20
AMC MINERALS БРЭНДИЙН ТАНИЛЦУУЛГА MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) http://www.msmgroup.mn

БРЭНДИЙН ТАНИЛЦУУЛГАmsmgroup.mn/admin/browser/file?filename=Industrial... · 2018-04-06 · төхөөрөмж, ... сургалт зохион байгуулж

  • Upload
    others

  • View
    13

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

AMC MINERALS

БРЭНДИЙН ТАНИЛЦУУЛГА

MSM GROUP LLC

MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict,

Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia

Tel: (976) 77181111 (312)

http://www.msmgroup.mn

AMC нь дэлхий даяар уул уурхай, гүний худаг, HDD (Heavy Duty Diesel) буюу хүнд даацын дизель тэрэг, иргэний барилга байгууламж, нүүрсэн суурьтай метан хий, газрын гүний эрчим хүч болон хонгилын байгууламж зэрэг aж үйлдвэрлэлд хэрэглэгддэг өрөмдлөгийн шингэн, уул уурхайн тоног төхөөрөмж, химийн бодис үйлдвэрлэж ханган нийлүүлдэг. 1988 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойшхи 30 – аад жилийн түүхтэй манай компани дэлхийн эрдэс баялгийн хайгуулын зах зээлд өндөр чанарын өрмийн шингэн болон бусад бараа бүтээгдэхүүний тэргүүлэх ханган нийлүүлэгч болтлоо өсчээ.

AMC нь өргөн хүрээний, найдвартай, өндөр чанарын бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэхээс гадна инженер техникийн мэргэжилтнүүдээр ажлын талбарт зөвлөгөө, сургалт зохион байгуулж туслалцаа дэмжлэг үзүүлдэг ба үйлчлүүлэгчдийн онцлогт нь тохирсон ухаалаг шийдэл гаргах, бүтээмжийг нэмэгдүүлж зардлыг бууруулах тал дээр хамтран ажилладаг.

Манай үйлчлүүлэгчид нь АМС брэндийг дэмжлэг туслалцаа үзүүлж, өндөр чанарын бараа бүтээгдэхүүн нийлүүлэн байгаль орчны талаар ухаалаг шийдэл гаргаж чадах түншээ гэдэгт эргэлздэггүй билээ.

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) http://www.msmgroup.mn

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) http://www.msmgroup.mn

Яагаад AMC брэндийг сонгох хэрэгтэй вэ? AMC нь хэрэглэгч бүрдээ ухаалаг шийдэл гаргаж өгөхийн төлөө ажилладаг нь

бусад компаниудаас ялгаруулдаг юм. AMC компани үйлчлүүлэгч,

хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн уян хатан, түргэн хугацаанд

хариу өгөх чадавхиараа дамжуулан онцгой түвшний үйлчилгээ, үйлдвэрлэлийн

туршлагатай инженер, техникийн ажилтнуудын ажил үйлчилгээ, өндөр чанартай

бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлдэг.

АМС компани үйлчлүүлэгчдэд дараахи үндсэн дэмжлэг үзүүлнэ. Үүнд:

Олон нэр төрлийн өрмийн шингэн, бусад бараа бүтээгдэхүүнүүд, хатуу биет

зайлуулах, хог хаягдлын тоног төхөөрөмжүүдийг ханган нийлүүлэх чадвартай.

Харилцагчийн үйлчилгээг онцгой түвшинд авч үзэх болон хээрийн ажлын талбар дахь

дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэг хариуцлагаа биелүүлнэ.

Харилцагчийн онцлогт тохирсон ухаалаг шийдэл гаргахад гол анхаарлаа хандуулна.

Харилцагчийн онцлог нөхцөл байдлуудад уян хатан хандах чадвартай.

Дэлхий даяар тархсан үйлчилгээ үзүүлэх болон түгээлт хийх өргөн цар хүрээтэй сүлжээ

Нарийвчилсан судалгаа, боловсруулалт хийх хүчин чадалтай.

Гадны бараа бүтээгдэхүүнээр орлуулалгүй зөвхөн өөрийн хүчин чадлаар үйлдвэрлэх,

тасралтгүй өндөр чанартай бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай

Хэмнэлттэй, тохиромжтой хэмжээ бүхий байгаль орчинд ээлтэй сав баглаа боодолтой

Харилцагчийн хээрийн анги дахь үйл ажиллагааг хялбар бөгөөд энгийн болгох ухаалаг

шийдэлд гол анхаарлаа хандуулдаг.

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) http://www.msmgroup.mn

Өрмийн шингэн нь өрөмдлөгийн үйл ажиллагааны үндсэн хэсэг болдог бөгөөд

цооног өрөмдөх, ажлын бүтээмж өндөр байх, түүнийг амжилттай дуусгахад их

хувь нэмэртэй. AMC нь өрөмдөхөд төвөгтэй, хагаралтай, нуралт ихтэй газар

болон бусад бүх төрлийн нөхцөл байдалд амжилттай үйл ажиллагаа явуулах

ухаалаг шийдлийг таньд бий болгож чадна.

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) http://www.msmgroup.mn

Дэвшилтэт өрмийн шингэн болон химийн бодисууд

AMC нь өрөмдлөгийн үйл ажиллагааны үр дүнг сайжруулахаар боловсруулсан дэвшилтэт өрмийн шингэн болон химийн бодисуудыг үйлдвэрлэж ханган нийлүүлдэг. Тэдгээр нь өрөмдлөгийн явцад гарч болох бүх төрлийн нөхцлүүд, үүнд шаварлаг хөрс, занар, чулуужаагүй буюу хагаралтай, хэт хатуулагтай эсвэл давсны ханасан устай газар ажиллах зэрэг өрмийн саад ихтэй нөхцлүүдэд хэрхэн ажиллах талаар өргөн хүрээг хамарсан шийдлүүдийг ханган өгдөг. AMC – ийн бараа бүтээгдэхүүнүүдийг хээрийн ажлын талбарт ашиглахад хялбар байх хийц маягаар хийсэн бөгөөд хольж зуурахад хялбар, энгийн, олон үйлчлэлтэй, хог хаягдлыг хамгийн бага хэмжээнд байлгахад туслах ба усны нөхцөл өөр өөр байхад үр дүн өндөртэй байна. AMC нь харилцагчийн ажиллагааг хялбаршуулж илүү үр дүн өндөртэй болгох холилдсон нэгж бүтээгдэхүүнийг бий болгоход анхааран ажиллаж байна.

AMC-ийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний хамрах хүрээнд: Цемент болон зуурмагийн урвалжууд Шаварлаг хөрс болон занарыг

тогтворжуулагч Холих болон задлах Шүүгч бодис Хөөсрүүлэгч ба угаалгын бодис Ус алдагдлыг зогсоох материал Тослох материал болон хөргүүрийн

шингэн Тусгай хэрэгцээний бүтээгдэхүүнүүд болон

химийн бодисууд Өтгөрүүлэгч бодис буюу искоз

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) http://www.msmgroup.mn

Өрөмдлөгийн шингэний системийг оновчтой нөхцөлд байлгах нь өрөмдлөгийн хаягдлыг хамгийн бага хэмжээнд байлгах, үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх болон зардлыг бууруулах ач холбогдолтой. AMC – ийн хог хаягдлын менежмент, Үртсийн хяналтын технологи нь өрөмдлөгийн үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний хэрэглээг багасгахад чиглэгдсэн юм. AMC - ийн автомат удирдлагатай Solids Removal Unit (SRU) буюу Хатуу Үртэс Зайлуулах Төхөөрөмж нь байгаль орчинд ээлтэй болох нь өндрөөр үнэлэгдэж дэлхий даяар өрөмдлөгийн үйл ажиллагаанд өргөн хэрэглэгдэж байна.

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) http://www.msmgroup.mn

Байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж AMC нь хог хаягдлын менежмент болон үртэс зайлуулах зориулалтын олон төрлийн тоног төхөөрөмжийг боловсруулан зах зээлд гаргадаг ба үүний жишээ нь Solids Removal Units (SRU) буюу Үртэс Зайлуулах Төхөөрөмж (Шламаас) хэмээх хосгүй бүтээгдэхүүн юм. Уг төхөөрөмж нь өрөмдлөгийн шингэнийг ажиллагааны оновчтой түвшинд байлгаж өрөмдлөгийн явцад үүссэн чулуулгийн үртсийг энгийн хялбар бөгөөд зардал хэмнэсэн арга замаар зайлуулж өрөмдлөгийн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага хэмжээнд болгон бууруулдаг. AMC тоног төхөөрөмжийн ашиглалтын хүрээнд доорх зүйлс багтана. Үүнд: AMC – ийн Үртэс Зайлуулах Төхөөрөмж (Гадаргын, Гүний болон Heli-portable буюу

Нисдэг тэргээр зөөдөг авсаархан төхөөрөмжүүд багтана.) Шавар зуурах танк Центрифуг Контэйнерт байрлуулсан ус шавхах төхөөрөмж Элс, лаг салгагч Хатаагч Хатуу биетийг ялгаж холих машин Ачих шанага Шавар хөргөх вакуум систем Өрмийн шингэнийг холих,хадгалах тэвш, тоног төхөөрөмж Хатуу биетийн лаг салгагч Лаг салгагчийн сольдог шүүр.

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) http://www.msmgroup.mn

Үртэс Ялгах Тэргүүлэх Технологи

AMC – ийн тэргүүлэх зэрэглэлийн SRU буюу Үртэс ялгах технологи нь дэлхий даяар өрмийн гэрээт компани болон захиалагч компанийн хувьд зардлыг үлэмж хэмжээгээр хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэх ба харилцагч үйлчлүүлэгчдэд ашиг тусаа өгөх ирээдүйн технологи хэмээн нэрлэгдэж буй юм. AMC – ийн SRU буюу Үртэс Ялгах технологи нь уламжлалт зүмп дэх шингэн тунадсыг ухаж гаргах зардал хэмнэсэн, алслагдмал буюу хүрэхэд хүндрэлтэй газар болон байгалийн эмзэг тогтоц бүхий нутагт ашиглах боломжтой, байгаль орчинд ээлтэй автомат удирдлагатай шингэний систем.

“Өрмийн машин болгондоо SRU- тай болмоор байна. SRU шаврыг яг шинээр нь байлгаж ажлын хүн/цагийг хэмнэдэг. Усанд гүйж шавар зуурч явахын оронд манай ажилтнууд өрөмдлөгтөө анхаарч бусад өрмийн ажлаа хийх болно.” – АНУ, Невада, SRU Хээрийн Туршилтын Ажлын Даамал.

SRU нь өрмийн шавар дахь үртсийг цооногийн амсраас төв рүү дамжуулж ялгадаг ба ингэж ялгагдсан үртэс нь хаягдлын дамжуургаар дамжин гарч ирнэ. Үүний дараа цэвэрлэгдсэн өрмийн шингэн нь хадгалах ёмкость руу орж,

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) http://www.msmgroup.mn

хоолойгоор дамжин холих/сорох сав руу орж

дараа нь өрмийн цооног руу шууд буцна.

SRU нь шавар болон усны хэрэглээг үлэмж

хэмжээгээр бууруулж хог хаягдлын хэмжээ

болон зардлыг багасган эрүүл ахуй, аюулгүй

байдлыг сайжруулж өрмийн үйл ажиллагааны

бүтээмжийг нэмэгдүүлэх замаар өрмийн гэрээт

ажил гүйцэтгэгчид болон захиалагч аж ахуйн

нэгжүүдэд эдийн засаг, байгаль орчны тал дээр

томоохон давуу тал олгож байна гэдэг нь

батлагдсан юм.

AMC-ийн SRU технологи AMEC-ийн Байгаль Орчны 2014 оны шагналыг хүртсэн

QR кодыг сканнердаж эсвэл манай YouTube суваг: youtube.com/AMCDrillingFluid – д зочилж AMC-ийн SRU – г хэрхэн ашиглаж буйг үзнэ үү.

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) http://www.msmgroup.mn

Хээрийн ажлын талбарт үзүүлэх мэргэжилтний зөвлөгөө, туслалцаа

AMC нь харилцагч, үйлчлүүлэгчдийн хээрийн

ажлын талбарт нь мэргэжлийн өндөр түвшний

дэмжлэг туслалцаа, зөвлөгөө өгөхийг

чухалчилдаг. AMC-ийн инженер, техникийн

ажилтнууд нь өрөмдлөгийн ажлын өндөр

туршлагатай бэлтгэгдсэн мэргэжилтнүүд

байдаг. Тэд хээрийн ажлын талбарт гардаг

өрөмдлөгийн онцлог тохиолдлуудад дүн

шинжилгээ хийх, туслалцаа

үзүүлэх, асуудлыг шийдвэрлэхийн тулд

тогтмол холбоо харилцаатай байж,

бүтээмжийг нэмэгдүүлэх, зардлыг

бууруулахын тулд зөвлөмж,

зааварчилгаагаар хангадаг.

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) http://www.msmgroup.mn

Бүтээгдэхүүний онцлогт тохируулсан сургалт, бусад хөтөлбөрүүд

AMC нь бүтээгдэхүүний онцлогт тохирсон

сургалтын хөтөлбөрийг санал болгодог ба

өрмийн шингэнийг ашиглах баг бүрэлдэхүүнд

мэдлэг олгох анхан, дунд болон ахисан

түвшний хөтөлбөрийг АМС Mud Сургуулиар

олгодог. АМС-ийн Mud Сургуулийн хичээлд

хольц зөв бэлтгэх журам, өрөмдлөгийн зөв

шингэн сонгох хөтөлбөрүүд, шинжилгээ тест

хийх журмууд багтсан байдаг бөгөөд ийнхүү

сурсан зүйлс нь өрмийн ажлын талбарт очоод

бүтээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулахад

хэрэгтэй.

Энэхүү сургалтын хөтөлбөр нь бараа

бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг бодитоор

туршиж үзэх, сурсан зүйлээ бодит хөрсөн

дээр ашиглах ховор боломжийг олгодог. АМС

Mud Сургуулийн сургалт нь АМС компанийн

нийт харилцагч үйлчлүүлэгчдийн авч болох

үйлчилгээний нэг хэсэг нь юм.

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) http://www.msmgroup.mn

Бүтээгдэхүүний судалгаа шинжилгээ, сайжруулалт

AMC нь бүтээгдэхүүнийхээ ихэнхийг өөрөө хөгжүүлж,

үйлдвэрлэдэг. Тус компанийн техникийн тэргүүлэх

хүчин чадал нь нийт харилцагч, үйлчлүүлэгчидтэйгээ

хамтран тусгайлсан онцлог бараа бүтээгдэхүүн

зохион бүтээх боломжийг бий болгож байгаа юм.

AMC –ийн лабораториуд нь шавар тестлэх,

чулуулгийн бүтцийн эвдрэлийн судлагаа болон

аналитик тестүүдийг хийж гүйцэтгэдэг. Эдгээр

лабораториудад маш өндөр хэм, даралтын ретометр

зэрэг орчин үеийн олон тоног төхөөрөмжийг

ашигладаг бөгөөд өрөмдлөгийн хамгийн эрс тэс уур

амьсгалд хамгийн их хэрэгцээтэй байгаа

шаардлагуудыг бараа бүтээгдэхүүнүүд хангаж

байгааг баталгаажуулдаг. Тус компанийн судалгаа

шинжилгээ, боловсруулалт, тестийн лабораториудыг

өрмийн шингэн зохион

бүтээх талаар баялаг арга, туршлага бүхий тусгай

мэргэшсэн химичид удирддаг. Тэд өрмийн

шингэнийг хамгийн оновчтойгоор хэрхэн

хэрэглэхийг мэддэг бөгөөд харилцагч

үйлчлүүлэгчид юуг хүсэн хүлээж байдгийг ойлгодог

юм. Тэдний арга, туршлага нь өрөмдлөгийн аж

үйлдвэрлэлд үр өгөөжтэй бөгөөд байгаль орчинд

ээлтэй ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх шинэлэг

тэргүүний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг

хөгжүүлэх боломжийг олгодог.

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) http://www.msmgroup.mn

Байгаль орчинд ээлтэй байх үүрэг

АМС нь байгаль орчинд ээлтэй өрмийн

технологи, задрах боломжтой байгаль экологид

ээлтэй бараа бүтээгдэхүүнийг байнга

үйлдвэрлэх, харилцагч үйлчлүүлэгчдийн үйл

ажиллагааны байгаль орчинд үзүүлэх

нөлөөллийг бууруулах сав савлагаатай байх

зэрэг үүрэг, хариуцлага хүлээн ажилладаг. АМС-

ийн олон өрмийн шингэн байгаль орчинд ээлтэй

бөгөөд байгаль орчинд хор хөнөөлгүй өргөн

хүрээний үзүүлэлтүүдийг хангасан болох нь

судалгаа шинжилгээгээр тогтоогдсон юм.

БАЙГАЛЬ ОРЧИН Д ЭЭЛТЭЙ САВ БАГЛАА

AMC нь өрмийн ажлын талбайд хуванцараар

хийсэн сав баглаа, боодол хуримтлагдахыг

багасгах зорилгоор био задрал бүхий,

байгальд ээлтэй картон цаасан савлагаатай

олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг

ханган нийлүүлдэг үйлдвэрлэлийн

тэргүүлэгч компани билээ. AMC нь усны

хамгаалалттай, нунтаг болон шингэнд

тохиромжтой, уул уурхайн үйл ажиллагааны

тээвэрлэлтийн ая даах байгальд ээлтэй сав,

баглаа боодлын сонголт бий болгох судалгаа

шинжилгээний боловсруулалтанд ихээхэн

хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн юм.

БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БАЙГАЛЬД

ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН МЭДЭЭЛЭЛ

AMC нь улам бүр хурцаар тавигдах болж

буй байгаль орчны талаарх асуудлуудын

мэдээллийг Байгаль Орчны Мэдээллийн

Товхимол хэлбэрээр бүтээгдэхүүний

дагалдах нэмэлт мэдээллийг оруулах

замаар хэрэглэгчдэд хүргэдэг. Тэрхүү

товхимлуудыг Судалгаа, Боловсруулалтын

баг бэлтгэдэг бөгөөд бараа

бүтээгдэхүүнийхээ байгаль орчинд үзүүлж

болох нөлөөллийн талаархи дэлгэрэнгүй

мэдээлэл, харилцагч, үйлчлүүлэгчдийн

өрмийн талбар дахь байгаль орчинд

үзүүлэх сөрөг нөлөөллөө ойлгож

ухамсарлах, тэдгээрийг багасгах

боломжуудын талаарх мэдээллийг

багтаасан байдаг.

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) http://www.msmgroup.mn

Бараа бүтээгдэхүүний түгээлтийн бодлого

AMC нь Ази, Номхон далайн орнууд, Европ болон Америк тив дэх уул уурхай, геологи хайгуулын

үндсэн бүс нутгуудад байгуулагдсан салбаруудаараа дамжуулан газар зүйн онцлог ялгаа бүхий

зах зээлд үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн хэмжээний бизнесийн байгууллага билээ.

Гаалийн баталгаат агуулахын байгууламжуудаас бүрдэх түгээлтийн сүлжээ

дэлхийн уул уурхайн гол бүс нутгуудад байдаг нь АМС – ийн бараа

бүтээгдэхүүнийг хамгийн бага хэмжээний цаг зарцуулан хүргэх боломжийг

бүрдүүлдэг.

Ванкувер, Канад Тимминс

Солт Лейк Сити Виннемукка Denver

Сан Льюс Обиспо Тейтчер ХОЙД АМЕРИК

Хермозилло, Мексик

Чихуахуа,Мексик

Гуадалаиара,Мексик Торреон, Мексик Мехико хот, Мексик

,

Жоро Пессоа, Парайба, Бразил ӨМНӨД АМЕРИК

Лима Перу Бело Хоризонте, Бразил

Итажай, Бразил

Сантьяго, Чили Мендоза, Аргентин

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) http://www.msmgroup.mn

AMC – ийн дэлхий нийтийг хамарсан, уул уурхайтай ойр байдаг үйл ажиллагаа

нь тухайн бүс нутаг дахь өндөр ур чадвар, туршлага бүхий инженер техникийн

ажилтнуудын туслалцаатайгаар харилцагч үйлчлүүлэгчдэд онцгой түвшний ажил

үйлчилгээг хүргэх боломжийг олгодог юм.

ЕВРОП

Ийст Саксесс, Англи

Растеде, Гермаи

Амстердам, Недерланд

Плойсти, Румын

Шинэ Дели, Энэтхэг

АЗИ, НОМХОН ДАЛАЙ

Янгон,Мяньмар Манила,Филиппин

Аккра,Гана

АФРИК

Иоханнесбург, Өмнөд

Африк

Сингапур

Жакарта, Индонези

Калгорли,Баруун

Австрали

Перт,

Баруун

Австрали

Аделэйд, Өмнөд

Австрали

Лае, Папуа Шинэ Гвиней

Таунсвиль, Куйнсланд

Брисбэйн, Куйнсланд

Мажий, Нью Сайт Уэльс

Мельбурн,Виктория

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) http://www.msmgroup.mn

AMC-ийн үйлдвэрүүд

АМС нь дэлхий даяар стратегийн ач холбогдол бүхий газруудад үйлдвэрлэлийн байгууламжуудтай бөгөөд тэдгээртээ үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдгээр үйлдвэрүүдэд хамгийн сүүлийн үеийн шилдэг тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа явуулдаг ба тухайн бүс нутагт тохирсон онцлог бүхий хамгийн үр дүнтэй өрмийн шингэн, тоног төхөөрөмж болон бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх боломжийг АМС-д олгодог. AMC нь өөрийн харилцагч үйлчлүүлэгчид нь “өндөр чанарын найдвартай бараа бүтээгдэхүүнийг авч хэрэглэж байгаа” гэсэн итгэлийг хангахын тулд бүх салбарууддаа чанарын хяналтын дүрэм, журмыг чанд сахин биелүүлж байгаа юм. АМС-ийн үйлдвэрүүд нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад хариу өгөх, үйлчлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг өөрчлүүлэх хүсэлтэд богино хугацаанд

хариулах зэрэг уян хатан байдлыг олгодог давуу талтай. Нийт түгээлтийн төвүүдээрээ дамжуулан АМС нь харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ үйл ажиллагааг доголдуулалгүй бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй ханган нийлүүлэх онцгой чадвартай болохоор ажиллаж байна.

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) http://www.msmgroup.mn

Чанар, Эрүүл ахуй, Аюулгүй ажиллагаа болон Байгаль орчин

AMС-ийн толгой компани болох Imdex нь дэлхий

дахинд ашигладаг ЧЭАБ-ы Менежментийн

Системээрээ дамжуулан хүмүүс болон байгаль

орчныг хамгаалахын хажуугаар бараа

бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнийхээ чанарыг

нэмэгдүүлэх үүрэг хүлээдэг билээ. Энэхүү

Менежментийн Систем нь бүх салбаруудыг үйл

ажиллагаандаа ижил стандартаар ажиллахыг

шаарддаг юм.

Imdex-ийн дэлхий дахинаа ашигладаг QHSE буюу

ЧЭАБ-ы Менежментийн Системийг ISO 14001,

OSHAS 18001 болон ISO 9000 цуврал

менежментийн системийн стандартуудад

нийцүүлэн боловсруулж иржээ. Энэхүү систем

нь хуулийн дагуу бөгөөд чанар,

эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, байгаль

орчны асуудлаар тогтвортой бөгөөд үр дүнтэй

менежментийн бодлого баримтлах үүрэг

хариуцлагыг нь батлан харуулдаг.

Уг Менежментийн Систем нь тогтоосон

стандартын дагуу үйл ажиллагааны хэмжүүр,

үнэлгээ дүгнэлтийг байнга хийх, харилцагч,

үйлчлүүлэгчид болон ажил гэрээлэгчидтэй

ЧЭАБ-ы менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх

замаар тасралтгүй сайжруулах арга хэмжээг авч

хэрэгжүүлдэг.

Нийцлийн шалгалт ба тасралтгүй сайжруулалт

Imdex-ийн нийт үйлдвэрлэлийн

байгууламжуудад эрсдлийн үнэлгээг байнга

хийдэг. Үнэлгээ хийсний дараа тэдгээрийг

хээрийн ажлын талбарын тусгайлсан систем,

хуваарь, бүртгэл, хяналт, дүрэм журмуудын

үндэс суурь болгон ашиглана.

Компанийн бүтэц, үйл ажиллагааны нийцэл

өндөр түвшинд нийцэж байгааг

баталгаажуулахын тулд, Imdex – ийн ЧЭАБ-ы

Төлөөлөгчид хуваарьт аудитын шалгалтыг

тогтоосон стандартын дүрэм, журмын дагуу

хийдэг. Аудитын тайланг Компанийн бараа

бүтээгдэхүүнийг тасралтгүй сайжруулах

өгөдлийн сан, Чанарын Мэдээлэлийн

Системд ил болгохын өмнө хүчин төгөлдөр

болгон батлана. Системийн хяналтын

циклийг хаахын тулд ЧЭАБ-ы

Менежментийн нэмэлт Тойм шалгалтыг

үйлдвэрлэлийн бүх байгууламжид хийж

системийн үр дүнтэй байдлыг

баталгаажуулан үйл ажиллагааны

гүйцэтгэлд хяналт тавьснаар дуусгавар

болгодог.

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) http://www.msmgroup.mn

AMC брэндийн албан ёсны төлөөлөн борлуулагчаар МСМ Групп ХХК

ажилладаг бөгөөд та дараах хаяг, утсаар бидэнтэй холбоо барина уу.

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) Mobile (976) 88108697 Fax: (976) 11-342175 [email protected] | http://www.msmgroup.mn

MSM GROUP LLC MSM Building, Khan-Uul District, 3rd Subdistrict, Chinggis avenue-62, Ulaanbaatar 17070, Mongolia Tel: (976) 77181111 (312) Mobile (976) 88100237 Fax: (976) 11-342175 [email protected] | http://www.msmgroup.mn