян ба эмгэг төрөгч бичил биетнийг идэвхгүй болгох нөхцөлийг үүсгэдэг үү?

• Ус, намгархаг газрын нөхцөл нь өвчнийг тээгч зарим зүйл (шумуул гэх мэт)-ийн популяцийн тархалтад сөргөөр нөлөөлдөг үү?

Page 39: УНГЭҮТҮ - RRC-EA

38

Зохи

цуул

ах ү

йлчи

лгээ

Өвчин эмгэгийн зохицуулга - мал, амьтан

Лептоспироз, шистосомиаз, нугасны вирусийн энтерит, шувууны томуу, хачигт халдвар гэх мэт өвчин эмгэгийг мал, амьтанд халдаадаг (тээгч) зүйлийг хянадаг өөр зүйл амьдрах.

• Ус, намгархаг газрын зэрлэг амьтад болон бусад экологийн үйл ажиллагаанууд мал, амьтанд өвчин үүсгэж болзошгүй организмыг зохицуулдаг уу?

• Ус, намгархаг газрын үйл ажиллагаа нь нян болон эмгэг төрөгч бичил биетнийг идэвхгүй болгох нөхцөлийг үүсгэдэг үү?

• Ус, намгархаг газрын нөхцөл нь өвчнийг тээгч зарим зүйл (шумуул, дун гэх мэт)-ийн популяцийн тархалтад сөргөөр нөлөөлдөг үү?

Элэгдлийн зохицуулга

Элэгдлийн эрсдэлийг бууруулах энергийн зохицуулга, хөрсийг хамгаалах ургамалжилт байх гэх мэт.

• Ус, намгархаг газрын ургамалжилт нь хөрсний элэгдлийг бууруулдаг уу?

• Ус, намгархаг газарт ургамалгүй нүцгэн хөрс гэх зэрэг элэгдлийн шинж тэмдэг байна уу?

Ус цэвэршүүлэлт

Усыг цэвэршүүлэх, усны чанарыг сайжруулах, лагыг задлах, бохирдуулагчид болон бохирдуулагч бодисыг олж зайлуулах гэх мэт.

• Ус, намгархаг газарт явагдаж буй физик-химийн (гүехэн усанд нарны гэрэл тусах, аэроб ба анаэроб амьдралыг дэмжих бусад үйл ажиллагаа) ба биологийн үйл явцын үр дүнд усан дахь органик бодис болон бусад бохирдуулагчдын задрал явагддаг уу?

• Хуримтлагдсан хатуу хог хаягдлыг задалдаг уу?• Ус, намгархаг газар руу цутгаж буй болон эх авч буй усны

чанарт, мэдэгдэхүйц өөрчлөлт (булингар) гарсан уу?

Тоос хүртээлт

Зөгий, эрвээхэй, хэдгэнэ гэх зэрэг тоос хүртээгчдээр ургамал болон үр тариа тоос хүртэх.

• Ус, намгархаг газар дахь тоос хүртээгч организмын популяци (эрвээхэй, хэдгэнэ, зөгий, сарьсан багваахай гэх мэт) нь уг газар нутаг дахь тоос хүртээлтэд оролцдог уу?

• Ус, намгархаг газарт байх тоос хүртээгчид нь ойролцоох үр тарианы талбай, цэцэрлэгт тоос хүртээдэг үү?

Давсжилтын зохицуулга

Ус, намгархаг газар дахь цэнгэг ус нь давстай усанд хаалт болох.

• Ус, намгархаг газар нь цэнгэг усыг давсжилтаас сэргийлж чаддаг уу?

• Ус, намгархаг газрын цэнгэг ус нь хөрсний давсжилтаас сэргийлж чаддаг уу?

• Далайн түрлэг бүхий ус, намгархаг газарт хүний бүтээсэн эсвэл хувиргасан саад хаалтууд (авто зам, төмөр зам) байдаг уу?

Түймрийн зохицуулга

Түймэр тархахаас сэргийлж бодит саад хаалт болох, газрын чийгшлийг хадгалах гэх мэт.

• Ус, намгархаг газар нь түймэр тархахаас сэргийлдэг үү?• Хөрсний гадаргууд эсвэл гадаргуу орчимд буй ус нь

түймрийн тархалтыг хязгаарладаг уу?• Түймэрт амархан өртдөг органик бодисоор баялаг эсвэл

хүлэрт намагтай хөрс байдаг уу?

Дуу чимээ ба үзэгдэх орчны хамгаалалт

Ус, намгархаг газрын мод ба өндөр зэгс, шагшуурга нь дуу чимээг өөртөө шингээж, хамгаалах.

• Дуу чимээний бохирдол үүсгэж буй эх үүсвэр (ачаалал ихтэй зам, үйлдвэр, барилга угсралт гэх мэт) болон хүлээн авагч (хүмүүс, ан амьтан гэх мэт) байдаг уу?

• Ус, намгархаг газрын экосистемийн бүтэц, тухайлбал өндөр мод, зэгс, шагшуурга нь дуу чимээ дамжихыг бууруулахаас гадна үзэгдэх орчныг таатай болгодог уу?

Page 40: УНГЭҮТҮ - RRC-EA

39

Экосистемийн үйлчилгээ

ЖишээТухайн үйлчилгээний хүрээнд гүйцэтгэх ажилтны тавьж

болох асуултуудын жишээСо

ёлы

н үй

лчил

гээ

Соёлын өв

Ус, намгархаг газрын түүх болон археологийн ач холбогдол нь уламжлалт хэрэглээ болон менежментийн туршлага, соёлын ландшафтын жишээ болох.

• Ус, намгархаг газрын систем нь өөрийн байгалийн хэв шинж болон уламжлалт хэрэглээнээс үүдэлтэй соёлын ач холбогдолтой юу?

Амралт зугаалга, аялал жуулчлал

Загасчлах, усан сэлэлт болон бусад спорт, аялал жуулчлалын зориулалттай газрыг багтаах зэрэг ус, намгархаг газрын амралт зугаалгын ач холбогдол.

• Ус, намгархаг газрыг албан ба албан бус зорилгоор амралт зугаалгын үйл ажиллагаанд ашигладаг уу?

• Дэд бүтцийн асуудал шийдэгдсэн үү?• Масс аялал жуулчлал /эко аялал жуулчлалын үр өгөөж нь

эдгээр хэрэглээнээс шалтгаалдаг эсэх?

Гоо зүйн үнэ цэн

Ус, намгархаг газар нь байгалийн үзэсгэлэнт газарт тооцогдож, зураач, уран бүтээлчдийн бүтээлийн гол сэдэв болох гэх мэт.

• Ус, намгархаг газар нь уг газарт байшин барих болон хажууд нь бүтээн байгуулалт хийх сонирхол төрүүлэх зэргээр гоо зүйн үр өгөөж өгдөг үү?

• Ус, намгархаг газар нь үл хөдлөх хөрөнгийн үнэ өртөгт өндөр ач холбогдолтой юу?

• Ус, намгархаг газрыг урлагийн олон бүтээлд дүрсэлсэн байдаг уу?

Оюун санааны болон шашны үнэ цэн

Ус, намгархаг газар нь орон нутгийн шашны баяр наадмын болон уламжлалт итгэл үнэмшлийн тогтолцооны нэг хэсэг болдог мөн ариун газар гэж тооцогддог байх гэх мэт.

• Ус, намгархаг газраас хүмүүс оюун санааны эсвэл шашны үнэт зүйлийг олж авдаг эсэх?

• Ус, намгархаг газар нь оюун санааны болон соёлын ач холбогдолтой юу?

• Ус, намгархаг газар нь шашны уламжлалт зан үйлд ямар нэгэн үүрэг гүйцэтгэдэг үү?

• Ус, намгархаг газрын менежментэд ямар нэг уламжлалт зан үйл (Буддын шашин болон бусад уламжлал, сургаалын дагуу будаа тарих болон хураах хугацааг тодорхойлох гэх мэт) байдаг уу?

Урлагийн үнэ цэн

Ус, намгархаг газартай холбоотой домог ба үлгэр, тухайн газар болон ан, амьтдын тухай уламжлагдаж ирсэн аман болон бичмэл түүхүүд, урлагийн бүтээлүүд бий болгох, тухайн газрын шинж чанарт тулгуурласан өвөрмөц барилгын ур хийцийг хөгжүүлэх гэх мэт.

• Ус, намгархаг газартай холбоотой домог болон аман зохиолууд байдаг уу?

• Ус, намгархаг газартай холбоотой домог болон үлгэрүүдэд амьтад дурдагдсан уу?

• Ус, намгархаг газар нь хүмүүст хөгжим зохиох болон бусад төрлийн уран бүтээл туурвих хүслийг төрүүлдэг үү?

• Ус, намгархаг газрын өвөрмөц шинжийг тусгасан барилга барих болон загварчлах тодорхой арга барил боловсруулагдсан уу?

Нийгмийн харилцаа

Ус, намгархаг газарт болон уг газрын эргэн тойронд загасчилдаг, малаа бэлчээрлүүлдэг мөн газар тариалан эрхэлдэг бүлэг хүмүүс байгаа эсэх.

• Ус, намгархаг газар болон түүний эргэн тойронд үр өгөөж хүртдэг нийгмийн бүлгүүд бий эсэх жишээлбэл, загасчилдаг (амьжиргаа, аж ахуй эрхлэх ба амралтын зорилгоор), газар тариалан эрхэлдэг, явган алхдаг болон гүйдэг, шувуу ажигладаг, гэрэл зураг авдаг хүмүүс байдаг эсэх?

Боловсрол ба судалгаа

Орон нутгийн сургуулийн насны хүүхдүүдэд боловсрол олгох, урт хугацааны судалгаа болон мониторинг хийх, боловсрол олгох аялал зэрэг үйл ажиллагаанд ус, намгархаг газрыг ашиглах.

• Ус, намгархаг газар нь албан ба албан бус боловсролын зорилгоор жишээлбэл, сургуулийн хүүхдүүд ирж үзэх, их сургуулиуд судалгаа хийх болон сургалт зохион байгуулахад ашиглагддаг уу?

• Олон нийтийн сурталчилгаанд ашиглах материал байгаа эсэх?

Page 41: УНГЭҮТҮ - RRC-EA

40

Экосистемийн үйлчилгээ

ЖишээТухайн үйлчилгээний хүрээнд гүйцэтгэх ажилтны тавьж

болох асуултуудын жишээД

эмж

их ү

йлчи

лгээ

Хөрс үүсэлтТунадас үүсэх болон органик бодис хуримтлагдах.

• Ус, намгархаг газарт хуримтлагдах үйл явц (эрдэс бодисын тунадасжилт болон органик бодисын хуримтлал) нь хөрсийг үүсгэдэг үү?

Экосистемийн анхдагч үйлдвэрлэгч

Ургамал, замаг гэх мэт анхдагч үйлдвэрлэгчид байгаа эсэх.

• Ус, намгархаг газар дахь фотосинтезийн үйл явц нь органик бодисыг үйлдвэрлэж, энергийг биохимийн хэлбэрээр хадгалдаг уу?

Шим тэжээлийн эргэлт

Хөдөө аж ахуйн газар, ургамлын гаралтай материалын эргэлт, үерийн усны шим тэжээлийн эргэлт болон амьтны оролцоо нь шим тэжээлийн эх үүсвэр болох.

• Ус, намгархаг газрын шим тэжээлийн бодист биохимийн хувирал үүсэх үйл явц байдаг уу? (нитрификаци/денитрификаци)

• Системээр дамжин өнгөрч байгаа усны шинж чанарын өөрчлөлтийг үүсгэгч тодорхой хэлбэрүүд нь шим тэжээлтэй байдаг уу?

• Органик материалыг задлах, эргэлтэд оруулдаг нугаламгүй амьтад хангалттай байдаг уу?

Усны дахин боловсруулалт

Ус намгархаг газрын ургамалжилт болон задгай ус нь усны эргэлт болон ууршилтад нөлөөлөх, хаалт болох, салхинд бага өртөх, усыг тогтоох, элсэрхэг болон том ширхэгтэй бодис нь газар доорх устай солилцоо явуулах боломж олгох гэх мэт.

• Ус, намгархаг газрын усны эргэлтийн бүтэц нь усыг хадгалж (ууршилтаас үүссэн уурыг эргүүлэн татах) үлддэг үү?

• Ус, намгархаг газар нь газар доорх устай солилцоо хийдэг үү (зарцуулах эсвэл нөхөх)?

Амьдрах орчны хангамж

Орон нутгийн хувьд ач холбогдолтой болон хамгаалалд орсон зүйл, тэдгээрийг амьдрах орчноор хангах гэх мэт.

• Ус, намгархаг газар нь орон нутгийн хэмжээнд биологийн олон янз байдал (ургамал ба амьтан)-ыг дэмждэг үү?

• Ус, намгархаг газарт хамгаалалтад авсан болон хүмүүсийн шүтдэг амьтад байдаг уу?

• Экосистемийн үйлчилгээ ба/эсвэл үйл ажиллагаанд аюул учруулж болзошгүй ургамал ба амьтан байдаг уу?

Page 42: УНГЭҮТҮ - RRC-EA

41

Page 43: УНГЭҮТҮ - RRC-EA

RRC-EARamsar Regional Center - East Asia

58026 2nd FL. Suncheon Bay International Wetland Center47, Gukgajeongwon1ho-gil, Suncheon-si, Jeollanam-do, Republic of Korea

Tel 061-746-1160~4 Fax 061-746-1165www.rrcea.org